SlideShare a Scribd company logo
Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байдаг.Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байдаг. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг. Харин манайд  арай өөр тоо гарч мэдэх л юм. Учир нь монголчууд бид ийм судалгаа хийж үзээгүй  ч юм уу, ийм төрлийн судалгаа олдсонгүй.    ”Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг үг монгол ардын зүйр үгэнд бий. Үнэхээр л тухайн хүүхдийн амьдралд хандах хандлага, зан чанар, байгаа байдал нь аав ээжийнх нь хэн нэгэнтэй заавал биш юм аа гэхэд ямар нэгэн хэмжээгээр төстэй байдаг. Манай настайчуудын “Хүнтэй суухдаа удам судрыг нь сайн шинж” гэж хэлдэг нь ч оргүй хоосон зүйл бас биш юм. Тэр бүхэн юу хэлээд байна гэхээр, удам сайтай айлтай ураг барилдвал гэр бүл төлөв төвшин, тайван сайхан амьдрах нэг баталгаа болдог гэж үздэгээс үүдэлтэй.    Хэдийгээр хүүхдийн оюун ухааны цар хүрээг сургалт хүмүүжлийн ажлаар тэлж өгдөг боловч хүний мөс чанар, сайхан сэтгэл,  гаргаж буй зан авир, бие хүний шинжүүд эцэг эхээс хуулбарлагдан бий болдог. Магадгүй та зарим үед хүүхдийнхээ гаргаж буй зан авираас өөрийгөө тольдон хардаг ч байж болох юм.
Хүүхдийн нүдээр эцэг эхчүүд:  Хүүхэд гэр бүлийн тусгал байдгийн нэгэн жишээг эндээс харж болно. Сургуулийн өмнөх насны хүү, охин хоёр гэр бүл болон тоглож байна гэнэ. Хүү нь “Би аав болъё, чи ээж бол” гэж хэлэв. Хаалга тог тог тогшин аав нь гаднаас гуйван орж ирээд “Эхнээр цай, хоол аваад ир” гэж агсамнаж, энэ тэрүүгээрх юмаа унагаж байх юм. Гэтэл ээж нь гартаа ганжин атган, ташаагаа тулан зогсож “Өө муу гуйлгачин чинь, дахиад хар усаа гудраад ороод ирэв үү” гэх нь тэр. Хүүхэд яг харсан үзсэнээ шууд тусган авч, зөв бурууг нь ч ялгахгүй өөрийн болгож авдаг жишээ энэ. Ялангуяа цэцэрлэгийн насныханд энэ нь түгээмэл үзэгдэл.     Цэцэрлэгийн насны хүүхдүүдээр гэр бүлийнх нь тухай хөрөг зуруулжээ. Хүүхдүүд аавыгаа зурагтны өмнө сонин дэлгэн уншиж суугаагаар дүрсэлсэн бол ээжийгээ нэг гартаа шанага атган, нөгөө гартаа хүүхдээ тэвэрсэн байдлаар ихэвчлэн зурсан байлаа. Энэ бол Монголын гэр бүлүүдийн нийтлэг дүр зураг. Хүүхдээ хүмүүжүүлэхэд ээж, аав нар хэр нөлөөлж буйг бяцхан үрс нь тайлбаргүйгээр дэлгэн харуулсан нь энэ. Өнөөгийн эцэг эхчүүдийн нэг нийтлэг алдаа бол хүүхдийн хүмүүжилд эхийн үүрэг ролийг илүү чухалчлан авч үздэг явдал юм. Эх хүн л бүхнийг нуруундаа үүрэх ёстой мэт, ээж нар л хүүхэд хүмүүжүүлэх үүрэгтэй юм шиг ханддаг сэтгэхүй манайд эртнээс байсаар ирсэн. Энэ асуудалд хэт ялгаатай хандсанаас болж “Аав нь бурхан, ээж нь чөтгөр” болж орхисон гэр бүлүүд ч цөөнгүй байдаг. Амьдралын явцад нэг л мэдэхэд аав нь хүүхдүүддээ дандаа зөөлөн хандаж, элэгсэг дотно харилцаж, ний нуугүй ярилцаж харин чөтгөрийн дүрд хувирсан ээж нь болох болохгүй юм болохоор загнадаг, айлгаж сүрдүүлдэг болчихсон байх нь бий. Энэ байдлаас болоод хүүхдүүд эцэг эхтэйгээ чөлөөтэй харилцаж чадахгүй харилцааны айдаст автдаг байна.  
Шоовдор хөвгүүд Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн гэр бүлийн зургийн судалгаан дээр аавтайгаа хамт тоглож байгаа дүр зураг тун ховорхон харагдаж байлаа. Аав нар ажлаа тарж ирээд ихэвчлэн зурагтаа үздэг, зав гарвал сонин гарчигладаг, ажил ихтэйгээрээ далимдуулан гэр бүлийн ажлын ачааллаас зугтдаг явдал манайд маш түгээмэл үзэгдэл. Манайхны дунд “За эрэгтэй хүүхэд яах вэ, амиа аваад явж дөнгөнө, болохгүй бол хар бор ажил хийгээд явчихна. Харин  охидоо л сайн боловсролтой болгож, сайн хүнтэй суулгая” гэсэн яриа нэлээд гардаг. Нөгөө сайн хүргэн нь бас л боловсрол муутай бол таны сайн гэсэн категорит нийцэхсэн болов уу. Харин өнөөдөр эрэгтэй хүүхдийн хүмүүжил боловсролыг илт хаяснаас нийгмийн бүх салбарт тэр тусмаа  боловсролын салбарт эмэгтэй хүйсийнхний давамгай байдал улам ихсэж байна. