SlideShare a Scribd company logo
1 of 6
Зvлгэн дээр гэрээ бариад
Зvгээр л нэг амьдрах юмсан…
гэж санааширсан Ц.Хулан найрагчийн шvлэг монголчууд бидэнд тун их таалагддаг. Нар туссан 
нов ногоон зvлэг, хаяаг нь шуусан таван ханатай цагаан гэр, дэргэдvvр хоржигнох голын чимээ… 
Зvгээр л нэг амьдрал. Зvгээр ингээд л тєсєєлєхєд цээжинд аз жаргал бялхаад ирнэ. Энэ хотын цаг 
нартай уралдсан амьдрал, зєрж єнгєрєх олон хvн, утаа, хог, машин тэрэгний бєглєрєє, дуу 
чимээ…
Ёстой, зvлгэн дээр гэрээ бариад зvгээр л налайгаад амьдармаар. Харамсалтай нь бид тэгж 
амьдарч болохгvй. Алийн болгон ч тэгж амьдрах билээ. Тэглээ гээд юу бvтээж, юу хожив. Бvгд 
тэгээд амьдрахаар энэ улс орныг хэн, хэзээ хєгжvvлэх болж байна. Vр хvvхдийг маань хэн, хаана 
боловсруулах болж байна. Хvссэн ч, хvсээгvй ч их хотын алхаанд хєл нийлvvлэхээс аргагvй.
Зоргоор амьдарч, аз жаргалыг мэдрэхийг хvсдэг хvмvvс єєрийн хvсэлд саад болох бvхийг 
замаасаа зайлуулж, нэг бол дайрахгvй, тойроод л гарахыг хичээдэг байна. Тийм хvмvvс зоргоор 
байгаа тэр орчноосоо л аз жаргалыг мэдэрч, илvv сайхан, илvv амттайд тэмvvлэх чадвараа гээдэг. 
Насныхаа ихэнхийг хєдєє сумын тєвд єнгєрvvлсэн хvн гэнэт Улаанбаатарт орж ирээд хотын 
шуугиант амьдралд дасахгvй, хєл хєдєлгєєн, чимээ шуугиан, хєдєлвєл л урсаж байдаг мєнгє… 
зэргээс залхаж буцахын мєрєєсєл болдгоор жишиж болох юм. Юу хийхээ олж ядан, хєдєлмєрийн 
бvтээмж тун муутайгаар хорвоогиин нэг єдрийг єнгєрєєдєг хєдєєгийн олонх иргэн хотын 
амьдралыг ойлгодоггvй, ойлгохыг ч хvсдэггvй.
Мєн сvvлийн vед зоргоор амьдрах хvсэлтэй бvсгvйчvvд олширч байгаа нь сайны ёр уу, муугийн 
ёр уу, мэдэхгvй. Хэн нэгэнтэй хамт амьдарч, эрх чєлєєгєє хааж боож байснаас ганцаараа, єєрийн 
хvссэнээ хийж, дураар амьдрах шиг жаргал алга гэж тэд ярина. Хамтарч амьдарсан тохиолдолд 
дайраад, даваад гарах ёстой ялих шалихгvй бvхнээс шантарч, хамгийн амархан, хамгийн зєв 
шийдэл бол аль болох хурдхан салж, замаа хєєх гэж vзнэ. Хvсэл зоргоор амьдрахыг хvсэгчид энэ 
мэтээр гай болох аливаа саад бэрхшээлийг аль болох vгvй болгох, vгvй бол зvгээр л тойроод 
гарахыг хичээдэг байна.
