SlideShare a Scribd company logo
1 of 10
Фотошоп
 програмын
  хэрэгслүүдийн
     тайлбар
Elliptical Marquee : Энэ хэрэглүүрийг сонгоод зурган
  дээрээ хулганаар чирэн зурвал зургаас эллипс
  хэлбэртэйгээр тэмдэглэдэг.
  Single –row marquee : Энэ хэрэглүүрийг сонгоод
  зураг дээр клик хийвэл зургийн нэг бүхэл мөр
  тэмдэглэгдэнэ. Тийм ч их хэрэглэгддэггүй.
  Single –row marquee : Дээрхтэй ижил боловч ялгаа
  нь нэг бүхэл баганын цэгийг тэмдэглэдэг.
• Move : Тэмдэглэсэн хэсэг эсвэл үеийг (layer)
  хөдөлгөхөд хэрэглэгдэнэ. Яг үнэндээ зургийн
  тодорхой нэг хэсгийг хөдөлгөх зөөх гэсэн утгаараа
  бага хэрэглэгддэг.
Lasso : Лассог зургаас өөрийн хүссэн хэлбэрээр тэмдэглэж
авахад хэрэглэдэг. Зурган дээгүүрээ хулганаа дараастай
чигээр нь хөдөлгөж ашиглана. Хэрвээ энэ хэрэглүүрийг
сонгоод зурган дээр ALT+КЛИК хийвэл клик хийсэн
цэгээр хоорондоо холбогддог
 Poligonal Lasso : Олон өнцөгт лассо. Үүнийг сонгоод
зурган дээр клик хийх бөгөөд клик хийсэн цэгүүд нь
хоорондоо холбогдож тэмдэглэгддэг. Тэмдэглэгээг
зогсоохын тулд давхар клик хийнэ. Ер нь бол ALT дараад
лассог хэрэглэсэнтэй ижил байгаа биз дээ.
Magnetic Lasso : Соронзон лассо. Энэ хэрэглүүрийг
сонгоод зураг дээрээ хулганаа чирвэл тэмдэглэгээний
зураас нь зураг дээрх ирмэг хүрээний дагуу өөрөө
хийгддэг. Гэхдээ Photoshop –ийнхний үзэж байгаа ирмэг
нь чиний бодож байсан ирмэг хүрээтэй тохирохгүй байж
магадгүй гэдгийг санаж яваарай. Заримдаа маш гайхалтай
ажилладаг боловч заримдаа цаг үрсэн ажил болох нь ч
бий.
Magic wand : Шидэт дохиур. Шидэт дохиураар клик
хийхэд тухайн клик хийсэн цэгтэй төстэй өнгөтэй
цэгүүдийн үргэлжилсэн хэсэг газар тэмдэглэгддэг. Заавал
үргэлжилсэн биш хэсэг газруудыг тэмдэглэе гэвэл эхлээд
нэг газар клик хийж тэмдэглээд дараа нь SHIFT+КЛИК
хийж нэмж тэмдэглэнэ.
Crop : Тасалж авах хэрэглүүр. Зургаас ямар нэгэн хэсгийг нь
энэ хэрэглүүрээр сонгоод дараа нь ENTER дарвал уг сонгогдсон
хэсгийг өөр цонхонд таслан авдаг. Сонгохдоо зураг дээгүүр
хулганаа чирч сонгох бөгөөд сонгосон дөрвөлжин дотроос
чирвэл дөрвөлжингөө зөөнө, гаднаас нь чирвэл уг
дөрвөлжингөө эргүүлдэг. Эргүүлэлтийн төв нь бөөрөнхий
хүрээтэй цэг зураг дээр гарч ирсэн харагдана. Уг цэгийг
зөөснөөр өөр өөр цэгээс эргүүлэх боломжтой болдог. ESC дарж
сонголтыг хүчингүй болгоно.
Slice : Зүсэгч хэрэглүүр. Зүсэгч хэрэглүүрүүд нь WEB хуудас
хийх үед ихэвчлэн хэрэглэгддэг. Хэрчим хэмээн нэрлэгдэх
зүсэгдсэн дөрвөлжин хэсэг газарт чи WEB –ийн янз бүрийн
эффектүүд тухайлбал нэг зургийн янз бүрийн хэсгийг өөр WEB
–тэй холбох (link) , анимаци үзүүлэх зэргийг хийж болдог.
