SlideShare a Scribd company logo
1 of 4
Бие даалтын ажил №2. ИНФОГРАФИК хийх
/V – X долоо хоног/
ЗОРИЛГО: Асар хурдацтай хөгжиж буй мэдээллийн эрин зуунд сонгосон
сэдвийн дагуу үр өгөөжтэй, хэрэгцээтэй мэдээллийг товч бөгөөд тодорхой,
ойлгомжтой байдлаар дүрслэн үзүүлэх, илтгэх ур чадварыг эзэмшүүлэнэ. Бие
даалтын хүрээнд оюутан бүр сонгосон сэдвийн дагуу инфографик бэлтгэн
илтгэнэ.
Бие даалтын хичээлээр олгох чадвар:
 Инфографикийн талаар ойлголттой болох,
 Сонгосон сэдвээр инфографик хийх
 Инфографик хийдэг програм хангамжийг ашиглах
 Инфографикийг 5 минутанд багтаан танилцуулах
Энэхүү бие даалтын ажил нь 3 хэсгээс бүрдэнэ.
Хэсэг 1. Инфографикийн сэдэв сонгох.
Хэсэг 2. Инфографикийн сонгосон сэдвийн дагуу хийж гүйцэтгэх.
Хэсэг 3. Бэлэн болсон инфографикийг 7 минутанд багтаан илтгэх.
Ашиглах програм хангамж:
 MS Word
 MS Power Point
 MS Visio
 https://www.visme.co/make-infographics/
 https://piktochart.com/formats/infographics/
 Бусад зургийн төрлийн програм хангамжууд
Эдгээр вэб сайтуудад е-майл хаягаар бүртгүүлэн инфографик хийх бэлэн
загварыг ашиглах боломжтой.
Инфографик хийх
Инфографик гэдэг нь маш том баримт юм. Энэ нь нарийн төвөгтэй, их хэмжээний
мэдээллийг ойлгомжтой бөгөөд анхаарал татахуйц, товч тодорхой харуулах
явдал юм. Инфографик нь тухайн сэдвийн талаарх чухал мэдээллийн товч
агуулгыг харуулсан үед үнэн зөв болно.
1) Сэдэв сонгох
Ярих сэдвийн талаар болон түүний нарийн төвөгтэй үйл явцыг тайлбарлах,
ирээдүйн чиг хандлагыг тодорхой
болгоно.
Сэдэв сонгохдоо дараах асуултыг
өөрөөсөө асуу:
• Хэнд зориулсан болон хаана
үзүүлэх
• Ямарзүйлийг тодрууланхаруулах
зорилготой
• Ямар үр дүнд хүрэх
• Хэдэн хүнд хэдий хугацаанд
мэдээллийг үзүүлэх вэ?
• Ямар төрлийн өгөгдлийн дүрслэл
нь таны сэдэвт хамгийн сайн
тохирох
• Бодит өгөгдөл ашиглах
2) Мэдээлэл цуглуулах
Мэдээллийн үр дүнтэй байдал болон онцлог давуу талыг харуулахын тулд дүн
шинжилгээ хийж, дүрслэн харуулах хэрэгтэй. Гэсэн хэдий ч сэдэв бүрийн талаар
мэдээлэл нь харилцан адилгүй байдаг. Хүснэгт, PDF болон бусад мэдээллийн эх
үүсвэрээс авсан баримтыг цэгцлэх, гол хэсгийг ялган авах хэрэгтэй.
Юуны өмнө энэхүү инфографикаар нийтэд ямар мэдээлэл өгөхийг хүсч байгаагаа
бодох шаардлагатай. Үүний тулд өгөх мэдээллийг эрэмбэлэх мөн эргэлзээ үүсгэж
болохуйц мэдээллийг хасах шаардлагатай. Ингэснээр инфографикийг оновчтой
зохион байгуулж, дүрслэн үзүүлэхэд бэлэн болно.
