Улаанбаатар хот
2019 он
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ
УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА
Гарын авлага
Эмхтгэн боловсруулсан: 		 Б.Минжигдорж доктор (Sc.D), профессор,
					Гавьяат малзүйч
					Б.Эрдэнэбаатар доктор (Sc.D), профессор
Редактор: 				Р.Цогтбаатар доктор (Ph.D)
Хэвлэлийн эхийг бэлтгэсэн:		 С.Мөнхмаа
Хэвлэсэн тоо: 2000
“Интерпресс” ХХК-д эхийг бэлтгэж хэвлэв.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ГАРЫН АВЛАГА
АГУУЛГА
ӨМНӨХ ҮГ............................................................................................................4
МАЛЧ УХААН БА МОНГОЛ МАЛЫН ЗОХИЦОЛ ХЭМЭЭХ УДИРТГАЛ ......... 7
⌘ 	Малч ухаан................................................................................................. 7
⌘ 	Монгол мал ............................................................................................... 8
⌘ 	Нутаг бэлчээр, орчин............................................................................... 11
⌘ 	Малч ухаан, мал, бэлчээр нутгийн зохицол дор мал сонгон үржүүлэх
уламжлалт аргын онцлог........................................................................ 18
АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН............................. 21
⌘ 	Адуун сүргийн тархалт, байршил............................................................ 22
⌘ 	Адуу сонгон үржүүлэх.............................................................................. 23
⌘ 	Адууг хурдаар нь шинжихүй.................................................................... 35
⌘ 	Монгол адууны үүлдэр, омог.................................................................. 46
ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН.......................... 51
⌘ 	Тэмээ сонгон үржүүлэх............................................................................ 51
⌘ 	Монгол тэмээний тархалт....................................................................... 66
⌘ 	Монгол тэмээний үүлдэр, омог............................................................... 68
ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН.............................. 73
⌘ 	Үхэр сонгох уламжлалт арга................................................................... 73
⌘ 	Монгол үхрийн үүлдэр ............................................................................ 85
САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН......................... 89
⌘ 	Сонгон үржүүлэхэд уламжлалт мэдлэг, түүний ач холбогдол.............. 90
⌘ 	Сарлаг сүрэг: тооны хэлээр.................................................................... 94
⌘ 	Сайн мал үржүүлэхийн тулд сүргээсээ ухаалаг сонгохын учир........... 97
⌘ 	Сарлагийн аж ахуйд явуулах үржлийн ажил:
уламжлалт хандлага, арга.................................................................... 101
ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН........................... 109
⌘ 	Хонийг шинжин таних, сонгон үржүүлэх.............................................. 109
⌘ 	Хонины үүлдэр, үржлийн хэсэг, омгууд................................................ 116
ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН.......................... 127
⌘ Ямаа сонгон үржүүлэх........................................................................... 127
⌘ 	Ямааны аж ахуйн тархалт, байршил ................................................... 137
⌘ 	Ямаан сүргийн тоон өсөлт.................................................................... 138
⌘ 	Ямаан сүргийн бүтэц............................................................................. 142
⌘ 	Ямааны үүлдэр, омгууд......................................................................... 144
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД ҮРЖИХҮЙН БИОТЕХНИКИЙН ОЛОЛТЫГ
АШИГЛАХ НЬ..................................................................................................153
⌘ 	Малын нөхөн үржихүйг жолоодох........................................................ 153
⌘ 	Цөм сүрэг бүрдүүлж, үржлийн ажлыг зохион байгуулах..................... 159
⌘ 	Малын цахим бүртгэл............................................................................ 160
ЭШ ТАТСАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ......................................................... 167
ТӨГСГӨЛИЙН ОРОНД....................................................................................170
4 5МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГАМАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА
Өмнөх үг
Таны түмэн амгаланг айлтган мэндчилье.
Мал сүргээ өсгөн үржүүлж, сонгон
сайжруулсаар ирсэн үе үеийнхний уламжлалт
арга ухааны талаар гаргаж байгаа энэхүү
эмхтгэл, гарын авлагын эхэнд “Таван хошуу мал
сүрэг, мал маллагаа, үржүүлгийн шалгарсан арга
туршлага нь нүүдэлчний соёлын гайхамшигт
биет болон биет бус өвийг өөртөө хадгалсан
онцгой салбар мөн” болохыг онцлон тэмдэглэж
байна.
Малын генетик нөөцийн тухай хууль 2018
оноос шинэчлэгдэн малын үржил, үржүүлгийн
ажлын чиглэл, зорилго, төр захиргаа мэргэжлийн
байгууллагууд, мэргэжилтнүүд, малчид зэрэг
оролцогч талуудын үүрэг хариуцлагыг өнөөгийн
шаардлагад нийцүүлэн тодорхойлж, хэрэгжүүлж
эхлээд байна.
Малчин түмэнтэйгээ уулзан санал бодлыг сонсож явахад тэд адуугаа хурдаар
нь, үхрээ сүү махаар нь, хонио мах, ноосоор нь, ямаагаа ноолуураар нь гол болгон
шигшиж сонгон үржүүлж иржээ. Малчин Таны үйл ажиллагаа, уламжлалт, сонирхол,
хүсэл мөрөөдөл зах зээлийнхээ эрэлт хэрэгцээнд нийцэн, бодьтой уялдаж чадвал
олох ашиг орлого нэмэгдэх асар их боломж байна.
Ялангуяа мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хэрэглэгчийн зүгээс
тавих шаардлага эрс өөрчлөгдөж байна. Төв суурин газарт оршин суугчдын тоо
нэмэгдсээр байна. Чанартай, хүртээмжтэй хэрэглээг өсгөх шаардлага тавигдаж
байна. Технологийн IV хувьсгал өрнөж ноос, ноолуур, арьс шир боловсруулах техник
технологи эрс шинэчлэгдлээ.
Өмч хувьчлалын үр дүнд мал сүргийн дийлэнх нь (95%) малчин эзнийхээ өмч
болсон бөгөөд өнөөдрийн байдлаар нэг малчинд дунджаар үхэр 16, адуу 14, хонь
106, ямаа 94, тэмээ 2 толгой тус тус ноогдож байгаа нь үндсэндээ нутгийн үүлдэр
омгийн мал байна.
Малчин эзэн сүргийнхээ чанар, чансаа, үүлдэрлэг байдал, үржүүлэг, селекцийн
ажлын зорилго, чиглэлийг тодорхойлж шинжлэх ухаан технологийн ололт,
уламжлалт мэдлэгийн сан хөмрөгт түшиглэн хэрэгжүүлэх боломжтой юм.
Хашир туршлагатай малчин хүн сүргийн бэлчээр, хашаа хороо, худаг, ус,
саалийн зэлэн дээрээ ч өдөр тутам мал нэг бүрээ гярхай ажиглаж өнөөдрийн цариг
хүч, өнгө зүсийг сонжин ажиглахын зэрэгцээ гарал үүсэл, төл, ашиг шимийнх нь
гарц, чанарыг ч тооцон оюун, сэтгэлдээ шинжилж байдаг.
Өрхийн тэргүүн голчлон адуу, тэмээнийхээ удам угшил, хурд, хүч, тэсвэр
хатуужил, уяа сойлгын талаар, харин гэрийн эзэгтэй малынхаа ноос, ноолуур, сааль
сүүний гарц, ааш араншин зэрэг шинжүүдийн тухай илүүтэй анхаардаг онцлогтой.
Тэд бодол саналаа өрх гэрийн гишүүд, мөн гол усныхантайгаа ч зөвлөлдөн ярилцаж
үгийг нь цэгнэн сонсч, шийдвэр гарган, сонголтоо хийсээр ирсэн нь олон зууныг
дамжсан мал сонгон үржүүлэх уламжлалт арга, малынхаа чанар чансааг сайжруулах
туршлага мэдлэгээ үр хүүхэд, залуу үедээ уламжлуулж ирсэн өвөрмөц онцлог, өрх
гэрийн шавь сургалт яах аргагүй мөн. Энэ явцад үржлийн малаа хэрхэн заазалж
хэрэгцээлэх, ямар төлөөр хээлтүүлэгч тавьж үлдээх гээд мал сонгон үржүүлгийн
гол гол асуудлууд шийдэгддэг.
Мал зүслэн таних, мах, ноос, ноолуур, сүүний болон хурд, тэсвэрийн гойд
шинжүүдийг илрүүлэн үр удамд нь удамшуулах арга ухаанд гаршсан хашир
туршлагатай олон малчид нутаг орныхоо бахархал болсоор байна.
Үр дүнд нь тухайн орчин нөхцөлдөө гойд зохицож улс орны хэмжээнд алдаршсан
нутгийн үүлдэр, омог бий болж удам угшлаараа нэршсэн шилмэл сүрэг бүрджээ.
Гэвч нийгмийн байгууллагын өөрчлөлт, он цаг улиран одохын хирээр нүүдлийн
мал аж ахуйн хэв шинж малчдын уламжлалт мэдлэг бүдгэрсээр байгааг анхаарч,
сурвалжилж судлан сан хөмрөг бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Малчид, фермерүүд үржүүлж өсгөх малынхаа төрөл, ашиг шимийн чиглэл,
үүлдрийг өөрөө сонгон тогтоох нь өмчийн эзний асуудал мэт боловч эрх бүхий
байгууллага, мэргэжилтнүүдийн тогтоосон үржүүлгийн бүс, хээлтүүлэгчийн чанар
стандартын шаардлага, хээлтүүлэг, нийлүүлгийн хугацаа, арчлах маллах ашиглах
технологийн журам, заавруудыг дагаж мөрдөх хуулиар хүлээсэн үүрэгтэй билээ.
Орон нутгийн засаг, захиргаа, аймаг сумын мал аж ахуйн мэргэжилтнүүд
малын генетик нөөцийг хамгаалах, хөгжүүлэх, сайжруулах, тогтвортой ашиглах
чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна.
Юуны өмнө уугуул нутгийн шилдэг үүлдэр, омгийн малаа сонгон баталгаажуулах,
үржүүлэх үүлдрийн бүс нутгийг тодорхойлох, мал бүртгэлийн цахим системийг
далайцтай нэвтрүүлэх, бог малын хээлтүүлэгчийг ялган маллах, бэлчээр нутгаа
зохистой ашиглах зэрэг олон ажил, арга хэмжээг тал бүрээс нь оролцон оновчтой
төлөвлөж, системтэй зохион байгуулах нь зүйтэй юм.
Малаа шинжиж сонгох, ангилж заазлах, хээлтүүлэгт тохируулан сонгож үржүүлэх
зэрэг нарийн ширийн ажлуудыг зөвхөн нүдэн баримжаа, ажиглалт төдийгөөр
шийдвэрлэх нь учир дутагдалтай бөгөөд төрөл бүрийн малын ашигтай сайн
шинжүүд удамших зүй тогтол нүдэнд үл үзэгдэх генетик-биологийн маш нарийн
үйл явц учраас малчид, мэргэжилтнүүдийн харилцан ойлголцол, итгэл, хамтын
ажиллагаа ихээхэн чухлыг онцлон тэмдэглэж байна.
Энэ зорилгод нийцүүлэн Малчин таны мэдлэг оюунд хувь нэмэр оруулах зорилгоор
“Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга”-ыг эмхтгэн гарын авлага болгон
хүргэж байна.
Малчин таны халуун ам бүл аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн
байж, эрдэнэт малын буян хишиг арвижин дэлгэрч явах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН
ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН
МАЛЧ УХААН БА МОНГОЛ МАЛЫН
ЗОХИЦОЛ ХЭМЭЭХ УДИРТГАЛ
Дэлхий дахины малын үнэт нөөцөд зүй ёсоор тооцогддог монгол малыг удам
залгуулан үржүүлж, бие даасан үүлдрийн хэмжээнд хүргэсэн хичээл зүтгэл бол малч
ухааны үр шим мөн билээ.
Монголчууд олон зууны турш бэлчээрийн аргаар малладаг нүүдлийн мал аж
ахуй эрхэлж ирсэн түүхтэй. Төв Азийн эх газрын эрс тэс байгаль орчны нөхцөлд урт
удаан хугацааны байгалийн шалгарал, малчин түмний олон зууны ардын селекци,
мал маллагааны өвөрмөц арга ажиллагааны харилцан нөлөөллийн үр дүнд биологи,
экологийн шинжит үнэт генетик нөөцийг агуулсан НУТГИЙН МОНГОЛ МАЛ үүсэн бий
болсон түүхтэй. Мал маллах, нэн ялангуяа мал сонгон үржүүлэх ухааныг тал бүрээс
нь цэгнэх, мөн чанарыг нь бодит жишээ, арга ажиллагаа, туршлагатай холбон авч үзэх
явдал эдүгээ цагийн шаардлага болжээ гэж хэлж болно.
МАЛЧ УХААН
Мал үржүүлнэ гэдэг мал хэмээх амьтныг бүх талаар додомдон, ашиг шимийг нь
хүртэх, үүний тулд удамшлаар бүрэлдсэн бүтээмжийг нь алдагдуулахгүйн төлөө
ажиллана гэж ойлговол, дараах хэдэн зүйл дээр тогтож ярилцах ёстой. Монгол мал
хүний гар харах нь бага, байгалийн хатууг сүргээрээ давж ирсэн, тэрхүү чадвар нь одоо
ч гэсэн хэвээрээ байгаа билээ. Чухамдаа энэ чадвар, энэ үнэт удам угсааг хадгалахын
төлөө ухаанаа, ур дүйгээ, бодол шийдлээ зориулж ирсэн монгол малчин гэж хэн бэ
гэвэл:
1. Монголчууд, түүний дотор малчин малаа гэсэн чин сэтгэлтэй, өргөн сэтгэлгээтэй
хүмүүс байсаар ирсэн, одоо ч байгаа. Үүнийг олон малтай болох, эсвэл мал олонтой
байх талаас нь харвал тооны буюу нэмэх дээр нэмэх гэсэн ердийн ухагдахуун, тэр
хавьд эргэлдсэн ажил болж харагдана.
2. Малаа сонгон үржүүлэх тухай яриа бол чанар нь давамгайлсан, тэр чанарыг
тоогоор яаж хангах вэ гэсэн ухаан, эргэцүүлэл, туршилт, дэнслэл байх юм. Малын тоог
чанарт шилжүүлэх хэцүү, харин сүргийнхээ чанарыг тоогоор зохицуулах хамаагүй амар
гэж хэн нэгэн малчин ярьж гэмээ нь чухамдаа малчны ухаан гэж ямар их далайцтай,
сэрмүүн болохыг эрхгүй ухааруулна.
3. Малаасаа сонгон үржүүлэхэд малчин хүнд бодох, шийдэх, учрыг тунгаах олох
асуудал тулгардаг бөгөөд тэр болгоныг бүгдийг нь шийдэж, цэгцэлж байсан гэвэл дэгс
болох ч гол алдаагүй нь монгол ухаан юм.
Малаа сонгон үржүүлэхдээ малчид дэндүү олон зүйлийг тал бүрээс нь зохицуулдаг,
тэр чинээгээрээ өөрийнхөө сүрэгт өөрөө эзэн, одоогийн хэллэгээр “менежер” нь байж
чадсан явдал ухааны цартайн илэрхийлэл мөн билээ. Энд хэлснийг дараах санаатай
холбовоос малч ухаан, монгол ухаан гэж яриад байгаатай утга нийлэх байх.
⌘	 Монгол малчид хэдэн зууны туршид өргөн уудам нутагт малаа адуулж байсныхаа
ачаар цаг агаар, орон зай, малынхаа тэжээл, ус, эрдэс (хужир шүү)-ийн нөөц,
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛЧ УХААН БА МОНГОЛ МАЛЫН ЗОХИЦОЛ ХЭМЭЭХ УДИРТГАЛ8 9
1940 онд нийт малын бүтцэд хонь (51%) зонхилж ямаа удаалж, үхэр 10.3%, адуу
9.2% эзэлж байсан. 1990 онд нийт малын дотор хонь тэргүүлж (58.2%) ямаа 19.4%,
адуу 9%, үхэр 10.8% 1940 оны түвшинд байжээ. 2018 онд нийт мал 1990 оны хүрсэн
түвшнээс 2.6 дахин өссөн. Нийт малын 45.9% хонь, 40.7% ямаа, 5.9% адуу, 6.6% үхэр
эзэлдэг болжээ.
1940 оноос 1990 он хүртэл 50 жилд малын тоо өсөөгүй шалтгаан нь мах үйлдвэрлэл,
экспорт их байсантай холбоотой. Махны экспорт их байсан. Үүний улмаас мал сүрэг
махны ачааллаа даахгүй болж, сүргийн бүтэц эвдэрч, махны зориулалтын эр малын
нөөцгүй болсон. Хурга, төлөг, ишиг, борлон, тугал, бяруугаа иддэг, үржлийн өсвөр эх
малаа олноор нь борлуулдаг болсон.
Махны экспортыг бууруулсны хүчинд мал өсөж, сүргийн бүтэц сайжирч, эр малын
нөөц хэвийн болж эхэлсэн. Ямааны мах бэлтгэлийг эрс багасгаж, эр борлонг 4 нас
хүртэл нь аж ахуйд байлгаж ноолуур үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгждэг
болсон.
1990 оноос 2018 оны хооронд мал өссөн нь махны экспорт багассан, ноолуурын
үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, үнэ ханш байнга өссөн учраас малчид ямаа өсгөх
сонирхолтой болсон. Үүний үр дүнд 2000 оноос 2017 оны хооронд ямаа байнга өсөлттэй
байсан. Хонь тогтвортой өсөж байгаа нь хонины мах, ноосны хэрэглээ их байдаг
үндэсний онцлог, уламжлалтай холбоотой. Мөн төрөөс хонины ноосны урамшуулал
бий болгосон нь малчид хонио өсгөхөд нийцсэн зөв арга хэмжээ болж нөлөөлсөн.
Бүс бүрийн нийт малд төрөл бүрийн эзлэх хувь
Бүсүүд
Төрөл
бүрийн
малын
тоо, сая
Үүнээс төрөл тус бүрийн эзлэх хувь
Адуу Үхэр Тэмээ Хонь Ямаа
Баруун 15.6 4.5 5.3 0.7 42.3 46.8
Хангай 24.3 5.8 7.8 0.0 47.3 39.1
Төв 15.4 5.7 4.8 1.2 44.8 43.5
Зүүн 10.7 8.6 7.9 0.7 50.5 32.3
Улаанбаатар 0.41
Баруун бүсийн нийт малд хонь бусад бүсээс бага байна. Зүүн бүсэд хонь, адуу,
үхэр зонхилж, ямаа бусад бүсээс доогуур байна. Төвийн бүсэд тэмээ бусад бүсээс
их байна. Бэлчээр, усны нөөц ихтэй Архангай, Хөвсгөл, Булган, говь, хангай хосолсон
өргөн уудам нутагтай Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөлийн бүсэд малын төвлөрөл их
байна.
Нэг төрлийн малын бүсүүдээр байршил
Малын төрөл
Малын тоо,
сая
Үүнээс бүсүүдэд байгаа хувь
Баруун Хангай Төв Зүүн
Адуу 3.9 17.9 35.9 22.5 23.7
Үхэр 4.4 18.7 43.2 16.8 19.3
Тэмээ 0.45 23.5 20.4 52.0 4.1
Хонь 30.5 21.6 38.0 22.6 17.7
Ямаа 27.1 27.0 35.0 24.0 13.0
түүнийхээ хэмжээ, чанарын өөрчлөлтийг хэмжиж тогтоодоггүй ч гэсэн хэдийд
хаана нутаглах, мал ажиллагаагаа хэрхэн зохицуулахаа ухаан зарж шийдэж чаддаг
байсны уг үндэс нь малч ухаан.
⌘	 Мал сүргийнхээ бэлчээрийг улирлаар тааруулж, нийлүүлгийн, хээл тээх болон
төллөсөн үед, мөн сааль ашиглах үед яаж маллах талаар ухаанаа зарж, янз
бүрээр туршиж байж монгол малчны бэлчээрт дулдуйдаж мал аж ахуй эрхлэх аргыг
бүтээсэн гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Ийм учраас мал үржүүлэг, шилэлт зэрэг
орчин цагийн малзүйн шинжлэх ухааны олон ухагдахууны практик үндэслэлийг
төсөөлсөн билээ. Үүний учир мал сонгон үржүүлэх аргыг зөвхөн малчны ухаанаар
бүтсэн, шинжлэх ухаанаас хол мэтээр үзэж хэрхэвч болохгүй.
⌘	Энэхүү товхимлыг уншаад мал сонгон үржүүлэх гэдгийг малчид янз бүрээр
төсөөлж магад. Сонгох гэдэг үгийг тайлбар бичгээс үзвэл аливаа зүйлээс өөрт
хэрэгтэйг олж авах үйлдэл гэжээ. Тэгвэл цаашид малчин эзнийхээ аль нэг, эсвэл
амьжиргааны үндсэн хэрэгцээг хангах малтай байхын тулд малынхаа дотроос
сонгодог, сонголтынхоо тэрхүү гол шугамаа алдалгүй явж ирсэн нь малчны мал
сонгон үржүүлэх ухаан.
⌘	 Малчин ухаан, малаасаа сонгож үржүүлэх ухааныг нэг хүний хэмжээнд яригдах
төдий зүйл гэж ойлговол учир дутагдалтай. Монголчуудын олон жилийн ухаан
бодрол, ажил хөдөлмөр, арга ажиллагаанаас чимх чимхээр хуримтлагдсаар,
амьдралаар байнга баяжсаар бүхэл бүтэн тогтолцоо болж бүрэлдсэн малчин зоны
“хамтын” бүтээл билээ.
МОНГОЛ МАЛ
Мал сонгон үржүүлж ирсэн ухааныг малчнаас салгаж үл болохын адил, малаас
хөндийрүүлэн ярьж боломгүй тохиол, зохицол, уялдаа холбоо олон байна.
Мал аж ахуй нь зардал багатай, хямд, эрчим хүч хэмнэсэн, байгаль орчинд халгүй
технологитой. Бэлчээрийн монгол мал гайхамшигтай тэсвэрт чанартай, удам угшил
сайтай. Мал аж ахуй нь Монголын эдийн засгийн тулгуур суурь бөгөөд Дотоодын нийт
бүтээгдэхүүний болон экспортын орлогын тодорхой хувийг үйлдвэрлэж байна. Мал
аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж,
мах, ноос, ноолуур, арьс, шир болон боловсруулсан бүтээгдэхүүнийг экспортолдог нь
Монгол улсын давуу тал юм.
Таван хошуу мал үржүүлэх, арчлан маллах арга ажиллагаа, аж ахуй эдийн засагт
эзлэх байр суурь өөр өөр учраас нийт мал сүрэгт төрөл бүрийн малын тоо тогтвортой
бус байна.
Төрөл бүрийн малын тоо (сая)
Он Адуу Тэмээ Үхэр Хонь Ямаа Дүн
1940 2.4 0.64 2.7 13.4 5.1 26.2
1990 2.3 0.54 2.8 15.1 5.1 25.8
2018 3.9 0.46 4.4 30.5 27.0 66.4
Эх сурвалж: Улсын тоо бүртгэл
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛЧ УХААН БА МОНГОЛ МАЛЫН ЗОХИЦОЛ ХЭМЭЭХ УДИРТГАЛ10 11
Адууны тоогоор Хангайн бүс тэргүүлж, Зүүн бүс, Төвийн бүс удаалж байна. Баруун
бүсэд адуу цөөн байна. Үхрийн зонхилох нь Хангайн бүсэд 43,2%, Баруун, Зүүн бүсэд
ойролцоо байна. Төвийн бүсэд тэмээ 52,0% зонхилж, Зүүн бүсэд тэмээ цөөн, 4%
байна. Хангайн бүсэд хонь 38%, Зүүн бүсэд хонь цөөн байна. Хангайн бүсэд ямаа
35%, Баруун бүсэд 27%, Зүүн бүсэд ямаа цөөвтөр 13,0% байна.
Дан ганц байгалийн бэлчээрийн нөхцөлд байдаг мал аж ахуйн бүтээмж харьцангуй
бага байдаг учир малын тооны өсөлтөөр бүтээгэдхүүний хэрэгцээг хангах нь нэг
хэсэгтээ байхаас өөр аргагүй юм.
Мал аж ахуйг өсгөх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүхий эдийн нөөц нэмэгдүүлэхэд
ялгавартай хандах нь чухал юм. Хонь, ямаан сүргийн тоог одоогийн (2018 оны)
түвшинд баривал мах, ноос, ноолуурын үйлдвэрлэл, экспортод эерэг байх юм. Хэрэв
хонь, ямааны тоог үе шаттай цөөрүүлэх аваас үйлдвэрлэл, экспортод сөрөг нөлөөлөл
бий болно. Эрэлт ихтэй зүйлдээ сөрөх бодлого явуулж болохгүй. Үхэр, тэмээ өсгөх
хандлагыг дэмжих нь чухал юм. Ийм байр сууринаас авч үзвэл мал аж ахуйг хөгжүүлэх
хандлагыг дараах байдлаар явуулах боломжтой.
1.	 Их өсөлттэй байгаа хонь, ямааны аж ахуйд энгийн нөхөн үйлдвэрлэл явуулах.
Өөрөөр хэлбэл жил бүр нэмэгдэх төлийн тоотой тэнцүү тооны малыг хэрэглээнд
зарцуулж, сүргийн тоог тогтвортой байлгах.
2.	 Үхэр, тэмээний аж ахуйд өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах. Өөрөөр
хэлбэл жил бүр нэмэгдэх төлийн тооноос цөөн тооны малыг хэрэглээнд гаргаж,
сүргийн өсөлтийг хангах.
Малын байршил, төрөлжилт. Монгол малчид тодорхой нутагт оршин, тухайн
газрынхаа бэлчээр болон байгалийн бусад нөөцийг хамгаалан, зохистой ашиглаж мал
сүргээ үржүүлж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалын эхийг тавих их үйлсийг Өгөөдэй
хаан зарлиг буулган хэрэгжүүлжээ.
Монголын нууц товчоонд “Улс иргэний нутаг усыг хувааж өгье. Нутгийг хуваан
сонгож нутаглахад мянгат бүрээс нутагчинг ялгаж гаргавал болно. Бас цөл говь нутагт
гөрөөснөөс өөр амьтангүй байна. Ард иргэн уужим суухыг хүснэ. Цөл говьд худаг
малтаж хашаажуулья” хэмээсэн байдаг.
Чухамхүү энэ үеэс миний нутаг, манай нутаг гэсэн үзэл бодол тогтож тэндэх нутаг
усаа, ой мод, хөрс ургамал, ан амьтнаа хайрлан хамгаалах, өвөлжиж хаваржих нутаг
бууцаа гэх сэтгэлгээ төлөвших суурь тавигджээ. Хот айлын хүрээнд өрхүүд хамтарч
нутаг бэлчээр, усаа хамгаалж, зохистой ашиглаж, малаа адгуулан маллаж буй гайхам
уламжлал өнөө хир нь оршсоор байна.
Байгаль, газар зүйн онцлог, эдийн засгийн нөхцөлөөс болж таван хошуу малыг
маллах, арга ажиллагаа, улирлын нүүдэл, бэлчээр ашиглах нь олон янз байна.
Тухайлбал Алтайн уулархаг бүсэд өндөр уулын хярын сэрүүн газар зусаж, намаржаад
нам дор газар өвөлжиж хаварждаг, ууландаа өвөлжөөд, нам газартаа зусаж намаржих
нүүдлийн болон бэлчээр ашиглалтын хэлбэрүүд олон янз байдаг нь манай орны
өвөрмөц онцлог юм.
Малчин ардын аж ахуйтны эдийн засагт таван хошуу малын эзлэх байр суурь
харилцан адилгүй байсан. Олон төрлийн малыг үржүүлэх, арчлан маллах арга
ажиллагаа хоорондоо ялгаатай. Энэ нь тухайн орон нутгийн газар зүйн онцлог,
нийгмийн хэрэгцээт нөхцөлөөс хамааралтай.
Малын байршилт нь газарзүйн нөхцөлөөс ихээхэн шалтгаалдаг. Тухайлбал тухайн
нутгийн газар зүй, уур амьсгал, ус, бэлчээр, далайн түвшинээс дээш өргөгдсөн хэмжээ
зэрэг олон нөхцөлүүд нөлөөтэй. Чийг ихтэй, өвс ургамал сайтай хангайн нутагт үхэр
олон. Сийрэг, тарчиг ургамалтай говь нутагт тэмээ, ямаа их, хонь бүх нутагт жигд
тархсан байршилтай байна. Ардын аж ахуйтны үед төрөл бүрийн малын байршлыг
судалсан дүнгээс үзэхэд Архангай, Хэнтий, Хөвсгөл, Булган, Төв, Сүхбаатар, Дорнод
аймагт үхэр олон, нэг өрхөд 7.9-12 үхэр ноогдож, Архангай, Хөвсгөл аймагт нийт
үхрийн бараг 40% нь сарлаг, хайнаг байжээ (Д.Цэдэв). Баян-Өлгий, Баянхонгор аймагт
бүх үхрийн 70-80% нь сарлаг, хайнаг эзэлжээ. Говийн аймгуудад үхэр цөөхөн.
Тал хээрийн бүсийн аймгийн нэг өрхөд 50-79% нь хонь, говийн аймгуудад нэг өрхөд
14-20 тэмээ, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Дундговь зэрэг хээрийн бүсийн аймагт
адуу 1 өрхөд 10.3-18.7 байсан нь бусад аймгаас их. Говийн болон баруун аймагт ямаа
их байжээ.
Энэ бүхнээс үзэхэд төрөл бүрийн малын байршил нь малчдын арга ажиллагааны
үндсэн дээр урт хугацааны туршид уламжлагдан бий болж хөдөлбөргүй тогтож ирсэн
байна. Энэ бол монгол малчид мал сүргээ нутагшиж идээшсэн газар нутагт нь тохирох
ус, бэлчээрт түшиглэн үржүүлсэн газарзүйн хуваарийн үр дүн юм.
XX зууны дунд үеэс нийгмийн аж ахуйд малыг төрөлжүүлэх ажил хийгдэж байжээ.
Аж ахуйн нөхцөлд адуу, үхэр, хонь, ямааг тус тусад нь сүрэглэн маллаж байжээ. Зах
зээлд шилжсэн үеэс хойш мал аж ахуйн байршил нэлээд өөрчлөгдсөн.
Мал аж ахуйн байршил, төрөлжилт бол хоорондоо холбоотой. Байршил нь
тодорхой бүсүүдээр үйлдвэрлэн гаргаж байгаа мал аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээг
илэрхийлдэг. Говийн бүсэд тэмээ зонхилон байршдаг учир тэмээний ноос, сүү, мах
махан бүтээгдэхүүн бусад бүсээс их байна.
Аль нэг төрлийн мал сүргийг ашиг шимийн тодорхой чиглэлээр хөгжүүлж буйгаар
төрөлжилт тодорхойлогддог. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбаруудыг ашиг шимийн
тодорхой чиглэлээр (үхрийг махны, мах-сүүний гэх мэт) хөгжүүлэх нь тодорхой нэг
төрлийн үйлдэхүүнийг ихээр гаргах, бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Чиглэлээс хамаарч сүргийн бүтэц өөрчлөгддөг.
Нэг өрх айл олон төрлийн мал маллахаас нэг төрлийн тодорхой чиглэлийн аж
ахуй (махны хонь, сүүний үхэр гэм мэт) эрхлэх нь илүү бүтээмжтэй. Зарим төрлийн
цөөн малыг туслах зориулалтаар үржүүлэх нь шаардлагатай хэрэгцээг хангах ач
холбогдолтой. Мал аж ахуйн байршил, төрөлжилтийг боловсруулах аж үйлдвэрийн
байршилтай холбох нь чухал. Мах, ноос, арьс шир боловсруулах үйлдэрүүдийг мал
аж ахуйн бүсүүдэд байршуулах нь олон талын ач холбогдолтой.
НУТАГ БЭЛЧЭЭР, ОРЧИН
Мал сонгон үржүүлэх монгол ухаан бол малчны ажиллагаа, байгаль-цаг уур, одоо
цагт зах зээл гээд олон зүйлээс шууд болоод дам хамаардаг, олон талын нөлөөллийн
дунд хэрэгждэг. Мал сонгон үржүүлэхэд анхаарах, зөвхөн анхаарах төдийд бус заавал
мэдэх, мөрдөх ёстой олон зүйлээс заримыг нь дурдахад:
Нүүдлийн хэв шинжид суурилсан бэлчээрийн мал аж ахуйг унаган төрхөөр нь
байлгаж өнөөг хүртэл хадгалсаар ирсэн цорын ганц улс бол Монгол юм. Монгол малын
орчиндоо зохицох чадвар түүний биологийн онцлогтой холбоотой.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛЧ УХААН БА МОНГОЛ МАЛЫН ЗОХИЦОЛ ХЭМЭЭХ УДИРТГАЛ12 13
халуун хүйтэн өөр өөр байна. Хангайн бүсэд 7 дугаар сард дулаан +15-аас +20 байхад
говьд +20-+25 хэм, дулаан хойд нутагт 50-100, говьд 100-140 хоног үргэлжилж, хур
тунадасны хэмжээ хангайд их, говьд бага. Энэ онцлогоос болж ургамлын төрөл зүйл,
бүрэлдэхүүн, ургац, шимт чанар, харилцан адилгүй байна.
Бэлчээрийн ургац (ц/га)
Байгалийн бүс
Улирал
Зун Намар Өвөл Хавар
Хангай 11.0 5.2 4.4 3.5
Хээр 6.2 3.0 2.2 1.6
Говь 1.2 0.9 0.5 0.1
Бэлчээрийн ургамлын ургац 8 дугаар сард 11 ц/га болж дээд хэмжээнд хүрээд
цаашид намар, өвөл, хавар болтол аажмаар багассаар хавар хамгийн бага хэмжээнд
буурдаг. Бэлчээрийн ургамлын ургац улирлаар өөрчлөгдөж хадгалагдах хэмжээ нь
багасдаг байна (Ц.Даваажамц).
Зураг. Бэлчээрийн ургамлын ургац хадгалагдах байдал
Бэлчээрийн зуны ургацыг 100% гэж үзвэл намар 60%, өвөл 50%, хавартаа 20% нь
тус тус үлддэг байна.
Бэлчээрийн ургамлын шинж чанар (чийг, уураг, тослог, эслэг) бүс нутаг, жилийн
улирал, ургамлын ургах үе шаттай уялдан өөрчлөгддөг. Ялангуяа ургамлын уургийн
хэмжээ нь ойт хээрээс тал хээр, говь уруу ихсэх, ургамлын эслэг багасдаг. Уургийн
хэмжээ нь ургамал ургах, цэцэглэх үед хамгийн их, үр боловсрох, хатах, хагдрах
үеүүдэд аажмаар багасах, эслэг нь нялх ногоонд бага, цаашдаа их болох зүй тогтолтой
байна (Ж.Тогтох).
⌘	 Малын арьс зузаан, үс ноос шигүү, ширхэг бүдүүн, биеийн янз бүрийн хэсгүүдэд
өөх хуримтлагддаг байдал өвлийн хүйтэнд дулаан барих, хахир цагийг давахад
чухал үүрэгтэй.
⌘	 Малын зүс бараан байх нь нарны гэрлийг хураахад, цагаан цайвар зүс нарны
гэрлийг ойлгоход биеийн дулааны тохиргоонд эерэг нөлөөлтэй.
⌘	 Адуу, хонь, ямаа өвөл хавартаа цас малтаж өвс тэжээлээ олж идэх, цасаар ундалж
цангаагаа гаргах, зундаа ургамлын шүүсээр цангаагаа тайлах чадавхитай.
⌘	 Малын үс ноос солигдох, төллөх хугацаа нь хаврын урь орж, дулааны улиралд
таарсан байх зохилдлогоотой.
⌘	 Бэлчээрийн ургамлын ургац, шимт чанар буурсан үеэс хойш хагд, борог өвс идэж
тарга хүчээ бүрэн авах чадвартай.
Монголчууд мал аж ахуйн тухай асуудлыг авч үзэхдээ юуны өмнө нутаг бэлчээр,
түүний ургамал, өвс, усны тухай судалгаа, мэдээллээс эхэлдэг түүхэн уламжлалтай
билээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу “Ардын нүүдлийн мал аж ахуйг
сайжруулан хөгжүүлэх аргачлалт арга, маягийн сэдэв”, “Малчны туршлага”, “Мал аж
ахуй дээрээ яаж ажиллах тухай ардад өгөх сануулга, сургаал”, То Ван Тогтохтөрийн
“Аж төрөх үйлийг заасан сургаал” зэрэг бүтээл туурвилаас үүнийг харж болно.
Төв Азийн өндөрлөгт орших Монгол орны газарзүйн онцлог бүс, бүслүүртэй.
Зураг. Монгол орны байгалийн бүс бүслүүр
Нийт нутгийн 65% нь хээр тал, 19% нь говь, цөл, 6% нь ойт хээр, 5% нь өндөр уул,
5% нь бусад тус тус хамаардаг.
Монгол орны уур амьсгал ерөнхийдөө хуурайдуу, бороо хур ховор, халуун зунтай,
хүйтэн өвөлтэй. Тус бүрт газарзүйн онцлог, улирлаас хамаарч хур тунадасны хэмжээ,
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛЧ УХААН БА МОНГОЛ МАЛЫН ЗОХИЦОЛ ХЭМЭЭХ УДИРТГАЛ14 15
Ургамлын хөгжлийн үеүдэд уургийн агууламж, %
Зураг. Ургамлын хөгжлийн үеүүдэд уургийн агууламж
Бэлчээрийн ургамал соёолж цэцэглэх үед уураг их, 18.4% байдаг бол үр боловсрох
үед 13.8%, хатах үед 6.8%, хагд борог үед 5.2% болж багасдаг.
Ургамлын хөгжлийн үеүдэд уургийн агууламж, %
Зураг. Ургамлын хөгжлийн үеүүдэд эслэгийн агууламж
Бэлчээрийн ургамлын ургац, шимт чанарын өөрчлөлтөөс төрөл бүрийн малын
идэх өвсний хэмжээ улирлаар багасдаг.
Төрөл бүрийн малын бэлчээрээс өдөрт идэх өвсний хэмжээ, кг
Малын төрөл
Улирал
Зун Намар Өвөл Хавар
Адуу 7.8 8.1 6.5 5.8
Тэмээ 14.1 13.0 8.4 9.9
Үхэр 8.7 9.7 7.4 -
Хонь 1.6 1.8 1.1 1.1
Ямаа 1.3 1.4 1.0 1.0
Бэлчээрийн ургамлын ургах эхний үед эслэг бага, 18.3% байдаг ба цэцэглэх үед
25.3%, үр боловсрох үед 29.2%, хатаж буй үед 30.8%, хагд, борог өвсөнд 31.2% байна.
Монгол малчид жилийн дөрвөн улиралд цаг уурын өөрчлөлттэй уялдан бэлчээрийн
ургамлын соёолох, ургаж гүйцэх, гандаж хатах, өвсний нөөц бий болох төлөв байдлыг
мэдэж түүнийг чадварлагаар ашиглан мал сүргээ үржүүлэх, маллах арга туршлагаа
хуримтлуулж ирсэн уламжлалтай.
Бэлчээрийн мал аж ахуй нь өөр өөр бүс нутагт оршин амьдарч нөхөн үрждэг
биологийн амьд үйлдвэр юм.
Зураг. Амьд үйлдвэрлэл
Малчид малын түүхий эдийг боловсруулж олон янзын үйлдэхүүн хийдэг өрх
гэрийн уламжлалт үйлдвэрлэлээ хөгжүүлсэн. Малын түүхий эд сүү, ноос, мах, арьсаар
өрхийн болон ард олны хэрэгцээ хангадаг. Агт морь, амбан шар, атан тэмээг уналга,
ачаа тээврийн гол хүч болгодог. Хоргол, хомоол, аргал нь аюулгүй түлшинд өргөн
хэрэглэгддэг. Морьгүй бол мохоо, хоньтой бол хотойхгүй хэмээн адуу, хонь хоёрыг
үнэлдэг аж. Малаас амьсгалаас бусдыг ашигладаг боловч хаяхгүй, идэхгүй нэгэн
зүйлийг нэрлэдэг. Тэр нь “Хаан байсан ч хааны булчирхайг бүү хая, гуйлгачин байсан
ч гуяны булчирхайг бүү ид” хэмээсэн байдаг.
Монгол малын тарга хүч бүрдэх онцлог. Мал сүрэгтээ тарга хүч авхуулах,
түүнийг хамгаалах талаар малчид арвин баялаг мэдлэг, туршлага хуримтлуулжээ.
Тарган мал тал бүрийн ашигтай гэдэг. Тарган мал биеийн өсөлт сайн, тэсвэртэй, ашиг
шим арвинтай. Улирлын уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн ургамлын ургац, шимт
чанарын хувьслыг дагаж малын бие махбодод шимт бодис хуримтлах, багасах үйл явц
хамаардаг. Байгалийн бэлчээрийн ургамлаас сорчлон идэж бие махбодод шаардагдах
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛЧ УХААН БА МОНГОЛ МАЛЫН ЗОХИЦОЛ ХЭМЭЭХ УДИРТГАЛ16 17
нүүрс ус, уураг, аминдэм, эрдэс бодис зэрэг амин чухал шимтүүдийг хуримтлуулж
байгааг тарга хүч хэмээдэг.
Малын тарга хүч авах үе шатыг усан, махан, өөхөн тарга гэж ялган нэрлэдэг байна.
Усан тарга. Өвөл хавар бэлчээрийн ургац буурч, малын идэмж багасан, ургац,
уураг багатай, эслэг ихтэй борог өвс идэж тарга хүч буурч мал эцэж турсан мал хаврын
урь орж ногоо ургах үеэс эхлэн шим шүүс их, уураглаг, эслэг нэн бага шинэ ногоо
идэж шимт бодисоор шинэчлэгдэн нөхөн сэргэж бие тэнхлүүн, хөл хөнгөрч, тэвээрэг
авч эхэлдэг. Усан бадай сууж, булчин мах хөөж, өөх, элэг цайсан байдаг учир малчид
үүнийг усан тарга гэж нэрлэнэ. Энэ үе нь 4 дүгээр сарын дунд үеэс 6 дугаар сарын
дунд хүртэл үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл энэ нь бэлчээрийн ургамлын ургаж эхлэх
үеэс цэцэглэлтийн үед таарч байгаа юм.
Махан тарга. Махан тарга гэдэг нь малын бие өсөж тарга хүч авах хоёрдугаар үе
шат юм. Махан тарга хүч гүйцэд авхуулбал мал өвөл хавартаа онд сайн орж, ашиг
арвин байх үндэс гэж малчид үздэг байна. Малчид зүйрлэн хэлэхдээ “Махаа барсан
мал, малаа барсан хүн хоёр адил” хэмээжээ. То Ван малд тарга авахыг хавар, зунаас
эхлэхийг зөвлөөд махыг хөөлгөж зузаан махтай болгох нь малын ашиг шимийг
нэмэгдүүлэх, онд мэнд оруулахын чухал болзол.
Зун, эс мах хөөвөөс өөхөөр таргална. Ийм учраас малыг өөхөөр бус махаар
таргалуулах нь эрхэм чухал гэжээ. Махан таргын үед малын булчин мах дүүрч гүйцэн,
ширхэг бүдүүрч, томрохын зэрэгцээ биеийн дотор, гадар өөхөн хуримтлал бүрддэг.
Сайн махалж таргалсан мал өвөл хэвийн хүчтэй онд орж дараа зундаа эрт тэвээрч, хур
хүчтэй болдог. Үүнийг зарим малчид давхар тарга гэж нэрлэдэг аж. Махан тарга авах
үе 6 дугаар сарын дундаас 8 дугаар сарын дунд хүртэл үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл
бэлчээрийн ургамлын цэцэглэлтээс үр сууж боловсорч дуусах үе хүртэл үргэлжилдэг.
Өөхөн тарга. Малын махан тарга гүйцсэний дараа өөхлөх үйл явц эрчимтэй явагддаг.
Энэ үеэс малын жин нэмэгдэж гадар, дотор өөх зузааран арьсандаа тос нэвчиж, ясанд
тосон хэм тогтож, бөөр битүү, сүвээ нэвт өөхлөхийг өөхөн тарга гэдэг. Малчид өөхөн
тарга, тосон тарга, халиман тарга, арьсан тарга гэх мэтээр янз янзаар нэрлэдэг. Арьс,
шар махны завсраар нимгэн өөхөн давхар суухыг тосон тарга, арьсанд тос нэвтэрч
үсний уганд тос дааварлан байгааг арьсан тарга гэх нь бий.
Тарга хүч гүйцсэн шинж нь тэмээний бөх ширээлж, хом овойж зузаарсан, адууны
хондлой дүүрч, оноолсон, хонины ноос тосорхог болж бараантан харагдах хэмээн үздэг
байна. Өөхөн таргын үе нь 8 дугаар сарын сүүлчээс 11 дүгээр сар хүртэл үргэлжилдэг.
Энэ үе нь бэлчээрийн ургамлын үр боловсрсон үеэс хагд, борог өвс болтолх хугацаа
бөгөөд өвсний ургац, шимт чанар аажим буурахтай таарч байна. Энэ үеэс малынхаа
тарга хүчийг тогтооход анхааран малыг хөөж, үргээхгүй байхыг хичээдэг.
Бэлчээрийн монгол малын нэгэн онцлог нь бэлчээрийн ургамлын ургац, шимт
чанар дээд цэгтээ хүрсэн оргил үеэс хойш 2-3 сарын турш ургац, шимт чанар буураад
байхад малын жин, тарга хүч нэмэгдээд байдагт оршино.
Сүргийн бүтэц. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ олон хүчин
зүйлээс хамааралтай, жил бүр харилцан адилгүй байдаг. Ялангуяа малчин өрхийн нэг
жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанар, бүтээмж, өөрийн өртөг, ашигт
ажиллагаа зэрэг нь малын төрөл, сүргийн бүтцээс ихээхэн хамаардаг. Энэхүү бүтцэд
түшиглэн үйлдвэрлэл, технологи, үржил, селекци, бизнесийн чиглэлийг тогтоож
хэрэгжүүлдэг.
Тодорхой хугацаанд тухайн сүргийн малын доторхи нас, хүйс тус бүрийн эзлэх
харьцааг сүргийн бүтэц гэж үздэг.
Сүргийн бүтэц нь дотоодын хэрэгцээнд зориулан нядлах, худалдан борлуулах,
худалдан авах, төл хүлээн авах, хорогдол гаргах, ус бэлчээрийн хүрэлцээ, тэжээлийн
хангамж зэргээс хамааран тодорхой хугацаанд өөрчлөгдөж байдаг. Эдгээрээс гадна
сүргийн бүтцийг тодорхойлогч бас нэг гол хүчин зүйл нь тухайн бүтээгдэхүүний зах
зээлийн эрэлт хэрэгцээ, үржүүлэх малын ашиг шимийн чиглэлээс хамаардаг юм.
Жишээ нь сүүний эрэлт хэрэгцээ ихтэй газар байрладаг сүрэгт хээлтэгчийн хувь өндөр
байхад, махны чиглэлийн аж ахуйн сүрэгт хэрэгцээний малын эзлэх хувь өндөр байна.
Иймд жилийн аль ч хугацаанд сүргийг зохистой бүтэцтэй байлгаж чадвал мал аж
ахуйгаас хамгийн их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.
Өвлийн хүйтэн, тэжээлийн хомсдолтой байдлаас болж монгол малын өсөлт, хөгжил
саатдаг. Үүнээс улбаалаад төл, өсвөр насны малын өсөлт хөгжилт саатаж удааширдаг.
Бие гүйцэх, махлаг чанар бүрдэх үйл явц хожуу болдог. Бэлчээрийн малын энэ онцлогт
үндэслэн эрт үеэс нас гүйцсэн эр малыг худалдан борлуулах, хүнсэнд хэрэглэх эрэлт
бий болжээ.
Монголын нууц товчоонд “...шилдэг иргэ алж шимтэй шөл бэлтгэх...” хэмээн бичсэн
байдаг нь үүнийг нотлох юм. Ийм учраас сүрэг дотор нас, насны эр малын нөөц бий
болгож байсан байна. Сүргийг бүрдүүлэхдээ сайн чанарын эх малыг сонгож авах,
өсвөр эм хүйстээс мууг нь хасах, сувайрсан, хээл хаясныг борлуулах зэргээр сүргийн
генетик нөөц, нөхөн үйлдвэрлэлийн чадавхыг дээд хэмжээнд хадгалж байсан.
Бэлчээрийн маллагааны нөхцөлд махны зориулалттай эр малын тодорхой хувийг,
мөн нас, шүд, амьдрах чадвар сул дорой эх мал зарцуулахаар тооцож тэдгээрийг
зун, намар аль болох богино хугацаанд тарга, хүч сайн авхуулан түргэн борлуулах нь
чухал. Ингэж чадвал хөрөнгө, хөдөлмөр бага зарцуулж, аль болох хямд бүтээгдэхүүн
үйлдвэрлэн зах зээлд борлуулах боломж бүрдэнэ. Ингэсээр үржлийн сайн эх малын
зарлагыг бууруулж чадна.
Сүргийн бүтэц, малын төрлөөр, %
Төрөл, үүлдэр Хээлтүүлэгч Хээлтэгч Үржлийн бус эр мал* Төл, өсвөр мал
Адуу Нутгийн 3.5-4.0 35-40 20-25 30-31
Тэмээ Нутгийн 2.0 35-38 25-27 30-33
Үхэр Нутгийн 1.0 38-40 20-29 30-41
Хонь Нутгийн 1.5-2.0 46-48 25-30 20-28
Ямаа Нутгийн 1.5-2.0 48-50 12-15 30.3
Тайлбар: * шүдлэнгээс соёолон насны эр мал
Малчдын хэлдэгээр сүргийн бүтэц зөв, шинжлэх ухааныхаар зохистой бүтэц байж
гэмээ нь сонгон үржүүлэг үр дүнд хүрнэ. Ер нь эх малын тоог дурдсан түвшинд барих,
эр малыг зохистой насанд нь борлуулах, үүнд ухаан зарж чадвал малыг эдийн засгийн
эргэлтэд оруулна гэдэг үг амьдрал дээр хэрэгжинэ. Эврийг нь хувхайртал, шүдийг
нь сийртэл байлгавал бэлчээрт халтай, малд нийцгүй, эцэстээ алдагдлын уурхай
болдгийг анхаарууштай.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛЧ УХААН БА МОНГОЛ МАЛЫН ЗОХИЦОЛ ХЭМЭЭХ УДИРТГАЛ18 19
Сүргийн зохистой бүтцийг тогтоох хамгийн шалгарсан арга нь сүргийн эргэлт гэж
үздэг. Сүргийн эргэлт гэдэг нь тодорхой хугацаанд тухайлбал cap, улирал, жилийн
дотор өөрийн өмчинд байгаа малын орлого, зарлагыг сүргийн нас, хүйсээр гаргаж,
оны эцэст байх малаа харуулсан тооцоо юм. Өөрөөр хэлбэл оны эхэнд байсан
малын тоон дээр орлогоо нэмээд зарлагаа хасаж жилийн эцэст байх малын
тоог тооцолох аргыг сүргийн эргэлт гэнэ. Мал сүрэгтээ эхлээд сүргийн эргэлт хийх
замаар гүйцэтгэлийг нь тодорхой хугацааны дараа тооцож ажиллах боломжтой.
Сүргийн эргэлтийн төлөвлөгөө нь мал хээлтүүлэх, төл хүлээн авах болон
бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөнүүдтэй нягт уялдаж хийгддэг тул зөвхөн
сүргийн зохистой бүтцийг тогтоогоод зогсохгүй түүгээр дамжуулан малын үүлдэр угсааг
сайжруулах, малын төрөл хоорондын харьцааг тохиромжтой байлгах, нэг малаас
үйлдвэрлэх бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах боломжийг давхар бүрдүүлдэг.
МАЛЧ УХААН, МАЛ, БЭЛЧЭЭР НУТГИЙН ЗОХИЦОЛ ДОР МАЛ СОНГОН
ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГЫН ОНЦЛОГ
Мал өөрт нь тохиромжтой нутаг, бэлчээр газар, ус хужиртай газар зүйрлүүлэн
хэлбээс “өвсний сайныг идэж, усны цэнгэгийг ууж” байж үрждэг, шимээ өгдөг амьтан.
Үүнийг хэлэхийн учир гэвэл, мал үржүүлнэ гэдэг сайн малыг сайнтай нийлүүлж сайн
маллагаанд бойжуулна гэсэн үг гэдгийг тодруулах гэсэн санаа билээ.
Малаа мэднээ хөө гэх малчин олон, малаа сонгон үржүүлэх ухаан гэдгийг ялгаж
салгадаг, яг мэддэг малчин цөөнгүй нь бас мэдээж. Мал мэдэх, мал үржүүлэх ухаан
хоёрыг хэзээ салгаж, хэзээ хамтатгах гэдэг бас ухаан зарах ажил. Хэдийд мал, эзэн,
нутаг бэлчээр зохицох, хэзээ зохицохгүй болдог талаар холоос эрэх хэрэггүй, цөөн
жишээ татаж ярилцах боломж байна. Тухайлбал:
⌘	 Бэлчээр нутгийнхаа өвс ургамал, хэзээ ямар төрлийн малаа оруулж бэлчээхээ
мэддэг бол мал, малын эзэн хоёр зохицох, маллагаа, үржүүлэг хоёрыг хамтатгах
нэг тохиол.
⌘	 Сайн эцэг малаас авсан төлийг ухаалгаар хатуу шилж, зөвхөн үржилд арчлан
бойжуулж чадсан малчны сонгон үржүүлэх ухаан өөрийнх нь зорилго болоод
малтайгаа нийцэж ухаанаас ухаан ургуулж чадаж байгаа гэсэн үг, тун ухаалаг
зохицол.
⌘	 Малаасаа сайныг нь зөв сонгоод, сайнтай нийлүүллээ, арчлах маллахаа мартвал
эзэн, мал хоёр салж малчны ухаан дутсан хэрэг болно.
⌘	 Хоёр сайныг нийлүүлэхийг сонгон үржүүлэх ухаан хэмээдэг атал, энэ учрыг
дагалгүй нэг сайныг шилж нөгөөг нь умартваас бас нэг салах үл зохицол.
⌘	 Сайны төлийг сайнаар эс бойжуулбал сонгон үржүүлэх ухаанаа дэмий зарсан
хэрэг болно.
Монголчуудын малаа сонгон шалгаруулах арга, үржүүлдэг ухаан нь эртнээс
уламжлагдан олон зууны шалгуур давсан өргөн мэдлэг, баялаг туршлагад суурилагдсан
юм.
Монгол малчид таван төрлийн мал үржүүлэхдээ төрөл бүрийг шилэх, сонгох
тохирсон аргыг хэрэглэж ирсэн. Гэхдээ аль ч төрлийн малын шилэн сонгоход
баримтлах нийтлэг зарчим байжээ.
1. Удмын гарвалаар сонгох гол шалгуур:
i.	 Сайн удмын угшлаас гаралтай, бие чийрэг, яс бөх шинжээр сонгох ба нийлүүлэх
ii.	 Үр төлийн чанар сайтай байх. Төл нь эцгээ их төлөв дуурайсан, эсвэл ялгагдах
онцлог, ашигтай шинжтэй байх
iii.	 Үржлийн чанар сайтай байх. Хээл авах, ихэрлэх эерэг шинжтэй, сувайрах, хээл
хаях сөрөг шинжгүй.
2. Малын орчиндоо зохицох тэсвэрт чанараар сонгох гол шалгуур:
i.	 Дөрвөн улирлын цаг уур, бэлчээрийн өөрчлөлт, нүүдэл, бэлчээрлэхэд зохицох,
байгалийн сөрөг нөлөөг давах байдал
ii.	 Зун, намартаа түргэн тэвээрэх, тарга хүч бүрэн авах чадвар
iii.	 Өвөл, хавартаа хур хүчтэй, царигтай онд орох
iv.	 Бэлчээрийн нөөц хомсдсон үед өлөн зэлмүүн байж өл, цангаа даах
v.	 Өвчинд өртөмтгий бус
3. Ашиг шимийн хэмжээ, чанараар сонгох гол шалгуур:
i.	 Биеийн галбир хийц хэвийн, тавиу биетэй, тарга хүч сайтай байх
ii.	 Зүсээр жигд байх
iii.	 Зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан үржүүлэх чиглэлийг сонгох
iv.	 Сүүлэг, махлаг, ноосорхог, ноолуурлаг шинж чанартай
v.	 Хурдлах чадвар, тээвэр, туувар, эдэлгээ даах, бэлчээрлэх чадвар илүү байх
vi.	 Төлөрхөг, үрсэг чанартай байх
vii.	 Зан араншин зөв байх
viii.	Давжаа, амьдрах чадвараар дорой төлөөр сүргээ муутгахгүй байх
ix.	Сүргийн чанар доройтохоос хамгаалах, үүний тулд төлөг, борлон, бярууг
нийлүүлэгт оруулахгүй байх.
Малыг тохируулан нийлүүлэхдээ сайныг сайнтай, саарыг сайнаар сайжруулах сонголт
хийдэг нь хялбар, зардал ажиллагаа багатай, үнэхээр зөв хийсэн бол үр дүн нь нүдэн
дээр ил байдгаараа онцлог юм. Энэ ажлын гол үйл ажиллагаа нь:
⌘	 Нийт сүргийг ялангуяа эцэг, эх малыг ажиглан шинжиж сайн, мууг таних, мэдлэг,
мэдээлэл (аман мэдээлэл) хуримтлуулах, дамжуулах.
⌘	 Малын нас, ашиг шим, ааш араншин, бие бялдрын байдлаар сайныг сорчлон
үлдээх, сул дорой, давжаа, хөгшин хөвөө, мууг нь ширвэж ялган борлуулах замаар
сүргийг цэвэрлэж, нийт сүргийг чанарлаг, жигдлэг болгохыг чухалчилдаг байна.
Монгол улс адууны тоогоор дэлхийд 5-р байранд (Америк, Мексик, Хятад, Бразилын
дараа) орж, нэг хүнд ногдох адуугаар дэлхийд тэргүүлж байна. 2018 оны байдлаар
улсын хэмжээнд 66.5 сая мал байгаагийн 5.9 хувийг адуу эзэлж байна.
Адууныхаа тоогоор эхний 5-д орсон аймаг, сумдын нэр
№ Аймгийн нэр
Адууны тоо,
мян.тол
1 Архангай 378,4
2 Төв 341,4
3 Сүхбаатар 327,3
4 Өвөрхангай 323,6
5 Хэнтий 318,9
Сүүлийн жилүүдэд бэлчээрийн хүрэлцээ, хомсдолоос шалтгаалаад зүүн бүс буюу
Хэнтий, Дорнот, Сүхбаатар аймагт төвийн бүсийн адуу олноороо очиж суурьшиснаас
адууны тоо нь эрс нэмэгдсэн байна. Мөн Улаанбаатар хотод оршин суугчдын тоо эрс
нэмэгдсэнтэй холбоотойгоор адууны тоо нь 40,0 мянга гаруй болжээ.
1940-2018 оны хоорондох адууны тоо, мян.тол
Монгол улсын адуун сүргийн тоо сүүлийн 80 шахам жил 2,0-2,5 саяын хооронд
тогтвортой байж байгаад 2015 оноос эрчимтэй өсөж, одоогийн байдлаар 3,9 саяд
хүрчээ. Энэ нь гүүний тоо өсөж, бойжуулах унага нэмэгдсэнтэй холбоотой.
Ургамлын хөгжлийн үеүүдэд эслэгийн агууламж, %
1940-2018 оны хоорондох адууны тоо, мян.тол
2358.1
2098.1
2317 2386 2502.72432.62317.92269.5
1985.41971
2262
2648.42660.8
2029.11920.3
3295.3
3940.1
722.8640.1606.6597.8634.6648 631.4596.4522.8510.2563.5650.3692.1571.8593
990
1291.6
301 256 296.1321 288.6330.9337 303.2258.6288.9338.1451.2368.8387.4274
726.4762.2
0
500
1000
1500
2000
2500
3000
3500
4000
4500
1940
он
1945
он
1950
он
1955
он
1960
он
1965
он
1970
он
1975
он
1980
он
1985
он
1990
он
1995
он
2000
он
2005
он
2010
он
2015
он
2018
он
1940-2018 оны хоорондох адууны тоо, мян.тол
Бүх адуу Гүү Бойжуулсан унага
АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ
АРГА, УХААН
№ Сумын нэр Адууны тоо
1 Сүхбаатар Эрдэнэцагаан 46722
2 Сүхбаатар Баруун урт 40872
3 Сүхбаатар Мөнххаан 39345
4 Булган Сайхан 37342
5 Хэнтий Батноров 35280
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН22 23
Графикаас харахад 2015 оноос адуун сүргийн бүтэц тогтворжиж, сүрэгт гүүний эзлэх
хувь нэмэгдсэнээр сүргийн нөхөн үйлдвэрлэл хэвийн явагдсан байна.
АДУУН СҮРГИЙН ТАРХАЛТ, БАЙРШИЛ
Монгол улсын 330 сум, 6 дүүрэгт адуу өсгөн үржүүлж, ахуй амьдралдаа хэрэглэсээр
байна. Монгол улсын нийт сумдын 12,8 хувь нь 5 хүртэл мянган адуутай, 38,2 хувь
нь 5,0-10,0 мянган адуутай, 49,0 хувь нь 10-аас дээш мянган адуутай байна. Энэ нь
монгол улсын аль ч бүс нутаг, сум, багт адуугаа өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэж
байгаагийн тод илрэл юм.
Профессор Д.Базаргүрын судалгаагаар Монголын адууны аж ахуйн байршилтын
бүсийг нэн тохиромжтой, тохиромжтой, тааламжгүй гэсэн гурван хэсэгт хуваасан
байдаг. Нийт адууны 80 шахам хувь нь нэн тохиромжтой болон тохиромжтой бүсэд
хамрагдаж байна.
1940 онд адуу Төв болон Хангайн бүсэд зонхилж, Зүүн бүсэд цөөн байсан бол
2018 онд Хангайн бүс 35%, Зүүн бүсэд их болсон.
Адуун сүргийн бүтэц
Тодорхой хугацаанд адуун сүргийн доторхи нас, хүйс тус бүрийн эзлэх харьцааг
адуун сүргийн бүтэц гэж хэлдэг. Сүргийн бүтцэд үрээ, байдасны хээлтүүлэгт орох нас,
гүүний төлөрхөг чанар, өсвөр адууг худалдан борлуулах нас, 100 эхээс авах унаганы
тоо гэх мэт олон зүйл нөлөөлдөг. Адуун сүргийн бүтцэд үндсэн сүргийн хээлтэгчийг
нөхөхөд хүрэлцэх хэмжээний өсвөр адуу зохих хувийг эзэлж байх нь чухал байдаг.
