SlideShare a Scribd company logo
1 of 5
Шатахуун хэмнэх эцсийн 10 арга
Ойрын өдрүүдэд шатахуун түгээх станцын үнэ хадсан самбар руу
харна гэдэг аймшигт мангас харахтай л адил болоод байна. Магадгүй нэмэгдсэн байвал цус
харвуулж ч мэднэ. Яагаад шатахууны үнийн өсөлт дарамт болж байна гэхээр шатахуун
хичнээн их өслөө гээд түүнийг огт худалдан авахгүй байх боломжгүйд л байгаа юм.
Өөрөөр хэлбэл шатахуун бол бидний өдөр тутмын амьдралыг тэтгэгч гол
бүтээгдэхүүнүүдийн нэг юм. 2008 он гарсаар шатахууны өсөлт нь хиншүү хярвас үнэрттэл
шатаж байна гэж ойлгож болно. Одоо манай орны хувьд 1 литр шатахууны үнэ Америк,
Япон, Хятад зэрэг орнуудынхаас хэдийнэ давжээ. Энэ чинь одоо юу болж байна вэ?
Монгол чинь тийм баян орон билүү?
Тэгэхээр энэ бүхэнд ямар нэгэн том гүрний бодлого, ер нь манай орны Төр засгийн
урагшгүй ажиллагаа нөлөөлсөн нь лавтай. Гэвч ард түмэн бид өөрсдийн хэмжээнд арга
хэмжээ авч шатахууныхаа хэрэглээг боломжийн хэмжээнд хэмнэхээс өөр аргагүй болжээ.
Таны машины шатахууны танк руу урсаж байгаа дусал бензин болгон өндөр үнээр
төлөгдөх болсон шүү дээ. Ер нь бол цаашдаа бензин тэгтлээ хямдарна гэдэг бол
үнэмшилгүй юм. Хямдарлаа гэхэд шалихгүй биз дээ. Харин танд одоо эрлийз болон шинэ
тэрэг авахгүйгээр шатахууны хэрэглээгээ гамнах хэдэн арга заалтуудыг хэлж өгье. “Амьд
хүн аргатай, аргалын гал цогтой” гэж..
Заалт 1
Юуны өмнө машин тань хичнээн литр шатахуун зарцуулж байгааг сайтар мэдэж ав. Энэ
бол цаашдын алхмуудыг хэрэгжүүлэх үндсэн суурь болно. Хир их идэж байгааг нь
мэдэхгүйгээр хэмнэх тухай ярих аргагүй юм. Шатахуун зарцуулалтыг хэмжих 2 үндсэн
арга байдаг. Эхний аргыг хүн болгон хэрэгжүүлж болох хялбархан арга билээ.
 Шатахууныхаа савыг дүүргэ. Тэгээд тухайн үед орсон шатахууны хэмжээ, үнэ
зэргийг тэмдэглэж аваарай.
 Км хэмжигчээ нойллоно. Өөрөөр хэлбэл таксинд явахад хэрэглэдэг хэмжүүрийг
тэглэнэ. Ингэснээр хичнээн км явж байгаагаа мэдэх боломжтой болно.
 Ингээд шатахуунаа дуустал явах бөгөөд энэ үедээ зарим тооцооллуудыг хийнэ.
Мэдээж явсан км-ээ тооцож гаргаад авсан шатахуундаа хуваана.
Ингэснээр таны машин 100 км-т яг хэдэн литр шатахуун зарцуулж байгааг мэдэж авна.
Тэгэхээр олон юм тодорхой болно. Та долоо хоног явдаг дундаж км-ээ мэдэж байгаа бол та
машиндаа долоо хоногт хичнээн төгрөг зарцуулдгаа мэдэж авна. Дараагийн арга бол
шатахуун зарцуулалтыг хэмждэг тусгай багаж ашиглан хэмжих арга юм. Үүнийг өндөр
зэрэглэлийн машин засварын газруудад хийдэг. Нарийвчлал нь их өндөр гарах боловч таны
машинаа хэрхэн жолоодохоос хамааран үр дүн нь амьдрал дээрхээс өөр байх магадлалтай.
Тэгэхээр эхний арга нь илүү үр дүнтэй, бодитой байдаг. Тэгээд ч үнэгүй юм. Мөнгө хэмнэх
нь маш чухал шүү дээ.
Заалт 2
Аль болох бага жолоод. Бензин хамгийн бага зарцуулдаг машин бол хөдлөөгүй байгаа
тэрхүү тэрэг юм. Зогсоолдоо байгаа Хаммер жип замд яваа Prius-ийг бодвол илүү бага
шатахуун зарцуулна шүү дээ. Үүнийг ойлгож ядах юмгүй. Ийм аргаар үлэмж их мөнгө
хэмнэж болдог. Заримдаа хүмүүс шал дэмий юманд хүртэл машинаар явж байгаа
харагддаг. Жишээ нь хагас сайны орой спортын заал руу машинаа унаж явахын оронд
алхаж болно шүү дээ. Тэртэй тэргүй алхах чинь өөрөө спортын хамгийн үр дүнтэй бөгөөд
бие халаах сайхан арга юм. Машин унаад сурчихсан хүн гэрээсээ л гарсан бол машин унах
гээд байдаг муу зантай болчихдог. Хэрвээ машинаа унахгүй байж чадвал маш их мөнгө
хэмнэнэ гэдгийг дахиад хэлье. Заримдаа ажил руугаа автобус, нийтийн унаагаар явж болно
шүү дээ. Ийм сонголт байгаа гэдгийг үргэлж санаж яваарай.
Заалт 3
Автобусаар яв, Дугуй уна, Явган яв. Зарим хүмүүс “Би автобусаар явж чаддаггүй” гэх
мэтийн новшийн үгийг хэлдэг юм. Бид бүгд социализмын үед автобусанд орох зай олдвол
тэнгэрийн умдаг атгасан мэт баярладаг байсан үе бий шүү. Арайхийж ирсэн автобусанд зай
