ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ЭЦЭГ ЭХИЙН ХАРАА
ХЯНАЛТ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ХАЙХ МЭДЛЭГ
ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ
Эрүүл мэндийн салбарт төдийгүй нийгмийн
хамгийн чухал асуудал бол эх, хүүхдийн эрүүл мэнд
байдаг. Тийм учраас улс орнуудын хөгжлийн
үзүүлэлтэд ч эх хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг
суурь үзүүлэлт нь болгон авч үздэг. Мянганы
хөгжлийн зорилтуудыг батлах тухай УИХ-ын 13
дугаар тогтоолоор “1000 амьд төрөлтөд ногдох
нялхсын эндэгдлийг 2015 он гэхэд 15.0, тав хүртэлх
насны хүүхдийн эндэгдлийг 21.0” болгохоор
баталсан. 2013-2014 онуудад Өвөрхангай аймаг
тухайн зорилтод хүрсэн боловч сүүлийн жилүүдэд
өсөх хандлагатай, ялангуяа бага насны хүүхдийн
гэрийн нас баралт, тэр дундаа осол гэмтлийн
шалтгаант нас баралт ихсэх хандлагатай байна.
Манай аймгийн хэмжээнд 2016 оны эхний 10
сарын байдлаар 0-5 насны хүүхдийн нийт эндэгдлийн 40,9 хувийг гэрийн эндэгдэл
эзэлж байгаа бөгөөд гэрийн эндэгдлийн 72,4 хувийг хүүхдийн осол гэмтэл, золгүй
тохиолдол, 27,6 хувийг өвчний улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй нас
барсан байна. Нийт бага насны хүүхдийн ослын шалтгаант нас баралтын 42,6
хувийг 0-1 насны хүүхдүүд эзэлж байна. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн осол
гэмтлийн шалтгаант нас баралтын 66,6 хувь нь /Арвайхээр, Уянга, Бат-Өлзий,
Хархорин/ сумдад буюу хүн ам ихтэй, томоохон сумуудад гарсан байна. Улирлын
байдлаар авч үзэхэд 3, 8 саруудад илүү тохиолдож байна. Энэ оны 3-р сард
гарсан 3 тохиолдол нь эцэг, эх нь малчин бөгөөд хөхний сүүнд хахаж, цацсан
шалтгаантай байгаагаас дүгнэхэд мал төллөх үеэр хүүхэддээ тавих анхаарал
суларч байгааг харуулж байна. 8-р сард гарсан 7 тохиолдлын ихэнх хувь нь усанд
живэх шалтгаан зонхилж байгаа нь зуны саруудад эцэг эхийн хүүхэддээ тавих
хараа, хяналт суларч байгааг харуулж байна.
Зураг 1.Бага насны хүүхдийн осол гэмтлийн шалтгаант нас баралт. 2016
оны эхний 10 сарын байдлаар.
ЭМГ-ын ХШҮМ-ийн
хэлтсийн дарга, Нийгмийн
удирдлагын магистр, Эрүүл
мэндийн удирдахуйн ухааны
докторант. Н.Оюунтуяа
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газрын
статистик мэдээнээс
Оношийн бүлгээр авч үзэхэд хөхөөрөө дарах, сүүнд цацаах, усанд живэх,
гэмтэл, түлэгдэл зонхилон тохиолдож байна. Эцэг эхийн боловсрол, ажил
эрхлэлтийн түвшинг авч үзэхэд дийлэнх буюу 90 хувь нь бага дунд боловсролтой,
малчин, ажилгүй иргэдийн хүүхдүүд эзэлж байгаа нь анхаарал татаж байна.
Эндсэн хүүхдүүдийн байдлыг авч үзэхэд 76,1 хувь нь айлын бага хүүхэд байгаа
бөгөөд нойрондоо хөхөөрөө дарах, сүүндээ цацах зэрэг шалтгаанууд зонхилж
байгаа учраас төрсөн эх, хүүхдэд ар гэрийнхний тавих халамж, асаргаа, хяналт
сайн байх ёстойг харуулж байна.
