SlideShare a Scribd company logo
1 of 32
Download to read offline
1
3
	 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын цагдаагийн газар үүсч байгуулагдсаны түүхт
90 жилийн ойг тохиолдуулан төрийн тусгай албанд тангараг өргөж, ард олныхоо амгалан тайван
амьдралын төлөө ìýäëýã áîëîâñðîë, àâúÿàñ ÷àäâàð, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн
ахмад буурлууд, тэдний үйл хэргийг нэр төртэй залгамжлан хүчин зүтгэж байгаа цагдаагийн
нийт бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа хамтран ажилладаг байгууллага,
ард иргэд та бүхэнд баярын мэндчилгээ дэвшүүлье.
	 Монгол улсын маань зүрх нь болсон нийслэл хотод 1926 онд тулгын чулуугаа тулан
байгуулагдсан цагаасаа хойш төр, түмэн олныхоо амар тайван байдлыг сахиулж, гэмт явдалтай
тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй
байдлыг хангах үүргээ иргэд, олон нийтийн дэмжлэг туслалцаанд түшиглэн нэр төртэй
биелүүлж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
	 Улс орны ýð¿¿ãèéí íºõöºë áàéäàë ýýäðýý òөâөãòýé, çàðèì òîõèîëäîëä õ¿íäðýëòýé,
ñóðãàìæòàé, õ¿íäõýí ñîðèëòóóä òóëãàð÷ áàéãàà õýäèé ÷ öàãäààгийн áèå á¿ðýëäýõ¿¿í ºðãºñºí
òàíãàðàãòàà ¿íýí÷ байж, òºðºº ò¿âøèí, ò¿ìýí îëíîî àìàð àìãàëàí áàéëãàхын òºëºº хичээн
зүтгэж байна.
	 Тус цàãäààгийн газар нь бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчноо боловсронгуй
болгох, үйл ажиллагаагаа олон улсын жишигт хүргэх, àëáà õààã÷äûí ажиллах нөхцлийг
сайжруулах, улмаар àæëûí õàðèóöëàãà, ¸ñ ç¿éä òàâèãäàõ øààðäëàãûã ºíäºðæ¿¿ëж, õàðüöààíû
ñî¸ë, ìýðãýæëèéí óð ÷àäâàðыг дээшлүүлснээр гýìò хэргийн илð¿¿ëýëòийг ахиулах, óðüä÷èëàí
ñýðãèéëýõ àæèëä èðãýäèéí îðîëöîîã íýìýãä¿¿ëснээр îëîí íèéòийн õàìòûí àæèëëàãààã
өргөжүүлэх зорилт тавиí ажиллаж байна.
	 Бид ард иргэдийнхээ òºëºº õ¿÷ áîëîëöîîãîî äàé÷ëàí ºðãºñºí òàíãàðàãтàà ¿íýí áàéæ,
õóóëèàð õ¿ëýýñýí ¿¿ðãýý нэр òºðтэй, øóäаðãààð биелүүлж ажиллана гэдэгт èòãýë òºãñ áàéгаагаа
илэрхийлэхийн ялдамд Та бүхэнд баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, ажилд тань амжилт,
амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Төр минь түвшин, түмэн олон минь амгалан байж, монгол төрийн цагдаагийн сүр хүч,
сүлд хийморь мандан бадрах болтугай.
		УЛААНБААТАР ХОТЫН
		 ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА,
		 ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.ЭРДЭНЭБОЛД
Мэндчилгээ
4
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХИЙН
ХУРААНГУЙ
	 Их нүүдэлчдийн нийслэл Хан Богдын ар, хатан
Туулын хөндийд 1778 онд суурьших хүртлээ 29 удаа
нүүдэллэсэн гэх бөгөөд Алтан тэвшийн хөндийд Хүн
чулуун хөшөө угтсаныг бэлэгшээн төвхнөж, хожмоо
муу бүхнээс сэргийлж, энхтайвныг сахиулах, өнө
удаан оршин тогтнохыг билэгдэж, мэлхийт хөшөөгөөр
орлуулан мөнхжүүлсэн түүхтэй ажээ.
Монгол улсын Нийслэлийн нэр түүхэндээ 5 удаа
солигджээ.
     • Өргөө 	 	 	 	 1639-1651 он
     • Номын хүрээ 	 	 	 1651-1706 он
     • Их Хүрээ 		 	 	 1706-1911 он,
     • Нийслэл хүрээ 	 	 	 1912-1921 он,
     • Улаанбаатар хот 	 	 1924 оноос	
	 Ардчилсан шинэ Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог
хотыг Улсын нийслэл гэнэ”гэж баталгаажуулсан бөгөөд Улаанбаатар нь дэлхийн 107 дахь саятан хот
юм.
	 Нийслэл нь хуулиар тусгайлан олгосон онцлог чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа,
нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бөгөөд тусгай статус бүхий хот мөн учир манай эх
орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын хамгийн том төв гэж үздэг.
Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1926 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 9 дүгээр тогтоолоос УБ
хотын түр захиргааны газрын дэргэд нийслэл хотын амгалан тайван байдлыг сахиулах үүүрэгтэй
Цагдан сэргийлэх хэлтсийг 51 нэгж орон тоотой байгуулсан.
	 Засгийн газрын 1928 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 1 дүгээр хурал Улсын бага хурлын
Тэргүүлэгчдийн 25-р тогтоолоор хотын цагдан сэргийлэхийн шинэчилсэн дүрмийг баталсан.
Засгийн газрын 1928 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн хуралдаанаар Нийслэлийг цагдан сэргийлэхийг
Газар болгон өргөтгөжээ.
	 Цагдан сэргийлэх байгууллага нь 1930-
1940 онд дээрх бүтцээр ажиллаж, Улаанбаатар
хотын асуудлыг Улсын цагдан сэргийлэх газар
хариуцаж байсан бөгөөд тухайн үед Цагдан
сэргийлэхийн даргаар Н.Жигжид (1930-1932
он ), Л.Дарьсүрэн (1932-1933 он ), Л.Сэнгэжав
(1933- 1934 он ), Д.Жадамбаа (1934-1936 он
), Б.Аюуш (1936-1937 он ), Г.Хас -Очир (1937-
1939 он ) М.Дамдинсүрэн (1939-1940 он ) нар
ажиллаж байв.
	 Хөдөө орон нутаг аймгуудад Цагдан
сэргийлэх анги салбар байгуулагдах ажил
үндсэндээ бүрэн хийгдэж дууссантай
холбоотойгоор Улсын цагдан сэргийлэх
Газрын хүрээнд үйл ажиллагаа явуулж
байсан Нийслэл хотын Цагдаагийн ажлыг бие
даалган явуулах шаардлагын дагуу Улсын
Бага ХурлынТэргүүлэгчдийн1945 оны 48
дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Цагдан
Сэргийлэх анги байгуулагджээ.
5
	 Дотоод явдлын яамны сайдын 1945 оны дугаар 3 дугаар сарын 22-ны өдрийн 101 дугаар
тушаалаар Хотын цагдан сэргийлэх ангийн даргаар ахмад Н.Маналжав, орлогч даргаар ахмад Чойндон
нарыг томилсон байна.
	 1945 оны 03 дугаар сарын 14-ний ДЯЯ-ны сайдын 170 дугаар тушаалаар УЦСГ-н даргын
Сэргийлэн хамгаалах ба Улаанбаатар хотын асуудлыг эрхэлсэн орлогчийн орон тоог баталсан ба
Улаанбаатар хотын 11 хороог хариуцан ажиллах Цагдан сэргийлэх 5 анги, 1 хэсгийг байгуулсан.
Үүнд Улаанбаатар хотын:
	 •  1,4-р хороодыг хариуцан ЦС 1 анги /одоогийн СБД цагдаагийн хэлтэс/
	 •  2,3,8-р хороодыг хариуцсан ЦС 2-р анги /одоогийн СХД-н цагдаагийн хэлтэс/
	 •  5,9,11-р хороодыг хариуцсан ЦС 3-р анги  /одоогийн БГД цагдаагийн хэлтэс /
	 •  6-р хороог хариуцсан ЦС 4-р анги /одоогийн ХУД-н цагдаагийн хэлтэс/
	 •  7-р хороог хариуцсан ЦС 5-р анги /одоогийн БЗД-н цагдаагийн хэлтэс/ байгуулагдсан.
НАХЯ-ны сайдын 1958   оны 03 дугаар сарын 28-ны   393-р тушаалаар Улаанбаатар хотын цагдан
сэргийлэх газрын Налайх дахь ЦС 6-р анги байгуулсан.
	 Цэргийн ба Нийгмийн аюулаас хамгаалах хэргийг
эрхлэх яамны сайдын 1959 оны 01 дүгээр сарын 22-ны
өдрийн   49-р тушаалаар УБХЦГ-г татан буулгаж, мөн
хотын ЦС ерөнхий хэлтэс болгон өөрчилсөн бөгөөд бүтцэд
Мөрдөн  байцаах, Гал , Сэргийлэн хамгаалах хэлтэс, хотын
ЦС ангиудыг харьяалуулжээ.
	 МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчооны 1962 оны 06
дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор Улаанбаатар хотын
Цагдан сэргийлэх газрыг дахин байгуулсан бөгөөд 1960-
аад оны Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газар нь
УЦСЕГ-ын шууд харьяанд Эрүү, Өмчийн хэлтэс, Сэргийлэн
хамгаалах гарнизон, районуудын Цагдан сэргийлэх 6
ангитай ажиллаж байлаа.
	 НАХЯ-ны сайдын 1980 оны 01 дүгээр сарын 15-
ны   өдрийн 28-р тушаалаар УБХЦГ-н бүтцэд “ШТАБ”
байгуулагдсан.
	 “ШТАБ” нь удирдлага зохион байгуулалт, төлөвлөлт,
тоо бүртгэл, дүн шинжилгээ, мэдээлэл, дотоод няналт
шалгалт, албаны шуурхай бэлэн байдлыг хангах ажлыг
шууд хариуцаж байв. 1990-ээд оноос тамгын, захиргаа
удирдлагын хэлтэс гэж нэрлэх болсон.
	 НАХЯ-ны 1979 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн
709-р  тушаалаар тус газрын бүтцэд Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх хэлтэс байгуулагдсан.
6
	 БНМАУ -ын СнЗ-ийн 1968 оны 02 дугаар
сарын 02-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор
Улаанбаатар хотын болон Районы цагдан
сэргийлэх хэлтсийн дежур , пост эргүүлийг ...
радио холбоотой болгох шийдвэр гарсны дагуу
мөн оны 5 дугаар сард УЦСЕГ-ын Шинжлэх
ухаан техникийн хэлтсийн дэргэд “Холбооны
тасаг ”-ийг бие даалган байгуулжээ .
НАХЯ -ны сайдын 1974 оны 5 дугаар сарын 31-
ны өдрийн 368 дугаар тушаалаар “Эргүүлийн
албанд мотоцикль ашиглах тухай ” заавар
батлагджээ.
Цагдаагийн баярыг
“Тэмдэглэлт өдрийн
тухай хууль ”-ийн
дагуу Засгийн газрын
шийдвэрийг үндэслэн
тогтоож байхаар болов.
7
	 СнЗ -ийн 1965 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн тогтоолоор Нийслэлийн Цагдан сэргийлэх
газрын харьяанд гудамж талбайд нийгмийн хэв журам сахиулах үндсэн үүрэг бүхий “Эргүүл рот”-ыг З
салаа 100 гаруй хүнтэй , 40 орчим орчим агт морьдтойгоор байгуулжээ.
	 НАХЯ-ны сайдын тушаалаар 1987 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар тус ротыг татан
буулгаж , Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн бүтцэд хамгаалалтын салаа үлдээж,
үлдэх хүчийг дүүргүүдэд шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагын үндсэн үүргийн нэг нь нийтийн хэв
журам хамгаалах тул одоо ч тус ротын үүргийг нэршлээ өөрчилсөн бүтцүүд гүйцэтгэсээр байгаа.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын Цагдан сэргийлэх Ерөнхий газрын харьяанд 	
Улаанбаатар хотын АДХГЗ-ны Цагдан сэргийлэх газар байгуулагдав.
	 Улаанбаатар хотын захиргааны Паспортын албыг 1945 онд сэргийлэх рүү шилжүүлснээр
нийслэлийн иргэдэд паспорт олгох ажил үргэлжлэн хийгдэж ирснийг тус байгууллагын цагдаа дахь
үүсгэл гэж үзэж болох юм.
Бүх нийтийн эргүүлд гарахын өмнө.
Тус албыг 1970-аад оны эхээр хэсэг хугацаанд аймаг хотын АДХГЗ-ны харьяанд ажиллуулж  
байгаад  1976 оноос Цагдаагийн байгууллагад буцааж шилжүүлсэн байдаг .
	 Ардчилсан өөрчлөлтийн явцад гадаад улсад зорчих иргэдийн урсгал нэмэгдсэнийг харгалзан
ЦЕГ-ын даргын болон УБ хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны 1990 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн
б/374, б/100 дугаар хамтарсан тушаал, захирамжаар УБ хотын Цагдан сэргийлэх газрын харьяанд
Паспортын тасаг байгуулагдаж, Монгол улсын болон үндэсний энгийн гадаад паспорт олгох болов.
Нийслэл Хүрээний төв гудамж
/Одоогийн Занабазарын музейн хойд талд Цагдан
сэргийлэх газрын байшингийн харагдаж буй байдал/
Хотын Цагдан сэргийлэх газрын байшин.
1396 он
Нийслэлийн Цагдаагийн газрын байр
/1936-2012 он/
2014 оны 10 дугаар сард энэ байранд оров.
Шинэчлэгдсэн бүтэц, зохион байгуулалтаар Нийслэлийн Цагдаагийн газар нь Боловсон хүчний
тасаг, Дүн шинжилгээ, мэдээллийн тасаг, Жижүүрийн шуурхай албаны тасаг, Эрэлч нохойн групп,
Мөрдөн байцаах хэлтэс, Сэргийлэн хамгаалах алба, Хамгаалалтын тасаг, Дипломат байгууллагуудыг
хамгаалах рот, Авто техникийг шалган байцаах хэлтэс, Аж ахуй, санхүүгийн тасаг, Холбооны тусгай
тасаг, Авто бааз зэрэг албадтай байв.
	 Монгол Улсын Хууль зүйн сайдын 2014