олдохгүй зүүгдсэн хүмүүсээ гоожуулах нь холгүй явдаг байсан даа. Тэр үеийг бодвол
өнөөдөр Улаанбаатарт бас ч сайхан автобуснууд, микро явдаг болсон. Яг үүн шиг унадаг
дугуй унахаасаа ичдэг хүн байх юм. Яагаад гэхээр “Хүмүүс юу гэж бодох юм” гэх юм. Бас
явган алхаж байвал таксины мөнгөгүй болчхож гэж хүмүүс бодож магадгүй гэнэ. Ийм
дэмий юмнаас болж монголчууд том том машин унаж байгаа бол харамсалтай л юм. Одоо
тэгвэл ичих хэрэггүй таминь. Мөнгөө л хэмнэцгээе. Явган алхах нь шатахууны мөнгө
хэмнэхээс гадна эрүүл мэндэд хэрэгтэй шүү дээ. Тураах төвд их мөнгө төлж байхын оронд
өдөр болгон алхаад байхад л таргалах аюулгүй юм.
Автобусаар явах нь:
Машинтай харьцуулбал автобусаар зорчих нь улс оронд асар их хэмнэлтийг авчирна.
Яагаад гэвэл нэг автобусанд олон хүн зэрэг зорчдог тул тухайн үед шатааж байгаа түлшийг
нэг хүнд хувааж үзэхээр маш бага гардаг. Өөрөөр хэлбэл та маш бага бензинээр хүрэх
газраа очно гэсэн үг. Хэдийгээр автобусанд явах нь тийм ч тансаг биш боловч зарим
тохиолдолд машинаа жолоодох гэж үгээ хэлж, бөөн нерв болж байхаар санаа амар цонхоор
хараад явах нь зүгээр байдаг билээ.
Дугуй унах нь:
Хэрвээ ажлын газар тань хэдхэн гудамжны цаана байдаг бол дугуй унах талаар бодож
үзээч. Сайн дугуй бол хэдхэн жийхэд л та хүрэх газраа яваад оччихно. Унадаг дугуй бол
аль ч утгаараа маш сайн тээврийн хэрэгсэл юм. Тэрээр дусал ч бензин хэрэглэхгүй, агаар
бохирдуулахгүй. Түүнчлэн таны эрүүл мэндэд тун сайнаар нөлөөлөх дажгүй тээврийн
хэрэгсэл билээ. Машинууд зам дээр нам зогсчихсон жолооч нар нь хараалаа барж байхад
та шүгэлдэнхэн явна даа.
Явган алхах нь:
Яг үнэндээ Улаанбаатар хот маань жижигхэн шүү дээ. Тэр тусмаа таны гэр ажил хоёр
ойрхон байдаг бол явган алхагтун. Явган алхвал шатахуун, зогсоолын мөнгө зэргийг
бүгдийг хэмнэх болно. Бас явган алхдаг хүн урт насалж удаан жаргах учиртай.
Заалт 4
Энэ удаагийн заалт бол шатахуун болоод цаг заваа зэрэг хэмнэх арга юм. Тэгэхээр та
өдрийн турш нааш цаашаа их явдаг бол аяллаа сайн тооцоолж аль болох бага явахаар замаа
сонгож сурах хэрэгтэй. Тэр тусмаа монголд түгжрэл ихтэй байдаг тул зам зөв сонгох явдал
маш чухал. Та 2 газраар орох ёстой бол алинаар нь эхэлж дайрахаа түр ч болтугай бодож
тунгаагаарай. Яваандаа та шууд л зөв замыг сонгож сурах болно. Тэр тусмаа эмэгтэйчүүд
хүссэн газраа очихын тулд хотыг бараг тойрох нь холгүй юм болдог. Энэ тал дээр таксины
жолооч нар гарамгай амжилт олдог. Өдөржин хотоор хөндлөн гулд давхидаг тул аргагүй
юм. Тухайлбал та Долоон буудлаас Зайсан орохын тулд аль замыг сонгох вэ? Зайсан орж
болох дор хаяж 10 янзын зам байгааг та сайтар бодвол төвөггүй олох болно. Заримдаа
тухайн замаар өглөө явах нь ашигтай, орой бол ачаалал ихтэй байдаг тул нөгөөг нь сонгох
гэх мэт нарийн аргыг туршлагатай жолооч нар сайн мэднэ. Тэр байтугай замын аль
эгнээгээр явбал ашигтай вэ гэдгийг ч анддаггүй.
Заалт 5
Carpool буюу машинаа хамтдаа эзэмшицгээе. Энэ бол гаднын орнуудад сүүлийн жилүүдэд
хүчтэй хэрэгжиж байгаа сонирхолтой үзэгдэл юм. Ганцхан хүн машин жолоодож байсанд
орвол дөрвөн хүн зэрэг зорчиж байвал мөнгө төгрөг, шатахуунд хичнээн хэмнэлттэй билээ.
4 дахин хэмнэх нь гарцаагүй байна. Харамсалтай нь монголд ч гэсэн ихэнх машиныг цор
ганц хүн жолоодоод явж байгаа харагддаг. Таны хажууд явж байгаа хүн та хоёр нэг тийшээ
явж байгаа юм. Хэрвээ та хоёр хамтдаа нэг машинд байсан бол аштай юу. Нэг машины
шатахуун хэмнэгдэнэ гэсэн үг. Бас замын ачаалал ч тэр хэмжээгээр багасна.
Улаанбаатарчууд яадаг билээ дээ. Өглөө болоход бүгдээрээ л хотын төв рүүгээ явцгаана. 1-
р хорооллын хүмүүс бүгдээрээ л тэр чигтээ хотын төв рүү орох бол орой болоход бас л
замаар чихэлдэн хотын баруун хэсэг рүү явцгаана. Баруун 4-н замаас эхлээд л 10-р
