SlideShare a Scribd company logo
1 of 27
2014 ОНД ОНЦЛОХ ХИЙГДСЭН АЖЛУУД
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН
ХОЁРДУГААР ХЭЛТСЭЭС
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН
II ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА
• Улаанбаатар хотын Засаг захиргааны нэгжийг
өөрчлөн дүүргүүдэд АДХГЗ байгуулах тухай АИХТ-ийн
1965 оны 4 дүгээр сарын 14 ны өдрийн 79 дүгээр
зарлигаар Найрамдлын район байгуулсантай
холбогдуулан НАХЯ-ны сайдын 1965 оны 7 дугаар сарын
1-ний өдрийн 333 тоот тушаалаар цагдан сэргийлэх 5
дугаар ангийг татан буулгаж, Найрамдлын районы
АДХГЗ-ны Цагдан сэргийлэх хэлтсийг байгуулсан.
• Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 11-р
сарын 02-ны өдрийн 699, 700 тоот тушаалаар 117
офицер, 82 цагдаа, энгийн 9 нийт 208 алба хаагчийн
бүрэлдэхүүнтэйгээр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II
хэлтэс шинээр байгуулагдсан.
• Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II
Хэлтсийн газар нутаг нь 2522 га талбай нутаг
дэвсгэртэй, засаг захиргааны хувьд 13
хороонд, 18239 өрхийн 133563 хүн оршин
сууж байна. Тус хэлтсийн шинэ барилгыг
дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум
400 сая төгрөгөөр барьж ашиглалтанд 2013
оны 12 дугаар сард хүлээлгэн өгөөд байна.
НӨХЦӨЛ БАЙДАЛ
Дээрх гэмт хэрэг, зөрчлийн судалгаанаас харахад нөхцөл
байдал хүнд, хэрэг, зөрчлийн гаралт харьцангуй их байгаа
нь хүн амын төвлөрөл, аж ахуйн нэгж байгууллага, томоохон
зах, худалдааны төвүүд, их дээд сургуулиуд, баар, кафе,
ресторан, зочид буудал, саун массажны газар, интернет,
цахим тоглоомын газрууд их байршсан байгаатай холбоотой
юм. Тухайлбал:
2-р Хэлтэс
Хүн ам 133563/47.0%
Байгууллага аж ахуйн нэгж 3927/64.3%
Баар, караоке 136/76.4%
Ресторан 67/80.7%
Кафе 47/69.1%
Согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүр 203/35.9%
Зах, худалдааны төв 9/69.2%
2-р Хэлтэс
Бөөний төв -22/62.8%
Их дээд сургууль, коллеж -23/74.1%
Оюутан -21800/75.1%
Ерөнхий боловсролын сургууль -26/70.2%
Сурагч -23700/58.5%
Цэцэрлэг -34/65.3%
Цахим тоглоомын газар -53/61.6%
Засварын газар -49/41.8%
Сууц өмчлөгчдийн холбоо -85/69.1%
Саун массажны газар -14/63.6%
Зочид буудал -85/75.2%
ХӨТЯ-тай хүмүүс -118/26.6%
Тэнэмэл иргэд /орон гэргүй/ -78/89.6%
Банк -33/63%
Ломбард -71/70.5%
ШТС -20/55.5%
ХАРИУЦСАН ХОРООДЫН ХҮН АМ,
ААНБ-ЫН СУДАЛГАА
д/д Хороо Өрх
Хүн
амын
тоо
Газар
нутгийн
хэмжээ
/га/
ААНБ-
ын тоо
ЕБ-ын
сургууль
Цэцэрлэг
Их дээд
сургууль
Архи согтууруулах
ундаагаар худалдаа,
үйлчилгээ явуулдаг
ААНБ
1 1 1580 6331 110 156 3 3 3 46
2 2 1026 10802 258 112 1 - 3 45
3 3 1496 5260 130 140 6 2 2 42
4 4 2882 14296 220 80 2 2 3 34
5 5 1680 17072 234,93 180 2 7 5 26
6 6 1732 10047 124,7 120 2 4 2 34
7 7 1714 7136 168,6 112 - - - 49
8 15 1670 6577 150 106 2 2 1 32
9 18 2700 10255 312,2 163 2 2 - 24
10 21 4261 10504 422,3 143 - 1 - 16
11 25 1820 8502 160 96 3 1 1 30
12 26 3927 11781 260 70 - 8 - 7
13 27 3861 15000 1680 51 1 1 - 38
14 нийт 18239 133563 2522 1529 24 35 20 423
УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
• Хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч төрийн
дээд байгууллага, Монгол улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн
сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга нараас үйл
ажиллагаандаа хэрэгжүүлэхээр өгсөн үүрэг чиглэлүүдийг
хэрэгжүүлэх ажлыг хэлтсийн хэмжээнд зохион явуулах
удирдамж төлөвлөгөөг жил, улирал, сараар гарган,
хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээнүүдийг үе
шаттайгаар зохион байгуулж, үр дүнг тухай бүр дүгнэн
ажилласан.
Монгол улсын Засгийн газраас баталсан хөтөлбөрүүдийн
Цагдаагийн байгууллагатай холбоотой заалтуудын дагуу
хийх ажлын төлөвлөгөөг гарган зохион байгуулан ажил, арга
хэмжээний дүн, тайланг улирлаар, хагас ,бүтэн жилээр
гаргахад:
• “Монгол улсад хүний эрхийг хангах үндсэний хөтөлбөр” - 95%,
• Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр” - 100%,
• “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” - 95%,
• “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр” - 100%
• “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны
хөтөлбөр” - 100%
Нийт үр дүн 95% хувийн биелэлттэйгээр гүйцэтгэж,
Нийслэлийн цагдаагийн газар, Дүүргийн Засаг даргын Тамгын
газарт хүргүүлэн ажилласан.
• Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлого, чиг
хандлагад нийцсэн үйл ажиллагааг хангах чиглэлээр
удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг
төлөвлөн биелэлт, үр дүнг сараар тооцон байгуулсан
төлөвлөгөөний хүрээнд холбогдох албад, алба хаагчдад
танилцуулан хэлтсийн даргын 19 удаагийн зөвлөлийн
хурлаар 162 асуудал хэлэлцсэнээс хэлтсийн үйл
ажиллагаатай холбоотой сонсгол, мэдээллийг 32, хүний
нөөц, боловсон хүчний талаар 130 асуудлыг шийдвэрлэж,
шийдвэрийг холбогдох газарт цаг тухай бүрт нь хүргүүлсэн
байна.
• 2014 оны жилийн байдлаар Дээд удирдах байгууллага
болон холбогдох газруудаас 2830 бичиг баримт хүлээн
авснаас 796 албан бичигт хугацаанд нь хариу өгч, 5700
бичиг баримт явуулсан байна.
• ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Нийтийн хэв журам
хамгаалах газар, Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг
үзүүлэх газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт
