АЖИЛТНЫ НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ
Илтгэгч: МҮЭ-ийн холбооны
ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
“Бид хамтдаа” Үндэсний форумд хүрэлцэн ирсэн иргэд, хөдөлмөрчид, хүндэт
зочид, Монгол Ардын намын удирдлага, гишүүд болон хурал зохион байгуулагч нарт
талархал илэрхийлэе.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн энэхүү хүндрэлээс гарах гарц,
шийдлийг олон чиглэлээр нийгэм даяараа эрэлхийлж байгаа энэ үед “Ажилтны
нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр Та бүхэнтэй мэдээлэл
солилцож байна.
Ажилгүй иргэдийн тоо 49 мянган болж буурсан, дундаж цалин хөлс 900 мянгад
хүрсэн гэж Засгийн газраас мэдээлж байгаа ч бодит байдал дээр огт өөр буюу ажилгүй
иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, олон аж ахуйн нэгж, байгууллагууд үүд хаалгаа
хааж байна, төрийн албанд ажиллагчдын голлох масс буюу багш, эмч нарын сарын
дундаж цалин 500-630 мянган төгрөг байна. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт улам
бүр доройтож байна. Ийм бодит нөхцөл байдлыг өнөөдрийн “Бид хамтдаа” үндэсний
форумаар ярилцана гэж бодож байна.
Зах зээлийн эдийн засагтшилжсэнээс хойших 25 жилийн хугацаанд бид нийгмийн
түншлэлийн харилцаанд маш том ахиц гаргасан. Үүнийг нотолж өнгөрсөн жил хуралдсан
ОУХБ-ын 103 дугаар чуулганаас Монгол Улсыг “Загвар нийгмийн түншлэл”-тэй улсаар
өргөмжлөн дэлхий нийтэд Монгол Улсыг сурталчилж байсан. Гэтэл өнөөдөр Хөдөлмөр,
нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ
хэлэлцээрт оролцогч талууд хүлээхгүй, хэрэгжүүлэхгүй байдалд хүрч хэлэлцээрийн
биелэлт өнгөрсөн 5 сараас хойш тасарч байна. МҮЭ-ийн холбоо нь 2012 оноос хойш
хоёр Засгийн газар, гурван Хөдөлмөрийн сайд, гурван Сангийн сайдтай хамтран
ажиллаж байна. Засаг тогтворгүй байна. Өмнөх Засгийн газартай байгуулсан хамтын
хэлэлцээр дараагийн Засгийн газрын үед зүгээр л цаас болж хөдөлмөр, нийгмийн
түншлэлийг үгүйсгэсэн байдал бий болоод байна.
Хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, тэгш эрх, нийгмийн зөвшилцлийн
хүрээнд зөрчилтэй дутагдалтай асуудлууд олон байна. Тухайлбал,
• Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж бага байгаагаас ажилгүйчүүд, эдийн
засгийн идэвхгүй байгаа хүн, ажилтай ядуу иргэдийн тоо нэмэгдсээр байна.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар сүүлийн 2 жилд эдийн засгийн
идэвхигүй хүн ам 1.5 хувиар өсч 748,8 мянган хүн, ажилгүй иргэд 3 хувиар өсч
97.3 мянган хүн болсон байна.
• Хөдөлмөрийн бүтээмж өндөр, бодит орлогыг нэмэгдүүлэхүйц чанартай ажлын
байр цөөхөн байна. Үйлдвэржилтийг дэмжин импортыг орлох бүтээгдэхүүн
үйлдвэрлэх буюу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортыг нэмэгдүүлэх
төслийг хэрэгжүүлэх замаар чанартай ажлын байрыг нэмэгдүүлэх асуудалмаш
удаан байна.
• Ажиллах боловсон хүчнийг чадваржуулах, нарийн мэргэжлийн ажилчдыг
бэлтгэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилт хангалтгүй байна. Иргэдээ байнгын
ажлын байртай болгохоос гадна нарийн мэргэжлийн ажлыг гадаад ажилчдаар
биш Монголчууд өөрсдөө хийдэг болох бодлого хэрэгжихгүй байна.
• Бага цалинтай хүмүүсийгхамгаалах, тарифт цалингийн гэрээ, хэлэлцээрдутмаг
байна. Салбарын онцлогт тохирсон тарифт цалингийн системийг нэвтрүүлж,
салбар бүр өөрийн цалингийн доод хэмжээ, дундаж цалинг гурав болон хоёр
талт хамтын гэрээ хэлэлцээрээр тогтоодох боломж байгаа ч хэрэгжилт
хангалтгүй байна.
• Инфляци, үнийн өсөлтийн улмаас худалдан авах чадвар нь буурсан цалин хөлс,
тэтгэвэр тэтгэмжийг сэргээх эрх зүйн зохицуулалт алга байна. Хэрэглээний
үнийн индексийн өөрчлөлттэй уялдуулж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн
худалдан авах чадварыг хадгалах асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгад тусгах замаар шийдвэрлэх шаардлагатай байна.
НЭГ. ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ХАМГААЛАХ
• Эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах эрх - ҮЭ-д эвлэлдэн
нэгдэх ба зохион байгуулах хүний эрх, эрх чөлөөнд ажил олгогч болон төрийн зүгээс
аливаа хэлбэрээр дарамт шахалт үзүүлэхгүй байх талаар ОУХБ-ын конвенц, ҮЭ-үүдийн
эрхийн тухай зэрэг ОУ-ын болон үндэсний хууль тогтоомжид тодорхой тусгасан байдаг.
