Дугтуйтай сэтгэл
Б. Мөнхтөрд
Сайн байна уу? Хайрт хань минь
Удахгүй гэгээн хайрын баяр болох гэж байна. Ер нь мэдэж байна уу чи минь
хэхэ. Би яг энэ мөчид чамдаа чин сэтгэлээсээ нэг зүйлд талархаж байгаагаа
хэлэх гэсэн юмаа. Жил гарангийн өмнө буюу 2014.07.11-ний өдөр болсон явлын
талаар бичих гээд л... Тэр өдөр хайр нь гаднаас ирсэн 2 зочинд орчуулга хийж
тэрэлж орох болтол, хамт явах байсан жолооч маань явах боломжгүй болоод
оронд нь чамайгаа явж өгөхийг гуйж хамтдаа аяласан тэр өдрийг санаж байгаа
биз дээ. Тэр өдөр орой нь хоёулаа хот руу орж ирээд өнөөх 2 хүнтэй хоол
хамтдаа идээд буудалд нь хүргэж өгөөд хамтдаа харих төлөвлөгөөтэй байсан
шүү дээ. Гэтэл өнөөх 2 зочин маань намайг явуулаад миний хайртай хамт хэсэг
байхыг хүсч, би бага зэрэг гайхсан ч за за эрчүүд бас тусдаа буу халмаар
байгаа юм байлгүй дээ гээд гэртээ харисан даа... Тэгээд хайр нь гэртээ ирээд
ТВ хэсэг үзээд, ном уншиж хирэндээ л цагийг хурдан өнгөрөөх гэж хичээсэн.
Гурван хүүхдээ ээж аав дээр үлдээсэн байсан болохоор хайрт нь гэртээ
ганцаараа байх маш эвгүй, унтаж ер чадахгүй байсан. Ер нь чиний хажууд л би
нам унтдагийг мэднэ дээ...Тэгээд тэсэлгүй би чам руу залгаж – Юу болж байна?
гэхэд чи минь нээх баяртай хоолойгоор – Хайраа “Сүнжин Гранд” зочид буудал
руу такси бариад хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан, би чинь чинийхээ үгэнд
шууд ороод хувцасаа өмсөн гарч такси бариад очсон. Чи минь намайг буудлын
үүдэнд инээмсэглэн угтаж тэвэрч аваад хайр нь чамтайгаа буудалд хононоо
гээд хаалгаар нь тэврээд орсон тэр мөчийг би одоо ч мартдаггүй.
Саяхан нэг шөнө хоёулаа нойр хүрэхгүй хөрвөөж байхдээ хайр нь чамаас тэр
шөнө тийм үнэтэй буудалд яагаад хонох санаа төрсөн талаар асуухад: чи минь
бүх учрыг нь надад хэлсэн тээ, үнэнээ хэлсэнд чинь баярлаж байгаа шүү. Би тэр
үнэн тэр нууцыг мэдээд чамдаа ямар их баярлаж чамаараа ямар их бахархсан
гээч... Одоо бүр бодохоор л нүдэнд нулимс цийлэгнэх юм.
Тиймээ тэр наадмын өдрийн шөнө чи минь гадны 2 зочинтой хамт буудлын
өрөөнд нь жаал зугаа юм ууж юм ярилцаж байтал өнөөх 2 гадаад бид 2 буудлын
хүмүүстэй хэл усаа сайн ойлголцохгүй байгаа юм. Чамайг байгаа дээр, бас
чамайг гомдоохгүй гээд буудалдаа 3 эмэгтэй /мэдээж биеэ үнэлэгч охид/ дуудаж
буудлын 3 өрөө захиалж тус тусын өрөө рүүгээ салсан ч чи минь тэр эмэгтэйг нь
явуулчихаад намайг дуудсан байсан.
- Чи яагаад тэр эмэгтэйг явуулсан юм? Би мэдэхгүй өнгөрч болох л байсан
ш дээ гэж би чамаас асуухад
- Би чамдаа л хайртай. Би тийм эмэгтэйгээр яах юм бэ. Надад огтхон ч
хүсэл төрөөгүй. Ганцхан чи л миний зүрх сэтгэлийн эзэн, би чамдаа л
хайртай гэж хэлсэн энэ үг чинь өдөр бүр надад бодогдож би чинь ямар их
аз жаргалаар дүүрдэг гээч.