Адуун сүргийн бүтэц
№ Төрөл
Сүүлийн 20 жилийн
дундаж
Одоогийн сүргийн
бүтэц, 2018 он
Санал болгож буй
зохистой бүтэц
Тоо, мян хувь Тоо, мян Хувь Хувь
1 Азарга 85.0-87.5 3.8-4.0 171,8 3,6 3.5-4.0
2 Гүү 600-680.0 25-28.0 1291,6 33,0 35.0-40,0
3 Морь 660.0 28-34.2 1143,0 29,0 18,0-20,0
4 Өсвөр адуу 800.0 37-40.0 1363,6 34,4 34,0-36,0
Бүгд 2.0-2.4 сая 100 3.9 сая 100% 100,0
Адуун сүргийн бүтэц нь аж ахуйн зориулалт, байгаль, эдийн засгийн онцлог зэргээс
хамаарч харилцан адилгүй байна. Тухайлбал, уналга, эдэлгээ, мах, сүүний чиглэлээр
бэлчээрийн маллагааны нөхцөлд үржүүлж байгаа адуун сүргийн 35-40 хувийг гүү
эзэлж байвал зохистой гэж үзнэ.
АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ
Удам гарвалаар шинжих. Галбир, хийц, хурд, сүүлэг, өсөлт, хөгжилт зэрэг шинжээр
сайн эцэг, эхээс гаралтай эсэхийг шинждэг. Эцэг эхийн сайн шинжүүдийг хадгалж
чадсаныг үржилд сонгодог. Тэгэхдээ малчин хүн өөрийн сонирхсон чиглэлийг (хурдыг
эсвэл сүүлэг) гол болгон сонголтоо хийдэг байна.
Галбир, бие цогцосоор шинжих. Адууны биеийн ерөнхий байдал том, жижиг,
дунд, эрүүл, чийрэг, согогтой оёгтой эсэх, тарга хүч авалтыг ажигладаг. Биеийн
хэсгүүдийг толгой, хүзүү, мундаа, их бие, булчин, шөрмөс, хөлийн байдлыг харьцуулж
галбир хийцийг шинждэг.
Азарга, гүүг удам угсаа, биеийн галбир хийц, хэвшил, уналгаа эдэлгээ болон
хурдлах чадвар, үр төлийн чанар зэргээр шинждэг.
Азарга сонгохдоо гол удам гарвалаас гадна толгой хатингардуу, магнай тэнэгэр,
чих урт, хамрын нүх уужим, зовхи зузаан, сормуус урт, цээж өргөн, мундаа өндөр,
хавирганы матаас сайн, нуруу шулуун, зоогоороо ялимгүй бөгтрөгтэй, хөлийн гишгэлт
зөв тэгш, туурай цомбон, хурц ирмэгтэй, борви тэнүүн, сагаг босоо, шилбэ бүдүүвтэр,
гэдэс хэвлий тавиун байх нь зохистой гэж үздэг. Мөн ижил сүргээ сайн цэгцэлж
(толгойлж), гүү хурааж чаддаг, морь, үрээг хасдаггүй сүргээ хамгаалах инстинкт сайтай
байвал сайн гэдэг.
1940-2018 оны хоорондох адууны тоо, сүргийн бүтэц
Адууны тархалт, 1940 он
Адууны тоо, 2358.1 мянга
0
500
1000
1500
2000
2500
3000
3500
4000
4500
1940
он
1945
он
1950
он
1955
он
1960
он
1965
он
1970
он
1975
он
1980
он
1985
он
1990
он
1995
он
2000
он
2005
он
2010
он
2015
он
2018
он
1940-2018 оны хоорондох адууны тоо, сүргийн бүтэц
Бүх адуу Азарга Гүү Өсвөр адуу Бойжуулсан унага
Баруун
бүс 24%
Хангайн
бүс 28%
Төвийн
бүс 28%
Зүүн бүс
20%
АДУУНЫ ТАРХАЛТ, 1940 ОН
Адууны тоо, 2358.1 мянга
1940-2018 оны хоорондох адууны тоо, сүргийн бүтэц
Адууны тархалт, 2018 он
Адууны тоо, 3940.2 мянга
Баруун
бүс 18%
Хангайн
бүс 35%
Төвийн
бүс 22%
Зүүн
бүс 24%
УБ 1%
АДУУНЫ ТАРХАЛТ, 2018 ОН
Адууны тоо, 3940.2 мянга
АДУУНЫ ТАРХАЛТ, 2018 ОН
Адууны тоо, 3940.2 мянга
1940-2018 оны хоорондох адууны тоо, сүргийн бүтэц
Адууны тархалт, 1940 он
0
500
1000
1500
2000
2500
3000
3500
4000
4500
1940
он
1945
он
1950
он
1955
он
1960
он
1965
он
1970
он
1975
он
1980
он
1985
он
1990
он
1995
он
2000
он
2005
он
2010
он
2015
он
2018
он
1940-2018 оны хоорондох адууны тоо, сүргийн бүтэц
Бүх адуу Азарга Гүү Өсвөр адуу Бойжуулсан унага
Баруун
бүс 24%
Хангайн
бүс 28%
Төвийн
бүс 28%
Зүүн бүс
20%
АДУУНЫ ТАРХАЛТ, 1940 ОН
Адууны тоо, 2358.1 мянга
АДУУНЫ ТАРХАЛТ, 1940 ОН
Адуунытоо, 2358.1 мянга
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН24 25
Гүүг сонгон шалгаруулахдаа удам гарвалыг харахаас гадна жил бүр сайн үр
төл өгдөг, сүү арвинтай, хондлой өргөн, сав сайтай, сүүл өтгөн байхыг чухалчилдаг.
Гүүний сүүл өтгөн, бөөн байх нь гэдэс, хэвлээ нөмөрлөн халхалдаг, зүсний хувьд
цагаан бүгээн зүстэй адуу бээрэх нь амархан, бараан зүстэй адуу өлчир зэргийг
харгалздаг байжээ.
Эх малын сан бүрдүүлэх уламжлал. Малчид жил бүр унагалдаг, үр төл сайн
өгдөг, бие томтой, сүү шим арвинтай гүүг сүрэгт үлдээн үржүүлж, адууныхаа чанарыг
арвижуулан, сайжруулдаг уламжлалтай. Адууг үржлийн зорилгоор шилэн сонгосон
бол үржилд тэнцэхгүй гүүг сүргийн нөхөн үржлээс хасч заазалдаг. Хээлтүүлгээр хээл
аваагүй, төл нь амьдрах чадвар муутай төрсөн, гүүний нас хөгширч үржилд ашиглах
боломжгүй болсон, өвчин эмгэг туссан зэрэг шалтгааны улмаас гүүг заазална.
Сүргийн дотроос ашиг шим, үржлийн чанараар тодорсон тохиромжтой хэвшлийн
гүүг үржилд үлдээж, бусдыг тусгаарлах замаар шилэн сонголт хийж эх малын санг
бүрдүүлдэг.
Бэлчээрийн маллагаатай монгол адууны бэлгийн бойжилт 12-24 сарын настайд,
биеийн бойжилт 36-40 сарын настайд явагдана. Нас гүйцсэн адууны амьдын жингийн
70-аас доошгүй хувьд хүрсэн үед байдсан гүүг анхны хээлтүүлэгт оруулдаг.
Монголчууд “Сайн гүү сав сайтай” гэж ярьдаг. Бие хаа тэгш, гэдэс хэвлий томтой,
дэлэн хөхний хөгжил сайтай, сүүтэй гүүнээс гарсан төл нь сайн байдаг. Ийм гүүнээс
гарсан охин төлийг олшруулах замаар эх малын сан бүрдүүлдэг. Нэг азарга адуунд
дунджаар 20-25 тоотой байна. Үүний 30 хувь буюу 7-9 нь гүү байвал зохимжтой.
Өөрийн сайн чанараа үр төлдөө удамшуулан дамжуулдаг, төлөрхөг чанар сайтай
гүүг үржилд дунджаар 15 жил ашиглана. Ер нь монгол гүүг 10-12 жил үржилд ашиглах нь
зохимжтой байдаг.
Гүү хээлтүүлэх, төллүүлэх зохистой хугацаа
Àçàðãà, ã¿¿г ¿ðæèëä àøèãëàõ õóãàöàà òýäãýýðèéí õóâèéí îíöëîã, àð÷èëãàà ìàëëàãàà,
òýæýýëëýãèéí íºõö뺺ñ øàëòãààëíà. Ìîíãîë àçàðãàíä äóíäæààð 10-12 ã¿¿ õóðààëãàæ
12-15 æèë ¿ðæèëä àøèãëàäàã.
Ìîíãîë àäóóны áýëãèéí áîéæèëò 2.5-3 íàñ, áèåèéí áîéæèëò 3-5 íàñ õ¿ðòýë
¿ðãýëæèëäýã. Áýëãèéí áîëîâñðîëòûí íàñàíä õ¿ðýýã¿é ºñâºð ã¿¿, àçàðãûã õýýëò¿¿ëýãò
îðóóëäàãã¿é. Ó÷èð íü õýýë àâñàí áàãà íàñíû ã¿¿íèé ºñºëò çîãñîæ ¿ð òºëèéí õºãæèëä
íºëººëæ, àøèã øèì íü áóóðäàã. Áàãà íàñíû àçàðãûã áèåèéí áîéæèëò ã¿éöýýã¿é ¿åä
õýýëò¿¿ëýãò îðóóëáàë ºñºëò íü ñààòàæ, äàâæàà æèæèã áèåòýé áîëäîã. Òèéìýýñ àçàðãûã
4-5 íàñ, ã¿¿ã 3 íàñ õ¿ðñíèé äàðàà ¿ðæèëä àøèãëàæ ýõëýíý.
ÿ¿ õýýëò¿¿ëãèéí àðãà. Õýýëò¿¿ëãèéã åðäèéí болон зохиомол àðãààð ÿâóóëдаг.
Åðäèéí õýýëò¿¿ëãèéí àðãûã äîòîð íü äóð çîðãèéí, ãàðäàí, àíãèëàí, ñ¿ðýãëýæ
õýñýã÷èëñýí, õàøààëàí õýýëò¿¿ëýã ãýæ 4 õýñýãò õóâààäàã.
Äóð çîðãèéí õýýëò¿¿ëýã. Энэ ¿åä íýã àçàðãàíä äóíäæààð 12-15 ã¿¿ õóðààëãàõ íü
òîõèðîìæòîé áîëîâ÷ õýýëòýã÷, õýýëò¿¿ëýã÷èéí íàñíû áàéäëûã õàðãàëçàíà. Øèíýýð
õýýëò¿¿ëýãò îðîõ áàéäñàí ã¿¿ã á¿ä¿¿í áóþó àõèìàã íàñíû àçàðãàíä, õºãøèí ã¿¿ã çàëóó
àçàðãàíä ãèøã¿¿ëíý. Íàñ ã¿éöñýí àçàðãàíä 15-20, ñî¸îëîí àçàðãàíä 6-8, õÿçààëàíä 3-4
ã¿¿ ¿¿íèé 2-3 íü àõèìàã íàñíû ã¿¿ áàéõ íü òîõèðîìæòîé. Õºãøèí þìóó õóðäàí, óÿäàã
àçàðãàíä õóðààëãàõ ã¿¿ã 5-ààñ õýòð¿¿ëýõã¿é áàéõ. Äóð çîðãèéí õýýëò¿¿ëãèéí ¿åä àçàðãà
ººðèéíõºº ¿ð òºëèéã ñ¿ðãýýñ õàñàæ áàéãàà ýñýõýä õÿíàëò òàâüæ áàéäñàí ã¿¿ã òîõèðîõ
àçàðãàíä íü õóðààëãàæ áàéâàë çîõèíî.
Ãàðäàí õýýëò¿¿ëãèéí àðãà. ¯ðæëèéí ÷àíàð ñàéòàé àçàðãààð îëîí ã¿¿ õýýëò¿¿ëýõ
áîëîìæ ºãäºã. Õ¿íèé õÿíàëòûí äîð òóðøèã÷ àçàðãààð èëð¿¿ëñýí îðîîòîé ã¿¿ã ãàðäàí
õýýëò¿¿ëýãò àøèãëàæ áàéãàà àçàðãàíä 1-2 óäàà ãèøã¿¿ëýýä ñ¿ðýãò íü íèéë¿¿ëýõ,
äàðààãèéí ºäð¿¿äýä îðîî íü õýâýýð ¿ðãýëæèëáýë ºíæººä äàõèí ãèøã¿¿ëíý. Ãàðäàí
õýýëò¿¿ëãèéí ¿åä íàñ ã¿éöñýí àçàðãàíä 35-40 ã¿¿ íîãäîõîîð òîõèðîîã õèéíý.
Àíãèëàí, ñ¿ðýãëýæ õýýëò¿¿ëýõ àðãûã õóðäàí óäàìòàé ¿ðæëèéí àäóóíä õýðýãëýäýã.
Èíãýõäýý àíãèëàëòûí ìàòåðèàëä òóëãóóðëàí àçàðãà, ã¿¿íèé àíãè óäàì, óãñàà, ãàëáèð
õèéö, áèå öîãöîñ, õýâøèë, íàñíû áàéäëûã õàðãàëçàí ã¿¿ã àçàðãàíä õóâààðèëàí
õóðààëãàäàã. ÿ¿ã àíãèëàí ñ¿ðýãëýæ àçàðãàíä õóðààëãàõäàà òóñãàé õàøààíä õàìò
õàøèæ, èæèëñ¿¿ëýí äàñãàñíû äàðàà ñ¿ðãýýñ ÿëãàí áýë÷ýýðò ãàðãàíà.
Èíãýæ àíãèëæ ÿëãàñàí àäóóã àçàðãà àçàðãààð íü òóñãàé ìàëëàíà. Ýíý àðãààð
ã¿¿ õýýëò¿¿ëýõäýý íýã àçàðãàíä 20-25 ã¿¿ õóðààëãàæ áîëíî. Õàðèí àíõ õýýëò¿¿ëýãò
àøèãëàæ áàéãàà áîëîí íàñ àõèñàí àçàðãàíä 12-15 ã¿¿ íîãäóóëíà.
Õàøààëàí õýýëò¿¿ëýõ àðãààð çºâõºí òîõèðóóëàí ñîíãîñîí àçàðãà, ã¿¿ã õýýëò¿¿ëíý.
Ñîíãîñîí ã¿¿ã èæèëññýí àäóóíû õàìò òóñãàé õàøààíä îðóóëæ òîõèðóóëàí ñîíãîñîí
àçàðãàòàé íèéë¿¿ëíý. Õýðýâ àçàðãà îðîîòîé ã¿¿ã îëæ 1-2 óäàà ãèøãýâýë àäóóã
áýë÷ýýðò ãàðãàíà. Øààäëàãàòàé ¿åä ¿ðæëèéí ñ¿ðýãò òóðøèã÷ àçàðãà òàâüæ îðîîòîé
ã¿¿ã èëð¿¿ëýýä ò¿¿íèéã òîõèðóóëàí ñîíãîñîí àçàðãàíû õàìò õàøèæ 1-2 óäàà ãèøã¿¿ëýí
ñ¿ðýãò íèéë¿¿ëýõ õýëáýðýýð õýýëò¿¿ëãèéí àðãûã çîõèîí áàéãóóëæ áîëíî.
Õàøààëàí õýýëò¿¿ëýõ àðãûí ¿åä íýã àçàðãààð 25-30 ã¿¿ õýýëò¿¿ëýõ áîëîìæòîé.
Õýýëò¿¿ëãèéí àëü ÷ àðãûã õýðýãëýсэн àçàðãыг àìðààõ, àð÷èëãàà ìàëëàãààíû ñàéí
íºõöºëä áàéëãàõ, ñ¿ðãýýñ íü òóñãààðëàí íýìýãäýë òýæýýë ºãºõ çýðãýýð àíõààð÷
àæèëëàõ íü ÷óõàë áàéäàã.
Гүү барьж үрс гаргах
Гүү барих, үрс гаргах, цацал өргөх нь адуун сүргийн их баяр, айраг цагаа
дэлгэрснийг илтгэх бэлэгдэлт ёслол юм. Монголчууд гүүг ихэвчлэн зуны эхэн сарын
бар өдөр барьж, намар нохой өдөр тавьдаг. Гүүний үрсийг гол төлөв буд, сумьяа гаригт
ёсолно. Анх унага барихдаа соргог сэрмүүн бэлчээртэй, ус хужиртаа ойр, шинэ нутагт
бууж унаганыхаа зэлийг татаж, уурганы хуйвны угсуурганд баярын бэлэгдэл болсон
улаан утас буюу хадаг уяж ууган унагаа эхлэн уургалж, ногтлож зэллэдэг. Ингээд
гүүгээ саана.
Гүүний үрс гаргах ёслол нь гүүг анх барьсан өдөрт эсвэл айраг иссэний дараа хийх
хоёр янз байдаг. Үрс гаргах ёслолд ойр хавийнхан идээтэй ирж, үрс гаргаж буй айл ч
идээ цагаа бэлтгэн үрс гаргах ёслолыг гадаа гүүн зэлний дээд талд эхлүүлдэг. Цагаан
эсгий дэвсэж ширээ засан идээ, мах шүүс тавьж, ширээний өмнө сая шинэ саасан
хувинтай сүү саам айраг, ишинд нь 5 өнгийн хадаг уясан цацлын хамт тавина. Энэ үед
гэрийн эзэн уяан дээрээс 5-9 морь тоолж гаргаад өөрөө нэгийг унаж, бусад хүмүүсийг
дагуулан гэрийн үүдэнд очиход гэрийн ахмад настан буюу гэргий нь мөнгөн аягатай
сүү барина. Тэдгээр морьтонгууд сүүг амсаад гэрийг нар зөв тойрон зэлний тэндэх
эсгий, идээний дэргэд ирэхэд гэрийн эзэн мориноосоо бууж, хувинтай саалийг хадаг
уясан уургандаа өлгөөд хоёр номхон морьтой хүнд дамжуулах буюу залуусаар явган
дамнуулж зэл тойруулдаг.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН26 27
Сүүг зэл тойруулж эхлэхэд дунд нь цагаан морьтой хүн дагаж сүүнээс цацлаараа
хутган цацал өргөж үрс гаргах цацлын үгээ хэлж, зэлээ нар зөв гурвантаа тойрч “цээн
цод” хэмээн уянгалуулан дуудна. Цацал өргөсний дараа азарганы дэлэнд хадаг
зүүж мялаана. Үүний дараа морьтонгууд мориноосоо бууж, тэр айлын хотыг нар зөв
эргээд уургаа газар хүргэлгүй явж, зэлний дэргэд байгаа идээ, мах шүүсийг хэдэн
хүн дамжлан ирэх бөгөөд замдаа 3 удаа үдлүүлэн авчирна. Үдлэн амрахдаа “бууяа,
бууяа”, хөдлөхдөө “нүүе ээ, нүүе ээ” гэж хэлдэг. Гэрийн үүдэнд ирээд Үрсийн идээ
хүргэж ирлээ гэж гэрийнхэнд мэдээлнэ. Ингэхэд гэрийн эзэн гарч ирээд “Сайн явж
ирэв үү? Хаана үдлээд, хаана хоноод ирэв? гэхэд үрсийн идээ хүргэж ирсэн хүмүүсийн
нэг нь тэр хавийн өгөөмөр баян нутаг усны нэрийг хэлж, тэнд хоноод энд үдлээд ирлээ”
гэснээр гүүний үрсийн найр эхэлдэг.
Намрын адаг сар шувтарч, хүйт орж эхлэх үед тогтсон өдөр гүү тавих ёс гүйцэтгэж
гүүгээ тавьдаг. Товлосон өдөр бүх адуугаа хурааж гүүн зэлэн дээр сан тавина. Гүүгээ
сааж, унаганыхаа ногтыг мулталж дуусаад зэлээ эвхэж гадсаа сугалан нүх рүү нь
сүү дусаан арвай будаа хийнэ. Энэ нь ирэх жил адуу өсөж, айраг сүү элбэгшихийг
бэлгэдсэн ёс юм. Гүү тавьж буй айл айргаа базааж бэлтгээд зочидтойгоо найрладаг.
Найранд ерөөл, дуу, наргиа, тоглоом үүсгэн нэгэн жилийн дэлгэр цагийн төгсгөлийн
баярыг тэмдэглэдэг.
Төл, өсвөр малын удамшил, ашиг шимээр үнэлэх
Унага нь төрөхдөө өөрсдийн эцэг эхийн галбир хийц, зүс гэх мэт төсөөтэй шинж
тэмдгийг агуулж байдаг бөгөөд үүнийг удамших гэж нэрлэдэг. Эцэг эхийн хувийн сайн
шинжүүд үр төлдөө дамжуулах үзэгдэл нь удамших чанар юм.
Удамших чанар өндөр, хувьсал аажим явагдах тусам адууны амьдрах чадвар
дээшилж, тухайн сүрэг хорогдол багатай болдог нь амьдарлаар батлагдсан. Тухайлбал,
малчид маань хурдан удмын адууны ашигтай шинжүүд үр төлдөө удам дамжиж буйг
гярхай олж хараад энэ чиглэрээр түлхүү үржүүлж хурдтай болж байсан олон түүх
байдаг.
Àçàðãûã õî¸ðîîñ äîîøã¿é õýýëò¿¿ëãèéí óëèðàëä àøèãëààä áîéæóóëñàí á¿õ òºëººð,
ã¿¿ã õî¸ð æèëèéí òºëººð ¿íýëдэг. Ингэхдээ уíàãàны галбир, зүс, өсөлт хөгжилтийг
анхаардаг.
Адуу хөнгөлөх аргууд. Мал хөнгөлөх нь эх мал, эцэг малын тэнцвэрийг тогтоож
буй хэрэг юм. Унагыг үрээ болгож байж хөнгөлдөг. Малыг зуны эхэн сарын шинийн
нэгэн юмуу арван тавны өдөр хөнгөлнө. Уламжлалт аргаар хөнгөлөхөд хурц иртэй,
нарийн үзүүртэй нимгэн хутгыг ашиглаж ирсэн. Тэр хутгаа хадганд ороогоод нандигнан
хадгалж зөвхөн мал хөнгөлөхөд хэрэглэнэ. Мал хөнгөлсөн айл гурван хоног гадагш нь
сүү, цагаан идээ, архи сэлтийг гаргахгүй хатуу цээртэй. Цээрийн хугацаанд идээ будаа
гадагш гаргавал малын засаа хүндэрч гарз гарна гэж үздэг.
Адууг хөнгөлөх ажил хавар, намрын улиралд адуунд ээлтэй өдрийг сонгон
явагдана. Хөнгөлсөн адууг тавихдаа “Өднөөс хөнгөн, сумнаас хурдан хүлэг болоорой”
хэмээн ерөөдөг заншилтай. Бага насны үрээг засаж хөнгөлөх явцад цус алдаж, хавдар
үүсгэдэг тохиолдол гарна. Үүнийг соёнготох гэдэг. Энэ нь засаж хөнгөлөх үед үс, ноос,
шороо зэрэг бохир орсноос үүсдэг өвчин юм. Ийм үед засааг нь буцалгаж уулгах,
зандангаар утах зэрэг зан үйлийг хийдэг байжээ.
Сүүлийн үед адуу хөнгөлөх орчин үеийн аргууд дэлгэрсэн. Үрээг хөнгөлөхийн
тулд эхлээд ямар аргаар хөнгөлөвөл тохиромжтойг үзэж тодорхойлно. Адууг голцуу
нээлттэй аргаар хөнгөлдөг. Хөнгөлөх адууг эхлээд унагаж бэхлэн хөдөлгөөнгүй
болгоно. Азаргыг төмсгийг нь бүрмөсөн авах, үлдээж хөнгөлөх хоёр арга байдаг.
Төмсөгийг авахгүйгээр гүнд нь химийн бодис тарих, хөвчирхийг арьсны доогуур
утсаар боох, арьсны гаднаас тусгай бахиар хавчиж няцлан хуухнагт нь үлдээж хатааж
болдог. Гэвч эдгээр арга нь зөвхөн үр боловсрох процессыг л зогсоож чаддаг ба
бэлгийн бусад рефлексийг гүйцэд арилгаж чадахгүй.
Адууг хөнгөлөхдөө хуухнагийг ярж төмсөгийг хэтний хамт авах задгай аргыг голдуу
хэрэглэдэг. Үүний тулд хуухнагийг заадсаас 1,5 см-ийн зайтай төмсөгний урд үзүүрээс
хойт ирмэг хүртэл зүснэ. Төмсгийг ярж гаргасны дараа хэтний хамт зантаар хавчиж,
тас огтолно. Тасалж буй бахиа тодорхой хугацаанд хавчиж байлгадаг. Бахийг аажим
авсны дараа хуухнагны шарханд иод түрхэж, үрэвслийн эсрэг антибиотикийн нунтаг
цацалага цацна. Зориулалтын бахь буюу зантаар засах арга нь цусны судсыг сайн
бөглөж, цус алдах хүндрэл гардаггүй учраас практикт өргөн хэрэглэдэг.
Сүрэглэх. Нэг азарганд хамаарагдаж байгаа адууг “азарга адуу” гэж нэрлэдэг.
Азарга адуу буюу бүлэг адууг хэд хэдэн гүү, унага, даага, шүдлэн байдас, үрээ, хааяа
морь оролцсон удмын бүлүүд бүрэлдүүлнэ. Нэг азарга адуунд дунджаар 15-20 гүү,
тэдгээрийн бүлд хамаарагдах унага, даага, шүдлэнг оролцуулан тооцвол нэг азарга
адуу 30-40 адуунаас бүрэлддэг байж болох юм.
Орооны үед азарга өөрийн харьяалалд байгаа өөрийн удмын бэлгийн бойжилт
гүйцсэн байдсыг бүлгээсээ хөөн хасдаг. Хасагдсан байдсыг удмын бус азарга өөрийн
бүлэгтээ нэгтгэн хурааж захирдаг. Нэг жилийн дотор тодорхой тооны байдас, гүүг
хураан авч бүлэгт байх адууны тоог нэмэгдүүлж, мөн тодорхой тооны байдсыг бүлгээс
хасаж тоог цөөрүүлж байдаг.
Азарга өөрийн гүүг бүлгээс салж явахыг хатуу хориглож чаддаг. Бүлгийн дотор морь
байх эсэхийг азарганы зан араншин шийдвэрлэнэ. Энэхүү төрөлх зан араншингаараа
монгол адуу төрлийн нийлүүлгээс ангид байж чаддаг сүрэг юм.
Монголчууд адуугаа зүс, тамга, нас шүд, онцгой содон шинж тэмдэг, зан араншин
гэх мэт олон шинж тэмдгээр ялган таньж ирсэн түүхэн уламжлалтай.
Зүс. Адууны үсний ерөнхий өнгийг зүс гэж нэрлэдэг. Адууг эрэлчин хүн зүсээр нь
сурагладаг, зүсийг зөв мэдэх, таних нь чухал. Зүс нь адууны ялгагдах тэмдгүүдийн
нийлбэр цогц юм. Монгол адууны гол төлөв хээр, хар, хүрэн, зээрд, хул, хонгор зүс
голлох боловч бусад зүс тодорхой хэмжээгээг тохиолдоно.
Адууг зүслэхийн өмнө түүний өнгөнд нөлөөлдөг үсийг будсан пигмент, гэрлийн
хугаралт, үсний ширхэгүүдийн дотоод бүтэц зэргийг мэдэх хэрэгтэй. Пигментүүд
арьсны зарим хэсгүүдэд тарснаар содон тэмгүүд бий болдог. Адууг зүслэхдээ үндсэн
зүсийг зөв тогтоох хэрэгтэй. Үндсэн зүс нь хар, хээр, зээрд, хонгор, бор зэрэг олон янз
байх ба эдгээрээс зүсний олон хувилбаруудыг бий болгодог.
Àäóóíû ç¿ñ íàñàà äàãàæ ººð÷ëºãäºõ îíöëîãòîé. Ýíý íü ÿëàíãóÿà áàãà íàñíû àäóóíä
òîäîðõîé èëýðíý. Жишээ нь цагаан зүстэй адуу эхээс төрөхдөө хар бараан зүстэй,
хар зүстэй адуу эхээс төрөхдөө хөх саарал зүстэй байдаг. Унаганы хөөвөр гуужисны
дараа богино хугацаанд арай өөр өнгийн үс ургаж үндсэн зүс нь сайн тодорч ирнэ. Мөн
адуу хөгшрөх явцад буурал, цагаан үс ургаж зүсний туяаралтыг өөрчилдөг зэргийг
харгалзан адууны зүсийг хянуур, нямбай, зөв тогтоох нь чухал юм.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН28 29
Зүсний тодорхойлолт
Зүс Туяаралт Тодорхойлолт
Зээрд
Хүрэн,
цавьдар,
зээрд
Их бие, хөлийн өнгө нь адилхан, дэл сүүл нь мөн ижил
өнгөтэй боловч арай шаравтар туяатай, зарим адуунд ийм
зүс алтархаг туяатай байх нь элбэг тохиолдоно.
Хүрэн Мөн адил
Их бие нь хүрэн өнгөтэй, дэл сүүл нь их биеэсээ арай
бараан, бага зэрэг хар зүстэй байна.
Цавьдар Хүрэн
Их бие нь хүрэн, биедээ голдуу толботой, дэл сүүл нь цагаан
буюу утааны өнгөтэй байна. Бас хээр зүстэй ойролцоо
боловч дэл сүүл нь цагаан буюу утааны өнгөтэй байна.
Хээр
Хар ба шар
хээр
Их бие толгой нь янз бүрийн туяатай хүрэн өнгөтэй, дэл
сүүл нь болон хойт урд хөлийн шилбэ нь хар
Хар - Их бие, хөл, дэл, сүүл нь хар
Хар халтар -
Бүх их бие нь хар, нүдний эргэн тойрон, хацар, цавь нь
халтар туяатай байна.
Түлэнхий
хар
-
Үсний үзүүрт нь түлэнхий мэт учраас адууны их бие нь бохир
хүрэн өнгөтэй байхад толгой, хөл нь хар байна.
Хонгор
Хүрэн-цайвар
шар хээр
Их бие, толгой нь янз бүрийн туяатай, алтан шарга буюу
элсний өнгөтэй адил, шилбэ, дэл сүүл их биеийнхтэй адил
эсвэл арай бараандуу байх ба гол нуруугаараа хар судалтай
байх нь энэ зүсний заавал байх тэмдэг биш.
Шарга -
Хонгорын адил туяатай боловч дэл сүүл нь цайвар, хөл
толгой нь их биетэйгээ адил өнгөтэй, төрөлхийн шил шиг
гялгар нүдтэй. Цайвар шарга, шарга зүс тохиолдоно.
Саарал -
Их бие нь хөх саарал, толгой шилбэ, дэл сүүл нь хар,
мундаанаасаа эхлэн сүүлнийхээ угийг хүртэл нуруугаа
дагасан хар судалтай. Даландаа болон шилбэнээсээ дээш
хөндлөн хар судалтай байх тохиолдол бий.
Хул
Хээр зээрд
хонгор хул
Их биеийн туяарах өнгө нь хурц биш, цайвардуу бүдэг,
толгой нь үндсэн зүсээрээ байна. Хөлийн шилбэнүүд
бидэртэй байдаг. Харин хул зээрд зүсэнд нуруугаараа хар
судалтай байна.
Бор, цагаан Толботой, бор
Хар бор, улаан бор, бор шарга, бор зээрд зүснүүд
тохиолдоно. Бор цоохор цагаан бор адууг хамааруулна.
Буурал -
Толгой хөлнөөс нь бусад бүх биеэр нь цагаан үс жигд
холилдон ургасан байна. Буурал адуу цагаан болж
хувирахгүй.
Алаг
Зээрд, хээр,
хар
Их биеийн ямар нэгэн үндсэн өнгө дээр цагаан үсэн
толбонууд бий болсон байна. Хөл нь бараг бүгдээрээ буюу
хагас нь цагаан байна.
Цоохор - Их биеийн цагаан өнгө дээр олон жижиг бараан толбо буюу
хар өнгө дээр цагаан толбонууд гарсан байдаг.
Ìîíãîë àäóó áàðààíäóó ç¿ñòýé áîëñîí íü íýã òàëààñ ìàíàé ºâºã äýýäýñ àæ àõóéí
õýðýãöýýíèé ¿¿äíýýñ øèëýí ñîíãîëò, çîðèóäûí øàëãàðóóëàëòûã õèéæ èðñíèé ¿ð ä¿í,
íºãºº òàëààñ ýõ ãàçðûí ýðñ òýñ óóð àìüñãàëòàé íºõöºëä óã àìüòíû ç¿ãýýñ íàðèéí
çîõèöñîí áàéãàëèéí øàëãàðëûí ç¿é òîãòîë þì. Ìàíàé îðíû ºðãºí óóäàì íóòàãò òàðõñàí
ìîíãîë àäóóíû ç¿ñ íü ãàçàð á¿ð õàðèëöàí àäèëã¿é õàðüöààòàé áàéíà.
¯¿íèé øàëòãààí íü îðîí íóòãèéí öàã àãààðûí îíöëîã, òóõàéí á¿ñ íóòàãò ¿å óëèðàí
àìüäàð÷ èðñýí õ¿ì¿¿ñ àäóóã àëü íýã ç¿ñýýð íü øèëýí ñîíãîæ ¿ðæ¿¿ëæ áàéñàíòàé
õîëáîîòîé. Æèøýý íü Õºâñãºë àéìãèéí Äàðõàä ÿñòíû íóòàã Ðèí÷èíëõ¿ìáý, Óëààí-óóë,
Áàÿíç¿ðõ ñóìäûí àäóóíû çîíõèëîõ õýñýã íü (60 îð÷èì хувь) öàãààí ç¿ñòýé áàéäàã. ̺í
Ñ¿õáààòàð àéìãèéí Äàðüãàíãà ÿñòàíãóóä 1911 îíîîñ ºìíº àäóóã ç¿ñ ç¿ñýýð íü ñ¿ðýãëýí
ìàëëàäàã áàéæýý.
Монголын нууц товчоонд 33 агт морьдыг зүсээр тодорхойлон бичсэн байдаг.
Тухайлбал, Бодончарын орогшун хул, Боорчийн бөгтөр хонгор, хурдан саарал,
Жамухын хар хул гэх мэт Эдгээр морьдын “...Жамухаас Тэмүүжинд найр тавьсан
ишгэн цагаан, ... Итүргэний алтан эмээлт хар, ...8 шаргыг эргүүлэн хөөхөд гүйцэх
шахсан улаан дээлтийн цагаан...” гэсэн 2 цагаан, ганц хар морьдоос бусад нь хул,
хонгор, халиун, саарал, ухаа, зээрд, цавьдар гэх мэт завсрын зүсний морьд байсан нь
сонирхолтой. Ер нь монголчууд азарга тавихдаа хар, цагаан зүсийг дээр үеэсээ ихэд
цэрлэдэг байсны жишээ энэ юм. Иймээс ч ардын дунд “Ханасан бол хар азарга тавь,
Цадсан бол цагаан азарга тавь” гэсэн хэлц үг ч байдаг.
Мөн 1928-1988 он буюу 60 жилийн хугацаанд улсын баяр наадмын айраг түрүү
авсан 1800 морьдыг зүсээр ангилж авч үзвэл нарны гэрэл ойлгодог завсрын зүсний
буюу хул, хонгор, хүрэн, зээрд, саарал, халиун, цавьдар, ухаа, буурал гэх мэт зүсний
морьд 65,0 хувь, нарны гэрэл, илчийг их шингээдэг хар бараан зүсний морьд 12,4-22,6
хувийг эзэлж байна гэсэн судалгаа байдаг.
Тамгалах. Адуу малд тэмдэг болгон хайрах хэрэгслийг “Тамга” гэнэ. Тамгыг
ерөнхийд нь үндсэн тамга, хувилбар тамга гэж хуваадаг. Агуулга, хэлбэрээр нь:
⌘	 Амьтан, ургамлыг дүрсэлсэн тамга
⌘	 Багаж зэвсгийг дүрсэлсэн тамга
⌘	 Од, гариг бусад зүйлсийг дүрсэлсэн тамга
⌘	 Эдлэл хэрэглэлийг дүрсэлсэн тамга
⌘	 Үсэг дүрсэлсэн тамга гэх мэт ангилдаг.
Амьтны дүрстэй тамга Àæëûí áàãàæ õýðýãñëýýð
íýðëýñýí òàìãà
Ширээтэй загасан тамга
Загасан тамга
Нүдтэй загасан тамга
Адууны тархалт, 2018 он
Адууны тоо, 3940.2 мянга
Ширээтэй загасан тамга
Загасан тамга
Нүдтэй загасан тамга
Олмон тамга
Жинстэй тамга
Дэгээн тамга
Баруун
бүс 18%
Хангайн
бүс 35%
Төвийн
бүс 22%
Зүүн
бүс 24%
УБ 1%
АДУУНЫ ТАРХАЛТ, 2018 ОН
Адууны тоо, 3940.2 мянга
Formatted: Font: A
Олмон тамга
Жинстэй тамга
Дэгээн тамга
Адууны т
Адууны то
Ширээтэй зага
Загасан тамга
Нүдтэй загаса
Олмон тамг
Жинстэй та
Дэгээн тамг
Баруун
бүс 18%
Хангайн
бүс 35%
Төвийн
бүс 22%
Зүүн
бүс 24%
УБ 1%
АДУУНЫ ТАРХАЛТ, 2018 ОН
Адууны тоо, 3940.2 мянга
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН30 31
Малын тамга нь алдсан, хулгайлагдсан, бусдын малд нийлсэн малыг ялган танихад
хууль цаазын ач холбогдолтой баримт нотолгоо болж өгдөг. Иймээс малчин ардын
дунд “Алд биед ам гэрч, Адуу малд тамга гэрч” гэдэг үг гарчээ.
Тамгыг хамгийн сайн уран дархнаар, өөрийн санасан шан хөлсийг өгч хийлгээд
сайн өдрийг сонгон гэрийн эзэн өөрөө гэртээ авч ирж, мал тамгалахын өмнө тамгаа
галд ариусгаж, сүү цагаан идээгээр мялаагаад хадгаар уяж ороогоод газар хүргэхгүй
байрлуулдаг. Өдрийн сайныг харж өлзий дэмбэрэлтэй өдрийг сонгон малаа тамгалдаг.
Адууг голдуу бага насанд нь намрын сүүл сард эсвэл адуу агтлах үеэр тамгална.
Тамгалахдаа аргал хөрзөнгийн галд сайн улайсгаж, үс ноос нь бүрэн хуйхлагдан
арьсны өнгөн хэсэг түлэгдэхээр, малын биед гэмтэл учруулахгүйгээр тэгш хөнгөвтөр
дарна. Үүнийг адуу тамгалах халуун арга гэдэг. Хамгийн эхний адууг гэрийн эзэн
өөрөө, эсвэл нутаг усандаа нэр хүндтэй өндөр настнаар тамгалуулдаг. Тамгыг аль
болох нүдэнд харагдах, зузаан булчинлаг газарт, тухайлбал адууны зөв, буруу талын
гуя, ташаанд дардаг.
Унага тамгалах айлд саахалт айл, нутаг усныхан цугларч тамгалах унага барьж
хөдөлгөөнгүй бэхлэн зөв, сайхан тамгалдаг уламжлалтай. Тухайн айл өөрийн тамгаар
бүх адуугаа тамгална. Тамгаа газарт хаях, дээгүүр нь гишгэн гарахыг хатуу цээрлэх
бөгөөд мал барагдана гэж үздэг. Хэрэв адуугаа худалдах бол сүүлний хялгаснаас
сугалан авч тамганы ишинд уядаг. Энэ нь малын хишиг буяныг тамгандаа авч үлдээж
буй билэгдэл юм. Адууг тамгалж дуусах үед сүүлийн адууг тамгалахдаа “Тамгалсан
адуу маань тал бүрхэж, тэмдэглэсэн адуу маань тэнгэрийн од шиг өсч үржээрэй”
хэмээн ерөөнө. Адуу тамгалсан халуун тамгыг сүүнд сойж хөргөөд хадгаар ороож
гэрийн баруун талд бурхан шүтээний зүүн биед хананы толгойноос өлгөж хадгална.
Адуу тамгалахаар ирсэн хүмүүсийг гэрт урьж сүү амсуулан цагаан идээ, цай, хоолоор
дайлан найрладаг.
Адуу шүдлэх. Ìîíãîë÷óóä äýýð ¿åýñ àäóóíû íàñûã ø¿äíèé óðãàëò, ººð÷ëºëòººð íü
òîäîðõîéëæ èðñýí áàéíà. Àäóóíû ýðõòýí ñèñòåì äîòðîîñ õàìãèéí èõ ººð÷ëºãääºã íü
ø¿ä þì. Àäóóíû ø¿ä íü áýë÷ýýðèéí ºâñ óðãàìëûã ¸çîîðîîð íü òýãø õàçàæ èäýõýä
çîõèëäñîí á¿òýöòýé áàéäãààðàà îíöëîãòîé. Àäóóíä óíàãàí áóþó ñ¿¿í ø¿ä óðãàõ,
ýëýãäýæ òýãøðýõ, óíàæ áàéíãûí ø¿äýýð ñîëèãäîõ, áàéíãûí ø¿äíèé öºãö ýëýãäýæ
õýëáýð íü ººð÷ëºãäºõ, öºãö á¿ðýí àðèëàõ áàéäëààð ò¿¿íèé íàñ, ¿ðæèëä àøèãëàõ
õóãàöààã òîãòîîäîã.
Íàñ ã¿éöñýí àäóó äýýä ýð¿¿íäýý ¿¿äýí ø¿ä 6, ñî¸î 2, àðàà 6+6, äîîä ýð¿¿íäýý
¿¿äýí ø¿ä 6, ñî¸î , àðàà 6+6, íèéò 40 ø¿äòýé. Зарим адуунд арааны орчимд жижиг
шүд гардаг түүнийг аранга гэж нэрлэдэг. Арангатай адуу өвдөж турдаг учир арангийг
авч хаядаг.
Äýýä ýð¿¿ = ¯ø 6 + Ñî 2 + Àð 6+6
Äîîä ýð¿¿ = ¯ø 6 + Ñî 2 + Àð 6+6
Õàðèí ã¿¿ ñî¸îã¿é ó÷èð 36 ø¿äòýé áàéäàã. Õààÿà ñî¸îòîé ã¿¿ òààðàëääàã áºãººä
ò¿¿íèéã ýðìýã ã¿¿ ãýæ íýðëýäýã.
Äýýä ýð¿¿ = ¯ø 6 + Àð 6+6
Äîîä ýð¿¿ = ¯ø 6 + Àð 6+6
Óíàãà ýõýýñ ø¿äã¿é ãàðàаä 7-14 хоногт ãîëûí 2 ¿¿äýí ø¿ä, 15-20 õîíîãò äóíä 2 шүд,
6-7 сартайд захын 2 үүдэн шүд óðãàíà. Óíàãà 9 ñàðòàéä á¿õ íÿëõûí ¿¿äýí ø¿ä óðãàæ
ã¿éöýí ¿¿äýí ø¿ä 12, ñî¸î 4, àðàà 12, á¿ãä 28 ø¿äòýé áîëñîí áàéäàã. Сүүн шүд гарснаас
хойш 10-12 сартайдаа голын хоёр, 12-14 сартайд дунд хоёр, 14-25 сартайд захын
хоёр шүд элэгдэнэ. Цаашид 25 сартайд голын үүдэн шүд нь байнгын шүдээр солигдож
гурван насандаа ургаж жигдэрнэ бөгөөд үүнийг малчид “шүдлэн” гэж нэрлэдэг.
Гурав хагас насанд дунд хоёр үүдэн шүд байнгын шүдээр солигдож, дөрвөн
насандаа ургаж гүйцэх тул энэ үеийг “хязаалан” нас гэнэ. Дөрөв хагас насандаа
захын хоёр үүдэн шүд байнгын шүдээр солигдож таван насандаа жигдрэх тул үүнийг
“соёолон” гэнэ. Энэ үед үүдэн шүд бүгд солигдож жигдрээд цөгц нь бүрэн гарах үе
юм. Үүний дараагийн насны морийг хавчиг соёолон хэмээн нэрлэж уралдуулахгүй
өнжөөдөг.
Адууны үүдэн шүдний байрлал залуу насандаа дотогш хомгордуу, хөгшрөхдөө
гадагшаа болдог. Шүдний цөгцний элэгдлээр адууны насыг 12 хүртэл хялбар
тодорхойлно. 12-20 хүртэл насыг шүдний угийн одны элэгдэлт, хавирах гадаргуу,
шүдний хэлбэрээр тодорхойлж болдог. Адууг шүдний элэгдлээр 21 нас хүртэл
тодорхойлдог.
Адууны шүдээр нас тодорхойлоход бас нэг анхаарах зүйл бол шүдний угийн од
юм. Энэ нь үүдэн шүд элэгдэхэд доод үүдэн шүдний хавирах гадаргуу дээр цөгцний
мөрний урд талд шаравтар өнгөтэй судал болон тодордог улаан хүрэн өнгийн будагт
бодис юм.
Энэ од нь 7 насанд голын, 8 насанд дунд, 9 настайд захын үүдэн шүдэн дээр
тодорч гардаг. 10-12 насанд өргөн богино, 13-14 насанд зуйван, 15-18 насанд дугираг,
19-20 насанд гурвалжин, 21-ээс дээш хөндлөн зуйван болж хувирдаг.
Тэсвэр хатуужил. Монгол адуу өл даах, халуун хүйтнийг тэсвэрлэх, олон хоног
унаж эдлэх, алс хол газар явах, уяж уралдуулах, ан гөрөө хийх, аян дайнд явах зэрэгт
тарга тэвээрэг, өнгө зүсээ алдалгүй, эзнийхээ зорьсон хэргийг бүтээхэд хамгийн их
үүрэг гүйцэтгэдэг, монгол хүний үнэнч хань,тэсвэр хатуужилтай мал юм.
Хоол тэжээлийг зөв тааруулсан морь өдөрт 200 км газрыг ядралгүй туулсан
баримт нь Монгол адууны тэсвэртэйг илтгэнэ. Профессор Б.Цэндсүрэн, Гавьяат
малзүйч Д.Самданжац нар даага, шүдлэн насны 6 адууны өл даах чадварыг судалж,
тэжээл өгөлгүй өдөрт амны зуурааг гаргах төдий ус өгөөд хашаанд байлгахад 7 хоногт
жингээ 10-15% алдаад 15 дахь хоногтоо турж эхэлсэн байна.
Од, гаригийг дүрсэлсэн тамга Үсэг дүрсэлсэн тамга
Алхан тамга
Дугуй хүрээтэй алхан
Буруу харсан зуузай
Зөв харсан зуузай
Наран саран тамга
Солбисон хавирган сар
Дан саран тамга
Хөвчтэй саран тамга
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН32 33
Хонины морь өдөрт 70-80 км явж, 120-150 хоног эдлэхэд турж эцдэггүй нь
тэсвэртэйн гэрч юм. Хурдан морийг аль ч бүс нутагт зун дунджаар 20-25 хоног уяж
сойгоод 22-25 км–д уралдахад айрагдсан морьд 1 км замыг 2.08-2.10 минут туулж
байгаа нь хурдлах чадвар, тэсвэр тэвчээртэйг харуулж байгаа юм.
Эх газрын эрс тэс хатуу ширүүн уур амьсгалтай монголын нөхцөлд адуу амьдынхаа
жинг бусад бэлчээрийн маллагааны адуунаас 8-5 хувь бага алддаг нь тэсвэр
хатуужилтайг батална.
Зан араншин. Монголчууд нэг бүл адууг азарга адуу гэдэг. Хэд хэдэн бүл нийлж
сүрэг болдог. Сүргийг азарга удирдаж бэлчээр ус сонгох, гадны халдлагаас хамгаалах,
өрсөлдөх зэрэг үүргийг гүйцэтгэдэг. Монголчууд сүргийн манлайлагчийг цэгц гэдэг.
Адуу төрөлхийн болон олдмол зан араншинтай. Нэрт хоньчин С.Цогтгэрэл “Малчин
хүн толгойлогч малаа сайн таньж, хаана явааг олоод бүртгэж, сүргийн бүрэн эсэхийг
тогтоодог” гэсэн нь сүрэгт хэд хэдэн цэгц байдгийг хэлсэн хэрэг.
Адуу бол эзэндээ номхон, эх нутаг, ус бэлчээрээ төвөггүй олдог. Адууны зан
араншинд хүний нөлөө үүрэг чухал. Адуутай аль болох зөөлөн харьцвал адуу эелдэг
дөлгөөн номхон байдаг. Харин буруу харьцаанаас хазах, цавчих, самардах, булгих,
цанхлах, бусгах, хашигнах, хоргодох, хулжих гэх мэт зантай болдог.
⌘	 Адууны зан араншин олон хэв маягтай. Тухайлбал:
⌘	 Тэжээл идэх үед илэрдэг зан араншин
⌘	 Ивээх зан араншин
⌘	 Сүргийн зан араншин
⌘	 Өрсөлдөх зан араншин
⌘	 Дуурайх зан араншин
⌘	 Биеэ хамгаалах
⌘	 Сонжих, шинжих
⌘	 Бэлгийн зан араншин
Дассан нутагтаа байгаа адуу нутаг гүйх асуудалгүй боловч ус, бэлчээрийг өчүүхэн
төдий зайтай солиход дассан нутагтаа гүйж очдог. Алс хол нутгаас ирсэн адуу бололцоо
гарвал нутаг гүйнэ. Адуунд ногоо, сөл хөөх үеэр буюу хавар 5, 6-р сар, намар 9, 10-р
сард нутаг гүйх зан араншин тод илэрдэг. Энэ нь адууны зөн билэг, санамж, мэдрэмж
сайтайг илтгэж байгаа юм.
Мал, амьтдын биед үйлчлэх илч дулааны хэм цочролын хэмжээнд хүрэхэд зан
араншин хувьсаж, хүйтэн сэрүүнийг хүсэх тэмүүлэл бий болж, илч дулаанаас зугтах
зан араншин тодордог.
Морины явдлууд
⌘	 Жороолох - нэгэн алхамдаа зүүн талын 2 хөл, нөгөө алхамдаа баруун талын 2
хөлийг тус тус зэрэг гишгэж сайвараас хурдан явах явдал.
⌘	 Сайвар - жороотой адил боловч бага алгуурхан явахыг хэлнэ. Дээр сайвар,
доор сайвар гэж бий.
⌘	 Шогшуулах - морь малын алхмаас түргэхэн, хатираас удаан шог шог хийж явах
буюу сүүл хөдөлгөх ч гэдэг.
⌘	 Цогиулах - Энэ явдал нь буруу талын хойд хөл дээр тулж, дараа нь баруун
талын диагналь, өөрөөр хэлбэл буруу талын урд хөл ба зөв талын хойд хөл дээр
тулах, дараа нь зөв талын урд хөл дээр тулах бөгөөд түлхэлт хийж үсэрч газраас
хөндийрөөд буухдаа эхлээд буруу талын хойд хөл дээрээ тулж дараална. Адуу
цогих уед туурай нь газарт бууж байгаа дараалсан гурван чимээ сонсогдоно.
⌘	 Хатируулах - морины урд нэг хойд нэг хөлийг нэгэн зэрэг газар гишгэлэн явах
явдал
⌘	 Давхиулах - цогихын дээд хурдыг давхих гэнэ.
Жороо морь
Адуу нь нэг алхамдаа зүүн талын урд хойд хөлөө зэрэг, нөгөө алхамдаа баруун
талын урд хойд хөлөө зэрэг гишгэж сайвраас хурдан явах явдлыг жороо гэнэ. Адуу
болгонд байдаггүй жороолох энэ өвөрмөц явдал нь эрт үеэс морьтон монголчуудын
ажигч гярхай нүдэнд өртөж улмаар дээдлэн хайрлан, найр наадам, баяр ёслол, гоёлд
унадаг унаа нь болон уламжлагдаж ирсэн өнө эртний баялаг түүхтэй. Нүүдэлчин
монголчууд ахуй амьдралын малч ухаан, гярхайч байдал, туршлагаараа жороо адууны
явдлыг байгалийн үзэгдэл, амьтны хөдөлгөөнтэй зүйрлэн усан тэлмэн жороо, хонин
жороо, тэмээн жороо гэж нэрлэж иржээ.
Унаган жороо. Эхээс төрсөн цагаас жороолж, даага үрээ насандаа ч уг явдлаа
алдахгүй сулдаа жороолохыг унаган жороо гэнэ. Унаган жороог сайн сургаж чадваас
тухайн морины хэвшил, галбир байдлаас хамааран хурдан жороо, тэмээн жороо, бүр
усан тэлмэн жороо ч гарч болно.
Дээгүүр жороо. Хөлөө зөөх зай нь илүүтэй (суга цавь нь сайн тэнийх) тавигдаж
жороолохыг дээрээс авч байна гэх буюу дээгүүр жороо гэнэ. Урд хөлийн самралт,
хойд хөлийн цацалтаар шороог ихээр босгодог, их бярдан зүтгэж байгааг дээрээс авч
байна, сайн жороогийн шинж гэнэ.
Доогуур жороо. Ергөх буюу жирийн хатираас хэтрэхгүй хурдтай жороолохыг
доогуур жороо гэх ба зарим нутагт сайвар явдал ч гэж хэлдэг байна. Голдуу явдал
зөөлөн байх нь элбэг.
Усан тэлмэн жороо. Дөрвөн хөлийн тавилт тэгш нэгэн хэмээр эрч хурдтай, усны
урсгалыг санагдуулам алдахгүй жороолохыг хэлнэ. Ийм жороо морь ховор бөгөөд үнэ
ханш нь өндөр байдаг.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН34 35
Хонин жороо. Хонины явдалтай адил зөөлөн жороолох ба тэгш хэмтэй хурд
таарууг хэлнэ.
Тэмээн жороо. Тэмээ тэших лугаа адил сэгсчээ ихтэй, хурдан жороо морийг
ийнхүү хэлдэг. Жороолох үед хүзүү толгой дээр, гэдгэр харагддагаар нь ялгаж болно.
Манай ард түмэн моринд жороо сургаж буй хүнийг хүндлэх үг сургаал ёсыг үр
ачдаа уламжлуулан ирсэн байдаг. Жороо сургаж буй тохиолдолд замд нь саадгүй тал
хөндий, орчинд байхад морь явдалдаа дуртай дасч байж унаачийн аясаар явдаг.
Жороо морийг хол аянд унадаггүй гол төлөв баяр наадам, гоёлд унаж эдлэх
харьцангуй ойр зайд уралдуулж сорьдог. Жороо сургахдаа морины амаар хэт оролдон
агсруулах болон эргээ хургадаг зан суулгах гэм бий. Мөн хөлд нь хол зайтай өрөөл
хийж унах, тэр байтугай хавтсанд нь шагай хийн эмээллэж мордоод явдлаа өөрчлөн
эрэгцэх үед нь жороо тулгах, жолоог нь дугтчин албадах нь зохисгүй юм. Ийм
тохиолдолд морио ч гэмтээж, согог суулгах муу талтай.
Өнөөг хүртэл баруун Монголчуудын дунд 5, 8, 10 алдын жороо гэж яригдсаар ирсэн.
Тухайн цаг үед Монголчууд хурдны нарийвчилсан хэмжүүргүй хэдий ч сайн жороо
морины гарааны хурдыг хэдэн алд сурны үзүүрийг газар хүргэлгүй жороолж байгаагаар
нь ангилан 5, 7, 8, 10 алдын жороо гэж алдаршуулдаг байжээ. Шалгаруулахдаа баруун
ганзаганаасаа сур эсвэл бугуйлны нэг үзүүрийг уяж, нөгөө үзүүрээс нь эвхэж баруун
гартаа бариад, морио ухасхийн жороолох агшинд эвхээтэй чигээр нь баруун мөрөө
давуулан шидэж тухайн морь жороо явдалдаа хичнээн алд сурны үзүүрийг газраас
хөндийрүүлж байгааг нь харгалзан төдөн алдын жороо морь гэж нэрлэдэг байна.
Монголчуудын алд гэдэг нь дунджаар 168-175 см-ийг хэлнэ.
АДУУГ ХУРДААР НЬ ШИНЖИХҮЙ
Монголчууд мал сүргээ өсгөн үржүүлэх, сонгон шалгаруулах бүхэл бүтэн шинжлэх
ухааныг бий болгожээ. Тэр дундаа адуун сүрэг, морин эрдэнийн тухайд бүр онцгойлон
анхаарч морь шинжих, сорих, уях, сойх өөрийн гэсэн өвөрмөц ухааныг бий болгон
хөгжүүлж, энэ талаар олон зүйл судар шастир бичиглэн зохиож, улируулан хэрэглэж,
уламжлан баяжуулж, гэр өргөөндөө тахисаар ирсэн байна.
Нүүдэлч малчин ард түмний ахуй амьдрал, аж төрөл нь холч, хурдан сайн морьдын
хэрэгцээ шаардлагыг ямагт төрүүлж, тэднийг адуун сүргээ үргэлжид сонгон, зориудаар
шалгаруулан үүлдэр, угсааг нь өөрийн нутаг орон, аж байдал, ахуй нөхцөлдөө
нийцүүлэн сайжруулахыг шаарддаг байжээ. Ингэж агтын сайныг сонгох үйлсэд
наадам цэнгэл нь нэг ёсны тэдний ажлын зорилго, агтных нь хүч тарга, агтачдынх
нь ур ухаан, маллагааны чадварын өсөлт, морь шинжих авъяас мэдлэгийнх нь ахиц
дэвшлийн илэрхийлэл байжээ. Наадам хийж морь уралдах явдал зөвхөн зуны цагт
болж байсан төдийгүй бусад улирлуудад нэгэн адил явуулж байжээ. 16-р зууны үед
бичсэн морины шинжийн нэгэн сударт “Хаврын цагт дэл дүүрэн, зуны цагт салмаатай,
намрын цагт чөмөгтэй, өвлийн цагт өөхөөр уралдвал сайн” гэж бичжээ. Энэ нь жилийн
дөрвөн улирлын алинд ч ялгаагүй морь уралдаж байсныг гэрчилнэ.
Анх халх долоон хошуу нийлж Богдод даншиг гэдэг бат оршил өргөж наадам хийдэг
болсноор долоон хошуу даншиг наадам гэж алдаршсан наадам үүсэн, тогтмолжиж
ирсэн байна. 1778 оноос эхлэн энэ наадмыг Богд хан уулыг тахих иргэний ба шашны
баяр болгож, уг наадмыг Улаанбаатраас баруун хойш 30 км орчим орших Хүйн Долоон
худаг гэдэг газарт хийх болжээ. Хожим нь наймдугаар Богд наадам цэнгэлд дуртай
байсан тул дурыг нь дагуулан жил бүр даншиг өргөж, их наадам хийдэг болжээ.
Ардын хувьсгалын нэг жилийн ойн баяраар 1922 онд онд их жолоодогч жанжин
Д.Сүхбаатарын үүсгэл санаа оролцоогоор Ардын хувьсгалт цэргийн наадмыг тэр
цагийн Нийслэл хүрээний дэргэд Богдхан уулын ар Туулын урд хөвөө “Буянт ухаа”
хэмээх газар анх удаа хийж уг наадмыг ард нийтийн чанартай явуулсан билээ.
Хувьсгалын эхний жилүүдэд зөвхөн их морь дунд морь, бага морь гэж гурван
насны морь уралддаг байснаа 1960-аад оноос эхлэн зургаан насны морь, зарим жил
жороо морь уралдах боллоо. Улсын наадамд 18,000-19,500, сумын наадамд 140-146
мянган морь жилд уралддаг байна. Нөгөө талаар улс, аймгийн наадамд олон морь
түрүүлж, айрагдуулсан уяачдад улс, аймгийн цол өгч байна. Сүүлийн жилүүдэд аймаг,
бүс нутаг, сумаараа нийлж жилийн аль ч улиралд олон арван наадам зохион байгуулж,
түрүүлсэн морьдын эзэнд өндөр бай шагнал олгодог шижиг тогтлоо. Энэ нь хурдан
хурц морьдоо олж таних, уяж сойх, уралдуулах арга ухаанд олон нийтийг хөтөлсөн
арга хэмжээ юм.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН36 37
Хурдан морины шинж
Манай малчин ардууд олон үеийн турш хийсэн цөхрөлтгүй ажиглалтынхаа үр
дүнд хурдан морь таних, уяж сойх талаар асар их туршлага хуримтлуулжээ. Хурдан
морийг шинжиж танина гэдэг тэр болгон бодитой биш, морь морины бие бялдраас
болж харилцан адилгүй байна. Гэвч ойролцоо нөхцөлд орших нэг үүлдрийн адуунд
тухайлбал, монгол адуунд хурдан сайн морины шинж ерөнхийдөө ойролцоо байна.
Хурдан морийг гадаад, дотоод, нууц гэсэн гурван шинжээр шинжинэ.
Гадаад шинж
Аливаа амьтны ашиг шим, бяр чадал, хурд нь уул амьтны галбиртай холбоотой
ба харин түүнээс бүрэн шалтгаалдаг тухай эдүгээ шинжлэх ухааны үүднээс төгс
тогтоогдсон зүйл байхгүй байна. Гэвч аль ч үүлдрийн ямар ч адуу нэг бол ажлын өндөр
бүтээмжийг илрүүлэх, бат чийрэг, эсвэл уналга спортод хэрэглэгдэх хөнгөн шалмаг
шинжийг биеийн галбиртаа агуулсан байх нь дамжиггүй. Гадаад шинжийг доорх арван
хэсэгт хуваан үзэж болно. Үүнд:
1.	 Толгойн шинж			 6. Усны шинж
2.	 Туурайн шинж 			 7. Идэшний шинж
3.	 Сүүлний шинж 			 8. Шүдний шинж
4.	 Дууны шинж 			 9. Шөрмөсний шинж
5.	 Мөрний шинж 			 10. Бүх биеийн шинж
1. Толгойн шинж. Адууны толгойг хэлбэр дүрсээр нь хонин толгой, туулайн толгой,
хүдрийн толгой, мэлхийн толгой, араатны толгой зэргээр тав, зургаан хэсэгт хувааж
болох юм. Эдний дотроос туулайн толгой, мэлхийн толгой хоёр сайн. Хурдан морины
нүд, магнай, ам, хамрын нүх, самсаа их, чих түүшүү, омруу том, хэлний хэвтэш агуу,
эрүүний хоорондын хонхор өргөн, гүнзгий, хоншоор урт болоод монхор, хөмсөг
гурвалжин, толгой ерөнхийдөө томруухан агаад шөвгөр хатингар, доод эрүү нь
дээрхээсээ урт юмуу эсвэл чимхүүр нийлж байна. Жишээ нь улсын наадамд гурав
түрүүлж, хоёр айрагдсан Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач Ханддоржийн хонгор
халзан морь, улсын наадамд дөрөв түрүүлсэн мөн аймгийн Баянцагаан сумын харьяат
Монгол улсын манлай уяач М.Данзаннямын хүрэн азарганы толгойг дурдаж болох юм.
