SlideShare a Scribd company logo
1 of 9
Download to read offline
ЛЕКЦИЙН ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮНГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ
Давааням Баялагмаа, Магистр,Соѐл Эрдэм Дээд сургууль, bayalag2018@yahoo.com
Агуулга:
Хичээлийн самбар шохой, ном, сурах бичиг, гарын авлага гэх мэт статик хэрэглэгдэхүүнийг LCD,
presentation, CD сурах бичиг гэх мэт динамик хэрэглэгдэхүүнээр орлуулах болсон өөрчлөлтөөс үүдэлтэйгээр
лекцийн хичээлийн арга зүй, технологийг шинэчлэх шаардлага байна. Үүнийг сургалтын материаллаг
орчныг оновчтой зохион байгуулах шаардлага гэж ойлгож байна. Тиймээс сургалтанд хэрэглэж ирсэн арга
хэрэгслийг ашигласан уламжлалт сургалтын үр дүнд шинжилгээ хийж, сургалтын шинэ хэрэгсэл болж
байгаа мэдээлэл технологийн боломж, ашиглах хэлбэрээр сургалтыг явуулан туршилт судалгаа хийж, үр
дүнгээс түүнийг сургалтанд нэвтрүүлэх арга замаа томъѐолох, их дээд сургуулиудын лекцийн хичээлийн
технологийг боловсронгуй болгох боломжтой юм.
Түлхүүр үг: Лекц, арга зүй, мэдээллийн технологи, цахим хичээл
Судлагдсан байдал:
Улс орны эдийн засгийн цаашдын хөгжилд мэдээлэл, холбооны технологийн
оруулах хувь нэмрийг бодитой үнэлж, хүлээн зөвшөөрснөөр дэлхийн улс орнууд мэдээлэл,
холбооны технологийг хөгжүүлэх, улс орны нийгэм эдийн засагт үр өгөөжтэй нэвтрүүлэх
талаар төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн байна. Мэдээлэл, холбооны
технологийн талаар төрөөс баримтлах бодлогод боловсролын салбарт мэдээлэл, холбооны
технологи нэвтрүүлэх асуудал чухал байр суурь эзэлж байдаг. Хөгжиж буй олон улс орны
боловсролын салбарт мэдээлэл, холбооны технологи нэвтрүүлэх төрийн бодлогыг
боловсруулахад олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал,
Дэлхийн банкнаас 2007 онд Африкийн 53 орны боловсролын салбарт мэдээлэл, холбооны
технологи нэвтрүүлж байгаа талаар иж бүрэн судалгаа хийжээ. Энэхүү судалгаагаар
Африкийн 36 орон мэдээлэл, холбооны технологийн талаар төрийн бодлого боловсруулж,
хэрэгжүүлж байхад, 12 орон ийм бодлогоо боловсруулах шатандаа байсан бөгөөд зөвхөн 5
орон энэ чиглэлээр төрийн бодлого байхгүй байгааг тодорхойлжээ. Цаашилбал, 17 орон
мэдээлэл, холбооны технологийг боловсролын салбарт нэвтрүүлэх талаар тусгайлсан
төрийн бодлоготой, 7 орон ийм бодлого боловсруулах шатандаа явж байгаа, 9 орон
Мэдээлэл технологи ашиглан лекцийн үр дүнг дээшлүүлэх асуудал
мэдээлэл, холбооны технологи хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд боловсролын салбарт
мэдээлэл, холбооны технологи боловсруулах асуудлыг тусгасан, 6 орон энэ асуудлыг
бусад чиглэлийн төрийн бодлогын баримт бичгийн хүрээнд хамруулан шийдсэн байна.
Манай улсад анх 2000 оноос их дээд сургуулийн багш нар лекц, хичээлдээ МТ-ийг
ашиглан танилцуулга, үзүүлэн бэлтгэн сургалтандаа хэрэглэж эхэлсэн бөгөөд 2003 оноос
хойш их дээд сургуулиуд болон ЕБС-д сургалтанд цахим хичээл, цахим хичээлийг
хэрэглэх, сургалтын шинэ орчинг бүрдүүлэх асуудал нэлээд их яригдаж байгаа билээ. Энэ
талаар БСШУЯ, багш бэлтгэх сургуулиуд, тэдгээртэй хамтран хэрэгжиж байгаа
боловсролд чиглэсэн янз бүрийн төслүүдийн хүрээнд нилээд ажлууд хийгдэж байна.
Манай оронд 2002 оноос хойш сургуулиудыг сургалтад Мэдээлэл Технологийг
нэвтрүүлэх тухай ярьж бас нэлээд олон төслүүдийг хэрэгжүүлж, 2015 он хүртэлх
Боловсролын мастер төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, түүний хүрээнд олон ажлуудыг
төрийн бодлого болгон явуулж байна. Ийм учраас их дээд сургуулиудын лекцийн
сургалтад цахим хичээлийг боловруулж ашиглах явдал нь үүнтэй хэрэгцээ шаардлагаараа
нэгдэж байгаа юм. Учир нь энэ талаар их ярьж байгаа ч багш, сургуулиуд яг өдөр тутмын
үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа нь цөөхөн байна. Өнөөдрийг хүртэл их сургуульд
багш нар сургалтандаа өөрсдийн арга зүй, суралцагчдынхаа түвшинд тохируулан МТ-ийг
ашигласан хичээлийг боловруулан ашиглах, түүний эерэг болооод сөрөг талыг судлан
туршсан цогц бүрэн судалгааны ажил хийгдээгүй байна.
Судалгааны ажлын онолын ач холбогдол:
 Мэдээлэлийн технологийг лекцийн хичээлд хэрэглэснээр багш суралцагчдын
сургах, суралцах үйл ажилагаа, хамтын үйл ажиллагаанд дэвшил гарах
 МТ-ийг өөрсдийн боломжид тулгуурлан боловсруулж ашигласнаар сургалтад
гарах чанарын өөрчлөлт гарах
 Багш МТ-ийг өөрийн заах арга зүйтэй хослуулан хэрэглэх
Судалгааны ажлын практик ач холбогдол:
Мэдээлэл технологи ашиглан лекцийн үр дүнг дээшлүүлэх асуудал
