SlideShare a Scribd company logo
1 of 60
FCOR-РУУ ЭКСПОРТЛОХ НЬ: ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖИЙН ДАВУУ ТАЛЫГ БҮРЭН ОЛЖ
АВАХ НЬ
Уг гарын авлагыг хэрхэн ашиглах вэ
Энэхүү гарын авлага нь 10 хэсгээс бүрдэнэ. Хэсэг тус бүрийг та FCOR-ийн зах зээл дэх
сонирхлоосоо хамаараад тусад нь уншиж болох юм. Гарын авлага нь хялбар унших
форматаар дараах агуулгын дагуу бичигдсэн болно:
• 1-р хэсэг. FCOR-ийн зах зээлийн тойм
• 2-р хэсэг. FCOR-ийн зах зээлийг судлах нь
• 3-р хэсэг. FCOR-ийн зах зээлийн зохицуулалтын шинж чанарууд: Онцлог шинж
чанар ба Сорилтууд
• 4-р хэсэг. Кейс судалгаа – FCOR-ийн стандартууд болон зохицуулалтын
шаардлагуудыг хангах
• 5-р хэсэг. Худалдааны техникийн саад
• 6-р хэсэг. Боломжит салбарууд
• 7-р хэсэг. Экспортын бэлэн байдал болон экспортын урамшууллыг хөгжүүлэх
нь
• 8-р хэсэг. FCOR-ийн зах зээлд зочлох нь, Сурсан сургамж, Ажиглалт ба зөвлөмж
• 9-р хэсэг. Экспортын зах зээл рүү аялахад бэлтгэх нь
• 10-р хэсэг. Зах зээлд экспортлогчдод туслах нь
FCOR зах зээлийн газрын зураг
Агуулга
Нэгдүгээр хэсэг
FCOR зах зээлийн тойм
1.1. Зах зээлийн шинж чанарууд
Европын холбоо нь 500 сая хүн амтай, нэг хүнд ногдох ДНБ нь €25,000 бүхий дэлхийн
хамгийн том эдийн засаг юм. Мөн ЕХ нь дэлхийн хамгийн том худалдааны блок,
үйлдвэрлэсэн бараа үйлчилгээний дэлхийн хамгийн том худалдаачин ба өөрөө 80
орчим улс орны экспортын хамгийн том зах зээл юм. ЕХ-ны 27 гишүүн орон хамтдаа
дэлхийн импорт ба экспортын 19%-ийг эзэлдэг. ЕХ/CARIFORUM EPA-гийн дагуу
Карибын орнууд ЕХ-нд бараа, үйлчилгээний экспортыг нэмэгдүүлэх боломж нээгдэж
байна.
Франц бол ЕХ-ны блок дотроо гол зах зээл юм. Франц нь нэрлэсэн дүнгээрээ эдийн
засгийн динамик аж үйлдвэрийн бүтцэд суурилсан Европын хоёр дахь том эдийн
засаг юм (эдийн засгийн гол түнш орон болох Германы дараа). ЕХ-ны хамгийн бага
хөгжсөн хэсэг нь Францын гадаад хэлтсүүдийг оруулаад Гадаад бүс нутаг гэж
нэрлэгддэг Францын Европын холбооны 7 хэт алслагдмал бүс нутаг юм. Эдгээр гадны
бүсүүд нь Европын бусад орнуудтай харьцуулахад эдийн засгийн хөгжилд нь
нөлөөлдөг ноцтой бэрхшээлүүдтэй тулгардаг. 1997 онд Амстердамын гэрээгээр анх
гадаад бүс нутгуудын үзэл баримтлалын эрх зүйн үндсийг тавьсан. Амстердамын
гэрээний 299 (2)-т заасан тэдгээрийн тусгай статусыг хүлээн зөвшөөрөхдөө эдгээр
бүс нутгуудын ялгаатай байдлыг харгалзан үзэж тэгш бус байдал, пропорциональ
зарчмууд дээр суурилсан байдаг. Энэхүү статусын дагуу Европын холбоо нь холбооны
нэгдмэл байх зарчмуудыг дэмждэг тул гадаад бүс нутгууд дахь иргэдэд Европын
холбооны иргэдтэй адил боломжуудыг эдлэх боломжтой болгосон. Энэ гарын авлага
нь Франц Карибын алслагдсан муж Мартиник (French Caribbean Outermost Regions of
Martinique - FCORs), Гуаделоп болон Францын Гвиней (Guadelope and French Guyana)-
г авч үзэх болно.
Мартиник, Гваделоп, Францын Гвинейн Франц Карибын алслагдсан мужууд нь нийт
Европын холбооны зах зээлийн нэг хэсэг нь бөгөөд CARIFORUM болон ЕХ руу экспорт
хийдэг зах зээлийн дэглэмийн бичил ертөнц юм. Түүх, газар зүй, улс төрийн
шалтгаанаар эдгээр нутаг дэвсгэр нь ЕХ-той нягт холбоотой. Эдгээр нутаг дэвсгэр нь
Европын том хотуудад стратегийн ач холбогдолтой юм. Тэдгээрийн гол шинж
чанарууд нь:
• FCOR нь бусад гадаад бүсүүдтэй адил тусгай хөгжлийн туслалцаа шаардах
Европын холбооны өвөрмөц хэсгийг бүрдүүлдэг өөр өөр талуудтай байдаг.
• Тэдний хүнд хэцүү газрын гадаргуу, цаг уурын байдал бүхий алслагдсан,
тусгаарлагдсан, харьцангуй бага хэмжээний газар нутаг нь тэдгээрийн эдийн
засгийн хөгжил ба бие даасан байдлыг хязгаарлаж, эдийн засгийн хувьд цөөн
тооны бүтээгдэхүүнээс хамааралтай болгодог.
• Тэд томоохон хөрөнгөтэй бөгөөд зөвхөн өөрсдийн хөгжилд хувь нэмрээ
оруулах бус харин Европыг бүхэлд нь хамарсан чадавхитай юм.
• Тэд Европын Холбоог удирддаг хууль тогтоомжуудаас гадна Франц болон
түүний бүс нутгийг зохицуулдаг байнгын дүрэм журмуудаар зохицуулагддаг.
• FCOR нь колоничлолын урт хугацааны туршид Францын эх газартай ихэнх
бизнесээ эрхэлсээр ирсэн.
• Францын соёл ба Францын нөлөө нь тэдгээрийн амьдралын хэв маягт
давамгайлдаг.
• Чанар болон үнэ нь эдгээр зах зээлд борлуулалтыг хөтөлдөг хоёр гол хүчин
зүйлс нь юм.
• Экспортын хамгийн чухал шаардлага нь чанарын стандарт шаардлагыг хангах,
үнийн хувьд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг санал болгох явдал юм.
1.2. FCOR-ийн эдийн засгийн шинж чанарууд
Алслагдсан мужууд дахь өсөлтийн хүчин зүйлсийн дагуу (Европын холбоо, бүс
нутгийн бодлого, 2009) FCOR-ийн гол бэрхшээлүүд1 нь:
А. FCOR нь жижиг эдийн засгуудад хамгийн их боломжийг олгож байна. Дотоодын
жижиг зах зээл, үйлдвэрлэл худалдааны хувьд илүү их монополь бүтэцтэй, дотоодын
байгалийн баялаг ба хөдөлмөрийн нийлүүлэлт хомс, дотоодын бүтээгдэхүүний
төрөлжилт бага, олон улсын үнэд нөлөөлж чадахгүй, экспортын бааз суурь бага ба
импорт/ДНБ харьцаа өндөр, худалдааны нээлттэй байдал өндөр, арлууд болон далайд
гарцгүй нутаг дэвсгэрийн тээвэр, холбооны зардал өндөр гэх мэт. Эдгээр шинж
чанарууд нь өсөлтийн шаардлагатай нөхцлүүд болох хувийн хөрөнгө оруулалт, хүмүн
капитал, салбарын мэргэшил ба өрсөлдөх давуу тал, худалдааны нээлттэй байдал
зэрэг гол хөдөлгөгч хүчийг тодорхойлдог эндоген өсөлтийн онолын дагуу жижиг улс
орнуудын эдийн засгийн гүйцэтгэлд нөлөөлдөг.
Б. Алслагдмал, тусгаар байдал ба жижиг хэмжээ: FCOR нь Европын гол зах
зээлүүдээс хол бөгөөд тэдгээрийн эх газартай бараг нэгтгэгдээгүй боловч аялал
жуулчлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь эх газрын Европтой орон нутгийн эдийн
засгийг холбодог. Алслагдмал байдал нь хүчин зүйлсийн (хөдөлмөр ба капитал)
шилжилт хөдөлгөөн, худалдаа, ерөнхийдөө ЕХ-той харилцах бүх хэлбэрт нөлөөлдөг
тээвэрлэлтийн зардлаас болоод ихэнх салбарт сөргөөр нөлөөлдөг. Алслагдмал
байдлын талаар авч үзвэл өнгөрсөнд тээврийн дэд бүтцийг байгуулсаар байгаа хэдий
ч бүх FCOR-ийн хувьд өнгөрсөн 10 жилд ачааны далайн тээвэрлэлтэнд бага зэрэг эерэг
хандлага ажиглагдаж байна.
1 Territorial Scenarios and Visions for Europe (ET2050)
В. Агаарын тээвэрлэлт ба ачааны зардал: Ерөнхийдөө агаарын тээврийн замыг нээх
нь бүс нутгуудыг тусгаарлахад тусалсан. Нэвтрэх боломж нь FCOR-т зөвхөн
тэдгээрийн худалдаа болон ЕХ-той хийх арилжаанд нөлөөлөх бус мөн түүнчлэн газар
зүйн байршил ба ижил бүлэг арлуудад нь мөн нөлөөлдөг.
Г. Дотоодын жижиг зах зээл: Жижиг дотоодын зах зээл нь хувийн хөрөнгө
оруулалтыг сааруулж, монополь бүтцийг бий болгох, хэрэглэгчдийн хувьд бараа
үйлчилгээний зардал өндөр байх, амьжиргааны түвшинг бууруулж, бүс нутгийн
өрсөлдөх чадварыг бууруулах эдийн засгийн сул талтай. Алслагдмал байдал нь аялал
жуулчлалд нөлөөлдөггүй ба FCOR-ийн уг салбарын хувьд байгаль орчин болон соёлын
олон янз байдал нь өрсөлдөх давуу тал байж болох юм. FCOR-т зочин хүлээн авах
хүчин чадал дутмаг тул уг салбар нь орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих
чадваргүй байна.
Д. Газар зүйн байршил ба цаг уурын хүнд хэцүү нөхцөл: Эдгээр FCOR-ийн цаг уурын
нөхцөл нь тропикоос (жишээ нь, Гуаделоп, Мартиник) экваторт (Гвиней) харилцан
адилгүй байдаг. Мартиник болон Гуаделоп нь галт уулын гаралтай тул зарим үед
ижил бүс нутагт эгц өгсүүрээс хавтгай болох зэрэг янз бүр шинж чанартай байдаг.
Нийгэм эдийн засгийн амьдралын ихэнх нь эрс тэс уур амьсгалд өртөж болзошгүй
эрэг хавийн бүс нутагт төвлөрдөг. Тиймээс байгаль орчны эрсдэл өндөр байна. Ундны
усны хүртээмжтэй байдал, хог хаягдалтай холбоотой асуудлууд нь хамгийн чухал
асуудлуудын нэг юм. Хүн амын нягтрал нь 1.6hab/км2 бүхий Гвинейгээс бусад бүх
FCOR-т маш өндөр байдаг. Энэ нь Гуаделопт 1км2-т 260 иргэн, Мартиникт 350, ЕХ-ны
27 оронд дунджаар 114 байдаг.
Е. Цөөн бүтээгдэхүүнээс эдийн засгийн хамааралтай байх: FCOR-ийн уламжлалт
эдийн засгийн үйл ажиллагаа нь мал аж ахуй (мах, сүүн бүтээгдэхүүн), загасчлал,
чихрийн нишингэ, ром дарс, банана, улаан лооль, төмс, ургамал болон цэцгийн
тариалан гэх мэт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн юм. Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас
агнуурын хувьд нийт нэмүү өртгийн 5%-иас бага хувийг эзэлдэг боловч уламжлалт
эдийн засгийн үйл ажиллагаа нь бүс нутгийн соёлын өвөрмөц шинж чанар, газар
нутаг ба жуулчдын сонирхлыг татах, ажил эрхлэлтийн эрчимжилтийг нэмэгдүүлэхэд
чухал ач холбогдолтой юм. Нийт нэмүү өртгийн 80% ба түүнээс дээш хувийг
үйлчилгээний салбар, 15%-ийг үйлдвэрлэлийн салбар бий болгож байна.
Үйлчилгээний салбарт төрийн захиргааны удирдлагын хувь хэмжээ FCOR-ийн хувьд
өндөр байдаг. Бүтээгдэхүүн ба ажил эрхлэлтийн бүтэц нь хүнсний импорт болон
орлогын шилжүүлгээс хамааралтай болохыг харуулдаг.
FCOR нь өөрсдийн хөгжлийн хэтийн төлөвийг дэмжсэн өвөрмөц шинж,
боломжуудаараа хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд үүний зэрэгцээ ЕХ-ны зүгээс Европын
тодорхой сонирхолтой санаачлагууд, туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг
олгож байна. Үүнд биологийн онцгой төрөл зүйл, далай тэнгисийн экосистем,
сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх болон тэргүүлэх хөдөө аж ахуйн судалгаанд
сайхан боломжийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг судалж багасгах
лабораторийн үүргийг гүйцэтгэж чадна. Эдгээр аспектуудаас гадна Алслагдмал бүс
нутгуудын геополитикийн шинж чанарууд нь ЕХ-ны гишүүн бус улс орнуудтай
харилцахдаа байршлынхаа давуу талыг ашиглах ЕХ-ны гадаад стратегийг боломжтой
болгоно. ЕХ-ны санхүүжилтаас мөн түүнчлэн ЕХ нь FCOR-ийн газар зүйн бүсүүд болон
тэдгээрийн жижиг арлуудаас илүү чадварлаг ажиллах хүч, төрийн үйлчилгээ, илүү
дэвшилтэт технологийг эзэмшдэг тул эх газрын дэмжлэгээс FCOR ашиг тус хүртдэг.
Энэ нь худалдааг хөгжүүлэх боломжийг бий болгож байгаа боловч зардлын бүтэц нь
бусад арлуудаас хамаагүй өндөр байгаа нь өрсөлдөөнд саад болж байна. Сүүлийн
арваад жилд эдгээр улсуудын ДНБ-ий өсөлт өндөр байгаа нь улсын томоохон хөрөнгө
оруулалт болон хувийн хэрэглээний өсөлтийн хурдацтай холбоотой юм.
1.3. Тодорхой улс орны шинж чанарууд
Хамгийн сүүлийн үеийн өгөгдлүүдийг танилцуулахын тулд бүх хүчин чармайлтаа
гаргасан болно.
1.3.1. Мартиник
Тухайн улсын эдийн засгийг гадаад валютын орлогоор тэргүүлдэг аялал жуулчлалын
үйлчилгээний экспорт болон өрхийн хэрэглээ нь голчлон урагш хөдөлгөдөг. Хөдөө аж
ахуйн бүтээгдэхүүн нь (банана, чихрийн нишингэ, хан боргоцой) ром дарс,
цэвэршүүлсэн газрын тос, барилгын хамт чухал ач холбогдолтой хэвээр байна. Эдийн
засаг нь олон тооны жижиг компаниудаас бүрддэг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь
үйлчилгээний салбарт ажиллаж байна. Оршин суугч хүн ам нь 407,000 бөгөөд жилд
490,000 жуулчид ирдэг. Хүний хөгжлийн индексийн түвшин нь маш өндөр гэж
үнэлэгдсэн ба ерөнхийдөө хүмүүс нь худалдан авах чадвар сайтай байдаг. Нэг хүнд
ногдох ДНБ нь 2010 онд 24,118 ам.доллар байсан ба цалингийн доод түвшин нь цагт
8,86 евро юм.
Худалдаа арилжааны үйлчилгээ нь бизнесийн 50%-ийг, удирдлагын үйлчилгээ 33%,
үйлдвэрлэл 8%, барилга 6%-ийг эзэлдэг. Тус улс 5 аж үйлдвэрийн бүстэй, бизнесүүд
нь жижиг бөгөөд цөөн тооны ажилтан хөлслөн ажиллуулдаг, тус улс нь нэг олон улсын
нисэх онгоцны буудал, нэг худалдааны далайн боомттой.
1.3.2. Гуаделоп
Гуаделоп улсын эдийн засаг ЕХ-нд нөлөөлсөн санхүүгийн хямралд өртсөн. Тиймээс
эдийн засгийн гүйцэтгэлийг нь хангалтгүй гэж тодорхойлсон. 2011 онд орон нутгийн
төрийн үйлчилгээний албаны дундаж цэвэр цалин нэг ажилчин тутамд 1,823 евро,
инфляци 2,1 байв. 2012 он гэхэд ажилгүйдлийн түвшин 8,2 хувиар өссөн байна.
Эмэгтэйчүүд, залуучууд хамгийн их өртсөн. Гэсэн хэдий ч эдийн засаг нь ашигтай гэж
үздэг. 2011 оны эхний улирлаас эхлэн импортын барааны дундаж үнийг жил бүр 657
сая евро гэж хэмжсэн. Үндсэн үйлдвэрлэл нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, барилга,
үйлчилгээ (худалдаа, аялал жуулчлал, төрийн үйлчилгээ) ба гол экспорт нь хөдөө аж
ахуйн бүтээгдэхүүн (чихрийн нишингэ, банана), хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн,
тээвэрлэлт зэрэг болно. Эдийн засгийн хэтийн төлөв нь Европын комиссоос
хэрэгжүүлэх гадаад улс орнуудад түлхэц үзүүлэх арга хэмжээнүүдтэй нягт холбоотой
байна. 80,000 орчим жуулчид жил бүр энэ улсад зочилдог2. Сүүлийн үеийн сул
гүйцэтгэлийг үл харгалзан Гуаделоп нь Карибийн хамгийн баян 5 арлын нэг юм.
Орлогынх нь 70%-ийг худалдаа, үйлчилгээ бүрдүүлдэг. Хэдийгээр барилгын салбар
нь харьцангуй жижиг ч гэсэн 5 жижиг бизнес тутмын нэг нь барилгатай холбоотой
байдаг. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл сүүлийн арван жилд удааширч байна.
Гадаад худалдаа нь ихэвчлэн Франц руу чиглэсэн байдаг бөгөөд импорт нь экспортын
хэмжээнээс 30 дахин их байдаг. Эрчим хүчний хангамж нь импортын 40%-ийг,
завсрын бүтээгдэхүүн 20%, автомашинтай холбоотой бараа 10%-ийг эзэлдэг. Хөдөө
аж ахуй ба хүнсний үйлдвэрлэл (банана, ром дарс, сахар) экспортын 40%-ийг, тоног
төхөөрөмж 22%, завсрын бүтээгдэхүүн 15%-ийг тус тус эзэлдэг.
Аж үйлдвэрийн томоохон үйлдвэрүүд нь Jarry-гийн аж үйлдвэрийн бүсэд байрладаг.
Энэ бүсэд мөн олон улсын худалдааны бүс, Дэлхийн худалдааны төв болон боомтыг
хамарсан Евро-Каррибын төв байдаг. Jarry аж үйлдвэрийн бүсэд ойролцоогоор 900
компани байдаг бөгөөд Францын хамгийн том 3 аж үйлдвэрийн бүсэд ордог ба арлын
нийт ажлын байрны 80%-ийг эзэлдэг. Гуаделоп нь мөн FCOR-ийн хамгийн том олон
улсын нисэх онгоцны буудалтай.
1.3.3. Францын Гвиней
Францын Гвиней нь Өмнөд-Америк тивд байрладаг ба газрын гадаргуугийн хувьд
хамгийн том FCOR юм (83,534 км2). Тухайн улсын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим
хувь нь Амазониагийн ойгоор хучигдсан бөгөөд оршин суугчдын ойролцоогоор 58
хувь нь тус улсын газар нутгийн 6% болох гол төлөв далайн эрэг, гол мөрөнд
амьдардаг.
Францын Гвиней нь 3 FCOR-аас хамгийн бага хөгжсөн нь бөгөөд хамгийн бага нэг хүнд
ногдох ДНБ-тэйд тооцогддог (Хүснэгт 1.1). Ихэнх бизнесүүд нь цөөн тооны
ажилчидтай бөгөөд ердөө 40 бизнес нь 50-иас дээш ажилтантай.