хэрэгтэй тэмцэх газар, Нийтийн хэв журам хамгаалах газраас
тус бүр 1 удаа “Гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг
хэрэгжүүлж буй байдал”, “Нийтийн хэв журам хамгаалах үйл
ажиллагааг хэрэгжүүлж буй байдал”-д үнэлэлт дүгнэлт өгөх
зорилготой шалгалтанд хамрагдаж сайн үнэлгээтэй дүгнэгдсэн.
• Хэлтсийн даргын 2014 оны 04 сарын10-ны өдрийн 30 тоот тушаалаар
дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хариуцсан нутаг дэвсгэрийн
хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд нутгийн
өөрөө удирдах ёсны байгууллага, олон нийт, иргэдийн дэмжлэг авах,
иргэдэд хүргэх үйлчилгээ, үйл ажиллагааны чанар үр өгөөжийг дээшлүүлэх,
алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлын талаар дүүргийн
удирдлагын зөвлөлд шийдвэрлэх тулгамдсан асуудал, санал боловсруулах
үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, чиглэлд заасан асуудлыг хариуцсан
алба хаагчид тодорхой үндэслэл, тооцоо судалгаа, зураглал, санал, дүгнэлт
авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор төслийг 8 асуултанд
багцлан боловсруулан 2014 оны 05 сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн
“Иргэдийн төлөөлөгчдийн хурал”, Дүүргийн Засаг даргад танилцуулсан.
1. Оюутны болон олон нийтийн /хөршийн холбоо/ эргүүл ажлуулах тухай.
2. Орон сууцны хороолол /СӨХ/, иргэдээс камержуулах санал үндэслэл боломж,
3. Явган болон машинт эргүүлийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлд хяналт тавих,
тоног төхөөрөмж, хэрэгслийн нийлүүлэлт, ашиглалтын танилцуулга, төсөв тооцоо.
4. Алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, хэлтсийн барилгын өргөтгөлийн
тухай.
5. Комъпютер техник хэрэгсэл, тавилгын аюулгүй байдлын төхөөрөмжийн тухай,
6. Олон нийтийн цагдаагийн ажилтны тоо, ашиглах хувцас, техник хэрэгсэл, цалин
хангамжийн тооцоо танилцуулга.
7. Алба хаагчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд газар олгох хүсэлтийн
тухай.
8. Нутаг дэвсгэрийн хэмжээнд камержуулах ажлыг зохион байгуулах, түүнд тавигдах
стандарт шаардлагын тухай Засаг даргын захирамжийн төсөл танилцуулах тухай
саналуудыг танилцуулж хүргүүлсэн.
Дүүргийн ГХУСАЗЗ-тэй хамтран “Оюутны эргүүлийн
ажиллах журам”-ын төслийн хэлэлцүүлгийг их, дээд 24
сургуулийн төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж,
төслийг батлан 4, 5-р хороонд эхлэн хамтран ажиллаж байна.
• Оршин суугаа нутаг дэвсгэртээ аюулгүй, амар тайван амьдрах
нөхцөлийг бүрдүүлэхэд иргэний оролцоог хангах арга, механизмыг
турших, камерийн систем нэвтрүүлэх чиглэлээр ЗДТГ, ИТХ-ийн
дэмжлэгтэйгээр 7-р хорооны Баянцээлийн гудамжинд 4, 21-р
хорооны Дарь-Эхийн шинэ эцсийн буудал дээр 1 хяналтын камерыг
байрлуулж ашиглалтанд оруулсан.
• Мөн эмзэг 148 цэгийн судалгааг гаргаж дүүргийн Засаг даргад
хүргүүлснээр зөвшөөрөгдөж, улсын болон орон нутгийн төсвөөс 1
тэрбум 200 сая төгрөгний өртөгөөр 45 цэгт хяналтын камер тавихаар
Skymedia ХХК шалгаран ажиллаж байна.
• Шинээр томилогдон ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн
ажилтан 13 хүнийг сургаж дадлагажуулах ажлыг тогтмол зохион
байгуулан хэлтсийн даргын тушаалаар хариусан хэсгийн байцаагч
нартай сурган дадлагжуулах гэрээ байгуулан ажиллаж байна.
• Иргэдэд шуурхай хүртээмжтэй үйлчлэх
чиглэлээр Баянзүрх дүүргийн 7-р хороо
Баянцээлийн гудамжинд цагдаагийн
кобан, 21-р хороо дарь эхэд байрлах
цагдаагийн кобаныг засварлан 24 цагийн
үйл ажиллагаатай болгосон.
• 26-р хороонд байрлах Дүүргийн Засаг
даргын дэмжлэгтэйгээр Үндэсний
цэцэрлэгт хүрээлэнд баригдах кабоны
захирамж болон газрын гэрчилгээг
гаргуулан авч баталгаажууллаа.
• Мөн Дүүргийн ИТХ-аас 40-47 убз улсын
дугаартай УАЗ-469 маркын автомашины
300000 төгрөгний шатахууны асуудлыг
шийдвэрлүүлэн Дүүргийн 2,21,27-р
хорооны нутаг дэвсгэрт нэмж машинт
эргүүлийн чиглэлийг 24-н цагаар гаргаж
нийт 8-н чиглэлд 8 автомашинтайгаар
эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна.
• Хэлтсийн гадна талын тохижилтыг
өөрсдийн нөөц бололцоогоор хийж
байна. Хэлтсийн албан хэрэгцээнд ЗТДГ-
аас 30.000.000 төгрөгний үнэтэй суудлын
Sonato-7 маркын автомашин авч өгсөн.
ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ
ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖИЛ
ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газарт хариуцсан нутаг дэвсгэрийн
хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг
судлах үнэлэлт, дүгнэлт өгч, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, үйл
ажиллагааны аргачлалыг тогтоох зорилгоор судалгаа дүн
шинжилгээний хамтарсан баг ажиллуулах хүсэлтийг тавьж, ЦЕГ-ын
Тэргүүн дэд даргын баталсан удирдамжийн дагуу холбогдох ажлыг
зохион байгуулан хамтран ажиллаж байна.
2014 онд хэлтсийн удирдлагаас ЦЕГ-ын 229 тоот тушаалын дагуу
Судалгаа, дүн шинжилгээний багийг байгуулж, 3 удаа хуралдуулж гэмт
хэрэг, захиргааны зөрчлийн гаралтыг бууруулах, эзэн холбогдогч нь
тогтоогдоогүй гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах зорилгоор 21 арга
хэмжээг зохион байгуулав.
“Илрүүлэлт-Шийдвэрлэлт”, “Илрүүлэлт”,
“Шийдвэрлэлт”, “Дээрэм-Булаалт-1”, “Дээрэм-Булаалт-
2”, ”Хулгай-Илрүүлэлт-Сэрэмж-1”, “Шийдвэрлэлт-2”,
“Онц хүнд-Шийдвэрлэлт-3” нэгдсэн арга хэмжээнүүдийг
хэлтсийн даргын тушаалаар тухай бүр зохион байгуулснаар
яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй
үндэслэлээр түдгэлзүүлсэн 224 хэргийг илрүүлэн, хэрэг
бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор шүүхээс оргон зайлсан
сэжигтэн 18, яллагдагч 16, гэмт хэрэгт сэрдэгдсэн 71 оргодол
этгээдийг олж баривчлан хэргийг сэргээн шалгасан байна.
Ажиллагааны явцад 264 гэмт хэрэг, урьд өмнө нь
цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 151 гэмт хэргийг, нийт
639 гэмт хэргийг илрүүлсэн.
Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэргийн шалтгаан
нөхцлийг арилгах, хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс
урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн хэлтсийн даргын 2014
оны 08 дугаар сарын 19-ны өдрийн №85 тоот тушаалаар 2014 оны
08 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийн
хооронд “Албан мэдэгдэл- Хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээг
зохион байгуулж, арга хэмжээний хүрээнд албан мэдэгдлийн
нэгдсэн бүртгэлийн дэвтэр нээж, хөтлөн, алба хаагчдаас гэмт
хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар нийт 151 албан
мэдэгдлийг төрийн болон төрийн бус байгууллагад өгч, 89 хариу
авч, биелэлтийг газар дээр нь шалгаж, одоогийн байдлаар гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулаагүй 19 аж
ахуйн нэгжид 475.000 төгрөгний торгууль оногдуулж шийдвэрлэсэн
байна.
Захиргааны зөрчлийг бууруулах архидан согтуурч ар
гэртээ байнгын түгшүүр төрүүлдэг, гэр бүлийн хүчирхийлэл
үйлдэгчдийг илрүүлэх зорилгоор нутаг дэвсгэрийн хүрээнд “
Албадан эмчилгээ- 1, 2, 3, 4, 5” нэгдсэн арга хэмжээ зохион
байгуулж 50 иргэнийг материалжуулан, дүүргийн нэгдсэн
эмнэлгийн эмч нарын үзлэгт хамруулж, Дүүргийн эрүүгийн
хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч нарын “Архины
албадан эмчилгээнд хамруулах тухай” захирамж,
шийдвэрээр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Архидан
согтуурах донтой этгээдийг албадан эмчлэх” төвд хуяглан
хүргэх ажиллагааг зохион байгуулж ажиллав.
ИРГЭДЭД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА
ТАЙЛАГНАХ, СУРТАЛЧЛАХ ТАЛААР
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны
190 дүгээр тогтоолын дагуу тус цагдаагийн
хэлтсээс Хууль зүйн яам түүний харьяа
агентлаг, байгууллагуудын “Нээлттэй
хаалганы өдөр”-ийг тохиолдуулан
цагдаагийн байгууллагын шинэчлэлийн
бодлого, зорилт, цагдаагийн хэлтсийн үйл
ажиллагаа, үйлчилгээг иргэд, олон нийтэд
таниулах, холбогдох хууль тогтоомжийг
сурталчлах чиглэлээр 2014 оны 09 дүгээр
сарын 13-ны өдрийн 09:00 цагаас 18:00
цагийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар
хороо Сансар үйлчилгээний төвийн урд
талбай, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны
өдөр Баянзүрх дүүргийн 21-р хороо Дарь
Эхийн автобусны буудлын шинэ эцэс, 4
дугаар хороо “Жуков”-ын хөшөөний урд
талбай зэрэг иргэд олноор цуглардаг
газруудад нээлттэй хаалганы өдөрлөгийг
“Иргэнээ сонсоё” уриан дор зохион байгуулж
ажилласан.
Тус хэлтсээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж
буй ажил, үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй, авлигаас
ангид, ил тод, хүртээмжтэй, хүний эрхийг дээдэлсэн тэдний
идэвхи санаачлагыг дэмжих чиглэлээр санал хүсэлт, өргөдөл
гомдол хүлээн авах нэг цэгийн цонхыг хэлтсийн жижүүрийн
шуурхай албаны хэсэгт байрлуулж, гомдол, мэдээллийг
цайны цаг, амралтын өдөр харгалзахгүй 24 цагаар хүлээн
авч, өргөдөл гомдол бичих үлгэрчилсэн загварыг
мэдээллийн самбарт байрлуулан ажиллаж байгаа талаар
мэдээлэл хийсэн.
Хэлтсийн үйл ажиллагааны талаар нийт 100 иргэнээс санал
асуулга авахад 67 % ажил үйлчилгээ нь хангалттай, 25 %
хангалтгүй, 8% дундаж, цагдаагийн алба хаагчдын харилцааны
соёлын талаарх асуулгад 48% соёлтой харьцдаг, 33% бүдүүлэг
дээрэнгүй харьцдаг, 9% дундаж, 10% мэдэхгүй, цагдаагийн алба
хаагчдын мэргэжлийн ур чадварын талаарх асуулгад 42%
хангалттай, 54% дунд, 3% хангалтгүй, 1% мэдэхгүй гэж санал
өгснийг нэгтгэн удирдлагад танилцуулав.
• Засаг даргын Тамгын газрын харьяа албад, хууль
сахиулах байгууллагууд, шүүх, прокурор, онцгой байдал,
хил хамгаалах байгууллагуудтай хамтран хамтран
ажиллаж сургалт, зөвлөгөөнийг тогтмол зохион
байгуулав.
• Мэргэжлийн хяналт, Татвар, онцгой байдлын хэлтэс
хамтарсан уулзалт зөвлөгөөнийг хийж цаашид тодорхой
чиглэлүүдээр хамтран ажиллах стратеги төлөвлөгөө
гарган ажиллаж байна.
“Бумбат зүрх” харуул хамгаалалтын алба,
“Баянмонгол”, “Их Монгол” хорооллын СӨХ-тэй хамтран
“Хамтран ажиллах гурвалсан гэрээ” байгуулж хүүхдийн
тоглоомын талбай, явган хүний зам, нийтийн эзэмшлийн
гудамж, талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил,
замын хөдөлгөөний аюулгүй байдал, автомашины хулгайн
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл
ажиллуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
• Олон Улсын Хүүхдийн эрхийг
хамгаалах өдрийг
тохиолдуулан тус хэлтсийн
алба хаагчдын гэр
бүлийнхний дунд “Бид
цагдаагийн хүүхдүүд”
өдөрлөгийг хийж хөгжөөнт
тоглоом, цэнгээнт уралдаан,
тэмцээн зохион байгуулж, 5
алдарт эх, 300 хүүхдэд бэлэг
дурсгалын зүйл гардуулав.
• Ахмадуудын эрхийг
хамгаалах өдрийг
тохиолдуулан тус хэлтсээс
өндөр насны гавьяаны
амралтанд суусан 45 алба
хаагчдыг “Их хайрхан”
амралтын газар хүлээн авч
хүндэтгэлийн зоог барьж
бэлэг дурсгалын зүйл
гардуулав.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил

More Related Content

What's hot

Beltgel ajil 2012 05-18 (2)
Beltgel ajil 2012 05-18 (2)Beltgel ajil 2012 05-18 (2)
Beltgel ajil 2012 05-18 (2)GEC Mongolia
 
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 онХэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 онuvurkhangai
 
7уэн цжн цжэнц нжэ
7уэн цжн цжэнц нжэ7уэн цжн цжэнц нжэ
7уэн цжн цжэнц нжэEvsel Nith
 
Terguulegchdiin togtool
Terguulegchdiin togtoolTerguulegchdiin togtool
Terguulegchdiin togtoolBuka King
 
нийслэлийн төсөв
нийслэлийн төсөвнийслэлийн төсөв
нийслэлийн төсөвEvsel Nith
 
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууд
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууднийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууд
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолуудBuka King
 
Nao 1 2007_04 audit
Nao 1 2007_04 auditNao 1 2007_04 audit
Nao 1 2007_04 auditLionswan Sun
 
Heleltseh asuudal
Heleltseh asuudalHeleltseh asuudal
Heleltseh asuudalEvsel Nith
 
Нийслэлийн Засаг
Нийслэлийн Засаг Нийслэлийн Засаг
Нийслэлийн Засаг Buka King
 
Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Buka King
 

What's hot (18)

Beltgel ajil 2012 05-18 (2)
Beltgel ajil 2012 05-18 (2)Beltgel ajil 2012 05-18 (2)
Beltgel ajil 2012 05-18 (2)
 
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 онХэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
7уэн цжн цжэнц нжэ
7уэн цжн цжэнц нжэ7уэн цжн цжэнц нжэ
7уэн цжн цжэнц нжэ
 