2. Туурайн шинж. Туурайг лавай аяган туурай, махан туурай, шувууны хумс, сарлаган
туурай, хурдан хумс гэх зэргээн мөн зургаа хуваана. Үүнээс хамгийн тэргүүн нь сарлаган
туурай юм. Энэ нь бүдүүн богино, амсраараа хөмөргүү, ирмэг хурц, ялихгүй зууван
агаад өсгийн зүгт сэтэрхий, гахай гүн хатингар ерөнхий хэлбэр нь далбигар биш том
байна. Бас галуун сагагтай морь хурдан байдаг. Галуун сагаг хоёр янз. Давхихаараа
босдог галуун сагатай морины хурд буурдаггүй сайн. Жишээ нь улсын наадамд дөрөв
түрүүлж, гурав айрагдсан Төв аймгийн Баянжаргалан сумын Даваанэрэн начингийн
хүрэн халзан азарга нь хөл, туурай, ийм болой. Давхихаараа улам налдаг галуун
сагагтай хөл их муу. Учир нь ийм адуу тун амархан маахайлдаг. Хойт хөлийн хүч
авч шидсэн их биеийнхээ хурдыг урд хөл нь тогтоож дийлэхгүй учраас маахайлна.
Ялангуяа уруу газар татвал их осолтой. Богино сагагтай морины хөл бат бөх чийрэг
тул барагтай бол маахайлдаггүй. Мөн туурайны ширхэг хөндлөн, тэв тэгшхэн байвал
сайн.
3. Сүүлний шинж. Ясан сүүл нь урт, самбай нь өтгөн, үзүүр нь шингэн байх хэрэгтэй.
Мөн сүүлний нэг үс олон салаалсан байх нь эрхэм. Урд бүдүүн юмуу, богино нарийн
сүүл дунд зэрэг. Нарийн урт, сул сүүл муу. Улсын наадамд нэг түрүүлж, нэг аман
хүзүүлсэн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Балбарын буурал морины ясан сүүл нь
урагш татаж үзэхэд ташаан толгойдоо хүрдэг, самбай нь маш өтгөн, үзүүр рүүгээ
шингэн юм.
4. Дууны шинж. Дууг шинжилж үзвэл гахайн дуу мэт хамраар дуугардаг бол муу.
Араатны дуу мэт хүрхрэн дуугардаг бол дунд зэрэг. Болжморын дуу мэт нарийн, цээл
чанга эрчимтэй бол сайн. Хуучин Сэцэн хан аймгийн Хардал жанжин бээс Пүрэвжав
“Зандан хүрэн” гэдэг алдарт хурдан азаргаа Гандин засгийн хошуунаас бараг л дуугаар
нь таньж авсан юм гэдэг. Мөн Даваанэрэн начингийн хүрэн халзан азарганы дуу олон
суурь адуун дундаас танигддаг байжээ.
5. Идэшний шинж. Идэш их, баас бага бол эрхэм. Идэш бага, баас их бол адаг. Ер нь
аливаа уяж сойдог морьд цөөн хоногт гэдсээ татаж чаддаг нь хэн бүхэнд мэдээж юм.
6. Усны шинж. Усыг таслалгүй ганц удаа уух муу. Эхэлж нилээд уугаад бага зэрэг
амраад дахиж уугаад мөн бага зэрэг амраад дахин уувал сайн.
7. Мөрний шинж. Туурайны ирмэгээс тод мөр гарахгүй байвал сайн. Урд хоёр хөлийн
мөрийг хойт хоёр хөлийн мөр эс гүйцвээс муу. Гэлдэрч явахад хэт давбал дунд зэрэг.
Яг онолдуулж юмуу эсвэл урд хоёр хөлийн мөрний гадна талд нь хоёр хоёр хөлөө
зэрэгцүүлж тавьж гишгэсэн байвал эрхэм сайн тэр болой. Жишээ нь Төв аймгийн Бор-
Өндөр сумын Дугарын улсын наадамд хор аман хүзүүлж, нэг айрагдсан хул морины
туурай нь аяга шиг хүнхэр байснаас түүний мөр маш цэвэрхэн тах хэлбэртэй зураас
гардаг байлаа.
8. Шөрмөсний шинж. Шөрмөс нь ончит нумын хөвч мэт чанга атлаа уян хатан байвал
сайн. Гэхдээ хамгийн гол нь сиймхий юм. Сиймхийгий нь барьж үзэхэд хоёр нурууны
өндөг нийлэх шахаж байвал эрхэм сайн шөрмөстэй адуу тэр мөн. Ийм шөрмөстэй
адууг хичнээн жил ч уяж уралдсан хөл нь мууддаггүй. Хурд ихтэй адуу шөрмөс муутай
бол урд хоёр хөл нь харайлтынхаа хүч, хурдыг тогтоож чадахгүй учраас хөлгүй болдог.
Ямар ч адууны сагаг нь огт сул юм шиг хөнгөн хөдөлгөөнтэй байвал сайн.
9. Шүдний шинж. Шинжний сударт адууны шүдийг хол шүд, тэмээн шүд, хонин шүд,
буудай шүд, гахай шүд, тахиа шүд гэх зэргээр найм хуваагаад цааш нь хол шүдийг дотор
нь матааст хол, бүүр хол, нууц хол гэх зэргээр арван гурав хуваажээ. Үүнчлэн ангилсан
нь нэн олон, нэн сонин. Бүгдийг уншин ажиглаж үзвэл пэмбэгэр буйлтай, хонхорт нь
арвай эргэм зайтай зууван гүнзгий цөгцтэй, хоорондоо зайтай, гадагшаа сарвагархан
богино шүд сайн байдаг. Бас соёо нь буурын соёо мэт том байх бөгөөд гадагшаа байх
нь сайнгүй. Ардын хувьсгалын баяр наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан Төв аймгийн
Баян-Өнжүүл сумын харьяат Монгол улсын алдарт уяач С.Гийнаагийн хээр морины
шүд дээрхтэй адил байв.
10. Бүх биеийн шинж. Толгой нь хандгайн толгой мэт, дөрвөн шилбэ нь бугын чац мэт,
аргалан бэрэвхийтэй, тайган сорвитой, угалзан биетэй, хүзүү урт, мундаа нь тэмээний
бөх мэт, бүдэрхий маш товгор. Хэнтий аймгийн Галшар сумын Д.Цэгмидийн улсын
наадамд нэг түрүүлсэн саарал азарга, Төв аймгийн Баянбараат сумын Даймийн улсад
гурав айрагдаж, аймгийн наадамд нэг жилд хоёр түрүүлсэн бор азарга, мөн аймгийн
Жаргалант сумын Доржийн улсын наадамд шүлэн, хязааландаа түрүүлсэн нас гүйцсэн
хойноо нэг айрагдаад байгаа Шар хээр алаг морь зэрэг хурдан хүлгүүдийн бүрэрхий
маш төвгөр, мөр дал нь ташуу урт бөгтрөг их, хавирга нь өргөн, урт матаас ихтэй
хоорондоо зайгүй, гэдэс их буюу сүврэгдэс дор, богино хавирга ташаан толгой хоёрын
хооронд зай тун бага, урт налуу хондлойтой, агуу том салтаатай, умдаг багатай морь
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН38 39
хурдан байна. Мөн дээд гурван овоо тэгш, хаа гуяны хөх мах, булчин их товгор, шилбэ
хатингар хавтгай, бүх биеийн арьс сул, нимгэн цавь их, суганы арьс олон нугаларсан,
дөрвөн хөл нь бадриун, гадагшаа тэлгэр маягтай, үүнтэй холбогдож давхихад дөрвөн
хөлний хаялага гадагш самарсан янзтай, үеүүд бөөрөнхий том, толгой дээр биш,
омруунаас урд хөлийн туурай хүртэлх зай их, бүдэрхийнээс мундаа хүртэлх зай их,
сүврэгдэс нь гуя ташаанаасаа наана шахуу (төмбөгөр) байвал сайн. Дээр толгойтой,
өндөр цээжтэй, бөгс муухантай адуу өөд газар уул харж давхихдаа муу, толгой, цээж
дортой, бөгс цээж сайтай адуу хөнтөргүү газар муу, ялангуяа бага насны адуу бөгтрөг
муутай байвал хойд хөлийн түлхэлтийн хүчийг урагш нь муу дамжуулна. Даага, шүдлэн
насандаа хурдлах адууны нүд нь хулганы нүд мэт бүлтгэр байна. Хурдан даага бол
доорх долоон зүйлээр тодорхойлогдоно. Үүнд:
1.	 Дээд уруул нь доод уруулаасаа давуухан
2.	 Хойд хоёр туурай нь урд хоёроосоо ихээхэн
3.	 Чих нь дэлэндээ үл далдлагдах
4.	 Хөхөл нь нүдэндээ үл хүрэх
5.	 Гэдэс нь бумба мэт дугариг
6.	 Дээд гурван овоо тэгш
7.	 Зан ааш хөнгөн сэргэлэн
Дотоод шинж
Дотоод шинжийг толгойноос үзэж болно. Үүнд: зүрхний шинж нүд, чихээр, уушигны
шинж хамрын самсаагаар, бөөрний шинж чихээр, элэгний шинж хэлээр, дэлүүний
шинж буйлаар тус тус илэрнэ.
1. Зүрхний шинж. Олон морьтой уралдах, уул сархиаг хэдрэх бартаат зам зэрэг
бэршээлээс айхгүй, тэвчээр ихтэй, хэр баргийн моринд тэлүүлэхгүй, зүрх сайтай,
ялагч хурдан адууны нүд улаан, хар буюу хүрэн, чих нь угаараа бүдүүн, унаж явахад
дэлбэгэс дэлбэгэс хөдөлдөг байна. Хонин бор нүд, хавчиг хэвтээ ургасан чих, соргог
хурц хараа зүрх муугийн шинж. Ороо морины чих ийм байдаг. Хоёр тийшээ дэлбэгэр
чихтэй адуу зөв буруу талаасаа үргэмтгий байдаг. Улсын наадамд гурав түрүүлж, нэг
аман хүзүүлсэн Төв аймгийн Баянжаргалан сумын Галын хүрэн морь тунгалаг хүрэн
нүдтэй, угаараа бүдүүн, үзүүрээрээ мөлүү ихтэй байсан.
2. Уушигний шинж. Уушигний тэмдэг, хамрын нүх, самсаанд илрэн гарна. Хамрын нүх
их нь сайн. Зүгээр цагт хутгаар цуулсан мэт урт, амьсгалахын цагт бүрээний амсар
шиг хэлбэрийг үүсгэн дэрвийж ирэх сайн. Ер нь хурдан амьтны тухайлбал гөрөөсний
хамрын нүх их том байдаг. Ийм хамар амьсгалахад тавиун чөлөөтэй, агаар их орно.
Хамрын нүх бага бол их амьсгалахад багтарч болзошгүй. Мөн хамрын нүхэн дотор
байдаг жижиг нүх хичнээн олон байх тусмаа сайн.
3. Бөөрний шинж. Бөөрний шинж чихээр илрэн гарна. Бөөр бага нь сайн. Бага бөөртэй
адууны чихний уг нь бүдүүн, нилдээ нимгэн уртавтар, үзүүр шовх, хонхорхой нь их
байна. Чих зузаан бол бөөр ихийн тэмдэг.
4. Элэгний шинж. Элэгний шинж хэлэнд илрэн гарна. Элэг бага нь сайн. Элэг багатай
адууны хэл нимгэн, цав цагаан өнгөтэй, урт байна. Улаан бөгөөд зузаан, богино бол
элэг их, холд муу.
5. Дэлүүний шинж. Дэлүүний шинж тэмдэг буйланд илэрнэ. Дэлүү багатай нь сайн.
Дэлүү багатай адууны буйл хатингар байна. Хэрэв дэлүү их бол буйл пэмбэгэр зузаан
байна. Дотоод шинж нь эдгээр тав бөгөөд үүнээс гадна хошного цаана бол амьсгаа
багатай гэлцдэг. Дотоод шинжийн талаар Донойн Цэгмид бичихдээ “Уушиг, элэг,
дэлүү, бөөр дөрөв том бол их шахцалдаж олонтой уралдах ба хол газар давхихад муу
болох учраас эдгээр дөрвөн эрхтний бага нь сайн. Харин дотоод таван цулын дотроос
зүрхийг том, жижгээр хэлэлцэхгүй гагцхүү олонтой уралдахдаа хол газар давхих зэрэгт
шантрашгүй зоримгоор ямар болох нь нүдний өнгөөр тодорхойлогдох ёстой гэсэн
байна.
Монгол хурдан морь уяж, сойх арга ухаан
Уях, сойх арга нь нас, тухайн морины бие махбодийн онцлог, тарга хүч, байгаль
цаг уур, бэлчээр, тэжээл, ус, хужир, дасгал сургуулилтаас хамаарна. Мөн морь
уралдуулахад сайн өдрүүд: мягмар, пүрэв, баасан, ням гариг буюу туулай өдөр сайн,
сайн бус нь билгийн тооллын 29, өдрөөс хулгана,морь өдөр таагүй байдаг. Монгол
хурдан морьдыг уяж хурдлуулсан Хүннү Сяньбигийн 2000 гаруй жилийн тэртээгээс
эдүүгээ хүртэл уяж уралдуулсан шинжээч, засалч, тод манлай, улс, аймаг, сумдын
алдарт уяачид, адуучдын арга барилыг нэгтгэн шинжилж үзвээс монгол морийг уяж
сойх, засах, хурдлуулах үндэсний арга ухааныг бий болгож чаджээ. Арга ухаан түүний
аргачлалыг хураангуйлан хүргэж байна.
Хурдан морь уяж сойх гэдэг нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
⌘	 Бэлтгэл ажил-уралдсан морьдоо эх сүрэгт тавих, онд тарган оруулах, арчилгаа
маллагаа
⌘	 Уяа сойлгын дэг-баалгах, тарлах, хөлс авах, сунгаа хийх
⌘	 Уяа засал-давхилд оруулах, зүдэргээ гаргах, бий болсон эмгэг согогуудыг засах,
эмчлэх гэх мэт арга барилууд орно.
Уяж сойх бэлтгэл ажил. Хурдан морийг жилийн дөрвөн улиралд уяач өөрийнхөө
хяналтанд, дунд, дундаас дээш тарга хүчтэй, харшаа зүдэргээ авахуулахгүйгээр
эдэлж маллана. Байнга унаж эдэлсэн морь уяхад хэзээ ч бэлэн байдаг.
Намар 10, 11 сард 5-7 хоног уналгүйгээр өглөө барьж өдөрт 5-6 цаг сойлго оруулна.
Уяа сойлго авсан морь, дотор өөхгүй байж өвөл тарга хүчээ сайн хадгална. Намар
уяа сойлго оруулж уявал морьд өвөл ес эхэлснээс хойш бага зэрэг цантуулаад 3-4
хоногийн зайтайгаар 2-3 удаа уяж хоноод ижил сүрэгт нь тавина. Ингэснээр элдэв
согог хор арилна.
Хавар ногоонд аль болохоор эрт цатгаж үсээ гүйцэт хаясны дараа уяанд оруулна.
Уягдаж байсан моринд элдэв оёг, согог хөндүүр бий эсэхийг байнга шалгаж байх
шаардлагатай. Эмээл тохдогийн хойно эрхий, долоовор хуруугаар дарж үзэхэд
эмзэглэж байвал хөндүүртэй гэж үзнэ. Ийм морийг эх сүрэгт нь тавьж байлгана.
Хавар 3 сард морины турууны хуучин гахай хөндийрч цаанаас нь шинэ гахай түрэн,
зааг гарч хөндийрөхийг тавагны хөндүүр гэдэг.
Цас өдөрт нь хайлж шөнө нь хөлдөх үеэр гахайг өөлж, хайрч засаад өдөрт нь унаж,
бага зэрэг хөлөргөн хөлдүү цасан дээр 3 хоногийн зайтай 2 удаа уяж хоноод ижил
сүрэгт нь тавина.
Уях морийг хаврын нойтон цас ханатал идүүлж, цадсаны дараа 3-4 км-т шогшуулж
бага зэрэг хөлөргөөд уяж хоноод өглөө 3 км орчим шогшуулж гэдэсний хөндүүрийг
гаргаж ижил сүрэгт тавина. Хөндүүр нь арилсан морийг уяанд оруулдаг.
Зуны наадам дуусаад уясан морьдоо шууд тавилгүйгээр 3-5 хоног 10-11 цагийн
орчим барьж уяад, гишгүүлж, орой 15-16 цагийн орчимд сүрэгт нь тавина. Энэ
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН40 41
хугацаанд нэг удаа зөөлөн хөлс авах буюу нэг удаа тарлана. 15-20 хоногийн дараа
уядаг морьдоо барьж 2-3 км зөөлөн шогшиж ирээд уяж хононо. Эсвээс усанд зогсоох
мэт заслуудыг орон нутгийн онцлог, цаг агаарын нөхцөлд тохируулан хийнэ. Усанд
зогсоох заслыг “цадаа” авах гэдэг бөгөөд уг засал нь ирэх жилд энэ жилээс илүү
давхиулах бэлтгэл засал мөн. Намрын анхны цасны үеэр зөөлөн унаад уяж хононо.
Оёг согог суусан морийг намар голын ус зайрмагтаж ус хөрөх үеэр өвдөгнөөс нь
доохнуур урсгал усанд 4-5 цаг, хэд хэдэн удаа зогсоож уяснаар шөрмөс, хөл, үе мөчний
согог илаарших нь бий.
5 дугаар сард нялх халгайг түүж аваад 500 гр халгайг 1.5 л усанд хийж зөөлөн
галаар 500 мл болтол ширгээгээд хөлс нь гардаггүй байсан моринд өгч зузаан
нэмнээгээр нэмнэж уяад ажиглана. Зогсож байхдаа хөлөрвөл хөлслөх шаардлагагүй.
Харин хөлрөөгүй тохиолдолд мордож зөөлөн хөлөргөнө. Төрөлхийн хөлс муутай морь
байдаг бөгөөд ийм морийг оролддоггүй.
Уяа сойлгын дэг, уяж, сойх арга ухаан. Азарга, их насны морьд уяхад 19-25 хоног
зарцуулна. Уях морьдоо барихдаа аядуу тогтуун, хөөж цочирдуулахгүйгээр барьж, гэр,
малын хашаа, хотноос зайдуу урьдчилан товлосон газар уяандаа зүүн талаас азарга
дараа нь их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэхчлэн уяна.
Хүлэгмориобарьсананхныөдрүүдэдзөөлөнцогижхөлөргөөдхөлсийгхусалгүйгээр
биед нь шингээхээс гадна баалгалтыг (гишгүүлэлт) нас насаар нь зөрүүлж хийнэ.
Эхний 3 хоногт уяж зогссон өдөрт 2-3 удаа бага, их үд, нар жаргахын өмнө баалгана.
Баалгахдаа унаач хүүхдүүд бэлэгт болон дүрэмт хувцсаа өмсөж, уяачид морьдынхоо
хөхөл, сүүлийг боож, эмээлээ тохож мордуулаад дунджаар нэг удаад 30-40 минут
ноогдохоор уяагаа тогтоосон замаар тойруулна. Уяа заслын сударт эхний өдөр дөчин
алхам газарт гурван удаа гишгүүлж дараагийн өдөрт өдөр бүр таван алхам нэмнэ
гэжээ.
Морь их тарган бол өдөрт 2-3, хүч нимгэн бол 1-2 удаа баалгана (гишгүүл). Энэхүү
3 хоногт уяа засал гишгүүлэх (баалгах), хөлслөх, үсэргээ (тарлах) хийх, сунгах арга
ажиллагаагаа цаашид хэрхэн хэрэгжүүлэхээ морь бүрт сонгоно.
Уяанд оруулж байгаа морио тарган, дунд, эцэнхий аль нь болох, ямар насны,
дан, давхар уяаны аль нь болохыг мэдсэний үндсэн дээр ямар засал хийхээ шийднэ.
Тухайлбал давхар уяаны буюу эцэнхий морийг олон хөлс авч эцээхгүй тар, сунгааг
цөөлж амралтыг илүү үзэж гамнаж уядаг бол тарган морийг их хүчлэхгүй алгуур,
морийг их хүчлэхгүй алгуур уяанд оруулж анхны өдрөөс эхлэн 3, 4, 5 хоногт тогтмол
цагт барьж, тавьж уяанд зогсоон аажмаар хөнгөрүүлсний дараа тарлаж анхны
хөлсийг хусалгүй биед нь шингээн тэр шөнөө уяж хоноод өглөө эрт (4-5 цагт) нэмнэж
цогуулалгүй дан хатируулж, 4 турууг сэтэртэл хөлслөнө. 3-5 хоногт хар гэдэс (баас)
шинэ хоол, тэжээлээр бүрэн солигдоно.
Морийг барингуут ширүүн хөлслөх, тарлах нь түгших, няцрах,богших зэргээр зүрх
зоригийг мохоох тул ийм үйлдэл хийхийг хориглодог. Баалгах (гишгүүлэх) гэдэг нь бага,
их үд, нар жаргахын өмнө, хойно уяагаа тойруулан алхуулж, шогшуулж, хатируулахыг
хэлнэ.
Нэг удаагийн баалгалтыг 3 үе алхуулж, 3 үе шогшуулж 1-2 үе хатируулж, 2 үе
цогиулж хийнэ. Өдөрт ихэвчлэн 1-2 удаа баалгана. Баалгах хугацаа 30 минутаас
доошгүй үргэлжилнэ.
Баалгаснаар бодисын солилцоо эрчимжиж биеэс дулаан ялгарч идсэн тэжээлийн
шингэлтийг хурдасгана. Мөн хөлийн чилээг гаргаж булчин, шөрмөсний үйл ажиллагааг
идэвхижүүлнэ. Морийг баалгахад хүүхдүүд заавал гийнгоолдог нь морины төрөлхийн
дадал зуршилыг зориуд удирдаж бодисын солилцоог эрчимжүүлэх, тэжээлийн
шингэлтийг хурдасгах, булчингийн чангарлыг сайжруулах зэргээр болзолт дадал
зуршил үүсгэнэ.
Бага насны адууг сайтар баалгаж хөлний гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх,
хамгаалах зөв алхам гэж үзсээр ирсэн уламжлалтай бөгөөд үүнийг нэр төдий хийхийг
хориглодог. Энэ нь уяаны дэгийн сонгомол арга мөн. Баалгалт дуусаад уяанд
уячихсан байхад 1-2 цагийн турш идсэн шим тэжээлийн бодисуудын шингэлт бодисын
солилцооны идэвхжил хурдасна.
Баалгах (гишгүүлэх) нь морины урд, хойд чацны булчин шөрмөсүүд үе мөчний
шандас уутыг бэхжүүлдэг тул ачаалал даах дасгал болдог. Иймээс уяаг ямар газар
байрлуулах, тойрох тойргийн хэмжээг зөв тогтоох нь үе мөч, шөрмөс, шандасны
эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжийг хангана.
Хурдан морийг давхиулж ирсний дараа булчинд хуримтлагдсан сүүний хүчил,
булчингийн хөшөөг арилгах, зүрхний цохилт, амьсгалыг хэвийн болтол гишгүүлэлтийг
20-30 минут идэвхитэй хийнэ. Уяа морьдыг барьснаас хойш 3-4 дахь хоногоос
хөлслөнө. Хөлслөхдөө эхлээд хатируулж салхины уруу, ухархай, зулайд хөлс гарангуут
буцааж аядуу тогтуун явж хөлслөнө. Хөлс нь шавар хөлс, тосон хөлс, хөөсөн хөлс,
усан хөлс, сувдан хөлс гэсэн 5 төрөл байдаг.
Хөлслөх нь:
⌘	 Биеийн дулааныг зохицуулах
⌘	 Бодисын солилцооны задралын үр дүнд бий болсон хорт бодисыг гадагшлуулах
⌘	 Булчингийн үйл ажиллагааг сэргээж, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх
⌘	 Биеийн жинг бууруулах
⌘	 Арьсны гадаргуугийн нүх, сүвийг онгойлгож, амьсгалалтыг нэмэгдүүлэх
⌘	 Цусны эргэлтийг сайжруулах, булчингийн хэвийн үл ажиллагааг нэмэгдүүлэх
дасгал мөн.
1.	 Шавар хөлс бол унаа, эдэлгээнд удаан хугацаагаар ороогүй, тарган морины арьс,
үсний шороо бүхий шаварлаг өтгөн хөлсийг хатирч хөлслөх нь зүйтэй.
2.	 Тосон хөлс шавар хөлсний дараах хөлс юм. Тосон хөлсийг гадар өөхийг хайлуулж
багасгах, тарга хүчийг бууруулах зорилгоор хийнэ. Тухайн морины тарга хүч, уяа
сойлгын онцлогоос хамаарч 2-3 удаа хийх нь тохиромжтой.
3.	 Хөөсөн хөлс нь дотор өөхийг багасгаж таргыг бууруулах хөлс мөн. Хөөсөн хөлс
нь тосны булчирхайн үйлчлэлээр тосорхог, хөөсөрхөг хөлс гарна. Хоёроос доошгүй
авч байж гүйцэт гардаг.
4.	 Усан хөлс уяа морины тарга хүч буурч өөх тос хайлж хор гадагшилж бага зэрэг
шорвог, усархаг шингэн хөлс гарахыг хэлнэ. Энэ хөлсөн дээр мориныхоо тарга
хүчийг тогтоож бие бялдарыг улам чамбайруулна. Хоол тэжээлийн хор авах төдий
хөлс үлдэнэ.
5.	 Сувдан хөлс нь морины арьс үсний үзүүр дээр бөнжгөнөсөн хөлс гарахыг сувдан
хөлс гэнэ. Ийм хөлс гармагц цаашид хөлслөхийг зогсоодог. Анх хөлсийг хусахад их
учир бий. Гэдсийг чанга хусдаггүй цорой нь чангардаг. Дорхноо хөлгүй болчих тал
бий. Хусуур хүрэх бүрд булчин мах шуугддаг. Зоо нуруу хөх манхны хөлсийг чанга
ширүүн хусдаггүй.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН42 43
Морьдыг хөлслөхдөө морьдоо нэмнээд юмуу, эмээллэж, хөлслөгч унаж тэр
өдрийн салхийг сөргүүлэн хар цагааны газар буюу бэлгэт гурван газраас хөлсний
дусал гарч эхлэх үеээс салхиа уруудан цогисоор уяандаа ирнэ. Уяандаа ирмэгц
морио зогсоолгүйгээр хөтөлж явуулна. Явуул дунд нэмнээгээ авч хөлсийг сайтар
хусна. Хөлслөхөөс өмнө буюу бүр хойно услана. Хар цагааны газар гэж малын зүсийг
сараавчлан харахад хар цагаан алин болохыг ялгаж үзэгдэх газрыг, бэлгэт гурван
газар гэж хөлслөхөөр цогих явцад эхлээд хамар, дух, магнай, чихний ар зэрэгт хөлс
бөнжийж дуслах тэр үеийн газрыг хэлдэг.
Эцэнхий байнга эдэлгээний морьд шавар хөлсгүй шахам байдаг. Зузаан арьсны
бадируун морины хөлсийг нимгэн тохом тохож, ширүүвтэр явж, нимгэн арьстай
хөнгөвтөр морины хөлсийг зузаан тохом тохож зөөлөн явж авна. Гантай жил жин үдийн
халуунд хөлсөлдөггүй.
Хөөсөн хөлсний найрлаганд шээсний хүчил, давсны хольц эхтэйгээс хөлсийг
хөөсрүүлдэг. Ихэнх тохиолдолд 2-3 удаагийн хөлсөлтөөр хөлс дуусдаг. Хөөсөн хөлс
шувтарахын үед морины уяа засал эвлэж таарч байгаа шинж илэрнэ. Усан хөлс бол
морины уяа тохирч хурд орох үед гарна. Усан хөлсөнд шилжсэн үед хөлсийг ямар
хэмжээгээр хэдэн удаа авахаа уяач зохицуулна.
Уяж эхэлсэн 4 дахь хоногт багтааж шавар хөлс авна. Хоёр дахийг өнжөөд (тосон)
хөлс авна. Гурав дахийг 3 өнжөөд хөөсөн (усан) хөлс авна.
Энэхүү (12 хоног орчим) хугацаанд уясан морь үдийн алдад үзэхэд үс нь хагарсан
мэт солонгорсон байх болно. Зарим адуунд ташуурын ором мэт зурайна. Заримд нь
далнаас урагш хүзүү рүү зурайна. Гэдэс чанга бөөрөнхий байх болно. Хөлс их гарлаа
ч түргэн хатна. Ийм байвал уяа сойлго тохирч эхэлж буйн шинж мөн.
Энэ дөрвөн хөлсийг зөв авч чадваас цаашдын уяа сойлгонд ажирдаггүй. Анхны
хөлсийг үдээс хойш нартайд салхигүй, үүлгүйд анаж хичээж авна. Хөлсөлсөн морийг
зун намар бол уяж хоноод үүр цайлгаад, хавар бол шөнө дунд тавина.
Эхний хөлс авснаас хойш үсэргэнэ. Эхний хөлслөлт чухалаас чухал. Дөнгөж
барьсан тарган морины хөлсийг ширүүн авбал уушгинд гэм сууна. Шавар хөлсийг
сайтар хусна. Хоёрдогч хөлслөлтийг түрүүчинхээс арай илүү турууны магнай халз
болтол авна. Сувдан хөлс ямар ч амтгүй хужиртай ус мэт цайвар болно. Энэ үеэс
уяачид хөлс авах байх эсэхээ өөрсдөө уяа морь бүрт шийднэ.
Хөлс гүйцмэгц морьдоо орой тавьж эрт барина. Хөлс хатаах гишгүүлэлтийг
дунджаар нэг цаг орчим ноогдохоор тооцно. Зорилгогүй, бодлогогүйгээр хөлсийг олон
авбаас:
⌘	 Цус өтгөрч, бөөрний үйл ажиллагаа хямарна.
⌘	 Хөлсөөр эрдэс бодис ихээр алдагдаж, булчингийн хэвийн үйл ажиллагаанд
сөргөөр нөлөөлнө.
⌘	 Шингэний алдагдалд орж улмаар тамир тэнхээгүй болно.
Морины хөлс сувдалж ирэхээр уяа орсны шинж гэж үздэг боловч олон удаа
хөлслөх олон уралдаанд давхар уяагаар уралдуулах нь хөлсөөр эрдэс бодис ихээр
алдагдсанаас зүдэргээнд орох нь бий. Иймд зохистой хөлсөлж хурдан морьдод
зориулж бэлтгэсэн бүрэн найрлагат эрдэсийн нэмэгдэл тэжээлийг өгнө. Морины
хөлс гэнэт элбэгшиж сувдан хөлс алга болж их усархаг хар хөлс гарч морины давхил
саарвал морины уяа засал аваагүйг илтгэнэ.
5-7 дахь хоногт машины 30-40 км/цагийн хурдтайгаар тарлах давхилтыг хийнэ.
Анхны үсэргээ 5 км-ээс холгүй байна.
Тар (үсэргээ) нь хүч чадлын энерги үүсэлт, зарцуулалтыг зохицуулах, амьсгалын
замын эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулах өөрөөр хэлбэл булчингийн энергийн
нөөцийг нэмэгдүүлэх, нийлэгжүүлэх, амьсгалыг задлах механизмыг сайжруулах,
давхил оруулах, дасгал сургуулилт мөн.
Уях явцад баалгалт (гишгүүлэх), хөлслөлт, тар (үсэргээ)-г ээлж дараалалтай зохих
горимын дагуу хийнэ. Гараа сайтай ойр цуцаатайг газрын өөд, гараа муутай цуцаа
багатай морийг газрын уруу тарлахыг чухалчилна.
Морийг үсэргэж тарласнаар булчин мах нь үл хөөж эмээл тохом дороо хөлсгүй,
амьсгаа нь багасаж алгуур аажмаар буцаж байвал засал зохиж, уяа орж буйн шинж
мөн.
Хурц нар, бороонд уяж буй морьдоо нэмнэнэ. Эсгий, ноос, даавуун материалаар
нэмнээ хийдэг. Хулдаас болон нийлэг эдлэлээр нэмнээ хийдэггүй. Тар (үсэргээг)-ын
зайг өдөр өдрөөр сунгаж 8 км хүртэл сунгана.
Монгол орны газар зүй, орон нутгийн онцлог, бэлчээрийн ургац, даац, ургамлын
зүйл, тэдгээрийн шингэц, уяж сойх аргаас хамааран бэлчээрийн ургац даац сайтай
ойт хээр, тал хээрийн бүсийн уяачид хурдан морины хоол тэжээлийг шингээж суллах
хандлагатайгаар баалгах (гишгүүлэх), үсэргэх (тарлах) аргыг голчлон хэрэглэдэг бол
шим тэжээллэг сайтай, тачир ургамал бүхий их нуурын сав болон говь нутгийнхан
хоол тэжээлийг хадгалах үүднээс хөдөлгөөнийг харьцангуй бага хийдэг онцлогтой.
⌘	 8-9 дэх хоногт морины махбодь чамбайрч уяа орно. Заримд нь эмгэг согог
тухайлбал нүд нь улайх, баас шингэрэх, зан ааш нь өөрчлөгдөж ноомой болох,
хазах, өшиглөх зэргээр илэрнэ. Уяа сойлгын үед уламжлалт болоод орчин үеийн
анагаах ухааны аргаар засаж сувилна. Тэгэхдээ ханах хатгах хүнд заслуудыг
хийх нь зохимжгүй.
⌘	 10-11 дэхь хоногт үзүүр тарлалт эсвэл ханайлгах тарлалт хийнэ.
⌘	 Сунгааг бага, дунд, их гэж хуваана. Эхний сунгаанаас хойш 3-4 хоногийн дараа
дунд сунгааг, дунд сунгаанаас хойш 3-4 хоногийн дараа их сунгааг явуулна.
Сунгааг морьдынхоо нас, бие махбодийн байдалд тохируулна.
Сунгаа нь уяж буй морьдын уяа заслын явц таарсан эсэхийг шалгах шалгуур мөн.
Бага сунгаа уяа засал тохирч буй эсэхийг, дунд сунгаа нь морины давхил, түүний
цар хүрээ, онгойлт, уяаны алдаа, цаашид хэрхэхийг, их сунгаа нь уралдах наадмын
өмнөх үеийн уяа засал, тохирсон эсэхийн шалгуур болно.
Их сунгааны дараа торгон ир, “Босгон засал” гэгч засал хийдэг. Сунгааны үед
морины гэдэс өвчүүний халбагаас хойш цавь хүртэл шулуун, арьс нь үрчлээгүй тэнэгэр
болсон байх ёстой.
Тохироогүй бол хар гэдэс-хоол тэжээлийн үлдэгдэл тал хомоол гарна. Энэ талаар
хойно бичсэн болно. Морины баас нэг нэгээр гарч гөлгөр нягт, чийг багатай газар
унахдаа голоороо нэг хагарах эсвэл бүхлээр унана. Энэ нь зуны улиралд уяж байгаа
морины умс бүрэн агшиж, гэдэс нь зайлагдахгүй болсныг бүрэн илтгэнэ.
⌘	 12 дахь өдөр амраана (баалгана)
⌘	 13 дахь өдөр морины уяа заслын байдлаас нь уяач хэрхэн ямар ажил явуулахаа
сонгох буюу ихэвчлэн хөлс авдаг
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН44 45
⌘	 14 дэх өдөр үзүүр (ханагар) тарлалт хийнэ
⌘	 15 дахь өдөр дунд сунгаа хийнэ
⌘	 16 дахь өдөр амраана (баалгах)
⌘	 17 дахь өдөр үсэргээ (тарлалт) хийнэ
⌘	 18 дахь өдөр амраана
⌘	 19 дэх өдөр: Уралдаанд эсвэл их сунгаанд оруулна. 25 хоногийн уяатай бол
их сунгаа болгоно. Сунгаанаас сунгаанд уралдах зай холдож, сунгаа бүрийн
хоорондох зайг 4-5 хоногийн зайтай байлгах нь биеийн хүчний ачааллыг аажмаар
нэмэгдүүлэх, биологийн тэсвэрт чадавхитай болгож уушигны хийн солилцоог
идэвхижүүлэх, эрчимжүүлэх, эс, эдийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах,
хөдөлгөөнийг дэс дарааллыг тэнцвэржүүлэх, энергийг үр ашигтай зарцуулах,
дасгал сургуулилт мөн. Уяа сойлго зөв хийгдсэн бол хүчилтөрөгчийн дутмагшлыг
тэсвэрлэх чадварыг бий болгож ойр ойрхон хугацаанд бөглөрөх, онгойх зэрэг
нэгээс нөгөөд шилжих давтамжаас улбаалан онгойлоо, онхорхой гэсэн ойлголт
бий болно. Амьсгал онгойно гэдэг нь уяа сойлго тохирч бие махбодид биологийн
маш нарийн үйл явцуудын нэгдмэл шинж буй болохыг хэлдэг.
⌘	 20 дахь өдөр амраана
⌘	 21 дэхь өдөр тарлана, үсэргэнэ
⌘	 22 дахь өдөр амраана /баалгах/
⌘	 23 дахь өдөр торгон засал хийнэ
⌘	 24 дэх өдөр амраана /баалгана/
⌘	 25 дахь өдөр уралдаанд оруулна
Уяачид дараах ажил үйлчилгээг нэг өдөрт гүйцэтгэж байна. Үүнд:
⌘	 Хурдан морьдоо барьж уях 530
-630
⌘	 Уясан морьдоо нэг бүрчлэн шинжиж, арчиж, сойздох 600
-730
⌘	 Уяачид, морь унаач хүүхдүүд өглөөний цай уух 730
-830
⌘	 Уяа морьдыг амраах 730
-930
⌘	 Гишгүүлэлт 930
-1130
⌘	 Уяачид, морь унаач хүүхдүүд үдийн хоол 1130
-1210
⌘	 Морь хөлслөх 1210
-1420
⌘	 Гишгүүлэлт (баалгалт)-ийн өмнө хөлслөөгүй морьдоо, дараа нь хөлслөсөн
морьдоо услах 1420
-1520
⌘	 Хөлсөлсөн морьдын хамт бага насны морьдыг гишгүүлэх 1520
-1620
⌘	 Гишгүүлэх (баалгах) зарим морьдыг үсэргэх 1820
-1930
⌘	 Морьдоо амраах 1931
-2030
⌘	 Морьдыг услах, адуунд тавих 2031
-2100
⌘	 Морьдыг идээшлүүлж бэлчээх 2110
-0530
Дээрхи үндсэн ажлын хажуугаар бага насны (даага, шүдлэн, хязаалан) морьдыг
0.5-1.0 км орчимд тарлана. Уяачид 0530-2210 хүртэл ямар ч чөлөөгүйгээр ажилладаг.
Хүүхдүүдийн эмээлийн жин 3.1-4.2 кг, унаач хүүхдийн дундаж жин 12.5-18 кг, эмээл нь
урд, хойд хоёр оломтой. Олом нь тэмээний ноос, адууны дэлээр хийгдсэн, жирэм нь
сураар хийгдсэн, урд оломыг өвчүү дээгүүр, хойд оломыг аймхай мөгөөрсний хойгуур
4 хуруу орчим зайд татна.
Морь уях арга ажиллагаанд морины тарга хүч, хангай, тал хээр, говь гэх мэт бүс
нутгийн байгаль цаг уурын онцлог, бэлчээр усны нөхцөл байдалд тохируулан уяа
заслыг хийдэг. Морь хурдлуулна гэдэг бол их хөдөлмөр юм. Ахмад туршлагатай
уяачид өдөр бүр залуу үеэ шавьчлан сургаж, хүмүүжүүлж ирсэн уламжлалт аргаа
хэрэгжүүлцгээдэг.
Бага насны морьдод уяа засал хийх онцлог. Бага насны морьдыг 15-20 хоног
уяна. Уях арга засал нь азарга, их насны морь уяхтай ерөнхийдөө ижил боловч
соёолон морийг 19 хоног уяж уралдана. Барьсны маргааш нь ойр үсэргэнэ. Өлөн уяж
болохгүй, 3 өнжөөд нэмнэж хатирч хөлслөнө. Цогиулах нь сайн биш, ер нь хөлс авсан
өдрөө ямар ч насны морийг үсэргэдэггүй. 3 өнжөөд холхон үсэргэнэ. Үүнээс хойш уяач
мориндоо тохируулан засал хинэ. Соёолон морьдын өөхөн тарганы хуримтлал махан
тарганыхаас бага байдаг онцлогтой тул сажлахгүй, ширүүлэхгүй нэгэн хэвээр засдаг.
Хязаалан морийг 15 хоног орчим уяна. Нэг өнжөөд ойр тарлана. Хоёр өнжөөд
нэмнэж хөлсийг ихэвчлэн хатирч авна. Нэг өнжөөд үсэргэнэ. Хоёр өнжөөд тосон
(хөөсөн) хөлс авна. Нэг өнжөөд газрыг сунгаж үсэргэнэ. Үүнээс хойш уяач ямар засал
хийхээ өөрөө сонгоно.
Шүдлэн, даага насны морьдыг 10 хоног орчим уяна. Өдөр бүр үсэргэнэ.
Шүдлэнгээс хөлс авах бол зөөлөн аядуу хөлслөнө. Дааганаас зориуд хөлс авдаггүй
боловч сүүлийн үед авах нь бий. Даага, шүдлэнг үдээс хойш тарлана. Тарлалтыг 1.5-2
км-ээс холгүй байлгана. Шүдлэн адуунд маш зөөлөн уян хатан засал хийнэ. Шүдлэнд
нь шүт, дааганд нь давт гэсэн уламжлалыг дагаж мөрдөнө.
Даагыг эрт, цас ханзрах үеэр зөөлөн аргаар сургана. Хүүхдийн эмээлийн хоёр
дөрөөг холбоод урт сур эсвэл бугуйлыг хоёр дөрөөнд нь оруулж, хазаарын хоёр
зуузайнд хоёр үзүүрийг бэхэлж, хүүхэд унуулахгүйгээр араас нь даган гүйж амыг нь
мэдүүлдэг. Мөн морины зөв буруу талд хөтөлж хөтөлгөөнд сургана. Даагыг уяж
сойхдоо эхийг барьж уяад даагыг сул чөлөөтэй тааваар нь уяна. Бага насны морьдыг
голдуу тар үсэргээгээр голлож уяна.
Хурдан морьдыг уяж, сойх хэлбэрүүд
⌘	 Байнгын дасгал, уяа сойлго, тэжээллэгтэй
⌘	 Хагас байнгын уяа сойлго, дасгал, цаг үеийн нэмэгдэл тэжээлтэй
⌘	 Хагд өвсөөр онд орж, зуны улирлын наадамд уяа сойлготой гэсэн үндсэн хэлбэрт
шилжжээ.
Хэлбэр тус бүрт тэжээллэг маллагаа өвөрмөц, өөр өөр байх болно.
Хагд өвсөөр онд оруулж зуны наадмын уяа сойлготой морийг өвөл хаварт өдөрт
2 удаа, намар зуны улиралд хөлсөлж, үсэргээнээс хойно усална. Халуун үед усыг их
уулгана. Уралдааны урд өдөр эрт усална. Шөнө нь усалдаггүй. Голын өлөн ширэг,
бударгана, хамхуул, шарилж, өндөр борог, таана, хөмүүл голлосон өвс ургамал, мараа
бүхий бэлчээр тохиромжгүй тул нарийн соргог, ерхөг, ботууль, хиаг, голлосон өвс бүхий
бэлчээр тохиромжтой. Сүүлийн үед бэлтгэсэн тэжээлийг жор, нормоор өгөх нь бий.
Уяа морины идэш тэжээл, идүүлэлт нь морины том, жижиг, нас, галбир бие цогцсоос
хамаарч өөр өөр байна. Ойролцоогоор азарга, их нас, соёолонг 6-7 цаг идүүлж,
хязаалан, шүдлэн даагыг 7-8 цаг идүүлж 1 цаг ба түүнээс илүү унтуулж амраана.
Том гэдэстэй, хэвлий их, өргөн урт хавиргатай, ясархаг морины идэш тэжээлийг
их татдаггүй. Гэдэс хэвлий нарийхан, гуриг морины идэш тэжээлийг ихдүүлэх нь
зохимжгүй. Тарган зузаан морьдыг бололцооны хоолтой, эцэнхий морьдыг татангидуу
хоолтой уралдуулна.
Мориныхоо идэш тэжээлд таарсан эсэхийг өглөө барьж уячихаад харахад гэдэс
жигдхэн бөөрөнхий, шогшуулахад гэдэс нь зайлагдахгүй, цавиараа ялимгүй нарийхан
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН46 47
боловч чанга байна. Гэдэс нь цээж рүүгээ түлхэж түрсэн мэт. Хавирганы толгой тод
бус, сүвээний хавирга тод зурайна.
Уяа сойлго тохирсон хурдан моринд дараах шинжүүд илэрнэ:
⌘	 Баас нь нягт болж хомоол хэлбэртэй болно, усанд живхгүй хөвнө.
⌘	 Дөрвөн хөлийн мөр нэгэн шугаманд гишгэгдэнэ.
⌘	 Уяандаа хөлөө сойхгүй 4 хөлөө тэгш гишгэнэ.
⌘	 Хөрвөөхдөө урд хоёр хөлөө өвчүүндээ хүргэж цохино.
⌘	 Үсний өнгө гялтганаж, тос түрхсэн мэт харагдана.
⌘	 Уяандаа дурших, амаа долоох, байнга унтаж зүүрмэглэдэг.
⌘	 Торгон ир орсон бол шүдний ирмэг хурц цахиур мэт гялтан гарч, хаг нь алаг
байна.
⌘	 Сэрвээнээс болоод олон ясны уулзвараас урагш өөр зүсмийн туяарах өнгө
илэрнэ.
⌘	 Дэл сүүлний үс гогцоорч буржийна.
⌘	 Уралдах өдрийн өглөө хэлээ хэд хэд шувтраад сүүлээ шарвах, эвшээх.
⌘	 Баруун чихнээс хялгас ургах, шүдний буйланд улаан буюу хар мэнгэ гарах.
⌘	 Уралдахаас 3 хоногийн өмнөөс хэлээ гилбэлзүүлэн хазаараа зажлаад 4
хөлөөрөө газар дэвслэн алсын уулын барааг харж чихээ соотойлгох.
⌘	 Соёолон, хязаалан морины хүзүү далангийн үсэнд өөр өнгийн туяарах бэлэг
илэрвээс тэр насандаа хурдална.
⌘	 Дааганд магнай, нүдний дэргэдүүр цоохор болох, дал хөх махны судас ил тод
гүрийх, шүдэнд хөндлөн цагаан зураас гарвал уяа зохиж хурдлахын шинж
хэмээн алдарт уяачид сургадаг.
МОНГОЛ АДУУНЫ ҮҮЛДЭР, ОМОГ
Монгол адуу нь 3 үүлдэр, 3 омгоос бүрддэг.
Монгол үүлдрийн адуу
Монгол адуу нь Төв азийн эртний үүлдрийн
нэг бөгөөд ашиг шим багатай боловч жилийн
4 улиралд дан бэлчээрээр маллагддаг, цаг
агаарын эрс тэс нөхцөлд сайн зохицсон,
уналга, эдэлгээний чадвар сайтай зэрэг
олон давуу талтай. Монгол адууг 1990 онд
үүлдэр болгон зарласан байна. Монгол
адуу нь биеийн галбир бие бялдрын хувьд
өвөрмөц шинжтэй болно. Тухайлбал, бие
жижиг, толгой болхи, чих богино, хүзүү
урт биш, бүдүүн, цээж өргөн, гүн, нуруу
харьцангуй урт шулуун, чийрэг бие цогцостой. Хээр, хүрэн, зээрд, хул, хонгор зүс
зонхилох боловч бусад зүс тодорхой хэмжээгээр тохиолдоно. Монгол адууг галбир бие
цогцсын хувьд баруун, баруун хойд хэсгийн, төв хэсгийн, зүүн хэсгийн, өмнөд хэсгийн
гэсэн дөрвөн хэв шинжид хувааж үздэг байна. Азраганы намрын амьдын жин 362 кг,
гүү 318 кг, 3 настай эм буюу хязаалан байдас 292 кг, охин шүдлэн 250 кг, даага 206
кг байна. Бэлчээрийн ургац, усны хангамжаас хамааран монгол гүүний нэг удаагийн
саамын гарц дунджаар 450-550 литр байдаг бөгөөд өдөрт 2 цагийн зайтай 6-8 удаа
саахад 6-р сарын сүүлчээс 10-р сарын дунд үе хүртэл нийт 500-600 л сүүг ашиглах
боломжтой юм.
Галшар үүлдрийн адуу
Галширын адууг Сэцэн хан аймгийн Хардал
жанжин бэйсийн хошуунд одоогоос 100 гаруй
жилийн өмнө ардын сонгон үржүүлгийн аргаар
бий болгожээ. Галшарын адууг Хэнтий аймгийн
Галшар суманд цэврээр үржүүлж байгаагаас
гадна тус аймгийн Дархан, Баянхутаг, Төв
аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Баян
сумдад нэлээд тархжээ. Энэ үүлдрийн адуу тал
хээрийн бүс нутагт гойд зохицсон бөгөөд хурдан
удам, угшлын адууны бие бялдар, галбир
хийцтэй, тухайлбал, бие жижгэвтэр, нарийхан,
толгой хөнгөн, хараа хурц, чих том биш босоо, хөлийн шөрмөс тод бүдүүн, туурай нь
бат бэх зэрэг галбирын онцлог шинжүүдтэй.  Сүүлийн жилүүдэд Галшарын хурдан
удмын шилдэг азарга, гүүгээр тал хээр нутгийн адуун сүргийг сайжруулах үржлийн
ажлын чиглэл баримталж байна. Улс, аймгийн чанартай баяр наадамд Галшарын
угшлын азарга, морь олон удаа айраг, үзүүр, түрүүнд орж байгаа нь энэ адуунд хурдны
чиглэлээр шилэн сонголт хийх нь үр ашигтай болохын гэрчилж байна.
Галшар адууны зарим үзүүлэлтүүд
Адуу Амьдын жин, кг Єндєр, см Урт, см
Цээжний
бүслүүр, см
Шилбэний
бүслүүр, см
Азарга 370.0 131 136 164 18.0
Гүү 335.0 128 135 158 17.0
Тэс үүлдрийн адуу
Энэ адууг Тэсийн голын сав нутагт үржүүлдэг.
Тэс адуу нь бие томтой, мах ихтэй, уналгын
чадвар сайн, хурдан зэрэг олон сайн шинж
чанартай. Тэсийн голын сав газрын байгаль,
орчны нөхцөлд тухайлбал өвөл цас их унадаг,
-50 хэм хүртэл хүйтэрдэг, зун нь их халуун,
элсэрхэг зөөлөн хөрстэй нутагт сайн зохицсон
бөгөөд бие том, чацархаг, урт өтгөн дэл сүүлтэй,
сахлаг хөөвөртэй, том далбагар туурай, цээжин
бие, хөл мөч сайн хөгжсөн, хурдны шинж илүү
тод илэрсэн байдаг. Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-уул, Завханы Баянтэс, Баян-уул,
Увсын Зүүнговь, Тэс суманд энэ адууг цэврээр үржүүлж байна. Тэс адууны үндсэн зүс
нь улаан хээр, хээр, бор, хул, зээрд байна. Тэс адууны нь уналга-мах, мах-уналгын
хэвшлээр ялгаа бүхий удмуудтай. Тэс адуу нутгийн монгол адуунаас сэрвээ хондлой
1-8 см-ээр өндөр, бие урт, ясархаг бөгөөд цээжний өргөн, гүний хэмжээ ялимгүй дутуу
байдаг. Бэлчээрээр маллагдаж байгаа Тэс гүүний сүүний гарц хоногт 3.3 л, бэлчээрийн
даац, усан хангамжаас хамаарч хоногийн саам 2.2-3.9 л-т хэлбэлздэг. Саалийн 90
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН48 49
хоногт нэг гүүнээс дунджаар 222-224 л сүү саадаг. Хавар унага эхээс төрснөөс хойших
10 хоногт дунджаар 33.4 л сүүг эхээс хөхөж 1.2 кг жин нэмдэг. 1 кг жин нэмэгдэл жинд
15.1 кг сүү зарцуулдаг. Тэс адуу нь хурд, уналгын чадвараар баруун аймагт төдийгүй
улс даяар алдартай. Нэгж хугацаанд Тэс омгийн их насны морь 10.04, азарга 10.2 м/
сек хурдалдаг. Алтай, Хангай, Говийн янз бүрийн бүс нутагт хоногт дунджаар 9-10 цаг
идээшлүүлэн, 3 цаг уяж сойж дунджаар 8 цаг уналга эдэлгээнд ашиглах замаар 1082
км зам туулахад анхны жингээ дунджаар 14 кг буюу 4.2 хувиар алдаж байжээ. Тэс
адуу алхаагаар 5-6 км, хатираагаар 10-14 км, морины сүүл хөдөлгөж шогшиход 8-9
км замыг нэг цагт туулдаг. Тэс адуу бие томтой байдаг нь гүүний сүүг ашигладаггүй,
унагыг нь эхлээр бойжуулдагтай холбоотой. Зуны халуунд ялаархан голын усанд орж
зогсдог бөгөөд 10-20 км холоос усанд гүйж ирдэг. Унага нь нялхаасаа эхийгээ даган
байнга давхих дасгал хийдэг зэргээс шалтгаалан нь бие нь чийрэгжих, өсөлт хөгжилт
түргэсэх гол нөхцөл болдог байна.
Тэс адууны зарим үзүүлэлтүүд
Адуу Амьдын жин, кг Єндєр, см Урт, см
Цээжний
бүслүүр, см
Шилбэний
бүслүүр, см
Азарга 385.0 133 139 165 17.5
Гүү 350.0 130 137 162 17
Дархад адуу
Энэ адуу нь дээр үеэс Хөвсгөл Соёны 2300‑2500
метрт өргөгдсөн, өвөл 40-60 см цас унадаг, -50
хэм хүртэл хүйтэрдэг тайгын эрс тэс нөхцөл
бүхий бүс нутагт дан бэлчээр ашиглан өсч үржиж
иржээ. Дархад адуу тэсвэр хатуужил сайтай,
чадал тэнхээ ихтэй, уналга эдэлгээ сайн даадаг,
бие чийрэг, туурай бат бэх. Дархад адууны зүс
голдуу цагаан цайвар, борлог байдаг.  Дархад
адуу нь цээж өргөн, бие урт, булчин махны
хөгжил сайтай, арьс зузаан, өтгөн дэл сүүлтэй,
уналга ачлага, тээврийн зориулалтаар ашиглахад тохиромжтой юм. Дархад адууны
өөр нэг онцлог нь сүүний гарцаар бусад угшлын адуунаас илүү байдаг. Тухайлбал,
монгол гүүний 1 удаагийн саам 300-350 грамм байдаг бол Дархад гүүнийх 500-800
грамм байна. Дархад адууны үржлийн цөм сүрэг Хөвсгөл аймгийн Хатгал, Улаан-уул,
Ренчинлхүмбэ суманд байгаа бөгөөд тоо толгойг нь олшруулах зорилт тавин ажиллаж
байна.
Дархад адууны зарим үзүүлэлтүүд
Адуу Амьдын жин, кг Єндєр, см Урт, см
Цээжний
бүслүүр, см
Шилбэний
бүслүүр, см
Азарга 380,0 129 136 166 19
Гүү 350.0 128 134 163 18,5
Мянгад омгийн адуу
Мянгад адуу нь Ховд аймгийн Мянгад, Дөргөн,
Алтан хөхий, Их нууруудын хотгорын эрс тэс
уур амьсгал бүхий байгаль экологийн өвөрмөц
бүс нутагт үрждэг. Мянгад адуу цээж өргөн, гүн,
нуруу шулуун, хондлой бөөрөнхий, сахлаг өтгөн
сүүлтэй, толгой харьцангуй том, хамар монхор,
хамрын нүх уужим, хавирганы матаас сайтай,
яс бат бөх, шөрмөс ил тод, цомбон туурайтай
байна. Мянгад адуу бие томтой, нас гүйцсэн гүү
340-360 кг, азарга 350-370 кг жин татдаг. Мянгад
адуу алдсан тарга хүчээ амархан нөхдөг, илүү хавирга, нугаламтай, сэргэлэн цовоо,
чийрэг бие цогцостой, судалгаагаар мянгадын 10 адуу тутмын нэг нь илүү хавирга,
нугаламтай байдаг гэж тогтоожээ. Мянгад адуу хээр, хүрэн, хул, бор, хар үндсэн
зүстэй. Махны болон уналгын чиглэлийн удмуудтай, лагс чамбайлаг боловч уналга-
хурд, махны чиглэлээр үржүүлэхэд тохиромжтой, уяа сойлго авахдаа сайн, сүрэглэх,
үр төлөө хайрлах, бэлчээр сонгох чадвар сайтай. Мянгад адууны бэлгийн бойжилт
дунджаар 18-20 сартайд, биеийн бойжилт 36-40 сартайдаа гүйцэж дунджаар 20
наслана. Мянгад адууны гүү хээл авах чадвар сайтай, амьдралын хугацаанд 12-оос
доошгүй унагална. Хоногийн саам нь 2.3-3 л-т хэлбэлздэг. Саалийн 90 хоногт 225-250
л сүү саадаг, сүү нь тослог ихтэй байдаг.
Өндөр шил омгийн адуу
Монгол адууны дотор тухайн бүс нутгийнхаа
онцлогт тохирсон галбир бие цогцос, ашиг шим,
хурдлах чадваараа бие биенээсээ ялгагдах
омог, хэвшил, удам, угшлын адуунууд байдаг.
Эдгээр адууны нэг бол Дундговь аймгийн
Өндөршил суманд үржүүлж буй хурдлах
чадвараар бусдаас давамгай, цагаан, бор, хул,
хонгор голдуу зүстэй “Шил” адуу юм.
Бэлчээрийн ургамлыг сонгон ашиглаж тарга
хүчээ богино хугацаанд авч чаддаг онцлогтой.
Өндөршил сумын адуу галбир бие цогцосын хувьд дунд зэргийн хатингардуу толгой,
өргөн дух, шулуун хамар, богиновтор хүзүү, босоодуу мундаатай, харьцангуй урт
биетэй, өргөн цээжтэй, өвчүү нь гадагшаа мэдэгдэхүйц төвийсэн, нуруу шулуун,
хондлой бөөрөнхий унжуудуу, шөрмөслөг
богино чацтай, дэл сүүл нь шингэвтэр, туурай
жижиг, бат бөх байна. Бусад үүлдэр, омогтой
харьцуулахад бие жижиг, хөлийн тавилт зөв,
чийрэг бие цогцостой, галбирын согоггүй,
булчин шөрмөсний хөгжил тод илэрсэн,
мундааны өндөр 132, биеийн ташуу урт 138,
цээжний бүслүүр 165, шилбэний бүслүүр 19-20
см боловч 138 см-аас дээш мундааны өндөртэй
адуу цөөн тоогоор тохиолдоно.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА50
“Шил” адуунд цагаан, бор, шарга, хул, хонгор зүс зонхилж, нийт адууны 57% нь хул,
хонгор, бор, цагаан зүстэй, адуу нас дэвших тусам бор зүс нь нэмэгддэг. “Шил” адуу
бат бөх туурайтай, сагагны урт 7-9 см, зай багатай, шилбэ том бадриун тул давхилын
үед хөл авах явдал бараг гардаггүй. Уяачид ч “манай шил адуу хөл авах, доголох
нь ховор, тэсвэртэй, холч” хэмээн магтан ярьдаг. “Шил” адуу нь эрүү хоорондын зай
их, амьсгалын тоо, цусан дахь уургийн агууламжаараа монгол адуунаас 4,5-6,0 хувь
илүү байгаа нь түүний хурдлах чадвар сайтай, тэсвэр хатуужилтайг нотолж байгаа юм.
2019 оны 11-р сард ХХААХҮ-н сайдын тушаалаар “Өндөр шил” адуу хэмээн омгоор
батлагдсан.
Бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь тэмээний аж
ахуйн юм. Тэмээ аж ахуйн олон талын ашиг тустай мал бөгөөд нэг тэмээнээс амьдралын
туршид нь 300-480 кг ноос, 7000-8000 литр сүү, 8-10 ботго авах боломжтой. Түүнчлэн
тээвэрт хэрэглэн 180-200 кг ачаа ачиж 800-1000 гаруй км алс аялах чадвартайн дээр
тэргэнд хөллөн 250-300 кг ачаа тээвэрлэхийн хамт уналгад өргөн ашиглаж болно. Хос
бөхт тэмээ нэг удаад 7-8 хоньтой тэнцэх мах, 5 хоньтой тэнцэх ноос, 10-12 ямааны
ноолууртай тэнцэхүйц зөөлөн ноос өгдөг төдийгүй үнээтэй адил сүүтэй, адуунаас
дутуугүй уналга эдэлгээний чадвартай тул таван хошуу малыг бүрэн орлох чадвартай.
ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ
Тэмээ зүслэх. Монгол тэмээ нь тас хараас дун цагаан хүртэл зүстэй, тэмээг
зүсээр бараандуу (хар хүрэн, улаан хүрэн), цайвардуу (шар, цагаан) гэж зүсний хоёр
том бүлэгт хуваадаг. Хүрэн, бор, улаан зүс монгол тэмээний үндсэн зүс бөгөөд нийт
тэмээний 76.6% нь бараан зүсмийн, үлдэх хэсэг нь цайвар зүстэй байна. Говийн
бүсийн тэмээний зонхилох зүсийг хүрэн (хар хүрэн, улаан хүрэн, цайвар хүрэн, хүрэн),
бор (цайвар бор, хөхөвтөр бор, хүрэн бор), улаан (улаан хүрэн, улаан шар, улаан),
шар (ухаа шар, цайвар шар, мэлзэн шар), хөх (зэгэл хөх, цайвар хөх), цагаан (шаргал,
цагаан, бүдэг цагаан, дун цагаан) хамрагдана.
⌘	 Хар хүрэн: их биеийн үс нь хүрэн, шил зогдор, өвдөг хар хүрэн, хүрэн, хамгаалалтын
үс шил зогдор, өвдөг нь хар ба хүрэн өнгө холилдсон байдаг.
⌘	 Хүрэн: бүрхүүл үс хүрэн, хамгаалах үс хүрэн ба хар өнгөтэй байна.