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсролын тэгш бус байдал нь тэдний соёл, мэдлэг чадварын ялгаатай байдлыг аажмаар бий болгочихлоо. Түүнээс хамааран эрэгтэйчүүдийн гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлага суларч, хамтын амьдралд элдэв сөрөг нөлөөлөл, үл ойлголцол, гэр бүлийн хүчирхийллийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ байдлыг эрт анзаарч, ухамсарласан барууны зарим орнуудад “Аавуудын сургууль” гэгчийг байгуулж эхэлсэн байна.
Харснаа дуурайдаг бага насныхан  Хүүхдийн хөгжил төлөвшил хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг. Тэр ч байтугай дөнгөж төрсөн нялх үрээ хэрхэн асарч байгаагаас тухайн хүүхдийн хүмүүжил шалтгаалдаг гэнэ. Эцэг эхчүүд нялх хүүхдээ юм ойлгодоггүй гэж бодвол эндүүрэл. Өдөр өдрөөр таны гар дээр бойжиж буй тэр бяцхан амьтан таны гаргаж буй сэтгэлийн хөдөлгөөнийг даган уурлавал уурлаж, инээвэл даган инээхийг хараад та бүр гайхаж орхидог. Хөхнөөс сүү гарахгүй бол уурлахдаа хамаг чадлаараа муухай бархирахыг яана. Тэд гаргаж буй ааш авираараа далимдуулан өөрсдийгөө илэрхийлэх ухааныг энэ үеэс эхлэн сурдаг. Тэд ярьж чадахгүй ч гэсэн таны хэлсэн болон хэлж байгаа үгийг ойлгох чадвартай байдаг. Тиймээс та хүүхдээ нялх гэлтгүй дэргэд нь хэлэх,  ярих үгээ цэгнэхгүй  бол болохгүй.  бидний хүүхдээ хүмүүжүүлэх арга барилын томоохон алдааны нэг нь хүүхдийн санаачлагын унтрааж гал дээр ус хийдэг явдал юм. Тэгж болохгүй ингэж болохгүй гэж аав ээж нь байнга зааварлан, номхон суулгаж л байвал л болох юм шиг санадаг. Ингэж хэт захиргаадаж хүмүүжүүлснээс болж таны хүүхэд ч бас бусдыг хэт их загнах, дарангуйлах дуртай, хүний үнэ цэнийг ойлгодоггүй, бусдыг байгаагаар нь хүлээн авдаггүй, шүүмжилж, өөлөх, муулах хандлагатай болдог.    Бид хүүхдийнхээ санаачлагыг, шинийг сэдэх урам зоригийг дарснаас болж тэд үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаггүй, хүн намайг шүүмжилчих болов уу гэсэн байдалтай, идэвхи санаачлага муутай хүн болон хүмүүждэг байна.
Эзэнгүй хүүхэд Өсвөр үе” буюу “шилжилтийн нас”-наас эхэлдэг. Шилжилтийн нас гэж хэлсэн нь ч учиртай. Хүүхэд тань том хүн болж байна гэсэн үг.    Энэ үедээ хүүхэд “том хүн” болж байгаагаа мэдэрдэг. Насанд хүрэгчдийн нүдээр аливаа зүйлд хандахыг эрмэлздэг. Үе тэнгийнхэнтэйгээ болон насанд хүрэгчидтэй харилцах харилцаа тэдний хувьд тун чухал юм. Тэдэнд үе тэнгийнхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ бий болдог. Хүүхдийн гэсэн бүхий л шинжүүдээс зайлсхийхийг эрмэлздэг. Өөрийнхөө боломжийг дээгүүр үнэлдэг. Мөрөөдөлдөө автдаг. Орчин үеийн хөгжим киног сонирхох сонирхол нэмэгддэг. Үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлийн хурц илрэлийг үзүүлэх, заримдаа бүдүүлэг зан авир гаргах нь ч олонтаа. Охид бааранд сууж, нүүрээ байдгаараа будан, моодны дэгжин  хувцас өмсөн, урт янжуур зуун гоё эгч нарын аалийг даган дуурайхыг хүсдэг.  Хөвгүүдийн хувьд том ах нар шиг үнэтэй гоё машин унан, хотоор давхилдаж том том бизнес ярин, бие биенийхээ дээр гаран сагсуурч өөрийгөө харуулах нь сайхан санагддаг. Өсвөр насанд аливаа юмс үзэгдлийн дотоод мөн чанарт бус гадаад өнгөнд нь татагддаг тал бий.   