SlideShare a Scribd company logo
1 of 31
Download to read offline
Компьютерийн хөгжлийн үе шат
МЭӨ 500 - Вавилончууд энгийн арифметик үйлдэл хийхийн тулд сампинг ашиглаж эхэлжээ.
Бидний мэдэх сампингийн хэлбэр анх Хятадад МЭӨ 1300 онд үүсчээ.
1614 - Scotsman John Napier (1550-1617) хөдөлгөөнт саваа бүхий системийг зохион бүтээжээ. Энэ
нь үржих, хуваах, квадрат болон кубын язгуур гаргах үйлдэл хийдэг байв.
1623 - Wilheim Schickard (1592-1635) Верттанберг "Тооцоолох цаг"-ийг бүтээжээ. Энэ механик
машин нь зургаан оронтой тооны нэмэх, хасах үйлдлийг хийж чаддаг бөгөөд, оронгийн тоо хэтэрвэл
хонх дуугарч дохио өгдөг байлаа.
1642 - Францын математикч Блез Паскал найман оронтой тооны үйлдэл хийдэг механик тооны
машин зохион бүтээжээ.
1671 - Германы математикч Готфрид Лейбниц үржих үйлдэл хийдэг, таваас арван хоёр оронтой
тоог тооцоолох чадвартай машин зохион бүтээжээ.
1776 - Матьюс Хан 1770 оноос тооны машин үйлдвэрлэж эхэлжээ.
1820 - Францын эрдэмтэн Чарльз Xavier Thomas df Colmar (1785-1870) "Арифмометр" тооны
машин зохиож, нийтэд үйлдвэрлэн гаргажээ.
1822 - Чарльз Бабаж (1792-1871) анхны механик компьютерийг зохион бүтээжээ.
1832 - Бабаж, Жозеф Клементиар зургаа хүртэл оронтой тооны үйлдэл болон хоёрдугаар зэргийн
дифференциал хийдэг машины прототипыг хийжээ. Угсарсан машин нь өрөөний хэмжээтэй байв.
1834 - Чарльз Бабаж "Аналог машин" зохион бүтээж эхэлжээ. Уг машин нь нөхцөлтэй
үсрэлтүүдийг хийж чаддагаас гадна нэмэх үйлдлийг гурван секундэд, үржих ба хуваах үйлдлийг
хоёроос гурван минутад хийж гүйцэтгэдэг байв.
1847 - Чарльз Бабаж хоёр жилийн турш долдугаар зэргийн дифференциал, 31 оронтой тоо боддог
машин хийсэн боловч, хэн ч энэ төслийг санхүүжүүлэх сонирхолгүй байжээ.
1843 - Scheutz болон түүний хүү Эдвард нар гуравдугаар зэргийн дифференциал машиныг
хэвлэгчтэй нь хамт үйлдвэрлэн гаргажээ.
1847 - Чарльз Бабаж 15 оронтой тоо, дөрөвдүгээр зэргийн дифференциал үйлдэл хийдэг анхны
бүрэн хэмжээний дифференциал машин угсарсан бөгөөд, түүнийгээ Tabulating машин хэмээн
нэрийджээ.
1858 - Анхны Tabulating машиныг Нью-Йорк, Албанид худалдан авчээ.
1871 - Чарльз Бабаж аналитик машины процессор болон хэвлэгчийн протитипыг хийв.
1878 - Роман Вереа үржвэрийн хүснэгттэй тооны машин зохион бүтээсэн нь бусад аргыг бодвол
арай хурдан байжээ.
1948 - Марк-1 хэмээх анхны компьютерийг Манчестерийн их сургууль зохион бүтээлээ.
1949 - Жон вон Нейманы (John von Nermann) АНУ-ын Принцетон дахь хүрээлэнд бүтээсэн
EDVAC (electronic discrete variable computer) нь соронзон туузтай ажилладаг анхны компьютер
байлаа. Энэ нь нэмэлт дамжуулагчаар дамжуулан дахин программчилж болдог, өмнөх
компьютерүүдээс эрс дэвшилттэй байсан хэдий ч, түүнийгээ хадгалагч туузнаас ачаалж
чаддаггүй байв.
1950 - Японы эзэн хааны их сургуулийн доктор Ёширо Накаматагийн бүтээсэн уян дискийг
борлуулах эрхийг IBM пүүс эзэмших болжээ.
1951 - UNIVAC-1 нь анхны арилжааны зориулалттай компьютер байсан бөгөөд, өргөн хэрэглээний
тоон болон текстэн мэдээлэлтэй ажилладаг байлаа. Энэ компьютерийг Жей Преспер Экэрт (J,
Presper Eckert), Жон Маукли (John Mauchly) нар зохиож, дараа нь тэдний корпорацийг Ремингтон
Рэнд (Remington Rand) шилжүүлэн авсан юм. Энэ компьютерийг нийтэд толилуулснаар
компьютерийн эриний эхлэлийг тавьсан байна.
1953 - Энэ үед дэлхийн хэмжээнд нийт 100 компьютер байна гэсэн тооцоо гарчээ.
- Соронзон зүрхэвчтэй санах ойг боловсруулан гаргажээ.
1954 - IBM фирмийн Жон Бакус (John Backus)-ын баг FORTRAN (FORmula TRANslation) хэлний
боловсруулалтыг эхлэн, 1957 он хүртэл үргэлжлүүллээ. FORTRAN нь эрдэм шинжилгээний
зориулалттай программчлалын хэл юм.
1957 - IBM пүүс анхны цэгэн шивэлтийн хэвлэгчийг үйлдвэрлэн, зах зээлд гаргав.
1958 - LISP (интер претаторын хэл) хэл боловсрогдон, 1960 онд бүрэн дуусчээ.
1958.09.12 - Техас инструмент (Texac Instrument)-ийн Жек Сан Клайр Килби (Jack ST Clair Kilby)
интеграл схемийн хавтан (Intgrated circuit) зохиов. Энэ үеэр Роберт Ноайс(Pobert Noyce) бие даан
энэ нээлт дээр ажиллаж байв. Хожим түүний үүсгэн байгуулсан Intel пүүс микропроцессорын төгс
нээлт хийсэн юм. Патент нь 1954 онд гарсан ч, 1964 онд баталгаажигдсан юм. Уг патентыг тухайн
үед Японд хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, 1989 онд болсон хууль зүйн маргааны эцэст тэд хүлээн
зөвшөөрсөн юм. Уг патент нь аль хэдийнэ дэлхий нийтээр чөлөөтэй хэрэглэгддэг болчихоод
байхад, зөвхөн Япончууд л 2001 он хүртэл төлбөр төлж байхаар болжээ.
1959 - COBOL (Common Business-Oriented Language) хэлийг Грейс Мюррэй Хоппер (Grace Murray
Hopper) боловсруулж 1962 онд дуусгав.
1960 - ALGOL хэмээх анхны процедур хэл гарч ирлээ.
1961 - IBM корпорацийн ажилтан Кеннет Аверсон (Kennth Iverson) APPLE программчлалын
хэлийг зохиожээ.
1963 -Digital Equipment пүүс PDP-8 хэмээх анхны миникомпьютер зохион бүтээв.
1964 - IBM пүүс PL/1 хэлийг толилуулав.
- IBM 360 серийн анхны миникомпьютерүүд өргөн хэрэглэгдэж эхлэв.
- DEC PDB-8 миникомпьютер гарчээ.
1965 - Америкийн Дартмоуф коллежийн Томас Е. Курц (Thomos E. Kurtz), Жон Кемени (John
Kemeny) нар BASIC (Beginners ALL Purpose Symbolic Instrucsion Code) хэлийг боловсрууллаа. Энэ
нь 1975 он хүртэл миникомпьютерт хэрэглэгдэж байсангүй. Харин хувийн хэрэгцээнд болон
программчлал заах сургалтад хэрэглэгдэж байв.
- Доуглас Энглбартын бодож олсон мауз нь1983 оноос Apple computers, 1987 оноос IBM, Amstrad
PC1512 гэх мэт миникомпьютерүүдэд хамт угсрагдаж гардаг болох хүртлээ өргөн хэрэглэгдэж
чадаагүй байна.
- Control Data пүүс анхны суперкомпьютер болох CD 6600-ийг бүтээжээ.
1967 - PASCAL хэлний боловсруулалт эхэлж, 1971 онд бүрэн дууслаа. Үүнийг Никлаус Вирт
ALGOL хэл дээр үндэслэн бичжээ. 1984 онд Borland пүүс өндөр хурд, хямд өртөгтэй Turbo
PASCAL компилятор гаргаснаар энэ хэлний хэрэгцээ эрс өслөө. Энэ нь өргөн хүрээтэй олон төрлийн
үйлдэл хийдэг, олон функц агуулсан, сурахад энгийн хэл юм. Borland Pascal 7.0 хувилбар нь C++
хэлний адил объект хандалтат программчлалын боломжтой болсон.
1968 - Роберт Нойсэ хэдэн нөхдийн хамт Intel пүүсийг санаачлан байгуулав.
- MIT-ийн Сеймоур Папертийн ахалсан баг LOGO хэлийг боловсруулав.
1969.04.17 - Анх удаа REC, RFC 0001 баримт бичиг хэвлэгдлээ. RFC нь (Request For Comment)
одоогийн Интернэтийн бүхий л үйл ажиллагааны үндэс болсон ARPANET сүлжээний эх кодын
үндэс суурь, сүлжээний протокол боловсруулахад ашиглагддаг үндсэн баримт бичгүүдийн нэг юм.
RFC нь Интернэтээр хэрхэн мэдээлэл дамжуулах, TCP/IP сүлжээний мэдээлэл дамжуулах
протокол, электрон шуудангийн толгой код ямар байх гэх мэтийг тодорхойлж өгдөг.
1970 - Intel пүүс анхны RAM буюу шуурхай санах ойн чипийг гаргав. Энэ нь 1103 дугаартай ба
1к=1024 бит багтаамжтай байжээ. - UNIX үйлдлийн систем боловсруулж эхлэв.
- Программчлалын дөрөвдүгээр үеийн хэлнүүд гарлаа.
- Интернэт нь тухай үедээ цэргийн зориулалттай ARPANET нэртэй байсан ба 1970 оны сүүлээр
нээлттэй болж олон их сургууль, аж ахуйн нэгжийг холбож өргөжлөө.
1971.11.15 - Intel фирмийн Марсиан Е. Хофын боловсруулсан 4004 микропроцессор гарчээ. Энэ нь
2300 транзистороос тогтсон дөрвөн битийн микропроцессор байлаа. Секундэд 60000 үйлдэл хийж,
108 КГц-ийн давтамжаар ажилладаг байв.
1972 - "C" программчлалын хэл боловсруулагдаж, объект хандалтат программчлал 80-аад оны
сүүлээр гарч ирлээ. Системийн болон бусад төрлийн программчлалд өргөн ашиглагдаж,
ассемблергүйгээр системийн программчлалыг өндөр хурдтай гүйцэтгэж болдгоороо тохиромжтой
юм. ПК-ийн стандартад зориулсан хувилбаруудаас Microsoft, Borland фирмүүдийнх илүү өргөн
тархжээ.
- Анхны эрдэм шинжилгээ, инженерийн зориулалттай гарт багтам тооны машиныг Hewlett Packard
бүтээснээр логарифм шугам төгсгөл боллоо.
- ARPANET сүлжээний анхны улс хоорондын холболт хийгдлээ.
1972.04.01 - Intel пүүс 8008 процессор зохион бүтээснээ зарлав.
1973 - Pong гарч ирсэн нь анхны аркад видео тоглоом мэт байв. Үүнийг Atari-ийг үүсгэн
байгуулагч Нолан Бушнелл бүтээсэн бөгөөд, богино хугацаанд олны танил болж чаджээ.
- Францын Люмини-Марселийн их сургуулийн Alain Colmerauer Прологийг боловсруулж дууслаа.
1974 - CLIP-4 хэмээх зэрэгцээ архитектуртай анхны компьютер худалдаанд гарлаа.
1974.04.01 - Intel пүүс 8 битийн архитектуртай 8080 процессор зохион бүтээжээ.
1974.12 - Micro Instrument Telemtry System компани MITS Altair 8900 хэмээх анхны арилжааны
зориулалттай компьютер үйлдвэрлэлээ. 1974 онд "Гайхамшигт электрон техник" нийтлэл
хэвлэгдсэнээр анхны өдрөө 200-гаад ширхэг компьютер захиалагдаж байв. Энэ компьютер нь 256
Кбайт санах ойтой, тооцоолох хүчин чадал нь хязгаарлагдмал байсан ч, худалдан авагчид энэ
дутагдлыг үл ойшоож байв.
1975 - Пол Аллен, Билл Гейтс нар анхны MITS alair-д зориулсан BASIC хэлийг зохиожээ.
- IBM фирм анхны лазер принтерээ гаргалаа. Харин өнгөт лазер принтерийг 1988 онд гаргажээ.
- UNIX үйлдлийн систем зах зээлд гарлаа.
- Пол Аллен, Билл Гейтс нар Microsoft-ыг үүсгэн байгууллаа. Одоо энэ корпораци хамгийн
амжилттай ажиллаж буй компаниудын тоонд зүй ёсоор ордог бөгөөд, Traf-O-Data хэмээх машин
тоолдог төхөөрөмж авто замынханд зориулан хийдэг. Гурван жилийн дотор 500000 долларын ашиг
олж, 15 ажилтан авчээ. 1992 он гэхэд ашиг нь 2,5 тэрбум (үүний 50% нь гадаад зах зээлээс) хүртлээ
өсөж 10000 ажилтантай болсон нь 20 нас ч хүрээгүй компанийн хувьд зүүд мөрөөдлийн мэт
амжилт байлаа. Тэдний хийсэн томоохон алхам нь 1981 онд IBM компьютерийн үйлдлийн систем
нийлүүлэх санал байлаа. Санхүүгийн хувьд IBM-ээс дутуугүй энэ компани компьютерийн
үйлдвэрлэлийн салбарт нөлөө бүхий нэгэн болж чаджээ.
- IBM 5100 компьютерээ толилуулав.
1976 - Apple Computer корпораци байгуулагдан, зах зээлд Стефан Жобс, Стефан Возинак нарын
зохиосон Apple I компьютерийг нийлүүлжээ.
- 8085 процессор зохиогджээ.
- Худалдаанд зориулагдсан хамгийн анхны Gray I нэртэй Supercomputer үүсчээ. Секундэд 150 сая
орчим хөвөгч цэгийн үйлдэл хийдэг бөгөөд, энэ нь Supercomputer-ийн үндсэн суурь нь болсон юм.
1992 онд секундэд 250 сая хөвөгч цэгийн үйлдэл хийдэг Gray II нэртэй хамгийн хурдан компьютер
зохион бүтээгджээ.
1977 - Apple II компьютерийг танилцуулав.
- 6502 хэмээх 80 битийн процессор гарч ирсэн нь Apple фирмийн компьютерүүдэд тавигдах боллоо.
Түүнчлэн Acorn, BBC Micro, Commodore 64, Commodore PET компьютерүүдэд ашиглагдаж
эхэлжээ.
1978 - Commodore Pet компьютерийг танилцуулав.
1978.6.8 - Intel фирм Билл Полманы удирдлагаар хамгийн анхны 16 битийн 8086 процессорыг
зохиожээ. Уг процессор нь IBM компьютер үүсэх үндэс нь болсон бөгөөд, 4.77, 8 болон 10 МГц
давтамжтай байв.
1979 - Arcade Video Game корпораци "Space Invaders" хэмээх тоглоом гаргасан бөгөөд, энэ үеэс
эхлэн видео тоглоом өнөөг хүртэл хөгжсөөр ирсэн.
- 8 битийн өгөгдлийн баазтай 8088 процессор худалдагдаж эхэллээ.
- Анхны компакт диск гарав.
- Motorola 68000 серийн микропроцессорыг шинээр гаргажээ. Уг процессорыг Apple фирмийн
Macintosh-д болон Atari фирмийн ST-д хэрэглэж байв. Дараа нь гарсан 68020 микропроцессорыг
Macintosh II-д хэрэглэсэн байна. IBM фирм Apple болон Commodore Pet шиг шинэ персональ
компьютер гаргаснаар компьютерийн зах зээлд ноёрхож эхэлжээ.
1980 - 1980 оны аравдугаар сараас MS-DOS/PC-DOS үйлдлийн систем хөгжиж эхэлсэн байна.
Microsoft фирм персональ компьютерт зориулсан үйлдлийн систем бичих эрхийг авлаа. Хэдийгээр
энэ эрхийг Digital Research корпораци авахаар өрсөлдөж байсан боловч, CP/M-86 үйлдлийн
системээ арай хожуу өгснөөс гэрээ хийх боломжоо алджээ.
- 1980-аад оны эхээр ZX80 процессор үүсчээ.
1981 - Xerox Start System-ийн гаргасан хамгийн анхны WIMP (Windows, Icons, Menus and Pointing
Devices) системээс эхлэн орчин үеийн Windows үйлдлийн систем болон WIMP-ийн үндэс нь
тавигдсан. Apple фирм Apple Macintosh-ийг, Microsoft компани Windows-ийг уг WIMP системээс
хуулбарлан зохион бүтээжээ.
- ZX81 процессор гарсан бөгөөд, энэ нь ZX80 процессортой адил үнэтэй байжээ.
- 80186/80188 процессор үйлдвэрлэгджээ.
- MS-DOS 1.0
- PC-DOS 1.0 үйлдлийн систем гарлаа.
1981.8.12 - IBM фирм 2880 долларын үнэтэй стандарт загварын персональ компьютер зохион
бүтээжээ. Энэ компьютер нь 64 Кбайт RAM-тай, MDA (Mono Display Adapter) моно дисплейтэй,
хоёр ширхэг нэг талт 160 кбитийн (floppy) уян диск хөтлөгчтэй байсан байна.
1982 - TCP/IP протокол үүссэн бөгөөд, энэ протоколыг Интернэтэд холбогдоход ашигладаг байна.
- Sony болон Phillips фирмүүд хамтран аудио CD дээр ном бичив. Компакт диск анх Японд гарсан
бөгөөд, жилийн дараа Европ, Америкт хөгжиж эхэлжээ.
1982.2.1 - 20 МГц давтамжтай, хамгаалалтын горим болох шинэ горимтой 80286 процессор
үүсчээ. Уг хамгаалалтын горим нь 16 Мбайт санах ойд хандах чадвартай аж.
- Compaq Portable фирм Compaq компьютерээ гаргав.
1982.3 - MS-DOS 1.25
- PC-DOS 1.1 хувилбарууд гарчээ.
1982.4 - IBM фирмийн 320 Кбит багтаамжтай хоёр талт уян диск гарав.
1982.12 - IBM фирм Intel-ийн 12%-ийг худалдаж авчээ.
1983 - 8087 math co-processor суулгагдсан 8086 микропроцессортой IBM XT компьютер гарлаа. Уг
компьютер нь 10 Мбит хард диск, 128 Кбит RAM санах ой, уян дискийн төхөөрөмж, моно дэлгэц
болон принтертэй бөгөөд 5000 долларын үнэтэй байв.
1983.3 - MS-DOS 2.0
- PC-DOS 2.0 хувилбарууд гарлаа.
1983.5 - DOS үйлдлийн системийн MS-DOS 2.01 хувилбар худалдаанд гарав.
1983.10 - MS-DOS 2.11
- MS-DOS 2.25
- PC-DOS 2.1 зэрэг хувилбарууд гарчээ.
1984 - 1000 орчим host-оос бүрдсэн DNS (Domain Name Service) үйлчилгээг Интернэтэд
танилцуулжээ.
- Borland-ийн Turbo Pascal хэл үүссэв.
- Hewlett-Packard хамгийн энгийн Laserjet принтерийг зохион бүтээжээ.
- IBM AT компьютер үүсчээ.
- Compaq IDE (Intelligent Drive Electronic) интерфейсийг хөгжүүлж эхлэв. Энэ стандарт нь IBM
персональ компьютерт тусгайлан зориулагдсан бөгөөд, өгөгдөл дамжуулах хурд нь маш өндөр
байлаа.
1984.8 - 1.2 Мбит багтаамжтай 5 инчийн уян дисктэй IBM AT компьютерт зориулагдсан MS-DOS
3.0, PC-DOS 3.0 үйлдлийн систем гарав.
1984.9 - Apple фирм Macintosh-ийн 512 К байт хувилбарыг гаргажээ.
1984.10 - Sinchlair ZX Spectrum+ үүсэв.
1985 - Philips фирм Sony-той хамтран CD-ROM зохион бүтээв.
- Lotus, Intel болон Microsoft фирмүүд хамтран LIMENS стандартыг гаргажээ. Анхны хувилбар нь
3.2 байсан байна.
1985.3 - Сүлжээний шаардлагад нийцэхүйц шинэ функцтэй DOS-ийн MS-DOS 3.1, PC-DOS 3.1
хувилбарууд худалдаанд гарав.
1985.10.17 - 4 Гбайт санах ойтой, 64 TERABYTE виртуаль санах ойтой, 33 МГц давтамжтай,
80386DX процессор үйлдвэрлэгдэн гарчээ.
1985.12 - MS-DOS 3.2
- PC-DOS 3.2 хувилбарууд гарав. Эдгээр нь 1987 онд IBMPS/2-той хамт 3.3 хувилбар гарах хүртэл
хэрэглэгдэж байжээ.
1986.1 - Apple фирм Macintosh-ийн өргөтгөсөн хувилбарыг гаргав. Энэ хувилбар нь Macintosh Plus
нэртэй бөгөөд, SCSI адаптертай, 4 Мбайт RAM-тай байжээ.
1986.2 - ZX-ийг бага зэрэг сайжруулсан 128 Кбайт RAM-тай Sinclair ZX Spectrum 128 хувилбар
гарлаа.
1986.3 - Apple фирм Macintosh-ийн Macintosh 512 КЕ нэртэй өргөтгөсөн хувилбарыг худалдаанд
гаргав.
1986.9 - Amstrad фирм хямд үнэтэй, персональ компьютер болох Amstrad РС 1512-ийг зохион
бүтээжээ. Энэ нь CGA график адаптертай, 512 Кбайт RAM (640 Кбайт хүртэл өргөтгөх
боломжтой)-тай, 8086 процессортой (NECV30 хүртэл өргөтгөх боломжтой) бөгөөд, 20 Мбайт хард
дисктэй байсан. Ямарч хүн уншаад, угсрахад хялбархан GEM дисплей болон маузтай хийсэн нь уг
компьютерийг хэрэглэхэд энгийн, хялбар болгож чаджээ.
1987 - Microsoft Windows II хувилбар гарчээ. Энэ нь өмнөх хувилбараасаа илүү энгийн,
боловсронгуй болсон байна.
- LIM-EMS v 4.0 хувилбар зохиогджээ.
1987.3.2 - Macintosh II болон Macintosh SE зохион бүтээгджээ. SE хувилбар нь 68000 дээр
үндэслэгдсэн бөгөөд, 4 Мбайт RAM болон SCSI адаптертай бөгөөд, энэ нь 1986 оны нэгдүгээр
сард гарсан Macintosh Plus-тай адилхан байсан. Macintosh II нь шинэ Motorola 68020 дээр
үндэслэгдсэн, 16 МГц хурдтай, SCSI адаптертай, өнгөт видео адаптертай байсан.
1987.4.2 - IBM фирм PS/2 системийг худалдаанд гаргасан. Түүний эхний дөрвөн хувилбар нь яг
энэ өдөр үүссэн байна. PS/2 Model 30 нь 8086 процессор болон хуучин ХТ бааз дээр, Model 50 ба 60
нь 80286 дээр, Model 80 нь 80386 процессор дээр үндэслэгдсэн байна. Эдгээр нь 1.44 Мбайт
багтаамжтай, 3 инчийн уян дисктэй, МСА гэсэн иж бүрдэл шинэ баазтай байсан ч, хуучин 16
битийн АТ баазаас илүүгүй байсан. Түүнчлэн хард дискийн хуваалт (partition), хоёр болон түүнээс
дээш логик драйверт хуваах боломжтой болжээ.
1987.4 - MS-DOS 3.3
- PC-DOS 3.3 хувилбарууд гарав.
- IBM болон MS фирм хамтран OS/2 системийг зохион бүтээжээ.
1987.8 - AD-LIB soundcard үүсчээ. Энэ нь TAITO компани хэд хэдэн тоглоомонд ашиглах хүртэл
өргөн дэлгэрч чадаагүй байна. 1989 онд Sound Blaster карт гарах хүртэл Канадын Adlib компани
монопол байжээ.
1987.10.11 - Compaq DOS V3.31 хувилбарыг үйлдвэрлэн гаргажээ.
1988 - XMS стандарт гарчээ.
- IBM фирм анх удаа (WORM-Write One Read Many) дискийг худалдаанд гаргажээ.
1988.6.16 - 80386 SX процессор гарав. Энэ нь 80386 процессортой адилхан боловч FPU-гүйгээр
хийгдсэн аж.
1988.7.8 - PC-DOS 4.0
- MS-DOS 4.0 хувилбар гарав. Энэ хувилбар нь техник хангамжийн багтаамжийг ихэсгэсэн бөгөөд,
32 Мбайтаас 2 Гбайт хүртэл ихэсгэх боломжтой болгосон. Мөн түүнчлэн EMS санах ойтой
байжээ.
1988.9 - IBM фирмийн PS/2-ийн 30286 хувилбар үйлдвэрлэгджээ. Энэ нь 80286 болон хуучин АТ
бааз дээр үндэслэгдсэн байна.
1988.10 - САМ - (Common Access Method) хороо үүсэж, 1989 оны гуравдугаар сард АТА
стандартыг зохион бүтээжээ.
- Macintosh IIx хувилбар худалдаанд гарав. Энэ нь Motorola 68030 гэсэн шинэ процессор дээр
үндэслэгдсэн байв.
1988.11 - MS-DOS 4.01
- PC-DOS 4.01 хувилбарыг үйлдвэрлэн гаргажээ.
1989 - Philips болон Sony фирм хамтран CD-I-ийг худалдаанд гаргав.
1989.1 - Macintosh SE/30 хувилбар худалдаалагдаж эхлэв. Энэ нь монохром дисплейтэй боловч
68030 гэсэн шинэ процессортой байсан.
1989.3 - САМ-аас Е-IDE драйверт зориулагдсан командын бүлгийг боловсруулав. Хуучин
контролерүүд нь 2.1 Гбайт хүртэлх хязгаартай байсан бөгөөд, сүүлийн контроллерүүд нь илүү их
багтаамжтай болжээ.
- Macintosh II cx хувилбар гарчээ. Үндсэн багтаамж нь IIx хувилбартай адил байсан.
1989.4.10 - 80486 процессорыг үйлдвэрлэв. Энэ нь 1.2 сая транзистороос тогтсон 25 МГц хурдтай
байлаа.
1989.9 - 68030-ийн хурдан хувилбар дээр үндэслэгдсэн Macintosh IIci хувилбар худалдаанд гарав.
Түүнчлэн 68000-аар хийсэн зөөврийн компьютер ч гарчээ. Энэ нь монохром дэлгэцтэй байлаа.
1989.10 - Creative Labs фирм Sound Blaster Card-аа зохиожээ. Энэ нь 1987 оны AD-LIB sound
card-ийг өргөтгөсөн байв.
1990 - VEGA SCGA стандартыг үүсгэж гаргасан SVGA картыг үйлдвэрлэжээ.
1990.3 - 68030-ийн 40 Гц-ийн хувилбар дээр үндэслэгдсэн Macintosh II fx хувилбар зохиогджээ. Энэ
нь SCSI адаптертай, 3Мб/с дамжуулах хурдтай байжээ.
1990.5.22 - Microsoft компани Windows 3.0 хувилбарыг худалдаанд гаргав. Энэ нь 80386
процессорт MS-DOS-той зохицож ажилладаг.
1990.10 - 68030 процессортой, 20 МГц хурдтай, 256 өнгийн өнгөт видео адаптертай Macintosh
classic компьютер гарчээ.
1990.11 - 68020 процессортой, 16 МГц SCCIадаптер болон 256 өнгийн өнгөт видео адаптертай
MAC LC үйлдвэрлэгджээ. Microsoft ба Creative Labs фирмийн хамтарсан MPC (Multimedia PC)
Level 1 гарсан. Энэ нь мультимедиа компьютерийн стандартыг