⌘	 Улаан хүрэн: их биеийн үс нь улаан хүрэн, хамгаалалтын үс нь хар хүрэн, хар
өнгөтэй холилдсон байна.
⌘	 Цайвар хүрэн: бүрхүүл үс цайвар хүрэн, хамгаалах үс хар хүрэн ба бараан өнгөтэй
байна.
⌘	 Шар: их биеийн үс нь шаравтар өнгөтэй, хамгаалалтын үс нь хүрэн өнгөтэй байна.
ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ
УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН52 53
⌘	 Цайвар шар: бүрхүүл үс цайвар шар, хамгаалах үс бараандуу өнгөтэй байна.
⌘	 Улаан шар: их биеийн үс нь улаан шар, хамгаалалтын үс нь бараан буюу улаавтар
өнгөтэй байна.
⌘	 Цагаан шар: их биеийн болон хамгаалалтын үс нь цагаан өнгөтэй бөгөөд шаравтар
туяатай байна.
⌘	 Цагаан: их биеийн болон хамгаалалтын үс нь цасан цагаан өнгөтэй байна.
	 Дун цагаан зүсний ботго 	 Улаан хүрэн зүсний буур
Тэмээний зүсийг дараах хүснэгтийг ашиглан тодорхойлно
№
Үндсэн
зүс
Хамаарах зүс Зүсний тодорхойлолт
1 Хүрэн
Хар хүрэн
Улаан хүрэн
Цайвар хүрэн
Толгой, шил, хоолой, өвдөг, бөхний зогдор ноос нь их биений
ноосноос тод хар хүрэн байхад бүрхүүл ноос нь улаан хүрэн
өнгөтэй байх нь олонтой. Зогдор болон их биений сор үс нь
хар хүрэн, цайвардуу хүрэн байх зэргээс хамаарч зүсний ялгаа
гардаг.
2 Бор
Хар бор
Хүрэн бор
Цайвар бор
Хөхөвтөр бор
Зогдор голдуу хар бор байхад их биеийн ноос нь цайвар бор
байна. Зогдор, их биеийн сор болон эм ноосонд хар бор өнгийн
үс холилдон ургавал хар бор зүстэй, хар цагаан өнгийн үс
холилдвол хөхөвтөр бор, харин бор цагаан үс холилдон ургавал
цайвар бор зүстэй болж өөрчлөгдөнө.
3 Улаан
Улаан хүрэн
Улаан шар
Зогдор их биеийн ноос адилхан улаан хүрэн, улаан шар өнгөтэй
байж болно. Арай тод улаан өнгөтэй бол улаан хүрэн, цайвар
шаравтар бол улаан шар зүснийх гэж хооронд нь ялгаж үзнэ.
4 Шар
Ухаа шар
Цайвар шар
Гүйлсэн шар
Шар зүстэй тэмээний зогдор болон эм ноос нь ижил өнгөтэй
байна. Элсний өнгөтэй төстэй хулсан шар зүс нэлээд элбэг
тохиолдоно. Цайвар шар зүс гэж нэрлэдгийн учир нь зогдор сор
үсний өнгө нь их биений ноосноос гандмал шар өнгөтэйгээс
болдог. Ухаа шар зүс нь үхрийн ухаа зүстэй ойролцоо байдаг.
5 Хөх
Цайвар хөх
Зэгэл хөх
Тод хөх зүсний тэмээ гэж байхгүй, зогдорын үсэнд хар хөх
цагаан үс холилдон ургаснаас зэгэл хөх, цайвар хөх туяатай
харагддаг. Хөх зүсний тэмээг холхон зайнаас харахад бор
зүстэй андуурахаар байдаг. Ойрын зайнаас хөх зүс хялбархан
танигдана.
6 Хар
Хар бор
Хар хөх
Тэмээнд ийм зүс элбэг байдаггүй. Зогдор их биений сор үс нь
хар, хар бор, хар хөх өнгөтэй байвал хар зүснийх гэж үзнэ. Хилэн
хар, тас хар зүс байдаггүй.
7 Цагаан
Бүдэг цагаан
Цагаан шар
Дун цагаан
Зогдор, их биений сор, ноолуур үсний өнгө ижил байдаг. Сор
ба ноолуур үсэнд цагаан шар, хар өнгө холилдон ургаснаас
бүдэг цагаан, цагаан шар зүстэй эсвэл цагаан өнгөтэй үс дагнан
ургавал дун цагаан зүстэй гэж нэрлэнэ.
Тэмээний зүсийг түүний их биеийг бүрхсэн ноосны өнгө, шил, зогдор, өвдөгний
ноосны өнгө, толгой, хөлийн бүрхүүл үсний өнгө зэргийг харгалзан үзэж тодорхойлно.
Тэмээний зүсийг үндсэн зүс, хамаарах зүс хоёр ангилна. Энэхүү хоёр зүс нь зүсний
тодорхойлолтоор тайлбарлагдана. Тэмээг ноосолсны дараа зүс нь бие биенээсээ
бараг ялгагдахгүй боловч ахар ноос нь ургах үеэс зүс нь тодорч ялгагдана.
Тэмээний зүс нас дагаж өөрчлөгддөггүй, харин нас ахих тутам хамар хоншоорын
хэсгээр цагаан үс зонхилон ургана. Тэмээг зүслэхдээ түүний бөхний хэлбэрийг
тодотгол болгон авч үздэг.
Монголчуудын тэмээнд нэр, хоч өгөх уламжлалт арга нь тэдний тэмээн сүрэгтэйгээ
маш ойр дотно харьцаж ирснийг гэрчлэх хаана ч бичигдэж үлдээгүй бөгөөд нүүдлийн
мал маллагааны биет бус соёлын нэг үнт өв юм. Тэмээг нэрлэхдээ гол төлөв тодорхой
эхийн гарвалыг хоёр үе хүртэл тоочих, эсвэл нэг бүрчилсэн оноосон нэр олгох зарчим
баримтална. Тэмээг нас гүйцсэн үед нэг бүрчилсэн оноосон нэр өгдөг. Оноосон нэр
өгөхдөө тэмээний зүс, өвөрмөц онцлог шинжийг харгалзан үздэг. Тэмээг зүсээр
нэрлэхдээ “Улаан буур”, “Хүрэн ингэ”, “Өндөр хар”, “Цагаан ат” гэж нэрлэнэ.
Нэг хотонд хэдэн зуун тэмээ байсан ч нэр давхардах ёсгүй. Тэмээнд нэр өгөхдөө
ихэвчлэн тором, гурван наснаас эхэлдэг. Энэ нь тором гунж болсоор эхээс салах,
цаашлаад сүргээс салах учир зүслэхэд дөхөм болж, тэмээний дансанд оруулсныг
харуулна. Тэмээнд нэр өгөхдөө хамгийн гол нь тэмээний ноосны өнгөөр дагуулан
бие галбирын дүр төрх, зан ааш, бөхний хэлбэр байдал, явдал гишгэц, тэмээний бие
дэх ямар нэг онцгой тэмдэг, тэмээний ямар нэг үйл хөдлөлд нь тохируулан нэрлэхээс
гадна ботголсон орчин тойрон, цаг агаарын онцгой байдалтай уялдуулан нэрлэнэ.
Тэмээг тамгалах, тэмдэглэх. Тэмээ малдаа им тамга тавих явдал зөвхөн малаа
таних зорилготойгоор хязгаарлахгүй ураг төрлөө малын тамгаар олж танилцан түүхээ
сөхөн ярилцах явдал зарим аймаг ястанд одоо ч хүртэл байдаг. Тэмээний буруу зөв
талын гуя, хацар, хонгон дээр тамгална. Заримдаа хүзүүний хоёр талд тамгалдаг
явдал бий. Тамганы хэмжээ 8х8, 8х6, 8х4 см, зузаан нь 1 см, мөрний /дардасны/ өргөн
0.5 см байна. Тамгыг өнгөц дарахыг шүргэх, арьсны хөрсөнд лав дарахыг даалгах
гэнэ.
Тамганы иш нь төмөр, голдуу 40 см урт, онгин бариултай байна. Тамганд хадаг
самбай уяж авдарт хийх юмуу ханын толгойноос өлгөн хүндэтгэлтэй нандигнан
хадгалдаг. Мөн хөрсөн тамга, махан тамга гэж ялгана. Хөрс буюу үсэн тамгыг хэдийд
ч хийж болно. Энэ нь түр зуурын тэмдэг юм. Махан тамгыг өт, батгана байхгүй болсон
сэрүүн, хүйтэн улиралд өөрөөр хэлбэл 9-10 дугаар сард дардаг. Мал тамгалахдаа
Тэмээний тамга, тэмээ тамгала
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН54 55
зурхай үзэж сайн өдрийг сонгодог уламжлалт заншил бий. Тэмээний хаа, гуя, хондлой,
бөхний суурь, гэдсэн дээр гурилаар янз бүрийн хэлбэртэй дүрс, тоо, үсэг зурж
тэмдэглэдэг үүнийг “Хээс”, зарим нутагт “Мозго” гэж нэрлэнэ. Голдуу тухайн малчны
тамганы хээтэй адилхан дүрс байна. Тэмээний чихийг цоолж, янз бүрийн өнгөтэй
даавуу, эсвэл нимгэн хаймар дээр сийлсэн элдэв дүрс, тоо үсэг зэргийг сүвлэн зүүнэ.
Үүнийг малчид “Зүүсгэл” гэж нэрлэнэ.
Тэмээнд нэлээд түгээмэл хэрэглэдэг найдвартай аргын нэг нь чихэнд им тавих
явдал юм.
Тэмээний чихний им
Тэмээний шүдээр нас тодорхойлох, нэрлэх. Ботго эхээс гарахдаа шүдгүй
(доод эрүүний буйланд гурван хос үүдэн шүдний ором тэмтрэгдэнэ) гарах бөгөөд
өсвөр тэмээнд сүүн шүд 22, цаашид байнгын 34 шүдээр солигдоно. Ботгон шүд нь
цагаан өнгөтэй, хэмжээгээр бага, нарийхан хүзүүвчтэй байдгаараа байнгын шүднээс
ялгагдана. Тэмээний насыг тодорхойлохдоо шүдний өөрчлөлт хувиралтаас гадна
биеийн галбир төрхийг харгалздаг.
Нэг настайд доод эрүүнд гурван хос үүдэн шүд, соёоны хамт гарч, бие биеэ
дэрлэсэн, хоёр настайд голын үүдэн шүднээс эхлэн элэгдэж, соёо үүдэн шүднээс
хөндийрсөн байдалтай, 1-2 настай тэмээг ботго, тором (хоёр настай эм тэмээг шар
шилбэ гэнэ), 3-4 настай эм тэмээг гунж, эрийг тайлаг, таваас дээш настай эм тэмээг
нас гүйцсэн эсвэл бүдүүн ингэ, 6-8 настай эр тэмээг атанцар, 10-аас дээш настай эр
тэмээг нас гүйцсэн (ид жагссан) ат буюу буурыг “аргил” бүдүүн буур гэж нэрлэнэ.
Тэмээний доод үүдэн 6-н шүдний ургах, ясан шүдээр солигдох, элэгдэх нь насыг
тодорхойлох гол үзүүлэлт болно. Монгол тэмээ ихэвчлэн 8 насандаа нялхын үүдэн
шүд нь ясан шүдээр солигдож дуусна. Цаашид эхэлж ургасан хэсгээсээ дэс дараалан
элэгдсээр 16-17 насанд шүд буйлтай зэрэгцэж өтлөлт эхэлнэ.
Онь
Он шидэлбэр
Ар ухам
Өвөр ухам
Шоргоолж
Цоолбор
Цуулбар
Гөлөм
Тайрмал
Он ухам
Тэмээний амьдрах чадвар
Хүйтнийг даах, тэсвэрт чанар. Монголын говь нь эх газрын эрс тэс уур амьсгалтай.
Жилд унах тунадасны хэмжээ харьцангуй бага, хүчтэй салхи, шуурганы давтагдал
их, зуны улиралд агаар болон хөрсөн дээр хэт халах, өвлийн улиралд хүйтрэх зэрэг
онцлогтой. Говь, цөлийн бүсэд жилийн агаарын дундаж температур 3.8°С, цастай
байх хугацаа 30-60 хоног, цасан ба шороон шуургатай өдрийн тоо харьцангуй олон,
дунджаар 35.2 өдөр дээд тал нь 55 өдөр хүрдэг. Монгол орны цаг агаарын гол хүчин
зүйлс болох орчны температур, чийгшил, салхи, нарны нийлбэр цацраг, цасан бүрхүүл,
тэмээний идэшлэх, бэлчээрлэхэд эерэг, сөрөг чиглэлээр нөлөөлдөг.
Өглөө, оройн хүйтэн жавартай үед буюу 3-5 м/сек салхитай, агаарын температур
хасах 25-29°С болоход бэлчээрлэж байгаа ботго, тором, ингэ даарч, тогтвор алддаг.
Харин салхигүй боловч орчны агаарын температур хасах 30°С хүрэхэд тэмээн сүргийг
бэлчээхэд хүндрэл учирдаг. Ийм үед тэмээ өглөө бэлчээрт гарахгүй хэвтэх, жалангийн
үед хашаа хорооны нөмөр бараадах, чичрэн зогсоно, харин бэлчээрт зориуд тууж
гаргахад салхи уруудан явах, дэрс, түнгэ, дов сондуулын хотгорт хэвтэх буюу тарга
хүчээр муухан саалын ингэ, ботго, торомнууд хот уруугаа буцаж ирэх зэрэг шинж
илэрнэ.
Салхигүй ч гэсэн хүйтний эрч чангарч агаарын температур хасах 34°С хүрэхэд
тэмээ бэлчээрт гарч чадахгүй болно. Говь нутагт шороон шуурганы хүч ихсэж 12-13
м/сек хүрэхэд тэмээ бэлчээрлэж чадахгүй болж хэвтэх, дов сондуулын болон бие
биеийнхээ нөмөрт хэвтдэг. Салхины хурд улам нэмэгдэж 15 м/сек болоход тэмээ
бэлчээрт тогтох боломжгүй болж шуурганд урууддаг. Хүчтэй салхи, шороон болон
цасан шуурга тэмээний бэлчээрлэлтэд маш муу нөлөөлдөг, тэмээ нь экологийн энэ
сөрөг хүчин зүйлд муу зохицсон мал юм. 0-2 м/сек салхитай зуны нартай өдөр агаарын
температур нэмэх 31°С хүрэхэд тэмээний бэлчээрлэлт хүндэрч эхлэх ба 34°С халуун
болоход бүр хүндэрнэ. Харин агаарын температур 30°С-аас дээш гарсан ч 3-5 м/сек
сэвэлзүүр салхитай өдөр тэмээ хэвийн бэлчинэ.
Өл, цангаа даах чанар. Тэмээний өл, цангаа даах нь бусад малаас илүү, цөлийн
нөхцөлд амьдарч чадах биологийн онцлогтой мал юм. Тэмээний хамар урт нарийн
тул амьсгалаар усыг ууршуулдаггүй. Хамрын хөндийн салст бүрхүүлийн олон үрчлээс
ус ууршихаас хамгаалж конденсацлаж үлдээдэг. Нэг минутад 8-10 удаа амьсгалдаг
нь усыг ууршихаас хамгаалах бас нэг зохицолдолгоо юм. Говь цөлийн өвс ургамал,
ус, эрдэс бодис ихтэй байдгаас тэмээ давс, хужрыг ихээр хэрэглэдэг. Энэ нь биеийн
дотоод осмос даралтыг ихэсгэж ус барих чадварыг нэмэгдүүлдэг. Тэмээ хэдэн долоо
хоногоор ус уухгүй байж чадна. Энэ үед шээс нь өтгөрч 0.5 л хүртэл буурна. Тэмээ
усаар дутагдсан үедээ бөөрнийхөө сүвнүүдэд хуримтлагдсан шээсээ эргүүлж шингээн
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН56 57
гүзээндээ буцаах чадвартай бөгөөд гүзээнд буцаж ирсэн шээсийг тэнд орших бичил
биетнүүд уураг болгон хувиргах замаар илүүдэл бодисоо дахин ашиглах, усны
хэрэгцээгээ хангах зохилдлоготой.
Тэмээний бас нэг сонин зохилдолгоо бол агаарын температур ихсэх үед хөлөрч
усаа алдахгүйн тулд биеийн температураа нэмэгдүүлэн өнгөрөөж чаддаг явдал юм.
Тэмээ бөхнийхөө өөхийг задлан ус болгож чадна. Өдөрт 80 л хүртэл ус уудаг. Үүнийг
гүзээндээ олон хоног хадгалан аажим зарцуулж чаддаг. Биедээ их хэмжээний өөх
хуримтлуулдаг 2 бөхнөөс гадна гадар, дотор өөх нь 80-100 кг хүрдэг. Энэ нь 900.0
гаруй мянган кило-калоритой тэнцэх илчлэгийн нөөц юм. 100 гр өөх задрахад 107 мл
ус гаргадаг гэж үзэхэд тэмээний усны дутагдлыг хангах нэг эх үүсвэр нь өөх болдог.
Туршилтаар тэмээг идүүлэх ч үгүй, услах ч үгүй байлгахад 56-70 хоног, өвс өгч услахгүй
байлгахад 78 хоног, зөвхөн ус өгч байгаа нөхцөлд 86-131 хоног тэсч байжээ. Тэмээг
удаан хугацаагаар цангаахад биеийн жингийн гуравны нэгийг буюу 200 кг жин алдах
үед услахад 3 минутын дотор усны алдагдлыг нөхдөг гэж үздэг. Тэмээ ердийн нөхцөлд
өтгөн бага, хуурайвтар хоргол гаргадаг нь бас л усны алдагдлыг багасгаж байгаа
бөгөөд, жин үдийн халуун нарлуу харж идээшилдэг нь нарыг биеийн бага талбайд
тусгах зохилдлогоо юм.
Дулаан барих шинжүүд. Тэмээний салхиддаг араншин бусад малынхаас
ялгаатай, халууцсан үедээ салхи сөрөн, даарсан үедээ уруудаж бэлчдэг. Халууцах
тутам бусад амьтны бодис солилцоо идэвхждэг бол тэмээнийх буурдаг онцлогтой.
Бусад хивэгч амьтны цусанд хэвийн нөхцөлд глюкоз 1500 мг/л байдаг бол тэмээнийх
13000 мг/л байдаг. Цусны чихрийн хэмжээ 1500 мг/л-ээс хэтрэхэд бусад амьтны шээс
чихэрждэг харин тэмээнийх эсрэг байна. Тэмээ бүлээн цустай амьтан боловч биеийн
теператур нь орчны тепературээс хамаарч хоногт 6-8 хэмээр өөрчлөгддөг, тухайлбал
шөнө 34 хэм хүртэл буурснаа өдрийн халуунаар 42 хэм болж нэмэгддэг.
Тэмээ ердийн нөхцөлд бараг хөлрөхгүй, өтгөн бөгөөд бага шээстэй, хоргол нь
хуурайвтар зэрэг зохилдлого нь бие махбодиос ус ихээр алдахаас хамгаалах арга юм.
Тэмээ өдрийн халуунд толгойгоо голдуу нар луу хандуулан бэлчээрлэдэг нь нарны
цацрагийг аль болохоор бага талбайд тусгах зохилдлого юм. Мөн хэвтэхдээ өвдөг,
өвчүү, тойгны сайраар газар тулдаг нь хөрсний халуун, хүйтнээс биеэ хамгаалж,
дулаан алдах, хэт халахаас сэргийлэх арга юм. Амьтны бодис солилцооны төвшин
бамбай булчирхайн үйл ажиллагаатай холбоотой байдаг. Халууны цагт бараг бүх
амьтны бамбай булчирхайн идэвхжил буурдаг байхад тэмээнийх идэвхжсэнээр бие
махбод нь дулааныг ахиу ялгаруулдаг онцлогтой.
Онд оролт. Монгол тэмээний онд оролт, биеийн массын бууралтад хүйтний
улирлын агаарын болон хэвтрийн температур, газрын гадаргын байдал, материаллаг
бааз, хүний арга ажиллагаанаас шууд хамаарна. Тэмээний амьдын масс 12 дугаар
сараас эхэлж, цаг уур хүйтэрч, бэлчээрийн өвс, ургамал хомсдсоны улмаас турж эхлэх
ба хавар болоход амьдын массынхаа 20-25%-ийг алдаж онд ордог.
Тэмээний бэлчих онцлог. Хялгана, хазаар өвс, суль, хиаг зэрэг өвслөг ургамлыг
тэмээ газарт 2.95±0.23 см үлдээж иднэ. Бутлаг, модлог ургамлын толгой, салмайг
мөлжиж идэх ба газарт унасан хагдыг уруулаараа чөлөөтэй хамж иддэг. Тэмээ өвс,
ургамлыг түр зогсох юмуу явуут байдлаар иднэ. Идээшлэхдээ тором 64 см, 3 наст 80
см, нас гүйцмэл ат, ингэ 100 см өргөн талбайг хамардаг. Тэмээний алхааны урт нас,
хүйсээс хамааран 27.4-59.2 см, урд хөлийн таваг 125.2-307.8, хойт хөлийнх 94.7-243.9
ам дөрвөлжин см талбайтай байна.
Хөлийн тавагны 1 ам дөрвөлжин см талбайд амьдын жингийн 521.6-609.0 гр даралт
ногдоно. Тэмээ биеийнхээ хэрэгцээт өвс, ургамлыг бэлчээрээс богино хугацаанд
сонгон иддэг тул бэлчээрт идээшлэх хугацаа бусад малаас богино байдаг. Нэг удаа
хүзүүгээ сунгахдаа хэд хэдэн ургамлыг хөндлөн ширвэж дугтран үмхэнэ. Өдөр ба
шөнө амарч байх үедээ хивэх бөгөөд нэг гулгихдаа 40-өөд удаа зажилж залгина.
Тэмээ өвөл, хаврын улиралд нэлээд тогтвортой, харин зун тогтвор муутай бэлчдэг.
Тэмээний “салхидах” араншин бусад малынхаас харьцангуй илүү, дулаан цагт салхи
сөрж, хүйтэнд урууддаг.
Тэмээний зуны бэлчээр
Бэлчээрлүүлэхдээ тэмээг бөөгнөрүүлэн ээрвэл тогтвор муутай, мөн хэт таруу
хариулахад хэд хэдээрээ тасарч алслан явдаг болохоор тогтуун тууж бэлчээрт хүргээд
тогтоож захаас хумьж хариулна. Услах өдрөө усны чиглэлийн бэлчээрийг, услаагүй
өнжих өдрөө алсын бэлчээрийг ашиглахаар хуваарилж болно.
Тэмээний намрын бэлчээр
Монгол улсад тэмээн сүргийг жилийн турш дан байгалийн бэлчээрээр малладаг,
байран маллагааны аргыг бараг хэрэглэдэггүй, харин шаардлагатай тохиолдолд
нэмэгдэл тэжээл өгдөг. Нэмэгдэл тэжээлийн хэмжээ нь тэмээний амьдын масс, тарга
хүч, улирал, эдэлгээнд хэрэглэж байгаа байдал зэргээс шалтгаална. 500 кг жинтэй
тэмээнд 4.0, 600 кг-д 4.5, 700 кг-д 5.0 тэжээлийн нэгж хэрэгцээтэй бөгөөд өвлийн
улиралд тарга хүчнээс хамаарч 2-3 тэжээлийн нэгж нэмж хэрэглэнэ гэж үзнэ.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН58 59
Тэмээний өвлийн бэлчээр
Нас гүйцмэл тэмээ зуны улиралд 35 кг хүртэл ногоо иддэг бөгөөд энэ нь хуурай
массаар бодвол 15-17 кг тэжээлтэй тэнцэнэ. Өвөл хаварт ургамалд эслэг нь ялангуяа
лигнин, гемоцеллюлоз 3-4 дахин нэмэгдэж протейн багасаж хуурай бодисын шингэц 2
дахин буурдаг.
Тэмээний хаврын бэлчээр
Тэмээ жилийн аль ч улиралд дуртай иддэг ургамалд багалуур, шар мод, заг,
харгана, шарилж, дэрс, хамхаг, лавай, ангалзуур, монгол ба хазаар өвс орно. Мөн
багалуур, өргөст хамхаг, монгол өвс зэрэг нь тэмээ тарга хүч авахад сайн, хависгана
сүү оруулдаг, шар мод ноос ургуулдаг, агь, шаваг, хөмүүл, таана өөхөн тарга авхуулдаг
чанартай. Өвөл хаварт шимт чанараа сайн хадгалдаг бор таар, боролзой, багалуур,
шар мод, заг мэтийн ургамал нь тэмээнд сайн тэжээл болно. Бор бударгана нь
тэжээлийн шимт чанар сайтай, тэмээг сайн таргалуулдаг чанартай боловч хөлдүү
үедээ эцээдэг бөгөөд жил өнжсөн үжил бударгана хоол болдоггүй, шар бударгана
хаварт тамир тэнхээнд муу гэж үздэг.
Уяа, сойлго. Тэмээг аян жинд ашиглахын өмнө уяа сойлт оруулах шаардлагатай
байдаг. Сойлго нь тэмээний тарга хүчийг тогтоох, биеийг чийрэгжүүлэх, ул тавгийг
бэхжүүлэх ач тустайн дээр идэш хоолыг тохируулан алсын аян жинд явахад дасгах
ач холбогдолтой байдаг. Тэмээний уяа сойлгыг хоёр янзаар хийх ба нэгд нь байран
уяа сойлго, нөгөөдөх нь аяны явалт дунд хийх сойлго гэж ялгадаг. Байран уяа сойлго
хийхийн тулд намрын сэрүүн орсон үед хатуу өндөрлөг дэнж дээр юмуу хатуувтар
хөрстэй газар дэнж дээр үнс, хужир асгаад зэл татаж тэмээг аянд бэлтгэн уяж сойно.
Тэмээний уяа, сойлго, уралдаан
Сойх тэмээний бурантагийг тохой урттай уях бөгөөд ойрын аянд явах тэмээг 10
хоног уях бол эхний өдөр бүтэн уяад маргаашнаас нь эхлэн эхний 3 хоногт өдөр бүр
1 цаг идээшлүүлэх, дараагийн 3 хоногт 2 цаг идээшлүүлэх, сүүлийн 3 хоногт 3 цаг тус
тус идээшлүүлэн 2-3 хоногт услах замаар сойно. Харин холын аяны тэмээг 1 сар уяж
сойх бол эхний 10 хоног нь өдөрт 1 цаг, 2 дахь 10 хоногт өдөрт 2 цаг, 3 дахь 10 хоногт
өдөрт 3 цаг идээшлүүлээд 1-2 хоноод усалж сойдог. Аяны явалт дунд сойруулалт гэдэг
нь хоногийн газарт эртхэн ирж ачаагаа буулган хоноод өглөө тэмээгээ тавьж хэсэг
идүүлээд дахин ачаалан явах замаар сойхыг хэлдэг байна. Уяа сойлго нь таарсан
тэмээ нь бие хөнгөн, нүд сэргэлэн, бөх соёлзож, үс босоо, хоргол нь ботгоных шиг
нарийхан гонзгой болж задлахад шүүсгүй байдаг. Урьд цагийн малчид тэмээг 45
хоног сойгоод нойтон хорголыг галд хийхэд асаж байвал уяа сойлго таарсан гэж үздэг
байжээ. Уяа сойлго алдсан тэмээ аяны явдал дунд ул таваг нь нойтон болж, олон
дахин эвшээх зэрэг шинж үзүүлдэг байна.
Тарга хүч. Монгол тэмээ 5 дугаар сараас эхэлж 10 дугаар сарыг дуустал тарга хүч
авдаг. Тэмээ 5, 6 дугаар сард нялх ногооны шүүс шимээр тэнхэрч, булчин шөрмөс нь
чангаран ноос нь гуужна. 7, 8 дугаар сард бэлчээрийн өвс, ногоо арвижиж шимт чанар
нь дээшлэх үед тэмээний гуя махлан бөх томрон ширээ болно. 9, 10 дугаар сард хом
сууж, харвин зузаарч тэмээний тарга хүч гүйцнэ.
Тарга хүч гүйцсэн буур, ингэ
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН60 61
Тэмээний зан араншин. Тэмээ нь амгалан, дөлгөөн авиртай, бэлчээрт тархан
идээшилдэг, үнс, хужир мараан дээр хэвтэх, налах дуртай, түргэн номхордог, уналга
эдэлгээнд амархан сурдаг, эдэлгээнд хүлцэнгүй, эзэндээ дуулгавартай, баярлан
хөөрдөг, уярч уйлдаг, маш уян зөөлөн сэтгэлтэй, эзэн хүний зөнгөөр байдаг мал
юм. Тэмээнд төлсөх, биеэ хамгаалах, идэш тэжээлээ олох, идэшлэх мөн төрөхийн
ба бэлгийн ажиллагааны зан араншин сайн илэрсэн байдаг. Ингэ ботголох хугацаа
ойртоход тэжээл, усандаа дурамжхан болж байн байн хэвтэх зэргээр тав тух алдах
заримдаа үр төлсөг болж гунганадаг ба шилэрч хүн, малгүй, чимээ аниргүй газар
эрж бараадах тохиолдол илэрдэг. Ингэ төллөсний дараагийн өдрүүдэд ботгоноосоо
холдохгүй, ойрхон бэлчиж, үе үе эргэж буйлан ирж ботгоо хөхүүлдэг ба түүнд төлсөх
зөн билэг тод сайн илэрдэг. Тэмээ сүргээр амьдардаг мал бөгөөд сүргийг голдуу
хөгшин ингэ толгойлж явдаг. Зуны улиралд тэмээ салхидаж их явамтгай болж нутгаас
нутаг дамжин тэнүүчлэн алдагдах тохиолдол байдаг. Иймд зуны улиралд тэмээний
хариулга, маллагааг сайн тохируулах, байнгын хариулгатай байлган алдахаас
сэргийлэх нь чухал.
	 Тэмээнд нуруу ачаа ачих 	 Ингэ хөөслөх
Тэмээг уналга эдэлгээнд сургаж ашиглахад түүний зан төрхөд тохируулан
харьцах  нь чухал. Тэмээнд хичнээн ширүүн дориун хандана төдийчинээ ярдаг догшин
байдлаар хариу барьдаг. Тийм учраас аль болох зөөлөн тогтуун байдлаар харьцаж
гарын мал болгон номхруулж авахыг хичээр хэрэгтэй. Тэмээг сургаж номхруулахад
түүний төрөлх авир араншинг сайн таних нь чухал. Хангал тэмээг сургана гэдэг нь аж
ахуйн ашигтай болзолт рефлекс бүрдүүлж батжуулах үйл явц юм. Тухайлбал сөг сөг
гэхээр хэвтдэг, хөөг хөөг гэхээр ачаатай босдог, тоор тоор гэхээр ус ууж, хужир шүүгээ
идэх гэгчлэн зан үйл сурна. Тэмээг авир зангийн нь байдлаар сэргэлэн, тогтуун, хөөрүү
гэгчлэн гурван үндсэн хэв шинжид хуваана.
Сэргэлэн хэв шинжийн тэмээ нь сургахад нэлээн түргэн цагааширч орчиндоо амар
дасдаг, уналгад ашиглахад сэгэлзүүр боловч дэс дараатай байнгын сургалт шаардана.
Элдэв муу зан сурахдаа хялбар байдаг.
Тэмээг уналга, ачаа ачиж сургах
Тогтуун хэв шинжийн тэмээг сургахад ерөнхий байдал нь номхон дөлгөөн болж
ачиж эдлэхэд амар хялбар болно. Удаан хөдөлгөөнтэй юм шиг атлаа алсын жинд
туулах чадвар сайтай, найдвартай. Хөөрүү хэв шинжийн тэмээ нэлээд догшин, түргэн
хөдөлгөөнтэй, цочимтгой, үргэмтгий, сурсан дадал зуршлаа мартамхай байх жишээтэй.
Ойр зуурын уналгад гавшгай боловч буруу харьцвал орилоо, сэвсээрээ буддаг болж
болзошгүй.
Тэмээг ботгон цагаас нь барьж, олон удаа гар хүрч, зөөлөн харьцаж байвал номхон
болдог. Унаж эдэлж сургах явцад тохом тохош, ачаа хомыг нь чиргэх, элдэв юмнаас
үргэж бусгахад нь унаж ойчих зэргээс болж амархан жигшдэг.
Тэмээтэй буруу харьцсанаас янз бүрийн муу зан сурч болно. Тэмээг олон хоногоор
өл хоолгүй, ус ундгүй уяснаас бурантагаа тас хаздаг, уяанаас алдуурдаг муу зан
сурдаг. Ийм учраас анхнаас нь уяанд алдуурхааргүй сайн уяж байх, эдэлгээтэй үед нь
өвс тэжээл, ус ундыг нь сайн тохируулж байх хэрэгтэй.
Удам, гарваль. Удам, гарвалаар үнэлэхэд тухайн үүлдэр, омог, хэвшлийн шинжээ
хадгалж чадсан эсэхийг шинжиж үнэлнэ. Тэмээний гарвалийг тогтоохдоо үржлийн
дэвтэрт бичсэнийг баримталж, эсвэл малын эзнээс асууж лавлаж үнэлнэ. Үржлийн аж
ахуйд үржлийн бүртгэлийг маш нарийн хөтөлж байх шаардлагатай. Сайн удмын буур,
удам, омог үүсгэгч болдог тул үржлийн дэвтэрт тодорхой тэмдэглэх шаардлагатай.
Удам, гарвалын үнэлгээ
№ Үзүүлэлт
Оноо
Өсвөр
тэмээ
Буур Ингэ
1 Эцэг эх нь тодорхой, үржлийн карттай, тухайн үүлдэр,
омгийн шаардлага хангасан
30 20 10
2 Эцэг эхийн аль нэг нь дээрх шаардлага хангсан 25 15 8
3 Эцэг эх нь тодорхой боловч үржлийн картгүй, тэр
шаардлага хангасан
15 10 5
4 Эцэг эх нь тодорхой боловч шаардлагад тохирсон 10 5 2
Галбир, бие цогцосын үнэлгээ. Галбир бие цогцосын үнэлгээ хийхдээ тэмээг
нэг бүрчлэн үзэж, хэмжилт хийж, биеийн ерөнхий хөгжил, мах булчингийн хөгжилт,
ясжилт, биеийн хэмжээ, бэлгийн давамгайлагч шинж илэрсэн байдал, хөл мөчний
тавилт, дэлэн хөхний хэлбэр, хэмжээ, амьдын жинг харгалзана.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН62 63
Тэмээний өсөлт, хөгжилтийн байдлыг биеийн өндөр, урт, цээжний бүслүүр,
шилбэний бүслүүр зэрэг биеийн хэмжээ, амьдын жингээр тодорхойлно. Анхны болон
хоёрдох ангиллаар монгол болон бусад үүлдэр, үржлийн хэсгийн тэмээний үржлийн
буур, ингэний биеийн үндсэн хэмжээ, амьдын жингийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийн
дээд, доод оноог 10-6 гэж заасан бөгөөд эдгээр хязгаарын хооронд биеийн хэмжээний
2-3 см, амьдын жингийн 30 кг тутамд нэг оноо өгч үнэлнэ.
Тэмээ нэг бүрийг шинжихдээ галбирын ямар нэг согог байвал ажин харж ерөнхий
үнэлгээг бууруулж тооцно. Тарга хүчийг нь намрын байдлаар дундаас дээш, дунд,
дундаас доош гэж ялган тус тусад нь оноогоор үнэлнэ. Тарга хүч нь тухайн жилийн
бэлчээрийн ургац, зуншлагын байдал, ажил эдэлгээ, ингэний хувьд хээл, ботголсноос
хойших хугацаа, сааль сүүний ашиглалт зэргээс хамаарна. Тарга хүчийг тэмээг ангилан
ялгахаас худалдан борлуулах, заазалж хүнсэнд хэрэглэх зэрэг тохиолдолд үнэлнэ.
Дундаас дээш тарга хүчтэй тэмээний биеийн ерөнхий төрх бүдүүн бөөрөнхийдүү,
мах булчингийн хөгжилт жигд сайн, хоёр бөх нь өөхөөр дүүрэн чангарсан, туг ширээ,
хом сууж ташаан толгой мэдэгдэхээргүй болсон байх ба үржлийн ийм тэмээ 8-10
онооны үнэлгээ авна.
Мах булчингийн хөгжил сулавтар, хом хондлойн өөх хуримтлал дунд зэрэг, хонго
гуя нь дүүрэн биш шувтан, бөх нь дүүрэн өөх суугаагүй, сулавтар байхыг дунд зэргийн
тарга хүчтэй гэж үзэж 6-7 оноо өгнө.
Унанги бөхтэй, хом хондлой өөхөн хуримтлалгүй, ташаан толгой, хавирганы яс
товойж мэдэгдэж байвал дундаас доош тарга хүчтэй гэж үзэн 3-5 оноо өгч үнэлнэ.
Ботго, торомтой хөхүүл ингэнд үнэлгээг нэг оноогоор нэмэгдүүлж үнэлнэ.
Ашиг шимийн сонголт
Ноосон ашиг шим. Тэмээ ангилалтын нэг чухал хэсэг нь түүний ноосны үнэлгээ
юм. Ноосны үнэлгээг хяналтын хяргалтаар гарсан ноосны бодит гарцаар үнэлэхийн
зэрэгцээ биен дээр нь шинжиж үнэлнэ. Үүнд:
⌘	 Биеийн бүх хэсэгт ноос урт, өтгөн ургасан, ноолуур сайтай, эр, эм ноос жигд тэнцүү
байвал онц ноосорхог (16-20 оноо) гэж үзнэ.
⌘	 Бүх биеийн ноос өтгөн, уртавтар, ноолуурлаг боловч дээрхийг гүйцэхгүй байвал
сайн ноосорхог (11-15 оноо) гэж үзнэ.
⌘	 Биеийн бүх хэсгийн ноос тачир, сийрэг, богиновтор, ноолуурын хэмжээ хангалттай
биш бол дунд зэргийн ноосорхог (1-4 оноо) гэж үзнэ. Ийм тэмээг үржлийн
зориулалтаар ашиглах боломжгүй юм.
⌘	 Үржлийн тэмээ ноосорхог, их биений ноос шигүү ургасан, 6-аас дээш см урт,
ширхгүүд нь зөөлөн торгомсог, уян налархай, бөх бат байх ёстой. Ноосны урт болон
шигүү, ноолуурлаг байдлыг далны ар, сүвээний хавирганы орчим ярж үзэх, шугам
тавих, ноосыг базаж атгаж үзэх зэргээр шинжинэ.
Ноос ихтэй тэмээний шинж нь:
⌘	 Тэмээний ташаан толгой, гуяны орчмын ноос сахлаг байх;
⌘	 Тэмээг салхины өөд туухад ноос нь салхинд ярагдан хийсч байх;
⌘	 Ноосны үзүүрийг ажиглахад мушгиралдан буржийсан мэт хэлбэртэй; хөл мөч,
борви гэдэсний ноос сахлаг байх;
⌘	 Нялхдаа даахь тогтдог байсан тэмээ ноосорхог шинжийг илэрхийлнэ.
Сүүн ашиг шим. Ингэний сүүний гарцыг саалийн бүх саруудад буюу ингэний
хамгийн сүүтэй байдаг 7-10 дугаар саруудад, тухайн сарын нэг, хоёр, гуравдугаар 10
хоногуудын эхний дараалсан хоёр өдрийн саамын дунджаар тодорхойлно. Өөрөөр
хэлбэл, сар бүрийн 1, 2, 11, 12, 21, 22-ны өдрүүдийн дунджаар тухайн сарын сүүний
гарц тодорхойлно. Ингийг ботгоор нь ивэлгэн, зүүн (зөв) талын хоёр хөхний сүүг сааж,
нөгөө (буруу) талын хоёр хөхийг ботгонд хөхүүлнэ. Саасан сүүгээ хэмжүүртэй саванд
хийгээд хэмжүүрийн тоог харна. Хэмжсэн сүүг хоёроор үржүүлээд тухайн ингэний
сүүний гарцыг олно.
Эхний 2-3 сард эхийн сүү нь ботгоны голлох тэжээл болдог тул сүү сайтай ингэний
ботго амьдын жин, биеийн хэмжээ, тарга хүч илүү сайн байдаг. Иймд ботгоны өсөлт,
торнилтын байдлаар эхийнх нь сүүн ашиг шимийг баримжаалан тогтооно.
Сүүлэг ингэний шинж нь:
⌘	 Ботго, тором нь товир, өсөлт хөгжилт сайнтай;
⌘	 Ингэний гэдэс хээлүүр эзлэхүүн ихтэй, сүүл бүдүүн цацаг сайтай, дөрөөлөхийн
судас том бөгөөд ил, дэлэнгийн суурь дугуй аяган хэлбэртэй, дөрвөн хэлтэрийн
зааг тодорхой, арьсны доорх судаснууд хөгжил сайн, хөх урт өргөн байна.
Үржлийн буур шилэн сонгох. Үржлийн буурыг амьдралын хугацаанд хоёр удаа
шилэн сонголтод оруулна. Эхний удаа 3-аас дээш настай тайлган бууранд, дараагийн
удаа 8-аас дээш настай бүдүүн буур хамрагдана. Ихэвчлэн хүрэн буюу хар хүрэн зүстэй,
биеийн ерөнхий байдал зузаан, мах булчин сайтай, хурдан шаламгай хөдөлгөөнтэй,
ноос өтгөн, өвдөг зогдор ихтэй бол ноосны гарц арвин, хүйтэнд өлчир байна. Түүнчлэн
цээж өргөн, дал харцгаар зузаан, хондлой сайтай, бөгс махлаг, бүдүүн том гуятай, бие
тэнцүү зузаан тавиу, тэнхээ ихтэй шинжийг голлоно. Бөх хол зайтай, чац алсаараа
хэтэрхий өндөр биш, нимгэн цомбогор тавагтай, зузаан хар ултай, сагаг босоо, шилбэ
богино бүдүүн, хумс хомбогор, хойд хөл борвиороо босоо, урд хоёр хөл бэрэвхийгээрээ
бахим богино, майга биш, шөрмөслөг, сүү шим сайтай ингэнээс хүйтний улиралд
гарсан байвал тохиромжтой. Буурны тохиромжтой хэв шинж нь бие чийрэг, магнай
өргөн, хоншоор монхор, нүд бүлтгэр, уужим зөөлөн харцтай, шүд сайнтай, өргөн
цээжтэй, урд хоёр хөл хоорондоо зайтай, дал харцагаар зузаан, хондлой сайнтай,
бүдүүн том гуятай, хар мах сайнтай, цээждүү гэдэстэй, төмсөг ил бөгөөд тэгш чацуу,
нимгэн цомбогор тавагтай, зузаан хар ултай, сагаг босоо, шилбэ богино бүдүүн, хумс
хумбагар, сүүл урт, борви тэнүүн, өвдөг зогдор сайнтай урт өтгөн ноолууртай, зан авир
номхон, эх нь ноос, сүү сайнтай, унаж эдлэхэд сайн байх нь чухал.
Үржлийн ингэ шилэн сонгох. Ингэн тэмээний гол шинж бол тухайн үүлдэр,
омгийнхоо онцлогийг хадгалсан зүстэй, бие тэгш, жигд хийцтэй, зан ааш сайтай, сүү
ихтэй, ноос арвин, үр төл сайн, тарга хүчээ хадгалж онд ордог байх. Урьд нь сувайрч
байгаагүй, үржлийн эрхтэний ямар нэг өвчнөөр өвдөөгүй, хээлтүүлгийн үед гардан
аргаар буур суулгаж сурсан байвал сайн. Үржлийн ингийг үр төлийн чанараар үнэлэхэд
3-аас дээш жил ботголсон ингэний саалийн гарц, чанарыг өөрийн чацуу насны үеийн
үр төлийнхтэй нь харьцуулна. Өсвөр тэмээний насыг шүдний хувирлаар тогтооход
маргаантай байдаг. Дөрвөн настай гунж гэдэг нь жилийн эцсийн мал тооллогын “А”
дансанд гурван настай эм гэж бичигдсэн байх бөгөөд он гарахад дөрвөн насанд
шилжинэ. Шүдийг үзвэл нялхын үүдэн шүд нь “тав” болсон байна. Ийм насны гунжийг
“хөгшин гунж” гэж нэрлэнэ. Ингэний тохиромжтой хэв шинж нь өсөлт, хөгжилт сайнтай,
галбирын согоггүй эрүүл чийрэг, үе мөч, дотор эрхтэн, үржлийн эрхтэн өвчингүй, сүү
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН64 65
шим сайнтай, номхон дөлгөөн зантай, тарга хүчээ бага алддаг, дэлэн хөх сайнтай,
жилбэ сайнтай төллөдөг, удамшлын бат чанартай, хүрэн улаан, бараан зүстэй, тэсвэр
хатуужил сайнтай, үр төлсөг чанартай, хээл хаялт, сувайралт бага, сүү нь тослог, уураг
ихтэй, ноос нь өтгөн, ноолуур нь их, мах өөх сайнтай, ширээ том бөхтэй, унаж эдлэх
бололцоотой байх нь чухал.
Үржлийн буур
Үржлийн ингэ
Тэмээ заазлах. Үржил, аж ахуйн шаардлага хангахгүй тэмээг заазлана. Тэмээ
заазлах ажлыг хавар 4, 5 дугаар саруудад хийнэ. Буур, ингийг 17-оос дээш настай
үед заазанд оруулах бөгөөд тухайн жилд торомтой байгаа ингэ заазанд хамрагдана.
Заазалвал зохих согогт орсон үедээ зан муутай, их турж эцдэг, ингээ туугаад явчихдаг,
унаатай хүн рүү дайрдаг зэрэг шинжийг хамруулна. Эрмэг шинжтэй, жил бүр сувайрдаг,
сүү муутай ботгоо тэжээдэггүй, байнга өтдөг, үржлийн эрхтний согогтой ингийг
заазлана. Унахад эвгүй явдалтай, сэвстэй, орилоо, холбоо бөхтэй, хэцэн нуруутай,
галбирын согогтой, архаг өвчин эмгэгтэй, “Бөө” тэмээг заазлана.
Буур, ингийг сонгон нийлүүлэх арга. Ингийг гол төлөв ердийн аргаар
хээлтүүлдэг. Хээлтүүлгийн ердийн аргыг дур зоргын, гардан нийлүүлгийн гэж хоёр
ангилна. Дур зоргын нийлүүлгийн үед ингэ, буурны тоог тохируулж байнга хамт
байлгадаг. Буур ороо нь орсон ингийг олж, нэг удаагийн орооны үед хэд хэдэн удаа
суудаг. Гэхдээ энэ арга буурын бэлгийн идэвхийг сулруулах, бэлгийн замаар халдварт,
паразит өвчин (бруцеллёз, вибриоз, трихомоноз) дамжин тархах, үржлийн бүртгэл
тооцоо хөтлөхөд бэрхшээл учруулах зэрэг дутагдалтай. Дур зоргын хээлтүүлгийн
өөр нэг хэлбэр нь ангилан нийлүүлэх
арга юм. Ингийг нас, ашиг шим, үүлдэр,
омгийн байдлаар бүлэглэж, бүлэг тус
бүрд тохирсон буурыг сонгон тавьдаг.
Ингэж зориуд ангилж ялгасан сүргийг
өөр бууртай нийлүүлэхгүй тусгайлан
маллана. Энэ арга нь тэмээний ашиг
шимийг нэмэгдүүлэх, чанар чансааг
сайжруулах ач холбогдолтой. Дур
зоргын хээлтүүлгээр нэг бууранд 17-20
ингэ оногдохоор тооцож нийлүүлгийн
тохироо хийнэ.
Ердийн хээлтүүлгийн дэвшилт арга бол гардан нийлүүлэг юм. Тэмээн сүрэгт
тодорхой зорилго, чиглэлээр үржлийн ажил явуулахад энэ аргыг хэрэглэнэ. Ингэхдээ
шилэн сонгосон бууранд биологийн болон аж ахуйн ашигтай шинжүүд нь тохирсон
ингийг ангилан ялгаж хүний хяналтын дор хээлтүүлгийг зохион байгуулдагт энэ
аргын мөн чанар оршино. Түүнээс гадна хээлтүүлгийн үр дүнг нарийн тооцох, мал
аж ахуйн болон мал эмнэлгийн үзлэг шинжилгээг тогтмол хийх, нэг буураар олон
ингэ хээлтүүлэх зэрэг давуу талуудтай. Гардан нийлүүлгийн аргаар нэг буураар дур
зоргын нийлүүлгийн үеийнхээс 2 дахин олон буюу 35-40 ингэ хээлтүүлэх боломжтой.
Гардан нийлүүлгийн үед буурыг урд хөлнөөс нь богинохон дарж сүрэгтэй нь хамт
бэлчээрт явуулна. Ингэхэд бэлчээрт ингэн дээр сууж чаддаггүй. Өглөө юмуу оройд
ороо нь орсон ингийг хэвтүүлээд буураа хөтөлж авч ирэн суулгадаг. Ингэний өндгөн
эс буур суусны дараа 18-36 цагт уутанцраасаа чөлөөлөгддөг ба буурны үр саванд
цацагддагийг үндэслэж ингэний орооны эхний 1-2 хоногт өглөө, орой тус бүр нэг удаа,
цаашид ингэний ороо гарахгүй бол 24 цагийн зайтайгаар 2-3 удаа буур суулгана.
Үр төлөөр нь шинжих. Буур, ингэний удамшлын дотоод чанарыг тодруулах
зорилгоор төлийн чанарыг үнэлнэ. Буурыг үнэлэхдээ аль болох олон ботго хамруулан
үнэлвэл төдий чинээ үнэлгээ зөв болно. Үнэлгээнд янз бүрийн ингэнээс гарсан ижил
нөхцөлд өсөн бойжиж байгаа нэг буурны төлийг хамруулж 8-9 сарын настайд нь
галбир, бие бялдар, хэв шинж, биеийн хэмжээ, амьдын жинг харгалзан үнэлнэ. Ингийг
2-3 ботгоны байдлаар үнэлнэ. Гарваль галбир, бие бялдар, ноос, сүүн ашиг шим, үр
төлийн чанарын үнэлгээнүүдийг нэгтгэн буур, ингэний анги чанарыг тодорхойлно.
Үржлийн шилдэг буурыг үр төлийн чанараар үнэлэн шинжихэд дараах аргыг
хэрэглэнэ.
⌘	 Хэд хэдэн буурны үр төлийн чанарыг хооронд нь харьцуулна.
⌘	 Нэг буурны үр төлийн чанарыг үе чацуу малын ашиг шимтэй харьцуулна.
⌘	 Үр төлийн ашиг шимийг эхийн нь ашиг шимтэй харьцуулна.
⌘	 Тухайн буурны үр төлийн ашиг шимийгсүргийндундаж ашигшимийнүзүүлэлттэй
харьцуулна.
⌘	 Нэг буурны үр төл боловч үржүүлгийн янз бүрийн аргаар гарсан төлийн ашиг
шимийг хооронд нь харьцуулж үнэлнэ.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН66 67
Шилэлтийн нэгдсэн бүх үзүүлэлтээр үр төл нь өөрийн эхээс болон ижил насны мал
сүргийн дундажаас дээгүүр дүн авсан буурыг үржилд дээд хэмжээгээр ашиглана.
Тэмээг хөнгөлөх. Малын бэлгийн булчирхайг мэс заслын аргаар авах буюу
физиологийн ажиллагааг зогсоохыг хөнгөлөх буюу засах гэнэ. Ашиглах чиглэлээс
хамаарч эрт, дунд, орой гэсэн гурван янзын хугацаанд хөнгөлнө. Тэмээний биеийг
хөнгөн, хурд сайтай, ноосыг зөөлөн ноолуурлаг болгохын тулд бага насанд буюу нэг
нас хүрсэн үед, тэмээг маханд нядлах бордох зорилгоор дундаж хугацаанд буюу
хоёр нас хүрсэн үед, тэмээг ажилд ашиглахын тулд лагс биетэй, хүч чадал сайтай
болгохоор орой буюу гурван нас хүрсэн үед хөнгөлнө.
Тэмээг хавар (III-IV сар), намар (IX-XI сар)-т сэрүүн үед агталж засна. Хөнгөлөх
буур, тайлгийг унагаж хүлээд дараа нь төмсөг орчмын үс, ноосыг хяргаж, савантай
бүлээн усаар угааж, ариутгагч уусмалаар арчиж иод түрхэнэ. Зүүн гараараа төмсөгийг
хойш нь шахаж атгаад, хуухнагны арьсыг гол заадаснаас нь 1.5-2.0 см зайтай лав
зүсэж төмсөгийг сав хальсны хамт шахан гаргаж ирээд савслага буюу зондын
бахиар хавчиж, татуургыг тасалж хөнгөлөөд иод түрхэнэ. Энэ арга нь цус алдалтаас
найдвартай сэргийлнэ. Зассан тэмээг хяналтдаа авч эдгэртэл нь харгалзаж байвал
зохино. Хөнгөлсөн малын мах заарын үнэргүй, нарийн ширхэгтэй, амт шимт сайтай,
зөөлөн болохоос гадна уг малын ааш, авир номхорч арчилж маллахад тохиромжтой
болно.
МОНГОЛ ТЭМЭЭНИЙ ТАРХАЛТ
2017 оны байдлаар дэлхий дээр 34 сая 830 мянган тэмээ үржүүлж байгаагийн 1.3
орчим хувь буюу 434 мянган толгой нь Монгол оронд үржүүлэгддэг байна. Монгол улсад
2018 оны жилийн эцэст 459.71 мянган тэмээ тоологдсон нь нийт малын 0.7 хувийг
эзлэж, өмнөх оноос 0.04 пунктээр өсжээ. Тэмээ Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь
аймгуудад хамгийн их буюу 2.7-11.0 мянгаар өссөн байхад Сүхбаатар, Архангай, Ховд
аймгуудад 0.1-0.3 мянгаар буурсан байна. 1950 оноос хойш 68 жилд тэмээний тоо 45.5
хувиар, сүүлийн 28 жилд 1.4 пунктээр буурчээ.
Монгол улсын тэмээний тооны өсөлт, бууралт (оноор)
Үзүүлэлт
1926-1992
оны дундаж
1994-2004
оны дундаж
2005-2018
оны дундаж
Тэмээний тоо, мянга 647.9 321.2 321.5
Улсын нийт малд тэмээний эзлэх хувь 2.8 1.1 0.7
Тэмээн сүрэгт хээлтэгч 35.0 хувийг эзэлж байгаа бөгөөд 2017 оноос ингэ 10.0
мянга буюу 0.2 пунктээр өссөн байна.
Тэмээн сүргийн нөхөн үржил
Үзүүлэлт 2014 2015 2016 2017 2018
Ботго, мян/тол 59.2 57.0 65.0 71.0 74.1
Бойжилтын хувь 98.3 97.9 98.3 98.2 96.5
100 эхээс бойжуулсан ботго 53 47 51 51 49
Хээл хаяж, сувайрсан ингэ, мян/тол 2.1 2.5 2.8 2.9 5.1
Сувайрсан ингэ, мян/тол 2.0 2.3 2.6 2.6 4.7
Үржлийн нормоор нэг буурт 20-25 ингэ ногддог. Сүүлийн жилүүдэд хээлтэгч,
хээлтүүлэгчийн тохиргоо алдагдсан нь, ингэний сувайралтын тоо өсөхөд нөлөөлжээ.
Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо
Yржлийн
норм
1966-1968 2014 2015 2016 2017 2018
Буур, мян/толгой - 6.3 4.1 4.3 4.6 4.8 5.0
1 буурт ноогдох ингэ 20-25 29 29 30 30 31 30
Зураг. Монгол тэмээний тархалт, байршилт
Монгол улсын тэмээний 23.4 хувь нь баруун бүсэд, 20.4 хувь нь хангайн бүсэд, 52.2
хувь нь төвийн бүсэд, 4.0 хувь нь зүүн бүсэд тус тус байршиж байна.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН68 69
Тэмээн сүргийн зохистой бүтэц
Сүргийн бүтэц нь тодорхой хугацаанд тухайн сүргийн малын доторх нас, хүйс тус
бүрийн эзлэх харьцаа юм. Сүргийн бүтэц нь дотоодын хэрэгцээнд зориулан нядлах,
худалдан борлуулах, худалдан авах, төл хүлээн авах, бэлчээрийн хүрэлцээ, тэжээлийн
хангамж зэргээс хамааран тодорхой хугацаанд өөрчлөгдөж байдаг. Эдгээрээс гадна
сүргийн бүтцийг тодорхойлогч бас нэг гол хүчин зүйл нь тухайн бүтээгдэхүүний зах
зээлийн эрэлт хэрэгцээ юм.
Жилийн аль ч хугацаанд сүргийн зохистой бүтцийг барьж чадвал тухайн төрлийн
мал аж ахуйгаас хамгийн их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм.
Сүргийн хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог зөв барьж байх, сүрэгт өсвөр насны малын
эзлэх хувийн жинг аль болох бага байлгах нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг
нэмэгдүүлэх нэг үндэс болно. Гэхдээ сүрэг сэлбэх өсвөр насны эм малыг тодорхой
хэмжээгээр шилж сонгон авч үлдэх шаардлагатай.
Малыг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдэг нь өсвөр насанд нь аль болох
богино хугацаанд тарга хүч авхуулан бага хэмжээний зардал гаргаж түргэн борлуулах
чиглэл юм. Ингэж чадвал хөрөнгө, хөдөлмөрийн зардал бага зарцуулж, аль болох их
бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулах боломж бүрдэнэ.
Тэмээн сүргийн бүтэц, хувиар
Үзүүлэлт 1966-1968 2014 2015 2016 2017 2018
Төл, өсвөр насны 31.7 39.0 36.0 34.0 43.3 35.0
Ат 13.0 15.8 15.8 17.9 20.8 13.9
Ингэ 54.0 44.0 47.0 47.0 34.8 50.0
Буур 1.3 1.2 1.2 1.1 1.1 1.1
Гарсан ботгоны 96.5 хувийг бойжуулсан ба өмнөх оныхтой нь харьцуулахад,
бойжуулсан ботго 3.1 мянгаар өссөн байна.
МОНГОЛ ТЭМЭЭНИЙ ҮҮЛДЭР, ОМОГ
Монгол үүлдрийн тэмээ
Монгол үүлдрийн тэмээ нь булчинлаг хөдөлгөөн сайтай, сэрвээ урт өргөн, цээж
хэнхдэг гүн өргөн, их бие урт, бөх өндөр уужим зайтай, хавирга матаас сайтай, ууц
хондлой ялимгүй унжуу, хөл мөч шулуун чийрэг, ул таваг хумсны хэлбэр зөв, сайрууд
сайн хөгжсөн зэрэг галбирын онцлогтой. Монгол үүлдрийн тэмээ нь зүтгэх хүчний
чадвар, тэсвэр хатуужил сайтай ердийн тээврийн гол мал юм. Монгол тэмээ нь нуруу
ачихад 200-240 кг, тэргэн хөллөгөөнд 400-600 кг ачаатайгаар хоногт 30-40 км, цагт 4-5
км аялж чаддаг байна.
Тэмээний арьс нь хөлсний булчирхай цөөнтэй тул хөлсөөр ус алдах нь бага мөн
биедээ их хэмжээний (80-100кг) өөх хуримтлуулдаг зэрэг нь олон хоног өл даах
чадамжтай.
Зонхилох зүс хүрэн, улаан, бор бөгөөд тэмээн сүргийн 70 хувийг бараан зүс
эзэлдэг нь говийн экологийн нөхцөлд зохицсон шинж юм.
Биеийн үндсэн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлт
Нас, хүйс
Намрын
амьдын
жин, кг
Ноосны
гарц, гр
Биеийн хэмжээ, см
Бөх хоорондын
өндөр
Цээжний
бүслүүр
Биеийн
ташуу
урт
Шилбэний
бүслүүр
Буур 596.0 7100 170.1 241.2 148.3 22.6
Ингэ 528.2 4950 166.4 224.7 147.6 19.8
Монгол үүлдрийн тэмээ
Галбын говийн улаан үүлдрийн тэмээ
Галбын говийн улаан үүлдрийн тэмээ нь өндөр биетэй, цээж өргөн, тавиу, хэвлий
матаас сайтай, хавирга урт, борви бахим бүдүүн, богиновтор бүдүүн хөл мөчтэй, бөх
том босоо, бөхний өндөр 30-50 см, бүх тэмээний 70 гаруй хувь нь улаан, улаан хүрэн
зүстэй, бие цогцос лагс зузаан, махлаг. Галбын говийн улаан тэмээ амьдын жин,
биеийн хэмжээний үзүүлэлтүүдээр манай орны бусад тэмээнээс илүү, намар эр тэмээ
дунджаар 630 кг (600-700 кг), эм тэмээ 560 кг (500-600 кг) хүрдэг. Ноосны гарц нас,
хүйснээс хамаарч 2.8-10.4 кг буюу сүргийн дунджаар эр тэмээ 5.6 кг, эм тэмээ 4.9
кг, зөөлөн ноостой, сор үсний урт 10-15 см, ноолуур 5-8 см. Саалийн ингэ 15-16 сар
саалгаж дунджаар 300 л сүү өгнө.
Галбын говийн улаан үүлдрийн тэмээний ноос нь уян зөөлөн учир үйлдвэрлэлийн
шаардлагыг илүү хангадаг гэж үнэлэгддэг. Өмнөговь, Дундговь, Баянхонгор,
Өвөрхангай аймгийн сумдад хээлтүүлэгч нийлүүлэхийн зэрэгцээ уналга, эдэлгээ,
сааль, хурд, аялал жуулчлалын чиглэлээр өсгөн үржүүлж байна.
Галбын говийн улаан үүлдрийн тэмээ
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН70 71
Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээ
Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээний 75.3 хувь хүрэн, улаан, бор, 22.7 хувь
шар, хар хөх зүстэй, толгой хүзүү гоёмсог хөнгөн, цээж гүнзгий, нуруу ууц харьцангуй
урт, гэдэс хэвлий уужим, тавиу, хондлой богиновтор, хөл мөч урт, уналганд илүү
тохиромжтой. Ноосны гарц нас, хүйснээс хамаарч тором 3.0-3.2 кг, гурван настай гунж,
ингэ 4.8-5.5 кг, нас гүйцсэн буур 10.3 кг, ноосонд зөөлөн ноосны эзлэх хэмжээ 75.8-78.9
хувь, ноолуур үсний нарийн 17.6-24.3 мкм, урт нь 7.7-12.5 см. Амьдын жингээр намар
тором 145.8-146.7 кг, 3 настай гунжин тэмээ 442 кг, ат 638 кг, ингэ 527 кг, атан тэмээний
нядлагын гарц 56.6-57.1 хувь, гулуузны жин 250-350 кг хүрнэ.