Алт олборлолт, загасчлал, цагаан будааны соёл, мал, мод, аялал жуулчлал болон нисэх
хүчний үйлдвэрлэлийн салбар нь Францын Гвинейгийн гол салбарууд юм. Европ тив-
Карибын Франц Гвиней-Бразил-Европ хоорондын тээврийн маршрутаас болоод
далайн ачаа тээврийн өртөг их байдаг ба буцах ачааны чингэлэг хоосон үлддэг тул
буцах ачааг татдаг. Гэсэн хэдий ч Мартиник ба Гуаделоптой ижил төстэй байдал болон
Карибын бүсэд ойрхон байдал нь худалдаа хийх таатай боломжийг олгож байна.
2 http://data.un.org/CountryProfile.aspx?crName=French%20Guiana
Францын Гвиней нь Suriname болон Бразилтай ялангуяа PO Амазониагаар дамжуулан
илүү ойр хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Энэхүү санаачлага нь бараа болон
хүмүүсийн хил дамнасан хөдөлгөөнийг илүү хялбар болгодог.
2011 онд тус улсын хүн амын тоо 237,000 гэж бүртгэгдсэн ба Cayenne-гийн хүн амын
тоо 67,000 байжээ. Олон улсын шилжин суурьшигчид нийт хүн амын 46,5%-ийг
бүрдүүлдэг3. Жилд ойролцоогоор 80,000 жуулчин зочлон ирдэг4.
2008 онд Францын Гвинейн ДНБ зах зээлийн ханшаар 4,72 тэрбум ам.доллар (3,21
тэрбум евро) байсан бөгөөд Гвинейн арлуудын хамгийн том эдийн засагтай нь, Өмнөд
Америкт 11-т эрэмбэлэгддэг.
Аялал жуулчлал, ялангуяа эко-жуулчлал өсч байна. Ажилгүйдэл гол асуудал бөгөөд
20%-иас 30% байна. Европын сансрын агентлагийн ашигладаг Kourou дахь пуужин
хөөргөх бааз нь эдийн засагт маш их ач холбогдолтой, Францын Гвинейн ДНБ-ий
дөрөвний нэгийг бүрдүүлдэг.
2008 онд Францын Гвинейн нэг хүнд ногдох ДНБ зах зээлийн ханшаар (PPP-гийн
хувьд биш) 20,904 ам доллар (14,204 евро) байсан нь Өмнөд Америкт хамгийн өндөр
үзүүлэлт байсан боловч тухайн жилийн Францын нэг хүнд ногдох ДНБ-ий ердөө 47%-
ийг эзэлж байв.
Хүснэгт 1.1. FCOR-ийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд
(хамгийн сүүлийн үеийн янз бүрийн хугацааны боломжит өгөгдөлд тулгуурлав)
Нийгэм эдийн засгийн
хувьсагчид
Мартиник Гуаделоп Францын Гвиней
Нэг хүнд ногдох ДНБ,
тухайн жилийн үнээр,
ам. доллараар (2010)
24,118 21,780 19,600
Инфляци, дундаж
хэрэглээний үнэ
(Индекс, 2000=100)
2007-2008
2.7 2.2 3.3
Хүн ам (2011)5 407,000 463,0006 237,000
Хүн амын нягтрал
(2011)7
360.9/км2 271.6/км2 2.8/км2
3
http://data.un.org/CountryProfile.aspx?crName=French%20Guiana
4
ibid
5 http://data.un.org/CountryProfile.aspx?crName=Martinique
6 Includes Saint Barthelmy and Saint Martin (French part)
7 http://data.un.org/CountryProfile.aspx?crName=Martinique
Нийслэлийн хүн ам
(2011)8
87,000 13,000 67,000
ХХИ (Францын үнэлгээ) Маш өндөр Маш өндөр Маш өндөр
Гол экспорт
Цэвэршүүлсэн
тос, агро-
бүтээгдэхүүн
(банана, ром
дарс)
Агро-
бүтээгдэхүүн
(чихрийн
нишингэ,
банана), хөнгөн
үйлдвэр,
тээвэрлэлт
Алт, загасчлал
(сам хорхой),
будаа, мод
Гол салбарууд
Агро-
бүтээгдэхүүн,
барилга,
цэвэршүүлсэн
тос, үйлчилгээ
(худалдаа, аялал
жуулчлал,
төрийн)
Агро-
бүтээгдэхүүн,
барилга,
үйлчилгээ
(худалдаа, аялал
жуулчлал,
төрийн)
Агро-
бүтээгдэхүүн,
барилга,
үйлчилгээ, нисэх
хүчний
үйлдвэрлэл
Цалингийн доод
түвшин
Цагт 8.86 евро Цагт 8.86 евро Цагт 8.86 евро
1.4. FCOR-уудын ижил болон ялгаатай тал
Мартиник нь өрсөлдөх чадвар бүхий хуваарилалтын салбартай, таван том
импортлогч голлон ажилладаг. Жижиглэнгийн сүлжээ нь орон нутгийн бөөний болон
жижиглэн худалдаатай нягт холбодог жижиг болон дунд хэмжээний гэр бүлийн
эзэмшлийн компаниудаас бүрддэг. Бизнесийн харилцаа монопсонист хандлагатай
болж байна. Зах зээлийн томоохон нэвтрэлт хийхэд хялбар байгаа бол худалдан
авагчид илүү хүчтэй байгаа хэрэг юм. Гэсэн хэдий ч Тринидад ба Тобаго нь бага
өртөгтэй үйлдвэрлэгч бөгөөд ойрхон тул бага ачааны зардалтай байх нэмэлт давуу
талтай. FCOR-ийн бүтээгдэхүүний 90% нь Францаас гаралтай хэдий ч буцах ачааны
дутагдлын улмаас буцах ачааны зардлыг импорт дээр нэмдэг.
FCOR нь илүү их Карибыг чиглэхийг эрмэлзэж байна. Хэдийгээр Тринидад Тобаго
болон FCOR-ийн хооронд тээврийн үйлчилгээг сайн зохион байгуулж байгаа боловч
одоогоор ачаалал ихтэй байна.
Ижил тал: FCOR-ийн газар зүй нь цаг уур, арлын жижиг мужуудын онцлог шинж, наран
шарлагын газар болон далайн нөөцийн хувьд Тринидад Тобаготой төстэй юм. Хүн ам
харьцангуй бага, өв уламжлал, түүх, спортын хувьд ижил төстэй: хүмүүс нь Африк,
Европ, Энэтхэгийн өв уламжлалтай, хүн амын дунд тодорхой тооны дэлхийн алдартай
спортын хүмүүс болон уран бүтээлчид байдаг. Байгалийн гамшигт ижил өртөмтгий,
8 http://data.un.org/CountryProfile.aspx?crName=Martinique
экспортын барааны хязгаарлагдмал хэмжээ, импортоос ихээхэн хамааралтай байдал
зэргээрээ ижил юм.
Гол ялгаа: Эдийн засгийн хувьд нэг хүнд ногдох орлого, цалингийн түвшин,
технологийн туршлага нь CARICOM-тай харьцуулахад өндөр байна. FCOR дахь албан
ёсны хэл нь франц хэл боловч худалдааны түншүүдийн хоорондын яриа хэлэлцээрийг
хөнгөвчлөх зорилгоор орчуулагч хэрэгтэй байж болно. FCOR-ийн хөгжим болон
хоолны соёл нь мөн Францын нөлөөг тусгадаг.
1.5. FCOR-тай хийх CARIFORUM-ийн худалдаа
CARIFORUM-ийн FCOR-руу хийх экспорт нь Группын нийт худалдааны хэмжээ болон
үнэ цэнийн хувьд харьцангуй бага боловч хэд хэдэн талаасаа чухал ач холбогдолтой
юм. Тухайлбал CARIFORUM болон FCOR-ийн хооронд хувийн хэвшлийн хамтын
ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн EPA-гийн хүрээнд тусгагдсан хоёр бүлгийн
хоорондын эдийн засгийн интеграцийг өргөжүүлэх замаар хамтын хүчин чармайлтыг
эхлүүлж байгааг тэмдэглэв.
CARIFORUM-ийн экспорт одоогийн байдлаар FCOR-ийн нийт импортын дийлэнх
хувийг эзэлж байгаа бөгөөд ихэнх нь Францаас гаралтай байна. 2008 оны худалдааны
тоо баримтаас үзэхэд FCOR руу хийх CARIFORUM-ийн нийт экспорт 238 сая
ам.доллараар үнэлэгджээ9. Барааны худалдааны талаарх тоо баримт нь CARIFORUM-
ийн олон пүүсүүд алслагдмал мужууд дахь зах зээлийн боломжуудын давуу талыг
ашиглаж байгааг харуулж байна. CARIFORUM, ЕХ, EPA-гийн гарын үсэг зурснаар
CARIFORUM-ийн улс орнууд FCOR-тай эерэг худалдааны тэнцлийг хангаж байна. 2008-
2011 оны хооронд CARICOM-ийн худалдааны тоо баримтыг харахад худалдааны
баланс 213 сая ам.доллараас 155 сая ам.доллар болж буурсан ба уг баланс нь CARICOM-
ийн экспортыг тогтмол дэмжиж байна10.
Нийт үнэ цэнийн хувьд CARIFORUM-ийн бүх 3 FCOR руу хийх барааны экспортод
Тринидад Тобагогоос экспортолж буй ашигт малтмалд суурилсан бүтээгдэхүүн
(газрын тос, байгалийн хий), металл болон химийн бодисууд давамгайлж байна.
Ашигт малтмалын экспорт нь CARIFORUM-ийн FCOR руу хийж буй нийт экспортын
үнийн 90 гаруй хувийг эзэлж байна.11 Уг тоо баримт нь мөн их хэмжээний хөдөө аж
ахуйн боловсруулсан бүтээгдэхүүний шошго (загас, далайн хоол, хийжүүлсэн ундаа,
хүнсний ногоо, булцуу), ган бүтээгдэхүүн, элс, хайрга/буталсан чулууг CARIFORUM
экспортолдгийг харуулж байна. Зах зээлийн мэдээллээр хөдөө аж ахуйн
боловсруулсан бүтээгдэхүүн (сүмс, халуун ногоо, хоол амтлагч, жимсний чанамал,
гялгар уут гэх мэт), хоол хүнс ба ундаа (хүнсний бэлтгэл, эрдэс ус, шар айраг,
9 Final Report Consultancy on Opportunities for Doing Business between CARIFORUM States And the French
Caribbean Outermost Regions (FCORs) –November 2010
10 CARICOM Export Development Agency
11
IBID. Note: The available Trade Data for 2011 is incomplete and only reflects some exports from the
CARICOM states.
хийжүүлсэн ус гэх мэт), цаас ба картон бүтээгдэхүүнүүд, тавилга, гоо сайхан, гэр ахуйн
химийн болон бусад бүтээгдэхүүний хувьд нэмэлт боломж байгааг харуулж байна.
FCOR нь хэрэглээнийхээ хүнсний ногоо, жимс жимсгэний ихээхэн хэсгийг
импортолдог гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
CARIFORUM-ийн орнуудын FCOR руу хийх экспортоо нэмэгдүүлэх сонирхлын жишээ
нь эрчим хүчний салбарын экспортыг өргөжүүлэхийг зорьж буй Тринидад Тобагого
юм. ЭЗХАХБ-ын бүс нутгууд нь FCOR руу хийх бараа үйлчилгээний худалдаагаа
нэмэгдүүлэхийг чармайж байна.
Хоёрдугаар хэсэг
FCOR-ийн зах зээлийн судалгаа
2.1. Зах зээлийн судалгаа
FCOR-ийн зах зээлийн судалгаа нь тухайн улс орны нийгэм-эдийн засаг, хүн ам зүйн
үндсэн үзүүлэлтүүдтэй танилцахаас эхэлнэ. Бусад чухал мэдээлэлд импортын татвар,
зохицуулалтууд, хуваарилалтын суваг, зах зээлийн хэмжээ, эдийн засгийн өсөлтийн
хүчин зүйлс, өрсөлдөөн, орон нутгийн үйлдвэрлэл, худалдааны бүтэц зэргийг багтаах
ёстой.
FCOR-ийн жишээнд худалдаатай холбоотой мэдээллийн ихэнх нь эх газрын Францад
хамаардаг. Ийм мэдээллийг цуглуулах нь тийм ч хялбар биш боловч энэ нь таныг юу
импортлох (гадаад эрэлт) болон экспортлохыг (дотоодод үйлдвэрлэх эсвэл буцаан
экспортлох) ойлгоход туслах болно. Худалдаа аж үйлдвэрийн танхим,
Үйлдвэрлэгчдийн холбоо нь зарим мэдээллийг цуглуулдаг бөгөөд энэ нь өртөгтэй
байж болно. Өөрөөр хэлбэл байгууллагууд Францын худалдаа, эдийн засгийн
мэдээллийн албан ёсны эх сурвалж болох INSEE мэдээллийн санд бүртгүүлж болно.
Чанартай мэдээлэл болон зах зээлийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг зах зээл
дээр нь очиж, гол тоглогчидтой уулзах замаар олж авч болно. Энэ нь таныг худалдан
авагчид хэрхэн үйлдэл хийдэг талаар жинхэнэ эх сурвалжаас нь мэдэх боломж
олгодог. Бизнесийн уулзалт дээр гарсан гол асуудлуудаар дамжуулан өрсөлдөгчид юу
хийж байгааг ойлгох боломжтой. Энэхүү айлчлал нь зах зээлд нэвтрэхэд гарах аливаа
саад тотгорыг тодорхойлох, бизнесийн үйл ажиллагаанд тохиолдож болох аливаа
соёлын хүчин зүйлүүдийг тодорхойлох, зах зээлийн орчны амтыг мэдрэх боломжийг
олгодог.
Зах зээлд зочлох үед экспортлогчдын хувьд тэдний тодорхой зах зээлийг хөгжүүлэх
талаар сайн мэддэг хүмүүстэй уулзах нь хамгийн сайн арга юм. Жишээ нь, хэрэв
бүтээгдэхүүн нь барилгын материалын ангилалд багтах бол бусад хүчин зүйлсийн
хооронд зах зээлийн нөхцөл байдал, чиг хандлага, хүлээгдэж буй стандартуудын
талаар сайн тоймыг гаргаж чадах архитекторууд, гэрээт гүйцэтгэгчид, техник
хангамжийн менежерүүдтэй зөвлөлдөх нь зүйтэй юм. Дистрибьюторууд болон
агентуудтай уулзах нь тэд өөрсдийнхөө ашиг сонирхлоо хангахын тулд буруу ташаа
мэдээлэл өгч болох тул хамгийн сүүлд хийгдэх ёстой.
Судалгаа хийх худалдааны үүрэг болон зах зээлд нэвтрэх худалдааны үүрэгт оролцох
нь зах зээлийн хэтийн төлөвийн талаар сайн шууд мэдээлэл цуглуулах сайхан
боломжоор хангадаг ба зах зээл дэх өрсөлдөөнийг үнэлэх, мөн түүнчлэн бүтээгдэхүүн
үйлчилгээг өрсөлдөөнд тохируулахад шаардлагатай инновацийг бий болгохыг
зөвшөөрдөг.
FCOR-ийн бизнесийн сургуулиуд нь орчуулгын үйлчилгээг оролцуулан судалгааны
туслалцаа үзүүлэх боломжтой байж болно. Өөрөөр хэлбэл ирээдүйн экспортлогч
хувийн хэвшлийн бизнесийн худалдааг хөнгөвчлөх эксперт/агентийг хөлсөлж
тэдний өмнөөс мэдээлэл цуглуулахыг хүсч болно. Жишээ нь янз бүрийн онлайн эх
үүсвэрүүд, тухайлбал, хүнсний импортын салбарын USDA Gain Reports нь төрөл
бүрийн зах зээлийн талаар нарийвчилсан мэдээлэл өгч болно.
Зах зээл бүр өөр өөр учраас ирээдүйн экспортлогчид соёл, гоо зүй, бизнес эрхлэх арга
замуудын олон янз байдлыг ойлгохын тулд тодорхой цаг хугацаа зарцуулахад бэлэн
байх хэрэгтэй. Тэд янз бүрийн нутаг дэвсгэр дэх зах зээлийн динамикт анхаарал
тавьдаг бөгөөд зах зээлд нэвтрэх, байр сууриа эзлэхэд шаардлагатай стандартуудаа
сайтар тэмдэглэж авах хэрэгтэй. Тэд худалдан авагчдын жинхэнэ ашиг сонирхлыг
хэмжихийн тулд уулзалтанд оролцохдоо биеийн хэлийг ажиглах хэрэгтэй. Тэд
бизнесийн чадавхийн хэмжүүр болох барилга барих, тээвэрлэх зэрэг эдийн засгийн
үзүүлэлтүүдийг ажиглах хэрэгтэй.
Зах зээлийн үнэлгээ нь зөвхөн худалдааны мэдээлэлд тулгуурлах төдийгүй
төсөвлөсөн эдийн засгийн үйл ажиллагаанд тулгуурладаг. Хэдийгээр зах зээл нь
тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүнийг шаарддаггүй ч гэсэн CARIFORUM-ийн улс
орнууд амжилттай үйлдвэрлэж, нийлүүлж чадахуйц бүтээмжтэй бүтээгдэхүүн
үйлдвэрлэх боломжтой болно.
Үнэндээ бол зах зээлийн
мэдээллийг цуглуулах
эхний сайн алхам нь
импортын
зохицуулалтаас эхлээд
валютын ханш хүртэл
үндсэн мэдээлэл
цуглуулах явдал юм.
Худалдааны танхим,
Эдийн засаг статистикийн
судалгааны үндэсний
институт, Гааль,
Үйлдвэрлэгчдийн холбоо
зэрэг байгууллагууд нь
мэдээллийн сайн эх
сурвалж болдог.12
12 http://www.insee.fr/en/
2.2. Зах зээлийг биеэр мэдрэх нь
Улс орны эдийн засгийн худалдааны
мэдээлэл, зохицуулалтуудыг судлах
замаар идэвхтэй хайлт хийхээс гадна зах
зээлийн мэдрэмж авах нь чухал юм. Энэ
нь биеэр үнэлгээ өгөхийн тулд зах зээл
дээр зочлох, худалдан авагчид болон
дистрибьюторуудтай харилцах
боломжийг олгодог. Ийм айлчлал нь
тухайн барааны гол борлуулагчдыг
тодорхойлох, худалдан авагчид хэрхэн
үйлдэл хийдэг, зах зээл дэх тодорхой
оролцогч талуудын харьцангуй эрх
мэдэл, нөлөө, өрсөлдөгчид юу хийж
байгаа болон зах зээлд нэвтрэхэд гарах
саад тотгоруудыг тодорхойлоход туслах
болно.
Ерөнхийдөө зах зээлийн судалгаа нь зах
зээл дээрх ажиглалт, эдийн засгийн гол
хөдөлгөгч хүч, барааны харьцангуй
хуваарилалт, жижиглэн худалдааны зах
зээл дэх барааны шинж чанар, барилгын
явцыг оруулаад эдийн засгийн үйл
ажиллагааны түвшин, сул зогсолттой
буюу бага ашигллагддаг байгууламжийг
оруулаад дэд бүтцийн чадавхи, Францын
Гвинейн шинэ газрын тосны хайгуулын
төсөл зэрэг ирээдүйн үйл ажиллагаа,
түүхий эдийн боломжтой байдал, тансаг
хэрэглээний бараа үйлчилгээ ба
хэрэгцээнээс хамаарах хүмүүсийн
хэрэглээний хэв маягийн хөгжил (жишээ
нь, брэнд хувцас болон тээврийн хэрэгсэл)
зэргийг хамарсан байх ёстой. Зарим
мэдээллийг гудамжны мэдрэмжтэй хүмүүсээс олж авч болох бөгөөд “зах зээлийн
орчны амт”-ыг практикт нэвтрүүлж болно.
2.3. FCOR-ийн худалдааны танхим
Ирээдүйн экспортлогчид Худалдааны танхимын үзүүлэх боломжтой дэмжлэгийг авах
хэрэгтэй. FCOR-ийн Худалдааны танхимууд нь бизнес болон худалдааны
зохицуулалтанд чухал байгууллага юм. Саяхан болтол Худалдааны танхим нь улсын
боомтуудыг удирддаг байсан (далайн боомтууд болон нисэх буудлууд). FCOR-ийн
бизнесүүд Худалдааны танхимд бүртгүүлэх ёстой тул Худалдааны танхим нь FCOR-
ийн бизнес худалдааны зохицуулалтанд стратегийн байр суурийг эзэлдэг.
Худалдааны танхим нь зах зээлийг сайн мэддэг бөгөөд экспортлогчдод зах зээлд
нэвтрэхэд нь туслах агент болж үйлчилж болно.
Үүний зэрэгцээ, FCOR-т агенттай байх нь (мэргэжлийн маркетингийн ажилтантай
байх) экспортын компаний амжилтанд голлох үүрэгтэй байж болно. Нэг агент бүх
FCOR-ийн орнуудад үр дүнтэй ажиллах боломжтой. Танхим нь танай бие даасан
экспортлогчдод эсвэл экспортлогчдын бүлэгт тохирох агентуудыг зөвлөж болох юм.