Hardware буюу те хник хангамжийн үндэс
Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг:
- Input (оролтын)
- Proce ssing (боловсруулалт хийх)
- Storage (мэдээлэл хадгалах)
- Output (гаралтын)
- Communications (xолболтын)
Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой
болгон хөрвүүлэх явдал юм.
- Гар
- Хулгана
- Микрофон

Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн программ хангамжаас ирж буй командыг хүлээн
авч, гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний дүнг нэгтгэж гаргах гэх
мэт.
- Ce ntral Proce ssing Unit (CPU)
- Random Acce ss Me mory(RAM)

Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, программ хангамж зэрэг бүх төрлийн
мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй.
- Уян диск
- Хатуу диск
- Оптик диск
- Zip диск
- Tape төхөөрөмж

Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар
нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу сонсох г.м
- Дэлгэц
- Принтер
- Чанга яригч

Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг.

- Модем
- Кабель
Keyboard
Ke yboardбуюу гар нь хулганы адил компьютерийн оролтын төхөөрөмж юм. Бичгийн машиныхтай
ижил товчлуурууд бvхий гарын тусламжтайгаар текстийг компьютерт бичиж оруулдаг. Гар нь
цахилгаан бичгийн машинтай адил боловч хэд хэдэн илvv товчлууртай . Товчлууруудыг дараахь
маягаар ангилдаг.
Үvнд:
- Үсэг болон тоот товчлуурууд
- Цэг, тэмдгийн товчлуурууд
- Тусгай vйлдлийн товчлуурууд

Компьютерийн гар дээрхи товчлууруудын байрлалаар нь гарыг QWERTY ба DVORAK гэж
ангилдаг.
1. QWERTY гарыг (гарны товчлууруудын дээд эгнээн дэхь эхний 6 vсгээр нэрлэжээ) 1800 онд
механик бичгийн машинд зориулж бvтээсэн.
2. DVORAK гарыг хурдан бичиж сурахад зориулж 1870 онд АНУ-ын эрдэмтэн Дворак бvтээсэн
байна.
Энэ гарын давуу тал нь ажиллахад хялбар, 2-3 долоо хоног дадлага хийхэд л хангалттай хурдан
бичиж сурдаг байна.




Ер нь 3 төрлийн гар байдаг. Үvнд:
1. Стандарт / ердийн/ гар - 84 товчлууртай
2. АТ гар - 84 товчлууртай
3. Өргөтгөсөн гар - 101 товчлууртай




Эдгээр гарууд нь control,return, shift товчлууруудын байрлалаараа хоорондоо ялгаатай байдаг. IBM
гар дээр энэ товчлууруудаас гадна page up, page down, home, end, insert, pause, num lock, scroll lock,
break, caps lock, print scrn гэх мэт нэмэлт товчлуурууд байдаг.
Гарны компьютерт залгадаг оролтын хэлбэр нь 2 янз байдаг:




               DIN буюу 5 хөлтэй бvдvvн залгуур.              P S/2 буюу 5 хөлтэй ж иж иг залгуур

Компьютер дэхь гарны оролт нь DIN байгаад PS/2 залгууртай гарыг ашиглах тохиолдолд доорх
хувиргагчыг ашиглана.




Apple Macintosh компьютерт зориулсан хэд хэдэн гар байдаг. Эдгээр гар нь стандарт ба
өргөтгөсөн 2 төрлийнх байдаг ба өргөтгөсөн гар нь илvv 15 товчлууртай.
Alt - Alternate гэсэн vгийн товчлол, хоёрдахь control товчлуурын vvрэг гvйцэтгэнэ.
Arrow- Ихэнх гар 4 тийшээ сумтай товчлууруудтай байдаг ба эдгээрийн тусламжтай курсорыг
сумын заалтын чиглэлд хөдөлгөнө.
Backspace - Курсороос зvvн тийш байрлах тэмдэгтийг устгах ба энэ зvгт курсорыг шилжvvлнэ.
Caps lock- Энэ товчлуур дараастай байхад бvх vсэг томоор гардаг.
Ctrl- Control гэдэг vгийн товчлол, бусад товчлууруудтай хамтарч vйлдэл хийнэ.
De le te - Зарим компьютер дээр Del гэж товчоор нэрлэсэн байдаг. Курсорын баруун талын
тэмдгvvдийг мөн идэвхжvvлсэн объектуудыг устгах боловч курсорыг зөөдөггvй.
Ente r- Командыг оруулах болон курсорыг дараахь мөрөнд шилжvvлэхэд хэрэглэнэ. Зарим гар дээр
return гэж тэмдэглэсэн байдаг.
Esc- Escape гэдэг vгийн товчлол.Tөхөөрөмжvvд рvv тусгай код илгээх ямар нэг программаас
гарахын тулд хэрэглэнэ.
Fn- Function гэдэг vгийн товчлол. Бусад товчлууруудтай хамт vйлдэл хийх ба ямар программ дээр
ажиллаж байгаагаасаа хамаарч өөр өөр vvрэг гvйцэтгэнэ. Эдгээр товчлууруудыг зөөврийн
компьютер дээр илvv ашигладаг.
Function- F1, F2 г.м тусгай товчлуурууд. Эдгээр товчлууруудыг зөөврийн компьютер дээр илvv
ашигладаг.
Re turn- Enter товчлуурын өөр нэг нэр.
Макинтош компьюте р
1977 онд анх Apple Computer корпораци нь Apple II персонал компьютерийг гаргасан бол 1984 онд
GUI буюу график интерфейс бүхий Макинтош компьютерийг олон нийтэд танилцуулсан юм. Энэ
компьютерийг хэрэглэгч ашиглахад хялбар, ойлгомжтойгоос гадна график интерфейстэй учир
өргөн дэлгэр хэрэглэх болсон.
Макинтош компьютер нь хулганыг анх ашиглаж эхэлсэн ба график дүрс бүхий обьект дээр
дарснаар ямар нэгэн үйлдлийг гүйцэтгэдэг байв.
Макинтош компьютерийн микропроцессор нь Motorola, Apple болон IBM корпорацийн
микропроцессорууд болох Motorola 8030, 8040, PowerPC бөгөөд IMB компьютерийнхээс бүхэлдээ
өөр тул хоорондоо зохицож ажиллах тал дээр бэрхшээлтэй тулгарч байв. iMac нь хамгийн сүүлийн
үеийн төрөл юм.

GUI (Graphical Use r Inte rface )
Apple корпораци нь Макинтош компьютер дээр график интерфейсийг анх ашигласан бол үүнээс
бүр сүүлд Мicrosoft компани нь персонал компьютерт зориулан өөрийн бүтээгдэхүүн болох
Windows үйлдлийн системийн анхны хувилбартаа үүнийг ашиглаж эхэлсэн. Сүүлийн үед
ашиглагдаж буй хэрэглээний ямар ч программ график интерфэйсээс бүрдсэн байдаг. Таныг
компьютерээ асаахад Windows 95 эсвэл Windows 98 системийн аль нэг ачаалагддаг. Компьютер
нь үйлдлийн системийг санах ой руу ачаалж, ажиллахад бэлэн болсны дараа дэлгэц дээр янз
бүрийн зураг бүхий жижиг дүрсэн тэмдгүүд (icon) гардаг. Эдгээрээс аль нэгийг нь дарснаар тухайн
дүрсний цаана байгаа программийг дуудаж ажиллуулдаг. График интерфейс нь программийн
цонхнууд,icon буюу дүрсэн тэмдгүүд, хулганы баруун товчлуурыг дарахад гардаг цэс,товчлуурууд,
дэлгэц дээр гарсан хуудсыг дээшлүүлж, доошлуулах үүрэг бүхий сум,зураг бүхий жижиг дүрс
(toolbar) зэргээс бүрдэнэ.
Компьютер анх гарахад программууд нь графикан байгаагүй бөгөөд зөвхөн текст горимынх байв.
Үүний нэг жишээ нь үйлдлийн систем болох DOS юм. Энэ үйлдлийн систем дээр хулганыг
ашиглах шаардлагагүй бөгөөд зөвхөн keyboard буюу гарнаас командыг оруулдаг.
GUI -г 1970-аад оны сүүлээр Xerox корпорацийн Palo Alto судалгааны төвд анх зохиосон.
Mouse
Компьютерийн хулгана нь дэлгэц дээрхи курсорын хөдөлгөөнийг хянах vvрэг бvхий хатуу хавтгай
гадаргуу дээгvvр гvйж ажилладаг жижиг төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж хэмжээ, хэлбэр дvрс, өнгө,
хөдөлгөөнөөрөө хулганатай төстэй учир ийм нэртэй болжээ.

Товч тvvх
Бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болтлоо энэ энгийн боловч чадварлаг төхөөрөмж
хөгжлийн урт хугацааг туулсан нь гайхалтай юм. 1960-аад онд энэхvv төхөөрөмжийг хийх санаа
Дуглас Энглбартад анх төрсөн боловч өнөөгийн дvр төрхөө олон жилийн дараа олж авсан. Анх
1984 онд хулгана нь Apple Macintosh компьютертэй хамт гарч ирсэн тэр vеэс хойш компьютерийг
ашигладаг арга бvхэлдээ өөрчлөгдөж, ажиллагаа хөнгөвчлөгдсөн.

Ажиллах зарчим
Хулганы тусламжтай бид чиглvvлэгчээ (курсор) залж тодорхой объектийг идэвхжvvлж чадах
болсон. Хулгана таны хурууны товшилтыг мэдэрч компьютерт дамжуулдаг. Компьютер ч тэр дор
нь командыг биелvvлж хариу өгдөг.Хулгана хурууны товшилтыг сигнал болгон компьютерт
дамжуулдаг. Хулганыг гаднаас нь харахад төмөр эсвэл пластмассан гэр, бөмбөлөг, товчлуур,
компьютерт холбогддог кабелаас тогтоно.
Компьютерийн хөгжлийн эхэн vед компьютерт тодорхой нэг хэсгийг заах хэрэгцээ байгаагvй.
Яагаад гэвэл тэр vед компьютерт холбогддог төхөөрөмжvvд болох перфокарт, телетайпын аппарат
зэрэг нь боловсронгуй биш байв. Дээр vеийн текстийн терминалууд бараг л телетайпын аппараттай
ижил vvрэг гvйцэтгэж байв. Ялгаа нь цаас солихын оронд дэлгэцээ ашигладаг л байжээ. Курсорын
давуу талыг тусгасан анхны хэрэгсэл нь full screen editor (бvтэн дэлгэцийн редактор) байв. Гэхдээ
энэ нь анхны болхи арга байсан.
1970-аад онд light pen ( гэрэлтvvлэгч), joystick (гар удирдлагатай төхөөрөмжvvд) г. м хэрэгслvvдийг
ашиглаж байв.
Масintosh компьютерийн хулгана гарч ирсэн нь vнэхээр том амжилт байлаа. Графикийн
планшеттай харьцуулахад хамаагvй хямд авсаархан хулгана компьютерийн ертөнцөд байраа
эзлэхэд удсан гол шалтгаан нь vйлдлийн системд дэмжлэг авахгvй байсантай холбоотой. Windows
3.1 нь GUI буюу график интерфейстэй гарч ирсэнээр хулгана өргөн хэрэглэгдэх болсон.

Хулгана ямар программ дээр ажиллахаасаа хамаарч өөр өөр vvрэг бvхий, 1- 3 товчлууртай байдаг.
Ихэнх хулгана 2 товчлууртай байдаг бөгөөд зvvн талынх нь өргөн хэрэглэгддэг. Windows vйлдлийн
системд хэрэглэгч сонголт хийж ямар ч объект дээр ажиллаж болно. Баруун товчлуурын
тусламжтай вэб хуудаснаас ямар нэг зургыг хатуу диск болон уян диск рvv хуулж болно. Солгой
хvмvvст зориулсан хулгана байдаг.
3 товчлууртай хулгана




Хулгана гарч ирснээр хэрэглэгч keyboard буюу гарнаас өгөгддөг олон vйлдлээс чөлөөлөгдсөн.
Хулганыг компьютерт доорхи 3 аргын аль нэгээр холбоно. Үvнд:
1. Сериал хулгана нь RS-232C буюу COM портонд шууд холбогдоно.
2. PS/2 хулгануудыг PS/2 портод шууд холбоно
3. Утасгvй хулганууд компьютерт биеэрээ холбогдохгvй. Харин радио долгион эсвэл инфра туяаны
тусламжтай компьютерт холбогддог.
P S/2 холболттой хулгана                  сериал холболттой хулгана

Өнөөдөр хэрэглээнд байгаа ихэнх хулганууд PS/2 хэлбэрийн холбогчтой.
Микрофон
Компьютерээс интернэтийн сүлжээгээр дамжуулан аль нэг компьютерийн хэрэглэгч болон ердийн
телефон утас руу залган ярихад микрофоныг ашигладаг.
Микрофон доторх диапрагм нь дуу авиаг электрон аудио сигнал руу хувиргадаг.

CPU
Компьютер болгон CPU chip буюу микропроцессортой байдаг. Микропроцессор нь компьютерийн
тархи нь юм. Микропроцессорыг Intel болон Motorola фирмүүд үйлдвэрлэдэг. Өндөр хурд
шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг. IBM төрлийн болон IBM компьютертэй
зохицохуйц Compaq, Dell, Gateway, Toshiba зэрэг компьютерүүд Intel чипийг ашигладаг бол Apple
Macintosh төрлийн компьютерүүд Motorola чипийг хэрэглэдэг.
RISC (Reduced Insruction Set Computing) чиптэй компьютер нь ердийн компьютерээс 10 дахин
хурдтай тул Sun Microsystem, Hewlett-Packard болон Digital Equipment (DEC) зэрэг Workstation
буюу хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв.
Intel фирм нь 8086, 8088, 80286, 80386, 80486, 80586, Pentium, Pentium II, Pentium III төрлийн
чипүүдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тутамд процессорийн хурд илүү болж, ингэснээр
үйлдлийг богино хугацаанд гүйцэтгэх юм. Энэ дугааруудыг ихэвчлэн сүүлийн 3 оронгоор нь
нэрлэдэг. Жишээ нь 386SX, 486DX гэх мэт.
Харин Motorola фирм нь 68000, 68020, 38030, 38040, PowerPC чипүүдийг гаргаснаас хамгийн
сүүлийн үед Power????? чипийг үйлдвэрлээд байгаа юм. Процессорын хурдыг megahertz (MHz)
буюу мегагерц-ээр хэмждэг. Intel фирмийн хамгийн анхны үйлдвэрлэсэн Intel 8088 чипийн
процессорын хурд нь 4-8 MHz байсан бол хамгийн сүүлд гаргасан Pentium III чипийн процессорын
хурд 1GHz юм.