Монгол тэмээний ашиг шим, үржлийн чанарыг сайжруулах, ноосны гарцыг
нэмэгдүүлэх, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдад
хээлтүүлэгч нийлүүлэхийн зэрэгцээ уналга, эдэлгээ, сааль, хурд, аялал жуулчлалын
чиглэлээр өсгөн үржүүлж байна.
Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээ
Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээ
Говь-Алтай аймагт Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн 12.0 мянган тэмээг үржүүлж
байна. Нийт сүргийн 49.9 хувь хүрэн, 36.5 хувь улаан, 3.3-6.9 хувь нь бор, шар, цагаан
зүстэй бөгөөд 40.0 хувь нь хос зогдортой байна.
Тал хээр, говь хосолсон бэлчээрт сайн зохицсон. Хос зогдортой. Хос зогдорыг
байрлал, бүтцээр нь хос зогдортой, хос ба сүйх, хос ба удган, хос ба дэл зогдорт гэж
ангилдаг. Хос, сүйх, удган, азар зогдорын хувьсамжууд нь нэг тэмээнд зэрэг илэрсэн
байх онцлогтой. Тэмээний ноосны гарц бусад үүлдрийн монгол тэмээнийхээс 5.2-28.6
хувиар илүү.
Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээний биеийн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлт
Нас,
хүйс
Амьдын
жин, кг
Сэрвээний
өндөр, см
Цээжний
бүслүүр, см
Биеийн ташуу
урт, см
Шилбэний
бүслүүр, см
Ноосны
гарц, кг
Буур 680 183 250 150 24 12.8
Ингэ 610 174 247 146 21 6.6
3 наст эр 480 170 216 135 18 5.7
3 наст эм 480 168 220 134 17 5.6
4 наст эр 171 228 140 19 5.9
4 наст эм 171 227 140 19 5.7
Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээг Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Ховд,
Увс, Өвөрхангай аймгийн говь, хээрийн бүсийн сумдад нутгийн тэмээний ноос, мах,
уналга эдэлгээний ашиг шимийг дээшлүүлэхэд сайжруулагчаар ашиглаж байна.
Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээ
Ламын гэгээний улаан үржлийн хэсгийн тэмээ
Ламын гэгээний улаан үржлийн хэсгийн тэмээ нь 2017 оны жилийн эцсийн
байдлаар Баянхонгор аймгийн Баянлиг, Богд, Баянговь, Жинст, Өлзийт сумдад 31.9
мянган толгой тоологдсноос 11.4 мянган толгой буюу 36.4 хувь нь хээлтэгч байна.
Нас гүйцсэн буур 15 хувь, ингэ 20 хувь, өсвөр насны тэмээ 21.5-30.4 хувиар амьдын
жингээ нэмдэг нь тухайн тэмээ тарга хүч авалт болон өсөлтийн чадвар сайтай болохыг
харуулж байна. Ноосны гарц сүргийн дунджаар бусад үүлдэр, омгийн тэмээнийхээс
6.0-25.0 хувиар илүү, сүүний гарц харьцангуй өндөр, бусад үүлдэр, омгийн тэмээнээс
37.8 хувиар илүү, хуурай бодис, уураг, тосны агууламж 10-15 хувиар илүү байна. Цөм
сүргийн үржлийн тэмээний ноосны гарц сүргийн дунджаас 1800-2130 граммаар илүү,
удам үндэслэгч буурны үр төлийн амьдын жин 30-98 кг, бүл тэргүүлэгч ингэний амьдын
жин 39-78 кг-аар тус тус илүү үзүүлэлттэй. Нутгийн тэмээний ашиг шим, ноос, сүүний
гарц, чанарыг сайжруулах чиглэлээр ашиглаж байна.
Ламын гэгээний улаан үржлийн хэсгийн тэмээг Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай
аймгийн говь, хээрийн бүсийн сумдад нутгийн тэмээний ноос, сүүн ашиг шимийг
дээшлүүлэхэд сайжруулагчаар ашиглаж байна.
Ламын гэгээний улаан үржлийн хэсгийн тэмээ
Монголчууд шиг таван төрлийн малыг хослуулан тэжээж өсгөн үржүүлж, өвсний
соргог, усны тунгалгийг шилж сонгон нүүдэллэж түүний ашиг шимд шүтэн амьдарч
ирсэн улс орон энэ дэлхийд байхгүй. Мал маллахад арга бий, малчин хүнд ухаан
бий. Монголчууд олон зууны турш мал маллаж ирэхдээ малыг өнгө зүс, царайгаар
нь ялган нэрлэж, нас хүйсийг сар жилээр нь тогтоон, улирал бүрээр тарга хүч авч
байгаа байдлаар нь таньж, мал эзэн хоёр бие биедээ ижил дасал болж, дуудах нэр
ааш араншингаар нь харилцах зэргийг малчид тогтоож, хэрэглэж ирсэн уламжлалтай.
ҮХЭР СОНГОХ УЛАМЖЛАЛТ АРГА
Үхрийг зүсээр нь нүдэлж таних арга.
Малыг зүсээр нь ялгаварлан нүдлэх арга
энгийн боловч маш олон төрлийн дан ба
нийлмэл зүснээс бүрдэнэ. Малыг хар,
улаан, цагаан гэсэн нэг үгнээс бүтсэн
дан зүсээр зүслэн нэрлэх боловч бас
алаг, хар цоохор, ягаан буурал гэх мэт
хоёр үгнээс бүтсэн ниймэл зүс байдаг.
Манай орны олон ястангууд малын
зүсийг ойролцоо хэллэгээр нэрлэх
боловч зарим өвөрмөц ялгаа бас байдаг.
Жишээбэл: ямар ч малд ногоон буюу ногоонтой хосолсон нийлмэл үгээс бүтсэн зүсийн
нэршил байдаггүй болохоор дэлхийгээс хайж олох ховор бэрх зүйлд тооцон үлгэр
домог, зүйр цэцэн үгт оруулж ярьдаг.
Малыг ажиглалтаар танин мэддэг
уламжлал нь нүүдэлчин монголчуудын
бэлчээрийн мал аж ахуй өнө удаан жил
эрхлэх явцад олж авсан нэгэн туршлага
юм.
Алдсан малын эрэлд явахдаа
малынхаа содон зүс, шинжээр хэлж
сурагладаг байсан нь уламжлал болон
тогтсон байдаг.
Монголчуудын дотор малыг нүдээр
үзээгүй байж түүний тоо, өнгө зүс, өвчтэй, эрүүл, сохор доголон, малын төрлөөр нь
ялгаварлаж чаддаг хүмүүс олон байдаг.
Монгол үхэр улаан зvс зонхилж харин хар бидэртэй хүрэн ягаан, ухаа зүсүүд
голчлон зонхилно. 
Үхрийг таних зүслэхэд бага боловч чухал үр дүнтэй зүйлийн нэг нь зүсний толбо,
ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ
АРГА, УХААН
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН74 75
молцог, мэнгэ юм. Үхэрт төрөлхийн заяасан мэнгэ, толбо, молцог тэр малд хадгалагдан
явах тул өсөлт, хөгшрөлтийн үе шатанд төдийгүй үхсэн хойно нь сэгээр нь таньж
болдог.
Үхрийн тамга, тэмдэг. Дэлхийн олон угсаатан ард түмний дотор харилцан
холбогдох харь элэгтэн, хамаатан саднаа ялгах олон тэмдэг эртнээс үүсчээ. Овгийн
дотор хөдөлмөрийн хуваарь үүсэхийн хэрээр өөрийн өмч хөрөнгөө ялгах, таних мэдэх
хэрэгцээнээс үүдэн тамга, тэмдэг үүссэн. Монголчууд лавтайяа МЭӨ 1 мянган жилийн
тэртээгээс мал сүргээ тамгалж эхэлжээ. Энэ нь дундад зууны үеэс ноёд язгууртны
сүрэг мал ялгах тэмдгийг “тамга”, албан хамжлага, шавь ардын өмчийн малын
таниулах дүрсийг “тэмдэг” гэж нэрийдэх болжээ. Шинэ тамгыг хошуу ноёноосоо авдаг
уламжлал [Х.Пэрлээ, 1975] байжээ.
Судлаачид судалж одоогийн байдлаар 2000 гаруй тамга тодорсоны 400 гаруйг мал
дээр дарж байж гэдэг.
Монголчууд үхэр тамгалах нь төдийлөн элбэг биш. Үхэр тамгалавал жижиг тамга
хийж хамар, эвэр, завьж тэргүүтэнд нь [Г.Цэрэнханд, Д.Лонжид, 2009] дардаг байжээ.
Им түүний хэлбэрүүд. Эрт үед малд им хийхдээ хамар, уруулыг сэтлэх, цоолох
зэргээр хийдэг байсан нь малд заяасан эрхтэний хэлбэрт зохимжгүй харагддаг байсан
тул түүнийг өөрчилж чихэнд хийдэг болжээ. Тэр цагаас өнөө хүртэл Монголын олон
үндэстэн ястангууд үхрийн имийг чихэнд нь хийдэг заншил тогтжээ. Үхэрт им хийдээ
чихийг хэт их огтолж том шарх гаргах нь малын эрүүл мэндэд муу нөлөөтэй учир
огтлолтыг бага гаргахыг чухалдаг.
Малыг чихний хэлбэрээр ялгаварлан нэрлэх арга монголд эрт үеэс хэрэглэгдэж
иржээ. Бод малын чих харахад адуу, үхэр, тэмээ тус бүр өөр өөр хэлбэрийн чихтэй,
төрөл дотроо ойролцоо чихтэй байх боловч манай ахмад үе түүнд нарийн ажиглалт
хийж олон төрлийн чихний нэршилийг бий болгожээ.
Үхрийн чихийг адуу шиг нарийвчлан шинжсэн баримт ховор боловч түүнд хийсэн
им, гаднын нөлөөнөөс гэмтсэн гэмтлийнх нь байдлааар цуурхай, цоорхой, ухмал
чихтэй гэх буюу хулгар, боовон чихтэй гэх мэтээр ялгаварлан нэрлэх нэршил олон
байдаг.
Үхрийг эврээр нь ялгаварлан нэрлэх. Үхрийн эврийг хэлбэр байршилаар нь
нэрлэх нэршил нутаг бүрт ойролцоо байх боловч зарим онцлог ялгаатай. Үхрийн эврийг
1-мулд, 2-шоорон, 3-хоомон, 4-холбоо, 5-цалгар, 6-далиу, 7-солжир, 8-моголцог,
9-бөхрүү, 10-сэлмэн, 11-унжуу, 12-мухар, огт эвэргүй, тугалмай
Мулд – эвэр гэдэг угаараа бүдүүн, богино (бага зэрэг налуу байж болно) эврийг хэлдэг.
Шоорон – гэдэг хоёр эвэр дээшээ мөртөө урагш налж ургасныг хэлнэ.
Хоомон – буюу хоовон эвэр гэдэг хоёр эвэр алсаас дугуй эвэр ойртсоор үзүүр нь
нийлэх шахсаныг хэлнэ.
Холбоо – гэдэг нь хоомон буюу хоовон гэж нэрлэгдэх дугуй эвэр ойртсоор үзүүр нь
нийлэх шахсаныг хэлнэ.
Цалгар – эвэр гэж эвэр хоорондоо болон үзүүрээр зай ихтэй байна.
Далиу – эвэр гэж эврийн хэлбэр алсаас үзүүр хэсгээр бага зэрэг эргэсэн буюу зөрүү
жишүү байдалтай байрласан байна.
Солжир – эвэр нь үхрийн эвэр дээшээ доошоо буюу ургаш хойш зөрж ургасныг хэлнэ.
Моголцог – эвэр гэдэг жижиг бөгөөд үзүүр хэсэг нь матигар бол моголцог эвэртэй
гэнэ.
Бөхөрхүү буюу бөхрүү – эвэр гэдэг эвэр урагш их хэмжээгээр налж ургасныг хэлнэ.
Мөхрүү буюу бөхрүү эврийн шооронгоос ялгагдах ялгаа нь эвэр их хэмжээгээр
урагшаа налсан байна.
Сэлмэн эвэр – гэдэг том, үзүүрээр босоодуу буюу бага зэрэг мушгирсан байж болно.
Үхрийн эврийг гадна талын хэлбэр дүрсээр ялгаварлан нэрлэхээс гадна төрөх
бүрд эвэрт тогтдог цагиргаар нь хэдэн удаа тугалласан, сувайрсан, хэдэн настайг
тогтоодог хөдлөшгүй баримт байдаг. Үнээ хээлийнхээ хоёрдугаар хагаст эврийн ургалт
удааширч эвэрт гархин хонхор тогтдог учраас төрөх бүр бий болдог хонхорын тоогоор
насыг тогтоон түүн дээр гунжны 2-3 насыг нэмэээд үнээний нас гарна. Хэрэв үнээ
сувайрч байсан бол хонхор цагирагийн хооронд зай гарсан байна. Үүгээр нь хэдэн
удаа тугалласан, сувайрсаныг тогтоож болно.
Үхрийн туруу, туурайн хэлбэр, гишгэсэн байдлаар нь таних арга. Үхрийн
туруу, туурайгаар ялгаварлан нэрлэхдээ түүний газар тулж цас, мөс, элс, шороон дээр
гишгэсэн туурай турууны хэлбэрээр болон босох, хэвтэх, алхах гишгэх хөдөлгөөнөөр
нь хөгшин, залуу, эрүүл, өвчтэйг нүдээр хараагүй байсан ч мэддэг ажигч хүмүүс
байдаг. Энэ чанараараа малын туурай, турууны хэлбэрт оноож өгсөн нэр томъёог буй
болгожээ.
Мал амьтны өөрт заяасан туурай, турууны хэлбэр хэмжээ өөр өөр байхаас гадна
түүнд нөлөөлсөн гадны нөлөө, нас биеийн өсөлт, хөгшрөлтөөс хамаарч ихээхэн
ялгаатай байдаг ажээ. Үүнийг манай малчид эрт үеэс ялгаварлан таниж тэр хэлбэрт
нь тохируулан туруу, туурайг цомбон, далибан, майга, сорог гэх мэтээр ялгаварлан
нэрлэжээ.
Мал амьтны туруу туурай, өсөлт, хөгшрөлт, өвчний нөлөө болон оршин байгаа нутаг
бэлчээрийн газрын хөрсний хатуу, зөөлөн, ус чийгнээс шалтгаалж ихээхэн өөрчлөгдөж
зарим үед бүр хэлбэр дүрсээ алдах тал ч байдаг ажээ.
а/. Хэвийн туруу түүний мөр
б/. Сорог туруу түүний мөр
в/. Майга туруу түүний мөр
г/. Хэлтэн туруу түүний мөр
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН76 77
Үхэр нь салаа туурайтанд багтдаг бөгөөд янз бүрийн шалтгаанаар туруу
өөрчлөгдсөн хэлбэр, хэмжээгээр нь газарт гишгэсэн мөрийг ялгаварлаж болно.
Үхрийн хэвийн турууны мөр элс, цас, мөсөн дээр гарахдаа урд тал нь шөвгөрдүү,
хойд тал нь гүн мөр байх ба туруу нь сэвтэж гэмтээгүй, өвчлөөгүй, залуу малын мөр
жигд даралттай байна. Туруу, туурайн хэлбэр өөрчлөгдсөнийг болон мөрний хэлбэрийг
хүн тэр бүгд ажигладаггүй учраас түүнийг ялгаварлан нэрлэх анхны мэдэгдэхүүн
эзэмшихийн тулд ажиглалт, туршилтыг сайн хийж зөв дүгнэлт өгөх нь чухал юм.
Малын туруу, туурайн хэлбэрт тодорхой мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан үед хүмүүс
нийтлэг мэдэж түүнд тохирсон нэр оноож өгчээ. Үхрийн турууны элэгдэл, эвдрэлт
суналтаас харгалзан сорог, майга, хэлтгий гэж ялгаварладаг. Сорог туруу гэдэг
адууныхтай адил боловч туруу салаа учраас түүний нэг нь буюу хоёулаа урагшаа
шөвийж сунан үзүүр нь дотогш эргэж дугуйрсныг хэлнэ.
Үхрийн насыг шүдээр тодорхойлж насыг тогтоох уламжлалт арга. Үхрийн
шүдийг тодорхойлж насыг тогтоохдоо тугал байх үеэс эхэлнэ. Тугал гарахдаа нялхын
2-3 хос шүд цухуйсан байна. 14-20 хоногийн нялхын шүд урган гүйцэж нэг сартайгаас
эхлэн ясан араанууд ургаж эхэлнэ. Нэг нас 8 сартайгаас эхлэн нялхын үүдэн шүдний
гол хоёр нь байнгын шүдээр солигдон 2 настайд ургаж гүйцэнэ. Үүнийг шүдлэн гэнэ.
Энэ хугацаанд ургаж эхэлсэн ясан араа гүйцэд ургана. 3 наснаас гол хоёр үүдэн
шүдний хажуугийн хоёр шүд байнгын шүдээр солигдон хязаалан болно. 4 наснаас
гадна дунд шүд байнгын шүдээр солигдоно. Үүнийг соёолон гэнэ. 4.5-5 насандаа
захын хоёр үүдэн шүд байнгын шүдээр элэгдэл эхлэн үүдэн шүдний гол хоёроос эхлэн
дэс дараагаар тэгширч тэгжгэр болно.
Үхрийн шүд ургаж гүйцсэнээс хойш 6 жил болоод зай гарч сийнэ. Сийснээс хойш
4 жил болоод их хэмжээгээр зай гарч арсайж эхэлнэ. Энэ нь хөгшрөлтийн эцсийн
шат руу шилжиж байгаа үе бөгөөд шүд элэгдсээр араа нь дундуураа тасарна. Энэ нь
хөгшрөлтийн эцсийн шат боловч үхэр өвс тэжээл идсээр байна.
Үхрийн насыг шүдээр тодорхойлох уламжлалт арга
ТУГАЛ, БЯРУУ ШҮДЛЭН ХЯЗААЛАН
Эхээс төрөхдөө 6 үүдэн
шүдтэй төрж, 21 хоногтойгоос
захын үүдэн шүд нь ургаж 8
шүдтэй болно.
2 настайд сүүн шүднээс
үүдэн хоёр нь унаж, байнгын
шүдээр солигдоно.
2.5 настайд сүүн шүднээс
үүдэн 4 шүд унаж, байнгын
шүдээр солигдоно.
СОЁОЛОН НАС ГҮЙЦСЭН 5 НАСТ
3.5 насанд сүүн гадна
болон дунд үүдэн шүд унаж,
байнгын шүдээр солигдоно.
4 насанд сүүн үүдэн шүд нь
бүгд унаж, байнгын шүдээр
солигдоно.
5 насанд үүдэн шүднүүд
элэгдэж зууван дөрвөлжин
хэлбэртэй болно.
Монгол үхрийн насыг шүдээр тодорхойлж уламжлан тогтсон нэршлээр нэрлэдэг.
Тухайлбал: тугал, торой гэвэл нэг насны, бяруу, боолтрого гэвэл бүтэн нэг насны,
шүдлэн гэвэл 2 настай, хязаалан гэвэл 3 настайг тэр дундаа эрийг хязаалан гуна,
эмийг хязаалан гунж гэж уламжлан нэрэлдэг. Соёолон гэвэл 4 настай бөгөөд эрийг нь
соёолон дөнө, эмийг нь соёолон дөнж гэдэг бол нас гүйцэхээр хөнгөлөөгүй бол бух
хөнгөлчихвөл шар эсвэл амбан шар, эмийг үнээ гэж нэрэлдэг. Хэрэв тугалах насандаа
тугалаагүй үнээг сувай, харин огт тугалаагүй бол харын сувай гэж уламжлан нэрлэсээр
нэршиж тогтсон байдаг.
Монгол үхрийн нас, уламжлалт нэршлээр
Нас
Үхэр
Монгол Сарлаг
Сараар Жилээр эр эм эр эм
0 - 6 0.5 тугал торой
07-12 1 бяруу боолтрого
13-24 2 шүдлэн шүдлэн
25-36
3 хязаалан - -
гуна гунж - -
37-48
4 соёолон - -
дөнө дөнж - -
49-60 5 - - - -
Нас гүйцсэн мал
шар
бух үнээ бух үнээ
шар
Тэсвэр хатуужил сайтай малыг сонгох. Байгалийн бэрхшээлийг даван туулах
биологийн чадавхи сайтай малыг үржилд үлдээхийн тулд шилэн сонголтыг олон
талаар явуулж иржээ. Тухайлбал:
⌘	 Бараан зүсний мал өлчир эсвэр хатуужил сайтай, байгалийн бэрхшээлийг давж
туулахдаа цагаан буюу цайвар зүсний малаас илүү байдгийг олон жилийн
амьдралын туршлагаас мэдэж шилэн сонголт хийж иржээ. Иймээс хониноос
бусад төрлийн малыг бараан зүсний чиглэлээр сонгон үржүүлдэг заншил
байжээ.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН78 79
⌘	 Хүйтэн цагт гарсан төл малаар хээлтүүлэгч тавихыг чухалчилдаг байна.
⌘	 Үхрийн үсний урт, богино, өтгөн шигүү байдал эцэг-эхийн удамшлын чанар
зэргийг шилэн сонголтонд анхаарсаар ирсэн байна.
⌘	 Ган, зудад тэсвэрт чанар сайтай эцэг, эхийн удамтай малыг үржилд сонгон
үлдээж ийм чанарын малаар сүргийг зонхилон бүрэлдүүлж үржүүлэхийг
чухалчилдаг.
Бух шилж тавих уламжлалт арга
ухаан. Монгол малчид бух тавихдаа
олон тооны эр төлөөс бэлэг боловсорч
бэлгийн 2-р шинж үүсэхээс өмнө эцэг
мал тавих эр төлийг сонгон авдаг. Бяруу
байх үед эр төлүүд бие биеэсээ том
жижиг, зан араншин, өнгө зүсээрээ цөм
өөр байдаг. Эр төлийн энэ ялгаат шинж
бол уг чанартаа тэдгээрийн удамшлын
дотоод бүтцийн өөрчлөлт, мутацуудын
фенотип илэрлүүд бөгөөд төл мал бэлэг
боловсрон хувирал явагдах үед ялган таних боломжгүй болдог байна. Эр төлийн
энэ олон хувьслын цогц нийцэл сайн мал болох төлд тод илэрдэг давуу ялгаа зэрэг
шинжийг давхар тээсэн содон эр төлийг туршлагатай малчин түүж ялган аваад түүний
шинжийг бүх малдаа шингээн удамшуулах ухаан зардаг байжээ.
Иймээс сүргийн чанарыг сайжруулах үндсэн шижим бол эцэг мал юм. Эх мал
жилдээ нэг удаа төллөж амьдралынхаа турш дунджаар 10-12 төл гаргадаг бол эцэг
мал жилдээ 25-30 төл, аж ахуйд ашиглагдах хугацаандаа 150-200 төл өгч чадна.
Манай малчид мал сүргийнхээ удам угсааг сайжруулахын тулд сайн чанарын эцэг
малыг олон шинжээр цогц байдлаар сонгон авч ашиглахыг дээр үеэс ихэд анхаарч
иржээ. Тийм ч учраас “БУРХАНАА ТАХИХААР БУХАА ТАХЬ” гэж маш товчоор эцэг
малын ач холбогдолыг үнэлэн хэлсэн байдаг.
Малчдын уламжлалт туршлагаас үзэхэд эцэг малыг шинээр сонгон тавихдаа олон
шинжийг харгалзан үзэж тавьдаг байсан байна. Тухайлбал:
Эцэг, эхийн удам гарвалаар, удамшлаар нь шилж сонгох. Эцэг мал тавих
шилдэг сайн малын эх нь дэлэн сайтай, хөх том, сүү ихтэй, номхон дөлгөөн зантай ,
бие бялдар, галбир сайтай үр төл сайтай байвал сайн.
Биеийн хийц, галбираар нь шилж сонгох
⌘	 Бух тавих бярууг сонгохдоо:
⌘	 Эцэг эхийн удамыг харгалзана,
⌘	 Өсөлт сайтай, чийрэг зузаан биетэй,
⌘	 Эвэр бахим бүдүүн,
⌘	 Өргөн духтай,
⌘	 Толгой нь том биш жижиг биш дунд,
⌘	 Хүзүү сэтэрхий биш булчин мах сайтай,
⌘	 Өргөн гүн чээжтэй,
⌘	 Сэрвээ хондлой шулуун, өргөн, урт,
⌘	 Ташаан толгой өргөн, тэгш,
⌘	 Их бие хэтэрхий урт биш,
⌘	 Бөгс, гуя, бөөрөнхий зангирсан хатуу булчинтай,
⌘	 Ур хөл нь эгц бөгөөд гадагшаа сариу биш борви уужим,
⌘	 Тахим хэтэрхий ойрхон бус,
⌘	 Гэдэс том биш,
⌘	 Яс нарийн биш, чийрэг бат бөх бүдүүвтэр,
⌘	 Төмс нь тэгш, хэт унжуу биш, тэнцүү хөгжсөн,
⌘	 Улаан хүрэн бидэртэй, бараан зүстэй,
⌘	 Үс сахлаг, арьс зузаантай байна.
Үүнээс үзвэл эцэг малыг сонгож тавьж байгаа малчдын туршлага нь сонгож
буй малын бие бялдарыг биеийн хэсэг бүрийн хоорондын харьцааг цогц байдлаар
шинжиж, үнэлгээ өгч байжээ.
Үр төл үржлийн чанараар шилж, ширвэх. Бух, үнээний үржлийн чанарт гойд
анхаарч үр төл олонтой төлийн чанар сайтай удмын бухан бярууг сонгож байсан нь
байгаль цаг уурын эрсдэлийг даах, үржин төлжих чадвараар нь сонгож байсан бол
гунж нь мөн энэ чанараас гадна сүү шим ихтэй байдлаар нь төлийг үнэлэн сонгон
тавихыг хичээдэг. Сайн гэж шилж тавьсан бух, үнээний тугал нь эх эцгээ дуурайж
байна уу гэдэгт ихээхэн анхаардаг. Хэрэв эцгийн галбир хийц, биеийн жин зэрэг нь
төлдөө төдийлэн удамшаагүй бол түүнийг сүргээс хасдаг байна.
Бух тавих малыг нялх төл байх үеэс нь гарсан төлөөр нь хээлтүүлэгч тавина гэж
урьдчилан товлож хээлтүүлэгч малыг тарга хүч сайтай байлган, төллүүлж эх үр хоёрын
арчилгаа маллагааг нэн сайн байлгахад онцгой анхаардаг.
Өсөж үржих чадвар сайтай малыг эцэг-эхийн удмаар сонгон шалгаруулахын
зэрэгцээ анх хээл авах, төллөх насанд нь шилэн сонголт хийдэг байжээ. Хээлтүүлэгчээр
сонгон тавих үеийн өсөлт бойжилтын байдлаар дахин үнэлэлт өгч цаашид:
⌘	 Хээлтүүлэгт орох үеийн нас шүдээр,
⌘	 Биеийн болон бэлгийн бойжилт,
⌘	 Бэлгийн идэвхи,
⌘	 Үржлийн чадвар,
⌘	 Үр төлийн чанараар ажиглалт хийж дахин дахин үнэлэлт өгөөд шаардлага
хангасныг үлдээж шаардлага хангаагүйг ширвэж тухай бүр нь сүргээс хасдаг
байна.
Монгол үхрийн биеийн хийц, галбирын онцлогийг харгалздаг
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН80 81
1. Толгой хүзүүний хэлбэр байдлаар сонгох
2. Нурууны онцлог байдлаар сонгохдоо
3. Хөлний байдлаар сонгохдоо
Зураг. Үхрийн толгойн хэлбэр 1,
3-Үхрийн толгойн хэвийн байдал бол
(1-үнээ, 3-бух), 2-зантгар, 4-хөнгөн
зэрэг нь согог юм.
1
3
2
4
1
3
2
4
Зураг. Үхрийн хүзүүний хэлбэр 1, 2-Үнээ,
бух нь хэвийн, байгаа 3-бухны богино
өргөн, 4- сэтэрхий зэрэг нь согогтой
байгааг илэрхийлнэ.
Зураг. Үхрийн нуруу, харцаганы байдлаар
1- шулуун буюу хэвийн байгааг сонгох бөгөөд 2-хотгор, 3-далныхаа араар хавчийж
нарийссан цээж, 4-хотгор харцага.
Зураг. Үхрийн ууцны байдал
1-богино, майхан хэлбэр, 2-унжуу, 3-шулуун сайн хөгжсөн.
Зураг. Үхрийн урд хөлний гишгэлт, цээжний байдлаар.
1-өргөн цээж, урд хөлийн зөв гишгэлттэй байгааг сонгоно. Харин 2-хавчиг цээж,
урд хөл ойртсон гишгэлттэй, 3-гадагшаа майга гишгэлт, 4-дугуй хэлбэрийн
гишгэлт зэрэг нь согог юм.
Зураг. Үхрийн хойт хөлийн гишгэлтээр сонгохдоо
Хөлийн гишгэлт 1-шулуун, өргөн, 2-матигар, 3-нуман хэлбэртэй байгаа нь согог
гэж үзэх бөгөөд харин 4-шулуун буюу эгц гишгэлттэй байгааг шилж авна.
3 4
1 2
1 2
3
4
1 2 3
1 2
3 4
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН82 83
Үнээ нийлүүлгийн уламжлалт арга. Бэлчээрээрт маллаж байгаа нутгийн монгол
үнээний хээлтүүлгийн гол хугацаа 5-р сарын сүүлчээс 8-р сарын сүүлч хүртэлх үе
байдаг. Энэ үед үнээ бухыг тарга хүч сайтай онд оруулж бүрэн хээл авахуулахыг манай
малчид хичээдэг.
Манай оронд үнээ хээлтүүлэх ердийн, гардан, зохиомол гэсэн 3 аргыг зонхилон
хэрэглэдэг.
Энгийн хээлтүүлэг. Фермийн болон айл өрхийн үнээнд нэг буюу хэд хэдэн бух
тавьж хээлтүүлэх арга юм. Дур зоргын хээлтүүлгийн үед үнээ тоо бухны тарга хүч
зэргийг харгалзан нэг үнээнд 15-30 үнээ ноогдуулна.
Энгийн хээлтүүлгийг хэрэглэхдээ бухны ашиглалт үнээний хээл авалтыг
дээшлүүлэх зохион байгуулалт арга ажиллагааны шинэ шинэ хэлбэрийг ашиглан уул
аргыг боловсронгуй болгон хэрэглэж байна.
Хээлтүүлгийг 5 дугаар сарын дундуур эхэлж бухыг шөнө уяж хонож нэмэгдэл
тэжээлээр тэжээж сүрэгтээ тавьдаг. Зарим үед бух гүйхгүй байвал бяруун бухтай
хамт сүрэгт нь явуулбал хөдөлгөөн нь идэвхижиж ороо нь ордог. Хээл авсан үнээг
шөнөд нь нэмнэх буюу хондлой нуруугаар нь үхрийн баас түрхэх зэргээр бух дахиж
харайхаас хамгаалдаг.Үнээ бүрийг бүрэн хээл авхуулахад онд тарга хүчтэй оруулж
эртнээс нэмэгдэл тэжээлд оруулснаар үнээ тугалсны дараах сардаа хээл авна. Харин
үнээ туранхай байвал ороо нь мэдэгдэхгүй өнгөрнө. Говь болон усаар дутмаг газарт
усаар дутагдаж байгаа үнээний ороо орох нь удаан байдаг.
Зарим үхэрчид бүдүүн үнээ, гунжийг хээлтүүлгийн үед олноор нь хамт байлгаснаар
гунж, дөнж сувайрах байдал ажиглагддаг. Иймээс гунж, дөнжийг тусад нь сүрэглэж
биеэр тэнцүүвтэр 2-3 жил үржилд ашигласан идэр насны бух тавих нь илүү зохистой
ажээ.
Үнээг хэсэгчлэн хээлтүүлэх арга. Дур зоргын хээлтүүлгийг зохион байгуулалтын
хувьд сайжруулан боловсронгуй болгож хэрэглэж байгаа уламжлалт аргын нэг нь
үнээг хэсэгчлэн хээлтүүлэх арга юм.
Үнээг хэсэгчлэн хээлтүүлэх уламжлалт аргыг өөрийн үхэр маллагаандаа хэрэглэж
амжилтанд хүрч байгаа малчдын туршлагаас үзэхэд хээлтүүлгийн үеийн бэлчээр
нутаг, ус хужрыг зөв сонгон тохируулахыг хичээж байна.Ийм учраас тухайн жилийн
хаваржилт, зуны эхэн үеийн зуншлагын байдлаас шалтгаалан 6 дугаар сарын дунд
үеэс 8 дугаар сарын мөн дунд үеийг хүртэл хугацаанд өвс ургамал, хужир тэгш зэлүүд
согог бэлчээрт нэг үнээнд 40-50 үнээ оногдуулан хэсэгчлэн хээлтүүлгийн аргаар үнээ
хээлтүүлгийг зохион байгуулдаг.
Үнээ хээлтүүлгийн ажлыг 6-р сарын дунд үеэс эхэлж байгаа нь бух, үнээ ногоонд
цадаж ороо идэвхи хөдөлгөөн сайн, бэлчээрийн ногоо нялх шим тэжээл ихтэй уурагаар
баялаг байх үе таарна. Үүний үр дүнд богино хугацаанд хээлтүүлгийн ажил дуусна.
Хээлтүүлэгч зонхилж хязаалан соёолон насны бух ашиглах бөгөөд энэ насандаа бух
гүймхий бэлгийн идэвх үр төлийн чанар сайн байдаг гэж үздэг. Сонгосон бэлчээртээ
үнээ, бухаа нийлүүлэн бэлчээрлүүлнэ. Ингэхэд үнээ бух ижилсэн тодохой тоо бүхий
хэсэг аяндаа үүсч байгаа нь ажиглагдана. Үүнийг үндэслэн үнээгээ хэд хэдэн хэсэг
болгон нэг хэсэгт нэг бух тавин тусд нь маллана. Энэ үед эр бяруу, шүдлэн шарыг
сүргээс ялгасан байна.
Бух орооныхоо үед дуу дуугаа авалцан урамдаж оногдсон сүргээ ээрч хэсгүүд
аяндаа нийлэхгүй. Хэсэг бүрээс өдөрт ямар үнээ буханд гарсаныг бүртгэж авах
боломжтой. Хэсэг бүрт хээл аваагүй үнээ цөөрөөд ирэхээр хээл авсан үнээ анхны
тавьсанг бухаа ялгана. Хээл аваагүй үнээнд идэр насны хээлтүүлэгт ашиглаагүй идэр
насны гүймхий бухыг тавина. Ингээд ихэнх үнээ хээл авч гүйцэхэд үхрээ нэгтгэн хээл
аваагүй үнээг шалгах зорилгоор нэг бух үлдээнэ.
Үнээ бүрэн хээл авч дуусахад үхэр тайван болж бух сүргээс хөндийрч эхэлдэг.
Гардан хээлтүүлэг. Энэ аргыг хэрэглэн хариуцсан үнээгээ бүрэн хээл авхуулж,
хээлийг сайн хамгаалснаар үнээ бүрээс тугал авч хорогдолгүй бойжуулж амжилтанд
хүрч байгаа тэргүүний үхэрчид олон байна. Гардан хээлтүүлэг явуулахдаа үржлийн
бухыг үнээнээс тусад нь хариулж тэжээж маллана. Үнээний ороог илрүүлэхдээ туршигч
бухыг хэрэглэнэ. Орой үнээг олж хээлүүлгийн зогсоол бүхий хашаанд авчирч оноосон
бухаар хээлтүүлнэ. Гардан хээлтүүлгийн энэ арга нь үнээ хээлтүүлгийн уламжлалт
аргыг боловсронгуй болгон хэрэглэж байгаа арга гэж үзэж болно.
Зохиомол хээлтүүлэг нь шилдэг хээлтүүлэгчийн үрээр богино хугацаанд олон
үнээ хээлтүүлэх дэвшилтэт арга юм. Зохиомол хээлтүүлэг бол үхэр сүргийн чанарыг
сайжруулж ашиг шимийг дээшлүүлэх ажлыг түргэтгэх, үржлийн сайн чанарын
хээлтүүлэгчийн ашиглалтыг сайжруулах, өвчин халдварлахаас урьдчилан сэргийлэх,
сувайралтыг багасгах давуу талтай арга юм.Энэ аргыг саалийн эрчимжсэн болон
фермерийн аж ахуй айл өрхийн үхрийг эрлийзжүүлэн сайжруулахад өргөн хэрэглэж
байна.
Үнээний хээл хамгаалах арчилгаа, маллагааны уламжлалт арга. Хээлтэй
үнээний арчилгаа маллагаа сувай үхрээс нэлээд ялгаатай. Хээл авсан малын бие
махбодид физиологийн янз бүрийн өөрчлөлт гарна. Энэ нь хээлтэй малыг арчилж
маллах онцлог арга барил шаардана гэсэн үг юм. Хээлтэй малын бодисын солилцоо
хээлгүй үеийнхээс 20-25 хувиар илүү хэмжээтэй явагддаг. Хээлтэй малын бие бодид
гарч байгаа өөрчлөлт тухайн малын арчилгаа маллагааг зөв тохируулж маллах бөгөөд
жирийн үеийнхээс илүү хэмжээний тэжээл шаардах болно.
Үнээний хээл хүндрэх бартаа багатай, цас нимгэн чанарлаг өвстэй, нөмөртэй ухаа
толгод тэгш хөндий тал бэлэрхүү газар бэлчээх нь тохиромжтой гэж үздэг.
Өвөл, хаврын улиралд бэлчээрийн өвсний хэмжээ чанар хомсдсон байх учраас
үнээг аль болохоор эртхэн бэлчээрлүүлж орой хотлуулж бүрэн цатгахыг хичээдэг
байна. Хавсрага салхи ихтэй үед өндөр уулын жалга нуга, толгодын өвөр бэлийн
сахлаг өвсөнд хариулна.
Хээлтэй үнээ үд өнгөрснөөс хойш ядарч хөдөлгөөн нь удаашрах тул өөд газар, орой
газрын уруу идээшлүүлж явсаар хотлуулна. Өглөө бэлчээх, орой хотлуулахдаа салхи
сөргүүлэн явуулах нь үнээ салхинд үлээгдэн бөгсөн талаасаа даарахаас хамгаалж
байгаа юм. Үнээг нэвт салхи, хүйтэн жавраас хамгаалж хашаа, хороо саравч, байрыг
битүүлж дулаална.
Цастай хүйтэн өдөр хээлтэй үнээг нэмнэнэ. Үхрийг эврээсээ жиндэж турахаас
болгоомжлон хөвөнтэй даавуу нэхийгээр дугтуй хийж дулаалдаг. Үүгээр үл барам их
хүйтэн өдөр ямар нэг шалтгаанаар жавар сөргөөж туух болбол хөдсөөр духавч хийдэг.
Үхрийн тарга хүч хээлийг хамгаалахын тулд хэвтрийг байнга хуурай дулаан байлгах
хэрэгтэй. Үхэр дээрээсээ даарахаас хэвтрээсээн жиндэж даарах нь тун амархан. Иймд
хэвтрийн хөлдүүг өдөр бүр зайлуулан хуурайлж үнээ бүрийг өөр өөрийн тогтсон нэг
хэвтэрт хэвтүүлдэг бөгөөд өглөө эрт босгож хашаанаас нь гаргаж шээлгэнэ. Энэ нь хүч
таргыг тогтоохоос гадна хээлийг гэмтээхээс сэргийлнэ.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН84 85
Өвөл, хаврын дулаан өдөр бэлчээрт үнээгээ идээшлүүлж, үдийн орчим худаг
буюу харзны усаар услана. Харзны болон худгийн онгоцны ойролцоох мөсөнд үхэр
хальтрахаас болгоомжилж мөсөн дээр шороо асгах, мөн цөөн цөөнөөр тасалж услах
арга хэрэглэдэг. Ер нь үхрийг ханатал усалж байвал хэвлэг авахдаа сайн гэж хашир
үхэрчид үздэг.
Хужир, давс үнээний тарга хүч тогтоох, хээл хамгаалахад чухал зүйл. Байгалийн
хужир шүү маш олон янз. Үхэрчдийн үзэж байгаагаар шороон, шүүн, модон хужир гэж
ялгаварлана. Энэ нь тухайн цаг агаарын байдлаас болж хэрэглэх нь өөр өөр юм. Дүн
өвлийн хүйтэнд хээлтэй үнээнд шүүн хужир их өгвөл дотроос нь хайрах муу талтай.
Иймд тосон хужрыг хотон дотор байнга тавьж өгдөг. Харин шүүн хужрыг хаврын
улиралд хээлтэй үнээнд өгөх нь тохиромжтой.
Хаврын сүүлчээр дөнгөж цухуйсан ногоог үнээ, бяруу хөөцөлдөж ядарч зутардаг
тул ногоо ам дүүрэн идэхээр ургах хүртэл өтгөн өндөр ургасан боргонд хариулахыг
чухалчилдаг. Өвөл хаврын улиралд хээлтэй үнээнд бэлчээрийн ургамлаас гадна
нэмэгдэл тэжээл өгөх хэрэгтэй. Ялангуяа үнээний хээлийн сүүлийн хагаст хээл нь
эрчимтэй өсөх учраас арчилгаа тэжээллэгт улам сайн анхаарах хэрэгтэй.ӨВДҮГЭЭР
Бух тавих болон нийлүүлгийн үед хориглох зүйл. Тумай гунжин үнээ анх
төллөж байгаа учир төл нь бие бялдар муутай давжаа жижиг байдаг тул ийм төл
малаар хээлтүүлэгч тавьдаггүй.
⌘	 Сүргийн дотор ойр төрлийн малаар хээлтүүлэгч тавибал сүргийн чанарыг
доройтуулна гэж үздэг. Иймээс хээлтүүлэгчийг тодорхой хугацаанд ашиглаад
сольж тавих буюу өөр газраас хээлтүүлэгч сонгон, тавих зэргээр мал үржүүлгийн
ажлыг зохион явуулдаг байжээ.
⌘	 Охин бярууг хээлтүүлэх насанд хүрээгүй гээд буханд нийлүүлдэггүй.
⌘	 Нийлүүлгийн үед хээлтүүлэх үнээг үймүүлнэ гээд эр сувайг нь тусад ялгадаг.
⌘	 Үнээний хээл цуцрана гээд бухыг олон дахин харайлгахыг цээрлэдэг. Хэрэв бух
үнээнд олон дахин харайгаад байвал үнээний хондлой нурууг дагуулан үхрийн
баас түрхэнэ.
МОНГОЛ ҮХРИЙН ҮҮЛДЭР
Монгол үхэр
Монгол үхэр нь бусад төрлийн
малыг бодвол биологи аж
ахуйн олон онцлог шинж, дасан
зохицсон байдал нь бэлчээрийн
мал аж ахуйн олон мянган жилд
шалгаран бий болсон уламжлалт
технологийн дагуу маллахад
зохицсон байдаг. Ийм учраас
монгол үхрийн энэ онцлогоос товч
дурьдья.
Монгол үхрийн гарал үүсэл, гальбир хийц, дотоод цогцсын шинжүүд, толгойн ясны
морфологийн гадна шинж тэмдэг, краниологийн гол заалтууд, трансферрины локусын
аллелийн бүтцийг судлан монгол болон монголоос тархсан үхрийг бие даасан гаралтай,
түүний холын өвөг нь азийн зэрлэг үхэр гэж үзжээ. Н.Н.Колесник Монгол, Халимаг,
Якут, Киргиз, хойт Хятадын үхрийг бие даасан BOS TURANO МONGOLICUS бүлэгт
хамаруулсыг Ц.Тойвгоо улам тодоруулан Монгол, Халимаг, Хасаг, Киргиз, Якут, Тува,
Буриад, хойт Хятадын болон түүнтэй ижил монгол угсаатай үхрийн бүх бүлгүүдийг
гарал үүслийн хувьд нэгтгэн BOS TURANO МONGOLICUS бүлэгт хамаруулах нь зүй
ёсны хэрэг гэж дүгнэсэн байдаг. Харин Ц.Жанчив монгол үхэр трансферрины генийн
аллелийн давтамжийн тархалтын хувьд алтай, якут үхэртэй их ойролцоо, халимаг
үхэртэй ямар нэг хэмжээгээр ойролцоо учир бие даасан BOS TAURUS TURANO
МONGOLICUS гэсэн дэд бүлэгт хамрагдана гэжээ.
BOS TURANO МONGOLICUS-ийн онцлог нь толгой харьцангуй жижиг, хөнгөн,
голдуу хумбан эвэртэй, эврийн хоорондох зай бага, дух өргөн, хоншоор нарийн,
дагзандаа сэртэн байхгүй, урд хөл богино, өргөн тавьцтай, зөв гишгэлттэй байна.
Манай орны байгаль, газар зvй, экологийн нөхцлөөс хамааран үхрийн тархалт
өндөр уулын бүсэд 27.6, ойт хээрийн бүсэд 25.2, тал хээрийн бүсэд 28.8, их нуурын
хотгор, Алтайн бүсэд 12.5, говийн бүсэд 5 хувийг эзлэн үржүүлж байна.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН86 87
Эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд тус үхэр нь зохицон нутагшиж,
нөхөн үржиж ашиг шимээ өгдөг биологийн онцлогтойгоос гадна өвөрмөц олон шинж
байдаг.
Тухайлбал, жилийн дөрвөн улиралд дан бэлчээрт зохицон амьдардаг. Нас гүйцсэн
үхэр 30-50, өсвөр үхэр 60-80 хувиар нэмж таргалдаг бол тарга хүчнийхээ 15-20 хувийг
өвөл, хавартаа алдаж онд ордгоос гадна зун-намрын улиралд өөхийг биедээ ихээр
хуримтлуулдаг чадвар нь цаг агаарын хүнд нөхцөлийг даван туулах энергийн эх
үүсвэр болдог.
Монгол үхрийн сайн, дунд, муу иддэг 180 төрлийн ургамал байдаг. Эдгээр өвсийг
үет өвс, өлөн, буурцагт өвс, сонгинын төрлийн гэж 5 хуваадаг. Эдгээрийн тархалт бүс
нутагт адилгүй. Хангай, Хэнтийн уулархаг нутагт үет өвс, төрөл бүрийн өвс, өлөн,
буурцагт, сонгинолог өвс, Монголын дорнод талд янз бүрийн өвс, үет өвс, сонгинолог
өвс, Дундад хээрт янз бүрийн өвс, үет өвс, сонгинолог өвс, Их нууруудын хотгорт үет
өвс, янз бүрийн өвс, өлөн, сонгинолог өвс, Алтайн уулын хээр, чулуурхаг бүсэд үет
өвс, янз бүрийн өвс, өлөн, сонгинолог өвс, Говийн бүсэд үет өвс янз бүрийн өвс,
сонгинолог өвс зонхилдог.
Монгол үхрийн мах нь шүүслэг,
амт сайтай, махны ширхэг нарийн,
булчингийн завсар хооронд өөх нь
алаглан тогтоно. Монгол үхэр нь
байгалийн бэлчээрийг чадамгай
ашиглан хурдан таргалдаг нь түүний
тэсвэр хатуужлыг дээшлүүлэх энергийн
эх сурвалж болж хувирдаг биологийн
онцлогтой болно. Монгол үнээ нь
дунджаар 180 орчим хоног саалгаж саалийн хугацаанд 4.3 хувийн тослогтой тугалын
хөхсөн сүүг оролцуулан 715-800 литр сүү өгнө.
Тугалыг эхээс салгах хүртэл бага хэмжээний их тослогтой сүү хөхөж хурдан махлаж
өвөлд онд мэнд орох энергийн нөөц хуримтлуулдаг онцлогтой. Монгол үхрийн өөхөн
тарга авах чадвар нас ахих тутам дээшилдэг. Өсвөр үхэр өөхөн таргыг харьцангуй
бага авдгийн дээр өвөлжих чадвараар нас гүйцсэн үхэрт хүрдэггүй юм. Малын бие
махбодь, бүх эрхтэн, эсийг шим тэжээлээр тэтгэж, өсөлтийг хангасны дараа өөхний
хуримтлал бий болгодог. Энэ нь Монгол үхрийн гадаад орчныхоо эрс тэс нөхцөлтэй
зохилдож үр удмаа үлдээн үржиж ирсэн онцлог шинж мөн юм.
Монгол үхрийн амьдын жин, кг
Д/д
Үхрийн нас, уламжлалт
нэршилээр
Хээр
Байгаль газар зүйн бүс
Ойт хээр Говь
Алтайн
уулархаг
1 Бух 370-386 308-396 345-386 351-374
2 Үнээ 273-337 280-304 283-296 275-305
3 Шүдлэн Эр 195-296 201-223 202 -
4 Эм 198-264 180-248 199 241
5 Бяруу 156-202 114-169 142-187 149-157
6 Тугал, (эхээс ялгах үе) 68-115 72-97 97-100 76-82
Дээрх хүснэгтээс харахад бэлчээрийн маллагаанд байгаа монгол үхэр нь хээрийн
бүсэд илүү жин татдаг байна.
Үхэр сүргийг үржилд болон аж ахуйн чиглэлээр нь тохируулан сонгох уламжлагдан
хэрэглэж ирсэн одоо ч хэрэглэж байгаа олон арга байдаг.
Монгол үхрийн бэлчээр ашиглалт
Үзүүлэлт
Улирал
Хавар Зун Намар Өвөл
Бэлчээрийн ургац ц/га ердийн байдал 6.42 7.02 6.06 5.44
Бэлчээрийн өвсний солилцлын
энерги, агууламж, кДж/кг чин хуурайд
5609.31 9960.77 5866.24 5071.82
1 цаг идээшлэхэд идсэн тэжээл, г/цаг
чин хуурайд
3451.25 2410.03 3576.74 2999.6
1 цаг идээшлэхэд тэжээлээр авсан
солилцлын энерги, кДж/цаг
15518.18 21926.69 20672.65 15619.36
100 удаагийн гишгэдэл тутамд өвс
зулгаах тоо
70.22 83.49 110.4 93.78
Бэлчээрийн багтаамж, га/100
толгой.10 хоног
98.1 148.74 163.35 123.46
Бэлчээр ашиглалтын коэффициент,
%/100 толгой.10 хоног
36,36±2,67 30,36±1,54 31,86±2,22 40,3±1,79
Он ухам
• Жилийн дөрвөн улиралд дан бэлчээрт зохицон амьдрах чадвар
өндөртэй.
• Улирлын өнгө аясыг даган бие махбодийн физиологийн үйл
ажиллагааны зохицуулах хосгүй их чадвартай.
Жилийн дөрвөн улиралд дан бэлчээрт зохицон амьдрах чадвар
өндөртэй.
• Улирлын өнгө аясыг даган бие махбодийн физиологийн үйл
ажиллагааны зохицуулах хосгүй их чадвартай.
Нөхөн үржих чадвараа алддаггүй
• Өсөн үржиж, үр төлдөө тэсвэр хатуужилтай шинж чанараа
баттай удамшуулна.
• Үрсэх, төлсөх зөн билиг сайтай, сэргэлэн цовоо, орчны
өөрчлөлтийг мэдрэх чадвартай, бохир ус уудаггүй.
Монгол үхэр нь өөхийг биедээ ихээр хуримтлуулж таргална,
хямд өртөгтэй мах, сүү өгдөг.
Жилийн дөрвөн улиралд дан бэлчээрт зохицон амьдрах
чадвар өндөртэй.
⌘	 Улирлын өнгө аясыг даган бие махбодийн физиологийн
үйл ажиллагааны зохицуулах хосгүй их чадвартай.
Цуулбар
Гөлөм
Тайрмал
Он ухам
• Жилийн дөрвөн улиралд дан бэлчээрт зохицон амьдрах чадвар
өндөртэй.
• Улирлын өнгө аясыг даган бие махбодийн физиологийн үйл
ажиллагааны зохицуулах хосгүй их чадвартай.
Жилийн дөрвөн улиралд дан бэлчээрт зохицон амьдрах чадвар
өндөртэй.
• Улирлын өнгө аясыг даган бие махбодийн физиологийн үйл
ажиллагааны зохицуулах хосгүй их чадвартай.
Нөхөн үржих чадвараа алддаггүй
• Өсөн үржиж, үр төлдөө тэсвэр хатуужилтай шинж чанараа
баттай удамшуулна.
• Үрсэх, төлсөх зөн билиг сайтай, сэргэлэн цовоо, орчны
өөрчлөлтийг мэдрэх чадвартай, бохир ус уудаггүй.
Монгол үхэр нь өөхийг биедээ ихээр хуримтлуулж таргална,
хямд өртөгтэй мах, сүү өгдөг.
Монгол үхэр нь өөхийг биедээ ихээр хуримтлуулж таргална,
хямд өртөгтэй мах, сүү өгдөг.
Он ухам
• Жилийн дөрвөн улиралд дан бэлчээрт зохицон амьдрах чадвар
өндөртэй.
• Улирлын өнгө аясыг даган бие махбодийн физиологийн үйл
ажиллагааны зохицуулах хосгүй их чадвартай.
Жилийн дөрвөн улиралд дан бэлчээрт зохицон амьдрах чадвар
өндөртэй.
• Улирлын өнгө аясыг даган бие махбодийн физиологийн үйл
ажиллагааны зохицуулах хосгүй их чадвартай.
Нөхөн үржих чадвараа алддаггүй
• Өсөн үржиж, үр төлдөө тэсвэр хатуужилтай шинж чанараа
баттай удамшуулна.
• Үрсэх, төлсөх зөн билиг сайтай, сэргэлэн цовоо, орчны
өөрчлөлтийг мэдрэх чадвартай, бохир ус уудаггүй.
Монгол үхэр нь өөхийг биедээ ихээр хуримтлуулж таргална,
хямд өртөгтэй мах, сүү өгдөг.
Нөхөн үржих чадвараа алддаггүй,
⌘	 Өсөн үржиж, үр төлдөө тэсвэр хатуужилтай шинж
чанараа баттай удамшуулна.
⌘	 Үрсэх, төлсөх зөн билиг сайтай, сэргэлэн цовоо, орчны
өөрчлөлтийг мэдрэх чадвартай, бохир ус уудаггүй.
Монгол үхрийн аж ахуй, биологийн зарим онцлог
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА88
Дорнод Монголын улаан үүлдрийн үхэр
Малчин ардын өнө удаан жилийн мал маллагааны болон уламжлалт селекцийн
аргад тулгуурлан орчин үеийн шинжлэх ухааны үндэслэлтэй шилэн сонголтын арга
зүйг хослон хэрэглэсэн олон арван жилийн судалгааны ажлын үр дүнд бий болсон
үхэр бол Дорнот талын махны хэвшлийн үхэр юм.
Энэ үхэр нь Дорнод монголын тал хээрийн бүсийн байгаль газарзүй, цаг уурын
эрс тэс нөхцөлд, олон мянган жилийн байгалийн шалгарлаар шилэгдсэн, бэлчээрийн
маллагааны малчин ардын уламжлалт болон шинжлэх ухааны үндэслэлтэй үржил
селекцийн ажлын зохистой хослуулан хэрэглэсэний үр дүнд тэсвэр хатуужил, амьдрах
чадвар сайтай, чийрэг бие цогцостой, махны хэв шинжийг хадгалсан, өөр дотроо
үржиж, аж ахуйн ашигтай шинж чанараа үр төлдөө баттай удамшуулан дамжуулах
чадавхитайгаараа онцлог юм.
Энэхүү үүлдрийн үхрийн цөм сүргийг нь Дорнод аймгийн Халхгол, Сүхбаатар
аймгийнТүмэгцогтсумдадүржүүлжбайна.Туссумыннутагньэрдэмтдийнсудалгаагаар
бэлчээрийн ургамлын бүрэлдэхүүн, зохимж, малын идээшлийн байдлаараа үхэр
сүргийг зонхилон үржүүлэхэд илүү тохиромжтой юм.
Уг үхэр нь 2019 оны эхний байдлаар нийт 27.8 мянга, түүний дотор тохиромжтой
хэвшлийн шаардлага хангасан 5.8 мянган үхэртэйн зэрэгцээ галбир, бие цогцос, ашиг
шимийн хувьд өөр хоорондоо ялгагдах онцлог бүхий махлаг хэв шинж сайн илэрсэн
дөрвөн генеологи удмууд болон 7 бүл бий болсон байна.
Махны чиглэлээр үржүүлж, тугалыг эхлээр бойжуулж ирсэн туршлагаас үзэхэд
оны эхний 100 үнээ тутмаас 72-80 тугал бойжуулж байна.
Үржлийн өсвөр хээлтэгч, хээлтүүлэгчийг тодорхой бүс нутгуудад монгол үхрийн
махан ашиг шимийг сайжруулах зорилгоор 1976 оноос хойш нийт 11 аймгийн 30 гаруй
сумдад 8.2 мянга гаруй шилмэл бух, гунж борлуулж тархалтын хүрээг тэлсэн байна.
Дорнот талын махны хэвшлийн үхэр нь жилийн турш бэлчээрийн маллагаанд
Монгол үүлдрийн үхэртэй ижил нөхцөлд маллаж байгаа боловч нас гүйцсэн бухны
амьдын жин 570-650 кг, шүдлэн бух 380-420 кг, үнээ 380-450 кг, охин шүдлэн 320-350
кг жинтэй байгаа нь монгол үүлдрийн үхрээс нас бүрдээ 10-30 хувь буюу 35-100 кг
жингээр илүү байдаг. Уг хэвшлийн эр шүдлэн үхрийн нядлагын өмнөх жин 326 кг,
гулууз ба дотор өөх 174 кг, нядлагын гарц 54 хувь, соёолон насны шарных 366-385 кг,
хязаалангийнх 210.5-265 кг, нядлагын гарц 55.8-55.2 хувь хүрдэг төдийгүй гулуузанд
эзлэх дан булчин, мах өөх 70-79.2 хувь, ясны эзлэх хэмжээ 16.7-17.8 хувь, 1 кг махны
илчит чанар 23086 КДж байгаа зэрэг нь энэ үхрийн мах биологийн үнэт чанартай
болохыг илтгэж байна. 2019 оны 12 дугаар сард “Дорнод монголын улаан” үүлдрээр
батлагдсан.
Мал маллах монгол ухаан, уламжлалт монгол арга, монголчуудын малч ухаан гэж
олон янзаар нэрлэдэг, тодорхойлдог мал маллагаа бол бичиглэлийн болон дамжлал
мэдээллийн чанартай, учир холбогдлыг нь тайлж бичиж үлдээсэн, хүмүүний ахуй-
соёл болон шинжлэх ухааны талаас нь шүүн тодорхойлсон нь төдийлэн хангалттай
бус хэмээн үзсэний учир шинжлэх ухааны зарим тайлбар оруулсны дээр сарлаг бүхий
улсуудад явуулсан судалгаа, мэдээллээс иш татаж мөн чанарыг нь тодруулахыг
зорьсон болно.
“Мал аж ахуй дээрээ яаж ажиллах тухай ардад өгөх сануулга сургаал” нэг сэдэвт
бүтээлдээ Ж.Самбуу гуай онцлон тэмдэглэхдээ “Манай улсын нутаг бүрт малаа
үлгэртэй сайнаар өсгөдөг алдарт малчид олноор буй болж байна. Тэдэнд, удаан
жилийн мал маллагааны сайн арга туршлага их байна. Гэтэл малаа муугаар өсгөж,
нам-засгаас малын тоог олшруулах тухай шаардлагыг хангадаггүй ардын аж ахуйтан
цөөнгүй үзэгдэнэ. Үүний учир юун буй хэмээвээс: 1-д, зарим мал аж ахуйтан, мал
маллагааны сайн аргыг мэддэггүй, 2-т, бид сайн малчны мал маллагааны шалгарсан
арга туршлагыг солилцуулан, нийгэм олонд гүйцэд дэлгэрүүлж чадаагүй, 3-т, орон
нутгийн зарим ажилтан, мал маллах сайн арга техникийг эзэмшээгүй, ихээхэн ерөнхий
ажиллагаатай байгаад оршино” гэжээ.
Сарлагийг тойрсон асуудал чамгүй их байна. Зөвхөн нэг жишээ дурдахад, “Сарлаг
маань арай ...” гэсэн эхлээд уншингуут сэтгэл сэрхийлгэсэн нийтлэл олон улсын
“Дипламат” сэтгүүлд гарсныг үзвэл Бутанд гэхэд сарлаг уур амьсгалын сөрөг өөрчлөлт,
САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ
УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН
Үүл, цас мөс, нартай сүлбэлдсэн уулархаг нутгийн билэгдлийг илэрхийлэгч,
алдрын далбааг тээгч буянт сүрэг бол сарлаг билээ ...
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН90 91
орчны ба бэлчээрийн талхлагдал, биенесийн гэх олон янзын дарамтад өртөж, тоо
толгой болоод амьдрах чадвар нь доройтоход хүрч байгаа тухай өгүүлжээ. Гималайн
өндөрлөгт өвөл болохын цагт 2000-3000 метрт нам газар тухтай өвөлжиж хаварждаг
байсан, одоо уулын цас хөдлөөгүй шахам байхад өндөр лүү гээ буцаж нүүхэд хүрч
байгаа, үүнийг сарлаг даахгүй хорогдох нь нэмэгдэж буй ажээ. Хамгийн түгшүүртэй
нь байгалийн бэрхшээлийг даахдаа арай дөнгүүрийг нь бодож хайнагжуулах тал руу
хандаж, сарлагийн тоо цөөрөх сөрөг үзэгдэл явагдаж байгаа гэжээ.
СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ
Мал нь өөрчлөгдөөгүй байхад маллах арга ажиллагаа урьдынхаас юун их
өөрчлөгдөв гэж мэдэмхийрэх нэгэн байхад зах зээл, уур амьсгалын өөрчлөлт,
даяарчлал гэх мэт орчин цагийн жишээ татаж өөрчлөгдсөн гээд жишээ татаж ярих хүн
ч бас цөөн бус. Дээр үед ч гэнэ үү, уламжлалаараа ийм л байсан гэх хүн захаас аваад
тааралдана. Тэгвэл тэрхүү дээр үе, уламжлал гэдгийг зарим талаас нь тодруулахыг
оролдлоо.
Оруулга 1
Хүн зоны хэрэгцээнээс үүдэн гарсан, эдийн засаг-нийгмийн тогтолцоотойгоо
зохицсон, шалгагдсан, уян хатан, тухайн нутаг орны байгаль-цаг уур, хэрэглэгчдийн
эрэлт таашаалд нийцтэй, байгалийн нөөц (бэлчээр, ус, хужир, ой гэх мэт)-ийн
тогтвортой байдлыг хангахад чиглэсэн байваас сая уламжлалт мэдлэг, уламжлалт
арга гэж хүлээн зөвшөөрөх ёстой, энэ шалгуураар шинжих учиртай.