Гэтэл иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилт хангалтгүй хэвээр ҮЭ-ийн эрхийн
зөрчил гарсаар байна. Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хот, Ховд, Говь-Алтай, Булган
аймагт ҮЭ-ийн гишүүний татварыг бэлэн бусаар хураах тухай хүчин төгөлдөр үйлчилж
байгаа хамтын гэрээний заалтын үйлчлэлийг захиргааны журмаар зогсоогоод байна.
Энэ асуудлаар холбогдох ҮЭ-ийн холбоод Захиргааны хэргийн шүүхэд хандаад байна.
• Баталгаатай ажлын байр – хөдөлмөрлөх эрхийг зөрчиж хууль бусаар ажлаас
халах, ялгаварлан гадуурхах ялангуяа улс төрийн үзэл бодлоор ялгаварлах хомроглон
халах зөрчил гарсаар байна. Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд аливаа хэлбэрийг
ялгаварлан гадуурхалтыг хориглох, ажилтныг хууль бусаар ажлаас халсан ажил
олгогчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгон хуульчлах, хөдөлмөрийн харилцааны
хуулийн хэрэгжилтийг сайжруулах, байнгын баталгаатай цалин хөлстэй ажлын байрыг
нэмэгдүүлэх шаардлагатай байна. МҮЭХ-ны хууль зүйн зөвлөгөө өгөх төвөөр
дамжуулан 2015 он гараад 2 375 хүн хууль зүйн зөвлөгөө туслалцаа авсан нь өмнөх оны
мөн үетэй харьцуулхад 10 хувиар нэмэгдсэн, нийт зөвлөгөө авагчдын 1235 буюу 52 хувь
нь ажлаас үндэслэлгүйхалагдсан буюу сахилгын шийтгэл буруу ногдуулсан, цалин хөлс
хугацаандаа олгоогүй, дутуу олгосон талаар 19,8 буюу 20 орчим хувь нь хандсан байна.
• Аюулгүй ажлын байр - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах
хяналт, шалгалтыг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс
шалтгаалсан өвчний гаралтыг бууруулах, улмаар тэглэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх
шаардлагатай байна. 2015 он гараад үйлдвэрлэлийн осолд 195 хүн өртөж, үүнээс 18хүн
нас барсан байна. Осол аваарь барилга, уул уурхайн салбарт гарч байгаа ба энэ
салбарт ХАБЭА-н нөхцөл сайжрахгүй хэвээрбайна. Энэ хүрээндхөдөлмөрийн хяналтыг
сайжруулах энэ чиглэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын эрх хэмжээг
нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг тэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Зөвхөн
эрсдэлд суурилсан, төлөвлөгөөт хяналт шалгалтын арга хөдөлмөрийн харилцаа,
ХАБЭА-н хүрээнд туйлын зохимжгүй гэдгийг сүүлийн жилүүдийн туршалаг бэлхнээ
харуулж байна. Цаашид манай улс ОУХБ-ын Аж үйлдвэр худалдаан дах хөдөлмөрийн
хяналтын тухай 81 дүгээр конвенц, хөдөлмөрийн хяналтын салбарын бусад
Конвенцуудад нэгдэн орох шаардлагатай байна.
• Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар МҮЭ-
холбооны санал байр суурийн талаар
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төслийг боловсруулах хүрээнд “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн
үзэл баримтлалын талаарх хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талын харилцан
ойлголцлын баримт бичиг”-ийг 2013 оны 3 сард байгуулж, тус санамж бичгийн 1.2-т
“Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хамтран
боловсруулж, уг төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УлсынИх Хуралд өргөн мэдүүлнэ”
гэж заасан.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн гурван талт ажлын хэсгийн 2015
оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар талууд саналын зөрүүтэй байгаа 12
асуудлаар нэгдсэн байр суурьт хүрсэн бөгөөд энэхүү санал нэгдсэн асуудлуудын дотор
хамтын гэрээ, хэлэлцээрийн талаарх одоогийн хуулийн зохицуулалтыг хэвээр үлдээх,
байгууллагад хөдөлмөрийн ганцаарчилсан эрхийн маргаан зохицуулах хороо байгуулах
зэрэгМҮЭ-ийн холбооны үндсэнсаналууд орсон байсанюм. ГэтэлЗасгийн газрын зүгээс
дээрх санамж бичгийн заалт болон ажлын хэсгийн тохиролцоог зөрчин нийгмийн
түншлэгч нэг тал болох МҮЭ-ийн холбооны саналыг тусгалгүй, хуулийн төсөлтэй
танилцах боломж олголгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төслийг 2015 оны 6 сарын 15-ны өдөр УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа билээ.
МҮЭ-ийн холбооны зүгээс иргэд хөдөлмөрчдийн эрх ашгийг төлөөлөн хуулийн төслийг
УИХ-аар хэлэлцэх шатанд тодорхой саналаа хуулийн төсөлд тусгуулах чиглэлээр УИХ-
ын НББСШУ-ны байнгын хороо болон хуулийн ажлын хэсгийн ахлагч, гишүүдтэй нягт
хамтран ажиллаж байна.
МҮЭ-ийн холбооны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төслийн хүрээнд өмнөх хүрсэн түвшингээс ухралт хийсэндараах асуудлуудаар зарчмын
зөрүүтэй саналтай байгаа болно.
