SlideShare a Scribd company logo
АГУУЛГА
Сэдэв 1. БЛОГИЙН ТУХАЙ
1.1.1 Блог гэж юу вэ?
1.1.2 Блогийн ач холбогдол
1.1.3 Сургалтын блог
1.1.4 Вэб сайт, блогийн ялгаа
1.1.5 Blogmn.net тухай
Сэдэв 2. СУРГАЛТЫН БЛОГ ҮҮСГЭХ
2.1. blogmn.net-д эрх үүсгэх
2.2. www.Blogmn.net-д нэвтрэх
2.3. www.blogmn.net -д блог үүсгэх
Сэдэв 3. СУРГАЛТЫН БЛОГ ХӨТЛӨХ
3.1. Бичлэг
3.1.1. Шинэ бичлэг оруулах
3.1.2. Бичлэгүүд
3.1.3. Сэтгэгдлүүд
3.1.4. Ангилал
3.1.5. Пинг
3.1.6. Зайнаас бичих
3.2. Загвар
3.2.1 Солих
3.2.2 Засах
3.3. Тохиргоо
3.3.1 Ерөнхий тохиргоо
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
3.3.2 Сэтгэгдлийн тохиргоо
3.3.3 Холбоос
3.3.4 Хамтарч бичих
3.4 Блог
3.4.1 Харах
3.4.2 Гаргах
3.4.3 Оруулах
3.4.4 Устгах/ Түр хаах
3.5 Бусад
3.5.1 Зургийн цомог
Сэдэв 4. СУРГАЛТЫН БЛОГ ХӨГЖҮҮЛЭХ
4.1 Блогт цаг оруулах
Сэдэв 5. СУРГАЛТЫН БЛОГ ХӨТЛӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛ
5.1 Цахим хичээл оруулах
5.2 Цахим тест оруулах
5.3 Цахим сургалтын хэрэглэгдэхүүн оруулах
5.4 Блог амжилттай хөтлөх зөвлөгөө
НЭР ТОМЬЁО
Хуудас- 2
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Сэдэв 1. БЛОГИЙН ТУХАЙ
1.2. Блог гэж юу вэ?
Блог(Blog 、 Weblog ) бол интернэт дэх хувийн тэмдэглэл юм. Өөрөөр
хэлбэл таны санаа, үзэл бодлын цуглуулга цахим хуудаснаа байрласан тэр
хувилбарыг блог гэж нэрлэдэг байна. Сүүлийн үед өөрсдийн ажил амьдралын
тухай өдрийн тэмдэглэл хөтлөх, тодорхой сэдвийн талаар мэдээлэл бусадтай
солилцох, сургалт судалгаанд ашиглах гэх мэт хэлбэртэйгээр он цаг дарааллын
нарийвчлалтайгаар ашиглах болсон.
Блогийг 1990-ээд оны үед Америк, Япон, Франц, Герман зэрэг орнуудад
хэрэглээний түвшинд хэрэглэж байсан бол Жеймс Гаррет, Камерон Баррет зэрэг
хүмүүс блогийг хөгжүүлжээ. Улмаар иймэрхүү маягийн вэб хуудас сонирхогчдын
тоо олширч дэлхий нийтээрээ ашиглах болжээ.
Одоо блогийг ашигласан сүлжээ, хамтран бичдэг бүлэг хүмүүс хамтран сайт
хэлбэрт хүртэл ороод байна. Жишээ нь: сонирхол нэгтэй хүмүүс хамтран нэг
блогийг бичнэ. Хүн бүр энд тэндээс шинэ мэдлэг, мэдээлэл, өөрийн хийсэн
зүйлийг бусдадаа танилцуулж, вэб дээрээ бичлэг хийнэ. Блогоор хоорондоо
танилцан найзуудтай ч болдог.
Блог бичигч хүнийг БЛОГГЕР гэж нэрлэдэг.
Блогийн боломжууд:
• Бичих: Маш амархан бичлэг үүсгэж, зураг, дүрс бичлэг, дуу оруулах, мөн
бусад хүмүүс таны бичлэгт сэтгэгдэл оруулахдаа зураг, инээмсэглэл
оруулах боломжтой.
• Загвар: Блогт буй бэлэн загвараас ашиглахаас гадна өөрийн дураар засах
өөрчлөх боломжтой.
• Хувийн нууц: Бичлэгүүдээ зохицуулснаар, блогт нэвтэрсэн хүн бүрд, зөвхөн
өөрөө, найзууддаа уншуулах боломжтой.
• Оруулах: 50мб хүртэл зайнд зураг оруулж зургийн цомог бүтээх болон
медиа, програм бусад файлуудаа оруулах боломжтой!
• Хайлт: Бүх төрлийн хайлт хийх боломжтой.
• Харилцах: Самбар, чат ашиглан бусадтай холбогдож болохоос гадна
сайтын бусад хэрэглэгчидтэй зурвасаар харилцах боломжтой.
1.3. Блогийн ач холбогдол
Хуудас- 3
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Вэбийн хөгжлийн явцад блог үүсэж, интернэт, компьютерийг өргөн хүрээнд
ашиглах боломжийг олгож байна. Блогийн ач холбогдолтой.
• Компьютер ашиглах мэдлэг, чадвар тодорхой хэмжээнд дээшилнэ. Блогтоо
текст, зураг, дуу, бичлэг, хүснэгт гм мэдээлэл оруулахын тулд тэдгээрийг цахим
хэлбэрт оруулах шаардлагатай болно.
• Интернэтээс мэдээлэл хайх, татах, блогт байршуулах гэх мэтээр интернэт
ашиглах мэдлэг чадвар сайжирна.
• Багшийн цахим мэдээлэл боловсруулах чадвар дээшилнэ.
• Багш нар хоорондоо интернэтээр харилцаж, туршлага, мэдлэгээ солилцож,
хөгжих боломжтой болно.
• Хичээл, сургалтын материалаа блогтоо байрлуулснаар сурагчид бие даалт,
гэрийн даалгавар, зайн сургалтын хичээлүүдийг авч ашиглана.
• Багш мэдээллийн технологийн хөгжлөөс хоцролгүй цаг үетэйгээ хөл
нийлүүлэн хөгжинө.
1.4. Сургалтын блог
Блогийг үүсгэж нээхдээ ямар зорилгоор үүсгэснээсээ шалтгаалан өөр өөр
зориулттай байна. Хувь хүний блог, сургалтын блог, танилцуулга блог гэх мэт.
Бидний блог бол сургалтын блог. Сургалтын блогийн зорилго нь сурагчдад
хичээл сургалттай холбоотой мэдээлэл өгөх, дамжуулах, багш нар харилцан
туршлага судлах юм. Иймээс сургалтын блог нь дараах шаардлагыг хангасан
байх хэрэгтэй.
▪ Блогийн загвар энгийн, өнгө тектийн хэмжээ сурагчдын нүдийг ядраахгүй,
тохиромжтой байх
▪ Блогийн ангилал үүсгэж, бичлэгээ оруулсан байх
▪ Блогийн танилцуулга буюу хөтлөгч багшийн мэдээлэл байх
▪ Зөвхөн хичээл сургалттай холбоотой бичлэг оруулах
▪ Бичлэг нь дүрмийн болон найруулгын алдаагүй байх
1.5. Вэб сайт, блогийн ялгаа
Хуудас- 4
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Блог нь вэбийн хөгжлийн явцад гарч ирсэн хялбаршуулсан вэб бөгөөд
хэрэглээний түвшинд өргөн тархсан хэлбэр юм. Вэбийг зохион байгуулах нь
мэргэжлийн түвшний ажил бөгөөд харин нэгэнт зохион байгуулсан вэбийг ямар ч
хүн мэдээлэл оруулж засвар хийх боломжтой юм. Вэб сайт болон блогийн ялгаа:
• Вэбийг мэргэжлийн хүн зохион байгуулдаг бол блогийг хэн ч ажиллуулж
зохион байгуулж болно.
• Блог нь бэлэн загвартай байдаг. Өөрчилж, засварлаж болно.
• Вэбийг ажиллуулснаар тодорхой хэмжээний төлбөр төлдөг бол блогийг
ажиллуулснаар ямар ч төлбөр төлөхгүй.
• Блогтоо домайн нэр авч болно. Тухайлбал: бидний блог дараах хэлбэртэй
байна.
1. akcuom.com. Энэ бол сайтийн нэр юм. Akcuom сайтын домайн нэр, com
сайтын өргөтгөл юм.
2. akcuom.blogspot.com. Энэ нь блог. akcuom бол блогийн домайн нэр,
blogspot.com бол тухайн блогийг ямар сайт ашиглан нээснийг харуулна.
Өөрийнхөө блогтоо домайн нэр авч болно.
1.6. Blogmn.net тухай
Блог үүсгэх маш олон гадаад болон дотоод сайтууд байдаг. Тухайлбал:
www.gogo.mn, www.banjig.net, www.blogmn.net, www.bblog.mn гэх мэт. Бид
эдгээрээс www.blogmn.net сайтыг ашиглан блог нээх, хөгжүүлэх зөвлөмж өгөх
болно. www.blogmn.net сайт нь үнэ төлбөргүй блогийн үйлчилгээ үзүүлэгч сайт
юм.
Уг сайт 2006 оны 1-р сарын 6-нд анх нээгдсэн.
Уг сайтыг анх сайн дураараа нэгдсэн оюутан залуус үүсгэсэн ба энэхүү сайт нь
өөрөө бизнесийн зорилготой бус, ямар нэгэн ашиг олдоггүй тул зарим нэгэн
гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр ажилладаг.
Сэдэв 2. СУРГАЛТЫН БЛОГ ҮҮСГЭХ
Хуудас- 5
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Сургалтын блог үүсгэх нь дараах үе шатуудтай.
1. Blogmn.net сайтад бүртгүүлж, нэвтрэх эрх авах
2. Blogmn.net сайтад нэвтрэх
3. Blogmn.net сайтад блог үүсгэх
2.1. blogmn.net-д эрх үүсгэх
Та блог үүсгэхийн тулд эхлээд www.Blogmn.net сайтад бүртгүүлж нэвтрэх эрх
авах хэрэгтэй.
Алхам 1. www.Blogmn.net хаягаар ороход дараах цонх нээгдэнэ.
Алхам 2. Нэвтрэлт хэсгээс Бүртгүүлэх командыг биелүүлэнэ.
Алхам 3. Дээрх командыг биелүүлэхэд дараах
цонх нээгдэнэ. Бөглөж дуусаад үргэлжлүүлэх
командыг биелүүлнэ.
Хэрэглэгчийн нэр- Нэр өгөхдөө цахим шуудангийн хаягтай ижил нэр
өгөх нь хялбар байдаг.
Хуудас- 6
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Нууц үг- Нууц үгээ оруулна. Нууц үгээ тэмдэглэж авах, мартаж
болохгүй.
Нууц үг давтах- Нууц үгээ дахин оруулах
Email хаяг – Өөрийн ашиглаж буй цахим шуудангийн хаягаа бичнэ.
Бүртгүүлэх тохиролцооны өмнөх хэсгийг чагтлана.
Үргэлжлүүлэх командыг биелүүлнэ.
Алхам 4. Дээрх командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Хоосон нүд бүрт
харагдаж буй байдлаар бөлөөрэй. Бөглөж дуусаад үргэлжлүүлэх командыг
биелүүлэнэ.
Алхам 5. Дараах цонх нээгдэнэ. Энэ хэсгийн мэдээллийг сайтар анхаарч
уншаарай.
Хуудас- 7
Анхаарах зүйл:
Цахим шуудангаа шалгана уу.
Танд бүртгэл идэвхжүүлэх холбоосыг илгээсэн! Та цахим захианд буй
идэвхжүүлэх холбооосоор дамжин орж бүртгэлээ идэвхжлүүлээрэй. Та бүртгэлээ
7 хоногийн дотор идэвхжүүлэхгүй бол системээс устгагдах болно.
Хэрвээ бүртгэл идэвхжүүлэх ц-захидал очоогүй байвал зарим тохиолдолд
хэрэггүй захидал(spam, bulk, junk)-н хавтас руу орох тал байдаг тул та шалгаж
үзээрэй.
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 6. Та өөрийн цахим шуудангийн хаягруугаа ороход www.Blogmn.net–ээс
захиа ирсэн байх ба идэвхжүүлэх холбоосыг дарснаар блогтоо нэвтрэх эрхтэй
болно.
Та блог нээх анхны алхмаа хийлээ.
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ
2.2. www.Blogmn.net-д нэвтрэх
Алхам 1. www.Blogmn.net хаягаар орно.
Алхам 2. Хэрэглэгчийн нэр, нууц үгээ бичээд Нэвтрэх командыг биелүүлнэ.
Алхам 3. Нэвтрэх командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Энэ
цонхноос Удирдах командыг сонгож блогт нэвтэрнэ. Хэрэв сайтад
нэвтрэхгүй бол буюу Гарах командыг биелүлнэ.
Хуудас- 8
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 4. Удирдах командыг биелүүлэхэд www.blogmn.net сайтад
нэвтрэнэ. Дараах байдлаар харагдана.
2.3. www.blogmn.net -д блог үүсгэх
www.Blogmn.net сайтад бүртгүүллээ. Одоо блог үүсгэе.
Алхам 1. www.Blogmn.net сайтад нэвтэрсэн байх
Алхам 2. Цонхны баруун дээд хэсэгт байрлах Шинэ блог нээх гэсэн
командыг сонгоно.
Алхам 3. Шинэ тэмдэглэл
нээх гэсэн цонх нээгдэх ба
зааврын дагуу мэдээлэл
оруулаад үргэлжүүлэх
команд сонгоно.
Хуудас- 9
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Хаяг- Блогийнхоо нэрийг бичнэ. Таны блог энэ нэрээр бичигдэж орох
болно.Жишээ нь: akcuom.blogmn.net
Тэмдэглэлийн нэр- Блогоо нээхэд дээд хэсэгт нь харагдах үг, өгүүлбэр
юм.
Тухай- Блогийн зорилго, агуулга, админий талаарх мэдээлэл байж болно.
Жишээ нь: Зайн сургалт
Ангилал – Тухайн блог нь ямар зорилготой гэдгээс хамааран ангиллыг
сонгоно. Сургалтын блог нь боловсрол гэсэн ангилалд хамаарна.
Батлах код- Харагдаж буй үсэг, тоотой кодыг оруулна.
Үргэлжлүүлэх- Блог үүсгэх команд
Болих- Блог үүсгэхгүй
Алхам 4. Блогийн загвараа сонгоод, сонгосон загварын доор байрлах ЦЭГ
товчлуурыг идэвхжүүлсний дараа үргэлжлүүлэх командыг биелүүлнэ.
Алхам 5. Дараах цонх нээгдэх ба Блог удирдах хэсэг рүү орно.
Хуудас- 10
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 6. Блог удирдах хэсэгт дарахад Блогийн удирдлагын хэсэг гэсэн цонх
нээгдэнэ.
Сэдэв 3. СУРГАЛТЫН БЛОГ ХӨТЛӨХ
3.1. Бичлэг
Хуудас- 11
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Бичлэг гэдэг нь блогт оруулсан мэдээлэл юм. Блогт харагдаж буй бүхий л
мэдээллүүд бичлэгийн тусламжтай үүсч, харагдана. Сургалтын блогт бичлэг
оруулах нь маш хялбар.
3.1.1. Шинэ бичлэг оруулах
Шинэ бичлэгийг үүсгэхдээ дараах алхмын дагуу гүйцэтгээрэй!
Алхам1. Блогийн удирдлагын хэсэг - Бичлэг - Шинэ бичлэг командыг
сонгоход дараах цонх нээгдэх болно.
Алхам2. Шинэ бичлэг оруулах хэсэг нээгдэнэ. Дараах цонх нээгдэнэ.
Хуудас- 12
Анхаарах зүйл:
Гарчиг хэсэгт бичлэгийн гарчигаа заавал бичиж өгнө.
Доод хэсгийн талбарт нь бичлэгээ оруулах ба бичлэг засварлах,
хэлбэржүүлэх зэрэг төрөл бүрийн цэсүүд байрлана.
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
1. Үг болон хэсэг текстийг тод хэлбэрээр харагдуулна.
2. Үг болон хэсэг текстийг налуу хэлбэрээр харагдуулна.
3. Үг болон хэсэг текстийг доогуур зураастай хэлбэрээр харагдуулна.
4. Үг болон хэсэг текстийг дундуур зураастай хэлбэрээр харагдуулна.
5. Үг болон хэсэг текстийн өнгийг өөрчлөх
6. Текстийн арын дэвсгэрийн өнгийг өөрчлөх
7. Үг болон хэсэг текстийг баруун тийш зэрэгцүүлнэ.
8. Үг болон хэсэг текстийг голд зэрэгцүүлнэ.
9. Үг болон хэсэг текстийг зүүн тийш зэрэгцүүлнэ.
10.Үг болон хэсэг текстийг тоогоор дугаарлана.
11.Үг болон хэсэг текстийг төрөл бүрийн тэмдэгтээр дугаарлана.
12.Үг, хэсэг текст, зураг зэрэгт гипер холбоос оруулна.
13.Бичвэрт зураг оруулна.
14.Google Picasa-ийн бэлэн зургуудаас зураг оруулах
15.Бичвэртээ видео бичлэг оруулна.
16.Видео бичлэг оруулах. Маш нарийн тохиргоотой видео бичлэгийг оруулах
талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
17.Файл оруулах. Дараах төрлийн файлуудыг / PDF, DOC, PPT / оруулах
боломжтой.
18.Код оруулах хэсэг. Дурын HTML код оруулж болно.
19.Төрөл бүрийн smile буюу инээмсэглэлүүд оруулах
20.Бичвэрт хүснэгт оруулах
21.Төрөл бүрийн нэмэлт тэмдэгтүүд оруулах /Жишээ нь: шатрын хөлгүүд,
математик тэмдэглэгээ г.м /
22.Мөр хооронд зураас оруулж тусгаарлах
23.Үг, үсгийн алдаа илрүүлж, засах
Хуудас- 13
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
24.Бичвэрт код бүхий мэдээлэл оруулахад ашиглана. Жишээ нь: youtube.com-
оос бичлэг оруулахад embed кодыг нь HTML-д хуулж оруулна. Мөн цахим
хичээлийг slideshare.com сайтад байрлуулаад кодыг нь HTML-д хуулна.
25. Дэлгэц дүүргэж харах
26.Бичвэрээ хадгалах
27.Өмнөх үйлдлээ сэргээх
28.Хамгийн сүүлийн үйлдлээ сэргээх
29.Бичвэрээс үг, үсэг, хэсэг текст хайх, засварлах
30.Үг, үсгийг өөр үг,үсгээр солих
31.Текстийг форматлаж, цэвэрлэх
32.Текстийн фондыг өөрчлөх
33.Текстийн өндөрийг өөрчлөх
34.Арзайсан фондыг Юникодын фонд руу хөрвүүлэх
35.Кириллээр бичих
36.Бичлэгт нэмэлт код оруулах
37.Бичвэрийг тоймлох / Блогийн бичлэгт эх текстийг бүрэн харуулахгүйгээр
хэсэг тестийг харуулах /
38.Бичлэгээ хэн нэгэн хуулахаас хамгаалах
Хуудас- 14
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Нарийвчилсан тохиргоо:
Хугацаа – Бичлэг үүссэн хугацааг автоматаар тохируулна. Өөрчлөх
хэрэггүй.
Бичлэгийн шошгонууд - Бичлэгийн шошго гэдэг нь тухайн бичлэгийн
ерөнхий утгыг агуулсан, бичлэгийг ерөнхийд нь тодорхойлж чадах үгнүүд
юм. Жишээ нь: Хуушуур хэрхэн хийх талаар заасан бичлэг оруулсан
тохиолдолд хоол, хуушуур, тогооч гэх мэтээр дунд нь таслалаар
тусгаарлан шошгонууд бичиж өгч болно. Бичлэг заавал шошготой байх
албагүй ч шошго бичсэнээр уншигчид таны бичлэгийг хайж олоход тус
дөхөм болох юм.
Унших эрх- Бичлэгийг харуулах байдлыг тодорхойлно. Бүгдэд нээлттэй,
хаалттай эсвэл зөвхөн найзууддаа харуулах боломжтой.
Нууц үг- Бичлэгийг уншихын тулд нууц үг хэрэглэх эсэхийг тодорхойлно.
blogmn.net нүүр хуудсанд- Бичлэгийг нүүр хуудсанд харуулах эсэхийг
тодорхойлно.
Сэтгэгдэл зөвшөөрөх эсэх- Бичлэг уншигч сэтгэгдлээ үлдээх эсэхийг
тодорхойлно.
Инээмсэглэл ба хөрвүүлэлтүүд – Инээмсэглэл болон хөрвүүлэх
хэрэгсэлийг ашиглаж болох эсэхийг тохируулна.
Оруулах- Үүсгэсэн бичлэгээ блогтоо оруулах
Ноорог- Бичлэгээ хадгалах
Хуудас- 15
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Урьдчилан харах – Блогт оруулахгүйгээр харах хэлбэр юм.
Болих- Бичлэгээ блогтоо оруулахгүй тохиолдолд сонгоно.
3.1.2 Бичлэг засварлах
Бичсэн бичлэгийг засварлахын тулд дараах алхмуудыг хийнэ.
Алхам 1. Бичлэг / Бичлэгүүд командыг сонгоно.
Алхам 2. Дээрх командыг биелүүлэхэд оруулсан бичлэгүүд харагдана.
Алхам 3. Үйлдэл хэсэгт командууд байрлана. Эдгээр
командуудаас засварлах командыг сонгоно.
Харах. Бичлэгийг блогт хэрхэн байрлахыг шууд харна.
Засварлах. Тухайн бичлэгийн текст хэсэг уруу орно.
Устгах. Тухайн бичлэгийг устгах.
Алхам 4. Засах команд биелүүлэхэд өмнө үүсгэсэн бичлэг гарч ирнэ.
Энэхүү бичлэгтээ засвар хийнэ.
Хуудас- 16
Анхаарах зүйл:
Нарийвчилсан тохиргоог өөрчилсний хэрэггүй. Учир нь автоматаар тохируулагдсан байдаг.
байна. Өөрийн бичлэгийн онцлогоос хамааран тохируулж, өөрчилж болно.
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 5. Засварласан текстээ блогтоо байрлуулах. Үүний тулд дараах
командуудаас “Нийтлэх” командыг биелүүлнэ.
3.1.2. Бичлэгүүд
Энэ нь өмнө нь үүсгээд, блогтоо оруулсан бичлэгүүд юм. Оруулсан
бичлэгээ засварлах шаардлагатай болсон үед бичлэгүүдээсээ сонгоод
засварлана.
Бичлэгүүдээ харахын тулд дараах алхмуудыг гүйцэтгэнэ.
Алхам 1. Блогтоо нэвтэрч орох
Алхам 2. Бичлэг / Бичлэгүүд командыг сонгоно.
Хуудас- 17
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 3. Дээрх командыг сонгоход дараах цонх нээгдэнэ. Энд бичлэгүүд
нь жагсаалт маягаар харагдана.
3.1.3. Сэтгэгдлүүд
Блогт оруулсан бичлэгийг уншаад, тухайн бичлэгийн талаарх уншигчийн
үлдээсэн захиа юм.
Сэтгэгдэл үлдээх: Сэтгэгдэл үлдээхийн тулд дараах алхмыг гүйцэтгээрэй.
Алхам 1. Бичлэг үлдээх блог нээх. Үүний тулд блогийн хаягаа интернэт
хөтөчдөө бичиж өгнө. www.akcuom.blogmn.net
Хуудас- 18
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 2. Блогоо нээгээд сэтгэгдэл үлдээх бичлэгээ нээнэ.
