зөвлөмж оюунзул
- 1. Дүрслэх Урлаг Хичээлийн Нэр томъёоны
тайлбар
Амьтны загварт урлаг – Ан,амьтны дүрст урлагийн хэв маягийн тогтолцоо
Бионик Амьд организмийн бие махбодь дахь бүтэц
Бэлэгдэл – Тохио тэмдгийн цогц
Дагнаас – Өнгийн гүнтэх цайрах шатлалын дэс
Дизайн – Арвилан хэмнэлт, гоо сайхан байх зарчимд үндэслэсэн ая тухтай
байдлыг хангасан зураг зүйн зохион бүтээлтийн үйл ажиллагаа
Домгийн сэтгэлгээ – Домогчлон сэтгэх дүрт сэтгэлгээ
Загварчлал Хүн ба юмс үзэгдэлийн шинж чанарыг танин мэдэхийн тулд
сэтгэхүйн хийсвэр загварыг биет товгор зураг загвар болгон хувиргах үйл явц
Зохиомж – Дүр дүрслэлийг уран сайхны илэрхийллээр нэгтгэн харуулах арга
ухаан
Зохион бүтээх арга – Шинэ санаа шийдэл олох зохион бүтээх зорилго зорилтод
хүрэхийн тулд зохих дарааллаар гүйцэтгэх дүрмийн тогтолцоо
Зураас – Хоёр цэгийг холбож татсан зурдас
Зураг – Хавтгайд аливаа юмны дүр төрхийг үзүүлсэн урлаг
Зээгт наамал – Зээглэх, наамал бүтээх хатгамлын урлагын зүйл
Өнгө – Нарны гэрлээр тодрон бидэнд мэдэгдэж байгаа байгаль нийгмийн түгээмэл
үзэгдэл
Угалз – Мушгиран сүлжилдэх хээ чимэг
Фон – Дэвсгэр өнгө
Эргономик – Хүний ажиллах чадвар онцлогийг хөдөлмөрийн үйл явцад судалж,
түүний найдвартай, өндөр бүтээмжийг хангах нөхцөлийг бүрдүүлдэг ухаан