Улс орон, нийгмийн хөгжил их, дээд сургуулийн багш нарыг МТ-ийг хэрэглэх,
сургалтандаа нэвтрүүлэх, сургалтын шинэ орчинг бий болгохыг шаардаж байгаа хэдий ч
багш бүрийг сургалтад хамруулах, сургах боломжгүй, багш нар бие даан суралцах гарын
авлага, материал, хэрэглэгдэхүүн багатай тул сурах боломжгүй, тэр болгон МТ-ийг
сургалтандаа яаж хэрэглэхээ ч мэддэггүй. Лекцийн хичээлд цахим хэрэглэгдэхүүнийг
уламжлалт арга барилтай хослуулан ашигласнаар суралцагчдын сурах идэвх, сонирхолыг
дээшлүүлж, тухайн хичээлийг судлахад илүү хялбар болох юм.
Судалгааны шинэлэг тал:
Яриа голлосон лекцийн уламжлалт аргыг дуу,видео,хөдөлгөөнт дүрстэй
мультимедиа-цахим хэрэглэгдэхүүнтэй хослуулан хичээлийг удирдан явуулж байгаад
шинэлэг тал оршино.
Нэгдүгээр бүлэг: Лекц, лекцийн тухай
Лекц (Франц хэлний "lecture"буюу унших" гэсэн утгатай) нь их дээд сургууль болон
коллежийн багш нар болон ямарваа нэг хүн тодорхой нэг сэдвийн талаар хүмүүст мэдээлэл
танилцуулах, эсвэл заах зорилготой аман танилцуулга юм.
Түүх, суурь онол, тэгшитгэл, улс төрч хэлсэн үг, номлол, тэр ч байтугай бизнесмен
борлуулалтын танилцуулга зэргийг лекц хэлбэрээр мэдээлэлээ бусдад дамжуулахад
ашиглаж болох юм. Ихэвчлэн багш өрөөнд оюутануудын өмнө нь зогсож лекцийн
холбогдох мэдээллийг тайлбарлан ярих ба сурган хүмүүжүүлэх бусад аргуудтай хослон
явуулж буй сургалтын хэлбэр юм.
Зураг 1. 14-р зууны дунд үе Италид Болоны их
сургууль дээр. Багш индэр дээр лекц уншиж
байна.
Лекцийг заах аргын хувьд хуучирсан гэж
шүүмжилж байгаа ч, их дээд сургуулиуд ч
сургалтын практик өөр аргыг хараахан олж
Мэдээлэл технологи ашиглан лекцийн үр дүнг дээшлүүлэх асуудал
чадаагүй байна1
. Манай улсад 1942 оноос орчин үеийн утгаар нь хэрэглэж эхэлсэн байна.
Өнөө үед их, дээд сургуулийн практикт лекцийг багш бусдын санааг идэвхигүй,
үүмжлэлгүй, хуулбарлаг дуурайхад сургадаг бие даасан байдалд бүтээлч сэтгэхүйг
алдагдуулж бусдаас хуулах сэтгэлгээнд сургадаг гэж шүүмжилдэг.
Онол судлагдахуун
Америкийн эрдэмтэн Доналд Блай “What's the Use of Lectures?” судалгааны
ажилдаа ямар ч хувь нэмэр оруулахгүй идэвхгүй оюутануудад мэдлэг түгээх багш нар нь
боловсролын тухай ойлголтыг төлөөлдөг гэжээ. Олон тооны судалгаа нь түүний
шинжилгээн дээр үндэслэн тэрээр мэдээллийг дамжуулж бусдад заах арга болох лекц
унших нь бусад заах аргаас хамгийн үр дүнтэй арга биш боловч үр дүнтэй арга юм гэж
дүгнэжээ2
. Эрдэмтэн Доналд Блай лекцийн үеэрх оюутаны анхаарал төвлөрөлтийн
байдлийг графикаар харуулан үүнээсээ үндэслэн анхаарал төвлөрөлтийг хугацаанаас нь
хамааруулан 4 хэсэгт хуваан авч үзсэн.
Зураг 2 Лекцийн үеэрх
оюутаны суралцах байдалын
муруй (Donald A. Эрдэмтэн
Доналд Блай 1998)
X тэнхлэг, лекцийн хугацаа, Y
тэнхлэг нь оюутануудын
суралцах үйл ажиллагааг
харуулж байна. Энэ
графикийн эхэнд муруй өндөр түвшинд байх ба лекцийн дунд үед огцом буураад сүүлийн
хэсэгт бага зэрэг нэмэгдсэн байна . Энгийн оюутнуудын анхаарлыг мөчлөг, 12, эсвэл 15
минут, 10-12 минут хэлбэлзэж байна. Судалгаагаар оюутнуудын анхаарлыг сэргээхгүй бол
1
"Lecturing: Advantages and Disadvantages of the Traditional Lecture Method". CIRTL Network. Retrieved 11
March 2014.
2
Donald A. Bligh: What's the Use of Lectures? (San Francisco: Jossey-Bass, 2000). ISBN 0-7879-5162-5
Мэдээлэл технологи ашиглан лекцийн үр дүнг дээшлүүлэх асуудал
лекцийн туршид суралцах идэвх буурах нь тогтоогдсон байна. Нэг ба түүнээс доош цагийн
лекцийн төв хэсэг нь анхаарлыг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, сэргээх бусад боломжит
аргуудыг хэрэглэхгүй бол лекц үр дүнгүй болно.
Зураг 3 Лекцийн үеэрх гүйцэтгэлийн
түвшин болон завсарлага авсан үеийн
гүйцэтгэлийн түвшин Эрдэмтэн Доналд
Блай (2000)
Зурагт багш болон оюутаны лекцийн
хичээлд оролцох болон суралцах байдлийг
харуулсан ба эндээс харахад багшийн
идэвх тогтмол буурч байхад оюутаны
идэвх хугацааны төгсгөлд бага зэрэг өсөлттэй байна.
Зураг 4 Лекцийн үеэрх гүйцэтгэлийн түвшин Эрдэмтэн Ллойд(1968) Лекцийн үеэрх
гүйцэтгэлийн түвшин болон завсарлага авсан үеийн гүйцэтгэлийн түвшин Эрдэмтэн
Доналд Блай (2000)
Зурагт Y тэнхлэг оюутны
гүйцэтгэлийг Х тэнхлэг,
лекцийн хугацаа харуулж байна.
Графикт анхааралыг сэргээх
идэвэрхжүүлэх аргуудыг
хэрэглэсэнээр лекцийн үр дүнг
сайжруулж болох боловч
хугацааны эцэст дахин буурч
байгааг харуулжээ. Эдгээрээс
дүгнэхэд лекцийн хичээлийг
бүрэн удирдаж оюутануудын анхаарлыг татаж сурах нь лекц үр дүнтэй болгох нэг чухал