Me mory (санах ой)
Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг
түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд, хүчин чадлыг
тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах
ойд ачаалдаг.
Сүүлийн үед ердийн компьютерийн санах ойн хэмжээ ихэвчлэн 16Мb-аас дээш байгаа бөгөөд
график горимд ажилладаг жирийн хэрэглэгчийн компьютер 64Mb буюу түүнээс дээш байх нь
илүүтэй гэж үздэг. Зөөврийн компьютер голдуу 16MB-с дээш санах ойтой ирэх нь бий. Санах ойг
RAM гэж нэрлэдэг.
Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг:
- RAM (Random Access Memory)
Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх
зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос өгсөн командын
дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон
CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зөвхөн таны компьютерийг асаалттай байх
хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг байна. Харин
дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ
дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний
багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ.
Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу "out of
memory" гэсэн алдааг өгдөг байна.
- ROM (Read Only Memory)
Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад
ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг
унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол
санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг.
- PROM (Programmable read-only memory)
Энэ төрлийн санах ойд программийг хадгалж болох бөгөөд хэрвээ PROM нь ашиглагдаж байвал
энэ программийг устгаж цэвэрлэх боломжгүй зөвхөн өөр тийшээ зөөж хадгалах боломжтой.
- EPROM (Erasible programmable read-only memory)
PROM-н нэг төрөл бөгөөд программийг бичиж мөн устгаж болдог. Хэт ягаан туяаны
тусламжтайгаар программийг устгадаг.
- EEPROM (Electrically erasable programmable read-only memory)
Мөн PROM-н нэг төрөл бөгөөд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах, дахин
програмчилж болох нэгэн төрлийн тогтмол санах ой юм. Программчлахын тулд motherboard-с
суглах шаардлага байдаггүй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хүчдэл түүнийг
програмчлахад хангалттай байдаг. Энэ төрлийн санах ойн хамгийн энгийн жишээ бол BIOS-ын
микросхем юм.
Гэхдээ RAM, ROM-г зөвхөн персонал компьютерт байдаг гэж үзвэл энэ нь буруу ойлголт юм.
Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах төхөөрөмжүүд өөртөө санах ойтой байдаг байна.

RAM буюу шуурхай санах ой нь дотроо нилээн хэдэн төрөлтэй:
VRAM (Video RAM) дэлгэцийн адаптер ашигладаг санах ой юм. График зурган мэдээлэл
дэлгэцэнд дамжихын тулд эхлээд үндсэн RAM-наас процессорт уншигдаад дараа нь видео RAM-д
бичигдэнэ. Эндээсээ дэлгэцэнд мэдээлэл болон гарахдаа түүний тоон хэлбэрийн сигнал аналог
хэлбэрт өөрөөр хэлбэл дэлгэцний электрон цацрагт хоолой бүхий төхөөрөмжийн хүлээж авах
сигналын хэлбэрт шилждэг байна. Сүүлийн үеийн видео RAM ихэвчлэн 1Mb -с дээш байдаг болсон
нь дэлгэцэнд зурган мэдээллийг гаргах хурд болон чанарт сайнаар нөлөөлсөн юм.
RDRAM (Rambus DRAM) нь Rambus корпорацийн гаргасан DRAM (Dynamic RAM)-н нэг төрөл.
Персонал компьютерт ашиглагдаж байгаа хамгийн хурдан санах ойны технологи болох SDRAM нь
өгөгдлийг 100 MHz хурдаар дамжуулдаг бол энэ санах ойны хурд нь 600 MHz хүртэл юм.
1997 онд Intel корпораци нь Rambus технологийг шинээр гаргах motherboard-даа ашиглана,
ингэснээрээ санах ойн технологит стандарт нь болно гэж зарласан боловч компьютер
үйлдвэрлэгчдийн консерциум өөр санах ой болох SyncLink DRAM (SLDRAM) дээр гол анхаарлаа
хандуулан ажиллаж байгаа билээ. Гэсэн ч RDRAM нь VRAM-н оронд зарим график картанд
хэрэглэгдэж байгаа.
Intel болон Rambus корпорациуд RDRAM- н шинэ хувилбар болох nDRAM дээр хамтарч ажиллаж
байгаа билээ. Энэ шинэ санах ой нь 1600 MHz хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах юм.
NVRAM (Non-Volatile Random Access Memory) нь компьютерийг унтраасан ч мэдээллээ хадгалж
байдаг. Энэ санах ойн нэг төрөл нь SRAM бөгөөд тусгай зориулалтын зайгаар тэжээгддэг. Нөгөө
нэг төрөл нь EEPROM санах ой ба NVRAM нь SRAM, EEPROM микросхемийн хослолоос
бүрддэг.
MDRAM (Multibank DRAM) нь MoSys корпорациас гаргасан шинэ технологи юм. Нэг бүр нь 32
Kb хэмжээтэй жижиг хавтан бүхий энэ санах ой нь өөрийн гэсэн оролт гаралтын порттой.
Өгөгдлийг олон хавтангаас зэрэг уншиж бичих боломжтой тул ердийн DRAM-с хурдан байдаг.
MDRAM -г 2.5 MB хэмжээтэйгээр гаргаж болох бөгөөд ингэснээр 24-bit өнгө бүхий 1024x768
харьцах хэмжээтэй дэлгэцийн адаптерт ашиглаж болно. Мөн зарим төрлийн дэлгэцийн адаптерт
хэрэглэгдэж байгаа.
SRAM (Static Random Access Memory) нь ердийн DRAM-с илүү хурдан, найдвартай ажиллагаатай
санах ой. Dynamic RAM (DRAM) нь санах ой доторхоо үргэлж сэргээдэг бол SRAM нь ингэх
шаардлагагүй учраас энэ ойлголтоос Static гэдэг нэр үүссэн. Санах ой руу хандах хугацаа нь
DRAM-ынх 60 наносекунд байдаг бол SRAM-ынх 10 наносекунд. Гэвч энэ санах ойг үйлдвэрлэх
зардал нь өндөр учраас ихэвчлэн cache санах ойд ашигладаг.
SDRAM (Synchronous DRAM) нь ердийн санах ойг бодоход 133 MHz хүртэлх хурдтай
процессортой хамт ажиллах чадалтай байгаа нь EDO DRAM болон BEDO DRAM-с 2 дахин
хурдтай байгаа юм. Гэсэн хэдий ч илүү өндөр хурд дээр ажиллаж чадахуйц RDRAM, SLDRAM -г
шинээр гаргаж байгаа болохоор 200 хүртэлх MHz бүхий процессор дээр энэ санах ой нь ажиллахгүй
юм.
SIMM
DIMM
EDO DRAM
BEDO DRAM

Mothe rboard
Motherboard гэдэг үгийг орчуулбал үндсэн буюу эх хавтан гэсэн үг бөгөөд энэхүү хавтан нь
персонал компьютерийн системийн олонх элементүүдийг агуулдаг, хамгийн чухал хэсэг нь юм.
Анхны персонал компьютер зохион бүтээгдэж байхад ихэнх элемент, дагалдах төхөөрөмжүүд
Motherboard руу ямар нэг байдлаар залгагддаг байв. Харин орчин үеийн персонал компьютерийн
motherboard нь уян болоод хатуу дискний төхөөрөмжөөс бусад бүх л дагалдах хэрэгслээ өөр дээрээ
агуулах боломжтой болсон. Motherboard дээр суурилагдсан төхөөрөмжийг onboard гэж нэрлэдэг.
Гэвч хөгжлийн ийм түвшинд хүрсэн явдал компьютер үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд нэгэн
адил хоёрдмол үр дагавар өгсөн юм. Юуны өмнө үйлдвэрлэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай,
эцсийн шатны угсралт хялбар, дизайны хувьд овор хэмжээ багассан, технологийн процессийн хувьд
хурд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гээд ашигтай талууд их бий.
Харин ямар сөрөг үр дагаврууд гарсан бэ? Хамгийн энгийнээс эхэлбэл зарим нэгэн эвдрэл,
системээс өгөх алдааг оношлоход хүндрэл учирч эхэлсэн байна. Эвдрэл гэмтлийг богино хугацаанд
олж засах нь жирийн компьютер, электроникийн инженерүүдийн хувьд амаргүй болж иржээ.
Эцсийн шатны оношийг тавьлаа гэхэд дагалдах төхөөрөмжүүдээ (жишээ нь:дэлгэцийн адаптер,
дууны карт г.м) тус тусад нь сольж шинэчлэх боломж хомс болсон байна. Гэхдээ техникийн
хөгжлийн өндөр түвшинд хийгдсэн гэдэг утгаараа тийм ч "бодолцоогүй үхлүүт" төхөөрөмж биш
юм. Дагалдах төхөөрөмжүүд motherboard дээр байрлахдаа тус бүртээ оролт гаралтын хаяг (I/O),
тасалдлын нэг утга (IRQ) авдаг бөгөөд энэ хаягуудыг давхардуулахгүйгээр, expansion slot дээр
нэмж карт суулган ажиллуулж болдог байна.
Desktop компьютерт өнөө үед өргөнөөр ашиглагдаж байгаа мotherboard нь AT загварынх юм.
Хамгийн сүүлийн үеийнх нь AT motherboard-ын сайжруулсан загвар болох ATX юм.




Mothe rboard дээрх компьюте рийн эле ме нтүүд:
- Микропроцессор (CPU)
- BIOS
- Санах ой
- Expansion slot

BIOS гэж юу вэ?
Энэ нь basic input/output system буюу орчуулбал оролт гаралтын үндсэн систем гэсэн утгатай.
BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн программ бөгөөд персонал компьютер дахь
микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-г ашигладаг.
Түүнчлэн компьютер дэхь үйлдлийн систем болон компьютерт холбогддог дагалдах
төхөөрөмжүүдийн (хатуу диск, видео адаптер, гар, хулгана болон принтер) хоорондох өгөгдлийн
дамжуулалтыг зохицуулдаг байна.
Өөр нэг утгаараа бол BIOS нь EEPROM (electrically-erasable, programmable read-only memory)
микросхем дээрх микропроцессорт хандах боломжтой программ юм.
Санах ойн хэмжээ нь 128K байдаг байна.Энэхүү BIOS ROM нь motherboard дээр суурилагддаг ба
ихэвчлэн Award, American Megatrends (AMI) мөн Phoenix-ийн гэх BIOS-ууд тохиолддог.
BIOS нь компьютерийн салшгүй хэсэг бөгөөд таныг компьютер худалдан авахад үйлдвэрээсээ
дагалдаж ирдэг.
BIOS ямар үүрэгтэй вэ?
BIOS-ын биелүүлдэг олон функцуудийн нэг бол системийг ачаалахад гүйцэтгэх түүний үүрэг юм.
Компьютерыг асаахад системийн үндсэн санах ой хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах
төхөөрөмжүүдийг шалгаад дараа нь үйлдлийн системийг хатуу диск эсвэл бусад дискний
төхөөрөмжөөс дуудан уншиж, мotherboard дээр суурилагдсан тогтмол санах ой болох (RAM) -д
ачаалдаг. Энэ үйлдлийг Boot гэнэ. Дагалдах төхөөрөмжүүдийн хаяглалтыг өөрчлөх нөхцөлд
үүнийг BIOS л зөвхөн гүйцэтгэж чадахаас бус үйлдлийн систем болон хэрэглээний программуудын
аль нь хийх боломжгүй. BIOS ажиллаж эхэлмэгцээ хамгийн түрүүнд эхний шалгах хэсгийн
үйлдлийг хийж эхлэх ба үүнийг POST (Power-On Self-Test) гэнэ. Хэрэв таны компьютерийн аль нэг
дагалдах төхөөрөмж, элемент гэмтэлтэй байвал энэ нь уг тестийн явцад илэрч дэлгэцийн адаптор
хянагдсаны дараа дэлгэц дээр мэдээлэгдэнэ. Харин дэлгэцийн адаптор өөрөө гэмтэлтэй бол энэ
тухайгаа сигнал хэлбэрээр мэдэгдэнэ.

BIOS-ын мэдээлэл
BIOS ажиллаж эхлэх үед та дэлгэц дээр BIOS-оос өгөх мэдээллийг харах болно. Эдгээрийг
жагсаавал:
BIOS ийн хувилбар ба үйлдвэрлэсэн компанийн нэр
BIOS-ийг үйлдвэрлэсэн он
Процессорын нэр, хурд
Setup программ руу орох товчлуурын нэр (ихэвчлэн del, Ctrl+Alt+Esc, Del, зарим үед F2 буюу өөр ч
товчлуур байх нь бий)
Системийн тэмдэгт буюу BIOS-г эсвэл motherboard-ийг үйлдвэрлэсэн компанийн барааны тэмдэг
BIOS ийн сериалын дугаар

Систе мийн тухай мэдээлэл
BIOS дискнээс үйлдлийн системийг ачаалахын өмнө таны компьютерийн системийн бүтцийн тухай
товч мэдээлэл өгдөг. Үүнд:
Processor: (Процессорын (CPU)төрөл): 486 DX-4 100MHz, PENTIUM II 350MHZ гэх мэт
Coprocessor (дагалдах процессор суурилагдсан эсэх): Ихэвчлэн "Installed" эсвэл "Integrated" гэсэн
тодотголтой байдаг.
Floppy drive A: Tанигдсан А дискний хэмжээ, багтаамж
Floppy drive В: Tанигдсан В дискний хэмжээ, багтаамж
IDE/ATA Drives: Энэ нь компьютерт суурилагдсан primary master, primary slave эсвэл secondary
master, secondary slave дискний тухай мэдээлэл байх ба өөрөөр хэлбэл энэ хэсэг таны
компьютерийн хатуу дискний хэмжээ, төрлийг харуулдаг байна.
Үндсэн санах ойн хэмжээ: Энэ нь тогтмол 640 К байдаг
Өргөтгөсөн санах ойн хэмжээ:
Cache-ийн хэмжээ
Санах ойн төрөл: Ихэнх системийн хувьд санах ойн (RAM) хэмжээ болоод төрлүүдийг харуулдаг
Display -ний төрөл: VGA/SVGA гэх мэтээр бичигдэх ба энэ нь дэлгэцний талаарх хамгийн ерөнхий
мэдээлэл байдаг.
Serial ports: Энэ бол таны компьютерийн оролт ба гаралтын сериал (I/O COM) портын хаягийн
тухай мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 3F8h, 2F8h гэсэн утга авдаг.
Parallel ports: Таны компьютерийн оролт ба гаралтын параллел (I/O LPT) портын хаягийн тухай
мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 378h гэсэн утга авдаг. Зарим үед 278h, 3BCh гэсэн
хаягтай байдаг.

CMOS BIOS
Өмнөх хэсгүүдэд BIOS-ийн үүрэг, дэлгэцэнд харуулах мэдээллүүдийн талаар тодорхой бичигдсэн.
Тэгвэл эдгээр мэдээллийг шалгаж дэлгэцэнд гаргахын тулд BIOS уг компьютерийг анх ажилд бэлэн
болгох үед бүх мэдээллээ өөрийн CMOS (Complementary Metal Oxide Semiconductor) ойдоо
хадгалсан байдаг. Энэ бол BIOS дотор 64К зай эзлэж байдаг логик ой юм. Харин хадгалагдсан
мэдээллээ алдахгүй байхын тулд BIOS-ын микросхемийг 3.5V-ийн батарейгаар тэжээж байдаг ба
энэ нь мөн motherboard дээр байрладаг байна. Уг мэдээллийг уншихын тулд компьютерийн
setup-ын программыг ажиллуулна.
FLOPPY DISKETTE DRIVE (FDD)

Персонал компьютерийг анх ажилд бэлтгэхэд хамгийн их хэрэгцээтэй байдаг дагалдах төхөөрөмж
бол FDD буюу та бидний нэрлэдгээр уян дискний төхөөрөмж юм. FDD нь соронзон оптик буюу
соронзон орны тусламжтайгаар биетийн оптик чанарыг өөрчлөх аргад тулгуурлагдан хийгдсэн
байна. Тэгвэл FDD чухам ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэдгээс эхлэе.
FDD нь персонал компьютерийн хувьд гадаад санах байгууламж болдог уян дискийг ажилд
бэлтгэх түүнд мэдээллийг хадгалах, хадгалагдсан мэдээллийг хуулах, буюу уг мэдээлэлд шууд
хандан ямар нэг үйлдэл хийхэд гол удирдлагын буюу холболтын төхөөрөмж болдог байна.
FDD 3.5" ба 5.25" гэсэн хоёр янз байдаг. Харин сүүлийн үед 5.25" ийн FDD-г ашиглах нь ховор
болсон билээ.




FLOPPY DISKETTE (Уян диск)

Бага хэмжээний мэдээллийг хадгалах зориулалттай гадаад санах байгууламж юм. Уян дискийг
хэмжээгээр нь 2, багтаамжаар 4 хувааж болно. Хэмжээний хувьд 3.5 ба 5.25 инч, багтаамжийн
хувьд 3.5"-ийн 1.44mb, 2.88mb, ба 5.25"-ийн 360kb, 1.2Mb гэсэн 4 янз байдаг байна . Эдгээрээс
хамгийн өргөн хэрэглэгддэг нь 3.5"ийн 1.44 mb багтаамж бүхий диск юм.
Уян дискний "Write prote ct" гэж юу вэ?
Дискэнд файл хуулах, хуулсан файлаа санамсаргүйгээр өөрчлөхөөс болон түүнийгээ
вирустүүлэхгүй байх нь уян диск ашигладаг хүний хувьд чухал асуудал байдаг. Үүнд зориулсан
хамгийн бодит хамгаалалт бол доорх зураг дээр сумаар заагдсан хэсэг юм. Энэ нь дискэнд
гаднаас ямар нэг мэдээлэл хуулагдахаас хамгаалдаг. 5.25"-ийн дискний хувьд хамгаалалт уг
сэтэрхийг бөглөх байдлаар хийгдэнэ. Харин 3.5"-ийн дискэн дээр зориулалтын түгжээг нээлттэй
байдалд байлгавал хамгаалалттай харин хаасан байвал диск руу бичиж болно гэж үг.




HDD (Hard Disk Drive )
Хатуу дискийн төхөөрөмж нь хатуу дискийг байрлуулах, файл бичих, унших зэргийг хянадаг
механизм юм. Хатуу дискийн төхөөрөмжийг ихэвчлэн "hard drive" гэж дууддаг ба үүнийг хүмүүс
ихэвчлэн хатуу диск гэж ойлгодог. Энэ хоёр нь нэг дор байдаг боловч тус тусдаа үүрэгтэй 2 зүйл
юм.
HD (Hard disk)
Хатуу диск нь Hard Disk Drive буюу HDD-гийн нэг хэсэг бөгөөд томоохон хэмжээний өгөгдлийг
хадгалах зориулалт бүхий төхөөрөмж юм. Сүүлийн үеийн компьютерт дагалдаж ирж байгаа хатуу
дискийн хэмжээ нь ихэвчлэн 1 Gb-с дээш байгаа. Ихэнх компьютер ганц хатуу дисктэй байдаг ба
түүнийг С диск гэж нэрлэдэг. Хатуу диск ажиллаж байх үед түүний дохиоллын гэрэл асч байдаг.
Хатуу дискний төхөөрөмж нь мэдээлэл унших, бичих хэд хэдэн толгойтой байна. Компьютерт
хэрэглэгдэж байгаа бүх программууд энд хадгалагдана. Шинэ программ хангамжийг
ашиглахаасаа өмнө хатуу дискэнд бичиж, компьютерт суулгаж өгдөг. Хатуу дискэн дээрх
мэдээллийг эмх цэгцтэй хадгалахын тулд төрөлжсөн нэр бүхий директорыг ашиглана. Хатуу
дискэнд хадгалагдах мэдээллийг байтаар хэмжинэ. Жишээ нь: MS Word программ 16Мb, Windows
95 үйлдлийн систем 40Мb зай эзэлдэг.
80386SX,880386DX,80486SX микропроцессортой бол голдуу 40-120Мb ,80486 DX бол 120-210Мb
багтаамжтай хатуу дисктэй байдаг.
Хатуу дискийн motherboard-д залгадаг интерфейс нь IDE, EIDE, SCSI төрлийнх байдаг. EIDE
интерфейстэй UltraDMA/66, UltraATA/66 дискнүүд өгөгдлийг 66 Мbps хурдаар дамжуулдаг.
Мөн зөөврийн компьютерт зориулсан кредит картны хэмжээтэй хатуу диск байдаг.

Хатуу дискийг голчлон Seagate, Quantum фирмүүд үйлдвэрлэдгээс гадна Maxtor, Fujitsu, Samsung,
Western Digital зэрэг компаниуд ч өөр өөрсдийн технологийг ашиглан үйлдвэрлэдэг.




Seagate фирмийн хатуу диск

Optic disk
Оптик дискэн дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг. Оптик дискэнд
CD-ROM, CD-Recordable, CD-ReWritable, WORM диск нар орно.
CD-ROM (Compact Disk- Read Only Memory)
CD-ROM нь компакт дискэн дээр бичигдэж ирсэн график дүрс, текст, дууг зөвхөн уншихаас ямар
нэг юм бичих боломжгүй. Дууны CD -гээс дууг зөвхөн сонсохоос, дуу нэмж бичих боломжгүй
байдаг. Сүүлийн үеийн бүх компьютерүүд CD-ROM төхөөрөмжтэй ирдэг.CDROM-ын компакт
дискийг унших хурд нь 1x, 2x, 4x, 8x, 16x, 32x, 40x, 50x зэрэг байдаг.
1х гэдэг нь өгөгдөлд хандах хурд нь секундэд 150 килобайт юм.
2х нь секундэд 300 килобайт, 4х - 600Kb гэх мэт.

