Cirquit eeljit hotolbor
- 1. Бүлэг хичээлийн нэр: Цахилгаан хэлхээ
Нэгж хичээлийн нэр: Цахилгаан хэмжигдэхүүнүүдтэй танилцъя
2-р хичээл: Цахилгаан гүйдэлтэй танилцъя
Зорилго: Цахилгаан гүйдлийн тухай ойлголттой болох
Зорилт:
Цахилгаан гүйдлийн тухай ойлголттой болох
Цахилгаан гүйдлийг хэрхэн хэмжих талаар ойлголт авах
Гүйдэл хэмжих багажтай танилцах
Энгийн хэлхээний гүйдлийг Амперметрээр хэмжих аргад суралцах
Гүйдлийн шинж чанарын тухай таамаглал дэвшүүлэх
Агуулга:
Цахилгааны хэмжигдэхүүнүүд ба тэдгээрийн шинж чанарын тухай анхны хичээл юм.
Цахилгаан гүйдлийн тухай ахуйн төсөөллийг илрүүлж шинжлэх ухаааны зөв төсөөллөөр
солихыг эрмэлзэнэ. Цахилгаан хэмжигч багажтай харьцах, хэмжилт хийх тухай суурь,
түүний дотор гүйдэл хэмжих багажийн тухай ойлголттой болно.
Арга зүй:
Цахилгаан гүйдлийн тухай сурагчдын санаа бодлыг хэлэлцэх, таамаглал дэвшүүлэх,
таамаглалаа үндэслэх, таамаглалаа туршиж шалгах, туршилтын үр дүнгээ дүгнэж
хэлэлцэнэ. Гүйдлийн тухай хэлэлцүүлгийг явуулахдаа туршилт, хэмжилтээс өмнө
сурагчид өмнө нь юу мэддэг байсан, одоо юуны тухай судлах гэж байгаа, юуг шалгах гэж
байгаа,хэмжилтийг хэрхэн хийж болох тухай зэрэг баримжааг сурагчдад олгож, мэдлэг
бүтээх үйл ажиллагааг хөтөлнө.
Хичээлд ангийг зохион байгуулах
4 гишүүн бүхий багаар хуваана. Энэ нь хамтран ажиллах, санаа
бодлоо солилцоход тохиромжтой.
Хэрэглэгдэхүүн
Зай 1.5V -1ш
Чийдэн 3W -1ш
Холбох утас
Түлхүүр /Унтраалга/ -1ш
Амперметр -1 ш
Хэлхээний зураглал бүхий үзүүлэн
- 4. Энд үзүүлэх, тараах материал, болон, ханын үзүүлэнг Adobe illustrator программ дээр
зурах нь хамгийн тохиромжтой.