Terguulegchdiin togtool
Terguulegchdiin togtoolTerguulegchdiin togtool
Terguulegchdiin togtool
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
нийслэлийн төсөв
нийслэлийн төсөвнийслэлийн төсөв
нийслэлийн төсөв
 
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууд
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууднийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууд
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууд
 
Daguul ho
Daguul hoDaguul ho
Daguul ho
 
Zahiramjuud
ZahiramjuudZahiramjuud
Zahiramjuud
 
Untitled.fr11
Untitled.fr11Untitled.fr11
Untitled.fr11
 
Tmp e1f9
Tmp e1f9Tmp e1f9
Tmp e1f9
 
Nao 1 2007_04 audit
Nao 1 2007_04 auditNao 1 2007_04 audit
Nao 1 2007_04 audit
 
Heleltseh asuudal
Heleltseh asuudalHeleltseh asuudal
Heleltseh asuudal
 
Нийслэлийн Засаг
Нийслэлийн Засаг Нийслэлийн Засаг
Нийслэлийн Засаг
 
Tmp a32e
Tmp a32eTmp a32e
Tmp a32e
 
Zahiramj
ZahiramjZahiramj
Zahiramj
 
Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg
 

Similar to Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил

2 ыыа бйа ба ба
2 ыыа бйа ба ба 2 ыыа бйа ба ба
2 ыыа бйа ба ба Evsel Nith
 
Shine nalaih-sonin
Shine nalaih-soninShine nalaih-sonin
Shine nalaih-soninhakja
 
тазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаатазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагааTuvshintugs Ragchaasuren
 
тазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаатазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагааTuvshintugs Ragchaasuren
 
нөмрөг тайлан-2013-2015
нөмрөг тайлан-2013-2015нөмрөг тайлан-2013-2015
нөмрөг тайлан-2013-2015nanzaa
 
тазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаатазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагааTuvshintugs Ragchaasuren
 
3 ыа йба йыа йыуа уйа йуа у
3 ыа йба йыа йыуа уйа йуа у3 ыа йба йыа йыуа уйа йуа у
3 ыа йба йыа йыуа уйа йуа уEvsel Nith
 
Crc бүсийн шалгалтын тайлан
Crc   бүсийн шалгалтын тайланCrc   бүсийн шалгалтын тайлан
Crc бүсийн шалгалтын тайланcrc.gov.mn crc
 
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2015 он...
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  зохицуулах зөвлөлийн 2015 он...Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  зохицуулах зөвлөлийн 2015 он...
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2015 он...baasandorj b
 
Tsahim tolboriin sistem
Tsahim tolboriin sistemTsahim tolboriin sistem
Tsahim tolboriin sistemBuka King
 
Tsahim tolboriin sistem
Tsahim tolboriin sistemTsahim tolboriin sistem
Tsahim tolboriin sistemBuka King
 

Similar to Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил (20)

2014.07.01
2014.07.012014.07.01
2014.07.01
 
2 ыыа бйа ба ба
2 ыыа бйа ба ба 2 ыыа бйа ба ба
2 ыыа бйа ба ба
 
Shine nalaih-sonin
Shine nalaih-soninShine nalaih-sonin
Shine nalaih-sonin
 
Tmp3697
Tmp3697Tmp3697
Tmp3697
 
Tmp3697
Tmp3697Tmp3697
Tmp3697
 
Tmp e785
Tmp e785Tmp e785
Tmp e785
 
тазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаатазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаа
 
201502
201502201502
201502
 
тазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаатазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаа
 
нөмрөг тайлан-2013-2015
нөмрөг тайлан-2013-2015нөмрөг тайлан-2013-2015
нөмрөг тайлан-2013-2015
 
тазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаатазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаа
 
Ontsloh 10 ajil 2014 ond
Ontsloh 10 ajil 2014 ondOntsloh 10 ajil 2014 ond
Ontsloh 10 ajil 2014 ond
 
3 ыа йба йыа йыуа уйа йуа у
3 ыа йба йыа йыуа уйа йуа у3 ыа йба йыа йыуа уйа йуа у
3 ыа йба йыа йыуа уйа йуа у
 
Crc бүсийн шалгалтын тайлан
Crc   бүсийн шалгалтын тайланCrc   бүсийн шалгалтын тайлан
Crc бүсийн шалгалтын тайлан
 
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2015 он...
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  зохицуулах зөвлөлийн 2015 он...Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  зохицуулах зөвлөлийн 2015 он...
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2015 он...
 
Tsahim tolboriin sistem
Tsahim tolboriin sistemTsahim tolboriin sistem
Tsahim tolboriin sistem
 
Tsahim tolboriin sistem
Tsahim tolboriin sistemTsahim tolboriin sistem
Tsahim tolboriin sistem
 
Zahiramj
ZahiramjZahiramj
Zahiramj
 
Zahiramj
ZahiramjZahiramj
Zahiramj
 
Хог хаягдлын менежмент
Хог хаягдлын менежментХог хаягдлын менежмент
Хог хаягдлын менежмент
 

