Сэдэв 2. Худалдааны хорио цээтэй өвчнүүд:
•Бог малын мялзан
•Африкийн гахайн мялзан
БОГ МАЛЫН МЯЛЗАН
Бог малын мялзан
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
• Бог малын мялзан буюу “ямааны тахал” өвчин нь хонь, ямааг өвчлүүдэг
вирусийн гаралтай өвчин бөгөөд халуурах, аман дотор шархлаа үүсэх,
чацга алдах, уушгины үрэвсэл болох мөн зарим тохиолдолд үхэлд
хүргэх зэрэг шинж тэмдэгээр илэрдэг халдварт өвчин юм. Янгир,
аргаль, зээр, бөхөн өвчилдөг.
• Үүсгэгч вирус дангаар болон бусад эмгэг төрүүлэгчтэй хавсран тэмээ,
усны одос үхрийг өвчлүүлсэн тохиолдол бий. Харин хүн
өвчилдөггүй.Үхэр халдвар авч болох ч эмнэл зүйн шинж тэмдэг
үзүүлдэггүй мөн бусад амьтад вирус дамжуулдаг болох нь
тогтоогдоогүй байна. Үхэл: 50- 100%.
• Үүсгэгч: парамиксовиридэ
язгуурын морбиливирусаар
үүсгэгддэг.
• Энэ төрлийн вирус ихэнх ариутгал,
халдваргүйжүүлэлтийн бодист
мэдрэмтгий.
• Үүсгэгч вирус гадаад орчинд
харьцангуй тэсвэргүй, уг вирус
үхрийн мялзангийн вирусийн адил
хэт ягаан туяаны гэрэлд болон
хатаахад 3-4 хоног, түүнээс бага
хугацаанд идэвхгүйжнэ.
• 70oC-аас дээш хэм, 5.6-аас бага,
9.6-аас дээш рН-д тэсвэргүй.
2. Үүсгэгч, түүний онцлог
3. Өвчний эмгэг жамын хөгжил
• Энэ өвчний үед амны хөндийгөөс эхлэн ходоод-гэдэсний зам дагуу
үрэвслийн болон үхжилт хувирал үүсдэг онцлогтой.
• Аман дотор, заримдаа залгиур, улаан хоолойн дээд хэсгээр гүехэн
шархлаа үүснэ. Үүнтэй төстэй шархлаа зарим амьтны бэлгийн уруул,
үтрээний салст бүрхүүлд гардаг.
• Ходоод шархалсан байх ба гүзээ, хэрхнэг, сархинаг төдийлөн өртдөггүй.
• Уушгинд цус ихэснэ, хамрын салст бүрхүүл, самалдаг, төвөнх мөгөөрсөн
хоолойд жижиг шархлаа, уушгинд голомтот үрэвсэл үүснэ.
6
PPR – Disease Severity:
• Morbidity: High (70 - 90%) өвчлөл өндөр.
• Mortality: Variable (10 - 90%) үхэл хэлбэлзэлтэй.
• Carriers: Unknown Тээгч тодорхойгүй.
3. Өвчний эмгэг жамын хөгжил
• Африк, Ойрх дорнод, Ази тивийн 70 гаруй оронд бүртгэгдсэн
байна.
• Жил бүр дэлхий нийтийн хэмжээнд 1.4-2.1 орчим тэрбум
ам.долларын хохирол учруулдаг.
• БММӨ-ий вирүсийн халдвар ойр хавьтлаар дамжина. Агаар
дуслын замаар мөн халдварлана.
• Нууц үед вирүс нус, нуух, шүлс, шээс, баасаар гадагшилна. Мөн
сүүнд агуулагддаг гэж үздэг.
• Сүүлийн үеийн судалгаагаар эмнэл зүйн шинж тэмдэг нь
арилсан ямааны хорголд 1-3 сарын дараа вирүсийн эсрэгтөрөгч
илэрсэн байна.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
Дэлхий дахинд БММӨ-ний тархсан
байдал (2016 оны
Монгол улс дахь БММӨ-ний дэгдэлт
Тайлбар Улаан: Халдвартай бүс Шар: Сэжигтй бүс
Ногоон: Хамгаалалтын бүс Цагаан: Эрүүл бүс
• Үхрийн мялзантай ижил шинж тэмдэгтэй. Нууц үе 3-6 хоног.
• Гэнэт халуурах, биеийн ерөнхий байдал доройтох, тэжээлийн
дуршилгүй болох, хамраас шингэн гоожих ба хамрын шингэн
аажимдаа өтгөрч шар болж, хатууран амьсгалах замыг бөглөж
амьсгалын замын эмгэг үүсгэнэ.
• Нүд үрэвсэж, нулимс ихээр ялгарснаар зовхи хоорондоо
наалддаг.
• Амны доторх эд хавдаж, буйл, тагнай, хэлний орчимд шархлаа
үүснэ.
• Зарим мал, амьтан ихээр чацга алдана.
• Хээлтэй мал хээл хаяна. Халуурснаас хойш 5-10 өдрийн дотор
үхэлд хүргэдэг.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
11
PPR – Clinical Signs
12
PPR – Clinical Signs
13
PPR – Head Lesions
14
PPR – Head Lesions
15
PPR – Head Lesions
16
PPR – Lung Lesions
17
PPR – Lung Lesions
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
• Энэ өвчний үед амны хөндийгөөс эхлэн ходоод-гэдэсний зам
дагуу үрэвслийн болон үхжилт хувирал үүсдэг онцлогтой.
• Олон тохиолдолд амьсгалын зам өртдөг. Үхсэн малын хүүрийг
харахад тураалд орсон, чацга алдсан, нус, нуух гоожсон, уруул
тавхайсан, ам үрэвсэж үхжсэн байх нь ажиглагдана.
• Аман дотор, заримдаа залгиур, улаан хоолойн дээд хэсгээр
гүехэн шархлаа үүснэ. Үүнтэй төстэй шархлаа зарим амьтны
бэлгийн уруул, үтрээний салст бүрхүүлд гардаг.
• Ходоод шархалсан байх ба гүзээ, хэрхнэг, сархинаг төдийлөн
өртдөггүй.
• Пейерын гүвгэр их хэмжээгээр үхжиж шархална. Хамгийн тод
эмгэг хувирал бүдүүн гэдэс ялангуяа цутгалан-олгойн уулзвар
орчим, олгой-хос гэдэсний уулзвар, шулуун гэдсэнд үүснэ.
