SlideShare a Scribd company logo
1 of 6
Нууцлалын бодлого
Энэхүү бодлого нь dusal.net болон эзэмшигчид (цаашид “бид”, “бидний”, “dusal.net”, “blogmn.net” 
гэнэ) нь веб програм (цаашид “манай програм”, “манай сайт” гэнэ) ашиглан таныг холбогдох үед 
мэдээллийг (цаашид “таны мэдээлэл” гэнэ) цуглуулах, хадгалах талаар тайлбарлах болно.

Таны мэдээллийг хоёр замаар цуглуулна Нэгдүгээрт, манай сайтад нэвтрэх явцад програмын 
тусламжтайгаар таны компьютерын веб хөтчийн түр хадгалах файлуудын хэсэгт күүкий гэгдэх 
жижиг текст файлуудыг хуулах болно. Эдгээр нь ямар нэгэн хортой зүйлгүй бөгөөд таныг веб 
сайт блогуудыг үзэж хэрэглэхэд туслах зорилготой болно.

Хоёрдугаарт, бид манай сайтад холбогдох үед гаднаас програмд оруулсан мэдээллийг күүкийд 
үүсгэдэг. Хоёр дахь замаар бидний цуглуулж буй мэдээлэл нь таны оруулсан мэдээллүүд байна. 
Энэ нь зочин байдлаар бичихийг (цаашид “зочин бичлэг, сэтгэгдлүүд” гэнэ) хязгаарлахгүй ба 
манай сайтад бүртгүүлж (цаашид “таны бүртгэл” гэнэ), нэвтэрч орж хийсэн бичиглэлүүдийг 
(цаашид “таны бичиглэлүүд” гэнэ) зочин бичлэгээс ялгаж харагдуулахад ашиглагдах болно.

Таны бүртгэл хамгийн багадаа давтагдаагүй сонгосон нэр (цаашид “таны хэрэглэгчийн нэр, 
нэвтрэх нэр” гэнэ), таны оруулсан хувийн нууц үг (цаашид “таны нууц үг” гэнэ) болон цахим 
захиа(мэйл)­ны хаяг (цаашид “таны цахим захиа (мэйл)” гэнэ) гэсэн мэдээллүүдийг болон бусад 
таны оруулсан мэдээллийг агуулна. Таны хэрэглэгчийн нэр, нууц үг, цахим захианы хаяг болон 
бусад мэдээлэл тань манай сайтад бүртгүүлэх явцад болон нэвтэрч орж тохируулах хэсгүүдэд 
заавал шаардах болон заавал оруулах албагүйгээр тайлбарлагдан, заагдсан байна. Бүх 
тохиолдолд тухайн мэдээллийг сайтад оруулах, бусдад дэлгэх эсэхээ та өөрөө зохицуулна. Мөн 
та манай сайтаар үүсгэгдэн автоматаар илгээгдэх цахим захиануудыг хүлээн авах эсэхээ өөрийн 
бүртгэлээр нэвтрэн зохицуулах боломжтой. Таны бусдад харагдуулахгүй хэмээн тохируулсан 
бичлэг, мэдээллийг нууцлан хадгалах боловч та шаардлагагүй тохиолдолд ийм мэдээллийг 
оруулахгүй байхыг хүсье.

Таны нууц үг нэг чиглэлтэй тусгай бантагнуулсан кодлолоор кодлогдож хамгаалалттайгаар 
өгөгдлийн санд хадгалагдана. Гэхдээ бид таныг бусад өөр веб сайтуудад оруулсан нууц 
үгтэйгээ адил нууц үг манай сайтад оруулахгүй байхыг зөвлөж байна. Таны нууц үг тань 
blogmn.net сайтад нэвтрэх таны түлхүүр юм. Тиймээс та нууц үгээ маш сайн хадгалж, Манай 
dusal.net болон blogmn.net сайтаас бусад өөрсдийгөө бидний нэрээр болон өөрөөр нэрлэсэн, 
танаас нууц үг асуусан бусад хэнд ч өгөхгүй, ямар ч сайтад оруулахгүй байхыг хүсье. Хэрвээ та 
нууц үгээ мартсан тохиолдолд “Би нууц үгээ мартсан” гэсэн холбоосоор орж шинэ нууц үг авах 
боломжтой. Энэ нь танаас хэрэглэгчийн нэр болон цахим захианы хаягийг тань асууна, ингээд веб 
програм танд шинэ нууц үг үүсгэн өгөх болно.

