More Related Content
More from Bama740517 (20)
монгол хувцас
- 1. Зайн сургалтаар өв соёлоо уламжилъя
Монгол үндэсний хувцас
Монгол дээл илүү дутуу эд ангигүй, нягт сайтар бодож
боловсруулсан хийцтэй тул сайн үйлчин эсгэсний дараа өөдөс бараг
үлддэггүй, эгэл атлаа нарийн эсгүүр хийцтэй аж. 8090 см
өргөнтэйнарийн энтэй торгоор дээл оёоход хүний өндөр намаас
хамааран 46 метр торго орно. Дугуй хээтэй торгоны хээг
нийлүүлдэг тул арай илүү орно. Өргөн энтэй цулгай бөсөөр дээл
зөрүүлдэн эсгэж бөс даавуу хэмнэж болдог.
Зуны улиралд дан дээл, давхар тэрлэг, хавар намарт
хөвөнтэй дээл, хурган дотортой дээл өмсдөг. Өвөл үзүүрсэг буюу
цувцаа өмсөнө. Монголын өвөл –2040 хэм хүртэл хүйтэрдэг ба
өвлийн ийм хүйтэнд алс хол явах, адуу манах, хээр хоноход үстэй
дээл дээрээ дах давхарладаг. Дахыг сэрх, аргаль, янгир, чоно, нохойн
арьсаар үсийг гадагш харуулан хийдэг. Дахны энгэр зөрөхгүй, ар
хормойдоо урт оноотой, морь унаж явахад тохирсон байдаг.
Монгол гутал морь унаж, дөрөө жийн давхихад
тохиромжтойгоор тооцоолон хийгдсэн тул суурь сайтай, маш бөх
бат, хөлөнд түшигтэй тул орчин цагт хөдөөгийн малчид,
үндэсний бөхийн өмсгөлд яг хуучин хэв шинжээрээ хадгалагдан
үлдсэн. Монгол гутал дугуй улт, ээтэн, явуут ээтэн, гэж үндсэн
гурван янз байна. Ул, түрий, зулаг, зуузай, хавчаар гэсэн үндсэн
хэсгээс монгол гутлын эсгүүр бүтнэ. Гутлын түрий, зулгыг үхэр
адууны боловсруулсан булигаар ширээр эсгэн, төмөр буюу модон
хэвээр дарж хээ угалз гаргана. Монгол гутлын дотор даавуу
ширмэл буюу эсгий ширмэл оймс өмсөнө. Оймсны хараанд мөн хээ
угалз тавина. Өвлийн дүн хүйтэнд гутлын гадуур дэгтий өмсдөг.
Дэгтий оймс хэлбэртэй, эдэлгээ даах сайн чанарын ангийн арьсаар
хийдэг.
Монголд малгай, бүс тухайн хүний нийгмийн байр байдал
заадаг гол үзүүлэлт байсан тул ихээхэн ач холбогдол өгч иржээ.