• Зарим тохиолдолд хос гэдэсний төгсгөл хэсгийн салст
бүрхүүлд цус ихэслийн “судалт тахь буюу барынх шиг
судал” үүснэ, цус харваж харлана.
• Амьсгалын замын эмгэг хувирал нийтлэг тохиолдоно. Уушгинд
цус ихэснэ, хамрын салст бүрхүүл, самалдаг, төвөнх, мөгөөрсөн
хоолойд жижиг шархлаа, уушгинд голомтот үрэвсэл үүснэ.
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
1. Халдварын үед хамар, нүднээс гоождос ихээр гардаг,
2. Нүдний эвэрлэг бүрхүүл улайх, нуухтах
3. Үхсэн эдийн орчим шархлаа үүсэж эхлэх (цайвар, буйланд үхжсэн эс бүхий саарал
хэсэг).
4. Чацга алдана
5. Амны гоождос нь зунгааралдсан, бяслаг шиг болж хувирна;
6. их талбай хамарсан уушгины үрэвсэл
7. “Зебра зураас“буюу олгой, шулуун гэдэс хүртэл бүдүүн гэдэсний хэсгүүдэд цусархаг
зураас үүснэ
1 2
7654
3
Бог малын мялзан
6. Оношлогоо, ялган оношлохуй
• Эмнэлзүйн шинж тэмдэг (үхэрт ямар нэг шинж тэмдэг
илрэхгүй байгаа үед хонь, ямаа гэнэт ихээр халуурах,
хамраас гоождос гарах, их хэмжээний чацга), эмгэг
анатомийн хувирал болон лабораторийн
шинжилгээгээр оношлоно.
• БММӨ-нийг хэл хөхрөх, годрон, цусан халдвар, мялзан
өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай.
• Оношийг вирус судлалын, ийлдэс судлалын, молекул
биологийн аргуудыг хэрэглэн тогтооно.
25
PPR – Diagnostic Samples: Оношлогооны
дээж
•Conjunctival fluid Нүдний гоождос (нуух, нулимс)
•Whole blood and serum Бүтэн цус, ийлдэс
•Lymphoid tissue, intestine, lung Лимфийн эд, гэдэс,
уушиг
•Intestinal contents and feces Гэдсэн доторх
агуулагдахуун, баас
26
PPR – Diagnostic Tests: Оношлох аргууд
• Antigen Detection : Антиген илрүүлэх
• Virus isolation
• Direct immunostaining
• Agar-gel immunodiffusion
• Complement fixation
• ELISA
• Antibody Detection: Эсрэг бием илрүүлэх
• Virus neutralization
• ELISA
• Indirect immunostaining (IFA or IP)
• Histopathology: Гистологийн шинжилгээ
• Lympholytic lesions and inclusion bodies
27
PPR – Differential Diagnosis: Ялган оношлох
• Rinderpest-Үхрийн мялзан
• Mycotic stomatitis-мөөгөнцөрийн стоматит
• Bluetongue and EHD-Хэл хөхрөх өвчин
• Pasteurellosis-Цусан халдвар
• Contagious caprine pleuropneumonia-Годрон
• Heartwater-Зүрхний усан хаван
• Coccidiosis-Кокцидоз
• Sheep and goat pox-Хонь, амааны цэцэг
• Nairobi sheep disease-Найробын өвчин
7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
• Өвөрмөц эмчилгээ байхгүй , шинж тэмдгийн эмчилгээ хийж
болно.
• Уг өвчнөөс сэргийлэхийн тулд вакцин хэрэглэдэг бөгөөд энэ нь
дархлаа төрүүлэх чадвар сайтай байна.
• Мал, амьтан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах, хорио
цээрийн арга хэмжээ авах,
• Өвчилсөн малыг устгах,
• Ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлууд багтана.
29
PPR – Immunity Дархлаа
• Good natural immunity after infection Байгалийн халдвар
авсны дараа хүчтэй дархлаа тогтдог
• Plowright Rinderpest vaccine provides effective immunity
• Use is not allowed Дархлаа үүсгэнэ. Хэрэглэхийг зөвшөөрөөгүй
• Attenuated PPR vaccine in Africa
• Serious logistic problems for PPR vaccination campaign
Ханган нийлүүлэлт асуудалтай.
8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ
Даян Дэлхийн БММӨ-тэй Тэмцэх,
Устгах Стратеги (2015 онд)
батлагдсан. Зорилго:
 Бог малаас авах ашиг шимийг
сайжруулах замаар дэлхий нийт,
ялангуяа хөгжиж байгаа улс
орнуудын хүнсний хангамж, хоол
тэжээл, хүн амын эрүүл мэнд,
эдийн засагт хувь нэмэр оруулах;
 2030 он гэхэд дэлхий дахинд уг
өвчнийг устгах;
Яагаад БММӨ-ийг устгах боломжтой вэ?
• Нэг ийлдсийн хэвшилтэй;
• Халдвар авч эдгэрсэн мал тээгч болдог нь тогтоогдоогүй;
• Хонь, ямаанаас тусдаа зөвхөн зэрлэг хивэгч амьтдын дунд
вирүс эргэлддэг болох нь тогтоогдоогүй;
• Нэг удаагийн вакцин нь насан туршийн дархлаа тогтооно (3-5
жил);
• Вакцины үнэ хямд (6 цент буюу 150 төгрөг);
• Халуунд тэсвэртэй вакцин үйлдвэрлэгдэж эхэлж байгаа;
• Боломжийн оношлогооны аргууд (түргэн тест, ЭЛИЗА);
• 2011 онд дэлхий дахинд амжилттай устгасан Үхрийн мялзан
өвчнөөс авсан сургамж;
8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ
8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ
Даян Дэлхийн БММӨ-тэй Тэмцэх, Устгах Стратегийн үндсэн
зарчим нь
гурван түвшинтэй:
1. Үндэсний;
2. Бүсийн;
3. Олон улсын;
Гурван бүрэлдэхүүн хэсэгтэй:
Бүрэлдэхүүн хэсэг 1 – БММӨ-ийг устгах;
Бүрэлдэхүүн хэсэг 2 – Мал эмнэлгийн салбарыг бэхжүүлэх;
Бүрэлдэхүүн хэсэг 3 – Өвчинтэй тэмцэх арга
хэмжээнүүдийг уялдуулах (бог малын бусад өвчнүүд);
• Үндэсний түвшинд БММӨ-ийг устгах үе шатууд
• Нийт 4 үе шаттай:
8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ
0 1 шат 2 шат 3 шат 4 шат
Мэдээлэл
байхгүй
Эпидемио-
логийн
нөхцөл
байдал
болон
тархалтыг
тогтоох
Тодорхой
бүс
нутгуудад
тэмцэх арга
хэмжээг
хэрэгжүүлэх
(вакцин-
жуулалт)
Нийт нутаг
дэвсгэрийн
хэмжээнд
өвчнийг
устгах,
тэмцэх
(вакцин-
жуулалт)
Вирүс
эргэлдээгүй
болохыг
нотлох
8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ
35
Discussion time....
