SlideShare a Scribd company logo
1 of 10
ЗАВХАН АЙМГИЙН ИДЭР СУМ
Идэр сумын одоогийн нутаг дэвсгэрийн баруун хэсэгт Засагт хан аймгийн Ялгасан
хутагтын шавь, зүүн хэсэгт Сайн ноён аймгийн Хамба хутагтын шавь, хойт хэсэгт баатар
бэйсийн хошууны нутаг байжээ. 1923 онд Ялгасан гэгээний нутагт Идэрцэцэрлэг сум, Хамба
гэгээний нутагт Чандмань сумыг тус бүр 150 гаруй өрхтэй байгуулсан байна. Засаг
захиргааны 1931 оны шинэчилсэн зохион байгуулалтаар Хантайшир аймгийн Нөмрөг уулын
хошууны Идэрцэцэрлэг сум, Цэцэрлэгмандал уулын аймгийн Шажинбатсэвжидгяцал уулын
хошууны Чандмань сум хоёрыг нэгтгэн “Идэрцэцэрлэг” сумыг одоогийн байгаа Дайргатын
буланд байгуулжээ.
Улмаар 1940 онд сумынхаа нэрийг ИДЭР хэмээн нэрлэх болж Цэцэрлэг нэрээ 1955
онд байгуулагдсан нэгдлийнхээ нэрэнд оруулж ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ нэгдэл гэж нэрлэсэн ба
нэгдэл тарах үед сумын төвийн багаа ЦЭЦЭРЛЭГ гэж нэрлэсэн.
Тус суманд 1955 онд байгуулагдан ажиллаж байсан Шинэ Цэцэрлэг Нэгдэл нь 38 жил улс эх орныхоо Хөдөө аж ахуйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж
байснаас гадна өргүй бие даасан цөөн хэдэн нэгдлүүдийн нэг байж цөцгийн тосны үйлдвэрлэлээрээ олон жил амжилттай ажилласныг төр засаг өндрөөр үнэлж
АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Ю.Цэдэнбал дарга 1979 онд Идэр сумыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнаж байсан баялаг түүхтэй. Засаг
захиргааны Мануустай, Загастай, Цэцэрлэг, Дархан-Уул гэсэн 4 багтай. Идэр сум нь Завхан аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, 3708.5 хавтгай дөрвөлжин км газар
нутагтай. Улаанбаатар хотоос 945 км, Завхан аймгийн төв Улиастай хотоос зүүн тийш 76 км, Тэлмэн, Тосонцэнгэл, Отгон, Алдархаан, Яруу, Нөмрөг сумдтай
хиллэн, Хангайн нурууны салбар уулс Тарвагатайн нурууны ар биед уулын царам өндөрлөг газар, Идэрийн голын эхэн биед оршино. Нутгийн хойд, урд ба
баруун, зүүн зах хүртэлх зай нь 70-90 км орчим сунаж тогтсон. Сумын нутаг дэвсгэрт 200 гаруй булаг шанд, нуур цөөрөм байдаг. Ямаат, Жаргалант, Туна, Гялгар,
Цагаан гол, Халуун усны гол, Баруун жаргалант, Загастай, Битүүтийн голууд нь Идэрийн голдоо цутгаж 452 км урсаад Дэлгэрмөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрний эх
болдог.
1. Сэвжидбалбар уул:
Идэр сумын Дархан-Уул багийн нутагт Жаргалантын голын баруун талд 10км урт, 6км өргөн, баруун хойноос зүүн урагш сунан
тогтсон д.т.д 3040 м өндөрт байрлах хүч ихт бар хүлэгт, хүглэгэр хангайн сүр жавхлант уул Сэвжидбалбар нь орон нутгийн тахилгатай
уул юм.
2. Бөхөн шарын нуруу-Овоон дух уул:
Идэр сумын Мануустай багийн нутагт 8км урт, 6км өргөн, баруун хойноос зүүн урагш сунан тогтсон д.т.д 2424 м өндөрт байрлах
Бөхөн шарын нуруу-Овоон дух уул нь орон нутгийн тахилгат уул юм. Монгол бөхийн авшиг оршоосон нутаг хэмээн Монгол түмэн дээдлэн
залбирдаг билээ.
3. Ялгуусан хутагт Ялгасан
гэгээний хүрээ:
Ялгуусан хутагт Ялгасан
гэгээний хүрээ нь 1723 он буюу
арван хоёрдугаар жарны харагчин
туулай жил Идэр сумын Дархан-
Уул багийн Наран мандалын
дэнжид анх байгуулагджээ. Түүхэн
хугацаандаа 500 гаруй лам нартай
шашин номын их хүрээ болон
өргөжиж байгаад 1937 онд татан
