More Related Content
More from ariunaaaaaa (9)
цахим ном ганаа 2
- 2. Үнэг чоно хоёр
Үнэг чоно хоёр хамт явж байгаад гүзээ шар тос олж гэнэ.
Хоёулаа тэнцүү хувааж идэхийг завдаж байтал чоно:
-Энэ тосыг энд идэхэд
зохисгүй хүн явна. Харин өндөр
уулын орой дээр гарч идье. Чи
авч яв гэв6 тэгээд хоёулаа өндөр
уулын оройд гарав гэнэ. Гэтэл
үнэг;
-Энэ тосыг хувааж идсэний
хэрэггүй нэг нь л идье гэв.
Чоно:
-Хэн маань идэх вэ? гэхэд үнэг:
-Хэн ах настай маань идвэл
таарна. Чи хэдэн настай вэ? Гэж
асуулаа. Чоно үнэгийг мэхэлж
өнөөх тосыг идэхийн тулд:
-Намайг бага байхад сүмбэр уул
дов шиг сүн далай шалбааг шиг байсан билээ гэхэд үнэг учир
зүггүй уйллаа. Чоно дотроо:
-Шар гайхал минь чамайг нэг сайн мэхэллээ дээ дээ. Одоо чи
уйлсан ч уйлаагүй тос минийх болсон доо гэж бодоод:
-Чи юунд уйлаа вэ гэхэд Үнэг:
-Надад гурван гавар бий. Хамгийн бага нь чамтай чацуу юм
байна. Тэгээд сэтгэл уярчихлаа гэхэд чоно түүнийг сонсож их л
ичээд өлөн хоосон буцахад үнэг
өнөөх тосыг цадтал иджээ.
- 4. Муур багш
Урьд цагт нэгэн лам бясалгал хийж суудаг байв. Түүний дэргэд
нэг муур байдаг юмсанжээ. Тэр нэг өдөр лам хөөргийг
хулгайлан авчээ6 лам хөөж явж хөөргөө олж авав гэнэ. Бас нэг
өдөр эрхийг нь аваад нүхэнд орж явчихад нь лам муурын
сүүлнээс нь татаад сүүлийг нь тасалчихжээ. Тэгээд хөөгдсөн
муур яваад олон хулгана байдаг газар очиж нэг орон барьж
ламын эрхийг нь хүзүүндээ өлгөж суужээ. Нэг өдөр олон огтоно
хавитахгүй тойрцгоож гэнэ. Тэгэхлээр нь муур хэлж гэнэ. Та нар
надаас бүү ай би гэлэн суул гэгч байна. Амьтны амь тэвчсэний
төлөө та нарт ариун ном зааж өгье ирцгээ ирцгээ гэжээ.
Тэгэхлээр нь оготнууд ойртоцгоож ном заалгах болж гэнэ.
Нэлээд хэд хоног болсоны хойно тэр огтонуудын хаан Хүчит
туст ингэж хэлжээ.
-Аа энэ манай багш биднээс иддэг бололтой. Баас нь яс
үс холилдон гарсан байна. Та нар айлын нутаг дээрээс хонх
олж ир гэж хэдэн огтоно явуулжээ. Тэгээд айлын нутгаас хонх
олж ирээд багшид чимэг өгье. Гэж хэлээд хүзүүнд нь хонхоо
зүүж өгчээ. Хүчит туст хулганууддаа хэлж гэнэ.
-Энэ өдөр ном заалгаж цувж гарцгаая хэрэв хонх
дуугарвал цөм иргэж орцгооно шүү гэжээ. Номоо заалгаад
бүгдэрэй гартал хонх дуугарчээ. Яаран эргэж орцгоотол муур
багш нэг хулгана бариад идэж байжээ. Хүчит туст хулгана:
-Хуурамч сэтгэлт чоно мэт багшийн худал үгэнд итгэж
хайран хулганууд минь цөөрч бид хохирлоо гэж хэлээд ондоо
нутагт нүүжээ. Муур бодож би баасаа нуусан бол ийм хэрэг
юунд болох вэ? гэж гэмшин үүнээс хойш муур баасаа нуудаг
болсон юм гэнэ.