3) Товч тодорхой, анхаарал татахуйц гарчиг бич
Инфографикийн гарчиг бол хамгийн чухал нь юм. Уйтгартай, тодорхойгүй,
ойлгомжгүй гарчиг нь тухайн инфографийг үзэх хүсэл, сонирхолыг үгүй хийдэг.
Иймд ойлгомжтой, товч тодорхой, хүчирхэг гарчиг нь тухайн сэдвийн гол
түлхүүр нь болно.
4) Өнгөний хослол болон загварыг оновчтой сонгох
Инфографикийн дизайн нь сэдвийн талаар хэв маягийг тодорхойлдог учраас
сэдэвтэйгээ тохирч байх хэрэгтэй. Иймд өнгө, үсгийн фонт, диаграм болон бусад
зүйлс нь хоорондоо зохицсны дараа инфографик тодорхой, ойлгомжтой, зөв
харагдана.
Түүнчлэн 'өгөгдөл' эсвэл 'график' аргыг хэрэглэх эсэхийг шийдэх нь зүйтэй.
Зарим тохиолдолд боловсруулаагүй өгөгдлийг тодруулж, өгөгдлийн дүрслэлтэй
байдаг бол зарим тохиолдолд бага мэдээллийг их үзүүлэнтэй байхаар хийдэг.
5) Графикийн зөв хэлбэрийг сонгож авах
Ихэнх инфографик нь статистикийн мэдээлэл дээр тулгуурласан байдаг. Хэрэв
тухайн сэдэв нь графикаар дүрслэх өгөгдөлтэй бол сонголтыг оновчтой хийх нь
зүйтэй. Өгөгдөл нь олон төрлийн графикаар дүрслэгдэх боломжтой бол
тодорхой, үнэн зөв мэдээлэлийг харуулж чадах төрлийг сонгоно.
6) Энгийнээр харуулах
Шинэ хэрэглэгчдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа нь хэт их мэдээллийг нэг
инфографикт багтаасан байдаг. Инфографикийг ойлгомжтой байлгахын тулд
энгийн байх хэрэгтэй.
Зөвхөн текст болон тоо ашиглах нь мэдээллийг бүрэн илэрхийлнэ гэсэн үг биш
юм. “Ойлгомжгүй эмх цэгцгүй өгөгдлийн цуглуулга нь мэдээллийн шинж чанар
биш харин дизайны бүтэлгүйтэл юм.” гэж өгөгдлийн дүрслэлийн багш Эдвард
Туфте тодорхойлсон байна.
7) Хамгийн чухал статистик мэдээллийг тодруул
Хамгийн чухал мэдээллийг зөв тодруулж гаргаснаар инфографикийн ерөнхий
дүр зураг нь бэлэн болно.
Өөрийн сэдвийн хүрээнд хамгийн чухал статистик тоо баримтыг тодорхойлж,
хэрхэн уялдаа холбоотой байрлуулахыг сонгоно. Шаардлагатай бол статистик
болон дүрс бичлэгийг нэмж болно.
8) Инфографикийн явц болон бүтэц
Инфографикт харуулахыг хүссэн өгөгдлийг зөв сонгоно. Инфографикийн
харагдах байдлыг цэгцтэй байхаар төлөвлөхийн тулд ерөнхий бүтцийг үүсгэнэ.
Ингэснээр өгөгдөл хамгийн сайн харагдах байршилыг сонгох нь чухал юм.
9) Боловсронгуй болгож Алсын харааг сайжруулах
Инфографикт харуулахыг хүссэн мэдээлэл нь ямарч эргэлзээ төрүүлэхгүйгээр
бүрэн ойлгомжтой болох хүртэл засварлана. Түүнчлэн инфорграфик нь ойлгоход
хялбар,харагдахбайдлынхувьданхааралтатахуйц, ач холбогдолтойболсонбайх
хэрэгтэй.