арга зам юм. Мөн энэ судалгаанаас харахад лекцийн үед эхний 25 минутын турш анхаарал
нь буурдаг тул өмнөх мэдлэгийг сэргээхийг санал болгож байна.
Мэдээлэл технологи ашиглан лекцийн үр дүнг дээшлүүлэх асуудал
Судалгааны үр дүн
Нийт 72 оюутаныг судалгаанд хамруулсан ба уламжлал болон холимог хэлбэрээр
“Боловсронгуй лекц”-ийн аргаар сарын турш 32 цагийн лекцийн хичээлийг явуулж
ACAIS3
-ийн үндсэн 12 агуулгаар тодорхойлон үр дүнг харьцуулж боловсруулсан. Хүснэгт
1 –ээс харахад оюутанууд холимог буюу МТ ашигласан хичээлд илүү сонирхолтой байгаа
нь харагдаж байна.
Хүснэгт.1 Оюутанууд Уламжлалт болон холимог
лекцийн хэлбэрийг сонгосон байдал
Хүснэгт 2-оос харахад 2 хэлбэрийн аль аль нь
сонирхолтой, ангийг удирдахад хялбар, сэдэвийг
оюутан бүрэн эзэмших боломжтой зэрэгт том ялгаа
гараагүй байна. Ерөнхийд нь дүгнэхэд холимог
хэлбэрийг лекцийн үр дүн илүү байгааг хүснэгт
харуулж байна. Лекцийн агуулгын хувьд
уламжлалт хэлбэрийн хувьд оюутанууд тэмдэглэл
хөтлөлт хангалтгүй хичээлийн дараа эргэн сэргээх
нь бага зэргээс агуулгын уялдаа холбоог бүрэн ойлгохгүй зөрүүтэй үзүүлэлттэй байна.
Хүснэгт.2 Оюутанууд Уламжлалт болон холимог лекцийн хэлбэрийн хичээлийг ойлгосон
байдал
Ангилал Холимог Уламжлалт Зөрүү
Ерөнхий агуулга ойлгомжтой 24 21 3
Ерөнхий агуулга ойлгомжгүй 21 15 6
Сонирхолтой 29 25 4
Уйтгартай 7 11 4
Ангийг удирдах хялбар 24 28 4
Ангийг удирдах хүнд 12 8 4
3
“Student Perceptions Of Online Interactive Versus Traditional Lectures;Or How I Managed Not To Fall Asleep
With My Eyes Open” John O’Rourke, Susan Main MERLOT Journal of Online Learning and Teaching Vol. 10, No.
3, September 2014
Мэдээлэл технологи ашиглан лекцийн үр дүнг дээшлүүлэх асуудал
Сэдвээ бүрэн эзэмшсэн 20 22 2
Сэдвээ бүрэн эзэмшээгүй 16 14 2
Цагийн хуваарьлалт зөв 25 26 1
Цагийн хуваарьлалтгүй 11 10 1
Оюутан ойлгосон 21 22 1
Оюутан ойлгоогүй 15 14 1
Хүснэгт.3 Уламжлалт болон холимог лекцийн хэлбэрийн хичээлийн харьцуулсан үзүүлэлт
Судалгааны дүгнэлт
“Боловсронгуй лекц”-ийн аргыг туршин хэрэгжүүлсний үр дүнд: “Лекц” хичээлийн
бүтэц, аргазүйд шинэчлэл хийгдсэн. Лекц хичээл бүрийн эхлэл хэсэгт өмнөх мэдлэгийг
сэргээн бататгах, сэдэлжүүлэх тулгуур ухагдахуун ойлголтуудыг тайлбарлуулснаар лекц
хичээлийн сэдэв хоорондын уялдаа холбоо нягтарсан. Туршилтын дүнгээс харахад
оюутаны ойлгосон байдалд төдийлөн зөрүүтэй дүн гараагүй боловч ерөнхий агуулгыг
ойлгуулах байдал, оюутанд сохирхолыг татах, бүлгийн удирдах, цаг хуваарьлах зэрэгт
багшид давуу тал олгож байна.
Мэдээлэл технологи ашиглан лекцийн үр дүнг дээшлүүлэх асуудал
Мөн багш лекцийн хичээлийн үндсэн хэсэгт онолын тодорхойлолтуудыг
харьцуулан жиших, цөм агуулгыг хураангуйлах, задлан шинжлэх, таамаглал дэвшүүлэн
шийдвэрлүүлэх, хэлний баримт жишээг ажиглан, онолын тодорхойлолт зохиох, хувиргах
зэрэг бүтээлч үйлийг хөгжүүлэхийг зорьсноор оюутны ярих тайлбарлах, асуудлыг ухаж
ойлгох зэрэг чадварууд дээшилсэн.
Лекц хичээлийн төгсгөлд оюутнаар асуултад хариулт хэлүүлэх, ерөнхийлөн дүгнэж
ярилцах, схем загвар дээр нэгтгэн тайлбарлуулах зэрэг бүтээлч үйлийг хийлгэснээр оюун
дүгнэлт гаргах, өөрийн үзэл бодлыг бусдад ойлгуулах зэрэг чадварууд ахисан.
 Оюутны сурах, танин мэдэх, судлан шинжлэх арга барилд суралцахад чухал нөлөө
үзүүлж байна.
 Оюутны “лекц” хичээлд хандах хандлага өөрчлөгдөж, идэвх оролцоо сайжирсан.
 “Боловсронгуй лекц”-ийн аргаар аль ч лекцийн хичээлүүдийг заахад үр дүнтэй
болох нь туршилтын явцаас харагдаж байна.
Цаашид судалгааг үргэлжлүүлэн улирал болон жилээр үр дүнг судлан нэгтгэж оюутан
суралцагчын насны болон бусад хүчин зүйлсээс лекцийн хичээлийн үр дүн хамааралтай
эсэхийг тодруулах нь дараагийн зорилт юм.
Мэдээлэл технологи ашиглан лекцийн үр дүнг дээшлүүлэх асуудал
Ном зүй
1 Donald A. Эрдэмтэн Доналд Блай : What's the Use of Lectures? (San Francisco: Jossey-
Bass, 2000). ISBN 0-7879-5162-5
2 http://eprints.hud.ac.uk/12132/1/Using_technology_to_prevent_plagiarism_Draft_submissio
n.pdf
3 Scerbo, M. W., Warm, J. S., Dember, W. N., & Grasha,A. F. (1992).”The role of time and
cuing in a college lecture. Contemporary Educational Psychology”
4 “Using Technology to Prevent Plagiarism: Skilling the Students”
5 Brown, g.a. (1979) “Learning from lectures
6 Brown, g.a. & bakhtar, m. (1987) Styles of lecturing: a study and its implications, research
papers in education, 3, №pp. 131–153.
7 Baddeley, a. (1996) Your memory: A user’s guide