Мөн нөгөө талаар нийт бага насны хүүхдийн гэрээр нас барж байгаа шалгааны
26 хувийг өвчний улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барсан
байна. Энэ нь нэг талаас эцэг, эхчүүдийн эмнэлгийн тусламж хайх мэдлэг
дутмагаас хүүхдийнхээ биеийн байдалд үнэлгээ өгч мэдэхгүй, ямар аюултай
шинж илэрвэл эмнэлгийн яаралтай тусламж дуудах талаар мэдлэггүй байгаатай
холбоотой юм. Иргэд маань бага насны хүүхдийн аюултай ерөнхий шинжүүд :
- /Хүүхэд уух буюу хөхөх чадваргүй байвал
- Хүүхэд уусан бүхнээ бөөлжиж байвал
- Хүүхэд татаж байвал
- Хүүхэд унтаарсан буюу ухаангүй байвал
- Цээж хүчтэй хонхолзож байвал
- Нярай хүүхэд / 2 сар хүртэлх/ халуурч байгаа/ илэрвэл яаралтай эмнэлэгт
хандах шаардлагатай зэрэг мэдлэг, мэдээллийг өөртөө мэдлэг,
дадал болгон авах шаардлагатай байна.
Цаашид холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд бага насны
хүүхдүүдийн хяналтыг сайжруулах, осол гэмтлийн шалтгаануудаас урьдчилан
сэргийлэх сургалт, мэдээллийг өгөх, ялангуяа малчид, ажилгүй, бага дунд
боловсролтой иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээг сайжруулахад салбарууд
хамтран ажиллах,
1 1
4
1
3
7
2 2
0
2
4
6
8
1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар
Иргэдийн зүгээс малчид, айл өрх бие биедээ болон ялангуяа бага насны
хүүхэдтэй айл өрхдөө анхаарал тавих, туслах зэрэг “Саахалт айлын санаа нэг,
айл хүний амь нэг ” гэдэг уламжлалт сайхан амьдралын өв, хүний мөн чанарын
сэтгэлгээгээ гээлгүй, үр хүүхэд залуучуудаа зааж сургах, хойч үедээ үлдээх нь
чухал байна.

хүүхдийн эрүүл мэндэд нийтлэл

  • 1.
    ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭДЭЦЭГ ЭХИЙН ХАРАА ХЯНАЛТ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ХАЙХ МЭДЛЭГ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ Эрүүл мэндийн салбарт төдийгүй нийгмийн хамгийн чухал асуудал бол эх, хүүхдийн эрүүл мэнд байдаг. Тийм учраас улс орнуудын хөгжлийн үзүүлэлтэд ч эх хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг суурь үзүүлэлт нь болгон авч үздэг. Мянганы хөгжлийн зорилтуудыг батлах тухай УИХ-ын 13 дугаар тогтоолоор “1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийг 2015 он гэхэд 15.0, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 21.0” болгохоор баталсан. 2013-2014 онуудад Өвөрхангай аймаг тухайн зорилтод хүрсэн боловч сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай, ялангуяа бага насны хүүхдийн гэрийн нас баралт, тэр дундаа осол гэмтлийн шалтгаант нас баралт ихсэх хандлагатай байна. Манай аймгийн хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар 0-5 насны хүүхдийн нийт эндэгдлийн 40,9 хувийг гэрийн эндэгдэл эзэлж байгаа бөгөөд гэрийн эндэгдлийн 72,4 хувийг хүүхдийн осол гэмтэл, золгүй тохиолдол, 27,6 хувийг өвчний улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Нийт бага насны хүүхдийн ослын шалтгаант нас баралтын 42,6 хувийг 0-1 насны хүүхдүүд эзэлж байна. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн шалтгаант нас баралтын 66,6 хувь нь /Арвайхээр, Уянга, Бат-Өлзий, Хархорин/ сумдад буюу хүн ам ихтэй, томоохон сумуудад гарсан байна. Улирлын байдлаар авч үзэхэд 3, 8 саруудад илүү тохиолдож байна. Энэ оны 3-р сард гарсан 3 тохиолдол нь эцэг, эх нь малчин бөгөөд хөхний сүүнд хахаж, цацсан шалтгаантай байгаагаас дүгнэхэд мал төллөх үеэр хүүхэддээ тавих анхаарал суларч байгааг харуулж байна. 8-р сард гарсан 7 тохиолдлын ихэнх хувь нь усанд живэх шалтгаан зонхилж байгаа нь зуны саруудад эцэг эхийн хүүхэддээ тавих хараа, хяналт суларч байгааг харуулж байна. Зураг 1.Бага насны хүүхдийн осол гэмтлийн шалтгаант нас баралт. 2016 оны эхний 10 сарын байдлаар. ЭМГ-ын ХШҮМ-ийн хэлтсийн дарга, Нийгмийн удирдлагын магистр, Эрүүл мэндийн удирдахуйн ухааны докторант. Н.Оюунтуяа
  • 2.
