Seminar 12 colligative property
- 1. ФИЗИК ХИМИ-I Семинар 12
2014-2015 оны хичээлийн жил
ЭНГИЙН ХОЛИМОГ (уусмалын коллагитив шинж чанар)
Ангид бодох бодлого
Физик химийн бодлого, дасгал номын 97-р хуудсаас 11, 27-р бодлого.
11. Камфорын криоскопийн тогтмол нь 40.27 байдаг. 0.961 г камфорт 0.0113 г фенантрен нэмэхэд
камфорын хөлдөх цэг 27.0С температураар буурсан бол камфор дахь фенантрены молекул масс ямар
байх вэ?
27. Усны ууршихын дулаан уурН=40.685 кЖмоль-1
бол усны эбулиоскопийн тогтмолыг тооцоолно уу.
Нэмэлт бодлого
1. 60.6С температурт бензолын уурын даралт нь 53.3 кПа байдаг ба 500 г бензолд 19 г дэгдэмхий биш
органик нэгдлийг уусгахад уурын даралт нь 51.5 кПа болтлоо буурдаг. Энэ нэгдлийн молийн массыг
олно уу.
2. 300 К температурт байгаа усан уусмалын осмос даралт 120.0 кПа байв. Уусмалын хөлдөх
температурын бууралтыг тооцоолно уу.
Бие даан бодох бодлого
Физик химийн бодлого, дасгал номын 97-р хуудсаас 2, 28, 29, 30, 31, 32-р бодлого.
2. Үйлдвэрийн хэрэгцээний цууны хүчил нь 16.4С температурт хөлддөг. Цэвэр цууны хүчлийн хөлдөх
температур нь 16.7С, криоскопийн тогтмол нь 3.9 байдаг бол үйлдвэрийн хэрэгцээний цууны хүчил
дэх хольцын молийн хувь (молийн доль)-ийг тооцоолно уу.
28. а) Хэрвээ ууссан бодисын 80% нь хоёр ион үүсгэн диссоциацилагддаг, б) ууссан бодис
диссоциацилагддаггүй гэвэл уусмал ба уусгагч дээрх уурын даралтын харьцаа хэрхэн өөрчлөгдөх вэ?
Дэгдэмхий биш ууссан бодис агуулсан уусмалын усны уурын даралт нь цэвэр усны уурын даралтаас
2%-аар бага байдаг.
29. 1 кг усанд 0.0684 кг сахар уусгажээ. 373 К температурт энэ уусмалын уурын даралтыг тооцоолно уу.
Хэрэв усны буцлах температурт усны ууршихын дулаан уурН=2256.7103
Жкг-1
бол усны буцлах
температурыг тооцоолно уу.
30. Цэвэр CS2-ийн буцлах цэг 319.2 К байдаг. 19.18 г CS2-т 0.217 г хүхэр агуулсан уусмал нь 319.304 К
температурт буцалдаг, хүхэрт нүүрстөрөгчийн эбулиоскопийн тогтмол нь 2.37 байна. Хүхрийн атомын
масс 32 гмоль-1
бол хүхэрт нүүрстөрөгчид уусгасан хүхрийн молекулд агуулагдах атомын тоог олно уу.
31. Бензолын криоскопийн тогтмол нь 5.085 байдаг. Моляль концентрац нь 0.07734 байх бензолд уусгасан
тетраизоамиламмоны тиоцианатын уусмалын хөлдөх температур нь цэвэр бензолынхоос 0.01573С
температураар бага байдаг. Бензолд уусгасан давсны молекул массыг олж, тетраизоамиламмоны
тиоцианатын хэдэн молекулаас тогтсоныг бодно уу.
32. 740.5 мм муб даралтад 86.52 г хүхэрт нүүрстөрөгч, 1.4020 г антрацен агуулсан уусмалын буцлах
температур нь цэвэр хүхэрт нүүрстөрөгчийнхөөс 0.220С температураар их байдаг. харин 100 г хүхэрт
нүүрстөрөгч дээр 1 моль ууссан бодисыг нэмэхэд энэхүү уусгагчийн буцлах температур нь 23.7С
температураар өсдөг бол уусмалыг идеал гэж үзэн антрацены молекул массыг тодорхойлно уу.