Сарлаг маллах, сонгон үржүүлэх уламжлалт мэдлэг наад зах нь дор дурдсан шалгуурт
нийцэж байх ёстой ажээ. Үүнд:
⌘	 Тухайн нутаг орны соёл, нийгмийн тогтолцоо, хэрэгцээнд нарийн нийцсэн,
⌘	 Урт хугацаанд дамжин амьдралаар шалгагдан сайжирсаар ирсэн,
⌘	 Нийгэм-экологийн ба зан заншилдаа зохицуулан ашиглах, харилцан солилцох
боломжтой байх,
⌘	 Хүнсний хангамж, зах зээлийн нийлүүлэлтэд зохих хөтөч болдог,
⌘	 Байгалийн нөөцийн тогтвортой байдлыг хангахад үйлчилдэг зэрэг болно.
Товчоор, сарлаг маллах, үржүүлэх ухаан нутгийн зон олон ба амьдран буй орчны
амь холбоо, түүний харилцан уялдааг ашиглах арга ажиллагааг чиглүүлэн зохицуулах
үйлдлээс бүрдэнэ гэсэн үг. Дашрамд өгүүлэхэд, манай малчдын сарлаг үржүүлэх
уламжлал ажиллагаа, арга дээрх шалгуурт бүрэн нийцсэн, сарлагтай холбоотой
соёл, ахуй, ёс, заншил болоод хүн зоны сайн сайхны төлөө хийж ирсэн, амьдралаар
шалгагдсан гэдэгт эргэлзэх явдал байх учиргүй билээ.
Сарлаг үржүүлэх, сүргээ хамгаалах бүхий л үйл ажиллагаа нь малаа тэжээлээр
хангах, сүргийнхээ бүтээмжийг дээшлүүлэх, малчдын хамтын ажиллагааны албан бус
тогтолцоогообэхжүүлэх,байгальорчныхньдаац,нөхөнсэргэхчадавхийгсайжруулахын
төлөө үе удам дамжуулан бүтээж, хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааны цогц юм гэж
тодорхойлж байна. Малчдын дунд уламжлагдсан хамтрах хэлбэр - албан бус бүлэг
чухамдаа сарлаг ихтэй сум, багт бусад газрыг бодвол харин ч илүү төлөвшсөн нь
олон судалгаагаар нотлогдсон билээ. Асуудлын гол нь ийм хэлбэр сарлагаа сонгон
үржүүлэхэд хэр тустай, чухамдаа үүнд чиглэж чадаж байна уу гэдэгт байгаа юм. Ямар ч
нөхцөлд айлсаж юм уу ойр саахалт нутагладаг айлууд мал маллагааны ажлаа хамтран
хийдэг, түүнчлэн бог малын хээлтүүлэгчээ хоорондоо солих хэлбэр бий. Сарлагаа
хамт бэлчээдэг, манай хотны айлын сайн бухны үр төл мэр сэр гардаг, харин бид
сайн мал болгож бойжуулж, шилж ашиглахдаа алдаа гаргадаг, үнэндээ анхаардаггүй
гэж Тариат сумын малчин ярьж байснаас үзвэл манай малчдын хувьд хот-айл, ойр
саахалт, хөршийн хэлбэр сарлаг сонгон үржүүлэхэд өгөөжтэй, тогтвортой хэлбэр болж
хараахан чадаагүй, төлөвшөөгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй.
Сарлагийг, ялангуяа сарлагийн бүтээгдэхүүний эмчилгээний ба тэжээллэг чанар,
сарлагаас түүхий эд авч бүтээгдэхүүнд ашиглах нарийн арга зэргийг хэрэглэгчид
мэддэг болохын хэрээр сарлагийг хэрхэн ямар аргаар маллаж, үржүүлдэгийг нэгэн
адил сонирхох болж энэ чинээгээр үржүүлэг-маллагааны уламжлалт арга бараг
дангаар давамгайлсан хэвээр байгааг илүү мэдрэх болжээ. Энэ бол сарлагийг сонгон
үржүүлэхэд хэрэглэдэг арга үндсэндээ хэвээрээ байгаа гэсэн санаа юм.
Уламжлалт арга, ажиллагааг мэдсэнээр:
⌘	 Малчид, мэргэжилтэн, сарлагт элэгтэй иргэд, сарлаг үржүүлдэг аж ахуйн тухайд
бодлогын, стратегийн, түүнчлэн шийдвэр гаргах үндэслэл, одоо цагт яригдаж
хэлэлцэгдэх болсон уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн шавхагдалт, доройтлыг
бууруулах, улмаар нөхөн сэргээх,
⌘	 Жил алгасалгүй шахам тохиолдох болсон ган, зуд, байгалийн гэнэтийн үзэгдлээс
урьдчилан сэргийлэх,
⌘	 Эрсдэлийг даван туулах, эрсдэлийн дараа ямар арга хэмжээ авах шаардлагыг
зөв баримжаалах боломж шууд төсөөлөгддөг талтай.
Сарлаг үржүүлэх асуудал дан ганц малчдын нуруун дээр байдаг гэж төсөөлөх
нь харалган хэрэг. Хэдэн жилийн өмнөөс сарлаг сонирхох хүмүүс, аялал амралтаар
яваа монголчууд, гадаадын жуулчид олширч байгаа нь “монгол малчид-сарлаг” хэмээх
амин холбоо өвөрмөц, үзэх, бишрэх зүйлээр баян, тэр чинээгээр дэмжих, хамтрах
түнш олширч байгаа нь дамжиггүй.
Эрт болоод эдүгээг ажвал ...
Манай орны мал аж ахуй дээр явагдаж байгаа үржлийн бус, эсрэгээр “хэрэглээ”-г
шүтсэн “шилэлт” явагддаг болсоор удлаа, одоо ч хэвээр, цаашдаа ойрын хугацаанд
лав сайн тал руу тийм ч хурдан “хөрвөхгүй” бололтой. Юу хэлээд байгаагаа хүснэгтэд
оруулж эмхтгэн харуулбал, аль ч малчны хотонд сайн малаа барьж өгдөг дөрвөн
тохиолдол, саар малдаа гар хүрэх учир явдал дөнгөж хоёр байна. Ингэхлээр мал аж
ахуйд үржлийн малаа илүү зарлагадаад, тааруу нь аажмаар тунаж үлддэг, тааруу мал
цаашдаа үр төлөөс авахуулаад тааруу хэмжээндээ байх магадлал өндөр байгаа юм.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН92 93
Сарлагийн сүрэгт явагдаж буй хэрэглээ шүтсэн шилэлт
Зарлагын төрөл Сайн мал Тааруу/зааз
Зохистой заазлалт Одоогоор байхгүй
Өрхийн хүнсний хэрэглээ ++ ++
Бусдад бэлэглэх, мал таслах ++
Зах зээлд борлуулах ++ +
Худалдах, солих ++
Дүн 4 2
Эх сурвалж: эмхтгэгчийн хувийн төсөөлөл
Сарлаг бол үхрийн төрөлд багтдаг тусгай зүйл бод мал болно. Сарлагийг Гималайн
салбар уулс, Тэнгэр уул, Алтай Хангай, Хөвсгөлийн уулархаг нутагт эрт дээр үеэс
үржүүлж иржээ. Сарлаг манай орны уулархаг, ойт хээрийн бүс нутагт 13 аймаг 132
суманд янз бүрийн тоотой тархсан байна. Хамгийн олон сарлагтай нь Архангай,
Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймаг юм.
Манай орны нийт сарлагийн 50 гаруй хувь нь далайн түвшнээс 2000 метрээс
дээш, 40 орчим хувь нь 1600-2000 метрийн өндөрт байршдаг. Бусад төрлийн мал
хүрч бэлчээрлэх, идэшлэхэд хамгийн тохиромжгүй бэлчээрийг ашиглаж, арчилгаа-
маллагааны жирийн нөхцөлд төрөл бүрийн бүтээгдэхүүн өгдөг, мөн ажлын чадварыг нь
ашигладаг олон талын өгөөжтэй сүрэг юм.
Зураг. Сарлагийн үндсэн байршил өндөрлөг газрын хүчилтөрөгчийн хэмжээ
Сарлаг хаана байрших, нутагших чадвартайг чухамдаа хүчилтөрөгч хэмээх
амьсгалын хийг хэмжиж тогтоогүй ч малаа ажиж, малаа мэдэж хандсан малчин зоны
ухааныг дээрх зургаас төсөөлөл авч болох юм.
Ардын яриагаар, тухайн байгаа нутагтаа ашиг шимээрээ монгол үхрийг бүрэн
орлож, адуу, тэмээний ажлыг хийдэг, өөрөөр хэлбэл, гурван хошуу бодыг хялбархан
орлодог, ямаанаас дутахгүй ноолуур өгч чадах мал гэж үзэх нь бий.
Бусад малтай адилаар сарлаг газар болгон тархаж идээшин нутагшдаг мал
угаасаа биш. Саяхан мэдээллийн хэрэгслээр гарсан “Хүйтнийг хүсэж, оргилд
тэмүүлэгч мал” нийтлэлд бичсэнлэн сарлаг газрын уулархаг өндрийг дагаж, тухайлбал
Хангай, Хөвсгөл, Монгол Алтай, Хархираа-Түргэн, Ханхөхийн нуруудаар, мөн
Монголын говийн нүд болсон Говь гурван сайхан уулаар тархсан, малын байршлыг
тодорхойлдог ойлголтоор хязгаарлагдмал тархалттай сүрэг ажээ.
Эх сурвалж: https://www.1212.mn
Зураг. Сарлагийн тархалт, толгойн тоогоор
Зарим газраар цөөнөөр ов тов байршсаныг эс тооцвол, сарлаг Монгол орны нутаг
дэвсгэрийн төв хэсэгт нэлээд шигүү, Алтайн нурууг дагаж баруун аймгуудад тармагдуу
тархжээ.
Сарлагийн шарыг их төлөв нуруу ачдаг, тэргэнд хөллөх нь ховор байсан гэж
хуучцуул ярьдаг. Тэргэнд хөллөхөд боодуу нь амьсгалыг боогдуулж дулаан зохицуулалт
чадварыг нь алдагдуулдагтай холбоотой гэдэг. Ж.Самбуу гуайн зөвлөснөөр үхрийн
нуруу ачаа дээд тал нь 60 кг байх нь зохимжтой, түүнээс илүү бол амархан ядарч
цуцдаг ажээ. Сарлаг халуун нартай, нам дор газарт наршин, зүрх судасны цохилт,
амьсгал нь түргэсч дулааны зохицуулалт алдагддаг. Улмаар тарга хүч нь муудаж, ашиг
шим нь буурах, бэлгийн үйл ажиллагаа, үржин төлжих чадвар доройтож элдэв өвчинд
амархан нэрвэгддэг юм байна.
Асар өндөр
8900 метрт хүчилтөрөгч 88 хувь багасна
Газрын өндрийг дагаж хүчилтөрөгчийн хэмжээ
өөрчлөгдөх байдал
5500 метрт хүчилтөрөгч 78 хувь багасна
3500 метрт хүчилтөрөгч 35 хувь багасна
2500 метрт хүчилтөрөгч 28 хувь багасна
1500 метрт хүчилтөрөгч 16 хувь багасна
Нэн өндөр
Өндөр
Далайн түвшин
Таних тэмдэг
Суманд байгаа сарлагийн тоо
Байхгүй, эсвэл цөөн
1404 – 5218
5219 – 10132
10133 – 20437
20438 – 28540
Нуур
Улсын хил
Аймгийн хил
Сумын хил
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН94 95
Сарлагийн ямар чанарыг малчид өөрсдийн ажиглалт, туршлагаар ашиглаж
ирснийг маллагаанаас гадна үржлийн шилэн сонголтод ашиглаж байсныг нэгтгэвэл:
(i) ижилсэх, (ii) хамгаалах, (iii) сүрэглэх, (iv) эхсэг ба энэрэх чанар зэрэг төрөлхийн ба
олдмол зан араншин болно.
Сарлаг нь тал бүрийн өгөөжтэй, аж ахуйд олон чиглэлээр ашиглагддаг мал. Ардын
яриагаар, тухайн байгаа нутагтаа ашиг шимээрээ монгол үхрийг бүрэн орлож, адуу,
тэмээний ажлыг хийдэг, өөрөөр хэлбэл, гурван хошуу бодыг хялбархан орлодог,
ямааны ноолуураас дутахааргүй чанартай хөөвөртэй, тослогоор нь тооцвол сүүн ашиг
шим нь үхэртэй дүйх мал билээ.
САРЛАГ СҮРЭГ: ТООНЫ ХЭЛЭЭР
Сүүлийн 6 жилийн байдлаар Монгол орны сарлагийн сүрэг тогтвортой буюу жилд
өмнөх оныхоос дундажаар 15.1 (5.9-32.6) хувь өсч, буянт сүрэг маань саяар тоологдох
цаг холгүй боллоо. Ийнхүү сүрэг арвижин байгаа нь малчдын маань хичээл зүтгэл,
хамгийн гол нь сарлагаа хайрлан үржүүлэх чин эрмэлзлийн өгөөж, нийгэмдээ үзүүлж
буй хувь нэмэр билээ.
Эх сурвалж: https://www.1212.mn
Сарлагийн тоо, бодит толгой/өсөлтийн хувь
Монгол улс сарлагийн тоогоор дэлхийд Хятад улсын дараа ордог. Энэ агуулгаараа
манай улс сарлагийг өсгөн үржүүлэх үүргийг олон улсын хэмжээнд хүлээх ёстой,
үүнийгээ ямар нэг хэмжээгээр хэрэгжүүлж ирсэн гэхэд болно.
Сарлагийн сүргийн бүтцийн талаар нас, хүйсээр салгасан мэдээлэл нэн ховроос
гадна баталгаа муутай. Харин 1945 онд одоогийн Төв аймгийн мал тооллого явуулсан
тухай тэмдэглэлийг лавлагаа болгон жишээлж авлаа.
Сүргийн бүтэц
тоо хувь
Одоо бэлэн буй сарлаг төлийн хамт 11491 100
Үүнээс: энэ жилийн төл 2988 26.0
Өнгөрсөн жилийн төл
эр 972 8.46
охин 1148 9.99
2 насны
эр 585 5.09
охин 936 8.15
3 ба дээш насны
эр 356 3.10
эм 4506 39.21
Үүнээс 2 ба дээш насны бух 269 2.34
4 ба дээш насны шар 145 1.26
Эх сурвалж: 1945 интернет хайлт
Сарлагийн сүргийн бүтэц, нас/хүйсээр
Хүснэгтэд байгаа мэдээллийг сарлагийн сүргийн зохистой бүтэц яг мөн хэмээх
үндэслэл багатай ч баримжаа авах боломжтой эх сурвалж юм. Үнээний хувийн жин
харьцангуй өндөр, мөн үнээ сэлбэх өсвөр гунжны тоо хангалттай, нас гүйцсэн шар
цөөтэй, ихэнхдээ үржлийн болон ашиг шим өгөх чадавхтай малаа түлхүү өсгөх чигтэй
байсан нь харагдаж байна. Мал хувьчлагдсаны дараа малаа өсгөх сонирхол малчин
болгоны “зүүд” шахуу байх 2000 оны үед малчдаас авсан ам ярилцлагаар сүрэгт
байх үнээний хувийн жин 38 хувь, өсвөр сарлаг 33 орчим, харин шар 20-иод байх
хувилбарыг Шархүү, 2002 санал болгосон нь эр үхрийг нас ахиулж борлуулах санааг
дэвшүүлсэн гэж үзэх болох юм.
Монгол улсад мал сүргийн тоо толгойг эрчимтэй өсгөх тухай томоохон шийдвэр
гарч орон даяараа хөдөлж эхлэсэн 1940-өөд онд гэхэд ардын аж ахуйтны мал нийт
малын дийлэнх хувийг эзэлдэг байсан тэр үеэс нэгдэлжих хөдөлгөөн ялж социалист
хөдөө аж ахуй хөгжүүлэх үйл явц хүчтэй өрнөж байсан 1960-1990 он хүртлэх хугацааг
хамруулан харвал 1960-аад он хүртэл үхэр сүргийн 27-30 хувь нь сарлаг байжээ. Харин
түүнээс хойш 1990 он хүртэл сарлагийн эзлэх хувь 21.7 хувиас 26 хувийн хооронд
хэлбэлзэж бага зэрэг савалгаатай байсан гэмээр дүрслэл харагдаж байна.
Эх сурвалж:
Нийт үхэрт сарлагийн эзлэх хувийн жин, хувиар
Суманд байгаа сарлагийн тоо
Байхгүй, эсвэл цөөн
1404 – 5218
5219 – 10132
10133 – 20437
20438 – 28540
Сарлагийн тоо, мян толгой
Өсөлт, хувь
445.3 470.3
623.2
746.6
798.6
877.6
100
105.6
132.5
119.8
107.0
109.9
0
100
200
300
400
500
600
700
800
900
1000
2013 2014 2015 2016 2017 2018
Сарлагийн тоо, мян толгой
Өсөлт, хувь
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН96 97
Сүрэгт хээлтэгчийн эзлэх хувийн жин сүргийн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлд чухал
ач холбогдолтой бөгөөд чухам хээлтэгчийн тооноос бод мал, түүний дотор сарлагийн
сүргийн өсөлт хамаардаг.
Эх сурвалж: 1212.mn
Сарлаг үнээ: нийт сарлаг сүрэгт эзлэх хувийн жин
Сүүлийн гурван оны байдлаар нийт сарлаг сүрэгт үнээний эзлэх хувийн жин 34
хувь орчим байгаа нь маллагаа, үржүүлгийн уламжлалт бүтэцтэй ойролцоо байна.
Нэгдлийн үеийн зарим мэдээллээс үнээний эзлэх хувь 36 хувь орчим байхад сүргийн
энгийн нөхөн үйлдвэрлэл хангагдаж байжээ. Харин сарлаг олонтой юм уу дан
сарлагтай нэгдэлд хувийн жинг 43 хувьд хүргэснээс сүргийн бүтэц эвдэрч, өсвөр
насны малын эзлэх хувь нэмэгдэхэд хүрдэг, мах бэлтгэлийг хангах хязаалангаас дээш
насны сарлагийн эр сарлаг тун цөөрөх зэрэг зохисгүй хандлага гарч байсан тухай
мэдээлэл байна. Эндээс үзвэл, ардын аж ахуйтны үед үнээний тоог хэт нэмэгдүүлэхгүй
байх, дээр нь хамгийн эртдээ шүдлэнгээс хойш насанд нь маханд борлуулах аргаар
сарлагийн сүргийн бүтцийг барьж байсан гэж төсөөлөх боломжтой.
Хайнаг гаргах, хайнагжуулах гэж сарлагийн аж ахуйтай байнга хамт яригддаг
асуудал бий. Нийт хайнагийн тооны өсөлтийг дагаж нэмэгдэх хандлага ажиглагдаж
байна. Ер нь хайнагийн дотор хээлтэгчийн тоо өснө гэдэг хайнагаас доод үеийн буюу
ортоомоос усан гүзээ хүртлэх чанар, ашиг шим нь буурсан мал олшрох “нуугдмал”
аюул бий.
Сарлаг үнээ
Нийт сүрэгт эзлэх хувь
Сарлаг үнээний тоо, мянган толгой
Хайнагийн тоо, мянган толгой
Сарлагийн сүрэгт эзлэх хувь
209.3
239.1
256.6
279.1
306.635.8
34.6
34.4
34.9
35.0
33.5
34.0
34.5
35.0
35.5
36.0
0
50
100
150
200
250
300
350
2013 2014 2015 2016 2017
Сарлагүнээнийтоо,мянган
толгой
Сарлаг үнээ Сүрэгт эзлэх хувь
73.6
67.7
62.4
58
69.2
73.5
69.1
65
50.7
63.4
70.2
2.7 2.8
3.4
2.7
3.4 3.5
3.3
2.7
2.5 2.6 2.6
0
1
2
3
4
0
10
20
30
40
50
60
70
80
1940 1945 1950 1955 1960 1965 1970 1975 1980 1985 1990
Сарлагийнсүрэгтэзлэххувь
Хайнагийнтоо,мянгантолгой
Хайнагийн тоо Сарлагийн сүрэгт эзлэх хувь
Эх сурвалж: 1212.mn
Хайнагийн тоо, сарлагийн сүрэгт эзлэх хувь, түүвэр оноор
САЙН МАЛ ҮРЖҮҮЛЭХИЙН ТУЛД СҮРГЭЭСЭЭ УХААЛАГ СОНГОХЫН УЧИР
Аливаа ажил үйлчилгээ тухайн цаг үеийнхээ улс төр, нийгэм-эдийн засгийн
тогтолцоо, хөгжлийн бодлоготой ямагт уялдсан, зохицуулалттай байдаг зүй тогтол,
шаардлага мал үржүүлэгт нэгэн адил хэрэгждэг билээ. Сүүлийн 80 гаруй жилд гэхэд
манай орны мал аж ахуйд үйлдвэрлэл-зохион байгуулалтын гурван том өөрчлөлт
явагдсан тухай Г.Дээшин, 2012 бичихдээ мал аж ахуйн үйлдвэрлэлийн системийн нэг
чухал бүрэлдэхүүн үйл ажиллагаа буюу мал үржлийн бүтцийн өөрчлөлтийг гурван үе
шат болгон үзжээ. Ийнхүү ангилахдаа гол нь манай орны МАА-н салбарын хөгжилд
гарсан өөрчлөлтийг зохион байгуулалтын талаас нь түлхүү хандсан хэдий ч энэ зуур
МАА-н үйлдвэрлэлийн тогтолцоонд явагдсан өөрчлөлт, хувьслыг давхар харах боломж
гарч байгаа юм. Уг ангиллыг сарлагийн аж ахуйн хөгжил, шилэн үржүүлэгтэй холбон
тодруулбал:
Нэгдүгээр үе шат: 1960-аад оны эх хүртлэх хугацааг хамрах энэ үед мал үржлийн
үйлчилгээ үүсэн байгуулагдаж бүтцийн үндсэн хүрээ бий болсон. Энэ үе шатанд мал
үржлийн ба эрүүл мэндийн үйлчилгээ МАА-н үйлдвэрлэлийн системийн анхан шатны
нэгж болох малчдад хүрэх талаар хязгаарлагдмал, хүчин чадал боломж нь ч төдийлэн
сайнгүй, энэ үйлчилгээг авах сонирхол, чадамж тааруу байжээ. Гэвч мал үржүүлэгт
“ардын” хэмээн нэрлэгдэх болсон сонголт, үржүүлгийн арга дангаар ноёрхож, чухамдаа
энэ үед сарлаг сонгон үржүүлэх уламжлалт арга жинхэнэ утгаараа, сонгодог хэлбэрээр
хэрэгжиж байсан гэж үзэх үндэстэй юм.
Сарлагийг сүрэг дотроо үржүүлэхэд тулгуурласан сонгон үржүүлэг явагдаж байв.
Зарим эх сурвалжид бичсэнээр их төлөв бух сонгоход анхаардаг, сайн эцэг мал сүргийн
чанарыг алдалгүй барихад хамгийн нөлөөтэй гэдгийг таньж мэдсэн, энэ зарчмыг
баримталж байжээ.
Нийт сүрэгт эзлэх хувь
Сарлаг үнээний тоо, мянган толгой
Хайнагийн тоо, мянган толгой
Сарлагийн сүрэгт эзлэх хувь
Хайнагийн тоо
73.6
67.7
62.4
58
69.2
73.5
69.1
65
50.7
63.4
70.2
2.7 2.8
3.4
2.7
3.4 3.5
3.3
2.7
2.5 2.6 2.6
0
1
2
3
4
0
10
20
30
40
50
60
70
80
1940 1945 1950 1955 1960 1965 1970 1975 1980 1985 1990
Сарлагийнсүрэгтэзлэххувь
Хайнагийнтоо,мянгантолгой
Хайнагийн тоо Сарлагийн сүрэгт эзлэх хувь
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН98 99
Хоёрдугаар үе шат: мал үржлийн үйлчилгээ бүрэлдэн төлөвшиж, МАА-н
үйлдвэрлэлд тэргүүний гэгдэх технологийг туршилтын болон үйлдвэрлэлийн
зорилгоор өрх болон нэгдэл, сангийн аж ахуйд нэвтрүүлж, ингэснээрээ үйлдвэрлэлийн
нэгж, салбарт хүрч чадаж байсан өрнүүн хөгжлийнх үе юм. Энэ үе шат нь нэгдүгээр
үе шатын төгсгөл буюу 1960-аад оны эхнээс 1990 оны эх хүртэл үргэлжилсэн юм.
Мал аж ахуйг ашиг шимийн чиглэл, байгаль-газарзүйн нөхцөл болон нутаг дэвсгэрийн
зарчмаар төрөлжүүлэх, дагнах зэрэг шинэ цагийн ойлголтоор менежмент гэгчийг
эдийн засаг-нийгмийн хөгжлийн төлөвлөлт, эрэлт-хэрэглээ-нийлүүлэлтийн бие даасан
тогтолцооны хүрээнд явуулж байв.
Зохистой нутаг бэлчээрийг дагуулан байршуулж цэврээр сүрэглэн үржүүлж байсан
учраас сарлагийн сүргийн бүтэц, ашиг шимт чанар өмнөх үеийнхээс хөндөгдөөгүй,
гэхдээ дотоодын хэрэгцээ, гадаад худалдааны шугамаар хүлээсэн мал аж ахуйн
бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ хэрэгжүүлэх үүднээс сарлагийг саалинд түлхүү
ашиглаж ирсэн онцлогтой билээ. Гэвч сарлагийн үржлийн бодлого нэг мөр болж
цэгцрээгүй, өөрөөр хэлбэл ашиг шимийн ямар чиглэлээр сарлагийг үржүүлэх асуудлыг
мал үржүүлгийн ухааны талаас нь бус эдийн засгийн өгөөжтэй байдлыг нь харж
хандсан тал бий. Улс орны хөгжлийн энэ үе шатад манай орны сарлагийн тоо түүхэнд
байгаагүй түвшинд, тухайлбал 1980 онд 880 гаруй мянгад хүрчээ.
Сарлагийг сонгон үржүүлэхэд шинжлэх ухааны арга нэвтэрч хэд хэдэн чухал арга
хэмжээ авсан нь энэ үе шатны онцлог мөн. Сарлагийг ангилах, ашиг шимээр шилэх,
үржлийн суурь зохион байгуулах ажлыг сарлагтай сум болгонд зохион байгуулж, гойд
ашиг шимтэй мал шалгаруулдаг зэрэг шилж үржүүлэхийн зэрэгцээ үржлийн ажлын
үр дүнг дүгнэх, олон нийтэд таниулах арга хэмжээ авдаг байв. Архангай аймгийн
Тариат суманд Тэрхийн бор сарлагийн улсын үржлийн станц байгуулсан явдал
сарлагийг үржил-ашиг шимт чанараар нь шинжлэх ухааны аргаар сонгон үржүүлэх
ажил бодитой хэрэгжиж байсныг харуулна. Түүнчлэн мөн аймгийн Их тамир сум дахь
Өндөр уулын бүсийн салбарын үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний ажлын нэлээд
хэсгийг сарлагийн чиглэлээр төрөлжүүлэн явуулж, сарлаг үнээг саамаар шилэх, алман
хайнаг гаргах, зэрлэг сарлагаар нутгийн сарлагийг сайжруулах, сарлагийн бухны үр
гүн хөлдөөж хадгалах, сарлаг үнээнд хөврөл шилжүүлэн суулгах ажлыг судалгаа-
туршилтын чиглэлээр эрчимтэй явуулж байсан билээ.
Хамгийн чухал нь энэ бүх ажил, арга хэмжээ сарлагийн арчилгаа-маллагаа,
идэшлэн бэлчээрлэлт, ашиг шим авч ашиглах уламжлалт арга, нөхцөлд явагдаж
байснаараа онцлог гэж хэлж болно. Өвөрхангай аймгийн Уянга, Тарагт сумдад
сарлагийг төлөрхөг чанараар нь шилэх туршилтын ажил явуулж ихэр сарлагийн бичил
сүрэг бий болгосон билээ. Энд дурдсан шинжлэх ухааны арга, ажилбар тодорхой
газар, цөөн тооны мал дээр явагдсан учраас монгол сарлагийн популяцийн удамзүйн
тогтолцоо, сүргийн бүтэц, ардын шилэн сонголтын аргаар бий болж удамшсан чанарыг
төдий ихээр хөндөөгүй болохыг тодруулж хэлэх нь зүйтэй.
Гуравдугаар үе шат: МАА-д хувийн өмч бүрэн давамгайлж мал аж ахуйн
үйлдвэрлэлийн өмнөх тогтолцоо задран үйлчилгээ үндсэндээ зогсонги байдалд орсон,
зарим талаар бүрмөсөн устсан цаг үе юм. Улсын ба хоршооллын өмчид ихэнх нь
байсан малыг малчин өрх, жижиг аж ахуйд тэнцвэргүй тоогоор хувааж хувьчлан мал
аж ахуйд хувийн өмч давамгайлсан өмчлөлийн хэлбэр давамгайлсан нь мал үржлийн
ажилд ихээхэн “өөрчлөлт” дагуулсан ажээ. Харамсалтай нь өөрчлөлт нааштай, эерэг
бус, анхандаа айл айлын гадаа хэдэн үнээ, тугал харагдах хэмжээнд өмнөх үеийнхээ
бүх зохион байгуулалт, ололтыг мал хувьчлалаар устгасан билээ. Сарлаг мэт нөхөн
үржихүй нь удаан явагддаг бод малыг ийнхүү тараасан явдал гуравдугаар үе шатны
эхлэл, цаашдаа олон сөрөг дагавар дагуулсан үйлдэл болсон юм.
Дэлхийн банкнаас явуулсан Монгол улсын мал аж ахуйн салбарын судалгаанд
дурдахдаа төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооноос зах зээлийн харилцаанд шилжих
шилжилтийн эхнээс мал аж ахуйн үйлдвэрлэлийн болоод мал аж ахуй эрхлэх
уламжлалт арга тодорхой хэмжээгээр “сэргэж” эхлэснийг монголчуудын нүүдлийн мал
аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааны шууд үргэлжлэл, жинхэнэ хэлбэр эргэж
тогтож буй мэтээр ташаа төсөөлж, тэр нь нэг ёсондоо алдаа болоход хүрснийг тодруун
хэлжээ. Мөн чанартаа мал аж ахуй эрхэлж байгаа хэлбэр нь энэ салбарыг эрхлэгчдийн
зүгээс дараах хэд хэдэн шинэ нөхцөл, боломжид үзүүлж буй хариу арга хэмжээ хэмээн
үзэх нь зүйтэй болохыг зөвлөсөн байна. Үүнд:
1.	 Өмнөх тогтолцооны нийгмийн дэмжлэгийн дэд бүтэц бүрмөсөн задран
сарнисан,
2.	 Мал хувьд бүрэн шилжсэн,
3.	 Өмнөх тогтолцооны үеийн стратеги, зохион байгуулалтаар мал маллагаа, аж
ахуй эрхлэх боломж бүрэн хаагдсан,
4.	 Төрөөс үзүүлдэг шууд дэмжлэг зогссон,
5.	 Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид зах зээлийн эдийн засгийн харилцаанд
аажмаар шилжих үйл явц эргэлтгүй явагдаж, төгссөн зэрэг болно.
Үүнээс үзвэл, мал аж ахуй, түүний дотор сарлагийн аж ахуй нэн өвөрмөц үе шатанд
тулж ирээд байгаа юм. Чухамдаа монгол малчдын уламжлалт арга байгалийн нөөцийг
хамгийн зохистой аргаар ариглан ашиглах, үүний тулд малын тоо толгой, төрлийг
нутаг бэлчээрийнхээ ургамал, ус, хужир, газрын байдалд тохируулахад анхаарч, арга
ажиллагаагаа чиглүүлдэг, тэр чинээгээр малаасаа ахиу түүхий эд, бүтээгдэхүүн авч
ашиглаж ирснээс биш малаа хэмжээ хязгааргүй өсгөж амьжиргаа залгуулах талаар
боддоггүй байсан тухай настайчууд хуучилдаг. Ийнхүү ар, өвөр хормойгоо ээлжлэн
тасдан салбайлгасаар бие далдлах юмгүй болохын үлгэрээр мал аж ахуй, түүнтэй
нэгэн адил сарлагийн аж ахуй орж, уламжлалт гэж хэлэхийн аргагүй байдалд хүрсэн
өнөө цагт малаа хэрхэн сонгож үржүүлэн, сүргийнхээ чанарыг тогтворжуулж байсан
уламжлал, уламжлалт аргын талаар зөвлөх, мэдээллээр хангах явдал чухал байна.
Сарлагийн маллагаа: уламжлал ба сонгон үржүүлгийн онцлог
Мал сүргийн маллагааны онцлог үржлийн ажил, түүний дотор сонгон үржүүлэхэд
нэн их хамаатай гэдгийг юуны өмнө тайлж ойлгох нь зүйтэй.
Нэгдүгээрт: сарлагийг байран юм уу нэмэгдэл тэжээллэгтэй хагас бэлчээрийн
аргаар маллахад тохиромжгүй. Угаасаа байгальтай хамгийн ойр байж дассан, тэр
чинээгээр бэлчээрлэх, идэшлэх зан араншин, тэжээлийн дуршил ялгаатай. Ашиг
шимийн тэжээллэгтэй маллана гэвэл сарлагийн “зэрлэгдүү” араншинг зөөлрүүлэх,
тэжээлд дасгах, тэжээх бүх арга ажиллагааг мал бүртэй нэг бүрчлэн хийх шаардлага
гарна. Дээр нь дан бэлчээрийн бус маллагааны нөхцлийг өндөр уул, уулархаг газар
бүрдүүлэх боломж туйлын хомс, ихэнхдээ нам дор газар сонгоход хүрдэг. Ийм нөхцөлд
Хятадын зарим судлаачдын бичсэнээр үнээний үржихүйн идэвх сулардаг, хээл авалт
буурдаг, өвчилдөг гээд үржил-ашиг шимт чадварыг бууруулах шалтгаан болно.
Хоёрдугаарт: маллагааны, ялангуяа хүйтний улиралд тэжээллэгийн нөхцлийг
сайжруулснаар сарлаг үнээний үржихүйн чадвар сайжирдаг болохыг нотолсон туршилт
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН100 101
нэлээд бий. Гэхдээ үүнд гарсан зардлыг нөхөх асуудал хүнд. Хүйтний улиралд сарлаг
үнээний үржихүйн идэвх ихээхэн сул, дотоод шүүрлийн зохицуулалт ба амьдрахуйн
орчны хам нөлөөгөөр бараг зогсонги болсон байх нь бий.
Гуравдугаарт: сарлагийн үржихүйн улирлын чанарыг даван туулах, үүний тулд
намрын сүүлч, өвөл, мөн хаврын эхээр үнээнд хээл авахуулах, ингэснээр ашиг шим
ашиглах болон маллагааны бүх орчил, ажил, арга хэмжээ хуанлийн хэдэн сараар
ч хөдөлж болзошгүй юм. Хэрэв ийм байдалд хүрвэл сарлагийн сүрэг маань дассан
орчиндоо үржиж, үр төлөө үлдээж ирсэн тэрхүү дасан зохицол, экологийн чадавхийг
эвдэхэд хүрэх төдийгүй үржүүлэг, сонгон үржүүлэх арга, ажилбар дагаж өөрчлөгдөх
“аюул” нүүрлэх талтай.
Тэгвэл сарлагийг сонгон үржүүлэх хэмээх ойлголтыг цэгцтэй, бэлчээрийн мал аж
ахуй эрхлэх систем, тодорхой үзэл баримтлалын хүрээнд хэрхэн авч үзэх, уламжлалт
арга гэвэл юуг хэлж болох талаар дор өгүүллээ.
Нэгдүгээрт: Сарлаг хэмээх үнэт сүргийг үржүүлж ирсэн болон үржүүлж байгаа
зорилго, цаашид юуны төлөө үржүүлэх вэ гэдгийг цаг хугацааны гурван үеийг хамруулан
тооцсон, энэ дагуу үржлийн ажил, сонгон үржүүлэг хийж байгаа малчин байгаа болов
уу. Байж болно, байхыг үгүйсгэхгүй, хамгийн чухал нь нэг суманд тав арав байлаа
гээд нөлөө нь бага, бусад малчид сайнаас нь суралцаж, хамтрах, хоршихын ач тусыг
ухамсарлахгүй сарлагийнхаа төлөө, өөрсдийн амьдралын чанарын төлөө санаачлага
гаргахгүй, ажиллахгүй байгаагаас сарлаг маань сайжирсангүй, ашиг шим нь нэмэгдэж
базаасан юмгүй, өгөөж нь мэдрэгдэхгүй явсаар байна.
Хоёрдугаарт: Мал төлөөр өсдөг хэмээх уламжлалт сайхан үг, зүйрлэлийг санах
ёстой. Үр төл авах явдал сайн мал үржүүлэх, сайн малтай болох тэргүүн зорилт.
Нэгэнт мал төлөөр өсөх учраас сайн төл авч гэмээ нь сайн сүргийнхээ чанар, өгөөжийг
алдахгүй, харин ч улам батжуулах гол арга.
Гуравдугаарт: “Сааль бэлдэхээр саваа бэлд”, “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг
ардын үнэнээс үнэн сургаал бий. Малчдын сүрэгт, хотонд нь шилж үржүүлж ирсэн юм
уу удам сайтай шилмэл мал заавал байдаг, түүнийгээ сүргээ сайжруулахад ашиглах
нь тустай, чухал гэсэн үг. Сайн мал хайж гадагш явахаас өмнө хотондоо байгаа малаа
шинжиж, шилж, сонгосныхоо хүчинд монгол сарлаг гэдэг буянт сүргээ малчид маань
ардын аргаараа шилж үржүүлж ирсэн, манай орны өнцөг бүрт үржиж өссөөр байгаа
билээ.
Дөрөвдүгээрт: Сарлагаасаа илүү сүүтэй, махтай малтай болох гэж сүргээ
тарамдахыг өвөг дээдэс маань цээрлэж цэрвэж ирснийг мартах хэрэггүй. Сүүний ч гэнэ
үү ямар үүлдэр, удамтайг нь мэргэжлийн хүн хараад ялгахааргүй бух авчирч сарлагаа
сайжруулах тухай ярьж суугаа сарлагтай айл харамсалтай нь хааяа тааралддаг.
Оруулга 2
Сарлагийг сарлагаар, сарлаг сарлагаа сайжруулахаас биш өөр ямар ч үүлдэр
сарлагийг тань яагаад ч сайжруулахгүй, сарлаг тань хэзээ ч сайжрахгүй. Энэ бол
сарлагийн сүргээ дээдэлж сарлагаа шүтэж ирсэн уламжлал, сонгон үржүүлгийн
алтан дүрэм билээ.
Тавдугаарт: “Сайныг сайнтай нийлүүлэхэд сайн гарна”, “сайнаас сайн гарна”.
Өөрөөр хэлбэл, сайн хээлтүүлэгч, сайн хээлтэгчийн төл сайн байх магадлал өндөр,
гэтэл хээлтүүлэгч сайн, хээлтэгч тааруу бол сайжирсан гэмээр үр төл гарна, хээлтэгч
сайн, хээлтүүлэгч муу бол олигтой төл гарахгүй гэх мал үржүүлгийн дүрэм байдаг.
Энэ бол зөвхөн цэврээр нь үржүүлэх ёстой сарлаг, тэмээ гэх мэт малд тун үнэн тусна.
Зөвхөн сайныг олж, шилэн сонгож үржүүлэх зарчим сарлагт явуулах үржлийн ажил,
сонгон үржүүлгийн бодлого, хөтлөгч байх ёстой юм.
Зургаадугаарт: Нэг айлын хотонд байх тооны хувьд бог мал шиг олон биш, харин ч
цөөн, хотноосоо хээлтүүлэгч сонгож олон жил солилгүй ашигладаг болсон эдүгээ цагт
сүрэгтээ ухамсартай, зорилготой заазлалт явуулдаггүй, сүрэг сэлбэлт муу хийгддэг
бол малчдын өөрслийнх нь хэлдэгээр цус ойртох, шинжлэх ухааны тодорхойлолтоор
төрлийн үржүүлэг гэх ноцтой аюул тулгарна. Зайлсхийх арга ардын шилэн сонгох
аргад бий, “шилж үржүүлэх, ширвэж хэрэглэх” гэдэг холбоо үг үүний нотолгоо. Одоо
яаж байна вэ, энэхүү товхимолд тайлбарласныг үзэхийг зөвлөж байна.
Долоодугаарт: Сарлаг сонгон үржүүлэгт гарч байгаа нэг том алдаа бол ямар ч
тохиромжгүй газар сарлаг аваачдаг явдал. Нэгэнт нутагшихгүй, хавь ойрт нь сарлаг
байхгүй учраас нутаг алгасаж тогтмол сэлгэхгүй бол өөрөөрөө дуусах хувь тавилан
хүлээж байдаг. Манай өвөг дээдэс ийм охорхон бодолтой байгаагүй, ийм юм хийдэггүй
байсан нь мэдээж. Далайн түвшнээс 1000 метр хүрэхтэй үгүй өндөр газар цөөхөн
сарлаг авчраад ямар ашиг өгөөж харах билээ, мэдээж үгүй.
САРЛАГИЙН АЖ АХУЙД ЯВУУЛАХ ҮРЖЛИЙН АЖИЛ:
УЛАМЖЛАЛТ ХАНДЛАГА, АРГА
Сарлагийг цэврээр үржүүлэх нь уг зүйлийн генетикийн нөөцийг ашиглах, хамгаалах,
хөгжүүлэх үндсэн, өөр ямар нэгэн орлуулга, хувилбаргүй арга яах аргагүй мөн.
Сарлагийг тухайн нутагт нь сүрэг дотор нь үржүүлж ирсэн явдал жижиг популяцийг
үржүүлэх практикт тулгуурласан аргыг монгол малчид бий болгосон, түүнийгээ ухаалаг
эзэмшсэн, үе дамжуулж ирсний нотолгоо гэж үзэх ёстой. Сарлагийн тоо цөөрсөн 1990-
2005 оны засвар үеийг уламжлал алдагдсан, эсвэл алдсан гэхээс илүү, сарлаг ямар
өндөр өгөөжтэй мал болохыг хаа хаанаа төдийлэн ойлгоогүй, ер нь ойлгуулчихмаар
мэргэжлийн үйлчилгээ байгаагүй, малчид ч хичээгээгүйн шууд сөрөг үр дагавар.
Сарлагаасаа салбал яах билээ, юу болох болох гэдгээ сарлагтай малчид ер
ухаараагүй, зах зээлд замбараагүй борлуулж, жинхэнэ уламжлалаар дамжиж ирсэн,
төлөвлөгөөт эдийн засгийн үед зохицуулдаг байсан сүргийн зохистой бүтэц алдагдсан
нь уламжлалт болон зохицуулалт арга ажиллагаа сарлагийн аж ахуйд ямар их үнэ
цэнэтэйг нотолж байгаа хэрэг юм.
Ардын уламжлалт аргаар сарлагийг үржүүлэхэд заавал дэвшил өөрчлөлт гарах,
гаргахын төлөө хүчээ тавьж ажиллаж ирснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Өнөөгийнх
шиг шинжлэх ухаан хөгжөөгүй, шинжлэх ухаан хэрэглээ болох хүртэл хол, мэргэжилтэн,
зөвлөх хэлэх шинжээч гэх хүнгүй байх цагт малчид маань сарлагаа үржүүлж, өсгөж,
түүнийхээ үр шимийг хүртэж ирсэн цаг саяхан, тоолбол 100 хүрэхгүй жилийн өмнөх
байдал билээ.
Манай малчдын сонгон үржүүлгийн арга ухаан малаа үржүүлэхэд гарах дараах
ашигтай өөрчлөлт, шинж тэмдгийн илрэлд тулгуурласан, үр дүнг үнэлдэг, баримжаалдаг
байсан болов уу. Үүнд:
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН102 103
1.	 Малдаа сонголт хийхдээ хамгийн сайн удамшдаг шинжийг харж шилдэг
2.	 Малыг орчин цагийн мал үржүүлгийн шинжлэх ухааны үндсэн арга болох
ижилсүүлэх ба ялгаатай тохируулан сонголтыг чадамгай ашиглаж байжээ
3.	 Ижил болоод өөр удам гарвал бүхий малаас төл авах, үржилд ашиглах аргыг
чадварлаг эзэмшсэн
4.	 Сүрэгт гарч буй гадаад шинж, сонгон үржүүлж байгаа шинж хэрхэн өөрчлөгдөж
байгааг тоймлох аргатай
5.	 Сонгон үржүүлснийхээ үр дүнг ганц нэг мал дээр бус, сүргийн хэмжээнд үнэлдэг
6.	 Цаашид сонголт, шилэлт явуулахаа урьдаас тооцдог зэрэг болно.
Сарлагийн сонгон үржүүлэг: онол-практикийн онцлог асуудлууд
Нэгэнт өөр үүлдрээр сайжруулах, үржүүлгийн шинэ технологи (зохиомол хээлтүүлэг,
хөврөл шилжүүлэн суулгах)-ийг өргөн хүрээтэй нэвтрүүлэх боломж хомс тул сарлагийг
цэврээр үржүүлэхээс өөр зохистой арга байхгүй тухай янз бүрийн үндэслэл, сэдлээр
хэдэнтээ дурдсан билээ. Үржүүлгийн аргын тухай ярих нэг хэрэг, харин энэ аргыг үр
өгөөжтэй хэрэглэх, үр ашигтай аргыг эрэлхийлэх, эзэмшин ашиглах тухай, тодруулбал
зөв зохион байгуулалтын тухай зайлшгүй бодолцох ёстой.
Оруулга 3
Уламжлалт хамтын хэлбэр мал үржүүлэгт зайлшгүй шаардлагатай гэдгийг хүлээн
зөвшөөрч, үүнд тулгуурласан үржүүлгийн арга хэлбэрийг хөгжүүлэх шинэ үзэл
баримтлал сарлаг үржүүлэгчдийн дундаас гарах болсон тухай сарлагтай орны
эх сурвалжууд мэдээлж байна. Малын үүлдэр, үржлийн сүргийг сонгон үржүүлэх,
хамгаалах, сарлагт нэн шаардлагатай байгалийн нөөцийн зохицуулалттай,
хамгаалах (нөхөн сэргээхэд малчдын албан бус бүлэг, нэгж) байгууллага онцгой
чухал гэдгийг сарлагийн аж ахуй эрхлэгчид ойлгох, тэдэнд ойлгуулах хэрэгтэй.
Бухаа сольж тавих тухай сонирхолтой мэдээллийг дор орууллаа. Малчдын
яриагаар цус ойртохоос сэргийлэх зорилгоор хээлтүүлэгч солихоос цааш ямар нэг
хэтийн зорилго бараг байдаггүй ажээ.
Оруулга 4
Уламжлалт хамтын хэлбэрийг органик буюу ногоон үйлдвэрлэл эрхлэхэд сарлагаар
дамжуулан хэрхэн зохион байгуулах, түүний дотор хээлтүүлэгч сольж тавихад
бидэнд туслах хэлээд өгөх мэргэжилтэн тэр бүр олдохгүй үед бид бусдаасаа
асуудаг, сурагладаг, тэдний хэлсэн үг, зөвлөгөө ямагт зөв байдаг. Уламжлалт
мэдлэг ухаанаа зөв ашиглах, суралцах, шинжлэх ухаантай хоршиход алдах юм
байхгүй.
Цэврээр үржүүлнэ гэдэг мал, малын бүтээгдэхүүн цэвэр байх нөхцлийг хангах
хамгийн дөт зам гэдгийг сарлаг бүхий орнуудын туршлага харуулж байна.
Оруулга 5
Гималайн нуруунд 4000 метрээс өндөр газар сарлагаар амьдарна гэдэг үнэндээ
хэцүү.Гэхдээсарлагсонгонүржүүлжирсэнүеүеийнарвинтуршлага,хуримтлуулсан
мэдлэгтээ түшиглэн орчин цагийн эрэлт болсон үйлдвэрлэл эрхлэхэд малаа
цэврээр нь үржүүлдэг сарлагчид бидэнд өргөн боломж бий. Үнээний ферм гэж
олон үнээ, тугал, бух нэг дор байдаг, том барилга, техник, хүн, дуу шуугиан болсон
газар байх. Үүнийг элдэв бодис, боловсруулсан тэжээл ашиглалгүй органик
үйлдвэр болгон ажиллуулахад бараг бүтэхгүй юм шиг ойлгогддог. Бид харин
малаа эрүүл байлгаад уулынхаа өвс ногоогоор тэжээгээд бүтээгдэхүүний нь авч
хэрэглэх, борлуулахад ажил огт орохгүй. Үүнийг сарлаг цэврээр үржүүлэх, шилэн
сонгохын давуу тал гэж би үнэмшсэн шүү.
Балбын фермерийн өгсөн ярилцлага
Ганц нэгээрээ, жалгын үзэл гаргах, зожигрох нь сарлагийг цэврээр үржүүлэх, нэн
ялангуяа сүргийнхээ үржил-ашиг шимт чанарыг бататган хадгалахад тустай хандлага
огт биш.
Хамтрах нь чухал гэдгийг зөвхөн манай малчдын төдийгүй сарлагтай, өндөр уулын
амьдралтай улс орны малчдын ажиллагаа, туршлага нотолж байна.
Оруулга 6
Балба, Бутан зэрэг уулархаг орнуудын малчид сарлаг цөөнтэй, таруу нутагладаг
нь хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, уламжлалт харилцааг бэхжүүлэх,
хоёрдугаарт, үржлийн мал (хээлтүүлэгч, хээлтэгч) солилцох боломж юм. Үржлийн
мал солилцоход мөнгөн орлого багатай нөхцөлд бүтээгдэхүүнээр буюу солилцооны
журмаар төлбөр үйлддэг хэлбэр сүүлийн үед өргөжих хандлагатай болсон нь
үржлийн мал солилцох боломжийг өргөжүүлж, уламжлалд суурилсан харилцаа
тэлж байгааг харуулж байна.
Сарлаг онгон үржүүлэх монгол арга гэдгийг хэрхэн ойлгож, хэрхэн тайлах вэ гэвэл
сонгон үржүүлгийн зорилго үржил-ашиг шимт чанар нь батажсан, үр төлдөө баттай
удамшуулж дамжуулдаг чадвартай мал бий болгоход чиглэдэг. Энэ үйл ажиллагааг
сонгон үржүүлгийн уламжлалт аргатай холбон хоёр агуулгаар тодорхойлж болно. Үүнд:
⌘	 Хүсэмжит чанар бүхий мал бий болгох зорилгоор хүний зүгээс тодорхой аргачлал,
төлөвлөгөөний дагуу явуулсан үйл ажиллагаа буюу зорилтот шилэн сонголт. Үүнийг
их төлөв үүлдэр гаргах, үүлдэр хооорондын эрлийзжүүлэг явуулахад ашигладаг.
⌘	 Цэврээр үржүүлгээс өөр аргаар үржүүлэх боломжгүй сүрэгт явуулах шилэн
сонголтын арга. Ховор, ховордсон үүлдэр, эсвэл сарлаг мэт тухайн төрлийн бусад
зүйлтэй эрлийзжүүлэх, нийлүүлэх боломжгүй мал дээр энэ хэлбэрийг ашиглана.
Сарлагийн гадаад байдал, биеийн хийц, биеийн хэсгүүдийн харьцаа, махлаг ба
сүүлэг шинж, зан араншин зэрэг гадаад, харж тодорхойлох шинжид ардын сонгон
үржүүлэх арга тулгуурладаг. Уламжлалт буюу ардын ухаан гэдэг агуулгаараа сарлаг
сонгон үржүүлэх арга малчин зоны олон үеийг дамжин улам баяжин чамбайрч ирсэн
учраас сарлаг үржүүлэгч хэн боловч хэрэгтэй цагт санаа сэдэл авч болох дараах
өвөрмөц чанарыг агуулсан байдаг. Үүнд:
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН104 105
1.	 Сарлагийг ямар үед аль шинжийг нь барьж шилэх, сонгох, үржүүлэх шийдэл,
шийдвэр, арга сонгоход үндэслэл, хөтөч болох баялаг туршлага, цээж
мэдээлэл, бичигдээгүй олон эх сурвалж,
2.	 Хүсэмжит шинж, чадавх бүхий хээлтүүлэгч, хээлтэгч, сүрэг сэлбэх өсвар мал
сонгох баримжаа,
3.	 Үр төлийг бага ба өсвөр насанд нь шинжих арга,
4.	 Шилэн үржүүлэх ажил зөв эхлэл, замаа олсон нөхцөлд сонгон үржүүлэх аргаа
солих, өөрчлөх гэхгүйгээр үргэлжүүлэх боломжтой.
Сарлаг сонгон үржүүлэх монгол ухаан: Тайлал ба тодруулга
Малыг сонгон үржүүлэх ардын болоод шинжлэх ухааны аргын эцсийн зорилго
малын тоог нэмэгдүүлэх эсэх шаардлагаас гадна хамгийн гол нь шилж үржүүлэх,
шилэлт/сонгон үржүүлэг явуулж буй шинж тэмдэг, ашигтай шинж үр төлд дамжиж баттай
удамшдаг байх нь чухал. Бусад мал, жишээ нь, үхрийг махны, сүүний, хосолмол, хонь
гэхэд ноосоор, махан ашиг шимээр гэх мэтээр олон чиглэлээр үржүүлдэг, ийм боломж
өргөн байдаг бол сарлагийг бэлчээрийн маллагааны нөхцөлд дагнасан чиглэлээр
үржүүлэхээс өөр сонголт байхгүй сүрэг юм.
Монгол малчид сарлагийг хэд хэдэн ашиг шимийн тодорхой чиглэлээр үржүүлсэн
гэх нотолгоо одоо хэр байхгүй, ямар нэг мэдээлэл олдохгүй байгаа болно. Ер нь
малыг үржилд үндсэн ба дагалдах шинжээр сонгодог зарчимтай. Сарлагийн тухайд
зүс, эвэртэй/мухар, цусны бүлэг зэрэг гадаад орчноос төдийлэн хамаардаггүй
чанарын буюу дагалдагч буюу хоёрдогч шинжээр шилэлт явуулахыг малчид төдийлэн
эрхэмлэгдэггүй, угаасаа зүс гэхэд өдий төдий олон янз байгаа болохоор жигдрэх,
сүргээ зүс нийлүүлнэ гэвэл мөддөө бүтэхгүй ажил гэж үздэг. “Өсөх малын зүс нэг” гэдэг
үг бий ч зүс үр төлд удамшдаг боловч эргэж сарнихдаа мөн амар.
Сарлаг сонгон үржүүлэх монгол малчны ухааныг юун дээр зангидаж, хэрхэн
тодорхойлох вэ гэвэл мал шинжих, шигших арга, үнэлэмж, төсөөллийг сарлагийн
онцлогтой холбох ёстой. Өмнө хэлсэнчлэн, сарлагийг сүрэг дотор нь цэврээр
үржүүлэхээс өөр үржлийн ажлын арга гэж байхгүй билээ. Ингэхлээр сарлагийн
сүргээ цаг үеийн сайнд ч гэсэн, хатуу хэцүү цагт ч гэсэн хадгалж, хамгаалж ирсэн
малчдын ухаан чухамдаа сарлагийг цэврээр үржүүлэхийг эрхэмлэсэн үйл ажиллагаа
байж таарна. Цэврээр үржүүлнэ гэдгийг сарлагийг сарлагтай нийлүүлэх гэсэн үг гэж
хялбарчилж, хүн их оролцох шаардлагагүй мэтээр төсөөлж хэрхэвч үл болно, харин
ч малтайгаа харьцаж ухаалгаар гүйцэтгэх үлэмж чимхлүүр ажил гэдгийг умартаж
хэрхэвч үл болно.
Сарлагийн аж ахуйн технологид зааснаар сарлагийг хоёр чиглэлээр сонгон
үржүүлэх ёстой. Үржлийн ажлын үндсэн чиглэл нь сарлагийг мах-сүү-ажлын хосолмол
ашиг шимийн чиглэлд хамаарах сүрэгт явуулах аргаар шилж сонгон үржүүлэхэд
чиглэнэ. Дурдсан чиглэлээр сарлагийн үржил-ашиг шимт чанар, аж ахуйн ашигтай
шинжийг дагуулж үржүүлдэг малчин эзний малч ухаан, арга туршлагын талаар доор
өгүүлсэн болно.
Нэгдүгээрт: Махны чиглэлээр үржүүлэх. Бэлчээр усны сайныг дагуулж маллан
таргалуулж ахиу жинд хүргэх төдийд ойлгох явдал байдаг, энэ бол маллагааны
асуудал.
Ер нь сарлагийг махны чиглэлээр дагнан үржүүлсэн, үр дүнд хүрсэн гэх мэдээлэл
байхгүй, нэг ёсондоо шинэ санаа учраас малчны ухаан гэж ярих зүйл хомс билээ.
Ер нь сарлагийг махны чиглэлээр үржүүлнэ гэдэг “эцэг-эх-төл” гэсэн махлаг шинжийг
хадгалсан гурван сүрэг малтай ажиллана гэсэн үг. Махлаг шинж илэрсэн бол малчны
нүдэндсарлагньбиебөөрөнхийдүүлагс,бахим,толгойньихтомбиш,хүзүүбогиновтор,
махлаг зузаан, сэрвээ өндөр, их биеийн дунд хэсэг тавиу, ууц нуруу, хондлой булчин
сайтай, тэгш, хонго махаар сайн дүүрсэн, хөл бахимдуу богиновтор харагдана, ийм
төсөөллөөр шилж байсан гэж болно. Хэрэв махлаг шинж сайн илэрсэн, цаашид махны
чиглэлээр үржүүлэх мал сонгоно гэвэл дээрх шинжээр, өөрөөр хэлбэл өсгөлүүн,
биерхүүг нь шигшиж авахад хангалттай. Боломж гарвал пүүлж үзэхэд, бух намар 400
кг, бүдүүн үнээ 290 кг, өсвөр бух 250, нэмрийн гунж 225 кг жин татаж байвал үржилд
сонгоход хангалттай. Энд хэлсэн жин татах сарлагтай болохыг эрмэлзэхдээ сааль
ашиглалтыг одоогийнхоос үндсээрээ ялгаатай, махлаг чанарыг хөгжүүлэхэд чиглүүлж,
зохистой аргаар явуулах шаардлага тулгарна. Үүнийг хэлэхийн учир гэвэл сарлаг
идсэн тэжээлээ яс, мах булчингийн хөгжилд, мөн сүү үүсэхэд хуваарилж зарцуулдаг,
өтгөн сүүгээр тугалаа тэжээж хурдан өсгөх, уул хадтай бэлчээрт эхтэйгээ, сүрэгтэйгээ
бэлчээрлэх чадвар суулгах зохицолдлогоо.
Үнээг өдөрт нэг удаа саах аргаар тугалаа хагас эхлээр бойжуулах, намрын эхээр
саалиас бүрэн чөлөөлж эхлээр маллах, өвөл-хавар нэмэгдэл тэжээлд оруулах
зэрэг технологийн ба зохион байгуулалтын арга хэмжээ авах нь сарлагийг тугалаас
нь махлаг шинжийг хөгжүүлэхэд чиглэлтэй өсгөн бойжуулах арга юм. Сүүлийн үед
иймэрхүү байдлаар тугал махлуулах, үнээгээ тугалтай нь оторлох, үнээгээ саалиас
чөлөөлөх гэх мэтээр өөрсдийнхөөрөө нэрлэсэн сайн туршлага малчдын дунд гарч
байна. Үүнийг дэлгэрүүлбэл, махлаг чанараар сонгосон хээлтүүлэгч, хээлтэгчээс авсан
төлийг сайжирсан нөхцөлд бойжуулж биерхэг, бусад сүргээсээ торниун малтай болж,
хүрсэн үр дүнгээ алдахгүй явахын төлөө шургуу ажилласан малчин сарлагийг махны
чиглэлээр үржүүлэхийн өгөөжийг хүртэж мэргэших болно. Сарлагийг махны чиглэлээр
үржүүлэхэд шүдлэнгээс эрт биш, гэхдээ соёолонгоос нас хэтрүүлэлгүй борлуулахаар
тооцох нь зүйтэй.
Хоёрдугаарт: сарлагийн үнээний сүүлэг шинжийг сайжруулах. Сарлагийг
сүүний чиглэлээр үржүүлэх тухай ярьдаг. Сарлагийг махны чиглэлээр үржүүлэх
нь бэлчээрийн маллагаа, бэлчээрийн тэжээлийн нөөцөд суурилсан нөхцөлд илүү
зохицсон тухай өмнө өгүүлсэн билээ.
Сааль ашиглах нь сарлагаас орлого олох бараг үндсэн эх үүсвэр болоод байна.
Сарлагийн сүүний гарц бага ч тослог ихтэй байдаг нь зөвхөн сүүгээр төдийгүй тос мэт
шимтэй бодисоор тугалаа хангаж богино хугацаанд бойжуулах амьдралын зохицуулалт
юм. Сарлаг үнээний саам бага байдаг нь махлаг чанарыг дагуулж үржүүлэх боломжийг
харуулахаас гадна амьдрах орчны нэн тааламжгүй хатуу ширүүн нөхцөлд зөвхөн
тугалаа тэжээх хэмжээний сүү нийлэгшүүлдэг зохицолдлгоо гэдгийг олон хэвлэлийн
олон эх сурвалж нотолж байна. Сүүний чиглэлээр биш, сүргийн дотор сүүлэг шинж
сайн илэрсэн үнээ байвал төлийг нь авах чиглэл ойрдоо биш гэхэд алсдаа зөв юм бус
уу гэх санаа тарж байна.
Сарлагийг сүүний чиглэлээр үржүүлж үр дүнд хүрнэ гэхэд магадлал бага, бүтэл
муутай ажлаар оролдохын оронд дараах хоёр зорилгоор ажиллах нь илүү боломжтой,
үр дүнд хүрэхийн тухайд хялбар, өгөөжтэй байх талтай. Үүнд:
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН106 107
Нэгдүгээрт: сарлагийн үнээний сүүний гарцыг нэмэгдүүлэх шилэлтийг саамын ид
үед өдөрт хоёр саахад 2.5 литрээс илүү сүүтэй үнээнд явуулж, саалийн 6-7 сарын
хугацаанд саалгах сүүний хэмжээ 450 литрээс багагүй таваарын сүү өгөх шалгуур
хангасан үржлийн цөөн тооны шилмэл үнээтэй болж төл авах, үр төлөөс нь улмаар
өсвөр бух, сүрэг сэлбэх гунж хангалттай тоогоор бойжуулах,
Хоёрдугаарт: зөвхөн сарлаг ч биш, үхрийг махны чиглэлээр үржүүлэхэд хээлийн
сүүлийн 3 сараас ажлаа эхлэдэг гэж малчид ярьдаг, шинжлэх ухаан тэгж зөвлөдөг.