Компакт диск нь 120 мм-н диаметртэй байдаг. Нэг компакт диск нь 72 минутын стерео дуу
хадгалдаг. Компакт дискний мэдээлэл хадгалах хэмжээ нь 650 Mb бөгөөд энэ нь 250000 хуудас
текст эсвэл 7000 фото зураг, дүрс багтах боломжтой юм.
Компакт диск нь асар их хэмжээний мэдээллийг хадгалах чухал хэрэгсэл болсон. Зөвхөн дууны
CD-ч биш, текст,зураг, атлас, хөдөлгөөнт зураг, видео зэргийг агуулсан танин мэдэхүйн нэвтэрхий
толь, гадаад хэл сурах CD (англи, герман хэл сурах г.м), тоглоомын болон ном сэтгүүлүүдийг CD
дээр бичиж гаргахаас гадна видео киног ч бичсэн байдаг.
CD-ROM                                        CD


CD-R (Compact Disk - Recordable)
Өгөгдөл, дуу, видео зэргийг бичихэд зориулсан форматтай ирдэг энэ компакт дискийг ердийн
CD-ROM төхөөрөмж унших боломжтой. Фото зураг боловсруулдаг чанараараа дэлхийд дээгүүрт
ордог Кодак компани нь Photo CD гэсэн технологийг гаргасан. Энэ нь ердийн зургын аппаратаар
авсан зургын хальсыг тусгай зориулалтын сканераар татан авч CD-ROМ дискэн дээр хуулж
бичдэг байна. Энэ компакт диск дээрх зургуудийг CD-ROM бүхий компьютерээс харж болохоос
гадна компьютергүй хүн Кодакийн Photo CD тоглуулагчийг телевизэд залган телевизээр харж
болдог юм байна.

WORM disk (Write Once, Read Many disk)
Энэ дискэнд мэдээллийг зөвхөн нэг л удаа бичдэг. Харин мэдээллийг дискнээс хэдэн ч удаа уншиж
болно. Үүнийг мэдээлэл хадгалах зориулалттай ашигладаг.

CD-RW (Compact Disk - ReWritable)
Энэ дискэн дээрх мэдээллийг арилгаад ахиж хуулж болдог. Энэ технологийг Erasable Optical Disk
гэж нэрлэдэг. Урьд нь бичиж хадгалсан материалаа шинэчилсний дараа эргээд хуулж хадгалах
шаардлагатай хүмүүст зориулсан.

Zip drive
Zip drive нь персонал компьютер дэхь файлуудыг архивлах, хуулж авахад зориулсан жижиг
авсаархан төхөөрөмж юм. Iomega корпораци нь zip төхөөрөмжийг өөрийн нэрийн дор гаргаж
худалдаалдаг.
Zip төхөөрөмж болон диск нь 2 төрлийн хэмжээтэй байдаг. 100 Mb-н хэмжээ нь үнэн хэрэгтээ
100431872 байт бөгөөд энэ нь 70 ширхэг уян диск бүхий өгөгдөлтэй тэнцэнэ. Мөн 250 Mb-н диск,
drive гэж байдаг. Таны хатуу дискэн дээрх бүх файлыг Iomega zip төхөөрөмжийн тусгай
программийн тусламжтайгаар бүгдийг нь нэг болон цөөн хэдэн zip диск рүү хуулах боломжтой.

Zip төхөөрөмжийг:

1. Ашигладаггүй боловч хэзээ нэг цагт хэрэглэхүйц файл хуучин имэйлүүдийг хадгалахад
2. Танд зарим үед хэрэг болох том хэмжээний файлууд жишээ нь төрөл бүрийн график зургуудийг
хадгалахад
3. Бусадтай их хэмжээний файлуудыг солилцоход
4. Өөрийнхөө системийг өөр жижиг laptop болон PDA төрлийн PalmPilot компьютер луу
шилжүүлэхэд
5. Өөрийнхөө хатуу дискэн дээрх файлуудаас тодорхой нэг файлуудыг тусад нь хадгалахад (жишээ
нь санхүүгийн файлууд г.м) ашигладаг.

Zip drive нь паралель, SCSI (Small Computer System Interface), USB (Universal Serial Bus) портынх
байдгаас гадна Built-in болон Notebook drive байдаг.


Zip disk




Zip drive




Tape drive
Tape drive нь tape дискнээс файл унших, хуулахад зориулсан төхөөрөмж.
Харин Tape нь томоохон хэмжээний мэдээллийг хуулж, хадгалахад зориулсан цахилгаан соронзон
диск юм. Tape -ийг mainframe компьютер дэхь их хэмжээний мэдээллийг нөөцөлж, архивлан
хадгалахад ашигладаг. Харин персонал компьютер дэхь их хэмжээний мэдээллийг архивлан
хадгалах зориулалтаар сүүлийн үед шинээр нэвтэрч, нилээд өргөн дэлгэр ашиглагдаж байгаа
цахилгаан соронзон диск нь Iomega корпорацийн Zip диск юм.
Томоохон системийн архивийг Digital Linear Tape Drive (DLT) дээр хийдэг. Энэ DLT төхөөрөмж нь
секундэд 800 Kbyte мэдээллийг хуулах боломжтой бөгөөд нэг диск нь 20-40 гигабайт багтаамжтай.

Монитор
Монитор нь компьютер дэх мэдээлэл, текст, дүрс, зургийг дэлгэцэнд харуулдаг тусдаа эд анги юм.
Өөрөөр хэлбэл уян болоод хатуу диск доторх мэдээллүүд, программ хангамжууд, тэдгээртэй
ажиллах, компьютерийн гараас оруулах тэмдэгтүүд бүгд энэ л төхөөрөмжийн дэлгэц дээр
харагддаг билээ.
Тэгвэл дэлгэц (дисплей) болон монитор гэсэн 2 ойлголт, хэллэг байдаг. Эдгээр нь нэг юмуу эсвэл
нэг бүхэл юмыг хоёр янзаар нэрлээд байна уу гэсэн асуулт гарч болох юм.
Монитор гэдэг нь компьютер дэхь зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид төхөөрөмжийг
хэлдэг. Харин display нь зөвхөн мониторын экран юм. Иймд энэ хоёр бол нэг нь нөгөөдөө багтаж
байдаг нэг бүхэл зүйл (эд анги) юм.
Жишээ нь: Хэрэглэгч та зарим нэг зургийн файлийг нээх үед . . . cannot displayed!!! гэсэн алдааны
мэдээлэлтэй таардаг. Харин . . . cannot monitored !!! гэж гардаггүй. Мөн зөөврийн компьютерийн
хувьд монитор гэхээсээ display буюу дэлгэц гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зөөврийн компьютерийн
дэлгэц нь салангид биш их биетэйгээ цуг байдаг. Хэрэв дэлгэц (display) нь эвдэрчихвэл Desktop
буюу ширээний компьютерийн мониторт залгаад ажиллаж болдог.
Дээрхээс үзэхэд ялгаатай гэдэг нь харагдаж байна. Гэвч хүмүүс дэлгэцийг монитор, display хоёрын
аль алинаар нь дууддаг.




Монитор хэдэн янз вэ?
Мониторын ялгаа гэвэл тэр нь дотроо хэдэн инчийн ямар төрлийн дисплейтэй гэдгээр
тодорхойлогддог. Харин дисплейг доорх үзүүлэлтүүдээр тодорхойлно.

Өнгө ба re solution (өнгө ялгаруулалт)
Анхны компьютерүүдийн дисплей ихэвчлэн хар цагаан байсан бол өнөөдөр ихэвчлэн өнгөт
дэлгэцтэй мониторуудыг үйлдвэрлэх болсон байна. Энэ үзүүлэлтийг тайлбарлахад pixel -ийн тухай
мэдэх шаардлагатай юм.
Харин хэдэн өнгөөр харуулж чадаж байгаагаас уг дисплейний өнгөний үзүүлэлт тодорхойлогддог
байна.

- Monohrome display Adapte r нь хар цагаан хоёр өнгөтэй, 1970 онд гарсан.
- CGA (Color Graphics Adapter) нь 1981 онд гарсан, өнгөр ялгаруулалт нь хөндлөнгөөр 320 pixel,
босоогоор 200 pixel хүртэл байх ба дөрвөн өнгөтэй.
- EGA (Enhanced Graphics Adapter) нь 1984 онд гарсан, арван зургаан өнгөтэй, хөндлөнгөөр 640
босоогоор 350 pixel -тэй.
- VGA (Video Graphics Array) ийг 1987 онд гаргасан бөгөөд 640 x 480 pixel бүхий 16 өнгөтэй, эсвэл
320 x 200 pixel бүхий 256 өнгөтэй байхаар сонгож болдог.
- XGA (Extended Graphics Array) нь 1990 онд гарсан 800 x 600 pixel бүхий 16,000,000 өнгөтэй эсвэл
320 x 200 pixel бүхий 65,536 өнгөтэй байхаар сонгож болдог.
- SVGA (Super Video Graphics Array) нь 1993 онд гарсан. 14 инчийн дисплейтэй бол 16,000,000
өнгийг 800 х 600 pixelтэйгээр, 20 инчийн дисплейтэй бол 1280 x 1024 эсвэл 1600 x 1200 pixelтэй
байхаар сонгох боломжтой байдаг.

Дэлгэцийн хэмжээ
Мониторын дэлгэцийг түүний хэмжээгээр нь бас ялгадаг ба энэ нь инч гэсэн нэгжээр хэмжигддэг.
Жирийн хэрэглэгч нарт зориулсан персонал компьютерийн хувьд ихэвчлэн 12, 13, 15, 17 инчийн
дисплейтэй байдаг.
Үйлдвэрлэсэн те хнологи
Энэ бол электроникийн технологийн ямар аргаар мэдээллийг экран дээр харуулж буйгаар нь ялгах
ялгаа юм. Ихэнх дисплей бидний сайн мэдэх электрон цацрагт хоолойн (CRT- cathode ray tube)
технологиор бүтээгддэг. Бусад төрлийн технологиор бүтээгдсэн дисплейнүүд маш нимгэн байдаг
бөгөөд эдгээрийг хавтгай экрантай дэлгэц (flat-panel display) гэдэг байна.
Энэ төрлийн дисплейд
LED - гэрлэн диодын
LCD- шингэн кристаллийн технологиор хийгдсэн дисплейнүүд багтдаг.

Laptop /note book/portable компьюте р

Laptop буюу зөөврийн компьютерийг үйлдвэрлэгчид нь Notebook гэж нэрлэдэг бөгөөд тэжээлд
залгахаас гадна батерейгаар ажиллах боломжтой овор хэмжээ багатай тул нэг газраас нөгөө рүү
зөөж авч явахад тохиромжтой. Жишээ нь онгоц,номын сан,ажил дээрээ мөн уулзалтанд оролцож
байх үедээ хэрэглэхэд тун тохиромжтой. Зөөврийн компьютерийн ердийн жин нь 2.5 кг-аас ихгүй,
зузаан нь 7.5 см ба түүнээс ч бага байдаг. Энэ компьютерийг IBM, NEC, Dell, Toshiba,Sony, Apple,
Hewlett-Packard зэрэг компаниуд үйлдвэрлэдэг. Зөөврийн компьютерийг үйлдвэрлэхэд нарийн
ажиллагаа шаардагддаг учир яг адил үзүүлэлттэй desktop компьютерээс илүү үнэтэй байдаг.
Зөөврийн компьютерийг суурьний тусламжтайгаар ширээний компьютерийн том дэлгэцэнд залгаж
хэрэглэдэг. Суурь буюу Docking station нь сериал порт, принтерийн порт болон тэжээлийн залгуурын
оролт гаралттай байдаг. Зөөврийн компьютерийн дэлгэцийг ихэвчлэн thin-screen technology буюу
нимгэн дэлгэцийн технологиор хийсэн байдаг. Нимгэн дэлгэцийн трансистор буюу (Thin Film
Transistor) эсвэл актив матрицан дэлгэц нь гарч байгаа дүрсийг илүү тод үзүүлэхээс гадна аль ч
талаас нь харахад уг дүрсэнд өөрчлөлт ордоггүй.
Мөн хулгана нь гартайгаа хамт байдгаараа ширээний компьютераас ялгаатай. Зөөврийн
компьютерийн хулгана нь олон янз байдгаас бидний мэдэх сериал портын тусламжтайгаар
залгадаг ердийн хулгана, мөн Touch-pad хулгана буюу гарны доод хэсэгт байрлах дөрвөлжин
жижиг хэсэг дээр хуруугаараа гүйлгэснээр курсорыг хөдөлгөх, доошоо дарахад click буюу дарах
хөдөлгөөнийг хийдэг. Мөн Trackball хулгана буюу гар дээрх G, H хоёр үсгийн дунд жижиг
бөөрөнхий товчлуур байдаг.

Зөөврийн компьютер нь ердийн компьютерээс хэмжээгээрээ бага тул дотоод сүлжээнд болон
интернэтэд холбогдоход шаардагддаг модем, дотоод сүлжээний карт нь мөн жижиг байх
шаардлагатай. Иймээс зөөврийн компьютерт зориулсан картыг PC Card буюу PCMCIA гэж
нэрлэдэг. PCMCIA карт нь кредит картны хэмжээтэй адил юм. Түүнчлэн CD-ROM , DVD (Digital
Versatile Device) зэрэг төхөөрөмжүүд нь built-in буюу үйлдвэрээсээ суугдсан, эсвэл авч болдгоор
хийгдсэн байдаг.
Touch-pad хулгана бүхий зөөврийн компьюте р
Trackball хулгана бүхий зөөврийн компьюте р
Принте р (хэвлэх төхөөрөмж)
Компьютерийн дэлгэцэн дээр гарч буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах боломж
бүхий төхөөрөмжийг принтер гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг
байж болно. Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрөл, үнэ өртөгөөрөө хоорондоо ялгаатай байдаг.
Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь dot- matrix буюу матрицийн принтер, inkjet буюу черниллэн
хортой принтер мөн сүүлийн үед өргөн нэвтэрч буй laserjet буюу лазерийн принтер гэх зэргээр
ангилдаг. Принтер нь хар цагаан буюу монохром, өнгөт гэж 2 төрөлтэй байдаг. Өнгөт принтерийн
нэг хуудас хэвлэх өртөг нь монохром лазер принтертэй харьцуулахад өндөр байдаг хэрнээ
хэвлэлтийн хурд нь удаан байдаг.
Сүүлийн үед олон үйлдэлтэй принтерийг олноор үйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ принтер нь
хэвлэх төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн авах, сканердах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Факс
боловсруулалтын хувьд модемын хурд 14.4 кбит/с байдаг бөгөөд Brother MFC-7150c, Brother
MFC-8300, 8600, HP LaserJet 3100 xi загварууд телефон аппараттай байдаг. Сканердахын тухайд
HP office Jet R80, HP office Jet T65 принтерүүд дэх цэгийн оптик нягтшил ихтэй төдийгүй хар
цагаан болон өнгөт горимд скан хийдэг байна. Харин HP OfficeJet R80, Brother MFC-8300, 8600
принтерүүд нэг минутанд 11-12 хуудас хувилдаг бол ихэнх принтерүүд нь 3-5 хуудас хувилах
хүчин чадалтай байдаг байна.
Принтер нь компьютерт 2 төрлийн портоор залгагддаг. Хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь
паралель портны принтер юм. Нөгөө нь сүүлийн үед ашиглагдаж буй өндөр хурдын порт болох
USB (Universal Serial Bus) юм.
Принтерийн чанарыг үнэлэх 4 хүчин зүйл:
- Өнгө
Ямар нэгэн дүрс, зурагтай материалыг хэвлэхэд өнгө гол хүчин зүйл болдог. Өнгөт принтер нь хар
цагаан болон өнгөт гэсэн 2 хортой байдаг боловч принтерийг зөвхөн хар цагаан горимоор хэвлэхээр
тохируулж болно.
- Re solution (өнгөний ялгарал)
Принтерийн өнгөний ялгарал нь ихэвчлэн dpi (dots per inch) буюу нэг инчид ноогдох цэгийн тоогоор
хэмжигддэг. Жишээ нь принтерийн өнгөний ялгарлын тохиргоог 150 dpi болгоод нэг хуудас хэвлэх,
мөн 300 dpi болгоод өөр нэг хуудас дээр нэг ижил текстийг хэвлэхэд 300 dpi тохируулгаар хэвлэсэн
хуудас нөгөөгөөсөө илүү тод харагддаг.
- Хурд
Нэг хуудсыг хэвлэн гаргах хугацааг хэлнэ. Ихээхэн хэмжээний материал хэвлэхэд хурд ихтэй байх
шаардлагатай байдаг. Өнгөт принтерийн хурд удаан байдаг байна. Үнэ өртөг ихтэй принтерүүд
ихэвчлэн хурд ихтэй түргэн хэвлэдэг байна. Зарим удаан принтерүүд 3-6 хуудсыг минутанд хэвлэх
нь ч бий.
- Санах ой
Ихэнх принтерүүд багахан хэмжээний санах ойтой ирдэг байна. Жишээлбэл 1Mb гэх мэт. Өөрийн
гэсэн санах ойтой принтер нь дүрс, зурагтай болон хүснэгтэн материалыг хурдан хэвлэдэг.

Принтерийг HP буюу Hewlett Packard, Epson, Xerox, Okidata зэрэг корпорациуд үйлдвэрлэн
гаргадаг. Жишээлбэл: Epson Stylus Color 440, HP DeskJet 612C, 812C, HP LaserJet 5L, Xerox
DocuPrint C11, Okidata Okipage 12I гэх мэт.

HP De skJe t 870Cxi өнгөт принте р




Моде м гэж юу вэ?
Модем нь Modulator Demodulator гэсэн vгний товчлол бөгөөд компьютерт боловсруулсан өгөгдлийг
телефон шугамаар дамжуулахын тулд аналог руу хувиргаж модуляци хийх vүрэгтэй. Мөн телефон
шугамаар дамжин ирсэн аналог сигналыг компьютерт хvлээн авахдаа тоон сигнал руу хувирган
демодуляци хийдэг.
Анх 1960-аад онд модем бий болсон ба терминалаас компьютер луу телефон утасны шугамаар
дамжин холбогдох зориулттай хийгджээ.




Анхны модемын хурд 300 bps (bit per second) байсан бол 1998 оны сvүлээр 56Kbps хурдынхыг
ашиглаж эхэлсэн. Мөн өндөр хурдын xDSL системийн модемыг ашиглах болсон.

Моде мын боломжууд
Voice modem
       Fax modem
       Error correction
       Data compression
       Flow control
       UART data buffering
Модемыг дотор нь software мөн hardware гэж 2 ангилдаг. Модем нь модуляци, демодуляци
хийхээс гадна алдааг шалгаж засах, компресс хийх зэрэг vйлдлvүдийг гvйцэтгэдэг ба Hardware
модем нь энэ бvгдийг дагнан хийдэг. Харин software модем нь бие дааж бvх vйлдлийг хийх
боломжгvй бөгөөд vүнийгээ процессортой хамтран гvйцэтгэдэг. Ийм учраас процессорын хурд
сайн байх шаардлагатай. US Robotics буюу 3Com -н Winmodem нь модуляци, демодуляцийг өөрөө
гvйцэтгээд алдаа шалгаж засах (Hardware error correction), компресс хийх (Hardware compression)
vйлдлийг нь процессор гvйцэтгэдэг. Энэ модем нь ихэвчлэн шинэ компьютертэй дагалдаж ирдэг.
HSP (Host Signal Processing) модемын хувьд дээрх 2 vйлдлийг бие дааж хийх боломжгvй зөвхөн
процессор нь гvйцэтгэдэг тул Pentium II 300Mhz -с дээш хурдтай байх шаардлагатай байдаг.
Моде мын стандарт протоколууд
     Bell/CCITT/ITU-T Standarts
     Data Transfer Protocols
     Modulation Protocols/V.standards
     TCP/IP, SLIP/PPP protocols
Модемыг өгөгдөл дамжуулах горимоор нь asynchronous, synchronous гэж 2 ангилдаг.

Моде мын төрлvүд
       Гадуур модем
       Дотуур модем
       Built-in модем
       Onboard модем
       PCMCIA модем
Модем нь компьютерт суухдаа COM порт болон IRQ эзэлдэг.
Мэдээллийг хvлээн авах дамжуулах vйлдлийг зэрэг гvйцэтгэж чадахуйц модемыг full-duplex
vйлдэлтэй гэнэ. Харин хvлээн аваад дараа нь дамжуулах эсвэл дамжуулчихаад хvлээн авах
боломжтой модемыг half-duplex vйлдэлтэй модем гэдэг.


Бусад моде мууд
      ISDN modem
      xDSL modem
      Rack modem
      Cable modem
      Palm modem
      Null modem
Модем vйлдвэрлэдэг гол том компаниуд нь 3com, Motorola мөн Rockwell юм.

