SlideShare a Scribd company logo
1 of 2
Далайн яст мэлхий
Дэлхийн хамгийн том яст мэлхий далайд амьдардаг. Эдгээр асар том хэвлээр явагчдыг
далайн яст мэлхий гэж нэрлэнэ. Та бүхэн гэр бүлээрээ нийлээд ч түүний жинд хүрэхгүй.
Таван төрлийн яст мэлхий байдгийн хамгийн том нь ледербек бөгөөд тэрээр Атландын
далайн ба Галфын эрэг орчмоор амьдарна. Зарим нь 682 кг буюу 1500 фундээс ч илүү
жинтэй. Бусад төрлийн мэлхийг роксбил, ридлей,логерхед буюу аврага яст мэлхий гэж
нэрэлдэг. Аврага яст мэлхий бол та бүхний амьтны дэлгүүрээс худалдан авч чадах бяцхан
ногоон яст мэлхий биш боловч түүний холын хамаатан юм. Далайн яст мэлхий нь хэдэн
сая жилийн турш далай тэнгисийг хөндлөн гулд сэлсээр ирсэн бөгөөд далайн амьдралд
зохицсон амьтад юм. Тэд усанд сэлэх бат бөх сэлүүртэйн дээр нэг амьсгаагаар далайн
ёроолд бүтэн цаг гаруй амьсгалахгүй байх чадалтай. Тэдний асар том хатуу хайрс нь
түүнийг араатан дайснаас хамгаална. Харин өлөн аврага загасанд бол ямарч яст мэлхий
сайхан харагддаг. Далайн яст мэлхий рүү ямарваа амьтан дайрах үед тэр бүх биеэ дээш
өргөн сэлүүрээрээ ус самчин алгадаж довтлогчийг айлгадаг.
Яст мэлхийнүүд бөөнөөрөө далайгаар аялах дуртай. Жишээ нь: Нэг сүрэг нь жилд 1000
миль газар аялж чадна. Заримдаа тэд далайд цутгадаг гол мөрнөөр тэнэж яваад загасчдад
баригдах тохиолдол ч байдаг. Гэхдээ загасчдын уураг түүнийг удаан тогтоож чаддаггүй.
Олонхи загасчдын хувьд тэдний барьж чадаагүй тэр загас нь асар том яст мэлхий юм
гэдгийг тэд тухай бүр мэддэггүй. Далайн яст мэлхий далайгаас төрөл бүрийн хоол олж
иддэг. Харин бид тэр аврагуудын тухай маш бага мэддэг бөгөөд далайн ойролцоох
томоохон аквариум болон амьтны хүрээлэнгээс өөр газар тэднийг харж чадахгүй. Хүмүүс
тэднийг асар хол сэлж яваад жил бүрийн хавар юм уу зун эргэн ирж, яг нэг газартаа
өндөглөдгийг тэр бүр мэддэггүй. Далайн яст мэлхийн нутагладаг газар нь АНУ-д хойт
Каролинаас Техас хүртлэх эргийн дагуух нутаг. Зуны шөнийн давалгаатай үеэр эх болох
яст мэлхийнүүд өндөг гаргах үүрээ зэхэхээр эргийн дагуу сэлгүүцдэг. үүрэнд тохирох
газар олдтол бусад яст мэлхийнүүд дагалдан сэлнэ. Зохих газраа олмогц тэр 4 сэлүүрээрээ
гүехэн нүх ухдаг. Түүнийхээ ддараа хатуу сэлүүрээрээ нүхийг дугуйлан засна.Биеэ
займчуулан нэг сэлүүрээрээ, дараа нь нөгөө сэлүүрээрээ гэх мэтээр элсийг маш нямбай