Бэлгийн бойжилт энэ үед эрчимтэй явагдаж, даавар тэдний бие болоод сэтгэлийг зовоож байдаг. Нүүрээр нь батга гарч, сахал, хөх ургах, анхны сарын тэмдэг ирэх, үрийн шингэн ялгарч, сэтгэл санаа нь үймэх, дурлалаас болж уйтгарлах, шөнө зүүдэндээ нойтон дур тавих гэх зэргээр биед гардаг өөрчлөлтүүдэд тэд эхлээд дасах хэрэгтэй болдог. Дааврын өөрчлөлт нь өсвөр үеийнхнийг маш хүчтэй стрессдүүлж, сэтгэл санааны тогтвортой бус байдлыг бий болгодог. Бэлгийн бойжилт болон сэтгэцэд гарч буй өөрчлөлтүүд нь охид хөвгүүдэд тун таагүй, цаашилбал бүр муухай сэтгэгдэл төрүүлж байдаг. Жишээ нь бэлэг эрхтэний ойролцоо үс ургах, хөх томорч байгаагаас санаа зовж, биеийн юм сард нэг удаа ирэх нь яршигтай болж хөвгүүдийн хувьд зүүдэндээ нойтон дур тавьж секс хийх хүсэл төрж эхэлдэг.  “Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ шилжилтийн насны үед нь сайн анхаарч хүмүүжүүлэн, жинхэнэ сайн найз нөхөд нь байж чадвал хүүхэд энэ хэцүү үеийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байж чадна. Тиймээс аав ээжүүд  энэ үед бууж өгч болохгүй, харин ч эсрэгээр нь тодорхой зарчмаар цааш нь жолоодох хэрэгтэй”
Бага насандаа аавтайгаа хэрхэн харилцаж байсан нь насанд хүрэхдээ бусадтай харилцах харилцаанд нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаан баталжээ. Өөрөөр хэлбэл эцэг хүү хоёрын эрүүл харилцаа нь ирээдүйд өөртөө итгэлтэй, амжилттай нэгэн болоход нөлөөлдөг байна.
Ээжүүд аав нарт үүрэг хариуцлага даалгах хэрэгтэй Аав нар заримдаа хүүхдүүдээ харах хэрэгтэй Охидууд таалагдахыг хүсдэг
Аав нар итгэл найдвар төрүүлэгч байдаг Учир нь хүүхэд хайр халамжийг ээжээсээ, итгэл найдварыг ааваасаа олж авдаг. Хүүхэд ээжийн хайр, аавынхаа итгэлийг өөрийгөө хөгжүүлэх, эргэн тойрныхонтойгоо харилцах үедээ харуулж байдаг. Хайр, итгэлийг хангалттай амссан хүүхэд амжилттай, аз жаргалтай, хайраар дүүрэн, өөртөө болон бусад хүмүүст хүлээцтэй ханддаг, өөртөө итгэх итгэл нь хөгжсөн нэгэн болж өсдөг. Иймд аав нарт их үүрэг ноогддог.”
Эрэгтэй хүүхэд аавыгаа дуурайдаг Аав нар хүүхдүүдтэйгээ харилцаа тогтоох нь хүйснээс шалтгаалан өөр байдаг. Сэтгэлзүйч энэ ялгааг ингэж тайлбарлаж байна: “Эрэгтэй хүүхдүүд аавыгаа үлгэр дуурайл болгон үздэг учраас, түүний зан ааш, үйл хөдлөл бүхнийг дуурайдаг. 4- 5 настай хүүхэд аавынхаа сууж байгааг нь хүртэл дуурайдаг. Шилжилтийн насын өсвөр хүүхдүүд аавынхаа ааш авир, тэр ч байтугай уурлах байдлыг нь хүртэл дуурайна. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд аав нь ээжтэй нь харилцах харилцаа нь ирээдүйд эсрэг хүйстэндээ, эхнэртээ хандах хандлагад нь нөлөөлдөг. Ийм учраас эцэг хүн хүү нь өөрөөс нь үлгэр дуурайл авдгийг ухаарч, өөрийн зан ааш, дотоод ертөнцөө задлан шинжлэх хэрэгтэй”
Хамгийн чухал зүйл нь хуваалцах байдаг Сэтгэлзүйчид, аав нар “Ээж нь хүүхдээ өсгөдөг. Тэгээд ч хүүхдэд надаас илүү ээж нь хэрэгтэй. Би материаллаг зүйлсээр хангахад л болно” гэж үздэг бодлоосоо ухрах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Тэгвэл эцэг үрийн эрүүл харилцаа ямар байх ёстой вэ? Өөрөөр хэлбэл аав нар хүүтэйгээ эсвэл охинтойгоо хэрхэн холбоотой байх вэ? Энд “хуваалцах” нь хамгийн чухал юм. Эрэгтэй хүүхэд ч бай, охин ч бай аавтайгаа өөрийн санаа бодол, сэтгэлээ хуваалцаж мэддэг байх ёстой. Хүүхдүүд аав үүнийг мэддэг байгаасай гэж хүсдэг. Ингэж илэн далангүй хуваалцах нь тэдний сэтгэл санаанд хамгийн шаардлагатай зүйлсийн нэг юм.
Сорил Хүүхэд өөртөө тавих хяналтаа алдаж байна уу? Томчуудтай маргаж муудалцаж байна уу? Гуйлт хүсэлт биелүүлэхийг татгалзаж байна уу? Өөрийн алдаа бауруу үйлдэлдээ бусдыг буруутгаж байна уу? Уурлаж ямар нэгэн зүйл хийхээс татгалзаж байна уу? Орчин тойрны  хүмүүсийн янз бүрийн үйлдэлд маш түргэн уцаартай хариу барьж байна уу?

