SlideShare a Scribd company logo
1 of 6
         Улаан    номонд орсон дархан цаазтай амьтад  
Цөөвөр чоно  
 Цөөвөр чоно /Cuon Alpinus Pallas/ нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох нохдын овогт 
багтдаг. Янгир, аргаль элбэгтэй хад цохиотой уулсаар байрладаг. Алтайн өвөр говьд Аж богдын 
зүүн үзүүрээс Хачгийн уул нутагт үзэгддэг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын 
холбооны улаан номонд нэр нь орсон. Монгол улсын ан агнуурын хуулинд цөөвөр чоно агнахыг 
хориглосон заалт оруулах, амьдрахуйн зүйг нь судалж хамгаалах арга хэмжээ боловсруулах 
зорилгоор хамгаалалтанд авсан. 
Умардын халиу 
 Умарлын  халиу /Lutra lutra Linnaeus/ нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох  суусрын 
овогт   багтдаг.   Монгол   улсад   устаж   байгаа   гоц   ховор   амьтан   юм.   Манай   улсын   Халх   голд 
Амгалантаас улсын хил хүртэл, Шишгэд голд Тэнгис Шишгэдийн  бэлчрээс улсын хил хүртэл 
нутгуудаарүзэгддэг.                                                                                           
 Монгол улсад халиу агнахыг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалсан. Устах аюулд 
орж байгаа зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны конвенцийн I 
хавсралтад   орсон.   Халх   гол,   Доод   шишгэдэд   халиуны   нөөц   газар   тогтоох,   хадгалан   байлгах, 
хамгаалах олшруулах зорилгоор хамгаалалтанд авсан 
Монгол бөхөн 




Монгол бөхөн /Saga tatarica mongolica Bannikov/ нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг 
болох тугалмайтны овогт багтдаг. Дэлхийн гоц ховор амьтны нэг юм. Баглуур таана, монгол өвс 
бүхий хайрган хөрстэй бартаагүй, дагжуур, хэвгий ээрэм талд нутаглана. 
Шаргын говийн өмнөд, баруун хойт хэсгээр уулсын бэлээс говийн зах хүртэлх 30 км хүртэл 
өргөн, 140 орчим км урт зурваст Бумбатын тал, Өгөөмөрийн тал, Далан түрүү, Тунгалаг, Дугуйн 
далан, Шагшигийн дөрөлж, Адуун чулууны гүдэн, Ихэс нуурын хотгорт үлджээ. Мөн хар ус 
нуураас урагш Алтайн уулсын бэлээр хэсэгхэн газар цөөн тооны бөхөн байдаг. 1981 оны байдлаар 
Шаргын говьд 1000 шахам толгой , Ховд аймгийн Манхан сумын орчим 30 бөхөн байжээ. Шаргын 
говьд Монгол бөхөнгийн нөөц газар, Манхан сумын нутагт бөхөн чөлөөтэй байрших тайван бүс 
тогтоох зорилгоор хамгаалалтанд авсан. 
Монгол улсад бөхөн агнахыг 1930 оноос эхлэн хуулиар хориглосон. Устах аюулд орсон зэрлэг 
ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны 1­р хавсралт болон Байгаль 
түүний нөөц баялагийг хамгаалах олон улсын Улаан номонд нэр нь оржээ. 
Хавтгай 




Хавтгай / Camelus ferus, Przewalskii / нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох 
тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Хайрган ба элсэрхэг хөрст загт цөл , 
говийн зээргэнэ харганат аараг толгод, уулсийн бэл, жалга , дов сондуул бүхий хотос хоолойд 
байршина. Монгол нутагт Эдрэнгийн нурууны өвөр бэлээс урагш, баруун хэсгээр Шивээт улаан , 
зүүн хэсгээр Цагаан богд , урд хэсгээр улсын хил орчмын нутагт тархсан. 
Байгаль, түүний нөөцийг  хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Хавтгай 
агнах , түйвээхийг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалжээ. Улирлын үндсэн бэлчээр 
уудаг задгай усыг нь хүн суурьшиж, мал бэлчээхээс чөлөөлж тайван бүс тогтоох, үргээж 
түйвээхгүй байлгах гэрийн тэмээтэй холилдож эрлийзжихээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ 
авах зорилгоор дархалсан. 
Зэгсний гахай 




