зөвлөгөө2
- 1. Хүүхдийнхээ хэлж буйг ойлгохгүй ч
дэмж
Бүүвэйн дуу сонсгох, хүүрнэн ярих асуулт
тавих зураг тайлбарлахдаа эцэг эх нь
нүүр царайгаа хувиргах гар хуруугаа
хөдөлгөх, алгаа таших дохио зангаа
хэрэглэх зэргээр хэл яриаг харилцааны
зэвсэг болгон дасгаснаас хүүхэд ярьж
сурахаасаа бүр өмнө хүний хэл яриаг
ойлгох чадвартай болдог . Хүүхэд богино
өгүүлбэрээр, цөөн үгээр тод удаавтар
ярих нь ойлгомжтой байдаг . Хүүхэд өөрөө
дуу чимээ өгч, авиа гаргаж үг өгүүлбэр
хэлж эхлэх үеэс түүний санаагаа
илэрхийлж буйд нь баяр хүргэж , сайшаан
урамшуулж байгаагаа харуулах ёстой . Зав
үндэс дэвсгэрийг эртнээс тавьж өгвөл 4
настайгаасаа бүтэн өгүүлбэр ашиглаж 6
насандаа үндсэн хэлээ бараг сурч
эзэмшинэ . Иймд зургаа хүртэл насанд нь