SlideShare a Scribd company logo
1 of 17
Сэдэв: Эхийн утгыг
ойлгох – 6-р анги
Улсын тэргүүний Од цогцолбор сургууль
Монгол хэл, уран зохиолын багш М.Хулан
К.Мэндсайхан
2015.05.08
Хичээлийн зорилго:
Эхийн утгыг ойлгож
ухаарч унших
Хичээлийн зорилт
• Эхийг анхааралтай унших
• Эхийн утгыг ярих
• Эхээс шинэ үгийг мэдэж
авах
Алтан Овоо нь Сүхбаатар аймгийн
Дарьганга суманд оршдог 1354м өндөр унтарсан
галт уул юм. Дарь-Овоо, Алтан Дарь Овоо
хэмээн нэрлэдэг.
Хүрмэн чулуу их. Харьцангуй өндөр нь 100м.
Алтан Овоо уулыг 1913 оноос төрийн их
тахилгатай болгосон Монголын их тахилгатай
уулсын нэг юм. Энд орших хүн чулуудыг
1998 онд улсын хамгаалалтанд авчээ. 2004 онд
ерөнхийлөгчийн зарлигаар Дарь-Овоог төрийн
тахилгат уул болгосон юм.
Монгол улсын газрын зураг
Сүхбаатар
аймаг
Алтан овоо
Г.Мэнд-Ооёо “Алтан овоо судраас”
Аав минь нэгэн удаа:
-Алтан овоо гал, ус, төмөр, мод, шороо энэ таваас бүтдэг гэж хэлж өгсөн юм.
Хожим нь Алтан овоон дээр гараад тэр таван зүйл байн уу, үгүй юу гэж
хэрдээ ажигласан юм. Шороо, мод, төмөр нь бол нүдэнд бэлхнээ харагдаж
байдаг. Харин гал, усыг хайгаад олсонгүй.
- Аав аа, Алтан овооны шороо, мод, төмөр гуравыг харлаа. Гал, ус хоёрыг нь
олохгүй байна гэвэл аав:
-Чи яасан хэрэгт дуртай хүүхэд вэ? за,за хэлж өгье гээд хоёр чулуу аваад
чангахан хавираад орхив. Гялсхийв. Аав:
- за, гал нь энэ байна гэв. Цааш ар бэл рүү дагуулж буугаад сөөг дэрснээс
нэг ногооныг сугалж аваад:
-Май үүнийг шитээдэх. Ус байна уу? гэдэг байна.
-Үнэхээр аманд шүүслэг, аятайхан чихэрлэг амттай юм шимэгдэхэд балчир
би толгой дохин, аливаа юмсын өнгө төрхийн цаана нь гарч харах ёстойн
учрыг ухаарч эс дөнгөвч сэтгэлдээ шингээн мэдэрч зогссон санагдана.
Гал дүрэлзэн асаж байна
Аав дандаа л “Цай хоолоо халуунд нь идэж бай” гэж үглэнэ. Хүүхэд
хойно доо, хөргөж байгаад л хүйтнээр залгичих санаатай. Аав хөмсөг
зангидан өгүүлсэн нь:
-Гал, ус, төмөр, мод, шороо энэ тав юм бүхэнд бий гэж эс хэллүү. Чи
болохоор галыг нь үлээгээд бусад дөрвийг нь идэж уух санаатай. Энэ тав бие
биенээсээ салах учиргүй юм гэв. Би гайхан:
-Энэ цайнд яаж тэр тав байх юм бэ гэв.
-Чанасан тогтоо нь төмөр. Идээшсэн цай нь мод. Тэгээд ус. Амталсан хужир
нь шороо юм шү дээ.
-Тэгвэл гал нь хаана байна?
-Одоо чи оочоодох. Халуун байгаа биз дээ. Тэр чинь гал байгаа юм. Хоол
цайгаа галтай байхад нь идэж ууж бай хэмээн аав нухацтай өгүүлээд ёстой л
нэг гал амсаж байгаа юм шиг халуун цайгаа амтархан оочиж суудаг билээ.
Алхам 1.
Эхийн төгсгөл хэсэг болох цай
хоолны таван махбодыг олоорой.
Чанасан тогоо нь төмөр
Идээшсэн цай нь мод
Ус
Амталсан хужир нь шороо
Гал нь цайны халуун
Хужир
Гашуундуу хурц
амттай, хоолонд
амт оруулдаг,
хээр газар
ургадаг цагаан
өнгө бүхий
шүлтэрхэг бодос.
Үйл явдлыг хэн сайн ярих вэ?
Алхам 2. Хүү аавтайгаа ярилцсанаар юуг мэдэж,
ухаарч авсан бэ?
Махбод – Аливаа
зүйлийн бүтсэн эд
эс, амьд зүйлийн
бие цогц (хүн,
амьтан, ургамлын
бие эрхтэн)
Аливаа зүйлийг гаднаас нь дүгнэх
биш дотоод мөн чанарыг таньж,
мэдэж, ухаарч ойлгох хэрэгтэй.
Алхам 3.
Эхийн гол санааг тодорхойлоорой.
Аливаа зүйлийг гаднаас нь
дүгнэх биш дотоод мөн чанарыг
таньж, мэдэж, ухаарч ойлгох
хэрэгтэй.
Хүн байгаль дэлхийтэйгээ
салшгүй харилцан холбоотой
юм.
Алхам 4.
Эхээс тулгуур үгийг олоорой.
Аав
Хүү
Гал
Мод
Төмөр
Ус
Алхам 5. Дараах үгсийг утгат
хэсгээр задлаарай.
1. Харагдах
2. Шимэгдэхэд
3. Идээшсэн
4. Амталсан
5. Санагдана
= хар + 0 + гд + х
= шим + 0 + гд + х + д
= ид + ш + 0 + 0 + сэн
= амт + л + 0 + 0 + сан
= сана + 0 + гд + 0+ на
Хичээлд идэвхтэй сайн оролцсонд
баярлалаа.