Хvvхэд нас аз жаргалын эхлэл
Энэ ертєнцийн хамгийн аз жаргалтай хvн хэн вэ? Ингээд асуухад олон хvн “Хvvхэд” гэж 
хариулна. Vнээн, хvvхэд аз жаргалтай. Ээжийн дулаан энгэрт шургаж, зєєлєн мєємийг хєхєж, 
хvссэн vедээ идэж, инээж, уйлж… жаргалтай байхаас яахав. Эхийн хайр, халамж л байхад хvvхэд 
жаргалтай. Харин мєємнєєс єєр бодох юмгvй байсан vе ард vлдэх тэр цагаас эхлээд аз жаргал 
алсалж эхэлдэг байж магадгvй. Учир нь хvн гэгч амьтныг бурхан хэтэрхий гэмээр сэтгэлийн 
мэдрэмжтэй болгож заяасан. Хорвоогийн єнгийг таньж, сэтгэлдээ сайхан муухайг ялгаж эхлэх 
тэр цагаас л зовлон жаргалыг мэдэрч эхэлдэг. Балчир хvvхэд ээжийгээ хаа нэг тийшээ удаахан 
гараад ирэх зуур сэтгэлдээ зєндєє “зовж” амждаг. “Ээж минь хаачаа юм бол, намайг орхиод бvр 
явчихсан юм болов уу, эсвэл мангаст идvvлчихсэн юм болов уу” гэх зэргээр балчир оюуныхаа 
хэрээр єчнєєн зvйлийг ургуулан бодож, шаналж байдаг гэнэ лээ. Ингээд бодохоор хvvхэд гэдэг 
зовж мэддэггvй, жаргалд бялуурчихсан “амьтад” ч бас биш байх нь. Гэтэл єнєєдєр энэ амьдралд 
балчир тэднийг зовоох зvйл хэтэрхий их байна шvv дээ. Хvvхдvvд єлсч, даарч байна, эцэг эх нь 
салж байна, бvр тэднийг тєрvvлээд гудамжинд орхиж байна…
Бурханы хайрласан аз жаргалыг мэдрэх мэдрэмжийг энэ мэтээр хар нялхаас нь нухчин дарж, 
хайр халамжаас ангид байлгаснаар бяцхан зvрхэнд улалзаж эхэлсэн хайрын дєл мєхєж, бусдыг 
хайрлах, сайн сайханд тэмvvлэх, аз жаргалыг мэдрэх чадваргvй, нэг ёсондоо “хєлдvv” хvн болон 
єсєх замыг нээж байгаа хэрэг.
Хайранд єлгийдvvлж єссєн хvvхэд амьдралын аз жаргалыг зvрх сэтгэлийн гvнээс мэдэрч чаддаг 
“жинхэнэ хvн”
болон єсдєг. Тэр ч утгаар хvнээ гэдэг иргэншилд хvvхдийг хэрхэн хайрлаж єсгєх тухай тусгайлан 
хуульчилж, тэднийг зодох нь бvv хэл зандарсан нэгнийх нь эцэг, эх байх эрхийг хасахаас эхлээд 
“жинхэнэ хvн” тєлєвшvvлэхэд анхаарсаар.
Жип болон давхиж яваа аз жаргал
Зарим хvний аз жаргал бvдvvн бvдvvн жип болон хувираад нийслэлийн гудамжаар бєглєє таглаа 
vvсгээд давхиж явна уу гэж бодогдох юм. Жип унасан хvмvvсийн харц дээгvvр, царай бардам. 
Цаанаа л нэг сэтгэл хангалуун. Бєглєєтэй замд хашлага даван тvрэмгийлж “Жип шvv дээ” гэж 
сайрхана. Хvvхнvvд бас ємссєн зvvснээрээ єєрийн жаргалыг тодорхойлох болж. Хэн нэгнээс 
дутууг ємсч, дундуурыг зvvсэн бол єєрийгєє хувьгvй, золгvйд тооцно. Хаа нэгтэйгээс баян 
/хєгшин ч бай, гадаадын бай хамаагvй / эр гэнэт гарч ирээд, торгонд ороож, тосонд хєлбєрvvлэх 
тэр цагийг тэсэн ядан хvлээнэ.
Залуус хаа ч хамаагvй, харийн оронд оччих л юм бол аз жаргалтайгаа учирна гэж сэтгэж, хамаг 
байдаг байр саваа зараад “сvvлээ хавчин” эх орноосоо зугтаана.
Эцэг, эхчvvд бас vр хvvхдээ мєнгє олдоггvй, салж сарнидаг, золгvй, бvтэлгvйг нь дуудаж, хуруу 
хумсаа хуйхалж байгаад гадагш нь гаргачихвал тэр аз жаргал гэгчийг хормой хормойгоор нь 
ачаад ирэх мэт бодно.