Нэгдүгээрт, Мэргэжил, үйлдвэрлэлийн салбарын хэмжээнд 3 талт хамтын
хэлэлцээр байгуулах асуудлаас тойрох бус нийгмийн түншлэлийг салбарын ажил
олгогч, ҮЭ-ийн түвшинд хөгжүүлэх, талуудыг чадавхижуулах улмаар салбарын тарифын
гэрээ, хэлэлцээр байгуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хуулийн шинэчлэл хийгдэх
ёстой. Мөн мэргэжил, үйлдвэрлэлийн салбарын түвшинд тодорхой ажил, мэргэжлийн
ажилтны цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт,
хөдөлмөрийн норм, норматив, хөдөлмөрийн эрхлэлтийн нөхцөлийг тодорхойлох зэрэг
асуудлыг зааж өгөх, хамтын гэрээ, хэлэлцээр нь түүнийг байгуулсан талууд гэрээ,
хэлэлцээрт гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болдог олон улсын жишгийг үндэсний
хуульдаа баталгаажуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд цагийн ажилтны талаарх
зохицуулалтыг хэт өргөн хэмжээнд зааж өгч байгаа нь цаашид байнгын ажилтны тоог
бууруулах, ингэснээр ажилтны нийгмийн баталгаа алдагдах сөрөг талтай. Цагийн
ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны асуудал олон улс орны
хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болж байгаа улс орнууд халь болох баталгаатай
байнгын ажлын байрны төлөө зорж байна. Ийм учраас цагийн ажилтан авч ажиллуулж
болох тохиолдлыг хязгаарлах аль болон байнгын бус чанартай, богино хугацаанд
хийгдэх ажлууд дээр цагийн ажилтан ажиллуулахаар хязгаарлалт тогтоох нь зүйтэй
байна. Түүнчлэн цагийн ажил эрхэлж байгаа иргэдийн нийгмийн даатгал, нийгмийн
халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсэх зэрэг асуудлуудтай уялдуулж
цагийн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг иж бүрнээр нь авч үзэх, улмаар ОУХБ-
ын Цагийн ажлын талаарх 175 дугаар конвенцийн үзэл санаатай нийцүүлэх
шаардлагатай байгаа юм.
Гуравдугаарт, 10-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад маргаан
таслах комиссыгталуудын тэнцүү тоонытөлөөлөлтэйгээр байгуулж ажиллуулах улмаар
тус комисс хуульд заасан хөдөлмөрийн ганцаарчилсан эрхийн маргааныг анх тутам
хянан шийдвэрлэдэг байхаар хуулийн төсөлд тусгах саналтай байна.
Дөрөвдүгээрт, хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийг хийх үндсэн шаардлагын
нэг нь тус хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхэлж байгаа
иргэн бүрийг аль болох хөдөлмөрийн тухай хуулийн хамгаалалтанд авах асуудал
байсан. Гэтэл харамсалтай нь Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа хуулийн
төсөлд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах зэрэг Иргэний гэрээг хөдөлмөр эрхлэлтийн
харилцаанд байгуулахыг хоргилох талаар тодорхой асуудал тусгаагүй байгаа юм.
Иймээс “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хөдөлмөрийн гэрээнээс бусадтөрлийн гэрээ
байгуулахыг хориглоно” гэсэн тодорхой заалтыг оруулж батлуулах зайлшгүй
шаардлагатай. Хэрэв энэ асуудал орхигдвол Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл бус
өмнө хүрсэн түвшинг дордуулсан ажилтны хөдөлмөр, нийгмийн баталгааг эрс
дордуулсан зүйл болно.
ХОЁР. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ
• Шударга цалин хөлс -Монгол хүний хөдөлмөрийг шударгаар үнэлж, хийсэн
ажил, мэргэжил, ур чадварт нь тохирсон амьдрал ахуйд хүрэлцээтэй цалин авах, цалин
хөлсний худалдан авах чадварыг хамгаалах, нэмэгдүүлэх шаардлагатай байна. 2014-
21015 онд Тээвэр, холбоо, газрын тос, Эрчим хүч, геологи, уул уурхай, Хүнс, хөдөө аж
ахуй, байгаль орчин, Үйлдвэрлэл, Төмөр зам, Авто зам зэрэг хувийн хэвшлийн
салбартхамтын гэрээнийхээ хүрээнд ажилчдынхаа цалин хөлсийг 2015 онд дунджаар 5-
25 хүртэлх хувиар нэмэгдүүлжээ.
Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр 2015 оны Улсын төсөвт
тусгагдсан 90 тэрбум төгрөгийн хүрээнд ижил мөнгөн дүнгээр, үе шаттай нэмэгдүүлэх
Улсын хэлэлцээр болон Үндэсний хорооны тохиролцоог одоог хүртэл Засгийн газрын
зүгээс биелүүлэхгүй байсаар байна. Улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалт буюу дээрх
асуудлаар МҮЭ-ийн холбоо 2015 оны 10 дугаар сарын 14-нөөс хамтын маргаан үүсгээд
байна.
• Хөдөлмөр эрхлэлтийн бодлого – Жижиг дунд үйлдвэр, үйлдвэржилтийг
дэмжих замаар Зохистой хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо Үндэсний хэмжээнд яаралтай
тодорхойлох шаардлагатай байна. Манай улс Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн
талаар баримтлах бодлогыг 1992 оноос эхлэн мөрдөж байна. Хөдөлмөр, нийгмийн
зөвшлийн гурван талт Улсын 2008-2012 оны хэлэлцээрээр тохирсны дагуу Засгийн
газраас өргөн барьсан Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах
бодлогын төслийг талууд хамтран боловсруулж УИХ-д өргөн бариад байсан боловч
шинэ Засгийн газраас төслийг эргүүлэн татаж “Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн
талаар баримтлах бодлого”-ын төслийг боловсруулахаар болсон ч тус бодлогын баримт
бичиг одоог болтол батлагдаагүй байна.
