More Related Content
Similar to Alivaa ersdlees
Similar to Alivaa ersdlees (16)
More from kokoko_1212 (15)
Alivaa ersdlees
- 1. Лекц, семинар (тухайн өдрийн хичээлээ мэдлэг болгох, өөртөө хэрэгтэй санааг
олж сонгох чадвартай болох)
Энэ өдрийн хичээлээ 5R-ийн аргаар уншиж өөрийн болгох
Энэ хичээлээс юуг өөртөө хэрэгжүүлэх вэ? Лекцийн дэвтрийн 1/3 зайнд жагсааж
бичих
Эссэ бичих:
“Тэвчээр-бүхнийг ялна” сэдвээр 200 үгтэй эссэ бичих
Унших материал (унших явцдаа өөртөө хэрэгтэй санааг олж сонгох чадвар
эзэмших):
Сургамжит өгүүллэгүүд-1 номын 11-р хуудасны “Тэвчээр” өгүүллэгийг анхаарлаа
төвлөрүүлж уншаад, өөртөө хэрэгтэй гэсэн санааг “Уншсан ном, үзсэн киноны
тэмдэглэл” дэвтэртээ номын зохиогчийн нэр, номын нэрийг бичээд өөрийнхөө үйл
ажиллагаанд хэрэгжүүлэхээр ямар ямар санаанууд олж авав түүнийгээ товчлон
жагсааж бичнэ.(Ёс зүйн хичээлийн блог (http://yoszui.co.cc/))
Хуулан бичлэг (үг, үсгийн алдаагүй, утга найруулга сайтай, цэвэр бичдэг чадвар
эзэмших):
“Тэвчээр” өгүүллэгийг А4 хэмжээтэй “Хуулан бичлэгийн дэвтэр”-тээ цэвэр нямбай
хуулж бичнэ.
Хуулан бичлэг хийх явцдаа бичгийн хэв, үг үсгийн зөв бичгийн дүрэм, өгүүлбэрийн
найруулга, утгын илэрхийлэл зэрэгт онц анхаарна.
Хуулан бичлэг хийсний дараа бичсэн зүйлээ нэг удаа гүйлгэн уншиж хэрэгтэй
санааг дэвтрийн 1/3 зайд жагсааж бичнэ.
- 2. Кино үзэх (үзсэн киноноосоо өөрт хэрэгтэй санааг олж, сонгох чадвар
эзэмших):
Үзэх киноны нэр: “Forrest Gamp”(Ёс зүйн хичээлийн блог (http://yoszui.co.cc/))
Кино үзэж байхдаа үзэг, ноорог цаас бэлдэж, хэрэгтэй гэж үзсэн санаа, сэдлийг
тухай бүр нь тэмдэглэж авна.
Кино үзсэнийхээ дараа ноорог дээрх тэмдэглэлээ уншиж дахин бодож, дүгнэж
үзээд “Уншсан ном, үзсэн киноны тэмдэглэлийн дэвтэр”-тээ киноны
найруулагч, киноны нэрийг бичээд, киноноос өөрийнхөө үйл ажиллагаанд
хэрэгжүүлэхээр ямар ямар санаанууд олж мэдсэнээ цувуулан жагсааж бичнэ.
Англи хэлээ сайжруулах:
Сэдэв: 3 түвшинөөр .
Өгөгдсөн сэдвийг MP3 тоглуулагчаар аль болох олон дахин анхааралтай
сонсоно.
Асуултанд идэвхтэй, чангаар хариулахыг хичээнэ.
Сонсож байхдаа боломж гарвал PDF файлтай нь тулгаж харна
Мөн сонсонгуутаа бичихийг хичээнэ.
Хэдэн удаа, ямар хугацаагаар сонссоноо “Англи хэл” дэвтэртээ тэмдэглэнэ.