More Related Content

More from BPurev (20)

Bodlogo11.05
Bodlogo11.05Bodlogo11.05
Bodlogo11.05
 
Lab11 2-it101
Lab11 2-it101Lab11 2-it101
Lab11 2-it101
 
Lab11 2-it101
Lab11 2-it101Lab11 2-it101
Lab11 2-it101
 
Lab10 2-it101
Lab10 2-it101Lab10 2-it101
Lab10 2-it101
 
Lab10 1-it101
Lab10 1-it101Lab10 1-it101
Lab10 1-it101
 
Lab9 it101
Lab9 it101Lab9 it101
Lab9 it101
 
Bie daalt 2 sedev
Bie daalt 2 sedevBie daalt 2 sedev
Bie daalt 2 sedev
 
Bodlogo3
Bodlogo3Bodlogo3
Bodlogo3
 
203lab3
203lab3203lab3
203lab3
 
203lab1
203lab1203lab1
203lab1
 
203lec2
203lec2203lec2
203lec2
 
Bie daaltiin ajil 2 zaavar
Bie daaltiin ajil 2 zaavarBie daaltiin ajil 2 zaavar
Bie daaltiin ajil 2 zaavar
 
Bie daalt 2 sedev
Bie daalt 2 sedevBie daalt 2 sedev
Bie daalt 2 sedev
 
Bie daalt 2 sedev
Bie daalt 2 sedevBie daalt 2 sedev
Bie daalt 2 sedev
 
Bie daalt 1 zaavar
Bie daalt 1 zaavarBie daalt 1 zaavar
Bie daalt 1 zaavar
 
Lab2 windows2
Lab2 windows2Lab2 windows2
Lab2 windows2
 
Lab16
Lab16Lab16
Lab16
 
Lab15. wbs
Lab15. wbsLab15. wbs
Lab15. wbs
 
Lab14 algorithm
Lab14 algorithmLab14 algorithm
Lab14 algorithm
 
Lab13 basic theory
Lab13 basic theoryLab13 basic theory
Lab13 basic theory
 

Biedaalt2.infographic

  • 1. Бие даалтын ажил №2. ИНФОГРАФИК хийх /V – X долоо хоног/ ЗОРИЛГО: Асар хурдацтай хөгжиж буй мэдээллийн эрин зуунд сонгосон сэдвийн дагуу үр өгөөжтэй, хэрэгцээтэй мэдээллийг товч бөгөөд тодорхой, ойлгомжтой байдлаар дүрслэн үзүүлэх, илтгэх ур чадварыг эзэмшүүлэнэ. Бие даалтын хүрээнд оюутан бүр сонгосон сэдвийн дагуу инфографик бэлтгэн илтгэнэ. Бие даалтын хичээлээр олгох чадвар:  Инфографикийн талаар ойлголттой болох,  Сонгосон сэдвээр инфографик хийх  Инфографик хийдэг програм хангамжийг ашиглах  Инфографикийг 5 минутанд багтаан танилцуулах Энэхүү бие даалтын ажил нь 3 хэсгээс бүрдэнэ. Хэсэг 1. Инфографикийн сэдэв сонгох. Хэсэг 2. Инфографикийн сонгосон сэдвийн дагуу хийж гүйцэтгэх. Хэсэг 3. Бэлэн болсон инфографикийг 7 минутанд багтаан илтгэх. Ашиглах програм хангамж:  MS Word  MS Power Point  MS Visio  https://www.visme.co/make-infographics/  https://piktochart.com/formats/infographics/  Бусад зургийн төрлийн програм хангамжууд Эдгээр вэб сайтуудад е-майл хаягаар бүртгүүлэн инфографик хийх бэлэн загварыг ашиглах боломжтой.
  • 2. Инфографик хийх Инфографик гэдэг нь маш том баримт юм. Энэ нь нарийн төвөгтэй, их хэмжээний мэдээллийг ойлгомжтой бөгөөд анхаарал татахуйц, товч тодорхой харуулах явдал юм. Инфографик нь тухайн сэдвийн талаарх чухал мэдээллийн товч агуулгыг харуулсан үед үнэн зөв болно. 