Алхам 3. Сэтгэгдэл бичих хэсэг уруу ороход дараах цонх нээгдэнэ.
Нэр: Сэтгэгдэл үлдээгч хүний
нэр болон e-mail хаяг
автоматаар байрлана.
Өөр нэрээр бичих: Энэ
хэсгийг сонговол
Нэр: Өөр нэрээ бичнэ.
веб: веб болон блогийн хаягаа
бичиж өгнө.
Гарчиг: Сэтгэгдлийн ерөнхий
агуулгаа бичнэ.
Сэтгэгдэл: Үлдээх сэтгэгдлээ
бичнэ.
Оруулах: Сэтгэгдлээ үлдээх.
Сэтгэгдэл харах:
Хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг харахын тулд дараах алхмуудыг гүйцэтгэнэ.
Алхам 1. Блог уруу нэвтэрч орох
Алхам 2. Бичлэг / Сэтгэгдлүүд командыг гүйцэтгэнэ. Дараах цонх
нээгдэнэ. Энд сэтгэгдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байна.
Хуудас- 19
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Сэтгэгдэл устгах:
Сэтгэгдлийн доод хэсэгт “Сонгосон сэтгэгдэл устгах” гэсэн команд
байрлана. Та устгах сэтгэгдлээ сонгоод энэ командыг биелүүлснээр уншигчийн
үлдээсэн сэтгэгдэл устана.
Бичлэгтээ сэтгэгдэл үлдээх эсэхийг тодорхойлох:
Сэтгэгдэл нь блоггер хүнд маш их нөлөөтэй байдаг. Тухайн блоггерийн
бичлэгт эерэг сэтгэгдэл үлдээсэн байвал блоггер хүнд урам зориг өгдөг. Хэрэв
таны бичлэгт зохимжгүй сэтгэгдэл үлдээх магадлалтай бол сэтгэгдэл бичихгүй
байхаар тохируулж болно.
Алхам 1. Блогт нэвтэрч орох.
Алхам 2. Тохиргоо / Сэтгэгдлийн тохиргоо командыг сонгоно.
Алхам 3. Дараах цонх нээгдэнэ. Эндээс тохиргоогоо хийж болно.
Хуудас- 20
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
3.1.4. Ангилал
Блогоо зөв, эмх цэгцтэй удирдахад ангилал нь чухал юм. Блогтоо ангилал
заавал үүсгэж, шинээр үүсгэсэн бичлэгүүдээ ангиллын дагуу оруулах хэрэгтэй.
Ангилал үүсгэх:
Алхам 1. Блогтоо нэвтрэх
Алхам 2. Бичлэг / Ангилал команд сонгоно.
Алхам 3. Бичлэгийн ангилал сонгох
Хуудас- 21
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 4. “Ангилал нэмэх” командыг сонгоход дараах цонх нээгдэнэ. Нэр
хэсэгт ангиллын нэрээ бичээд Ангилал нэмэх команд биелүүлнэ.
Шинэ бичлэгээ тохирох ангилалд оруулах:
Алхам 1. Блогтоо нэвтрэх
Алхам 2. Бичлэг / Шинэ бичлэг команд сонгоно.
Алхам 3. Шинэ бичлэгээ үүсгэх
Алхам 4. Нарийвчилсан тохиргоо хэсгийн Бичлэгийн ангилал хэсгээс
сонголт хийнэ.
Алхам 5. Оруулах команд сонгоно.
Үүсгэсэн бичлэгээ ангилалд тохируулах:
Хуудас- 22
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 1. Блогтоо нэвтрэх
Алхам 2. Бичлэг / Бичлэгүүд команд сонгоно.
Алхам 3. Бичлэгийн жагсаалт гарч ирэх ба дараах цонх нээгдэнэ.
1- Устгах. Тухайн сонгосон бичлэгийг утсгана.
2- Сонгосон бичлэгийг үүсгэсэн ангилалд оруулахыг сонгох
3- Сонгосон ангиллаа биелүүлэх
Ангилал өөрчлөх:
Алхам 1. Блогт нэвтрэх
Алхам 2. Бичлэг / Бичлэгүүд команд сонгоно.
Алхам 3. Бичлэгийн жагсаалт гарч ирэх ба дараах цонх нээгдэнэ.
Тухайн бичлэгээ өөр ангилалд оруулахын тулд энэ командыг сонгох
ба үүсгэсэн ангиллууд харагдана.
3.1.5. Пинг
Пинг гэдэг нь та өөрийн блогийн шинэчлэлтийг тодорхой нэгтгэгч саитууд
рүү илгээж байна гэсэн үг. Та блогоо шинэчлэх бүрдээ илгээж байвал таны
Хуудас- 23
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
блогийн талаарх мэдээлэл дээрх саитууд болон зарим хайлтын системд
илрэхээр бүртгэгдэх болно.
Пинг тохируулахдаа:
Алхам 1. Блогтоо нэвтрэх
Алхам 2. Бичлэг / Пинг илгээх командыг сонгоно.
- Энэ хэсэгт блогийн нэр байрлана.
- Блогийн URL буюу интернэт хаяг байрлана.
- Пингээ илгээх сайтуудын жагсаалт байрлана. Эндээс сонгож,
болиулж болно.
3.1.6. Зайнаас бичих
Хэрвээ та гар утас, эсвэл цахим шуудангийн хаягнаасаа блогтоо бичлэг
оруулж байхыг хүсвэл дараах зааврыг мөрдөнө үү:
1. Та доорх тохиргоонд зайнаас бичих тохиргоог идэвхжүүлэх хэрэгтэй.
2. Та өөрийн бичлэг хийх цахим шуудангийн хаягнуудаа оруул. Энд та гар
утасныхаа мэил хаягийг сонгож болно.
3. Хэрвээ та шууд нээх гэж сонговол бичлэг тань тэр дороо бусдад уншигдах
боломжтой болно. Хэрэв шууд нээхгүй гэж сонговол түр хадгалах
байдлаар шууд блогтоо тавигдахгүйгээр сонгох боломжтой.
Хуудас- 24
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
3.2. Загвар
Блог үүсгэхэд бэлэн загварууд байдаг. Эдгээр бэлэн загварууд ашиглан
блогийн харагдах байдал загварыг өөрчилж болно. Блогийн загварыг ямар ч
байдлаар өөрчилж болох боловч тодорхой хэмжээний програмчлалын хэл /
HTML / мэддэг хүн өөрчлөх нь тохиромжтой.
3.2.1. Солих
Блогийн загвараа өөрчлөн бэлэн загваруудаас сонгон сольж болно.
Блогийн загвар солихдоо дараах алхмыг гүйцэтгэнэ.
Алхам 1. Блогтоо нэвтрэх
Алхам 2. Загвар / Солих команд сонгоно.
Алхам 3. Гарч ирэх бэлэн загваруудаас сонгоно.
3.2.2. Засах
Хэрэв танд бэлэн байгаа загварууд таалагдахгүй бол өөрийн хүссэнээр
өөрчлөж болно. Энэ хэсэгт блогийн код байрлана.
Хуудас- 25
Анхаарах зүйл:
Хэрэв та програмчлалын HTML хэлний мэдлэггүй бол
энэ хэсгийг өөрчлөөд хэрэггүй.
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 1. Блогтоо нэвтрэх
Алхам 2. Загвар / Засах команд сонгоно.
Алхам 3. Блогийн HTML код харагдах ба энд та засварлах зүйлээ
гүйцэтгэнэ.
3.3. Тохиргоо
3.3.1. Ерөнхий тохиргоо. Блогийн бүх төрлийн тохиргоо хийж болно.
Хуудас- 26
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
1. Хаяг – Блогийн хаяг.
2. Блогийн нэр- Блогийн нүүрэнд харагдах нэр
3. Товч тодорхойлолт- Блогийн зорилго, агуулга зэрэг дэлгэрэнгүй
мэдээлэл байна.
4. Ангилал- Блогийн ангилал
5. Нэг хуудсанд харуулах бичлэгийн тоо- Блог нээхэд эхний
нүүрэнд хэдэн бичлэг харагдах тоог тохируулах
6. Сүүлийн бичлэгүүд- Уншигч нарын үлдээсэн хамгийн сүүлийн
бичлэгийн тоог тохируулах
7. Найзуудын хуудсанд- Найзуудын хуудсанд хэний бичлэгийг
оруулахаа сонгоно.
8. Цагийн бүс- Цагийн бүсчлэлээ сонгох. Өөрчилсний хэрэггүй.
9. Огноо харагдах байдал- Огноог харах хэлбэрүүдээс сонгоно.
10.Цагийн харагдах байдал- Цагийн харах хэлбэрүүдээс сонгоно.
11.Бичлэгийн гарчиг харуулах уу- Бичлэгийн гарчиг харуулах эсэхийг
сонгоно.
12.Нарийн тохиргоог идэвхитэй байлгах уу- Нарийвчилсан тохиргоог
идэвхитэй байх эсэхийг сонгоно.
Хуудас- 27
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
13.Бичлэгүүдийг эхлэл хуудсанд тоймлон харуулах- Блогт
нэвтрэхэд бичлэгүүд нь тоймлогдон харагдах эсэхийг тодорхойлно.
14.Сайтын нүүрэнд харуулахгүй- Бичлэгүүдийг сайтын нүүр хуудсанд
харуулах эсэхийг тодорхойлно.
15.Инээмсэглэл хаах- Инээмсэглэлийн тэмдэглэл оруулах эсэхийг
тодорхойлно.
16.Шинэ бичлэгүүдэд хандах эрхийн зохицуулга- Бичлэгүүдийг бүх
хүнд, найздаа, бүртгэлтэй хүмүүст харуулах эсэхийг тодорхойлно.
17.Шинэ бичлэгүүдэд тогтмол агуулга- Шинэ бичлэг бичих бүрд
тогтмол текст байх эсэхийг тохируулна.
18.Email хаягийн жагсаалт- Бичлэг хийх бүрдээ хэн нэгэнд email-ээр
мэдэгдэл илгээж байж болно. email хаягийг таслалаар зааглан
хэдэн хүнд ч илгээж болно. Мөн шинэ бичлэг оруулах хэсгийн
нарийн тохиргоо хэсэгт email мэдэгдэл илгээх эсэхээ тухай бүрд нь
тохируулж болно. atsukh@domain.com,delgermurun@site.com
19.Нүүсэн блогийн хаяг - Хэрвээ та блогоо өөр сайт руу оруулсан бол
энд шинэ блогийнхоо хаягийг оруулна уу
20.Тандагчийн хаяг шилжүүлэх. Ямар нэгэн өөр тандагч дамжуулан
ашиглах бол тухайн сайтад өөрийн RSS URL хаягийг зааж өгөхдөө
&redirect=1 гэсэн бичгийг нэмж өгөөрэй.
21.Хорьсон IP –нууд. Хэрвээ та тодорхой зочдыг өөрийн блогтоо
оруулахгүйгээр хорихыг хүсвэл тэр хүмүүсийн IP хаягийг оруулан
хорьж болно. Хэрэв олон IP хорих бол хооронд нь таслалаар
зааглана. Хэрэв нэг хэсэг IР-уудыг хорих бол од (*) ашиглаж болно.
Жишээ нь: 123.45.678.90,10.987.65.432,111.22.333.*
3.3.2. Сэтгэгдлийн тохиргоо. Доорх зургийг хараад тохиргоо хийх боломжтой.
Хуудас- 28
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
3.3.3. Холбоос
Блогтоо бусад багш нарын блогуудыг холбож өгч болно. Ингэснээр таны
блогоос бусад багш нарын блог уруу нэвтрэн орж, мэдээлэл авах боломжтой
болно. Холбоос үүсгэхийн тулд дараах алхмыг гүйцэтгээрэй.
Алхам 1. Блогтоо нэвтрэх
Алхам 2. Тохиргоо / Холбоосууд командыг биелүүл. Дараах цонх нээгдэх болно.
Холбоосын нэр: Блог дээр гарах нэр
Хаяг: Интернэт хаягаа бүтнээр нь зөв бичиж өгөх.
Хадгал: Холбоос хийснийг баталгаажуулах
Хуудас- 29
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Жишээ: Дорж нэрээр tserenbaatar.blogmn.net блогийг холболоо.
Блог дээр харагдах байдал:
3.3.4. Хамтарч бичих
Блогоо ганцаараа биш өөр хэн нэгэнтэй бичих бол энэ тохиргоог хийнэ.
Алхам 1. Блогтоо нэвтрэх
Алхам 2. Тохиргоо / Холбоосууд командыг биелүүл. Дараах цонх нээгдэх
болно.
Алхам 3. Хамтрагч урих команд биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ.
Хуудас- 30
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Хэрэглэгчийн нэр: Урих хүний хэрэглэгчийн нэрийг бичиж өгөх
Богино зурвас: Урих хүсэлтээ бичнэ.
Тийм: Хүсэлтээ илгээх
Болих: Урих хүсэлтээ болих
3.4. Блог
Блог хэсэг нь блогийн ерөнхий төлөв буюу интернэтэд байрласан байдлыг
харах юм.
Хуудас- 31
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
3.4.1. Харах. Блогоо удирдаж байх явцдаа интернэтэд хэрхэн харагдахыг харах
боломжийг энэ команд олгоно.
Алхам 1. Блогтоо нэвтрэх
Алхам 2. Блог / Блог харах командыг биелүүл. Шинэ цонхон дээр блог
харагдана.
3.4.2. Гаргах. Блогоо нөөцлөж авах, эсвэл блогтоо оруулсан мэдээллүүдээ
хадгалж авахын тулд энэ командыг биелүүлнэ.
- Энэ хэсэгт блогийн бичлэг, бичлэгийн ангилал, шошго, сэтгэгдлүүдийг гарган
(экспорт) авч тусгай формат бүхий файл болгон өөрийн компьютертаа хадгалах
боломжтой.
- Энэ файл нь таны блогийн зөвхөн бичлэг, бичлэгийн ангилал, шошго болон
сэтгэгдлүүдийг агуулах ба хуулсан файлууд гэх мэт бусад хэсгүүдийг бүрэн
агуулахгүй гэдгийг анхаараарай!
- Та энэ файлаа ашиглан www.blogmn.net дээр дахин сэргээх болон бусад
Wordpress (wordpress.com, delhii.net) суурьтай блог руугаа оруулах боломжтой.
- www.blogmn.net сайтаас бусад сайт руу хуулах үед хязгаарлалттай
бичлэгүүдийн тохиргоо, тоолуур зэрэг болон бусад зарим тохиргоо ажиллахгүй
болж нуусан бичлэгүүд, найзуудад зориулсан бичлэгүүд тань ил болж жирийн
бичлэг болох талтайг анхаарна уу!
Алхам 1. Блогтоо нэвтрэх
Алхам 2. Блог / Гарах командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ.
Хуудас- 32
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Blogmn форматаар гаргах
- Энэ хэсэгт блогийн бичлэг, бичлэгийн ангилал, шошго, сэтгэгдлүүдийг гарган
(экспорт) авч тусгай формат бүхий файл болгон өөрийн компьютертаа хадгалах
боломжтой.
- Энэ файл нь таны блогийн зөвхөн бичлэг, бичлэгийн ангилал, шошго болон
сэтгэгдлүүдийг агуулах ба хуулсан файлууд гэх мэт бусад хэсгүүдийг бүрэн
агуулахгүй гэдгийг анхаараарай!
- Та энэ файлаа ашиглан www.blogmn.net дээр дахин сэргээх боломжтой.
Энэ командыг сонговол дараах цонх нээгдэнэ.
Бүх бичлэгүүдийг хэсгийг сонгоод ГАРГАЖ АВАХ командыг биелүүлэхэд
дараах цонх нээгдэнэ.
Файлыг хадгалах сонголтыг сонгоод
OK товч дарна. Энд блогийн
бичлэгүүд XML форматаар
хадгалагдана.
Хуудас- 33
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Wordpress форматаар гаргах
- Энэ хэсэгт блогийн бичлэг, бичлэгийн ангилал, шошго, сэтгэгдлүүдийг гарган
(экспорт) авч тусгай формат бүхий файл болгон өөрийн компьютертаа хадгалах
боломжтой.
- Энэ файл нь таны блогийн зөвхөн бичлэг, бичлэгийн ангилал, шошго болон
сэтгэгдлүүдийг агуулах ба хуулсан файлууд гэх мэт бусад хэсгүүдийг бүрэн
агуулахгүй гэдгийг анхаараарай!
- Та энэ файлаа ашиглан Wordpress (wordpress.com, delhii.net) суурьтай блог руу
оруулах боломжтой.
- Бусад сайт руу хуулах үед хязгаарлалттай бичлэгүүдийн тохиргоо, тоолуур
зэрэг болон бусад зарим тохиргоо ажиллахгүй болж нуусан бичлэгүүд, найзуудад
зориулсан бичлэгүүд тань ил болж жирийн бичлэг болох, бичлэгийн нэр богино
болж тасрах, зурагнууд эвдрэх талтайг анхаарна уу!
Энэ командыг сонговол дараах цонх нээгдэнэ.
Бүх бичлэгийг гэсэн хэсгийг сонгоод ГАРГАЖ АВАХ командыг биелүүлэхэд
дараах цонх нээгдэнэ.
Файлыг хадгалах сонголтыг сонгоод
OK товч дарна. Энд блогийн
бичлэгүүд XML форматаар
хадгалагдана.
Хуудас- 34
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Бичиг баримтыг doc форматаар гаргаж өөрийн компьютерт
хадгалах
- Энэ хэсэгт блогийн бичлэг, сэтгэгдлүүдийг гарган өөрийн компьютертаа
хадгалах боломжтой.
- Энэ файл нь таны блогийн зөвхөн бичлэг, сэтгэгдлүүдийн дан текстийг агуулах
ба хуулсан файлууд, зураг гэх мэт бусад хэсгүүдийг бүрэн агуулахгүй гэдгийг
анхаараарай!
Энэ командыг сонговол дараах цонх нээгдэнэ.
Бүх бичлэгийг гэсэн хэсгийг сонгоод ГАРГАЖ АВАХ командыг биелүүлэхэд
дараах цонх нээгдэнэ.
Файлыг хадгалах сонголтыг сонгоод OK товч дарна. Энд блогийн
бичлэгүүд XML форматаар хадгалагдана.
3.4.3. Оруулах
Хуудас- 35
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
- www.blogmn.net сайтаас гаргаж хадгалж авсан www.blogmn.net-ын файлаа
энд оруулна.
- Мөн та өөр блог сайтаас экспортлон гаргаж хадгалж авсан файлаа
www.blogmn.net-ын блог руугаа импортлож оруулна.
- Гэхдээ та өөр сайт дээрх ижил блогийг хоёр зэрэг хөтлөхөд сайтын энэ
хэсгийг ашиглах нь тохиромжгүй юм. Харин та өөр сайт дээр блог бичдэг
бол блогийн Тандагч (RSS feed) ашиглан блогоо манай сайтад холбоорой.
Ямар системийн файл оруулахаа дараах жагсаалтаас сонгоно уу:
- BlogMN(wordpress.com, delhii.net)
BlogMN.net болон wordpress.com, delhii.net гэх мэт WordPress програм
дээр суурилан хийгдсэн блогуудаас гаргасан файлаас бичлэг, сэтгэгдэл,
ангиллуудыг оруулна.
- Bblog
Banjig blog сайтын блогоос экспортлосон бичлэг болон сэтгэгдлүүдийг
оруулах боломжтой.
- Blogger
Blogger дахь блогоос бичлэг болон сэтгэгдлүүдийг оруулах боломжтой.
BlogMN(wordpress.com, delhii.net) руу оруулах
Алхам 1. Блог / Оруулах командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ.
Алхам 2. “Файлаа сонгоно уу” хэсэгт оруулах файлынхаа замыг зааж өгнө.
Хуудас- 36
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Үүний тулд “зааж өг” хэсгийг сонгоход дараах цонх нээгдэж, оруулах
файлаа сонгоно.
Алхам 3. Оруулах файлаа сонгоод Open командыг биелүүлэхэд дараах
цонх нээгдэнэ. Эндээс “Оруул” командыг биелүүлнэ.
Алхам 4. Оруулах командыг биелүүлнэ. Bblog, Blogger оруулах нь үүнтэй
мөн адил.
3.4.4. Устгах/ Түр хаах. Блогоо бүрэн эхээр нь өөрчлөх, засварлах үед түр хаах
нь тохиромжтой.
Хуудас- 37
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 1. Блогтоо нэвтрэх
Алхам 2. Блог / Устгах түр хаах командыг биелүүл. Дараах цонх нээгдэх
болно.
Түр хаах- Хэсэг хугацаанд блогоо ажиллуулахгүй. Таны мэдээлэл блогтоо
байрлаж байна.
Устгах – Бүрэн эхээр нь устгах
Эхлэл рүү буцах- Энэ үйлдлээ болих
3.5. Бусад
3.5.1. Зургийн цомог
Алхам 1. Блогтоо нэвтрэх
Алхам 2. Бусад / Зургийн цомог команд биелүүлэх
Алхам 3. Зургийн цомог (0) зураг хэсгийг сонгох
Алхам 4. Дараах цонх нээгдэх ба Шинэ хавтас үүсгэх командыг биелүүл.
Хуудас- 38
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Шинэ хавтас үүсгэх
Алхам 1. Энэхүү командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ.
Хавтасны нэр- Үүсгэх хавтасны нэрээ бичнэ.
Тайлбар- Цомгийн тайлбараа оруулна.
Алхам 2. Нэрээ бичээд Шинэ хавтас үүсгэх командыг биелүүлэхэд зургийн
хавтас үүснэ.
Зураг хуулах
Алхам 1. Зураг хуулах команд биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ.
Хуудас- 39
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Файл сонгох- Зургийн файлын замыг зааж өгч оруулна.
Нэр- Зургийн нэрээ өгнө.
Тайлбар- Зургийн тайлбар бичих
Файл нэмэх – Дахин зураг нэмэхийн тулд энэ зкомандыг биелүүлнэ.
Алхам 2. Хуулах командыг сонгож блог руугаа зургийн файлаа хуулж
оруулна. Хуулсан зураг дараах байдалтай харагдана.
Цомог үзэх
Алхам 1. Цомог үзэх командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ.
Хуудас- 40
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Медиа /Podcast/ файл оруулах
Алхам 1. Бусад / Зургийн цомог / Медиа /Podcast / файлууд командыг
биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ.ы
Алхам 2. Файл хуулах командыг сонгоно.
Файл сонгох - Оруулах файлаа сонгож оруулна.
Нэр- Оруулсан файлын нэрээ өгөх
Хуудас- 41
