SlideShare a Scribd company logo
1 of 1
Зүрхнийхээ  үгийг сонс
Энэхүү бяцхан түүх эдлэн газруудаар явж уралдаанд орох эмнэг сургадаг нэгэн залуугийн тухай өгүүлнэ.Хүүг дунд ангид байхад  багш нь  “Том болоод юу хийх,ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаа тухай зохион бичлэг гэртээ бичиж ир”  гэсэн гэрийн даалгавар өгчээ.Хүү шөнөжингөө сууж адууны аж ахуйтай болох тухай 7 хуудас дүүрэн юм бичжээ.Мөрөөдлийнхөө бүр нарийн жижиг хэсгүүдийг ч бичсэн байлаа.Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа хороо, морьд давхих талбайг ч зурсан байлаа.Маргааш өглөө нь зүрхнийхээ үгийг бичсэн 7 хуудас зохион бичлэгээ багшдаа өглөө.Хоёр хоногийн дараа багш хүүхдүүдийн зохион бичлэгийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том “Тэг”, бас “хичээлийн дараа надтай уулз” гэж бичсэн байв.Хүү багшаасаа “Яагаад би тэг авч байгаа юм бэ?” гэж асуухад Багш: “Чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй, бодит байдалтай нийцэхгүй байна” гээд чамд мөнгө байхгүй, чи ядуу айлын хүүхэд шүү дээ.Адууны аж ахуйтай болоход маш их хөрөнгө шаардлагатай.Эхлээд чи газар авна.Дараа нь сайн үүлдрийн адуу авах хэрэгтэй болно.Үүнийг хийнэ гэдэг боломжгүй.Хэрэв биелэгдэх боломжтой зүйл шинээр бичиж ирвэл чиний дүнг засч болох юм” гэжээ.Хүү гэртээ ирээд баахан бодсоны эцэст аавдаа хэлэв.Тэгтэл аав нь “За хүү минь, үүнд чи өөрөө шийдвэр гарга, энэ бол чиний хувьд маш чухал сонголт” гэлээ.Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар ч өөрчлөлт оруулалгүй багшдаа өгөнгөө  “Та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй...” гэв.
...Одоо тэр 200 га газартай, адууны аж ахуйтай, бас 1000 мкв талбайтай харшид амьдарч байна.Олон жилийн өмнө бичсэн зохион бичлэг нь гэрийнх нь хойморын хананд хүндэтгэлтэйгээр өлгөөстэй...
...Хүн бүхэн мөрөөдөлтэй.Мөрөөдөлд хязгаар үгүй.Хүсч мөрөөдөж буй зүйлдээ хүрэхийн тулд өөртөө зорилго тавьж,алхам алхамаар урагш ахиж,хичээж зүтгэх хэрэгтэй.Мөрөөдөл хэзээ нэгэн цагт биелдэг юм.Хэнд ч мөрөөдлийг тань хулгайлахыг,бас няцаахыг бүү зөвшөөр.Ямар ч үе байсан хамаагүй зөвхөн зүрхнийхээ үгийг чагна.
Багш Л.Оюунбилэг

More Related Content

More from Luvsandorj Oyunbileg (11)

Tsahim sudalgaa oyuka
Tsahim sudalgaa oyukaTsahim sudalgaa oyuka
Tsahim sudalgaa oyuka

Beegii.1
Beegii.1Beegii.1
Beegii.1

гэрийн даалгавар
гэрийн даалгаваргэрийн даалгавар
гэрийн даалгавар

шалгалт2
шалгалт2шалгалт2
шалгалт2

цах хэр 4
цах хэр 4цах хэр 4
цах хэр 4

цахим хэрэглэгдэхүн 1
цахим хэрэглэгдэхүн 1цахим хэрэглэгдэхүн 1
цахим хэрэглэгдэхүн 1

цахим хэр 3
цахим хэр 3цахим хэр 3
цахим хэр 3

цахим үзүүлэн 2
цахим үзүүлэн 2цахим үзүүлэн 2
цахим үзүүлэн 2

цахим тест2
цахим тест2цахим тест2
цахим тест2

з авиа үсэг таниулах.багш.оюунбилэг
з авиа үсэг таниулах.багш.оюунбилэгз авиа үсэг таниулах.багш.оюунбилэг
з авиа үсэг таниулах.багш.оюунбилэг

цах хичээл 2
цах хичээл 2цах хичээл 2
цах хичээл 2

Beegii.1

• 1. Зүрхнийхээ үгийг сонс