Багачууд бараг л “Мєнгє” хэмээн хэлд орж, тvvнийг аз жаргалын тvлхvvр гэж ойлгож байна. 
Монгол орны маань єнєєдрийн дvр зураг. Аз жаргалыг мєнгє хэмээн ойлгож, тvvний тєлєє юу ч 
хийхээс буцахаа байсан олон олон хvнээс энэ нийгэм бvтэж байна. Ард тvмэн хичнээн ядуу байна 
тэр чинээгээр аз жаргалыг материаллаг хэрэглээ болгон ойлгодог гэсэн дэлхий нийтийн судалгаа 
байх юм. Хоногийн хоолоо олох гэж ядаж яваа хvмvvст гэдсээ нэг сайн цатгах нь аз жаргал. 
Гэтэл мєнгєєр тоглож, зугаагаа гаргаж байдаг хvмvvст худалдаж авсан аз жаргал нь чамлагдаж, 
дахиад цааш шунан тачаадна.
Хvн бvрийн хvсч мєрєєдєж, энэ амьдралаас эрж хайгаад яваа A3 ЖАРГАЛ гэгч чухам юу юм, 
тvvнийг энэ улаан гараараа барьж авчихаад, тавьж явуулахгvй байвал яасан юм?
Аз жаргал гэж… 
Д.Цолмон
­Аз жаргалыг хvн бvр єєр єєрєєр ойлгодог байх. Аз жаргал алс хол биш, яг л хажууд байдаг. Бид 
л мэдрэхгvй хаа холоос хайгаад явдаг болохоос амьдрал єєрєє аз жаргал гэж бодож явдаг. Хvнд 
муу санахгvй, муу vйл хийхгvй, сэтгэл тєвшин амьдарч чадвал аз жаргал аяндаа ирдэг гэж итгэж 
явдаг даа.
М.Оюунцэцэг
­Эгч нь Увсаас ирсэн. Миний хувьд vр хvvхдvvд минь энх тунх, ажил vйлс нь єєдрєг байвал л аз 
жаргал.
­ Та одоо аз жаргалтай байж чадаж байна уу? 
­ Тэгэлгvй яахав. аз жаргалтай байна.
Х.Должинсvрэн. 
­ Сэтгэлийн амар амгаланг л аз жаргал гэнэ дээ. Vр хvvхэд минь эрvvл саруул, элэг бvтэн л 
байвал эх хvний жаргал тэр.
Д.Пvрэвдорж
­ Аз жаргал гэдэг их л єргєн ойлголт гэж бодож байна.
Та аз жаргалтай амьдарч чадаж байна уу? 
­Юу гэж хэлэхээ мэдэхгvй байна. Зарим vед ч бас хэцvv санагдах юм байна шvv дээ.
­ Чухам юу хэцvv байна? 
­ Энэ vнийн єсєлт, тєр засгийн байж байгаа царай жирийн иргэд биднийг туйлдуулж байна.
Д.Амгалан
­ Би аз жаргал гэж мэдэхгvй.
­ Яагаад? 
Бодвол сэтгэл дvvрэн сайхан амьдрахыг аз жаргал гэж хэлэх
байлгvй дээ.
Б.Даш­Ёндон Философич
­ Аз жаргалыг хувь хvн бvр єєр єєрийнхєєрєє ойлгож, мэдэрч байдаг. Євчтэй хvн бол эрvvл 
байхыг хамгийн дээд жаргал гэж бодно, ямар нэгэн эд зvйлээр дутагдаж байгаа хvн бол тvvнийг 
олоод авчихвал аз жаргал тэр гэнэ. Нийгмийн хувьд тєрийн явуулж байгаа бодлого ард тvмний аз 
жаргал хоёр давхцаж байх учиртай. Гэтэл манайд тэгж давхцаж чадахгvй байгаа болохоор ард 
тvмэн єєр єєрийхєєрєє, аз жаргалыг оюун санаанаасаа хайхаас илvvгээр материаллаг зvйлээр 
тєсєєлж тvvний зvг тэмvvлж байна.