оны 08 дугаар сарын 08-ны өдрийн а/140 дүгээр
тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрыг
“Улаанбаатар хотын цагдаагийн газар” болгон
харьяалах нутаг дэвсгэрийг Сонгинохайрхан,
Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар,
Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур
дүүргийн нутаг дэвсгэр байхаар тогтоосноор
байгууллагын бүтэц, орон тоог Цагдаагийн
ерөнхий газрын даргын 2015 оны Б/284 дүгээр
тушаалаар баталсан.
	 Монгол улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 346 дугаар тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар
хотод цагдаагийн эргүүлийн байршлыг шинэчлэн тогтоож 24 цагийн горимд шилжүүлэх ажлыг зохион
байгуулсны үндсэн дээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн
27 дугаар тушаалаар “Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар” байгуулагдан 2008 оны 02 дугаар
сарын 06-ны өдрөөс Нийслэлийн 4 бүс 50 хэсэгт хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байв.
Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн баярын жагсаал
10
	 Улаанбаатар хотын цагдаагийн газар нь Цагдаагийн албаны тухай хуулийн  Хоёрдугаар
бүлгийн 9 дүгээр зүйлд зааснаар “Гэмт хэрэгтэй тэмцэх”, “Нийтийн хэв журам хамгаалах”,
“Олон нийтийн аюулгүй байдлыг хангах”, “Цагдаагийн байгууллагын захиргааны хяналтын
үүрэг”-ийг  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/284
дүгээр тушаалаар баталсан бүтэц, зохион байгуулалттайгаар гүйцэтгэж байна.
БҮРТГЭГДЭЖ БУЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ,  ГЭМТ ХЭРГИЙН ТООН МЭДЭЭ
Нийслэл хотын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 102 тусгай дугаарын утсанд
хоногт дунджаар 4000-5000 удаа холбогдсоноос 1000-1500 гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл,
үүнээс 40-60 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдэж байна.
Гомдол, мэдээлэл:
Улаанбаатар хотын  хэмжээнд 2016 оны эхний 10 сард  293974 гомдол мэдээлэл шалгасан.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн 406137 гомдол мэдээллийн 72.3 хувийг эзэлж байна.
Хамгийн олон гомдол, мэдээлэл
бүртгэгдсэн дүүргийг аймагтай
харьцуулахад:
Тайлбар: Баянзүрх
дүүрэгт 2016 оны эхний
10 сарын байдлаар
бүртгэгдсэн гомдол,
мэдээллийг Төв
аймагт бүртгэгдсэн
гомдол мэдээлэлтэй
харьцуулахад 73081
нэгжээр буюу 15 дахин
их байна.
Улсын хэмжээнд   406137   гомдол, мэдээлэл
бүртгэгдснээс:
Харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд бүртгэгдсэн гомдол, мэдээлэл
/2016 оны эхний 10 сарын байдлаар/
11
2016 оны эхний 10 сарын байдлаар улсын
хэмжээнд 23080 гэмт хэрэг бүртгэгдснээс
Улаанбаатар хотын хэмжээнд 15257 гэмт хэрэг
бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 66.1 хувийг
эзэлж байна.
Хамгийн олон гэмт хэрэг бүртгэгдсэн
дүүргийг аймагтай харьцуулахад:
ГЭМТ ХЭРЭГ
Харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд бүртгэгдсэн гэмт хэрэг
/2016 оны эхний 10 сарын байдлаар/
Тайлбар:
Баянзүрх
дүүрэгт 2016
оны эхний 10
сарын байдлаар
бүртгэгдсэн
гэмт хэргийн
тоон мэдээг
Төв аймагт
бүртгэгдсэн
гэмт хэрэгтэй
харьцуулахад
2787 нэгжээр
буюу 4.8 дахин
их байна.
12
13
14
УЛААНБААТАР ЦАГДААГИЙН ХҮРЭЭ
	 Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Цагдаагийн хүрээ
байгуулах тухай” 271 дүгээр тушаалаар “Цагдаагийн хүрээний ёс журам сахиулах алба”-ыг байгуулан
ажлын зааврыг хавсралтаар баталж, ёс журмын эргүүлийг 24 цагийн хугацаагаар 4-өөс доошгүй
офицерын бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгүүлэхээр заажээ.
	 Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 106 дугаар тогтоолоор “Цагдаагийн хүрээний дүрэм”-
ийг баталснаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 1994 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 200 дугаар
тушаалаар Улаанбаатар хот болон 21 аймагт 1994 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс Цагдаагийн
хүрээг шинэчлэн байгуулж, уг тушаалд Улаанбаатар цагдаагийн хүрээний даргаар Цагдаагийн ерөнхий
газрын Хэв журмын хэлтсийн дарга, хурандаа Л.Гарамжил, дэд даргаар Цагдаагийн ерөнхий газрын
Шуурхай албаны хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Гантулга, Ерөнхий зохицуулагчаар Цагдаагийн
ерөнхий газрын Дотоодын цэргийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Гантөмөр нарыг, орон нутагт
тухайн аймгийн цагдаагийн хэлтсийн дарга нарыг Хүрээний даргаар тус тус томилжээ.
	 Цагдаагийн ерөнхий газрын даргын 1997 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Цагдаагийн ёс
журмын албыг шинэчлэн зохион байгуулах тухай” 61 дүгээр тушаалаар Дотоодын цэргийн Ёс журмын
албаны эргүүлийн ахлах офицерын орон тоог цалин, хувцасны зардал, эд хогшлын хамт Дотоодын
цэргийн 805 дугаар хорооноос Цагдаагийн ерөнхий газрын Хэв журмын хэлтэст дэд хурандаа
Н.Ганболдод шилжүүлэн Цагдаагийн хүрээний Ёс журам сахиулах хэсэг нэртэй байгуулсан байна.
	 Цагдаагийн ерөнхий газрын даргын 2004 оны 81 дүгээр тушаалаар Нийслэл Улаанбаатар хотод
“Улаанбаатар цагдаагийн хүрээ” байгуулж даргаар нь Нийслэлийн цагдаагийн газрын даргыг, дэд
даргаар Дотоодын цэргийн штабын даргыг, Ерөнхий зохицуулагчаар Нийслэлийн цагдаагийн газрын
Хэв журмын хэлтсийн даргыг тус тус томилж өөрчилжээ.
15
	 Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 34 дүгээр тушаалын
хоёрдугаар хавсралтаар шинэчлэгдэн батлагдсан “Цагдаагийн хүрээний дүрэм”-д Цагдаагийн хүрээний
дарга, дэд даргын эрх, ерөнхий зохицуулагчийн зохион байгуулах ажлын хүрээг тодорхойлсон.
Цагдаагийн хүрээний дарга:
- Бие бүрэлдэхүүн цагдаагийн дотоод албаны дүрэм, хүрээний дүрэм цагдаагийн алба хаагчийн
сахилгын болон ёс зүйн дүрэм, дүрэмт хувцас өмсөх болон агсамж хэрэглэж буй байдалд хяналт тавих
ажлыг зохион байгуулах,
- Хүрээний бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай тушаалыг биелүүлэх
ажлыг зохион байгуулах,
- Цагдаагийн хүрээний баяр, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах,
- Эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах,
- Холбогдох хууль тогтоомжийн дагуу цагдаагийн  алба хаагчид сайшаал, сахилгын шийтгэл ногдуулах
хүсэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд саналаа хүргүүлэх,
- Цагдаагийн хүрээний эрх хэмжээнд хамаарах асуудлаар хүрээнд харьяалагдах цагдаагийн нэгж,
албад, нутаг дэвсгэрийн болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга,
алба хаагчид шаардлага тавьж биелэлтийг хангуулах,
- Цагдаагийн хүрээнээс зохиох тодорхой ажил үүргийг гүйцэтгүүлэхээр цагдаагийн алба хаагчийг шууд
захирах даргатай нь зөвшилцөн томилон ажиллуулах,
- Цагдаагийн хүрээнд хариуцуулсан үүргийг биелүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх
тухай тушаалыг биелүүлэх, бэлтгэл сургууль зарлан хийлгэх
Цагдаагийн хүрээний дэд дарга:
- Бие бүрэлдэхүүнд цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, хүрээний дүрэм, цагдаагийн алба
хаагчийн ёс зүйн дүрэм, дүрэмт хувцас өмсөх, агсамж хэрэглэх мэдлэг олгох, энэ талаар хүрээний
цагдаагийн байгууллагаас зохиох ажлыг уялдуулан зохицуулж хяналт тавих,
- Цагдаагийн хүрээний төлөвлөгөө, даргын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих,
- Цагдаагийн хүрээний байгууллагын биеийн тамирын танхим, сургалтын болон буудлагын талбайд
хичээллэх хуваарийг гарган баталж мөрдүүлэх,
- Эрх хэмжээнийхээ асуудлаар хүрээний цагдаагийн байгууллага, алба хаагчдад үүрэг даалгавар өгч,
биелэлтийг хангуулах,
Хүрээний ерөнхий зохицуулагч:
-       Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, цагдаагийн эргүүл, харуулын дүрэм, дүрэмт
хувцас өмсөх журам, агсамж хэрэглэж буй байдалд хяналт тавьж, ёс журам сахиулах эргүүлийг
удирдах зэрэг эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.
16
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРААС ЦАГДААГИЙН
БАЙГУУЛЛАГЫН 95, УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 90,
АХМАДЫН ХОЛБООНЫ 50 ЖИЛИЙН ТҮҮХТ ОЙНУУДЫГ УГТАН ЗОХИОН
БАЙГУУЛСАН АЖЛУУДААС
Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэгдүгээр байранд түүхэн замналын баримтад булан байгуулав.
Улаанбаатарын цагдаа
зурагт түүх
Дэлхийн зарим улсын цагдаа,
Монгол цагдаагийн он дарааллын
түүхчилсэн хураангуй
Сүхбаатар дүүрэг, Сонгино хайрхан, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн
хоёр дугаар хэлтсүүд нь “Ахмадын өрөө”-г байгууллаа.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэг дүгээр байрны гаднах орчинд засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийв.
Гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн байр “Хүндэтгэлийн булан”
17
БУУДЛАГЫН ТЭМЦЭЭНД 22 АЛБА ХААГЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИЛОО
	 Буудлагын аварга шалгаруулах тэмцээн
Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник
спортын төвийн байранд явагдаж, харьяа газар,
хэлтсийн 11 багийн 22 алба хаагч ПМ маркийн гар
бууны төрөлд цэц мэргэнээ сорьж өрсөлдснөөс
багийн дүнгээр Албадан саатуулах төв тэргүүлж,
удаах байрт Нийтийн хэв журам хамгаалах нэгж,
Гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн 2 дугаар хэлтсийн
багууд тус тус шалгарч өргөмжлөл, алт, мөнгө,
хүрэл медаль хүртлээ.
Шилдэг эрэгтэй мэргэн буудагчаар Албадан
саатуулах төвийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч
Т.Санжаадорж, шилдэг эмэгтэй мэргэн буудагчаар Гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн бичээч, цагдаагийн
дэд ахлагч Б.Ичинхорлоо нар шалгарав.
“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ БОЛОН ХҮҮХДЭЭС МЭДҮҮЛЭГ АВАХ ӨРӨӨ”
	 Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар
хэлтэс нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч
болон насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авах
зорилгоор “Хүүхэд хамгааллын өрөө”-г шинээр
тохижуулсан байна.
“БИДНИЙ БАХАРХАЛ” ХҮНДЭТГЭЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
	 Цагдаагийн байгууллагын үе үеийн ажил мэргэжлийн болон хөдөлмөрийн аварга, ахмад
ажилтнуудын ажлын тэргүүн туршлага, бүтээлч санаа, ажил үйлсийг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх,
судлуулах, сурталчлах зорилгоор “Бидний бахархал” хүндэтгэлийн арга хэмжээг 2016 оны 05 дугаар
сарын 20-ны өдөр “Монголын хүүхдийн ордон”-ны бага танхимд зохион байгууллаа.
	 Уг арга хэмжээнд хошууч генерал О.Отгонжаргал, Монгол улсын гавьяат хуульч, цагдаагийн