More Related Content

Similar to эцэг эхийн зөвөлгөөн

Мальчики и девочки два разных мира
Мальчики и девочки два разных мираМальчики и девочки два разных мира
Мальчики и девочки два разных мира
galmak
 
Обзор литературы по воспитании детей
Обзор литературы по воспитании детейОбзор литературы по воспитании детей
Обзор литературы по воспитании детей
Afita263
 
Опыт работы по гендерному воспитанию детей старшего дошкольного возраста
Опыт работы по гендерному воспитанию детей старшего дошкольного возрастаОпыт работы по гендерному воспитанию детей старшего дошкольного возраста
Опыт работы по гендерному воспитанию детей старшего дошкольного возраста
themaximax
 
современые педагогические технологии в гдоу
современые педагогические технологии в гдоусовременые педагогические технологии в гдоу
современые педагогические технологии в гдоуs1erra123
 
презентация семья
презентация семья презентация семья
презентация семья LinaGreen
 
Артем Канашкин, Нелюбимая перемена
Артем Канашкин, Нелюбимая переменаАртем Канашкин, Нелюбимая перемена
Артем Канашкин, Нелюбимая перемена
neformat
 
родительское собрание для 4 класса
родительское собрание  для 4 классародительское собрание  для 4 класса
родительское собрание для 4 класса
Вспомогательный образовательный сайт
 
title
titletitle
title
mdou68
 
эерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгэээерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгээGantuya_Enhbat
 
гендерне виховання дошкільників
гендерне виховання дошкільниківгендерне виховання дошкільників
гендерне виховання дошкільниківsadkalinka
 
формы взаимодействия с семьёй
формы взаимодействия с семьёйформы взаимодействия с семьёй
формы взаимодействия с семьёйlesjunia
 
Бутончик
БутончикБутончик
Бутончикdim-dar
 
гендерне виховання в днз
гендерне виховання в днзгендерне виховання в днз
гендерне виховання в днзsadkalinka
 
правила воспитания детей в семье
правила воспитания детей в семьеправила воспитания детей в семье
правила воспитания детей в семье
virtualtaganrog
 
Стили воспитания
Стили воспитанияСтили воспитания
Стили воспитанияАнтон
 
3.дет. и подр. депрессии. антивит. настр. родителям
3.дет. и подр. депрессии. антивит. настр. родителям3.дет. и подр. депрессии. антивит. настр. родителям
3.дет. и подр. депрессии. антивит. настр. родителям
dalton1k
 
ГБОУ Школа №1238: профилактика суицидального поведения - функции и задачи учи...
ГБОУ Школа №1238: профилактика суицидального поведения - функции и задачи учи...ГБОУ Школа №1238: профилактика суицидального поведения - функции и задачи учи...
ГБОУ Школа №1238: профилактика суицидального поведения - функции и задачи учи...
Katerina Novoselova
 
рекомендации родителям по формированию психического здоровья
рекомендации родителям по формированию психического здоровьярекомендации родителям по формированию психического здоровья
рекомендации родителям по формированию психического здоровьяelalek7
 
в семье растет дочь
в семье растет дочьв семье растет дочь
в семье растет дочьMihail Bukatin
 
родительское собрание
родительское собраниеродительское собрание
родительское собраниеmakc66610
 

Similar to эцэг эхийн зөвөлгөөн (20)

Мальчики и девочки два разных мира
Мальчики и девочки два разных мираМальчики и девочки два разных мира
Мальчики и девочки два разных мира
 
Обзор литературы по воспитании детей
Обзор литературы по воспитании детейОбзор литературы по воспитании детей
Обзор литературы по воспитании детей
 
Опыт работы по гендерному воспитанию детей старшего дошкольного возраста
Опыт работы по гендерному воспитанию детей старшего дошкольного возрастаОпыт работы по гендерному воспитанию детей старшего дошкольного возраста
Опыт работы по гендерному воспитанию детей старшего дошкольного возраста
 
современые педагогические технологии в гдоу
современые педагогические технологии в гдоусовременые педагогические технологии в гдоу
современые педагогические технологии в гдоу
 
презентация семья
презентация семья презентация семья
презентация семья
 
Артем Канашкин, Нелюбимая перемена
Артем Канашкин, Нелюбимая переменаАртем Канашкин, Нелюбимая перемена
Артем Канашкин, Нелюбимая перемена
 
родительское собрание для 4 класса
родительское собрание  для 4 классародительское собрание  для 4 класса
родительское собрание для 4 класса
 
title
titletitle
title
 
эерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгэээерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгээ
 
гендерне виховання дошкільників
гендерне виховання дошкільниківгендерне виховання дошкільників
гендерне виховання дошкільників
 
