ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТАНД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТ ОЛГОХ, СУНГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ 2018 оны 06 дугаар сарын 26 Улаанбаатар хот Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 6/21 тоот тогтоолоор баталсан “Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу 2018-2019 оны хичээлийн жилд хөнгөлөлттэй зорчих оюутнуудад шинээр карт олгох болон сунгах ажлыг зохион байгуулахад мөрдөнө. 1. Цахим төлбөрийн карт шинээр олгох ажлыг зохион байгуулах 1.1 БСШУСЯ-аас тогтоосон хяналтын тоонд багтаан, шинээр карт авах их, дээд сургуулийн оюутнуудын мэдүүлгийг хүлээн авч, үнэн зөвийг хянаж баталгаажуулан, Нийслэлийн Боловсролын газарт дараах бичиг баримтыг ирүүлнэ. 1.1.1 Сургуулийн захирлын гарын үсэг бүхий албан бичиг 1.1.2 Нэрсийн жагсаалтыг цаасаар болон файлаар /Хавсралт №1-ийн дагуу/ 1.1.3 Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх 1.1.4 Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт 1.1.5 Картын төлбөр төлсөн баримт. /Оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана./ 1.2 Нийслэлийн Боловсролын газар нэгдсэн захиалгыг авч, сургуулийн болон оюутны мэдээллийг системд оруулж оюутан тус бүрийн картыг идэвхжүүлэн тухайн сургуульд буцаан өгнө. 1.3 Сургуулийн захиргаа оюутнуудад картыг тараах ажлыг зохион байгуулна. 1.4 Шинэ оюутнуудын элсэлт, бүртгэлтэй холбоот