хороолол хүртэл бөөн түгжрэл. Машиныг хамтран эзэмших талаар сэтгүүл дээр
дэлгэрэнгүй нийтэлсэн учир энэ удаад ингээд зогсъё.
Заалт 6
Удаан яв. Та хэтэрхий хурдан явж байна. Бүх машинд хамгийн тохиромжтой хурд гэж бий.
Түүнээс хурдан явах үед түлшний зарцуулалт эрс нэмэгддэг. Энэхүү тохиромжтой хурд нь
машин болгонд янз бүр байж болох ч 90км/цаг болон түүнээс дээш хурд л лав яавч биш
гэдгийг л баттай хэлэх байна. Гэхдээ ямар замд явж байгаагаас хамааран таны хурд
тодорхойлогдох болно.
Хурдны замд:
Холын буюу хурдны замд явж байгаа бол өндөр хурдтай явах нь ашигтай гэж жолооч нар
боддог. Үгүй юмаа. Хэт хурдлах нь осол гарах магадлалыг өндөрсгөхөөс гадна шатахуун
зарцуулалтыг эрс нэмэгдүүлнэ. Мотор маш хурдтай эргэхийн тулд шатахууныг залгиж
өгдөг гэсэн үг. Харин яг тохиромжтой хурдыг барин явах үед мотор маш бага шатахуун
зарцуулж өөрийн эргэлтийг хадгалж байдаг билээ.
Хот дотор:
Хэрвээ та хүчтэй хаазлах дуртай бол түлшинд зарцуулах мөнгөө бэлдээрэй. Хангалттай
мөнгөтэй бол хамаа алга. Улаанбаатар хотод хурдлах боломж тун хомс, тийм зам ч бараг
байхгүй. Иймээс дундаж хурдыг баримтлан явах нь хамгийн тохиромжтой. Тэр тусмаа
замын уулзварын гэрэл дохиотойгоо зөв харьцан хурдаа тохируулж явж чадвал та ихээхэн
шатахуун хэмнэх учиртай. Түүнчлэн хэсэгхэн яваад л дахиад тоормослох учраас зөөлхөн
хаазаа өгч хурдаа аажим нэмэгдүүл. Машин зогсонги байхад хүчтэй хаазлах нь хамгийн их
шатахуун зарцуулдаг юм. Мотор хүнд машиныг хөдөлгөхийн тулд шатахууныг шуналтай
гэгч нь залгидаг байна. Харин хөдөлсөн хойно аажуухан хүчээ нэмэхэд шатахуун
зарцуулалт бага байдаг. Түүнчлэн дундаж хурдтай яваа тээврийн хэрэгсэл бусдадаа их
тохиромжтой, аятайхан байдаг бол огцом хурд авч байгаа машин бусад жолооч нарт
төвөгтэй санагддаг билээ.
Заалт 7
Машинаа торд. Тоос ихтэй агаар шүүгч, бохирдсон тос, дутуу хийтэй дугуй зэрэг нь
машинд бөөн ачаа болж тэр хирээр шатахууны зарцуулалт ихэснэ. Ер нь машинаа сайн
тордож зөв арчлах нь шатахуун бага зарцуулахаас гадна машины эдэлгээг уртасгана. Зарим
зөвлөгөөг товчлон хүргэе.
Машиныхаа гарын авлагыг сайтар унших хэрэгтэй.
Харамсалтай нь монголд ихэнхдээ хуучин машин зарагддаг тул иймэрхүү гарын авлага,
ном зэрэг нь огт байдаггүй. Жолооч нар ч бараг мэддэггүй. Тэгвэл интернэтээс иймэрхүү
гарын авлагыг олж болно. Хэрвээ та олж чадахгүй байвал КТ сэтгүүлдээ хандахыг зөвлөж
байна. Бид CD дээрээ нийтлэн танд өгөх болно. Гарын авлага дээр ямар хугацаанд ямар
үйлчилгээг хийх ёстойг нарийн зааж өгөхөөс гадна тохиромжтой үзүүлэлтүүдийг хэлж
өгнө. Тухайлбал дугуйны хийний хэмжээ, тохиромжтой моторын тос гэх мэтийг дурдаж
болно.
Хамгийн гол нь агаар шүүгчийг хугацаанд нь солих явдал тун чухал.
Өөрөөр хэлбэл мотор руу орж байгаа агаар шүүгчийг цэвэр байлгана гэсэн үг. Мотор дотор
шаталт явагдахын тулд хүчилтөрөгч буюу агаар хэрэгтэй. Манай орон шиг тоос шороо
ихтэй орчинд заасан хугацаанаас хоёр дахин бага хугацаанд сольсон ч болно. Хэрвээ агаар
шүүгч хэт бохирдвол мотор руу орох агаар багасах бөгөөд энэ хирээр мотор дутуу
ажиллаж шатахуун их зарцуулдаг. Агаар шүүгч солиход төвөгтэй юм юу ч байхгүй. Та
өөрөө өлхөн сольж болно. Авто худалдааны төв дээр очоод машиныхаа маркийг хэлэн
шинэ агаар шүүгч авсан бол моторын дээд хэсэгт хэдэн түгжээ мултлаад л бохирдсон агаар
шүүгчийг гаргаж ирэн оронд шинийгээ тавиад л болоо. Гарын авлага дээр энэ ажиллагааг
дэлгэрэнгүй заасан байдаг.
Моторын тос бол мотор хэр саадгүй ажиллахыг зааж өгөх чухал үзүүлэлт юм.
Мотор дотор шаталт явагдах бөгөөд тэр чигээрээ металь эд ангиуд байгаа шүү дээ.
Тэгэхээр моторыг тосоор сайтар тослох нь зүйн хэрэг юм. Зарим жолооч нар моторын
болон бусад эд ангиудын тосыг солихгүй хэтэрхий удаан явдаг нь маш буруу явдал билээ.