О.Чимгээ, В.Энхбат: 
­ Гэр бvл маань тєлєв тєвшин байх нь л бидний аз жаргал. Бид одоо аз жаргалтай, сайхан амьдарч 
чадаж байна.
Г.Алтантуяа
Би одоогоос зургаан жил орчмын ємнє гадаад явахын бєєн “дон” шvгэлсэнсэн. Тэр vед хvvхэд 
гаргаад гэртээ байлаа. Найз охид маань бараг бvгдээрээ янз бvрийн улс орон руу яаж ийгээд 
явчихсан тэр vед би єєрийгєє золгvй, хувьгvй амьтан мэтээр сэтгэж, гадагшаа л явахгvй бол 
vхсэнтэй адил гэж бараг єдєр шєнєгvй уйлж дуулах болсон. Хєєрхий аав, ээж хоёр минь намайг 
тэгээд байхаар сvvлдээ гадаадад гаргахаар хєєцєлдєж эхэлсэн. Ингээд би Англи явах боллоо. Аз 
болоход бусад хvний хэдэн cap хєєцєлддєг виз тун амархан, єгсєн єдєртєє гарчихлаа. Би гэдэг 
хvн хєл газар хvрэхгvй хєєрч, юун Монголд амьдрах, нэг єдрийн ємнє ч болов єєрийн аз 
жаргалдаа очъё гээд онгоцны билет олдохгvй байсныг ч тоолгvй, ээж аавыгаа зовоосоор маш 
vнэтэй билет худалдаж авлаа. Ингээд виз авсныхаа нєгєєдєр нь л сэтгэлдээ тєсєєлж бий болгосон 
аз жаргалын Англи улсыг зорьсон доо. Онгоцонд суугаад нисч байхдаа ямар их аз жаргалыг 
мэдэрч байсан гээч. Сэтгэл минь хєєрч, нисч байгаа тэр онгоцноос ч єндєр байлаа. Аз жаргалын 
оргил гэж байдаг бол тvvнд би єєрийнхєє хэмжээнд хvрчихсэн мэт тэгж их догдолж байлаа.
Харин миний эрж хайж явсан аз жаргал тэнд байхгvй гэдгийг би бараг онгоцноос буугаад л 
мэдэрч эхэлсэн дээ. Тєсєєлж байсан шиг минь улс орон угтаагvйд, бvх юм мєрєєдєж байснаас 
минь огт єєрийг алхам тутамдаа мэдэрч байлаа. Миний эрж хайж байсан аз жаргал эх оронд минь, 
яг дэргэд минь байж гэдгийг харийн тэр нутагт ёстой мах цусандаа шингэтэл ойлгосон. Ямар 
сайндаа шєнийн дєрвєн цагт ээжийгээ унтаж байхад нь утасдаад “Миний аз жаргал таныхаа 
хажууд байх л юм байна” гээд уйлж байхав. Нэгэнт очсон болохоор тэндээ таван жил “гvрийсэн”. 
Харин одоо эх орондоо, ээж, аавдаа, vрдээ, ханьдаа ирээд би жинхэнэ аз жаргалыг мэдэрч байна. 
Аз жаргалыг холоос биш хажуугаасаа эрж, vнэлж байх ёстой гэдгийг би ингэж ойлгосон хvн дээ.
Ё.Батжаргал Солонгост ажиллаж, амьдарч байгаа, 28 настай энэ залуу и­мэйлээр аз 
жаргалын тухай бодлоо хуваалцсан юм. 
Би энд эхнэр Сарангэрэлтэйгээ хамт ажиллаж, амьдарч байгаа. Нутагт аав, ээж маань хvv, охин 
хоёрыг минь хараад vлдсэн. Бид хоёр хэдийгээр энд хамт байгаа ч хvvхдvvдээ их санаж байна. 
Яаж ийгээд Солонгос гарч чадвал л бvх зvйл сайхан болох юм шиг санаж зvтгэсэн ч бидний эрж 
хайсан аз жаргал энд байхгvйг ойлгож байна. Хоосон ч бай, хоолтой ч бай хамаагvй, эх орондоо, 
бие биеэ санаж vгvйлэхийн зовлонгvй, халуун элгээрээ байна гэдэг амьдралын аз жаргал юм 
байна. Гэсэн ч бид хоёр нэгэнт зорьсон зорилгоо биелvvлж байж л эх орондоо, vр хvvхэддээ очно 
доо. Нэмж хэлэхэд хvн євдєх євчингvй, єнчрєл хагацалгvй байвал л жаргал шvv дээ.