Voice буюу яриа дамжуулах модем

Voice модем нь яриа дамжуулах хүлээн авах боломжтой юм. Энэ модемыг тусгай зориулалтын
ярианы программ дагалдаж ирдэг. Мэндчилгээ болон дуу хоолойгоо бичүүлж имэйлээр илгээх, мөн
Pc tuux
Pc tuux
Pc tuux

More Related Content

Similar to Pc tuux

6. computer opganization
6. computer opganization6. computer opganization
6. computer opganizationBadarch Zorig
 
копьютерийн үүсэл хөгжил
копьютерийн үүсэл хөгжилкопьютерийн үүсэл хөгжил
копьютерийн үүсэл хөгжилNasaa_dawka
 
Pc бүтэц лекц 1
Pc бүтэц лекц 1Pc бүтэц лекц 1
Pc бүтэц лекц 1Kumis Ermek
 
компьютэрийн төрлүүд
компьютэрийн төрлүүдкомпьютэрийн төрлүүд
компьютэрийн төрлүүдTegshee myagmar
 
Suljee cem 1
Suljee cem 1Suljee cem 1
Suljee cem 1Mr_Endko
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1oyuna
 
Mtms8 internet&www
Mtms8   internet&wwwMtms8   internet&www
Mtms8 internet&wwwBabaa Naya
 
хэрэглээний програм лекц 1
хэрэглээний програм лекц 1хэрэглээний програм лекц 1
хэрэглээний програм лекц 1Daagii Daju
 
хэрэглээний програм лекц 1
хэрэглээний програм лекц 1хэрэглээний програм лекц 1
хэрэглээний програм лекц 1anjelo0028
 
Мандал 4-р сургуулийн 12-р ангид 2020-11
Мандал 4-р сургуулийн 12-р ангид 2020-11Мандал 4-р сургуулийн 12-р ангид 2020-11
Мандал 4-р сургуулийн 12-р ангид 2020-11MunkherdeneErdenebat
 

Similar to Pc tuux (16)

6. computer opganization
6. computer opganization6. computer opganization
6. computer opganization
 
копьютерийн үүсэл хөгжил
копьютерийн үүсэл хөгжилкопьютерийн үүсэл хөгжил
копьютерийн үүсэл хөгжил
 
Pc бүтэц лекц 1
Pc бүтэц лекц 1Pc бүтэц лекц 1
Pc бүтэц лекц 1
 
компьютэрийн төрлүүд
компьютэрийн төрлүүдкомпьютэрийн төрлүүд
компьютэрийн төрлүүд
 
лекц-1
лекц-1лекц-1
лекц-1
 
Suljee cem 1
Suljee cem 1Suljee cem 1
Suljee cem 1
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Mtms8 internet&www
Mtms8   internet&wwwMtms8   internet&www
Mtms8 internet&www
 
Com
ComCom
Com
 
хэрэглээний програм лекц 1
хэрэглээний програм лекц 1хэрэглээний програм лекц 1
хэрэглээний програм лекц 1
 
хэрэглээний програм лекц 1
хэрэглээний програм лекц 1хэрэглээний програм лекц 1
хэрэглээний програм лекц 1
 
Мандал 4-р сургуулийн 12-р ангид 2020-11
Мандал 4-р сургуулийн 12-р ангид 2020-11Мандал 4-р сургуулийн 12-р ангид 2020-11
Мандал 4-р сургуулийн 12-р ангид 2020-11
 
Lec1 understanding unix
Lec1 understanding unixLec1 understanding unix
Lec1 understanding unix
 