Аюулгүй байдлыг хангах үүднээс сэтгэгдэл бичлэгүүдэд IP хаягийг хадгалдаг ба блогийн эзэн 
аль улсаас орж буйг илрүүлэн харах боломжтой. Мөн IP хаягийг бид ил гаргадаггүй, зөвхөн 
нууцлалын бодлогоор бичлэг сэтгэгдэлд хавсарган хадгалдаг ба үүнийг ашиглан зөвхөн хандаж 
буй улсын тугийг сайтын зарим хэсэгт хэрэглэгчдэд харуулдаг. 
Үйлчилгээний нөхцөл
1. Нийтлэг үндэслэл
Хэрэглэгчид нь тус сайтыг ашиглахтай холбогдсон асуудлуудыг зохицуулах үүднээс бий 
болгосон энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тус сайтыг бүртгүүлэн 
ашиглаж буй гэж үзнэ. 
2. Хориотой зүйлс
Maнай сайт хэрэглэгчдэд аюулгүй, баталгаатай үйлчилгээ хүргэхийн тулд хэрэглэгчдийн зүгээс 
дараах үйлдлүүдийг хориглоно: 
・ Монгол улсын болоод олон улсын хуулиар хориотой үйлдэл хийх, хуулиар хориотой үйлдэлд 
бусад хэрэглэгчдийг уриалах, санал болгох, хийхэд нь туслах.
・ Серверт хүндрэл учруулах, ажиллуулахад саад болох үйлдэл, бусад хэрэглэгчдийн холбогдох 
боломжид саад хийсэн үйлдэл.
・ Сайтад холбогдсон бусад хэрэглэгчид, мэдээллийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаа, 
нууцлал, хамгаалалт зэрэгт нөлөөлж болохуйц буюу нөлөөлсөн үйл ажиллагаа хийх, нууц үг, 
цахим шуудангийн хаяг болон бусад хэрэглэгчийн мэдээллийг хулгайлах, зөвшөөрөлгүй хуулж 
авах ашиглах.
Дараах агуулга бүхий мэдээллийг бичлэг, сэтгэгдэл, танилцуулга зэрэг бусдын нүдэнд ил 
харагдах бүх талбарт бичих, зурвасаар илгээх, ийм агуулга бүхий веб сайт, блог зэргийг 
нээх, холбох, холбоосыг блогтоо байрлуулахыг хориглоно:
・ АНУ­ын болон Монголын зохиогчийн эрхийн хуулийг зөрчин бусдын оюуны өмчийг эзнийх 
зөвшөөрөлгүй оруулах. (Эзнээс нь зөвшөөрөл авах боломжгүй үед нэр эсвэл хаяг, эх сурвалжийг 
дурдалгүй хуулбарлан нийтлэх, ашиглах. Үүнд варез буюу хууль бус програм хангамж, кино, 
дуу, бичлэгүүд, зураг зэргийг байнга илт зохиогчийн эрх зөрчин оруулах, нийтлэх бүх үйлдлийг 
хамруулан ойлгоно.)
・ Амиа хорлох, өөрийгөө болон бусдыг тамлах талаар сурталчлах, заах сургах, уриалах
・ Мансууруулах бодис хэрэглэхийг сурталчлах, уриалах
・ Элдэв эм, тариа, архи, тамхины бүх төрлийн сурталчилгаа, тэр төрлийн үйл ажиллагааг 
сурталчлах, таниулсан мэдээллүүд
・ Спам, давтсан сурталчилгаа хийх, бичлэгүүдийг дахин дахин нийтлэх.
・ Хууран мэхлэх, бусдын мэдээллийг хулгайлах, дамжуулах, цуглуулах зорилготой нийтлэл, 
сэтгэгдэл болон бүх төрлийн үйлдэл.
・ Худал хуурмаг мэдээллүүд нийтлэх.
・ Улс төрийн зорилготой болон бусад зорилготой гүтгэлэг, бусдын эрхэнд халдсан материал.
・ Бусдын хувийн мэдээлэл, хувийн нууцыг зөвшөөрөлгүй дэлгэх.
・ Садар самууныг сурталчилсан элдэв бичлэг, зураг, дүрс, видео.
・ Садар самууныг сурталчилсан, насанд хүрэгчдэд зориулсан болон нийтээр хүлээн 
зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн сайт, блогийн холбоос болон сурталчилгаа, 
холбогдох мэдээлэл, холбоос оруулах, тараахыг хориглоно.
・ Танихгүй хэрэглэгчдэд хэт олон тоогоор зурвас илгээх, найз болох хүсэлт гаргах.
・ Масс сурталчилгаа, Спам бичлэг, зурвас үйлдэх. (бичлэг үйлдэж болох газруудад нэгэн ижил 
буюу төстэй утгатай бичлэг, веб сайтын холбоосыг олон дахин бичих, зурвасаар илгээх зэрэг.)
・ Вирүс, ворм, спай тараах болон хорлон сүйтгэх, тагнах, мэдээлэл хулгайлах зорилготой бусад 
үйлдлүүд.
・ Өөрөөсөө бусад хүний нэрийг барих, төлөөлөх эрхгүй компани, байгууллагатай хамааралтай 
болгож зарлах, өөр хэн нэгний дүрс бичлэг, хувийн мэдээлэл, фото зургийг ашиглах, өөрийн 
зураг хэмээн ашиглахыг хориглоно.
・ Ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн бусад үйлдлүүд.
・ Дараах тохиолдлуудад нүүр хуудсанд харуулахаар тохируулан нийтлэхийг хориглоно:
a) Блогт нийтлэл оруулахдаа өөрийн бүтээгээгүй нийтлэлийг хуулан оруулж байгаа нөхцөлд нэг 
дор 3­аас дээш нийтллийг нүүр хуудсанд харагдуулахаар тохируулан оруулахыг хориглоно
б) Шашны сурталчилгаа, шашинд уриалсан, шашны сургаал зэрэг нийтлэлийг нүүр хуудсанд 
харагдахаар тохируулан оруулж ашиглахыг хориглоно
в) Хүүхэд уншихад тохиромжгүй байж болох бүх төрлийн бичлэг, нийтлэлийг нүүр хуудсанд 
харуулах тохиргоотой оруулахыг хориглоно