буугджээ.
4. Хамба хутагтын хийдийн
туурь:
Хамба ноён хутагтын хүрээ
нь 1730 он буюу арван хоёрдугаар
жарны цагаан нохой жил Идэр
сумын Тунын Мод толгойд анх
байгуулагджээ. Түүхэн хугацаандаа
200 гаруй лам нартай шашин номын
их хүрээ болон өргөжиж 1937 онд
татан буугджээ.
5. Идэрийн гол:
Хангайн нурууны ар бие Идэр сумын хамгийн өндөр оргил болох Өндөр
өлзийтийн араас (д.т.д 3535м) Идэрийн гол эхээ авч зүүн хойд зүгийг чиглэн 2
аймгийн 8 сумын нутгаар 452 км газар мяралзан урссаар Дэлгэрмөрөнтэй
нийлж Сэлэнгэ мөрнийг үүсгэдэг. Сэлэнгэ мөрөн цааш өртөөлөн урссаар
Оросын хил давж Байгаль нуурт цутгадаг. Дэлхийн цэнгэг усны нөөцийн нэг
хувийг эзэлдэг их усан сангийн жилд сэлбэдэг усны тал хувийг бүрдүүлдэг
Сэлэнгэ мөрний эх нь Идэрийн гол болдог байна. Байгаль нуураас Ангар мөрөн
эх авч Енисейн мөрөнтэй нийлэн хойд мөсөн далайд цутгадаг байна.
Идэр-Сэлэнгэ-Ангар-Енисэйн усан сүлжээ нь АНУ-ын судлаач эрдэмтэн
Дон Кронерын тогтоосноор Дэлхийд усан сүлжээ, уртаараа эхний тавд буюу
Нил, Амазон, Хөх мөрөн, Мисисиппи-Миссури хэмээх том мөрнүүдийн дараа
ордог гэж өөрийн судалгааны номонд тэмдэглэн үлдээжээ.
6. Алаг ямаат:
Идэр сумын Мануустай багийн нутагт Ямаатын голын эхэнд 8км урт,
5км өргөн, д.т.д 2733м өндөрт байрлах Алаг ямаат уул нь Идэр сумын
үзэсгэлэнт газруудын нэг юм.
7. Цагаан нуур:
Идэр сумын Дархан-Уул багийн нутагт Цагаан голын Сэрвэн уулын өвөрт
уулын таг дээр байрлах д.т.д 2230м өндөрт орших Цагаан нуур нь Морены
хурдсанд хөөгдөж тогтсон цэнгэг нуур юм.
8. Ногоон нуур:
Идэр сумын Дархан-Уул багийн нутагт Идэрийн голын зүүн эрэгт, Овоот
уулын өвөрт д.т.д 2062 метр өндөрт оюун номин Ногоон нуур байдаг. Сумын
төвөөс зүүн урагш зүгт 23 км-т оршдог. Нуурын ус нь эргэн тойрныхоо
эргээсээ дотогш 5-8 м орчмын зайд тунгалаг, үүнээс цааш гүн ногоон өнгөөр
тунаран үзэгдэнэ.
9. Тахилтын хүрхрээ:
Идэр сумын Дархан-Уул багийн нутагт сумын төвөөс зүүн урагш 38 км-
ийн зайд байрлах Тахилт уулын өвөрт Халтарын голд хавцал дундаас хүрхрэн
нүргэлэх Тахилтын хүрхрээ нь 10м гүнтэй, 7 м-ийн уналтай ба Жаргалант,
Халуун ус, Цагаан гол Гялгарын нуур зэрэг уул нуруудаас эх аван, тал талаасаа
урсах голуудтай нийлж Идэрийн голд цутгана. Хүрхрээг тойрон тахилын найман
нуур, өндөр уул нурууд бүрхэх учраас сэтгэл татам, үзэсгэлэнтэй харагдана.
10. Ходоодын нуур.
Идэр сумын Загастай багийн Тунын эхэнд байрлах Ходоодын нуур нь д.т.д
2055м өндөрт орших Цагаан нуур нь Тунын гол нэвтрэн гардаг цэнгэг устай, 35 га
талбайтай, 1 км урт, 0.6 км өргөн нуур юм.
Амралтын газар: Маргад ембүү жуулчины бааз
Сумын төвөөс 23 км-ийн зайд
“Ногоон нуур”-ын эрэг дээр
байрлана.
Хариуцагч: П.Ихбаяр
Утас: 80703715
Идэр суманд үйлдвэрлэгддэг брэнд бүтээгдэхүүнүүд
САРЛАГ БАГЦ
 Шар тос
 Ээзгий
 Шимийн архи
 Чихэртэй,чихэргүй ааруул
Үйлдвэрлэгч:
1. Анхил дөвөн баатар ХХК-Б.Амараа
Утас: 88066408
2. МТЭ САР ХХК- Р.Эрдэнэбат
Утас-98227622
Идэр талхан цех, Идэр нэрийн шар тостой еэвэн
Үйлдвэрлэгч бүтээгдэхүүн:
 Талх
 Нарийн боов
 Еэвэн
Үйлдвэрлэгч:
Идэр талхан цех- Д.Мэндсайхан
Утас: 86010605
Гэрээт борлуулагч
“Арвижих” дэлгүүр:
Утас: 88118269, 98118010
“Буянбадрах” дэлгүүр:
Утас: 88118269, 98118010

