хур тунадас
- 1. Хур тунадас
Монгол оронд хур
тунадас ерөнхийдөө бага ордог онцлогтой ч 1990 оноос хойш эрчимтэй буурч байна.
Дулаан улирлын болон зуны хур тунадас 1961 оноос хойш Алтайн уулсын район, Алтайн
чанад говь, нутгийн зүүн өмнөд хязгаараар ялимгүй өссөн, бусад бүх нутгаар 0.1-2.0
мм/жил-ийн хурдтай буурчээ.
Хур тунадасны горимд орж байгаа бас нэг өөрчлөлт бол ургамал ургалтын хугацааны нийт
хур борооны хэмжээний дотор аадар хур борооны хэмжээ нэмэгдэж байгаа явдал юм.
Үүнтэй уялдан хоногийн хамгийн их хур тунадасны хэмжээ ч нэмэгдэх хандлагатай байна.
Зураг. Жилийн нийлбэр хур тунадасны олон жилийн явц
1940-өөд оноос хойш хийсэн цаг уурын хэмжилтээр 1 хоногт орсон хамгийн их хур
тунадас Даланзадгадад 137 мм /1956 оны 8-р сарын 5-нд/, Сайншандад 121 мм /1976 оны
7-р сарын 11/ бороо орж байсан байна.
Хангайн нуруу, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 300-400 мм, Монгол Алтайн болон ойт хээрийн
бүсэд 250-300 мм, хээрийн бүсэд 150-250 мм, говь цөлийн бүсэд 150-50 мм орчим хур
тунадас ордог. Хур тунадасны 85% орчим нь 4-9-р сард, түүн дотроо 7-8-р сард 50-60% нь
унадаг.
9б ангийн сурагч
Гүйцэтгэсэн:Г.Мягмарбаатар, Г.Хүрэлсүх