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил

  • 1. 2014 ОНД ОНЦЛОХ ХИЙГДСЭН АЖЛУУД БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСЭЭС
  • 2. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН II ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА • Улаанбаатар хотын Засаг захиргааны нэгжийг өөрчлөн дүүргүүдэд АДХГЗ байгуулах тухай АИХТ-ийн 1965 оны 4 дүгээр сарын 14 ны өдрийн 79 дүгээр зарлигаар Найрамдлын район байгуулсантай холбогдуулан НАХЯ-ны сайдын 1965 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 333 тоот тушаалаар цагдан сэргийлэх 5 дугаар ангийг татан буулгаж, Найрамдлын районы АДХГЗ-ны Цагдан сэргийлэх хэлтсийг байгуулсан. • Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 11-р сарын 02-ны өдрийн 699, 700 тоот тушаалаар 117 офицер, 82 цагдаа, энгийн 9 нийт 208 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэс шинээр байгуулагдсан.
  • 3. • Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II Хэлтсийн газар нутаг нь 2522 га талбай нутаг дэвсгэртэй, засаг захиргааны хувьд 13 хороонд, 18239 өрхийн 133563 хүн оршин сууж байна. Тус хэлтсийн шинэ барилгыг дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 400 сая төгрөгөөр барьж ашиглалтанд 2013 оны 12 дугаар сард хүлээлгэн өгөөд байна.
  • 4. НӨХЦӨЛ БАЙДАЛ Дээрх гэмт хэрэг, зөрчлийн судалгаанаас харахад нөхцөл байдал хүнд, хэрэг, зөрчлийн гаралт харьцангуй их байгаа нь хүн амын төвлөрөл, аж ахуйн нэгж байгууллага, томоохон зах, худалдааны төвүүд, их дээд сургуулиуд, баар, кафе, ресторан, зочид буудал, саун массажны газар, интернет, цахим тоглоомын газрууд их байршсан байгаатай холбоотой юм. Тухайлбал: 2-р Хэлтэс Хүн ам 133563/47.0% Байгууллага аж ахуйн нэгж 3927/64.3% Баар, караоке 136/76.4% Ресторан 67/80.7% Кафе 47/69.1% Согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүр 203/35.9% Зах, худалдааны төв 9/69.2%
  • 5. 2-р Хэлтэс Бөөний төв -22/62.8% Их дээд сургууль, коллеж -23/74.1% Оюутан -21800/75.1% Ерөнхий боловсролын сургууль -26/70.2% Сурагч -23700/58.5% Цэцэрлэг -34/65.3% Цахим тоглоомын газар -53/61.6% Засварын газар -49/41.8% Сууц өмчлөгчдийн холбоо -85/69.1% Саун массажны газар -14/63.6% Зочид буудал -85/75.2% ХӨТЯ-тай хүмүүс -118/26.6% Тэнэмэл иргэд /орон гэргүй/ -78/89.6% Банк -33/63% Ломбард -71/70.5% ШТС -20/55.5%
  • 6. ХАРИУЦСАН ХОРООДЫН ХҮН АМ, ААНБ-ЫН СУДАЛГАА д/д Хороо Өрх Хүн амын тоо Газар нутгийн хэмжээ /га/ ААНБ- ын тоо ЕБ-ын сургууль Цэцэрлэг Их дээд сургууль Архи согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ явуулдаг ААНБ 1 1 1580 6331 110 156 3 3 3 46 2 2 1026 10802 258 112 1 - 3 45 3 3 1496 5260 130 140 6 2 2 42 4 4 2882 14296 220 80 2 2 3 34 5 5 1680 17072 234,93 180 2 7 5 26 6 6 1732 10047 124,7 120 2 4 2 34 7 7 1714 7136 168,6 112 - - - 49 8 15 1670 6577 150 106 2 2 1 32 9 18 2700 10255 312,2 163 2 2 - 24 10 21 4261 10504 422,3 143 - 1 - 16 11 25 1820 8502 160 96 3 1 1 30 12 26 3927 11781 260 70 - 8 - 7 13 27 3861 15000 1680 51 1 1 - 38 14 нийт 18239 133563 2522 1529 24 35 20 423
  • 7. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ • Хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч төрийн дээд байгууллага, Монгол улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга нараас үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр өгсөн үүрэг чиглэлүүдийг хэрэгжүүлэх ажлыг хэлтсийн хэмжээнд зохион явуулах удирдамж төлөвлөгөөг жил, улирал, сараар гарган, хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулж, үр дүнг тухай бүр дүгнэн ажилласан.
  • 8. Монгол улсын Засгийн газраас баталсан хөтөлбөрүүдийн Цагдаагийн байгууллагатай холбоотой заалтуудын дагуу хийх ажлын төлөвлөгөөг гарган зохион байгуулан ажил, арга хэмжээний дүн, тайланг улирлаар, хагас ,бүтэн жилээр гаргахад: • “Монгол улсад хүний эрхийг хангах үндсэний хөтөлбөр” - 95%, • Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр” - 100%, • “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” - 95%, • “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр” - 100% • “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр” - 100% Нийт үр дүн 95% хувийн биелэлттэйгээр гүйцэтгэж, Нийслэлийн цагдаагийн газар, Дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн ажилласан.
  • 9. • Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлого, чиг хандлагад нийцсэн үйл ажиллагааг хангах чиглэлээр удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг төлөвлөн биелэлт, үр дүнг сараар тооцон байгуулсан төлөвлөгөөний хүрээнд холбогдох албад, алба хаагчдад танилцуулан хэлтсийн даргын 19 удаагийн зөвлөлийн хурлаар 162 асуудал хэлэлцсэнээс хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой сонсгол, мэдээллийг 32, хүний нөөц, боловсон хүчний талаар 130 асуудлыг шийдвэрлэж, шийдвэрийг холбогдох газарт цаг тухай бүрт нь хүргүүлсэн байна. • 2014 оны жилийн байдлаар Дээд удирдах байгууллага болон холбогдох газруудаас 2830 бичиг баримт хүлээн авснаас 796 албан бичигт хугацаанд нь хариу өгч, 5700 бичиг баримт явуулсан байна.