• Хөдөлмөрийн зах зээлийн бодлого -Хөдөлмөрийн зах зээл дээр 41 хувь нь
цалин хөлстэй буюу албан секторт ажиллаж байна. Харин үлдсэн 59 хувь хувь хувиараа
аж ахуй эрхлэх буюу тогтмол цалин хөлсгүй, албан бус секторын ажиллагчид байна.
ГУРАВ. НИЙГМИЙН ХАМГААЛАЛ
 Нийгмийн хамгааллын доод хэмжээний тухай ОУХБ-ын 102 дугаар
Конвенцид нэгдэн орох шаардлагатай байна. Монгол Улсын нийт хүн амын 3 хүн
тутмын 1 нь ядуу байгаа ба эдгээр хүмүүс нь өндөр насны тэтгэвэрт суусныхаа дараа
ядуурлын гүн хэлбэрт шилжиж байна. Иймд нийгмийн эмзэг бүлгийн нийгмийн
хамгааллыг сайжруулах хөтөлбөрүүдийн яаралтай боловсруулж хэрэгжүүлэх
шаардлага урган гарч ирээд байна.
 Нийгмийн хамгааллын суурь түвшинг бүрдүүлж, хангах -Хөдөлмөр хийж
байгаа хүн өөрийгөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж
үйлчилгээг авах, хүний наад захын хэрэглээгээ хангах, амьжиргааны доод түвшингөөр
дээгүүр тэтгэвэр тэтгэмжавах орчинг бүрдүүлэх тал дээр тооцоо судалгаатай ажиллах
шаардлага урган гарч байна.
 Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх
цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадварыг хамгаалах
зорилгоорхэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан жилд нэг удаа тохируулга хийх хууль
эрх зүйн орчинг бий болгохасуудлыг шийдвэрлэх нэн шаардлагатай болоод байна.
ДӨРӨВ. НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ
• Засгийн газрын 2013 оны 370 дугаар тогтоолын хэрэгжилт-“Нийгмийн
түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” /Хамтын гэрээ
хэлэлцээрийн үр өгөөжийг сайжруулах, удирдлагын түвшинд ажилчдын төлөөллийг
оруулж, дуу хоолойг хүргэх/
Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээр,
салбар, аймаг, нийслэлийн хоёр болон гурван талт 35 хэлэлцээр, анхан шатны
байгууллага дээр 2100 орчим хамтын гэрээ хэрэгжиж байна.
• Үндэсний хороо, зөвлөлийн үйл ажиллагааг тогмолжуулах-Нийгмийн
түншлэлийг гурван талтыг оролцоог хангасан 14 хороо, зөвлөлтэй байгаас өнөөдрийн
байдлаар доорх хороо зөвлөлүүдийн ажил ор нэр төдий бүрэн эрхээ хагас дутуу
хэрэгжүүлж байна гэж үзэж байнаа.
• Хөдөлмөр, ниймгийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо
• Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл
• Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл
• ХАБЭА гурван талт Үндэсний хороо гэх мэт
Иймд ажилтны нийгмийн баталгааг сайжруулах, нийгмийн түншлэлийг бүх
түвшинд хөгжүүлэх чиглэлээр дараах ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх
шаардлагатай гэж үзэж байна.
1. Засаглалын тогтвортой байдлыг хангаж ажиллах, ирд иргэд, нийгмийн өмнө
хүлээсэн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх.
2. Хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт, үр өгөөжийг нэмэгдүүлэх
чиглэлээрнийгмийн түншлэгч талууд гэрээ, хэлэлцээр, түншлэлийн зарчмаар
хариуцлагатай хамтарч ажиллах.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийг хийхдээ өмнө хүрсэн түвшингээс
дордуулахгүй байх зарчмыг баримтлан нийгмийн түншлэлийг бүрэн хангаж
ажиллах
Аливаа улсын иргэд Засгийн газраасаа баталгаатай ажлын байртай ажилтай
байх, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс, амьдралд нь хүрэлцэхүйц шударга цалин
хөлстэй байх, ахмадууд, нийгмийн эмзэг бүлгийнхэний хувьд тэтгэвэр, тэтгэмж нь
зохистой түвшинд байх, эрүүл мэндээ хамгаалуулах, боловсрол эзэмших эдгээр хэдхэн
нөхцөлийг бүрдүүлэхэд яагаад бид ахиц гаргаж чадахгүй байна вэ? Үүнийг бид
шийдвэрлэх ёстой.
Ингээдтөгсгөлд нь Үндэснийхэлэлцүүлэгтшийдэл болгон дараах саналыг гаргаж
байна. Үүнд:
1. Нийгмийн баримжаатай хариуцлагатай засаглалыг бид хамтдаа бүрдүүлэе
2. Иргэдийн төрд итгэх итгэлийг богино хугацаанд сэргээе
3. Нийгмийн түншлэлийг бүх түвшинд бодитойгоор хөгжүүлэе.