формы взаимодействия с семьёй
формы взаимодействия с семьёйформы взаимодействия с семьёй
формы взаимодействия с семьёй
 
Бутончик
БутончикБутончик
Бутончик
 
гендерне виховання в днз
гендерне виховання в днзгендерне виховання в днз
гендерне виховання в днз
 
правила воспитания детей в семье
правила воспитания детей в семьеправила воспитания детей в семье
правила воспитания детей в семье
 
Стили воспитания
Стили воспитанияСтили воспитания
Стили воспитания
 
3.дет. и подр. депрессии. антивит. настр. родителям
3.дет. и подр. депрессии. антивит. настр. родителям3.дет. и подр. депрессии. антивит. настр. родителям
3.дет. и подр. депрессии. антивит. настр. родителям
 
ГБОУ Школа №1238: профилактика суицидального поведения - функции и задачи учи...
ГБОУ Школа №1238: профилактика суицидального поведения - функции и задачи учи...ГБОУ Школа №1238: профилактика суицидального поведения - функции и задачи учи...
ГБОУ Школа №1238: профилактика суицидального поведения - функции и задачи учи...
 
рекомендации родителям по формированию психического здоровья
рекомендации родителям по формированию психического здоровьярекомендации родителям по формированию психического здоровья
рекомендации родителям по формированию психического здоровья
 
в семье растет дочь
в семье растет дочьв семье растет дочь
в семье растет дочь
 
родительское собрание
родительское собраниеродительское собрание
родительское собрание
 

More from school14

Engiin butarhai
Engiin butarhaiEngiin butarhai
Engiin butarhaischool14
 
дэлхийн хүн ам
дэлхийн  хүн  амдэлхийн  хүн  ам
дэлхийн хүн амschool14
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнschool14
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнschool14
 
г.ганцэцэг 14 р сургууль
г.ганцэцэг 14 р сургуульг.ганцэцэг 14 р сургууль
г.ганцэцэг 14 р сургуульschool14
 
Tsedee sudalgaa1
Tsedee sudalgaa1Tsedee sudalgaa1
Tsedee sudalgaa1school14
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөschool14
 
00402
0040200402
00402
school14
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнschool14
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2school14
 
зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7school14
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1school14
 
ганчимэг Sudalgaa (хуулбар)
ганчимэг Sudalgaa (хуулбар)ганчимэг Sudalgaa (хуулбар)
ганчимэг Sudalgaa (хуулбар)school14
 
аялгууны шинж төрх
аялгууны шинж төрхаялгууны шинж төрх
аялгууны шинж төрхschool14
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2school14
 
аман хуур хичээл
аман хуур хичээламан хуур хичээл
аман хуур хичээлschool14
 
хөгжмийн хурд
хөгжмийн хурдхөгжмийн хурд
хөгжмийн хурдschool14
 
үлээвэр хөгжим
үлээвэр хөгжимүлээвэр хөгжим
үлээвэр хөгжимschool14
 
даралтат үлээвэр хөгжим
даралтат үлээвэр хөгжимдаралтат үлээвэр хөгжим
даралтат үлээвэр хөгжимschool14
 
манжин
манжинманжин
манжин
school14
 

More from school14 (20)

Engiin butarhai
Engiin butarhaiEngiin butarhai
Engiin butarhai
 
дэлхийн хүн ам
дэлхийн  хүн  амдэлхийн  хүн  ам
дэлхийн хүн ам
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүн
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүн
 
г.ганцэцэг 14 р сургууль
г.ганцэцэг 14 р сургуульг.ганцэцэг 14 р сургууль
г.ганцэцэг 14 р сургууль
 
Tsedee sudalgaa1
Tsedee sudalgaa1Tsedee sudalgaa1
Tsedee sudalgaa1
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
00402
0040200402
00402
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2
 
зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
ганчимэг Sudalgaa (хуулбар)
ганчимэг Sudalgaa (хуулбар)ганчимэг Sudalgaa (хуулбар)
ганчимэг Sudalgaa (хуулбар)
 
аялгууны шинж төрх
аялгууны шинж төрхаялгууны шинж төрх
аялгууны шинж төрх
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2
 
аман хуур хичээл
аман хуур хичээламан хуур хичээл
аман хуур хичээл
 
хөгжмийн хурд
хөгжмийн хурдхөгжмийн хурд
хөгжмийн хурд
 
үлээвэр хөгжим
үлээвэр хөгжимүлээвэр хөгжим
үлээвэр хөгжим
 
даралтат үлээвэр хөгжим
даралтат үлээвэр хөгжимдаралтат үлээвэр хөгжим
даралтат үлээвэр хөгжим
 