More Related Content

Similar to ider sum taniltsuulga 1111111111111111111

Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchinbarhas
 
Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchinbarhas
 
Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchinbarhas
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнneegii
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнneegii
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнneegii
 
Suragchdad ogoh medeelel
Suragchdad ogoh medeelelSuragchdad ogoh medeelel
Suragchdad ogoh medeelelSubd85
 
монголын байгаль
монголын байгальмонголын байгаль
монголын байгальnaraa_92
 
хүнорчин
хүнорчинхүнорчин
хүнорчинaajuu79
 
хүнорчин
хүнорчинхүнорчин
хүнорчинaajuu79
 
монгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нууруудмонгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нууруудGegeen_73
 
монгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нууруудмонгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нууруудhaliunhuu_0912
 
3 р анги "Байгаль, түүх соёлын дурсгалт газрууд"
3 р анги "Байгаль, түүх соёлын дурсгалт газрууд"3 р анги "Байгаль, түүх соёлын дурсгалт газрууд"
3 р анги "Байгаль, түүх соёлын дурсгалт газрууд"tsbmb
 
монгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигмонгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигTsekeel Tsekee
 
Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final
Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag finalТусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final
Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag finalTemka Temuujin
 
монголын гайхамшиг
монголын гайхамшигмонголын гайхамшиг
монголын гайхамшигenkhee lkhagwae
 
монголын гайхамшиг
монголын гайхамшигмонголын гайхамшиг
монголын гайхамшигenkhee lkhagwae
 

Similar to ider sum taniltsuulga 1111111111111111111 (20)

гол мөрөн
гол мөрөнгол мөрөн
гол мөрөн
 
отгон тэнгэр уул
отгон тэнгэр уулотгон тэнгэр уул
отгон тэнгэр уул
 
Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchin
 
Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchin
 
Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchin
 
хэнтий аймаг
хэнтий аймагхэнтий аймаг
хэнтий аймаг
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
 
Suragchdad ogoh medeelel
Suragchdad ogoh medeelelSuragchdad ogoh medeelel
Suragchdad ogoh medeelel
 
монголын байгаль
монголын байгальмонголын байгаль
монголын байгаль
 
хүнорчин
хүнорчинхүнорчин
хүнорчин
 
хүнорчин
хүнорчинхүнорчин
хүнорчин
 
монгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нууруудмонгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нуурууд
 
монгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нууруудмонгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нуурууд
 
3 р анги "Байгаль, түүх соёлын дурсгалт газрууд"
3 р анги "Байгаль, түүх соёлын дурсгалт газрууд"3 р анги "Байгаль, түүх соёлын дурсгалт газрууд"
3 р анги "Байгаль, түүх соёлын дурсгалт газрууд"
 
монгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигмонгол орны гайхамшиг
монгол орны гайхамшиг
 
Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final
Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag finalТусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final
Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final
 