Нэмэлт мэдээлэл:
・Энд дурдагдаагүй бусад сайтын үйл ажиллагаанд нийцэхгүй бизнесийн чиглэлийн болон 
сурталчилгааны үйл болон бусад зохисгүй үйл ажиллагаа гарсан тохиолдолд сайтын зүгээс 
тухайн үед арга хэмжээ авч хориглох эрхтэй. 
Авах арга хэмжээ
・ Дээр дурдсан үйлдлүүдийн аль нэгийг үйлдсэн болох нь батлагдсан тохиолдолд нөхцөл 
байдлаас шалтгаалж, үйлдсэн блог, нийтлэл, бичлэгийг нь түр хаах, устгах, өөрчлөх, 
хэрэглэгчийн эрхийг нь хаах, устгах цуцлах хүртэл арга хэмжээ авна.
・ Аль болохоор блогийг устгалгүй түр хаан, анхааруулж, хоригдсон бичлэг зэргийг хуулж авах, 
үйлчилгээний нөхцөлд нийцүүлэн засах боломж олгоно.
・Шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд дахин сануулахгүй бичлэг, сэтгэгдэл, блог, бүртгэл 
зэргийг бүрэн устгах хүртэл арга хэмжээ авна.
・Эдгээрээс давсан болон бусад шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах замыг 
хайх болон хуулийн байгууллагад мэдэгдэнэ. 
3. Хэрэглэгчийн зүгээс хүлээх үүрэг
1. Хэрэглэгчид нь нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээ, Зохиогчийн эрхийн 
болон бусад Монгол улсын болоод олон улсын хууль дүрэм, журмуудыг сахин биелүүлэх 
үүрэгтэй. 
2. Хэрэглэгчид нь тус сайтын үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй.
3. Ёс суртахууны хэм хэмжээг баримталж, бичлэг, сэтгэгдлүүдийг олон олон хүн унших тул 
бусдыгаа хүндэлж соёлтой харилцаж байх. 
4. Тус сайтад бүртгүүлэхдээ үнэн зөв цахим захианы хаяг бүртгүүлэх шаардлагатай. Сайтаас 
илгээсэн мэдээлэл бүхий мэйлийг хүлээж авах, спам болгож сонгохгүй байх үүрэгтэй. (Хүсэхгүй 
захиануудыг хүлээж авахгүй тохиргоонуудыг хийж болно.)
5. БлогМН сайтын үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн болон зөрчсөн байж болзошгүй бичлэг болон 
блог, сэтгэгдэл, зурвас олж уншвал сайтын эрхлэгч, удирдагчдад мэдэгдэх, өөрийн блогт 
бичигдсэн бол засах, устгах үүрэгтэй. (Блог бүрийн доор байх мэдэгдэх товчоор амархан 
мэдэгдэх боломжтой ба admin@blogmn.net хаягаар мэдэгдэж болно.)
6. Хэрэв үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орсон бол хүлээн авч дагах үүрэгтэй. Хэрэв хэрэглэгч 
өөрчлөлтийг эс зөвшөөрвөл цаашид уг сайтыг хэрэглэх боломжгүй гэж үзнэ. 
7. Ангилалд заагдаагүй зөвшөөрөлгүй ангиллын хэрэглэгчид зарим боломжийг ашиглахыг 
хориглоно. Жишээ нь тусгай ангиллын хэрэглэгчид доод мөр арилгахыг хориглох г.м.
(Үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийг хэрэглэгч http://blog.blogmn.net албан ёсны блог 
болон нэвтрэх үед Мэдээллийн цонхноос авах юм уу эсвэл тийм зав боломжгүй бол захианы 
жагсаалтад бүртгүүлж мэдээлэл авах боломжоо хангаж, өөрчлөлтийг мэдэх үүрэгтэй.) 
4. Тус сайтын зүгээс хүлээх үүрэг
1. Сайтын үйл ажиллагааг тасалдалгүй үргэлжлүүлэх талаар анхаарч ажиллана . 
2. Хэрэглэгчдийн хувийн нууцыг (цахим шуудангийн хаяг, хувийн бичлэгүүд, бусдад 
харуулахгүйгээр тохируулсан бусад мэдээлэл) хадгалах, алдахгүй, тараахгүй байх. (Маш өндөр 
технологи, биднээс хамааралгүй халдлагаар алдагдсан мэдээлэлд сайтын зүгээс хариуцлага 
хүлээх боломжгүй гэдгийг олгоно уу. Мөн шүүх цагдаагийн байгууллагаас бидэнд албан ёсоор 
хандсан тохиолдолд хуулийн дагуу тохиолдолд бид зөрчих, гэмт хэрэгтнийг нуун дарагдуулах, 
хаацайлах эрхгүй болно.)
3. Сайтын үйлчилгээг цуцлахгүй цаашид удаан хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулсаар байх. 
Ямар нэгэн тохиолдлоор сайтын үйл ажиллагааг удаан хугацаагаар зогсоох болбол 1 сараас 
багагүй хугацааны өмнө хэрэглэгчдэд мэдэгдэх, бичлэг, блогийг хуулж авах боломж олгох.
4. Хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг болон бусад хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд 
дамжуулахгүй, бизнесийн болон бусад зорилгоор ашиглахгүй, спам сурталчилгаа, virus, worm, 