Жинхэнэ хайрлагдсан эмэгтэй гэж намайг л хэлнэ. Би чамтайгаа ханилаад одоо
яг 10 жил болох гэж байна. Яг л энэ үед эр нөхрүүд эхнэрээсээ уйдаж өөр
эмэгтэй хүн сонирхох магадлал өндөр байдаг гэж хаа нэгтэйгээс олж уншсан
санагдах ч чи минь тийм зүйлээс хол байж чаддаг, хайрандаа үнэн ч үнэхээр
сайн хань. Чиний минь энэ үнэнч зан олон нөхрүүдэд байх болтугай. Чи минь
миний анхны бөгөөд эцсийн ганц эр хүн байх болноо. Тиймээ, гэр бүлийн бие
биедээ үнэнч байх нь юунаас ч илүү үнэ цэнэтэй зүйл. Хайр нь чинийхээ энэ
түүхээр дамжуулан олон залууст ухаарал хайрлаж, үлгэр дуурайлал болгох гэж
бас чамаараа бахархах гэж бичиж байгаа юм ойлгоорой.
Аан тийм бас энэ хугацаанд бараг 4 сарын турш хайрыгаа үнэхээр завгүй гэр
орон үр хүүхдүүддээ цаг зарцуулж чадахгүй, дээр нь мөнгө ч олж чадахгүй
байхад намайгаа ойлгож, гэрийн эзэгтэй бүх л ажлыг, гэрийн эзний ажилтай
хамт дэндүү сайн ямар ч бухимдал гомдолгүй хийж байгаад чинь үнэхээр их
баярлаж байгаа шүү. Удахгүй хайр нь нэг сарын хугацаатай Америк руу
сургалтанд явах шагналаар шагнуулсан, энэ бүхэн чиний минь л ач. Хайрынх нь
амжилт бүр чинийх. Хөөрхөн гурван хүүхдийн сайн аав, миний сайн хань
чамдаа гэгээн хайрын баярын мэндийг хүргэе. Чамдаа хайртай хайртай хайртай.
Чи бол энэ хорвоогийн хамгийн сайхан залуу.
Хоёулаа насан туршдаа бие биедээ үнэнч байж, үр хүүхдүүддээ зөв гэр бүл, зөв
хэвшлийг өвлүүлж энэ нь тэдэндээ бидний хийж чадах том хөрөнгө оруулалт
гэж боддог. Олон жилийн дараа чи бид хоёр цэвэр агаарт хувийнхаа байшинд
ач зээ нараа тойруулаад тэдэндээ үлгэр, түүх яриж өгөөд суусан эмээ өвөө байх
болно.
Хайрт хань Батчимэгээс нь.
2015 оны 2 дугаар сар 2

дугтуйтай сэтгэл

  • 1.
    Дугтуйтай сэтгэл Б. Мөнхтөрд Сайнбайна уу? Хайрт хань минь Удахгүй гэгээн хайрын баяр болох гэж байна. Ер нь мэдэж байна уу чи минь хэхэ. Би яг энэ мөчид чамдаа чин сэтгэлээсээ нэг зүйлд талархаж байгаагаа хэлэх гэсэн юмаа. Жил гарангийн өмнө буюу 2014.07.11-ний өдөр болсон явлын талаар бичих гээд л... Тэр өдөр хайр нь гаднаас ирсэн 2 зочинд орчуулга хийж тэрэлж орох болтол, хамт явах байсан жолооч маань явах боломжгүй болоод оронд нь чамайгаа явж өгөхийг гуйж хамтдаа аяласан тэр өдрийг санаж байгаа биз дээ. Тэр өдөр орой нь хоёулаа хот руу орж ирээд өнөөх 2 хүнтэй хоол хамтдаа идээд буудалд нь хүргэж өгөөд хамтдаа харих төлөвлөгөөтэй байсан шүү дээ. Гэтэл өнөөх 2 зочин маань намайг явуулаад миний хайртай хамт хэсэг байхыг хүсч, би бага зэрэг гайхсан ч за за эрчүүд бас тусдаа буу халмаар байгаа юм байлгүй дээ гээд гэртээ харисан даа... Тэгээд хайр нь гэртээ ирээд ТВ хэсэг үзээд, ном уншиж хирэндээ л цагийг хурдан өнгөрөөх гэж хичээсэн. Гурван хүүхдээ ээж аав дээр үлдээсэн байсан болохоор хайрт нь гэртээ ганцаараа байх маш эвгүй, унтаж ер чадахгүй байсан. Ер нь чиний хажууд л би нам унтдагийг мэднэ дээ...