  • 10. • ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Нийтийн хэв журам хамгаалах газар, Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Нийтийн хэв журам хамгаалах газраас тус бүр 1 удаа “Гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлж буй байдал”, “Нийтийн хэв журам хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж буй байдал”-д үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой шалгалтанд хамрагдаж сайн үнэлгээтэй дүгнэгдсэн.
  • 11. • Хэлтсийн даргын 2014 оны 04 сарын10-ны өдрийн 30 тоот тушаалаар дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, олон нийт, иргэдийн дэмжлэг авах, иргэдэд хүргэх үйлчилгээ, үйл ажиллагааны чанар үр өгөөжийг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлын талаар дүүргийн удирдлагын зөвлөлд шийдвэрлэх тулгамдсан асуудал, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, чиглэлд заасан асуудлыг хариуцсан алба хаагчид тодорхой үндэслэл, тооцоо судалгаа, зураглал, санал, дүгнэлт авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор төслийг 8 асуултанд багцлан боловсруулан 2014 оны 05 сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”, Дүүргийн Засаг даргад танилцуулсан.
  • 12. 1. Оюутны болон олон нийтийн /хөршийн холбоо/ эргүүл ажлуулах тухай. 2. Орон сууцны хороолол /СӨХ/, иргэдээс камержуулах санал үндэслэл боломж, 3. Явган болон машинт эргүүлийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлд хяналт тавих, тоног төхөөрөмж, хэрэгслийн нийлүүлэлт, ашиглалтын танилцуулга, төсөв тооцоо. 4. Алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, хэлтсийн барилгын өргөтгөлийн тухай. 5. Комъпютер техник хэрэгсэл, тавилгын аюулгүй байдлын төхөөрөмжийн тухай, 6. Олон нийтийн цагдаагийн ажилтны тоо, ашиглах хувцас, техник хэрэгсэл, цалин хангамжийн тооцоо танилцуулга. 7. Алба хаагчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд газар олгох хүсэлтийн тухай. 8. Нутаг дэвсгэрийн хэмжээнд камержуулах ажлыг зохион байгуулах, түүнд тавигдах стандарт шаардлагын тухай Засаг даргын захирамжийн төсөл танилцуулах тухай саналуудыг танилцуулж хүргүүлсэн.
  • 13. Дүүргийн ГХУСАЗЗ-тэй хамтран “Оюутны эргүүлийн ажиллах журам”-ын төслийн хэлэлцүүлгийг их, дээд 24 сургуулийн төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж, төслийг батлан 4, 5-р хороонд эхлэн хамтран ажиллаж байна.
  • 14. • Оршин суугаа нутаг дэвсгэртээ аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд иргэний оролцоог хангах арга, механизмыг турших, камерийн систем нэвтрүүлэх чиглэлээр ЗДТГ, ИТХ-ийн дэмжлэгтэйгээр 7-р хорооны Баянцээлийн гудамжинд 4, 21-р хорооны Дарь-Эхийн шинэ эцсийн буудал дээр 1 хяналтын камерыг байрлуулж ашиглалтанд оруулсан. • Мөн эмзэг 148 цэгийн судалгааг гаргаж дүүргийн Засаг даргад хүргүүлснээр зөвшөөрөгдөж, улсын болон орон нутгийн төсвөөс 1 тэрбум 200 сая төгрөгний өртөгөөр 45 цэгт хяналтын камер тавихаар Skymedia ХХК шалгаран ажиллаж байна. • Шинээр томилогдон ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн ажилтан 13 хүнийг сургаж дадлагажуулах ажлыг тогтмол зохион байгуулан хэлтсийн даргын тушаалаар хариусан хэсгийн байцаагч нартай сурган дадлагжуулах гэрээ байгуулан ажиллаж байна.
  • 15. • Иргэдэд шуурхай хүртээмжтэй үйлчлэх чиглэлээр Баянзүрх дүүргийн 7-р хороо Баянцээлийн гудамжинд цагдаагийн кобан, 21-р хороо дарь эхэд байрлах цагдаагийн кобаныг засварлан 24 цагийн үйл ажиллагаатай болгосон. • 26-р хороонд байрлах Дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдах кабоны захирамж болон газрын гэрчилгээг гаргуулан авч баталгаажууллаа. • Мөн Дүүргийн ИТХ-аас 40-47 убз улсын дугаартай УАЗ-469 маркын автомашины 300000 төгрөгний шатахууны асуудлыг шийдвэрлүүлэн Дүүргийн 2,21,27-р хорооны нутаг дэвсгэрт нэмж машинт эргүүлийн чиглэлийг 24-н цагаар гаргаж нийт 8-н чиглэлд 8 автомашинтайгаар эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна. • Хэлтсийн гадна талын тохижилтыг өөрсдийн нөөц бололцоогоор хийж байна. Хэлтсийн албан хэрэгцээнд ЗТДГ- аас 30.000.000 төгрөгний үнэтэй суудлын Sonato-7 маркын автомашин авч өгсөн.
  • 16. ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖИЛ ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газарт хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг судлах үнэлэлт, дүгнэлт өгч, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, үйл ажиллагааны аргачлалыг тогтоох зорилгоор судалгаа дүн шинжилгээний хамтарсан баг ажиллуулах хүсэлтийг тавьж, ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын баталсан удирдамжийн дагуу холбогдох ажлыг зохион байгуулан хамтран ажиллаж байна. 2014 онд хэлтсийн удирдлагаас ЦЕГ-ын 229 тоот тушаалын дагуу Судалгаа, дүн шинжилгээний багийг байгуулж, 3 удаа хуралдуулж гэмт хэрэг, захиргааны зөрчлийн гаралтыг бууруулах, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах зорилгоор 21 арга хэмжээг зохион байгуулав.