Slice select tool : Хэрчим сонгогч хэрэглүүр. Хэрэв чи
хэрчмээ анх үүсгэхдээ буруу байрлалд эсвэл буруу
хэмжээтэй үүсгэсэн бол энэ хэрэглүүрийг сонгоод түүнийг
зөөж, хэмжээг нь өөрчилж болно. Хэрчмийн дотроос нь
хулганаа чирвэл уг хэрчим зөөгддөг. Хэрэв slice
хэрэглүүрийг сонгосон байгаа бол CTRL товчийг хамт
хэрэглэхэд Slice select tool болж ашиглагддаг. Үүний эсрэг
ажиллагаа нь ч болно.
 Airbrush : Энэ хэрэглүүрээр сүүдэр эсвэл тодруулалт
тавих , зураг дээрх өнгөний давхаргаар цацахад хэрэглэдэг
Paintbrush tool : Энэ хэрэглүүрээр зөөлөн зураас зурахад
хэрэглэнэ. Зурж байгаа зураас нь харандаагаар зурсан шиг
хурц шовх биш мөртлөө airbrush –аар зурсан шиг ч бас
биш байна.
Rubber stamp : Энэ хэрэглүүр нь зургийн нэг хэсгийг
нөгөө хэсэг рүү хуулахад хэрэглэгдэнэ. Зургийнхаа
хуулахыг хүссэн хэсэг дээр ALT+КЛИК хийгээд дараа нь
хуулахыг хүссэн газраа хулганаар чирнэ. Энэ үед яг аль
хэсгийг хуулж байгааг үзүүлсэн сум үзэгддэг.
Pattern stamp : Энэ хэрэглүүр нь чамд pattern –тай хамт
зурахад хэрэг болно. Edità Define Pattern гэж ороод pattern
–аа зааж өгөөд цааш нь үргэлжлүүлэн зурж болно.
History Brush : Rubber stamp хэрэглүүрийг хэрэглээд
өөрчлөгдсөн зургийг яаж буцааж урьд байсан хэвэнд нь
оруулах вэ? Тэгвэл одооноос чи History Brush
хэрэглүүрийг ашиглан зургийг саяхан (эсвэл ямар нэг
үйлдлийн өмнө) ямар байдалд байсан бэ түүнд нь буцаан
оруулж болно. Undo –тэй л төстэй юм шиг байна даа...
Art history brush : Дээрх хэрэглүүртэй ижил мөртлөө
  өмнө байсан зургийн цэгүүдээр зурдаг. Гэхдээ энэ
  хэрэглүүрийг олон төрлийн тохиргоотой хамт
  хэрэглэснээр илүү сайхан эффектүүдийг дүрсэлж чадна.
  Eraser : Баллуур. Энэ хэрэглүүрийг ашиглан ямар нэг
  давхарга (layer) дээрх зургийн хэсгийг арилган уг
  давхаргын доор нь юу байгааг гаргаж ирэх эсвэл үндсэн
  давхаргын (background) өнгөөр зурахад хэрэглэнэ. Хэрэв
  ALT товчтой хамт хэрэглэвэл арилгаснаа сэргээнэ.
• Smudge : Яг л нойтон зураг дээр хуруугаараа дараад
  хөдөлгөхөд ямар байх вэ түүнийг хийнэ.
• Dodge : Үүгээр зургийн хэсгийг илүү их гэрэлтэй
  болгоход хэрэглэнэ. ALT товчтой хамт хэрэглэвэл илүү
  бараан болгох болно.
Background eraser : 5.5 хувилбараас эхлэн ашиглагдах болсон
хэрэглүүр. Энэ хэрэглүүрийг ашиглан чи ямар нэг давхарга
дээрх цэгүүдээс устган түүнийг тунгалагжуулж чадна. Наана
харагдаж байгаа обьектийн ирмэгүүд дээр энэ хэрэглүүрээр
ажилласнаар уг обьектийн цаана нь байгаа давхаргаас устгах
юм. Бусад нэмэлт тохиргоонуудыг хамт хэрэглэснээр
тунгалагийн зэрэг, ирмэгийн хурц байдал зэргийг хянаж болно.