Intel процессор
Intel процессорIntel процессор
Intel процессор
 
IT-1
IT-1IT-1
IT-1
 

Pc tuux

  • 1. Компьютерийн хөгжлийн үе шат МЭӨ 500 - Вавилончууд энгийн арифметик үйлдэл хийхийн тулд сампинг ашиглаж эхэлжээ. Бидний мэдэх сампингийн хэлбэр анх Хятадад МЭӨ 1300 онд үүсчээ. 1614 - Scotsman John Napier (1550-1617) хөдөлгөөнт саваа бүхий системийг зохион бүтээжээ. Энэ нь үржих, хуваах, квадрат болон кубын язгуур гаргах үйлдэл хийдэг байв. 1623 - Wilheim Schickard (1592-1635) Верттанберг "Тооцоолох цаг"-ийг бүтээжээ. Энэ механик машин нь зургаан оронтой тооны нэмэх, хасах үйлдлийг хийж чаддаг бөгөөд, оронгийн тоо хэтэрвэл хонх дуугарч дохио өгдөг байлаа. 1642 - Францын математикч Блез Паскал найман оронтой тооны үйлдэл хийдэг механик тооны машин зохион бүтээжээ. 1671 - Германы математикч Готфрид Лейбниц үржих үйлдэл хийдэг, таваас арван хоёр оронтой тоог тооцоолох чадвартай машин зохион бүтээжээ. 1776 - Матьюс Хан 1770 оноос тооны машин үйлдвэрлэж эхэлжээ. 1820 - Францын эрдэмтэн Чарльз Xavier Thomas df Colmar (1785-1870) "Арифмометр" тооны машин зохиож, нийтэд үйлдвэрлэн гаргажээ. 1822 - Чарльз Бабаж (1792-1871) анхны механик компьютерийг зохион бүтээжээ. 1832 - Бабаж, Жозеф Клементиар зургаа хүртэл оронтой тооны үйлдэл болон хоёрдугаар зэргийн дифференциал хийдэг машины прототипыг хийжээ. Угсарсан машин нь өрөөний хэмжээтэй байв. 1834 - Чарльз Бабаж "Аналог машин" зохион бүтээж эхэлжээ. Уг машин нь нөхцөлтэй үсрэлтүүдийг хийж чаддагаас гадна нэмэх үйлдлийг гурван секундэд, үржих ба хуваах үйлдлийг хоёроос гурван минутад хийж гүйцэтгэдэг байв. 1847 - Чарльз Бабаж хоёр жилийн турш долдугаар зэргийн дифференциал, 31 оронтой тоо боддог машин хийсэн боловч, хэн ч энэ төслийг санхүүжүүлэх сонирхолгүй байжээ. 1843 - Scheutz болон түүний хүү Эдвард нар гуравдугаар зэргийн дифференциал машиныг хэвлэгчтэй нь хамт үйлдвэрлэн гаргажээ. 1847 - Чарльз Бабаж 15 оронтой тоо, дөрөвдүгээр зэргийн дифференциал үйлдэл хийдэг анхны бүрэн хэмжээний дифференциал машин угсарсан бөгөөд, түүнийгээ Tabulating машин хэмээн нэрийджээ. 1858 - Анхны Tabulating машиныг Нью-Йорк, Албанид худалдан авчээ. 1871 - Чарльз Бабаж аналитик машины процессор болон хэвлэгчийн протитипыг хийв. 1878 - Роман Вереа үржвэрийн хүснэгттэй тооны машин зохион бүтээсэн нь бусад аргыг бодвол арай хурдан байжээ. 1948 - Марк-1 хэмээх анхны компьютерийг Манчестерийн их сургууль зохион бүтээлээ. 1949 - Жон вон Нейманы (John von Nermann) АНУ-ын Принцетон дахь хүрээлэнд бүтээсэн EDVAC (electronic discrete variable computer) нь соронзон туузтай ажилладаг анхны компьютер байлаа. Энэ нь нэмэлт дамжуулагчаар дамжуулан дахин программчилж болдог, өмнөх компьютерүүдээс эрс дэвшилттэй байсан хэдий ч, түүнийгээ хадгалагч туузнаас ачаалж чаддаггүй байв. 1950 - Японы эзэн хааны их сургуулийн доктор Ёширо Накаматагийн бүтээсэн уян дискийг борлуулах эрхийг IBM пүүс эзэмших болжээ. 1951 - UNIVAC-1 нь анхны арилжааны зориулалттай компьютер байсан бөгөөд, өргөн хэрэглээний тоон болон текстэн мэдээлэлтэй ажилладаг байлаа. Энэ компьютерийг Жей Преспер Экэрт (J, Presper Eckert), Жон Маукли (John Mauchly) нар зохиож, дараа нь тэдний корпорацийг Ремингтон Рэнд (Remington Rand) шилжүүлэн авсан юм. Энэ компьютерийг нийтэд толилуулснаар компьютерийн эриний эхлэлийг тавьсан байна. 1953 - Энэ үед дэлхийн хэмжээнд нийт 100 компьютер байна гэсэн тооцоо гарчээ. - Соронзон зүрхэвчтэй санах ойг боловсруулан гаргажээ.
  • 2. 1954 - IBM фирмийн Жон Бакус (John Backus)-ын баг FORTRAN (FORmula TRANslation) хэлний боловсруулалтыг эхлэн, 1957 он хүртэл үргэлжлүүллээ. FORTRAN нь эрдэм шинжилгээний зориулалттай программчлалын хэл юм. 1957 - IBM пүүс анхны цэгэн шивэлтийн хэвлэгчийг үйлдвэрлэн, зах зээлд гаргав. 1958 - LISP (интер претаторын хэл) хэл боловсрогдон, 1960 онд бүрэн дуусчээ. 1958.09.12 - Техас инструмент (Texac Instrument)-ийн Жек Сан Клайр Килби (Jack ST Clair Kilby) интеграл схемийн хавтан (Intgrated circuit) зохиов. Энэ үеэр Роберт Ноайс(Pobert Noyce) бие даан энэ нээлт дээр ажиллаж байв. Хожим түүний үүсгэн байгуулсан Intel пүүс микропроцессорын төгс нээлт хийсэн юм. Патент нь 1954 онд гарсан ч, 1964 онд баталгаажигдсан юм. Уг патентыг тухайн үед Японд хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, 1989 онд болсон хууль зүйн маргааны эцэст тэд хүлээн зөвшөөрсөн юм. Уг патент нь аль хэдийнэ дэлхий нийтээр чөлөөтэй хэрэглэгддэг болчихоод байхад, зөвхөн Япончууд л 2001 он хүртэл төлбөр төлж байхаар болжээ. 1959 - COBOL (Common Business-Oriented Language) хэлийг Грейс Мюррэй Хоппер (Grace Murray Hopper) боловсруулж 1962 онд дуусгав. 1960 - ALGOL хэмээх анхны процедур хэл гарч ирлээ. 1961 - IBM корпорацийн ажилтан Кеннет Аверсон (Kennth Iverson) APPLE программчлалын хэлийг зохиожээ. 1963 -Digital Equipment пүүс PDP-8 хэмээх анхны миникомпьютер зохион бүтээв. 1964 - IBM пүүс PL/1 хэлийг толилуулав. - IBM 360 серийн анхны миникомпьютерүүд өргөн хэрэглэгдэж эхлэв. - DEC PDB-8 миникомпьютер гарчээ. 1965 - Америкийн Дартмоуф коллежийн Томас Е. Курц (Thomos E. Kurtz), Жон Кемени (John Kemeny) нар BASIC (Beginners ALL Purpose Symbolic Instrucsion Code) хэлийг боловсрууллаа. Энэ нь 1975 он хүртэл миникомпьютерт хэрэглэгдэж байсангүй. Харин хувийн хэрэгцээнд болон программчлал заах сургалтад хэрэглэгдэж байв. - Доуглас Энглбартын бодож олсон мауз нь1983 оноос Apple computers, 1987 оноос IBM, Amstrad PC1512 гэх мэт миникомпьютерүүдэд хамт угсрагдаж гардаг болох хүртлээ өргөн хэрэглэгдэж чадаагүй байна. - Control Data пүүс анхны суперкомпьютер болох CD 6600-ийг бүтээжээ. 1967 - PASCAL хэлний боловсруулалт эхэлж, 1971 онд бүрэн дууслаа. Үүнийг Никлаус Вирт ALGOL хэл дээр үндэслэн бичжээ. 1984 онд Borland пүүс өндөр хурд, хямд өртөгтэй Turbo PASCAL компилятор гаргаснаар энэ хэлний хэрэгцээ эрс өслөө. Энэ нь өргөн хүрээтэй олон төрлийн үйлдэл хийдэг, олон функц агуулсан, сурахад энгийн хэл юм. Borland Pascal 7.0 хувилбар нь C++ хэлний адил объект хандалтат программчлалын боломжтой болсон. 1968 - Роберт Нойсэ хэдэн нөхдийн хамт Intel пүүсийг санаачлан байгуулав. - MIT-ийн Сеймоур Папертийн ахалсан баг LOGO хэлийг боловсруулав. 1969.04.17 - Анх удаа REC, RFC 0001 баримт бичиг хэвлэгдлээ. RFC нь (Request For Comment) одоогийн Интернэтийн бүхий л үйл ажиллагааны үндэс болсон ARPANET сүлжээний эх кодын үндэс суурь, сүлжээний протокол боловсруулахад ашиглагддаг үндсэн баримт бичгүүдийн нэг юм. RFC нь Интернэтээр хэрхэн мэдээлэл дамжуулах, TCP/IP сүлжээний мэдээлэл дамжуулах протокол, электрон шуудангийн толгой код ямар байх гэх мэтийг тодорхойлж өгдөг. 1970 - Intel пүүс анхны RAM буюу шуурхай санах ойн чипийг гаргав. Энэ нь 1103 дугаартай ба 1к=1024 бит багтаамжтай байжээ. - UNIX үйлдлийн систем боловсруулж эхлэв. - Программчлалын дөрөвдүгээр үеийн хэлнүүд гарлаа. - Интернэт нь тухай үедээ цэргийн зориулалттай ARPANET нэртэй байсан ба 1970 оны сүүлээр нээлттэй болж олон их сургууль, аж ахуйн нэгжийг холбож өргөжлөө. 1971.11.15 - Intel фирмийн Марсиан Е. Хофын боловсруулсан 4004 микропроцессор гарчээ. Энэ нь 2300 транзистороос тогтсон дөрвөн битийн микропроцессор байлаа. Секундэд 60000 үйлдэл хийж,
  • 3. 108 КГц-ийн давтамжаар ажилладаг байв. 1972 - "C" программчлалын хэл боловсруулагдаж, объект хандалтат программчлал 80-аад оны сүүлээр гарч ирлээ. Системийн болон бусад төрлийн программчлалд өргөн ашиглагдаж, ассемблергүйгээр системийн программчлалыг өндөр хурдтай гүйцэтгэж болдгоороо тохиромжтой юм. ПК-ийн стандартад зориулсан хувилбаруудаас Microsoft, Borland фирмүүдийнх илүү өргөн тархжээ. - Анхны эрдэм шинжилгээ, инженерийн зориулалттай гарт багтам тооны машиныг Hewlett Packard бүтээснээр логарифм шугам төгсгөл боллоо. - ARPANET сүлжээний анхны улс хоорондын холболт хийгдлээ. 1972.04.01 - Intel пүүс 8008 процессор зохион бүтээснээ зарлав. 1973 - Pong гарч ирсэн нь анхны аркад видео тоглоом мэт байв. Үүнийг Atari-ийг үүсгэн байгуулагч Нолан Бушнелл бүтээсэн бөгөөд, богино хугацаанд олны танил болж чаджээ. - Францын Люмини-Марселийн их сургуулийн Alain Colmerauer Прологийг боловсруулж дууслаа. 1974 - CLIP-4 хэмээх зэрэгцээ архитектуртай анхны компьютер худалдаанд гарлаа. 1974.04.01 - Intel пүүс 8 битийн архитектуртай 8080 процессор зохион бүтээжээ. 1974.12 - Micro Instrument Telemtry System компани MITS Altair 8900 хэмээх анхны арилжааны зориулалттай компьютер үйлдвэрлэлээ. 1974 онд "Гайхамшигт электрон техник" нийтлэл хэвлэгдсэнээр анхны өдрөө 200-гаад ширхэг компьютер захиалагдаж байв. Энэ компьютер нь 256 Кбайт санах ойтой, тооцоолох хүчин чадал нь хязгаарлагдмал байсан ч, худалдан авагчид энэ дутагдлыг үл ойшоож байв. 1975 - Пол Аллен, Билл Гейтс нар анхны MITS alair-д зориулсан BASIC хэлийг зохиожээ. - IBM фирм анхны лазер принтерээ гаргалаа. Харин өнгөт лазер принтерийг 1988 онд гаргажээ. - UNIX үйлдлийн систем зах зээлд гарлаа. - Пол Аллен, Билл Гейтс нар Microsoft-ыг үүсгэн байгууллаа. Одоо энэ корпораци хамгийн амжилттай ажиллаж буй компаниудын тоонд зүй ёсоор ордог бөгөөд, Traf-O-Data хэмээх машин тоолдог төхөөрөмж авто замынханд зориулан хийдэг. Гурван жилийн дотор 500000 долларын ашиг олж, 15 ажилтан авчээ. 1992 он гэхэд ашиг нь 2,5 тэрбум (үүний 50% нь гадаад зах зээлээс) хүртлээ өсөж 10000 ажилтантай болсон нь 20 нас ч хүрээгүй компанийн хувьд зүүд мөрөөдлийн мэт амжилт байлаа. Тэдний хийсэн томоохон алхам нь 1981 онд IBM компьютерийн үйлдлийн систем нийлүүлэх санал байлаа. Санхүүгийн хувьд IBM-ээс дутуугүй энэ компани компьютерийн үйлдвэрлэлийн салбарт нөлөө бүхий нэгэн болж чаджээ. - IBM 5100 компьютерээ толилуулав. 1976 - Apple Computer корпораци байгуулагдан, зах зээлд Стефан Жобс, Стефан Возинак нарын зохиосон Apple I компьютерийг нийлүүлжээ. - 8085 процессор зохиогджээ. - Худалдаанд зориулагдсан хамгийн анхны Gray I нэртэй Supercomputer үүсчээ. Секундэд 150 сая орчим хөвөгч цэгийн үйлдэл хийдэг бөгөөд, энэ нь Supercomputer-ийн үндсэн суурь нь болсон юм. 1992 онд секундэд 250 сая хөвөгч цэгийн үйлдэл хийдэг Gray II нэртэй хамгийн хурдан компьютер зохион бүтээгджээ. 1977 - Apple II компьютерийг танилцуулав. - 6502 хэмээх 80 битийн процессор гарч ирсэн нь Apple фирмийн компьютерүүдэд тавигдах боллоо. Түүнчлэн Acorn, BBC Micro, Commodore 64, Commodore PET компьютерүүдэд ашиглагдаж эхэлжээ. 1978 - Commodore Pet компьютерийг танилцуулав. 1978.6.8 - Intel фирм Билл Полманы удирдлагаар хамгийн анхны 16 битийн 8086 процессорыг зохиожээ. Уг процессор нь IBM компьютер үүсэх үндэс нь болсон бөгөөд, 4.77, 8 болон 10 МГц давтамжтай байв. 1979 - Arcade Video Game корпораци "Space Invaders" хэмээх тоглоом гаргасан бөгөөд, энэ үеэс
  • 4. эхлэн видео тоглоом өнөөг хүртэл хөгжсөөр ирсэн. - 8 битийн өгөгдлийн баазтай 8088 процессор худалдагдаж эхэллээ. - Анхны компакт диск гарав. - Motorola 68000 серийн микропроцессорыг шинээр гаргажээ. Уг процессорыг Apple фирмийн Macintosh-д болон Atari фирмийн ST-д хэрэглэж байв. Дараа нь гарсан 68020 микропроцессорыг Macintosh II-д хэрэглэсэн байна. IBM фирм Apple болон Commodore Pet шиг шинэ персональ компьютер гаргаснаар компьютерийн зах зээлд ноёрхож эхэлжээ. 1980 - 1980 оны аравдугаар сараас MS-DOS/PC-DOS үйлдлийн систем хөгжиж эхэлсэн байна. Microsoft фирм персональ компьютерт зориулсан үйлдлийн систем бичих эрхийг авлаа. Хэдийгээр энэ эрхийг Digital Research корпораци авахаар өрсөлдөж байсан боловч, CP/M-86 үйлдлийн системээ арай хожуу өгснөөс гэрээ хийх боломжоо алджээ. - 1980-аад оны эхээр ZX80 процессор үүсчээ. 1981 - Xerox Start System-ийн гаргасан хамгийн анхны WIMP (Windows, Icons, Menus and Pointing Devices) системээс эхлэн орчин үеийн Windows үйлдлийн систем болон WIMP-ийн үндэс нь тавигдсан. Apple фирм Apple Macintosh-ийг, Microsoft компани Windows-ийг уг WIMP системээс хуулбарлан зохион бүтээжээ. - ZX81 процессор гарсан бөгөөд, энэ нь ZX80 процессортой адил үнэтэй байжээ. - 80186/80188 процессор үйлдвэрлэгджээ. - MS-DOS 1.0 - PC-DOS 1.0 үйлдлийн систем гарлаа. 1981.8.12 - IBM фирм 2880 долларын үнэтэй стандарт загварын персональ компьютер зохион бүтээжээ. Энэ компьютер нь 64 Кбайт RAM-тай, MDA (Mono Display Adapter) моно дисплейтэй, хоёр ширхэг нэг талт 160 кбитийн (floppy) уян диск хөтлөгчтэй байсан байна. 1982 - TCP/IP протокол үүссэн бөгөөд, энэ протоколыг Интернэтэд холбогдоход ашигладаг байна. - Sony болон Phillips фирмүүд хамтран аудио CD дээр ном бичив. Компакт диск анх Японд гарсан бөгөөд, жилийн дараа Европ, Америкт хөгжиж эхэлжээ. 1982.2.1 - 20 МГц давтамжтай, хамгаалалтын горим болох шинэ горимтой 80286 процессор үүсчээ. Уг хамгаалалтын горим нь 16 Мбайт санах ойд хандах чадвартай аж. - Compaq Portable фирм Compaq компьютерээ гаргав. 1982.3 - MS-DOS 1.25 - PC-DOS 1.1 хувилбарууд гарчээ. 1982.4 - IBM фирмийн 320 Кбит багтаамжтай хоёр талт уян диск гарав. 1982.12 - IBM фирм Intel-ийн 12%-ийг худалдаж авчээ. 1983 - 8087 math co-processor суулгагдсан 8086 микропроцессортой IBM XT компьютер гарлаа. Уг компьютер нь 10 Мбит хард диск, 128 Кбит RAM санах ой, уян дискийн төхөөрөмж, моно дэлгэц болон принтертэй бөгөөд 5000 долларын үнэтэй байв. 1983.3 - MS-DOS 2.0 - PC-DOS 2.0 хувилбарууд гарлаа. 1983.5 - DOS үйлдлийн системийн MS-DOS 2.01 хувилбар худалдаанд гарав. 1983.10 - MS-DOS 2.11 - MS-DOS 2.25 - PC-DOS 2.1 зэрэг хувилбарууд гарчээ. 1984 - 1000 орчим host-оос бүрдсэн DNS (Domain Name Service) үйлчилгээг Интернэтэд танилцуулжээ. - Borland-ийн Turbo Pascal хэл үүссэв. - Hewlett-Packard хамгийн энгийн Laserjet принтерийг зохион бүтээжээ. - IBM AT компьютер үүсчээ. - Compaq IDE (Intelligent Drive Electronic) интерфейсийг хөгжүүлж эхлэв. Энэ стандарт нь IBM
  • 5. персональ компьютерт тусгайлан зориулагдсан бөгөөд, өгөгдөл дамжуулах хурд нь маш өндөр байлаа. 1984.8 - 1.2 Мбит багтаамжтай 5 инчийн уян дисктэй IBM AT компьютерт зориулагдсан MS-DOS 3.0, PC-DOS 3.0 үйлдлийн систем гарав. 1984.9 - Apple фирм Macintosh-ийн 512 К байт хувилбарыг гаргажээ. 1984.10 - Sinchlair ZX Spectrum+ үүсэв. 1985 - Philips фирм Sony-той хамтран CD-ROM зохион бүтээв. - Lotus, Intel болон Microsoft фирмүүд хамтран LIMENS стандартыг гаргажээ. Анхны хувилбар нь 3.2 байсан байна. 1985.3 - Сүлжээний шаардлагад нийцэхүйц шинэ функцтэй DOS-ийн MS-DOS 3.1, PC-DOS 3.1 хувилбарууд худалдаанд гарав. 1985.10.17 - 4 Гбайт санах ойтой, 64 TERABYTE виртуаль санах ойтой, 33 МГц давтамжтай, 80386DX процессор үйлдвэрлэгдэн гарчээ. 1985.12 - MS-DOS 3.2 - PC-DOS 3.2 хувилбарууд гарав. Эдгээр нь 1987 онд IBMPS/2-той хамт 3.3 хувилбар гарах хүртэл хэрэглэгдэж байжээ. 1986.1 - Apple фирм Macintosh-ийн өргөтгөсөн хувилбарыг гаргав. Энэ хувилбар нь Macintosh Plus нэртэй бөгөөд, SCSI адаптертай, 4 Мбайт RAM-тай байжээ. 1986.2 - ZX-ийг бага зэрэг сайжруулсан 128 Кбайт RAM-тай Sinclair ZX Spectrum 128 хувилбар гарлаа. 1986.3 - Apple фирм Macintosh-ийн Macintosh 512 КЕ нэртэй өргөтгөсөн хувилбарыг худалдаанд гаргав. 1986.9 - Amstrad фирм хямд үнэтэй, персональ компьютер болох Amstrad РС 1512-ийг зохион бүтээжээ. Энэ нь CGA график адаптертай, 512 Кбайт RAM (640 Кбайт хүртэл өргөтгөх боломжтой)-тай, 8086 процессортой (NECV30 хүртэл өргөтгөх боломжтой) бөгөөд, 20 Мбайт хард дисктэй байсан. Ямарч хүн уншаад, угсрахад хялбархан GEM дисплей болон маузтай хийсэн нь уг компьютерийг хэрэглэхэд энгийн, хялбар болгож чаджээ. 1987 - Microsoft Windows II хувилбар гарчээ. Энэ нь өмнөх хувилбараасаа илүү энгийн, боловсронгуй болсон байна. - LIM-EMS v 4.0 хувилбар зохиогджээ. 1987.3.2 - Macintosh II болон Macintosh SE зохион бүтээгджээ. SE хувилбар нь 68000 дээр үндэслэгдсэн бөгөөд, 4 Мбайт RAM болон SCSI адаптертай бөгөөд, энэ нь 1986 оны нэгдүгээр сард гарсан Macintosh Plus-тай адилхан байсан. Macintosh II нь шинэ Motorola 68020 дээр үндэслэгдсэн, 16 МГц хурдтай, SCSI адаптертай, өнгөт видео адаптертай байсан. 1987.4.2 - IBM фирм PS/2 системийг худалдаанд гаргасан. Түүний эхний дөрвөн хувилбар нь яг энэ өдөр үүссэн байна. PS/2 Model 30 нь 8086 процессор болон хуучин ХТ бааз дээр, Model 50 ба 60 нь 80286 дээр, Model 80 нь 80386 процессор дээр үндэслэгдсэн байна. Эдгээр нь 1.44 Мбайт багтаамжтай, 3 инчийн уян дисктэй, МСА гэсэн иж бүрдэл шинэ баазтай байсан ч, хуучин 16 битийн АТ баазаас илүүгүй байсан. Түүнчлэн хард дискийн хуваалт (partition), хоёр болон түүнээс дээш логик драйверт хуваах боломжтой болжээ. 1987.4 - MS-DOS 3.3 - PC-DOS 3.3 хувилбарууд гарав. - IBM болон MS фирм хамтран OS/2 системийг зохион бүтээжээ. 1987.8 - AD-LIB soundcard үүсчээ. Энэ нь TAITO компани хэд хэдэн тоглоомонд ашиглах хүртэл өргөн дэлгэрч чадаагүй байна. 1989 онд Sound Blaster карт гарах хүртэл Канадын Adlib компани монопол байжээ. 1987.10.11 - Compaq DOS V3.31 хувилбарыг үйлдвэрлэн гаргажээ.
  • 6. 1988 - XMS стандарт гарчээ. - IBM фирм анх удаа (WORM-Write One Read Many) дискийг худалдаанд гаргажээ. 1988.6.16 - 80386 SX процессор гарав. Энэ нь 80386 процессортой адилхан боловч FPU-гүйгээр хийгдсэн аж. 1988.7.8 - PC-DOS 4.0 - MS-DOS 4.0 хувилбар гарав. Энэ хувилбар нь техник хангамжийн багтаамжийг ихэсгэсэн бөгөөд, 32 Мбайтаас 2 Гбайт хүртэл ихэсгэх боломжтой болгосон. Мөн түүнчлэн EMS санах ойтой байжээ. 1988.9 - IBM фирмийн PS/2-ийн 30286 хувилбар үйлдвэрлэгджээ. Энэ нь 80286 болон хуучин АТ бааз дээр үндэслэгдсэн байна. 1988.10 - САМ - (Common Access Method) хороо үүсэж, 1989 оны гуравдугаар сард АТА стандартыг зохион бүтээжээ. - Macintosh IIx хувилбар худалдаанд гарав. Энэ нь Motorola 68030 гэсэн шинэ процессор дээр үндэслэгдсэн байв. 1988.11 - MS-DOS 4.01 - PC-DOS 4.01 хувилбарыг үйлдвэрлэн гаргажээ. 1989 - Philips болон Sony фирм хамтран CD-I-ийг худалдаанд гаргав. 1989.1 - Macintosh SE/30 хувилбар худалдаалагдаж эхлэв. Энэ нь монохром дисплейтэй боловч 68030 гэсэн шинэ процессортой байсан. 1989.3 - САМ-аас Е-IDE драйверт зориулагдсан командын бүлгийг боловсруулав. Хуучин контролерүүд нь 2.1 Гбайт хүртэлх хязгаартай байсан бөгөөд, сүүлийн контроллерүүд нь илүү их багтаамжтай болжээ. - Macintosh II cx хувилбар гарчээ. Үндсэн багтаамж нь IIx хувилбартай адил байсан. 1989.4.10 - 80486 процессорыг үйлдвэрлэв. Энэ нь 1.2 сая транзистороос тогтсон 25 МГц хурдтай байлаа. 1989.9 - 68030-ийн хурдан хувилбар дээр үндэслэгдсэн Macintosh IIci хувилбар худалдаанд гарав. Түүнчлэн 68000-аар хийсэн зөөврийн компьютер ч гарчээ. Энэ нь монохром дэлгэцтэй байлаа. 1989.10 - Creative Labs фирм Sound Blaster Card-аа зохиожээ. Энэ нь 1987 оны AD-LIB sound card-ийг өргөтгөсөн байв. 1990 - VEGA SCGA стандартыг үүсгэж гаргасан SVGA картыг үйлдвэрлэжээ. 1990.3 - 68030-ийн 40 Гц-ийн хувилбар дээр үндэслэгдсэн Macintosh II fx хувилбар зохиогджээ. Энэ нь SCSI адаптертай, 3Мб/с дамжуулах хурдтай байжээ. 1990.5.22 - Microsoft компани Windows 3.0 хувилбарыг худалдаанд гаргав. Энэ нь 80386 процессорт MS-DOS-той зохицож ажилладаг. 1990.10 - 68030 процессортой, 20 МГц хурдтай, 256 өнгийн өнгөт видео адаптертай Macintosh classic компьютер гарчээ. 1990.11 - 68020 процессортой, 16 МГц SCCIадаптер болон 256 өнгийн өнгөт видео адаптертай MAC LC үйлдвэрлэгджээ. Microsoft ба Creative Labs фирмийн хамтарсан MPC (Multimedia PC) Level 1 гарсан. Энэ нь мультимедиа компьютерийн стандартыг Hardware буюу те хник хангамжийн үндэс Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг: - Input (оролтын) - Proce ssing (боловсруулалт хийх) - Storage (мэдээлэл хадгалах) - Output (гаралтын) - Communications (xолболтын)
  • 7. Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм. - Гар - Хулгана - Микрофон Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн программ хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний дүнг нэгтгэж гаргах гэх мэт. - Ce ntral Proce ssing Unit (CPU) - Random Acce ss Me mory(RAM) Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, программ хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй. - Уян диск - Хатуу диск - Оптик диск - Zip диск - Tape төхөөрөмж Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу сонсох г.м - Дэлгэц - Принтер - Чанга яригч Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг. - Модем - Кабель
