Цахим хичээл: 2-р анги
- 1. Өмнөговь аймгийн Улсын тэргүүний 2-р
сургуулийн Д.Сумьяа,Б.Шижиртуяа нар
2-р ангийн хайртай шавь та бүхэндээ
энэ өдрийн мэнд хүргэж, Монголхэлний
хичээлийн бяцхан дүрмээс хүргэж
байна.
2020.03.22
- 2. Сэдэв: я,ё,е-г залган бичих
Түүвэр өгүүлбэр
Аав,ээждээ тусалъя. Адуу малаа маная. Хичээл номоо
хийе. Номоо сайн уншъя.Мал сүргээ хариулъя. Төл
малдаа өвс нэмье.Цэвэр нямбай байя. Гараа тогтмол
угаая.Тариа ногоогоо тарья. Талбай газраа хагалъя.
Сайн найзтайгаа нөхөрлөе.Муурандаа сүүг нь
өгье.Цэвэр сайхан бичье.Тоогоо бодъё.Өөрийгөө зөв
үнэлье. Арга ухааныг нь олъё.Морин хуураар
тоглож,нотоо тогтооё.
- 3. Өнгөөр ялгасан үгээ ангилж бичье.
•тусалъя
•уншъя
•хариулъя
• хагалъя
• өгье
•бичье
•үнэлье
•бодъё
•олъё
• маная
• хийе.
• байя
• угаая
• нөхөрлөе
• тогтооё.
• тарья
- 4. Өнгөөр ялгасан үгээ ангилж бичье.
тусалъя
уншъя
хариулъя
хагалъя
өгье
бичье
үнэлье
бодъё
олъё
маная
хийе
байя
угаая
нөхөрлөе
тогтооё
тарья
Эгшиг буюу “ь”
тэмдгээр төгссөн
үгэнд я,ё,е-г
залгахдаа эгшиг
зохицох ёсыг
баримтлан шууд
залгаж бичнэ.
Гийгүүлэгчээр
төгссөн үгэнд
я,ё,е-г залгахдаа
ъ,ь тэмдгээр
тусгаарлаж эгшиг
зохицох ёсыг
баримтлан
залгана.
- 5. сануул +я = сануулъя.
эмхэл +е = эмхэлье.
зорь+ё = зорьё
хаа +я = хаая
ир
+я =
ирье нүү +е = нүүе
наад
+е =
наадъя барь +я = барья
Дээрх дүрмээ бататган дараах үгс дээр ажиллацгаая.
- 6. хэл унт хар үз ерөө хад туул самна тар
нал гарга давт нээ хүс нөх тооц сэр хичээ
хамруул танилц удирд барь хамгаал
сонирх гүйцээ тамгал нүдэл соль
Дараах үгсэд я,ё,е-г залган бичээрэй.