More Related Content

Similar to Social sciences bayalagmaa

Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)tungalag
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)tungalag
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)tungalag
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)tungalag
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)tungalag
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)tungalag
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлurangua85
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлbatbayarD
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2Yadmaa Vic
 
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдол
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдолХичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдол
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдолBayarmaaBayrmaa
 
соёл заах арга зүй хичээлийн хөтөлбөр
соёл заах арга зүй хичээлийн хөтөлбөрсоёл заах арга зүй хичээлийн хөтөлбөр
соёл заах арга зүй хичээлийн хөтөлбөрБатбагана Баасанжав
 
Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх нь
Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх ньХичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх нь
Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх ньza tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 
Surgan humuujuuleh zui 3
Surgan humuujuuleh zui 3Surgan humuujuuleh zui 3
Surgan humuujuuleh zui 3murun78
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэtungalag
 
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрбагш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрza tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 

Similar to Social sciences bayalagmaa (20)

Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
 
22-LAV-007.pdf
22-LAV-007.pdf22-LAV-007.pdf
22-LAV-007.pdf
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
 
илтгэл1122
илтгэл1122илтгэл1122
илтгэл1122
 
PDON101-Хичээл-11 -2
PDON101-Хичээл-11 -2PDON101-Хичээл-11 -2
PDON101-Хичээл-11 -2
 
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх ньНэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
 
TTMON402-Хичээл-15-2
TTMON402-Хичээл-15-2TTMON402-Хичээл-15-2
TTMON402-Хичээл-15-2
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл 2
 
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдол
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдолХичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдол
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдол
 
соёл заах арга зүй хичээлийн хөтөлбөр
соёл заах арга зүй хичээлийн хөтөлбөрсоёл заах арга зүй хичээлийн хөтөлбөр
соёл заах арга зүй хичээлийн хөтөлбөр
 
Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх нь
Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх ньХичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх нь
Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх нь
 
Surgan humuujuuleh zui 3
Surgan humuujuuleh zui 3Surgan humuujuuleh zui 3
Surgan humuujuuleh zui 3
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
 
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрбагш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
 

More from Bayalagmaa Davaanyam

Online applications using strong authentication with OTP grid cards
Online applications using strong authentication with OTP grid cardsOnline applications using strong authentication with OTP grid cards
Online applications using strong authentication with OTP grid cardsBayalagmaa Davaanyam
 
