More Related Content
Similar to Computer vvsel hogjil (18)
Computer vvsel hogjil
- 1. Ширээний персонал компьютерийн үүсэл хөгжил
Орчин үеийн ширээний компьютер
Орчин үеийн компьтерүүд нь IBMын 1981 онд бүтээсэн компьютертэй адил
загвартай хэвээр байна. Эдгээрийн үйлдлийн хүч байнга өсөж, ой санамж,
санах технологи нь өдөр бүр нэмэгдэн, адилхан тоног хэрэгсэл, програм
хангамж байнга шинэчлэгдэн байна. Энэ бүхний үр дүнд компьютер бүр
ажил төрөл, зугаа цэнгээний төв болж байгаа юм
Орчин үеийн зөөврийн компьютер
Өнөө үед цахилгаан бага хэрэглэх, компьютерийн тоног хэрэгслийн овор хэмжээ улам багасахын
хэрээр зөөврийн компьютерт нэг дор нэлээн олон өвөрмөц шийдэл бий болжээ. Өнгөний
ялгаруулалт сайтай дэлгэц, хүчтэй тоноглол болон оптиксоронзон хадгалах хэрэгсэлтэй өнөө
үеийн зөөврийн компьютерүүд нь дэвтрээс ч бага зай эзэлж байна.
BlueGene/L
Хэдэн зуун кв.метр талбай эзэлдэг компьютерүүд одоо ч байдаг. Орчин үеийн аварга том
тооцоолох машинууд нь хэдэн мянган үйлдлийг тохируулан хийж, замбараагүй их тооцоо хийдэг.
Дэлхий дээрх супер компьютерүүдийн хамгийн хурдан нь болох энэ компьютер секундэд 270
триллион үйлдэл хийж чаддаг.
UNIVAC 1
АНУын Жон В.Маклай, Жон Преспер Еккерт нэртэй цахилгааны инженерүүдийн зохион
бүтээсэн UNIVAC 1 нь ажил хэргийн ертөнцийн шаардлагыг биелүүлэхэд зориулагджээ. Хамгийн
анхны ерөнхий зорилготой худалдааны компьютер UNIVAC 1 нь математик үйлдлийг гүйцэтгэж,
бичсэн зүйлээс үр дүнг нь гарган авдаг, үйлчлүүлэгчдийн жагсаалтыг гаргадаг, бүр сонголтыг ч
урьдчилан тооцож чаддаг байжээ.
IBM 701
1953 онд IBM фирм үйлдвэрлэн гаргажээ. Энэ машин нь тоо баримт оруулах картын зай хийх
асуудлыг үгүй болгон, цахилгаан компьютерийн эхлэл болжээ. IBM 701ийн онцлог нь
мэдээллийг хадгалах ой санамж юм. Хаалгаар оруулахад тохиромжтой болгон олон хэсгээр
хийсэн уг компьютерийг салгаж зөөгөөд, дараа нь угсардаг байна.
DECPDP1
1960 онд Дижитал фирм үйлдвэрлэжээ. Энэ төхөөрөмжийг хамгийн анхны “бага оврын”
компьютер гэж үздэг. Өөр нэг онцлог гэвэл АНУын Массачусеттсийн Технологийн Институтийн
оюутнууд үүнийг шинээр програмчлан хамгийн анхны компьютерийн тоглоомыг зохион бүтээсэн
байна.
Колоссус
1944 онд Дэлхийн 2р дайны үед Англичууд, Германы нууц үгийг тайлан уншихад зориулан
бүтээжээ. Английн цахилгааны инженер Томми Фловерсийн бүтээсэн Колоссус нь Германы
“Лоренц шифр” гэгддэг нууц шифрийг тайлан унших ажлыг хөнгөвчилж өгсөн байна. Уг аппарат
нь Германы шифрийн машиныг дуурайн ажиллаж чаддаг байжээ.
Харвард Марк 1
1944 онд физикч Ховард Х.Айкен зохион бүтээжээ. IBM фирмийн үйлдвэрлэсэн Харвард Марк
1ийг хамгийн анхны автомат тооцоолох машин гэж үздэг. Хамгийн сонирхолтой шинж нь бүрэн
автомат ажиллагаатай бөгөөд асаасны дараа хүний хэрэгцээ гардаггүй байна. Энэ компьютерийг
зохион бүтээснээр орчин үеийн компьютерийн эх үндсийг тавьсан гэж зарим хүн үздэг.
ENIAC
- 3. үйлдлийг 3 сек, нэгтгэх үйлдлийг 0.7 секундын дотор гүйцэтгэдэг. Дэлхийн 2р дайнд нисэх
онгоцны бөмбөг залах тооцоонд ашиглаж байжээ.
