Gis arc view_undsen_oilgolt
- 1. ARC/View-ийн үндсэн ойлголтARC/View нь ARC/Info хэмээх ГМС-ийн ПС-д зориулсан хялбаршуулсан хувилбар юм. Үндсэн үг хэллэгийн тайлбар: Views – Зурган мэдээлэлтэй ажиллах цонх. ARC/View-ийн газарзүйн мэдээллийн буюу зурган мэдээтэй ажиллах цонхыг View гэнэ. Бид зургаа View-ээр харна гэсэн үг. Theme - ARC/View-ийн үндсэн мэдээ, өөрөөр хэлбэл зурган мэдээ юм. Энэхүү зурган мэдээ нь сэдэв сэдвээрээ орж ирнэ. Жишээ нь: Гол, нуур, аймгийн хил, зам, хаяалбар бүгд тус тусдаа сэдэв болон орж ирнэ. Feature – Theme бүхэн хэд хэдэн feature-c бүрдэнэ. Өөрөөр хэлбэл тухайн зураг дээр буй объектууд юм. Жишээ нь: Нуур гэсэн theme дотор Хөвсгөл, Увс гэх мэт олон нуур бий.
- 2. Tables – Хүснэгтэн мэдээ. Theme бүр дагалдах буюу тайлбар мэдээллийг агуулсан байдаг. Мөн ГМС-ээс өөр мэдээллийн сангийн бусад програм дээр хийсэн хүснэгт мэдээг ARC/View-д оруулж зурган мэдээтэй холбож болно. Үүний тулд хүснэгт нь .db өргөтгөлтэй байна. Charts – График. Хүснэгтэнд байгаа мэдээгээр график байгуулж болно. Layouts – Хэвлэлийн эх. Аливаа байгуулсан view-ийг ашиглаад хэвлэлийн эхийг бэлтгэснээр та өөрийн хүссэн хэлбэр, хэмжээ, форматаар зураг хэвлэх, засвар хийх, өөрчлөх, хэвлэх материал болон цаг хугацааг хэмнэх боломжийг олгоно. Scripts – Команд файл. ARC/View-ийн өөр нэгэн давуу тал нь хэд хэдэн командуудыг ашиглан програмчилж болдог. Үүнийг Avenue дээр бичсэн script-ийн тусламжтай хийнэ. Энэ нь байнга хэрэглэгддэг үйл ажиллагааг автоматжуулах, хэрэглэгч ашиглахад хялбар болгох, өөрийн хэрэглээний командыг бүрдүүлэхэд хэрэглэгдэнэ.
- 3. Projects – Проектууд. ARC/View-ийн компонентууд болох views, tables, charts, layouts болон scripts-ийг нэг .apr өргөтгөлтэй файлд хадгалсаныг проект гэнэ. Проектыг нээхэд түүнд байгаа бүх файлууд нээгддэг. Энэ нь олон файлууд ашиглаж буй үед хялбар байдаг. Database – Мэдээллийн сан. Тодорхой эмх цэгц, зохион байгуулалттай мэдээллийн цогц систем Attribute – Үндсэн зурган мэдээний тайлбар даглдах мэдээ буюу table юм. Point – Цэг Arc – Шугам Polygon – Полигон буюу талбай Node – Шугаман мэдээний эхлэл, төгсгөлийн цэг Vertex – Node –дуудын хооронд тэмдэглэгдсэн цэгүүд Projection – Проекц Zoom – Томруулж, жижигрүүлэх Legend – Зургийн тайлбар Hide – Далдлах, нууцлах Show – Үзүүлэх, харуулах Classification – Ангилал Pattern – Нэг анги ба бүлэгт багтсан объектуудыг ялгахад хэрэглэгддэг.
- 4. ARC/View – д мэдээ оруулах ARC/View програмыг эхлүүлэхэд дараах зураг гарч ирэх бөгөөд шинээрзурган мэдээтэй ажиллах цонх үүсгэн ажиллана.
- 6. Мэдээ оруулахын тулд Add Theme товчлуур дээр дарахад хаанаас, ямар директороос оруулж ирэхийг асууна.
- 7. Зураг буюу мэдээ байгаа директороо зааж оруулах гэж буй мэдээгээ сонгосны дараа ОК товчлуурыг дарна. Сонгогдсон мэдээ таны байгуулсан View дээр орж ирнэ. Нэгэнт ороод ирсэн мэдээгээ дэлгэц дээрээ харуулахын тулд мэдээний нэрийн өмнө буй жижиг дөрвөлжинг чагтлана. Үүний дараа дэлгэц дээр зураг гарч ирнэ.
- 8. Одоо зурагтай ажиллах үндсэн функц буюу товчлууруудын тухай үзье. A- View-д оруулж ирсэн бүх зургийг бүгдийг дэлгэц дээр багтааж харуулах B- Идэвхжүүлсэн Theme-ийг дэлгэц дээр багтаан харуулах C – Сонгогдсон хэсгийг томруулах D – Томруулах E – Жижигрүүлэх F - Өмнөх zoom дээр аваачих А – томруулах B – Жижигрүүлэх С – Дэлгэц дээр гүйлгэж харах