Африкийн гахайн мялзан
Өвчний тодорхойлолт
Африкийн гахайн мялзан нь хавьтлын замаар
халдварлаж, маш их халуурахын хамт янз бүрийн
эрхтэнд үхжилт үрэвсэл үүсгэн өвчлүүлдэг вирусын хурц
халдварт өвчин юм.
Үүсгэгч, түүний онцлог
• Африкийн гахайн мялзанг ДНК агуулсан иридовирусын язгуурт багтах олон
хэвшилт вирус үүсгэдэгийг Монтгомери 1921 онд тогтоосон байна.
• Вирион нь икосаэдр хэлбэртэй, 170-220 нм голчтой бөгөөд комплемент
холбогч болон нэвчин тундасжуулах, бас цус шингээгч чанартай боловч
дархлаа үүсгэх идэвхгүй эсрэг төрүүлэгч шинжтэй байдаг.
• Вирион нь өвчилсөн бүх эрхтнүүд, ялангуяа булчирхайн шүүслэг шингэн, эд,
эсээс ялгаруулсан цусархаг шингэн, цусанд үлэмж хэмжээтэй хуримтлагдахаас
гадна тунгалагийн булчирхай, дэлүүнд ихээр хуримтлагддаг байна.
• Үүсгэгчийг гахайн бөөрний эдийн өсгөвөр юмуу, тахианы өндөгний үр
хөврөлийн фибробластад өсгөвөрлөж болно.
• Гадаад орчны хүчин зүйлд онцгой тэсвэртэй. Өвчин гарсан гахайн байранд 3
сар, газрын хөрсөнд 4 сар, сэг, хүүрэнд 2.5-3 сар, баасанд 160 хоног амьд
хадгалагддаг байна.
• Нэмэх 60 хэмийн халуунд 30 минут, 5 хувийн хлораминд 4 цаг, 2 хувийн
идэмхий натрийн уусмалд 24 цагийн дотор үхнэ. Уг вирион шүлтлэг уусмалд
онцгой тэсвэрлэх өвөрмөц чанартай ажээ.
Өвчний эмгэг жамын хөгжил
• Вирус эхлээд тунгалагийн эдэд нэвтэрч, тэндээсээ ойролцоох тунгалагийн зангилаануудад
дамжиж, улмаар бүх биеэр тархдаг.
• Өвчний эхний үе шатуудад тунгалагийн булчирхайн үрэвсэлт явагдах ба организмын
хамгаалах урвал илэрч, лимфийн эсүүд, сийвэнт эсүүдийн нөхөн төлжилт эрчимжинэ.
• Цаашид вирусын үржил үргэлжилснээр организмын хамгаалах хариу урвал дарангуйлагдаж,
задралтын үйл явц нэмэгддэг.
• Ингэснээр тунгалагийн зангилаануудад усвирхаг болон цусархаг үрэвсэлт эрчимжиж, цус
харвалтууд болон лимфийн эсийн сөнөрөл хүчтэй явагддаг.
• Цус төлжүүлэх эрхтнүүдэд вирусын үржил хүчтэй явагдсанаар цусны эсүүдийн нийлэгжилт
зогсож, лимфойд эсүүдийн хомсдол үүснэ.
• Цус, тунгалагийн судасны ханын эндотелийн хана сийрэг болж, түүгээр их хэмжээний
шингэн нэвчинэ. Цусархаг шүүдэст хаван зүрх, бөөрөнд үүсч, судас бөглөрч, цус хурснаас эд
эрхтэний хэвийн үйл ажиллагаа хямарч цус тогтонгшиж, үнхэлцэг, цээж, хэвлийн хөндийд их
хэмжээний цусархаг шүүдэс хуралддаг байна.
• Уураг, өөх тос, нүүрс усны солилцоо хямарч, хорт бодисууд БМБ-д ихээр хуралдаж, улмаар
мэдрэлийн систем, амьсгал, цусны эргэлтийн болон тэжээл боловсруулах, ялгаруулах
эрхтнүүд бүтцийн болон үйл ажиллагааны гүн хямралд орж амьтан үхдэг байна.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
• Африкийн гахайн мялзан (АГМ) өвчинд зөвхөн тэжээвэр болон зэрлэг гахай
нас харгалзахгүйгээр мэдрэмтгий. Ялангуяа Европын тэжээвэр болон зэрлэг
гахай хүнд хэлбэрээр өвчилдөг байна.
• Халдварын эх буаг нь өвчтэй гахай болон өвдөөд өнгөрсөн вирус тээгчид
байдаг. Вирус тээх хугацаа зарим хувь амьтанд 2 жил хүртэл үргэлжилж
болно.
• Вирус БМБ-оос гарч байгаа бүх шүүрэл, ялгадсаар, мөн гаргаж буй
амьсгалаар гадагшилна.
• Ердийн нөхцөлд халдвар шууд хавьтлаар, ихэвчлэн ТБЗ-аас амархан дамжин
халдварладаг. Мөн амьсгалын замаар, гэмтсэн арьсаар, хачгаар халдвар
дамжиж болно.
• Байнгын халдварын голомттой орнуудад халдварын эх уурхай нь аргасов
төрлийн хачиг байдаг.
• АГМ өвчин хурдан тархалттай, өвчлөлийн хувь өндөр, үхэл 98-100 хувьд
хүрдэг.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
• Нууц үе 2-22 хоног байна. Дунджаар 2-3 хоног.
• Өвчний явцыг хэт хурц, хурц, хурцавтар, архаг болон далд явцтай гэж ангилдаг.
