монгол хэл1
- 1. Алтай хэлний язгуур
Еврази дахь Алтайн хэлнүүдийн тархалт
Алтай хэлний язгуур нь Түрэг, Монгол, МанжТунгус болон Алс дорнодын хэлүүд (Япон,
Солонгос, Айнү, Рюүкюү зэрэг хэлүүд) хэлний бүлгүүдийг багтаасан хэлний язгуур юм. Зүүн
Ази, Төв Ази, Хойд Ази зэрэг газраар тархсан. Нийт 350 сая гаруй ярилцагчтай хэлний язгуур.
Хэлний гарал үүслээр нь алтай гэсэн нэгдмэл нэг хэлнээс одоогийн уг хэлний язгуурт багтах
хэлүүд үүссэн гэх онолыг хэлшинжээч эрдэмтэн Рамстедт гаргасан юм. Тэрээр Түрэг, Монгол,
Манж зэрэг хэлүүд дээр үгзүй, өгүүлбэрзүй болон үг судлалын харьцуулсан судалгааг хийсний үр
дүнд эдгээр нь Алтай хэлний язгуурын хэлүүд бөгөөд Алтай уулаар нутаглагчид нүүдлэн
явсанаар нэгдмэл алтай хэлнээс бие даасан хэлүүд үүссэн юм гэдгийг баталсан. Түүний онолыг
Оросын эрдэмтэн Владиморцов, Мажарын эрдэмтэн Немет, хэлшинжээч эрдэмтэн Аалто, Поппе
зэрэг эрдэмтэн үргэлжлүүлэн судлан боловсронгуй болгосон юм.
Хэдий энэхүү онол дэлхийн хэлшинжлэлд томоохон байр сууриа алдаагүй боловч Клаусон,
Доефер, Шейхэрбак зэрэг эрдэмтэдийн үзсэнээр Алтай хэлүүд гэж байхгүй харин олон хэлүүд нь
бие биедээ ойртсоноос хэлүүд нь ижилсэж, ууссан гэж үзэн АнтиАлтай гэх онолыг гарган Алтай
хэлний язгуурыг үгүйсгэсэн. Тэд харьцуулсан 200 үгийн судалгаа, "Түрэг хэлний эртний толь"
зэрэг олон судрыг судалсан юм. Гэхдээ энэ онол төдийлэн хүчтэй байр суурьтай бус юм.
Алтай хэлний язгуур нь дотроо дараах байдлаар хэлний бүлэг, дэд бүлэг хуваагддаг. Энэ нь:
Түрэг хэлний бүлэг
• Турк, Азербайжан, Узбек, Туркмен, Казах, Тажик, Татар, Чуваш, Уйгар зэрэг 24 хэл
багтдаг. Орхон хэл, Эртний уйгур хэл, Цагаадай хэл, Булгар хэл, Хазар хэл, Половэну хэл
г.м мөхсөн хэлүүд мөн харьяалагддаг.
Монгол хэлний бүлэг
• Монгол хэл нь дотроо Жинхэнэ Монгол хэл, Буриад, Халимаг гэсэн 3 үндсэн дэд бүлэгт
хуваагдана. Монгол хэлнээс салбарласан Монгор, Могол, Баоань, Дагуур, Дуншиань зэрэг
бага хэлүүд багтана. Эдгээр хэлүүд XIIIXV зууны үед салсан.
МанжТунгус хэлний бүлэг
• Сибирийн дэд бүлэг
- 2. • Эвенк (Тунгус) ба Эвенс (Ламут) хэлүүд багтана.
• Манжуурын дэд бүлэг
• Манж хэл болон мөхсөн Зүрчид хэл багтдаг.
• Амурын дэд бүлэг
• Нанай болон Үдэй хэлүүд багтана.
Алс дорнодын хэлүүд*
• Япон хэл , Солонгос хэл, Айнү хэл болон Рюүкюү зэрэг хэлүүд багтдаг.
*Үгзүй болон өгүүлбэрийн байгуулалт нь Алтайн хэлүүдтэй төстэй бөгөөд өгүүлбэрийн
бүтэц нь Эзэн бие эхэнд үйл үг адагт гэсэн байгуулалтай. Гэхдээ чухамхүү Алтай хэлэнд
оруулдаггүй. Маргаантай юм.