  • 8. Keyboard Ke yboardбуюу гар нь хулганы адил компьютерийн оролтын төхөөрөмж юм. Бичгийн машиныхтай ижил товчлуурууд бvхий гарын тусламжтайгаар текстийг компьютерт бичиж оруулдаг. Гар нь цахилгаан бичгийн машинтай адил боловч хэд хэдэн илvv товчлууртай . Товчлууруудыг дараахь маягаар ангилдаг. Үvнд: - Үсэг болон тоот товчлуурууд - Цэг, тэмдгийн товчлуурууд - Тусгай vйлдлийн товчлуурууд Компьютерийн гар дээрхи товчлууруудын байрлалаар нь гарыг QWERTY ба DVORAK гэж ангилдаг. 1. QWERTY гарыг (гарны товчлууруудын дээд эгнээн дэхь эхний 6 vсгээр нэрлэжээ) 1800 онд механик бичгийн машинд зориулж бvтээсэн. 2. DVORAK гарыг хурдан бичиж сурахад зориулж 1870 онд АНУ-ын эрдэмтэн Дворак бvтээсэн байна.
  • 9. Энэ гарын давуу тал нь ажиллахад хялбар, 2-3 долоо хоног дадлага хийхэд л хангалттай хурдан бичиж сурдаг байна. Ер нь 3 төрлийн гар байдаг. Үvнд: 1. Стандарт / ердийн/ гар - 84 товчлууртай 2. АТ гар - 84 товчлууртай 3. Өргөтгөсөн гар - 101 товчлууртай Эдгээр гарууд нь control,return, shift товчлууруудын байрлалаараа хоорондоо ялгаатай байдаг. IBM гар дээр энэ товчлууруудаас гадна page up, page down, home, end, insert, pause, num lock, scroll lock,
  • 10. break, caps lock, print scrn гэх мэт нэмэлт товчлуурууд байдаг. Гарны компьютерт залгадаг оролтын хэлбэр нь 2 янз байдаг: DIN буюу 5 хөлтэй бvдvvн залгуур. P S/2 буюу 5 хөлтэй ж иж иг залгуур Компьютер дэхь гарны оролт нь DIN байгаад PS/2 залгууртай гарыг ашиглах тохиолдолд доорх хувиргагчыг ашиглана. Apple Macintosh компьютерт зориулсан хэд хэдэн гар байдаг. Эдгээр гар нь стандарт ба өргөтгөсөн 2 төрлийнх байдаг ба өргөтгөсөн гар нь илvv 15 товчлууртай. Alt - Alternate гэсэн vгийн товчлол, хоёрдахь control товчлуурын vvрэг гvйцэтгэнэ. Arrow- Ихэнх гар 4 тийшээ сумтай товчлууруудтай байдаг ба эдгээрийн тусламжтай курсорыг сумын заалтын чиглэлд хөдөлгөнө. Backspace - Курсороос зvvн тийш байрлах тэмдэгтийг устгах ба энэ зvгт курсорыг шилжvvлнэ. Caps lock- Энэ товчлуур дараастай байхад бvх vсэг томоор гардаг. Ctrl- Control гэдэг vгийн товчлол, бусад товчлууруудтай хамтарч vйлдэл хийнэ. De le te - Зарим компьютер дээр Del гэж товчоор нэрлэсэн байдаг. Курсорын баруун талын тэмдгvvдийг мөн идэвхжvvлсэн объектуудыг устгах боловч курсорыг зөөдөггvй. Ente r- Командыг оруулах болон курсорыг дараахь мөрөнд шилжvvлэхэд хэрэглэнэ. Зарим гар дээр return гэж тэмдэглэсэн байдаг. Esc- Escape гэдэг vгийн товчлол.Tөхөөрөмжvvд рvv тусгай код илгээх ямар нэг программаас гарахын тулд хэрэглэнэ. Fn- Function гэдэг vгийн товчлол. Бусад товчлууруудтай хамт vйлдэл хийх ба ямар программ дээр ажиллаж байгаагаасаа хамаарч өөр өөр vvрэг гvйцэтгэнэ. Эдгээр товчлууруудыг зөөврийн компьютер дээр илvv ашигладаг. Function- F1, F2 г.м тусгай товчлуурууд. Эдгээр товчлууруудыг зөөврийн компьютер дээр илvv ашигладаг. Re turn- Enter товчлуурын өөр нэг нэр.
  • 11. Макинтош компьюте р 1977 онд анх Apple Computer корпораци нь Apple II персонал компьютерийг гаргасан бол 1984 онд GUI буюу график интерфейс бүхий Макинтош компьютерийг олон нийтэд танилцуулсан юм. Энэ компьютерийг хэрэглэгч ашиглахад хялбар, ойлгомжтойгоос гадна график интерфейстэй учир өргөн дэлгэр хэрэглэх болсон. Макинтош компьютер нь хулганыг анх ашиглаж эхэлсэн ба график дүрс бүхий обьект дээр дарснаар ямар нэгэн үйлдлийг гүйцэтгэдэг байв. Макинтош компьютерийн микропроцессор нь Motorola, Apple болон IBM корпорацийн микропроцессорууд болох Motorola 8030, 8040, PowerPC бөгөөд IMB компьютерийнхээс бүхэлдээ өөр тул хоорондоо зохицож ажиллах тал дээр бэрхшээлтэй тулгарч байв. iMac нь хамгийн сүүлийн үеийн төрөл юм. GUI (Graphical Use r Inte rface ) Apple корпораци нь Макинтош компьютер дээр график интерфейсийг анх ашигласан бол үүнээс бүр сүүлд Мicrosoft компани нь персонал компьютерт зориулан өөрийн бүтээгдэхүүн болох Windows үйлдлийн системийн анхны хувилбартаа үүнийг ашиглаж эхэлсэн. Сүүлийн үед ашиглагдаж буй хэрэглээний ямар ч программ график интерфэйсээс бүрдсэн байдаг. Таныг компьютерээ асаахад Windows 95 эсвэл Windows 98 системийн аль нэг ачаалагддаг. Компьютер нь үйлдлийн системийг санах ой руу ачаалж, ажиллахад бэлэн болсны дараа дэлгэц дээр янз бүрийн зураг бүхий жижиг дүрсэн тэмдгүүд (icon) гардаг. Эдгээрээс аль нэгийг нь дарснаар тухайн дүрсний цаана байгаа программийг дуудаж ажиллуулдаг. График интерфейс нь программийн цонхнууд,icon буюу дүрсэн тэмдгүүд, хулганы баруун товчлуурыг дарахад гардаг цэс,товчлуурууд, дэлгэц дээр гарсан хуудсыг дээшлүүлж, доошлуулах үүрэг бүхий сум,зураг бүхий жижиг дүрс (toolbar) зэргээс бүрдэнэ. Компьютер анх гарахад программууд нь графикан байгаагүй бөгөөд зөвхөн текст горимынх байв. Үүний нэг жишээ нь үйлдлийн систем болох DOS юм. Энэ үйлдлийн систем дээр хулганыг ашиглах шаардлагагүй бөгөөд зөвхөн keyboard буюу гарнаас командыг оруулдаг. GUI -г 1970-аад оны сүүлээр Xerox корпорацийн Palo Alto судалгааны төвд анх зохиосон. Mouse Компьютерийн хулгана нь дэлгэц дээрхи курсорын хөдөлгөөнийг хянах vvрэг бvхий хатуу хавтгай гадаргуу дээгvvр гvйж ажилладаг жижиг төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж хэмжээ, хэлбэр дvрс, өнгө, хөдөлгөөнөөрөө хулганатай төстэй учир ийм нэртэй болжээ. Товч тvvх Бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болтлоо энэ энгийн боловч чадварлаг төхөөрөмж хөгжлийн урт хугацааг туулсан нь гайхалтай юм. 1960-аад онд энэхvv төхөөрөмжийг хийх санаа Дуглас Энглбартад анх төрсөн боловч өнөөгийн дvр төрхөө олон жилийн дараа олж авсан. Анх 1984 онд хулгана нь Apple Macintosh компьютертэй хамт гарч ирсэн тэр vеэс хойш компьютерийг ашигладаг арга бvхэлдээ өөрчлөгдөж, ажиллагаа хөнгөвчлөгдсөн. Ажиллах зарчим Хулганы тусламжтай бид чиглvvлэгчээ (курсор) залж тодорхой объектийг идэвхжvvлж чадах болсон. Хулгана таны хурууны товшилтыг мэдэрч компьютерт дамжуулдаг. Компьютер ч тэр дор нь командыг биелvvлж хариу өгдөг.Хулгана хурууны товшилтыг сигнал болгон компьютерт дамжуулдаг. Хулганыг гаднаас нь харахад төмөр эсвэл пластмассан гэр, бөмбөлөг, товчлуур, компьютерт холбогддог кабелаас тогтоно.
  • 12. Компьютерийн хөгжлийн эхэн vед компьютерт тодорхой нэг хэсгийг заах хэрэгцээ байгаагvй. Яагаад гэвэл тэр vед компьютерт холбогддог төхөөрөмжvvд болох перфокарт, телетайпын аппарат зэрэг нь боловсронгуй биш байв. Дээр vеийн текстийн терминалууд бараг л телетайпын аппараттай ижил vvрэг гvйцэтгэж байв. Ялгаа нь цаас солихын оронд дэлгэцээ ашигладаг л байжээ. Курсорын давуу талыг тусгасан анхны хэрэгсэл нь full screen editor (бvтэн дэлгэцийн редактор) байв. Гэхдээ энэ нь анхны болхи арга байсан. 1970-аад онд light pen ( гэрэлтvvлэгч), joystick (гар удирдлагатай төхөөрөмжvvд) г. м хэрэгслvvдийг ашиглаж байв. Масintosh компьютерийн хулгана гарч ирсэн нь vнэхээр том амжилт байлаа. Графикийн планшеттай харьцуулахад хамаагvй хямд авсаархан хулгана компьютерийн ертөнцөд байраа эзлэхэд удсан гол шалтгаан нь vйлдлийн системд дэмжлэг авахгvй байсантай холбоотой. Windows 3.1 нь GUI буюу график интерфейстэй гарч ирсэнээр хулгана өргөн хэрэглэгдэх болсон. Хулгана ямар программ дээр ажиллахаасаа хамаарч өөр өөр vvрэг бvхий, 1- 3 товчлууртай байдаг. Ихэнх хулгана 2 товчлууртай байдаг бөгөөд зvvн талынх нь өргөн хэрэглэгддэг. Windows vйлдлийн системд хэрэглэгч сонголт хийж ямар ч объект дээр ажиллаж болно. Баруун товчлуурын тусламжтай вэб хуудаснаас ямар нэг зургыг хатуу диск болон уян диск рvv хуулж болно. Солгой хvмvvст зориулсан хулгана байдаг. 3 товчлууртай хулгана Хулгана гарч ирснээр хэрэглэгч keyboard буюу гарнаас өгөгддөг олон vйлдлээс чөлөөлөгдсөн. Хулганыг компьютерт доорхи 3 аргын аль нэгээр холбоно. Үvнд: 1. Сериал хулгана нь RS-232C буюу COM портонд шууд холбогдоно. 2. PS/2 хулгануудыг PS/2 портод шууд холбоно 3. Утасгvй хулганууд компьютерт биеэрээ холбогдохгvй. Харин радио долгион эсвэл инфра туяаны тусламжтай компьютерт холбогддог.
  • 13. P S/2 холболттой хулгана сериал холболттой хулгана Өнөөдөр хэрэглээнд байгаа ихэнх хулганууд PS/2 хэлбэрийн холбогчтой. Микрофон Компьютерээс интернэтийн сүлжээгээр дамжуулан аль нэг компьютерийн хэрэглэгч болон ердийн телефон утас руу залган ярихад микрофоныг ашигладаг. Микрофон доторх диапрагм нь дуу авиаг электрон аудио сигнал руу хувиргадаг. CPU Компьютер болгон CPU chip буюу микропроцессортой байдаг. Микропроцессор нь компьютерийн тархи нь юм. Микропроцессорыг Intel болон Motorola фирмүүд үйлдвэрлэдэг. Өндөр хурд шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг. IBM төрлийн болон IBM компьютертэй зохицохуйц Compaq, Dell, Gateway, Toshiba зэрэг компьютерүүд Intel чипийг ашигладаг бол Apple Macintosh төрлийн компьютерүүд Motorola чипийг хэрэглэдэг. RISC (Reduced Insruction Set Computing) чиптэй компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тул Sun Microsystem, Hewlett-Packard болон Digital Equipment (DEC) зэрэг Workstation буюу хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв. Intel фирм нь 8086, 8088, 80286, 80386, 80486, 80586, Pentium, Pentium II, Pentium III төрлийн чипүүдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тутамд процессорийн хурд илүү болж, ингэснээр үйлдлийг богино хугацаанд гүйцэтгэх юм. Энэ дугааруудыг ихэвчлэн сүүлийн 3 оронгоор нь нэрлэдэг. Жишээ нь 386SX, 486DX гэх мэт. Харин Motorola фирм нь 68000, 68020, 38030, 38040, PowerPC чипүүдийг гаргаснаас хамгийн сүүлийн үед Power????? чипийг үйлдвэрлээд байгаа юм. Процессорын хурдыг megahertz (MHz) буюу мегагерц-ээр хэмждэг. Intel фирмийн хамгийн анхны үйлдвэрлэсэн Intel 8088 чипийн процессорын хурд нь 4-8 MHz байсан бол хамгийн сүүлд гаргасан Pentium III чипийн процессорын хурд 1GHz юм. Me mory (санах ой) Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах ойд ачаалдаг. Сүүлийн үед ердийн компьютерийн санах ойн хэмжээ ихэвчлэн 16Мb-аас дээш байгаа бөгөөд график горимд ажилладаг жирийн хэрэглэгчийн компьютер 64Mb буюу түүнээс дээш байх нь илүүтэй гэж үздэг. Зөөврийн компьютер голдуу 16MB-с дээш санах ойтой ирэх нь бий. Санах ойг
  • 14. RAM гэж нэрлэдэг. Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг: - RAM (Random Access Memory) Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зөвхөн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг байна. Харин дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн алдааг өгдөг байна. - ROM (Read Only Memory) Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг. - PROM (Programmable read-only memory) Энэ төрлийн санах ойд программийг хадгалж болох бөгөөд хэрвээ PROM нь ашиглагдаж байвал энэ программийг устгаж цэвэрлэх боломжгүй зөвхөн өөр тийшээ зөөж хадгалах боломжтой. - EPROM (Erasible programmable read-only memory) PROM-н нэг төрөл бөгөөд программийг бичиж мөн устгаж болдог. Хэт ягаан туяаны тусламжтайгаар программийг устгадаг. - EEPROM (Electrically erasable programmable read-only memory) Мөн PROM-н нэг төрөл бөгөөд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах, дахин програмчилж болох нэгэн төрлийн тогтмол санах ой юм. Программчлахын тулд motherboard-с суглах шаардлага байдаггүй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хүчдэл түүнийг програмчлахад хангалттай байдаг. Энэ төрлийн санах ойн хамгийн энгийн жишээ бол BIOS-ын микросхем юм. Гэхдээ RAM, ROM-г зөвхөн персонал компьютерт байдаг гэж үзвэл энэ нь буруу ойлголт юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах төхөөрөмжүүд өөртөө санах ойтой байдаг байна. RAM буюу шуурхай санах ой нь дотроо нилээн хэдэн төрөлтэй: VRAM (Video RAM) дэлгэцийн адаптер ашигладаг санах ой юм. График зурган мэдээлэл дэлгэцэнд дамжихын тулд эхлээд үндсэн RAM-наас процессорт уншигдаад дараа нь видео RAM-д бичигдэнэ. Эндээсээ дэлгэцэнд мэдээлэл болон гарахдаа түүний тоон хэлбэрийн сигнал аналог хэлбэрт өөрөөр хэлбэл дэлгэцний электрон цацрагт хоолой бүхий төхөөрөмжийн хүлээж авах сигналын хэлбэрт шилждэг байна. Сүүлийн үеийн видео RAM ихэвчлэн 1Mb -с дээш байдаг болсон нь дэлгэцэнд зурган мэдээллийг гаргах хурд болон чанарт сайнаар нөлөөлсөн юм. RDRAM (Rambus DRAM) нь Rambus корпорацийн гаргасан DRAM (Dynamic RAM)-н нэг төрөл. Персонал компьютерт ашиглагдаж байгаа хамгийн хурдан санах ойны технологи болох SDRAM нь өгөгдлийг 100 MHz хурдаар дамжуулдаг бол энэ санах ойны хурд нь 600 MHz хүртэл юм. 1997 онд Intel корпораци нь Rambus технологийг шинээр гаргах motherboard-даа ашиглана, ингэснээрээ санах ойн технологит стандарт нь болно гэж зарласан боловч компьютер үйлдвэрлэгчдийн консерциум өөр санах ой болох SyncLink DRAM (SLDRAM) дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. Гэсэн ч RDRAM нь VRAM-н оронд зарим график картанд хэрэглэгдэж байгаа.
  • 15. Intel болон Rambus корпорациуд RDRAM- н шинэ хувилбар болох nDRAM дээр хамтарч ажиллаж байгаа билээ. Энэ шинэ санах ой нь 1600 MHz хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах юм. NVRAM (Non-Volatile Random Access Memory) нь компьютерийг унтраасан ч мэдээллээ хадгалж байдаг. Энэ санах ойн нэг төрөл нь SRAM бөгөөд тусгай зориулалтын зайгаар тэжээгддэг. Нөгөө нэг төрөл нь EEPROM санах ой ба NVRAM нь SRAM, EEPROM микросхемийн хослолоос бүрддэг. MDRAM (Multibank DRAM) нь MoSys корпорациас гаргасан шинэ технологи юм. Нэг бүр нь 32 Kb хэмжээтэй жижиг хавтан бүхий энэ санах ой нь өөрийн гэсэн оролт гаралтын порттой. Өгөгдлийг олон хавтангаас зэрэг уншиж бичих боломжтой тул ердийн DRAM-с хурдан байдаг. MDRAM -г 2.5 MB хэмжээтэйгээр гаргаж болох бөгөөд ингэснээр 24-bit өнгө бүхий 1024x768 харьцах хэмжээтэй дэлгэцийн адаптерт ашиглаж болно. Мөн зарим төрлийн дэлгэцийн адаптерт хэрэглэгдэж байгаа. SRAM (Static Random Access Memory) нь ердийн DRAM-с илүү хурдан, найдвартай ажиллагаатай санах ой. Dynamic RAM (DRAM) нь санах ой доторхоо үргэлж сэргээдэг бол SRAM нь ингэх шаардлагагүй учраас энэ ойлголтоос Static гэдэг нэр үүссэн. Санах ой руу хандах хугацаа нь DRAM-ынх 60 наносекунд байдаг бол SRAM-ынх 10 наносекунд. Гэвч энэ санах ойг үйлдвэрлэх зардал нь өндөр учраас ихэвчлэн cache санах ойд ашигладаг. SDRAM (Synchronous DRAM) нь ердийн санах ойг бодоход 133 MHz хүртэлх хурдтай процессортой хамт ажиллах чадалтай байгаа нь EDO DRAM болон BEDO DRAM-с 2 дахин хурдтай байгаа юм. Гэсэн хэдий ч илүү өндөр хурд дээр ажиллаж чадахуйц RDRAM, SLDRAM -г шинээр гаргаж байгаа болохоор 200 хүртэлх MHz бүхий процессор дээр энэ санах ой нь ажиллахгүй юм. SIMM DIMM EDO DRAM BEDO DRAM Mothe rboard Motherboard гэдэг үгийг орчуулбал үндсэн буюу эх хавтан гэсэн үг бөгөөд энэхүү хавтан нь персонал компьютерийн системийн олонх элементүүдийг агуулдаг, хамгийн чухал хэсэг нь юм. Анхны персонал компьютер зохион бүтээгдэж байхад ихэнх элемент, дагалдах төхөөрөмжүүд Motherboard руу ямар нэг байдлаар залгагддаг байв. Харин орчин үеийн персонал компьютерийн motherboard нь уян болоод хатуу дискний төхөөрөмжөөс бусад бүх л дагалдах хэрэгслээ өөр дээрээ агуулах боломжтой болсон. Motherboard дээр суурилагдсан төхөөрөмжийг onboard гэж нэрлэдэг. Гэвч хөгжлийн ийм түвшинд хүрсэн явдал компьютер үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд нэгэн адил хоёрдмол үр дагавар өгсөн юм. Юуны өмнө үйлдвэрлэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай, эцсийн шатны угсралт хялбар, дизайны хувьд овор хэмжээ багассан, технологийн процессийн хувьд хурд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гээд ашигтай талууд их бий. Харин ямар сөрөг үр дагаврууд гарсан бэ? Хамгийн энгийнээс эхэлбэл зарим нэгэн эвдрэл, системээс өгөх алдааг оношлоход хүндрэл учирч эхэлсэн байна. Эвдрэл гэмтлийг богино хугацаанд олж засах нь жирийн компьютер, электроникийн инженерүүдийн хувьд амаргүй болж иржээ. Эцсийн шатны оношийг тавьлаа гэхэд дагалдах төхөөрөмжүүдээ (жишээ нь:дэлгэцийн адаптер, дууны карт г.м) тус тусад нь сольж шинэчлэх боломж хомс болсон байна. Гэхдээ техникийн хөгжлийн өндөр түвшинд хийгдсэн гэдэг утгаараа тийм ч "бодолцоогүй үхлүүт" төхөөрөмж биш юм. Дагалдах төхөөрөмжүүд motherboard дээр байрлахдаа тус бүртээ оролт гаралтын хаяг (I/O), тасалдлын нэг утга (IRQ) авдаг бөгөөд энэ хаягуудыг давхардуулахгүйгээр, expansion slot дээр нэмж карт суулган ажиллуулж болдог байна.
  • 16. Desktop компьютерт өнөө үед өргөнөөр ашиглагдаж байгаа мotherboard нь AT загварынх юм. Хамгийн сүүлийн үеийнх нь AT motherboard-ын сайжруулсан загвар болох ATX юм. Mothe rboard дээрх компьюте рийн эле ме нтүүд: - Микропроцессор (CPU) - BIOS - Санах ой - Expansion slot BIOS гэж юу вэ? Энэ нь basic input/output system буюу орчуулбал оролт гаралтын үндсэн систем гэсэн утгатай. BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн программ бөгөөд персонал компьютер дахь микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-г ашигладаг. Түүнчлэн компьютер дэхь үйлдлийн систем болон компьютерт холбогддог дагалдах төхөөрөмжүүдийн (хатуу диск, видео адаптер, гар, хулгана болон принтер) хоорондох өгөгдлийн дамжуулалтыг зохицуулдаг байна. Өөр нэг утгаараа бол BIOS нь EEPROM (electrically-erasable, programmable read-only memory) микросхем дээрх микропроцессорт хандах боломжтой программ юм. Санах ойн хэмжээ нь 128K байдаг байна.Энэхүү BIOS ROM нь motherboard дээр суурилагддаг ба ихэвчлэн Award, American Megatrends (AMI) мөн Phoenix-ийн гэх BIOS-ууд тохиолддог. BIOS нь компьютерийн салшгүй хэсэг бөгөөд таныг компьютер худалдан авахад үйлдвэрээсээ дагалдаж ирдэг.
  • 17. BIOS ямар үүрэгтэй вэ? BIOS-ын биелүүлдэг олон функцуудийн нэг бол системийг ачаалахад гүйцэтгэх түүний үүрэг юм. Компьютерыг асаахад системийн үндсэн санах ой хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах төхөөрөмжүүдийг шалгаад дараа нь үйлдлийн системийг хатуу диск эсвэл бусад дискний төхөөрөмжөөс дуудан уншиж, мotherboard дээр суурилагдсан тогтмол санах ой болох (RAM) -д ачаалдаг. Энэ үйлдлийг Boot гэнэ. Дагалдах төхөөрөмжүүдийн хаяглалтыг өөрчлөх нөхцөлд үүнийг BIOS л зөвхөн гүйцэтгэж чадахаас бус үйлдлийн систем болон хэрэглээний программуудын аль нь хийх боломжгүй. BIOS ажиллаж эхэлмэгцээ хамгийн түрүүнд эхний шалгах хэсгийн үйлдлийг хийж эхлэх ба үүнийг POST (Power-On Self-Test) гэнэ. Хэрэв таны компьютерийн аль нэг дагалдах төхөөрөмж, элемент гэмтэлтэй байвал энэ нь уг тестийн явцад илэрч дэлгэцийн адаптор хянагдсаны дараа дэлгэц дээр мэдээлэгдэнэ. Харин дэлгэцийн адаптор өөрөө гэмтэлтэй бол энэ тухайгаа сигнал хэлбэрээр мэдэгдэнэ. BIOS-ын мэдээлэл BIOS ажиллаж эхлэх үед та дэлгэц дээр BIOS-оос өгөх мэдээллийг харах болно. Эдгээрийг жагсаавал: BIOS ийн хувилбар ба үйлдвэрлэсэн компанийн нэр BIOS-ийг үйлдвэрлэсэн он Процессорын нэр, хурд Setup программ руу орох товчлуурын нэр (ихэвчлэн del, Ctrl+Alt+Esc, Del, зарим үед F2 буюу өөр ч товчлуур байх нь бий) Системийн тэмдэгт буюу BIOS-г эсвэл motherboard-ийг үйлдвэрлэсэн компанийн барааны тэмдэг BIOS ийн сериалын дугаар Систе мийн тухай мэдээлэл BIOS дискнээс үйлдлийн системийг ачаалахын өмнө таны компьютерийн системийн бүтцийн тухай товч мэдээлэл өгдөг. Үүнд: Processor: (Процессорын (CPU)төрөл): 486 DX-4 100MHz, PENTIUM II 350MHZ гэх мэт Coprocessor (дагалдах процессор суурилагдсан эсэх): Ихэвчлэн "Installed" эсвэл "Integrated" гэсэн тодотголтой байдаг. Floppy drive A: Tанигдсан А дискний хэмжээ, багтаамж Floppy drive В: Tанигдсан В дискний хэмжээ, багтаамж IDE/ATA Drives: Энэ нь компьютерт суурилагдсан primary master, primary slave эсвэл secondary master, secondary slave дискний тухай мэдээлэл байх ба өөрөөр хэлбэл энэ хэсэг таны компьютерийн хатуу дискний хэмжээ, төрлийг харуулдаг байна. Үндсэн санах ойн хэмжээ: Энэ нь тогтмол 640 К байдаг Өргөтгөсөн санах ойн хэмжээ: Cache-ийн хэмжээ Санах ойн төрөл: Ихэнх системийн хувьд санах ойн (RAM) хэмжээ болоод төрлүүдийг харуулдаг Display -ний төрөл: VGA/SVGA гэх мэтээр бичигдэх ба энэ нь дэлгэцний талаарх хамгийн ерөнхий мэдээлэл байдаг. Serial ports: Энэ бол таны компьютерийн оролт ба гаралтын сериал (I/O COM) портын хаягийн тухай мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 3F8h, 2F8h гэсэн утга авдаг. Parallel ports: Таны компьютерийн оролт ба гаралтын параллел (I/O LPT) портын хаягийн тухай мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 378h гэсэн утга авдаг. Зарим үед 278h, 3BCh гэсэн хаягтай байдаг. CMOS BIOS