4. Иргэдийн хүсэл шаардлага, хэрэгцээнд суурилсан мөрийн хөтөлбөрийг
хамтдаа боловсруулая. МҮЭ-ийн холбооноос УИХ, Ерөнхийлөгчийн
сонгуульд нэр дэвшигчид болон улс төрийн нам, эвсэлийн сонгуулийн мөрийн
хөтөлбөр МҮЭ-ийн санал – Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт
бичгийг гардуулан өгдөг уламжлалтай. 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх
улс төрийн намууд, нэр дэвшигчдэд хүргүүлэх нийгмийн захиалга баримт
бичгийг улс орон даяар хэлэлцүүлж эхлээд байна.
Төгсгөлд нь ажилтны нийгмийн баталгааг хангахад дэлхий нийт нийгмийн
түншлэл, хамтын ажиллагаагаар дамжуулан тулгамдсан асуудлаа хамтран зөвшилцөж
шийдвэрлэдэг шинэ хандлага нэгэнт бүрдсэн болохыг дахин цохон тэмдэглэхийг хүсэж
байна.
“Бид хамтдаа” Үндэсний форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа.

Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл

  • 1.
    АЖИЛТНЫ НИЙГМИЙН БАТАЛГААНЫТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ Илтгэгч: МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Бид хамтдаа” Үндэсний форумд хүрэлцэн ирсэн иргэд, хөдөлмөрчид, хүндэт зочид, Монгол Ардын намын удирдлага, гишүүд болон хурал зохион байгуулагч нарт талархал илэрхийлэе. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн энэхүү хүндрэлээс гарах гарц, шийдлийг олон чиглэлээр нийгэм даяараа эрэлхийлж байгаа энэ үед “Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр Та бүхэнтэй мэдээлэл солилцож байна. Ажилгүй иргэдийн тоо 49 мянган болж буурсан, дундаж цалин хөлс 900 мянгад хүрсэн гэж Засгийн газраас мэдээлж байгаа ч бодит байдал дээр огт өөр буюу ажилгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, олон аж ахуйн нэгж, байгууллагууд үүд хаалгаа хааж байна, төрийн албанд ажиллагчдын голлох масс буюу багш, эмч нарын сарын дундаж цалин 500-630 мянган төгрөг байна. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт улам бүр доройтож байна. Ийм бодит нөхцөл байдлыг өнөөдрийн “Бид хамтдаа” үндэсний форумаар ярилцана гэж бодож байна. Зах зээлийн эдийн засагтшилжсэнээс хойших 25 жилийн хугацаанд бид нийгмийн түншлэлийн харилцаанд маш том ахиц гаргасан. Үүнийг нотолж өнгөрсөн жил хуралдсан ОУХБ-ын 103 дугаар чуулганаас Монгол Улсыг “Загвар нийгмийн түншлэл”-тэй улсаар өргөмжлөн дэлхий нийтэд Монгол Улсыг сурталчилж байсан. Гэтэл өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэлэлцээрт оролцогч талууд хүлээхгүй, хэрэгжүүлэхгүй байдалд хүрч хэлэлцээрийн биелэлт өнгөрсөн 5 сараас хойш тасарч байна. МҮЭ-ийн холбоо нь 2012 оноос хойш хоёр Засгийн газар, гурван Хөдөлмөрийн сайд, гурван Сангийн сайдтай хамтран ажиллаж байна. Засаг тогтворгүй байна. Өмнөх Засгийн газартай байгуулсан хамтын хэлэлцээр дараагийн Засгийн газрын үед зүгээр л цаас болж хөдөлмөр, нийгмийн түншлэлийг үгүйсгэсэн байдал бий болоод байна. Хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, тэгш эрх, нийгмийн зөвшилцлийн хүрээнд зөрчилтэй дутагдалтай асуудлууд олон байна. Тухайлбал, • Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж бага байгаагаас ажилгүйчүүд, эдийн засгийн идэвхгүй байгаа хүн, ажилтай ядуу иргэдийн тоо нэмэгдсээр байна. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар сүүлийн 2 жилд эдийн засгийн идэвхигүй хүн ам 1.5 хувиар өсч 748,8 мянган хүн, ажилгүй иргэд 3 хувиар өсч 97.3 мянган хүн болсон байна. • Хөдөлмөрийн бүтээмж өндөр, бодит орлогыг нэмэгдүүлэхүйц чанартай ажлын байр цөөхөн байна. Үйлдвэржилтийг дэмжин импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх замаар чанартай ажлын байрыг нэмэгдүүлэх асуудалмаш удаан байна. • Ажиллах боловсон хүчнийг чадваржуулах, нарийн мэргэжлийн ажилчдыг бэлтгэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилт хангалтгүй байна. Иргэдээ байнгын ажлын байртай болгохоос гадна нарийн мэргэжлийн ажлыг гадаад ажилчдаар биш Монголчууд өөрсдөө хийдэг болох бодлого хэрэгжихгүй байна. • Бага цалинтай хүмүүсийгхамгаалах, тарифт цалингийн гэрээ, хэлэлцээрдутмаг байна. Салбарын онцлогт тохирсон тарифт цалингийн системийг нэвтрүүлж,
  • 2.