манжин
манжинманжин
манжин
 

эцэг эхийн зөвөлгөөн

  • 3. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байдаг.Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байдаг. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг. Харин манайд  арай өөр тоо гарч мэдэх л юм. Учир нь монголчууд бид ийм судалгаа хийж үзээгүй  ч юм уу, ийм төрлийн судалгаа олдсонгүй.   ”Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг үг монгол ардын зүйр үгэнд бий. Үнэхээр л тухайн хүүхдийн амьдралд хандах хандлага, зан чанар, байгаа байдал нь аав ээжийнх нь хэн нэгэнтэй заавал биш юм аа гэхэд ямар нэгэн хэмжээгээр төстэй байдаг. Манай настайчуудын “Хүнтэй суухдаа удам судрыг нь сайн шинж” гэж хэлдэг нь ч оргүй хоосон зүйл бас биш юм. Тэр бүхэн юу хэлээд байна гэхээр, удам сайтай айлтай ураг барилдвал гэр бүл төлөв төвшин, тайван сайхан амьдрах нэг баталгаа болдог гэж үздэгээс үүдэлтэй.   Хэдийгээр хүүхдийн оюун ухааны цар хүрээг сургалт хүмүүжлийн ажлаар тэлж өгдөг боловч хүний мөс чанар, сайхан сэтгэл,  гаргаж буй зан авир, бие хүний шинжүүд эцэг эхээс хуулбарлагдан бий болдог. Магадгүй та зарим үед хүүхдийнхээ гаргаж буй зан авираас өөрийгөө тольдон хардаг ч байж болох юм.
  • 4. Хүүхдийн нүдээр эцэг эхчүүд:  Хүүхэд гэр бүлийн тусгал байдгийн нэгэн жишээг эндээс харж болно. Сургуулийн өмнөх насны хүү, охин хоёр гэр бүл болон тоглож байна гэнэ. Хүү нь “Би аав болъё, чи ээж бол” гэж хэлэв. Хаалга тог тог тогшин аав нь гаднаас гуйван орж ирээд “Эхнээр цай, хоол аваад ир” гэж агсамнаж, энэ тэрүүгээрх юмаа унагаж байх юм. Гэтэл ээж нь гартаа ганжин атган, ташаагаа тулан зогсож “Өө муу гуйлгачин чинь, дахиад хар усаа гудраад ороод ирэв үү” гэх нь тэр. Хүүхэд яг харсан үзсэнээ шууд тусган авч, зөв бурууг нь ч ялгахгүй өөрийн болгож авдаг жишээ энэ. Ялангуяа цэцэрлэгийн насныханд энэ нь түгээмэл үзэгдэл.    Цэцэрлэгийн насны хүүхдүүдээр гэр бүлийнх нь тухай хөрөг зуруулжээ. Хүүхдүүд аавыгаа зурагтны өмнө сонин дэлгэн уншиж суугаагаар дүрсэлсэн бол ээжийгээ нэг гартаа шанага атган, нөгөө гартаа хүүхдээ тэвэрсэн байдлаар ихэвчлэн зурсан байлаа. Энэ бол Монголын гэр бүлүүдийн нийтлэг дүр зураг. Хүүхдээ хүмүүжүүлэхэд ээж, аав нар хэр нөлөөлж буйг бяцхан үрс нь тайлбаргүйгээр дэлгэн харуулсан нь энэ. Өнөөгийн эцэг эхчүүдийн нэг нийтлэг алдаа бол хүүхдийн хүмүүжилд эхийн үүрэг ролийг илүү чухалчлан авч үздэг явдал юм. Эх хүн л бүхнийг нуруундаа үүрэх ёстой мэт, ээж нар л хүүхэд хүмүүжүүлэх үүрэгтэй юм шиг ханддаг сэтгэхүй манайд эртнээс байсаар ирсэн. Энэ асуудалд хэт ялгаатай хандсанаас болж “Аав нь бурхан, ээж нь чөтгөр” болж орхисон гэр бүлүүд ч цөөнгүй байдаг. Амьдралын явцад нэг л мэдэхэд аав нь хүүхдүүддээ дандаа зөөлөн хандаж, элэгсэг дотно харилцаж, ний нуугүй ярилцаж харин чөтгөрийн дүрд хувирсан ээж нь болох болохгүй юм болохоор загнадаг, айлгаж сүрдүүлдэг болчихсон байх нь бий. Энэ байдлаас болоод хүүхдүүд эцэг эхтэйгээ чөлөөтэй харилцаж чадахгүй харилцааны айдаст автдаг байна.  
  • 5. Шоовдор хөвгүүд Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн гэр бүлийн зургийн судалгаан дээр аавтайгаа хамт тоглож байгаа дүр зураг тун ховорхон харагдаж байлаа. Аав нар ажлаа тарж ирээд ихэвчлэн зурагтаа үздэг, зав гарвал сонин гарчигладаг, ажил ихтэйгээрээ далимдуулан гэр бүлийн ажлын ачааллаас зугтдаг явдал манайд маш түгээмэл үзэгдэл. Манайхны дунд “За эрэгтэй хүүхэд яах вэ, амиа аваад явж дөнгөнө, болохгүй бол хар бор ажил хийгээд явчихна. Харин  охидоо л сайн боловсролтой болгож, сайн хүнтэй суулгая” гэсэн яриа нэлээд гардаг. Нөгөө сайн хүргэн нь бас л боловсрол муутай бол таны сайн гэсэн категорит нийцэхсэн болов уу. Харин өнөөдөр эрэгтэй хүүхдийн хүмүүжил боловсролыг илт хаяснаас нийгмийн бүх салбарт тэр тусмаа  боловсролын салбарт эмэгтэй хүйсийнхний давамгай байдал улам ихсэж байна. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсролын тэгш бус байдал нь тэдний соёл, мэдлэг чадварын ялгаатай байдлыг аажмаар бий болгочихлоо. Түүнээс хамааран эрэгтэйчүүдийн гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлага суларч, хамтын амьдралд элдэв сөрөг нөлөөлөл, үл ойлголцол, гэр бүлийн хүчирхийллийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ байдлыг эрт анзаарч, ухамсарласан барууны зарим орнуудад “Аавуудын сургууль” гэгчийг байгуулж эхэлсэн байна.
  • 6. Харснаа дуурайдаг бага насныхан  Хүүхдийн хөгжил төлөвшил хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг. Тэр ч байтугай дөнгөж төрсөн нялх үрээ хэрхэн асарч байгаагаас тухайн хүүхдийн хүмүүжил шалтгаалдаг гэнэ. Эцэг эхчүүд нялх хүүхдээ юм ойлгодоггүй гэж бодвол эндүүрэл. Өдөр өдрөөр таны гар дээр бойжиж буй тэр бяцхан амьтан таны гаргаж буй сэтгэлийн хөдөлгөөнийг даган уурлавал уурлаж, инээвэл даган инээхийг хараад та бүр гайхаж орхидог. Хөхнөөс сүү гарахгүй бол уурлахдаа хамаг чадлаараа муухай бархирахыг яана. Тэд гаргаж буй ааш авираараа далимдуулан өөрсдийгөө илэрхийлэх ухааныг энэ үеэс эхлэн сурдаг. Тэд ярьж чадахгүй ч гэсэн таны хэлсэн болон хэлж байгаа үгийг ойлгох чадвартай байдаг. Тиймээс та хүүхдээ нялх гэлтгүй дэргэд нь хэлэх,  ярих үгээ цэгнэхгүй  бол болохгүй.  бидний хүүхдээ хүмүүжүүлэх арга барилын томоохон алдааны нэг нь хүүхдийн санаачлагын унтрааж гал дээр ус хийдэг явдал юм. Тэгж болохгүй ингэж болохгүй гэж аав ээж нь байнга зааварлан, номхон суулгаж л байвал л болох юм шиг санадаг. Ингэж хэт захиргаадаж хүмүүжүүлснээс болж таны хүүхэд ч бас бусдыг хэт их загнах, дарангуйлах дуртай, хүний үнэ цэнийг ойлгодоггүй, бусдыг байгаагаар нь хүлээн авдаггүй, шүүмжилж, өөлөх, муулах хандлагатай болдог.   Бид хүүхдийнхээ санаачлагыг, шинийг сэдэх урам зоригийг дарснаас болж тэд үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаггүй, хүн намайг шүүмжилчих болов уу гэсэн байдалтай, идэвхи санаачлага муутай хүн болон хүмүүждэг байна.
  • 7. Эзэнгүй хүүхэд Өсвөр үе” буюу “шилжилтийн нас”-наас эхэлдэг. Шилжилтийн нас гэж хэлсэн нь ч учиртай. Хүүхэд тань том хүн болж байна гэсэн үг.   Энэ үедээ хүүхэд “том хүн” болж байгаагаа мэдэрдэг. Насанд хүрэгчдийн нүдээр аливаа зүйлд хандахыг эрмэлздэг. Үе тэнгийнхэнтэйгээ болон насанд хүрэгчидтэй харилцах харилцаа тэдний хувьд тун чухал юм. Тэдэнд үе тэнгийнхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ бий болдог. Хүүхдийн гэсэн бүхий л шинжүүдээс зайлсхийхийг эрмэлздэг. Өөрийнхөө боломжийг дээгүүр үнэлдэг. Мөрөөдөлдөө автдаг. Орчин үеийн хөгжим киног сонирхох сонирхол нэмэгддэг. Үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлийн хурц илрэлийг үзүүлэх, заримдаа бүдүүлэг зан авир гаргах нь ч олонтаа. Охид бааранд сууж, нүүрээ байдгаараа будан, моодны дэгжин  хувцас өмсөн, урт янжуур зуун гоё эгч нарын аалийг даган дуурайхыг хүсдэг.  Хөвгүүдийн хувьд том ах нар шиг үнэтэй гоё машин унан, хотоор давхилдаж том том бизнес ярин, бие биенийхээ дээр гаран сагсуурч өөрийгөө харуулах нь сайхан санагддаг. Өсвөр насанд аливаа юмс үзэгдлийн дотоод мөн чанарт бус гадаад өнгөнд нь татагддаг тал бий.   