Зэгсний гахай / Sus Scrofa nigripes blanford / нь хөхтөн амьтны аймгийн Хос туурайтны баг болох 
гахайн овогт багтана. Говь цөлийн баянбүрд , галын татам, нуурын эргийн зэгэс шагшуурга, бутан 
ширэнгэ, шугуйд байршдаг. Манайд хар ус нуурын эргийн зэгс шагшуурган ширэнгэд тогтмол 
нутаглаж хааяа Хар нуур , Булган , Ховд голын сав Зэрэгийн хөндий, Шаргын говьд тархсан. 
Зэгсний гахайг улсын бэлтгэлд агнадаггүй. Нутийнхан хувьдаа агнуурын хугацаанд агнахыг 
зөвшөөрдөг. 
Уссурийн Хандгай 
Уссурийн Хандгай / Alces alces cameloides milne­ Edwards / нь хөхтөн амьтны хос туурайтны баг 
болох бугын овогт багтана. Халх , Нөмрөг голуудын савын бургас, монос зэрэг бутан шугуйтай 
өндөр өтгөн өвс , зэгс бүхий татамд , өвөл хэсэг хэсэг нарс ургасан элсэн довцог, намхан уулс, 
гүвээ толгод, эдгээрийн хоорондох намаг, нуга бүхий хонхор хөндийд нутагладаг. Халх голын 
дээд хэсэг Нөмрөг, Дэгээ голуудын савд байнга нутагладаг. Монголд хандгай агнахыг 1953 оноос 
эхлэн хуулиар хориглон дархалсан. 
Хар сүүлт Зээр 




Хар сүүлт Зээр / Gazella subgutturosa guldenstaedt / нь хөхтөн амьтны аймгийн нэг Туурайтны баг 
болох тугалмайтны овогт багтана. Уулсын бэлийн хялганат , баглуурт сайр, садрага бүхий 
дагжуур хөрст хэвгий тал , загт бударгана говь, сондуул бүхий бут сөөгт элсэрхэг говь, хотос 
хоолой зэрэг янз бүрийн орчинд байршдаг. Манайд их нуурын хотгорын өмнөд хэсэг, нууруудын 
хөндий, зүүн гарын говь, Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь , Сүхбаатар аймгийн баруун 
хэсэг хүртэл тархжээ. 
Монгол улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хуулиар хориглосон. 
Атигдаахай 
Атигдаахай / Cardiocranus paradoxus satunin / нь хөхтөн амьтны аймгийн мэргэчдийн баг болох 
Алагдааганы овогт багтдаг. Нарийн хайргат болон элсэрхэг сул хөрстэй, хялгана шаваг, хялгана 
хазаар өвс, хялгана таана баглуур бүхий тачир сийрэг ургамалтай тал газар нутагладаг. Манай 
оронд их нуурын хотгор , нууруудын хөндий, Зүүн гарын болон Алтайн өмнөх говь , Өмнөговь , 
Дорноговь мөн Дундговийн өмнүүр тархсан байдаг. Монголд Атигдаахайг хамгаалах арга хэмжээ 
авч байгаагүй. ОХУ улаан номондоо оруулсан. 
Козловын Атигдаахай 
Козловын Атигдаахай / salpingotus kozlovi vinogradov / нь хөхтөн амьтны мэрэгчдийн баг болох 
алагдааганы овогт багтана. Элсэрхэг болон элсэн хөрст говь, элсэн дов, манханаар нутагладаг. 
Монгол   оронд   Дорноговь,   Алтайн   өмнөд   говь,   Өмнөговиор   тархсан.   Монголд   энэ   зүйлийг 
хамгаалах арга хэмжээ авч байгаагүй. ОХУ­ийн улаан номонд багтдаг. 
Өөхөн сүүлт атигдаахай 
Өөхөн сүүлт атигдаахай / Salpingotus grassicauda vinogradov / нь амьтны аймгийн мэргэчдийн баг 
болох алагдааганы овогт багтдаг. Монголын говь цөлийн бүсэнд алаг цоог дархсан ховор мэрэгч 
юм. Үетэн алаг өвс , шавагт элстэй дов сондуулт талд нутаглана. Монголд их нуурын хотгор , 
нууруудын   хөндий,   зүүн   гарын   болон   алтайн   өмнөх   говь,   Өмнөговь,   Дорноговь,   Дундговийн 
өмнөх хэсгээр тархжээ. Монголд энэ зүйлийг хамгаалах арга хэмжээ авч байгаагүй. ОХУ­ийн 
улаан номонд орсон. 
Эрээн хүрнэ 