More Related Content

Viewers also liked

цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
Gan-Erdene Myagmar
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүн
eegii0102
 
Jonas Salk by Carlee
Jonas Salk by CarleeJonas Salk by Carlee
Jonas Salk by Carlee
Jolinspeeps
 
Why do you want to study in UWE
Why do you want to study in UWEWhy do you want to study in UWE
Why do you want to study in UWE
Jen Vuhuong
 
Joshua Nash 2015 Calendar Project-Burgess Falls State Park- Sparta,TN
Joshua Nash 2015 Calendar Project-Burgess Falls State Park- Sparta,TNJoshua Nash 2015 Calendar Project-Burgess Falls State Park- Sparta,TN
Joshua Nash 2015 Calendar Project-Burgess Falls State Park- Sparta,TN
jnash2012
 
Happy spaces конференц сервис
Happy spaces конференц сервис Happy spaces конференц сервис
Happy spaces конференц сервис
Katerina Dehtyaruk
 
Press release: Provincial Alternative Mining Indaba 4 and 5 June 2014
Press release: Provincial Alternative Mining Indaba 4 and 5 June 2014Press release: Provincial Alternative Mining Indaba 4 and 5 June 2014
Press release: Provincial Alternative Mining Indaba 4 and 5 June 2014
ZELA_infor
 

Viewers also liked (16)

цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүн
 
6-р анги уран зохиол нүүдлийн цай
6-р анги уран зохиол нүүдлийн цай6-р анги уран зохиол нүүдлийн цай
6-р анги уран зохиол нүүдлийн цай
 
Travelling and working abroad - Ielts topic -Jen
Travelling and working abroad - Ielts topic -JenTravelling and working abroad - Ielts topic -Jen
Travelling and working abroad - Ielts topic -Jen
 
Learn Database Design with MySQL - Chapter 6 - Database design process
Learn Database Design with MySQL - Chapter 6 - Database design processLearn Database Design with MySQL - Chapter 6 - Database design process
Learn Database Design with MySQL - Chapter 6 - Database design process
 
My Query is slow, now what?
My Query is slow, now what?My Query is slow, now what?
My Query is slow, now what?
 