spy тараахгүй байх. 
5. Төлбөр тооцоо
1. Үйлчлүүлэгч төлбөртэй нэмэлт үйлчилгээ авч буй тохиолдолд үйлчилгээний төлбөрийг 
урьдчилан төлнө.
2а. Үйлчлүүлэгч уг сайтаас төлбөртэй үйлчилгээ авахдаа төлбөрийн картын систем ашиглах 
тохиолдолд зөвхөн удирдлагын самбараас төлбөр төлөх товчийг дарж зөвхөн Alertpay эсвэл 
Paypal систем (тухайн үед аль идэвхтэй байгаа) ашиглан төлбөрөө төлнө. (өөр ямар нэгэн блог 
хуудсаар дамжуулан төлбөр авахгүй)
2б. Үйлчлүүлэгч дансаар төлбөр хийх тохиолдолд сайтын удирдлагын хэсэгт нэмэлт үйлчилгээ 
авах хэсэгт танд тухайн үед танилцуулах дансанд төлбөрөө тушаан сайтын эрхлэгчид энэ тухай 
ямар нэгэн сувгаар мэдэгдэнэ.
3. Бэлэн мөнгөөр төлбөр хүлээж авахгүй.
4. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд блог, сайт хаагдахгүй ба удирдах боломжгүй болно. Энэ нь 1 
сарын хугацаанд ийм байдлаар хадгалагдах ба төлбөрийн хугацаа хэтэрсэн тохиолдолд блогийн 
ачаалал ихтэй бол ангиллыг энгийн ангилал руу шилжүүлнэ.
5. Төлбөртэй нэмэлт үйлчилгээ авч байсан тохиолдолд төлбөрийн хугацаа хэтэрсэн ба төлбөрөө 
төлөн үргэлжлүүлэн төлбөртэй ангиллаар үйлчилгээ авах тохиолдолд төлбөр төлөхдөө хэтэрсэн 
хугацааны төлбөрийг нөхөн төлнө.
6. Тус сайт нь дусал.нэт сайтын ажиллуулдаг сайт боловч үйлчлүүлэгч дусал.нэт сайтын 
ажиллуулдаг бусад сайтаас төлбөртэй үйлчилгээ авах нь тус сайтад хамааралгүй юм. 
7. Үйлчлүүлэгч уг сайтаас төлбөртэй үйлчилгээ авснаар тухайн нэмэлт үйлчилгээ, зай 
боломжуудыг л нэмж авах бөгөөд хурд болон бусад үйл ажиллагааны хувьд бусад хэрэглэгчдээс 
илүү эрх эдлэхгүй.
8. Төлбөр нэгэнт хийгдсэн тохиолдолд төлбөрийг буцаахгүй. 
6. Бусад
1. Тус сайт үйл ажиллагаа явуулахдаа "АЛЬ БОЛОХ" БОЛОН "БОЛОМЖТОЙ БОЛ" зарчмын 
хүрээнд явуулах ба сайтын үйл ажиллагаанаас болсон болсон болон, ямар нэгэн шалтгаанаар 
үйлчилгээ зогсох болон зогсоох тохиолдолд тус сайтыг ашиглах боломжгүйгээс үүдсэн хохирлыг 
тус сайт хариуцахгүй болно. 
2. Энэхүү үйлчилгээний нөхцлийг тус сайтаас өөрчлөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөгдсөн 
тухай хэрэглэгчдэд албан ёсны блогоор мэдэгдэх бөгөөд тухайн үеийн нөхцлийг дагаж мөрдөнө. 
3. Тус сайт нь SSL буюу нууц үгийг кодолж илгээх системийг ойрын хугацаанд ашиглах 
төлөвлөгөө байхгүй бөгөөд хэрэглэгчид нууц үг алдагдах аюултай гэж үзвэл ойр ойрхон 
хугацаанд нууц үгээ өөрчилж байна уу. 
4. Хувийн мэдээллийг засварлах, устгах: Тус сайт нь хэрэглэгчийн өөрийнх нь хүсэлтээр хувийн 
мэдээллийг өөрчлөх, нэмэх, устгах арга хэмжээ авах тохиолдолд тухайн хэрэглэгч өөрөө мөн 
гэдгийг магадалсны дараа аль болох түргэн хугацаанд шийдвэрлэнэ. 
5. Сайттай холбоотой чухал мэдээ, мэдээллийг аль болох түргэн хугацаанд хэрэглэгчдэд 
удирдлагын самбар болон албан ёсны блогоор дамжуулан мэдэгдэж байх болно. 
6. Бид аль болох блогуудын агуулгад хяналт тавьж, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах 
талаар хичээж хяналт тавин ажиллах боловч минут тутамд шинэчлэгдэн нэмэгдэж буй бичлэг, 
холбоос, тавигдаж буй файл бүрийг хянах боломжгүй учир бичлэгийн агуулга, хавсралт файл, 
холбоосуудаас үүдсэн аливаа асуудалд тус сайт ямар нэгэн хариуцлага хүлээх боломжгүй 
болохыг анхаарна уу.
7. Тухайн хэрэглэгчийн блог дахь бичлэг, агуулга нь ямар нэгэн байдлаар тус сайтын байр 
суурийг илэрхийлэхгүй (тус сайтын эзэмшигч, вебмастер бичээгүй бол) бөгөөд тухайн 
хэрэглэгчдийн хувийн үзэл санаа юм.
8. Блогийн хаяг нь эцсээ хүртэл тухайн хүний хувийн эзэмшилд олгогдохгүй ба эзэмших эрх нь 
үндсэн домэйн нэрийг эзэмшигчид хамаарна. (Хувийн домэйн нэр авч холбосон бол хамаарахгүй)
9. Хэдийгээр домэйн нэр хаягийг тус сайт эзэмших боловч блогийн хаягийг хүндэтгэх 
шалтгаангүйгээр блог хөтлөгчөөс булаан авах, дамжуулах эрхгүй.