Гарын авлага дээр хэдий хугацаанд солих ёстойг заасан байдаг.
Дугуйны даралт бол шатахуун зарцуулалтад их үүрэгтэй юм.
Уул нь өндөр хөгжилтэй оронд шатахуун авах үед дугуйны даралтыг хэмжээд өгдөг билээ.
Энэ жишгийг даган Петровисын шатахуун түгээх станцууд дээр дугуй хийлэх
төхөөрөмжийг тавьж өгөн үнэгүй хий шахах боломжийг олгосон байсан боловч одоо
ажилладаг төхөөрөмж бараг үлдсэнгүй. Дугуйны хий сул байх нь ямар хэцүү болохыг
унадаг дугуй унадаг хүмүүс бүгд мэднэ. Хий жаахан сул байхад л дугуй хүндэрч жийхэд
маш хэцүү болдог бол эсрэгээр дугуйны хий чанга байхад дугуй өөрөө л өнхрөөд байх шиг
санагддаг. Тэгэхээр дугуйны хийг гарын авлага дээр заасны дагуу хийлэх ёстой. Гэхдээ
илүү хийлж болохгүй бөгөөд ийм үед бага зэргийн шатахуун хэмнэгдэх боловч машин хэт
мэдрэг болж дуу орох, хэтэрхий донслох зэрэг дутагдал илэрнэ. Тэр тусмаа манай монголд
зам муутай тул хэтэрхий чанга хийтэй дугуйтай бол үсчээд л байна гэсэн үг шүү дээ.
Заалт 8
Моторыг сул ажиллуулахыг цээрлэх нь зүйтэй. Хүмүүс бодохдоо мотор асаалттайгаар
машин сул зогсоход шатахууныг маш бага зарцуулдаг гэж ойлгодог. Гэвч харамсалтай нь
тийм биш ажээ. Хэрвээ та машины хамрыг сөхөн харвал мотор зүгээр л асаалттай байхын
тулд хичнээн олон эд анги эргэж ажиллаж байгааг та харах болно. Жишээ нь мотор өөрөө,
сэнс, дамрууд гээд л олон юм нэрлэх боломжтой. Ер нь бол цаг тутамд 1-3 литр шатахуун
зарцуулдаг гэж ойлгож болно. Тэгэхээр 1 литр түлшийг 1930 төгрөг гэж үзвэл нэг цаг сул
ажиллахад л 2000-6000 төгрөг урсах нь байна шүү дээ.
Өглөөний асаалт:
Монголд тэр тусмаа өвөл хүйтэн үед өвөл нормальдана гэсэн ойлголт байдаг. Үүнийг ч
ихэнх жолооч нар зөвлөдөг шүү дээ. Хүйтэн мотор ажиллаж эхлэх үедээ шатахууныг ёстой
залгих шиг болно. Тэгэхээр танд өгөх зөвлөгөө гэвэл ийм байна. Өглөө хүйтэнд машинаа
асаасан бол хэдэн секунд хүлээхэд л болно. Дараа нь зөөлхөн гэгч нь явах хэрэгтэй. Орчин
үеийн машины мотор түргэн хугацаанд халж хэвийн байдалд ордог болсон ажээ.
Сул зогсох үед:
Монголд төдийгүй дэлхий даяар түгжрэл болоод гэрэл дохион дээр маш их сул зогсдог
болжээ. Хэрвээ та 30 секундээс дээш хугацаагаар зогсох болбол залхууралгүйгээр машинаа
унтраачих. Та анзаарсан бол томоохон уулзваруудын гэрэл дохион дээр саатсан
тохиолдолд дараагийн гэрэл астал 1 минут 20 секунд орчим хугацаа өнгөрдөг юм. Та өөрөө
шалгаад үзээрэй. Энэ хооронд тэргээ унтраачихсан байхад болохгүй зүйлгүй.
Заалт 9
Машин хөнгөрөх тусам шатахуун бага зарцуулна. Энэ бол ойлгомжтой шүү дээ. Мотор
тань таны машиныг чирж байгаа тул илүү дутуу ачаануудаа авч хаявал таарна. Түүнчлэн
аэродинамикийн нэмэгдэл зүйлс нь машинд сайнаар нөлөөлдөг. Хот дотор удаан
хугацаагаар байж хөдөө гадаа ойрд явахгүй бол дээвэр дээрх ачаа гэх мэтийг авчихвал
зүгээр. Ачааны тавиур гэхэд л дор хаяж 20 кг байна шүү дээ. Хүмүүс Ланд дээрээ ачаа
тавьчихсан явах нь түгээмэл. Түүнчлэн хамгийн гол нь машин доторх элдэв новшоо цөөлөх
хэрэгтэй. Хэзээ ч юм багажиндаа хийчихсэн элдэв төмөр тань мотор дотор үрэгдэж байгаа
дусал бензинд нөлөөлж байгаа. Хэдийгээр шатахуун хэмнэлтэд сүртэй нөлөө гарахгүй ч
хэмнэлт гарч байгаа нь тодорхой. Зөвхөн өвөл хэрэг болдог төмөр гинж, хүрз гэх мэтийг
зунжин чирж явах хэрэг байна уу? Элдэв новшноосоо салбал шатахуун хэмнээд зогсохгүй
саруулхан, цэвэрхэн машинд явах таатай шүү дээ.
Заалт 10
Ер нь бол шатахуун хэмнэх хамгийн төгс арга бол явахгүй байх юм. Орчин үед компьютер,
интернэт, гар утас, факс зэрэг харилцаа холбооны хэрэгслүүд өндөр хөгжсөнөөр үргэлж
ийш тийшээ явахгүйгээр ажлаа бүтээх боломж бүрдсэн. Магадгүй та заримдаа гэрээсээ ч
ажиллаж болно шүү дээ. КТ сэтгүүл энэ талын зөвлөгөө, нийтлэлийг олноор нь нийтэлдэг
билээ. Огт явахгүй бол таны зарцуулах шатахуун ТЭГ-тэй тэнцэнэ. Ямар ч мөнгө гарахгүй
байна гэсэн үг.