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Тайлбар- Файлын тайлбар бичих
Оруулах файлын хэмжээ хэтэрхий их байсан ч блогт оруулах
Дахин өөр файл нэмж оруулах
Хуулах – Сонгосон файлыг блогт оруулах
Болих – Блогт оруулах файлаа болих
Сэдэв 4. СУРГАЛТЫН БЛОГ ХӨГЖҮҮЛЭХ
Хуудас- 42
Анхаарах зүйл:
Блогт зураг, видео бичлэг оруулахад интернэтийн хурд болон файлын
хэмжээнээс хамааран түр хүлээх үе тохиолдоно. Нийт хэмжээ 10 MB юм.
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Блог нь HTML програмчлалын хэлийн кодоор бүтээгдсэн байдаг. Блогийн
эх кодыг засварлаж, загвар болон бүтцийг өөрчилнө. Блогтоо HTML код ашиглан
нэмэлт өгөгдлүүдийг оруулж болно. Тухайлбал: цаг, чат, цаг агаарын мэдээлэл
гэх мэт.
Жишээ болгон блогт цаг хэрхэн оруулахыг харцгаая.
Блогт цаг оруулах
Алхам 1. http://www.mlsisland.com/website-clock-html-java.html хаягаар ороход
цагны бэлэн загвар түүний HTML код байна. Сонгосон цагнынхаа HTML кодыг
хуулна.
Алхам 2. Блог руугаа нэвтрэх
Алхам 3. Загвар / Засах командыг сонгоно.
Хуудас- 43
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 4. Блогийн кодын хэсгээс хараар ялгасан хэсгийг ол. Тэр хэсэгт хуулсан
кодоо хуулж тавь. Дараа нь Хадгалах командыг биелүүл.
Хуудас- 44
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 5. Оруулсан цаг дараах маягаар харагдана.
Хуудас- 45
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Сэдэв 5. СУРГАЛТЫН БЛОГ ХӨТЛӨХӨД
АНХААРАХ ЗҮЙЛ
5.1. Цахим хичээл оруулах
Цахим хичээлээ блогт оруулах шаардлагатай. Блогт хэрхэн, яаж оруулах
вэ гэсэн асуулт гарна. Цахим хичээл блогт оруулах 2 арга байна. Үүнд:
1. Шууд татаж авах хэлбэрээр блогт байрлуулах.
Цахим хичээлийг оффлайн орчинд үзэхийн тулд өөрийн компьютер болон
флаш дискэндээ хуулж авах шаардлагатай болно. Ийм хэрэгцээ шаардлага
бидэнд байнга тохиолдоно. Үүний тулд 4Shared.com сайтад цахим хичээлээ
байршуулаад холбоос ашиглан блогтоо оруулна.
www.4Shared.com
сайтын тухай
Энэ сайт нь бидэнд файл интернэтэд хадгалах боломж олгодог Share сайт
юм. Флашгүй үед энэ сайтад файлаа байршуулаад улмаар шаардлагатай үед
интернэт ашиглаад татаж аваад ашиглах боломжтой юм.
Бүртгүүлэх:
Алхам 1. www.4shared.com сайт руу орно.
Алхам 2. Шинээр бүртгүүлэх учир SIGN UP хэсгийг сонгоход дараах цонх гарч
ирнэ. Бүртгэлийн хэсгийг бөглөөд SIGN UP товчийг дарна.
Хуудас- 46
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
email – өөрийн мэлй хаягаа бичиж өгнө.
password- нууц үгээ бичих
confirm password- нууц үгээ дахин бичих
free – үнэгүй авах
Sign up – бүртгүүлэх
Алхам 3. Бүртгэл амжилттай болж, сайтад нэвтэрч орно.
Файл байрлуулах
Хуудас- 47
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 1. www.4shared.com сайт руу нэвтрэх
Алхам 2. Доод хэсэгт байрлах дараах хэсгийг ол.
Uplaod files – Оруулах файлуудаа сонгох хэсэг
Зааж өг- Оруулах файлын замаа зааж өгөх
Upload – Сайт руу оруулах
More- Дахин файл нэмж оруулах
Хавтас үүсгэх
Алхам 1. Сайт руу нэвтэрч орох
Алхам 2. Дээд цэсний хэсэгт NEW FOLDER гэсэн үг байрлана.
Алхам 3. NEW FOLDER үг дээр дарахад дараах цонх нээгдэнэ.
Хуудас- 48
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Please enter folder name – Үүсгэх хавтасны нэр
Share folder – share үүсгэх
Do not share- share үүсгэхгүй
Ok- Биелүүлэх.
Алхам 4. Үүсгэх хавтсны нэрээ оруулаад ok дарахад баталгаажуулсан дараах
цонх нээгдэнэ.Done команд биелүүлнэ.
Хуудас- 49
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Файл татаж авах
Алхам 1. www.4shared.com сайт руу нэвтрэх
Алхам 2. Тухайн татаж авах файлаа сонгох. Үүний тулд тухайн файлын өмнө
байрлах дөрвөлжин нүдийг чагтлана.
Алхам 3. Сонгосон файлын хамгийн ард байрлаж буй доошоо сумтай товчийг
сонго.
Алхам 4. Дараах цонх нээгдэх ба Download Now товчийг сонгоно.
Алхам 5. Энд файлыг 20 секундээс 1 секунд хүртэл буурах байдлаар уншина.
Алхам 6. Уншиж дуусаад дараах цонх нээгдэнэ. Download file now
командыг биелүүлнэ.
Хуудас- 50
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 7. Дээрх командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Эндээс
Файлыг хадгал хэсгийг сонгоод OK дарна.
Тохиргоонууд
Back – Өмнөх хэсэг рүү буцах
New folder – Шинэ хавтас үүсгэх
Upload – Сайт руу хуулах
Share – хавтас, файлыг хавсаргах. Энэ хэсэгт дараах зурагт харагдаж буй
командууд байрлана.
Share current folder – тухйан хавтсыг share хийх
эсэхийг тодорхойлно.
Share selected folders – сонгосон хавтсыг share хийх
Embed current folder- Тухайн сонгосон файл,
хавтсуудын embed холбоосыг идэвхижүүлэх
Get links for selected items – файл болон хавтсны
Link, HTML code, Forum code холбоосуудыг харуулна.
Email selected items- Сонгосон файлуудыг email-ээр явуулах
Хуудас- 51
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Share folder to FaceBook- Тухайн хавтсыг FaceBook руу холбох
Share folder to Twitter – Тухайн хавтсыг Twitter руу холбох
Share folder to Orkut - Тухайн хавтсыг Orkut руу холбох
Delete – файл, хавтсыг устгах
More actions – Засварлах үйлдлүүд
Copy selected – Сонгосон файлыг хуулах
Cut selected – Сонгосон файлыг тасдах
Paste – Сонгосон файлыг буулгах
Selected All – Бүгдийг сонгох
Download all – Бүгдийг татах
Download selected- Сонгосон файлыг татах
Add to favorite files - Дурын файлыг нэмэх
View – Файл, хавтсыг харах хэлбэрүүд
Detials – Нарийвчлан харах
Thumbnails – Дүрслэлээр харах
Simple view – Жагсаалт маягаар харах
Folders – Хавтсууд
Search – Файл, хавтас хайлт хийх
Activity Sharing – Идэвхтэй share –ийн тохиргоо
Блогт файлыг холбоосоор байрлуулах
Хуудас- 52
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 1. Блогт татаж авахаар байрлуулах файлаа 4shared.com сайт руу upload
хийж оруулсан байх хэрэгтэй.
Алхам 2. Блогт байрлуулах файлаа сонгох.
Алхам 3. Share / Get links for selected items командыг сонгох.
Алхам 4. Гарч ирэх цонхноос HTML хэсэг рүү орж доорх кодыг нь хуулна.
Алхам 4. Өөрийн блог руу нэвтрэх
Алхам 5. Бичлэг / Шинэ бичлэг бичих командыг сонгох
Хуудас- 53
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 6. Гарч ирэх цонхноос HTML хэсгийг сонгоно.
Алхам 7. Бичлэгийн талбарт хуулсан кодоо буулгаад Оруулах командыг сонгоно.
Хуудас- 54
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Тайлбар: Блогт татаж авахаар бйаршуулсан файл нь дараах байдлаар
харагдана.
2. Блогоос шууд үзэхээр байрлуулах.
Ингэж байрлуулах нь уншигч блогоос цахим хичээлийг шууд харах
боломжийг олгоно. Үүний тулд цахим хичээлээ www.SlideShare.com сайтад
байрлуулах хэрэгтэй. www.SlideShare.com сайтаас холбоос кодыг нь хуулж
бичлэгтээ оруулснаар цахим хичээлээ байрлуулна.
www.SlideShare.com
сайтын тухай,
Энэхүү сайтын зорилго нь Presentation хэлбэрээр бэлтгэсэн файлыг
интернэтэд шууд харагдах хэлбэрээр байрлуулах юм. Онлайн орчинд татаж
авахгүйгээр шууд үзэх боломжийг олгодгоороо давуу талтай.
Бүртгүүлэх:
Хуудас- 55
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 1. http://www.slideshare.net/ холбоосоор орж Sign Up командыг
биелүүлнэ.
Алхам 2. Дараах байдлаар бүртгэлийн хэсгийг үнэн зөв бөглөөд SIGN UP
товчийг сонго.
Username – хэрэглэгчийн
нэр
Password - Нууц үг
Email Address – цахим
шуудангийн хаяг
Нэвтрэх нууц текст
Чагтлана. Бүртгэлийг
зөвшөөрч байгаа
Бүртгүүлэх
Алхам 3. Бүртгэл амжилттай болсон үед дараах цонх нээгдэнэ.
Хуудас- 56
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 4. Энэхүү цонхны баруун дээд хэсэгт байрлах дараах хэсгийг нээнэ.
Эндээс My Newsfeed командыг сонго.
Алхам 5. Дараах цонх нээгдэх ба энд тохиргоо болон бусад зүйлүүдийг хийж
болно. Эндээс My Upload хэсгийг сонго.
Хуудас- 57
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Slideshare.net сайтад Presentation байрлуулах
Алхам 1. Сайт руу нэвтрэх
Алхам 2. Одоо Presentation –ээ оруулцгаая. Үүний тулд Upload your first
presantaion now хэсгийг сонго.
Алхам 3. Дараах цонх нээгдэнэ. Эндээс Upload гэсэн шар өнгөтэй товчийг
сонгоно.
Алхам 4. Эндээс оруулах Presentation –ээ сонгож Open командыг биелүүлнэ.
Алхам 5. Тухайн файлыг хэсэг хугацаанд унших тул түр хүлээнэ.
Хуудас- 58
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 6. Уншиж дуусахад дараах байдлаар харагдана.
Блогт Presentation байрлуулах
Хуудас- 59
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 1. www.Slideshare.net сайт руу нэвтрэн, блог руу оруулах файлаа
сонгоход дараах цонх нээгдэнэ.
Алхам 2. Файлын дээд хэсэгт байрлах Embed хэсгийг сонгож, файлынхаа
холбоосыг хуулж авна. Үүний тулд зураг дээр харагдаж буй код дээр дарахад
бүгд идэвхижих ба Copy гэсэн командыг сонгоно.
Алхам 3. Өөрийн блог руу нэвтрэх.
Алхам 4. Бичлэг / Шинэ бичлэг бичих командыг сонгох
Алхам 5. Гарч ирэх цонхноос HTML хэсгийг сонгоно.
Хуудас- 60
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 6. Бичлэгийн талбарт хуулсан кодоо буулгаад Оруулах командыг сонгоно.
Нэмэлт зүйл: Бид сургалтын блогтоо Presentation байрлуулаад харахад
блогийнхоо хэсгээс хэтэрсэн эсвэл бүр жижиг байх тохиодол гардаг. Үүнийг
хэрхэн хийхийг авч үзэе.
Хуудас- 61
Анхаарах зүйл:
Цахим хичээл блогт оруулахаасаа өмнө текстийнхээ фонтыг ARHANGAI гэсэн
фонт болгох хэрэгтэй. Учир нь үзүүлэн хэлбэрээр харахад фонт нь таньддаггүй.
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 1. Блог руугаа нэвтрэх
Алхам 2. www.Slideshare.net сайт руу нэвтрэх. Оруулсан үзүүлэн файлаа
сонгож, embed кодыг нь хуулж авах.
Алхам 3. Блогтоо шинэ бичлэг үүсгэж, хуулсан embed кодоо буулгана. Таны
буулгасан код нь дараах байдалтай харагдах болно.
Алхам 4. Энэхүү кодны хэсэгт харуулсан байгаа хэсгийг олно.
Алхам 5. Height=355 –ийг өөрчлөөд 200 wigth=425- ийг өөрчлөөд 250 болгоё.
Үүний дараа Нийтлэх командыг биелүүлээрэй.
Тайлбар: Блог руу ороод харахад харагдах хэмжээ нь багассан байх болно.
5.2. Цахим тест оруулах
Цахим тестээ блогт байрлуулахдаа татаж авах хэлбэрээр байрлуулах
хэрэгтэй. Үүний тулд дараах 4shared.com сайтад цахим тестээ байрлууланэ.
Үүний тулд дараах алхмуудыг гүйцэтгээрэй.
Хуудас- 62
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 1. Блогт татаж авахаар байрлуулах файлаа 4shared.com сайт руу upload
хийж оруулсан байх хэрэгтэй.
Алхам 2. Блогт байрлууах файлаа сонгох.
Алхам 3. Share / Get links for selected items командыг сонгох.
Алхам 4. Гарч ирэх цонхноос HTML хэсэг рүү орж доорх кодыг нь хуулна.
Алхам 5. Өөрийн блог руу нэвтрэх
Алхам 6. Бичлэг / Шинэ бичлэг командыг сонгох
Хуудас- 63
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 7. Гарч ирэх цонхноос HTML хэсгийг сонгоно.
Алхам 8. Бичлэгийн талбарт хуулсан кодоо буулгаад оруулах командыг сонгоно.
5.3. Цахим сургалтын хэрэглэгдэхүүн оруулах
Хуудас- 64
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг Open Office.org Presentation болон
PDF хэлбэрээр бэлтгэж байгаа билээ.
1. Open Office.org Presentation программ дээр бэлтгэсэн цахим
сургалтын хэрэглэгдэхүүн блогт байрлуулах
Алхам 1. www.Slideshare.net сайт руу нэвтрэн, блог руу оруулах файлаа
сонгоход дараах цонх нээгдэнэ.
Алхам 2. Файлын дээд хэсэгт байрлах Embed хэсгийг сонгож, файлынхаа
холбоосыг хуулж авна. Үүний тулд зураг дээр харагдаж буй код дээр дарахад
бүгд идэвхижих ба Copy гэсэн командыг сонгоно.
Алхам 3. Өөрийн блог руу нэвтрэх.
Алхам 4. Бичлэг / Шинэ бичлэг командыг сонгох
Алхам 5. Гарч ирэх цонхноос HTML хэсгийг сонгоно.
Хуудас- 65
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 6. Бичлэгийн талбарт хуулсан кодоо буулгаад оруулах командыг сонгоно.
Хуудас- 66
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
2. PDF хэлбэрээр бэлтгэсэн цахим сургалтын хэрэглэгдэхүүн
блогт байрлуулах
Алхам 1. www.Slideshare.net сайт руу нэвтрэн, блог руу оруулах PDF файлаа
сонгоход дараах цонх нээгдэнэ.
Алхам 2. Файлын дээд хэсэгт байрлах Embed хэсгийг сонгож, файлынхаа
холбоосыг хуулж авна. Үүний тулд зураг дээр харагдаж буй код дээр дарахад
бүгд идэвхжих ба Copy гэсэн командыг сонгоно.
Алхам 3. Өөрийн блог руу нэвтрэх.
Алхам 4. Бичлэг / Шинэ бичлэг командыг сонгох
Алхам 5. Гарч ирэх цонхноос HTML хэсгийг сонгоно.
Хуудас- 67
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Алхам 6. Бичлэгийн талбарт хуулсан кодоо буулгаад оруулах командыг сонгоно.
Блогоо харахад байрласан байх болно.
5.4. Блог амжилттай хөтлөх зөвлөгөө
Хуудас- 68
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
1. Кириллээр бичих
Ихэнх хүмүүс латинаар галиглан бичсэн зүйлийг уншихаас төвөгшөөдөг.
Тиймээс та аль болох кириллээр бичиж сурахыг хичээгээрэй.
2. Параграф ашиглах
Та бичлэгтээ параграф ашигласнаар уншихад хялбар, цэгцтэй болно.
Дундаж хэмжээний 2-3 өгүүлбэр яваад нэг том параграф буюу 2 удаа Enter даран
зай авч байхыг зөвлөе.
3. Бичлэгээ тоймлон хуваах
Блогт оруулж буй бичлэгийнхээ эхний хэсэг бичлэгийг блогийн нүүр
хэсэгтээ харуулах хэрэгтэй. Хэрэв блогийн нүүр хуудсанд бичлэгийн эх
текстүүд эхээрээ байх үед ихэнх хүмүүс төвөгшөөдөг.
4. Оффлайн орчинд ажиллах
Блогт оруулах бичлэгээ интернэтгүй байсан ч компьютертаа бэлтгээд
дараа нь онлайн орчинд блогтоо байрлуулж болно. Ингэх нь цаг хугацаа
хэмнэнэ.
5. Бичлэгээ төлөвлөх
Бэлтгэсэн бичлэгүүд болон файлуудаа блогийн ямар ангилалд
хэрхэн оруулахаа төлөвлөх хэрэгтэй.
НЭР ТОМЬЁО:
Хуудас- 69
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Тайлбар: Гарын авлагыг унших явцад мэргэжлийн нэр томъёо нилээдгүй
тохиолдоно. Эдгээр нэр томъёог мэдсэн байх нь цаашид цахим ертөнцөд
ажиллахад хэрэгтэй үүднээс орууллаа. Тайлбарыг багш та бүхэнд ойлгомжтой
байх үүднээс энгийн үгээр тайлбарлав.
Блоггер- Блог бичигч хүнийг хэлнэ.
Домайн – Интернет дээр байрлаж буй вэб сайтуудыг олоход тусладаг
интернет хаяг юм.
Нүүсэн блог – Блогийг анх үүсгэхдээ www.blogmn.net сайтад үүсгэе.
Жишээ нь: www.akcuom.blogmn.net. Дараа нь блогоо өөр сайт руу Жишээ нь:
www.blogger.com руу шилжүүлье. Тэгвэл блогийн хаяг нь
wwww.akcuom.blogspot.com болно.
IP – Интернетэд холбогдсон компьютер бүр өөрийн IP хаяг гэгч тоон
хаягтай байдаг. 000.000.000.000-аас 255.255.255.255 гэсэн тоонуудын хооронд IP
хаягууд байдаг. Интернет дэх олон зуун тооцоолуур дотроос IP хаягаараа ялгарч
тооцоолуурууд хоорондоо мэдээлэл дамжуулдаг. Яг л Монгол улсын,
Улаанбаатар хотын, СБ дүүргийн 5-р хорооны 5-5 тоотод оршин суугч Анхаад
гэсэн хаяг шиг IP хаяг бол цор ганц тэр тооцоолуурт зориулагдсан хаяг байдаг.
Онлайн – Интернэтэд холбогдсон байгаа үед онлайн байна гэж хэлдэг.
Оффлайн – Интернэтэд холбогдоогүй байгаа үед оффлайн байна гэж
хэлдэг.
www.SlideShare.com – Үзүүлэн хэлбэрээр бэлтгэсэн файлыг интернэтэд
байрлуулахад зориулагдсан сайт юм.
www.4Shared.com – Интернэтэд файл хадгалахад зориулагдсан сайт.
Танд 10GB-ийн ашиглах сул зай өгнө. Бүх төрлийн файлыг байрлуулах
боломжтой ба блогоос файл татаж авахад энэ сайтад байрлуулаад, бичлэгтээ
холбоос ашиглан оруулна.
Download – Интернэтээс мэдээлэл татах үйл явц
Upload – Интернэтэд мэдээлэл байрлуулах үйл явц
Chat - Хүмүүс хоорондоо харилцах хэрэгсэл. Чатлана гэдэг нь интернэт
ашиглан хоорондоо ярилцах үйл явц юм.
Код – Компьютер ажиллахдаа програмын тусламжтай ажилладаг.
Программ нь програмчлалын хэлний тусламжтай бүтээгддэг ба маш олон
төрлийн програмчлалын хэлүүд байдаг. Эдгээр програмчлалын хэлүүд ашиглан
бичсэн програмын текстийг код гэнэ.
Админ / admin /- Тухайн сайт болон блогийг удирдаж, хөтлөж буй хүнийг
хэлнэ.
URL- Тухайн сайт болон блогийн интернэт хаяг юм.
Хуудас- 70
“Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх
Wordpress- Энэ бол дэлхий дээр хамгийн өргөн тархсан блог үүсгэгч сайт
юм. www.akcuom.wordpress.com блог үүсгэж болно.
Медиа – Дүрст өгөгдөл буюу дуу, видео бичлэг юм.
Share – Тухайн файлыг хэд хэдэн хүнтэй хамтран эзэмших боломжийг
хэлнэ.
HTML – Энэ нь программчлалын хэл юм. HTML код гэвэл HTML хэл дээр
бичигдсэн эх код юм.
EMBED - Блог дээр дүрст мэдээллийг чанар алдагдуулахгүй тавих
холбоос HTML код юм.
Хуудас- 71