Мод, графын ерөнхий зарчим
Мод, графын ерөнхий зарчимМод, графын ерөнхий зарчим
Мод, графын ерөнхий зарчимBayalagmaa Davaanyam
 
Файлын оролт гаралт
Файлын оролт гаралтФайлын оролт гаралт
Файлын оролт гаралтBayalagmaa Davaanyam
 
Эрэмбэлэлт хайлтын аргууд
Эрэмбэлэлт хайлтын аргуудЭрэмбэлэлт хайлтын аргууд
Эрэмбэлэлт хайлтын аргуудBayalagmaa Davaanyam
 
9.эрэмбэлэлтийн аргууд
9.эрэмбэлэлтийн аргууд9.эрэмбэлэлтийн аргууд
9.эрэмбэлэлтийн аргуудBayalagmaa Davaanyam
 
9.эрэмбэлэлтийн аргууд
9.эрэмбэлэлтийн аргууд9.эрэмбэлэлтийн аргууд
9.эрэмбэлэлтийн аргуудBayalagmaa Davaanyam
 
9.эрэмбэлэлтийн аргууд
9.эрэмбэлэлтийн аргууд9.эрэмбэлэлтийн аргууд
9.эрэмбэлэлтийн аргуудBayalagmaa Davaanyam
 

More from Bayalagmaa Davaanyam (11)

Online applications using strong authentication with OTP grid cards
Online applications using strong authentication with OTP grid cardsOnline applications using strong authentication with OTP grid cards
Online applications using strong authentication with OTP grid cards
 
otp crid cards
otp crid cardsotp crid cards
otp crid cards
 
Мод, графын ерөнхий зарчим
Мод, графын ерөнхий зарчимМод, графын ерөнхий зарчим
Мод, графын ерөнхий зарчим
 
Файлын оролт гаралт
Файлын оролт гаралтФайлын оролт гаралт
Файлын оролт гаралт
 
Hash function
Hash functionHash function
Hash function
 
C standard library
C standard libraryC standard library
C standard library
 
Preproc
PreprocPreproc
Preproc
 
Эрэмбэлэлт хайлтын аргууд
Эрэмбэлэлт хайлтын аргуудЭрэмбэлэлт хайлтын аргууд
Эрэмбэлэлт хайлтын аргууд
 
9.эрэмбэлэлтийн аргууд
9.эрэмбэлэлтийн аргууд9.эрэмбэлэлтийн аргууд
9.эрэмбэлэлтийн аргууд
 
9.эрэмбэлэлтийн аргууд
9.эрэмбэлэлтийн аргууд9.эрэмбэлэлтийн аргууд
9.эрэмбэлэлтийн аргууд
 
9.эрэмбэлэлтийн аргууд
9.эрэмбэлэлтийн аргууд9.эрэмбэлэлтийн аргууд
9.эрэмбэлэлтийн аргууд
 