Өөрөөр хэлбэл компаниуд дистрибьютор эсвэл арилжааны агентаар дамжуулан
бизнес эрхлэхийг хүсч болно. Худалдааны төлөөлөгч ба дистрибьюторын үүргийг 7-р
хэсэгт илүү дэлгэрэнгүй авч үзнэ.
2.4. ЕХ / Францын зохицуулалтын мэдээллийн сан
FCOR-ийн хувьд зах зээлийн хэтийн төлөв нь экспортлогчдод сайнаар харагдаж
байгаа боловч хамгийн том сорилт нь зохицуулалтын стандартыг хангахад чиглэгдэх
болно. Европын экспортын тусламжийн төв нь ЕХ-ны тариф, стандартын шаардлага,
хөнгөлөлтийн зохицуулалт, квот, статистикийн мэдээллийг өгдөг. ЕХ-ны
стандартуудын дэлгэрэнгүй мэдээллийн санг http://ec.europa.eu/atoz_en.htm хаягаас
үзэж болно.
Europa TARIC мэдээллийн сан нь ЕХ-ны гаалийн тариф, арилжааны болон хөдөө аж
ахуйн хууль тогтоомжтой холбоотой бүх хэмжигдэхүүнийг нэгтгэсэн олон хэл бүхий
мэдээллийн сан юм. TARIC нь бараа импортлох, экспортлох үед хэрэгжүүлэх бүх арга
хэмжээнүүдийг тодорхой харах эдийн засгийн операторуудаар хангадаг.13
13
http://ec.europa.eu/taxation_customs/customs/customs_duties/tariff_aspects/customs_tariff/index_en.htm
Гуравдугаар хэсэг
FCOR зах зээлийн зохицуулалтын шинж чанарууд;
Онцлог шинж ба Сорилт
Европын холбоо нь дэлхийн хамгийн том ганц зах зээл бөгөөд хөгжиж буй орнуудын
хувьд хамгийн гол худалдааны түншүүдийнх нь нэг юм. Европын холбооноос хөгжиж
буй эдийн засаг бүхий түншүүддээ санал болгож буй өргөн хүрээний хөнгөлөлттэй
худалдааны хэлэлцээрүүд нь тэдгээрт Европын зах зээлд нэвтэрч ашиг тус хүртэх
боломжийг олгож байна. Хэдийгээр нэвтрэх нь нээлттэй гэж байгаа боловч тухайн зах
зээлд нэвтрэхэд чанарын болон зохицуулалтын хатуу чанд шаардлагууд байдаг тул
энэ нь чөлөөтэй нэвтэрнэ гэсэн үг биш юм. Энэ талаар ЕХ/FCOR руу нэвтрэхийг
сонирхож буй үйлдвэрлэгчид (i) ЕХ-ны ерөнхий зохицуулалтын хүрээ, (ii) нэвтрэхийг
хүсч буй тодорхой улс орны зохицуулалтын бодлого, (iii) сонирхож буй
бүтээгдэхүүнийхээ талаарх зохицуулалтуудыг илүү сайн ойлгохыг эрмэлздэг.
Барааны дотоод зах зээл нь тэдгээрийн орон нутгийн бизнесүүд болон хэрэглэгчдийн
хувьд хэрэглэгчийн найрсаг орчныг бий болгох замаар хэрэгжүүлэхийг зорьж буй ЕХ-
ны хамгийн чухал, тасралтгүй тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Энэ талаар ЕХ-ны
Бизнесийн байгууллага, Аж үйлдвэрийн Ерөнхий Захиргааны гол зорилтуудын нэг нь
тухайн бүс нутгийн зохицуулалтын бодлогын дизайн, хэрэгжүүлэлт болон
сайжруулалтад хувь нэмэр оруулах, мөн түүнчлэн одоогийн худалдааны саадыг
арилгах, шинэ саад бий болохоос зайлсхийх замаар дотоод зах зээлийн ажлаа
сайжруулах явдал юм.
3.1. ЕХ/FCOR-ийн зах зээлд нэвтрэх экспортын баримтжуулалт
Зөв баримтжуулалт нь зах зээлд нэвтрэлтийг баталгаажуулах хамгийн чухал ач
холбогдолтой. Францын хуулиар FCOR-руу экспортолж буй бүх барааны хувьд дараах
баримтуудыг шаарддаг:
• Арилжааны нэхэмжлэх – Commercial Invoice
• Гарал үүслийн бичиг – Certificate of origin
• Ачааны баримт эсвэл Агаарын замын хуудас – Bill of lading or Airway bill
• Бараа бүтээгдэхүүнийг ЕХ-ны улсаар дамжуулсан тохиолдолд дамжин өнгөрөх
баримт бичиг – Transit Document (T1 or T2) if the goods passed through a EU
country
• EUR 1 түгээлтийн гэрчилгээ – EUR 1 circulation certificate
• Шаардлагатай бол ургамлын хорио цээрийн гэрчилгээ – Phytosanitary certificate
where required
3.2. ЕХ/FCOR-ийн зах зээлд нэвтрэхэд тавигдах шошгоны шаардлага
FCOR-ийн шошгоны зохицуулалтууд нь ЕХ-ны шаардлагыг хангах ёстой. Бүх төрлийн
бүтээгдэхүүнд ерөнхийдөө дараах шаардлагууд тавигддаг.
Хайрцаг 1
Шошго ба тэмдэглэгээний шаардлагууд
Гарал үүсэл: Гарал үүслийн орныг гэрчлэх дугаар
Хэл: Шошгыг Франц хэлээр бичсэн байх ёстой. Гэхдээ энэ нь
шошго нэгээс олон хэл дээр байхад саад болохгүй. Ийм
тохиолдолд Францын эрх баригчид ямар нэг гадаад үг,
товчлолыг зөвшөөрөх ёстой. Бичиг нь тодорхой бөгөөд
сурталчилгааны бус байх ёстой.
Нэр томъёо Бүтээгдэхүүний нэрийг шошгон дээр тодорхой зааж өгөх
ёстой. Жишээ нь, “оливын тос”
Брэнд нэр /
худалдааны тэмдэг
Бүтээгдэхүүнд хамаарах аливаа нэр, тэмдэг, тэмдэглэгээ нь
сав баглаа боодол, бүтээгдэхүүний шошго, лонхны дээд
хэсэг буюу тагны гадна талаас олдох ёстой. Үйлдвэрлэгч нь
зөвхөн бүртгэгдсэн брэнд нэр, худалдааны тэмдэг хэрэглэж
болно.
Найрлага Бүтээгдэхүүнд агуулагдах бүх найрлага, материалыг
жагсааж бичсэн байх ёстой ба хамгийн өндөр
агуулгатайгаас нь эхлэн жагсааж бичдэг.
Тодорхойлогч Жишээ нь, арьсан эдлэл дээр “гараар хийсэн” гэж бичнэ.
Хэрэглээний заавар Бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах, хадгалах талаар
тайлбарлах
Тодорхойлолт Шошго нь тухайн бүтээгдэхүүний тодорхой хязгаарлалт
буюу тусгай борлуулалтын нөхцлийг хэрэглэгчдэд
мэдээллэх ёстой.
Bar код үнийн шошго
(GENCOD)
Дэлгүүрүүд үйлчлүүлэгчдийн бэлэн мөнгөний бүртгэлийг
хурдасгахын тулд уг системийг илүү ихээр ашиглаж байна.
GENCOD – Францын бар код үнийн шошгын систем нь
ерөнхийдөө нэгжийн үнэ багатай, хурдан эргэлттэй
бүтээгдэхүүнүүдэд ашигладаг, түүнчлэн үнэ цэнэ, шинж
чанар, танилцуулга зэргээс шалтгаалан тус бүртээ үнийн
тэмдэглэгээ шаарддаг хүнсний болон хүнсний бус
бүтээгдэхүүнд зориулагдсан.
Чанар ба экологийн
шошго
Франц улсад бусад Европын орнуудаас илүү чанартай тамга,
шошго бий. Хэдийгээр хэрэглэгчдэд нэмэлт мэдээллийг
санал болгохыг хүсдэг ч гэсэн энэ нь заавал байх албагүй.
Чанарын шошго Францын олон төрлийн чанарын гэрчилгээ байдаг: Төрийн
шошго нь өөрөөр ашиглах боломжгүй (итгэмжлэгдсэн
бараа), хэрэглэгчдийн хүлээн зөвшөөрч буй бүтээгдэхүүний
чанарыг баталгаажуулдаг. Жишээ нь, янз бүрийн бяслаг
хэрэглэсэн газар зүйн заалтыг баталгаажуулдаг. “Origine
France Garantie” шошгыг “Францад үйлдвэрлэсэн”
бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор ашигладаг.
Чанарын шошго нь бүтээгдэхүүний гүйцэтгэлийн талаар
танд мэдээлэл өгдөг бол хүрээлэн буй орчны шошго нь
(экошошго) бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад тухайн
бүтээгдэхүүн нь байгальд болон хүний эрүүл мэндэд бага
нөлөө үзүүлдэг гэдгийг хэлнэ. Мэргэжлийн холбоодоос
гэрчилгээ олгодог тохиолдолд илүү их мэдээлэл авахын
тулд тэдэнтэй холбоо барина.
ЕХ руу нэвтрэх бүх шошгууд нь хэмжиж болох нэгжийг
шаарддаг.
Чанарын шошгыг “чимээгүй борлуулагч” гэж үзэж болох
бөгөөд энэ нь зах зээлд нэвтрэхэд нэн чухал болохыг баталж
чадна.
3.3. FCOR-ийн импортын татварын горим
FCOR нь импортод 4 төрлийн татвар ашигладаг. Тэдгээр нь:
1. Гаалийн татвар (хэрэглэдэг бол): Нэгдсэн тарифийн дагуу (TARIC) Нийтлэг
Гаалийн тарифийг ЕХ-ны гадаад хил хязгаарт гуравдагч улс орнуудын талаас
ирэх бараанд хэрэглэдэг. CARIFORUM-ийн экспорт нь EPA-гийн дагуу Гаалийн
татвараас чөлөөлөгддөг.
2. Нэмүү өртгийн албан татвар (НӨАТ): Энэ татварыг Мартиник болон Гуаделоп-
д хэрэглэдэг боловч Францын Гвинейд хараахан хэрэглээгүй байгаа юм.
3. Octroi de Mer: Уг татварыг ЕХ болон дэлхийн бусад улс орнуудаас хийх импортод
хэрэглэдэг.
4. Усан боомтын татвар: Боомт бүр өөр өөр үүрэгтэй бөгөөд томъёо нь жин, усан
онгоцны хэмжээ, барааны төрөл зэрэг янз бүрийн хувьсагчдад суурилан
тооцогддог ба хөлөг онгоц ирэх, гарах аль алинд нь мөрдөгдөнө. 40 тохой
чингэлэг бүрт 120 еврогийн дундаж зардал гардаг.
Эдгээрийг доор дэлгэрэнгүй авч үзье.
3.3.1. Гаалийн ерөнхий татвар
Тринидад Тобаго болон CARICOM-ын бусад орнууд нь ACP-гийн орнуудтай адил тул
Африкийн Кариб, Номхон далайн орнуудаас (ACP) ирж буй бараа нь Гаалийн ерөнхий
татвараас чөлөөлөгддөг. Бүтээгдэхүүн нь буцаан экспортлох эсвэл гарал үүслийн гэх
мэт асуудлуудын хувьд татвараас чөлөөлөгдөх шалгуурыг хангаагүй тохиолдолд
импортын татвар нь ад-валорем сууриар тооцогддог. Жишээ нь импортын барааны
үнийн дүнд эзлэх хувиар илэрхийлж болно. Энэ татвар ногдуулах үнэ нь гүйлгээний
үнэ дээр FCOR-ийг оруулаад ЕХ-ны гаалийн нутаг дэвсгэр дэх нэвтрэх цэгт хүрэх
барааны борлуулалт, хүргэлттэй холбоотой ачаа, даатгал, шимтгэл хураамж болон
бусад бүх төлбөр, зардлуудыг нэмсэн дүн байна. Нэхэмжлэлийн үнэ нь худалдагч
болон худалдан авагчийн хооронд ямар ч холбоо байхгүй байх хэлцлийн үнэ болон
ашиглагддаг.
3.3.2. Нэмүү өртгийн албан татвар
FCOR (Францын Гвинейгээс бусад) нь Европын холбооны системтэй төстэй НӨАТ-ыг
хэрэглэдэг боловч тодорхой зохицуулалттай байдаг (бууруулсан хувь хэмжээгээр).
Ихэнх барааны хувьд одоогийн дундаж түвшин нь 8.5% байна. НӨАТ-ыг татвар
хасагдсан үнэ дээр хэрэглэнэ. НӨАТ-ыг бүх борлуулсан бараа, үйлчилгээний үнэд
нэмж тооцно. НӨАТ-ыг хүнс болон эмнэлгийн бүтээгдэхүүнд 2.1%-иар бууруулсан
байна.
3.3.3. Дотоод татвар: “Octroi de Mer” (O.M)
Octroi de Mer-ийг ЕХ болон дэлхийн бусад орнуудаас хийх импортод ашигладаг. Энэ нь
орон нутагт үйлдвэрлэгдсэн болон импортын бүх бараанд нөлөөлдөг. Octroi de Mer нь
үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, боловсруулалт, биет хөрөнгийн шинэчлэл мөн
түүнчлэн хөдөө аж ахуй болон уул уурхайн үйл ажиллагаанаас бий болох орон
нутгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөн хамаарна.
Татварын тооцооллын үндэс нь импорт болон орон нутгийн үйлдвэрлэлийн хувьд CIF
үнэ байдаг ба энэ нь эргэцийн улирлын тайланд тусгагддаг.
Татварын суурь нь дараах элементүүдээс бүрддэг:
a. Импортын барааны хувьд Орон нутгийн хуулийн зорилгоор гаалийн үнэ
b. Орон нутагт үйлдвэрлэсэн барааны хувьд нэмүү өртгийн албан татвар болон
онцгой татварыг хассан үнэ
Octroi de Mer нь Европын холбооны түвшинд бус бүс нутгийн зөвлөлөөр
зохицуулагддаг. Энэ нь тухайн нутаг дэвсгэр дэх Засгийн газрын захиргаатай
холбоотой зардлыг нөхөхийн тулд FCOR-д тусгайлан зориулагдсан юм. Иймээс Франц,
Европын холбооны бусад гишүүд, гуравдагч орнууд, Францын Гвинейгээс гаралтай
барааны импорт нь Octroi de Mer-д хамаарна. Octroi de Mer нь OM болон OMR гэсэн
хоёр бүрэлдэхүүнтэй. OM болон OMR-ийг нэгтгэвэл дундаж нь 17.5% байна. Энэ нь бүх
импорт болон орон нутагт үйлдвэрлэгдсэн бараанд хамаарна. OM нь хувьсах
түвшинтэй бол OMR нь тогтмол байна.
• OM (хотын захиргааг санхүүжүүлэх) – 0%-иас 70% хүртэл (дунджаар 15%).
Газрын тос, тамхи, архи гэх мэт бүтээгдэхүүнд өндөр түвшин ашигладаг.
Жишээ нь тамхинд 70% байна.
• OMR (бүс нутгийн зөвлөлийг санхүүжүүлэх) – 2.5%-ийн тогтмол түвшинтэй
Octroi de Mer (OM & OMR)-ийг орон нутгийн үйлдвэрлэлд ашиглахтай холбоотойгоор
эргэцийн улирлын тайлан нь тооцооллын үндэс болно. Импортын хувьд CIF үнэ нь
тооцооллын үндэс болно.
Octroi de Mer-д үл хамаарах зүйл: OM болон OMR-ийг дараах 4 нөхцөлд бууруулах буюу
хэрэгсэхгүй болгодог.
• Орон нутгийн үйлдвэрлэгчид жилд 550,000 еврогоос бага эргэцтэй бол уг
татвараас чөлөөлөгдөнө.
• Жилд 550,000 еврогоос давсан эргэцтэй орон нутгийн зарим үйлдвэрлэгчид нь
хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж болдог. Энэхүү хөнгөлөлт, чөлөөлөлтийг
2008 онд импортолсон 5,088 бүтээгдэхүүнээс 218 бүтээгдэхүүнд хэрэглэсэн ба
2004 оны 2-р сарын 10-ны ЕХ-ны 2004/162/EC дугаар шийдвэрийн А, Б, В
хавсралтын жагсаалтад ашигладаг байна (хамгийн их зөвшөөрөгдөх
ялгавартай тариф нь харгалзан 10, 20, 30% байна). Орон нутагт үйлдвэрлэсэн
бусад бүтээгдэхүүний хувьд ердийн тариф хэрэглэнэ.
• Франчайзаар хийж буй импорт
• Орон нутгийн үйлдвэрлэлд ашиглагддаг түүхий болон завсрын бүтээгдэхүүн
зэрэг зарим импортын барааны хувьд Бүс нутгийн зөвлөл нь тэдгээрийн гарал
үүслээс үл хамааран уг татвараас чөлөөлөх эсвэл бууруулахыг зөвшөөрч болно.
Доорх хүснэгт 1-т харуулсан мэдээлэл нь CARIFORUM-ийн экспортлогчдын сонирхож
буй бүтээгдэхүүнд ашиглаж болох янз бүрийн татварыг харуулсан байна.
Хүснэгт 1: Тринидад Тобагогийн сонирхож буй зарим бүтээгдэхүүнд ашиглаж буй
OM&OMR болон бусад татварууд
Эх үүсвэр: “The Imposition of the Octroi de Mer by the French Caribbean Outermost Regions on Products
Originating from CARIFORUM States- Legal Opinion” –A-Z Information Jamaica Limited- 2014
3.3.4. Усан боомтын татвар
Боомт бүр өөр өөр үүрэгтэй бөгөөд томъёо нь жин, усан онгоцны хэмжээ, барааны
төрөл зэрэг янз бүрийн хувьсагчдад суурилан тооцогддог ба хөлөг онгоц ирэх, гарах
аль алинд нь мөрдөгдөнө. 40 тохой чингэлэг бүрт 120 еврогийн дундаж зардал гардаг.
3.4. Дээж ба Карнет дээж
Арилжааны үнэ цэнэ агуулаагүй дээж ба Карней нь татварт хамрагдахгүй.
Тээвэрлэлтийн бичиг баримтууд нь Гваделоп руу импортлох үед дээж нь “арилжааны
үнэ цэнэ” агуулаагүй болохыг тодорхойлох ёстой.
Хэрэв тэдгээрийг шуудангийн илгээмжээр илгээж байгаа бол дээжийн төрлийг
тодруулсан байх ёстой. Арилжааны үнэ цэнэ бүхий дээж нь мөн татвар хураамжаас
чөлөөлөгдөж болох хэдий ч нийт татвар хураамжийн дүнтэй тэнцэх бонд эсвэл
хадгаламжийн баталгааг гаргах ёстой. Хэрэв дээж нь жилийн дотор буцаан
экспортлогдвол мөнгийг буцаан олгодог буюу барьцааг чөлөөлдөг. Уг хадгаламжийн
оронд АТА КАРНЕЙ-г хэрэглэж болно.
АТА КАРНЕЙ нь нэг жилийн туршид оролцогч улс орнуудад импортоор оруулж ирсэн
бараа таваарын хувьд гаалийн бүрдүүлэлтийн горимуудыг хялбаршуулан,
хурдасгадаг олон улсын гаалийн бичиг баримт юм. Тэдгээрийг арилжааны дээж,
мэргэжлийн тоног төхөөрөмж, үзэсгэлэн яармагт зориулсан бараанд хэрэглэж болно.
Хэрэв зөвшөөрөгдсөн хугацааны дотор карнейд хамрагдсан ямар нэгэн зүйлс буцаан
экспортлогдохгүй бол тэд бүх гаалийн болон онцгой татварыг төлөх болно гэсэн
баталгаа гаргаснаар хүлээн зөвшөөрнө. Сурталчилгааны материал нь татварт өртдөг.
ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ
Кейс судалгаа – FCOR-ийн стандарт болон зохицуулалтын шаардлагыг хангах нь
FCOR-ийн зах зээлд нэвтрэх гэж буй экспортлогчид ЕХ-ны стандартууд болон
зохицуулалтын шаадлагыг хангах ёстой. Эрх бүхий байгууллага (жишээ нь,
Стандартуудын товчоо) нь компаниудад шаардлагатай стандартад хүрэхэд нь
туслахад төвлөрөхийн тулд стандартуудын зөрүүг тодорхойлох шаардлага байна.
Европын тусламжийн ширээ болон Леги-Франц зэрэг вэб сайтуудаас стандартуудын
ерөнхий мэдээллийг авч болох ба Стандартуудын товчооны туслалцаа нь
бүтээгдэхүүний тодорхой шаардлагыг гаргаж авах, мөн түүнчлэн тэдгээр
стандартуудад хүрэх арга замуудыг тоймлоход туслахад оршино.