Сануулга:
・ Сайн муу, олон хүний өмнө дэлгэгдэх учир хувийн нууц мэдээллээ сайтад ил цацахгүй байх, 
алдахгүй байх, шаардлагагүй бол энэ төрлийн мэдээллийг оруулахгүй, нийтлэхгүй байхыг хүсье. 
(Хувийн нууц мэдээлэл гэдэгт хаяг, утасны дугаар, гэр бүлийн байдал, ажил сургууль, кредит 
картны дугаар, банкны дансны дугаар гэх мэт тухайн хүнийг хэн болохыг тодорхойлж мэдэх 
боломж бүхий, гэмт үйлдэлд ашиглагдаж болохуйц мэдээллийг ойлгоно.)
・Бүх төрлийн шашны сурталчилгаа болон хуулбарласан өөрөө зохиогоогүй, бүтээгээгүй 
(нийтлэл, дуу, шүлэг, онигоо, програм хангамж, кино г.м) мэдээллийг агуулсан блог болон 
бичлэгийг сайтын нүүр хуудсанд харуулахаар тохируулан оруулахыг хориглоно. Ийм төрлийн 
блог нээж буй тохиолдод Ерөнхий тохиргоо хэсэгт нэвтрэн Саитын нүүрэнд харуулахгүй 
тохиргоог Тийм гэж сонгоод хадгалах хэрэгтэй. Мөн нийтлэл оруулах бүрдээ нийтлэл оруулах 
цонхны Нарийвчилсан тохиргоо хэсэг дэх blogmn.net нүүр хуудсанд: гэсэн тохиргоог нуух 
тохиргоотой нийтлэх хэрэгтэй. 
Жич:Ёс суртахууны хэмжүүрийг сайтын админ эсвэл админууд болон бусад хэрэглэгчдийн 
үзэмжээр тодорхойлно.
Жич: Хориглогдсон агуулга бүхий бичлэг оруулахдаа найзын хүрээнд болон нууц үгтэй 
хэлбэрээр бичихэд сайтын зүгээс тэдгээр бичлэгүүдэд хяналт тавих боломжгүй учир хяналт 
тавихгүй боловч ийм төрлийн бичлэгээс хортой үр дагавар үүссэн болон үүсэхээр завдсан 
тохиолдол ямар нэгэн байдлаар илэрсэн тохиолдолд зохих арга хэмжээг авах болон цаашлаад 
хууль хяналтын байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх хүртэл арга хэмжээг авах болно.
Мэдээлэл: 