Бэлгийн бойжилт энэ үед эрчимтэй явагдаж, даавар тэдний бие болоод сэтгэлийг зовоож байдаг. Нүүрээр нь батга гарч, сахал, хөх ургах, анхны сарын тэмдэг ирэх, үрийн шингэн ялгарч, сэтгэл санаа нь үймэх, дурлалаас болж уйтгарлах, шөнө зүүдэндээ нойтон дур тавих гэх зэргээр биед гардаг өөрчлөлтүүдэд тэд эхлээд дасах хэрэгтэй болдог. Дааврын өөрчлөлт нь өсвөр үеийнхнийг маш хүчтэй стрессдүүлж, сэтгэл санааны тогтвортой бус байдлыг бий болгодог. Бэлгийн бойжилт болон сэтгэцэд гарч буй өөрчлөлтүүд нь охид хөвгүүдэд тун таагүй, цаашилбал бүр муухай сэтгэгдэл төрүүлж байдаг. Жишээ нь бэлэг эрхтэний ойролцоо үс ургах, хөх томорч байгаагаас санаа зовж, биеийн юм сард нэг удаа ирэх нь яршигтай болж хөвгүүдийн хувьд зүүдэндээ нойтон дур тавьж секс хийх хүсэл төрж эхэлдэг.  “Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ шилжилтийн насны үед нь сайн анхаарч хүмүүжүүлэн, жинхэнэ сайн найз нөхөд нь байж чадвал хүүхэд энэ хэцүү үеийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байж чадна. Тиймээс аав ээжүүд  энэ үед бууж өгч болохгүй, харин ч эсрэгээр нь тодорхой зарчмаар цааш нь жолоодох хэрэгтэй”
  • 8. Бага насандаа аавтайгаа хэрхэн харилцаж байсан нь насанд хүрэхдээ бусадтай харилцах харилцаанд нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаан баталжээ. Өөрөөр хэлбэл эцэг хүү хоёрын эрүүл харилцаа нь ирээдүйд өөртөө итгэлтэй, амжилттай нэгэн болоход нөлөөлдөг байна.
  • 9. Ээжүүд аав нарт үүрэг хариуцлага даалгах хэрэгтэй Аав нар заримдаа хүүхдүүдээ харах хэрэгтэй Охидууд таалагдахыг хүсдэг
  • 10. Аав нар итгэл найдвар төрүүлэгч байдаг Учир нь хүүхэд хайр халамжийг ээжээсээ, итгэл найдварыг ааваасаа олж авдаг. Хүүхэд ээжийн хайр, аавынхаа итгэлийг өөрийгөө хөгжүүлэх, эргэн тойрныхонтойгоо харилцах үедээ харуулж байдаг. Хайр, итгэлийг хангалттай амссан хүүхэд амжилттай, аз жаргалтай, хайраар дүүрэн, өөртөө болон бусад хүмүүст хүлээцтэй ханддаг, өөртөө итгэх итгэл нь хөгжсөн нэгэн болж өсдөг. Иймд аав нарт их үүрэг ноогддог.”
  • 11. Эрэгтэй хүүхэд аавыгаа дуурайдаг Аав нар хүүхдүүдтэйгээ харилцаа тогтоох нь хүйснээс шалтгаалан өөр байдаг. Сэтгэлзүйч энэ ялгааг ингэж тайлбарлаж байна: “Эрэгтэй хүүхдүүд аавыгаа үлгэр дуурайл болгон үздэг учраас, түүний зан ааш, үйл хөдлөл бүхнийг дуурайдаг. 4- 5 настай хүүхэд аавынхаа сууж байгааг нь хүртэл дуурайдаг. Шилжилтийн насын өсвөр хүүхдүүд аавынхаа ааш авир, тэр ч байтугай уурлах байдлыг нь хүртэл дуурайна. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд аав нь ээжтэй нь харилцах харилцаа нь ирээдүйд эсрэг хүйстэндээ, эхнэртээ хандах хандлагад нь нөлөөлдөг. Ийм учраас эцэг хүн хүү нь өөрөөс нь үлгэр дуурайл авдгийг ухаарч, өөрийн зан ааш, дотоод ертөнцөө задлан шинжлэх хэрэгтэй”
  • 12. Хамгийн чухал зүйл нь хуваалцах байдаг Сэтгэлзүйчид, аав нар “Ээж нь хүүхдээ өсгөдөг. Тэгээд ч хүүхдэд надаас илүү ээж нь хэрэгтэй. Би материаллаг зүйлсээр хангахад л болно” гэж үздэг бодлоосоо ухрах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Тэгвэл эцэг үрийн эрүүл харилцаа ямар байх ёстой вэ? Өөрөөр хэлбэл аав нар хүүтэйгээ эсвэл охинтойгоо хэрхэн холбоотой байх вэ? Энд “хуваалцах” нь хамгийн чухал юм. Эрэгтэй хүүхэд ч бай, охин ч бай аавтайгаа өөрийн санаа бодол, сэтгэлээ хуваалцаж мэддэг байх ёстой. Хүүхдүүд аав үүнийг мэддэг байгаасай гэж хүсдэг. Ингэж илэн далангүй хуваалцах нь тэдний сэтгэл санаанд хамгийн шаардлагатай зүйлсийн нэг юм.
  • 13. Сорил Хүүхэд өөртөө тавих хяналтаа алдаж байна уу? Томчуудтай маргаж муудалцаж байна уу? Гуйлт хүсэлт биелүүлэхийг татгалзаж байна уу? Өөрийн алдаа бауруу үйлдэлдээ бусдыг буруутгаж байна уу? Уурлаж ямар нэгэн зүйл хийхээс татгалзаж байна уу? Орчин тойрны хүмүүсийн янз бүрийн үйлдэлд маш түргэн уцаартай хариу барьж байна уу?