Энэ хэрэглүүр нь бөөрөнхийнийхөө голд байгаа өнгийг аваад уг
бөөрөнхий дотор байгаа уг өнгүүдийг устгадаг.
Magic eraser : Мөн 5.5 хувилбараас эхлэн ашиглагдах болсон.
Энэ хэрэглүүр нь сонгосон цэгтэйгээ төстэй өнгө бүхий хэсгийг
тэмдэглэж аваад устгадаг.
Paint bucket : Будагч хувин. Энэ хэрэглүүрийг ижил төстэй
цэгүүдийн үргэлжилсэн хэсгийг сонгосон өнгөөр эсвэл
сонгосон хэлбэрээр будахад хэрэглэдэг.
Gradient : Энэ хэрэглүүрийг ашиглаж зургийн
тэмдэглэгдсэн хэсгийг өнгөний аажим уусгалтаар
дүүргэхэдэг. Photoshop 5 –д бол ялгаатай уусгалтын
хэрэглүүрүүдийг сонгож ялгаатай уусгалтуудыг дүрсэлдэг
байсан бол одоо та ганц энэ хэрэглүүрийг сонгоод
тохиргооны цонхноос уусгалтын ялгаатай хувилбаруудыг
ашиглаж болно.
Blur : Бүдэгрүүлэгч. Энэ хэрэглүүрээр зэргэлдээ байгаа
цэгүүдийн хооронд тархалтыг явуулан зургийн фокусыг
уусгаж болдог. ALT товчтой хамт хэрэглэн эсрэгээр
фокусыг нэмэгдүүлж илүү тод харагдуулах болно.
Sharpen : Тодруулагч. Энэ хэрэглүүр нь зэргэлээ орших
цэгүүдийн өнгөний ялгааг ихэсгэн зургийг илүү тодруулж
өгдөг. ALT товчтой хамт хэрэглэн зургийг эсрэгээр
бүдэгрүүлнэ.

More Related Content

Featured

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by HubspotMarius Sescu
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTExpeed Software
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsPixeldarts
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthThinkNow
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfmarketingartwork
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024Neil Kimberley
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 

Featured (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 

фотошоп

  • 1. Фотошоп програмын хэрэгслүүдийн тайлбар
  • 2. Elliptical Marquee : Энэ хэрэглүүрийг сонгоод зурган дээрээ хулганаар чирэн зурвал зургаас эллипс хэлбэртэйгээр тэмдэглэдэг. Single –row marquee : Энэ хэрэглүүрийг сонгоод зураг дээр клик хийвэл зургийн нэг бүхэл мөр тэмдэглэгдэнэ. Тийм ч их хэрэглэгддэггүй. Single –row marquee : Дээрхтэй ижил боловч ялгаа нь нэг бүхэл баганын цэгийг тэмдэглэдэг. • Move : Тэмдэглэсэн хэсэг эсвэл үеийг (layer) хөдөлгөхөд хэрэглэгдэнэ. Яг үнэндээ зургийн тодорхой нэг хэсгийг хөдөлгөх зөөх гэсэн утгаараа бага хэрэглэгддэг.
  • 3. Lasso : Лассог зургаас өөрийн хүссэн хэлбэрээр тэмдэглэж авахад хэрэглэдэг. Зурган дээгүүрээ хулганаа дараастай чигээр нь хөдөлгөж ашиглана. Хэрвээ энэ хэрэглүүрийг сонгоод зурган дээр ALT+КЛИК хийвэл клик хийсэн цэгээр хоорондоо холбогддог Poligonal Lasso : Олон өнцөгт лассо. Үүнийг сонгоод зурган дээр клик хийх бөгөөд клик хийсэн цэгүүд нь хоорондоо холбогдож тэмдэглэгддэг. Тэмдэглэгээг зогсоохын тулд давхар клик хийнэ. Ер нь бол ALT дараад лассог хэрэглэсэнтэй ижил байгаа биз дээ.