Ихэнх тохиолдолд FCOR-ийн импортлогчид нийлүүлэлтийнхээ ихэнх хэсгийг том
хотоос (жишээ нь, эх газрын Франц) хийдэг тул бүтээгдэхүүнийхээ хувьд ЕХ-ны
тодорхой стандартуудыг бүрэн дүүрэн мэддэггүй байна. Зарим Тринидад Тобагогийн
компаниуд энэ тал дээр Мартиникаас ирсэн үйлчилгээ үзүүлэгч Qualipro-гийн
дэмжлэгийг авч ажилласан.
ЕХ-ны зохицуулалтуудын хэрэглээг харуулахын тулд гурван кейс судалгааг үзүүлэв
(Шигтгээ 1-3). Зохицуулалтууд нь техникийн хэлээр бичигддэг ба зарим тохиолдолд
эрх бүхий байгууллага эсвэл чадварлаг зөвлөх / стандарт байгууллагаас нэмэлт
тодруулга хийх шаардлагатай болдог. Үүний нэгэн адилаар олон төрлийн бараа
таваарын экспортлогчид өөрсдийн бараатай холбоотой дүрэм, журам, стандартуудыг
олж, тэдгээрийг дагаж мөрдөж байгаа цар хүрээг шалгаж байх шаардлагатай. Дагаж
мөрдөх дэглэмийн баримтжуулалт нь дагаж мөрдөгдөх чанарын зорилгоор чухал ач
холбогдолтой. ЕХ-ны зохицуулалтын эшлэлийг хэвлэсэн байдаг.
4.1. Кейс судалгаа 1: Материалын сав баглаа боодлын талаарх ЕХ-ны
зохицуулалтууд
Европын холбооны хүрээнд худалдаалагдах төрөл бүрийн барааг агуулсан сав баглаа
боодол нь хүрээлэн буй орчныг хамгаалах ерөнхий шаардлага, түүнчлэн хэрэглэгчийн
эрүүл мэндэд учрах аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусгай
заалтуудыг дагаж мөрдөх ёстой. Иймээс эдгээр төрлийн бүтээгдэхүүнд дараах зүйлс
нөлөөлдөг:
• Сав баглаа боодол, түүний хаягдалтай холбоотой ерөнхий шаардлага
• Сав баглаа боодлын хэмжээтэй холбоотой тусгай заалтууд
• Хүнсний бүтээгдэхүүнтэй холбогдох материал, эд зүйлсийн тусгай дүрмүүд
Шигтгээ 1
ЕХ-ны зохицуулалтууд – Хүнсний сав баглаа боодлын материал
Бараа HS код Лавлах холбоос
Хүнсний
хайрцаг
4811 Комиссын 97/129/EC (OJ L-50 20/02/1997) (CELEX
31997D0129) шийдвэрээр сав баглаа боодлын
материалыг таних, ангилахад дөхөм үзүүлэх Сав
Баглаа Боодлын Материалыг таних системийг
зохиосон.
Европын парламентын (EC) No 1935/2004
зохицуулалт болон Зөвлөлийн (OJ L-338
13/11/2004) (CELEX 32004R1935) зохицуулалтаар
зөвшөөрөгдсөн бодис, ашиглалтын тусгай нөхцөл,
цэвэршүүлэх стандарттай холбоотой тусгай
үзүүлэлтүүдийн субъект болох материал, эд
зүйлсийн жагсаалтыг баталсан (хуванцар,
керамик, резин, цаас, шил гэх мэт). Одоогоор
керамик, дахин боловсруулсан целлюлоз, хуванцар
зэрэг тусгай үзүүлэлтүүд бий.
Энэ зохицуулалтаар эдгээр бүтээгдэхүүн нь
“хүнсний зориулалтаар” гэж шошголох буюу шил
болон сэрээний тэмдэгтэй байх ёстой гэж заасан
байдаг.
Комиссын дүрэм (EC) No 2023/2006 (OJ L-384
29/12/2006) (CELEX 32006R2023) нь Европын
парламент болон Зөвлөлийн зохицуулалт (EC) No
1935/2004-ийн хавсралт 1-д жагсаасан хүнстэй
холбоотой материал эд зүйлсийн бүлгийн хувьд
мөн тэдгээр материал эд зүйлсийн эсвэл
тэдгээрийн үйлдвэрлэлийн процесст ашиглагддаг
дахин боловсруулсан материал эд зүйлсийн
хослолын хувьд сайн үйлдвэрлэлийн туршлагын
(GMP) дүрмүүдийг заасан байдаг. Уг
зохицуулалтаар хүнсний бус материал эд зүйлс дэх
хэвлэлийн бэхийн хэрэглээ нь тусгай дүрмүүдэд
хамаардаг.
Хүнсний
шошго,
хүнсний
бүтээгдэхүүний
танилцуулга,
сурталчилгаа
2000 оны 3-р сарын 20-ны өдрийн Европын
парламент болон Зөвлөлийн удирдамж
2000/13/EC-д хүнсний бүтээгдэхүүний сав баглаа
боодол, танилцуулга, сурталчилгааны талаар
гишүүн орнуудын хууль тогтоомжийн ойролцоо
байдлыг авч үзсэн байдаг.
Хүнсний
аюулгүй
байдал
WHITE PAPER ON FOOD SAFETY., Brussels, 12 January
2000., COM (1999) 719 final
Цаасан самбар 4802
4819
Баталгаажуулах – Экспортын тусламжийн ширээ –
Ямар нэгэн тусгай шаардлага байхгүй. Боломжит
дэд бүтээгдэхүүнүүдийг шалгана уу.
Үйлдвэрлэлийн, арилжааны болон дотоодын
зориулалтаарх сав баглаа боодлыг оруулаад ЕХ-ны
зах зээл дээр байршуулсан бүх сав баглаа боодол нь
байгаль орчинд сав баглаа боодлын хаягдлын
нөлөөллийг багасгах зорилготой Европын
парламент болон Зөвлөлийн удирдамж 94/62/EC
(OJ L-365 31/12/1994) (CELEX 31994L0062)-д
заасан анхдагч шаардлагууд болон хүнд металлын
хязгаарыг хангасан байх ёстой.
Лавлагаа Export Help Desk < http://ec.europa.eu/atoz_en.htm
>.
4.2. Кейс судалгаа 2: ЕХ-ны барилгын материалын зохицуулалтууд
Энэхүү кейс судалгаанд барилгын материалтай холбоотой ЕХ-ны зохицуулалтын
эшлэлийг харуулсан болно. Уг зохицуулалтууд нь хүрээлэн буй орчны болон хог
хаягдлын асуудлуудыг хамардаг. ЕХ руу экспортлогчид нь тэдгээрийн зах зээлд
нэвтрэх шаардлагуудын нэг хэсэг болох хог хаягдлын зохицуулалтыг хангах
шаардлагатай.
Шигтгээ 2
ЕХ-ны зохицуулалтууд – Барилгын материал
Барилгын
бүтээгдэхүүн
Барилгын бүтээгдэхүүний удирдамж (89/106/EEC-CPD)-ийг
орлуулан гаргасан Барилгын бүтээгдэхүүний зохицуулалт
(305/2011/EU-CPR) нь барилгын бүтээгдэхүүний маркетингийн
хувьд уялдуулсан нөхцлийг заасан байдаг.
Лавлагаа http://ec.europa.eu/enterprise/sectors/construction/index_en.htm
Барилгын
бүтээгдэхүүни
й зохицуулалт
(CPR)
Барилгын бүтээгдэхүүний зохицуулалт (CPR) нь барилгын
бүтээгдэхүүний гүйцэтгэлийн талаар найдвартай мэдээллээр
хангах явдал юм. Барилгын ажлын гүйцэтгэлийн нэгдсэн
үнэлгээний аргыг санал болгох “нийтлэг техникийн хэл”-ээр
хангах замаар энэхүү үр дүнд хүрнэ.
Лавлагаа http://ec.europa.eu/enterprise/sectors/construction/legislation/index_en.ht
m
CPR нь аль хэдийн хүчин төгөлдөр болсон. Гэсэн хэдий ч үндсэн
заалтуудынх нь гол хэсэг нь 2013 оны 7-р сарын 1-ний өдрөөс
эхлэн мөрдөгдөнө. Тэр болтол CPD нь хэрэглээнд хэвээр байна.
CPR-ийн холбогдох хэсгүүд нь Мэдэгдлийн байгууллага (NB)
болон Техникийн үнэлгээний байгууллагууд (TAB)-ын мэдэгдэл
болон тэмдэглэгээний үйл явцад төвлөрдөг.
CPR-ийн эх
үүсвэр нь
(http://eur-
lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=OJ:L:2011:088:0005:0043:EN:P
DF)
Керамик эдлэл Янз бүрийн дэд салбаруудын хоорондох эрчимжилт нь ялгаатай
боловч Керамик үйлдвэрлэлийн процесс нь эрчим хүчний
эрчимтэй бөгөөд тоосго болон дээврийн хавтангийн салбар нь
керамикийн салбарт хэрэглэсэн бүх эрчим хүчний тэн хагастай
тэнцэх хамгийн том хэрэглэгч гэж үздэг. Уг салбар нь эрчим
хүчний хэрэглээгээ багасгах инсентивтэй бөгөөд сүүлийн 25
жилийн турш түлшний хэрэглээгээ 2 дахин бууруулсан байна.
Уг салбар нь хэд хэдэн хууль тогтоомжийн хүрээнд, ялангуяа
Directives on emissions trading, IPPC, REACH зэрэг зохицуулалтын
хүрээнд хамаардаг. Байгаль орчинтой холбоотой өөр нэг асуудал
бол түүхий эд материалыг боловсруулах, дуусгахтай холбоотой
үүсдэг тоос юм. Керамикийг шатаах эсвэл шүрших хатаах үед хийн
ялгаралт үүсдэг ба ашигласан түүхий эд болон түлшнээс үүссэн
байж болно. Эдгээр ялгаралуулалтад нүүрстөрөгчийн исэл,
азотын исэл, хүхрийн исэл, органик бус флюрин, хлорын нэгдэл,
мөн түүнчлэн органик нэгдлүүд ордог. Чимэглэлд ашиглах
бодисын хэрэглээ эсвэл хүнд тосыг түлш болгон ашиглах замаар
хүнд металлыг гарган авч болно.
Үйлдвэрлэлийн процессоос үүсэх зарим хог хаягдлыг зуух руу
буцааж дахин боловсруулж болох ба дотоодод дахин боловсруулж
болохгүй зүйлийг гадагш дахин боловсруулах (жишээ нь, зам
барих) эсвэл устгахаар (жишээ нь, хог хаях газар) илгээдэг. Зарим
үйлдвэрлэгчид хог хаягдлыг дахин боловсруулалтанд оруулж
эхэлж байгаа боловч жишээ нь шилний үйлдвэрт нийтлэг биш
байгаа ба стандартчилагдсан цуглуулах систем байхгүй байна.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүсэх хаягдал ус нь ихэвчлэн
эрдэс бодисын бүрэлдэхүүнийг агуулдаг (уусдаггүй тоосонцор,
гэхдээ үүргээ биелүүлдэггүй). Үйлдвэрлэлийн процессоос
хамааран энэ нь органик бус материалууд, бага хэмжээний
органик материалууд болон хүнд металлуудыг агуулдаг.
Керамикийн гол асуудал нь гоёл чимэглэлийн эдлэлийн
үйлдвэрлэл, ширээний чимэглэлд ашигладаг хар тугалга болон
кадмий юм. Үүнийг зах зээл дээр байршуулсан бараа нь хар
тугалга болон кадмий гаргах хязгаарыг дагаж мөрдөнө гэсэн
үйлдвэрлэгч болон импортлогчийн бичгээр мэдэгдэл гаргахыг
шаарддаг Комиссын удирдамж 2005/31/EC-гээр зохицуулагддаг.
4.3. Кейс судалгаа 3: ЕХ-ны хүнсний зохицуулалт
ЕХ мөн Дээд үлдэгдлийн түвшинг (Maximum Residue Level-MRL’s), мөн түүнчлэн төрөл
бүрийн хүнсний бүтээгдэхүүний хүнсний нэмэлт болон өнгөний зохицуулалтыг
тогтоосон. Эдгээр нь хүн, амьтны эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн юм.
Шигтгээ 3
ЕХ-ны зохицуулалт – Хүний хэрэглээнд зориулсан хүнс
Дээд үлдэгдлийн
түвшин (MRL’s)
Дээд үлдэгдлийн түвшин нь хөдөө аж ахуйн сайн практикт
суурилсан хүнс, тэжээлийн пестицидийн үлдэгдлийн
агууламжийн хуулийн дээд түвшин бөгөөд хэрэглэгчид
хамгийн бага өртөх байдлыг хангах ёстой. Хүнсний
нэмэлтүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:
http://www.efsa.europa.eu/en/pesticides/mrls.htm хаягаас олж
болно.
Хүнсний нэмэлт Хүнсний нэмэлтүүд нь өнгө, амт эсвэл хүнсийг хадгалахад
туслах гэх мэт тодорхой технологийн функцийг
гүйцэтгэхийн тулд хүнсний бүтээгдэхүүнд зориудаар
нэмсэн бодис юм. Бүх хүнсний нэмэлтүүд нь E дугаараар
тодорхойлогдоно.
Хүнсний нэмэлтүүд нь тэдгээрийг хэрэглэсэн хүнсний
бүтээгдэхүүний найрлагын жагсаалтад үргэлж оруулдаг.
Хүнсний шошгоноос харж болох зарим нэмэлтүүд нь
антиоксидант (исэлдэлтээс болж муудахаас сэргийлэх),
өнгө, эмульс, тогтворжуулагч, желатин, өтгөрүүлэгч,
хадгалалтын бодис болон амтлагч зэрэг юм.
Европт хүнсний бүтээгдэхүүнд хүнсний нэмэлт хэрэглэх үед
бүтээгдэхүүний шошго нь бэлэн хүнсний нэмэлт (жишээ нь,
өнгө, хадгалалт гэх мэт) болон зохих E дугаар (E415 гэх мэт)
эсвэл түүний нэрээс хамаарч хэрэглэгддэг тодорхой
бодисыг тодорхойлно. Хүнсний нэмэлтүүдийн талаарх
дэлгэрэнгүй мэдээллийг
http://www.efsa.europa.eu/en/topics/topic/additives.htm хаягаас олж
болно.
Хүнсний өнгө Хүнсний өнгө нь ихэвчлэн дараах шалтгаанаар хүнсэнд
нэмдэг хүнсний нэмэлтүүд юм:
• Гэрэл, агаар, чийг, температурын өөрчлөлтөөс болж
алдагдсан өнгийг нөхөн сэргээх
• Байгалийн гаралтай өнгийг сайжруулах
• Өөрөөр хэлбэл өнгөгүй эсвэл өнгөөр ялгаатай
хүнсэнд өнгө нэмэх
Хүнсний өнгө нь зууш, маргарин, бяслаг, жимсний чанамал,
амттан, ундаа гэх мэт маш олон хүнсэнд агуулагддаг. ЕХ-нд
ашиглах эрх бүхий хүнсний өнгө бүр шинжлэх ухааны
аюулгүй байдлын үнэлгээ хийх субъект болдог. Нэмэлт
болгон ашигладаг хүнсний өнгөний тухай дэлгэрэнгүй
мэдээллийг
http://www.efsa.europa.eu/en/topics/topic/foodcolours.htm хаягаас
олж болно.
Хүнсний сэдэв А-Z
(хүнсний будагч,
Нэмэлт болгон ашигладаг хүнсний өнгөний тухай илүү
дэлгэрэнгүй мэдээллийг
хүнсний хадгалагч
гэх мэт)
< http://www.efsa.europa.eu/en/topics.htm> хаягаас олж авч болно.
ТАВДУГААР ХЭСЭГ
ХУДАЛДААНЫ ТЕХНИКИЙН СААД
5.1. Тарифийн бус арга хэмжээ ба худалдаа
Худалдааны техникийн саад нь улс орнууд зах зээлийг зохицуулах, хэрэглэгчдийг
хамгаалах, байгалийн нөөцөө хадгалах зэрэгт ашигладаг өргөн хүрээний арга хэмжээ
юм. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийг хамгаалахын тулд импортыг ялгаварлан
гадуурхахад ашиглаж болно. Эдгээр нь ерөнхийдөө худалдааны тарифийн бус саадын
ангилал юм. Иймээс худалдааны техникийн саад нь хүн, амьтан, ургамлыг өвчин,
хортон шавьж, бусад бохирдлоос хамгаалах зориулалттай хүнсний бүтээгдэхүүн дэх
эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг багтаадаг. Эрүүл ахуй, ургамлын
хорио цээрийн арга хэмжээнээс гадна худалдааны техникийн саад нь бүтээгдэхүүний
жин, хэмжээ, сав баглаа боодлын дүрэм, найрлагын стандарт, албан журмын шошго,
хадгалах хугацааны хязгаарлалт, импортын туршилт баталгаажуулалтын журмыг
өөртөө агуулдаг.
Худалдааны техникийн саад нь ялангуяа техникийн дүрэм, бүтээгдэхүүний
стандарттай холбоотойгоор улс орон бүрт харилцан адилгүй байдаг тул
экспортлогчдын хувьд эдгээр зах зээлд нэвтрэхэд маш хэцүү, өртөг өндөртэй байдаг.
Эдгээр зардлууд нь гадаад журмуудыг орчуулах, гадаад дүрэм журмыг тайлбарлах
техникийн шинжээчийг хөлслөх, шаардлагыг биелүүлэхийн тулд үйлдвэрлэлийн
тоног төхөөрөмжийг тохируулах зэргээс үүснэ. Үүнээс гадна экспортын бүтээгдэхүүн
нь гадаадын зохицуулалтыг хангаж байгааг нотлох шаардлагатай.
Карибын Экспортоос хийсэн сүүлийн үеийн судалгаанууд нь CARIFORUM-аас FCOR руу
хийх экспортод нөлөөлж буй олон сорилтууд байдгийг баталсан бөгөөд эдгээрийн
дийлэнх нь худалдааны техникийн саадын утгаар нөлөөлж байна. Хамгийн түгээмэл
тохиолддог зарим зүйлсийг дурьдвал:
• Хэлний ялгаа (Англи, Герман, Испани, Франц)
• Хангалтгүй тээвэрлэлт – үйлчилгээний зардал өндөр, хүртээмж муу
• Франц/ЕХ-ны стандарт, техникийн шаардлагыг хангахад тулгарч буй
сорилтууд
• Францын тогтолцооны мэдлэг муу (татвар болон зах зээлийн бүтэц)
• Франц Карибын болон CARIFORUM-ийн газар нутаг дээр экспортлогчдод
туслах төлөөлөгч байхгүй байх
• Алслагдмал бүс нутгууд дахь боломжуудтай холбоотой үр дүнтэй шийдвэр
гаргахад чиглүүлэх зах зээлийн мэдээлэл дутагдах
• Франц болон FCOR нь ЕХ-ныхоос арай өндөр стандартыг байнга хэрэглэдэг
Сүүлийн үеийн туршлагаар ЕХ-руу хийж буй экспортыг нэмэгдүүлэхэд гарах хамгийн
том бэрхшээл нь бүтээгдэхүүний стандарт, зохицуулалттай холбоотой байж болохыг
харуулж байна.
Зах зээлийн мэдээлэл цуглуулах, экспортлогч, импортлогч, зохицуулагч
агентлагуудын хоорондох интерфейсийг сайжруулах зэргээр эдгээр сорилтын
заримыг зах зээлийн сайн төлөөллөөр дамжуулан багасгаж болно гэж үзэж байна.
ЗУРГААДУГААР ХЭСЭГ
БОЛОМЖУУД
6.1. ЕХ-CARIFORUM EPA-гийн боломжууд
2008 оны 10-р сард EPA гэрээг байгуулж гарын үсэг зурсан бөгөөд энэ нь CARIFORUM-
ийн улс орнуудад ДХБ-д нийцтэй шинэ худалдааны харилцааг ЕХ-той харилцан
тохирох шинэ гэрээг санал болгож байна. EPA нь ЕХ-руу хийж буй ихэнх Карибын
бараа үйлчилгээний экспортод тулгарч буй саадыг арилгасан бөгөөд гаднаас авч буй
завсрын бүтээгдэхүүнд зөвшөөрөх “гарал үүслийн дүрэм”-ийг сайжруулсан.
25 жилийн туршид либералчлалын процессийг хэрэгжүүлснээр ЕХ-ны бүтээгдэхүүн
нь улс орон, үйлдвэрлэлийн онцлогт тохирч, Карибын хэрэглэгчдэд улам илүү
хүртээмжтэй болж байна.
FCOR нь ЕХ-ны нэг хэсэг тул мөн EPA-д хамрагдах ба “бизнес эрхлэх нээлттэй” юм.
Тэдгээрийн Кариб дахь байршил нь эх газрын Францтай харьцуулахад худалдааны
хувьд сул тал гэж үзэж болох боловч Тринидад Тобагогийн экспортлогчдын хувьд
ойрхон бөгөөд бага зардалтай тул өрсөлдөх чадвар өндөртэй байх боломжийг
олгодог.