Эрээн хүрнэ / Vormela Peregusna guldenstaedt / Эрээн хүрэн нь хөхтөн амьтны махчдын баг болох 
суусарын   овогт   багтана.   Говийн   элсэрхэг   хөрстэй,   дов   сондуулт   хотгор,   заг,   хармагт   цөл, 
заримдаа хармагт хээрт тохиолддог. Монголд их нууруудын хотгор, нууруудын хөндий, Алтайн 
өмнөх говиуд, Говь­алтай, Өмнөговь, Дорноговиор тархсан. 
Мазаалай 




Мазаалай /Ursus pruinosus Blyth/  нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох баавгайн овогт 
багтддаг. Говь цөлийн хадат уулс, хавцал хөндийд булаг шанд баянбүрд, задгай усны ойролцоо 
нутаглана. Хадны агуй, хонгил, зэгс, заг, сухайн ширэнгэд хэвтэр үүрээ засч ичээлнэ. Монгол 
нутагт Баруун хэсгээр Аж богдын зүүн үзүүр, Зүүн хэсгээр Тост Нэмэгт уул, хойд хэсгээр Захуй, 
Зарман, Эдрэнгийн нуруу, урд хэсгээр улсын хил хүртэл тархсан. Монголд 1985 оны байдлаар 30 
гаруй мазаалай бүртгэгдсэн. 
Тахь 




Тахь /Equus przewalskii Poliakov/  нь хөхтөн амьтны аймгийн битүү туурайтны баг болох адууны 
овогт багтдаг. Элсэрхэг ба хайрган хөрст шаваг, хялганат хээр, шаваг, тэсэг бударганат говь, загт 
говьд бэлчдэг. Зун, хавар, намар задгай усанд тогтмол ирдэг. Өвөл уулын бэлийн сайр, садрага, 
толгод, намхан уулсын хавцал жалгаар байршдаг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон 
улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Монгол улс 1930 оноос эхлэн  агнахыг хуулиар 
хатуу хориглон дархалсан. 
Соргог бөхөн 




Соргог бөхөн / Saiga tatarica , Tatarica Linnaeus /  нь хөхтөн амьтны аймгийн битүү туурайтны баг 
болох тугалмайтны овогт багтдаг. Монгол өвс, баглуур шаваг, хөмүүлт элсэрхэг ба хайрган хөрст 
тал, заримдаа хайрган хөрст харгана загт говьд тааралддаг. Монгол нутагт Байтог богд , Бор 
цонжийн говьд тархсан. 1930 оноос агнахыг хоригложээ. 
Азийн минж 