• Хэт хурц хэлбэр: Гахайн биеийн халуун огцом ихсэж, 40.5-42.2 хэм хүрч халуурна. Амьсгал,
судасны цохилтын тоо олширно. 1-2 хоноод биеийн халуун буурч, судасны цохилт суларч,
амьсгал өнгөц болж, номойрно. 2-3 хоногийн дараа биеийн халуун ихсэх үед амьтан үхнэ.
• Хурц явц: АГМ-н илрэх гол хэлбэр. Гахайн халуун 40.5-42.5 хүртэл нэмэгдэж, өвчний төгсгөл
хүртэл энэ байлаараа үл ялиг хэлбэлзэлтэйгээр үргэлжилнэ. Өвчилсөн гахай үхэхийн өмнөх
хэдэн цагийн хугацаанд биеийн халуун нь 37-35 хэм болно. Өвчний эхний 2-3 хоногт биеийн
халуун өндөр байсан ч эмнэл зүйн шинж тэмдэг сул илэрнэ. Энэ үед гахай тогтворгүй
байдалтай болж, сэрэл нь нэмэгдэх ба зовхи хавагнаж, коньюнктивит болно, нүднээс саарал
хүрэн өнгийн нуух гоожно. Нүдний эргэн тойрны арьс улайна, хоолны дуршил хэвийн байна.
Биеийн халуун нэмэгдсэнээс хойш 3-4 дэх хоног дээр өвчин мэдэгдэхүйц шинж тэмдэгтэй
болж ирнэ. Салст бүрхүүл хөх туяатай болж хавагнадаг, өвчний төгсгөл рүү чих, хошного,
хэвлий, бэлэг эрхтэний орчим арьс нь тод хөхөрч, улмаар улаан хөх өнгөтэй болно.
• Зарим гахайн чихний арьсанд самрын хэмжээний хиртэй цус хурж, бундуу үүсэж, аажимдаа
үхэждэг. Өвчилсөн гахайн баас ихэвчлэн хатуурч салсаар хучигдсан, цусан судалтай гарна.
Заримдаа цус, салсны хольцтой шингэн чацага алдпаж болно.
Бие бүтцийн эмгэг өөрчлөлт
• АГМ-аар үхсэн гахайн хүүр түргэн хөшдөг. Түүний арьсан доорхи эслэг дэх цусны
судас, мөн бүх бие, хэвлийн хөндийн эрхтнүүдийн цусны бүдүүн судаснууд
бүлэгнээгүй цусаар дүүрсэн байна.
• Цээж, хэвлийн хөндийд цусархаг шингэн их хэмжээтэй хуримтлагдсан байна.
• Ихэнх тохиолдолд үхсэн гахайн дэлүү 2-3 дахин томордог.
• Нарийн гэдэсний салст бүрхүүл хөөж үрэвсэхийн зэрэгцээ бүрхүүлийн дор цэг
маягийн олон тооны цус харвалт тогтсон байна.
• Бүдүүн гэдэсний дотор талд өтгөн салсаар хучигдсан цусны хольцтой зунгааралдсан
шингэх бий болдог.
• Бөөх хэвийн хэмжээнээс томорч түүний бүрхүүл хальсны дор цэг маягийн цус
харвалт ажиглагддаг.
Оношлох, ялган оношлохуй
• АГМ өвчний оношийг эпидемиологийн онцлог, эмнэл зүйн шинж тэмдэг,
бие бүтцийн эмгэгт өөрчлөлт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн
тогтооно.
• Гахайн мялзангийн вакцинаар тарьсан гахай өвчилж байгаа бол АГМ байж
болзошгүй гэж таамаглана.АГМ, Европын гахай мялзан хоёр клиник шинж
тэмдэг, бие бүтцийн эмгэгт өөрчлөлтийн хувьд маш адил байдаг тул
ялгахад бэрхшээлтэй байдаг.
• *Европын гахайд АГМ туссан бол эхний өдрөөс цусны эсийн бүрэлдэхүүнд
өөрчлөлт орно.
• Нөгөө нэг онцлог нь үнхэлзэг, цээж, хэвлийн хөндийд үлэмж хэмжээний
цусархаг салслаг шингэн хуримтлагдсан байна.
• Лабораторид гемоадсорбцийн урвал буюу цус шингээлтийн урвал, сорилт
тавьж өвчний оношийг тогтооно.
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
• АГМ өвчнийг эмчлэх арга одоо болтол төгс боловсрон
гараагүй.
• ОХУ-д АГМ-аар өвчилсөн гахайд урт хугацааны дархлаа
тогтдог гэж үздэг байна. Тус улсад Румыны ВР-2 омгийн амьд,
хуурай вакцин хэрэглэдэгээс гадна хөнгөн цагааны усан исэлт
өтгөрүүлсэн формал вакциныг мөн ашигладаг байна.
Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
• Хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлнэ.
• АГМ гарсан аж ахуйгаас 10-20 км-ийн радиус дотор байгаа аж ахуйн гахайг нядалж, махыг нь
ялз чанаж, хиам, консерв үйлдвэрлэхийг зөвшөөрдөг.
• Ийм аж ахуйд 6 сарын дараа шинээр гахай авахыг зөвшөөрнө.
• Тайван бус аж ахуйгаас 100-120 км зайд байгаа бүх аж ахуйн гахайг хорионд авч, маллах
шаардлагатай.
• Мал эмнэлгийн үзлэг, хяналтыг тогтмол явуулж, мялзан болон ёлом өвчнөөс сэргийлэх
тарилгыг эрэмбэтэй хийнэ.
• Тайван бус аж ахуйн эрүүл, өвчтэй бүх гахайг нядалж, хүүрийг шатааж устгана.
• Ашиглагдсан модон эдлэл, тэжээлийн үлдэгдлийг хамт шатаана.
• Гахайн байр, түүний орчмын газрыг 3 хувийн идэмхий натри, хлорын шохойн уусмалаар
халдваргүйжүүлнэ.
• Өвчин илрэхээ зогсож, сүүлчийн гахайг устгаснаас хойш 14 хоногийн дараа хорио цээрийг татан
буулгана.
• Олон удаа халдваргүйжүүлэлт хийж, жил болсны дараа эрүүл аж ахуйгаас шинэ эрүүл гахай
авч болно.
• Мах боловсруулах үйлдвэр, мөн түүнчлэн гахайн мах худалддаг цэгүүдэд мал эмнэлгийн
байнгын хяналт тавьж ажиллана.