More Related Content

Viewers also liked

Communication skills
Communication skillsCommunication skills
Communication skillsZorigoo Ch
 
Apawordtutorial advanced english i uvm guadalajara norte
Apawordtutorial advanced english i uvm guadalajara norteApawordtutorial advanced english i uvm guadalajara norte
Apawordtutorial advanced english i uvm guadalajara norteGabbyan
 
Apc1500 manual scon-724 qqg-r0_en
Apc1500 manual  scon-724 qqg-r0_enApc1500 manual  scon-724 qqg-r0_en
Apc1500 manual scon-724 qqg-r0_enZorigoo Ch
 
маркетингийн нэр томьёо Glossaries
 маркетингийн нэр томьёо Glossaries маркетингийн нэр томьёо Glossaries
маркетингийн нэр томьёо GlossariesZorigoo Ch
 
Media presentation
Media presentationMedia presentation
Media presentationLauraB7
 
Filipino oppression presentation
Filipino oppression presentationFilipino oppression presentation
Filipino oppression presentationManmeet Rattu
 
Communication ethics & stress management
Communication ethics & stress management Communication ethics & stress management
Communication ethics & stress management Zorigoo Ch
 

Viewers also liked (9)

Island_Lookbook
Island_LookbookIsland_Lookbook
Island_Lookbook
 
Communication skills
Communication skillsCommunication skills
Communication skills
 
Apawordtutorial advanced english i uvm guadalajara norte
Apawordtutorial advanced english i uvm guadalajara norteApawordtutorial advanced english i uvm guadalajara norte
Apawordtutorial advanced english i uvm guadalajara norte
 
Apc1500 manual scon-724 qqg-r0_en
Apc1500 manual  scon-724 qqg-r0_enApc1500 manual  scon-724 qqg-r0_en
Apc1500 manual scon-724 qqg-r0_en
 
маркетингийн нэр томьёо Glossaries
 маркетингийн нэр томьёо Glossaries маркетингийн нэр томьёо Glossaries
маркетингийн нэр томьёо Glossaries
 
Media presentation
Media presentationMedia presentation
Media presentation
 
Filipino oppression presentation
Filipino oppression presentationFilipino oppression presentation
Filipino oppression presentation
 
Communication ethics & stress management
Communication ethics & stress management Communication ethics & stress management
Communication ethics & stress management
 