бэлтгэл хурандаа Ш.Энхбат, Цагдаагийн ерөнхий газрын Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа
Н.Гаравсүрэн, Т.Мөнхдалай, И.Төмөрбаатар, Ж.Бумнанжид, Э.Баярсайхан, Д.Чулуун болон бэлтгэл
хошууч Л.Мөнхтогоо, цагдаагийн ахмад ажилтан Г.Чугнаадорж нар уригдан дүүрэг дэх цагдаагийн
хэлтсийн 60 гаруй алба хаагчдад ажил, амьдралын арвин туршлагаасаа хуваалцан, санал сэтгэгдлээ
солилцсон юм.
18
ИРГЭН БҮР ЦАГДАА БОЛОХ БОЛОМЖТОЙ
	 Тус цагдаагийн газраас гэмт
хэрэг, зөрчлийн талаарх анхан
шатны мэдээлэл, цагдаагийн
байгууллага, алба хаагчтай
холбоотой мэдээллийг цахим
хэлбэрээр хүлээн авах зорилгоор
ухаалаг гар утсанд зориулсан iP-
olice аппликейшнийг ажиллагаанд
оруулаад байна.
	 Энэхүү iPolice аппликейшнийг
иргэд гар утсандаа суулгаснаар
мэдээллийг фото зураг,
видео, текстэн хэлбэрээр
цагдаагийн байгууллагад илгээх,
шийдвэрлэлтийн үр дүн утсанаасаа
шалгах боломжтой юм.
ХҮҮХЭД, БАГАЧУУДЫН БУГУЙД ЭЦЭГ, ЭХИЙН УТАСНЫ ДУГААР БИЧИХ
ЗОРИУЛАЛТ БҮХИЙ БУГУЙВЧИЙГ ЗҮҮЖ ӨГЧ БАЙНА
	 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудаа амар тайван
баярлуулахын төлөө Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн ажиллаж
байна.
	 Мөн баяр, наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдүүд
эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрөх тохиолдол ихээр гардаг тул Улаанбаатар хотын
цагдаагийн газрын Мэдээлэл харилцааны багийн алба хаагчид хүүхэд, багачуудын бугуйд
эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүж өгч байна.
19
УДАМ ДАМЖСАН АЛБА ХААГЧДАА АЛДАРШУУЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
	 Удам дамжсан алба хаагчдаараа бахархах “Бахархлын өдөр” өдөрлөгийг өнөөдөр Үндэсний
цэцэрлэгт хүрээлэн дэх “Цагдаа цогцолбор”-т зохион байгуулж, өдөрлөгт оролцсон 50 гаруй ахмад
ажилтан, алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ.
“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛЛОО
	 Байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор Монголын Үндэсний
олон нийтийн радио телевизòýé õàìòðàí “Монголын нэг өдөр” íýâòð¿¿ëãèéã áýëòãýí îëîí íèéòýä
õ¿ðãýлээ.
	 Íýâòð¿¿ëýãò Óëààíáààòàð õîòûí öàãäààãèéí ãàçðààñ òºðñºí óðëàã ñïîðòûí àëäàðòíóóä áîëîí
ãýìò õýðãèéг óðàí íàðèéí àðãààð èëð¿¿ëñýí, õ¿íèé àìü íàñ àâàðñàí, онцгой гавьяа байгуулсан алба
хаагчдын төлөөллийг оролцуулж, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд ашиглаж буй машин техник, тусгай
хэрэгсэл, морьт эргүүл, албаны нохой, нисдэг камер зэргийг танилцууллаа.
20
“ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2016” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
“БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЭКО ОРЧИН” СЭДЭВТ УРИАГ ӨРНҮҮЛЖ, ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫГ 	
ЦЭВЭРЛЭЛЭЭ
	 “Цэвэр агаар цэнгэг устай орчин” сэдэвт
аяныг өрнүүлж, харьяа нэгж, хэлтэс, төвийн 3000
гаруй алба  хаагч Туул голын ай сав орчмын 15 км
газрыг цэвэрлэн, 7 машин, 32 тонн хог, хаягдлыг
голын ай саваас зайлуулав.
	 Цэвэрлэгээнд Монголын оюутны холбоо,
Туул голоо хамгаалъя үндэсний хөдөлгөөний 150
гаруй оюутан цагдаа, идэвхтэн иргэд хамтран
ажилласан нь сайшаалтай байлаа.
Харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс
шалгарсан хэсгийн байцаагч нарын дунд
“ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2016” тэмцээн 2016
оны 5 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион
байгуулагдлаа.
	 Тэмцээнд хэсгийн байцаагч нар албаны
бэлтгэл, бие бялдар, тэсвэр хатуужил, мэдлэг
боловсрол, мэргэжлийн ур чадварын түвшингээр
өрсөлдсөнөөс Тэргүүн байранд 260,3 оноогоор
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар
хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баярсүрэн, Дэд байранд 254,6 оноогоор Чингэлтэй
дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батболд, Гутгаар байранд
231 оноогоор Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн
дэслэгч А.Идэр, Тусгай байранд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн
байцаагч, цагдаагийн ахмад А.Бүрэнжаргал нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт хэсгийн байцаагч нарт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
	 Цагдаагийн байгууллагаас төрсөн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, цагдаагийн
хошууч Б.Алтанзул, цагдаагийн ахмад Ц.Баатарболд, Ж.Болдбаатар, Ц.Өнөрбат нар байгууллагын
түүхт ойг тохиолдуулан “Монгол бөхийн Өргөө”-нд 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр
“Эх орны тангарагтай эрчүүд” урлагийн тоглолтоо толилууллаа.
21
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН ХУРИМЫН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ 	
ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ГЭР БҮЛИЙН ӨДӨР-ЭХ ҮРСИЙН БАЯР”-ЫН АРГА ХЭМЖЭЭ
	 Эх үрсийн баярыг угтан тус газрын алба хаагчдын гэр бүлийн гишүүд, хүүхдүүдийн дунд “Гэр
бүлийн өдөр-Эх үрсийн баяр”-ын арга хэмжээг зохион байгууллаа.
	 Гэр бүлийн амьдралаа зохиосон боловч
хуримын ордонд ёслол хийгээгүй, цагдаагийн
байгууллагад 10-аас дээш жил үр бүтээлтэй
ажиллаж байгаа зарим алба хаагчдын урам
зоригийг сэргээх зорилгоор “Олон улсын гэр
бүлийн өдөр”-өөр буюу энэ оны 05 дугаар сарын
15-ны өдөр Хуримын ёслолын үйл ажиллагааг
“Гэрлэх ёслолын ордон”-той хамтран үнэ
төлбөргүйгээр зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээнд цагдаагийн 15 хос
оролцож хуримын ёслолоо хийсний дотор
Цагдаагийн байгууллагад 30 жил үр бүтээл гарган ажиллаж, гэр бүл болж 40 жил ханилсан цагдаагийн
дэд хурандаа Гадинаагийн Батжаргал, Тойжамцын Байгаль нар ахмадуудаа төлөөлөн “Алтан хурим”-
аа хийж, залуу хойч үедээ үнэтэй сургамж сэтгэлийн үгээ хайрлалаа.
	 Энэ арга хэмжээ 2 дахь жилдээ зохион байгуулагдсанаар цагдаагийн 35 ажилтан хуримын
ёслолоо үнэ төлбөргүй хийгээд байна.
	 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны
“Мод тарих үндэсний өдөр” зарлах тухай 63
дугаар зарлиг, Монгол Улсын “Ойн тухай хууль”-
ийн 31 дүгээр зүйл, Байгаль орчин, ногоон хөгжил,
аялал жуулчлалын сайдын 2016 оны 120 дугаар
тушаалыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа
цогцолбор”-ын талбайн дэргэд мод тарьж,
байгууллагын нэрэмжит төгөл байгууллаа.
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
НЭРЭМЖИТ ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА
22
“ОЮУТАН ЦАГДАА” ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ 	
Иргэд, гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
ажилд оюутан, залуусыг татан оролцуулах зорилгоор “Оюутан цагдаа”-гаар ажиллахаар судлагдсан
их, дээд сургуулийн 110 оюутантай гэрээ байгуулан 2016 оны 6-8 дугаар сард ажиллуулснаар Нийслэл
хотод аялал жуулчлалаар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг
туслалцаа, зөвлөгөөг авдаг болсон үр дүнтэй, ач холбогдолтой ажил болж байна.
	 “Оюутан цагдаа” арга хэмжээ уламжлал болгон 3 дахь жилдээ явагдаж байна.
“УДИРДАХ АЖИЛТНЫ МАНЛАЙЛЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН 	 	
УРАЛДААН БОЛЛОО
	 Цагдаагийн байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилт, удирдах ажилтны манлайллыг
дээшлүүлэх, шинэлэг санал, санаачилгыг дэмжих, иргэд олон нийтэд цагдаагийн байгууллагын үйл
ажиллагааг сурталчлах зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа нэгж, дүүрэг дэх
цагдаагийнхэлтсийнбүхшатныудирдахажилтнуудындунд“Удирдахажилтныманлайллыгдээшлүүлэх
нь” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2 үе шаттайгаар
зохион байгуулж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дүгнэснээр нэгдүгээр байранд СБД дэх
цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал, хоёрдугаар байранд СХД
дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатар, гуравдугаар байранд
СБД дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Нацагдорж нар шалгарав.
23
ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ-ИЙГ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН
БАЙГУУЛЛАА
	 “Хүүхдийг зам тээврийн ослоос
урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийн
арга хэмжээг Замын цагдаагийн газар,
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн
хурал, Нийгмийн эрүүл мэндийн
хүрээлэн, Нийслэлийн Боловсролын
газар, “Dream box” телевиз, Монголын
Улаан Загалмайн нийгэмлэг, “Монос
косметик” ХХК, “Хүннү молл” ХХК, 71
дүгээр цэцэрлэг, 28 дугаар сургууль,
107 дугаар цэцэрлэгүүдтэй хамтран
энэ оны 04 дүгээр сарын 09-ний өдөр
“Хүннү молл” худалдааны төвд зохион
байгуулж, хүүхдийг зам тээврийн гэмт
хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх,
зам тээврийн ослын хор уршгийг
хүүхэд багачууд, эцэг, эхчүүдэд
мөн замын хөдөлгөөнд аюулгүй
зөв оролцох мэдлэг, дадал олгох,
аюулгүй тээвэрлэлт хүүхдийн суудлын
хэрэглээг нэмэгдүүлэхэд жолооч
нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх
ач холбогдлыг сурталчилсан.
24
ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ, ИРГЭДЭД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА
	 Улаанбаатар хотын цагдаагийн
газар 2016 оны эхний хагас жилд
болон гуравдугаар улиралд хийж
гүйцэтгэсэн ажлаа иргэний зөвлөл,
иргэдэд тайлагнах үйл ажиллагааг
нийслэлийн Иргэний танхимд 2 удаа
зохион байгууллаа.
	 Тайлангийн хурлын үйл
ажиллагаанд тус цагдаагийн газрын
удирдлагууд болон дүүрэг дэх
цагдаагийн хэлтсийн алба хаагчдад,
Иргэний зөвлөлийн дарга, гишүүд, 350
гаруй иргэд оролцов.
	 Иргэд, олон нийтэд хийж гүйцэтгэсэн
ажлын талаарх мэдээллийг видео хэлбэрээр  
үзүүлж, санал хүсэлтийг нь хүлээн авав. Мөн
“Вишн” групп,   “Болор толь” судалгааны төвөөс
цагдаагийн байгууллагын үйлчилгээний чанар,
хүртээмж, шуурхай байдал, сэтгэл ханамжийн
байдал, үйл ажиллагааны талаарх иргэдийн санал,
сэтгэгдэлийн талаар явуулсан судалгааны дүнг тус
тус танилцууллаа.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн хамт олон “КОМАНД ШТАБ”-ын
өрөөг иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа.
25
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 300 ГАРУЙ АЛБА
ХААГЧ САЙН ДУРААРАА ЦУСАА ХАНДИВЛАЛАА
	 Улаанбаатар хотын цагдаагийн газрын  
харьяа газар, хэлтэс, төвийн алба хаагчид
“Халуун цуст цагдаа” уриан дор өнгөрсөн жилээс
эхлэн  сайн дурын үндсэн дээр цусаа хандивлах
ажиллагаанд  идэвхтэй оролцож  байна. 2015 онд
250 гаруй алба хаагч  цусаа хандивласан бол энэ
жилийн хувьд 350 гаруй болон нэмэгджээ.  	 	
Энэ ажиллагааг Улаанбаатар хотын цагдаагийн
газар, Цус сэлбэлт судлалын   үндэсний төвтэй