    Эх сурвалж: Өвөрхангайаймгийн эрүүл мэндийн газрын статистик мэдээнээс Оношийн бүлгээр авч үзэхэд хөхөөрөө дарах, сүүнд цацаах, усанд живэх, гэмтэл, түлэгдэл зонхилон тохиолдож байна. Эцэг эхийн боловсрол, ажил эрхлэлтийн түвшинг авч үзэхэд дийлэнх буюу 90 хувь нь бага дунд боловсролтой, малчин, ажилгүй иргэдийн хүүхдүүд эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Эндсэн хүүхдүүдийн байдлыг авч үзэхэд 76,1 хувь нь айлын бага хүүхэд байгаа бөгөөд нойрондоо хөхөөрөө дарах, сүүндээ цацах зэрэг шалтгаанууд зонхилж байгаа учраас төрсөн эх, хүүхдэд ар гэрийнхний тавих халамж, асаргаа, хяналт сайн байх ёстойг харуулж байна. Мөн нөгөө талаар нийт бага насны хүүхдийн гэрээр нас барж байгаа шалгааны 26 хувийг өвчний улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барсан байна. Энэ нь нэг талаас эцэг, эхчүүдийн эмнэлгийн тусламж хайх мэдлэг дутмагаас хүүхдийнхээ биеийн байдалд үнэлгээ өгч мэдэхгүй, ямар аюултай шинж илэрвэл эмнэлгийн яаралтай тусламж дуудах талаар мэдлэггүй байгаатай холбоотой юм. Иргэд маань бага насны хүүхдийн аюултай ерөнхий шинжүүд : - /Хүүхэд уух буюу хөхөх чадваргүй байвал - Хүүхэд уусан бүхнээ бөөлжиж байвал - Хүүхэд татаж байвал - Хүүхэд унтаарсан буюу ухаангүй байвал - Цээж хүчтэй хонхолзож байвал - Нярай хүүхэд / 2 сар хүртэлх/ халуурч байгаа/ илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай зэрэг мэдлэг, мэдээллийг өөртөө мэдлэг, дадал болгон авах шаардлагатай байна. Цаашид холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд бага насны хүүхдүүдийн хяналтыг сайжруулах, осол гэмтлийн шалтгаануудаас урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг өгөх, ялангуяа малчид, ажилгүй, бага дунд боловсролтой иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээг сайжруулахад салбарууд хамтран ажиллах, 1 1 4 1 3 7 2 2 0 2 4 6 8 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар
  • 3.
    Иргэдийн зүгээс малчид,айл өрх бие биедээ болон ялангуяа бага насны хүүхэдтэй айл өрхдөө анхаарал тавих, туслах зэрэг “Саахалт айлын санаа нэг, айл хүний амь нэг ” гэдэг уламжлалт сайхан амьдралын өв, хүний мөн чанарын сэтгэлгээгээ гээлгүй, үр хүүхэд залуучуудаа зааж сургах, хойч үедээ үлдээх нь чухал байна.