Presentation 2 ppr and asf

  • 1.
    Сэдэв 2. Худалдааныхорио цээтэй өвчнүүд: •Бог малын мялзан •Африкийн гахайн мялзан
  • 2.
  • 3.
    Бог малын мялзан 1.Өвчнийтодорхойлолт, түүний онцлог • Бог малын мялзан буюу “ямааны тахал” өвчин нь хонь, ямааг өвчлүүдэг вирусийн гаралтай өвчин бөгөөд халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл болох мөн зарим тохиолдолд үхэлд хүргэх зэрэг шинж тэмдэгээр илэрдэг халдварт өвчин юм. Янгир, аргаль, зээр, бөхөн өвчилдөг. • Үүсгэгч вирус дангаар болон бусад эмгэг төрүүлэгчтэй хавсран тэмээ, усны одос үхрийг өвчлүүлсэн тохиолдол бий. Харин хүн өвчилдөггүй.Үхэр халдвар авч болох ч эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлдэггүй мөн бусад амьтад вирус дамжуулдаг болох нь тогтоогдоогүй байна. Үхэл: 50- 100%.
  • 4.
    • Үүсгэгч: парамиксовиридэ язгуурынморбиливирусаар үүсгэгддэг. • Энэ төрлийн вирус ихэнх ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодист мэдрэмтгий. • Үүсгэгч вирус гадаад орчинд харьцангуй тэсвэргүй, уг вирус үхрийн мялзангийн вирусийн адил хэт ягаан туяаны гэрэлд болон хатаахад 3-4 хоног, түүнээс бага хугацаанд идэвхгүйжнэ. • 70oC-аас дээш хэм, 5.6-аас бага, 9.6-аас дээш рН-д тэсвэргүй. 2. Үүсгэгч, түүний онцлог
  • 5.
    3. Өвчний эмгэгжамын хөгжил • Энэ өвчний үед амны хөндийгөөс эхлэн ходоод-гэдэсний зам дагуу үрэвслийн болон үхжилт хувирал үүсдэг онцлогтой. • Аман дотор, заримдаа залгиур, улаан хоолойн дээд хэсгээр гүехэн шархлаа үүснэ. Үүнтэй төстэй шархлаа зарим амьтны бэлгийн уруул, үтрээний салст бүрхүүлд гардаг. • Ходоод шархалсан байх ба гүзээ, хэрхнэг, сархинаг төдийлөн өртдөггүй. • Уушгинд цус ихэснэ, хамрын салст бүрхүүл, самалдаг, төвөнх мөгөөрсөн хоолойд жижиг шархлаа, уушгинд голомтот үрэвсэл үүснэ.
  • 6.
    6 PPR – DiseaseSeverity: • Morbidity: High (70 - 90%) өвчлөл өндөр. • Mortality: Variable (10 - 90%) үхэл хэлбэлзэлтэй. • Carriers: Unknown Тээгч тодорхойгүй.
  • 7.
    3. Өвчний эмгэгжамын хөгжил
  • 8.
    • Африк, Ойрхдорнод, Ази тивийн 70 гаруй оронд бүртгэгдсэн байна. • Жил бүр дэлхий нийтийн хэмжээнд 1.4-2.1 орчим тэрбум ам.долларын хохирол учруулдаг. • БММӨ-ий вирүсийн халдвар ойр хавьтлаар дамжина. Агаар дуслын замаар мөн халдварлана. • Нууц үед вирүс нус, нуух, шүлс, шээс, баасаар гадагшилна. Мөн сүүнд агуулагддаг гэж үздэг. • Сүүлийн үеийн судалгаагаар эмнэл зүйн шинж тэмдэг нь арилсан ямааны хорголд 1-3 сарын дараа вирүсийн эсрэгтөрөгч илэрсэн байна. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 9.
    Дэлхий дахинд БММӨ-нийтархсан байдал (2016 оны Монгол улс дахь БММӨ-ний дэгдэлт Тайлбар Улаан: Халдвартай бүс Шар: Сэжигтй бүс Ногоон: Хамгаалалтын бүс Цагаан: Эрүүл бүс
  • 10.
    • Үхрийн мялзантайижил шинж тэмдэгтэй. Нууц үе 3-6 хоног. • Гэнэт халуурах, биеийн ерөнхий байдал доройтох, тэжээлийн дуршилгүй болох, хамраас шингэн гоожих ба хамрын шингэн аажимдаа өтгөрч шар болж, хатууран амьсгалах замыг бөглөж амьсгалын замын эмгэг үүсгэнэ. • Нүд үрэвсэж, нулимс ихээр ялгарснаар зовхи хоорондоо наалддаг. • Амны доторх эд хавдаж, буйл, тагнай, хэлний орчимд шархлаа үүснэ. • Зарим мал, амьтан ихээр чацга алдана. • Хээлтэй мал хээл хаяна. Халуурснаас хойш 5-10 өдрийн дотор үхэлд хүргэдэг. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 11.
  • 12.
  • 13.
  • 14.
  • 15.
  • 16.
  • 17.
  • 18.
    4. Өвчний эпидемиологи,эмнэл зүйн шинж
  • 19.
    4. Өвчний эпидемиологи,эмнэл зүйн шинж
  • 20.
    5. Бие бүтцийнэмгэгт өөрчлөлт • Энэ өвчний үед амны хөндийгөөс эхлэн ходоод-гэдэсний зам дагуу үрэвслийн болон үхжилт хувирал үүсдэг онцлогтой. • Олон тохиолдолд амьсгалын зам өртдөг. Үхсэн малын хүүрийг харахад тураалд орсон, чацга алдсан, нус, нуух гоожсон, уруул тавхайсан, ам үрэвсэж үхжсэн байх нь ажиглагдана. • Аман дотор, заримдаа залгиур, улаан хоолойн дээд хэсгээр гүехэн шархлаа үүснэ. Үүнтэй төстэй шархлаа зарим амьтны бэлгийн уруул, үтрээний салст бүрхүүлд гардаг. • Ходоод шархалсан байх ба гүзээ, хэрхнэг, сархинаг төдийлөн өртдөггүй.
  • 21.