Бизнесийн боломжийн хувьд зах зээлээ үнэлэх үед ирээдүйн экспортлогчид эхлээд
хэрэглэгчдийн хэрэгцээ, зорилтот хүн ам, хандлага, зах зээл дэх бүтээгдэхүүний
өрсөлдөөн зэрэгт төвлөрөх хэрэгтэй. Аль хэдийн тодорхой болгосон боломжууд бий
тул зах зээлийн “идэвхтэй хайлт” хийх боломжтой бөгөөд ердөө л ижил боломжуудыг
хайх явдал юм. Өөр нэг альтернатив нь боломжууд сонор сэрэмжтэй бизнес
эрхлэгчийн анхаарлын төвд орж болох ба үүнийг зах зээлийн “идэвхгүй хайлт” гэдэг.
Мөн өөр нэг альтернатив нь экспортлогчид тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний
эрэлт хэрэгцээг хангахын тулд бүтээгдэхүүний инноваци хийх замаар шинэ боломж
бий болгохыг эрэлхийлж болно. Үүний нэг сайн жишээ нь хямд үнэтэй
супермаркетуудад шаардагдах үнийн түвшинг хангах, үйлдвэрлэлийн бага зардал
болон бусад өрсөлдөх давуу талыг бий болгосноор үнээр өрсөлдөх боломжтой
болгохын тулд гэр ахуйн химийн бодисын идэвхтэй найрлагыг багасгасан явдал юм.
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1
Fcor1

More Related Content

Featured

How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
ThinkNow
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Kurio // The Social Media Age(ncy)
 

Featured (20)

Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
 
12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work
 

Fcor1

  • 1. FCOR-РУУ ЭКСПОРТЛОХ НЬ: ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖИЙН ДАВУУ ТАЛЫГ БҮРЭН ОЛЖ АВАХ НЬ Уг гарын авлагыг хэрхэн ашиглах вэ Энэхүү гарын авлага нь 10 хэсгээс бүрдэнэ. Хэсэг тус бүрийг та FCOR-ийн зах зээл дэх сонирхлоосоо хамаараад тусад нь уншиж болох юм. Гарын авлага нь хялбар унших форматаар дараах агуулгын дагуу бичигдсэн болно: • 1-р хэсэг. FCOR-ийн зах зээлийн тойм • 2-р хэсэг. FCOR-ийн зах зээлийг судлах нь • 3-р хэсэг. FCOR-ийн зах зээлийн зохицуулалтын шинж чанарууд: Онцлог шинж чанар ба Сорилтууд • 4-р хэсэг. Кейс судалгаа – FCOR-ийн стандартууд болон зохицуулалтын шаардлагуудыг хангах • 5-р хэсэг. Худалдааны техникийн саад • 6-р хэсэг. Боломжит салбарууд • 7-р хэсэг. Экспортын бэлэн байдал болон экспортын урамшууллыг хөгжүүлэх нь • 8-р хэсэг. FCOR-ийн зах зээлд зочлох нь, Сурсан сургамж, Ажиглалт ба зөвлөмж • 9-р хэсэг. Экспортын зах зээл рүү аялахад бэлтгэх нь • 10-р хэсэг. Зах зээлд экспортлогчдод туслах нь
  • 2. FCOR зах зээлийн газрын зураг
  • 4. Нэгдүгээр хэсэг FCOR зах зээлийн тойм 1.1. Зах зээлийн шинж чанарууд Европын холбоо нь 500 сая хүн амтай, нэг хүнд ногдох ДНБ нь €25,000 бүхий дэлхийн хамгийн том эдийн засаг юм. Мөн ЕХ нь дэлхийн хамгийн том худалдааны блок, үйлдвэрлэсэн бараа үйлчилгээний дэлхийн хамгийн том худалдаачин ба өөрөө 80 орчим улс орны экспортын хамгийн том зах зээл юм. ЕХ-ны 27 гишүүн орон хамтдаа дэлхийн импорт ба экспортын 19%-ийг эзэлдэг. ЕХ/CARIFORUM EPA-гийн дагуу Карибын орнууд ЕХ-нд бараа, үйлчилгээний экспортыг нэмэгдүүлэх боломж нээгдэж байна. Франц бол ЕХ-ны блок дотроо гол зах зээл юм. Франц нь нэрлэсэн дүнгээрээ эдийн засгийн динамик аж үйлдвэрийн бүтцэд суурилсан Европын хоёр дахь том эдийн засаг юм (эдийн засгийн гол түнш орон болох Германы дараа). ЕХ-ны хамгийн бага хөгжсөн хэсэг нь Францын гадаад хэлтсүүдийг оруулаад Гадаад бүс нутаг гэж нэрлэгддэг Францын Европын холбооны 7 хэт алслагдмал бүс нутаг юм. Эдгээр гадны бүсүүд нь Европын бусад орнуудтай харьцуулахад эдийн засгийн хөгжилд нь нөлөөлдөг ноцтой бэрхшээлүүдтэй тулгардаг. 1997 онд Амстердамын гэрээгээр анх гадаад бүс нутгуудын үзэл баримтлалын эрх зүйн үндсийг тавьсан. Амстердамын гэрээний 299 (2)-т заасан тэдгээрийн тусгай статусыг хүлээн зөвшөөрөхдөө эдгээр бүс нутгуудын ялгаатай байдлыг харгалзан үзэж тэгш бус байдал, пропорциональ зарчмууд дээр суурилсан байдаг. Энэхүү статусын дагуу Европын холбоо нь холбооны нэгдмэл байх зарчмуудыг дэмждэг тул гадаад бүс нутгууд дахь иргэдэд Европын холбооны иргэдтэй адил боломжуудыг эдлэх боломжтой болгосон. Энэ гарын авлага нь Франц Карибын алслагдсан муж Мартиник (French Caribbean Outermost Regions of Martinique - FCORs), Гуаделоп болон Францын Гвиней (Guadelope and French Guyana)- г авч үзэх болно. Мартиник, Гваделоп, Францын Гвинейн Франц Карибын алслагдсан мужууд нь нийт Европын холбооны зах зээлийн нэг хэсэг нь бөгөөд CARIFORUM болон ЕХ руу экспорт хийдэг зах зээлийн дэглэмийн бичил ертөнц юм. Түүх, газар зүй, улс төрийн шалтгаанаар эдгээр нутаг дэвсгэр нь ЕХ-той нягт холбоотой. Эдгээр нутаг дэвсгэр нь Европын том хотуудад стратегийн ач холбогдолтой юм. Тэдгээрийн гол шинж чанарууд нь: • FCOR нь бусад гадаад бүсүүдтэй адил тусгай хөгжлийн туслалцаа шаардах Европын холбооны өвөрмөц хэсгийг бүрдүүлдэг өөр өөр талуудтай байдаг. • Тэдний хүнд хэцүү газрын гадаргуу, цаг уурын байдал бүхий алслагдсан, тусгаарлагдсан, харьцангуй бага хэмжээний газар нутаг нь тэдгээрийн эдийн
  • 5. засгийн хөгжил ба бие даасан байдлыг хязгаарлаж, эдийн засгийн хувьд цөөн тооны бүтээгдэхүүнээс хамааралтай болгодог. • Тэд томоохон хөрөнгөтэй бөгөөд зөвхөн өөрсдийн хөгжилд хувь нэмрээ оруулах бус харин Европыг бүхэлд нь хамарсан чадавхитай юм. • Тэд Европын Холбоог удирддаг хууль тогтоомжуудаас гадна Франц болон түүний бүс нутгийг зохицуулдаг байнгын дүрэм журмуудаар зохицуулагддаг. • FCOR нь колоничлолын урт хугацааны туршид Францын эх газартай ихэнх бизнесээ эрхэлсээр ирсэн. • Францын соёл ба Францын нөлөө нь тэдгээрийн амьдралын хэв маягт давамгайлдаг. • Чанар болон үнэ нь эдгээр зах зээлд борлуулалтыг хөтөлдөг хоёр гол хүчин зүйлс нь юм. • Экспортын хамгийн чухал шаардлага нь чанарын стандарт шаардлагыг хангах, үнийн хувьд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг санал болгох явдал юм. 1.2. FCOR-ийн эдийн засгийн шинж чанарууд Алслагдсан мужууд дахь өсөлтийн хүчин зүйлсийн дагуу (Европын холбоо, бүс нутгийн бодлого, 2009) FCOR-ийн гол бэрхшээлүүд1 нь: А. FCOR нь жижиг эдийн засгуудад хамгийн их боломжийг олгож байна. Дотоодын жижиг зах зээл, үйлдвэрлэл худалдааны хувьд илүү их монополь бүтэцтэй, дотоодын байгалийн баялаг ба хөдөлмөрийн нийлүүлэлт хомс, дотоодын бүтээгдэхүүний төрөлжилт бага, олон улсын үнэд нөлөөлж чадахгүй, экспортын бааз суурь бага ба импорт/ДНБ харьцаа өндөр, худалдааны нээлттэй байдал өндөр, арлууд болон далайд гарцгүй нутаг дэвсгэрийн тээвэр, холбооны зардал өндөр гэх мэт. Эдгээр шинж чанарууд нь өсөлтийн шаардлагатай нөхцлүүд болох хувийн хөрөнгө оруулалт, хүмүн капитал, салбарын мэргэшил ба өрсөлдөх давуу тал, худалдааны нээлттэй байдал зэрэг гол хөдөлгөгч хүчийг тодорхойлдог эндоген өсөлтийн онолын дагуу жижиг улс орнуудын эдийн засгийн гүйцэтгэлд нөлөөлдөг. Б. Алслагдмал, тусгаар байдал ба жижиг хэмжээ: FCOR нь Европын гол зах зээлүүдээс хол бөгөөд тэдгээрийн эх газартай бараг нэгтгэгдээгүй боловч аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь эх газрын Европтой орон нутгийн эдийн засгийг холбодог. Алслагдмал байдал нь хүчин зүйлсийн (хөдөлмөр ба капитал) шилжилт хөдөлгөөн, худалдаа, ерөнхийдөө ЕХ-той харилцах бүх хэлбэрт нөлөөлдөг тээвэрлэлтийн зардлаас болоод ихэнх салбарт сөргөөр нөлөөлдөг. Алслагдмал байдлын талаар авч үзвэл өнгөрсөнд тээврийн дэд бүтцийг байгуулсаар байгаа хэдий ч бүх FCOR-ийн хувьд өнгөрсөн 10 жилд ачааны далайн тээвэрлэлтэнд бага зэрэг эерэг хандлага ажиглагдаж байна. 1 Territorial Scenarios and Visions for Europe (ET2050)
  • 6. В. Агаарын тээвэрлэлт ба ачааны зардал: Ерөнхийдөө агаарын тээврийн замыг нээх нь бүс нутгуудыг тусгаарлахад тусалсан. Нэвтрэх боломж нь FCOR-т зөвхөн тэдгээрийн худалдаа болон ЕХ-той хийх арилжаанд нөлөөлөх бус мөн түүнчлэн газар зүйн байршил ба ижил бүлэг арлуудад нь мөн нөлөөлдөг. Г. Дотоодын жижиг зах зээл: Жижиг дотоодын зах зээл нь хувийн хөрөнгө оруулалтыг сааруулж, монополь бүтцийг бий болгох, хэрэглэгчдийн хувьд бараа үйлчилгээний зардал өндөр байх, амьжиргааны түвшинг бууруулж, бүс нутгийн өрсөлдөх чадварыг бууруулах эдийн засгийн сул талтай. Алслагдмал байдал нь аялал жуулчлалд нөлөөлдөггүй ба FCOR-ийн уг салбарын хувьд байгаль орчин болон соёлын олон янз байдал нь өрсөлдөх давуу тал байж болох юм. FCOR-т зочин хүлээн авах хүчин чадал дутмаг тул уг салбар нь орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чадваргүй байна. Д. Газар зүйн байршил ба цаг уурын хүнд хэцүү нөхцөл: Эдгээр FCOR-ийн цаг уурын нөхцөл нь тропикоос (жишээ нь, Гуаделоп, Мартиник) экваторт (Гвиней) харилцан адилгүй байдаг. Мартиник болон Гуаделоп нь галт уулын гаралтай тул зарим үед ижил бүс нутагт эгц өгсүүрээс хавтгай болох зэрэг янз бүр шинж чанартай байдаг. Нийгэм эдийн засгийн амьдралын ихэнх нь эрс тэс уур амьсгалд өртөж болзошгүй эрэг хавийн бүс нутагт төвлөрдөг. Тиймээс байгаль орчны эрсдэл өндөр байна. Ундны усны хүртээмжтэй байдал, хог хаягдалтай холбоотой асуудлууд нь хамгийн чухал асуудлуудын нэг юм. Хүн амын нягтрал нь 1.6hab/км2 бүхий Гвинейгээс бусад бүх FCOR-т маш өндөр байдаг. Энэ нь Гуаделопт 1км2-т 260 иргэн, Мартиникт 350, ЕХ-ны 27 оронд дунджаар 114 байдаг. Е. Цөөн бүтээгдэхүүнээс эдийн засгийн хамааралтай байх: FCOR-ийн уламжлалт эдийн засгийн үйл ажиллагаа нь мал аж ахуй (мах, сүүн бүтээгдэхүүн), загасчлал, чихрийн нишингэ, ром дарс, банана, улаан лооль, төмс, ургамал болон цэцгийн тариалан гэх мэт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн юм. Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуурын хувьд нийт нэмүү өртгийн 5%-иас бага хувийг эзэлдэг боловч уламжлалт эдийн засгийн үйл ажиллагаа нь бүс нутгийн соёлын өвөрмөц шинж чанар, газар нутаг ба жуулчдын сонирхлыг татах, ажил эрхлэлтийн эрчимжилтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Нийт нэмүү өртгийн 80% ба түүнээс дээш хувийг үйлчилгээний салбар, 15%-ийг үйлдвэрлэлийн салбар бий болгож байна. Үйлчилгээний салбарт төрийн захиргааны удирдлагын хувь хэмжээ FCOR-ийн хувьд өндөр байдаг. Бүтээгдэхүүн ба ажил эрхлэлтийн бүтэц нь хүнсний импорт болон орлогын шилжүүлгээс хамааралтай болохыг харуулдаг. FCOR нь өөрсдийн хөгжлийн хэтийн төлөвийг дэмжсэн өвөрмөц шинж, боломжуудаараа хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд үүний зэрэгцээ ЕХ-ны зүгээс Европын тодорхой сонирхолтой санаачлагууд, туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Үүнд биологийн онцгой төрөл зүйл, далай тэнгисийн экосистем, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх болон тэргүүлэх хөдөө аж ахуйн судалгаанд сайхан боломжийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг судалж багасгах
  • 7. лабораторийн үүргийг гүйцэтгэж чадна. Эдгээр аспектуудаас гадна Алслагдмал бүс нутгуудын геополитикийн шинж чанарууд нь ЕХ-ны гишүүн бус улс орнуудтай харилцахдаа байршлынхаа давуу талыг ашиглах ЕХ-ны гадаад стратегийг боломжтой болгоно. ЕХ-ны санхүүжилтаас мөн түүнчлэн ЕХ нь FCOR-ийн газар зүйн бүсүүд болон тэдгээрийн жижиг арлуудаас илүү чадварлаг ажиллах хүч, төрийн үйлчилгээ, илүү дэвшилтэт технологийг эзэмшдэг тул эх газрын дэмжлэгээс FCOR ашиг тус хүртдэг. Энэ нь худалдааг хөгжүүлэх боломжийг бий болгож байгаа боловч зардлын бүтэц нь бусад арлуудаас хамаагүй өндөр байгаа нь өрсөлдөөнд саад болж байна. Сүүлийн арваад жилд эдгээр улсуудын ДНБ-ий өсөлт өндөр байгаа нь улсын томоохон хөрөнгө оруулалт болон хувийн хэрэглээний өсөлтийн хурдацтай холбоотой юм. 1.3. Тодорхой улс орны шинж чанарууд Хамгийн сүүлийн үеийн өгөгдлүүдийг танилцуулахын тулд бүх хүчин чармайлтаа гаргасан болно. 1.3.1. Мартиник Тухайн улсын эдийн засгийг гадаад валютын орлогоор тэргүүлдэг аялал жуулчлалын үйлчилгээний экспорт болон өрхийн хэрэглээ нь голчлон урагш хөдөлгөдөг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь (банана, чихрийн нишингэ, хан боргоцой) ром дарс, цэвэршүүлсэн газрын тос, барилгын хамт чухал ач холбогдолтой хэвээр байна. Эдийн засаг нь олон тооны жижиг компаниудаас бүрддэг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь үйлчилгээний салбарт ажиллаж байна. Оршин суугч хүн ам нь 407,000 бөгөөд жилд 490,000 жуулчид ирдэг. Хүний хөгжлийн индексийн түвшин нь маш өндөр гэж үнэлэгдсэн ба ерөнхийдөө хүмүүс нь худалдан авах чадвар сайтай байдаг. Нэг хүнд ногдох ДНБ нь 2010 онд 24,118 ам.доллар байсан ба цалингийн доод түвшин нь цагт 8,86 евро юм. Худалдаа арилжааны үйлчилгээ нь бизнесийн 50%-ийг, удирдлагын үйлчилгээ 33%, үйлдвэрлэл 8%, барилга 6%-ийг эзэлдэг. Тус улс 5 аж үйлдвэрийн бүстэй, бизнесүүд нь жижиг бөгөөд цөөн тооны ажилтан хөлслөн ажиллуулдаг, тус улс нь нэг олон улсын нисэх онгоцны буудал, нэг худалдааны далайн боомттой. 1.3.2. Гуаделоп Гуаделоп улсын эдийн засаг ЕХ-нд нөлөөлсөн санхүүгийн хямралд өртсөн. Тиймээс эдийн засгийн гүйцэтгэлийг нь хангалтгүй гэж тодорхойлсон. 2011 онд орон нутгийн төрийн үйлчилгээний албаны дундаж цэвэр цалин нэг ажилчин тутамд 1,823 евро, инфляци 2,1 байв. 2012 он гэхэд ажилгүйдлийн түвшин 8,2 хувиар өссөн байна. Эмэгтэйчүүд, залуучууд хамгийн их өртсөн. Гэсэн хэдий ч эдийн засаг нь ашигтай гэж үздэг. 2011 оны эхний улирлаас эхлэн импортын барааны дундаж үнийг жил бүр 657 сая евро гэж хэмжсэн. Үндсэн үйлдвэрлэл нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, барилга, үйлчилгээ (худалдаа, аялал жуулчлал, төрийн үйлчилгээ) ба гол экспорт нь хөдөө аж
