оюундэлгэр хэрэглэгдэхүүн
- 1. Зураг технологийн хичээлээр
2р ангид сурагчдад Өнгө болон Нэг төвтэй зохиомжийн тухай хичээл Слайд №1
3р ангид Өнгө сэдэвтэй хичээл слайд №2 ийг харьцуулан үзүүлье гэж бодлоо.
2р ангид – өнгийн тухай мэдлэгийг цахим хичээлээр үзүүлж таниулж байсан бол 3р ангид
өнгийн тухай мэдлэгийг суралцагсдын бие дээр мэдрүүлсэн нь тэдний хувьд гайхалтай туршилт
болж, мэдлэг бүтээсэн үр дүнтэй хичээл болсон нь ажиглагдаж байсан.
Үүнийг харьцуулж үзвэл:
2р ангид зөвхөн өнгийн будаг, харандаа ашиглаж байсан бол 3р ангид усан будаг, гуашь
ашигласнаар туршилт хийж, зурж будахад өнгийн ялгарлыг таньж мэдэх, илүү бүтээлч үйл
ажиллагаанд оруулж, зурж будах технологи дадлага ажилд гаршиж байгаа нь харагдаж байсан нь
багш миний хувьд таатай санагдаж байлаа. Сурагчдын хувьд ч энэ нь сонирхолтой сурах идэвхийг
өрнүүлж, гэрийн даалгавар нь дараагийн хичээлийг сэдэлжүүлж, мэдлэгийн хүрээнд өргөжин
тэлж байлаа.
Энэ хичээлээр сурагчдад олгож байсан мэдлэг чадвар, төлөвшлийг дурьдвал:
мэдлэг чадвар төлөвшил
Үндсэн өнгө Өнгө үүсгэх Хөдөлмөрийн эв дүйтэй болох
Үүсмэл өнгө ба туслах өнгө Өнгө нэрлэх Зориулалтын саванд хогоо хийх
Хүйтэн ба дулаан өнгө Бийр, усан будгаар зурах Ажлын орчноо цэвэрлэх
Өнгийн бэлгэдэл Зурж байгаа зүйлийнхээ Байгалийн сайхныг гайхан бишрэх,
Өөрийн орны уламжлалт ёс агуулгад тохируулан хайрлан хамгаалах
заншлаас мэдэх өнгөө тохируулах Хямгадан гамнах