Сон Хён Сvг /Манай улсад амьдарч байгаа Солонгосын иргэн/
­Аз жаргал гэдэг их мєнгє биш. Хvн юу хиймээр байна тvvнийгээ хийж чадаж байвал аз жаргал. 
Vзэх гэснээ vзэж, явах гэсэн газар руугаа явж, хvслээрээ амьдарч чадах нь аз жаргал.
Солонгос хvмvvс аз жаргалтай амьдарч чаддаг. Харин зарим ядуу, єндєр настай хvмvvсийн хувьд 
жаргалгvй байх нь бий. Манай гэр бvл єнгєрсєн есдvгээр сард танай улсад ирсэн. Миний бодлоор 
монгол хvмvvс аз жаргалтай юм шиг байна. Барагтай бол уурладаггvй тэдний зан аз жаргалтай л 
холбоотой байх.
Баярын ємнє ба хойно
Хvvхдvvд гэлтгvй томчууд ч ямар нэгэн баяр болохыг тэсэн ядан хvлээдэг. Тэр баяр ямар нэгэн 
аз жаргалыг аваад ирэх юм шиг… Наадмын ємнєх шєнє унтаж чадахгvй хєрвєєж, цагаан сарын 
           баярт зориулан cap жилийн бэлтгэл хийж, 12 дугаар cap гармагц шинэ жилийн баярыг 
           хvлээн дэгэлзэж… сонин шvv. Жилдээ нэг болдог энэ баярууд хvний амьдралын 
онцгой єдрvvд гэдэг нь тодорхой. Хvvхнvvд л гэхэд шинэ жилийн баярт зориулж, зєвхєн тэр 
vдэш л сайхан харагдахын тулд ямар vнээр ч хамаагvй даашинз авахыг хvсдэг. “Зориглоод” 
даашинз худалдаж авлаа. Ємслєє. Шинэ жилийн vдэш хамгийн сайхан нь эс гэхэд тун чиг сэтгэл 
хангалуун байж чадлаа. Харин маргааш єглєє нь… Маргааш єглєє нь бие сэтгэл зєндєє их 
ядарчихсан, єнєє єндєр vнэтэй гоёлын даашинз дахин хэзээ ємсєхийг нь хvлээн гуниглаж хэвтээ 
дvр зураг.
Наадмын маргааш єглєє сум, хот эзгvйрч, нам жим оргиод, олны хєлєєр хєглєрсєн хог новш энд 
тэндгvй. Сэтгэл нэг л эзгvй.
Он солигдох торгон мєчид учиргvй хєєрч догдолж байсан сэтгэл шинэ оны нэгдvгээр сарын 1­ний 
єглєє яагаад ч юм эзгvйрч, бvх юм нэг л ханхай хоосон оргиод ирдэг тухай хvмvvс яагаад ярина 
вэ. Дээрх баяруудтай адилаар их, дээд сургуулиа тєгсєєд хонхны баяраа хийж байгаа оюутнууд 
тун ч их хєєрцєглєдєг. “Ингээд л сургуулиа тєгсєєд, эх орондоо ихийг хийж бvтээх мэргэжилтэн 
болчихлоо. Vзvvлээд єгнє єє” гэсэн дэврvvн сэтгэлээр хонхны баяраар ёстой тэнгэрт нисэн 
жингvйднэ дээ. Харин хонхны баярын маргааш… Оюутан цагийн, хонхын баярын нєгєє их аз 
жаргал нэгэнт єндєрлєж, амьдрал хэмээх хєлгvй их далай урдаас цэлийгээд л угтана. Сургуулиа 
тєгссєн, ажил байхгvй, одоо яах вэ, хаачих вэ…
Баярын ємнєх догдлол, баярын хонхтой хамт догдлох хязгааргvй аз жаргал, харин дараа нь єндєр 
дээрээс унасан мэт сэтгэлийн эзгvйрэл. Бодох л хэрэгтэй. Сэтгэл гэгч энэ нарийн эмзэг эдийг 
ингэж хэт хєєргєж тэнгэрт нисгэснээ гэнэт доош нь шидээд байх уу?