Тэгээд тэсэлгүй би чам руу залгаж – Юу болж байна? гэхэд чи минь нээх баяртай хоолойгоор – Хайраа “Сүнжин Гранд” зочид буудал руу такси бариад хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан, би чинь чинийхээ үгэнд шууд ороод хувцасаа өмсөн гарч такси бариад очсон. Чи минь намайг буудлын үүдэнд инээмсэглэн угтаж тэвэрч аваад хайр нь чамтайгаа буудалд хононоо гээд хаалгаар нь тэврээд орсон тэр мөчийг би одоо ч мартдаггүй. Саяхан нэг шөнө хоёулаа нойр хүрэхгүй хөрвөөж байхдээ хайр нь чамаас тэр шөнө тийм үнэтэй буудалд яагаад хонох санаа төрсөн талаар асуухад: чи минь бүх учрыг нь надад хэлсэн тээ, үнэнээ хэлсэнд чинь баярлаж байгаа шүү. Би тэр үнэн тэр нууцыг мэдээд чамдаа ямар их баярлаж чамаараа ямар их бахархсан гээч... Одоо бүр бодохоор л нүдэнд нулимс цийлэгнэх юм. Тиймээ тэр наадмын өдрийн шөнө чи минь гадны 2 зочинтой хамт буудлын өрөөнд нь жаал зугаа юм ууж юм ярилцаж байтал өнөөх 2 гадаад бид 2 буудлын хүмүүстэй хэл усаа сайн ойлголцохгүй байгаа юм. Чамайг байгаа дээр, бас чамайг гомдоохгүй гээд буудалдаа 3 эмэгтэй /мэдээж биеэ үнэлэгч охид/ дуудаж буудлын 3 өрөө захиалж тус тусын өрөө рүүгээ салсан ч чи минь тэр эмэгтэйг нь
  • 2.
    явуулчихаад намайг дуудсанбайсан. - Чи яагаад тэр эмэгтэйг явуулсан юм? Би мэдэхгүй өнгөрч болох л байсан ш дээ гэж би чамаас асуухад - Би чамдаа л хайртай. Би тийм эмэгтэйгээр яах юм бэ. Надад огтхон ч хүсэл төрөөгүй. Ганцхан чи л миний зүрх сэтгэлийн эзэн, би чамдаа л хайртай гэж хэлсэн энэ үг чинь өдөр бүр надад бодогдож би чинь ямар их аз жаргалаар дүүрдэг гээч. Жинхэнэ хайрлагдсан эмэгтэй гэж намайг л хэлнэ. Би чамтайгаа ханилаад одоо яг 10 жил болох гэж байна. Яг л энэ үед эр нөхрүүд эхнэрээсээ уйдаж өөр эмэгтэй хүн сонирхох магадлал өндөр байдаг гэж хаа нэгтэйгээс олж уншсан санагдах ч чи минь тийм зүйлээс хол байж чаддаг, хайрандаа үнэн ч үнэхээр сайн хань. Чиний минь энэ үнэнч зан олон нөхрүүдэд байх болтугай. Чи минь миний анхны бөгөөд эцсийн ганц эр хүн байх болноо. Тиймээ, гэр бүлийн бие биедээ үнэнч байх нь юунаас ч илүү үнэ цэнэтэй зүйл. Хайр нь чинийхээ энэ түүхээр дамжуулан олон залууст ухаарал хайрлаж, үлгэр дуурайлал болгох гэж бас чамаараа бахархах гэж бичиж байгаа юм ойлгоорой. Аан тийм бас энэ хугацаанд бараг 4 сарын турш хайрыгаа үнэхээр завгүй гэр орон үр хүүхдүүддээ цаг зарцуулж чадахгүй, дээр нь мөнгө ч олж чадахгүй байхад намайгаа ойлгож, гэрийн эзэгтэй бүх л ажлыг, гэрийн эзний ажилтай хамт дэндүү сайн ямар ч бухимдал гомдолгүй хийж байгаад чинь үнэхээр их баярлаж байгаа шүү. Удахгүй хайр нь нэг сарын хугацаатай Америк руу сургалтанд явах шагналаар шагнуулсан, энэ бүхэн чиний минь л ач. Хайрынх нь амжилт бүр чинийх. Хөөрхөн гурван хүүхдийн сайн аав, миний сайн хань чамдаа гэгээн хайрын баярын мэндийг хүргэе. Чамдаа хайртай хайртай хайртай. Чи бол энэ хорвоогийн хамгийн сайхан залуу. Хоёулаа насан туршдаа бие биедээ үнэнч байж, үр хүүхдүүддээ зөв гэр бүл, зөв хэвшлийг өвлүүлж энэ нь тэдэндээ бидний хийж чадах том хөрөнгө оруулалт гэж боддог. Олон жилийн дараа чи бид хоёр цэвэр агаарт хувийнхаа байшинд ач зээ нараа тойруулаад тэдэндээ үлгэр, түүх яриж өгөөд суусан эмээ өвөө байх болно. Хайрт хань Батчимэгээс нь. 2015 оны 2 дугаар сар 2