   • Хэрэв та өөрийн бүтээсэн зүйлсийг байрлуулах тохиолдолд манай сайтаас танд 
     төлбөргүйгээр зэрэглэл ахиулан файл хуулах зайг нэмж өгөх боломжтой. Та ийм байдлаар 
өгөгдсөн зайг зөвхөн өөрийн бүтээсэн фото болон зураг, дүрс бичлэг, програм хангамж 
      болон бусад өөрийн бүтээсэн зүйлсийг хуулж байрлуулах, сургалтын болон үйл явдлын 
      мэдээ, мэдээллийн чиглэлээр л ашиглах боломжтой юм. Чиглэл, мэдээлэл, файл 
      нийтлэлийн шалгуурыг хатуу чанд тавихгүй боловч админ, болон админуудын үзэмжээр 
      шийдвэрлэн зөрчсөн гэж үзвэл төлбөргүй ангиллыг хураан авах болно. 
Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол бүртгүүлэлгүйгээр, тус сайт дахь 
мэдээллийг уншиж ашиглах боломжтой.
Та энэхүү үйлчилгээний нөхцлийг бүрэн зөвшөөрсний үндсэн дээр Blogmn.net сайтыг хэрэглэж 
буй болно. Үйлчилгээний нөхцлийг http://blogmn.net хаягаар нэвтрэн нүүр хуудасны хөлд буй 
Хэрэглэх нөхцөл холбоосоор хүссэн үедээ орж унших боломжтой.

