амралтын нэмэлт даалгавар 1
- 2. Эгч дүү хоёрын нас нийлээд 12. Хоёр жилийн өмнө эгч нь 5 настай байсан бол дүү нь одоо хэдэн настай вэ?
- 3. Эгч дүү хоёрын нас нийлээд 14. Гурван жилийн өмнө эгч нь таван настай байсан бол дүү нь одоо хэдэн настай вэ?
- 4. Нэг лийрний жин 4 чавганы жинтэй тэнцүү. Жинлүүрийн нэг таваг дээр 1 лийр, 2 чавга тавив. Нөгөө талд хэдэн чавга тавибал жин тэнцэх вэ?
- 5. Хуягаа Ганаа хоёрын нас нийлээд Билгээ Баяраа хоёрын насны нийлбэртэй тэнцүү. Хуягаа 5, Баяраа 6, Билгээ 7 настай бол Ганаа хэдэн настай вэ?
- 6. Гурван тооны нийлбэр 14 эхний хоёр тооны нийлбэр нийлбэр 10 хоёр ба гуравдугаар тооны ялгавар 2 бол эдгээр тоог ол.
- 7. Үлгэрийн оронд 20 луу байдгаас 8 нь ачаа зөөдөг. 6 нь зорчигчдыг хүргэж өгдөг байв. Харин үлдсэн луунуудыг сургаж амжаагүй бол эмнэг луу хэд байгаа вэ?
- 8. Гурван тооны нийлбэр 17 оос бага байв. Эхний хоёр тооны нийлбэр эхний хоёр тооны нийлбэр 14 өөс их бол гуравдахь тоог ол.
- 9. Гурван хэрчмээс бүрдэх тахир шугам шугамын урт 13см эхний хэрчим 4см, сүүлийн хэрчим, 5см бол дундах хэрчмийг уртыг ол.
- 10. Нэг оронтой тооны араас уг тоог дахин нэг удаа залган бичихэд үг тоо 10 аар ихэсчээ. Анх ямар тоо байсан бэ?