монголын гайхамшиг
монголын гайхамшигмонголын гайхамшиг
монголын гайхамшиг
 
монголын гайхамшиг
монголын гайхамшигмонголын гайхамшиг
монголын гайхамшиг
 

ider sum taniltsuulga 1111111111111111111

  • 1. ЗАВХАН АЙМГИЙН ИДЭР СУМ Идэр сумын одоогийн нутаг дэвсгэрийн баруун хэсэгт Засагт хан аймгийн Ялгасан хутагтын шавь, зүүн хэсэгт Сайн ноён аймгийн Хамба хутагтын шавь, хойт хэсэгт баатар бэйсийн хошууны нутаг байжээ. 1923 онд Ялгасан гэгээний нутагт Идэрцэцэрлэг сум, Хамба гэгээний нутагт Чандмань сумыг тус бүр 150 гаруй өрхтэй байгуулсан байна. Засаг захиргааны 1931 оны шинэчилсэн зохион байгуулалтаар Хантайшир аймгийн Нөмрөг уулын хошууны Идэрцэцэрлэг сум, Цэцэрлэгмандал уулын аймгийн Шажинбатсэвжидгяцал уулын хошууны Чандмань сум хоёрыг нэгтгэн “Идэрцэцэрлэг” сумыг одоогийн байгаа Дайргатын буланд байгуулжээ. Улмаар 1940 онд сумынхаа нэрийг ИДЭР хэмээн нэрлэх болж Цэцэрлэг нэрээ 1955 онд байгуулагдсан нэгдлийнхээ нэрэнд оруулж ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ нэгдэл гэж нэрлэсэн ба нэгдэл тарах үед сумын төвийн багаа ЦЭЦЭРЛЭГ гэж нэрлэсэн. Тус суманд 1955 онд байгуулагдан ажиллаж байсан Шинэ Цэцэрлэг Нэгдэл нь 38 жил улс эх орныхоо Хөдөө аж ахуйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байснаас гадна өргүй бие даасан цөөн хэдэн нэгдлүүдийн нэг байж цөцгийн тосны үйлдвэрлэлээрээ олон жил амжилттай ажилласныг төр засаг өндрөөр үнэлж АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Ю.Цэдэнбал дарга 1979 онд Идэр сумыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнаж байсан баялаг түүхтэй. Засаг захиргааны Мануустай, Загастай, Цэцэрлэг, Дархан-Уул гэсэн 4 багтай. Идэр сум нь Завхан аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, 3708.5 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Улаанбаатар хотоос 945 км, Завхан аймгийн төв Улиастай хотоос зүүн тийш 76 км, Тэлмэн, Тосонцэнгэл, Отгон, Алдархаан, Яруу, Нөмрөг сумдтай хиллэн, Хангайн нурууны салбар уулс Тарвагатайн нурууны ар биед уулын царам өндөрлөг газар, Идэрийн голын эхэн биед оршино. Нутгийн хойд, урд ба баруун, зүүн зах хүртэлх зай нь 70-90 км орчим сунаж тогтсон. Сумын нутаг дэвсгэрт 200 гаруй булаг шанд, нуур цөөрөм байдаг. Ямаат, Жаргалант, Туна, Гялгар, Цагаан гол, Халуун усны гол, Баруун жаргалант, Загастай, Битүүтийн голууд нь Идэрийн голдоо цутгаж 452 км урсаад Дэлгэрмөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрний эх болдог.
  • 2. 1. Сэвжидбалбар уул: Идэр сумын Дархан-Уул багийн нутагт Жаргалантын голын баруун талд 10км урт, 6км өргөн, баруун хойноос зүүн урагш сунан тогтсон д.т.д 3040 м өндөрт байрлах хүч ихт бар хүлэгт, хүглэгэр хангайн сүр жавхлант уул Сэвжидбалбар нь орон нутгийн тахилгатай уул юм. 2. Бөхөн шарын нуруу-Овоон дух уул: Идэр сумын Мануустай багийн нутагт 8км урт, 6км өргөн, баруун хойноос зүүн урагш сунан тогтсон д.т.д 2424 м өндөрт байрлах Бөхөн шарын нуруу-Овоон дух уул нь орон нутгийн тахилгат уул юм. Монгол бөхийн авшиг оршоосон нутаг хэмээн Монгол түмэн дээдлэн залбирдаг билээ.