зайлуулдаг. Ухсан нүхний гүн нь 60 см, өргөн нь 25 см, байддаг ухаж дуусаад өндөглөнө.
Өнддөг гаргаж байх үедээ бусад зүйлийг бүр анзаарахгүй бөгөөд бөөн бөөн “нулимс”
унагадаг байна. Гэвч энэ нь уйлж байгаа хэрэг биш, харин нүдээ элс тооцонцороос
хамгаалж байгаа хэрэг юм. 20 минутын турш 100-150 өндөг гаргадаг. Өндөг нь дув
дугариг, яг гольфын бөмбөгний хэмжээтэй, зузаан хайрстай өндгийг унах үед хамгаалдаг.
Өндөглөж дуусангуутаа өндөгнүүдээ сэлүүрээрээ элс самардан нууж далдална. Хэдхэн
минут амарсны дараа маш их ядарсан байдалтайгаар далайн их усны зүг сэлдэг.Өндөг нь
нарны илчинд хагарч өндөгннө гарсан нялх яст мэлхий нь бие даан амьдрах шаардлагатай
болдог. Зуны улиралд эх яст мэдхий хэдэн ч удаа өндөглөж болдог. Өндөглөсний дараа
эргээс холдон эр яст мэлхийтэйгээ нийлдэг. Эр яст мэлхий нь далайгаас гаралгүй зуны
сүүлчээр сүргээрээ явах болтол эмийгээ хүлээнэ. Өндөг нь 60 хоногийн дараа хагарна.
Тэдний хэмжээ нь яст мэлхийний төрлөөс хамааран 1-4 инч байна. Тэд хамтран ажжмаар
элсээ ухаж, дээш гарч ирнэ. Тэгээд шөнө болоххыг хүлээж, шөнө болонгуут шууд үүрээ
орхиж, дайснаас амжиж далайд хүрэхийг мэрийнэ. Далайн эрэг дээр элбэнх зэрлэг нохой
гэх мэтийн ангуучлагч олон дайснууд зөндөө. Далайд ч мөн аврага загаснууд хүлээж
байна. Далайн усанд орсны дараа тэдгээр яст мэлхийнүүдэд юу тохиолдохыг хэн ч
мэдэхгүй. Тэд сураг чимээгүй алга болсноо гэнэт л том болчихсон гарч ирдэг.тэднээс маш
цөөхөн нь амьд үлдэж том болдог. Олон өндөг гаргадаг нь л сайн хэрэг юм.Гэвч далайн
яст мэлхийн тоо жил бүр буурсаар л байна. Зарим хүмүүс яст мэлхийн өндгйг олноор нь
цуглуулан зах дээр хэдэн мянгаар нь зардаг байна. Далайн яст мэлхийн мах их амттай
учир шөл эсвэл “яст мэлхийн хачиртай талх” хийдэг. Одоо яст мэлхий ховордож байна.
Энэ бүгдийг хүн л сүйтгэж байгаа юм.
АНУ-ын засгийн газраас зэрлэг амьтдыг хамгаалах талаар асар их арга хэмжээ авч
нэлээд хэсэг газрыг тэдэнд зориулан дархлахаар заажээ.Тэнд тэдгээр амьтад хүний хор
хөнөөлөөс зайдуу амьдрах бололцоотой юм. Ийм газруудад Өмнөд Каролины мужийн
Кэйт Ромейн,Блакбордын арлууд орно. Мөн далайн яст мэлхийг хамгаалах хууль гаргасан
байна.
Хэдийгээр далайд яст мэлхийг агнаж болох боловч, түүний өндгийг авах, газар дээр агнах
хориотой юм.Ийм сонин эртний хэвлээр явагчийг дарлан хамгаалж, хэвээр үлдээхийн тулд
энэ бүх арга хэмжээг авах нь чухал.

