мэдээ 19191919.
- 1. ДАМЖУУЛАГДСАНМЭДЭЭНИЙУТГААГУУЛГА
ХОРИХ АНГИ, ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА, ХЭСЭГ
НЭГЖИЙН ДАРГА НАРТ
Монгол Улсын Хууль зүйн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам
хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын ДХЯ-ны харьяа их, дээд
сургуулийн Хууль сахиулах албаны сэтгэл зүйн бакалавр, Хууль эрх зүйн адъюнктурт
элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдсантай холбогдуулан суралцахыг
хүссэн, тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдын бүртгэлийг 2014 оны 04 дүгээр
сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий
газрын 108 тоотод явуулж байна.
Тавигдах шаардлага: Бакалавр: ажилчдаас элсэгч нь ШШГБ-д 3-аас доошгүй жил үр
бүтээлтэй ажилласан байх; 25 хүртэлх насны сонсогч, оюутан; орос хэлний мэдлэгтэй;
архаг өвчин сэтгэцийн эмгэггүй; сахилга бат, ёс зүйн хувьд зөрчил гаргаж байгаагүй; ял
шийтгэгдэж байгаагүй байх.
Адъюнктур: мэргэжлээрээ ШШГБ-д 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байх; зэрэг
горилох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, бүтээлээ мэргэжлийн сэтгүүл, ном
товхимол болгон нийтлүүлсэн; судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, агуулга ШШГБ-ын
зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдон, амьдралд нэвтэрч үр дүнгээ өгөхүйц байх;
орос хэлний мэдлэгтэй; архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй; сахилга бат, ёс зүйн хувьд зөрчил
гаргаж байгаагүй; ял шийтгэгдэж байгаагүй байх.
Бүрдүүлэх материал:
1. Албаны санал, хурлын тэмдэглэл, ажил байдлын тодорхойлолт
2. Гурван үеийн товч намтар
3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ хавстралтын хамт нотариатаар гэрчлүүлсэн
хуулбар
4. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
5. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, ДОХ-ын шинжилгээ өгсөн байх
6. 4х6 хэмжээний 6 хувь цээж зураг
Адъюнктурт суралцахыг хүсэгчдэд нэмэлт:
1. Дээд боловсролын диплом хавстралтын хамт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
2. Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн реферат (25-30 хуудас)
3. Бүтээлийн жагсаалт
Холбоо барих утас: 70109962, 88021041 (дэслэгч Б.Галбадрах)
Гарын
үсэг
Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга,
Хошууч Д.Одсэр
НЭСЭХ
Анги Мэдээ хүлээнавсан Цаг
минут
Анги Мэдээ хүлээн авсан Цаг
минут