    салбар бүр өөрийнцалингийн доод хэмжээ, дундаж цалинг гурав болон хоёр талт хамтын гэрээ хэлэлцээрээр тогтоодох боломж байгаа ч хэрэгжилт хангалтгүй байна. • Инфляци, үнийн өсөлтийн улмаас худалдан авах чадвар нь буурсан цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг сэргээх эрх зүйн зохицуулалт алга байна. Хэрэглээний үнийн индексийн өөрчлөлттэй уялдуулж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн худалдан авах чадварыг хадгалах асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах замаар шийдвэрлэх шаардлагатай байна. НЭГ. ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ХАМГААЛАХ • Эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах эрх - ҮЭ-д эвлэлдэн нэгдэх ба зохион байгуулах хүний эрх, эрх чөлөөнд ажил олгогч болон төрийн зүгээс аливаа хэлбэрээр дарамт шахалт үзүүлэхгүй байх талаар ОУХБ-ын конвенц, ҮЭ-үүдийн эрхийн тухай зэрэг ОУ-ын болон үндэсний хууль тогтоомжид тодорхой тусгасан байдаг. Гэтэл иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилт хангалтгүй хэвээр ҮЭ-ийн эрхийн зөрчил гарсаар байна. Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хот, Ховд, Говь-Алтай, Булган аймагт ҮЭ-ийн гишүүний татварыг бэлэн бусаар хураах тухай хүчин төгөлдөр үйлчилж байгаа хамтын гэрээний заалтын үйлчлэлийг захиргааны журмаар зогсоогоод байна. Энэ асуудлаар холбогдох ҮЭ-ийн холбоод Захиргааны хэргийн шүүхэд хандаад байна. • Баталгаатай ажлын байр – хөдөлмөрлөх эрхийг зөрчиж хууль бусаар ажлаас халах, ялгаварлан гадуурхах ялангуяа улс төрийн үзэл бодлоор ялгаварлах хомроглон халах зөрчил гарсаар байна. Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд аливаа хэлбэрийг ялгаварлан гадуурхалтыг хориглох, ажилтныг хууль бусаар ажлаас халсан ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгон хуульчлах, хөдөлмөрийн харилцааны хуулийн хэрэгжилтийг сайжруулах, байнгын баталгаатай цалин хөлстэй ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. МҮЭХ-ны хууль зүйн зөвлөгөө өгөх төвөөр дамжуулан 2015 он гараад 2 375 хүн хууль зүйн зөвлөгөө туслалцаа авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулхад 10 хувиар нэмэгдсэн, нийт зөвлөгөө авагчдын 1235 буюу 52 хувь нь ажлаас үндэслэлгүйхалагдсан буюу сахилгын шийтгэл буруу ногдуулсан, цалин хөлс хугацаандаа олгоогүй, дутуу олгосон талаар 19,8 буюу 20 орчим хувь нь хандсан байна. • Аюулгүй ажлын байр - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах хяналт, шалгалтыг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний гаралтыг бууруулах, улмаар тэглэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна. 2015 он гараад үйлдвэрлэлийн осолд 195 хүн өртөж, үүнээс 18хүн нас барсан байна. Осол аваарь барилга, уул уурхайн салбарт гарч байгаа ба энэ салбарт ХАБЭА-н нөхцөл сайжрахгүй хэвээрбайна. Энэ хүрээндхөдөлмөрийн хяналтыг сайжруулах энэ чиглэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг тэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Зөвхөн эрсдэлд суурилсан, төлөвлөгөөт хяналт шалгалтын арга хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н хүрээнд туйлын зохимжгүй гэдгийг сүүлийн жилүүдийн туршалаг бэлхнээ харуулж байна. Цаашид манай улс ОУХБ-ын Аж үйлдвэр худалдаан дах хөдөлмөрийн хяналтын тухай 81 дүгээр конвенц, хөдөлмөрийн хяналтын салбарын бусад Конвенцуудад нэгдэн орох шаардлагатай байна. • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар МҮЭ- холбооны санал байр суурийн талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах хүрээнд “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалын талаарх хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талын харилцан
  • 3.
    ойлголцлын баримт бичиг”-ийг2013 оны 3 сард байгуулж, тус санамж бичгийн 1.2-т “Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хамтран боловсруулж, уг төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УлсынИх Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн гурван талт ажлын хэсгийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар талууд саналын зөрүүтэй байгаа 12 асуудлаар нэгдсэн байр суурьт хүрсэн бөгөөд энэхүү санал нэгдсэн асуудлуудын дотор хамтын гэрээ, хэлэлцээрийн талаарх одоогийн хуулийн зохицуулалтыг хэвээр үлдээх, байгууллагад хөдөлмөрийн ганцаарчилсан эрхийн маргаан зохицуулах хороо байгуулах зэрэгМҮЭ-ийн холбооны үндсэнсаналууд орсон байсанюм. ГэтэлЗасгийн газрын зүгээс дээрх санамж бичгийн заалт болон ажлын хэсгийн тохиролцоог зөрчин нийгмийн түншлэгч нэг тал болох МҮЭ-ийн холбооны саналыг тусгалгүй, хуулийн төсөлтэй танилцах боломж олголгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2015 оны 6 сарын 15-ны өдөр УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа билээ. МҮЭ-ийн холбооны зүгээс иргэд хөдөлмөрчдийн эрх ашгийг төлөөлөн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд тодорхой саналаа хуулийн төсөлд тусгуулах чиглэлээр УИХ- ын НББСШУ-ны байнгын хороо болон хуулийн ажлын хэсгийн ахлагч, гишүүдтэй нягт хамтран ажиллаж байна. МҮЭ-ийн холбооны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд өмнөх хүрсэн түвшингээс ухралт хийсэндараах асуудлуудаар зарчмын зөрүүтэй саналтай байгаа болно. Нэгдүгээрт, Мэргэжил, үйлдвэрлэлийн салбарын хэмжээнд 3 талт хамтын хэлэлцээр байгуулах асуудлаас тойрох бус нийгмийн түншлэлийг