Tandy TRS80 Model 100
1984 онд худалдаанд гарсан энэ загвар нь анхны зөөврийн компьютерүүдийн нэг юм. Osborne 1
ээс илүү нимгэн, хөнгөнөөрөө ялгаатай байв. Дээрээ шилэн талст дэлгэцтэй ажээ. Үүнээс гадна
бичиг бичихэд тохиромжтой бичлэг болон харилцааны модемтой байв. Иймээс зам зуур юм бичих
шаардлагатай хүмүүсийн дуртай зүйл болжээ.
Amiga 500
1982 оноос Амига Корпорациас тоглоомын машин болгон үйлдвэрлэж эхэлжээ. 1985 онд CBM
нэртэй фирмүүд Амигаг худалдаж авсны дараа Коммодоре нэрээр худалдаанд гаргав. Дуу,
дүрсний чанар нь нэмэгдсэн чип бүхий уг төхөөрөмж Европт их тархжээ. Амига нь график
үйлдэлийн талбарт өөрийн гэсэн байр суурьтай болсон байна.
Deep Blue
Энэ компьютерийг IBM фирм шатар тоглуулах зорилгоор бүтээжээ. Deep Blue нь тэмцээний
дүрмийн дагуу дэлхийн шатрын нэгэн аваргыг (Гари Каспаров) ялсан анхны компьютер байсан
юм. 1996 онд анх Каспаровт 42оор хожигдсоны дараа дахин сайжруулсан Deep Blue нь 1997 онд
Каспаровыг 3.52.5аар хожсон байна.
IBM 360
IBM фирм 1964 онд үйлдвэрлэжээ. Зэрэг ажиллах чадвартай 6 үйлдэл болон бичигч, диск унших
зэрэг 40 өөр хэсэгтэй бөгөөд орчин үеийн супер компьютерүүдийн анхдагч юм. Энэ
компьютерийн үйлдлүүд нь шаардлагатай үед илүү хурдан, шинэ загварт орж шилждэг байв.
Ижил хэсэг эсвэл бичлэг бэлтгэдэг фирмүүдийн тодорхой стандартад зохицох хэрэгтэй байжээ.
Энэ онцлог нь өнөөгийн компьютерүүдийн нэгж, хэсгүүд нь хоорондоо таарах зарчимыг бий
болгожээ.
TX2
1960 онд АНУын Массачусеттсийн Технологийн Институтаас гаргасан энэ компьютер нь хиймэл
оюун ухааны үйл ажиллагааг дэмжих болон хүнкомпьютерийн харилцааг анх удаа нэмсэн юм.
23смийн дэлгэцтэй, дэлгэц дээр тэмдэглэгээ хийх гэрэлтэй үзэгтэй байв. 1963 онд
компьютерийн тусламжтайгаар зурж бичдэг Sketchpadийг зохион бүтээх анхны үндэс суурь
болсон юм.
Кенбак1
1970 онд Жон Бланкенбакерын зохион бүтээсэн Кенбак1ийг хамгийн анхны хувийн компьютер
гэж үздэг. 40хөн ширхэгийг худалдаанд гаргасан энэ төхөөрөмж нь дэлгэцгүй байжээ. Дээд
талын товчлууруудаар шууд машины хэлээр програмчлан үр дүнг нь гэрэлт самбар ашиглан
харуулдаг байв.
Commodore 64
1982 онд худалдаанд гарсан энэ компьютер нь түүхэнд бичигдсэн хувийн компьютерүүдийн
эхэнд бичигддэг. Commodore 64ийн дуу, график нь маш өвөрмөц байлаа. 1993 онд үйлдвэрлэхээ
зогсоох хүртэл ойролцоогоор 25 сая ширхэг борлогджээ. Commodore 64 нь хамгийн их
гүйлгээтэй, сайн компьютерүүдийн нэг байв.
MSX Standardi
1980аад оны үеийн хувийн компьютерүүд нь тодорхой зүйлсээрээ бие биетэйгээ тохирдоггүй
байжээ. Өнөө үеийн Микрософтын Японы удирдлага Казухико Ниши энэ төрлийн
компьютерүүдийг нэг ижил төхөөрөмж, бичлэгийн хэлбэртэй байх санааг дэвшүүлжээ. Голдстар,
Филлипс, Спектравидео болон Вестел зэрэг фирмүүд нэг нэгтэйгээ тохирдог, өөрийн өвөрмөц
онцлогтой компьютер үйлдвэрлэх болжээ. Гэвч Японоос өөр улсад дэлгэрээгүй байна.