More Related Content

Viewers also liked

б.ринчен монгол хэл
б.ринчен  монгол хэл б.ринчен  монгол хэл
б.ринчен монгол хэл sainaa88
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэДэлгэрмаа Нн
 
хүмүн (Copy)
хүмүн (Copy)хүмүн (Copy)
хүмүн (Copy)sainaa88
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлалOyuhai1127
 
эрээн цоохор
эрээн цоохорэрээн цоохор
эрээн цоохорsainaa88
 

Viewers also liked (6)

б.ринчен монгол хэл
б.ринчен  монгол хэл б.ринчен  монгол хэл
б.ринчен монгол хэл
 
Obgon tengis 2
Obgon tengis 2Obgon tengis 2
Obgon tengis 2
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
 
хүмүн (Copy)
хүмүн (Copy)хүмүн (Copy)
хүмүн (Copy)
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
эрээн цоохор
эрээн цоохорэрээн цоохор
эрээн цоохор
 

More from Oyuhai1127

монгол хэл 8
монгол хэл 8монгол хэл 8
монгол хэл 8Oyuhai1127
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солоOyuhai1127
 
эхийн бүтэц
эхийн бүтэцэхийн бүтэц
эхийн бүтэцOyuhai1127
 
Mongol hel shiljiltiin_yii_atartsetseg
Mongol hel shiljiltiin_yii_atartsetsegMongol hel shiljiltiin_yii_atartsetseg
Mongol hel shiljiltiin_yii_atartsetsegOyuhai1127
 