хамтран   цусны донорыг нэмэгдүүлэх, сургалт,
сурталчилгаа явуулах зорилгоор зохион байгуулан явуулж байна.
БҮРЭН ТОНОГЛОГДСОН АВТО МАШИНТАЙ БОЛЛОО
	 Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс дүүргийнхээ Иргэдийн Төлөөлөгчдийн
хурлын санхүүжилтээр эргүүл хяналт, шалгалт болон  хэргийн газрын үзлэгт ажиллах зориулалтаар  
IVECO маркийн автомашиныг бүрэн тоноглосон байна.
	 Энэхүү автомашин нь 4 зүгт камерын бичлэг хийх, ойр орчмын 100 метр газрыг гэрэлтүүлэх,
220кв-ын цахилгаан гаргах хүчин чадалтай бөгөөд алба хаагчид амрах амралтын өрөө, оффисийн
Хяналтын дэлгэц Машины гадаад байдал Камерын хяналтын дэлгэц
Био суултуур Дээд хэсэг Амралтын өрөө
26
	 Улаанбаатар хоттой ах, дүүгийн найрамдалт харилцаатай гадаад орнуудын хотуудын
цагдаагийн байгууллагуудтай харилцаа холбоотой хамтран ажилладаг бөгөөд гадаад
харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинээр харилцаа холбоо тогтоох ажлыг эрчимжүүлэн
ажиллаж байна.
Тухайлбал, тус цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар тэргүүтэй
төлөөлөгчид:
	 •  БНСУ-ын Сөүл хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн
арга хэмжээ,
	 •  БНХАУ-ын ӨМӨЗО-ны засаг захиргааны дэд тэргүүлэгч, нийгмийг аюулаас хамгаалах
тэнхимийн дарга, дэслэгч генерал Ма Мин-ий урилгаар Хөх хотод  албан айлчлал,
	 •  ХБНГУ-ын Бавари мужийн Ньюрэнбэрг хотод зохион байгуулагдсан Олон улсын галт
зэвсэг тусгай хэрэгслийн үзэсгэлэн,
	 •   Шведийн Вант Улсын Стокхольм хотын цагдаагийн газрын үйл ажиллагаа, гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажилтай танилцах зэрэгт албан томилолтоор ажилласан бөгөөд
харьяа нэгж, хэлтэс, төвийн дарга нараас Итали, Япон, Солонгос зэрэг улсуудад туршлага
судалж ажилласан байна.
	 Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Бугат хот, Хөлөнбуйр хотын цагдаагийн газрын
төлөөлөгчдийг хүлээн авч, ажил хэргийн уулзалт зохион байгуулсан бөгөөд Эрээн хотод
терроризмтой тэмцэх чиглэлээр “Бүргэд-2015” хоёр орны цагдаагийн тусгай албадын нэгдсэн
сургуулилтад амжилттай оролцсон.
Тус газрын болон харьяа нэгж, хэлтэс, тасаг, төвийн нийт 42 алба хаагчдыг ОХУ, Америк,
Франц, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Тайвань, Арабын Бүгд Найрамдах Египет зэрэг   улсуудад
22 удаагийн урт, богино хугацааны сургалт, танилцах аялал, албан айлчлал хийх, их, дээд
сургуульд суралцуулах зэрэг ажлыг амжилттай зохион байгуулсан байна.
	 2016 оны 4 дүгээр сард НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын Цагдаагийн
албанаас шалгалт, үнэлгээний баг ирж, Монгол Улсын цагдаагийн байгууллага НҮБ-ын Энхийг
дэмжих ажиллагаанд бие даан, цагдаагийн ажил, мэргэжлийн чиг үүргээр оролцох Мандат
олгох шалгалтад тус газраас 3 алба хаагч тэнцсэн бөгөөд ажиллагаанд оролцох бэлтгэл ажил
хангагдаад байна.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР
ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР
27
тоног, төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ.
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЕ
ҮЕИЙН ДАРГА НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
	 Улаанбаатар хотын цагдаагийн газрын
дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд,
даргын зөвлөлийн гишүүд тус цагдаагийн газрыг
удирдаж байсан үе үеийн дарга нарыг урьж ажил,
амьдралын арвин их туршлагаасаа хуваалцах
чин сэтгэлийн уулзалт, ярилцлагыг зохион
байгууллаа.
Энэ үеэр тус цагдаагийн газрын дарга
байгууллагын түүхэн замнал болон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга
хэмжээний талаар танилцууллаа.
Уулзалтад хошууч генерал О.Отгонжаргал, Ч.Амарболд, тэргүүн комиссар С.Баатаржав, туслах
комиссар Д.Батжаргал, Ч.Болдбаатар, цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн, Ж.Бумнанжид, О.Зоригт
нар оролцсон байна.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ
АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
	 Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагч С.Батболд,
Улаанбаатар хотын цагдаагийн газрын үйл
ажиллагаатай танилцаж, бие бүрэлдэхүүнтэй
уулзлаа.
	 Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёр,
гуравдугаар хэлтсүүд, Гачуурт тосгоны дэд хэсгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, ирэх
дөрвөн жилд “Аюулгүй хот” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлаа алба хаагчдад тайлбарлав.
	 Баянзүрх дүүргийн иргэдийн санал гомдол, цагдаагийн байгууллагын судалгаанд үндэслэн,
гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын захирагч тодорхой шийдвэр гаргаж, цагдаагийн байгууллагыг дэмжиж ажиллахыг хүссэхийн
зэрэгцээгээр цагдаагийн байгууллагад өнөөдөр нэн тулгамдаад байгаа асуудал нь камерын хяналтын
систем бөгөөд ашиглалтын зардал тусгагдаагүйгээс цагдаагийн байгууллагын нүд, чих болсон
камержуулалт Улаанбаатар хотын хэмжээнд асуудал дагуулж байгааг дурьдлаа.   
	 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ирэх оны нэгдүгээр
сарын 1-нээс баар, цэнгээний газарт шинэ стандарт мөрдүүлэхээр яригдаж байгааг онцоллоо. 	
Тэрээр “Баар, цэнгээний газрын талаар иргэд янз бүрийн байр суурь илэрхийлдэг. Баянзүрх дүүргийн
нутаг дэвсгэр Баянцээлийн гудамж онцгой анхаарал
татаж байгаагийн зэрэгцээ оршин суугчдаас хотын
удирдлагуудад хүсэлт ирүүлсэн. Цагдаагийн байгууллага
ч үүнд дүгнэлт хийж байгаа нь сайшаалтай. Хотын иргэн
аюулгүй, айдасгүй, амар амгалан амьдрах эрхтэй.
	 Энэ эрхийн баталгааг төрийн байгууллага бүрдүүлж
өгөх ёстой. Тиймээс цагдаагийн байгууллагын тулгамдаж
буй асуудлыг шийдэхэд  Нийслэлийн Засаг даргын Тамгын
газар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн “Камерын
систем”-ийн хувьд хэвийн ажиллах төсөв, санхүүгийн
асуудлыг шийдэж өгөхөөр боллоо.
ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
28
ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛ
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулж
цагийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, хамтран
ажиллах замаар “Олон нийтийн цагдаа”,
“Оюутан цагдаа” арга хэмжээг үргэлжлүүлнэ.
Улаанбаатар хотын гудамж зам, талбайг хянах,
гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
зорилгоор  Камерын хяналтын удирдлагын
нэгдсэн төв бүхий “Аюулгүй хот төсөл”
хэрэгжүүлнэ.
Нийслэлийн хэмжээнд “Гэмт хэргийн цахим
зураглал систем”-ийг нэвтрүүлэн эрүү хэв
журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх,
урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах
нэгдсэн төв бий болгон үр дүнг тооцно.
“Хэв журмын урамшилт эргүүлийн тоог
нэмэгдүүлж, хөдөлгөөнт эргүүлийн
автомашины парк шинэчлэлт хийх замаар
гудамж, талбайд тавих хяналтыг сайжруулах
ажлын хүрээнд “Эргүүл” хөтөлбөр
боловсруулан хэрэгжүүлнэ.
Олон нийтийн цагдаа
Оюутан цагдаа
Гэмт хэрэг, зөрчлийг газрын зурагт
тэмдэглэсэн байдал
Камерын хяналтын удирдлагын төв
Эргүүлийн таних тэмдэг
29
	 Улаанбаатар хотын цагдаагийн газраас Нийслэлийн Мэдээллийн технологийн газартай
хамтран “Ухаалаг цагдаа” төслийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах зөвлөлд танилцуулж, хэрэгжүүлэхээр боллоо.
2 ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖИНЭ
Нэгдүгээр үе шат – 2016 он
1.   Цагдаагийн 152 хороо, дэд хэсгийн байрыг сүлжээнд холбох
2.   Гэмт хэргийн орон зайн мэдээллийн систем
3.   Мэдээлэл дамжуулах цогц програм хангамжийн өргөтгөл  
Хоёрдугаар үе шат – 2017 он
1. “Ухаалаг цагдаа” мэдээлэл дамжуулах ухаалаг төхөөрөмж
2. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нэгдсэн хяналтын систем
3. Дүн шинжилгээний систем гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжих юм.
	 “Ухаалаг цагдаа” төсөл нь цагдаагийн байгууллагын хэсгийн байр, дэд хэсгийг интернетийн
сүлжээнд холбох, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж буй эмзэг цэгийг тодорхойлж үнэлэлт, дүгнэлт өгч
урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах, бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлэх,
иргэн, жолооч, тээврийн хэрэгсэл, эрэн сурвалжлалтын талаарх мэдээллийг шуурхай бүртгэх,
дамжуулах, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх цогц арга хэмжээ юм.
“Ухаалаг цагдаа” төслийг хэрэгжүүлснээр:
Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас сэжигтэй этгээд, тээврийн хэрэгсэл, жолоочийн
бүртгэл мэдээлэл шуурхай авах
Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж буй эмзэг цэгүүдийг тодорхойлж,  эрүүгийн болон хэв журмын
нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран эд зүйлийн
бүртгэл судалгаа хийж, гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсэд нь хяналт тогтоосноор эрэн
сурвалжлах ажилд ахиц гарч, хохирол нөхөн төлүүлэлт сайжрах
Цагдаагийн алба хаагч шаардлагатай тохиолдолд иргэн, аж ахуй нэгж, байгууллага, тээврийн
хэрэгсэл, жолоочийн талаарх мэдээллийг үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид цаг тухайд нь
шалгаж, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэх юм.
30
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХЭВ ЖУРМЫН
УРАМШИЛТ ЭРГҮҮЛД 2500 ИРГЭН АЖИЛЛАХ БОЛЛОО
	 Гудамж, талбайд тавих хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын
цагдаагийн газраас “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллах журмыг боловсруулан
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 08 дугаар
сарын 31-ний өдрийн 13 тогтоолоор батлуулсан. Журмын хэрэгжилтийг хангах ажлын
хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, хэв
журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тухайн орчинд оршин суудаг 2500 иргэнийг сонгон
авч сар бүр тодорхой мөнгөн урамшил олгож, хөдөлмөр аюулгүй байдлын таних тэмдгээр
ханган ажиллуулах юм.
	 Нийслэлийн хэмжээнд ажиллах хэв журмын урамшилт эргүүлийн төлөөллийг 2016
оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагт Нийслэлийн Иргэний танхимд хүлээн авч уулзаж,
ажиллах чиглэлийн талаар танилцууллаа.
	 Уулзалтад Нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга,
М.Буяндэлгэр, Нийслэлийн Мэдээллийн
технологийн газрын даргын үүргийг түр
орлон гүйцэтгэгч н.Чинзориг, Улаанбаатар
хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн
хурандаа Ж.Эрдэнэболд ажил хариуцсан дэд
дарга, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга,
хэв журмын урамшилт эргүүлд ажиллах 250
гаруй  иргэдийн төлөөлөл оролцлоо.
31
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН СЭТГҮҮЛ