салбарын ажил олгогч, ҮЭ-ийн түвшинд хөгжүүлэх, талуудыг чадавхижуулах улмаар салбарын тарифын гэрээ, хэлэлцээр байгуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хуулийн шинэчлэл хийгдэх ёстой. Мөн мэргэжил, үйлдвэрлэлийн салбарын түвшинд тодорхой ажил, мэргэжлийн ажилтны цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, хөдөлмөрийн эрхлэлтийн нөхцөлийг тодорхойлох зэрэг асуудлыг зааж өгөх, хамтын гэрээ, хэлэлцээр нь түүнийг байгуулсан талууд гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болдог олон улсын жишгийг үндэсний хуульдаа баталгаажуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд цагийн ажилтны талаарх зохицуулалтыг хэт өргөн хэмжээнд зааж өгч байгаа нь цаашид байнгын ажилтны тоог бууруулах, ингэснээр ажилтны нийгмийн баталгаа алдагдах сөрөг талтай. Цагийн ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны асуудал олон улс орны хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болж байгаа улс орнууд халь болох баталгаатай байнгын ажлын байрны төлөө зорж байна. Ийм учраас цагийн ажилтан авч ажиллуулж болох тохиолдлыг хязгаарлах аль болон байнгын бус чанартай, богино хугацаанд хийгдэх ажлууд дээр цагийн ажилтан ажиллуулахаар хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна. Түүнчлэн цагийн ажил эрхэлж байгаа иргэдийн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсэх зэрэг асуудлуудтай уялдуулж цагийн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг иж бүрнээр нь авч үзэх, улмаар ОУХБ- ын Цагийн ажлын талаарх 175 дугаар конвенцийн үзэл санаатай нийцүүлэх шаардлагатай байгаа юм. Гуравдугаарт, 10-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад маргаан таслах комиссыгталуудын тэнцүү тоонытөлөөлөлтэйгээр байгуулж ажиллуулах улмаар тус комисс хуульд заасан хөдөлмөрийн ганцаарчилсан эрхийн маргааныг анх тутам хянан шийдвэрлэдэг байхаар хуулийн төсөлд тусгах саналтай байна.
  • 4.
    Дөрөвдүгээрт, хөдөлмөрийн тухайхуулийн шинэчлэлийг хийх үндсэн шаардлагын нэг нь тус хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхэлж байгаа иргэн бүрийг аль болох хөдөлмөрийн тухай хуулийн хамгаалалтанд авах асуудал байсан. Гэтэл харамсалтай нь Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа хуулийн төсөлд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах зэрэг Иргэний гэрээг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд байгуулахыг хоргилох талаар тодорхой асуудал тусгаагүй байгаа юм. Иймээс “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хөдөлмөрийн гэрээнээс бусадтөрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн тодорхой заалтыг оруулж батлуулах зайлшгүй шаардлагатай. Хэрэв энэ асуудал орхигдвол Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл бус өмнө хүрсэн түвшинг дордуулсан ажилтны хөдөлмөр, нийгмийн баталгааг эрс дордуулсан зүйл болно. ХОЁР. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ • Шударга цалин хөлс -Монгол хүний хөдөлмөрийг шударгаар үнэлж, хийсэн ажил, мэргэжил, ур чадварт нь тохирсон амьдрал ахуйд хүрэлцээтэй цалин авах, цалин хөлсний худалдан авах чадварыг хамгаалах, нэмэгдүүлэх шаардлагатай байна. 2014- 21015 онд Тээвэр, холбоо, газрын тос, Эрчим хүч, геологи, уул уурхай, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, Үйлдвэрлэл, Төмөр зам, Авто зам зэрэг хувийн хэвшлийн салбартхамтын гэрээнийхээ хүрээнд ажилчдынхаа цалин хөлсийг 2015 онд дунджаар 5- 25 хүртэлх хувиар нэмэгдүүлжээ. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр 2015 оны Улсын төсөвт тусгагдсан 90 тэрбум төгрөгийн хүрээнд ижил мөнгөн дүнгээр, үе шаттай нэмэгдүүлэх Улсын хэлэлцээр болон Үндэсний хорооны тохиролцоог одоог хүртэл Засгийн газрын зүгээс биелүүлэхгүй байсаар байна. Улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалт буюу дээрх асуудлаар МҮЭ-ийн холбоо 2015 оны 10 дугаар сарын 14-нөөс хамтын маргаан үүсгээд байна. • Хөдөлмөр эрхлэлтийн бодлого – Жижиг дунд үйлдвэр, үйлдвэржилтийг дэмжих замаар Зохистой хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо Үндэсний хэмжээнд яаралтай тодорхойлох шаардлагатай байна. Манай улс Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг 1992 оноос эхлэн мөрдөж байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын 2008-2012 оны хэлэлцээрээр тохирсны дагуу Засгийн газраас өргөн барьсан Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг талууд хамтран боловсруулж УИХ-д өргөн бариад байсан боловч шинэ Засгийн газраас төслийг эргүүлэн татаж “Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төслийг боловсруулахаар болсон ч тус бодлогын баримт бичиг одоог болтол батлагдаагүй байна. • Хөдөлмөрийн зах зээлийн бодлого -Хөдөлмөрийн зах зээл дээр 41 хувь нь цалин хөлстэй буюу албан секторт ажиллаж байна. Харин үлдсэн 59 хувь хувь хувиараа аж ахуй эрхлэх буюу тогтмол цалин хөлсгүй, албан бус секторын ажиллагчид байна. ГУРАВ. НИЙГМИЙН ХАМГААЛАЛ  Нийгмийн хамгааллын доод хэмжээний тухай ОУХБ-ын 102 дугаар Конвенцид нэгдэн орох шаардлагатай байна. Монгол Улсын нийт хүн амын 3 хүн тутмын 1 нь ядуу байгаа ба эдгээр хүмүүс нь өндөр насны тэтгэвэрт суусныхаа дараа ядуурлын гүн хэлбэрт шилжиж байна. Иймд нийгмийн эмзэг бүлгийн нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөрүүдийн яаралтай боловсруулж хэрэгжүүлэх шаардлага урган гарч ирээд байна.
