Pdf converter2. http://www.doc2pdf.net/ сайт руу орсноор Online орчинд Word программ дээр бичигдсэн Doc өргөтгөлтэй файлыг PDF өргөтгөлтэй болгох боломжтой. Хөрвүүлэх файлаа энд зааж өгнө. Ямар өргөтгөлөөр хадгалахаа энд зааж өгнө. Хөрвүүлэх товчлуур 3. Зааж өг гэсэн товчлуурыг дарснаар тухайн хөрвүүлэх файлаа сонгох цонх нээгдэх бөгөөд уг цонхноос хөрвүүлэх файлаа зааж өгч Open товчлуур дарснаар файл хөрвүүлэгч сайтад орно. 4. Дараагийн ээлжинд хөрвүүлэх ( Convert ) товчлуурыг дарснаар доорх цонх нээгдэхэд файлыг хадгал гэсэн сонголтыг сонгож ОК товчлуур дарна. 5. Интернэт орчинд бус газар PDF-рүү хөрвүүлэх шаардлага бидэнд гардаг энэ тохиолдолд дараах хөрвүүлэгчийг ашиглах нь тохиромжтой. Уг хөрвүүлэгч нь Office хэрэглээний программын бүх төрлийн өргөтгөлтэй файлыг PDF-рүү хөрвүүлэх чадвартай программ юм. 6. Хэрэв таньд тухайн программ байхгүй бол Google.mn сайтад PDF-рүү хөрвүүлэгч гэж бичиж хайхад доорх зурганд харагдаж байгаа MS Word 2007-ын файлыг PDF – рүү хөрвүүлэгч гэсэн нэртэй гач ирнэ. 7. Тухайн хөрвүүлэгч программаа бид Download товчлуурын тусламжтайгаар өөрийн компьютерт татаж авах юм. Дараагийн үйлдэл бол Download товчлуур дарсны дараа зурагт харагдаж байгаа секунд 00 болсны дараа Regular download товчлуур нээгдэж файлыг татах боломжтой болно. 8. Бидний татаж авсан хөрвүүлэгч файл зурагт харгадаж байгаа Save As PDF and XPS.7z гэсэн Zip файл юм. Тухайн файлын цонхноос хоёр дахь файлыг нээж компьютерт суулгаж өгнө. 9. Дээрх цонхноос чагтлах хэсгийг сонгож Continue товч дарснаар суулгах ажил дуусч доорх гарч ирж буй ОК товчлуур дарна. 10. Хөрвүүлэгч программ суусны дараа хөрвүүлэх текстэн мэдээллээ PDF-рүү хөрвүүлэхийн тулд Save As командыг сонгож хадгалах цонхноос Save as type талбарт PDF өргөтгөлийг сонгон хадгалах Save товчлуурыг дарснаар хөрвүүлэлт хийгдэнэ.