More Related Content

What's hot

нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх ас...
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх ас...нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх ас...
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх ас...Buka King
 
Нийслэлийн Засаг
Нийслэлийн Засаг Нийслэлийн Засаг
Нийслэлийн Засаг Buka King
 
6йайуа уа уа уа уауа
6йайуа уа уа уа уауа 6йайуа уа уа уа уауа
6йайуа уа уа уа уауа Evsel Nith
 
6 баыхыжэх ыжх ыжх ыжх
6 баыхыжэх ыжх ыжх ыжх6 баыхыжэх ыжх ыжх ыжх
6 баыхыжэх ыжх ыжх ыжхEvsel Nith
 
9 өуыйбө ө өцу өцуө
9 өуыйбө ө өцу өцуө 9 өуыйбө ө өцу өцуө
9 өуыйбө ө өцу өцуө Evsel Nith
 
Монгол улсын хууль
Монгол улсын хуульМонгол улсын хууль
Монгол улсын хуульsurenee
 
Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Buka King
 
Монгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлМонгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлzulalazu
 
бүгд найрамдах монгол ард улсын үндсэн хууль 1940 он
бүгд найрамдах монгол ард улсын үндсэн хууль 1940 онбүгд найрамдах монгол ард улсын үндсэн хууль 1940 он
бүгд найрамдах монгол ард улсын үндсэн хууль 1940 онSamdan Batchuluun
 

What's hot (15)

нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх ас...
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх ас...нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх ас...
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх ас...
 
Tmp a32e
Tmp a32eTmp a32e
Tmp a32e
 
Нийслэлийн Засаг
Нийслэлийн Засаг Нийслэлийн Засаг
Нийслэлийн Засаг
 
6йайуа уа уа уа уауа
6йайуа уа уа уа уауа 6йайуа уа уа уа уауа
6йайуа уа уа уа уауа
 
6 баыхыжэх ыжх ыжх ыжх
6 баыхыжэх ыжх ыжх ыжх6 баыхыжэх ыжх ыжх ыжх
6 баыхыжэх ыжх ыжх ыжх
 
9 өуыйбө ө өцу өцуө
9 өуыйбө ө өцу өцуө 9 өуыйбө ө өцу өцуө
9 өуыйбө ө өцу өцуө
 
Монгол улсын хууль
Монгол улсын хуульМонгол улсын хууль
Монгол улсын хууль
 
үндсэн хуулийн өөрчлөлтүүд
үндсэн хуулийн өөрчлөлтүүдүндсэн хуулийн өөрчлөлтүүд
үндсэн хуулийн өөрчлөлтүүд
 
Бусад
БусадБусад
Бусад
 
Tmp d923
Tmp d923Tmp d923
Tmp d923
 
Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg
 
Монгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлМонгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэл
 
Tmp e1f9
Tmp e1f9Tmp e1f9
Tmp e1f9
 
бүгд найрамдах монгол ард улсын үндсэн хууль 1940 он
бүгд найрамдах монгол ард улсын үндсэн хууль 1940 онбүгд найрамдах монгол ард улсын үндсэн хууль 1940 он
бүгд найрамдах монгол ард улсын үндсэн хууль 1940 он
 
монгол улсын үндсэн хууль
монгол улсын үндсэн хууль монгол улсын үндсэн хууль
монгол улсын үндсэн хууль
 

Similar to УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН СЭТГҮҮЛ

Хотын соёл танаас эхлэнэ
Хотын соёл танаас эхлэнэХотын соёл танаас эхлэнэ
Хотын соёл танаас эхлэнэХотын Соёл
 
Ub hicheeliin zevlemj 2013
Ub hicheeliin zevlemj 2013Ub hicheeliin zevlemj 2013
Ub hicheeliin zevlemj 2013Mbg Muugii
 
heleltseh asuudal
heleltseh asuudalheleltseh asuudal
heleltseh asuudalEvsel Nith
 
Lekts 16 90-eed onoos hoish mgl
Lekts 16 90-eed onoos hoish mglLekts 16 90-eed onoos hoish mgl
Lekts 16 90-eed onoos hoish mglDamdin Serdaram
 
Shine nalaih-sonin
Shine nalaih-soninShine nalaih-sonin
Shine nalaih-soninhakja
 

Similar to УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН СЭТГҮҮЛ (8)

Badraa 333
Badraa 333Badraa 333
Badraa 333
 
Хотын соёл танаас эхлэнэ
Хотын соёл танаас эхлэнэХотын соёл танаас эхлэнэ
Хотын соёл танаас эхлэнэ
 
Niisleliin tvvh soyl2013
Niisleliin  tvvh soyl2013Niisleliin  tvvh soyl2013
Niisleliin tvvh soyl2013
 
Ub hicheeliin zevlemj 2013
Ub hicheeliin zevlemj 2013Ub hicheeliin zevlemj 2013
Ub hicheeliin zevlemj 2013
 
Manjiin ue
Manjiin ueManjiin ue
Manjiin ue
 
heleltseh asuudal
heleltseh asuudalheleltseh asuudal
heleltseh asuudal
 
Lekts 16 90-eed onoos hoish mgl
Lekts 16 90-eed onoos hoish mglLekts 16 90-eed onoos hoish mgl
Lekts 16 90-eed onoos hoish mgl
 