More Related Content

Similar to Blog

Ubuntu lbog uusgeh, hutluh
Ubuntu lbog uusgeh, hutluhUbuntu lbog uusgeh, hutluh
Ubuntu lbog uusgeh, hutluhSuvdmaa Peace
 
Blogspot дээр өөрийн блог нээх хичээл
Blogspot дээр өөрийн блог нээх хичээлBlogspot дээр өөрийн блог нээх хичээл
Blogspot дээр өөрийн блог нээх хичээл
Otgoo Lxam
 
Blogspot дээр өөрийн блог нээх хичээл
Blogspot дээр өөрийн блог нээх хичээлBlogspot дээр өөрийн блог нээх хичээл
Blogspot дээр өөрийн блог нээх хичээл
LuvsanG
 
Blogspot дээр өөрийн блог нээх хичээл
Blogspot дээр өөрийн блог нээх хичээлBlogspot дээр өөрийн блог нээх хичээл
Blogspot дээр өөрийн блог нээх хичээл
eodontulga erdenechuluun
 
блог
блогблог
блогtyeyirh
 
блог
блогблог
блог
zulbaya
 
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөх
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөхUbuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөх
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөхPurevee07
 
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөх
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөхUbuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөх
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөхPurevee07
 
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөх
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөхUbuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөх
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөхakcuom
 