  • 4. Magnetic Lasso : Соронзон лассо. Энэ хэрэглүүрийг сонгоод зураг дээрээ хулганаа чирвэл тэмдэглэгээний зураас нь зураг дээрх ирмэг хүрээний дагуу өөрөө хийгддэг. Гэхдээ Photoshop –ийнхний үзэж байгаа ирмэг нь чиний бодож байсан ирмэг хүрээтэй тохирохгүй байж магадгүй гэдгийг санаж яваарай. Заримдаа маш гайхалтай ажилладаг боловч заримдаа цаг үрсэн ажил болох нь ч бий. Magic wand : Шидэт дохиур. Шидэт дохиураар клик хийхэд тухайн клик хийсэн цэгтэй төстэй өнгөтэй цэгүүдийн үргэлжилсэн хэсэг газар тэмдэглэгддэг. Заавал үргэлжилсэн биш хэсэг газруудыг тэмдэглэе гэвэл эхлээд нэг газар клик хийж тэмдэглээд дараа нь SHIFT+КЛИК хийж нэмж тэмдэглэнэ.
  • 5. Crop : Тасалж авах хэрэглүүр. Зургаас ямар нэгэн хэсгийг нь энэ хэрэглүүрээр сонгоод дараа нь ENTER дарвал уг сонгогдсон хэсгийг өөр цонхонд таслан авдаг. Сонгохдоо зураг дээгүүр хулганаа чирч сонгох бөгөөд сонгосон дөрвөлжин дотроос чирвэл дөрвөлжингөө зөөнө, гаднаас нь чирвэл уг дөрвөлжингөө эргүүлдэг. Эргүүлэлтийн төв нь бөөрөнхий хүрээтэй цэг зураг дээр гарч ирсэн харагдана. Уг цэгийг зөөснөөр өөр өөр цэгээс эргүүлэх боломжтой болдог. ESC дарж сонголтыг хүчингүй болгоно. Slice : Зүсэгч хэрэглүүр. Зүсэгч хэрэглүүрүүд нь WEB хуудас хийх үед ихэвчлэн хэрэглэгддэг. Хэрчим хэмээн нэрлэгдэх зүсэгдсэн дөрвөлжин хэсэг газарт чи WEB –ийн янз бүрийн эффектүүд тухайлбал нэг зургийн янз бүрийн хэсгийг өөр WEB –тэй холбох (link) , анимаци үзүүлэх зэргийг хийж болдог.
  • 6. Slice select tool : Хэрчим сонгогч хэрэглүүр. Хэрэв чи хэрчмээ анх үүсгэхдээ буруу байрлалд эсвэл буруу хэмжээтэй үүсгэсэн бол энэ хэрэглүүрийг сонгоод түүнийг зөөж, хэмжээг нь өөрчилж болно. Хэрчмийн дотроос нь хулганаа чирвэл уг хэрчим зөөгддөг. Хэрэв slice хэрэглүүрийг сонгосон байгаа бол CTRL товчийг хамт хэрэглэхэд Slice select tool болж ашиглагддаг. Үүний эсрэг ажиллагаа нь ч болно. Airbrush : Энэ хэрэглүүрээр сүүдэр эсвэл тодруулалт тавих , зураг дээрх өнгөний давхаргаар цацахад хэрэглэдэг Paintbrush tool : Энэ хэрэглүүрээр зөөлөн зураас зурахад хэрэглэнэ. Зурж байгаа зураас нь харандаагаар зурсан шиг хурц шовх биш мөртлөө airbrush –аар зурсан шиг ч бас биш байна.
  • 7. Rubber stamp : Энэ хэрэглүүр нь зургийн нэг хэсгийг нөгөө хэсэг рүү хуулахад хэрэглэгдэнэ. Зургийнхаа хуулахыг хүссэн хэсэг дээр ALT+КЛИК хийгээд дараа нь хуулахыг хүссэн газраа хулганаар чирнэ. Энэ үед яг аль хэсгийг хуулж байгааг үзүүлсэн сум үзэгддэг. Pattern stamp : Энэ хэрэглүүр нь чамд pattern –тай хамт зурахад хэрэг болно. Edità Define Pattern гэж ороод pattern –аа зааж өгөөд цааш нь үргэлжлүүлэн зурж болно. History Brush : Rubber stamp хэрэглүүрийг хэрэглээд өөрчлөгдсөн зургийг яаж буцааж урьд байсан хэвэнд нь оруулах вэ? Тэгвэл одооноос чи History Brush хэрэглүүрийг ашиглан зургийг саяхан (эсвэл ямар нэг үйлдлийн өмнө) ямар байдалд байсан бэ түүнд нь буцаан оруулж болно. Undo –тэй л төстэй юм шиг байна даа...