ASSEMBLEA GENERALE ANDIL 2014
ASSEMBLEA GENERALE ANDIL 2014ASSEMBLEA GENERALE ANDIL 2014
ASSEMBLEA GENERALE ANDIL 2014
 
Multilevel Marketing Success Suggestion : Averting Burnout And Dissatisfaction
Multilevel Marketing Success Suggestion : Averting Burnout And DissatisfactionMultilevel Marketing Success Suggestion : Averting Burnout And Dissatisfaction
Multilevel Marketing Success Suggestion : Averting Burnout And Dissatisfaction
 
Topdown parsing
Topdown parsingTopdown parsing
Topdown parsing
 
Jonas Salk by Carlee
Jonas Salk by CarleeJonas Salk by Carlee
Jonas Salk by Carlee
 
Pregunta de investigacion
Pregunta  de  investigacionPregunta  de  investigacion
Pregunta de investigacion
 
Codflorestal port digital
Codflorestal port digitalCodflorestal port digital
Codflorestal port digital
 
Why do you want to study in UWE
Why do you want to study in UWEWhy do you want to study in UWE
Why do you want to study in UWE
 
Joshua Nash 2015 Calendar Project-Burgess Falls State Park- Sparta,TN
Joshua Nash 2015 Calendar Project-Burgess Falls State Park- Sparta,TNJoshua Nash 2015 Calendar Project-Burgess Falls State Park- Sparta,TN
Joshua Nash 2015 Calendar Project-Burgess Falls State Park- Sparta,TN
 
Happy spaces конференц сервис
Happy spaces конференц сервис Happy spaces конференц сервис
Happy spaces конференц сервис
 
Press release: Provincial Alternative Mining Indaba 4 and 5 June 2014
Press release: Provincial Alternative Mining Indaba 4 and 5 June 2014Press release: Provincial Alternative Mining Indaba 4 and 5 June 2014
Press release: Provincial Alternative Mining Indaba 4 and 5 June 2014
 