Blogiin tuhai hhb1
Blogiin tuhai hhb1Blogiin tuhai hhb1
Blogiin tuhai hhb1goyolo27
 
блог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгааблог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгааLha Bolorerdene
 
WordPress ашиглах
WordPress ашиглахWordPress ашиглах
WordPress ашиглах
Ulziibat Nansaltsog
 
өөрийн веб сайтыг хийх
өөрийн веб сайтыг хийхөөрийн веб сайтыг хийх
өөрийн веб сайтыг хийхnyamka0928
 
Блог ямар ашигтай вэ?
Блог ямар ашигтай вэ?Блог ямар ашигтай вэ?
Блог ямар ашигтай вэ?
Khulan Jugder
 

Similar to Blog (20)

Ubuntu lbog uusgeh, hutluh
Ubuntu lbog uusgeh, hutluhUbuntu lbog uusgeh, hutluh
Ubuntu lbog uusgeh, hutluh
 
What is blog
What is blogWhat is blog
What is blog
 
Id naraa
Id naraaId naraa
Id naraa
 
Blogspot дээр өөрийн блог нээх хичээл
Blogspot дээр өөрийн блог нээх хичээлBlogspot дээр өөрийн блог нээх хичээл
Blogspot дээр өөрийн блог нээх хичээл
 
Blogspot дээр өөрийн блог нээх хичээл
Blogspot дээр өөрийн блог нээх хичээлBlogspot дээр өөрийн блог нээх хичээл
Blogspot дээр өөрийн блог нээх хичээл
 
Blogspot дээр өөрийн блог нээх хичээл
Blogspot дээр өөрийн блог нээх хичээлBlogspot дээр өөрийн блог нээх хичээл
Blogspot дээр өөрийн блог нээх хичээл
 
блог
блогблог
блог
 
блог
блогблог
блог
 
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөх
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөхUbuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөх
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөх
 
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөх
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөхUbuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөх
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөх
 
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөх
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөхUbuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөх
Ubuntu үйлдлийн систем дээр блог үүсгэж хөтлөх
 
hhb1
hhb1 hhb1
hhb1
 
Blogiin tuhai hhb1
Blogiin tuhai hhb1Blogiin tuhai hhb1
Blogiin tuhai hhb1
 
блог
блогблог
блог
 
блог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгааблог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгаа
 
WordPress ашиглах
WordPress ашиглахWordPress ашиглах
WordPress ашиглах
 
өөрийн веб сайтыг хийх
өөрийн веб сайтыг хийхөөрийн веб сайтыг хийх
өөрийн веб сайтыг хийх
 
Wagner
WagnerWagner
Wagner
 
Блог ямар ашигтай вэ?
Блог ямар ашигтай вэ?Блог ямар ашигтай вэ?
Блог ямар ашигтай вэ?
 