Social sciences bayalagmaa

  • 1. ЛЕКЦИЙН ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮНГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ Давааням Баялагмаа, Магистр,Соѐл Эрдэм Дээд сургууль, bayalag2018@yahoo.com Агуулга: Хичээлийн самбар шохой, ном, сурах бичиг, гарын авлага гэх мэт статик хэрэглэгдэхүүнийг LCD, presentation, CD сурах бичиг гэх мэт динамик хэрэглэгдэхүүнээр орлуулах болсон өөрчлөлтөөс үүдэлтэйгээр лекцийн хичээлийн арга зүй, технологийг шинэчлэх шаардлага байна. Үүнийг сургалтын материаллаг орчныг оновчтой зохион байгуулах шаардлага гэж ойлгож байна. Тиймээс сургалтанд хэрэглэж ирсэн арга хэрэгслийг ашигласан уламжлалт сургалтын үр дүнд шинжилгээ хийж, сургалтын шинэ хэрэгсэл болж байгаа мэдээлэл технологийн боломж, ашиглах хэлбэрээр сургалтыг явуулан туршилт судалгаа хийж, үр дүнгээс түүнийг сургалтанд нэвтрүүлэх арга замаа томъѐолох, их дээд сургуулиудын лекцийн хичээлийн технологийг боловсронгуй болгох боломжтой юм. Түлхүүр үг: Лекц, арга зүй, мэдээллийн технологи, цахим хичээл Судлагдсан байдал: Улс орны эдийн засгийн цаашдын хөгжилд мэдээлэл, холбооны технологийн оруулах хувь нэмрийг бодитой үнэлж, хүлээн зөвшөөрснөөр дэлхийн улс орнууд мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх, улс орны нийгэм эдийн засагт үр өгөөжтэй нэвтрүүлэх талаар төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн байна. Мэдээлэл, холбооны технологийн талаар төрөөс баримтлах бодлогод боловсролын салбарт мэдээлэл, холбооны технологи нэвтрүүлэх асуудал чухал байр суурь эзэлж байдаг. Хөгжиж буй олон улс орны боловсролын салбарт мэдээлэл, холбооны технологи нэвтрүүлэх төрийн бодлогыг боловсруулахад олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, Дэлхийн банкнаас 2007 онд Африкийн 53 орны боловсролын салбарт мэдээлэл, холбооны технологи нэвтрүүлж байгаа талаар иж бүрэн судалгаа хийжээ. Энэхүү судалгаагаар Африкийн 36 орон мэдээлэл, холбооны технологийн талаар төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлж байхад, 12 орон ийм бодлогоо боловсруулах шатандаа байсан бөгөөд зөвхөн 5 орон энэ чиглэлээр төрийн бодлого байхгүй байгааг тодорхойлжээ. Цаашилбал, 17 орон мэдээлэл, холбооны технологийг боловсролын салбарт нэвтрүүлэх талаар тусгайлсан төрийн бодлоготой, 7 орон ийм бодлого боловсруулах шатандаа явж байгаа, 9 орон
  • 2. Мэдээлэл технологи ашиглан лекцийн үр дүнг дээшлүүлэх асуудал мэдээлэл, холбооны технологи хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд боловсролын салбарт мэдээлэл, холбооны технологи боловсруулах асуудлыг тусгасан, 6 орон энэ асуудлыг бусад чиглэлийн төрийн бодлогын баримт бичгийн хүрээнд хамруулан шийдсэн байна. Манай улсад анх 2000 оноос их дээд сургуулийн багш нар лекц, хичээлдээ МТ-ийг ашиглан танилцуулга, үзүүлэн бэлтгэн сургалтандаа хэрэглэж эхэлсэн бөгөөд 2003 оноос хойш их дээд сургуулиуд болон ЕБС-д сургалтанд цахим хичээл, цахим хичээлийг хэрэглэх, сургалтын шинэ орчинг бүрдүүлэх асуудал нэлээд их яригдаж байгаа билээ. Энэ талаар БСШУЯ, багш бэлтгэх сургуулиуд, тэдгээртэй хамтран хэрэгжиж байгаа боловсролд чиглэсэн янз бүрийн төслүүдийн хүрээнд нилээд ажлууд хийгдэж байна. Манай оронд 2002 оноос хойш сургуулиудыг сургалтад Мэдээлэл Технологийг нэвтрүүлэх тухай ярьж бас нэлээд олон төслүүдийг хэрэгжүүлж, 2015 он хүртэлх Боловсролын мастер төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, түүний хүрээнд олон ажлуудыг төрийн бодлого болгон явуулж байна. Ийм учраас их дээд сургуулиудын лекцийн сургалтад цахим хичээлийг боловруулж ашиглах явдал нь үүнтэй хэрэгцээ шаардлагаараа нэгдэж байгаа юм. Учир нь энэ талаар их ярьж байгаа ч багш, сургуулиуд яг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа нь цөөхөн байна. Өнөөдрийг хүртэл их сургуульд багш нар сургалтандаа өөрсдийн арга зүй, суралцагчдынхаа түвшинд тохируулан МТ-ийг ашигласан хичээлийг боловруулан ашиглах, түүний эерэг болооод сөрөг талыг судлан туршсан цогц бүрэн судалгааны ажил хийгдээгүй байна. Судалгааны ажлын онолын ач холбогдол:  Мэдээлэлийн технологийг лекцийн хичээлд хэрэглэснээр багш суралцагчдын сургах, суралцах үйл ажилагаа, хамтын үйл ажиллагаанд дэвшил гарах  МТ-ийг өөрсдийн боломжид тулгуурлан боловсруулж ашигласнаар сургалтад гарах чанарын өөрчлөлт гарах  Багш МТ-ийг өөрийн заах арга зүйтэй хослуулан хэрэглэх Судалгааны ажлын практик ач холбогдол:
  • 3. Мэдээлэл технологи ашиглан лекцийн үр дүнг дээшлүүлэх асуудал Улс орон, нийгмийн хөгжил их, дээд сургуулийн багш нарыг МТ-ийг хэрэглэх, сургалтандаа нэвтрүүлэх, сургалтын шинэ орчинг бий болгохыг шаардаж байгаа хэдий ч багш бүрийг сургалтад хамруулах, сургах боломжгүй, багш нар бие даан суралцах гарын авлага, материал, хэрэглэгдэхүүн багатай тул сурах боломжгүй, тэр болгон МТ-ийг сургалтандаа яаж хэрэглэхээ ч мэддэггүй. Лекцийн хичээлд цахим хэрэглэгдэхүүнийг уламжлалт арга барилтай хослуулан ашигласнаар суралцагчдын сурах идэвх, сонирхолыг дээшлүүлж, тухайн хичээлийг судлахад илүү хялбар болох юм. Судалгааны шинэлэг тал: Яриа голлосон лекцийн уламжлалт аргыг дуу,видео,хөдөлгөөнт дүрстэй мультимедиа-цахим хэрэглэгдэхүүнтэй хослуулан хичээлийг удирдан явуулж байгаад шинэлэг тал оршино. Нэгдүгээр бүлэг: Лекц, лекцийн тухай Лекц (Франц хэлний "lecture"буюу унших" гэсэн утгатай) нь их дээд сургууль болон коллежийн багш нар болон ямарваа нэг хүн тодорхой нэг сэдвийн талаар хүмүүст мэдээлэл танилцуулах, эсвэл заах зорилготой аман танилцуулга юм. Түүх, суурь онол, тэгшитгэл, улс төрч хэлсэн үг, номлол, тэр ч байтугай бизнесмен борлуулалтын танилцуулга зэргийг лекц хэлбэрээр мэдээлэлээ бусдад дамжуулахад ашиглаж болох юм. Ихэвчлэн багш өрөөнд оюутануудын өмнө нь зогсож лекцийн холбогдох мэдээллийг тайлбарлан ярих ба сурган хүмүүжүүлэх бусад аргуудтай хослон явуулж буй сургалтын хэлбэр юм. Зураг 1. 14-р зууны дунд үе Италид Болоны их сургууль дээр. Багш индэр дээр лекц уншиж байна. Лекцийг заах аргын хувьд хуучирсан гэж шүүмжилж байгаа ч, их дээд сургуулиуд ч сургалтын практик өөр аргыг хараахан олж
  • 4. Мэдээлэл технологи ашиглан лекцийн үр дүнг дээшлүүлэх асуудал чадаагүй байна1 . Манай улсад 1942 оноос орчин үеийн утгаар нь хэрэглэж эхэлсэн байна. Өнөө үед их, дээд сургуулийн практикт лекцийг багш бусдын санааг идэвхигүй, үүмжлэлгүй, хуулбарлаг дуурайхад сургадаг бие даасан байдалд бүтээлч сэтгэхүйг алдагдуулж бусдаас хуулах сэтгэлгээнд сургадаг гэж шүүмжилдэг. Онол судлагдахуун Америкийн эрдэмтэн Доналд Блай “What's the Use of Lectures?” судалгааны ажилдаа ямар ч хувь нэмэр оруулахгүй идэвхгүй оюутануудад мэдлэг түгээх багш нар нь боловсролын тухай ойлголтыг төлөөлдөг гэжээ. Олон тооны судалгаа нь түүний шинжилгээн дээр үндэслэн тэрээр мэдээллийг дамжуулж бусдад заах арга болох лекц унших нь бусад заах аргаас хамгийн үр дүнтэй арга биш боловч үр дүнтэй арга юм гэж дүгнэжээ2 . Эрдэмтэн Доналд Блай лекцийн үеэрх оюутаны анхаарал төвлөрөлтийн байдлийг графикаар харуулан үүнээсээ үндэслэн анхаарал төвлөрөлтийг хугацаанаас нь хамааруулан 4 хэсэгт хуваан авч үзсэн. Зураг 2 Лекцийн үеэрх оюутаны суралцах байдалын муруй (Donald A. Эрдэмтэн Доналд Блай 1998) X тэнхлэг, лекцийн хугацаа, Y тэнхлэг нь оюутануудын суралцах үйл ажиллагааг харуулж байна. Энэ графикийн эхэнд муруй өндөр түвшинд байх ба лекцийн дунд үед огцом буураад сүүлийн хэсэгт бага зэрэг нэмэгдсэн байна . Энгийн оюутнуудын анхаарлыг мөчлөг, 12, эсвэл 15 минут, 10-12 минут хэлбэлзэж байна. Судалгаагаар оюутнуудын анхаарлыг сэргээхгүй бол 1 "Lecturing: Advantages and Disadvantages of the Traditional Lecture Method". CIRTL Network. Retrieved 11 March 2014. 2 Donald A. Bligh: What's the Use of Lectures? (San Francisco: Jossey-Bass, 2000). ISBN 0-7879-5162-5
  • 5. Мэдээлэл технологи ашиглан лекцийн үр дүнг дээшлүүлэх асуудал лекцийн туршид суралцах идэвх буурах нь тогтоогдсон байна. Нэг ба түүнээс доош цагийн лекцийн төв хэсэг нь анхаарлыг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, сэргээх бусад боломжит аргуудыг хэрэглэхгүй бол лекц үр дүнгүй болно. Зураг 3 Лекцийн үеэрх гүйцэтгэлийн түвшин болон завсарлага авсан үеийн гүйцэтгэлийн түвшин Эрдэмтэн Доналд Блай (2000) Зурагт багш болон оюутаны лекцийн хичээлд оролцох болон суралцах байдлийг харуулсан ба эндээс харахад багшийн идэвх тогтмол буурч байхад оюутаны идэвх хугацааны төгсгөлд бага зэрэг өсөлттэй байна. Зураг 4 Лекцийн үеэрх гүйцэтгэлийн түвшин Эрдэмтэн Ллойд(1968) Лекцийн үеэрх гүйцэтгэлийн түвшин болон завсарлага авсан үеийн гүйцэтгэлийн түвшин Эрдэмтэн Доналд Блай (2000) Зурагт Y тэнхлэг оюутны гүйцэтгэлийг Х тэнхлэг, лекцийн хугацаа харуулж байна. Графикт анхааралыг сэргээх идэвэрхжүүлэх аргуудыг хэрэглэсэнээр лекцийн үр дүнг сайжруулж болох боловч хугацааны эцэст дахин буурч байгааг харуулжээ. Эдгээрээс дүгнэхэд лекцийн хичээлийг бүрэн удирдаж оюутануудын анхаарлыг татаж сурах нь лекц үр дүнтэй болгох нэг чухал арга зам юм. Мөн энэ судалгаанаас харахад лекцийн үед эхний 25 минутын турш анхаарал нь буурдаг тул өмнөх мэдлэгийг сэргээхийг санал болгож байна.