Хээл хамгийн эрчимтэй томордог цагаас эхийг нь тэжээх, ус, хужраар хангах замаар
ургийн хөгжлийг дэмжих, малчдын хэлдэгээр хээлтэй юм хөөрхий, тэжээл ус өгч байх
юм шүү гэдэг нь малчдын ухаанаар хээлийн үед ургийн хөгжил хоцрохоос сэргийлэх,
дээр үеийн ойлголтоор угтуулан тэжээж тугалсны дараа сүү шим сайтай байж тугал
давжаарахаас сэргийлэх арга хэмжээ авах нь аль ч талаараа хамгийн чухал юм.
Сүүлийн үед сарлагийн хөөвөр гэж ихээхэн ярих болсныг малчид уламжлалт ажил
биш, бяруу боолторго самнаж байхыг үзээгүй гэцгээдэг. Саяхнаас гарч ирсэн энэ ажлыг
сарлаг сонгон үржүүлэхэд хэрэглэж байгаагүй учраас ултай сайн судлах, ялангуяа
цайвар хөөвөртэй болгох чиглэлээр шилэлт явуулахад амьдрах чадвараас авахуулаад
махлаг ба сүүлэг шинжид сөргөөр нөлөөлөх эсэхийг тогтоох шаардлагатай. Хөөврийг
зөвхөн бяруу, шүдлэн насанд авдаг учраас завсрын бүтээгдэхүүний чанартай, жишээ
нь хөөврийн өнгөөр буюу сарлагт зүсээр шилэлт явуулах үндсэн шинж гэхэд бэрхтэй.
Сарлагийн галбир, бие цогцсын онцлог. Сарлагийг сонгон үржүүлэх ажил
саяхных биш, зуун зууны улбаатай, чухамдаа малчид сарлагийг шилэх, шинжихдээ
хоёр зүйл дээр анхаардаг байсан нь ажиглагддаг. Чухам ямар шинжийг сонирхож, хайж
байгаагаас хамаарах боловч бие галбирийг нь харахаас эхэлдэг нь бусад малтай адил
түгээмэл. Тиймээс сарлагийн бие галбирын нийтлэг бөгөөд онцлог шинжийг мэдэх,
сонголтдоо ашиглахдаа малчид чадамгай, жинхэнэ сонгон үржүүлэгчид байсан нь
мэдээж. Монгол малчдынхаа сонгон үржүүлж бий болгосон сарлагийн онцлогийн
талаар энэ эмхтгэлд товчлон орууллаа.
Биеийн гадаад хийц. Толгой харьцангуй том, зантгардуу, хошуу урт (гахайных
шиг сунасан, сунгуу биш), хамрын толио үхрийнхээс жижиг, хүзүү богино, сэрвээ шовх
өндөр, нуруу ууцаараа тэгш, ташаа шувтан богино, чац угаасаа богино, урд хөлийн
шилбэ ахардуу, хойт хөл борвиороо сариу, чээжин бие том бөгөөд лагс, чээж гүн,
бөгсөн бие хөнгөн болно. Сарлаг чээжин тал руу тонгоруудаа, хойшоогоо шувтруудуу
харагддаг нь галбирын согог, хөгжлийн гаж биш, галбирынх нь онцлог юм. Сарлагийн
бүх бие үсэн бүрхэвчтэй, хаа, гуя, хэвлийн хэжлүүрээр сахлаг урт савгатай, өтгөн урт
сүүлтэй.
Сарлагийн галбирын дүрслэл – араг яс Сарлагийн галбирын дүрслэл - амьд сарлаг
Үхэртэй жишсэн байдал, сарлагийн араг яс наад талд нь
Сарлагийн зүс. Сарлагийн зүс нь түүний ашиг шимт байдал, үржих чадвар,
тэсвэртэй байдал зэрэг биологи аж ахуйн шинжид нь шууд болон шууд бус нөлөөтэй
байдаг. Тухайлбал 63.6 мянган сарлагийн зүсийг судалснаас үзэхэд 68.5% нь хар,
халтар, сартай хар зэрэг зүс зонхилж байжээ. Харин 5.7 хувь нь цайвар бүрт зүстэй
сарлаг байсан гэсэн тооноос дүгнэлт хийхэд манай малчид хар халтар зүстэй бух
түлхүү сонгодог нь хүйтэн бүс нутагт тэсвэртэй шинж чанартай байх магадлалтай.
Түүнчлэн уламжлан сонгож ирсэн зүс байдаг, тухайлбал, Архангай аймагт явуулсан
судалгаагаар Тариат сумын малчдын 60 гаруй хувь нь бор, бор халтар зүсийг харж
сонгодог нь тогтоогджээ. Зүс нийлүүлэх гэж нэг талыг барьж оролдвол сүрэгт зүс дөхүү
боловч чанараар хааш яйш мал “цуглах” муу үр дагавар гарах магадлал бий.
Эвэр. Малчид сарлагийг эврийн хэлбэрээр ч юм уу сонгодоггүй, харин сүргээ мухар
болгох уу эсэх гэдэг дээр гол сонголт хийгддэг тухай Доёддорж, 2002 бичээд Хангай,
Хөвсгөлийн малчид эвэртэй бух тавьдаггүй, харин баруун аймгийнхны бух эвэртэй байх
нь элбэг гэжээ. Малчдын туршлагыг хураангуйлсан зарим эх сурвалжаас үзвэл, эвэр
ямар ч байгаад бие, сүү саальтай холбоогүй, харин сүрэг дотор эзэнхийрэх, давамгай
зан гаргахад л нэмэртэй, харин хээр бол чоно араатнаас биеэ, сүргээ хамгаалахад
үнэхээр хэрэгтэй.
Өсөлт хөгжилт. Сарлагийн тугал дундажаар 15-16 кг буюу эхийнхээ амьдын
жингийн 6 орчим хувьтай тэнцэх жинтэй төрдөг гэдэг. Энэ бол малчдын сонгож тавьсан
бух, үнээнээс гарсан тугал хэр тэнхлүүн болохыг шинжих баримжаа. Малчдын сонгож
бухтавьсантугалынөсөлтхангалттайбайвал24сартайдаа200кг-аасдээшжиндхүрдэг
гэж Шархүү, 2002 бичжээ. Энэ жинтэйдээ чухам малчны сонгосон бүх шинж бүрдсэн
эсэх, өөрөөр хэлбэл дан ганц биерхэг байх нь хангалттай гэсэн үг биш, галбир, бие
цогцсыг нь нухацтай шинжих шаардлагатай. Лагс бух биеийн хийц хадуун, хөдөлгөөн
муутай байдаг гэж малчид ярьдаг нь бие цогцсын хувьд болхи гэсэн ангилалтай утга
нэг юм. махлаг шинж сайн илэрсэн бол жин нь 240 кг хүрдэг тухай судлаач тэмдэглээд,
малчид бухаа 3 жилд нэг удаа сольдог, тэдний 74.2 хувь нь нутаг залгаа бус газраас
бух авах сонирхолтой болохыг дурджээ.
ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ
АРГА, УХААН
Монгол улсын эдийн засгийн тулгуур суурь болсон мал аж ахуй дотор хонины аж
ахуй нь нийгэм, эдийн засаг, аж ахуйн ач холбогдлоороо тэргүүлэх салбар юм. Хонины
аж ахуйгаас хүнсний гол бүтээгдэхүүн болох мах, өөх, сүү, цагаан идээ, стратегийн ач
холбогдол бүхий боловсруулах үйлдвэр (хивс, ээрмэл, сүлжмэл, эсгий, эсгий гутал,
нэхий, нэхий эдлэл гэх мэт)-ийн түүхий эд болох ноос, арьс, хурганы арьс, яс, өлөн
болон бусад хэрэглээний зориулалтаар өтөг бууц, хөрзөнг ашигладаг.
Хонины нийт бүтээгдэхүүний дотор мах нэгдүгээр, ноос хоёрдугаар байр эзэлдэг.
Монгол хонины сүү тослог ихтэй цай сүлэх, амтат идээ бэлтгэхэд хамгийн сайн гэж
үнэлэгддэг. Бэлчээрийн монгол хонины мах эм болдог, монголчуудын хүнсний гол
хэрэглээ юм. Хоньтой бол хотойхгүй гэдэг. Хонин сүрэг дангаараа монгол хүний өдөр
тутмын хэрэгцээг хангах буянтай, гайхамшигт мал юм. Нийт малын дотор хонин сүрэг
тооны хувьд зонхилдог.
ХОНИЙГ ШИНЖИН ТАНИХ, СОНГОН ҮРЖҮҮЛЭХ
Им, зүс, нас шүд, онцгой содон шинж тэмдэг, зан араншин мэт олон тэмдэг, шинжээр
хонийг ялгаж, таньж ирсэн уламжлал арвин билээ.
Им. Малчид эрт дээр үеэс малаа ялгаж таних, бусдын малаас ялгахын тулд
хувийн имээр имнэдэг уламжлал хадгалагдсаар ирсэн болно. Мал булаацалдсан
маргаан, арилжаа наймааны будлиан, хулгайн хэргийг малын тамганаас гадна малд
тусгайлан хийсэн тэмдэг цар бүхий ээмэг чихэнд нь зүүх, бод малын уруулын дотор
тал, бог малын чих, хонины сүүлний дотор талд шивж дугаарлах нь хуулийн чухал
нотлох баримт болдог байлаа. Малд им тэмдгийг чихний аль нэг хэсэг дээр тавьдаг.
сүйх, тайрмал, товчин, ухам, хагалбар, цуулбар, гол цуулбар, шүдтэй таймал, холбоо
хагалбар, цөгрөг, цэцэг, ганзага ухамтай цуулбар, цоорхой, дөрвөлжин цоорхой, зүрх
ганзага, зүйтэй ганзага, урдаасаа догол, оньтой догол, шоргоолжин, ташуу, тайрмал,
эгшиг гэх мэт олон загвар, хэлбэрийн имээс айл бүр нэгийг нь хэрэглэдэг байжээ.
Зүс, эвэр. Монгол хонины их биеийн хундан, цагаан, хар, бор, хөх, улаан, алаг
зүс зонхилохын дээр хар, бор, хөх толгой ба түрүүтэй хар, бор, шар, хөх, нүдэн бас
хар, бор, улаан, хөх тохомтой болон хөл дээрээ янз бүрийн содон тэмдэгтэй маш
олон төрлийн зүс, содон тэмдэг тохиолддог. Хонинд эдгээр зүснээс гадна хар, бор,
алаг болон тохомтой зэрэг олон ялгаа бий. Мөн хар, бор, хөх толгойтой хонь, эсвэл
хар, бор, шар нүдэн гэж хонийг толгой хөл, нүүр, нүдний өнгө зэргийг харгалзан үзэж
зүсэлдэг. Мөн хонины ашиг шимийн чиглэлээс хамаарч зүс өөр өөр байна. Хонийг
зүслэхэд эврийн хэлбэрт их ач холбогдол өгнө. Хонины эвэр угалзан, даргай, дугуй,
матигар, мэхээр, унжсан хэлбэртэй байдаг.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН110 111
Нас. Хонины насыг тодорхойлохдоо шүдний ургалт, солигдолт, элэгдэлт зэргийг
харгалзан үзнэ.
Шүдний томъёо : 32 = ү.ш 0/8 соёо 0/0 с.а 6/6 а.а 6/6
Хурга эхээс шүдгүй төрдөг, нялхын араа, үүдэн шүд ургàсан үед хурга 20 шүдтэй
болно. Жил хагасын дараа нялхын голын хос үүдэн шүд солигдож 3-р байнгын араа
цухуйх ба 2 настайд голын хажуугийн шүд, нялхын араа солигдоно. Хязаалан насанд
хүрэхийн үест захын шүд, соёолонд захын үүдэн тус тус солигдоно. Нас гүйцсэн буюу
5-6 наснаас үүдэн шүд дээрээсээ элэгдэж, 7-8 настайд үед голын хоёроосоо эхлэн
унана.
Галбир. Хонины биеийн гаднаас харагдах хэлбэр буюу галбирыг зөв үнэлэхийн
тулд биеийн хэсгүүд, тэдгээрийн хоорондын харьцааг сайн мэдэх шаардлагатай.
Монгол үүлдрийн хоёр хонийг харахад хоорондоо адилхан мэт боловч биеийн хэсгийг
сайтар анзааран ажиглавал ялгаа их бий. Чухам энэ бол мал сонгодог, шигшиж
үржүүлдэг аргын гол цөм мөн. Хонины биеийн хэсэг болох толгой, хүзүү, цээж, сэрвээ,
нуруу, ууц, хондлой, сүүл, хэвлий, дэлэн хөх, арьс, үржлийн эрхтэн, хөл, мөч, ноосон
бүрхүүл, тарга хүч, шүдний ургалт зэргийг хамруулдаг. Амьтны биеийн хэсэг бүр тус
тусдаа тодорхой үүрэг гүйцэтгэх учир биеийн дотоод хийцийг дам илэрхийлнэ. Иймд
биеийн хэсэг тус бүрийн хөгжил хэр байгааг тоймлох чадвартай байснаараа малчид
маань хонин сүргээ сонгон үржүүлж, сайжруулах аргыг бүтээсэн түүхтэй юм.
Хонийг шилэн сонгох
Сүргийн дотор шилэлт сонголтыг явуулж, сайныг шигшин авах, мууг хасах, ашиг
шимийн чанарыг бататгах, сайжруулах хонийг гарал үүсэл, бие цогцос ашиг шимт
чанар болон төлийн чанараар нь шилэн сонгож үржилд үлдээнэ.
Гарал үүслээр нь шилэн сонгох. Энэ нь шилэлт сонголт хийгдэж байгаа эцэг,
эх малыг үржлийн тэмдэглэгээг үндэслэн тэдгээрийн эцэг, эх ба өвөг удмын ашиг
шимт чанар болон үржлийн чанарыг тогтоох арга мөн. Үржлийн малын төлийг тогтмол
тоолж, имнэж, ээмэглэн бүртгэж байна.
Ашиг шимт чанараар сонгох. Малын гарал үүслийн тухай мэдээ бүртгэлээс
гадна эрүүл мэнд, бие цогцос, ашиг шимээр нь шилэлт явуулна. Үүнд хонины биерхэг
байдал, ноосны хэмжээ, чанар, махлаг шинж, үржил ба сүүлэг чанар, сүүлний хэлбэр,
хэмжээг харгалзана.
Төлийн чанараар шилэн сонгох. Эцэг, эх малыг тэдгээрээс авч байгаа үр төлийн
чанараар нь үнэлэхийг төлийн чанараар нь шилэн сонгох гэнэ. Хуцыг үр төлийн
чанараар нь үнэлэх явдлыг голлон анхаардаг байна. Үржилд ашигласан хуцны үр төл
нь чанар муутай бол түүнийг ашиглахгүйгээр үржлээс хасна.
Эцэг мал сүргийн талтай тэнцэнэ гэдэг өвөг дээдсийн сураалийг хэрэгжүүлэхийн
тулд сайн чанарын эцэг малыг сонгон авахдаа дараах шинж тэмгүүдийг хагалзан
үздэг.
Үржлийн хуц сонгох
Биеийн галбир хийцээр сонгож авах. Монгол үүлдрийн хуцны толгой хүнд,
зантгар биш байвал сайн. Тэрчлэн монхордуу хамартай, уртавтар бүдүүн шаамал,
эсхүл хэтэрхий урт хавтгай хүзүүтэй, хотгор буюу бөгтөр нуруутай хуц тохиромжгүй.
Хуцны цээж хэнхдэг нь өргөн бөгөөд гүнзгий, хавирга матааслаг чацрахаг байх тутам
тэсвэр сайтай, алс холын замыг туулж чадах тэнхэлтэй гэж үздэг. Мөн хуцны дал,
сэрвээ, нуруу, хондлой өргөн бөгөөд урт, тэгш, гэдсээр тавиу байх нь сайн болно.
Өргөн нуруутай хуцны удмын хонины махны унац илүү байдаг.
Ноосны чанараар сонгох. Аль сайн чанарын ноостой нутгийн үүлдрээс сонгож
хуц тавих хэрэгтэй. Урт, өтгөн бөгөөд илбэхэд зөөлөн мяндсархаг ноостой хонийг
урьдчилан анхаарна. Хуцны ноос нь нарийн ширхэгтэй, зөөлөн бөгөөд тугаас тогтсон,
дунд зэргийн урт, хялгас үс бага, cop, ноолуурын урт ойролцоо байвал зохино. Ялангуяа
бүдүүвтэр ноост хонь үржүүлэх бол хялгас хир зэрэг байгааг онцлон анхаарч аль хялгас
үс багатай эсхүл бараг байхгүй тийм ноостой хуц олж сонгож тавихыг хичээвэл зохино.
Бүдүүн ноостой хонь үржүүлдэг бол ноосонд хялгас үс их, бага байхыг харгалзахгүй.
Сүүлээр нь сонгох. Монгол хонийг эртнээс өөхөн сүүлт хонь гэж нэрлэж ирсэн
бөгөөд гарах ашиг шимийн дотор өөх тосны унац ахиу байдаг байна. Хуцны сүүл өргөн
бөгөөд том байвал сүүл сайтайд үзэж үржилд сонгож авна.
Үржил угсаагаар сонгох. Сүргийн дотроос үржил сайтай удмын хуцыг сонгон
авах нь үржлийн ажлын чухал хэсэг болно. Биеэр том, эрүүл чийрэг, сүргийхээ үндсэн
шинжийг бүрэн хадгалсан их ноостой хониноос гарсан товир, биерхүү хургаар эхий нь
угсааг харгалзан хуц тавих хэрэгтэй. Үржлийн хуцыг сонгоход гарвал, цусны холбоог
онцгойлон анхаардаг уламжлалтай.
Үржлийн эрхтний хөгжлийг харгалзах. Дулаан цагт төмсөг нь хойт хоёр хөлийн
дунд борви хүртлээ их урт биш унжсан байвал сайн хуц болохын нэг шинж юм.
Зүсээр сонгох. Хонины ноосны өнгө бол аж ахуйн нэн чухал холбогдолтой. Цагаан
ноосыг ямар ч өнгөөр будаж болно. Харин хар бор, саарал өнгийн ноосыг өөр өнгөөр
будаж болдоггүй. Монгол үүлдрийн хонины зүс ихэнхдээ хар толгойтой, их бие нь
цагаан байдаг. Иймээс хуцыг сонгож авахдаа бусад шинжээс гадна хар бор толгойтой
их бие нь цагаан зүсмийн хургыг шилж авах нь зүйтэй. Хундан хялман хонины нүд
өвлийн улиралд өвчлөх нь хялбар, мөн тийм хонь хүчээ тогтоохдоо муу гуриг байдаг.
Арьс. Хуцны яс чийрэг бат байх нь арьсны чанартай нягт холбоотой. Чамбай
чийрэг хонины арьс бөх сайн боловч төдийлөн зузаан биш бөгөөд гол төлөв өтгөн
ноостой байна. Хонины арьсны байдлыг гаднаас барилж үздэг, мөн чихний нь арьсны
байдлаар мэднэ. Чих нь гэрэлтсэн нимгэн арьстай буюу зузаан боловч хөвсгөр арьстай
хониор хуц тавих хэрэггүй. Хуц бие бялдар ашиг шимээрээ эм хониноос заавал давуу
сайн байвал зохино гэж үздэг байна.
Дээрх сонголтын олон чиглэл, боломжийг мал дээр хэрхэн хэрэглэдэг байсныг янз
бүрийн нас, хүйсний малын шилэн сонголт дээр авч үзвэл тодорхой ойлгогдоно.
Үржлийн эм хонь сонгох
⌘	 Эрүүл, чийрэг хонийг шилж авах
⌘	 Бие томтойг сонгох. Нас гүйцсэн эм хонины жин 50 кг-аас доошгүй, биеийн өндөр
65 см-аас дээш байх.
⌘	 Толгой гэдгэр, монхордуу хоншоортой, цээж өргөн, гүн, хавирга матаас сайтай,
нуруу өргөн бол махлаг шинжид сайн, ууц шулуун, өргөн, зоо нь урт шулуун, өргөн
бол төллөхөд төвөггүй байдаг.
⌘	 Хөл тэгш, зөв тавилттай байх.
⌘	 Арьс хатуувтар, нягт байвал ноос их өтгөн ургадаг сайн. Туяаран гэрэлтэх нимгэн
арьстай хонь хэврэг байдаг. Хэт зузаан арьстайг сонгох хэрэггүй. Арьсны зузаан,
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН112 113
нимгэнийг мэдэхийн тулд чихний арьсыг барьж үзэж, туяарсан нимгэн бол тийм
хонийг сонгохгүй.
⌘	 Ноосны чанараар сонгохдоо ноосны зөөлөн, урт, өтгөн, туг ноосон дахь хялгас их,
багыг харгалзах. Сайн чанарын ноостой хонь үржүүлэх бол хялгас багатай ноостойг
сонгох, туг ноосондоо ноолуур их, сор богино нарийнийг сонгох.
⌘	 Мах-өөхний чиглэлээр үржүүлэх бол ноосны чанарыг анхаарахгүй байж, ноос нь 2,
3-р зэргийнх байж болно.
⌘	 Сүүл том, өргөн, зузаан байх, урт нь 20 см байхад тохиромжтой.
⌘	 Сүү ихтэй, төлөө бүрэн цатгах чадвартай байх.
Тохируулан сонголт. Уг сонголтын үнсэн зарчим нь сайныг сайнтай нийлүүлвэл
сайн төл гарна. Сайныг муутай нийлүүлвэл сайжирсан төл гарна гэдэгт үндэслэнэ.
Тохируулан сонголтын зорилго нь:
а)	 Аж ахуйд ашигтай, эцэг эхээсээ ашиг шим бусад талаар илүү чанартай малыг
гаргаж авах.
б)	 Төлийн удамшлын чанарыг тогтвортой байлгах.
Ийм замаар сонголт явуулж эцэг, эх малыг хооронд нь нийлүүлэх замаар тэдгээрийн
ашигтай шинж чанарыг үр төлд нь улам бататгахад малчдын үржлийн малын сонгох
ухаан, арга чиглэгддэг. Шинж чанараараа эцэг эхээсээ давуутай төл авахын тулд
үндсэн сүргээс давуу хээлтэгч, хээлтүүлэгчийг хооронд нь нийлүүлэн үржүүлнэ.
Ийм учраас эцэг мал нь бүхий л талаараа эх малаас давуутай байвал гарсан төлын
чанар эхээсээ илүү болно. Эцэг эхийн шинжид байгаагүй онцлог шинжтэй төл гарах
тохиолдол бий. Үүнийг хувьсал гэж үздэг. Тэр нь ашигтай бол цаашид тогтоон үржүүлж
болно.
Сонголт нь хоёр хэлбэрээр явагдана. Үүнд:
а)	 Олноор нь сонгох
б)	 Эцэг, эхийг нэг бүрчлэн сонгон нийлүүлэх.
Нэг бүрчлэн тохируулан сонгохдоо тэдгээрийн нэг бүрийн хувийн чанарыг
харгалзан нийлүүлэгт орох эм хонинд хуцыг оноож хээлтүүлэх аргыг хэрэглэдэг. Энэ
аргыг голчлон цөм сүрэгт хэрэглэнэ. Харин эм хонийг олноор нь буюу анги бүлгээр
нь тохируулан сонгохдоо нэг анги чанарын суурь буюу хэсэг хонинд тэр ангид нь
тохирох хуцыг ноогдуулна. Тохируулан сонголтыг явуулахдаа ашиг шимийн аль нэг
талыг сайжруулахаар хэт өрөөсгөл талтай хөөцөлдөж байгаад хонины ашигтай бусад
чанарын удам дамжих явдлыг алдагдуулахгүй байхаас сэргийлэх нь чухал.
Оноолт. Монголын нөхцөлд эцэг, эхийн тооны оноолтыг авч үзвэл, хуц зудад ихээр
хорогдсоноос үржлийн тохироо алдагддаг. Үржлийн нэг хуцанд 25-30 эм хонь ногдох
ёстой байхад 2016 онд улсын дунджаар 1 хуцанд 75 эм хонь ногдож байгаа нь зохист
хэмжээнээс 2.6 дахин хэтэрсэн нь хуцыг бэлгийн дарамтанд оруулсан үзүүлэлт болж
байна. 1966-1968 оны дунджаар нэг хуцанд 39-40 эм хонь ногддог байсан нь үржлийн
зохистой тоонд ойролцоо байжээ.
Охин хурга ба хуцан хурганы бэлгийн бойжилт бүр 5-6 сартайд заримдаа түүнээс ч
эрт гүйцдэг. Гэвч бие жижиг, өсөлт хөгжилт нь гүйцэх яагаад ч үгүй байдгаас 1.5 настай
болохоос нь өмнө нийлүүлэгт оруулдаггүй.
Хонины хээлтэй явах хугацаа таван cap орчим буюу (144-158 хоног) их төлөв
дунджаар 152 хоног үргэлжилнэ. Монгол хонины үржлийн идэвхжилтийн ид үе нь 9
дүгээрсарын15-наас10дугаарсарынсүүлчээртохиодогболохыгмалчидбаримжаалан
хээлтүүлэгчээ тавьдаг, өөрийн дотоод бололцоо, цаг агаарын байдал, малаа төллүүлэх
бэлтгэл хангалт эргээс шалтгаалан нийлүүлгийн хугацаагаа зохицуулдаг.
Хонины төллөх хугацааг аргаль, янгирын орооны үе эхлэх хугацаатай уялдуулдаг
уламжлалтай. Нийлүүлэг 30-45 хоног үргэлжлэх бөгөөд богино хугацаанд чанар
сайтай явуулбал илүү үр ашигтай болно.
Хээлтүүлгийн аргууд
Хонины аж ахуйд ердийн буюу бэлчээрийн, гардан, зохиомол гэсэн хээлтүүлгийн 3
үндсэн аргаас малчид дараах хоёр аргыг хэрэглэж иржээ.
Ердийн хээлтүүлэг. Манай орны мал аж ахуйд дээр үеэс эхлэн хэрэглэж
ирсэн арга юм. Энэ аргыг хэрэглэхэд 100 эм хонинд 2-3 хуц ноогдуулж, хуцыг уяж,
сойн, тарга хүчийг хэвийн болгох ажлыг хийдэг. Хээлтүүлгийн үед хуцыг шөнөдөө
уяж амраагаад үүрээр тавина. Хээлтүүлэг дуусмагц сүргээс тусгаарлаж арчилгаа
маллагааг сайржуулан нэмэгдэл тэжээлд оруулна.
Гардан хээлтүүлэг. Гардан хээлтүүлэг нь зохиомол хээлтүүлгийг хэрэглэхээс
өмнө хамгийн шилдэг арга нь болж байсан юм. Энэ аргыг хэрэглэхдээ хурган хуц
өдөр бүр тавьж ороо илэрсэн хонийг ялган аваад, хуцаа хамт нийлүүлдэг. Гардан
хээлтүүлгийн арга нь сүргийн дотор шилэлт сонголт, тохируулан сонголтыг явуулах,
үржлийн бүртгэлийг хөтлөх, хургалах хугацааг урьдаас мэдэж, бэлтгэлийг бүрэн хангах
бололцоотой. Мөн гардан хээлтүүлэг нь хээл аваагүй эм хонийг илрүүлж тэдгээрийг
дахин хээлтүүлэх буюу эсвэл бзржлийн ажиллагаа нь гажсан хуцыг олж илрүүлэн
заазлах боломж олгодог тул сувайралтыг багасгана.
Хонь төллүүлэх
Хонь төллүүлэх хугацаа. Цаг уур, газар нутгийн онцлог байдал, төл хүлээн авах
аж ахуйн бэлтгэл бололцоо нөхцөл зэргээс харилцан адилгүй байна. Хонь төллүүлэх
хугацаа нь бүтээгдэхүүний эрэлттэй холбоотой. XVIII зуунд дахлай хурганы арьс
үнэтэй байх үед малчид хонио 12 дугаар сард төллүүлж 3 дугаар сард урт ноостой,
хөнгөн арьс бэлтгэж байсан. Тийм арьсны үнэ унасан үеэс хонийг хавар төллүүлдэн
болсон гэдэг. Манай оронд хонийг хавар эрт ногоо угтуулж төллүүлэх эсвэл хавар орой
ногооны үеэр гэсэн 2 хугацаанд төллүүлдэг боловч ихэнхдээ эрт төллүүлж байна. Эрт
төллүүлэхэд дулаан байр, хүрэлцэхүйц хэмжээний тэжээл, ус шаардагдах боловч эрт
гарсан төл нь эрүүл чийрэг, өсөлт сайтай мал болдог байна. Хонийг эрт төллүүлэх
ашигтай сайн тал гэвэл:
⌘	 Хонь эцэж тураагүй тарган байдаг тул өсөлт торнилт сайтай, эрүүл чийрэг төл
гаргадаг.
⌘	 Мал тарга хүч сайтай учир жилбэ сайтай, төлөө хялбар цатгахаас гадна сүүний
уургийн найрлага бүрэн төгс байдаг.
⌘	 Тогтмол жигд сэрүүн ахуй нь төлийн хоол боловсруулах ба амьсгалын эрхтний
ажиллагааг идэвхжүүлж бодисын солилцоог эрчимжүүлэн, төлийн өсөж торниход
сайнаар нөлөөлнө.
⌘	 Эрт гарч бойжсон төл бэлчээрт гарч шинэ ногоо идэж түргэн өсдөг учир амьдын
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН114 115
жин ихтэй, ноос нь жигд ургадаг, өтгөн байхын гадна бэлчээр ашиглаж онд сайн
ордог.
⌘	 Эрт төллөсөн эм хонь эрт ширгэх учраас зун намрын улиралд дээд зэргийн тарга
хүч авч чаддаг ба энэ нь дараагийн жилд эрүүл чийрэг төл гаргахын нэг чухал
үндэс болдог.
Хугацаа оройтуулж төллүүлэхийн давуу тал:
⌘	 Мал ногоо идэж тэнхэрч, уураг сүү их байх тул хурга түргэн торнидог.
⌘	 Төл хөрөвжингүүт шууд ногоо идэж, тэжээл дутагдахгүй, сэнсрэхгүй, өсөлт сайтай
болдог.
⌘	 Малыг орой төллүүлэхэд цаг улирлын байдал нэлээд дулаарсан байх тул бэлтгэл
бага шаарддаг.
Хугацаа оройтуулж төллүүлэхийн сул тал:
⌘	 Монгол орны аль ч бүсэд хавар орой (4 ба 5 дугаар сард) агаарын байдал тогтворгүй
болж, халуун хүйтний хэлбэлзэл, салхи шуурга ихсэж, газрын хөрсний чийг хөөрч
нялх төл ходоод гэдэсний өвчнөөр өвчлөх магадлалтай.
⌘	 Хавар орой гарсан төлийн үс ноос гүйцэд ургадаггүй. Өвөл бэлчээр ашиглах,
хүйтнийг тэсвэрлэхдээ муу байдаг.
Тус орны янз бүрийн бүсэд цаг уур, тэжээлийн нөхцөл харилцан адилгүйгээс
шалтгаалан төллөлтийн хугацааг янз бүрээр тогтоох боловч улсын хэмжээгээр хонин
сүргийн төллөлтийг 2 дугаар сарын 15-наас 4 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд
явуулдаг шинжлэх ухаанаар нотлогдсон технологи ажиллагаа уламжлалт хугацаатай
үндсэндээ дүйдэг, малчдын ухаан зөв гэдгийг баталдаг.
Хурга хөнгөлөх арга ухаанаас. Монгол малчид эх малаас гарсан бүх төлийн тэн
хагас нь эр хүйстэй байдгийг сайн мэднэ. Эр хургаа нэг бүрчлэн үзэж, хуц тавихыг
нь үлдээн бусдыг хөнгөлөх нь сүрэгт сайн хээлтүүлэгч сонгож үлдээх, мөн хөнгөлсөн
малаар аж ахуйн хэрэгцээг хангах ач холбогдолтой. Ажигч гярхай, хөдөлмөрч, аливаа
зүйлд хөнгөн шуурхай, ам ажлын нэгдэлтэй, гаршиж дадсан хүнээр хургаа нохой,
могой өдрийг сонгож хөнгөлүүлдэг уламжлалтай.
Хурга, ишгийг ногоонд сайн цадсаны дараа, өтний ялаа гарахын өмнө зуны эхэн
сарын шинийн гурванд зурхайн номонд биенээс цус гаргахыг цээрлэсэн, эсвэл
мал, амьтны сүнс салтаанд оршихоос өөр өдөр (cap бүрийн 14-өөс бусад), ариун
цэвэр, ариутгалын дэглэмийг сахиж, хувинд сүүгээр цийдмэлсэн ус хийж, дээр нь
даллагын сумыг уртааш нь тавьж, хажууд нь арц, хүжээр сан тавьж хөнгөлдөг. Мал
хөнгөлөгч нь тухайн малаа босгоод өднөөс хөнгөн, сумнаас хурдан, цус нь цагтаа
хатаж, өвчин нь өдөртөө эдгэр, хурай, хурай, дүр, дүр гэж хурайлж хөнгөлнө. Хуц
тавих хургыг авч ирэхэд магнайг нь зөөхий, таргаар мялааж, арцаар ариутган “Үр төл
олонтой, үржил шим сайтай, түмэн хонины түрүү, түнтгэр цагаан хуц болоорой” гэж
ерөөдөг. Мал хөнгөлсний дараа долоо хоногийн дотор газар ухаж, хөндөхийг цээрлэдэг.
Хээлтүүлэгч сонгох. Сайн чанарын хээлтүүлэгч сонгон авахдаа хурга хөнгөлөх
үед хэвлийгээр нь дээш харуулан хэвтүүлж байж дараах шинж тэмгүүдийг харгалзан
үзэж хуц тавьна. Үүнд:
⌘	 Гальбир бие цогцсоороо ямар нэг согог дутагдалгүй, өөрийн сайн чанараа үр
төлдөө баттай удамшуулан дамжуулах чадвартай, ашиг шим арвинтай хонины
төгийг хуц тавихаар сонгоно. Энэ байдлыг тухайн малчин сайн мэддэг. Гэхдээ
дараах байрлалуудад нарийвчилсан үзлэг заавал хийдэг байна.
	 Өвчүүний бүдэрхийн байрлал, хэмжээ. Өвчүүний бүдэрхий нь урагшаа хэтэрхий
түрж орсон болон аргашаа татагдсан байж болохгүй. Өргөн нь 3-4 хуруу хэмжээтэй
байна.
⌘	 Өвчүү, хэвлийн үсний ширхэг сийрэг, атираа багатай, бүдүүн ширхэгтэй бага ззэрэг
өнгөт үс оролцсон байвал бэлчээрийн маллагаанд сайн дасан зохицсон, амьрах
чадвар сайтай, махны ашиг шимийн хэвшилтэй төл өгдөг хуц болно.
⌘	 Нимгэн цавь, суганы арьсны өнгө барзгар бараан, хэвлийн хэсгийн арьс гэрэлтсэн
улаан байж болохгүй.
⌘	 Цавиндаа зөв конус хэлбэрийн хоёр хөхтөй хургаар хэрхэвч хуц тавьдаггүй, эм
шинжийн гэж үздэг.
⌘	 Хуухнаг нь жигд нарийн ширхэгтэй үсээр битүү хучигдсан, зөөлөн, барьж үзэхэд
хоёр төмсөг нь буусан, салаалаагүй байна. Зарим малчид ихэр удамтай төл
гаргадаг хуцтай болно гэж салаалсан төмсөгтөй хургаар хуц тавьдаг буруу
зуршлаас татгалзах хэрэгтэй. Мөн ууц уруугаа татагдсан төмсөгтөй хургаар гажиг
гэж үзэн хуц тавьдаггүй.
⌘	 Сүүлний дотор талын үсгүй хэсэг нь цэвэрхэн, барзгар бараан өнгөтөй, ямар нэгэн
мэнгэ, толбо, нөсөөгүй, богино отготой (зарим нутагт годон гэж хэлдэг) байна.
⌘	 Эмгэн хумс нь зөв конус хэлбэртэй, дөрвөн шилбэндээ хос хосоороо байрласан бол
сайн, харин тав хэлбэртэй болон хосоороо биш бол үржилд үлдээхээс татгалзана.
⌘	 Бараан өнгийн туруутай байна. Мөн судалтай байж болно. Турууны урд үзүүр нь
хоорондоо нийлсэн, ардаа жижигхэн гурвалжин хэлбрийн зай үүсгэсэн байна.
Хургаа босгож дараах шинж тэмдгүүдийг харна.
⌘	 Хамрын гурвалжин зурай нь барзгар бараан өнгөтөй байна. Энэ өнгө нь хувирсан
ялангуяа цус гүйсэн юм шиг улаан өнгөтөй байвал хуц тавьж болохгүй. Хэрэв
сүрэгт ийм охин төл олон байвал ялгаж сүргээс хасдаг уламжлалтай.
⌘	 Нүүрний эргүүлэг нар зөв тойрсон байна. Эсрэгээс татгалзана.
⌘	 Нүдний хүүхэн харааг тойрсон хүрээний өнгө хувираагүй шаргал, шар өнгөтөйг
сонгоно. Энэ өнгө нь хувирсан байвал сайн таргалуулж байгаад хүнсэнд хэрэглэ.
Хэрхэвч үржилд ашиглаж болохгүй.
⌘	 Нүдний хүүхэн харааны дотор байгаа өөрийнхөө дүрсийг хар. Биеийн дүрсний
чинь гуравны хоёроос дээш болон бүрэн харагдаж байвал хуцаар сонгож авна.
Эсрэг бол устгана.
⌘	 Хоёр чихний дотор талын үсгүй хэсэг нь барзгар бараан өнгөтөй, гурван судас нь
жигд үсээр хучигдсан, дунд зэргийн хэмжээтэй чихтэйг сонгож авна.
⌘	 Дагз нь ирмэггүй, нүүрний хэсэг нь гүдгэрдүү монхор хамартай байна.
⌘	 Их биеийн ноос нь дагзруугаа түрж ороогүй хойшоогоо шуугдсан хургыг хуц
тавихаар сонгоно.
⌘	 Хүзүүньдундзэргийнурттай,хэтэрхийнарийханбиш,багалзуураараанарийсаагүй,
шаамал биш байна. Хүзүүний ноос нь урт, зогдортой юм шиг харагдсан эр хургыг
хуц тавихаар сонгож үлдээнэ.
⌘	 Хөлийн гишгэлт нь зөв. Харьцангуй бахим чацархаг байна. Борви болон өвдгийн
хэсгээрээ майга биш байна.
⌘	 Их бие нь сахлаг жигд өнгийн ноосоор хучигдсан, хар, бор, шар, хөх халзан, хар
бор шар, хөх нүдэн, хар, бор хөх толгойтой, гэх мэт зүсээр жигдэрсэн байна.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН116 117
⌘	 Сүүл нь өргөн том дунд зэрэг өргөгдсөн байна. Тахим хүртлээ буюу түүнээс доошоо
унжсан болон ууцруугаа хэтэрхий өргөдсөн сүүлтэй хургаар хуц тавьдаггүй.
⌘	 Сэрвээ, ууц, нуруу нь тэгш, шулуун, өргөн байна. Хотгор гүдгэр байж болохгүй.
⌘	 Ууцан сүүлтэй хонины толгой шилбэ жигд өнгийн бүрхүүл үсээр хучигдсан, их
бие нь сахлаг жигд өнгийн ноостой байна.
⌘	 Монгол хонины сүүлний отго, годон нь урт биш, тахимдаа хүрээгүй, ууцан сүүлтэй
хонь отгогүй бана.
⌘	 Хуцны эвэр даргай том биш, дунд зэргийн хэмжээтэй, эм хонь жижиг эвэртэй болон
ихэвчлэн эвэргүй байдгийг анхаарна.
⌘	 Төлгөн насанд нь үзэхэд их бие нь туг хэлбэрийн үсээр хучигдсан, далны арын
ноосыг ярж үзэхэд зунгаг хэвийн хэмжээнд суусан байна.
⌘	 Сүврэгцний сүүлчийн хавиргыг тэмтэрч үзэхэд өвчүү болон хэвлий рүүгээ чиглэсэн
доод үзүүр нь хойшоо налаагүй байна. Ийм хуц зудад тэсвэртэй төл өгдөг.
⌘	 Энэхүү шинж тэмгүүдийг хурга хөнгөлөж хуц тавихдаа харахаа хэрхэвч мартаж
болохгүй.
ХОНИНЫ ҮҮЛДЭР, ҮРЖЛИЙН ХЭСЭГ, ОМГУУД
Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний байдлаар нийт малын 45.9 хувийг хонин
сүрэг эзэлж байгаа бөгөөд байгалийн шалгарал, малчид, мэргэжилтнүүдийн уйгагүй
шургуу бүтээлч хөдөлмөр, шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлгийн ажлын үр
дүнд бий болсон монгол орны янз бүрийн бүс нутагт зохицсон 15 үүлдэр, 3 үүлдрийн
хэсэг, 2 үржлийн хэсэг, 3 омгийн буюу нийт 23 үүлдэр, омгийн хонь үржүүлж байна.
Улсын хэмжээний нийт хонины хонины 46.6 хувь нь хээлтэгч, 175.8 мянган
хээлтүүлэгч нийт 14399.2 мянган хонь нь нөхөн үйлдвэрлэл явуулах үржлийн сүрэг
байгаа бөгөөд үндсэн ашиг шимийн хувьд дараах 5 үндсэн чиглэлд хамрагдаж байгаа
болно. Үүнд:
⌘	 Мах – өөхний чиглэлийн бүдүүн ноост, өөхөн сүүлт хонь (88.0%)
⌘	 Мах – өөхний чиглэлийн ууцан сүүлт хонь (3,0%)
⌘	 Бүдүүвтэр ноост, өөхөн сүүлт хонь (8.9%)
⌘	 Нарийн, нарийвтар ноост хонь (0.052%)
⌘	 Хурганы арьсны бүдүүн ноост, өөхөн сүүлт хонь (0.048%)
Монгол үүлдрийн хонь
Монгон хонь богино өөхөн сүүлт хонины бүлэгт багтдаг. Монгол хонь мах-өөх-
бүдүүн ноосны чиглэлтэй. Монгол хонь биеийн хэмжээ, жингээрээ дунд зэргийн
үүлдэрт хамаардаг, галбирын дутагдалгүй, толгой хөнгөн, үл мэдэг монхор хамартай,
эм хонь их төлөв эвэргүй, хуц ихэнхдээ эвэртэй, сэрвээний өндөр 62-65 см, биеийн
ташуу урт 69-71 см, цээж нь сайн хөгжсөн, өргөн, гүн, бүслүүрээрээ 88-91 см. Цээж
өргөн, гүн байгаа нь тэсвэр ихтэй, бэлчээрлэх чадвартай, хол билчих, туувар даах
чадалтайг илэрхийлдэг. Ийм онцлог чанартай учраас өргөн, гүн, түхгэр цээжтэй хонь
сонгох нь чухал болно. Хөл нь цэх шулуун, бат бөх, зөв тавилттай. Энэ бол бас сайн
чанар юм.
Монгол хонь зоо нуруу өргөн, шулуун хондлой гуя бүдүүн махлаг, амьдын жин, мах
өөхний чанар, гарц сайтай. Мах нь шүүсэрхэг, өөх, тос ихтэй, борвио хүртэл унжсан
годонтой, өөхөн сүүл нь өргөн, дугариг хэлбэртэй. Байгалийн бэлчээрээр богино
хугацаанд сайн таргалдаг. Хаврын амьдын жин намар болоход 30-40 хүртэл хувиар
нэмэгддэг. Өвөл хавар дан бэлчээрээр идээшиж бага тэжээл иддэг учир эцэж турж,
намрын жингийнхээ 1/3-ийг алддаг. Монгол хонь амьдын жингийнхээ гуравны нэгийг
алдаад онд орж чаддаг асар их тэсвэртэй чанартай.
Монгол хонь холимог бүдүүн ноостой. Хонины ноосыг хавар хяргаж авдаг, эр хонь,
хуцыг намар ахарладаг. Нэг эм хониноос 1.0-1.4 кг, эр хониноос 1.8-1.9 кг, ахар 0.4-0.5
кг ноос гардаг. Хонины ноос ноолуур, завсрын үс, сор, хялгас үснээс бүрдэнэ. Ноосонд
хялгас үс 30-50 хувь хүртэл байдаг, амархан хугарч сугарч унадаг, шулуун, атираагүй,
будаг авдаггүй. Ноос нь эсгий, цэмбэ, эсгийн бүтээгдэхүүн хийхэд тохиромжтой.
Ноосны урт дунджаар 6-7 см. Ноолуур нь хамгийн богино, дараа нь завсрын үс, хялгас
орно. Сор үс нь урт дунджаар 15 см. Зарим хонинд 25-30 см хүрдэг. Монгол хонь дотор
бие том, жин ихтэй (60 кг-аас дээш) мах, өөх арвин, ноос ихтэй хонь олон байх учир
тэдгээрийг сонгон үржүүлж нийт сүргээ жигд сайн болгох боломж байгаа юм.
Халзан, хар толгойтой, цагаанаас өөр зүсний хэмжээ их биеийн 10%-иас хэтрээгүй,
хар бараан өнгийн эвэр, туруутай, нуруу тэгш, шулуун, махлаг өргөн, хондлой урт,
өргөн, гуя хонгоны хэсэг махлаг, дугуй, мухар, махир хэлбэрийн, урт өргөн ойролцоо
хэмжээтэй, зузаан өөхөн сүүлтэй, хөл шулуун, үе мөч, хөлийн гишгэлт хэвийн зөв
хөгжсөн, хоёр төмсөг нь лийр хэлбэртэй, адил тэнцүүхэн хөгжилтэй, хуухнагын нэг
уутанцарт зөв байрласан, дэлэн нь аяга хэлбэртэй, суурь нь өргөсөж хэвлийд сайтар
бэхлэгдсэн, хоёр хөхний хэлбэр, хэмжээ тэнцүүхэн зөв байрлалтай, эрүүл чийрэг,
галбирын согоггүй хонь байна.
			Хуц			 эм хонь
Монгол үүлдрийн хонины ашиг шимийн гарц
Төрөл
Амьдын жин, кг
Ноосны гарц, кг
хавар намар
Нас гүйцсэн хуц 45.0 60.0 1.4
Төлгөн хуц 32.0 45.0 1.1
Эм хонь 35.0 48.0 1.2
Охин төлөг 28.0 36.0 1.0
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН118 119
Үзэмчин үүлдэр
Мах–өөх,бүдүүн ноосны чиглэлтэй. Хонины их бие цагаан, хүрэн, бор толгойтой,
чийрэг бие цогцостой, тэсвэр сайтай, мах булчингийн хөгжилт сайн, өргөн гүн цээжтэй,
лагс, уртавтар биетэй, махлаг шинж нь илүү хөгжсөн, сүүл томтой.
		Эм хонь			 Хуц
Үзэмчин үүлдрийн хонины ашиг шимийн гарц
Төрөл
Амьдын жин, кг
Ноосны гарц, кг
хавар намар
Нас гүйцсэн хуц 52.0 65.0 1.2
Төлгөн хуц 33.0 50.0 1.0
Эм хонь 40.0 55.0 1.1
Охин төлөг 30.0 45.0 0.8
Барга үүлдэр
Мах-өөх, бүдүүн ноосны чиглэлтэй. Түргэн өсөлттэй. Тал хээрийн бүсийн
бэлчээрийн маллагаанд сайн зохицсон, голдуу улаан толгойтой, их бие цагаан,
заримдаа шар халзан, улаан хүзүүтэй. Эрүүл чийрэг бие цогцостой, эвэргүй, хүзүү
махлаг, бие нь уртлаг, өргөн гүн цээжтэй, нуруу ууц шулуун, өргөн, ууцандаа өөхөн
хуримтлал ихтэй, сүүл нь өргөгдсөн отоггүй, богинодуу. Ноос богино, хялгас ихтэй.
		Хуц				 Эм хонь
Төрөл
Амьдын жин, кг
Ноосны гарц, кг
хавар намар
Нас гүйцсэн хуц 50.0 63.0 1.2
Төлгөн хуц 32.0 46.0 1.0
Эм хонь 39.0 52.0 1.1
Охин төлөг 30.0 42.0 0.9
Баяд үүлдэр
Мах-өөх-бүдүүн ноосны чиглэлтэй, борвио хүрэхгүй ууцандаа өргөгдсөн богино
дугариг хэлбэрийн отоггүй, мухар огтор өөхөн сүүлтэй, богинохон дөрвөлжин биетэй,
ихэвчилэн халзан, харбор толгойтой, их бие цагаан, хар бараан туруутай, туг хэлбэрийн
бүдүүн ноостой, эрүүл чийрэг хонь байна.
		Хуц				 Эм хонь
Баяд үүлдрийн хонины ашиг шимийн гарц
Төрөл
Амьдын жин, кг
Ноосны гарц, кг
хавар намар
Нас гүйцсэн хуц 43.0 65.0 2.0
Төлгөн хуц 33.0 47.0 1.7
Эм хонь 38.0 54.0 1.6
Охин төлөг 31.0 40.0 1.4
Хотонт үржлийн хэсэг
Мах-өөх, бүдүүн ноосны чиглэлтэй. Хар нүдэн, бор нүдэн, шар халзан, хар халзан
зүстэй. Чийрэг бие цогцостой, том уртавтар биетэй, мах, өөхний хэв шинж сайн
тодорсон, сээр, харцага, нуруу 1-2 үе нугалам илүү, хавирга илүү, нуруу ууц, хондлой
тэгш өргөн, гуя дүүрэн махлаг, дугираг хэлбэрийн том сүүлтэй.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН120 121
		 Хуц			 Эм хонь
Хотонт үржлийн хэсгийн хонины ашиг шимийн гарц
Төрөл
Амьдын жин, кг
Ноосны гарц, кг
хавар намар
Нас гүйцсэн хуц 45.0 60.0 1.5
Төлгөн хуц 32.0 47.0 1.3
Эм хонь 38.0 50.0 1.2
Охин төлөг 28.0 42.0 1.1
Баянгол омог
Мах-өөх, бүдүүн ноосны чиглэлтэй. Чийрэг бие цогцостой, Биеэр тэгш том,
богиновтор бүдүүн хүзүүтэй, цээж гүн, хавирганы матаас сайтай, бөөрөнхий, дал,
хондлойгоор өргөн, бахимдуу богиновтор хөлтэй, дугираг том сүүлтэй, сүүлнийхээ
үзүүрт богино годонтой. Хар нүдэн, бор нүдэн, шар нүдэн, хар халзан, их бие цагаан
зүстэй байна.
		 Хуц		 Эм хонь
Баянгол омгийн хонины ашиг шимийн гарц
Төрөл
Амьдын жин, кг
Ноосны гарц, кг
хавар намар
Нас гүйцсэн хуц 54.0 65.0 1.6
Төлгөн хуц 37.0 45.0 1.4
Эм хонь 38.0 52.0 1.3
Охин төлөг 31.0 42.0 1.1
Буриад омог
Мах-өөх, бүдүүн ноосны чиглэлтэй. Биеийн хэсгүүд тэнцүү хөгжсөн, тэгш өндөрдүү,
ууц ялимгүй өргөгдсөн, Цээж нь өргөн, чийрэг бие цогцостой, гүн, өтгөн богино ямаан
үс зонхилсон ноостой, сүүл нь богино, тэгш, отоггүй, галбирын согоггүй. Шар халзан,
бор халзан, хундан зүстэй, биеийн үндсэн хэсэгт өнгийн ноосгүй, цагаан байна.
		 Хуц			 Эм хонь
Буриад омгийн хонины ашиг шимийн гарц
Төрөл
Амьдын жин, кг
Ноосны гарц, кг
хавар намар
Нас гүйцсэн хуц 60.0 70.0 1.8
Төлгөн хуц 35.0 52.0 1.2
Эм хонь 40.0 55.0 1.3
Охин төлөг 32.0 48.0 1.1
Байдраг үүлдэр
Мах-өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй. Ноосны хэв шинж илүү тодорсон, торгомсог,
урт бүдүүвтэр ноостой, чийрэг бие цогцостой, галбирын согоггүй, халзан, хар нүдэн,
хар толгойтой, цагаанаас өөр зүс биеийн 10%-иас хэтрээгүй, их бие нь хундан цагаан
зүстэй, хар эвэр, туурайтай, борвио хүрсэн уртавтар өөхөн сүүлтэй, эрүүл чийрэг хонь
байна.
		 Хуц			 Эм хонь
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН122 123
Байрдаг үүлдрийн хонины ашиг шимийн гарц
Говь-Алтай үүлдэр
Говь-Алтай үүлдэр нь мах–өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй, харьцангуй бие
томтой, гарц чанар сайтай бүдүүвтэр ноостой, мах-ноосон ашиг шим тэнцүү хосолсон,
чийрэг бие цогцостой, хэвийн галбиртай, бат бэх туруутай, ясжилт сайтай, биеийн
хэсгүүд тэнцүү хөгжсөн, ихэвчлэн халзан, хар бор нүдэн, хар бараан толгойтой их
бие нь хундан цагаан зүстэй, өөхөн сүүлтэй, эрүүл чийрэг хонь байна.
		 Хуц			 Эм хонь
Говь-Алтай үүлдрийн хонины ашиг шимийн гарц
Сартуул үүлдэр
Мах-өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй. Зонхилох зүс хар нүдэн, халзан. Чийрэг бие
цогцос хэвийн галбиртай, хөнгөвтөр толгойтой, бат бэх туруутай, ясжилт сайтай, арьс
сулавтар, үрчлээсгүй, сэрвээ, нуруу, хондлой тэгш, биеийн хэсгүүд нь тэнцүү хөгжсөн,
цээж өргөн, гүн уртлаг биетэй, ноос урт.
Төрөл
Амьдын жин, кг
Ноосны гарц, кг
хавар намар
Нас гүйцсэн хуц
Төлгөн хуц
Эм хонь
Охин төлөг
48.0
30.0
37.0
28.0
60.0
42.0
50.0
40.0
2.0
1.8
1.7
1.5
Төрөл
Амьдын жин, кг
Ноосны гарц, кг
хавар намар
Нас гүйцсэн хуц
Төлгөн хуц
Эм хонь
Охин төлөг
53.0
32.0
38.0
30.0
68.0
48.0
53.0
42.0
2.1
1.8
1.6
1.4
		 Хуц			 Эм хонь
Сартуул үүлдрийн хонины ашиг шимийн гарц
Дархад үүлдэр
Дархад үүлдэр нь мах-өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй. Мах, ноос тэнцүү
хосолсон, бүдүүвтэр ноостой, ихэвчлэн эвэргүй, богиновтор нилээд зузаан дугуй өөхөн
сүүлтэй, халзан, хар нүдэн, хар шар толгойтой, их бие нь цагаан зүстэй, эрүүл чийрэг
хонь байна.
		 Хуц			 Эм хонь
Дархад үүлдрийн хонины ашиг шимийн гарц
Төрөл
Амьдын жин, кг
Ноосны гарц, кг
хавар намар
Нас гүйцсэн хуц
Төлгөн хуц
Эм хонь
Охин төлөг
50.0
32.0
38.0
29.0
65.0
45.0
50.0
40.0
2.0
1.4
1.5
1.2
Төрөл
Амьдын жин, кг
Ноосны гарц, кг
хавар намар
Нас гүйцсэн хуц
Төлгөн хуц
Эм хонь
Охин төлөг
48.0
32.0
38.0
28.0
65.0
45.0
50.0
42.0
1.8
1.3
1.5
1.2
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН124 125
Сутай үүлдэр
Мах-өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй, ихэвчлэн халзан, хар бор нүдэн, хар бараан
толгойтой, их бие нь цагаан зүстэй, хөл шилбэндээ хар, бор, шар цоохор толботой,
бүдүүвтэр ноостой, махлаг шинж арай илүү тодорсон, өөхөн сүүлтэй, эрүүл чийрэг
хонь байна.
		 Хуц			 Эм хонь
Сутай үүлдрийн хонины ашиг шимийн гарц
Цагаан уул үүлдэр
Мах-өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй, биеийн хэсгүүд тэнцүү хөгжсөн, монхордуу
хамартай, сэрвээ намхан, нуруу, ууц өргөн, шулуун, цээжний араг яс сайн хөгжсөн,
томөөхөн сүүлтэй, халзан, хар бор нүдэн, их бие нь цагаан зүстэй, эрүүл чийрэг байна.
		 Хуц			 Эм хонь
Цагаан уул үүлдрийн хонины ашиг шимийн гарц
Тамир үржлийн хэсэг
Мах-өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй. Хар, бор толгойтой, цээж өргөн, гүн, мах
булчин сайн хөгжсөн, галбир, бие цогцос, ашиг шимийн сайн чанаруудтай, дугираг
хэлбэрийн өөхөн сүүлтэй.
		 Хуц			 Эм хонь
Тамир үүлдрийн хонины ашиг шимийн гарц
Сайнцагаан омог
Мах-өөх-бүдүүн ноосны ашиг шимийн чиглэлтэй, дунд зэрэг өргөгдсөн өөхөн
сүүлтэй, отго нь богино, Монгол хонины үндсэн шинж төрхийг хадгалсан чийрэг
гальбир, бие цогцостой, халзан зүстэй, уртавтар биетэй, Говийн бүсийн хуурай, ширүүн
уур амьсгалд дасан зохицож ашиг шимээ бүрэн өгөх боломжтой.
Төрөл
Амьдын жин, кг
Ноосны гарц, кг
хавар намар
Нас гүйцсэн хуц
Төлгөн хуц
Эм хонь
Охин төлөг
52
35
42
32
72
48
54
45
2200
1500
1800
1400
Төрөл
Амьдын жин, кг
Ноосны гарц, кг
хавар намар
Нас гүйцсэн хуц
Төлгөн хуц
Эм хонь
Охин төлөг
49.0
35.0
39.0
29.0
64.0
52.0
53.0
43.0
2.0
1.2
1.6
1.2
Төрөл
Амьдын жин, кг
Ноосны гарц, кг
хавар намар
Нас гүйцсэн хуц
Төлгөн хуц
Эм хонь
Охин төлөг
52.0
33.0
39.0
30.0
65.0
45.0
53.0
42.0
1.8
1.5
1.6
1.4
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА126
		 Хуц					 Эм хонь
Төрөл
Амьдын жин, кг
Ноосны гарц, кг
хавар намар
Нас гүйцсэн хуц
Төлгөн хуц
Эм хонь
Охин төлөг
53.1±0.1
36.4±1.11
44.9±0.012
33.1±0.25
75.8±0.046
44.9±0.2
57.6±0.03
41.8±0.1
1.8±0.01
1.7±0.02
1.5±0.02
1.4±001
Төв Азийн эх газрын эрс тэс байгаль орчны нөхцөлд урт удаан хугацааны байгалийн
шалгарал, малчин түмний олон зууны ардын селекци, мал маллагааны өвөрмөц арга
ажиллагааны харилцан нөлөөллийн үр дүнд биологи, экологийн онцлог шинжит үнэт
генофондыг агуулсан нутгийн монгол мал үүсэн бий болсон түүхтэй билээ.
Монголчууд олон мянган жилийн турш мал маллах явцдаа малын гадаад, дотоод
шинжийгшинжин таних, шигшин шилж үржүүлэх арвин баялаг туршлага хуримтлуулсны
нэг тод жишээ бол хурдан морь шинжин таних, уяа сойлгыг нь тааруулах эрдэм юм.
Тэгвэл бусад төрлийн мал түүний дотор ямааг орчиндоо дасан зохицох, тэсвэр
хатуужил болон амьдрах чадвар, зан араншин, удам гарваль, бие цогцос, галбир,
ашиг шим, нөхөн үржлийн шинжээр нь шинжин таньж, шигшин шилж үржүүлж ирсэн
ардын селекцийн арвин баялаг арга туршлагатай юм.
ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ
Монгол ямааг биеийн хэлбэр, үс ноосны ургалт, өнгө зүс, эвэр, чихний хэмжээ
байрлал, дуу авиагаар нь ялган таньж сонгон үржүүлдэг. Ямааны хамар шулуун буюу
хотгор, дух товгор, хошуу нарийн хөдөлгөөн сайтай, үүдэн шүд нимгэн, гадагшаа налуу
байрлалтай, эвэр угруугаа ойртсон, хөндлөн огтлол нь гурвалжин хэлбэртэй, нягт
чийрэг бие цогцостой, булчин махны хөгжил сулавтар, үе яс нь тэмтрэхэд мэдэгдэхүйц
өгцөгдүү галбиртай, сахалтай зэрэг онцлогоор нь шинждэг.
Тэрчлэн үс ноосны ургалт бусдаас их өөр, ишиг нарийн сор үсэн бүрхүүлтэй
бөгөөд борлон насандаа ноолуур суудаг бол бусад насны ямаа хавар ноолуурыг
самнасны дараагаас зуны турш хялгас буюу нарийн сор үсэн бүрхүүлтэй, зуны сүүлч
буюу намар ноолуур сууж эхлэн өвлийн эхэнд ноолуурын ургалт гүйцнэ. Энэ хүйтэн
улирлыг дааралгүй давах бэлтгэл болдог. Монгол ямааны ноолуур нарийн ширхэгтэй,
хэзээ ч хялгаснаас давж ургадаггүй зэрэг онцлог шинжүүдийг харгалзан үздэг байжээ.
Ямааг зүслэх арга. Ямааг хар, хөх, улаан, цагаан, бусад холимог гэсэн үндсэн
таван өнгөөр зүслэх байх боловч загал, бор, халтар, алаг цоохор гэх мэт янз бүрийн
зүсэм (зүсэнцэр)-тэй байх тохиолдол нэлээд бий. Судалгаа (Ю.Л.Горошеко, 1936)-
наас үзвэл монгол ямаанд түрүү хөх цэнхэр зүс зонхилж (70%) байсан бол 1980-аад
оны дунд үеэс зүсээр төрөлжүүлэн сонгож үржүүлснээр одоо (2004 он) улаан (43.3%),
хар (39.4%,) цагаан (11.0%) зүс зонхилж, хөх болон бусад зүсний ямааны тоо цөөрөх
болжээ.
Малчдын яриагаар хөх, хар зүсний ямаа сайн таргалж, бага турдаг, зудыг тэсвэрлэх
чадвар сайтай гэж үздэг нь хар бараан зүс нарны энергийг биедээ сайн шингээдэг, тэр
чанараараа тарга хүчээ бага алддаг болох нь батлагдсан бусад малын адил зүй тогтол
юм.