  • 8. ахуйн бүтээгдэхүүн (чихрийн нишингэ, банана), хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, тээвэрлэлт зэрэг болно. Эдийн засгийн хэтийн төлөв нь Европын комиссоос хэрэгжүүлэх гадаад улс орнуудад түлхэц үзүүлэх арга хэмжээнүүдтэй нягт холбоотой байна. 80,000 орчим жуулчид жил бүр энэ улсад зочилдог2. Сүүлийн үеийн сул гүйцэтгэлийг үл харгалзан Гуаделоп нь Карибийн хамгийн баян 5 арлын нэг юм. Орлогынх нь 70%-ийг худалдаа, үйлчилгээ бүрдүүлдэг. Хэдийгээр барилгын салбар нь харьцангуй жижиг ч гэсэн 5 жижиг бизнес тутмын нэг нь барилгатай холбоотой байдаг. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл сүүлийн арван жилд удааширч байна. Гадаад худалдаа нь ихэвчлэн Франц руу чиглэсэн байдаг бөгөөд импорт нь экспортын хэмжээнээс 30 дахин их байдаг. Эрчим хүчний хангамж нь импортын 40%-ийг, завсрын бүтээгдэхүүн 20%, автомашинтай холбоотой бараа 10%-ийг эзэлдэг. Хөдөө аж ахуй ба хүнсний үйлдвэрлэл (банана, ром дарс, сахар) экспортын 40%-ийг, тоног төхөөрөмж 22%, завсрын бүтээгдэхүүн 15%-ийг тус тус эзэлдэг. Аж үйлдвэрийн томоохон үйлдвэрүүд нь Jarry-гийн аж үйлдвэрийн бүсэд байрладаг. Энэ бүсэд мөн олон улсын худалдааны бүс, Дэлхийн худалдааны төв болон боомтыг хамарсан Евро-Каррибын төв байдаг. Jarry аж үйлдвэрийн бүсэд ойролцоогоор 900 компани байдаг бөгөөд Францын хамгийн том 3 аж үйлдвэрийн бүсэд ордог ба арлын нийт ажлын байрны 80%-ийг эзэлдэг. Гуаделоп нь мөн FCOR-ийн хамгийн том олон улсын нисэх онгоцны буудалтай. 1.3.3. Францын Гвиней Францын Гвиней нь Өмнөд-Америк тивд байрладаг ба газрын гадаргуугийн хувьд хамгийн том FCOR юм (83,534 км2). Тухайн улсын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь Амазониагийн ойгоор хучигдсан бөгөөд оршин суугчдын ойролцоогоор 58 хувь нь тус улсын газар нутгийн 6% болох гол төлөв далайн эрэг, гол мөрөнд амьдардаг. Францын Гвиней нь 3 FCOR-аас хамгийн бага хөгжсөн нь бөгөөд хамгийн бага нэг хүнд ногдох ДНБ-тэйд тооцогддог (Хүснэгт 1.1). Ихэнх бизнесүүд нь цөөн тооны ажилчидтай бөгөөд ердөө 40 бизнес нь 50-иас дээш ажилтантай. Алт олборлолт, загасчлал, цагаан будааны соёл, мал, мод, аялал жуулчлал болон нисэх хүчний үйлдвэрлэлийн салбар нь Францын Гвинейгийн гол салбарууд юм. Европ тив- Карибын Франц Гвиней-Бразил-Европ хоорондын тээврийн маршрутаас болоод далайн ачаа тээврийн өртөг их байдаг ба буцах ачааны чингэлэг хоосон үлддэг тул буцах ачааг татдаг. Гэсэн хэдий ч Мартиник ба Гуаделоптой ижил төстэй байдал болон Карибын бүсэд ойрхон байдал нь худалдаа хийх таатай боломжийг олгож байна. 2 http://data.un.org/CountryProfile.aspx?crName=French%20Guiana
  • 9. Францын Гвиней нь Suriname болон Бразилтай ялангуяа PO Амазониагаар дамжуулан илүү ойр хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Энэхүү санаачлага нь бараа болон хүмүүсийн хил дамнасан хөдөлгөөнийг илүү хялбар болгодог. 2011 онд тус улсын хүн амын тоо 237,000 гэж бүртгэгдсэн ба Cayenne-гийн хүн амын тоо 67,000 байжээ. Олон улсын шилжин суурьшигчид нийт хүн амын 46,5%-ийг бүрдүүлдэг3. Жилд ойролцоогоор 80,000 жуулчин зочлон ирдэг4. 2008 онд Францын Гвинейн ДНБ зах зээлийн ханшаар 4,72 тэрбум ам.доллар (3,21 тэрбум евро) байсан бөгөөд Гвинейн арлуудын хамгийн том эдийн засагтай нь, Өмнөд Америкт 11-т эрэмбэлэгддэг. Аялал жуулчлал, ялангуяа эко-жуулчлал өсч байна. Ажилгүйдэл гол асуудал бөгөөд 20%-иас 30% байна. Европын сансрын агентлагийн ашигладаг Kourou дахь пуужин хөөргөх бааз нь эдийн засагт маш их ач холбогдолтой, Францын Гвинейн ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлдэг. 2008 онд Францын Гвинейн нэг хүнд ногдох ДНБ зах зээлийн ханшаар (PPP-гийн хувьд биш) 20,904 ам доллар (14,204 евро) байсан нь Өмнөд Америкт хамгийн өндөр үзүүлэлт байсан боловч тухайн жилийн Францын нэг хүнд ногдох ДНБ-ий ердөө 47%- ийг эзэлж байв. Хүснэгт 1.1. FCOR-ийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд (хамгийн сүүлийн үеийн янз бүрийн хугацааны боломжит өгөгдөлд тулгуурлав) Нийгэм эдийн засгийн хувьсагчид Мартиник Гуаделоп Францын Гвиней Нэг хүнд ногдох ДНБ, тухайн жилийн үнээр, ам. доллараар (2010) 24,118 21,780 19,600 Инфляци, дундаж хэрэглээний үнэ (Индекс, 2000=100) 2007-2008 2.7 2.2 3.3 Хүн ам (2011)5 407,000 463,0006 237,000 Хүн амын нягтрал (2011)7 360.9/км2 271.6/км2 2.8/км2 3 http://data.un.org/CountryProfile.aspx?crName=French%20Guiana 4 ibid 5 http://data.un.org/CountryProfile.aspx?crName=Martinique 6 Includes Saint Barthelmy and Saint Martin (French part) 7 http://data.un.org/CountryProfile.aspx?crName=Martinique
  • 10. Нийслэлийн хүн ам (2011)8 87,000 13,000 67,000 ХХИ (Францын үнэлгээ) Маш өндөр Маш өндөр Маш өндөр Гол экспорт Цэвэршүүлсэн тос, агро- бүтээгдэхүүн (банана, ром дарс) Агро- бүтээгдэхүүн (чихрийн нишингэ, банана), хөнгөн үйлдвэр, тээвэрлэлт Алт, загасчлал (сам хорхой), будаа, мод Гол салбарууд Агро- бүтээгдэхүүн, барилга, цэвэршүүлсэн тос, үйлчилгээ (худалдаа, аялал жуулчлал, төрийн) Агро- бүтээгдэхүүн, барилга, үйлчилгээ (худалдаа, аялал жуулчлал, төрийн) Агро- бүтээгдэхүүн, барилга, үйлчилгээ, нисэх хүчний үйлдвэрлэл Цалингийн доод түвшин Цагт 8.86 евро Цагт 8.86 евро Цагт 8.86 евро 1.4. FCOR-уудын ижил болон ялгаатай тал Мартиник нь өрсөлдөх чадвар бүхий хуваарилалтын салбартай, таван том импортлогч голлон ажилладаг. Жижиглэнгийн сүлжээ нь орон нутгийн бөөний болон жижиглэн худалдаатай нягт холбодог жижиг болон дунд хэмжээний гэр бүлийн эзэмшлийн компаниудаас бүрддэг. Бизнесийн харилцаа монопсонист хандлагатай болж байна. Зах зээлийн томоохон нэвтрэлт хийхэд хялбар байгаа бол худалдан авагчид илүү хүчтэй байгаа хэрэг юм. Гэсэн хэдий ч Тринидад ба Тобаго нь бага өртөгтэй үйлдвэрлэгч бөгөөд ойрхон тул бага ачааны зардалтай байх нэмэлт давуу талтай. FCOR-ийн бүтээгдэхүүний 90% нь Францаас гаралтай хэдий ч буцах ачааны дутагдлын улмаас буцах ачааны зардлыг импорт дээр нэмдэг. FCOR нь илүү их Карибыг чиглэхийг эрмэлзэж байна. Хэдийгээр Тринидад Тобаго болон FCOR-ийн хооронд тээврийн үйлчилгээг сайн зохион байгуулж байгаа боловч одоогоор ачаалал ихтэй байна. Ижил тал: FCOR-ийн газар зүй нь цаг уур, арлын жижиг мужуудын онцлог шинж, наран шарлагын газар болон далайн нөөцийн хувьд Тринидад Тобаготой төстэй юм. Хүн ам харьцангуй бага, өв уламжлал, түүх, спортын хувьд ижил төстэй: хүмүүс нь Африк, Европ, Энэтхэгийн өв уламжлалтай, хүн амын дунд тодорхой тооны дэлхийн алдартай спортын хүмүүс болон уран бүтээлчид байдаг. Байгалийн гамшигт ижил өртөмтгий, 8 http://data.un.org/CountryProfile.aspx?crName=Martinique
  • 11. экспортын барааны хязгаарлагдмал хэмжээ, импортоос ихээхэн хамааралтай байдал зэргээрээ ижил юм. Гол ялгаа: Эдийн засгийн хувьд нэг хүнд ногдох орлого, цалингийн түвшин, технологийн туршлага нь CARICOM-тай харьцуулахад өндөр байна. FCOR дахь албан ёсны хэл нь франц хэл боловч худалдааны түншүүдийн хоорондын яриа хэлэлцээрийг хөнгөвчлөх зорилгоор орчуулагч хэрэгтэй байж болно. FCOR-ийн хөгжим болон хоолны соёл нь мөн Францын нөлөөг тусгадаг. 1.5. FCOR-тай хийх CARIFORUM-ийн худалдаа CARIFORUM-ийн FCOR-руу хийх экспорт нь Группын нийт худалдааны хэмжээ болон үнэ цэнийн хувьд харьцангуй бага боловч хэд хэдэн талаасаа чухал ач холбогдолтой юм. Тухайлбал CARIFORUM болон FCOR-ийн хооронд хувийн хэвшлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн EPA-гийн хүрээнд тусгагдсан хоёр бүлгийн хоорондын эдийн засгийн интеграцийг өргөжүүлэх замаар хамтын хүчин чармайлтыг эхлүүлж байгааг тэмдэглэв. CARIFORUM-ийн экспорт одоогийн байдлаар FCOR-ийн нийт импортын дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд ихэнх нь Францаас гаралтай байна. 2008 оны худалдааны тоо баримтаас үзэхэд FCOR руу хийх CARIFORUM-ийн нийт экспорт 238 сая ам.доллараар үнэлэгджээ9. Барааны худалдааны талаарх тоо баримт нь CARIFORUM- ийн олон пүүсүүд алслагдмал мужууд дахь зах зээлийн боломжуудын давуу талыг ашиглаж байгааг харуулж байна. CARIFORUM, ЕХ, EPA-гийн гарын үсэг зурснаар CARIFORUM-ийн улс орнууд FCOR-тай эерэг худалдааны тэнцлийг хангаж байна. 2008- 2011 оны хооронд CARICOM-ийн худалдааны тоо баримтыг харахад худалдааны баланс 213 сая ам.доллараас 155 сая ам.доллар болж буурсан ба уг баланс нь CARICOM- ийн экспортыг тогтмол дэмжиж байна10. Нийт үнэ цэнийн хувьд CARIFORUM-ийн бүх 3 FCOR руу хийх барааны экспортод Тринидад Тобагогоос экспортолж буй ашигт малтмалд суурилсан бүтээгдэхүүн (газрын тос, байгалийн хий), металл болон химийн бодисууд давамгайлж байна. Ашигт малтмалын экспорт нь CARIFORUM-ийн FCOR руу хийж буй нийт экспортын үнийн 90 гаруй хувийг эзэлж байна.11 Уг тоо баримт нь мөн их хэмжээний хөдөө аж ахуйн боловсруулсан бүтээгдэхүүний шошго (загас, далайн хоол, хийжүүлсэн ундаа, хүнсний ногоо, булцуу), ган бүтээгдэхүүн, элс, хайрга/буталсан чулууг CARIFORUM экспортолдгийг харуулж байна. Зах зээлийн мэдээллээр хөдөө аж ахуйн боловсруулсан бүтээгдэхүүн (сүмс, халуун ногоо, хоол амтлагч, жимсний чанамал, гялгар уут гэх мэт), хоол хүнс ба ундаа (хүнсний бэлтгэл, эрдэс ус, шар айраг, 9 Final Report Consultancy on Opportunities for Doing Business between CARIFORUM States And the French Caribbean Outermost Regions (FCORs) –November 2010 10 CARICOM Export Development Agency 11 IBID. Note: The available Trade Data for 2011 is incomplete and only reflects some exports from the CARICOM states.
  • 12. хийжүүлсэн ус гэх мэт), цаас ба картон бүтээгдэхүүнүүд, тавилга, гоо сайхан, гэр ахуйн химийн болон бусад бүтээгдэхүүний хувьд нэмэлт боломж байгааг харуулж байна. FCOR нь хэрэглээнийхээ хүнсний ногоо, жимс жимсгэний ихээхэн хэсгийг импортолдог гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. CARIFORUM-ийн орнуудын FCOR руу хийх экспортоо нэмэгдүүлэх сонирхлын жишээ нь эрчим хүчний салбарын экспортыг өргөжүүлэхийг зорьж буй Тринидад Тобагого юм. ЭЗХАХБ-ын бүс нутгууд нь FCOR руу хийх бараа үйлчилгээний худалдаагаа нэмэгдүүлэхийг чармайж байна.
  • 13. Хоёрдугаар хэсэг FCOR-ийн зах зээлийн судалгаа 2.1. Зах зээлийн судалгаа FCOR-ийн зах зээлийн судалгаа нь тухайн улс орны нийгэм-эдийн засаг, хүн ам зүйн үндсэн үзүүлэлтүүдтэй танилцахаас эхэлнэ. Бусад чухал мэдээлэлд импортын татвар, зохицуулалтууд, хуваарилалтын суваг, зах зээлийн хэмжээ, эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлс, өрсөлдөөн, орон нутгийн үйлдвэрлэл, худалдааны бүтэц зэргийг багтаах ёстой. FCOR-ийн жишээнд худалдаатай холбоотой мэдээллийн ихэнх нь эх газрын Францад хамаардаг. Ийм мэдээллийг цуглуулах нь тийм ч хялбар биш боловч энэ нь таныг юу импортлох (гадаад эрэлт) болон экспортлохыг (дотоодод үйлдвэрлэх эсвэл буцаан экспортлох) ойлгоход туслах болно. Худалдаа аж үйлдвэрийн танхим, Үйлдвэрлэгчдийн холбоо нь зарим мэдээллийг цуглуулдаг бөгөөд энэ нь өртөгтэй байж болно. Өөрөөр хэлбэл байгууллагууд Францын худалдаа, эдийн засгийн мэдээллийн албан ёсны эх сурвалж болох INSEE мэдээллийн санд бүртгүүлж болно. Чанартай мэдээлэл болон зах зээлийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг зах зээл дээр нь очиж, гол тоглогчидтой уулзах замаар олж авч болно. Энэ нь таныг худалдан авагчид хэрхэн үйлдэл хийдэг талаар жинхэнэ эх сурвалжаас нь мэдэх боломж олгодог. Бизнесийн уулзалт дээр гарсан гол асуудлуудаар дамжуулан өрсөлдөгчид юу хийж байгааг ойлгох боломжтой. Энэхүү айлчлал нь зах зээлд нэвтрэхэд гарах аливаа саад тотгорыг тодорхойлох, бизнесийн үйл ажиллагаанд тохиолдож болох аливаа соёлын хүчин зүйлүүдийг тодорхойлох, зах зээлийн орчны амтыг мэдрэх боломжийг олгодог. Зах зээлд зочлох үед экспортлогчдын хувьд тэдний тодорхой зах зээлийг хөгжүүлэх талаар сайн мэддэг хүмүүстэй уулзах нь хамгийн сайн арга юм. Жишээ нь, хэрэв бүтээгдэхүүн нь барилгын материалын ангилалд багтах бол бусад хүчин зүйлсийн хооронд зах зээлийн нөхцөл байдал, чиг хандлага, хүлээгдэж буй стандартуудын талаар сайн тоймыг гаргаж чадах архитекторууд, гэрээт гүйцэтгэгчид, техник хангамжийн менежерүүдтэй зөвлөлдөх нь зүйтэй юм. Дистрибьюторууд болон агентуудтай уулзах нь тэд өөрсдийнхөө ашиг сонирхлоо хангахын тулд буруу ташаа мэдээлэл өгч болох тул хамгийн сүүлд хийгдэх ёстой. Судалгаа хийх худалдааны үүрэг болон зах зээлд нэвтрэх худалдааны үүрэгт оролцох нь зах зээлийн хэтийн төлөвийн талаар сайн шууд мэдээлэл цуглуулах сайхан боломжоор хангадаг ба зах зээл дэх өрсөлдөөнийг үнэлэх, мөн түүнчлэн бүтээгдэхүүн үйлчилгээг өрсөлдөөнд тохируулахад шаардлагатай инновацийг бий болгохыг зөвшөөрдөг.