  • 18. Өмнөх хэсгүүдэд BIOS-ийн үүрэг, дэлгэцэнд харуулах мэдээллүүдийн талаар тодорхой бичигдсэн. Тэгвэл эдгээр мэдээллийг шалгаж дэлгэцэнд гаргахын тулд BIOS уг компьютерийг анх ажилд бэлэн болгох үед бүх мэдээллээ өөрийн CMOS (Complementary Metal Oxide Semiconductor) ойдоо хадгалсан байдаг. Энэ бол BIOS дотор 64К зай эзлэж байдаг логик ой юм. Харин хадгалагдсан мэдээллээ алдахгүй байхын тулд BIOS-ын микросхемийг 3.5V-ийн батарейгаар тэжээж байдаг ба энэ нь мөн motherboard дээр байрладаг байна. Уг мэдээллийг уншихын тулд компьютерийн setup-ын программыг ажиллуулна. FLOPPY DISKETTE DRIVE (FDD) Персонал компьютерийг анх ажилд бэлтгэхэд хамгийн их хэрэгцээтэй байдаг дагалдах төхөөрөмж бол FDD буюу та бидний нэрлэдгээр уян дискний төхөөрөмж юм. FDD нь соронзон оптик буюу соронзон орны тусламжтайгаар биетийн оптик чанарыг өөрчлөх аргад тулгуурлагдан хийгдсэн байна. Тэгвэл FDD чухам ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэдгээс эхлэе. FDD нь персонал компьютерийн хувьд гадаад санах байгууламж болдог уян дискийг ажилд бэлтгэх түүнд мэдээллийг хадгалах, хадгалагдсан мэдээллийг хуулах, буюу уг мэдээлэлд шууд хандан ямар нэг үйлдэл хийхэд гол удирдлагын буюу холболтын төхөөрөмж болдог байна. FDD 3.5" ба 5.25" гэсэн хоёр янз байдаг. Харин сүүлийн үед 5.25" ийн FDD-г ашиглах нь ховор болсон билээ. FLOPPY DISKETTE (Уян диск) Бага хэмжээний мэдээллийг хадгалах зориулалттай гадаад санах байгууламж юм. Уян дискийг хэмжээгээр нь 2, багтаамжаар 4 хувааж болно. Хэмжээний хувьд 3.5 ба 5.25 инч, багтаамжийн хувьд 3.5"-ийн 1.44mb, 2.88mb, ба 5.25"-ийн 360kb, 1.2Mb гэсэн 4 янз байдаг байна . Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь 3.5"ийн 1.44 mb багтаамж бүхий диск юм.
  • 19. Уян дискний "Write prote ct" гэж юу вэ? Дискэнд файл хуулах, хуулсан файлаа санамсаргүйгээр өөрчлөхөөс болон түүнийгээ вирустүүлэхгүй байх нь уян диск ашигладаг хүний хувьд чухал асуудал байдаг. Үүнд зориулсан хамгийн бодит хамгаалалт бол доорх зураг дээр сумаар заагдсан хэсэг юм. Энэ нь дискэнд гаднаас ямар нэг мэдээлэл хуулагдахаас хамгаалдаг. 5.25"-ийн дискний хувьд хамгаалалт уг сэтэрхийг бөглөх байдлаар хийгдэнэ. Харин 3.5"-ийн дискэн дээр зориулалтын түгжээг нээлттэй байдалд байлгавал хамгаалалттай харин хаасан байвал диск руу бичиж болно гэж үг. HDD (Hard Disk Drive ) Хатуу дискийн төхөөрөмж нь хатуу дискийг байрлуулах, файл бичих, унших зэргийг хянадаг механизм юм. Хатуу дискийн төхөөрөмжийг ихэвчлэн "hard drive" гэж дууддаг ба үүнийг хүмүүс ихэвчлэн хатуу диск гэж ойлгодог. Энэ хоёр нь нэг дор байдаг боловч тус тусдаа үүрэгтэй 2 зүйл юм. HD (Hard disk) Хатуу диск нь Hard Disk Drive буюу HDD-гийн нэг хэсэг бөгөөд томоохон хэмжээний өгөгдлийг хадгалах зориулалт бүхий төхөөрөмж юм. Сүүлийн үеийн компьютерт дагалдаж ирж байгаа хатуу дискийн хэмжээ нь ихэвчлэн 1 Gb-с дээш байгаа. Ихэнх компьютер ганц хатуу дисктэй байдаг ба түүнийг С диск гэж нэрлэдэг. Хатуу диск ажиллаж байх үед түүний дохиоллын гэрэл асч байдаг. Хатуу дискний төхөөрөмж нь мэдээлэл унших, бичих хэд хэдэн толгойтой байна. Компьютерт хэрэглэгдэж байгаа бүх программууд энд хадгалагдана. Шинэ программ хангамжийг ашиглахаасаа өмнө хатуу дискэнд бичиж, компьютерт суулгаж өгдөг. Хатуу дискэн дээрх мэдээллийг эмх цэгцтэй хадгалахын тулд төрөлжсөн нэр бүхий директорыг ашиглана. Хатуу дискэнд хадгалагдах мэдээллийг байтаар хэмжинэ. Жишээ нь: MS Word программ 16Мb, Windows 95 үйлдлийн систем 40Мb зай эзэлдэг. 80386SX,880386DX,80486SX микропроцессортой бол голдуу 40-120Мb ,80486 DX бол 120-210Мb багтаамжтай хатуу дисктэй байдаг. Хатуу дискийн motherboard-д залгадаг интерфейс нь IDE, EIDE, SCSI төрлийнх байдаг. EIDE
  • 20. интерфейстэй UltraDMA/66, UltraATA/66 дискнүүд өгөгдлийг 66 Мbps хурдаар дамжуулдаг. Мөн зөөврийн компьютерт зориулсан кредит картны хэмжээтэй хатуу диск байдаг. Хатуу дискийг голчлон Seagate, Quantum фирмүүд үйлдвэрлэдгээс гадна Maxtor, Fujitsu, Samsung, Western Digital зэрэг компаниуд ч өөр өөрсдийн технологийг ашиглан үйлдвэрлэдэг. Seagate фирмийн хатуу диск Optic disk Оптик дискэн дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг. Оптик дискэнд CD-ROM, CD-Recordable, CD-ReWritable, WORM диск нар орно. CD-ROM (Compact Disk- Read Only Memory) CD-ROM нь компакт дискэн дээр бичигдэж ирсэн график дүрс, текст, дууг зөвхөн уншихаас ямар нэг юм бичих боломжгүй. Дууны CD -гээс дууг зөвхөн сонсохоос, дуу нэмж бичих боломжгүй байдаг. Сүүлийн үеийн бүх компьютерүүд CD-ROM төхөөрөмжтэй ирдэг.CDROM-ын компакт дискийг унших хурд нь 1x, 2x, 4x, 8x, 16x, 32x, 40x, 50x зэрэг байдаг. 1х гэдэг нь өгөгдөлд хандах хурд нь секундэд 150 килобайт юм. 2х нь секундэд 300 килобайт, 4х - 600Kb гэх мэт. Компакт диск нь 120 мм-н диаметртэй байдаг. Нэг компакт диск нь 72 минутын стерео дуу хадгалдаг. Компакт дискний мэдээлэл хадгалах хэмжээ нь 650 Mb бөгөөд энэ нь 250000 хуудас текст эсвэл 7000 фото зураг, дүрс багтах боломжтой юм. Компакт диск нь асар их хэмжээний мэдээллийг хадгалах чухал хэрэгсэл болсон. Зөвхөн дууны CD-ч биш, текст,зураг, атлас, хөдөлгөөнт зураг, видео зэргийг агуулсан танин мэдэхүйн нэвтэрхий толь, гадаад хэл сурах CD (англи, герман хэл сурах г.м), тоглоомын болон ном сэтгүүлүүдийг CD дээр бичиж гаргахаас гадна видео киног ч бичсэн байдаг.
  • 21. CD-ROM CD CD-R (Compact Disk - Recordable) Өгөгдөл, дуу, видео зэргийг бичихэд зориулсан форматтай ирдэг энэ компакт дискийг ердийн CD-ROM төхөөрөмж унших боломжтой. Фото зураг боловсруулдаг чанараараа дэлхийд дээгүүрт ордог Кодак компани нь Photo CD гэсэн технологийг гаргасан. Энэ нь ердийн зургын аппаратаар авсан зургын хальсыг тусгай зориулалтын сканераар татан авч CD-ROМ дискэн дээр хуулж бичдэг байна. Энэ компакт диск дээрх зургуудийг CD-ROM бүхий компьютерээс харж болохоос гадна компьютергүй хүн Кодакийн Photo CD тоглуулагчийг телевизэд залган телевизээр харж болдог юм байна. WORM disk (Write Once, Read Many disk) Энэ дискэнд мэдээллийг зөвхөн нэг л удаа бичдэг. Харин мэдээллийг дискнээс хэдэн ч удаа уншиж болно. Үүнийг мэдээлэл хадгалах зориулалттай ашигладаг. CD-RW (Compact Disk - ReWritable) Энэ дискэн дээрх мэдээллийг арилгаад ахиж хуулж болдог. Энэ технологийг Erasable Optical Disk гэж нэрлэдэг. Урьд нь бичиж хадгалсан материалаа шинэчилсний дараа эргээд хуулж хадгалах шаардлагатай хүмүүст зориулсан. Zip drive Zip drive нь персонал компьютер дэхь файлуудыг архивлах, хуулж авахад зориулсан жижиг авсаархан төхөөрөмж юм. Iomega корпораци нь zip төхөөрөмжийг өөрийн нэрийн дор гаргаж худалдаалдаг. Zip төхөөрөмж болон диск нь 2 төрлийн хэмжээтэй байдаг. 100 Mb-н хэмжээ нь үнэн хэрэгтээ 100431872 байт бөгөөд энэ нь 70 ширхэг уян диск бүхий өгөгдөлтэй тэнцэнэ. Мөн 250 Mb-н диск, drive гэж байдаг. Таны хатуу дискэн дээрх бүх файлыг Iomega zip төхөөрөмжийн тусгай программийн тусламжтайгаар бүгдийг нь нэг болон цөөн хэдэн zip диск рүү хуулах боломжтой. Zip төхөөрөмжийг: 1. Ашигладаггүй боловч хэзээ нэг цагт хэрэглэхүйц файл хуучин имэйлүүдийг хадгалахад 2. Танд зарим үед хэрэг болох том хэмжээний файлууд жишээ нь төрөл бүрийн график зургуудийг хадгалахад 3. Бусадтай их хэмжээний файлуудыг солилцоход 4. Өөрийнхөө системийг өөр жижиг laptop болон PDA төрлийн PalmPilot компьютер луу
  • 22. шилжүүлэхэд 5. Өөрийнхөө хатуу дискэн дээрх файлуудаас тодорхой нэг файлуудыг тусад нь хадгалахад (жишээ нь санхүүгийн файлууд г.м) ашигладаг. Zip drive нь паралель, SCSI (Small Computer System Interface), USB (Universal Serial Bus) портынх байдгаас гадна Built-in болон Notebook drive байдаг. Zip disk Zip drive Tape drive Tape drive нь tape дискнээс файл унших, хуулахад зориулсан төхөөрөмж. Харин Tape нь томоохон хэмжээний мэдээллийг хуулж, хадгалахад зориулсан цахилгаан соронзон диск юм. Tape -ийг mainframe компьютер дэхь их хэмжээний мэдээллийг нөөцөлж, архивлан хадгалахад ашигладаг. Харин персонал компьютер дэхь их хэмжээний мэдээллийг архивлан хадгалах зориулалтаар сүүлийн үед шинээр нэвтэрч, нилээд өргөн дэлгэр ашиглагдаж байгаа цахилгаан соронзон диск нь Iomega корпорацийн Zip диск юм. Томоохон системийн архивийг Digital Linear Tape Drive (DLT) дээр хийдэг. Энэ DLT төхөөрөмж нь секундэд 800 Kbyte мэдээллийг хуулах боломжтой бөгөөд нэг диск нь 20-40 гигабайт багтаамжтай. Монитор Монитор нь компьютер дэх мэдээлэл, текст, дүрс, зургийг дэлгэцэнд харуулдаг тусдаа эд анги юм. Өөрөөр хэлбэл уян болоод хатуу диск доторх мэдээллүүд, программ хангамжууд, тэдгээртэй ажиллах, компьютерийн гараас оруулах тэмдэгтүүд бүгд энэ л төхөөрөмжийн дэлгэц дээр харагддаг билээ. Тэгвэл дэлгэц (дисплей) болон монитор гэсэн 2 ойлголт, хэллэг байдаг. Эдгээр нь нэг юмуу эсвэл нэг бүхэл юмыг хоёр янзаар нэрлээд байна уу гэсэн асуулт гарч болох юм. Монитор гэдэг нь компьютер дэхь зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид төхөөрөмжийг хэлдэг. Харин display нь зөвхөн мониторын экран юм. Иймд энэ хоёр бол нэг нь нөгөөдөө багтаж байдаг нэг бүхэл зүйл (эд анги) юм. Жишээ нь: Хэрэглэгч та зарим нэг зургийн файлийг нээх үед . . . cannot displayed!!! гэсэн алдааны мэдээлэлтэй таардаг. Харин . . . cannot monitored !!! гэж гардаггүй. Мөн зөөврийн компьютерийн
  • 23. хувьд монитор гэхээсээ display буюу дэлгэц гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зөөврийн компьютерийн дэлгэц нь салангид биш их биетэйгээ цуг байдаг. Хэрэв дэлгэц (display) нь эвдэрчихвэл Desktop буюу ширээний компьютерийн мониторт залгаад ажиллаж болдог. Дээрхээс үзэхэд ялгаатай гэдэг нь харагдаж байна. Гэвч хүмүүс дэлгэцийг монитор, display хоёрын аль алинаар нь дууддаг. Монитор хэдэн янз вэ? Мониторын ялгаа гэвэл тэр нь дотроо хэдэн инчийн ямар төрлийн дисплейтэй гэдгээр тодорхойлогддог. Харин дисплейг доорх үзүүлэлтүүдээр тодорхойлно. Өнгө ба re solution (өнгө ялгаруулалт) Анхны компьютерүүдийн дисплей ихэвчлэн хар цагаан байсан бол өнөөдөр ихэвчлэн өнгөт дэлгэцтэй мониторуудыг үйлдвэрлэх болсон байна. Энэ үзүүлэлтийг тайлбарлахад pixel -ийн тухай мэдэх шаардлагатай юм. Харин хэдэн өнгөөр харуулж чадаж байгаагаас уг дисплейний өнгөний үзүүлэлт тодорхойлогддог байна. - Monohrome display Adapte r нь хар цагаан хоёр өнгөтэй, 1970 онд гарсан. - CGA (Color Graphics Adapter) нь 1981 онд гарсан, өнгөр ялгаруулалт нь хөндлөнгөөр 320 pixel, босоогоор 200 pixel хүртэл байх ба дөрвөн өнгөтэй. - EGA (Enhanced Graphics Adapter) нь 1984 онд гарсан, арван зургаан өнгөтэй, хөндлөнгөөр 640 босоогоор 350 pixel -тэй. - VGA (Video Graphics Array) ийг 1987 онд гаргасан бөгөөд 640 x 480 pixel бүхий 16 өнгөтэй, эсвэл 320 x 200 pixel бүхий 256 өнгөтэй байхаар сонгож болдог. - XGA (Extended Graphics Array) нь 1990 онд гарсан 800 x 600 pixel бүхий 16,000,000 өнгөтэй эсвэл 320 x 200 pixel бүхий 65,536 өнгөтэй байхаар сонгож болдог. - SVGA (Super Video Graphics Array) нь 1993 онд гарсан. 14 инчийн дисплейтэй бол 16,000,000 өнгийг 800 х 600 pixelтэйгээр, 20 инчийн дисплейтэй бол 1280 x 1024 эсвэл 1600 x 1200 pixelтэй байхаар сонгох боломжтой байдаг. Дэлгэцийн хэмжээ Мониторын дэлгэцийг түүний хэмжээгээр нь бас ялгадаг ба энэ нь инч гэсэн нэгжээр хэмжигддэг. Жирийн хэрэглэгч нарт зориулсан персонал компьютерийн хувьд ихэвчлэн 12, 13, 15, 17 инчийн дисплейтэй байдаг.
  • 24. Үйлдвэрлэсэн те хнологи Энэ бол электроникийн технологийн ямар аргаар мэдээллийг экран дээр харуулж буйгаар нь ялгах ялгаа юм. Ихэнх дисплей бидний сайн мэдэх электрон цацрагт хоолойн (CRT- cathode ray tube) технологиор бүтээгддэг. Бусад төрлийн технологиор бүтээгдсэн дисплейнүүд маш нимгэн байдаг бөгөөд эдгээрийг хавтгай экрантай дэлгэц (flat-panel display) гэдэг байна. Энэ төрлийн дисплейд LED - гэрлэн диодын LCD- шингэн кристаллийн технологиор хийгдсэн дисплейнүүд багтдаг. Laptop /note book/portable компьюте р Laptop буюу зөөврийн компьютерийг үйлдвэрлэгчид нь Notebook гэж нэрлэдэг бөгөөд тэжээлд залгахаас гадна батерейгаар ажиллах боломжтой овор хэмжээ багатай тул нэг газраас нөгөө рүү зөөж авч явахад тохиромжтой. Жишээ нь онгоц,номын сан,ажил дээрээ мөн уулзалтанд оролцож байх үедээ хэрэглэхэд тун тохиромжтой. Зөөврийн компьютерийн ердийн жин нь 2.5 кг-аас ихгүй, зузаан нь 7.5 см ба түүнээс ч бага байдаг. Энэ компьютерийг IBM, NEC, Dell, Toshiba,Sony, Apple, Hewlett-Packard зэрэг компаниуд үйлдвэрлэдэг. Зөөврийн компьютерийг үйлдвэрлэхэд нарийн ажиллагаа шаардагддаг учир яг адил үзүүлэлттэй desktop компьютерээс илүү үнэтэй байдаг. Зөөврийн компьютерийг суурьний тусламжтайгаар ширээний компьютерийн том дэлгэцэнд залгаж хэрэглэдэг. Суурь буюу Docking station нь сериал порт, принтерийн порт болон тэжээлийн залгуурын оролт гаралттай байдаг. Зөөврийн компьютерийн дэлгэцийг ихэвчлэн thin-screen technology буюу нимгэн дэлгэцийн технологиор хийсэн байдаг. Нимгэн дэлгэцийн трансистор буюу (Thin Film Transistor) эсвэл актив матрицан дэлгэц нь гарч байгаа дүрсийг илүү тод үзүүлэхээс гадна аль ч талаас нь харахад уг дүрсэнд өөрчлөлт ордоггүй. Мөн хулгана нь гартайгаа хамт байдгаараа ширээний компьютераас ялгаатай. Зөөврийн компьютерийн хулгана нь олон янз байдгаас бидний мэдэх сериал портын тусламжтайгаар залгадаг ердийн хулгана, мөн Touch-pad хулгана буюу гарны доод хэсэгт байрлах дөрвөлжин жижиг хэсэг дээр хуруугаараа гүйлгэснээр курсорыг хөдөлгөх, доошоо дарахад click буюу дарах хөдөлгөөнийг хийдэг. Мөн Trackball хулгана буюу гар дээрх G, H хоёр үсгийн дунд жижиг бөөрөнхий товчлуур байдаг. Зөөврийн компьютер нь ердийн компьютерээс хэмжээгээрээ бага тул дотоод сүлжээнд болон интернэтэд холбогдоход шаардагддаг модем, дотоод сүлжээний карт нь мөн жижиг байх шаардлагатай. Иймээс зөөврийн компьютерт зориулсан картыг PC Card буюу PCMCIA гэж нэрлэдэг. PCMCIA карт нь кредит картны хэмжээтэй адил юм. Түүнчлэн CD-ROM , DVD (Digital Versatile Device) зэрэг төхөөрөмжүүд нь built-in буюу үйлдвэрээсээ суугдсан, эсвэл авч болдгоор хийгдсэн байдаг. Touch-pad хулгана бүхий зөөврийн компьюте р
  • 25. Trackball хулгана бүхий зөөврийн компьюте р
  • 26. Принте р (хэвлэх төхөөрөмж) Компьютерийн дэлгэцэн дээр гарч буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах боломж бүхий төхөөрөмжийг принтер гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрөл, үнэ өртөгөөрөө хоорондоо ялгаатай байдаг. Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь dot- matrix буюу матрицийн принтер, inkjet буюу черниллэн хортой принтер мөн сүүлийн үед өргөн нэвтэрч буй laserjet буюу лазерийн принтер гэх зэргээр ангилдаг. Принтер нь хар цагаан буюу монохром, өнгөт гэж 2 төрөлтэй байдаг. Өнгөт принтерийн нэг хуудас хэвлэх өртөг нь монохром лазер принтертэй харьцуулахад өндөр байдаг хэрнээ хэвлэлтийн хурд нь удаан байдаг. Сүүлийн үед олон үйлдэлтэй принтерийг олноор үйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ принтер нь хэвлэх төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн авах, сканердах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Факс боловсруулалтын хувьд модемын хурд 14.4 кбит/с байдаг бөгөөд Brother MFC-7150c, Brother MFC-8300, 8600, HP LaserJet 3100 xi загварууд телефон аппараттай байдаг. Сканердахын тухайд HP office Jet R80, HP office Jet T65 принтерүүд дэх цэгийн оптик нягтшил ихтэй төдийгүй хар цагаан болон өнгөт горимд скан хийдэг байна. Харин HP OfficeJet R80, Brother MFC-8300, 8600 принтерүүд нэг минутанд 11-12 хуудас хувилдаг бол ихэнх принтерүүд нь 3-5 хуудас хувилах хүчин чадалтай байдаг байна. Принтер нь компьютерт 2 төрлийн портоор залгагддаг. Хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь паралель портны принтер юм. Нөгөө нь сүүлийн үед ашиглагдаж буй өндөр хурдын порт болох USB (Universal Serial Bus) юм. Принтерийн чанарыг үнэлэх 4 хүчин зүйл: - Өнгө Ямар нэгэн дүрс, зурагтай материалыг хэвлэхэд өнгө гол хүчин зүйл болдог. Өнгөт принтер нь хар цагаан болон өнгөт гэсэн 2 хортой байдаг боловч принтерийг зөвхөн хар цагаан горимоор хэвлэхээр тохируулж болно. - Re solution (өнгөний ялгарал) Принтерийн өнгөний ялгарал нь ихэвчлэн dpi (dots per inch) буюу нэг инчид ноогдох цэгийн тоогоор хэмжигддэг. Жишээ нь принтерийн өнгөний ялгарлын тохиргоог 150 dpi болгоод нэг хуудас хэвлэх, мөн 300 dpi болгоод өөр нэг хуудас дээр нэг ижил текстийг хэвлэхэд 300 dpi тохируулгаар хэвлэсэн
  • 27. хуудас нөгөөгөөсөө илүү тод харагддаг. - Хурд Нэг хуудсыг хэвлэн гаргах хугацааг хэлнэ. Ихээхэн хэмжээний материал хэвлэхэд хурд ихтэй байх шаардлагатай байдаг. Өнгөт принтерийн хурд удаан байдаг байна. Үнэ өртөг ихтэй принтерүүд ихэвчлэн хурд ихтэй түргэн хэвлэдэг байна. Зарим удаан принтерүүд 3-6 хуудсыг минутанд хэвлэх нь ч бий. - Санах ой Ихэнх принтерүүд багахан хэмжээний санах ойтой ирдэг байна. Жишээлбэл 1Mb гэх мэт. Өөрийн гэсэн санах ойтой принтер нь дүрс, зурагтай болон хүснэгтэн материалыг хурдан хэвлэдэг. Принтерийг HP буюу Hewlett Packard, Epson, Xerox, Okidata зэрэг корпорациуд үйлдвэрлэн гаргадаг. Жишээлбэл: Epson Stylus Color 440, HP DeskJet 612C, 812C, HP LaserJet 5L, Xerox DocuPrint C11, Okidata Okipage 12I гэх мэт. HP De skJe t 870Cxi өнгөт принте р Моде м гэж юу вэ? Модем нь Modulator Demodulator гэсэн vгний товчлол бөгөөд компьютерт боловсруулсан өгөгдлийг телефон шугамаар дамжуулахын тулд аналог руу хувиргаж модуляци хийх vүрэгтэй. Мөн телефон шугамаар дамжин ирсэн аналог сигналыг компьютерт хvлээн авахдаа тоон сигнал руу хувирган демодуляци хийдэг. Анх 1960-аад онд модем бий болсон ба терминалаас компьютер луу телефон утасны шугамаар дамжин холбогдох зориулттай хийгджээ. Анхны модемын хурд 300 bps (bit per second) байсан бол 1998 оны сvүлээр 56Kbps хурдынхыг ашиглаж эхэлсэн. Мөн өндөр хурдын xDSL системийн модемыг ашиглах болсон. Моде мын боломжууд
  • 28. Voice modem Fax modem Error correction Data compression Flow control UART data buffering Модемыг дотор нь software мөн hardware гэж 2 ангилдаг. Модем нь модуляци, демодуляци хийхээс гадна алдааг шалгаж засах, компресс хийх зэрэг vйлдлvүдийг гvйцэтгэдэг ба Hardware модем нь энэ бvгдийг дагнан хийдэг. Харин software модем нь бие дааж бvх vйлдлийг хийх боломжгvй бөгөөд vүнийгээ процессортой хамтран гvйцэтгэдэг. Ийм учраас процессорын хурд сайн байх шаардлагатай. US Robotics буюу 3Com -н Winmodem нь модуляци, демодуляцийг өөрөө гvйцэтгээд алдаа шалгаж засах (Hardware error correction), компресс хийх (Hardware compression) vйлдлийг нь процессор гvйцэтгэдэг. Энэ модем нь ихэвчлэн шинэ компьютертэй дагалдаж ирдэг. HSP (Host Signal Processing) модемын хувьд дээрх 2 vйлдлийг бие дааж хийх боломжгvй зөвхөн процессор нь гvйцэтгэдэг тул Pentium II 300Mhz -с дээш хурдтай байх шаардлагатай байдаг. Моде мын стандарт протоколууд Bell/CCITT/ITU-T Standarts Data Transfer Protocols Modulation Protocols/V.standards TCP/IP, SLIP/PPP protocols Модемыг өгөгдөл дамжуулах горимоор нь asynchronous, synchronous гэж 2 ангилдаг. Моде мын төрлvүд Гадуур модем Дотуур модем Built-in модем Onboard модем PCMCIA модем Модем нь компьютерт суухдаа COM порт болон IRQ эзэлдэг. Мэдээллийг хvлээн авах дамжуулах vйлдлийг зэрэг гvйцэтгэж чадахуйц модемыг full-duplex vйлдэлтэй гэнэ. Харин хvлээн аваад дараа нь дамжуулах эсвэл дамжуулчихаад хvлээн авах боломжтой модемыг half-duplex vйлдэлтэй модем гэдэг. Бусад моде мууд ISDN modem xDSL modem Rack modem Cable modem Palm modem Null modem Модем vйлдвэрлэдэг гол том компаниуд нь 3com, Motorola мөн Rockwell юм. Voice буюу яриа дамжуулах модем Voice модем нь яриа дамжуулах хүлээн авах боломжтой юм. Энэ модемыг тусгай зориулалтын ярианы программ дагалдаж ирдэг. Мэндчилгээ болон дуу хоолойгоо бичүүлж имэйлээр илгээх, мөн