More Related Content

More from E-Gazarchin Online University

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

PDON101-Хичээл-9-2

  • 1. Далайн яст мэлхий Дэлхийн хамгийн том яст мэлхий далайд амьдардаг. Эдгээр асар том хэвлээр явагчдыг далайн яст мэлхий гэж нэрлэнэ. Та бүхэн гэр бүлээрээ нийлээд ч түүний жинд хүрэхгүй. Таван төрлийн яст мэлхий байдгийн хамгийн том нь ледербек бөгөөд тэрээр Атландын далайн ба Галфын эрэг орчмоор амьдарна. Зарим нь 682 кг буюу 1500 фундээс ч илүү жинтэй. Бусад төрлийн мэлхийг роксбил, ридлей,логерхед буюу аврага яст мэлхий гэж нэрэлдэг. Аврага яст мэлхий бол та бүхний амьтны дэлгүүрээс худалдан авч чадах бяцхан ногоон яст мэлхий биш боловч түүний холын хамаатан юм. Далайн яст мэлхий нь хэдэн сая жилийн турш далай тэнгисийг хөндлөн гулд сэлсээр ирсэн бөгөөд далайн амьдралд зохицсон амьтад юм. Тэд усанд сэлэх бат бөх сэлүүртэйн дээр нэг амьсгаагаар далайн ёроолд бүтэн цаг гаруй амьсгалахгүй байх чадалтай. Тэдний асар том хатуу хайрс нь түүнийг араатан дайснаас хамгаална. Харин өлөн аврага загасанд бол ямарч яст мэлхий сайхан харагддаг. Далайн яст мэлхий рүү ямарваа амьтан дайрах үед тэр бүх биеэ дээш өргөн сэлүүрээрээ ус самчин алгадаж довтлогчийг айлгадаг. Яст мэлхийнүүд бөөнөөрөө далайгаар аялах дуртай. Жишээ нь: Нэг сүрэг нь жилд 1000 миль газар аялж чадна. Заримдаа тэд далайд цутгадаг гол мөрнөөр тэнэж яваад загасчдад баригдах тохиолдол ч байдаг. Гэхдээ загасчдын уураг түүнийг удаан тогтоож чаддаггүй. Олонхи загасчдын хувьд тэдний барьж чадаагүй тэр загас нь асар том яст мэлхий юм гэдгийг тэд тухай бүр мэддэггүй. Далайн яст мэлхий далайгаас төрөл бүрийн хоол олж иддэг. Харин бид тэр аврагуудын тухай маш бага мэддэг бөгөөд далайн ойролцоох томоохон аквариум болон амьтны хүрээлэнгээс өөр газар тэднийг харж чадахгүй. Хүмүүс тэднийг асар хол сэлж яваад жил бүрийн хавар юм уу зун эргэн ирж, яг нэг газартаа өндөглөдгийг тэр бүр мэддэггүй. Далайн яст мэлхийн нутагладаг газар нь АНУ-д хойт Каролинаас Техас хүртлэх эргийн дагуух нутаг. Зуны шөнийн давалгаатай үеэр эх болох яст мэлхийнүүд өндөг гаргах үүрээ зэхэхээр эргийн дагуу сэлгүүцдэг. үүрэнд тохирох газар олдтол бусад яст мэлхийнүүд дагалдан сэлнэ. Зохих газраа олмогц тэр 4 сэлүүрээрээ гүехэн нүх ухдаг. Түүнийхээ ддараа хатуу сэлүүрээрээ нүхийг дугуйлан засна.Биеэ займчуулан нэг сэлүүрээрээ, дараа нь нөгөө сэлүүрээрээ гэх мэтээр элсийг маш нямбай зайлуулдаг. Ухсан нүхний гүн нь 60 см, өргөн нь 25 см, байддаг ухаж дуусаад өндөглөнө. Өнддөг гаргаж байх үедээ бусад зүйлийг бүр анзаарахгүй бөгөөд бөөн бөөн “нулимс” унагадаг байна. Гэвч энэ нь уйлж байгаа хэрэг биш, харин нүдээ элс тооцонцороос хамгаалж байгаа хэрэг юм. 20 минутын турш 100-150 өндөг гаргадаг. Өндөг нь дув дугариг, яг гольфын бөмбөгний хэмжээтэй, зузаан хайрстай өндгийг унах үед хамгаалдаг. Өндөглөж дуусангуутаа өндөгнүүдээ сэлүүрээрээ элс самардан нууж далдална. Хэдхэн минут амарсны дараа маш их ядарсан байдалтайгаар далайн их усны зүг сэлдэг.Өндөг нь нарны илчинд хагарч өндөгннө гарсан нялх яст мэлхий нь бие даан амьдрах шаардлагатай болдог. Зуны улиралд эх яст мэдхий хэдэн ч удаа өндөглөж болдог. Өндөглөсний дараа эргээс холдон эр яст мэлхийтэйгээ нийлдэг. Эр яст мэлхий нь далайгаас гаралгүй зуны сүүлчээр сүргээрээ явах болтол эмийгээ хүлээнэ. Өндөг нь 60 хоногийн дараа хагарна.
  • 2. Тэдний хэмжээ нь яст мэлхийний төрлөөс хамааран 1-4 инч байна. Тэд хамтран ажжмаар элсээ ухаж, дээш гарч ирнэ. Тэгээд шөнө болоххыг хүлээж, шөнө болонгуут шууд үүрээ орхиж, дайснаас амжиж далайд хүрэхийг мэрийнэ. Далайн эрэг дээр элбэнх зэрлэг нохой гэх мэтийн ангуучлагч олон дайснууд зөндөө. Далайд ч мөн аврага загаснууд хүлээж байна. Далайн усанд орсны дараа тэдгээр яст мэлхийнүүдэд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Тэд сураг чимээгүй алга болсноо гэнэт л том болчихсон гарч ирдэг.тэднээс маш цөөхөн нь амьд үлдэж том болдог. Олон өндөг гаргадаг нь л сайн хэрэг юм.Гэвч далайн яст мэлхийн тоо жил бүр буурсаар л байна. Зарим хүмүүс яст мэлхийн өндгйг олноор нь цуглуулан зах дээр хэдэн мянгаар нь зардаг байна. Далайн яст мэлхийн мах их амттай учир шөл эсвэл “яст мэлхийн хачиртай талх” хийдэг. Одоо яст мэлхий ховордож байна. Энэ бүгдийг хүн л сүйтгэж байгаа юм. АНУ-ын засгийн газраас зэрлэг амьтдыг хамгаалах талаар асар их арга хэмжээ авч нэлээд хэсэг газрыг тэдэнд зориулан дархлахаар заажээ.Тэнд тэдгээр амьтад хүний хор хөнөөлөөс зайдуу амьдрах бололцоотой юм. Ийм газруудад Өмнөд Каролины мужийн Кэйт Ромейн,Блакбордын арлууд орно. Мөн далайн яст мэлхийг хамгаалах хууль гаргасан байна. Хэдийгээр далайд яст мэлхийг агнаж болох боловч, түүний өндгийг авах, газар дээр агнах хориотой юм.Ийм сонин эртний хэвлээр явагчийг дарлан хамгаалж, хэвээр үлдээхийн тулд энэ бүх арга хэмжээг авах нь чухал.