Migrant workers
Migrant workersMigrant workers
Migrant workers
 

шатахуун хэмнэх эцсийн 10 арга

  • 1. Шатахуун хэмнэх эцсийн 10 арга Ойрын өдрүүдэд шатахуун түгээх станцын үнэ хадсан самбар руу харна гэдэг аймшигт мангас харахтай л адил болоод байна. Магадгүй нэмэгдсэн байвал цус харвуулж ч мэднэ. Яагаад шатахууны үнийн өсөлт дарамт болж байна гэхээр шатахуун хичнээн их өслөө гээд түүнийг огт худалдан авахгүй байх боломжгүйд л байгаа юм. Өөрөөр хэлбэл шатахуун бол бидний өдөр тутмын амьдралыг тэтгэгч гол бүтээгдэхүүнүүдийн нэг юм. 2008 он гарсаар шатахууны өсөлт нь хиншүү хярвас үнэрттэл шатаж байна гэж ойлгож болно. Одоо манай орны хувьд 1 литр шатахууны үнэ Америк, Япон, Хятад зэрэг орнуудынхаас хэдийнэ давжээ. Энэ чинь одоо юу болж байна вэ? Монгол чинь тийм баян орон билүү? Тэгэхээр энэ бүхэнд ямар нэгэн том гүрний бодлого, ер нь манай орны Төр засгийн урагшгүй ажиллагаа нөлөөлсөн нь лавтай. Гэвч ард түмэн бид өөрсдийн хэмжээнд арга хэмжээ авч шатахууныхаа хэрэглээг боломжийн хэмжээнд хэмнэхээс өөр аргагүй болжээ. Таны машины шатахууны танк руу урсаж байгаа дусал бензин болгон өндөр үнээр төлөгдөх болсон шүү дээ. Ер нь бол цаашдаа бензин тэгтлээ хямдарна гэдэг бол үнэмшилгүй юм. Хямдарлаа гэхэд шалихгүй биз дээ. Харин танд одоо эрлийз болон шинэ тэрэг авахгүйгээр шатахууны хэрэглээгээ гамнах хэдэн арга заалтуудыг хэлж өгье. “Амьд хүн аргатай, аргалын гал цогтой” гэж.. Заалт 1 Юуны өмнө машин тань хичнээн литр шатахуун зарцуулж байгааг сайтар мэдэж ав. Энэ бол цаашдын алхмуудыг хэрэгжүүлэх үндсэн суурь болно. Хир их идэж байгааг нь мэдэхгүйгээр хэмнэх тухай ярих аргагүй юм. Шатахуун зарцуулалтыг хэмжих 2 үндсэн арга байдаг. Эхний аргыг хүн болгон хэрэгжүүлж болох хялбархан арга билээ.  Шатахууныхаа савыг дүүргэ. Тэгээд тухайн үед орсон шатахууны хэмжээ, үнэ зэргийг тэмдэглэж аваарай.  Км хэмжигчээ нойллоно. Өөрөөр хэлбэл таксинд явахад хэрэглэдэг хэмжүүрийг тэглэнэ. Ингэснээр хичнээн км явж байгаагаа мэдэх боломжтой болно.  Ингээд шатахуунаа дуустал явах бөгөөд энэ үедээ зарим тооцооллуудыг хийнэ. Мэдээж явсан км-ээ тооцож гаргаад авсан шатахуундаа хуваана. Ингэснээр таны машин 100 км-т яг хэдэн литр шатахуун зарцуулж байгааг мэдэж авна. Тэгэхээр олон юм тодорхой болно. Та долоо хоног явдаг дундаж км-ээ мэдэж байгаа бол та машиндаа долоо хоногт хичнээн төгрөг зарцуулдгаа мэдэж авна. Дараагийн арга бол шатахуун зарцуулалтыг хэмждэг тусгай багаж ашиглан хэмжих арга юм. Үүнийг өндөр зэрэглэлийн машин засварын газруудад хийдэг. Нарийвчлал нь их өндөр гарах боловч таны машинаа хэрхэн жолоодохоос хамааран үр дүн нь амьдрал дээрхээс өөр байх магадлалтай. Тэгэхээр эхний арга нь илүү үр дүнтэй, бодитой байдаг. Тэгээд ч үнэгүй юм. Мөнгө хэмнэх нь маш чухал шүү дээ. Заалт 2
  • 2. Аль болох бага жолоод. Бензин хамгийн бага зарцуулдаг машин бол хөдлөөгүй байгаа тэрхүү тэрэг юм. Зогсоолдоо байгаа Хаммер жип замд яваа Prius-ийг бодвол илүү бага шатахуун зарцуулна шүү дээ. Үүнийг ойлгож ядах юмгүй. Ийм аргаар үлэмж их мөнгө хэмнэж болдог. Заримдаа хүмүүс шал дэмий юманд хүртэл машинаар явж байгаа харагддаг. Жишээ нь хагас сайны орой спортын заал руу машинаа унаж явахын оронд алхаж болно шүү дээ. Тэртэй тэргүй алхах чинь өөрөө спортын хамгийн үр дүнтэй бөгөөд бие халаах сайхан арга юм. Машин унаад сурчихсан хүн гэрээсээ л гарсан бол машин унах гээд байдаг муу зантай болчихдог. Хэрвээ машинаа унахгүй байж чадвал маш их мөнгө хэмнэнэ гэдгийг дахиад хэлье. Заримдаа ажил руугаа автобус, нийтийн унаагаар явж болно шүү дээ. Ийм сонголт байгаа гэдгийг үргэлж санаж яваарай. Заалт 3 Автобусаар яв, Дугуй уна, Явган яв. Зарим хүмүүс “Би автобусаар явж чаддаггүй” гэх мэтийн новшийн үгийг хэлдэг юм. Бид бүгд социализмын үед автобусанд орох зай олдвол тэнгэрийн умдаг атгасан мэт баярладаг байсан үе бий шүү. Арайхийж ирсэн автобусанд зай олдохгүй зүүгдсэн хүмүүсээ гоожуулах нь холгүй явдаг байсан даа. Тэр үеийг бодвол өнөөдөр Улаанбаатарт бас ч сайхан автобуснууд, микро явдаг болсон. Яг үүн шиг унадаг дугуй унахаасаа ичдэг хүн байх юм. Яагаад гэхээр “Хүмүүс юу гэж бодох юм” гэх юм. Бас явган алхаж байвал таксины мөнгөгүй болчхож гэж хүмүүс бодож магадгүй гэнэ. Ийм дэмий юмнаас болж монголчууд том том машин унаж байгаа бол харамсалтай л юм. Одоо тэгвэл ичих хэрэггүй таминь. Мөнгөө л хэмнэцгээе. Явган алхах нь шатахууны мөнгө хэмнэхээс гадна эрүүл мэндэд хэрэгтэй шүү дээ. Тураах төвд их мөнгө төлж байхын оронд өдөр болгон алхаад байхад л таргалах аюулгүй юм. Автобусаар явах нь: Машинтай харьцуулбал автобусаар зорчих нь улс оронд асар их хэмнэлтийг авчирна. Яагаад гэвэл нэг автобусанд олон хүн зэрэг зорчдог тул тухайн үед шатааж байгаа түлшийг нэг хүнд хувааж үзэхээр маш бага гардаг. Өөрөөр хэлбэл та маш бага бензинээр хүрэх газраа очно гэсэн үг. Хэдийгээр автобусанд явах нь тийм ч тансаг биш боловч зарим тохиолдолд машинаа жолоодох гэж үгээ хэлж, бөөн нерв болж байхаар санаа амар цонхоор хараад явах нь зүгээр байдаг билээ. Дугуй унах нь: Хэрвээ ажлын газар тань хэдхэн