  • 17. “Илрүүлэлт-Шийдвэрлэлт”, “Илрүүлэлт”, “Шийдвэрлэлт”, “Дээрэм-Булаалт-1”, “Дээрэм-Булаалт- 2”, ”Хулгай-Илрүүлэлт-Сэрэмж-1”, “Шийдвэрлэлт-2”, “Онц хүнд-Шийдвэрлэлт-3” нэгдсэн арга хэмжээнүүдийг хэлтсийн даргын тушаалаар тухай бүр зохион байгуулснаар яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн 224 хэргийг илрүүлэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор шүүхээс оргон зайлсан сэжигтэн 18, яллагдагч 16, гэмт хэрэгт сэрдэгдсэн 71 оргодол этгээдийг олж баривчлан хэргийг сэргээн шалгасан байна. Ажиллагааны явцад 264 гэмт хэрэг, урьд өмнө нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 151 гэмт хэргийг, нийт 639 гэмт хэргийг илрүүлсэн.
  • 18. Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн хэлтсийн даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн №85 тоот тушаалаар 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд “Албан мэдэгдэл- Хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, арга хэмжээний хүрээнд албан мэдэгдлийн нэгдсэн бүртгэлийн дэвтэр нээж, хөтлөн, алба хаагчдаас гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар нийт 151 албан мэдэгдлийг төрийн болон төрийн бус байгууллагад өгч, 89 хариу авч, биелэлтийг газар дээр нь шалгаж, одоогийн байдлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулаагүй 19 аж ахуйн нэгжид 475.000 төгрөгний торгууль оногдуулж шийдвэрлэсэн байна.
  • 19. Захиргааны зөрчлийг бууруулах архидан согтуурч ар гэртээ байнгын түгшүүр төрүүлдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг илрүүлэх зорилгоор нутаг дэвсгэрийн хүрээнд “ Албадан эмчилгээ- 1, 2, 3, 4, 5” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж 50 иргэнийг материалжуулан, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын үзлэгт хамруулж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч нарын “Архины албадан эмчилгээнд хамруулах тухай” захирамж, шийдвэрээр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Архидан согтуурах донтой этгээдийг албадан эмчлэх” төвд хуяглан хүргэх ажиллагааг зохион байгуулж ажиллав.
  • 20. ИРГЭДЭД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАХ, СУРТАЛЧЛАХ ТАЛААР Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын дагуу тус цагдаагийн хэлтсээс Хууль зүйн яам түүний харьяа агентлаг, байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг тохиолдуулан цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлого, зорилт, цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаа, үйлчилгээг иргэд, олон нийтэд таниулах, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 09:00 цагаас 18:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансар үйлчилгээний төвийн урд талбай, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21-р хороо Дарь Эхийн автобусны буудлын шинэ эцэс, 4 дугаар хороо “Жуков”-ын хөшөөний урд талбай зэрэг иргэд олноор цуглардаг газруудад нээлттэй хаалганы өдөрлөгийг “Иргэнээ сонсоё” уриан дор зохион байгуулж ажилласан.
  • 21. Тус хэлтсээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй ажил, үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй, авлигаас ангид, ил тод, хүртээмжтэй, хүний эрхийг дээдэлсэн тэдний идэвхи санаачлагыг дэмжих чиглэлээр санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах нэг цэгийн цонхыг хэлтсийн жижүүрийн шуурхай албаны хэсэгт байрлуулж, гомдол, мэдээллийг цайны цаг, амралтын өдөр харгалзахгүй 24 цагаар хүлээн авч, өргөдөл гомдол бичих үлгэрчилсэн загварыг мэдээллийн самбарт байрлуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл хийсэн.
  • 22. Хэлтсийн үйл ажиллагааны талаар нийт 100 иргэнээс санал асуулга авахад 67 % ажил үйлчилгээ нь хангалттай, 25 % хангалтгүй, 8% дундаж, цагдаагийн алба хаагчдын харилцааны соёлын талаарх асуулгад 48% соёлтой харьцдаг, 33% бүдүүлэг дээрэнгүй харьцдаг, 9% дундаж, 10% мэдэхгүй, цагдаагийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварын талаарх асуулгад 42% хангалттай, 54% дунд, 3% хангалтгүй, 1% мэдэхгүй гэж санал өгснийг нэгтгэн удирдлагад танилцуулав.
  • 23. • Засаг даргын Тамгын газрын харьяа албад, хууль сахиулах байгууллагууд, шүүх, прокурор, онцгой байдал, хил хамгаалах байгууллагуудтай хамтран хамтран ажиллаж сургалт, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулав. • Мэргэжлийн хяналт, Татвар, онцгой байдлын хэлтэс хамтарсан уулзалт зөвлөгөөнийг хийж цаашид тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах стратеги төлөвлөгөө гарган ажиллаж байна.
  • 24. “Бумбат зүрх” харуул хамгаалалтын алба, “Баянмонгол”, “Их Монгол” хорооллын СӨХ-тэй хамтран “Хамтран ажиллах гурвалсан гэрээ” байгуулж хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил, замын хөдөлгөөний аюулгүй байдал, автомашины хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл ажиллуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
  • 25. • Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус хэлтсийн алба хаагчдын гэр бүлийнхний дунд “Бид цагдаагийн хүүхдүүд” өдөрлөгийг хийж хөгжөөнт тоглоом, цэнгээнт уралдаан, тэмцээн зохион байгуулж, 5 алдарт эх, 300 хүүхдэд бэлэг дурсгалын зүйл гардуулав.
  • 26. • Ахмадуудын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус хэлтсээс өндөр насны гавьяаны амралтанд суусан 45 алба хаагчдыг “Их хайрхан” амралтын газар хүлээн авч хүндэтгэлийн зоог барьж бэлэг дурсгалын зүйл гардуулав.