M=4 mm

  • 1. Сэдэв: Эхийн утгыг ойлгох – 6-р анги Улсын тэргүүний Од цогцолбор сургууль Монгол хэл, уран зохиолын багш М.Хулан К.Мэндсайхан 2015.05.08
  • 2. Хичээлийн зорилго: Эхийн утгыг ойлгож ухаарч унших
  • 3. Хичээлийн зорилт • Эхийг анхааралтай унших • Эхийн утгыг ярих • Эхээс шинэ үгийг мэдэж авах
  • 4. Алтан Овоо нь Сүхбаатар аймгийн Дарьганга суманд оршдог 1354м өндөр унтарсан галт уул юм. Дарь-Овоо, Алтан Дарь Овоо хэмээн нэрлэдэг. Хүрмэн чулуу их. Харьцангуй өндөр нь 100м. Алтан Овоо уулыг 1913 оноос төрийн их тахилгатай болгосон Монголын их тахилгатай уулсын нэг юм. Энд орших хүн чулуудыг 1998 онд улсын хамгаалалтанд авчээ. 2004 онд ерөнхийлөгчийн зарлигаар Дарь-Овоог төрийн тахилгат уул болгосон юм.
  • 5.
  • 6. Монгол улсын газрын зураг Сүхбаатар аймаг
  • 8. Г.Мэнд-Ооёо “Алтан овоо судраас” Аав минь нэгэн удаа: -Алтан овоо гал, ус, төмөр, мод, шороо энэ таваас бүтдэг гэж хэлж өгсөн юм. Хожим нь Алтан овоон дээр гараад тэр таван зүйл байн уу, үгүй юу гэж хэрдээ ажигласан юм. Шороо, мод, төмөр нь бол нүдэнд бэлхнээ харагдаж байдаг. Харин гал, усыг хайгаад олсонгүй. - Аав аа, Алтан овооны шороо, мод, төмөр гуравыг харлаа. Гал, ус хоёрыг нь олохгүй байна гэвэл аав: -Чи яасан хэрэгт дуртай хүүхэд вэ? за,за хэлж өгье гээд хоёр чулуу аваад чангахан хавираад орхив. Гялсхийв. Аав: - за, гал нь энэ байна гэв. Цааш ар бэл рүү дагуулж буугаад сөөг дэрснээс нэг ногооныг сугалж аваад: -Май үүнийг шитээдэх. Ус байна уу? гэдэг байна. -Үнэхээр аманд шүүслэг, аятайхан чихэрлэг амттай юм шимэгдэхэд балчир би толгой дохин, аливаа юмсын өнгө төрхийн цаана нь гарч харах ёстойн учрыг ухаарч эс дөнгөвч сэтгэлдээ шингээн мэдэрч зогссон санагдана.
  • 9. Гал дүрэлзэн асаж байна Аав дандаа л “Цай хоолоо халуунд нь идэж бай” гэж үглэнэ. Хүүхэд хойно доо, хөргөж байгаад л хүйтнээр залгичих санаатай. Аав хөмсөг зангидан өгүүлсэн нь: -Гал, ус, төмөр, мод, шороо энэ тав юм бүхэнд бий гэж эс хэллүү. Чи болохоор галыг нь үлээгээд бусад дөрвийг нь идэж уух санаатай. Энэ тав бие биенээсээ салах учиргүй юм гэв. Би гайхан: -Энэ цайнд яаж тэр тав байх юм бэ гэв. -Чанасан тогтоо нь төмөр. Идээшсэн цай нь мод. Тэгээд ус. Амталсан хужир нь шороо юм шү дээ. -Тэгвэл гал нь хаана байна? -Одоо чи оочоодох. Халуун байгаа биз дээ. Тэр чинь гал байгаа юм. Хоол цайгаа галтай байхад нь идэж ууж бай хэмээн аав нухацтай өгүүлээд ёстой л нэг гал амсаж байгаа юм шиг халуун цайгаа амтархан оочиж суудаг билээ.
  • 10.
  • 11. Алхам 1. Эхийн төгсгөл хэсэг болох цай хоолны таван махбодыг олоорой. Чанасан тогоо нь төмөр Идээшсэн цай нь мод Ус Амталсан хужир нь шороо Гал нь цайны халуун Хужир Гашуундуу хурц амттай, хоолонд амт оруулдаг, хээр газар ургадаг цагаан өнгө бүхий шүлтэрхэг бодос.
  • 12. Үйл явдлыг хэн сайн ярих вэ?
  • 13. Алхам 2. Хүү аавтайгаа ярилцсанаар юуг мэдэж, ухаарч авсан бэ? Махбод – Аливаа зүйлийн бүтсэн эд эс, амьд зүйлийн бие цогц (хүн, амьтан, ургамлын бие эрхтэн) Аливаа зүйлийг гаднаас нь дүгнэх биш дотоод мөн чанарыг таньж, мэдэж, ухаарч ойлгох хэрэгтэй.
  • 14. Алхам 3. Эхийн гол санааг тодорхойлоорой. Аливаа зүйлийг гаднаас нь дүгнэх биш дотоод мөн чанарыг таньж, мэдэж, ухаарч ойлгох хэрэгтэй. Хүн байгаль дэлхийтэйгээ салшгүй харилцан холбоотой юм.
  • 15. Алхам 4. Эхээс тулгуур үгийг олоорой. Аав Хүү Гал Мод Төмөр Ус
  • 16. Алхам 5. Дараах үгсийг утгат хэсгээр задлаарай. 1. Харагдах 2. Шимэгдэхэд 3. Идээшсэн 4. Амталсан 5. Санагдана = хар + 0 + гд + х = шим + 0 + гд + х + д = ид + ш + 0 + 0 + сэн = амт + л + 0 + 0 + сан = сана + 0 + гд + 0+ на
  • 17. Хичээлд идэвхтэй сайн оролцсонд баярлалаа.