  • 5.
     Нийгмийн хамгааллынсуурь түвшинг бүрдүүлж, хангах -Хөдөлмөр хийж байгаа хүн өөрийгөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг авах, хүний наад захын хэрэглээгээ хангах, амьжиргааны доод түвшингөөр дээгүүр тэтгэвэр тэтгэмжавах орчинг бүрдүүлэх тал дээр тооцоо судалгаатай ажиллах шаардлага урган гарч байна.  Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадварыг хамгаалах зорилгоорхэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан жилд нэг удаа тохируулга хийх хууль эрх зүйн орчинг бий болгохасуудлыг шийдвэрлэх нэн шаардлагатай болоод байна. ДӨРӨВ. НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ • Засгийн газрын 2013 оны 370 дугаар тогтоолын хэрэгжилт-“Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” /Хамтын гэрээ хэлэлцээрийн үр өгөөжийг сайжруулах, удирдлагын түвшинд ажилчдын төлөөллийг оруулж, дуу хоолойг хүргэх/ Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээр, салбар, аймаг, нийслэлийн хоёр болон гурван талт 35 хэлэлцээр, анхан шатны байгууллага дээр 2100 орчим хамтын гэрээ хэрэгжиж байна. • Үндэсний хороо, зөвлөлийн үйл ажиллагааг тогмолжуулах-Нийгмийн түншлэлийг гурван талтыг оролцоог хангасан 14 хороо, зөвлөлтэй байгаас өнөөдрийн байдлаар доорх хороо зөвлөлүүдийн ажил ор нэр төдий бүрэн эрхээ хагас дутуу хэрэгжүүлж байна гэж үзэж байнаа. • Хөдөлмөр, ниймгийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо • Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл • ХАБЭА гурван талт Үндэсний хороо гэх мэт Иймд ажилтны нийгмийн баталгааг сайжруулах, нийгмийн түншлэлийг бүх түвшинд хөгжүүлэх чиглэлээр дараах ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. 1. Засаглалын тогтвортой байдлыг хангаж ажиллах, ирд иргэд, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх. 2. Хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээрнийгмийн түншлэгч талууд гэрээ, хэлэлцээр, түншлэлийн зарчмаар хариуцлагатай хамтарч ажиллах. 3. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийг хийхдээ өмнө хүрсэн түвшингээс дордуулахгүй байх зарчмыг баримтлан нийгмийн түншлэлийг бүрэн хангаж ажиллах Аливаа улсын иргэд Засгийн газраасаа баталгаатай ажлын байртай ажилтай байх, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс, амьдралд нь хүрэлцэхүйц шударга цалин хөлстэй байх, ахмадууд, нийгмийн эмзэг бүлгийнхэний хувьд тэтгэвэр, тэтгэмж нь зохистой түвшинд байх, эрүүл мэндээ хамгаалуулах, боловсрол эзэмших эдгээр хэдхэн нөхцөлийг бүрдүүлэхэд яагаад бид ахиц гаргаж чадахгүй байна вэ? Үүнийг бид шийдвэрлэх ёстой. Ингээдтөгсгөлд нь Үндэснийхэлэлцүүлэгтшийдэл болгон дараах саналыг гаргаж байна. Үүнд: 1. Нийгмийн баримжаатай хариуцлагатай засаглалыг бид хамтдаа бүрдүүлэе 2. Иргэдийн төрд итгэх итгэлийг богино хугацаанд сэргээе 3. Нийгмийн түншлэлийг бүх түвшинд бодитойгоор хөгжүүлэе.
  • 6.
    4. Иргэдийн хүсэлшаардлага, хэрэгцээнд суурилсан мөрийн хөтөлбөрийг хамтдаа боловсруулая. МҮЭ-ийн холбооноос УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болон улс төрийн нам, эвсэлийн сонгуулийн мөрийн хөтөлбөр МҮЭ-ийн санал – Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгийг гардуулан өгдөг уламжлалтай. 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх улс төрийн намууд, нэр дэвшигчдэд хүргүүлэх нийгмийн захиалга баримт бичгийг улс орон даяар хэлэлцүүлж эхлээд байна. Төгсгөлд нь ажилтны нийгмийн баталгааг хангахад дэлхий нийт нийгмийн түншлэл, хамтын ажиллагаагаар дамжуулан тулгамдсан асуудлаа хамтран зөвшилцөж шийдвэрлэдэг шинэ хандлага нэгэнт бүрдсэн болохыг дахин цохон тэмдэглэхийг хүсэж байна. “Бид хамтдаа” Үндэсний форумын үйл ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.