  • 6. Мэдээлэл технологи ашиглан лекцийн үр дүнг дээшлүүлэх асуудал Судалгааны үр дүн Нийт 72 оюутаныг судалгаанд хамруулсан ба уламжлал болон холимог хэлбэрээр “Боловсронгуй лекц”-ийн аргаар сарын турш 32 цагийн лекцийн хичээлийг явуулж ACAIS3 -ийн үндсэн 12 агуулгаар тодорхойлон үр дүнг харьцуулж боловсруулсан. Хүснэгт 1 –ээс харахад оюутанууд холимог буюу МТ ашигласан хичээлд илүү сонирхолтой байгаа нь харагдаж байна. Хүснэгт.1 Оюутанууд Уламжлалт болон холимог лекцийн хэлбэрийг сонгосон байдал Хүснэгт 2-оос харахад 2 хэлбэрийн аль аль нь сонирхолтой, ангийг удирдахад хялбар, сэдэвийг оюутан бүрэн эзэмших боломжтой зэрэгт том ялгаа гараагүй байна. Ерөнхийд нь дүгнэхэд холимог хэлбэрийг лекцийн үр дүн илүү байгааг хүснэгт харуулж байна. Лекцийн агуулгын хувьд уламжлалт хэлбэрийн хувьд оюутанууд тэмдэглэл хөтлөлт хангалтгүй хичээлийн дараа эргэн сэргээх нь бага зэргээс агуулгын уялдаа холбоог бүрэн ойлгохгүй зөрүүтэй үзүүлэлттэй байна. Хүснэгт.2 Оюутанууд Уламжлалт болон холимог лекцийн хэлбэрийн хичээлийг ойлгосон байдал Ангилал Холимог Уламжлалт Зөрүү Ерөнхий агуулга ойлгомжтой 24 21 3 Ерөнхий агуулга ойлгомжгүй 21 15 6 Сонирхолтой 29 25 4 Уйтгартай 7 11 4 Ангийг удирдах хялбар 24 28 4 Ангийг удирдах хүнд 12 8 4 3 “Student Perceptions Of Online Interactive Versus Traditional Lectures;Or How I Managed Not To Fall Asleep With My Eyes Open” John O’Rourke, Susan Main MERLOT Journal of Online Learning and Teaching Vol. 10, No. 3, September 2014
  • 7. Мэдээлэл технологи ашиглан лекцийн үр дүнг дээшлүүлэх асуудал Сэдвээ бүрэн эзэмшсэн 20 22 2 Сэдвээ бүрэн эзэмшээгүй 16 14 2 Цагийн хуваарьлалт зөв 25 26 1 Цагийн хуваарьлалтгүй 11 10 1 Оюутан ойлгосон 21 22 1 Оюутан ойлгоогүй 15 14 1 Хүснэгт.3 Уламжлалт болон холимог лекцийн хэлбэрийн хичээлийн харьцуулсан үзүүлэлт Судалгааны дүгнэлт “Боловсронгуй лекц”-ийн аргыг туршин хэрэгжүүлсний үр дүнд: “Лекц” хичээлийн бүтэц, аргазүйд шинэчлэл хийгдсэн. Лекц хичээл бүрийн эхлэл хэсэгт өмнөх мэдлэгийг сэргээн бататгах, сэдэлжүүлэх тулгуур ухагдахуун ойлголтуудыг тайлбарлуулснаар лекц хичээлийн сэдэв хоорондын уялдаа холбоо нягтарсан. Туршилтын дүнгээс харахад оюутаны ойлгосон байдалд төдийлөн зөрүүтэй дүн гараагүй боловч ерөнхий агуулгыг ойлгуулах байдал, оюутанд сохирхолыг татах, бүлгийн удирдах, цаг хуваарьлах зэрэгт багшид давуу тал олгож байна.
  • 8. Мэдээлэл технологи ашиглан лекцийн үр дүнг дээшлүүлэх асуудал Мөн багш лекцийн хичээлийн үндсэн хэсэгт онолын тодорхойлолтуудыг харьцуулан жиших, цөм агуулгыг хураангуйлах, задлан шинжлэх, таамаглал дэвшүүлэн шийдвэрлүүлэх, хэлний баримт жишээг ажиглан, онолын тодорхойлолт зохиох, хувиргах зэрэг бүтээлч үйлийг хөгжүүлэхийг зорьсноор оюутны ярих тайлбарлах, асуудлыг ухаж ойлгох зэрэг чадварууд дээшилсэн. Лекц хичээлийн төгсгөлд оюутнаар асуултад хариулт хэлүүлэх, ерөнхийлөн дүгнэж ярилцах, схем загвар дээр нэгтгэн тайлбарлуулах зэрэг бүтээлч үйлийг хийлгэснээр оюун дүгнэлт гаргах, өөрийн үзэл бодлыг бусдад ойлгуулах зэрэг чадварууд ахисан.  Оюутны сурах, танин мэдэх, судлан шинжлэх арга барилд суралцахад чухал нөлөө үзүүлж байна.  Оюутны “лекц” хичээлд хандах хандлага өөрчлөгдөж, идэвх оролцоо сайжирсан.  “Боловсронгуй лекц”-ийн аргаар аль ч лекцийн хичээлүүдийг заахад үр дүнтэй болох нь туршилтын явцаас харагдаж байна. Цаашид судалгааг үргэлжлүүлэн улирал болон жилээр үр дүнг судлан нэгтгэж оюутан суралцагчын насны болон бусад хүчин зүйлсээс лекцийн хичээлийн үр дүн хамааралтай эсэхийг тодруулах нь дараагийн зорилт юм.
  • 9. Мэдээлэл технологи ашиглан лекцийн үр дүнг дээшлүүлэх асуудал Ном зүй 1 Donald A. Эрдэмтэн Доналд Блай : What's the Use of Lectures? (San Francisco: Jossey- Bass, 2000). ISBN 0-7879-5162-5 2 http://eprints.hud.ac.uk/12132/1/Using_technology_to_prevent_plagiarism_Draft_submissio n.pdf 3 Scerbo, M. W., Warm, J. S., Dember, W. N., & Grasha,A. F. (1992).”The role of time and cuing in a college lecture. Contemporary Educational Psychology” 4 “Using Technology to Prevent Plagiarism: Skilling the Students” 5 Brown, g.a. (1979) “Learning from lectures 6 Brown, g.a. & bakhtar, m. (1987) Styles of lecturing: a study and its implications, research papers in education, 3, №pp. 131–153. 7 Baddeley, a. (1996) Your memory: A user’s guide