Азийн минж / Castor fiber birulai Serebrennicov / нь хөхтөн амьтны аймгийн мэргэчдийн баг болох 
минжийн овогт багтдаг. Булган голын өтгөн бургас , харгана шугуй бүхий урсгалтай хэсэгт гол , 
хар усны эргээр байнгын нүхэнд байршдаг. Монгол нутагт Булган гол Дашванжил уулаас улсын 
хил хүртэл нутагладаг. Монгол улсад минж агнахыг 1930 оноос хуулиар хориглон дархалсан. 
Булган голын минжтэй зурвасыг 1965 онд дархалж минжийг хамгаалах арга хэмжээ авсан. 
Монгол хулан 




Монгол хулан / Equus Hemionus Hemionus pallas / нь хөхтөн амьтны аймгийн Битүү туурайтны 
баг болох адууны овогт багтдаг. Говь цөлийн намхан уулс, дов толгодын завсрах уужим хөндий, 
хотос хоолой , бэлийн хялгана, улаан шаваг, үетэн баглуур , заг , харгана хатуу дагжуур хөрстэй 
нутагт байршина. Монгол оронд Булган голын адгаас Галбын говийн зүүн зах буюу 110­р уртраг 
хүртлэх алтайн өмнөх говиуд, Өмнөговь, Дорноговь , говийн баруун хэсгээр тархсан. Байгаль 
түүний нөөц баялагийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Монголд 
1953 оноос эхлэн Хулан агнахыг хуулиар хориглон дархалсан. Устах аюулд орсон зэрлэг ургамал 
амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны 301­р хавсралтанд орсон. 
Зүүн сибирийн Хандгай 




                                 

Зүүн сибирийн Хандгай / Alces Alces Pfizenmayeri zukovski / нь хөхтөн амьтны хос туурайтны баг 
болох бугын овогт багтана. Тайга, ойт хээрийн голын хөндий намгархаг бут сөөгөн ширэнгэ, 
уулын налуувтар ар хажуугийн хуш , шинэсэн ойд байрлана. Монголд Хэнтий, Хөвсгөл орчим 
Улаан тайга Хоридолийн нуруу, Үүр голын сав ,  Бүрэнгийн нурууны зүүн хэсэгт тархсан. 
Монголд хандгай агнахыг 1953 оноос хуулиар хориглож, дархалсан. 
Ойн Цаа Буга 




                                           
Ойн Цаа Буга / Rangifer tarandus valentinae flerov / нь хөхтөн амьтны хос туурайтны баг болох 
бугын овогт багтана. Зун ой тайгын бүсээс дээш таг, сардигийн зооны хаг , хөвд, өлөн бут, сөөг 
царамд бэлчиж өвөл тайга, ой руу  байрладаг. Хөвсгөл орчмын уулсад Эг, Үүрийн сарьдаг, Баяны 
нурууны умард хэсэг , Шарга, Тэнгис голын эх, Тэнгисийн бэлчирээс доош улсын хил хүртэл , 
Шишгэд голын 2 талын уулс , Улаан тайга, Тэсийн цутгал, Шавар голын эхний уулсаар тархсан. 
Монголд зэрлэг цаа бугыг агнахыг хуулиар хориглон дархалсан. 
Алтайн аргал 




                                                    

Алтайн аргал / Ovis ammon ammon Linnaeus /  нь хөхтөн амьтны аймгийн нэг хос туурайтны баг 
болох тугалмайтны овогт багтана. Өндөр нам уулс , аараг толгод зэрэг нугачаа сархиа бүхий ой 
модгүй задгай газар нутаглана. Монголд Алтайн нуруу, тэдгээрийн салбар уулс , зүүн гарын 
болон алтайн өмнөх говийн уулс , Өмнөговь, Дорноговийн бэсрэг уулс , Хангайн хөвчийн нуруу, 
төв хээрийн зарим уулсаар алаг цоох тархсан. Монгол улс 1953 оноос эхлэн аргал агнахыг 
хуулиар хориглон дархалжээ. Устах аюулд орсон зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын 
худалдааны тухай конвенцийн 2­р хавсралтанд орсон. 
Ойн унтаахай 
Ойн унтаахай / Dryomys nitedula pallas / нь хөхтөн амьтны аймгийн нэг болох мэргэчдийн баг 
унтаахайн овогт багтдаг. Булган голын бургасан шугуйд тохиолддог. Үүрээ бургасан дээр засна. 
Шөнийн   гүйдэлтэй   амьтан.   Амьдралыг   нь   судалж   хадгалж   байх   арга   хэмжээ   боловсруулах 
зорилгоор хамгаалалтанд авсан. 
Цоохондой 
Цоохондой / Felis lybica forster / Цоохондой нь хөхтөн амьтны махчдын баг болох Мийн овогт 
багтдаг. Элсэн дов, сондуулт бут сөөг, хотос хоолой , сухай , загтай элсэн манханаар тохиолддог. 
Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр тархсан 