Shine nalaih-sonin
Shine nalaih-soninShine nalaih-sonin
Shine nalaih-sonin
 

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН СЭТГҮҮЛ

  • 1. 1
  • 2.
  • 3. 3 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын цагдаагийн газар үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан төрийн тусгай албанд тангараг өргөж, ард олныхоо амгалан тайван амьдралын төлөө ìýäëýã áîëîâñðîë, àâúÿàñ ÷àäâàð, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн ахмад буурлууд, тэдний үйл хэргийг нэр төртэй залгамжлан хүчин зүтгэж байгаа цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа хамтран ажилладаг байгууллага, ард иргэд та бүхэнд баярын мэндчилгээ дэвшүүлье. Монгол улсын маань зүрх нь болсон нийслэл хотод 1926 онд тулгын чулуугаа тулан байгуулагдсан цагаасаа хойш төр, түмэн олныхоо амар тайван байдлыг сахиулж, гэмт явдалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ иргэд, олон нийтийн дэмжлэг туслалцаанд түшиглэн нэр төртэй биелүүлж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Улс орны ýð¿¿ãèéí íºõöºë áàéäàë ýýäðýý òөâөãòýé, çàðèì òîõèîëäîëä õ¿íäðýëòýé, ñóðãàìæòàé, õ¿íäõýí ñîðèëòóóä òóëãàð÷ áàéãàà õýäèé ÷ öàãäààгийн áèå á¿ðýëäýõ¿¿í ºðãºñºí òàíãàðàãòàà ¿íýí÷ байж, òºðºº ò¿âøèí, ò¿ìýí îëíîî àìàð àìãàëàí áàéëãàхын òºëºº хичээн зүтгэж байна. Тус цàãäààгийн газар нь бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчноо боловсронгуй болгох, үйл ажиллагаагаа олон улсын жишигт хүргэх, àëáà õààã÷äûí ажиллах нөхцлийг сайжруулах, улмаар àæëûí õàðèóöëàãà, ¸ñ ç¿éä òàâèãäàõ øààðäëàãûã ºíäºðæ¿¿ëж, õàðüöààíû ñî¸ë, ìýðãýæëèéí óð ÷àäâàðыг дээшлүүлснээр гýìò хэргийн илð¿¿ëýëòийг ахиулах, óðüä÷èëàí ñýðãèéëýõ àæèëä èðãýäèéí îðîëöîîã íýìýãä¿¿ëснээр îëîí íèéòийн õàìòûí àæèëëàãààã өргөжүүлэх зорилт тавиí ажиллаж байна. Бид ард иргэдийнхээ òºëºº õ¿÷ áîëîëöîîãîî äàé÷ëàí ºðãºñºí òàíãàðàãтàà ¿íýí áàéæ, õóóëèàð õ¿ëýýñýí ¿¿ðãýý нэр òºðтэй, øóäаðãààð биелүүлж ажиллана гэдэгт èòãýë òºãñ áàéгаагаа илэрхийлэхийн ялдамд Та бүхэнд баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, ажилд тань амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Төр минь түвшин, түмэн олон минь амгалан байж, монгол төрийн цагдаагийн сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай. УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.ЭРДЭНЭБОЛД Мэндчилгээ
  • 4. 4 УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХИЙН ХУРААНГУЙ Их нүүдэлчдийн нийслэл Хан Богдын ар, хатан Туулын хөндийд 1778 онд суурьших хүртлээ 29 удаа нүүдэллэсэн гэх бөгөөд Алтан тэвшийн хөндийд Хүн чулуун хөшөө угтсаныг бэлэгшээн төвхнөж, хожмоо муу бүхнээс сэргийлж, энхтайвныг сахиулах, өнө удаан оршин тогтнохыг билэгдэж, мэлхийт хөшөөгөөр орлуулан мөнхжүүлсэн түүхтэй ажээ. Монгол улсын Нийслэлийн нэр түүхэндээ 5 удаа солигджээ. • Өргөө 1639-1651 он • Номын хүрээ 1651-1706 он • Их Хүрээ 1706-1911 он, • Нийслэл хүрээ 1912-1921 он, • Улаанбаатар хот 1924 оноос Ардчилсан шинэ Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ”гэж баталгаажуулсан бөгөөд Улаанбаатар нь дэлхийн 107 дахь саятан хот юм. Нийслэл нь хуулиар тусгайлан олгосон онцлог чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бөгөөд тусгай статус бүхий хот мөн учир манай эх орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын хамгийн том төв гэж үздэг. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1926 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 9 дүгээр тогтоолоос УБ хотын түр захиргааны газрын дэргэд нийслэл хотын амгалан тайван байдлыг сахиулах үүүрэгтэй Цагдан сэргийлэх хэлтсийг 51 нэгж орон тоотой байгуулсан. Засгийн газрын 1928 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 1 дүгээр хурал Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 25-р тогтоолоор хотын цагдан сэргийлэхийн шинэчилсэн дүрмийг баталсан. Засгийн газрын 1928 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн хуралдаанаар Нийслэлийг цагдан сэргийлэхийг Газар болгон өргөтгөжээ. Цагдан сэргийлэх байгууллага нь 1930- 1940 онд дээрх бүтцээр ажиллаж, Улаанбаатар хотын асуудлыг Улсын цагдан сэргийлэх газар хариуцаж байсан бөгөөд тухайн үед Цагдан сэргийлэхийн даргаар Н.Жигжид (1930-1932 он ), Л.Дарьсүрэн (1932-1933 он ), Л.Сэнгэжав (1933- 1934 он ), Д.Жадамбаа (1934-1936 он ), Б.Аюуш (1936-1937 он ), Г.Хас -Очир (1937- 1939 он ) М.Дамдинсүрэн (1939-1940 он ) нар ажиллаж байв. Хөдөө орон нутаг аймгуудад Цагдан сэргийлэх анги салбар байгуулагдах ажил үндсэндээ бүрэн хийгдэж дууссантай холбоотойгоор Улсын цагдан сэргийлэх Газрын хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан Нийслэл хотын Цагдаагийн ажлыг бие даалган явуулах шаардлагын дагуу Улсын Бага ХурлынТэргүүлэгчдийн1945 оны 48 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Цагдан Сэргийлэх анги байгуулагджээ.
  • 5. 5 Дотоод явдлын яамны сайдын 1945 оны дугаар 3 дугаар сарын 22-ны өдрийн 101 дугаар тушаалаар Хотын цагдан сэргийлэх ангийн даргаар ахмад Н.Маналжав, орлогч даргаар ахмад Чойндон нарыг томилсон байна. 1945 оны 03 дугаар сарын 14-ний ДЯЯ-ны сайдын 170 дугаар тушаалаар УЦСГ-н даргын Сэргийлэн хамгаалах ба Улаанбаатар хотын асуудлыг эрхэлсэн орлогчийн орон тоог баталсан ба Улаанбаатар хотын 11 хороог хариуцан ажиллах Цагдан сэргийлэх 5 анги, 1 хэсгийг байгуулсан. Үүнд Улаанбаатар хотын: • 1,4-р хороодыг хариуцан ЦС 1 анги /одоогийн СБД цагдаагийн хэлтэс/ • 2,3,8-р хороодыг хариуцсан ЦС 2-р анги /одоогийн СХД-н цагдаагийн хэлтэс/ • 5,9,11-р хороодыг хариуцсан ЦС 3-р анги /одоогийн БГД цагдаагийн хэлтэс / • 6-р хороог хариуцсан ЦС 4-р анги /одоогийн ХУД-н цагдаагийн хэлтэс/ • 7-р хороог хариуцсан ЦС 5-р анги /одоогийн БЗД-н цагдаагийн хэлтэс/ байгуулагдсан. НАХЯ-ны сайдын 1958 оны 03 дугаар сарын 28-ны 393-р тушаалаар Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын Налайх дахь ЦС 6-р анги байгуулсан. Цэргийн ба Нийгмийн аюулаас хамгаалах хэргийг эрхлэх яамны сайдын 1959 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 49-р тушаалаар УБХЦГ-г татан буулгаж, мөн хотын ЦС ерөнхий хэлтэс болгон өөрчилсөн бөгөөд бүтцэд Мөрдөн байцаах, Гал , Сэргийлэн хамгаалах хэлтэс, хотын ЦС ангиудыг харьяалуулжээ. МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчооны 1962 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрыг дахин байгуулсан бөгөөд 1960- аад оны Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газар нь УЦСЕГ-ын шууд харьяанд Эрүү, Өмчийн хэлтэс, Сэргийлэн хамгаалах гарнизон, районуудын Цагдан сэргийлэх 6 ангитай ажиллаж байлаа. НАХЯ-ны сайдын 1980 оны 01 дүгээр сарын 15- ны өдрийн 28-р тушаалаар УБХЦГ-н бүтцэд “ШТАБ” байгуулагдсан. “ШТАБ” нь удирдлага зохион байгуулалт, төлөвлөлт, тоо бүртгэл, дүн шинжилгээ, мэдээлэл, дотоод няналт шалгалт, албаны шуурхай бэлэн байдлыг хангах ажлыг шууд хариуцаж байв. 1990-ээд оноос тамгын, захиргаа удирдлагын хэлтэс гэж нэрлэх болсон. НАХЯ-ны 1979 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 709-р тушаалаар тус газрын бүтцэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагдсан.
  • 6. 6 БНМАУ -ын СнЗ-ийн 1968 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын болон Районы цагдан сэргийлэх хэлтсийн дежур , пост эргүүлийг ... радио холбоотой болгох шийдвэр гарсны дагуу мөн оны 5 дугаар сард УЦСЕГ-ын Шинжлэх ухаан техникийн хэлтсийн дэргэд “Холбооны тасаг ”-ийг бие даалган байгуулжээ . НАХЯ -ны сайдын 1974 оны 5 дугаар сарын 31- ны өдрийн 368 дугаар тушаалаар “Эргүүлийн албанд мотоцикль ашиглах тухай ” заавар батлагджээ. Цагдаагийн баярыг “Тэмдэглэлт өдрийн тухай хууль ”-ийн дагуу Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тогтоож байхаар болов.
  • 7. 7 СнЗ -ийн 1965 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн тогтоолоор Нийслэлийн Цагдан сэргийлэх газрын харьяанд гудамж талбайд нийгмийн хэв журам сахиулах үндсэн үүрэг бүхий “Эргүүл рот”-ыг З салаа 100 гаруй хүнтэй , 40 орчим орчим агт морьдтойгоор байгуулжээ. НАХЯ-ны сайдын тушаалаар 1987 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар тус ротыг татан буулгаж , Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн бүтцэд хамгаалалтын салаа үлдээж, үлдэх хүчийг дүүргүүдэд шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагын үндсэн үүргийн нэг нь нийтийн хэв журам хамгаалах тул одоо ч тус ротын үүргийг нэршлээ өөрчилсөн бүтцүүд гүйцэтгэсээр байгаа. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын Цагдан сэргийлэх Ерөнхий газрын харьяанд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Цагдан сэргийлэх газар байгуулагдав. Улаанбаатар хотын захиргааны Паспортын албыг 1945 онд сэргийлэх рүү шилжүүлснээр нийслэлийн иргэдэд паспорт олгох ажил үргэлжлэн хийгдэж ирснийг тус байгууллагын цагдаа дахь үүсгэл гэж үзэж болох юм. Бүх нийтийн эргүүлд гарахын өмнө.
  • 8. Тус албыг 1970-аад оны эхээр хэсэг хугацаанд аймаг хотын АДХГЗ-ны харьяанд ажиллуулж байгаад 1976 оноос Цагдаагийн байгууллагад буцааж шилжүүлсэн байдаг . Ардчилсан өөрчлөлтийн явцад гадаад улсад зорчих иргэдийн урсгал нэмэгдсэнийг харгалзан ЦЕГ-ын даргын болон УБ хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны 1990 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн б/374, б/100 дугаар хамтарсан тушаал, захирамжаар УБ хотын Цагдан сэргийлэх газрын харьяанд Паспортын тасаг байгуулагдаж, Монгол улсын болон үндэсний энгийн гадаад паспорт олгох болов. Нийслэл Хүрээний төв гудамж /Одоогийн Занабазарын музейн хойд талд Цагдан сэргийлэх газрын байшингийн харагдаж буй байдал/ Хотын Цагдан сэргийлэх газрын байшин. 1396 он Нийслэлийн Цагдаагийн газрын байр /1936-2012 он/ 2014 оны 10 дугаар сард энэ байранд оров.
  • 9. Шинэчлэгдсэн бүтэц, зохион байгуулалтаар Нийслэлийн Цагдаагийн газар нь Боловсон хүчний тасаг, Дүн шинжилгээ, мэдээллийн тасаг, Жижүүрийн шуурхай албаны тасаг, Эрэлч нохойн групп, Мөрдөн байцаах хэлтэс, Сэргийлэн хамгаалах алба, Хамгаалалтын тасаг, Дипломат байгууллагуудыг хамгаалах рот, Авто техникийг шалган байцаах хэлтэс, Аж ахуй, санхүүгийн тасаг, Холбооны тусгай тасаг, Авто бааз зэрэг албадтай байв. Монгол Улсын Хууль зүйн сайдын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн а/140 дүгээр тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрыг “Улаанбаатар хотын цагдаагийн газар” болгон харьяалах нутаг дэвсгэрийг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн нутаг дэвсгэр байхаар тогтоосноор байгууллагын бүтэц, орон тоог Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/284 дүгээр тушаалаар баталсан. Монгол улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 346 дугаар тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод цагдаагийн эргүүлийн байршлыг шинэчлэн тогтоож 24 цагийн горимд шилжүүлэх ажлыг зохион байгуулсны үндсэн дээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар “Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар” байгуулагдан 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс Нийслэлийн 4 бүс 50 хэсэгт хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байв. Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн баярын жагсаал
  • 10. 10 Улаанбаатар хотын цагдаагийн газар нь Цагдаагийн албаны тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн 9 дүгээр зүйлд зааснаар “Гэмт хэрэгтэй тэмцэх”, “Нийтийн хэв журам хамгаалах”, “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах”, “Цагдаагийн байгууллагын захиргааны хяналтын үүрэг”-ийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/284 дүгээр тушаалаар баталсан бүтэц, зохион байгуулалттайгаар гүйцэтгэж байна. БҮРТГЭГДЭЖ БУЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ, ГЭМТ ХЭРГИЙН ТООН МЭДЭЭ Нийслэл хотын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 102 тусгай дугаарын утсанд хоногт дунджаар 4000-5000 удаа холбогдсоноос 1000-1500 гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, үүнээс 40-60 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдэж байна. Гомдол, мэдээлэл: Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сард 293974 гомдол мэдээлэл шалгасан. Улсын хэмжээнд бүртгэгдсэн 406137 гомдол мэдээллийн 72.3 хувийг эзэлж байна. Хамгийн олон гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дүүргийг аймагтай харьцуулахад: Тайлбар: Баянзүрх дүүрэгт 2016 оны эхний 10 сарын байдлаар бүртгэгдсэн гомдол, мэдээллийг Төв аймагт бүртгэгдсэн гомдол мэдээлэлтэй харьцуулахад 73081 нэгжээр буюу 15 дахин их байна. Улсын хэмжээнд 406137 гомдол, мэдээлэл бүртгэгдснээс: Харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд бүртгэгдсэн гомдол, мэдээлэл /2016 оны эхний 10 сарын байдлаар/
  • 11. 11 2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 23080 гэмт хэрэг бүртгэгдснээс Улаанбаатар хотын хэмжээнд 15257 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 66.1 хувийг эзэлж байна. Хамгийн олон гэмт хэрэг бүртгэгдсэн дүүргийг аймагтай харьцуулахад: ГЭМТ ХЭРЭГ Харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд бүртгэгдсэн гэмт хэрэг /2016 оны эхний 10 сарын байдлаар/ Тайлбар: Баянзүрх дүүрэгт 2016 оны эхний 10 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээг Төв аймагт бүртгэгдсэн гэмт хэрэгтэй харьцуулахад 2787 нэгжээр буюу 4.8 дахин их байна.