Бусдын жаргалаар жаргах
Ээжvvд ингэж жаргадаг.”Vр хvvхэд минь л эрvvл энх, сайн сайхан явбал миний жаргал тэр” гэж 
чин сэтгэлээсээ сvслэн залбирна. Хамаг залуу насаа vр хvvхдээ єсгєж хvмvvжvvлэхийн тєлєє 
зольж, нэг удаа ч єєрийнхєє тааваар дуртай зvг рvvгээ явж, дуртай зvйлээ хийж vзээгvй, єнгєтэй 
єєдтэйг ємсєж, зvvж vзээгvй монгол ээж олон. “Бид яах вэ, хэдэн хvvхэд минь л…” гэж бvхнийг 
тэдэндээ зориулна. Аягандахаа єгч, алс явахад нь сvvний дээж єргєнє. Монгол ээжvvд шиг ингэж 
“Vхтэл vр харам” байж, vр хvvхдийнхээ жаргалаар жаргаж суудаг ээж энэ дэлхийд ч олон биз.
Эх хvн шиг бусдын жаргалаар жаргаж чаддаг хvн аз жаргалыг илvv их амталж чаддаг шиг. Ханиа, 
гэр бvлээ хайрлаж, тэднийхээ жаргалаар жаргаж чадна гэдэг мєн их урлаг.
Нэг найзынхаа амжилт, аз жаргалыг сонсоод єєрєє л тvvнийг олсон мэт чин 
сэтгэлээсээ баярлаж, сэтгэлээрээ жаргаж чаддаг хvн ингэхэд олон болов уу. Сонсоод, 
баяр хvргэж байгаа ч харцанд нь атаархалын оч гялалзаж амжихыг олонхи нь мэдэрдэг гэнэ. 
Бусдын жаргалд атаархаж, болж єгвєл муучилж, хойш нь, доош нь чангаахыг санаархаж байдаг 
хvмvvст єєрєєс нь єєр хvний жаргал ” тамлал ” болж санагддаг гэнэ.
Эрvvл энхийн жаргалан
Эрvvл л бол жаргал. Ингэж хэлэх хvн олон байна.
Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертєниийн тvмэн жаргалан
Тvvний дотроос чухам жаргалан
Эрvvл энхийн нэгэн жаргалан… Их зохиолч ингэж бичсэнийг бид аз жаргалын нэгэн тvлхvvр гэж 
ойлгодог. Энэ бие євчтэй л бол хэрхэн жаргах билээ. Харин євдєж зовоогvй vед бол аз жаргалыг 
єєр зvйлээс эрж хайдаг.
Бурханчилсан аз жаргал
Зарим хvн амьдралдаа утга учир єгч, ємнєє зорилго тавиад єєрийн мэдлэг чадвар, зvрх сэтгэл бvх 
зvйлээ тэрхvv vнэт зvйлд зориулан, тэндээс аз жаргалыг мэдэрч амьдардаг. Нэг ёсондоо энэ 
амьдралаас єєрийгєє олж чадсан хvмvvс ийм жаргалыг эдэлж чаддаг. Ихэнх хvн ийм аз жаргалыг 
бага залуудаа тэр бvр эдлээд байдаггvй. Алдаж, онож, єєрийгєє эрж явсаар аз жаргалыг зvрх 
сэтгэлийнхээ гvнээс мэдэрч чадах тэр урлагт суралцдаг байна. Хэрхэн амьдрах тухай єєрийн 
гэсэн итгэл vнэмшилтэй болж, тvvнийхээ тєлєє амьсгалж, амьдарч, тvvнээсээ жинхэнэ аз 
жаргалыг мэдэрч чаддаг болно гэсэн vг. Ингэж олж авсан азжаргал бол насан туршийнх. Vнэтэй 
машин аваад шороо тоосыг нь арчин арчин, дахин дахин илж vзэн, гудмаар давхих тэр аз 
жаргалаас огт єєрєєр vнэлэгдэх жинхэнэ, бас урт удаан эдэлж болох аз жаргал. Ийм аз жаргалыг 
хамгийн дээд, бурханчилсан аз жаргал гэж хэлж болмоор. Хорвоод хvн болж тєрсний эрхэм 
чанарыг жинхэнэ утгаар, хамгийн дээдээр, бvх л зvрх сэтгэлээрээ эдэлж чадах аз жаргал.