    • Пейерын гүвгэрих хэмжээгээр үхжиж шархална. Хамгийн тод эмгэг хувирал бүдүүн гэдэс ялангуяа цутгалан-олгойн уулзвар орчим, олгой-хос гэдэсний уулзвар, шулуун гэдсэнд үүснэ. • Зарим тохиолдолд хос гэдэсний төгсгөл хэсгийн салст бүрхүүлд цус ихэслийн “судалт тахь буюу барынх шиг судал” үүснэ, цус харваж харлана. • Амьсгалын замын эмгэг хувирал нийтлэг тохиолдоно. Уушгинд цус ихэснэ, хамрын салст бүрхүүл, самалдаг, төвөнх, мөгөөрсөн хоолойд жижиг шархлаа, уушгинд голомтот үрэвсэл үүснэ. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
  • 22.
    5. Бие бүтцийнэмгэгт өөрчлөлт
  • 23.
    1. Халдварын үедхамар, нүднээс гоождос ихээр гардаг, 2. Нүдний эвэрлэг бүрхүүл улайх, нуухтах 3. Үхсэн эдийн орчим шархлаа үүсэж эхлэх (цайвар, буйланд үхжсэн эс бүхий саарал хэсэг). 4. Чацга алдана 5. Амны гоождос нь зунгааралдсан, бяслаг шиг болж хувирна; 6. их талбай хамарсан уушгины үрэвсэл 7. “Зебра зураас“буюу олгой, шулуун гэдэс хүртэл бүдүүн гэдэсний хэсгүүдэд цусархаг зураас үүснэ 1 2 7654 3 Бог малын мялзан
  • 24.
    6. Оношлогоо, ялганоношлохуй • Эмнэлзүйн шинж тэмдэг (үхэрт ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байгаа үед хонь, ямаа гэнэт ихээр халуурах, хамраас гоождос гарах, их хэмжээний чацга), эмгэг анатомийн хувирал болон лабораторийн шинжилгээгээр оношлоно. • БММӨ-нийг хэл хөхрөх, годрон, цусан халдвар, мялзан өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай. • Оношийг вирус судлалын, ийлдэс судлалын, молекул биологийн аргуудыг хэрэглэн тогтооно.
  • 25.
    25 PPR – DiagnosticSamples: Оношлогооны дээж •Conjunctival fluid Нүдний гоождос (нуух, нулимс) •Whole blood and serum Бүтэн цус, ийлдэс •Lymphoid tissue, intestine, lung Лимфийн эд, гэдэс, уушиг •Intestinal contents and feces Гэдсэн доторх агуулагдахуун, баас
  • 26.
    26 PPR – DiagnosticTests: Оношлох аргууд • Antigen Detection : Антиген илрүүлэх • Virus isolation • Direct immunostaining • Agar-gel immunodiffusion • Complement fixation • ELISA • Antibody Detection: Эсрэг бием илрүүлэх • Virus neutralization • ELISA • Indirect immunostaining (IFA or IP) • Histopathology: Гистологийн шинжилгээ • Lympholytic lesions and inclusion bodies
  • 27.
    27 PPR – DifferentialDiagnosis: Ялган оношлох • Rinderpest-Үхрийн мялзан • Mycotic stomatitis-мөөгөнцөрийн стоматит • Bluetongue and EHD-Хэл хөхрөх өвчин • Pasteurellosis-Цусан халдвар • Contagious caprine pleuropneumonia-Годрон • Heartwater-Зүрхний усан хаван • Coccidiosis-Кокцидоз • Sheep and goat pox-Хонь, амааны цэцэг • Nairobi sheep disease-Найробын өвчин
  • 28.
    7. Урьдчилан сэргийлэхболон эмчлэх арга • Өвөрмөц эмчилгээ байхгүй , шинж тэмдгийн эмчилгээ хийж болно. • Уг өвчнөөс сэргийлэхийн тулд вакцин хэрэглэдэг бөгөөд энэ нь дархлаа төрүүлэх чадвар сайтай байна. • Мал, амьтан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах, хорио цээрийн арга хэмжээ авах, • Өвчилсөн малыг устгах, • Ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлууд багтана.
  • 29.
    29 PPR – ImmunityДархлаа • Good natural immunity after infection Байгалийн халдвар авсны дараа хүчтэй дархлаа тогтдог • Plowright Rinderpest vaccine provides effective immunity • Use is not allowed Дархлаа үүсгэнэ. Хэрэглэхийг зөвшөөрөөгүй • Attenuated PPR vaccine in Africa • Serious logistic problems for PPR vaccination campaign Ханган нийлүүлэлт асуудалтай.
  • 30.
    8. БММӨ-тэй тэмцэхарга хэмжээ Даян Дэлхийн БММӨ-тэй Тэмцэх, Устгах Стратеги (2015 онд) батлагдсан. Зорилго:  Бог малаас авах ашиг шимийг сайжруулах замаар дэлхий нийт, ялангуяа хөгжиж байгаа улс орнуудын хүнсний хангамж, хоол тэжээл, хүн амын эрүүл мэнд, эдийн засагт хувь нэмэр оруулах;  2030 он гэхэд дэлхий дахинд уг өвчнийг устгах;
  • 31.
    Яагаад БММӨ-ийг устгахболомжтой вэ? • Нэг ийлдсийн хэвшилтэй; • Халдвар авч эдгэрсэн мал тээгч болдог нь тогтоогдоогүй; • Хонь, ямаанаас тусдаа зөвхөн зэрлэг хивэгч амьтдын дунд вирүс эргэлддэг болох нь тогтоогдоогүй; • Нэг удаагийн вакцин нь насан туршийн дархлаа тогтооно (3-5 жил); • Вакцины үнэ хямд (6 цент буюу 150 төгрөг); • Халуунд тэсвэртэй вакцин үйлдвэрлэгдэж эхэлж байгаа; • Боломжийн оношлогооны аргууд (түргэн тест, ЭЛИЗА); • 2011 онд дэлхий дахинд амжилттай устгасан Үхрийн мялзан өвчнөөс авсан сургамж; 8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ
  • 32.
    8. БММӨ-тэй тэмцэхарга хэмжээ Даян Дэлхийн БММӨ-тэй Тэмцэх, Устгах Стратегийн үндсэн зарчим нь гурван түвшинтэй: 1. Үндэсний; 2. Бүсийн; 3. Олон улсын; Гурван бүрэлдэхүүн хэсэгтэй: Бүрэлдэхүүн хэсэг 1 – БММӨ-ийг устгах; Бүрэлдэхүүн хэсэг 2 – Мал эмнэлгийн салбарыг бэхжүүлэх; Бүрэлдэхүүн хэсэг 3 – Өвчинтэй тэмцэх арга хэмжээнүүдийг уялдуулах (бог малын бусад өвчнүүд);
  • 33.