  • 12. 12
  • 13. 13
  • 14. 14 УЛААНБААТАР ЦАГДААГИЙН ХҮРЭЭ Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Цагдаагийн хүрээ байгуулах тухай” 271 дүгээр тушаалаар “Цагдаагийн хүрээний ёс журам сахиулах алба”-ыг байгуулан ажлын зааврыг хавсралтаар баталж, ёс журмын эргүүлийг 24 цагийн хугацаагаар 4-өөс доошгүй офицерын бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгүүлэхээр заажээ. Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 106 дугаар тогтоолоор “Цагдаагийн хүрээний дүрэм”- ийг баталснаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 1994 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 200 дугаар тушаалаар Улаанбаатар хот болон 21 аймагт 1994 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс Цагдаагийн хүрээг шинэчлэн байгуулж, уг тушаалд Улаанбаатар цагдаагийн хүрээний даргаар Цагдаагийн ерөнхий газрын Хэв журмын хэлтсийн дарга, хурандаа Л.Гарамжил, дэд даргаар Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай албаны хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Гантулга, Ерөнхий зохицуулагчаар Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Гантөмөр нарыг, орон нутагт тухайн аймгийн цагдаагийн хэлтсийн дарга нарыг Хүрээний даргаар тус тус томилжээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 1997 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Цагдаагийн ёс журмын албыг шинэчлэн зохион байгуулах тухай” 61 дүгээр тушаалаар Дотоодын цэргийн Ёс журмын албаны эргүүлийн ахлах офицерын орон тоог цалин, хувцасны зардал, эд хогшлын хамт Дотоодын цэргийн 805 дугаар хорооноос Цагдаагийн ерөнхий газрын Хэв журмын хэлтэст дэд хурандаа Н.Ганболдод шилжүүлэн Цагдаагийн хүрээний Ёс журам сахиулах хэсэг нэртэй байгуулсан байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2004 оны 81 дүгээр тушаалаар Нийслэл Улаанбаатар хотод “Улаанбаатар цагдаагийн хүрээ” байгуулж даргаар нь Нийслэлийн цагдаагийн газрын даргыг, дэд даргаар Дотоодын цэргийн штабын даргыг, Ерөнхий зохицуулагчаар Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн даргыг тус тус томилж өөрчилжээ.
  • 15. 15 Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 34 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар шинэчлэгдэн батлагдсан “Цагдаагийн хүрээний дүрэм”-д Цагдаагийн хүрээний дарга, дэд даргын эрх, ерөнхий зохицуулагчийн зохион байгуулах ажлын хүрээг тодорхойлсон. Цагдаагийн хүрээний дарга: - Бие бүрэлдэхүүн цагдаагийн дотоод албаны дүрэм, хүрээний дүрэм цагдаагийн алба хаагчийн сахилгын болон ёс зүйн дүрэм, дүрэмт хувцас өмсөх болон агсамж хэрэглэж буй байдалд хяналт тавих ажлыг зохион байгуулах, - Хүрээний бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай тушаалыг биелүүлэх ажлыг зохион байгуулах, - Цагдаагийн хүрээний баяр, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах, - Эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах, - Холбогдох хууль тогтоомжийн дагуу цагдаагийн алба хаагчид сайшаал, сахилгын шийтгэл ногдуулах хүсэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд саналаа хүргүүлэх, - Цагдаагийн хүрээний эрх хэмжээнд хамаарах асуудлаар хүрээнд харьяалагдах цагдаагийн нэгж, албад, нутаг дэвсгэрийн болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, алба хаагчид шаардлага тавьж биелэлтийг хангуулах, - Цагдаагийн хүрээнээс зохиох тодорхой ажил үүргийг гүйцэтгүүлэхээр цагдаагийн алба хаагчийг шууд захирах даргатай нь зөвшилцөн томилон ажиллуулах, - Цагдаагийн хүрээнд хариуцуулсан үүргийг биелүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай тушаалыг биелүүлэх, бэлтгэл сургууль зарлан хийлгэх Цагдаагийн хүрээний дэд дарга: - Бие бүрэлдэхүүнд цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, хүрээний дүрэм, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, дүрэмт хувцас өмсөх, агсамж хэрэглэх мэдлэг олгох, энэ талаар хүрээний цагдаагийн байгууллагаас зохиох ажлыг уялдуулан зохицуулж хяналт тавих, - Цагдаагийн хүрээний төлөвлөгөө, даргын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, - Цагдаагийн хүрээний байгууллагын биеийн тамирын танхим, сургалтын болон буудлагын талбайд хичээллэх хуваарийг гарган баталж мөрдүүлэх, - Эрх хэмжээнийхээ асуудлаар хүрээний цагдаагийн байгууллага, алба хаагчдад үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах, Хүрээний ерөнхий зохицуулагч: - Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, цагдаагийн эргүүл, харуулын дүрэм, дүрэмт хувцас өмсөх журам, агсамж хэрэглэж буй байдалд хяналт тавьж, ёс журам сахиулах эргүүлийг удирдах зэрэг эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.
  • 16. 16 УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРААС ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 95, УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 90, АХМАДЫН ХОЛБООНЫ 50 ЖИЛИЙН ТҮҮХТ ОЙНУУДЫГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛУУДААС Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэгдүгээр байранд түүхэн замналын баримтад булан байгуулав. Улаанбаатарын цагдаа зурагт түүх Дэлхийн зарим улсын цагдаа, Монгол цагдаагийн он дарааллын түүхчилсэн хураангуй Сүхбаатар дүүрэг, Сонгино хайрхан, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёр дугаар хэлтсүүд нь “Ахмадын өрөө”-г байгууллаа. Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэг дүгээр байрны гаднах орчинд засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийв. Гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн байр “Хүндэтгэлийн булан”
  • 17. 17 БУУДЛАГЫН ТЭМЦЭЭНД 22 АЛБА ХААГЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИЛОО Буудлагын аварга шалгаруулах тэмцээн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төвийн байранд явагдаж, харьяа газар, хэлтсийн 11 багийн 22 алба хаагч ПМ маркийн гар бууны төрөлд цэц мэргэнээ сорьж өрсөлдснөөс багийн дүнгээр Албадан саатуулах төв тэргүүлж, удаах байрт Нийтийн хэв журам хамгаалах нэгж, Гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн 2 дугаар хэлтсийн багууд тус тус шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шилдэг эрэгтэй мэргэн буудагчаар Албадан саатуулах төвийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Санжаадорж, шилдэг эмэгтэй мэргэн буудагчаар Гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн бичээч, цагдаагийн дэд ахлагч Б.Ичинхорлоо нар шалгарав. “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ БОЛОН ХҮҮХДЭЭС МЭДҮҮЛЭГ АВАХ ӨРӨӨ” Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авах зорилгоор “Хүүхэд хамгааллын өрөө”-г шинээр тохижуулсан байна. “БИДНИЙ БАХАРХАЛ” ХҮНДЭТГЭЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО Цагдаагийн байгууллагын үе үеийн ажил мэргэжлийн болон хөдөлмөрийн аварга, ахмад ажилтнуудын ажлын тэргүүн туршлага, бүтээлч санаа, ажил үйлсийг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, судлуулах, сурталчлах зорилгоор “Бидний бахархал” хүндэтгэлийн арга хэмжээг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Монголын хүүхдийн ордон”-ны бага танхимд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд хошууч генерал О.Отгонжаргал, Монгол улсын гавьяат хуульч, цагдаагийн бэлтгэл хурандаа Ш.Энхбат, Цагдаагийн ерөнхий газрын Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэн, Т.Мөнхдалай, И.Төмөрбаатар, Ж.Бумнанжид, Э.Баярсайхан, Д.Чулуун болон бэлтгэл хошууч Л.Мөнхтогоо, цагдаагийн ахмад ажилтан Г.Чугнаадорж нар уригдан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 60 гаруй алба хаагчдад ажил, амьдралын арвин туршлагаасаа хуваалцан, санал сэтгэгдлээ солилцсон юм.
  • 18. 18 ИРГЭН БҮР ЦАГДАА БОЛОХ БОЛОМЖТОЙ Тус цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлийн талаарх анхан шатны мэдээлэл, цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авах зорилгоор ухаалаг гар утсанд зориулсан iP- olice аппликейшнийг ажиллагаанд оруулаад байна. Энэхүү iPolice аппликейшнийг иргэд гар утсандаа суулгаснаар мэдээллийг фото зураг, видео, текстэн хэлбэрээр цагдаагийн байгууллагад илгээх, шийдвэрлэлтийн үр дүн утсанаасаа шалгах боломжтой юм. ХҮҮХЭД, БАГАЧУУДЫН БУГУЙД ЭЦЭГ, ЭХИЙН УТАСНЫ ДУГААР БИЧИХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ БУГУЙВЧИЙГ ЗҮҮЖ ӨГЧ БАЙНА Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудаа амар тайван баярлуулахын төлөө Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Мөн баяр, наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдүүд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрөх тохиолдол ихээр гардаг тул Улаанбаатар хотын цагдаагийн газрын Мэдээлэл харилцааны багийн алба хаагчид хүүхэд, багачуудын бугуйд эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүж өгч байна.
  • 19. 19 УДАМ ДАМЖСАН АЛБА ХААГЧДАА АЛДАРШУУЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Удам дамжсан алба хаагчдаараа бахархах “Бахархлын өдөр” өдөрлөгийг өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Цагдаа цогцолбор”-т зохион байгуулж, өдөрлөгт оролцсон 50 гаруй ахмад ажилтан, алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ. “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛЛОО Байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор Монголын Үндэсний олон нийтийн радио телевизòýé õàìòðàí “Монголын нэг өдөр” íýâòð¿¿ëãèéã áýëòãýí îëîí íèéòýä õ¿ðãýлээ. Íýâòð¿¿ëýãò Óëààíáààòàð õîòûí öàãäààãèéí ãàçðààñ òºðñºí óðëàã ñïîðòûí àëäàðòíóóä áîëîí ãýìò õýðãèéг óðàí íàðèéí àðãààð èëð¿¿ëñýí, õ¿íèé àìü íàñ àâàðñàí, онцгой гавьяа байгуулсан алба хаагчдын төлөөллийг оролцуулж, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд ашиглаж буй машин техник, тусгай хэрэгсэл, морьт эргүүл, албаны нохой, нисдэг камер зэргийг танилцууллаа.
  • 20. 20 “ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2016” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО “БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЭКО ОРЧИН” СЭДЭВТ УРИАГ ӨРНҮҮЛЖ, ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ “Цэвэр агаар цэнгэг устай орчин” сэдэвт аяныг өрнүүлж, харьяа нэгж, хэлтэс, төвийн 3000 гаруй алба хаагч Туул голын ай сав орчмын 15 км газрыг цэвэрлэн, 7 машин, 32 тонн хог, хаягдлыг голын ай саваас зайлуулав. Цэвэрлэгээнд Монголын оюутны холбоо, Туул голоо хамгаалъя үндэсний хөдөлгөөний 150 гаруй оюутан цагдаа, идэвхтэн иргэд хамтран ажилласан нь сайшаалтай байлаа. Харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс шалгарсан хэсгийн байцаагч нарын дунд “ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2016” тэмцээн 2016 оны 5 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд хэсгийн байцаагч нар албаны бэлтгэл, бие бялдар, тэсвэр хатуужил, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварын түвшингээр өрсөлдсөнөөс Тэргүүн байранд 260,3 оноогоор Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баярсүрэн, Дэд байранд 254,6 оноогоор Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батболд, Гутгаар байранд 231 оноогоор Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Идэр, Тусгай байранд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад А.Бүрэнжаргал нар тус тус шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцсон нийт хэсгийн байцаагч нарт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Цагдаагийн байгууллагаас төрсөн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, цагдаагийн хошууч Б.Алтанзул, цагдаагийн ахмад Ц.Баатарболд, Ж.Болдбаатар, Ц.Өнөрбат нар байгууллагын түүхт ойг тохиолдуулан “Монгол бөхийн Өргөө”-нд 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Эх орны тангарагтай эрчүүд” урлагийн тоглолтоо толилууллаа.
  • 21. 21 ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН ХУРИМЫН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “ГЭР БҮЛИЙН ӨДӨР-ЭХ ҮРСИЙН БАЯР”-ЫН АРГА ХЭМЖЭЭ Эх үрсийн баярыг угтан тус газрын алба хаагчдын гэр бүлийн гишүүд, хүүхдүүдийн дунд “Гэр бүлийн өдөр-Эх үрсийн баяр”-ын арга хэмжээг зохион байгууллаа. Гэр бүлийн амьдралаа зохиосон боловч хуримын ордонд ёслол хийгээгүй, цагдаагийн байгууллагад 10-аас дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчдын урам зоригийг сэргээх зорилгоор “Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр буюу энэ оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хуримын ёслолын үйл ажиллагааг “Гэрлэх ёслолын ордон”-той хамтран үнэ төлбөргүйгээр зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд цагдаагийн 15 хос оролцож хуримын ёслолоо хийсний дотор Цагдаагийн байгууллагад 30 жил үр бүтээл гарган ажиллаж, гэр бүл болж 40 жил ханилсан цагдаагийн дэд хурандаа Гадинаагийн Батжаргал, Тойжамцын Байгаль нар ахмадуудаа төлөөлөн “Алтан хурим”- аа хийж, залуу хойч үедээ үнэтэй сургамж сэтгэлийн үгээ хайрлалаа. Энэ арга хэмжээ 2 дахь жилдээ зохион байгуулагдсанаар цагдаагийн 35 ажилтан хуримын ёслолоо үнэ төлбөргүй хийгээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны “Мод тарих үндэсний өдөр” зарлах тухай 63 дугаар зарлиг, Монгол Улсын “Ойн тухай хууль”- ийн 31 дүгээр зүйл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 120 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа цогцолбор”-ын талбайн дэргэд мод тарьж, байгууллагын нэрэмжит төгөл байгууллаа. УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН НЭРЭМЖИТ ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА
  • 22. 22 “ОЮУТАН ЦАГДАА” ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ Иргэд, гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оюутан, залуусыг татан оролцуулах зорилгоор “Оюутан цагдаа”-гаар ажиллахаар судлагдсан их, дээд сургуулийн 110 оюутантай гэрээ байгуулан 2016 оны 6-8 дугаар сард ажиллуулснаар Нийслэл хотод аялал жуулчлалаар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа, зөвлөгөөг авдаг болсон үр дүнтэй, ач холбогдолтой ажил болж байна. “Оюутан цагдаа” арга хэмжээ уламжлал болгон 3 дахь жилдээ явагдаж байна. “УДИРДАХ АЖИЛТНЫ МАНЛАЙЛЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО Цагдаагийн байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилт, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх, шинэлэг санал, санаачилгыг дэмжих, иргэд олон нийтэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа нэгж, дүүрэг дэх цагдаагийнхэлтсийнбүхшатныудирдахажилтнуудындунд“Удирдахажилтныманлайллыгдээшлүүлэх нь” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2 үе шаттайгаар зохион байгуулж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дүгнэснээр нэгдүгээр байранд СБД дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал, хоёрдугаар байранд СХД дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатар, гуравдугаар байранд СБД дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Нацагдорж нар шалгарав.
  • 23. 23 ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ-ИЙГ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийн арга хэмжээг Замын цагдаагийн газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн Боловсролын газар, “Dream box” телевиз, Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, “Монос косметик” ХХК, “Хүннү молл” ХХК, 71 дүгээр цэцэрлэг, 28 дугаар сургууль, 107 дугаар цэцэрлэгүүдтэй хамтран энэ оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Хүннү молл” худалдааны төвд зохион байгуулж, хүүхдийг зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачууд, эцэг, эхчүүдэд мөн замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг, дадал олгох, аюулгүй тээвэрлэлт хүүхдийн суудлын хэрэглээг нэмэгдүүлэхэд жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх ач холбогдлыг сурталчилсан.
  • 24. 24 ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ, ИРГЭДЭД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА Улаанбаатар хотын цагдаагийн газар 2016 оны эхний хагас жилд болон гуравдугаар улиралд хийж гүйцэтгэсэн ажлаа иргэний зөвлөл, иргэдэд тайлагнах үйл ажиллагааг нийслэлийн Иргэний танхимд 2 удаа зохион байгууллаа. Тайлангийн хурлын үйл ажиллагаанд тус цагдаагийн газрын удирдлагууд болон дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчдад, Иргэний зөвлөлийн дарга, гишүүд, 350 гаруй иргэд оролцов. Иргэд, олон нийтэд хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг видео хэлбэрээр үзүүлж, санал хүсэлтийг нь хүлээн авав. Мөн “Вишн” групп, “Болор толь” судалгааны төвөөс цагдаагийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдал, сэтгэл ханамжийн байдал, үйл ажиллагааны талаарх иргэдийн санал, сэтгэгдэлийн талаар явуулсан судалгааны дүнг тус тус танилцууллаа. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн хамт олон “КОМАНД ШТАБ”-ын өрөөг иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа.
  • 25. 25 ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 300 ГАРУЙ АЛБА ХААГЧ САЙН ДУРААРАА ЦУСАА ХАНДИВЛАЛАА Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа газар, хэлтэс, төвийн алба хаагчид “Халуун цуст цагдаа” уриан дор өнгөрсөн жилээс эхлэн сайн дурын үндсэн дээр цусаа хандивлах ажиллагаанд идэвхтэй оролцож байна. 2015 онд 250 гаруй алба хаагч цусаа хандивласан бол энэ жилийн хувьд 350 гаруй болон нэмэгджээ. Энэ ажиллагааг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цусны донорыг нэмэгдүүлэх, сургалт, сурталчилгаа явуулах зорилгоор зохион байгуулан явуулж байна. БҮРЭН ТОНОГЛОГДСОН АВТО МАШИНТАЙ БОЛЛОО Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс дүүргийнхээ Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын санхүүжилтээр эргүүл хяналт, шалгалт болон хэргийн газрын үзлэгт ажиллах зориулалтаар IVECO маркийн автомашиныг бүрэн тоноглосон байна. Энэхүү автомашин нь 4 зүгт камерын бичлэг хийх, ойр орчмын 100 метр газрыг гэрэлтүүлэх, 220кв-ын цахилгаан гаргах хүчин чадалтай бөгөөд алба хаагчид амрах амралтын өрөө, оффисийн Хяналтын дэлгэц Машины гадаад байдал Камерын хяналтын дэлгэц Био суултуур Дээд хэсэг Амралтын өрөө
  • 26. 26 Улаанбаатар хоттой ах, дүүгийн найрамдалт харилцаатай гадаад орнуудын хотуудын цагдаагийн байгууллагуудтай харилцаа холбоотой хамтран ажилладаг бөгөөд гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинээр харилцаа холбоо тогтоох ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, тус цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид: • БНСУ-ын Сөүл хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээ, • БНХАУ-ын ӨМӨЗО-ны засаг захиргааны дэд тэргүүлэгч, нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн дарга, дэслэгч генерал Ма Мин-ий урилгаар Хөх хотод албан айлчлал, • ХБНГУ-ын Бавари мужийн Ньюрэнбэрг хотод зохион байгуулагдсан Олон улсын галт зэвсэг тусгай хэрэгслийн үзэсгэлэн, • Шведийн Вант Улсын Стокхольм хотын цагдаагийн газрын үйл ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтай танилцах зэрэгт албан томилолтоор ажилласан бөгөөд харьяа нэгж, хэлтэс, төвийн дарга нараас Итали, Япон, Солонгос зэрэг улсуудад туршлага судалж ажилласан байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Бугат хот, Хөлөнбуйр хотын цагдаагийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч, ажил хэргийн уулзалт зохион байгуулсан бөгөөд Эрээн хотод терроризмтой тэмцэх чиглэлээр “Бүргэд-2015” хоёр орны цагдаагийн тусгай албадын нэгдсэн сургуулилтад амжилттай оролцсон. Тус газрын болон харьяа нэгж, хэлтэс, тасаг, төвийн нийт 42 алба хаагчдыг ОХУ, Америк, Франц, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Тайвань, Арабын Бүгд Найрамдах Египет зэрэг улсуудад 22 удаагийн урт, богино хугацааны сургалт, танилцах аялал, албан айлчлал хийх, их, дээд сургуульд суралцуулах зэрэг ажлыг амжилттай зохион байгуулсан байна. 2016 оны 4 дүгээр сард НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын Цагдаагийн албанаас шалгалт, үнэлгээний баг ирж, Монгол Улсын цагдаагийн байгууллага НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд бие даан, цагдаагийн ажил, мэргэжлийн чиг үүргээр оролцох Мандат олгох шалгалтад тус газраас 3 алба хаагч тэнцсэн бөгөөд ажиллагаанд оролцох бэлтгэл ажил хангагдаад байна. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР
  • 27. 27 тоног, төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ. УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, даргын зөвлөлийн гишүүд тус цагдаагийн газрыг удирдаж байсан үе үеийн дарга нарыг урьж ажил, амьдралын арвин их туршлагаасаа хуваалцах чин сэтгэлийн уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Энэ үеэр тус цагдаагийн газрын дарга байгууллагын түүхэн замнал болон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Уулзалтад хошууч генерал О.Отгонжаргал, Ч.Амарболд, тэргүүн комиссар С.Баатаржав, туслах комиссар Д.Батжаргал, Ч.Болдбаатар, цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн, Ж.Бумнанжид, О.Зоригт нар оролцсон байна. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар хотын цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёр, гуравдугаар хэлтсүүд, Гачуурт тосгоны дэд хэсгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, ирэх дөрвөн жилд “Аюулгүй хот” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлаа алба хаагчдад тайлбарлав. Баянзүрх дүүргийн иргэдийн санал гомдол, цагдаагийн байгууллагын судалгаанд үндэслэн, гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч тодорхой шийдвэр гаргаж, цагдаагийн байгууллагыг дэмжиж ажиллахыг хүссэхийн зэрэгцээгээр цагдаагийн байгууллагад өнөөдөр нэн тулгамдаад байгаа асуудал нь камерын хяналтын систем бөгөөд ашиглалтын зардал тусгагдаагүйгээс цагдаагийн байгууллагын нүд, чих болсон камержуулалт Улаанбаатар хотын хэмжээнд асуудал дагуулж байгааг дурьдлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс баар, цэнгээний газарт шинэ стандарт мөрдүүлэхээр яригдаж байгааг онцоллоо. Тэрээр “Баар, цэнгээний газрын талаар иргэд янз бүрийн байр суурь илэрхийлдэг. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Баянцээлийн гудамж онцгой анхаарал татаж байгаагийн зэрэгцээ оршин суугчдаас хотын удирдлагуудад хүсэлт ирүүлсэн. Цагдаагийн байгууллага ч үүнд дүгнэлт хийж байгаа нь сайшаалтай. Хотын иргэн аюулгүй, айдасгүй, амар амгалан амьдрах эрхтэй. Энэ эрхийн баталгааг төрийн байгууллага бүрдүүлж өгөх ёстой. Тиймээс цагдаагийн байгууллагын тулгамдаж буй асуудлыг шийдэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн “Камерын систем”-ийн хувьд хэвийн ажиллах төсөв, санхүүгийн асуудлыг шийдэж өгөхөөр боллоо. ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
  • 28. 28 ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулж цагийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, хамтран ажиллах замаар “Олон нийтийн цагдаа”, “Оюутан цагдаа” арга хэмжээг үргэлжлүүлнэ. Улаанбаатар хотын гудамж зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий “Аюулгүй хот төсөл” хэрэгжүүлнэ. Нийслэлийн хэмжээнд “Гэмт хэргийн цахим зураглал систем”-ийг нэвтрүүлэн эрүү хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах нэгдсэн төв бий болгон үр дүнг тооцно. “Хэв журмын урамшилт эргүүлийн тоог нэмэгдүүлж, хөдөлгөөнт эргүүлийн автомашины парк шинэчлэлт хийх замаар гудамж, талбайд тавих хяналтыг сайжруулах ажлын хүрээнд “Эргүүл” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ. Олон нийтийн цагдаа Оюутан цагдаа Гэмт хэрэг, зөрчлийг газрын зурагт тэмдэглэсэн байдал Камерын хяналтын удирдлагын төв Эргүүлийн таних тэмдэг
  • 29. 29 Улаанбаатар хотын цагдаагийн газраас Нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран “Ухаалаг цагдаа” төслийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд танилцуулж, хэрэгжүүлэхээр боллоо. 2 ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖИНЭ Нэгдүгээр үе шат – 2016 он 1. Цагдаагийн 152 хороо, дэд хэсгийн байрыг сүлжээнд холбох 2. Гэмт хэргийн орон зайн мэдээллийн систем 3. Мэдээлэл дамжуулах цогц програм хангамжийн өргөтгөл Хоёрдугаар үе шат – 2017 он 1. “Ухаалаг цагдаа” мэдээлэл дамжуулах ухаалаг төхөөрөмж 2. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нэгдсэн хяналтын систем 3. Дүн шинжилгээний систем гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжих юм. “Ухаалаг цагдаа” төсөл нь цагдаагийн байгууллагын хэсгийн байр, дэд хэсгийг интернетийн сүлжээнд холбох, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж буй эмзэг цэгийг тодорхойлж үнэлэлт, дүгнэлт өгч урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах, бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлэх, иргэн, жолооч, тээврийн хэрэгсэл, эрэн сурвалжлалтын талаарх мэдээллийг шуурхай бүртгэх, дамжуулах, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх цогц арга хэмжээ юм. “Ухаалаг цагдаа” төслийг хэрэгжүүлснээр: Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас сэжигтэй этгээд, тээврийн хэрэгсэл, жолоочийн бүртгэл мэдээлэл шуурхай авах Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж буй эмзэг цэгүүдийг тодорхойлж, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран эд зүйлийн бүртгэл судалгаа хийж, гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсэд нь хяналт тогтоосноор эрэн сурвалжлах ажилд ахиц гарч, хохирол нөхөн төлүүлэлт сайжрах Цагдаагийн алба хаагч шаардлагатай тохиолдолд иргэн, аж ахуй нэгж, байгууллага, тээврийн хэрэгсэл, жолоочийн талаарх мэдээллийг үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид цаг тухайд нь шалгаж, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэх юм.
  • 30. 30 НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХЭВ ЖУРМЫН УРАМШИЛТ ЭРГҮҮЛД 2500 ИРГЭН АЖИЛЛАХ БОЛЛОО Гудамж, талбайд тавих хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллах журмыг боловсруулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 тогтоолоор батлуулсан. Журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тухайн орчинд оршин суудаг 2500 иргэнийг сонгон авч сар бүр тодорхой мөнгөн урамшил олгож, хөдөлмөр аюулгүй байдлын таних тэмдгээр ханган ажиллуулах юм. Нийслэлийн хэмжээнд ажиллах хэв журмын урамшилт эргүүлийн төлөөллийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагт Нийслэлийн Иргэний танхимд хүлээн авч уулзаж, ажиллах чиглэлийн талаар танилцууллаа. Уулзалтад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга, М.Буяндэлгэр, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Чинзориг, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд ажил хариуцсан дэд дарга, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, хэв журмын урамшилт эргүүлд ажиллах 250 гаруй иргэдийн төлөөлөл оролцлоо.
  • 31. 31