Харин єрєєсгєл хандаж болохгvй. Ажил мэргэжлээсээ хачин их таашаал авч чаддаг хэрнээ ар 
гэрийн амьдрал, хань, vрээ хайрлах хайрыг ор тас мартаж орхидог бол бас л дундуур жаргал 
болж таарна.
Мартагдсан аз жаргал
Ард тvмэн аз жаргалтай байвал улс орны хєгжил ч тvргэсдэг байна. Аз жаргалтай хvмvvсийн 
хєдєлмєрийн бvтээмж єндєр байдаг нь vvнд нєлєєлдєг гэнэ. Єєрийн зvрх сэтгэлдээ аз жаргалыг 
тээсэн хvмvvс амьдралын аливаа асуудалд ч азтай байж, ашиг орлого олж, бусад хvмvvстэй ч 
сайхан харилцаж, идэвхитэй, хєгжил хєєртэй амьдарч чаддаг байна. Тийм хvмvvсийн бие бялдар 
ч эрvvл чийрэг, царай зvс ч єнгєлєг гэрэлтэй, оюун санаа эрvvл, хvчтэй байдаг. Хvн хэрэглээ 
шvтэж, тухайлбал сайхан орон гэр, сайн машин, ганган хувцас тэргvvтнээс тvр зуурын аз 
жаргалыг олж авах уу, эсвэл оюун санаа шvтэж, амьдралын утга учрыг олж, сайн сайхан бvхнээс 
vvрдийн аз жаргалыг мэдрэх vv гэдэг єєрийнх нь л сонголт.
Аз жаргалтай байхад нєлєєлдєг зайлшгvй хvчин зvйлvvд гэж бий. Хотын бид єнєєдєр цаг 
хугацаанаас эхлээд нийгмийн элдэв асуудалд тал талаасаа шахуулж, нухчуулж байна. Энэ 
нvргээнт амьдрал дундаас аз жаргалыг олж зvрхэндээ хадгална гэдэг бас их хєдєлмєр. Цаг 
хугацаа, орон зайн давчдал, санаа сэтгэл чангаасан гадны энэ олон хvчин зvйлvvд. Зах зээлийн 
нийгэм гэгч хаалганы цаана нэг л єглєє сэрээд гэнэт тvлхэгдэн гарсан монголчууд бид амьдралын 
эрээн бараан, хоногийн хоолны тєлєє
зvтгэсээр бурханаас хайрласан “Аз жаргалыг мэдрэх мэдрэмж”­ийг бараг мартаж орхиж. Харин 
одоо хvний амьдралын хамгийн чухал, хvнийг хvн байлгадаг амин мэдрэмж аз жаргалаа эргvvлэн 
олж авах цаг яах аргагvй ирлээ. Аз жаргалыг мэдэрч чаддаг хvмvvс амьдралаа ч амархан тэгшилж 
чаддаг, тэгширсэн амьдралтай хvмvvс аливаа бэрхшээлийг богино хугацаанд эвийг нь олоод 
даван туулдаг.
Аз жаргалын тvлхvvр
Хvн бvхэн аз жаргалтай амьдралыг хvсч, тvvний эрэлд гардаг. Хажуудаа байгаа жаргалыг олж 
харахгvй мєртлєє хаа холоос, тэнгэрээс аз жаргал нисч ирэхийг. хvлээгээд
суух нь бий. Єєрт байгаа жаргалыг єнгєлж зvлгэж, улам бялхуулдаг нь ч байна.