тест
тесттест
тест
 

Blog

  • 1. АГУУЛГА Сэдэв 1. БЛОГИЙН ТУХАЙ 1.1.1 Блог гэж юу вэ? 1.1.2 Блогийн ач холбогдол 1.1.3 Сургалтын блог 1.1.4 Вэб сайт, блогийн ялгаа 1.1.5 Blogmn.net тухай Сэдэв 2. СУРГАЛТЫН БЛОГ ҮҮСГЭХ 2.1. blogmn.net-д эрх үүсгэх 2.2. www.Blogmn.net-д нэвтрэх 2.3. www.blogmn.net -д блог үүсгэх Сэдэв 3. СУРГАЛТЫН БЛОГ ХӨТЛӨХ 3.1. Бичлэг 3.1.1. Шинэ бичлэг оруулах 3.1.2. Бичлэгүүд 3.1.3. Сэтгэгдлүүд 3.1.4. Ангилал 3.1.5. Пинг 3.1.6. Зайнаас бичих 3.2. Загвар 3.2.1 Солих 3.2.2 Засах 3.3. Тохиргоо 3.3.1 Ерөнхий тохиргоо
  • 2. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх 3.3.2 Сэтгэгдлийн тохиргоо 3.3.3 Холбоос 3.3.4 Хамтарч бичих 3.4 Блог 3.4.1 Харах 3.4.2 Гаргах 3.4.3 Оруулах 3.4.4 Устгах/ Түр хаах 3.5 Бусад 3.5.1 Зургийн цомог Сэдэв 4. СУРГАЛТЫН БЛОГ ХӨГЖҮҮЛЭХ 4.1 Блогт цаг оруулах Сэдэв 5. СУРГАЛТЫН БЛОГ ХӨТЛӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛ 5.1 Цахим хичээл оруулах 5.2 Цахим тест оруулах 5.3 Цахим сургалтын хэрэглэгдэхүүн оруулах 5.4 Блог амжилттай хөтлөх зөвлөгөө НЭР ТОМЬЁО Хуудас- 2
  • 3. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Сэдэв 1. БЛОГИЙН ТУХАЙ 1.2. Блог гэж юу вэ? Блог(Blog 、 Weblog ) бол интернэт дэх хувийн тэмдэглэл юм. Өөрөөр хэлбэл таны санаа, үзэл бодлын цуглуулга цахим хуудаснаа байрласан тэр хувилбарыг блог гэж нэрлэдэг байна. Сүүлийн үед өөрсдийн ажил амьдралын тухай өдрийн тэмдэглэл хөтлөх, тодорхой сэдвийн талаар мэдээлэл бусадтай солилцох, сургалт судалгаанд ашиглах гэх мэт хэлбэртэйгээр он цаг дарааллын нарийвчлалтайгаар ашиглах болсон. Блогийг 1990-ээд оны үед Америк, Япон, Франц, Герман зэрэг орнуудад хэрэглээний түвшинд хэрэглэж байсан бол Жеймс Гаррет, Камерон Баррет зэрэг хүмүүс блогийг хөгжүүлжээ. Улмаар иймэрхүү маягийн вэб хуудас сонирхогчдын тоо олширч дэлхий нийтээрээ ашиглах болжээ. Одоо блогийг ашигласан сүлжээ, хамтран бичдэг бүлэг хүмүүс хамтран сайт хэлбэрт хүртэл ороод байна. Жишээ нь: сонирхол нэгтэй хүмүүс хамтран нэг блогийг бичнэ. Хүн бүр энд тэндээс шинэ мэдлэг, мэдээлэл, өөрийн хийсэн зүйлийг бусдадаа танилцуулж, вэб дээрээ бичлэг хийнэ. Блогоор хоорондоо танилцан найзуудтай ч болдог. Блог бичигч хүнийг БЛОГГЕР гэж нэрлэдэг. Блогийн боломжууд: • Бичих: Маш амархан бичлэг үүсгэж, зураг, дүрс бичлэг, дуу оруулах, мөн бусад хүмүүс таны бичлэгт сэтгэгдэл оруулахдаа зураг, инээмсэглэл оруулах боломжтой. • Загвар: Блогт буй бэлэн загвараас ашиглахаас гадна өөрийн дураар засах өөрчлөх боломжтой. • Хувийн нууц: Бичлэгүүдээ зохицуулснаар, блогт нэвтэрсэн хүн бүрд, зөвхөн өөрөө, найзууддаа уншуулах боломжтой. • Оруулах: 50мб хүртэл зайнд зураг оруулж зургийн цомог бүтээх болон медиа, програм бусад файлуудаа оруулах боломжтой! • Хайлт: Бүх төрлийн хайлт хийх боломжтой. • Харилцах: Самбар, чат ашиглан бусадтай холбогдож болохоос гадна сайтын бусад хэрэглэгчидтэй зурвасаар харилцах боломжтой. 1.3. Блогийн ач холбогдол Хуудас- 3
  • 4. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Вэбийн хөгжлийн явцад блог үүсэж, интернэт, компьютерийг өргөн хүрээнд ашиглах боломжийг олгож байна. Блогийн ач холбогдолтой. • Компьютер ашиглах мэдлэг, чадвар тодорхой хэмжээнд дээшилнэ. Блогтоо текст, зураг, дуу, бичлэг, хүснэгт гм мэдээлэл оруулахын тулд тэдгээрийг цахим хэлбэрт оруулах шаардлагатай болно. • Интернэтээс мэдээлэл хайх, татах, блогт байршуулах гэх мэтээр интернэт ашиглах мэдлэг чадвар сайжирна. • Багшийн цахим мэдээлэл боловсруулах чадвар дээшилнэ. • Багш нар хоорондоо интернэтээр харилцаж, туршлага, мэдлэгээ солилцож, хөгжих боломжтой болно. • Хичээл, сургалтын материалаа блогтоо байрлуулснаар сурагчид бие даалт, гэрийн даалгавар, зайн сургалтын хичээлүүдийг авч ашиглана. • Багш мэдээллийн технологийн хөгжлөөс хоцролгүй цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөгжинө. 1.4. Сургалтын блог Блогийг үүсгэж нээхдээ ямар зорилгоор үүсгэснээсээ шалтгаалан өөр өөр зориулттай байна. Хувь хүний блог, сургалтын блог, танилцуулга блог гэх мэт. Бидний блог бол сургалтын блог. Сургалтын блогийн зорилго нь сурагчдад хичээл сургалттай холбоотой мэдээлэл өгөх, дамжуулах, багш нар харилцан туршлага судлах юм. Иймээс сургалтын блог нь дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй. ▪ Блогийн загвар энгийн, өнгө тектийн хэмжээ сурагчдын нүдийг ядраахгүй, тохиромжтой байх ▪ Блогийн ангилал үүсгэж, бичлэгээ оруулсан байх ▪ Блогийн танилцуулга буюу хөтлөгч багшийн мэдээлэл байх ▪ Зөвхөн хичээл сургалттай холбоотой бичлэг оруулах ▪ Бичлэг нь дүрмийн болон найруулгын алдаагүй байх 1.5. Вэб сайт, блогийн ялгаа Хуудас- 4
  • 5. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Блог нь вэбийн хөгжлийн явцад гарч ирсэн хялбаршуулсан вэб бөгөөд хэрэглээний түвшинд өргөн тархсан хэлбэр юм. Вэбийг зохион байгуулах нь мэргэжлийн түвшний ажил бөгөөд харин нэгэнт зохион байгуулсан вэбийг ямар ч хүн мэдээлэл оруулж засвар хийх боломжтой юм. Вэб сайт болон блогийн ялгаа: • Вэбийг мэргэжлийн хүн зохион байгуулдаг бол блогийг хэн ч ажиллуулж зохион байгуулж болно. • Блог нь бэлэн загвартай байдаг. Өөрчилж, засварлаж болно. • Вэбийг ажиллуулснаар тодорхой хэмжээний төлбөр төлдөг бол блогийг ажиллуулснаар ямар ч төлбөр төлөхгүй. • Блогтоо домайн нэр авч болно. Тухайлбал: бидний блог дараах хэлбэртэй байна. 1. akcuom.com. Энэ бол сайтийн нэр юм. Akcuom сайтын домайн нэр, com сайтын өргөтгөл юм. 2. akcuom.blogspot.com. Энэ нь блог. akcuom бол блогийн домайн нэр, blogspot.com бол тухайн блогийг ямар сайт ашиглан нээснийг харуулна. Өөрийнхөө блогтоо домайн нэр авч болно. 1.6. Blogmn.net тухай Блог үүсгэх маш олон гадаад болон дотоод сайтууд байдаг. Тухайлбал: www.gogo.mn, www.banjig.net, www.blogmn.net, www.bblog.mn гэх мэт. Бид эдгээрээс www.blogmn.net сайтыг ашиглан блог нээх, хөгжүүлэх зөвлөмж өгөх болно. www.blogmn.net сайт нь үнэ төлбөргүй блогийн үйлчилгээ үзүүлэгч сайт юм. Уг сайт 2006 оны 1-р сарын 6-нд анх нээгдсэн. Уг сайтыг анх сайн дураараа нэгдсэн оюутан залуус үүсгэсэн ба энэхүү сайт нь өөрөө бизнесийн зорилготой бус, ямар нэгэн ашиг олдоггүй тул зарим нэгэн гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр ажилладаг. Сэдэв 2. СУРГАЛТЫН БЛОГ ҮҮСГЭХ Хуудас- 5
  • 6. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Сургалтын блог үүсгэх нь дараах үе шатуудтай. 1. Blogmn.net сайтад бүртгүүлж, нэвтрэх эрх авах 2. Blogmn.net сайтад нэвтрэх 3. Blogmn.net сайтад блог үүсгэх 2.1. blogmn.net-д эрх үүсгэх Та блог үүсгэхийн тулд эхлээд www.Blogmn.net сайтад бүртгүүлж нэвтрэх эрх авах хэрэгтэй. Алхам 1. www.Blogmn.net хаягаар ороход дараах цонх нээгдэнэ. Алхам 2. Нэвтрэлт хэсгээс Бүртгүүлэх командыг биелүүлэнэ. Алхам 3. Дээрх командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Бөглөж дуусаад үргэлжлүүлэх командыг биелүүлнэ. Хэрэглэгчийн нэр- Нэр өгөхдөө цахим шуудангийн хаягтай ижил нэр өгөх нь хялбар байдаг. Хуудас- 6
  • 7. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Нууц үг- Нууц үгээ оруулна. Нууц үгээ тэмдэглэж авах, мартаж болохгүй. Нууц үг давтах- Нууц үгээ дахин оруулах Email хаяг – Өөрийн ашиглаж буй цахим шуудангийн хаягаа бичнэ. Бүртгүүлэх тохиролцооны өмнөх хэсгийг чагтлана. Үргэлжлүүлэх командыг биелүүлнэ. Алхам 4. Дээрх командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Хоосон нүд бүрт харагдаж буй байдлаар бөлөөрэй. Бөглөж дуусаад үргэлжлүүлэх командыг биелүүлэнэ. Алхам 5. Дараах цонх нээгдэнэ. Энэ хэсгийн мэдээллийг сайтар анхаарч уншаарай. Хуудас- 7 Анхаарах зүйл: Цахим шуудангаа шалгана уу. Танд бүртгэл идэвхжүүлэх холбоосыг илгээсэн! Та цахим захианд буй идэвхжүүлэх холбооосоор дамжин орж бүртгэлээ идэвхжлүүлээрэй. Та бүртгэлээ 7 хоногийн дотор идэвхжүүлэхгүй бол системээс устгагдах болно. Хэрвээ бүртгэл идэвхжүүлэх ц-захидал очоогүй байвал зарим тохиолдолд хэрэггүй захидал(spam, bulk, junk)-н хавтас руу орох тал байдаг тул та шалгаж үзээрэй.
  • 8. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 6. Та өөрийн цахим шуудангийн хаягруугаа ороход www.Blogmn.net–ээс захиа ирсэн байх ба идэвхжүүлэх холбоосыг дарснаар блогтоо нэвтрэх эрхтэй болно. Та блог нээх анхны алхмаа хийлээ. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ 2.2. www.Blogmn.net-д нэвтрэх Алхам 1. www.Blogmn.net хаягаар орно. Алхам 2. Хэрэглэгчийн нэр, нууц үгээ бичээд Нэвтрэх командыг биелүүлнэ. Алхам 3. Нэвтрэх командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Энэ цонхноос Удирдах командыг сонгож блогт нэвтэрнэ. Хэрэв сайтад нэвтрэхгүй бол буюу Гарах командыг биелүлнэ. Хуудас- 8
  • 9. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 4. Удирдах командыг биелүүлэхэд www.blogmn.net сайтад нэвтрэнэ. Дараах байдлаар харагдана. 2.3. www.blogmn.net -д блог үүсгэх www.Blogmn.net сайтад бүртгүүллээ. Одоо блог үүсгэе. Алхам 1. www.Blogmn.net сайтад нэвтэрсэн байх Алхам 2. Цонхны баруун дээд хэсэгт байрлах Шинэ блог нээх гэсэн командыг сонгоно. Алхам 3. Шинэ тэмдэглэл нээх гэсэн цонх нээгдэх ба зааврын дагуу мэдээлэл оруулаад үргэлжүүлэх команд сонгоно. Хуудас- 9
  • 10. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Хаяг- Блогийнхоо нэрийг бичнэ. Таны блог энэ нэрээр бичигдэж орох болно.Жишээ нь: akcuom.blogmn.net Тэмдэглэлийн нэр- Блогоо нээхэд дээд хэсэгт нь харагдах үг, өгүүлбэр юм. Тухай- Блогийн зорилго, агуулга, админий талаарх мэдээлэл байж болно. Жишээ нь: Зайн сургалт Ангилал – Тухайн блог нь ямар зорилготой гэдгээс хамааран ангиллыг сонгоно. Сургалтын блог нь боловсрол гэсэн ангилалд хамаарна. Батлах код- Харагдаж буй үсэг, тоотой кодыг оруулна. Үргэлжлүүлэх- Блог үүсгэх команд Болих- Блог үүсгэхгүй Алхам 4. Блогийн загвараа сонгоод, сонгосон загварын доор байрлах ЦЭГ товчлуурыг идэвхжүүлсний дараа үргэлжлүүлэх командыг биелүүлнэ. Алхам 5. Дараах цонх нээгдэх ба Блог удирдах хэсэг рүү орно. Хуудас- 10
  • 11. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 6. Блог удирдах хэсэгт дарахад Блогийн удирдлагын хэсэг гэсэн цонх нээгдэнэ. Сэдэв 3. СУРГАЛТЫН БЛОГ ХӨТЛӨХ 3.1. Бичлэг Хуудас- 11
  • 12. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Бичлэг гэдэг нь блогт оруулсан мэдээлэл юм. Блогт харагдаж буй бүхий л мэдээллүүд бичлэгийн тусламжтай үүсч, харагдана. Сургалтын блогт бичлэг оруулах нь маш хялбар. 3.1.1. Шинэ бичлэг оруулах Шинэ бичлэгийг үүсгэхдээ дараах алхмын дагуу гүйцэтгээрэй! Алхам1. Блогийн удирдлагын хэсэг - Бичлэг - Шинэ бичлэг командыг сонгоход дараах цонх нээгдэх болно. Алхам2. Шинэ бичлэг оруулах хэсэг нээгдэнэ. Дараах цонх нээгдэнэ. Хуудас- 12 Анхаарах зүйл: Гарчиг хэсэгт бичлэгийн гарчигаа заавал бичиж өгнө. Доод хэсгийн талбарт нь бичлэгээ оруулах ба бичлэг засварлах, хэлбэржүүлэх зэрэг төрөл бүрийн цэсүүд байрлана.
  • 13. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх 1. Үг болон хэсэг текстийг тод хэлбэрээр харагдуулна. 2. Үг болон хэсэг текстийг налуу хэлбэрээр харагдуулна. 3. Үг болон хэсэг текстийг доогуур зураастай хэлбэрээр харагдуулна. 4. Үг болон хэсэг текстийг дундуур зураастай хэлбэрээр харагдуулна. 5. Үг болон хэсэг текстийн өнгийг өөрчлөх 6. Текстийн арын дэвсгэрийн өнгийг өөрчлөх 7. Үг болон хэсэг текстийг баруун тийш зэрэгцүүлнэ. 8. Үг болон хэсэг текстийг голд зэрэгцүүлнэ. 9. Үг болон хэсэг текстийг зүүн тийш зэрэгцүүлнэ. 10.Үг болон хэсэг текстийг тоогоор дугаарлана. 11.Үг болон хэсэг текстийг төрөл бүрийн тэмдэгтээр дугаарлана. 12.Үг, хэсэг текст, зураг зэрэгт гипер холбоос оруулна. 13.Бичвэрт зураг оруулна. 14.Google Picasa-ийн бэлэн зургуудаас зураг оруулах 15.Бичвэртээ видео бичлэг оруулна. 16.Видео бичлэг оруулах. Маш нарийн тохиргоотой видео бичлэгийг оруулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. 17.Файл оруулах. Дараах төрлийн файлуудыг / PDF, DOC, PPT / оруулах боломжтой. 18.Код оруулах хэсэг. Дурын HTML код оруулж болно. 19.Төрөл бүрийн smile буюу инээмсэглэлүүд оруулах 20.Бичвэрт хүснэгт оруулах 21.Төрөл бүрийн нэмэлт тэмдэгтүүд оруулах /Жишээ нь: шатрын хөлгүүд, математик тэмдэглэгээ г.м / 22.Мөр хооронд зураас оруулж тусгаарлах 23.Үг, үсгийн алдаа илрүүлж, засах Хуудас- 13
  • 14. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх 24.Бичвэрт код бүхий мэдээлэл оруулахад ашиглана. Жишээ нь: youtube.com- оос бичлэг оруулахад embed кодыг нь HTML-д хуулж оруулна. Мөн цахим хичээлийг slideshare.com сайтад байрлуулаад кодыг нь HTML-д хуулна. 25. Дэлгэц дүүргэж харах 26.Бичвэрээ хадгалах 27.Өмнөх үйлдлээ сэргээх 28.Хамгийн сүүлийн үйлдлээ сэргээх 29.Бичвэрээс үг, үсэг, хэсэг текст хайх, засварлах 30.Үг, үсгийг өөр үг,үсгээр солих 31.Текстийг форматлаж, цэвэрлэх 32.Текстийн фондыг өөрчлөх 33.Текстийн өндөрийг өөрчлөх 34.Арзайсан фондыг Юникодын фонд руу хөрвүүлэх 35.Кириллээр бичих 36.Бичлэгт нэмэлт код оруулах 37.Бичвэрийг тоймлох / Блогийн бичлэгт эх текстийг бүрэн харуулахгүйгээр хэсэг тестийг харуулах / 38.Бичлэгээ хэн нэгэн хуулахаас хамгаалах Хуудас- 14
  • 15. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Нарийвчилсан тохиргоо: Хугацаа – Бичлэг үүссэн хугацааг автоматаар тохируулна. Өөрчлөх хэрэггүй. Бичлэгийн шошгонууд - Бичлэгийн шошго гэдэг нь тухайн бичлэгийн ерөнхий утгыг агуулсан, бичлэгийг ерөнхийд нь тодорхойлж чадах үгнүүд юм. Жишээ нь: Хуушуур хэрхэн хийх талаар заасан бичлэг оруулсан тохиолдолд хоол, хуушуур, тогооч гэх мэтээр дунд нь таслалаар тусгаарлан шошгонууд бичиж өгч болно. Бичлэг заавал шошготой байх албагүй ч шошго бичсэнээр уншигчид таны бичлэгийг хайж олоход тус дөхөм болох юм. Унших эрх- Бичлэгийг харуулах байдлыг тодорхойлно. Бүгдэд нээлттэй, хаалттай эсвэл зөвхөн найзууддаа харуулах боломжтой. Нууц үг- Бичлэгийг уншихын тулд нууц үг хэрэглэх эсэхийг тодорхойлно. blogmn.net нүүр хуудсанд- Бичлэгийг нүүр хуудсанд харуулах эсэхийг тодорхойлно. Сэтгэгдэл зөвшөөрөх эсэх- Бичлэг уншигч сэтгэгдлээ үлдээх эсэхийг тодорхойлно. Инээмсэглэл ба хөрвүүлэлтүүд – Инээмсэглэл болон хөрвүүлэх хэрэгсэлийг ашиглаж болох эсэхийг тохируулна. Оруулах- Үүсгэсэн бичлэгээ блогтоо оруулах Ноорог- Бичлэгээ хадгалах Хуудас- 15
  • 16. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Урьдчилан харах – Блогт оруулахгүйгээр харах хэлбэр юм. Болих- Бичлэгээ блогтоо оруулахгүй тохиолдолд сонгоно. 3.1.2 Бичлэг засварлах Бичсэн бичлэгийг засварлахын тулд дараах алхмуудыг хийнэ. Алхам 1. Бичлэг / Бичлэгүүд командыг сонгоно. Алхам 2. Дээрх командыг биелүүлэхэд оруулсан бичлэгүүд харагдана. Алхам 3. Үйлдэл хэсэгт командууд байрлана. Эдгээр командуудаас засварлах командыг сонгоно. Харах. Бичлэгийг блогт хэрхэн байрлахыг шууд харна. Засварлах. Тухайн бичлэгийн текст хэсэг уруу орно. Устгах. Тухайн бичлэгийг устгах. Алхам 4. Засах команд биелүүлэхэд өмнө үүсгэсэн бичлэг гарч ирнэ. Энэхүү бичлэгтээ засвар хийнэ. Хуудас- 16 Анхаарах зүйл: Нарийвчилсан тохиргоог өөрчилсний хэрэггүй. Учир нь автоматаар тохируулагдсан байдаг. байна. Өөрийн бичлэгийн онцлогоос хамааран тохируулж, өөрчилж болно.
  • 17. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 5. Засварласан текстээ блогтоо байрлуулах. Үүний тулд дараах командуудаас “Нийтлэх” командыг биелүүлнэ. 3.1.2. Бичлэгүүд Энэ нь өмнө нь үүсгээд, блогтоо оруулсан бичлэгүүд юм. Оруулсан бичлэгээ засварлах шаардлагатай болсон үед бичлэгүүдээсээ сонгоод засварлана. Бичлэгүүдээ харахын тулд дараах алхмуудыг гүйцэтгэнэ. Алхам 1. Блогтоо нэвтэрч орох Алхам 2. Бичлэг / Бичлэгүүд командыг сонгоно. Хуудас- 17
  • 18. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 3. Дээрх командыг сонгоход дараах цонх нээгдэнэ. Энд бичлэгүүд нь жагсаалт маягаар харагдана. 3.1.3. Сэтгэгдлүүд Блогт оруулсан бичлэгийг уншаад, тухайн бичлэгийн талаарх уншигчийн үлдээсэн захиа юм. Сэтгэгдэл үлдээх: Сэтгэгдэл үлдээхийн тулд дараах алхмыг гүйцэтгээрэй. Алхам 1. Бичлэг үлдээх блог нээх. Үүний тулд блогийн хаягаа интернэт хөтөчдөө бичиж өгнө. www.akcuom.blogmn.net Хуудас- 18