  • 3. 3. Ялгуусан хутагт Ялгасан гэгээний хүрээ: Ялгуусан хутагт Ялгасан гэгээний хүрээ нь 1723 он буюу арван хоёрдугаар жарны харагчин туулай жил Идэр сумын Дархан- Уул багийн Наран мандалын дэнжид анх байгуулагджээ. Түүхэн хугацаандаа 500 гаруй лам нартай шашин номын их хүрээ болон өргөжиж байгаад 1937 онд татан буугджээ. 4. Хамба хутагтын хийдийн туурь: Хамба ноён хутагтын хүрээ нь 1730 он буюу арван хоёрдугаар жарны цагаан нохой жил Идэр сумын Тунын Мод толгойд анх байгуулагджээ. Түүхэн хугацаандаа 200 гаруй лам нартай шашин номын их хүрээ болон өргөжиж 1937 онд татан буугджээ.
  • 4. 5. Идэрийн гол: Хангайн нурууны ар бие Идэр сумын хамгийн өндөр оргил болох Өндөр өлзийтийн араас (д.т.д 3535м) Идэрийн гол эхээ авч зүүн хойд зүгийг чиглэн 2 аймгийн 8 сумын нутгаар 452 км газар мяралзан урссаар Дэлгэрмөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрнийг үүсгэдэг. Сэлэнгэ мөрөн цааш өртөөлөн урссаар Оросын хил давж Байгаль нуурт цутгадаг. Дэлхийн цэнгэг усны нөөцийн нэг хувийг эзэлдэг их усан сангийн жилд сэлбэдэг усны тал хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ мөрний эх нь Идэрийн гол болдог байна. Байгаль нуураас Ангар мөрөн эх авч Енисейн мөрөнтэй нийлэн хойд мөсөн далайд цутгадаг байна. Идэр-Сэлэнгэ-Ангар-Енисэйн усан сүлжээ нь АНУ-ын судлаач эрдэмтэн Дон Кронерын тогтоосноор Дэлхийд усан сүлжээ, уртаараа эхний тавд буюу Нил, Амазон, Хөх мөрөн, Мисисиппи-Миссури хэмээх том мөрнүүдийн дараа ордог гэж өөрийн судалгааны номонд тэмдэглэн үлдээжээ. 6. Алаг ямаат: Идэр сумын Мануустай багийн нутагт Ямаатын голын эхэнд 8км урт, 5км өргөн, д.т.д 2733м өндөрт байрлах Алаг ямаат уул нь Идэр сумын үзэсгэлэнт газруудын нэг юм.
  • 5. 7. Цагаан нуур: Идэр сумын Дархан-Уул багийн нутагт Цагаан голын Сэрвэн уулын өвөрт уулын таг дээр байрлах д.т.д 2230м өндөрт орших Цагаан нуур нь Морены хурдсанд хөөгдөж тогтсон цэнгэг нуур юм. 8. Ногоон нуур: Идэр сумын Дархан-Уул багийн нутагт Идэрийн голын зүүн эрэгт, Овоот уулын өвөрт д.т.д 2062 метр өндөрт оюун номин Ногоон нуур байдаг. Сумын төвөөс зүүн урагш зүгт 23 км-т оршдог. Нуурын ус нь эргэн тойрныхоо эргээсээ дотогш 5-8 м орчмын зайд тунгалаг, үүнээс цааш гүн ногоон өнгөөр тунаран үзэгдэнэ.
  • 6. 9. Тахилтын хүрхрээ: Идэр сумын Дархан-Уул багийн нутагт сумын төвөөс зүүн урагш 38 км- ийн зайд байрлах Тахилт уулын өвөрт Халтарын голд хавцал дундаас хүрхрэн нүргэлэх Тахилтын хүрхрээ нь 10м гүнтэй, 7 м-ийн уналтай ба Жаргалант, Халуун ус, Цагаан гол Гялгарын нуур зэрэг уул нуруудаас эх аван, тал талаасаа урсах голуудтай нийлж Идэрийн голд цутгана. Хүрхрээг тойрон тахилын найман нуур, өндөр уул нурууд бүрхэх учраас сэтгэл татам, үзэсгэлэнтэй харагдана. 10. Ходоодын нуур. Идэр сумын Загастай багийн Тунын эхэнд байрлах Ходоодын нуур нь д.т.д 2055м өндөрт орших Цагаан нуур нь Тунын гол нэвтрэн гардаг цэнгэг устай, 35 га талбайтай, 1 км урт, 0.6 км өргөн нуур юм.
  • 7. Амралтын газар: Маргад ембүү жуулчины бааз Сумын төвөөс 23 км-ийн зайд “Ногоон нуур”-ын эрэг дээр байрлана. Хариуцагч: П.Ихбаяр Утас: 80703715
  • 8. Идэр суманд үйлдвэрлэгддэг брэнд бүтээгдэхүүнүүд САРЛАГ БАГЦ  Шар тос  Ээзгий  Шимийн архи  Чихэртэй,чихэргүй ааруул Үйлдвэрлэгч: 1. Анхил дөвөн баатар ХХК-Б.Амараа Утас: 88066408 2. МТЭ САР ХХК- Р.Эрдэнэбат Утас-98227622
  • 9. Идэр талхан цех, Идэр нэрийн шар тостой еэвэн Үйлдвэрлэгч бүтээгдэхүүн:  Талх  Нарийн боов  Еэвэн Үйлдвэрлэгч: Идэр талхан цех- Д.Мэндсайхан Утас: 86010605
  • 10. Гэрээт борлуулагч “Арвижих” дэлгүүр: Утас: 88118269, 98118010 “Буянбадрах” дэлгүүр: Утас: 88118269, 98118010