  • 8. Art history brush : Дээрх хэрэглүүртэй ижил мөртлөө өмнө байсан зургийн цэгүүдээр зурдаг. Гэхдээ энэ хэрэглүүрийг олон төрлийн тохиргоотой хамт хэрэглэснээр илүү сайхан эффектүүдийг дүрсэлж чадна. Eraser : Баллуур. Энэ хэрэглүүрийг ашиглан ямар нэг давхарга (layer) дээрх зургийн хэсгийг арилган уг давхаргын доор нь юу байгааг гаргаж ирэх эсвэл үндсэн давхаргын (background) өнгөөр зурахад хэрэглэнэ. Хэрэв ALT товчтой хамт хэрэглэвэл арилгаснаа сэргээнэ. • Smudge : Яг л нойтон зураг дээр хуруугаараа дараад хөдөлгөхөд ямар байх вэ түүнийг хийнэ. • Dodge : Үүгээр зургийн хэсгийг илүү их гэрэлтэй болгоход хэрэглэнэ. ALT товчтой хамт хэрэглэвэл илүү бараан болгох болно.
  • 9. Background eraser : 5.5 хувилбараас эхлэн ашиглагдах болсон хэрэглүүр. Энэ хэрэглүүрийг ашиглан чи ямар нэг давхарга дээрх цэгүүдээс устган түүнийг тунгалагжуулж чадна. Наана харагдаж байгаа обьектийн ирмэгүүд дээр энэ хэрэглүүрээр ажилласнаар уг обьектийн цаана нь байгаа давхаргаас устгах юм. Бусад нэмэлт тохиргоонуудыг хамт хэрэглэснээр тунгалагийн зэрэг, ирмэгийн хурц байдал зэргийг хянаж болно. Энэ хэрэглүүр нь бөөрөнхийнийхөө голд байгаа өнгийг аваад уг бөөрөнхий дотор байгаа уг өнгүүдийг устгадаг. Magic eraser : Мөн 5.5 хувилбараас эхлэн ашиглагдах болсон. Энэ хэрэглүүр нь сонгосон цэгтэйгээ төстэй өнгө бүхий хэсгийг тэмдэглэж аваад устгадаг. Paint bucket : Будагч хувин. Энэ хэрэглүүрийг ижил төстэй цэгүүдийн үргэлжилсэн хэсгийг сонгосон өнгөөр эсвэл сонгосон хэлбэрээр будахад хэрэглэдэг.
  • 10. Gradient : Энэ хэрэглүүрийг ашиглаж зургийн тэмдэглэгдсэн хэсгийг өнгөний аажим уусгалтаар дүүргэхэдэг. Photoshop 5 –д бол ялгаатай уусгалтын хэрэглүүрүүдийг сонгож ялгаатай уусгалтуудыг дүрсэлдэг байсан бол одоо та ганц энэ хэрэглүүрийг сонгоод тохиргооны цонхноос уусгалтын ялгаатай хувилбаруудыг ашиглаж болно. Blur : Бүдэгрүүлэгч. Энэ хэрэглүүрээр зэргэлдээ байгаа цэгүүдийн хооронд тархалтыг явуулан зургийн фокусыг уусгаж болдог. ALT товчтой хамт хэрэглэн эсрэгээр фокусыг нэмэгдүүлж илүү тод харагдуулах болно. Sharpen : Тодруулагч. Энэ хэрэглүүр нь зэргэлээ орших цэгүүдийн өнгөний ялгааг ихэсгэн зургийг илүү тодруулж өгдөг. ALT товчтой хамт хэрэглэн зургийг эсрэгээр бүдэгрүүлнэ.