1) Сэдэв сонгох Ярих сэдвийн талаар болон түүний нарийн төвөгтэй үйл явцыг тайлбарлах, ирээдүйн чиг хандлагыг тодорхой болгоно. Сэдэв сонгохдоо дараах асуултыг өөрөөсөө асуу: • Хэнд зориулсан болон хаана үзүүлэх • Ямарзүйлийг тодрууланхаруулах зорилготой • Ямар үр дүнд хүрэх • Хэдэн хүнд хэдий хугацаанд мэдээллийг үзүүлэх вэ? • Ямар төрлийн өгөгдлийн дүрслэл нь таны сэдэвт хамгийн сайн тохирох • Бодит өгөгдөл ашиглах 2) Мэдээлэл цуглуулах Мэдээллийн үр дүнтэй байдал болон онцлог давуу талыг харуулахын тулд дүн шинжилгээ хийж, дүрслэн харуулах хэрэгтэй. Гэсэн хэдий ч сэдэв бүрийн талаар мэдээлэл нь харилцан адилгүй байдаг. Хүснэгт, PDF болон бусад мэдээллийн эх үүсвэрээс авсан баримтыг цэгцлэх, гол хэсгийг ялган авах хэрэгтэй. Юуны өмнө энэхүү инфографикаар нийтэд ямар мэдээлэл өгөхийг хүсч байгаагаа бодох шаардлагатай. Үүний тулд өгөх мэдээллийг эрэмбэлэх мөн эргэлзээ үүсгэж болохуйц мэдээллийг хасах шаардлагатай. Ингэснээр инфографикийг оновчтой зохион байгуулж, дүрслэн үзүүлэхэд бэлэн болно. 3) Товч тодорхой, анхаарал татахуйц гарчиг бич Инфографикийн гарчиг бол хамгийн чухал нь юм. Уйтгартай, тодорхойгүй, ойлгомжгүй гарчиг нь тухайн инфографийг үзэх хүсэл, сонирхолыг үгүй хийдэг. Иймд ойлгомжтой, товч тодорхой, хүчирхэг гарчиг нь тухайн сэдвийн гол түлхүүр нь болно. 4) Өнгөний хослол болон загварыг оновчтой сонгох Инфографикийн дизайн нь сэдвийн талаар хэв маягийг тодорхойлдог учраас сэдэвтэйгээ тохирч байх хэрэгтэй. Иймд өнгө, үсгийн фонт, диаграм болон бусад зүйлс нь хоорондоо зохицсны дараа инфографик тодорхой, ойлгомжтой, зөв харагдана.
  • 3. Түүнчлэн 'өгөгдөл' эсвэл 'график' аргыг хэрэглэх эсэхийг шийдэх нь зүйтэй. Зарим тохиолдолд боловсруулаагүй өгөгдлийг тодруулж, өгөгдлийн дүрслэлтэй байдаг бол зарим тохиолдолд бага мэдээллийг их үзүүлэнтэй байхаар хийдэг. 5) Графикийн зөв хэлбэрийг сонгож авах Ихэнх инфографик нь статистикийн мэдээлэл дээр тулгуурласан байдаг. Хэрэв тухайн сэдэв нь графикаар дүрслэх өгөгдөлтэй бол сонголтыг оновчтой хийх нь зүйтэй. Өгөгдөл нь олон төрлийн графикаар дүрслэгдэх боломжтой бол тодорхой, үнэн зөв мэдээлэлийг харуулж чадах төрлийг сонгоно. 6) Энгийнээр харуулах Шинэ хэрэглэгчдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа нь хэт их мэдээллийг нэг инфографикт багтаасан байдаг. Инфографикийг ойлгомжтой байлгахын тулд энгийн байх хэрэгтэй. Зөвхөн текст болон тоо ашиглах нь мэдээллийг бүрэн илэрхийлнэ гэсэн үг биш юм. “Ойлгомжгүй эмх цэгцгүй өгөгдлийн цуглуулга нь мэдээллийн шинж чанар биш харин дизайны бүтэлгүйтэл юм.” гэж өгөгдлийн дүрслэлийн багш Эдвард Туфте тодорхойлсон байна.
  • 4. 7) Хамгийн чухал статистик мэдээллийг тодруул Хамгийн чухал мэдээллийг зөв тодруулж гаргаснаар инфографикийн ерөнхий дүр зураг нь бэлэн болно. Өөрийн сэдвийн хүрээнд хамгийн чухал статистик тоо баримтыг тодорхойлж, хэрхэн уялдаа холбоотой байрлуулахыг сонгоно. Шаардлагатай бол статистик болон дүрс бичлэгийг нэмж болно. 8) Инфографикийн явц болон бүтэц Инфографикт харуулахыг хүссэн өгөгдлийг зөв сонгоно. Инфографикийн харагдах байдлыг цэгцтэй байхаар төлөвлөхийн тулд ерөнхий бүтцийг үүсгэнэ. Ингэснээр өгөгдөл хамгийн сайн харагдах байршилыг сонгох нь чухал юм. 9) Боловсронгуй болгож Алсын харааг сайжруулах Инфографикт харуулахыг хүссэн мэдээлэл нь ямарч эргэлзээ төрүүлэхгүйгээр бүрэн ойлгомжтой болох хүртэл засварлана. Түүнчлэн инфорграфик нь ойлгоход хялбар,харагдахбайдлынхувьданхааралтатахуйц, ач холбогдолтойболсонбайх хэрэгтэй.