  • 19. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 2. Блогоо нээгээд сэтгэгдэл үлдээх бичлэгээ нээнэ. Алхам 3. Сэтгэгдэл бичих хэсэг уруу ороход дараах цонх нээгдэнэ. Нэр: Сэтгэгдэл үлдээгч хүний нэр болон e-mail хаяг автоматаар байрлана. Өөр нэрээр бичих: Энэ хэсгийг сонговол Нэр: Өөр нэрээ бичнэ. веб: веб болон блогийн хаягаа бичиж өгнө. Гарчиг: Сэтгэгдлийн ерөнхий агуулгаа бичнэ. Сэтгэгдэл: Үлдээх сэтгэгдлээ бичнэ. Оруулах: Сэтгэгдлээ үлдээх. Сэтгэгдэл харах: Хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг харахын тулд дараах алхмуудыг гүйцэтгэнэ. Алхам 1. Блог уруу нэвтэрч орох Алхам 2. Бичлэг / Сэтгэгдлүүд командыг гүйцэтгэнэ. Дараах цонх нээгдэнэ. Энд сэтгэгдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байна. Хуудас- 19
  • 20. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Сэтгэгдэл устгах: Сэтгэгдлийн доод хэсэгт “Сонгосон сэтгэгдэл устгах” гэсэн команд байрлана. Та устгах сэтгэгдлээ сонгоод энэ командыг биелүүлснээр уншигчийн үлдээсэн сэтгэгдэл устана. Бичлэгтээ сэтгэгдэл үлдээх эсэхийг тодорхойлох: Сэтгэгдэл нь блоггер хүнд маш их нөлөөтэй байдаг. Тухайн блоггерийн бичлэгт эерэг сэтгэгдэл үлдээсэн байвал блоггер хүнд урам зориг өгдөг. Хэрэв таны бичлэгт зохимжгүй сэтгэгдэл үлдээх магадлалтай бол сэтгэгдэл бичихгүй байхаар тохируулж болно. Алхам 1. Блогт нэвтэрч орох. Алхам 2. Тохиргоо / Сэтгэгдлийн тохиргоо командыг сонгоно. Алхам 3. Дараах цонх нээгдэнэ. Эндээс тохиргоогоо хийж болно. Хуудас- 20
  • 21. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх 3.1.4. Ангилал Блогоо зөв, эмх цэгцтэй удирдахад ангилал нь чухал юм. Блогтоо ангилал заавал үүсгэж, шинээр үүсгэсэн бичлэгүүдээ ангиллын дагуу оруулах хэрэгтэй. Ангилал үүсгэх: Алхам 1. Блогтоо нэвтрэх Алхам 2. Бичлэг / Ангилал команд сонгоно. Алхам 3. Бичлэгийн ангилал сонгох Хуудас- 21
  • 22. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 4. “Ангилал нэмэх” командыг сонгоход дараах цонх нээгдэнэ. Нэр хэсэгт ангиллын нэрээ бичээд Ангилал нэмэх команд биелүүлнэ. Шинэ бичлэгээ тохирох ангилалд оруулах: Алхам 1. Блогтоо нэвтрэх Алхам 2. Бичлэг / Шинэ бичлэг команд сонгоно. Алхам 3. Шинэ бичлэгээ үүсгэх Алхам 4. Нарийвчилсан тохиргоо хэсгийн Бичлэгийн ангилал хэсгээс сонголт хийнэ. Алхам 5. Оруулах команд сонгоно. Үүсгэсэн бичлэгээ ангилалд тохируулах: Хуудас- 22
  • 23. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 1. Блогтоо нэвтрэх Алхам 2. Бичлэг / Бичлэгүүд команд сонгоно. Алхам 3. Бичлэгийн жагсаалт гарч ирэх ба дараах цонх нээгдэнэ. 1- Устгах. Тухайн сонгосон бичлэгийг утсгана. 2- Сонгосон бичлэгийг үүсгэсэн ангилалд оруулахыг сонгох 3- Сонгосон ангиллаа биелүүлэх Ангилал өөрчлөх: Алхам 1. Блогт нэвтрэх Алхам 2. Бичлэг / Бичлэгүүд команд сонгоно. Алхам 3. Бичлэгийн жагсаалт гарч ирэх ба дараах цонх нээгдэнэ. Тухайн бичлэгээ өөр ангилалд оруулахын тулд энэ командыг сонгох ба үүсгэсэн ангиллууд харагдана. 3.1.5. Пинг Пинг гэдэг нь та өөрийн блогийн шинэчлэлтийг тодорхой нэгтгэгч саитууд рүү илгээж байна гэсэн үг. Та блогоо шинэчлэх бүрдээ илгээж байвал таны Хуудас- 23
  • 24. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх блогийн талаарх мэдээлэл дээрх саитууд болон зарим хайлтын системд илрэхээр бүртгэгдэх болно. Пинг тохируулахдаа: Алхам 1. Блогтоо нэвтрэх Алхам 2. Бичлэг / Пинг илгээх командыг сонгоно. - Энэ хэсэгт блогийн нэр байрлана. - Блогийн URL буюу интернэт хаяг байрлана. - Пингээ илгээх сайтуудын жагсаалт байрлана. Эндээс сонгож, болиулж болно. 3.1.6. Зайнаас бичих Хэрвээ та гар утас, эсвэл цахим шуудангийн хаягнаасаа блогтоо бичлэг оруулж байхыг хүсвэл дараах зааврыг мөрдөнө үү: 1. Та доорх тохиргоонд зайнаас бичих тохиргоог идэвхжүүлэх хэрэгтэй. 2. Та өөрийн бичлэг хийх цахим шуудангийн хаягнуудаа оруул. Энд та гар утасныхаа мэил хаягийг сонгож болно. 3. Хэрвээ та шууд нээх гэж сонговол бичлэг тань тэр дороо бусдад уншигдах боломжтой болно. Хэрэв шууд нээхгүй гэж сонговол түр хадгалах байдлаар шууд блогтоо тавигдахгүйгээр сонгох боломжтой. Хуудас- 24
  • 25. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх 3.2. Загвар Блог үүсгэхэд бэлэн загварууд байдаг. Эдгээр бэлэн загварууд ашиглан блогийн харагдах байдал загварыг өөрчилж болно. Блогийн загварыг ямар ч байдлаар өөрчилж болох боловч тодорхой хэмжээний програмчлалын хэл / HTML / мэддэг хүн өөрчлөх нь тохиромжтой. 3.2.1. Солих Блогийн загвараа өөрчлөн бэлэн загваруудаас сонгон сольж болно. Блогийн загвар солихдоо дараах алхмыг гүйцэтгэнэ. Алхам 1. Блогтоо нэвтрэх Алхам 2. Загвар / Солих команд сонгоно. Алхам 3. Гарч ирэх бэлэн загваруудаас сонгоно. 3.2.2. Засах Хэрэв танд бэлэн байгаа загварууд таалагдахгүй бол өөрийн хүссэнээр өөрчлөж болно. Энэ хэсэгт блогийн код байрлана. Хуудас- 25 Анхаарах зүйл: Хэрэв та програмчлалын HTML хэлний мэдлэггүй бол энэ хэсгийг өөрчлөөд хэрэггүй.
  • 26. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 1. Блогтоо нэвтрэх Алхам 2. Загвар / Засах команд сонгоно. Алхам 3. Блогийн HTML код харагдах ба энд та засварлах зүйлээ гүйцэтгэнэ. 3.3. Тохиргоо 3.3.1. Ерөнхий тохиргоо. Блогийн бүх төрлийн тохиргоо хийж болно. Хуудас- 26
  • 27. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх 1. Хаяг – Блогийн хаяг. 2. Блогийн нэр- Блогийн нүүрэнд харагдах нэр 3. Товч тодорхойлолт- Блогийн зорилго, агуулга зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл байна. 4. Ангилал- Блогийн ангилал 5. Нэг хуудсанд харуулах бичлэгийн тоо- Блог нээхэд эхний нүүрэнд хэдэн бичлэг харагдах тоог тохируулах 6. Сүүлийн бичлэгүүд- Уншигч нарын үлдээсэн хамгийн сүүлийн бичлэгийн тоог тохируулах 7. Найзуудын хуудсанд- Найзуудын хуудсанд хэний бичлэгийг оруулахаа сонгоно. 8. Цагийн бүс- Цагийн бүсчлэлээ сонгох. Өөрчилсний хэрэггүй. 9. Огноо харагдах байдал- Огноог харах хэлбэрүүдээс сонгоно. 10.Цагийн харагдах байдал- Цагийн харах хэлбэрүүдээс сонгоно. 11.Бичлэгийн гарчиг харуулах уу- Бичлэгийн гарчиг харуулах эсэхийг сонгоно. 12.Нарийн тохиргоог идэвхитэй байлгах уу- Нарийвчилсан тохиргоог идэвхитэй байх эсэхийг сонгоно. Хуудас- 27
  • 28. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх 13.Бичлэгүүдийг эхлэл хуудсанд тоймлон харуулах- Блогт нэвтрэхэд бичлэгүүд нь тоймлогдон харагдах эсэхийг тодорхойлно. 14.Сайтын нүүрэнд харуулахгүй- Бичлэгүүдийг сайтын нүүр хуудсанд харуулах эсэхийг тодорхойлно. 15.Инээмсэглэл хаах- Инээмсэглэлийн тэмдэглэл оруулах эсэхийг тодорхойлно. 16.Шинэ бичлэгүүдэд хандах эрхийн зохицуулга- Бичлэгүүдийг бүх хүнд, найздаа, бүртгэлтэй хүмүүст харуулах эсэхийг тодорхойлно. 17.Шинэ бичлэгүүдэд тогтмол агуулга- Шинэ бичлэг бичих бүрд тогтмол текст байх эсэхийг тохируулна. 18.Email хаягийн жагсаалт- Бичлэг хийх бүрдээ хэн нэгэнд email-ээр мэдэгдэл илгээж байж болно. email хаягийг таслалаар зааглан хэдэн хүнд ч илгээж болно. Мөн шинэ бичлэг оруулах хэсгийн нарийн тохиргоо хэсэгт email мэдэгдэл илгээх эсэхээ тухай бүрд нь тохируулж болно. atsukh@domain.com,delgermurun@site.com 19.Нүүсэн блогийн хаяг - Хэрвээ та блогоо өөр сайт руу оруулсан бол энд шинэ блогийнхоо хаягийг оруулна уу 20.Тандагчийн хаяг шилжүүлэх. Ямар нэгэн өөр тандагч дамжуулан ашиглах бол тухайн сайтад өөрийн RSS URL хаягийг зааж өгөхдөө &redirect=1 гэсэн бичгийг нэмж өгөөрэй. 21.Хорьсон IP –нууд. Хэрвээ та тодорхой зочдыг өөрийн блогтоо оруулахгүйгээр хорихыг хүсвэл тэр хүмүүсийн IP хаягийг оруулан хорьж болно. Хэрэв олон IP хорих бол хооронд нь таслалаар зааглана. Хэрэв нэг хэсэг IР-уудыг хорих бол од (*) ашиглаж болно. Жишээ нь: 123.45.678.90,10.987.65.432,111.22.333.* 3.3.2. Сэтгэгдлийн тохиргоо. Доорх зургийг хараад тохиргоо хийх боломжтой. Хуудас- 28
  • 29. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх 3.3.3. Холбоос Блогтоо бусад багш нарын блогуудыг холбож өгч болно. Ингэснээр таны блогоос бусад багш нарын блог уруу нэвтрэн орж, мэдээлэл авах боломжтой болно. Холбоос үүсгэхийн тулд дараах алхмыг гүйцэтгээрэй. Алхам 1. Блогтоо нэвтрэх Алхам 2. Тохиргоо / Холбоосууд командыг биелүүл. Дараах цонх нээгдэх болно. Холбоосын нэр: Блог дээр гарах нэр Хаяг: Интернэт хаягаа бүтнээр нь зөв бичиж өгөх. Хадгал: Холбоос хийснийг баталгаажуулах Хуудас- 29
  • 30. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Жишээ: Дорж нэрээр tserenbaatar.blogmn.net блогийг холболоо. Блог дээр харагдах байдал: 3.3.4. Хамтарч бичих Блогоо ганцаараа биш өөр хэн нэгэнтэй бичих бол энэ тохиргоог хийнэ. Алхам 1. Блогтоо нэвтрэх Алхам 2. Тохиргоо / Холбоосууд командыг биелүүл. Дараах цонх нээгдэх болно. Алхам 3. Хамтрагч урих команд биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Хуудас- 30
  • 31. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Хэрэглэгчийн нэр: Урих хүний хэрэглэгчийн нэрийг бичиж өгөх Богино зурвас: Урих хүсэлтээ бичнэ. Тийм: Хүсэлтээ илгээх Болих: Урих хүсэлтээ болих 3.4. Блог Блог хэсэг нь блогийн ерөнхий төлөв буюу интернэтэд байрласан байдлыг харах юм. Хуудас- 31
  • 32. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх 3.4.1. Харах. Блогоо удирдаж байх явцдаа интернэтэд хэрхэн харагдахыг харах боломжийг энэ команд олгоно. Алхам 1. Блогтоо нэвтрэх Алхам 2. Блог / Блог харах командыг биелүүл. Шинэ цонхон дээр блог харагдана. 3.4.2. Гаргах. Блогоо нөөцлөж авах, эсвэл блогтоо оруулсан мэдээллүүдээ хадгалж авахын тулд энэ командыг биелүүлнэ. - Энэ хэсэгт блогийн бичлэг, бичлэгийн ангилал, шошго, сэтгэгдлүүдийг гарган (экспорт) авч тусгай формат бүхий файл болгон өөрийн компьютертаа хадгалах боломжтой. - Энэ файл нь таны блогийн зөвхөн бичлэг, бичлэгийн ангилал, шошго болон сэтгэгдлүүдийг агуулах ба хуулсан файлууд гэх мэт бусад хэсгүүдийг бүрэн агуулахгүй гэдгийг анхаараарай! - Та энэ файлаа ашиглан www.blogmn.net дээр дахин сэргээх болон бусад Wordpress (wordpress.com, delhii.net) суурьтай блог руугаа оруулах боломжтой. - www.blogmn.net сайтаас бусад сайт руу хуулах үед хязгаарлалттай бичлэгүүдийн тохиргоо, тоолуур зэрэг болон бусад зарим тохиргоо ажиллахгүй болж нуусан бичлэгүүд, найзуудад зориулсан бичлэгүүд тань ил болж жирийн бичлэг болох талтайг анхаарна уу! Алхам 1. Блогтоо нэвтрэх Алхам 2. Блог / Гарах командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Хуудас- 32
  • 33. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Blogmn форматаар гаргах - Энэ хэсэгт блогийн бичлэг, бичлэгийн ангилал, шошго, сэтгэгдлүүдийг гарган (экспорт) авч тусгай формат бүхий файл болгон өөрийн компьютертаа хадгалах боломжтой. - Энэ файл нь таны блогийн зөвхөн бичлэг, бичлэгийн ангилал, шошго болон сэтгэгдлүүдийг агуулах ба хуулсан файлууд гэх мэт бусад хэсгүүдийг бүрэн агуулахгүй гэдгийг анхаараарай! - Та энэ файлаа ашиглан www.blogmn.net дээр дахин сэргээх боломжтой. Энэ командыг сонговол дараах цонх нээгдэнэ. Бүх бичлэгүүдийг хэсгийг сонгоод ГАРГАЖ АВАХ командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Файлыг хадгалах сонголтыг сонгоод OK товч дарна. Энд блогийн бичлэгүүд XML форматаар хадгалагдана. Хуудас- 33
  • 34. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Wordpress форматаар гаргах - Энэ хэсэгт блогийн бичлэг, бичлэгийн ангилал, шошго, сэтгэгдлүүдийг гарган (экспорт) авч тусгай формат бүхий файл болгон өөрийн компьютертаа хадгалах боломжтой. - Энэ файл нь таны блогийн зөвхөн бичлэг, бичлэгийн ангилал, шошго болон сэтгэгдлүүдийг агуулах ба хуулсан файлууд гэх мэт бусад хэсгүүдийг бүрэн агуулахгүй гэдгийг анхаараарай! - Та энэ файлаа ашиглан Wordpress (wordpress.com, delhii.net) суурьтай блог руу оруулах боломжтой. - Бусад сайт руу хуулах үед хязгаарлалттай бичлэгүүдийн тохиргоо, тоолуур зэрэг болон бусад зарим тохиргоо ажиллахгүй болж нуусан бичлэгүүд, найзуудад зориулсан бичлэгүүд тань ил болж жирийн бичлэг болох, бичлэгийн нэр богино болж тасрах, зурагнууд эвдрэх талтайг анхаарна уу! Энэ командыг сонговол дараах цонх нээгдэнэ. Бүх бичлэгийг гэсэн хэсгийг сонгоод ГАРГАЖ АВАХ командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Файлыг хадгалах сонголтыг сонгоод OK товч дарна. Энд блогийн бичлэгүүд XML форматаар хадгалагдана. Хуудас- 34
  • 35. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Бичиг баримтыг doc форматаар гаргаж өөрийн компьютерт хадгалах - Энэ хэсэгт блогийн бичлэг, сэтгэгдлүүдийг гарган өөрийн компьютертаа хадгалах боломжтой. - Энэ файл нь таны блогийн зөвхөн бичлэг, сэтгэгдлүүдийн дан текстийг агуулах ба хуулсан файлууд, зураг гэх мэт бусад хэсгүүдийг бүрэн агуулахгүй гэдгийг анхаараарай! Энэ командыг сонговол дараах цонх нээгдэнэ. Бүх бичлэгийг гэсэн хэсгийг сонгоод ГАРГАЖ АВАХ командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Файлыг хадгалах сонголтыг сонгоод OK товч дарна. Энд блогийн бичлэгүүд XML форматаар хадгалагдана. 3.4.3. Оруулах Хуудас- 35
  • 36. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх - www.blogmn.net сайтаас гаргаж хадгалж авсан www.blogmn.net-ын файлаа энд оруулна. - Мөн та өөр блог сайтаас экспортлон гаргаж хадгалж авсан файлаа www.blogmn.net-ын блог руугаа импортлож оруулна. - Гэхдээ та өөр сайт дээрх ижил блогийг хоёр зэрэг хөтлөхөд сайтын энэ хэсгийг ашиглах нь тохиромжгүй юм. Харин та өөр сайт дээр блог бичдэг бол блогийн Тандагч (RSS feed) ашиглан блогоо манай сайтад холбоорой. Ямар системийн файл оруулахаа дараах жагсаалтаас сонгоно уу: - BlogMN(wordpress.com, delhii.net) BlogMN.net болон wordpress.com, delhii.net гэх мэт WordPress програм дээр суурилан хийгдсэн блогуудаас гаргасан файлаас бичлэг, сэтгэгдэл, ангиллуудыг оруулна. - Bblog Banjig blog сайтын блогоос экспортлосон бичлэг болон сэтгэгдлүүдийг оруулах боломжтой. - Blogger Blogger дахь блогоос бичлэг болон сэтгэгдлүүдийг оруулах боломжтой. BlogMN(wordpress.com, delhii.net) руу оруулах Алхам 1. Блог / Оруулах командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Алхам 2. “Файлаа сонгоно уу” хэсэгт оруулах файлынхаа замыг зааж өгнө. Хуудас- 36
  • 37. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Үүний тулд “зааж өг” хэсгийг сонгоход дараах цонх нээгдэж, оруулах файлаа сонгоно. Алхам 3. Оруулах файлаа сонгоод Open командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Эндээс “Оруул” командыг биелүүлнэ. Алхам 4. Оруулах командыг биелүүлнэ. Bblog, Blogger оруулах нь үүнтэй мөн адил. 3.4.4. Устгах/ Түр хаах. Блогоо бүрэн эхээр нь өөрчлөх, засварлах үед түр хаах нь тохиромжтой. Хуудас- 37
  • 38. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 1. Блогтоо нэвтрэх Алхам 2. Блог / Устгах түр хаах командыг биелүүл. Дараах цонх нээгдэх болно. Түр хаах- Хэсэг хугацаанд блогоо ажиллуулахгүй. Таны мэдээлэл блогтоо байрлаж байна. Устгах – Бүрэн эхээр нь устгах Эхлэл рүү буцах- Энэ үйлдлээ болих 3.5. Бусад 3.5.1. Зургийн цомог Алхам 1. Блогтоо нэвтрэх Алхам 2. Бусад / Зургийн цомог команд биелүүлэх Алхам 3. Зургийн цомог (0) зураг хэсгийг сонгох Алхам 4. Дараах цонх нээгдэх ба Шинэ хавтас үүсгэх командыг биелүүл. Хуудас- 38
  • 39. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Шинэ хавтас үүсгэх Алхам 1. Энэхүү командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Хавтасны нэр- Үүсгэх хавтасны нэрээ бичнэ. Тайлбар- Цомгийн тайлбараа оруулна. Алхам 2. Нэрээ бичээд Шинэ хавтас үүсгэх командыг биелүүлэхэд зургийн хавтас үүснэ. Зураг хуулах Алхам 1. Зураг хуулах команд биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Хуудас- 39
  • 40. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Файл сонгох- Зургийн файлын замыг зааж өгч оруулна. Нэр- Зургийн нэрээ өгнө. Тайлбар- Зургийн тайлбар бичих Файл нэмэх – Дахин зураг нэмэхийн тулд энэ зкомандыг биелүүлнэ. Алхам 2. Хуулах командыг сонгож блог руугаа зургийн файлаа хуулж оруулна. Хуулсан зураг дараах байдалтай харагдана. Цомог үзэх Алхам 1. Цомог үзэх командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Хуудас- 40
  • 41. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Медиа /Podcast/ файл оруулах Алхам 1. Бусад / Зургийн цомог / Медиа /Podcast / файлууд командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ.ы Алхам 2. Файл хуулах командыг сонгоно. Файл сонгох - Оруулах файлаа сонгож оруулна. Нэр- Оруулсан файлын нэрээ өгөх Хуудас- 41