гудамжны цаана байдаг бол дугуй унах талаар бодож үзээч. Сайн дугуй бол хэдхэн жийхэд л та хүрэх газраа яваад оччихно. Унадаг дугуй бол аль ч утгаараа маш сайн тээврийн хэрэгсэл юм. Тэрээр дусал ч бензин хэрэглэхгүй, агаар бохирдуулахгүй. Түүнчлэн таны эрүүл мэндэд тун сайнаар нөлөөлөх дажгүй тээврийн хэрэгсэл билээ. Машинууд зам дээр нам зогсчихсон жолооч нар нь хараалаа барж байхад та шүгэлдэнхэн явна даа. Явган алхах нь: Яг үнэндээ Улаанбаатар хот маань жижигхэн шүү дээ. Тэр тусмаа таны гэр ажил хоёр ойрхон байдаг бол явган алхагтун. Явган алхвал шатахуун, зогсоолын мөнгө зэргийг бүгдийг хэмнэх болно. Бас явган алхдаг хүн урт насалж удаан жаргах учиртай. Заалт 4 Энэ удаагийн заалт бол шатахуун болоод цаг заваа зэрэг хэмнэх арга юм. Тэгэхээр та өдрийн турш нааш цаашаа их явдаг бол аяллаа сайн тооцоолж аль болох бага явахаар замаа сонгож сурах хэрэгтэй. Тэр тусмаа монголд түгжрэл ихтэй байдаг тул зам зөв сонгох явдал маш чухал. Та 2 газраар орох ёстой бол алинаар нь эхэлж дайрахаа түр ч болтугай бодож тунгаагаарай. Яваандаа та шууд л зөв замыг сонгож сурах болно. Тэр тусмаа эмэгтэйчүүд хүссэн газраа очихын тулд хотыг бараг тойрох нь холгүй юм болдог. Энэ тал дээр таксины жолооч нар гарамгай амжилт олдог. Өдөржин хотоор хөндлөн гулд давхидаг тул аргагүй юм. Тухайлбал та Долоон буудлаас Зайсан орохын тулд аль замыг сонгох вэ? Зайсан орж болох дор хаяж 10 янзын зам байгааг та сайтар бодвол төвөггүй олох болно. Заримдаа тухайн замаар өглөө явах нь ашигтай, орой бол ачаалал ихтэй байдаг тул нөгөөг нь сонгох
  • 3. гэх мэт нарийн аргыг туршлагатай жолооч нар сайн мэднэ. Тэр байтугай замын аль эгнээгээр явбал ашигтай вэ гэдгийг ч анддаггүй. Заалт 5 Carpool буюу машинаа хамтдаа эзэмшицгээе. Энэ бол гаднын орнуудад сүүлийн жилүүдэд хүчтэй хэрэгжиж байгаа сонирхолтой үзэгдэл юм. Ганцхан хүн машин жолоодож байсанд орвол дөрвөн хүн зэрэг зорчиж байвал мөнгө төгрөг, шатахуунд хичнээн хэмнэлттэй билээ. 4 дахин хэмнэх нь гарцаагүй байна. Харамсалтай нь монголд ч гэсэн ихэнх машиныг цор ганц хүн жолоодоод явж байгаа харагддаг. Таны хажууд явж байгаа хүн та хоёр нэг тийшээ явж байгаа юм. Хэрвээ та хоёр хамтдаа нэг машинд байсан бол аштай юу. Нэг машины шатахуун хэмнэгдэнэ гэсэн үг. Бас замын ачаалал ч тэр хэмжээгээр багасна. Улаанбаатарчууд яадаг билээ дээ. Өглөө болоход бүгдээрээ л хотын төв рүүгээ явцгаана. 1- р хорооллын хүмүүс бүгдээрээ л тэр чигтээ хотын төв рүү орох бол орой болоход бас л замаар чихэлдэн хотын баруун хэсэг рүү явцгаана. Баруун 4-н замаас эхлээд л 10-р хороолол хүртэл бөөн түгжрэл. Машиныг хамтран эзэмших талаар сэтгүүл дээр дэлгэрэнгүй нийтэлсэн учир энэ удаад ингээд зогсъё. Заалт 6 Удаан яв. Та хэтэрхий хурдан явж байна. Бүх машинд хамгийн тохиромжтой хурд гэж бий. Түүнээс хурдан явах үед түлшний зарцуулалт эрс нэмэгддэг. Энэхүү тохиромжтой хурд нь машин болгонд янз бүр байж болох ч 90км/цаг болон түүнээс дээш хурд л лав яавч биш гэдгийг л баттай хэлэх байна. Гэхдээ ямар замд явж байгаагаас хамааран таны хурд тодорхойлогдох болно. Хурдны замд: Холын буюу хурдны замд явж байгаа бол өндөр хурдтай явах нь ашигтай гэж жолооч нар боддог. Үгүй юмаа. Хэт хурдлах нь осол гарах магадлалыг өндөрсгөхөөс гадна шатахуун зарцуулалтыг эрс нэмэгдүүлнэ. Мотор маш хурдтай эргэхийн тулд шатахууныг залгиж өгдөг гэсэн үг. Харин яг тохиромжтой хурдыг барин явах үед мотор маш бага шатахуун зарцуулж өөрийн эргэлтийг хадгалж байдаг билээ. Хот дотор: Хэрвээ та хүчтэй хаазлах дуртай бол түлшинд зарцуулах мөнгөө бэлдээрэй. Хангалттай мөнгөтэй бол хамаа алга. Улаанбаатар хотод хурдлах боломж тун хомс, тийм зам ч бараг байхгүй. Иймээс дундаж хурдыг баримтлан явах нь хамгийн тохиромжтой. Тэр тусмаа замын уулзварын гэрэл дохиотойгоо зөв харьцан хурдаа тохируулж явж чадвал та ихээхэн шатахуун хэмнэх учиртай. Түүнчлэн хэсэгхэн яваад л дахиад тоормослох учраас зөөлхөн хаазаа өгч хурдаа аажим нэмэгдүүл. Машин зогсонги байхад хүчтэй хаазлах нь хамгийн их шатахуун зарцуулдаг юм. Мотор хүнд машиныг хөдөлгөхийн тулд шатахууныг шуналтай гэгч нь залгидаг байна. Харин хөдөлсөн хойно аажуухан хүчээ нэмэхэд шатахуун зарцуулалт бага байдаг. Түүнчлэн дундаж хурдтай яваа тээврийн хэрэгсэл бусдадаа их тохиромжтой, аятайхан байдаг бол огцом хурд авч байгаа машин бусад жолооч нарт төвөгтэй санагддаг билээ. Заалт 7 Машинаа торд. Тоос ихтэй агаар шүүгч, бохирдсон тос, дутуу хийтэй дугуй зэрэг нь машинд бөөн ачаа болж тэр хирээр шатахууны зарцуулалт ихэснэ. Ер нь машинаа сайн тордож зөв арчлах нь шатахуун бага зарцуулахаас гадна машины эдэлгээг уртасгана. Зарим зөвлөгөөг товчлон хүргэе. Машиныхаа гарын авлагыг сайтар унших хэрэгтэй. Харамсалтай нь монголд ихэнхдээ хуучин машин зарагддаг тул иймэрхүү гарын авлага, ном зэрэг нь огт байдаггүй. Жолооч нар ч бараг мэддэггүй. Тэгвэл интернэтээс иймэрхүү гарын авлагыг олж болно. Хэрвээ та олж чадахгүй байвал КТ сэтгүүлдээ хандахыг зөвлөж байна. Бид CD дээрээ нийтлэн танд өгөх болно. Гарын авлага дээр ямар хугацаанд ямар үйлчилгээг хийх ёстойг нарийн зааж өгөхөөс гадна тохиромжтой үзүүлэлтүүдийг хэлж