More Related Content

What's hot

Mongol ornii baigaliin busiin tuhai
Mongol ornii baigaliin  busiin tuhaiMongol ornii baigaliin  busiin tuhai
Mongol ornii baigaliin busiin tuhaiBBBB11
 
Darhan tsaaztai amitad
Darhan tsaaztai amitadDarhan tsaaztai amitad
Darhan tsaaztai amitadshand1_tsoomoo
 

What's hot (6)

Lecture 5
Lecture 5Lecture 5
Lecture 5
 
амьтад
амьтадамьтад
амьтад
 
Mongol ornii baigaliin busiin tuhai
Mongol ornii baigaliin  busiin tuhaiMongol ornii baigaliin  busiin tuhai
Mongol ornii baigaliin busiin tuhai
 
байгалийн
байгалийнбайгалийн
байгалийн
 
Darhan tsaaztai amitad
Darhan tsaaztai amitadDarhan tsaaztai amitad
Darhan tsaaztai amitad
 
11 odkhuu
11   odkhuu11   odkhuu
11 odkhuu
 

Similar to та хүүхдээ мэдэх үү

Random 100509135906-phpapp01
Random 100509135906-phpapp01Random 100509135906-phpapp01
Random 100509135906-phpapp01Bayasgalan
 
хавтгай
хавтгайхавтгай
хавтгайduya0809
 
говь цөлийн амьтад
говь цөлийн амьтадговь цөлийн амьтад
говь цөлийн амьтадOyun_och85
 
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай  газар хэрэглэгдэхүүндархан цаазтай  газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүнgganchimeg
 
цамбагарав
цамбагаравцамбагарав
цамбагаравAnkachka
 
тууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудастууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудасTsolmonEnkhtuul
 
монгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигмонгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигTsekeel Tsekee
 
говь цөлийн амьтан
говь цөлийн амьтанговь цөлийн амьтан
говь цөлийн амьтанChimeg Tsetseg
 
говь цөлийн амьтан
говь цөлийн амьтанговь цөлийн амьтан
говь цөлийн амьтанChimeg Tsetseg
 
монголын байгаль
монголын байгальмонголын байгаль
монголын байгальnaraa_92
 
монгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигмонгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигManlaibayar Manlai
 
Aн ам ьтан ту
Aн  ам ьтан туAн  ам ьтан ту
Aн ам ьтан туBayasgalan Re
 
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүнмонгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүнgganchimeg
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнtseekoonee
 
зайн сургалт.нөөц
зайн сургалт.нөөц зайн сургалт.нөөц
зайн сургалт.нөөц Changmi Rose
 

Similar to та хүүхдээ мэдэх үү (20)

Hicheel2
Hicheel2Hicheel2
Hicheel2
 
Hicheel2
Hicheel2Hicheel2
Hicheel2
 
Mongol buhungiin biology
Mongol buhungiin biologyMongol buhungiin biology
Mongol buhungiin biology
 
Random 100509135906-phpapp01
Random 100509135906-phpapp01Random 100509135906-phpapp01
Random 100509135906-phpapp01
 
хавтгай
хавтгайхавтгай
хавтгай
 
хавтгай.
хавтгай.хавтгай.
хавтгай.
 
