More Related Content
More from kokoko_1212 (20)
465564456456
- 2. Лекц, семинар (тухайн өдрийн хичээлээ мэдлэг
болгох, өөртөө хэрэгтэй санааг олж сонгох чадвартай
болох)
Энэ өдрийн хичээлээ 5R-ийн аргаар уншиж өөрийн болгох
Энэ хичээлээс юуг өөртөө хэрэгжүүлэх вэ? Лекцийн
дэвтрийн 1/3 зайнд жагсааж бичих
Эссэ бичих:
“Миний 80 насны төрсөн өдөр” сэдвээр 200 үгтэй эссэ бичих
Унших материал (унших явцдаа өөртөө хэрэгтэй санааг
олж сонгох чадвар эзэмших):
Д.Батдорж“Насан туршийн амьдралын төлөвлөгөө” номын
199-208 хуудсыг анхаарлаа төвлөрүүлж уншаад, өөртөө
хэрэгтэй гэсэн санааг “Уншсан ном, үзсэн киноны
тэмдэглэл” дэвтэртээ номын зохиогчийн нэр, номын нэрийг
бичээд өөрийнхөө үйл ажиллагаанд хэрэгжүүлэхээр ямар
ямар санаанууд олж авав түүнийгээ товчлон жагсааж
бичнэ.(Ёс зүйн хичээлийн блог
(http://yoszui.co.cc/))
- 4. Хуулан бичлэг (үг, үсгийн алдаагүй, утга найруулга сайтай, цэвэр
бичдэг чадвар эзэмших):
“Насан туршийн амьдралын төлөвлөгөө” номын 199-208 хуудсыг А4
хэмжээтэй “Хуулан бичлэгийн дэвтэр”-тээ цэвэр нямбай хуулж бичнэ.
Хуулан бичлэг хийх явцдаа бичгийн хэв, үг үсгийн зөв бичгийн
дүрэм, өгүүлбэрийн найруулга, утгын илэрхийлэл зэрэгт онц анхаарна.
Хуулан бичлэг хийсний дараа бичсэн зүйлээ нэг удаа гүйлгэн уншиж
авмаар хэрэгтэй санааг дэвтрийн 1/3 зайд жагсааж, цувуулан бичнэ.
Кино үзэх (үзсэн киноноосоо өөрт хэрэгтэй санааг олж, сонгох чадвар
эзэмших):
Үзэх киноны нэр: “Groundhog Day”(Ёс зүйн хичээлийн блог
(http://yoszui.co.cc/))
Кино үзэж байхдаа үзэг, ноорог цаас бэлдэж, хэрэгтэй гэж үзсэн
санаа, сэдлийг тухай бүр нь тэмдэглэж авна.
Кино үзсэнийхээ дараа ноорог дээрх тэмдэглэлээ уншиж дахин
бодож, дүгнэж үзээд “Уншсан ном, үзсэн киноны тэмдэглэлийн дэвтэр”-
тээ киноны найруулагч, киноны нэрийг бичээд, киноноос өөрийнхөө үйл
ажиллагаанд хэрэгжүүлэхээр ямар ямар санаанууд олж мэдсэнээ цувуулан
жагсааж бичнэ.
- 5. Англи хэлээ сайжруулах:
Сэдэв: 3 түвшинөөр .
Өгөгдсөн сэдвийг MP3 тоглуулагчаар аль болох
олон дахин анхааралтай сонсоно.
Асуултанд идэвхтэй, чангаар хариулахыг хичээнэ.
Сонсож байхдаа боломж гарвал PDF файлтай нь
тулгаж харна
Мөн сонсонгуутаа бичихийг хичээнэ.
Хэдэн удаа, ямар хугацаагаар сонссоноо “Англи хэл”
дэвтэртээ тэмдэглэнэ.
- 6. Ном , сурах бичиг
Ёс зүйн хичээлийн блог
(http://yoszui.blogspot.com/)
Д.Батдорж “Насан туршийн амьдралын төлөвлөгөө”
номын 199-208 хуудас