  • 4. өгнө. Тухайлбал дугуйны хийний хэмжээ, тохиромжтой моторын тос гэх мэтийг дурдаж болно. Хамгийн гол нь агаар шүүгчийг хугацаанд нь солих явдал тун чухал. Өөрөөр хэлбэл мотор руу орж байгаа агаар шүүгчийг цэвэр байлгана гэсэн үг. Мотор дотор шаталт явагдахын тулд хүчилтөрөгч буюу агаар хэрэгтэй. Манай орон шиг тоос шороо ихтэй орчинд заасан хугацаанаас хоёр дахин бага хугацаанд сольсон ч болно. Хэрвээ агаар шүүгч хэт бохирдвол мотор руу орох агаар багасах бөгөөд энэ хирээр мотор дутуу ажиллаж шатахуун их зарцуулдаг. Агаар шүүгч солиход төвөгтэй юм юу ч байхгүй. Та өөрөө өлхөн сольж болно. Авто худалдааны төв дээр очоод машиныхаа маркийг хэлэн шинэ агаар шүүгч авсан бол моторын дээд хэсэгт хэдэн түгжээ мултлаад л бохирдсон агаар шүүгчийг гаргаж ирэн оронд шинийгээ тавиад л болоо. Гарын авлага дээр энэ ажиллагааг дэлгэрэнгүй заасан байдаг. Моторын тос бол мотор хэр саадгүй ажиллахыг зааж өгөх чухал үзүүлэлт юм. Мотор дотор шаталт явагдах бөгөөд тэр чигээрээ металь эд ангиуд байгаа шүү дээ. Тэгэхээр моторыг тосоор сайтар тослох нь зүйн хэрэг юм. Зарим жолооч нар моторын болон бусад эд ангиудын тосыг солихгүй хэтэрхий удаан явдаг нь маш буруу явдал билээ. Гарын авлага дээр хэдий хугацаанд солих ёстойг заасан байдаг. Дугуйны даралт бол шатахуун зарцуулалтад их үүрэгтэй юм. Уул нь өндөр хөгжилтэй оронд шатахуун авах үед дугуйны даралтыг хэмжээд өгдөг билээ. Энэ жишгийг даган Петровисын шатахуун түгээх станцууд дээр дугуй хийлэх төхөөрөмжийг тавьж өгөн үнэгүй хий шахах боломжийг олгосон байсан боловч одоо ажилладаг төхөөрөмж бараг үлдсэнгүй. Дугуйны хий сул байх нь ямар хэцүү болохыг унадаг дугуй унадаг хүмүүс бүгд мэднэ. Хий жаахан сул байхад л дугуй хүндэрч жийхэд маш хэцүү болдог бол эсрэгээр дугуйны хий чанга байхад дугуй өөрөө л өнхрөөд байх шиг санагддаг. Тэгэхээр дугуйны хийг гарын авлага дээр заасны дагуу хийлэх ёстой. Гэхдээ илүү хийлж болохгүй бөгөөд ийм үед бага зэргийн шатахуун хэмнэгдэх боловч машин хэт мэдрэг болж дуу орох, хэтэрхий донслох зэрэг дутагдал илэрнэ. Тэр тусмаа манай монголд зам муутай тул хэтэрхий чанга хийтэй дугуйтай бол үсчээд л байна гэсэн үг шүү дээ. Заалт 8 Моторыг сул ажиллуулахыг цээрлэх нь зүйтэй. Хүмүүс бодохдоо мотор асаалттайгаар машин сул зогсоход шатахууныг маш бага зарцуулдаг гэж ойлгодог. Гэвч харамсалтай нь тийм биш ажээ. Хэрвээ та машины хамрыг сөхөн харвал мотор зүгээр л асаалттай байхын тулд хичнээн олон эд анги эргэж ажиллаж байгааг та харах болно. Жишээ нь мотор өөрөө, сэнс, дамрууд гээд л олон юм нэрлэх боломжтой. Ер нь бол цаг тутамд 1-3 литр шатахуун зарцуулдаг гэж ойлгож болно. Тэгэхээр 1 литр түлшийг 1930 төгрөг гэж үзвэл нэг цаг сул ажиллахад л 2000-6000 төгрөг урсах нь байна шүү дээ. Өглөөний асаалт: Монголд тэр тусмаа өвөл хүйтэн үед өвөл нормальдана гэсэн ойлголт байдаг. Үүнийг ч ихэнх жолооч нар зөвлөдөг шүү дээ. Хүйтэн мотор ажиллаж эхлэх үедээ шатахууныг ёстой залгих шиг болно. Тэгэхээр танд өгөх зөвлөгөө гэвэл ийм байна. Өглөө хүйтэнд машинаа асаасан бол хэдэн секунд хүлээхэд л болно. Дараа нь зөөлхөн гэгч нь явах хэрэгтэй. Орчин үеийн машины мотор түргэн хугацаанд халж хэвийн байдалд ордог болсон ажээ. Сул зогсох үед: Монголд төдийгүй дэлхий даяар түгжрэл болоод гэрэл дохион дээр маш их сул зогсдог болжээ. Хэрвээ та 30 секундээс дээш хугацаагаар зогсох болбол залхууралгүйгээр машинаа унтраачих. Та анзаарсан бол томоохон уулзваруудын гэрэл дохион дээр саатсан тохиолдолд дараагийн гэрэл астал 1 минут 20 секунд орчим хугацаа өнгөрдөг юм. Та өөрөө шалгаад үзээрэй. Энэ хооронд тэргээ унтраачихсан байхад болохгүй зүйлгүй. Заалт 9 Машин хөнгөрөх тусам шатахуун бага зарцуулна. Энэ бол ойлгомжтой шүү дээ. Мотор тань таны машиныг чирж байгаа тул илүү дутуу ачаануудаа авч хаявал таарна. Түүнчлэн аэродинамикийн нэмэгдэл зүйлс нь машинд сайнаар нөлөөлдөг. Хот дотор удаан
  • 5. хугацаагаар байж хөдөө гадаа ойрд явахгүй бол дээвэр дээрх ачаа гэх мэтийг авчихвал зүгээр. Ачааны тавиур гэхэд л дор хаяж 20 кг байна шүү дээ. Хүмүүс Ланд дээрээ ачаа тавьчихсан явах нь түгээмэл. Түүнчлэн хамгийн гол нь машин доторх элдэв новшоо цөөлөх хэрэгтэй. Хэзээ ч юм багажиндаа хийчихсэн элдэв төмөр тань мотор дотор үрэгдэж байгаа дусал бензинд нөлөөлж байгаа. Хэдийгээр шатахуун хэмнэлтэд сүртэй нөлөө гарахгүй ч хэмнэлт гарч байгаа нь тодорхой. Зөвхөн өвөл хэрэг болдог төмөр гинж, хүрз гэх мэтийг зунжин чирж явах хэрэг байна уу? Элдэв новшноосоо салбал шатахуун хэмнээд зогсохгүй саруулхан, цэвэрхэн машинд явах таатай шүү дээ. Заалт 10 Ер нь бол шатахуун хэмнэх хамгийн төгс арга бол явахгүй байх юм. Орчин үед компьютер, интернэт, гар утас, факс зэрэг харилцаа холбооны хэрэгслүүд өндөр хөгжсөнөөр үргэлж ийш тийшээ явахгүйгээр ажлаа бүтээх боломж бүрдсэн. Магадгүй та заримдаа гэрээсээ ч ажиллаж болно шүү дээ. КТ сэтгүүл энэ талын зөвлөгөө, нийтлэлийг олноор нь нийтэлдэг билээ. Огт явахгүй бол таны зарцуулах шатахуун ТЭГ-тэй тэнцэнэ. Ямар ч мөнгө гарахгүй байна гэсэн үг.