    • Үндэсний түвшиндБММӨ-ийг устгах үе шатууд • Нийт 4 үе шаттай: 8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ
  • 34.
    0 1 шат2 шат 3 шат 4 шат Мэдээлэл байхгүй Эпидемио- логийн нөхцөл байдал болон тархалтыг тогтоох Тодорхой бүс нутгуудад тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх (вакцин- жуулалт) Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд өвчнийг устгах, тэмцэх (вакцин- жуулалт) Вирүс эргэлдээгүй болохыг нотлох 8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ
  • 35.
  • 36.
    Африкийн гахайн мялзан Өвчнийтодорхойлолт Африкийн гахайн мялзан нь хавьтлын замаар халдварлаж, маш их халуурахын хамт янз бүрийн эрхтэнд үхжилт үрэвсэл үүсгэн өвчлүүлдэг вирусын хурц халдварт өвчин юм.
  • 37.
    Үүсгэгч, түүний онцлог •Африкийн гахайн мялзанг ДНК агуулсан иридовирусын язгуурт багтах олон хэвшилт вирус үүсгэдэгийг Монтгомери 1921 онд тогтоосон байна. • Вирион нь икосаэдр хэлбэртэй, 170-220 нм голчтой бөгөөд комплемент холбогч болон нэвчин тундасжуулах, бас цус шингээгч чанартай боловч дархлаа үүсгэх идэвхгүй эсрэг төрүүлэгч шинжтэй байдаг. • Вирион нь өвчилсөн бүх эрхтнүүд, ялангуяа булчирхайн шүүслэг шингэн, эд, эсээс ялгаруулсан цусархаг шингэн, цусанд үлэмж хэмжээтэй хуримтлагдахаас гадна тунгалагийн булчирхай, дэлүүнд ихээр хуримтлагддаг байна. • Үүсгэгчийг гахайн бөөрний эдийн өсгөвөр юмуу, тахианы өндөгний үр хөврөлийн фибробластад өсгөвөрлөж болно. • Гадаад орчны хүчин зүйлд онцгой тэсвэртэй. Өвчин гарсан гахайн байранд 3 сар, газрын хөрсөнд 4 сар, сэг, хүүрэнд 2.5-3 сар, баасанд 160 хоног амьд хадгалагддаг байна. • Нэмэх 60 хэмийн халуунд 30 минут, 5 хувийн хлораминд 4 цаг, 2 хувийн идэмхий натрийн уусмалд 24 цагийн дотор үхнэ. Уг вирион шүлтлэг уусмалд онцгой тэсвэрлэх өвөрмөц чанартай ажээ.
  • 38.
    Өвчний эмгэг жамынхөгжил • Вирус эхлээд тунгалагийн эдэд нэвтэрч, тэндээсээ ойролцоох тунгалагийн зангилаануудад дамжиж, улмаар бүх биеэр тархдаг. • Өвчний эхний үе шатуудад тунгалагийн булчирхайн үрэвсэлт явагдах ба организмын хамгаалах урвал илэрч, лимфийн эсүүд, сийвэнт эсүүдийн нөхөн төлжилт эрчимжинэ. • Цаашид вирусын үржил үргэлжилснээр организмын хамгаалах хариу урвал дарангуйлагдаж, задралтын үйл явц нэмэгддэг. • Ингэснээр тунгалагийн зангилаануудад усвирхаг болон цусархаг үрэвсэлт эрчимжиж, цус харвалтууд болон лимфийн эсийн сөнөрөл хүчтэй явагддаг. • Цус төлжүүлэх эрхтнүүдэд вирусын үржил хүчтэй явагдсанаар цусны эсүүдийн нийлэгжилт зогсож, лимфойд эсүүдийн хомсдол үүснэ. • Цус, тунгалагийн судасны ханын эндотелийн хана сийрэг болж, түүгээр их хэмжээний шингэн нэвчинэ. Цусархаг шүүдэст хаван зүрх, бөөрөнд үүсч, судас бөглөрч, цус хурснаас эд эрхтэний хэвийн үйл ажиллагаа хямарч цус тогтонгшиж, үнхэлцэг, цээж, хэвлийн хөндийд их хэмжээний цусархаг шүүдэс хуралддаг байна. • Уураг, өөх тос, нүүрс усны солилцоо хямарч, хорт бодисууд БМБ-д ихээр хуралдаж, улмаар мэдрэлийн систем, амьсгал, цусны эргэлтийн болон тэжээл боловсруулах, ялгаруулах эрхтнүүд бүтцийн болон үйл ажиллагааны гүн хямралд орж амьтан үхдэг байна.
  • 39.
    Өвчний эпидемиологи, эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэг • Африкийн гахайн мялзан (АГМ) өвчинд зөвхөн тэжээвэр болон зэрлэг гахай нас харгалзахгүйгээр мэдрэмтгий. Ялангуяа Европын тэжээвэр болон зэрлэг гахай хүнд хэлбэрээр өвчилдөг байна. • Халдварын эх буаг нь өвчтэй гахай болон өвдөөд өнгөрсөн вирус тээгчид байдаг. Вирус тээх хугацаа зарим хувь амьтанд 2 жил хүртэл үргэлжилж болно. • Вирус БМБ-оос гарч байгаа бүх шүүрэл, ялгадсаар, мөн гаргаж буй амьсгалаар гадагшилна. • Ердийн нөхцөлд халдвар шууд хавьтлаар, ихэвчлэн ТБЗ-аас амархан дамжин халдварладаг. Мөн амьсгалын замаар, гэмтсэн арьсаар, хачгаар халдвар дамжиж болно. • Байнгын халдварын голомттой орнуудад халдварын эх уурхай нь аргасов төрлийн хачиг байдаг. • АГМ өвчин хурдан тархалттай, өвчлөлийн хувь өндөр, үхэл 98-100 хувьд хүрдэг.
  • 40.