  • 42. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Тайлбар- Файлын тайлбар бичих Оруулах файлын хэмжээ хэтэрхий их байсан ч блогт оруулах Дахин өөр файл нэмж оруулах Хуулах – Сонгосон файлыг блогт оруулах Болих – Блогт оруулах файлаа болих Сэдэв 4. СУРГАЛТЫН БЛОГ ХӨГЖҮҮЛЭХ Хуудас- 42 Анхаарах зүйл: Блогт зураг, видео бичлэг оруулахад интернэтийн хурд болон файлын хэмжээнээс хамааран түр хүлээх үе тохиолдоно. Нийт хэмжээ 10 MB юм.
  • 43. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Блог нь HTML програмчлалын хэлийн кодоор бүтээгдсэн байдаг. Блогийн эх кодыг засварлаж, загвар болон бүтцийг өөрчилнө. Блогтоо HTML код ашиглан нэмэлт өгөгдлүүдийг оруулж болно. Тухайлбал: цаг, чат, цаг агаарын мэдээлэл гэх мэт. Жишээ болгон блогт цаг хэрхэн оруулахыг харцгаая. Блогт цаг оруулах Алхам 1. http://www.mlsisland.com/website-clock-html-java.html хаягаар ороход цагны бэлэн загвар түүний HTML код байна. Сонгосон цагнынхаа HTML кодыг хуулна. Алхам 2. Блог руугаа нэвтрэх Алхам 3. Загвар / Засах командыг сонгоно. Хуудас- 43
  • 44. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 4. Блогийн кодын хэсгээс хараар ялгасан хэсгийг ол. Тэр хэсэгт хуулсан кодоо хуулж тавь. Дараа нь Хадгалах командыг биелүүл. Хуудас- 44
  • 45. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 5. Оруулсан цаг дараах маягаар харагдана. Хуудас- 45
  • 46. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Сэдэв 5. СУРГАЛТЫН БЛОГ ХӨТЛӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛ 5.1. Цахим хичээл оруулах Цахим хичээлээ блогт оруулах шаардлагатай. Блогт хэрхэн, яаж оруулах вэ гэсэн асуулт гарна. Цахим хичээл блогт оруулах 2 арга байна. Үүнд: 1. Шууд татаж авах хэлбэрээр блогт байрлуулах. Цахим хичээлийг оффлайн орчинд үзэхийн тулд өөрийн компьютер болон флаш дискэндээ хуулж авах шаардлагатай болно. Ийм хэрэгцээ шаардлага бидэнд байнга тохиолдоно. Үүний тулд 4Shared.com сайтад цахим хичээлээ байршуулаад холбоос ашиглан блогтоо оруулна. www.4Shared.com сайтын тухай Энэ сайт нь бидэнд файл интернэтэд хадгалах боломж олгодог Share сайт юм. Флашгүй үед энэ сайтад файлаа байршуулаад улмаар шаардлагатай үед интернэт ашиглаад татаж аваад ашиглах боломжтой юм. Бүртгүүлэх: Алхам 1. www.4shared.com сайт руу орно. Алхам 2. Шинээр бүртгүүлэх учир SIGN UP хэсгийг сонгоход дараах цонх гарч ирнэ. Бүртгэлийн хэсгийг бөглөөд SIGN UP товчийг дарна. Хуудас- 46
  • 47. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх email – өөрийн мэлй хаягаа бичиж өгнө. password- нууц үгээ бичих confirm password- нууц үгээ дахин бичих free – үнэгүй авах Sign up – бүртгүүлэх Алхам 3. Бүртгэл амжилттай болж, сайтад нэвтэрч орно. Файл байрлуулах Хуудас- 47
  • 48. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 1. www.4shared.com сайт руу нэвтрэх Алхам 2. Доод хэсэгт байрлах дараах хэсгийг ол. Uplaod files – Оруулах файлуудаа сонгох хэсэг Зааж өг- Оруулах файлын замаа зааж өгөх Upload – Сайт руу оруулах More- Дахин файл нэмж оруулах Хавтас үүсгэх Алхам 1. Сайт руу нэвтэрч орох Алхам 2. Дээд цэсний хэсэгт NEW FOLDER гэсэн үг байрлана. Алхам 3. NEW FOLDER үг дээр дарахад дараах цонх нээгдэнэ. Хуудас- 48
  • 49. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Please enter folder name – Үүсгэх хавтасны нэр Share folder – share үүсгэх Do not share- share үүсгэхгүй Ok- Биелүүлэх. Алхам 4. Үүсгэх хавтсны нэрээ оруулаад ok дарахад баталгаажуулсан дараах цонх нээгдэнэ.Done команд биелүүлнэ. Хуудас- 49
  • 50. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Файл татаж авах Алхам 1. www.4shared.com сайт руу нэвтрэх Алхам 2. Тухайн татаж авах файлаа сонгох. Үүний тулд тухайн файлын өмнө байрлах дөрвөлжин нүдийг чагтлана. Алхам 3. Сонгосон файлын хамгийн ард байрлаж буй доошоо сумтай товчийг сонго. Алхам 4. Дараах цонх нээгдэх ба Download Now товчийг сонгоно. Алхам 5. Энд файлыг 20 секундээс 1 секунд хүртэл буурах байдлаар уншина. Алхам 6. Уншиж дуусаад дараах цонх нээгдэнэ. Download file now командыг биелүүлнэ. Хуудас- 50
  • 51. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 7. Дээрх командыг биелүүлэхэд дараах цонх нээгдэнэ. Эндээс Файлыг хадгал хэсгийг сонгоод OK дарна. Тохиргоонууд Back – Өмнөх хэсэг рүү буцах New folder – Шинэ хавтас үүсгэх Upload – Сайт руу хуулах Share – хавтас, файлыг хавсаргах. Энэ хэсэгт дараах зурагт харагдаж буй командууд байрлана. Share current folder – тухйан хавтсыг share хийх эсэхийг тодорхойлно. Share selected folders – сонгосон хавтсыг share хийх Embed current folder- Тухайн сонгосон файл, хавтсуудын embed холбоосыг идэвхижүүлэх Get links for selected items – файл болон хавтсны Link, HTML code, Forum code холбоосуудыг харуулна. Email selected items- Сонгосон файлуудыг email-ээр явуулах Хуудас- 51
  • 52. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Share folder to FaceBook- Тухайн хавтсыг FaceBook руу холбох Share folder to Twitter – Тухайн хавтсыг Twitter руу холбох Share folder to Orkut - Тухайн хавтсыг Orkut руу холбох Delete – файл, хавтсыг устгах More actions – Засварлах үйлдлүүд Copy selected – Сонгосон файлыг хуулах Cut selected – Сонгосон файлыг тасдах Paste – Сонгосон файлыг буулгах Selected All – Бүгдийг сонгох Download all – Бүгдийг татах Download selected- Сонгосон файлыг татах Add to favorite files - Дурын файлыг нэмэх View – Файл, хавтсыг харах хэлбэрүүд Detials – Нарийвчлан харах Thumbnails – Дүрслэлээр харах Simple view – Жагсаалт маягаар харах Folders – Хавтсууд Search – Файл, хавтас хайлт хийх Activity Sharing – Идэвхтэй share –ийн тохиргоо Блогт файлыг холбоосоор байрлуулах Хуудас- 52
  • 53. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 1. Блогт татаж авахаар байрлуулах файлаа 4shared.com сайт руу upload хийж оруулсан байх хэрэгтэй. Алхам 2. Блогт байрлуулах файлаа сонгох. Алхам 3. Share / Get links for selected items командыг сонгох. Алхам 4. Гарч ирэх цонхноос HTML хэсэг рүү орж доорх кодыг нь хуулна. Алхам 4. Өөрийн блог руу нэвтрэх Алхам 5. Бичлэг / Шинэ бичлэг бичих командыг сонгох Хуудас- 53
  • 54. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 6. Гарч ирэх цонхноос HTML хэсгийг сонгоно. Алхам 7. Бичлэгийн талбарт хуулсан кодоо буулгаад Оруулах командыг сонгоно. Хуудас- 54
  • 55. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Тайлбар: Блогт татаж авахаар бйаршуулсан файл нь дараах байдлаар харагдана. 2. Блогоос шууд үзэхээр байрлуулах. Ингэж байрлуулах нь уншигч блогоос цахим хичээлийг шууд харах боломжийг олгоно. Үүний тулд цахим хичээлээ www.SlideShare.com сайтад байрлуулах хэрэгтэй. www.SlideShare.com сайтаас холбоос кодыг нь хуулж бичлэгтээ оруулснаар цахим хичээлээ байрлуулна. www.SlideShare.com сайтын тухай, Энэхүү сайтын зорилго нь Presentation хэлбэрээр бэлтгэсэн файлыг интернэтэд шууд харагдах хэлбэрээр байрлуулах юм. Онлайн орчинд татаж авахгүйгээр шууд үзэх боломжийг олгодгоороо давуу талтай. Бүртгүүлэх: Хуудас- 55
  • 56. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 1. http://www.slideshare.net/ холбоосоор орж Sign Up командыг биелүүлнэ. Алхам 2. Дараах байдлаар бүртгэлийн хэсгийг үнэн зөв бөглөөд SIGN UP товчийг сонго. Username – хэрэглэгчийн нэр Password - Нууц үг Email Address – цахим шуудангийн хаяг Нэвтрэх нууц текст Чагтлана. Бүртгэлийг зөвшөөрч байгаа Бүртгүүлэх Алхам 3. Бүртгэл амжилттай болсон үед дараах цонх нээгдэнэ. Хуудас- 56
  • 57. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 4. Энэхүү цонхны баруун дээд хэсэгт байрлах дараах хэсгийг нээнэ. Эндээс My Newsfeed командыг сонго. Алхам 5. Дараах цонх нээгдэх ба энд тохиргоо болон бусад зүйлүүдийг хийж болно. Эндээс My Upload хэсгийг сонго. Хуудас- 57
  • 58. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Slideshare.net сайтад Presentation байрлуулах Алхам 1. Сайт руу нэвтрэх Алхам 2. Одоо Presentation –ээ оруулцгаая. Үүний тулд Upload your first presantaion now хэсгийг сонго. Алхам 3. Дараах цонх нээгдэнэ. Эндээс Upload гэсэн шар өнгөтэй товчийг сонгоно. Алхам 4. Эндээс оруулах Presentation –ээ сонгож Open командыг биелүүлнэ. Алхам 5. Тухайн файлыг хэсэг хугацаанд унших тул түр хүлээнэ. Хуудас- 58
  • 59. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 6. Уншиж дуусахад дараах байдлаар харагдана. Блогт Presentation байрлуулах Хуудас- 59
  • 60. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 1. www.Slideshare.net сайт руу нэвтрэн, блог руу оруулах файлаа сонгоход дараах цонх нээгдэнэ. Алхам 2. Файлын дээд хэсэгт байрлах Embed хэсгийг сонгож, файлынхаа холбоосыг хуулж авна. Үүний тулд зураг дээр харагдаж буй код дээр дарахад бүгд идэвхижих ба Copy гэсэн командыг сонгоно. Алхам 3. Өөрийн блог руу нэвтрэх. Алхам 4. Бичлэг / Шинэ бичлэг бичих командыг сонгох Алхам 5. Гарч ирэх цонхноос HTML хэсгийг сонгоно. Хуудас- 60
  • 61. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 6. Бичлэгийн талбарт хуулсан кодоо буулгаад Оруулах командыг сонгоно. Нэмэлт зүйл: Бид сургалтын блогтоо Presentation байрлуулаад харахад блогийнхоо хэсгээс хэтэрсэн эсвэл бүр жижиг байх тохиодол гардаг. Үүнийг хэрхэн хийхийг авч үзэе. Хуудас- 61 Анхаарах зүйл: Цахим хичээл блогт оруулахаасаа өмнө текстийнхээ фонтыг ARHANGAI гэсэн фонт болгох хэрэгтэй. Учир нь үзүүлэн хэлбэрээр харахад фонт нь таньддаггүй.
  • 62. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 1. Блог руугаа нэвтрэх Алхам 2. www.Slideshare.net сайт руу нэвтрэх. Оруулсан үзүүлэн файлаа сонгож, embed кодыг нь хуулж авах. Алхам 3. Блогтоо шинэ бичлэг үүсгэж, хуулсан embed кодоо буулгана. Таны буулгасан код нь дараах байдалтай харагдах болно. Алхам 4. Энэхүү кодны хэсэгт харуулсан байгаа хэсгийг олно. Алхам 5. Height=355 –ийг өөрчлөөд 200 wigth=425- ийг өөрчлөөд 250 болгоё. Үүний дараа Нийтлэх командыг биелүүлээрэй. Тайлбар: Блог руу ороод харахад харагдах хэмжээ нь багассан байх болно. 5.2. Цахим тест оруулах Цахим тестээ блогт байрлуулахдаа татаж авах хэлбэрээр байрлуулах хэрэгтэй. Үүний тулд дараах 4shared.com сайтад цахим тестээ байрлууланэ. Үүний тулд дараах алхмуудыг гүйцэтгээрэй. Хуудас- 62
  • 63. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 1. Блогт татаж авахаар байрлуулах файлаа 4shared.com сайт руу upload хийж оруулсан байх хэрэгтэй. Алхам 2. Блогт байрлууах файлаа сонгох. Алхам 3. Share / Get links for selected items командыг сонгох. Алхам 4. Гарч ирэх цонхноос HTML хэсэг рүү орж доорх кодыг нь хуулна. Алхам 5. Өөрийн блог руу нэвтрэх Алхам 6. Бичлэг / Шинэ бичлэг командыг сонгох Хуудас- 63
  • 64. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 7. Гарч ирэх цонхноос HTML хэсгийг сонгоно. Алхам 8. Бичлэгийн талбарт хуулсан кодоо буулгаад оруулах командыг сонгоно. 5.3. Цахим сургалтын хэрэглэгдэхүүн оруулах Хуудас- 64
  • 65. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг Open Office.org Presentation болон PDF хэлбэрээр бэлтгэж байгаа билээ. 1. Open Office.org Presentation программ дээр бэлтгэсэн цахим сургалтын хэрэглэгдэхүүн блогт байрлуулах Алхам 1. www.Slideshare.net сайт руу нэвтрэн, блог руу оруулах файлаа сонгоход дараах цонх нээгдэнэ. Алхам 2. Файлын дээд хэсэгт байрлах Embed хэсгийг сонгож, файлынхаа холбоосыг хуулж авна. Үүний тулд зураг дээр харагдаж буй код дээр дарахад бүгд идэвхижих ба Copy гэсэн командыг сонгоно. Алхам 3. Өөрийн блог руу нэвтрэх. Алхам 4. Бичлэг / Шинэ бичлэг командыг сонгох Алхам 5. Гарч ирэх цонхноос HTML хэсгийг сонгоно. Хуудас- 65
  • 66. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 6. Бичлэгийн талбарт хуулсан кодоо буулгаад оруулах командыг сонгоно. Хуудас- 66
  • 67. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх 2. PDF хэлбэрээр бэлтгэсэн цахим сургалтын хэрэглэгдэхүүн блогт байрлуулах Алхам 1. www.Slideshare.net сайт руу нэвтрэн, блог руу оруулах PDF файлаа сонгоход дараах цонх нээгдэнэ. Алхам 2. Файлын дээд хэсэгт байрлах Embed хэсгийг сонгож, файлынхаа холбоосыг хуулж авна. Үүний тулд зураг дээр харагдаж буй код дээр дарахад бүгд идэвхжих ба Copy гэсэн командыг сонгоно. Алхам 3. Өөрийн блог руу нэвтрэх. Алхам 4. Бичлэг / Шинэ бичлэг командыг сонгох Алхам 5. Гарч ирэх цонхноос HTML хэсгийг сонгоно. Хуудас- 67
  • 68. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Алхам 6. Бичлэгийн талбарт хуулсан кодоо буулгаад оруулах командыг сонгоно. Блогоо харахад байрласан байх болно. 5.4. Блог амжилттай хөтлөх зөвлөгөө Хуудас- 68
  • 69. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх 1. Кириллээр бичих Ихэнх хүмүүс латинаар галиглан бичсэн зүйлийг уншихаас төвөгшөөдөг. Тиймээс та аль болох кириллээр бичиж сурахыг хичээгээрэй. 2. Параграф ашиглах Та бичлэгтээ параграф ашигласнаар уншихад хялбар, цэгцтэй болно. Дундаж хэмжээний 2-3 өгүүлбэр яваад нэг том параграф буюу 2 удаа Enter даран зай авч байхыг зөвлөе. 3. Бичлэгээ тоймлон хуваах Блогт оруулж буй бичлэгийнхээ эхний хэсэг бичлэгийг блогийн нүүр хэсэгтээ харуулах хэрэгтэй. Хэрэв блогийн нүүр хуудсанд бичлэгийн эх текстүүд эхээрээ байх үед ихэнх хүмүүс төвөгшөөдөг. 4. Оффлайн орчинд ажиллах Блогт оруулах бичлэгээ интернэтгүй байсан ч компьютертаа бэлтгээд дараа нь онлайн орчинд блогтоо байрлуулж болно. Ингэх нь цаг хугацаа хэмнэнэ. 5. Бичлэгээ төлөвлөх Бэлтгэсэн бичлэгүүд болон файлуудаа блогийн ямар ангилалд хэрхэн оруулахаа төлөвлөх хэрэгтэй. НЭР ТОМЬЁО: Хуудас- 69
  • 70. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Тайлбар: Гарын авлагыг унших явцад мэргэжлийн нэр томъёо нилээдгүй тохиолдоно. Эдгээр нэр томъёог мэдсэн байх нь цаашид цахим ертөнцөд ажиллахад хэрэгтэй үүднээс орууллаа. Тайлбарыг багш та бүхэнд ойлгомжтой байх үүднээс энгийн үгээр тайлбарлав. Блоггер- Блог бичигч хүнийг хэлнэ. Домайн – Интернет дээр байрлаж буй вэб сайтуудыг олоход тусладаг интернет хаяг юм. Нүүсэн блог – Блогийг анх үүсгэхдээ www.blogmn.net сайтад үүсгэе. Жишээ нь: www.akcuom.blogmn.net. Дараа нь блогоо өөр сайт руу Жишээ нь: www.blogger.com руу шилжүүлье. Тэгвэл блогийн хаяг нь wwww.akcuom.blogspot.com болно. IP – Интернетэд холбогдсон компьютер бүр өөрийн IP хаяг гэгч тоон хаягтай байдаг. 000.000.000.000-аас 255.255.255.255 гэсэн тоонуудын хооронд IP хаягууд байдаг. Интернет дэх олон зуун тооцоолуур дотроос IP хаягаараа ялгарч тооцоолуурууд хоорондоо мэдээлэл дамжуулдаг. Яг л Монгол улсын, Улаанбаатар хотын, СБ дүүргийн 5-р хорооны 5-5 тоотод оршин суугч Анхаад гэсэн хаяг шиг IP хаяг бол цор ганц тэр тооцоолуурт зориулагдсан хаяг байдаг. Онлайн – Интернэтэд холбогдсон байгаа үед онлайн байна гэж хэлдэг. Оффлайн – Интернэтэд холбогдоогүй байгаа үед оффлайн байна гэж хэлдэг. www.SlideShare.com – Үзүүлэн хэлбэрээр бэлтгэсэн файлыг интернэтэд байрлуулахад зориулагдсан сайт юм. www.4Shared.com – Интернэтэд файл хадгалахад зориулагдсан сайт. Танд 10GB-ийн ашиглах сул зай өгнө. Бүх төрлийн файлыг байрлуулах боломжтой ба блогоос файл татаж авахад энэ сайтад байрлуулаад, бичлэгтээ холбоос ашиглан оруулна. Download – Интернэтээс мэдээлэл татах үйл явц Upload – Интернэтэд мэдээлэл байрлуулах үйл явц Chat - Хүмүүс хоорондоо харилцах хэрэгсэл. Чатлана гэдэг нь интернэт ашиглан хоорондоо ярилцах үйл явц юм. Код – Компьютер ажиллахдаа програмын тусламжтай ажилладаг. Программ нь програмчлалын хэлний тусламжтай бүтээгддэг ба маш олон төрлийн програмчлалын хэлүүд байдаг. Эдгээр програмчлалын хэлүүд ашиглан бичсэн програмын текстийг код гэнэ. Админ / admin /- Тухайн сайт болон блогийг удирдаж, хөтлөж буй хүнийг хэлнэ. URL- Тухайн сайт болон блогийн интернэт хаяг юм. Хуудас- 70
  • 71. “Цахим сургалт” төсөл Сургалтын блог үүсгэх, хөтлөх Wordpress- Энэ бол дэлхий дээр хамгийн өргөн тархсан блог үүсгэгч сайт юм. www.akcuom.wordpress.com блог үүсгэж болно. Медиа – Дүрст өгөгдөл буюу дуу, видео бичлэг юм. Share – Тухайн файлыг хэд хэдэн хүнтэй хамтран эзэмших боломжийг хэлнэ. HTML – Энэ нь программчлалын хэл юм. HTML код гэвэл HTML хэл дээр бичигдсэн эх код юм. EMBED - Блог дээр дүрст мэдээллийг чанар алдагдуулахгүй тавих холбоос HTML код юм. Хуудас- 71