2011.11.22
- 2. 13. Үүрийн цагаас эхлэн үр суулгаж, нэг өдрийн турш арчилж, нар жаргахын өмнө хурааж авдаг амьдрал юм. Нэг өдрийн амьдралын үр жимс юм.
- 3. 14. Оройтож тарьвал цаг нь өнгөрч, өсөх цаг байхгүй бөгөөд зовж зүдэрсэн ч үр жимс хураан авч чадахгүй.
- 4. 15. Хичээнгүй хүн бол өдөр бүр үр суулгаж, халамжилж, хурааж авдаг боловч лазан хүн бол сард 1 удаа, жилд 1 удаа тариа тарьж, арчлан хурааж авдаг.
- 5. 16. Хурдан хүн нэгт ордог шиг, хүний амьдралд ч хурдан хүн өдөр бүр амьдралын ялалтыг байгуулдаг юм.
- 6. 17. Амьдралд нь дахин ирэхгүй цаг өөрийнх нь өмнүүр өнгөрөөд явдаг. Оюун бодлоороо цаг хугацааг барьж аваад, ашигладаг.
- 7. 18. Цаг бол хурдан ч биш, удаан ч биш, тохиромжтой юм. Хүний оюун бодол бол гэрлээс ч, сүнснээс ч хурдан. Гэвч залхуураад өөрийн оюун бодлоо ашигладаггүй ч юмуу, оюун бодлоо ашиглаж чадахгүй бол цаг хугацааг араас нь хөөх хэрэг гарна.
- 8. 20. Оюун бодол бол сүнсэн биеэс хурдан. Оюун бодол нь залхуурвал бие нь залхуурна.
- 9. 21. Гэрлээс ч хурдан, сүнснээс ч хурдан “оюун бодол”-оор, хийх ёстой цагт нь үйлдвэл бүгд чадна.
- 10. 22. Үхсэн оюун бодол бол 1 жил болсон ч 5 мод газар ( тайлбар: Солонгосоор 5 мод газар нь 2км ) ч явж чадахгүй. Харин амьд оюун бодол бол огторгуйн нэг захаас нөгөө зах хүртэл 1 секунд байхад л ирж очно. Огторгуйн нэг захаас нөгөө зах хүртэл “гэрэл”-ээр явбал 15 тэрбум жил зарцуулна.
- 11. Энэ зайг сүнслэг сэтгэл нь амьд, сүнс нь амьд хүн бол оюун бодлоороо 1 секундын дотор ирж очно. Яагаад ийм гайхамшигтай оюун бодлоор амьдралгүй, ийм оюун бодлоор Эзэнийг хайрлаж Эзэний ажлыг хийдэггүй юм бэ.
- 12. 23. Амьд оюун бодолтой байвал хийх ёстой зүйл нь гялсхийн толгойд буун, шууд үйлдэж чадна.