    Өвчний эпидемиологи, эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэг • Нууц үе 2-22 хоног байна. Дунджаар 2-3 хоног. • Өвчний явцыг хэт хурц, хурц, хурцавтар, архаг болон далд явцтай гэж ангилдаг. • Хэт хурц хэлбэр: Гахайн биеийн халуун огцом ихсэж, 40.5-42.2 хэм хүрч халуурна. Амьсгал, судасны цохилтын тоо олширно. 1-2 хоноод биеийн халуун буурч, судасны цохилт суларч, амьсгал өнгөц болж, номойрно. 2-3 хоногийн дараа биеийн халуун ихсэх үед амьтан үхнэ. • Хурц явц: АГМ-н илрэх гол хэлбэр. Гахайн халуун 40.5-42.5 хүртэл нэмэгдэж, өвчний төгсгөл хүртэл энэ байлаараа үл ялиг хэлбэлзэлтэйгээр үргэлжилнэ. Өвчилсөн гахай үхэхийн өмнөх хэдэн цагийн хугацаанд биеийн халуун нь 37-35 хэм болно. Өвчний эхний 2-3 хоногт биеийн халуун өндөр байсан ч эмнэл зүйн шинж тэмдэг сул илэрнэ. Энэ үед гахай тогтворгүй байдалтай болж, сэрэл нь нэмэгдэх ба зовхи хавагнаж, коньюнктивит болно, нүднээс саарал хүрэн өнгийн нуух гоожно. Нүдний эргэн тойрны арьс улайна, хоолны дуршил хэвийн байна. Биеийн халуун нэмэгдсэнээс хойш 3-4 дэх хоног дээр өвчин мэдэгдэхүйц шинж тэмдэгтэй болж ирнэ. Салст бүрхүүл хөх туяатай болж хавагнадаг, өвчний төгсгөл рүү чих, хошного, хэвлий, бэлэг эрхтэний орчим арьс нь тод хөхөрч, улмаар улаан хөх өнгөтэй болно. • Зарим гахайн чихний арьсанд самрын хэмжээний хиртэй цус хурж, бундуу үүсэж, аажимдаа үхэждэг. Өвчилсөн гахайн баас ихэвчлэн хатуурч салсаар хучигдсан, цусан судалтай гарна. Заримдаа цус, салсны хольцтой шингэн чацага алдпаж болно.
  • 41.
    Бие бүтцийн эмгэгөөрчлөлт • АГМ-аар үхсэн гахайн хүүр түргэн хөшдөг. Түүний арьсан доорхи эслэг дэх цусны судас, мөн бүх бие, хэвлийн хөндийн эрхтнүүдийн цусны бүдүүн судаснууд бүлэгнээгүй цусаар дүүрсэн байна. • Цээж, хэвлийн хөндийд цусархаг шингэн их хэмжээтэй хуримтлагдсан байна. • Ихэнх тохиолдолд үхсэн гахайн дэлүү 2-3 дахин томордог. • Нарийн гэдэсний салст бүрхүүл хөөж үрэвсэхийн зэрэгцээ бүрхүүлийн дор цэг маягийн олон тооны цус харвалт тогтсон байна. • Бүдүүн гэдэсний дотор талд өтгөн салсаар хучигдсан цусны хольцтой зунгааралдсан шингэх бий болдог. • Бөөх хэвийн хэмжээнээс томорч түүний бүрхүүл хальсны дор цэг маягийн цус харвалт ажиглагддаг.
  • 42.
    Оношлох, ялган оношлохуй •АГМ өвчний оношийг эпидемиологийн онцлог, эмнэл зүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэгт өөрчлөлт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн тогтооно. • Гахайн мялзангийн вакцинаар тарьсан гахай өвчилж байгаа бол АГМ байж болзошгүй гэж таамаглана.АГМ, Европын гахай мялзан хоёр клиник шинж тэмдэг, бие бүтцийн эмгэгт өөрчлөлтийн хувьд маш адил байдаг тул ялгахад бэрхшээлтэй байдаг. • *Европын гахайд АГМ туссан бол эхний өдрөөс цусны эсийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орно. • Нөгөө нэг онцлог нь үнхэлзэг, цээж, хэвлийн хөндийд үлэмж хэмжээний цусархаг салслаг шингэн хуримтлагдсан байна. • Лабораторид гемоадсорбцийн урвал буюу цус шингээлтийн урвал, сорилт тавьж өвчний оношийг тогтооно.
  • 43.
    Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт •АГМ өвчнийг эмчлэх арга одоо болтол төгс боловсрон гараагүй. • ОХУ-д АГМ-аар өвчилсөн гахайд урт хугацааны дархлаа тогтдог гэж үздэг байна. Тус улсад Румыны ВР-2 омгийн амьд, хуурай вакцин хэрэглэдэгээс гадна хөнгөн цагааны усан исэлт өтгөрүүлсэн формал вакциныг мөн ашигладаг байна.
  • 44.
    Өвчний халдвартай тэмцэх,устгах арга хэмжээ • Хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлнэ. • АГМ гарсан аж ахуйгаас 10-20 км-ийн радиус дотор байгаа аж ахуйн гахайг нядалж, махыг нь ялз чанаж, хиам, консерв үйлдвэрлэхийг зөвшөөрдөг. • Ийм аж ахуйд 6 сарын дараа шинээр гахай авахыг зөвшөөрнө. • Тайван бус аж ахуйгаас 100-120 км зайд байгаа бүх аж ахуйн гахайг хорионд авч, маллах шаардлагатай. • Мал эмнэлгийн үзлэг, хяналтыг тогтмол явуулж, мялзан болон ёлом өвчнөөс сэргийлэх тарилгыг эрэмбэтэй хийнэ. • Тайван бус аж ахуйн эрүүл, өвчтэй бүх гахайг нядалж, хүүрийг шатааж устгана. • Ашиглагдсан модон эдлэл, тэжээлийн үлдэгдлийг хамт шатаана. • Гахайн байр, түүний орчмын газрыг 3 хувийн идэмхий натри, хлорын шохойн уусмалаар халдваргүйжүүлнэ. • Өвчин илрэхээ зогсож, сүүлчийн гахайг устгаснаас хойш 14 хоногийн дараа хорио цээрийг татан буулгана. • Олон удаа халдваргүйжүүлэлт хийж, жил болсны дараа эрүүл аж ахуйгаас шинэ эрүүл гахай авч болно. • Мах боловсруулах үйлдвэр, мөн түүнчлэн гахайн мах худалддаг цэгүүдэд мал эмнэлгийн байнгын хяналт тавьж ажиллана.

Editor's Notes

  • #43 *Цагаан эс ихээр цөөрч, эозинофиль ба залуу нейтрофилийн тоо олширдог.