Инкотермс гэдэг нь Олон Улсын Худалдааны гэрээ хэлэлцээрт хэрэглэгддэг худалдааны нэр томъёо юм. Орчин vеийн Олон Улсын Худалдааны практикт “Инкотермс”-ийг хvлээн зєвшєєрч тvvнийг санал болгож буй тайлбар томъёолол нь худалдааны заншил, журамд нааштайгаар нийцэж байгаа тул дэлхийн зах зээл дээр тvvнийг тvгээмлээр хэрэглэж байна. “Инкотермс” нь сонгон шалгарах шинжтэй учраас тvvнийг гэрээнд бvрэн хэмжээгээр vv, эсвэл хэсэгчлэн хэрэглэх vv гэдэг нь оролцогч талуудын сонголтоос шалтгаалдаг. Гэрээний суурь нєхцлийн тайлбар нь тохиромжгvй бол “Инкотермс” нь гэрээний нєхцєл нь болдог. Инкотермсийн оруулсан нєхцєл тус бvрээр худалдагч, худалдан авагчийн vvргийг тодорхойлж, барааны гэмтэл, гэнэтийн сvйрэл, эрсдлийн хариуцлага худалдагчаас, худалдан авагчид шилжих цаг vеийг тогтоодог.