монгол улс гадаад миграцийн уулзвар дээр
- 1. “Монгол улс гадаад миграцийн уулзвар дээр” Олон улсын эрдэм шинжилгээний VIII бага хурал
боллоо.
ШУТИС-ийн НТС-ийн Аялал жуулчлалын профессорын багаас уламжлал болгон зохион байгуулдаг
“Монгол улс гадаад миграцийн уулзвар дээр” Олон улсын эрдэм шинжилгээний VIII бага хурал
2014 оны 06 сарын 04-ний өдөр “Хот дахь шилжилт хөдөлгөөн: Тулгамдсан асуудал” сэдвийн
хүрээнд болж өндөрллөө. Тус хурлын хүрээнд дотоод, гадаадын олон эрдэмтэн судлаачдын цаг
үеэ олсон чухал илтгэлүүд хэлэлцүүлсэн нь судлаачдын болон ОНМХ-ийн анаахарлыг татаж
байлаа. “Хот дахь шилжилт хөдөлгөөн: Тулгамдсан асуудал” асуудал хуралд Буриадын их
сургуулийн доктор профессор О.А.Убеева, А.Д.Дашиева, Д.Д.Бадараев, А.М.Бадонов нар илтгэл
хэлэлцүүлсэн. Хурлын хүрээнд хотруу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн, хотоос хөдөө орон
нутагруу чиглэж буй шилжилт хөдөлгөөн түүнээс үүсэлтэй нийгэм соё л, эдийн засгийн үр дагавар
түүнийг шийдвэрлэх арга замын талаар эрдэмтэн судлаачидын чухал санал санаалчлага
хэлэлцүүлэг явагдаж өрнөлөө. Доктор Н.Галиймаа, Д.Сэрдарам, Д.Батцэрэн нар сэтгүүлчдийн
асуултанд хариулж, телевизэд миграцийн асуудлаар ярилцлага өгөв. Багш Ж.Баасангэрэл,
С.Болормаа, Л.Амартүвшин нар дотоод миграцийн статистикт анализ хийж, багш Б.Алтанхуяг
хотоос хөдөө рүү шилжих хөдөлгөөний асуудлыг хөндсөн нь сонирхол татлаа.