говь цөлийн амьтад
говь цөлийн амьтадговь цөлийн амьтад
говь цөлийн амьтад
 
Lecture16
Lecture16Lecture16
Lecture16
 
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай  газар хэрэглэгдэхүүндархан цаазтай  газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
 
цамбагарав
цамбагаравцамбагарав
цамбагарав
 
тууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудастууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудас
 
монгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигмонгол орны гайхамшиг
монгол орны гайхамшиг
 
говь цөлийн амьтан
говь цөлийн амьтанговь цөлийн амьтан
говь цөлийн амьтан
 
говь цөлийн амьтан
говь цөлийн амьтанговь цөлийн амьтан
говь цөлийн амьтан
 
монголын байгаль
монголын байгальмонголын байгаль
монголын байгаль
 
монгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигмонгол орны гайхамшиг
монгол орны гайхамшиг
 
Aн ам ьтан ту
Aн  ам ьтан туAн  ам ьтан ту
Aн ам ьтан ту
 
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүнмонгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
зайн сургалт.нөөц
зайн сургалт.нөөц зайн сургалт.нөөц
зайн сургалт.нөөц
 

More from chimeg87

бүсгүй танд зөвлөе
бүсгүй танд зөвлөебүсгүй танд зөвлөе
бүсгүй танд зөвлөеchimeg87
 
бүсгүйд та заавал үзээрэй.
бүсгүйд та заавал үзээрэй.бүсгүйд та заавал үзээрэй.
бүсгүйд та заавал үзээрэй.chimeg87
 
хувилбар мат
хувилбар матхувилбар мат
хувилбар матchimeg87
 
харилцан эгц зэрэгцээ ,тэгш өнцөгтX
харилцан эгц зэрэгцээ ,тэгш өнцөгтXхарилцан эгц зэрэгцээ ,тэгш өнцөгтX
харилцан эгц зэрэгцээ ,тэгш өнцөгтXchimeg87
 
монгол нутаг 2010
монгол нутаг 2010монгол нутаг 2010
монгол нутаг 2010chimeg87
 
дүрсийн талбай
дүрсийн талбайдүрсийн талбай
дүрсийн талбайchimeg87
 
ангийн танилцуулга 2 ё
ангийн танилцуулга 2 ёангийн танилцуулга 2 ё
ангийн танилцуулга 2 ёchimeg87
 
дүрсийн талбай
дүрсийн талбайдүрсийн талбай
дүрсийн талбайchimeg87
 

More from chimeg87 (9)

бүсгүй танд зөвлөе
бүсгүй танд зөвлөебүсгүй танд зөвлөе
бүсгүй танд зөвлөе
 
бүсгүйд та заавал үзээрэй.
бүсгүйд та заавал үзээрэй.бүсгүйд та заавал үзээрэй.
бүсгүйд та заавал үзээрэй.
 
хувилбар мат
хувилбар матхувилбар мат
хувилбар мат
 
харилцан эгц зэрэгцээ ,тэгш өнцөгтX
харилцан эгц зэрэгцээ ,тэгш өнцөгтXхарилцан эгц зэрэгцээ ,тэгш өнцөгтX
харилцан эгц зэрэгцээ ,тэгш өнцөгтX
 
Animals
AnimalsAnimals
Animals
 
монгол нутаг 2010
монгол нутаг 2010монгол нутаг 2010
монгол нутаг 2010
 
дүрсийн талбай
дүрсийн талбайдүрсийн талбай
дүрсийн талбай
 
ангийн танилцуулга 2 ё
ангийн танилцуулга 2 ёангийн танилцуулга 2 ё
ангийн танилцуулга 2 ё
 
дүрсийн талбай
дүрсийн талбайдүрсийн талбай
дүрсийн талбай
 

та хүүхдээ мэдэх үү