Mongol hel shiljiltiin_yii_atartsetseg
Mongol hel shiljiltiin_yii_atartsetsegMongol hel shiljiltiin_yii_atartsetseg
Mongol hel shiljiltiin_yii_atartsetsegOyuhai1127
 
төсөө утгатай өгүүлбэр 9 анги
төсөө утгатай өгүүлбэр 9 ангитөсөө утгатай өгүүлбэр 9 анги
төсөө утгатай өгүүлбэр 9 ангиOyuhai1127
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангиOyuhai1127
 
монгол хэл 8 анги
монгол хэл 8 ангимонгол хэл 8 анги
монгол хэл 8 ангиOyuhai1127
 
монгол хэлний даалгавар 7 11 анги
монгол хэлний даалгавар 7 11 ангимонгол хэлний даалгавар 7 11 анги
монгол хэлний даалгавар 7 11 ангиOyuhai1127
 
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхб. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхOyuhai1127
 
уран зохиол 8
уран зохиол 8уран зохиол 8
уран зохиол 8Oyuhai1127
 
монгол хэлний шалгалт
монгол хэлний шалгалтмонгол хэлний шалгалт
монгол хэлний шалгалтOyuhai1127
 
үг бүлэг сэдвийн давтлага хичээл
үг бүлэг сэдвийн давтлага хичээлүг бүлэг сэдвийн давтлага хичээл
үг бүлэг сэдвийн давтлага хичээлOyuhai1127
 
монгол бичиг 8 анги
монгол бичиг 8 ангимонгол бичиг 8 анги
монгол бичиг 8 ангиOyuhai1127
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөOyuhai1127
 

More from Oyuhai1127 (20)

монгол хэл 8
монгол хэл 8монгол хэл 8
монгол хэл 8
 
мх 11
мх 11 мх 11
мх 11
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ соло
 
мх 11
мх 11 мх 11
мх 11
 
эхийн бүтэц
эхийн бүтэцэхийн бүтэц
эхийн бүтэц
 
Mongol hel shiljiltiin_yii_atartsetseg
Mongol hel shiljiltiin_yii_atartsetsegMongol hel shiljiltiin_yii_atartsetseg
Mongol hel shiljiltiin_yii_atartsetseg
 
Mongol hel shiljiltiin_yii_atartsetseg
Mongol hel shiljiltiin_yii_atartsetsegMongol hel shiljiltiin_yii_atartsetseg
Mongol hel shiljiltiin_yii_atartsetseg
 
төсөө утгатай өгүүлбэр 9 анги
төсөө утгатай өгүүлбэр 9 ангитөсөө утгатай өгүүлбэр 9 анги
төсөө утгатай өгүүлбэр 9 анги
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 анги
 
монгол хэл 8 анги
монгол хэл 8 ангимонгол хэл 8 анги
монгол хэл 8 анги
 
хэлц үг
хэлц үгхэлц үг
хэлц үг
 
хэлц үг
хэлц үгхэлц үг
хэлц үг
 
хэлц үг
хэлц үгхэлц үг
хэлц үг
 
монгол хэлний даалгавар 7 11 анги
монгол хэлний даалгавар 7 11 ангимонгол хэлний даалгавар 7 11 анги
монгол хэлний даалгавар 7 11 анги
 
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхб. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
 
уран зохиол 8
уран зохиол 8уран зохиол 8
уран зохиол 8
 
монгол хэлний шалгалт
монгол хэлний шалгалтмонгол хэлний шалгалт
монгол хэлний шалгалт
 
үг бүлэг сэдвийн давтлага хичээл
үг бүлэг сэдвийн давтлага хичээлүг бүлэг сэдвийн давтлага хичээл
үг бүлэг сэдвийн давтлага хичээл
 
монгол бичиг 8 анги
монгол бичиг 8 ангимонгол бичиг 8 анги
монгол бичиг 8 анги
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 

1127