“Нэг худалдаачин хvvгээ аз жаргалыг нууцыг олоод ир гээд ертєнцийн хамгийн мэргэн хvн рvv 
явуулжээ. Хvv дєч хоног уул ус, элсэн цєлийг туулан зовж зvдэрч байж эцэст нь нэгэн уулын 
орой дээрх сайхан харшийг олж харав гэнэ. Харшийн эргэн тойрон маш олон хvн цуглажээ. Цєм л 
мэргэн хvнээс амьдралын элдэв учрыг асуухаар ирсэн нь тэр байж.
Хvv олон хоног хvлээсээр арай гэж мэргэн хvнтэй уулзав гэнэ. Мэргэн тvvний яриаг сонсоод нэг 
халбаган дээр шингэн тос хийж “Vvнийг асгалгvй бариад ордны доторхийг vзэж сонирхоод ир” 
гээд явуулжээ. Хvv асар том тэр ордны дотуур явахдаа тосоо асгачихгvйн тулд бvх анхаарлаа 
тvvнд хандуулсаар бvтэн тойроод ирэхдээ ордон дотор юу байгааг ер тогтож харж чадалгvй ирж 
гэнэ. Тэгсэнд мэргэн хvн “Одоо чи ордон доторх бvхнийг сайн хараад ирээрэй” гээд халбагатай 
тосыг мєн бариулжээ. Хvv ордон доторхийг харж алмайрсаар яваад ирвэл халбаган доторх тос 
юу ч vгvй асгарсан байна гэнэ. Тvvнийг харсан мэргэн хvн “Аз жаргалын тvлхvvр бол халбагатай 
тосоо асгалгvйгээр бvх юмны сайхныг нь олж харах юм” гэжээ.
Єнєє цагт аз жаргалыг итгэл vнэмшил, амжилт, албан тушаал, алдар нэр, гэр бvл, асуудалгvй 
жигд амьдрал гээд бодит болон хийсвэр олон ойлголтоор хэмжигдэж байна. Энэ бvхнийг 
гvйцэлдvvлж явахдаа хамгийн чухал “халбагатай тос” буюу хvний мєн чанараа мартаж болохгvй 
гэж” сургамжит єгvvллэгvvдэд єгvvлжээ.
Аз жаргал хvсье
Хvн тєрєлхтєний хамгийн дээд хvсэл аз жаргал. Хvмvvн бид “Аз жаргал хvсье” гэж хамгийн 
хайртай, дотно, зvрхэнд ойр хvндээ чин сэтгэлээсээ хvсдэг. Аз жаргал гэхээр алгандаа атгаад, 
бариад авчихаж болохгvй хийсвэр зvйл ч юм шиг. Олон хvн ингэж боддог. Гэхдээ тэр “хий 
хоосон, барьцгvй” гэж бодоод байдаг аз жаргал vнэхээр бодитоор байдаг юм. Хvн бvрийн зvрх 
сэтгэлийн гvнд, энэ амьдрал дотор байдаг
юм. Тvvнийг л нээж гаргаж, олж мэдэж, бvхий л эд эс бvхнээрээ мэдэрч сурах нь хамгийн чухал. 
Уух, идэх, унтаж амрах, хvмvvстэй харилцах, ажлаа хийх, ханиа хайрлах, vрээ vнсэх… бvгд аз 
жаргал. Аз жаргалыг жинхэнэ утгаар мэдэрнэ гэдэг єєрєє асар их аз жаргал.

More Related Content

More from Bolortuya Boloroo (11)

Past s 1
Past s 1Past s 1
Past s 1
 
Sports centre 1
Sports centre 1Sports centre 1
Sports centre 1
 
Mice 1
Mice 1Mice 1
Mice 1
 
Endangered animals-by-marilyn-tan-3j
Endangered animals-by-marilyn-tan-3jEndangered animals-by-marilyn-tan-3j
Endangered animals-by-marilyn-tan-3j
 
Comparative and superlative(4)
Comparative and superlative(4)Comparative and superlative(4)
Comparative and superlative(4)
 
Animals
AnimalsAnimals
Animals
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1
 
Boloroo
Boloroo Boloroo
Boloroo
 
Boloroo
Boloroo Boloroo
Boloroo
 
Boloroo
Boloroo Boloroo
Boloroo
 
слайдууд
слайдуудслайдууд
слайдууд
 

Surgamj