2012 оны 10
- 1. 2012 оны 10-19нд
Ногоон нүдэн лам
Баасан жижиг олбогон дээр зурхай ч ламын дэргэд суугаад Сэндмааг зогссон
чигтээ байж бай гэж дохилоо. Баасан эхэлж ярив.” Наваан гуай,энэ бүсгүй өчигдөр
Арханаас ирсэн юм.” Зурхай ч залуу бүсгүйрүү харж толгой дохин, “суу охин минь”
гэж хэлээд,”Даян дээрх хүрээ догшин сахиус залах гэж байгааг та мэдэж байгаа
байх. Манай уран гартай номч лам нарын нэг Баасан лам маань сахиусыг Хамба
лам нарынхаа заавар, эртний ном жаягийн дагуу урлаж байгаа гэв. Зурхай ч лам
дуугаа хэсэг хурааж залуу бүсгүйд өөрийнхөө хэлсэн үгийг бодох хугацаа олгов.
“Гэхдээ” хэмээн тэр үргэлжлүүлээд,”Баасан ламын буулгасан хөргийг биднийгээ
хойшид ивээж явах тийм бурханы хөрөг болгоход уран хатгамалчид хэрэгтэй
байна. Үүнд л бид та нарын туслалцааг авч байгаа юм. Гэвч би танаас эхлээд
асуулт асуух хэрэгтэй байна.” Сэндмаа зөвшөөрснөө илэрхийлээд мэхийв.”