  • 14. FCOR-ийн бизнесийн сургуулиуд нь орчуулгын үйлчилгээг оролцуулан судалгааны туслалцаа үзүүлэх боломжтой байж болно. Өөрөөр хэлбэл ирээдүйн экспортлогч хувийн хэвшлийн бизнесийн худалдааг хөнгөвчлөх эксперт/агентийг хөлсөлж тэдний өмнөөс мэдээлэл цуглуулахыг хүсч болно. Жишээ нь янз бүрийн онлайн эх үүсвэрүүд, тухайлбал, хүнсний импортын салбарын USDA Gain Reports нь төрөл бүрийн зах зээлийн талаар нарийвчилсан мэдээлэл өгч болно. Зах зээл бүр өөр өөр учраас ирээдүйн экспортлогчид соёл, гоо зүй, бизнес эрхлэх арга замуудын олон янз байдлыг ойлгохын тулд тодорхой цаг хугацаа зарцуулахад бэлэн байх хэрэгтэй. Тэд янз бүрийн нутаг дэвсгэр дэх зах зээлийн динамикт анхаарал тавьдаг бөгөөд зах зээлд нэвтрэх, байр сууриа эзлэхэд шаардлагатай стандартуудаа сайтар тэмдэглэж авах хэрэгтэй. Тэд худалдан авагчдын жинхэнэ ашиг сонирхлыг хэмжихийн тулд уулзалтанд оролцохдоо биеийн хэлийг ажиглах хэрэгтэй. Тэд бизнесийн чадавхийн хэмжүүр болох барилга барих, тээвэрлэх зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүдийг ажиглах хэрэгтэй. Зах зээлийн үнэлгээ нь зөвхөн худалдааны мэдээлэлд тулгуурлах төдийгүй төсөвлөсөн эдийн засгийн үйл ажиллагаанд тулгуурладаг. Хэдийгээр зах зээл нь тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүнийг шаарддаггүй ч гэсэн CARIFORUM-ийн улс орнууд амжилттай үйлдвэрлэж, нийлүүлж чадахуйц бүтээмжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно. Үнэндээ бол зах зээлийн мэдээллийг цуглуулах эхний сайн алхам нь импортын зохицуулалтаас эхлээд валютын ханш хүртэл үндсэн мэдээлэл цуглуулах явдал юм. Худалдааны танхим, Эдийн засаг статистикийн судалгааны үндэсний институт, Гааль, Үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд нь мэдээллийн сайн эх сурвалж болдог.12 12 http://www.insee.fr/en/
  • 15. 2.2. Зах зээлийг биеэр мэдрэх нь Улс орны эдийн засгийн худалдааны мэдээлэл, зохицуулалтуудыг судлах замаар идэвхтэй хайлт хийхээс гадна зах зээлийн мэдрэмж авах нь чухал юм. Энэ нь биеэр үнэлгээ өгөхийн тулд зах зээл дээр зочлох, худалдан авагчид болон дистрибьюторуудтай харилцах боломжийг олгодог. Ийм айлчлал нь тухайн барааны гол борлуулагчдыг тодорхойлох, худалдан авагчид хэрхэн үйлдэл хийдэг, зах зээл дэх тодорхой оролцогч талуудын харьцангуй эрх мэдэл, нөлөө, өрсөлдөгчид юу хийж байгаа болон зах зээлд нэвтрэхэд гарах саад тотгоруудыг тодорхойлоход туслах болно. Ерөнхийдөө зах зээлийн судалгаа нь зах зээл дээрх ажиглалт, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, барааны харьцангуй хуваарилалт, жижиглэн худалдааны зах зээл дэх барааны шинж чанар, барилгын явцыг оруулаад эдийн засгийн үйл ажиллагааны түвшин, сул зогсолттой буюу бага ашигллагддаг байгууламжийг оруулаад дэд бүтцийн чадавхи, Францын Гвинейн шинэ газрын тосны хайгуулын төсөл зэрэг ирээдүйн үйл ажиллагаа, түүхий эдийн боломжтой байдал, тансаг хэрэглээний бараа үйлчилгээ ба хэрэгцээнээс хамаарах хүмүүсийн хэрэглээний хэв маягийн хөгжил (жишээ нь, брэнд хувцас болон тээврийн хэрэгсэл) зэргийг хамарсан байх ёстой. Зарим мэдээллийг гудамжны мэдрэмжтэй хүмүүсээс олж авч болох бөгөөд “зах зээлийн орчны амт”-ыг практикт нэвтрүүлж болно. 2.3. FCOR-ийн худалдааны танхим Ирээдүйн экспортлогчид Худалдааны танхимын үзүүлэх боломжтой дэмжлэгийг авах хэрэгтэй. FCOR-ийн Худалдааны танхимууд нь бизнес болон худалдааны зохицуулалтанд чухал байгууллага юм. Саяхан болтол Худалдааны танхим нь улсын
  • 16. боомтуудыг удирддаг байсан (далайн боомтууд болон нисэх буудлууд). FCOR-ийн бизнесүүд Худалдааны танхимд бүртгүүлэх ёстой тул Худалдааны танхим нь FCOR- ийн бизнес худалдааны зохицуулалтанд стратегийн байр суурийг эзэлдэг. Худалдааны танхим нь зах зээлийг сайн мэддэг бөгөөд экспортлогчдод зах зээлд нэвтрэхэд нь туслах агент болж үйлчилж болно. Үүний зэрэгцээ, FCOR-т агенттай байх нь (мэргэжлийн маркетингийн ажилтантай байх) экспортын компаний амжилтанд голлох үүрэгтэй байж болно. Нэг агент бүх FCOR-ийн орнуудад үр дүнтэй ажиллах боломжтой. Танхим нь танай бие даасан экспортлогчдод эсвэл экспортлогчдын бүлэгт тохирох агентуудыг зөвлөж болох юм. Өөрөөр хэлбэл компаниуд дистрибьютор эсвэл арилжааны агентаар дамжуулан бизнес эрхлэхийг хүсч болно. Худалдааны төлөөлөгч ба дистрибьюторын үүргийг 7-р хэсэгт илүү дэлгэрэнгүй авч үзнэ. 2.4. ЕХ / Францын зохицуулалтын мэдээллийн сан FCOR-ийн хувьд зах зээлийн хэтийн төлөв нь экспортлогчдод сайнаар харагдаж байгаа боловч хамгийн том сорилт нь зохицуулалтын стандартыг хангахад чиглэгдэх болно. Европын экспортын тусламжийн төв нь ЕХ-ны тариф, стандартын шаардлага, хөнгөлөлтийн зохицуулалт, квот, статистикийн мэдээллийг өгдөг. ЕХ-ны стандартуудын дэлгэрэнгүй мэдээллийн санг http://ec.europa.eu/atoz_en.htm хаягаас үзэж болно. Europa TARIC мэдээллийн сан нь ЕХ-ны гаалийн тариф, арилжааны болон хөдөө аж ахуйн хууль тогтоомжтой холбоотой бүх хэмжигдэхүүнийг нэгтгэсэн олон хэл бүхий мэдээллийн сан юм. TARIC нь бараа импортлох, экспортлох үед хэрэгжүүлэх бүх арга хэмжээнүүдийг тодорхой харах эдийн засгийн операторуудаар хангадаг.13 13 http://ec.europa.eu/taxation_customs/customs/customs_duties/tariff_aspects/customs_tariff/index_en.htm
  • 17. Гуравдугаар хэсэг FCOR зах зээлийн зохицуулалтын шинж чанарууд; Онцлог шинж ба Сорилт Европын холбоо нь дэлхийн хамгийн том ганц зах зээл бөгөөд хөгжиж буй орнуудын хувьд хамгийн гол худалдааны түншүүдийнх нь нэг юм. Европын холбооноос хөгжиж буй эдийн засаг бүхий түншүүддээ санал болгож буй өргөн хүрээний хөнгөлөлттэй худалдааны хэлэлцээрүүд нь тэдгээрт Европын зах зээлд нэвтэрч ашиг тус хүртэх боломжийг олгож байна. Хэдийгээр нэвтрэх нь нээлттэй гэж байгаа боловч тухайн зах зээлд нэвтрэхэд чанарын болон зохицуулалтын хатуу чанд шаардлагууд байдаг тул энэ нь чөлөөтэй нэвтэрнэ гэсэн үг биш юм. Энэ талаар ЕХ/FCOR руу нэвтрэхийг сонирхож буй үйлдвэрлэгчид (i) ЕХ-ны ерөнхий зохицуулалтын хүрээ, (ii) нэвтрэхийг хүсч буй тодорхой улс орны зохицуулалтын бодлого, (iii) сонирхож буй бүтээгдэхүүнийхээ талаарх зохицуулалтуудыг илүү сайн ойлгохыг эрмэлздэг. Барааны дотоод зах зээл нь тэдгээрийн орон нутгийн бизнесүүд болон хэрэглэгчдийн хувьд хэрэглэгчийн найрсаг орчныг бий болгох замаар хэрэгжүүлэхийг зорьж буй ЕХ- ны хамгийн чухал, тасралтгүй тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Энэ талаар ЕХ-ны Бизнесийн байгууллага, Аж үйлдвэрийн Ерөнхий Захиргааны гол зорилтуудын нэг нь тухайн бүс нутгийн зохицуулалтын бодлогын дизайн, хэрэгжүүлэлт болон сайжруулалтад хувь нэмэр оруулах, мөн түүнчлэн одоогийн худалдааны саадыг арилгах, шинэ саад бий болохоос зайлсхийх замаар дотоод зах зээлийн ажлаа сайжруулах явдал юм. 3.1. ЕХ/FCOR-ийн зах зээлд нэвтрэх экспортын баримтжуулалт Зөв баримтжуулалт нь зах зээлд нэвтрэлтийг баталгаажуулах хамгийн чухал ач холбогдолтой. Францын хуулиар FCOR-руу экспортолж буй бүх барааны хувьд дараах баримтуудыг шаарддаг: • Арилжааны нэхэмжлэх – Commercial Invoice • Гарал үүслийн бичиг – Certificate of origin • Ачааны баримт эсвэл Агаарын замын хуудас – Bill of lading or Airway bill • Бараа бүтээгдэхүүнийг ЕХ-ны улсаар дамжуулсан тохиолдолд дамжин өнгөрөх баримт бичиг – Transit Document (T1 or T2) if the goods passed through a EU country • EUR 1 түгээлтийн гэрчилгээ – EUR 1 circulation certificate • Шаардлагатай бол ургамлын хорио цээрийн гэрчилгээ – Phytosanitary certificate where required 3.2. ЕХ/FCOR-ийн зах зээлд нэвтрэхэд тавигдах шошгоны шаардлага
  • 18. FCOR-ийн шошгоны зохицуулалтууд нь ЕХ-ны шаардлагыг хангах ёстой. Бүх төрлийн бүтээгдэхүүнд ерөнхийдөө дараах шаардлагууд тавигддаг. Хайрцаг 1 Шошго ба тэмдэглэгээний шаардлагууд Гарал үүсэл: Гарал үүслийн орныг гэрчлэх дугаар Хэл: Шошгыг Франц хэлээр бичсэн байх ёстой. Гэхдээ энэ нь шошго нэгээс олон хэл дээр байхад саад болохгүй. Ийм тохиолдолд Францын эрх баригчид ямар нэг гадаад үг, товчлолыг зөвшөөрөх ёстой. Бичиг нь тодорхой бөгөөд сурталчилгааны бус байх ёстой. Нэр томъёо Бүтээгдэхүүний нэрийг шошгон дээр тодорхой зааж өгөх ёстой. Жишээ нь, “оливын тос” Брэнд нэр / худалдааны тэмдэг Бүтээгдэхүүнд хамаарах аливаа нэр, тэмдэг, тэмдэглэгээ нь сав баглаа боодол, бүтээгдэхүүний шошго, лонхны дээд хэсэг буюу тагны гадна талаас олдох ёстой. Үйлдвэрлэгч нь зөвхөн бүртгэгдсэн брэнд нэр, худалдааны тэмдэг хэрэглэж болно. Найрлага Бүтээгдэхүүнд агуулагдах бүх найрлага, материалыг жагсааж бичсэн байх ёстой ба хамгийн өндөр агуулгатайгаас нь эхлэн жагсааж бичдэг. Тодорхойлогч Жишээ нь, арьсан эдлэл дээр “гараар хийсэн” гэж бичнэ. Хэрэглээний заавар Бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах, хадгалах талаар тайлбарлах Тодорхойлолт Шошго нь тухайн бүтээгдэхүүний тодорхой хязгаарлалт буюу тусгай борлуулалтын нөхцлийг хэрэглэгчдэд мэдээллэх ёстой. Bar код үнийн шошго (GENCOD) Дэлгүүрүүд үйлчлүүлэгчдийн бэлэн мөнгөний бүртгэлийг хурдасгахын тулд уг системийг илүү ихээр ашиглаж байна. GENCOD – Францын бар код үнийн шошгын систем нь ерөнхийдөө нэгжийн үнэ багатай, хурдан эргэлттэй бүтээгдэхүүнүүдэд ашигладаг, түүнчлэн үнэ цэнэ, шинж чанар, танилцуулга зэргээс шалтгаалан тус бүртээ үнийн тэмдэглэгээ шаарддаг хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүнд зориулагдсан. Чанар ба экологийн шошго Франц улсад бусад Европын орнуудаас илүү чанартай тамга, шошго бий. Хэдийгээр хэрэглэгчдэд нэмэлт мэдээллийг санал болгохыг хүсдэг ч гэсэн энэ нь заавал байх албагүй. Чанарын шошго Францын олон төрлийн чанарын гэрчилгээ байдаг: Төрийн шошго нь өөрөөр ашиглах боломжгүй (итгэмжлэгдсэн бараа), хэрэглэгчдийн хүлээн зөвшөөрч буй бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулдаг. Жишээ нь, янз бүрийн бяслаг хэрэглэсэн газар зүйн заалтыг баталгаажуулдаг. “Origine France Garantie” шошгыг “Францад үйлдвэрлэсэн” бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор ашигладаг.
  • 19. Чанарын шошго нь бүтээгдэхүүний гүйцэтгэлийн талаар танд мэдээлэл өгдөг бол хүрээлэн буй орчны шошго нь (экошошго) бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад тухайн бүтээгдэхүүн нь байгальд болон хүний эрүүл мэндэд бага нөлөө үзүүлдэг гэдгийг хэлнэ. Мэргэжлийн холбоодоос гэрчилгээ олгодог тохиолдолд илүү их мэдээлэл авахын тулд тэдэнтэй холбоо барина. ЕХ руу нэвтрэх бүх шошгууд нь хэмжиж болох нэгжийг шаарддаг. Чанарын шошгыг “чимээгүй борлуулагч” гэж үзэж болох бөгөөд энэ нь зах зээлд нэвтрэхэд нэн чухал болохыг баталж чадна. 3.3. FCOR-ийн импортын татварын горим FCOR нь импортод 4 төрлийн татвар ашигладаг. Тэдгээр нь: 1. Гаалийн татвар (хэрэглэдэг бол): Нэгдсэн тарифийн дагуу (TARIC) Нийтлэг Гаалийн тарифийг ЕХ-ны гадаад хил хязгаарт гуравдагч улс орнуудын талаас ирэх бараанд хэрэглэдэг. CARIFORUM-ийн экспорт нь EPA-гийн дагуу Гаалийн татвараас чөлөөлөгддөг. 2. Нэмүү өртгийн албан татвар (НӨАТ): Энэ татварыг Мартиник болон Гуаделоп- д хэрэглэдэг боловч Францын Гвинейд хараахан хэрэглээгүй байгаа юм. 3. Octroi de Mer: Уг татварыг ЕХ болон дэлхийн бусад улс орнуудаас хийх импортод хэрэглэдэг. 4. Усан боомтын татвар: Боомт бүр өөр өөр үүрэгтэй бөгөөд томъёо нь жин, усан онгоцны хэмжээ, барааны төрөл зэрэг янз бүрийн хувьсагчдад суурилан тооцогддог ба хөлөг онгоц ирэх, гарах аль алинд нь мөрдөгдөнө. 40 тохой чингэлэг бүрт 120 еврогийн дундаж зардал гардаг. Эдгээрийг доор дэлгэрэнгүй авч үзье. 3.3.1. Гаалийн ерөнхий татвар Тринидад Тобаго болон CARICOM-ын бусад орнууд нь ACP-гийн орнуудтай адил тул Африкийн Кариб, Номхон далайн орнуудаас (ACP) ирж буй бараа нь Гаалийн ерөнхий татвараас чөлөөлөгддөг. Бүтээгдэхүүн нь буцаан экспортлох эсвэл гарал үүслийн гэх мэт асуудлуудын хувьд татвараас чөлөөлөгдөх шалгуурыг хангаагүй тохиолдолд импортын татвар нь ад-валорем сууриар тооцогддог. Жишээ нь импортын барааны үнийн дүнд эзлэх хувиар илэрхийлж болно. Энэ татвар ногдуулах үнэ нь гүйлгээний үнэ дээр FCOR-ийг оруулаад ЕХ-ны гаалийн нутаг дэвсгэр дэх нэвтрэх цэгт хүрэх барааны борлуулалт, хүргэлттэй холбоотой ачаа, даатгал, шимтгэл хураамж болон бусад бүх төлбөр, зардлуудыг нэмсэн дүн байна. Нэхэмжлэлийн үнэ нь худалдагч
  • 20. болон худалдан авагчийн хооронд ямар ч холбоо байхгүй байх хэлцлийн үнэ болон ашиглагддаг. 3.3.2. Нэмүү өртгийн албан татвар FCOR (Францын Гвинейгээс бусад) нь Европын холбооны системтэй төстэй НӨАТ-ыг хэрэглэдэг боловч тодорхой зохицуулалттай байдаг (бууруулсан хувь хэмжээгээр). Ихэнх барааны хувьд одоогийн дундаж түвшин нь 8.5% байна. НӨАТ-ыг татвар хасагдсан үнэ дээр хэрэглэнэ. НӨАТ-ыг бүх борлуулсан бараа, үйлчилгээний үнэд нэмж тооцно. НӨАТ-ыг хүнс болон эмнэлгийн бүтээгдэхүүнд 2.1%-иар бууруулсан байна. 3.3.3. Дотоод татвар: “Octroi de Mer” (O.M) Octroi de Mer-ийг ЕХ болон дэлхийн бусад орнуудаас хийх импортод ашигладаг. Энэ нь орон нутагт үйлдвэрлэгдсэн болон импортын бүх бараанд нөлөөлдөг. Octroi de Mer нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, боловсруулалт, биет хөрөнгийн шинэчлэл мөн түүнчлэн хөдөө аж ахуй болон уул уурхайн үйл ажиллагаанаас бий болох орон нутгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөн хамаарна. Татварын тооцооллын үндэс нь импорт болон орон нутгийн үйлдвэрлэлийн хувьд CIF үнэ байдаг ба энэ нь эргэцийн улирлын тайланд тусгагддаг. Татварын суурь нь дараах элементүүдээс бүрддэг: a. Импортын барааны хувьд Орон нутгийн хуулийн зорилгоор гаалийн үнэ b. Орон нутагт үйлдвэрлэсэн барааны хувьд нэмүү өртгийн албан татвар болон онцгой татварыг хассан үнэ Octroi de Mer нь Европын холбооны түвшинд бус бүс нутгийн зөвлөлөөр зохицуулагддаг. Энэ нь тухайн нутаг дэвсгэр дэх Засгийн газрын захиргаатай холбоотой зардлыг нөхөхийн тулд FCOR-д тусгайлан зориулагдсан юм. Иймээс Франц, Европын холбооны бусад гишүүд, гуравдагч орнууд, Францын Гвинейгээс гаралтай барааны импорт нь Octroi de Mer-д хамаарна. Octroi de Mer нь OM болон OMR гэсэн хоёр бүрэлдэхүүнтэй. OM болон OMR-ийг нэгтгэвэл дундаж нь 17.5% байна. Энэ нь бүх импорт болон орон нутагт үйлдвэрлэгдсэн бараанд хамаарна. OM нь хувьсах түвшинтэй бол OMR нь тогтмол байна. • OM (хотын захиргааг санхүүжүүлэх) – 0%-иас 70% хүртэл (дунджаар 15%). Газрын тос, тамхи, архи гэх мэт бүтээгдэхүүнд өндөр түвшин ашигладаг. Жишээ нь тамхинд 70% байна. • OMR (бүс нутгийн зөвлөлийг санхүүжүүлэх) – 2.5%-ийн тогтмол түвшинтэй Octroi de Mer (OM & OMR)-ийг орон нутгийн үйлдвэрлэлд ашиглахтай холбоотойгоор эргэцийн улирлын тайлан нь тооцооллын үндэс болно. Импортын хувьд CIF үнэ нь тооцооллын үндэс болно.
  • 21. Octroi de Mer-д үл хамаарах зүйл: OM болон OMR-ийг дараах 4 нөхцөлд бууруулах буюу хэрэгсэхгүй болгодог. • Орон нутгийн үйлдвэрлэгчид жилд 550,000 еврогоос бага эргэцтэй бол уг татвараас чөлөөлөгдөнө. • Жилд 550,000 еврогоос давсан эргэцтэй орон нутгийн зарим үйлдвэрлэгчид нь хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж болдог. Энэхүү хөнгөлөлт, чөлөөлөлтийг 2008 онд импортолсон 5,088 бүтээгдэхүүнээс 218 бүтээгдэхүүнд хэрэглэсэн ба 2004 оны 2-р сарын 10-ны ЕХ-ны 2004/162/EC дугаар шийдвэрийн А, Б, В хавсралтын жагсаалтад ашигладаг байна (хамгийн их зөвшөөрөгдөх ялгавартай тариф нь харгалзан 10, 20, 30% байна). Орон нутагт үйлдвэрлэсэн бусад бүтээгдэхүүний хувьд ердийн тариф хэрэглэнэ. • Франчайзаар хийж буй импорт • Орон нутгийн үйлдвэрлэлд ашиглагддаг түүхий болон завсрын бүтээгдэхүүн зэрэг зарим импортын барааны хувьд Бүс нутгийн зөвлөл нь тэдгээрийн гарал үүслээс үл хамааран уг татвараас чөлөөлөх эсвэл бууруулахыг зөвшөөрч болно. Доорх хүснэгт 1-т харуулсан мэдээлэл нь CARIFORUM-ийн экспортлогчдын сонирхож буй бүтээгдэхүүнд ашиглаж болох янз бүрийн татварыг харуулсан байна. Хүснэгт 1: Тринидад Тобагогийн сонирхож буй зарим бүтээгдэхүүнд ашиглаж буй OM&OMR болон бусад татварууд
  • 22. Эх үүсвэр: “The Imposition of the Octroi de Mer by the French Caribbean Outermost Regions on Products Originating from CARIFORUM States- Legal Opinion” –A-Z Information Jamaica Limited- 2014 3.3.4. Усан боомтын татвар Боомт бүр өөр өөр үүрэгтэй бөгөөд томъёо нь жин, усан онгоцны хэмжээ, барааны төрөл зэрэг янз бүрийн хувьсагчдад суурилан тооцогддог ба хөлөг онгоц ирэх, гарах аль алинд нь мөрдөгдөнө. 40 тохой чингэлэг бүрт 120 еврогийн дундаж зардал гардаг. 3.4. Дээж ба Карнет дээж Арилжааны үнэ цэнэ агуулаагүй дээж ба Карней нь татварт хамрагдахгүй. Тээвэрлэлтийн бичиг баримтууд нь Гваделоп руу импортлох үед дээж нь “арилжааны үнэ цэнэ” агуулаагүй болохыг тодорхойлох ёстой. Хэрэв тэдгээрийг шуудангийн илгээмжээр илгээж байгаа бол дээжийн төрлийг тодруулсан байх ёстой. Арилжааны үнэ цэнэ бүхий дээж нь мөн татвар хураамжаас чөлөөлөгдөж болох хэдий ч нийт татвар хураамжийн дүнтэй тэнцэх бонд эсвэл хадгаламжийн баталгааг гаргах ёстой. Хэрэв дээж нь жилийн дотор буцаан экспортлогдвол мөнгийг буцаан олгодог буюу барьцааг чөлөөлдөг. Уг хадгаламжийн оронд АТА КАРНЕЙ-г хэрэглэж болно. АТА КАРНЕЙ нь нэг жилийн туршид оролцогч улс орнуудад импортоор оруулж ирсэн бараа таваарын хувьд гаалийн бүрдүүлэлтийн горимуудыг хялбаршуулан, хурдасгадаг олон улсын гаалийн бичиг баримт юм. Тэдгээрийг арилжааны дээж, мэргэжлийн тоног төхөөрөмж, үзэсгэлэн яармагт зориулсан бараанд хэрэглэж болно. Хэрэв зөвшөөрөгдсөн хугацааны дотор карнейд хамрагдсан ямар нэгэн зүйлс буцаан экспортлогдохгүй бол тэд бүх гаалийн болон онцгой татварыг төлөх болно гэсэн баталгаа гаргаснаар хүлээн зөвшөөрнө. Сурталчилгааны материал нь татварт өртдөг.
  • 23. ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ Кейс судалгаа – FCOR-ийн стандарт болон зохицуулалтын шаардлагыг хангах нь FCOR-ийн зах зээлд нэвтрэх гэж буй экспортлогчид ЕХ-ны стандартууд болон зохицуулалтын шаадлагыг хангах ёстой. Эрх бүхий байгууллага (жишээ нь, Стандартуудын товчоо) нь компаниудад шаардлагатай стандартад хүрэхэд нь туслахад төвлөрөхийн тулд стандартуудын зөрүүг тодорхойлох шаардлага байна. Европын тусламжийн ширээ болон Леги-Франц зэрэг вэб сайтуудаас стандартуудын ерөнхий мэдээллийг авч болох ба Стандартуудын товчооны туслалцаа нь бүтээгдэхүүний тодорхой шаардлагыг гаргаж авах, мөн түүнчлэн тэдгээр стандартуудад хүрэх арга замуудыг тоймлоход туслахад оршино. Ихэнх тохиолдолд FCOR-ийн импортлогчид нийлүүлэлтийнхээ ихэнх хэсгийг том хотоос (жишээ нь, эх газрын Франц) хийдэг тул бүтээгдэхүүнийхээ хувьд ЕХ-ны тодорхой стандартуудыг бүрэн дүүрэн мэддэггүй байна. Зарим Тринидад Тобагогийн компаниуд энэ тал дээр Мартиникаас ирсэн үйлчилгээ үзүүлэгч Qualipro-гийн дэмжлэгийг авч ажилласан. ЕХ-ны зохицуулалтуудын хэрэглээг харуулахын тулд гурван кейс судалгааг үзүүлэв (Шигтгээ 1-3). Зохицуулалтууд нь техникийн хэлээр бичигддэг ба зарим тохиолдолд эрх бүхий байгууллага эсвэл чадварлаг зөвлөх / стандарт байгууллагаас нэмэлт тодруулга хийх шаардлагатай болдог. Үүний нэгэн адилаар олон төрлийн бараа таваарын экспортлогчид өөрсдийн бараатай холбоотой дүрэм, журам, стандартуудыг олж, тэдгээрийг дагаж мөрдөж байгаа цар хүрээг шалгаж байх шаардлагатай. Дагаж мөрдөх дэглэмийн баримтжуулалт нь дагаж мөрдөгдөх чанарын зорилгоор чухал ач холбогдолтой. ЕХ-ны зохицуулалтын эшлэлийг хэвлэсэн байдаг. 4.1. Кейс судалгаа 1: Материалын сав баглаа боодлын талаарх ЕХ-ны зохицуулалтууд Европын холбооны хүрээнд худалдаалагдах төрөл бүрийн барааг агуулсан сав баглаа боодол нь хүрээлэн буй орчныг хамгаалах ерөнхий шаардлага, түүнчлэн хэрэглэгчийн эрүүл мэндэд учрах аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусгай заалтуудыг дагаж мөрдөх ёстой. Иймээс эдгээр төрлийн бүтээгдэхүүнд дараах зүйлс нөлөөлдөг: • Сав баглаа боодол, түүний хаягдалтай холбоотой ерөнхий шаардлага • Сав баглаа боодлын хэмжээтэй холбоотой тусгай заалтууд • Хүнсний бүтээгдэхүүнтэй холбогдох материал, эд зүйлсийн тусгай дүрмүүд
  • 24. Шигтгээ 1 ЕХ-ны зохицуулалтууд – Хүнсний сав баглаа боодлын материал Бараа HS код Лавлах холбоос Хүнсний хайрцаг 4811 Комиссын 97/129/EC (OJ L-50 20/02/1997) (CELEX 31997D0129) шийдвэрээр сав баглаа боодлын материалыг таних, ангилахад дөхөм үзүүлэх Сав Баглаа Боодлын Материалыг таних системийг зохиосон. Европын парламентын (EC) No 1935/2004 зохицуулалт болон Зөвлөлийн (OJ L-338 13/11/2004) (CELEX 32004R1935) зохицуулалтаар зөвшөөрөгдсөн бодис, ашиглалтын тусгай нөхцөл, цэвэршүүлэх стандарттай холбоотой тусгай үзүүлэлтүүдийн субъект болох материал, эд зүйлсийн жагсаалтыг баталсан (хуванцар, керамик, резин, цаас, шил гэх мэт). Одоогоор керамик, дахин боловсруулсан целлюлоз, хуванцар зэрэг тусгай үзүүлэлтүүд бий. Энэ зохицуулалтаар эдгээр бүтээгдэхүүн нь “хүнсний зориулалтаар” гэж шошголох буюу шил болон сэрээний тэмдэгтэй байх ёстой гэж заасан байдаг. Комиссын дүрэм (EC) No 2023/2006 (OJ L-384 29/12/2006) (CELEX 32006R2023) нь Европын парламент болон Зөвлөлийн зохицуулалт (EC) No 1935/2004-ийн хавсралт 1-д жагсаасан хүнстэй холбоотой материал эд зүйлсийн бүлгийн хувьд мөн тэдгээр материал эд зүйлсийн эсвэл тэдгээрийн үйлдвэрлэлийн процесст ашиглагддаг дахин боловсруулсан материал эд зүйлсийн хослолын хувьд сайн үйлдвэрлэлийн туршлагын (GMP) дүрмүүдийг заасан байдаг. Уг зохицуулалтаар хүнсний бус материал эд зүйлс дэх хэвлэлийн бэхийн хэрэглээ нь тусгай дүрмүүдэд хамаардаг. Хүнсний шошго, хүнсний бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа 2000 оны 3-р сарын 20-ны өдрийн Европын парламент болон Зөвлөлийн удирдамж 2000/13/EC-д хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, танилцуулга, сурталчилгааны талаар гишүүн орнуудын хууль тогтоомжийн ойролцоо байдлыг авч үзсэн байдаг. Хүнсний аюулгүй байдал WHITE PAPER ON FOOD SAFETY., Brussels, 12 January 2000., COM (1999) 719 final
  • 25. Цаасан самбар 4802 4819 Баталгаажуулах – Экспортын тусламжийн ширээ – Ямар нэгэн тусгай шаардлага байхгүй. Боломжит дэд бүтээгдэхүүнүүдийг шалгана уу. Үйлдвэрлэлийн, арилжааны болон дотоодын зориулалтаарх сав баглаа боодлыг оруулаад ЕХ-ны зах зээл дээр байршуулсан бүх сав баглаа боодол нь байгаль орчинд сав баглаа боодлын хаягдлын нөлөөллийг багасгах зорилготой Европын парламент болон Зөвлөлийн удирдамж 94/62/EC (OJ L-365 31/12/1994) (CELEX 31994L0062)-д заасан анхдагч шаардлагууд болон хүнд металлын хязгаарыг хангасан байх ёстой. Лавлагаа Export Help Desk < http://ec.europa.eu/atoz_en.htm >. 4.2. Кейс судалгаа 2: ЕХ-ны барилгын материалын зохицуулалтууд Энэхүү кейс судалгаанд барилгын материалтай холбоотой ЕХ-ны зохицуулалтын эшлэлийг харуулсан болно. Уг зохицуулалтууд нь хүрээлэн буй орчны болон хог хаягдлын асуудлуудыг хамардаг. ЕХ руу экспортлогчид нь тэдгээрийн зах зээлд нэвтрэх шаардлагуудын нэг хэсэг болох хог хаягдлын зохицуулалтыг хангах шаардлагатай. Шигтгээ 2 ЕХ-ны зохицуулалтууд – Барилгын материал Барилгын бүтээгдэхүүн Барилгын бүтээгдэхүүний удирдамж (89/106/EEC-CPD)-ийг орлуулан гаргасан Барилгын бүтээгдэхүүний зохицуулалт (305/2011/EU-CPR) нь барилгын бүтээгдэхүүний маркетингийн хувьд уялдуулсан нөхцлийг заасан байдаг. Лавлагаа http://ec.europa.eu/enterprise/sectors/construction/index_en.htm Барилгын бүтээгдэхүүни й зохицуулалт (CPR) Барилгын бүтээгдэхүүний зохицуулалт (CPR) нь барилгын бүтээгдэхүүний гүйцэтгэлийн талаар найдвартай мэдээллээр хангах явдал юм. Барилгын ажлын гүйцэтгэлийн нэгдсэн үнэлгээний аргыг санал болгох “нийтлэг техникийн хэл”-ээр хангах замаар энэхүү үр дүнд хүрнэ. Лавлагаа http://ec.europa.eu/enterprise/sectors/construction/legislation/index_en.ht m CPR нь аль хэдийн хүчин төгөлдөр болсон. Гэсэн хэдий ч үндсэн заалтуудынх нь гол хэсэг нь 2013 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө. Тэр болтол CPD нь хэрэглээнд хэвээр байна. CPR-ийн холбогдох хэсгүүд нь Мэдэгдлийн байгууллага (NB) болон Техникийн үнэлгээний байгууллагууд (TAB)-ын мэдэгдэл болон тэмдэглэгээний үйл явцад төвлөрдөг.
  • 26. CPR-ийн эх үүсвэр нь (http://eur- lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=OJ:L:2011:088:0005:0043:EN:P DF) Керамик эдлэл Янз бүрийн дэд салбаруудын хоорондох эрчимжилт нь ялгаатай боловч Керамик үйлдвэрлэлийн процесс нь эрчим хүчний эрчимтэй бөгөөд тоосго болон дээврийн хавтангийн салбар нь керамикийн салбарт хэрэглэсэн бүх эрчим хүчний тэн хагастай тэнцэх хамгийн том хэрэглэгч гэж үздэг. Уг салбар нь эрчим хүчний хэрэглээгээ багасгах инсентивтэй бөгөөд сүүлийн 25 жилийн турш түлшний хэрэглээгээ 2 дахин бууруулсан байна. Уг салбар нь хэд хэдэн хууль тогтоомжийн хүрээнд, ялангуяа Directives on emissions trading, IPPC, REACH зэрэг зохицуулалтын хүрээнд хамаардаг. Байгаль орчинтой холбоотой өөр нэг асуудал бол түүхий эд материалыг боловсруулах, дуусгахтай холбоотой үүсдэг тоос юм. Керамикийг шатаах эсвэл шүрших хатаах үед хийн ялгаралт үүсдэг ба ашигласан түүхий эд болон түлшнээс үүссэн байж болно. Эдгээр ялгаралуулалтад нүүрстөрөгчийн исэл, азотын исэл, хүхрийн исэл, органик бус флюрин, хлорын нэгдэл, мөн түүнчлэн органик нэгдлүүд ордог. Чимэглэлд ашиглах бодисын хэрэглээ эсвэл хүнд тосыг түлш болгон ашиглах замаар хүнд металлыг гарган авч болно. Үйлдвэрлэлийн процессоос үүсэх зарим хог хаягдлыг зуух руу буцааж дахин боловсруулж болох ба дотоодод дахин боловсруулж болохгүй зүйлийг гадагш дахин боловсруулах (жишээ нь, зам барих) эсвэл устгахаар (жишээ нь, хог хаях газар) илгээдэг. Зарим үйлдвэрлэгчид хог хаягдлыг дахин боловсруулалтанд оруулж эхэлж байгаа боловч жишээ нь шилний үйлдвэрт нийтлэг биш байгаа ба стандартчилагдсан цуглуулах систем байхгүй байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүсэх хаягдал ус нь ихэвчлэн эрдэс бодисын бүрэлдэхүүнийг агуулдаг (уусдаггүй тоосонцор, гэхдээ үүргээ биелүүлдэггүй). Үйлдвэрлэлийн процессоос хамааран энэ нь органик бус материалууд, бага хэмжээний органик материалууд болон хүнд металлуудыг агуулдаг. Керамикийн гол асуудал нь гоёл чимэглэлийн эдлэлийн үйлдвэрлэл, ширээний чимэглэлд ашигладаг хар тугалга болон кадмий юм. Үүнийг зах зээл дээр байршуулсан бараа нь хар тугалга болон кадмий гаргах хязгаарыг дагаж мөрдөнө гэсэн үйлдвэрлэгч болон импортлогчийн бичгээр мэдэгдэл гаргахыг шаарддаг Комиссын удирдамж 2005/31/EC-гээр зохицуулагддаг. 4.3. Кейс судалгаа 3: ЕХ-ны хүнсний зохицуулалт ЕХ мөн Дээд үлдэгдлийн түвшинг (Maximum Residue Level-MRL’s), мөн түүнчлэн төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний хүнсний нэмэлт болон өнгөний зохицуулалтыг тогтоосон. Эдгээр нь хүн, амьтны эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн юм.
  • 27. Шигтгээ 3 ЕХ-ны зохицуулалт – Хүний хэрэглээнд зориулсан хүнс Дээд үлдэгдлийн түвшин (MRL’s) Дээд үлдэгдлийн түвшин нь хөдөө аж ахуйн сайн практикт суурилсан хүнс, тэжээлийн пестицидийн үлдэгдлийн агууламжийн хуулийн дээд түвшин бөгөөд хэрэглэгчид хамгийн бага өртөх байдлыг хангах ёстой. Хүнсний нэмэлтүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.efsa.europa.eu/en/pesticides/mrls.htm хаягаас олж болно. Хүнсний нэмэлт Хүнсний нэмэлтүүд нь өнгө, амт эсвэл хүнсийг хадгалахад туслах гэх мэт тодорхой технологийн функцийг гүйцэтгэхийн тулд хүнсний бүтээгдэхүүнд зориудаар нэмсэн бодис юм. Бүх хүнсний нэмэлтүүд нь E дугаараар тодорхойлогдоно. Хүнсний нэмэлтүүд нь тэдгээрийг хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний найрлагын жагсаалтад үргэлж оруулдаг. Хүнсний шошгоноос харж болох зарим нэмэлтүүд нь антиоксидант (исэлдэлтээс болж муудахаас сэргийлэх), өнгө, эмульс, тогтворжуулагч, желатин, өтгөрүүлэгч, хадгалалтын бодис болон амтлагч зэрэг юм. Европт хүнсний бүтээгдэхүүнд хүнсний нэмэлт хэрэглэх үед бүтээгдэхүүний шошго нь бэлэн хүнсний нэмэлт (жишээ нь, өнгө, хадгалалт гэх мэт) болон зохих E дугаар (E415 гэх мэт) эсвэл түүний нэрээс хамаарч хэрэглэгддэг тодорхой бодисыг тодорхойлно. Хүнсний нэмэлтүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.efsa.europa.eu/en/topics/topic/additives.htm хаягаас олж болно. Хүнсний өнгө Хүнсний өнгө нь ихэвчлэн дараах шалтгаанаар хүнсэнд нэмдэг хүнсний нэмэлтүүд юм: • Гэрэл, агаар, чийг, температурын өөрчлөлтөөс болж алдагдсан өнгийг нөхөн сэргээх • Байгалийн гаралтай өнгийг сайжруулах • Өөрөөр хэлбэл өнгөгүй эсвэл өнгөөр ялгаатай хүнсэнд өнгө нэмэх Хүнсний өнгө нь зууш, маргарин, бяслаг, жимсний чанамал, амттан, ундаа гэх мэт маш олон хүнсэнд агуулагддаг. ЕХ-нд ашиглах эрх бүхий хүнсний өнгө бүр шинжлэх ухааны аюулгүй байдлын үнэлгээ хийх субъект болдог. Нэмэлт болгон ашигладаг хүнсний өнгөний тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.efsa.europa.eu/en/topics/topic/foodcolours.htm хаягаас олж болно. Хүнсний сэдэв А-Z (хүнсний будагч, Нэмэлт болгон ашигладаг хүнсний өнгөний тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг
  • 28. хүнсний хадгалагч гэх мэт) < http://www.efsa.europa.eu/en/topics.htm> хаягаас олж авч болно. ТАВДУГААР ХЭСЭГ ХУДАЛДААНЫ ТЕХНИКИЙН СААД 5.1. Тарифийн бус арга хэмжээ ба худалдаа Худалдааны техникийн саад нь улс орнууд зах зээлийг зохицуулах, хэрэглэгчдийг хамгаалах, байгалийн нөөцөө хадгалах зэрэгт ашигладаг өргөн хүрээний арга хэмжээ юм. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийг хамгаалахын тулд импортыг ялгаварлан гадуурхахад ашиглаж болно. Эдгээр нь ерөнхийдөө худалдааны тарифийн бус саадын ангилал юм. Иймээс худалдааны техникийн саад нь хүн, амьтан, ургамлыг өвчин, хортон шавьж, бусад бохирдлоос хамгаалах зориулалттай хүнсний бүтээгдэхүүн дэх эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг багтаадаг. Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээнээс гадна худалдааны техникийн саад нь бүтээгдэхүүний жин, хэмжээ, сав баглаа боодлын дүрэм, найрлагын стандарт, албан журмын шошго, хадгалах хугацааны хязгаарлалт, импортын туршилт баталгаажуулалтын журмыг өөртөө агуулдаг. Худалдааны техникийн саад нь ялангуяа техникийн дүрэм, бүтээгдэхүүний стандарттай холбоотойгоор улс орон бүрт харилцан адилгүй байдаг тул экспортлогчдын хувьд эдгээр зах зээлд нэвтрэхэд маш хэцүү, өртөг өндөртэй байдаг. Эдгээр зардлууд нь гадаад журмуудыг орчуулах, гадаад дүрэм журмыг тайлбарлах техникийн шинжээчийг хөлслөх, шаардлагыг биелүүлэхийн тулд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг тохируулах зэргээс үүснэ. Үүнээс гадна экспортын бүтээгдэхүүн нь гадаадын зохицуулалтыг хангаж байгааг нотлох шаардлагатай. Карибын Экспортоос хийсэн сүүлийн үеийн судалгаанууд нь CARIFORUM-аас FCOR руу хийх экспортод нөлөөлж буй олон сорилтууд байдгийг баталсан бөгөөд эдгээрийн дийлэнх нь худалдааны техникийн саадын утгаар нөлөөлж байна. Хамгийн түгээмэл тохиолддог зарим зүйлсийг дурьдвал: • Хэлний ялгаа (Англи, Герман, Испани, Франц) • Хангалтгүй тээвэрлэлт – үйлчилгээний зардал өндөр, хүртээмж муу • Франц/ЕХ-ны стандарт, техникийн шаардлагыг хангахад тулгарч буй сорилтууд • Францын тогтолцооны мэдлэг муу (татвар болон зах зээлийн бүтэц) • Франц Карибын болон CARIFORUM-ийн газар нутаг дээр экспортлогчдод туслах төлөөлөгч байхгүй байх • Алслагдмал бүс нутгууд дахь боломжуудтай холбоотой үр дүнтэй шийдвэр гаргахад чиглүүлэх зах зээлийн мэдээлэл дутагдах
  • 29. • Франц болон FCOR нь ЕХ-ныхоос арай өндөр стандартыг байнга хэрэглэдэг Сүүлийн үеийн туршлагаар ЕХ-руу хийж буй экспортыг нэмэгдүүлэхэд гарах хамгийн том бэрхшээл нь бүтээгдэхүүний стандарт, зохицуулалттай холбоотой байж болохыг харуулж байна. Зах зээлийн мэдээлэл цуглуулах, экспортлогч, импортлогч, зохицуулагч агентлагуудын хоорондох интерфейсийг сайжруулах зэргээр эдгээр сорилтын заримыг зах зээлийн сайн төлөөллөөр дамжуулан багасгаж болно гэж үзэж байна. ЗУРГААДУГААР ХЭСЭГ БОЛОМЖУУД 6.1. ЕХ-CARIFORUM EPA-гийн боломжууд 2008 оны 10-р сард EPA гэрээг байгуулж гарын үсэг зурсан бөгөөд энэ нь CARIFORUM- ийн улс орнуудад ДХБ-д нийцтэй шинэ худалдааны харилцааг ЕХ-той харилцан тохирох шинэ гэрээг санал болгож байна. EPA нь ЕХ-руу хийж буй ихэнх Карибын бараа үйлчилгээний экспортод тулгарч буй саадыг арилгасан бөгөөд гаднаас авч буй завсрын бүтээгдэхүүнд зөвшөөрөх “гарал үүслийн дүрэм”-ийг сайжруулсан. 25 жилийн туршид либералчлалын процессийг хэрэгжүүлснээр ЕХ-ны бүтээгдэхүүн нь улс орон, үйлдвэрлэлийн онцлогт тохирч, Карибын хэрэглэгчдэд улам илүү хүртээмжтэй болж байна. FCOR нь ЕХ-ны нэг хэсэг тул мөн EPA-д хамрагдах ба “бизнес эрхлэх нээлттэй” юм. Тэдгээрийн Кариб дахь байршил нь эх газрын Францтай харьцуулахад худалдааны хувьд сул тал гэж үзэж болох боловч Тринидад Тобагогийн экспортлогчдын хувьд ойрхон бөгөөд бага зардалтай тул өрсөлдөх чадвар өндөртэй байх боломжийг олгодог. Бизнесийн боломжийн хувьд зах зээлээ үнэлэх үед ирээдүйн экспортлогчид эхлээд хэрэглэгчдийн хэрэгцээ, зорилтот хүн ам, хандлага, зах зээл дэх бүтээгдэхүүний өрсөлдөөн зэрэгт төвлөрөх хэрэгтэй. Аль хэдийн тодорхой болгосон боломжууд бий тул зах зээлийн “идэвхтэй хайлт” хийх боломжтой бөгөөд ердөө л ижил боломжуудыг хайх явдал юм. Өөр нэг альтернатив нь боломжууд сонор сэрэмжтэй бизнес эрхлэгчийн анхаарлын төвд орж болох ба үүнийг зах зээлийн “идэвхгүй хайлт” гэдэг. Мөн өөр нэг альтернатив нь экспортлогчид тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангахын тулд бүтээгдэхүүний инноваци хийх замаар шинэ боломж бий болгохыг эрэлхийлж болно. Үүний нэг сайн жишээ нь хямд үнэтэй супермаркетуудад шаардагдах үнийн түвшинг хангах, үйлдвэрлэлийн бага зардал болон бусад өрсөлдөх давуу талыг бий болгосноор үнээр өрсөлдөх боломжтой болгохын тулд гэр ахуйн химийн бодисын идэвхтэй найрлагыг багасгасан явдал юм.