Малчид ямааг зүсээр нь шинжихдээ зүсний удамшлын шинжийг сайн мэддэг
байсны тод жишээ бол “цагаан ямаанаас хар ишиг гардаггүй, харин хар ямаанаас
ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ
АРГА, УХААН
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН128 129
цагаан ишиг гардаг” гэж ярилцдаг. Ямааны зүсийг сонгохдоо нутаг орны онцлог, олон
жилийн турш үржүүлж ирсэн уламжлал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ
зэргийг харгалзан үздэг бөгөөд монгол ямааны цагаан, цайвар ноолуур их эрэлттэй
байгаатай уялдуудан говийн зарим бүсэд цагаан зүсний ямаа үржүүлж байна.
Сүүлийнжилүүдэд(1980-аадоноос)монголямаагулаанзүсээрсонгожтөрөлжүүлэн
үржүүлснээр Баяндэлгэрийн улаан2015, Алтайн улаан (2016), Өлгийн улаан (2018)
үүлдэр, Бөмбөгөрийн улаан (2016) омгийн ямаа, хар зүсээр сонгож үржүүлснээр Говь
гурван сайхан (1971), Уулын бор (1981), Завхан буурал (2015), Эрчим хар (2017)
үүлдрийн ямаа, цагаан зүстэй Залаажинст-Эдрэн (2015) үүлдрийг бий болгов.
Ямааг имнэх арга. Ямааны чихийг хайчлах буюу зориулалтын бахиар огтлох
аргаар тэмдэглэхийг мал имнэх гэнэ. Орчин үед малд уламжлалт имээс гадна ангийн
им хийх боллоо.
Уламжлалт имийг малчид өөрсдөө хайчаар хойд, урдаас ухам, онь,
цуулбар, сүйх, цоорхой, тайрмал, догол гэх мэт янз бүрээр хийж ирсэн
бол ангийн имийг мал ангилалтын үед мэргэжлийн хүн зориулалтын бахиар хийдэг.
Ямаанд таних тэмдэг тавихдаа малчид имнэх аргыг голдуу хэрэглэдэг. Мөн эврийг
хөрөөдөж ором гаргах, будах зэрэг аргуудыг ашиглана. Үүнээс гадна орчин үеийн
хамгийн гол арга бол ээмэглэх бөгөөд ээмэгний код бүр өөр өөр утга агуулдаг.
Ямааг шүдлэх арга. Ямаа нь нийт 32 шүдтэй, үүний дотор 24 араа, доод эрүүний
8 үүдэн шүд байдаг. Ямааны шүдэнд сүүн шүд ургах, сүүн шүд байнгын буюу ясан
шүдээр солигдох, элэгдэх, унах зэрэг өөрчлөлтүүд илэрдэг. Ямааны шүдний ургах,
солигдох, элэгдэх, унах зэрэг өөрчлөлтүүд нь ерөнхий зүй тогтол, тогтсон хугацаатай
байдгийг малчин ардууд сайн мэдэж, ямааны шүдний ургалт, өөрчлөлтөөр насыг нь
нарийн тодорхойлж тэр бүрийг нь нэрлэж ирсэн байна.
Зураг. Ямааны шүдний өөрчлөлт
I – нэг настай (ишиг, борлон),
II – 1,5 настай (шүдлэн),
III – 2,5 настай (хязаалан),
IY – 3,5 настай (соёолон),
Y – 4,5 настай (нас гүйцсэн)
Ишиг эхээс шүдгүй гарч, 1 сарын дотор үүдэн шүд, эхний 3 хос араа ургадаг.
Ямааны үүдэн шүд голоосоо эхлэн солигдох бөгөөд 1.5 настайд голын үүдэн шүд
байнгын шүдээр, 2.5 настайд голын захын үүдэн шүд байнгын шүдээр, 3.5 настайд
захын дотор талын үүдэн шүд байнгын шүдээр, 4.5 настайд захын үүдэн шүд нь
байнгын шүдээр солигддог.
Малчид үүнийг гаргуун сайн мэддэг бөгөөд эхээс гарсныг ишиг, 1.5 хүртлэх настайг
борлон, 1.5-2.5 нас хүртэл шүдлэн (эр, эм), 2.5-3.5 нас хүртэл эрийг хязаалан, эмийг
зусаг, 3.5-4.5 нас хүртэл эрийг соёолон, эмийг сагил, 4.5 наснаас дээшхийг эм ямаа,
засаатайг ухна буюу сүргийн тэргүүн, эрийг сэрх гэж тусгайлан нэрлэдэг.
Амьдрах чадвар, тэсвэр хатуужлаар шинжих арга. Малчид малыг гэршүүлж,
гаршуулсан 8-10 мянган жилийн тэртээгээс бэлчээрийн маллагаатай нутгийн ямаанд
нэг талаас байгалийн шалгарал, нөгөө талаас хүний ухамсарт үйл ажиллагаа буюу
ардын селекцийн аргаар нөлөөлж, өвс тэжээл олж идэх, бэлчээрлэх чадвар, өл хоол,
цангаа, хүйтнийг даах чадвар, өлчиржүүлж тэсвэр хатуужил суулгах, онд мэнд орох
амьдрах чадвар, дулаан барих шинжүүд, зүсний зохилдлого зэрэг удамшлын шинж
чанарыг нь түүхэн хөгжлийн явцад өөртөө ашигтайгаар хувьсган өөрчилсөөр иржээ.
Энэхүү хувьслыг дан ганц байгалийн хуулийн үйлчилгээнд бус малчид тодорхой
чиглэлтэй, ухамсартайгаар удирдан явуулж, ямааны үеэс үед удамшуулахад ардын
селекцийн арга үлэмж их ач холбогдолтой байсан бөгөөд шинжлэх ухааны селекцийн
арга өргөн нэвтэрсэн өнөө үед ч бэлчээрийн монгол ямааг шинжин таньж үржүүлэх
арга ач холбогдлоо алдаагүй хэвээр байна.
Төв Азийн өндөрлөгт орших монгол орны эх газрын эрс тэс уур амьсгал, урт удаан
хүйтэн өвөл, хөр цас, хахир хавар, зун, намрын ган зэрэг хатуу ширүүн нөхцлийг давж
гарах байгалийн шалгарал нь монгол малд үлэмж их тэсвэр хатуужил суулгасан болох
нь ойлгомжтой.
Монголын нүүдэлчин малчид бэлчээрийн монгол ямаагаа зохистой адгуулан
маллах, арвин ашиг шим авахын гол үндэс нь тухайн нутаг орныхоо нөхцөлд сайн
дасган зохицуулах явдал гэж үздэг. Ямаа бэлчээр, нутаг, усандаа дасан зохицсоны
гол шалгуур нь тарга хүч сайн авч түүнийгээ хадгалан, хур таргатай онд мэнд орох
чадавхи юм.
Ямааг намраас эхлэн өвлийн эхэн сар хүртэл салхи сөргүүлэн бэлчээрлүүлж,
бээрээг нь гаргах, дагжуур газар хэвтүүлж өлчиржүүлэх нь өвлийн хүйтнийг тэсвэрлэж
бага турах, тарга хүчээ хадгалан онд мэнд орох үндэс болдог байна. Түүнчлэн ямааны
уран хөдөлгөөнтэй нарийхан шөмбөгар хошуу, шүдний гадашаа ялимгүй налуу (20
градус өнцөгтэй) байдлыг ашиглан хад асга, бартаатай газар бэлчээрлүүлж бусад
малын ашиглаж чаддаггүй өвс, ногоогоор хооллох боломжийг ч ашиглаж ирсэн.
Нөгөө талаар элдэв төрлийн өвчин, эмгэгт өртөгдөх, тэсвэрлэх, эсэргүүцэх шинж
чанарыг харгалзахын хамт эрүүл эх, эцгээс гарсан эсэхийг нэг бүрчлэн шинжиж, аливаа
төрлийн өвчинд тэсвэртэй эх, эцгээс гарсан төлийг үржилд сонгодог уламжлалтай
байжээ.
Монголын нүүдэлчдийн таван хошуу малаа сонгон шалгаруулдаг технологи буюу
ардын селекци нь тэдний олон үеийн туршлага, ажиглалт дээр тулгуурласан чухамдаа
олон зууныг давсан, үе үеийн малчдын амьдрал, арга ажиллагаанаар сорин шалгагдаж
улмаар баяжиж иржээ. Монголын ардын селекцийн үндсэн арга бол юуны өмнө малыг
амьдрах чадвар, тэсвэр хатуужлаар нь шилэн сонгох явдал болно.
Бэлчээрийн монгол ямааны хувьд нутаг, усандаа сайн дасан зохицож дулаан
улиралд тарга хүч сайн авч, хүйтэн улиралд түүнийгээ хадгалан жингээ бага алдах
нь тэсвэр хатуужилтайн, хур таргатай онд мэнд орох нь амьдрах чадварын шалгуур
үзүүлэлт болно.
Ямааг тэсвэр хатуужил, амьдрах чадвар, ашиг шимийн чанараар нь шигшин
шалгаруулж, шилэн сонгож юуны өмнө тухайн нутаг орны байгаль, уур амьсгалын
улирал, сар, хоногоор хувиран өөрчлөгдөх аясд дасан зохицох, түүнийг даван туулах
чанараар нь сонгон шалгаруулах нь монгол ардын селекцийн гол зарчим байжээ.
Ийнхүү Төв Ази, монгол орны эх газрын байгаль орчны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН130 131
дан ганц байгалийн бэлчээр шүтэн амьдрах, өсөн үржих, ашиг шим өгөх удамшлын
чадавхи, шинж чанараар нь нутгийн монгол ямааг шинжин сонгож, шигшин үржүүлж
ирсэн юм.
Ямааг зан араншингаар шинжих. Малчид ямаан сүргийг хариулж маллахдаа
байгаль цаг уур, орчин нөхцөл, бэлчээр, ус, хужир, цаг улирлын байдалд тохируулан
өөртөө дасгах, нэр хоч өгөх, элдэв дуу аялгуу хэрэглэх, дэг журамд сургах үндсэн
аргыг хэрэглэдэг. Жишээ нь, ямааг тогтоон хариулахдаа нэгэн янзаар дуугарч, нэг
хэмнэлээр “чаая” хэмээн хашгирдаг бол буцаахдаа арай чангаар “хүүе чаая” хэмээн
дуугарч, бэлчээх, хотлоход “дөж, тойе”, услах, хужирлахад “тушгирах”, холбоход
“хоолбой, хоолбой” саах, ивэлгэхэд “зуу зуу”, ишиг авахуулахад ”цийг цийг” гэх мэт
бүгдэд нь тохирсон аялгуутай дуу авиаг өгдөг.
Ямааны хариулга, маллагааны арга ажиллагаанд хатуу дэг сахиулахад уйгагүй
хөдөлмөр, цаг хугацаа, ихээхэн хүчин чармайлт орох боловч, нэгэнд хэвшүүлж сургаж
чадвал хөдөлмөр хэмнэх төдийгүй зөн билэг сайтай удмын малтай болдог. Тухайлбал,
ишгийг эхээс нь ялгаж сургах, саах зөрүүлэх, саахалт айл байхгүй тохиолдолд гэрийн
2 талд хотлуулан хэвтүүлж сургаж болдог. Ямаан сүрэгт ямагт толгойлдог цэгц ямаа
байхад салж явдаг жожиг ямаа байдаг. Цэгц нь захирангуй дээрэнгүй, орчноо мэдрэх
жолоодох зантай байхад жожиг ямаа донгио номхон, бусдыг уруу татах зантай байдаг.
Цэгц ямаа сүргийг нутаг сонгон бэлчээрлэх, гол ус гатлах, хашаанд оруулах зэрэгт
хошуучлагч болдог бол зожиг ямаа өдөртөө бэлчээрээр цадах байдал, бэлчээрийн
нөөц боломж хир зэрэг байгааг илэрхийлдэг ажээ.
Удам гарвалиар нь шинжих. Малчид аль ч төрлийн малыг шилж сонгохдоо удам
гарвалийг нэг гол шинж болгон харгалзах бөгөөд үүний тулд сайн эцэг, эх малын удам
угшилыг сурвалжлан олж өндөр үнээр худалдан авах, өөрийн сүрэгт тавихын зэрэгцээ
түүний үр төлөөс эцэг мал сонгон үржүүлж бусдад худалдах зэргээр бүс нутагтаа
нөлөөлж ирсэн байна.
Түүнээс гадна ямааны төрөл, цус ойртохоос ямагт сэргийлж хотноосоо эцэг мал
тавьдаггүй заншилтай байв.
Ийнхүү үржил, ашиг шимт чанар сайтай өвчинд тэсвэрлэх чадвартай, эрүүл,
ямааны үр төлийг сонгож үржүүлснээр давуу чанар бүхий нутгийн ямаан сүрэгтэй
болж чадсан байна.
Бие цогцос, галбирын шинжээр нь шинжих. Монгол мал өөрийн амьдардаг
байгаль, орчныхоо хүчин зүйлтэй зохицсон бие цогцос, галбирын өвөрмөц онцлогтой
юм. Ер нь сэрүүн бүсийн мал амьтанд биеийн дулааны алдагдлыг багасгахтай
шүтэлцэн бие жижиг, чац богино, үсэн бүрхүүл нягт, өтгөн зэрэг экологийн
зохилдлоготой байдаг.
а. Бие цогцосын шинж. Төв Азийн байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицсон
нутгийн монгол ямаа голдуу чийрэг нягт бие цогцостой, түүний ясны эд илүү, биеийн
хэсгүүд тэнцүү хөгжсөн, хөл мөч бахим, эвэр туруу сайтай, жилийн турш бэлчээрээр
маллахад зохицсон, тэсвэр хатуужилтай, арьс нягт, ноолуур, хялгас сахлаг, өтгөн,
хоол тэжээл боловсруулах эрхтэн тогтолцоо сайн хөгжсөн байдаг онцлогыг харгалзан
малчид ноолуур, сүү, мах, арьс зэрэг хэдэн төрлийн чанартай бүтээгдэхүүн жигд
тэнцүү бий болгодог бие цогцосын шинж чанараар нь сонгон үржүүлж ирсэн.
Бэлчээрийн монгол ямаа чийрэг
бие цогцостой, галбирын ямар нэг согог
дутагдалгүй, сэргэлэн цовоо, түргэн
шалмаг хөдөлгөөнтэй, үс ноос сайтай,
тухайн орон нутгийн байгаль, цаг уурын
нөхцөлд дасан зохицсон, таргалах,
тарга хүчээ хадгалах, бэлчээр ашиглах
чадвартай байхыг бие цогцосын гол
үзүүлэлт болгон үздэг.
Монгол үүлдрийн ямаанд заримдаа
болхидуу бие цогцостой байж болох
ч эрлийз биш бол хөвсгөр, эмзэг бие
цогцостой ямаа ховор байдаг.
б. Галбирын шинж. Малчид монгол
ямааг галбирын шинжээр нь шинжин
сонгож, шилж үржүүлэхдээ толгойн
хэсэг, их биений хэсэг, хөл мөчний хэсгүүдийн шинжийг тусгайлан авч үздэг.
Толгойн шинж: Толгойн шинжид хошуу, эрүү, ам, хамар, шүд, нүд, чих, эврийн
шинжийг тус бүрд нь харж үнэлдэг. Ямааны толгой хэт том зантгар биш, хэт жижиг
биш, биедээ тохирсон дундаж хэмжээтэй байвал зохино. Хошуу нарийн шөмбөгөр,
хөдөлгөөн сайтай, эрүү тэнцүү хөгжилтэй, шүд ялимгүй гадагшаа байрлалтай (15-20
градус), жигд, хурц ирмэгтэй, хамар шулуун эсвэл бага зэрэг хотгор, хамрын толио
болвол бараан, эвэр наран буюу далгай, саран буюу дугуй хэлбэртэй, мөн бараан
өнгөтэй байвал сайн, хэт шоорон, эсвэл холбоо эвэртэй (зураг 11) бол тохиромжгүй,
өнгө нь алаг судалтай байх нь зохимж муутайн шинж юм. Ер нь аль ч зүсний ямааны
эвэр, туруу, зовхи, хүйс бараан байхыг чухалчилдаг. Ямааны эврийг далгай том,
дугуй, шоорон, холбоо, хуруу жижиг гэж нэрлэхээс гадна эвэргүй мухар ямаа ч байдаг.
Монголчууд далгай том эврийг наран, дугуй эврийг саран эвэр хэмээн нэрлэж ийм
хэлбэрийн эвэртэй ямааг голчлон үржүүлж иржээ. Бусад төрлийн эвэр түүний дотор
“шоорон холбоо” эврийг дон буюу эрлийз гаралтай ямааны эвэр гэж үздэг.
	 Зураг. Наран эвэрт ямаа	 Зураг. Холбоо шоорон эвэрт ямаа
Зураг. Чийрэг бие цогцос, зөв
галбиртай, ноолуурын гарц,
чанар сайтай Залаажинст-Эдрэн
үүлдрийн ямаа
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН132 133
Ноолуурын ямаа эвэртэй байх нь тохиромжтой учир нь биеийн загатнасан газрыг
эврээрээ мааждаг. Мухар (тоймог) ямаа шүдээрээ маажиж буйл, шүдээ гэмтээх муу
талтай.
Чих дунд хэмжээтэй, унжуу, хагас унжуу байхыг эрхэмлэх бөгөөд үүлдрийн онцог
шинж болох халбаган, хөлмөн (өрөөсөн тал нь дундуураа нугарсан) хэлбэр байж
болно. Харин чихгүй (хув) байх зохимгүй гэж үздэг байсан. Ялангуяа эвэргүй, чихгүй
ямааг шууман буюу шувуун толгойтой гэж нэрлээд үржилд ашигладаггүй байв. Сэрүүн
бүсэд амьдардаг монгол ямааны чих голдуу хумбан богино байхад халуун бүсийн
ямаа дэлбэгэр том, өлгөсөн алчуур мэт чихтэй байдаг.
Их биеийн шинж: Их биеийг
шинжихдээ хүзүү, сэрвээ, цээж, урд
мөч, нуруу, хэвлий, хондлой, гуя хонго
хойд мөч гэх мэт биеийн хэсгүүдийг нэг
бүрчлэн харж үнэлдэг. Хүзүү бүдүүн
махлаг, молцогтой, сахалтай, сэрвээ
ялимгүй шовгордуу, цээж өргөн, гүн,
хавирганы матаас их, хөл мөч зөв
тавилттай байх шаардлагатай. Нуруу
тэгш, уртлаг, хэвлий бөөрөнхий, цүдгэр
биш, хондлой ялимгүй өндөр, гуя, хонго
хэт шувтан биш сүүл босоо байвал
зохино.
Түүнээс гадна дэлэн, хөхний хэлбэр, хэмжээ, хүйсний өнгө бараан, эр, эм ямааны
үржлийн эрхтэн зөв хөгжилтэй, хуухнаг, төмсөг зөв байрлалтай, хэт жижиг биш байдлыг
харгалзан үздэг.
Хөл мөчний шинж: Ямааны урд, хойд мөч бадриун чийрэг, харьцаа сайтай, үе
мэдэгдэхүйц товгор байхаас гадна урд, хойд хөлийн тавилт зөв, хэт урагшаа буюу
хойшоо
	 а			 б			 а 		 б
Зураг. Урд, хойт хөлийн тавилт а-зөв, б-буруу
Зураг. Зөв галбиртай,
монгол үүлдрийн ямаа
биш, мөн урд ба хойд 2 хөл хоорондоо зайтай, тавилт тэгш байгаа эсэх, туруу бараан
өнгөтэй эсэхийг харж сонгодог байна.
Ашиг шимийн гарц, чанараар шинжэх арга. Монгол ямааны жилийн дөрвөн
улиралд дагнан бэлчээрийн өвс ургамлаар өл хоол залган амьдрах чадвартай,
бэлчээрийн олон зүйл ургамлаас сорчлон сонгож идээшилдэг, усны тунгалагыг уудаг
учир экологийн цэвэр бүтээгдэхүүн мах, сүү, ноолуур, арьс, өлөн гэдэс, бусад дайвар
олон төрлийн бүтээгдэхүүн өгдөг.
а. Ноолуурын гарц, чанараар сонгох: Манай улсад ямааны ноолуурыг 1930
оноос самнаж ашиглаж ирсэн бөгөөд үүнээс өмнө ноолуурыг ашигладаггүй, ноолуур нь
зөвхөн ямааг хүйтэнд дааруулахгүй байлгах зориулалттай гэж үзэж байсан болохоор
ноолуурт их ач холбогдол өгдөггүй байжээ. Орчин үед ямааны ноолуур хамгийн нарийн
ширхэгтэй, бөх бат, хөнгөн, дулаан барих чадвартай, зөөлөн уян хатан чанартай,
дэлхийн зах зээлд үнэлэгдсэн үнэт бүтээгдэхүүн болов.
Ийм учраас ямааны үндсэн ашиг шим ноолуурын гарц, ноолуур хялгасны харьцаа,
ноолуурын голч, урт, өтгөн, ноолуурлаг чанараар нь ямааг, ялангуяа ухныг шилж
сонгон шиншиж үржүүлэхийг гол шалгуур болгодог.
Ноолуурын өтгөнөөс ноолуурын гарц хамаарах учир биеийн хэсэгт базаж үзэхэд
атга дүүрэн арвин ноолууртай, үсийг ярж үзэхэд хагалбар бараг мэдэгдэхгүй, эсвэл
нарийн хагалбартай ямааг өтгөн ноолууртай гэж үздэг. Гэдэс хээл, цавь, суга, гуя хонго
зэрэг биеийн хэсгүүдэд жигд ноолууртай, шанаа, боривруугаа ноолууржилттай байх
нь гарц арвинтайн шинж гэж үзэн үржилд сонгодог. Ямааны нийт үсэндэх ноолуур,
хялгасны харьцаанаас ноолуурын цэвэр гарц хамаарах бөгөөд мөн самнасан ноолуурт
байх хялгасны эзлэх хувь бага байлгахад анхаарч ирсэн.
Ямааны ноолуурын голч нарийн байх нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чухал
ач холбогдолтой тул зөөлөн, шигүү өтгөн ноолууртай, ноолуур үс нь хялгаснаас ямагт
богино, хялгас үс нь сахлаг урт байх нь нарийн ноолууртайн шинж гэж үздэг. Ноолуурын
голчийг имэрч үзэх болон хана хэлбэртэй болгон ажиглах аргаар тодорхойлдог.
Ямааны ноолуурын ширхэг уртлаг байх нь үйлдвэрлэлийн ач холбогдолтой тул
урт ноолууртайг сонгодог. Харин ноолуур нь хялгаснаас илүү урт, давж ургасан байхыг
будантай гэж нэрлэх бөгөөд энэ нь голдуу эрлийз ямаа, эмзэг хэвшлийн ямаанд
тохиолддог. Будантай ямааны ноолуур цайж харагдах ба гарц их боловч ширхэг нь
бүдүүссэн байдаг тул ийм ямааг үржилд сонгож ашиглах шаардлагагүй юм.
б. Махан ашиг шимээр сонгох. Ямааны мах нь амт чанараараа хониныхтой
ойролцоо боловч гадар өөх багатай, сэрүүн чанартай тул говийн болон халуун бүсийн
орны хэрэглэгчдийн хэрэгцээнд илүү тохиромжтой.
Ямааны махан ашиг шимд махлаг шинж, бэлчээрээр таргалах чадвар, тарга хүч их
нөлөөтэй гэж үзэн тэдгээрийг нэг бүрчлэн шинжиж сонгодог.
Махлаг шинж сайтай ямааны хүзүү бүдүүн махлаг, сэрвээ ялимгүй шовгор,
хавирганы матаас сайтай, цээж өргөн, гүн, хэвлий бөөрөнхий цүдгэр биш, нуруу тэгш
шулуун, хондлой ялимгүй өндөр, хаа, гуя хонго махлаг, бие томтой, жин ихтэй байдаг.
Ямааны тарга хүч авсан байдлыг нүдээр харах болон тодорхой цэгүүдэд тэмтрэх,
нядалж үзэх аргаар тодорхойлох бөгөөд туранхай буюу дундаас доош, хэвийн буюу
дунд, тарган буюу дундаас дээш гэж ангилдаг.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН134 135
Нүдээр харахад тарган ямааны бие бөөрөнхий, хэвийн ямааных зууван дугуй,
туранхай ямааны бие хавчгар байх бөгөөд монголчууд ямааны тарга цээжиндээ,
хонины тарга бөгсөндөө гэж ярилцдагын дагуу хүзүү, цээж, хавирга, нуруу, ууцны
хэсэгт нь тэмтэрч үзэхэд туранхай бол үе нугалам, сэртэн ил тод, хэрзгэр, хэвийн
бол үе нугалам, сэртэн үл мэдэгдэх төдий, тарган бол сэртэн мэдэгдэхгүй зэрэг шинж
байдлаар нь шинждэг.
Түүнээс гадна ямааг нядалж үзэн таргыг хонины адил усан, хар гэдсэн, элгэн,
махан, өөхөн, халиман, чөмгөн гэх мэт 7 үе шатаар зун зуншлага, бэлчээрийн ургамал
ногооны ургалт, хариулга маллагааны байдалтай холбон үнэлж тогтоодог.
Усан таргын үед ямааны тураал зогсож, бодисын солилцоо эрчимжин, биеэр ус
гүйсэн байдаг.
Гэдсэн таргын үед ямаа ногоонд цадаж гэдэс гарах ба чацархайлсан байна.
Элгэн таргын үед ямааны элэг хүйтний улиралд турж эцэн хар хүрэн өнгөтөй
болсноо улаан хүрэн болж өөрчлөгдөнө.
Махан таргын үед ямааны бүх биеийн хэсгүүдэд махлаг эд хуримтлагдана.
Өөхөн таргын үед ямааны биед дотор өөх, ялангуяа сэмж, бөөрний өөх зузаарна.
Халиман таргын үед ямааны арьс махны завсарт халим өөх хуралдана.
Чөмгөн таргын үед нядалсан ямааны чөмгийг ташихад ясандаа дүүрэн, цагаан
өнгөтэй байна.
Ямаа бэлчээрээр таргалах чадвар сайтай, тохиромжтой бэлчээрт оторлон
таргалуулахад харьцангуй богино хугацаанд тарга хүч бүрэн авч, жин нь нэмэгдэн,
махны морфологи бүтэц, химийн найрлага нь сайжирдаг. Цагаа олж зөв зохион
байгуулсан отрын үед нас гүйцсэн ямааны амьдын жин 25-30%, өсвөр ямааных 1.5-2
дахин нэмэгдэж мах, өөхний гарц эрс дээшилдэг.
в. Сүүлэг шинжээр сонгох: Сүү шим ихтэй ямаа дэлэн хөхний хөгжил сайн, аяган
хэлбэрийн том дэлэнтэй, хөх урт байдаг. Тэрчлэн тулман болон уутан дэлэн хөхтэй
бол илүү сайн сүүтэйн шинж юм. Төлөө хир цатгадаг нь төлийн өсөлтөөс харагдах
бөгөөд төрсний дараа саахад арвин сүү гарч байвал сүүлэг ямаа болно.
Ямааны дэлэнд сүү бий болох, саамших үйл явц нь мэдрэлийн тогтолцоотой
холбоотой физиологийн нарийн үйл ажиллаагаа боловч малчид олон жилийн
туршлагаараа үүний мөн чанарыг ойлгож, мал маллагаандаа, амьдрал ахуйдаа
ашиглаж ирсэн байна. Тухайлбал, ямааг тодорхой хугацаанд саах, ивэлгэх, ишиг
амлуулах, хөхүүлэх, ялгаж саах зөрүүлэх гэх мэт.
Ямааг саахгүй буюу ишгийг хөхүүлэхгүй удаавал дэлэнд нэгэнт бий болсон сүү
цулцанг дарж, сүү шинээр үүсэн бий болох үйл ажиллагааг саатуулна. Энэ үйл явцыг
олон дахин давтах юмуу, саалгүй бүр их удаавал дэлэн эдэрч үрэвсэх, даамжирвал
өвчлөх бөгөөд дэлэнд дахиад сүү үүсэхгүй болдог. Саахгүй удсан сүүг зовсон сүү гэж
нэрлэдэг бөгөөд үүнийг хөхсөн төлийн гэдэс өвчлөхөөс сэргийлж тогтмол хугацаанд
сааж дэлэнг суллаж байх шаардлагатай.
Ухныг шинжиж, шинээр тавих. Малчид ухныг шинжиж сонгохдоо удмын байдлыг
харгалзахын зэрэгцээ, галбир, бие бялдарын хөгжлийг голчлон харж шинждэг байв.
Шинээр тавих ухна бие бялдар жигд хөгжилтэй, өсөлт торнилт сайтай, галбирын
ямар нэг согоггүй, гэдэс хэвэл сайтай, уртавтар хошуутай, урт ясархаг чацтай, ноос,
ноолуурын гарц, чанар сайн байхыг эрхэмлэдэг байв.
Шинээр ухна тавих эр ишгийг i) эхээс төрөх нялх үед, ii) хөнгөлөх үе буюу 1.5-2.5
сартайд, iii) эхээс ялгах үе буюу 4.5-5.5 сартайд, iv) борлон нас буюу 12-15 сартайд, v)
хээлтүүлэг оруулахын өмнө буюу 16-18 сартайд нь 5 удаа шинжиж шилмэл сайн ухна
сонгон олж тавьдаг ардын селекцийн монгол аргатай байжээ.
Анхны шинжээ: Эхээс төрөх нялх үед нь анх удаа шинжихдээ “3-5 хоногтой нялх
ишгэний толгойд ухны шинж илэрдэг” гэж үзэн энэ нь сэргэлэн цовоо зан төрх, бие, бие
дээрээ ухна болж харайх үйлдэл, үсэн эвэртэй байх гэх мэт шинжээр илэрдэг ажээ.
Ийм шинж илэрсэн, сүргийн зонхилох хүссэн зүстэй, том биетэй (төрөх үеийн жин
их) эр ишигнүүдийг зохих нөөцтэйгээр тэмдэглэн үлдээдэг байжээ. Энэ үед шинжих
хамгийн гол шинж бол зүс, зан төрх юм.
Хоёр дахь шинжээ: Анхны шинжээгээр үлдээсэн эр ишигнүүдэд 1.5-2.5 сарын
настайд нь хоёр дахь шинжээг хийхдээ галбир, бие бялдарын хөгжил, үсний ургалтыг
ажиглахаас гадна хамгийн гол нь төмсөг буусан эсэх, түүний хэлбэр, хэмжээний
байдлыг харгалзан зохих нөөцтэйгээр сонгон авч, засаж хөнгөлөхгүй үлдээдэг байв.
Энэ үеийн шинжээний хамгийн гол шинж бол биеийн өсөлт торнилт, төмсөгний
байдал юм.
Гурав дахь шинжээ: Эхний 2 шинжээнд тэнцсэн эр ишигнүүдэд эхээс ялгах
үе буюу 4.5-5.5 сартайд нь гурав дахь шинжээг хийхдээ өсөлт торнилт, галбир, бие
бялдарын хөгжил, тарга хүч авсан байдал (намрын жин), үс ноосны ургалтыг харгалзан
шаардлага хангасан ухна ишгийг арчилгаа, маллагааны хамгийн сайн нөхцөлд
үржлийн зориулалтаар өсгөн бойжуулж онд оруулах бэлтгэл зохион байгуулалт хийнэ.
Үржлийн өсвөр ухныг өсгөн бойжуулахдаа бэлчээр, ус, хужирыг тохируулахаас гадна
хүйтны улиралд зохих хэмжээний нэмэгдэл тэжээлтэйгээр тураалгүй хур таргатай онд
мэнд оруулж жишигт тэнцүүлдэг байв. Энэ үеийн шинжээний хамгийн гол шинж бол
бие бялдарын хөгжил, тарга хүч авах байдал юм.
Дөрөв дэх шинжээ: Өвөлдөө тарга хүчээ сайн хадгалж, онд мэнд орсон ухна
ишигнүүдэд борлон насанд буюу 12-15 сартайд нь хавар дөрөв дэх шинжээг хийхдээ
өсөлт торнилт, галбир, бие бялдарын шинж, тарга хүчээ хадгалсан байдал (хаврын
жин), үс ноос ургалт, ялангуяа ноолуурын гарц, чанарыг харгалзан үздэг байв. Орчин
үед зааврын дагуу ангилалтанд оруулж хаврын жин, биеийн үндсэн хэмжээг авч
анги тогтоон имнэхийн зэрэгцээ ноолуурын гарцыг хэмжиж, ээмэглэн бүртгэлжүүлж,
бүртгэл мэдээллийн санд шивж оруулна. Энэ үеийн шинжээний хамгийн гол шинж бол
үс, ноосны ургалт, тарга хүчээ хадгалах чадвар юм.
Тав дахь шинжээ: Эхний шатны шинжээнүүдэд тэнцсэн ухна ишгийг намар
анх хээлтүүлэгт ашиглахын өмнө буюу 16-18 сартайд нь тав дахь шинжээг хийхдээ
бие бялдарын хөгжил, галбирын шинж, тарга хүч, эрүүл мэндийн байдал, эврийн
ургалт, үржлийн эрхтэний хөгжил, хэлбэр, хэмжээг нэг бүрчлэн шалгаж үзнэ. Энэ үед
мэргэжлийн хүн урьж ирүүлэн зоо-мал эмнэлгийн диспансарчилсан үзлэгт оруулж
бие цогцос, галбир, тарга хүч, эрүүл мэндийн байдлаас гадна ухны үрийн чанарыг
үнэлж, хээлтүүлгийн оноолт тохируулалтын төлөвлөгөөний хэээлтүүлэгт ашигладаг.
Энэ үеийн шинжээний хамгийн гол шинж бол эрүүл мэндийн байдал, үржлийн
эрхтэний хөгжил юм.
Эх малыг сонгон нийлүүлэх. Монголчуудын эх малыг шинжин таних, шилж
сонгохдоо эцэг мал шинжин сонгохын нэгэн адил ач холбогдол өгч, шилмэл сайн эм
ямааны төлөөр бүл үүсгэн үржүүлж ирсэн уламжлалтай юм. “Сайн хүний үр, сүүт гүүний
унага” гэдэг нь зөвхөн адуунд зориулсан үг биш эх малын удам гарвалийг харгалзах
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН136 137
тухай сургааль юм. Эх малыг шинжих хамгийн гол шалгуур нь дэлэн хөхний хөгжил
сайн, сүү шим сайтай байхын хамт үрсэг зан, төлөрхөг чанар, бусад ашиг шимийн гарц
чанарыг харгалзан сонгодог байна.
Нийлүүлэг. Манай орны говийн бүсэд 9-р сарын 20-доос, хангай, тал хээрийн бүсэд
10-р сарын 10-даас ямаа нийлүүлгийн ажил эхэлж 40 хоногт багтаан хээлтүүлгийг
зохион явуулдаг. Ишигний бэлгийн бойжилт гадаад орчны таатай нөхцөлд 6-7 сарын
настайд гүйцэх боловч өсвөр ямааг биеийн бойжилт гүйцсэн шүдлэн насанд нь анх
хээлтүүлнэ. Хэт бага насанд хээлтүүлэгт оруулснаас ямааны цаашдын өсөлт саатаж
гарсан төл жижиг, амьдрах чадвар сул байх зэрэг уршигтайг анхаардаг. Эм ямааг 6-7
нас, ухныг 6 нас хүртэл үржилд ашиглаад заазална. Хээлтүүлэг эхлэхийн өмнө ухна,
эм ямаанд үржлийн болон тарга хүч, эрүүл мэндийн үзлэг хийж, хөгшин, хэнз давжаа
зусаг, элдэв гэмтэл согогтой, үр төл, ашиг шим муутай, халдварт ба халдваргүй өвчтэй
ямааг заазлан ялгаж, 1,5 ба дээш насны ямааг нийлүүлэгт оруулна.
Үржлийн ухныг 1,5-2 сарын өмнөөс хээлтүүлэгт бэлтгэнэ. Ухныг нийлүүлгийн өмнө
ба хээлтүүлгийн үед хошуу будаа, үр тариа, хивэг, буурцагт ургамал зэрэг уураг ихтэй
тэжээлээр тэжээнэ. Хүчит тэжээлийг аажим нэмэгдүүлж хоногт 0,8-1 кг хүртэл өгнө.
Малчид хээлтүүлэг эхлэхээс 5 хоногийн өмнө ухнаа давстай ус дураар нь өгч сойхыг
чухалчилдаг. Нийлүүлгийн үед ухныг шөнөдөө уяж хонодог нь ухна, ямааг амраахаас
гадна хавар ямаа өдөр ишиглэдэг сайн талтай гэж үздэг.
Хээлтүүлгиийн арга ба тохироо. Ямааны удам гарваль, анги чанар, цөм, торгон ба
таваарын аль сүрэгт хамаарах, селекцийн зорилго зэргийг харгалзан тухайн сүргийг
хээлтүүлгийн ердийн ба хэсэгчилсэн аргын аль нэгийг сонгож хээлтүүлнэ. Хээлтүүлэгт
орох ямааны тоо, хээлтүүлгийн аргыг харгалзан хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог
тогтооно. Нэг ухнаар хээлтүүлэх ямааны тоог хээлтүүлгийн тохироо гэнэ. Хээлтүүгийн
тохироо хээлтүүлгийн арга тус бүрт өөр байдаг.
Тухайлбал, ердийн хээлтүүлэгийн үед:
		 Өсвөр ухнанд 30-40 ямаа,
		 Нас гүйцсэн ухнанд 40-50 ямаа,
Гардан буюу хэсэгчилсэн хээлтүүлэгийн үед:
		 Өсвөр ухнанд 35-45 ямаа,
		 Нас гүйцсэн ухнанд 60-70 ямаа оногдохоор тооцно.
Хээлтүүлгийн тохироог хэтрүүлэх нь ухныг ядрааж үржлийн чадавхийг бууруулах
болон хээл авалтын хувийг бууруулах сөрөг нөлөөтэй.
Хээл тээх. Ямааны хээл тээх хугацаа 147-151 хоног үргэлжилнэ. Ишигний хүйс ихэр
эсэх, ямааны арчилгаа маллагаа, тарга хүчнээс хамаарч хээл тээх хугацаа ялимгүй
хэлбэлзэнэ. Эр ишиг, сөнгө төл охин ба ихэр төлөөс 1-2 хоног илүү тээгдэнэ. Тэжээлэг,
маллагааны сайн нөхцөлд хээл тээх хугацаа уртсаж, тарга хүч муутай үед богинсоно.
Төлөөр нь шинжих, төлийг хөнгөлөх арга. Гарсан төлийн шинж чанарыг
шинжих замаар ухна, эм ямааны удамшлын чанарыг үнэлэн шалгаруулах бөгөөд ухна
тавих зорилгогүй эр ишгийг 1.5-2 сартайд нь уламжлалт монгол аргаар хөнгөлдөг байв.
ЯМААНЫ АЖ АХУЙН ТАРХАЛТ, БАЙРШИЛ
Манай улсын мал аж ахуйн нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа
ямааны аж ахуйн байршлыг Д.Базаргүр 1978 онд газар зүйн байдалтай холбож гурван
бүс болгон хуваасныг Н.Нямаа (2000) бэлчээрийн даац, халуун хүйтний тэнцвэржилт
зэрэг гол хүчин зүйлстэй уялдуулан өөрчлөн шинэчилжээ.
1998 оны мал тооллогын дүнг үндэслэн хийсэн уул судалгаанаас үзэхэд нийт
ямаан сүргийн 58,7% нэн тохиромжтой, 26,4% тохиромжтой, 14,9% тохиромж муутай
бүс нутагт байршжээ.
Зураг. Ямааны аж ахуйн тархалт, байршил
Ямааны аж ахуйн байршлын нэн тохиромжтой бүсэд 14 аймгийн 102 сум, бүх
нутгийн 28,6% хамрагдсан байна. Ямааны аж ахуйн нэн тохиромжтой байршлын
бүсэд хамрагдсан нутаг дэвсгэр нь мал аж ахуйн мужлалтай давхцуулан үзэхэд, ямаа,
хонины аж ахуйд тохиромжтой бүс нутгийн Алтай, Ханхөхийн уулт хээрийн мужийн
болон Увс нуурын дэд мужийн хэд хэдэн сумтай тохирч буй ажээ.
Ямааны аж ахуйн нэн тохиромжтой бүс нь гадаргын өндөршил хэвгий, хэрчигдэл
ихтэй, чулуурхаг гадаргатай, өвлийн улиралд ууландаа харьцангуй дулаавтар, цас бага
ордог, зундаа сэрүүвтэр нутаг юм. Уулын хээр талын говийн нөлөөнд ихээхэн автсан
Говь-Алтайн нурууны хэсэг, түүний салбар уулс, аараг хяртай, цав толгодлог өвөрмөц
онцлогтой. Энэ бүсэд бусад нутгийг бодвол 100 эм ямаанаас бойжуулах төлийн тоо
олон, ямааны тарга хүч, ашиг шим илүү байдаг.
Ямааны аж ахуйн тохиромжтой бүс (нийт нутгийн 26.5%)-д хамрагдсан 18
аймгийн 94 сумын ямааны тоо уулархаг нутагтай Баян-Өлгий, Увс, Завхан зэрэг
аймгуудадолон,ухаа,гүвээбүхийталархагнутагтайСүхбаатар,Дорноговьдхарьцангуй
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН138 139
Малын өсөлт, хувиар
Нийт мал
Ямаа
Аймгуудын ямааны өсөлт
цөөн байгаа бөгөөд энэ бол ямааны тооны өсөлтөд байршил нөлөөлж байгаагийн нэг
жишээ гэж судлаач тэмдэглэжээ. Энэ бүсийн нутаг дэвсгэр мал аж ахуйд зориулсан
байгалийн мужлалтын Увс нуур, Хангайн өмнөх дэд муж, Төв ба Дорнод тал хээрийн
мужийн дунд ба Дорноговийн дэд мужуудыг хамарч байгаа бөгөөд эдгээрт ялангуяа
Алтай, Увс нуурын дэд мужуудад ямааны аж ахуйг хоньтой хослуулан өсгөж байна.
Ямааны аж ахуйн тохиромж муутай бүсэд 15 аймгийн 139 сумын 704 мянган
хавтгай дөрвөлжин км нутаг хамрагдана. Энэ бүсэд үндсэндээ Хангай, Хэнтийн нуруу,
Хөвсгөлийн уулс, Дорнодын тал багтжээ. Өвөлдөө хүйтэн, цас их унадаг, газрын
гадарга, бэлчээрийн хувьд ямааны аж ахуй эрхлэхэд тохиромж муутай. Гэвч Хангай,
Хэнтий, Хөвсгөлийн уулсын дундуур орших бэсрэг уулс бүхий зурвас нутагт ямааны
аж ахуйг хоньтой хоршин өсгөдөг уламжлал бий. Тухайн нутагт ямаанаас илүү хонь,
үхрийн аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх нь ашигтай.
Хэдийгээр мал сүргийн тоо жилээс жилд өөрчлөгдөх талтай ч судлаачдаас
ямааны аж ахуйн байршлыг түүнд нөлөөлөх хүчин зүйлстэй холбон тодорхойлж дээрх
3 бүсэд хуваасныг мал аж ахуйн байршил, төрөлжилт, сүргийн зохистой харьцаа,
бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан оновчтой
төлөвлөн хэрэгжүүлэхэд ашиглаж болох гол тулгуур үндэслэл болно.
ЯМААН СҮРГИЙН ТООН ӨСӨЛТ
Манай улсад 1926 он хүртэл ямааг хоньтой хамт бог мал хэмээн тоолдог байжээ.
1926 онд анх тоолж эхлэхэд 2528,6 мянган ямаа байсан бол 1990 онд 5125,7 сая болж
60 гаруй жилд 2 дахин өсжээ. Хариг ямааны тоо толгой 1990 хойш тасралтгүй өссөн
юм.
Мал сүргийн өсөлтөд ямааны өсөлтийн нөлөө
Он 1970 1980 1990 2000 2010 2018 2018/1970
Нийт малын тоо,
мян.тол
22574.7 23771.4 25856.9 30227.5 32729.5 66460.2 -
Өсөлтийн хувь 100.0 105.3 108.8 116.9 108.3 203.1 2.94 дахин
Ямааны тоо, мян.
тол
4207.0 4566.7 5127.7 10269.8 13883.2 27124.7 -
Өсөлтийн хувь 100.0 108.6 112.3 200.3 135.2 195.4 6.44 дахин
Нийт сүрэгт
ямааны эзлэх хувь
18.6 19.2 19.8 34.0 42.4 40.8 2.19 дахин
Хонь, ямааны
харьцаа
3.16 3.1 2.9 1.35 1.03 1.12
Улсын хэмжээний ямааны өсөлтийг 1970 оноос хойшхи 10 жил тутамд авч үзвэл
1970-1980 онд 105.3%, 1980-1990 онд 108.8%, 1990-2000 онд 116.9%, 2000- 2010
108.3%, 2010-2018 онд 203.1% тус тус өссөн бөгөөд улсын хэмжээнд 1970 онд 4.2 сая
ямаатай байсан бол 2018 онд 27.1 сая болж 6.4 дахин өсжээ.
Зураг. Нийт мал ба ямааны өсөлт
1970 оноос хойшхи нийт малын өсөлт ба ямааны өсөлтийг 10 жилээр харуулсан
зураг 2-оос үзвэл 1970, 1980, 1990 он хүртэл өсөлт хэвийн хэмжээнд тогтвортой
тухайлбал, нийт мал 105.3-108.8%, ямаа 108.6-112.3 % өссөн бол 2000 он гэхэд нийт
мал 116.9 % өссөн байхад ямаа 200.3%-иар огцом өсөж, тоо нь 2 дахин нэмэгдсэн,
2010 он хүртэл нийт малын өсөлт 108.3%, ямааны өсөлт 135.2% байсан бол харин
2018 он хүртлэх 8 жилийн хугацаанд нийт мал 203.1%, ямаа 195.4%-иар өсжээ.
Ямааны өсөлтийг эдийн засгийн бүсээр авч үзвэл баруун бүсэд 4.3 дахин, хангайн
бүсэд 7.6 дахин, төвийн бүсэд 6.6 дахин, зүүн бүсэд 1.2 дахин, Улаанбаатарын бүсэд
1.8 дахин тус тус өсжээ.
Аймгуудын ямааны өсөлт
Зураг. 1970 оноос хойшхи ямаан сүргийн өсөлт, аймгийн дүнгээр
Малын өсөлт, хувиар
Нийт мал
Ямаа
Аймгуудын ямааны өсөлт
Малын өсөлт, хувиар
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН140 141
Ямааны тоо хангайн ба төвийн бүсэд хамгийн их өсөлттэй байгаа нь манай улсын
хамгийн олон ямаатай Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай аймгууд хангайн бүсэд,
Өмнөговь, Дундговь, Төв зэрэг аймгууд төвийн бүсэд багтаж байгаатай холбоотой.
Ямаан сүргийн өсөлт, эдийн засгийн бүсээр
Сүүлийн 50 жилд ямааны тоо Сэлэнгэд 26.3 дахин, Улаанбаатарт 18.6 дахин,
Хэнтийд 14 дахин, Дорнодод 12.8 дахин, Булганд 11.6 дахин, Дархан-Уулд 10.7 дахин
өссөн байна. 2018 оны байдлаар хоёр саяаас дээш ямаатай Баянхонгор 2.4 сая,
Өвөрхангай 2.2 сая, Говь-Алтай, Хөвсгөл 2.19 сая ямаа тоолуулж улсын хэмжээнд
хамгийн олон ямаатай байна.
Ямааны өсөлт (эдийн засгийн бүсээр)
Он 1980 1990 2000 2010 2018 1970/2018
Баруун бүс 104.19 113.23 173.22 106.35 200.88 436.63
Хангайн бүс 112.44 110.74 229.39 143.65 187.09 767.65
Төвийн бүс 110.40 109.97 197.49 134.92 206.43 667.80
Зүүн бүс 111.64 117.28 227.04 215.43 190.38 1219.20
УБ-ын бүс 73.0 368.7 336.8 144.5 142.4 1864.7
Улсын хэмжээнд 1970 оноос хойшхи ямааны тоо 6.4 дахин өссөн бол эдийн засгийн
баруун бүсэд 4.3 дахин, хангайн бүсэд 7.6 дахин, төвийн бүсэд 6.6 дахин, зүүн бүсэд
12.2 дахин, Улаанбаатарын бүсэд 1.8 дахин тус тус өссөн байна. Эндээс үзвэл ямаа
үржүүлэх уламжлалгүй, нэн тохиромжгүй зүүн болон хангай, төвийн бүсэд ямааны тоо
бусад бүсээс илүү 7.6-12.2 дахин өссөн нь анхаарал татаж байна.
Монгол улсын бэлчээрийн нийт талбай сая.га, хонин толгойд шилжүүлсэн нийт
малын тоо сая.толгой, үүнээс ямааны тоо, бэлчээрийн 100 га-д ноогдох малын тоог
үндэслэн бэлчээрийн даацыг тооцож үзэхэд улсын хэмжээнд 2 дахин, Улаанбаатар,
Дархан-Уул, Орхон аймагт 6.7-13 дахин, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ,
Хэнтий зэрэг аймгуудад 3-4.3 дахин хэтэрсэн болох нь хүснэгт 4-өөс харагдаж байна.
Бэлчээрийн даац хэтэрсэн байдал, аймгийн дүнгээр
Бүс, аймгуудын
нэр
Бэлчээрийн
талбай,
сая га
Малын
тоо, сая
хонин
толгой
Үүнээс
ямааны
тоо, сая
толгой
Бэлчээрийн
100 га-д
ногдох мал
Бэлчээрийн
даац
хэтрэлт
Улсын дүн 111.3 111.1 27.1 99 2 дахин
Баруун бүс 28.4 23.5 7.3 83 1.6 дахин
1 Баян-Өлгий 3.5 3.4 0.9 97 2 дахин
2 Говь-Алтай 8.6 4.6 2.1 54 100%
3 Завхан 6.9 5.8 1.3 112 2.2 дахин
4 Увс 4.2 4.8 1.2 112 2.2 дахин
5 Ховд 5.0 4.8 1.6 95 2 дахин
Хангайн бүс 25.1 41.5 9.4 164 3.2 дахин
6 Архангай 3.7 10.7 1.5 164 3.3 дахин
7 Баянхонгор 8,8 6.4 2.4 73 1.5 дахин
8 Булган 2.5 5.9 1.0 229 4.6 дахин
9 Орхон 0.04 0.26 0.03 653 13 дахин
10 Өвөрхангай 5.6 8.6 2.2 152 3 дахин
11 Хөвсгөл 4.3 9.4 2.2 214 4.3 дахин
бүс
Аймаг,
хотын нэр
Он 1970 оноос
өсөлтийн
хувь1970 1980 1990 2000 2010 2018
Улсын дүн 4206.98 4566.7 5127.7 10269.8 13883.2 27124.7 644.8
Баруунбүс
Бүсийн дүн 1676.46 1746.77 1977.92 3426.17 3643.89 7319.93 436.6
Завхан 276.33 292.9 363.01 585 685.7 1292.67 467.8
Говь-Алтай 417.88 442.94 501.9 1003.75 837.8 2196.8 525.7
Баян-Өлгий 279.51 296.27 309.86 521.25 553.76 930.4 332.9
Ховд 418.49 433.62 496.18 794.29 882.85 1624.6 388.2
Увс 284.26 281.04 306.98 521.88 683.77 1275.46 448.7
Хангайнбүс
Бүсийн дүн 1235.73 1389.41 1538.68 3529.54 5070.34 9486.05 767.6
Орхон 0.51 3.16 50.31 67.45 37.98
Өвөрхангай 284.96 339.44 413.53 730.65 909.2 2245.81 788.1
Булган 88.12 103.68 102.28 341.47 753.65 1026.6 1165
Баянхонгор 464.61 553.35 548.6 1189.99 1213.3 2478.9 533.5
Архангай 165.62 171.21 190.67 542.88 852.75 1499.31 905.3
Хөвсгөл 232.43 221.22 280.44 674.23 1274 2197.45 945.4
Төвийнбүс
Бүсийн дүн 999.16 1103.06 1213.07 2395.65 3232.23 6672.42 667.8
Төв 156.26 149.83 176.49 483.56 977.91 1505.97 963.8
Говьсүмбэр 37.9 76.9 183.72
Сэлэнгэ 19.7 18.06 27.97 165.84 447.38 519.27 2635.9
Дорноговь 146.81 170.36 184.75 344.62 489.59 958.59 652.9
Дархан-Уул 0.9 1.21 7.79 53.58 78.83 96.97 10774.4
Өмнөговь 354.54 429.21 411.42 868.72 668.57 1691.34 477.1
Дундговь 320.94 334.39 404.66 441.44 493.06 1716.56 534.9
Зүүнбүс
Бүсийн дүн 289.1 322.75 378.52 859.38 1851.38 3524.72 1219.2
Дорнод 54.77 54.27 44 133.55 312.39 702.08 1281.9
Сүхбаатар 119.62 127.65 135.43 361.14 731.65 1207.49 1009.4
Хэнтий 114.71 140.83 199.08 364.69 807.34 1615.15 1408
Улаанбаатар 6.52 4.76 17.55 59.1 85.39 121.58 1864.7
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН142 143
Төвийн бүс 35.1 24.6 6.6 70 1.4 дахин
12 Говьсүмбэр 0.46 0.6 0.18 127 2.5 дахин
13 Дархан-Уул 0.17 0.6 0.1 335 6.7 дахин
14 Дорноговь 9.1 3.4 0.9 38 76%
15 Дундговь 7.1 5.1 1.7 72 1.5 дахин
16 Өмнөговь 11.4 3.7 1.7 33 66%
17 Сэлэнгэ 1.6 3.1 0.5 182 3.6 дахин
18 Төв 5.1 7.9 1.5 151 3 дахин
Зүүн бүс 21.3 20.2 3.5 90 1.8 дахин
19 Дорнод 8.6 5.2 0.7 55 100%
20 Сүхбаатар 7.6 6.8 1.2 89 1.8 дахин
21 Хэнтий 5.0 8.1 1.6 152 3 дахин
Улаанбаатар 0.21 1.0 0.1 479 9.9 дахин
ЯМААН СҮРГИЙН БҮТЭЦ
Бид монгол орны байгаль, экологийн онцлог, бэлчээр нутгийн даац багтаамж, 1970
оноос хойшхи 48 жилийн ямааны тоон өсөлт, нийт сүрэгт эзлэх хувийг судалж үзээд
ямаа үржүүлэх төрийн бодлого боловсруулж, малын тоо түүний дотор ямаа хэт өсгөж,
бэлчээрийн даац нь хэтэрсэн аймаг, сумдын үржүүлж болох ямааны тооны дээд
хязгаарыг тогтоон өгч, түүнийг бэлчээр нутгийн хэмжээ, төлөв байдал, ямаа зонхилон
үржүүлж ирсэн уламжлал, малчдын амьжиргааны түвшин, малчин өрхийн нэг гишүүнд
ноогдох орлогын хэмжээг харгалзан тухайн сумын Багийн иргэдийн хурал болон сумын
ИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэж байх журам тогтоохыг санал болгож байна. Үүнд:
Говь ба өндөр уулын бүсийн ямаа зонхилон үржүүлж хамгийн олон ямаатай болсон,
нийт мал сүрэгт ямааны эзлэх хувь өндөр (40.1-65.1%), хонин толгойд шилжүүлснээр
бэлчээрийн даац нь 2-2.8 дахин хэтэрсэн, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-
Өлгий, Увс, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь зэрэг 9 аймгийг ямааны тоог
бууруулахад онцгой анхаарах бүс, олон ямаа үржүүлж, нийт мал сүрэгт ямааны эзлэх
хувь өндөр (27.5-38.5%), хонин толгойд шилжүүлснээр бэлчээрийн даац нь 1.5-2.2
дахин хэтэрсэн, өндөр уул, ойт хээр, хээрийн бүсийн Хөвсгөл, Завхан, Архангай, Төв,
Булган, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг 9 аймгийг ямааны тоог бууруулахад
анхаарах бүс, ямааны тоо нь өсөж байгаа хэдий ч нийт мал сүрэгт ямааны эзлэх
хувь (29.5-43.0), бэлчээрийн хэмжээ бага, даац нь 3.3-6.5 дахин хэтэрсэн, Говьсүмбэр,
Орхон, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотыг ямааны тоог эрс бууруулах бүс
хэмээн зарлаж, бүс тус бүрт тохирсон аж ахуй, зохион байгуулалтын арга хэмжээ авч
хэрэгжүүлэн 2030 оны түвшинд ямааны нийт сүрэгт эзлэх хувийг онцгой анхаарах
бүсэд 40-50%, анхаарах бүсэд 20-30%, эрс бууруулах бүсэд 20%-иас доош байлгах
зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэхийг санал болгож байна.
Мал сүргийн төрлийн бүтцийг 1990 оноос өмнөх 10 жилийн дундаж, 2014 оноос
хойшхи сүүлийн 5 жилийн дундаж, 2018 оны байдлаар харуулсан доорх жишиг зургаас
үзвэл ямааны нийт сүрэгт эзлэх хувь 1990 оноос өмнөх 10 жилийн дунджаар 19.32%,
сүүлийн 5 жилийн жилийн дунджаар 34.55%, 2018 оны байдлаар 40.81% байна.
Ямааны нийт сүрэгт эзлэх хувь сүүлийн 5 жилд 1990 оноос өмнөх 10 жилийн
дунджаас 15.23 %-иар өссөн төдийгүй, зөвхөн 2018 онд 6.26%-иар өсөж, улсын
хэмжээнд ямаа нийт сүргийн 40.81%-ийг эзлэх боллоо.
Дээр үеэс ямааг говь болон Алтайн өндөр уулын бүсийн тодорхой нутагт үржүүлж,
улсын нийт малын 19 хувьд барьж байсан бол сүүлийн 20 гаруй жилд хаа сайгүй
тархааж бүр ойт хээр, хээрийн бүсийн хойт хэсэг, хот суурингийн орчинд ч олшрох
болов. Тухайлбал, 2018 оны статистикийн мэдээнээс үзэхэд: нийт малд ямаан сүргийн
эзлэх хувь улсын дунджаар 40,81%, зүүн гурван аймгийн малд 36,7%, Говьсүмбэр,
Дорноговь, Дундговь аймагт 49,8 %, Дархан, Сэлэнгэ, Төв, Архангай, Өвөрхангай,
Хөвсгөл, Завхан, Булган, Орхон аймагт 39,8 %, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай
аймагт 70,0 %, Ховд, Баян-Өлгий, Увс аймагт 49,3%, Улаанбаатарт 37,7 %-д хүрчээ.
Зураг. 1990 оноос өмнөх бүтэц 	 Зураг. 2014 оноос хойшхи бүтэц 	
	
	 Зураг. 2018 оны эцэст			 Зураг. Зохистой бүтэц
Сүргийн бүтэц, 1980-1990 он
Сүргийн бүтэц, 2014-2018 он
Сүргийн бүтэц, 1980-1990 он
Сүргийн бүтэц, 2014-2018 он
Сүргийн бүтэц, 2018 он
Сүргийн бүтэц, 1980-1990 он
Сүргийн бүтэц, 2014-2018 он
Сүргийн бүтэц, 2018 он
Зохистой бүтэц, 2030 он
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН144 145
ЯМААНЫ ҮҮЛДЭР, ОМГУУД
Манай улсад 1923 онд мал үржлийн алба байгуулагдсан цагаас эхлэн ямааны
үүлдэрдэг байдлыг сайжруулах зорилготой үржил селекцийн ажил явуулж, нутгийн
ямааг “өөр дотор нь” сонгож үржүүлэхийн хамт гадаадаас цэвэр үүлдрийн ямаа
авчирч эрлийзжүүлэг явуулж ирсэн. Тухайлбал, 1960-аад онд тухайн үеийн ЗХУ-аас
ноолуурын чиглэлийн Дон хавийн үүлдэр, 1970-аад оноос Горно-Алтай үүлдрийн
ямааг оруулж ирж нутгийн ямаатай эрлийзжүүлсний үр дүнд 1971 онд Говь гурван
сайхан үүлдэр, 1991 онд Уулын бор үүлдрийн ямааг бий болгосон.
2018 оны байдлаар манай улсад 9 үүлдэр, 3 омог, 1 үржлийн хэсэг болон түүгээр
эрлийзжүүлсэн ба сайжруулсан нийтдээ 5.2 сая орчим ямаа байгаа нь нийт ямааны
21.9%-ийг эзэлж байна.
Кашмир ноолуурын чиглэлийн үүлдэр, омог
Монгол үүлдрийн ямаа
Төв Азийн өндөрлөгт орших монгол орны байгаль, уур амьсгалын эрс тэс нөхцөлд
малчин ардын олон мянган жилийн мятрашгүй хөдөлмөр, үржүүлэг, селекцийн ардын
аргын үр дүнд бий болсон нутгийн уугуул мал юм. 1990 онд биеэ даасан үүлдэр хэмээн
баталсан.
Цөм сүргийг
үржүүлж буй
газар
Тоо ба үүлдэрлэг
байдал (мян.тол) Нас,
хүйс
Намрын
жин, кг
Ноолуурын чанар
цэвэр сайжирсан
гарц,
г
голч,
мкм
урт,
см
Бүх аймаг, сум 21997.4
ухна 51-62 281 14-16 4.5-5
эм ямаа 33-48 246 13-15 4-5
Баяндэлгэрийн улаан үүлдэр
Малзүйч доктор проф. Н.Надмид, малзүйч Д.Шаарийбуу, Д. Мөнгөнцэцэг,
Г.Уранчимэг, Ж.Санжмятав нар нутгийн ямааг улаан зүсээр сонгон үржүүлж, 1985 онд
улсын үржлийн ферм байгуулан тохиромжтой хэвшлийг “өөр дотор нь” үржүүлсний үр
дүнд 2015 онд үүлдрээр батлагдсан. Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв аймгийн ихэнх
сумын ямааг сайжруулагчаар ашигладаг.
Залаажинст-Эдрэн үүлдэр
Малзүйч, доктор Ё.Доржбат, малзүйч Г.Оюунчимэг, Н.Баярмагнай, Ц.Идэрмөнх,
доктор проф. Н.Надмид нар нутгийн ямааг цагаан зүсээр сонгон үржүүлж, тохиромжтой
хэвшлийг“өөрдоторнь”үржүүлснийүрдүнд2015ондүүлдрээрбатлагдсан.Баянхонгор,
Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нэлээд сумын ямааг сайжруулагчаар
ашигладаг.
Цөм сүргийг
үржүүлж буй
газар
Тоо ба үүлдэрлэг
байдал (мян.тол) Нас,
хүйс
Намрын
жин, кг
Ноолуурын чанар
цэвэр сайжирсан
гарц,
г
голч,
мкм
урт,
см
Сүхбаатар
Баяндэлгэр
165.2 812.7
ухна
эм ямаа
38-45
50-60
350
330
14-15
15-16
4-5
4-5
Цөм сүргийг
үржүүлж буй
газар
Тоо ба үүлдэрлэг
байдал (мян.тол) Нас,
хүйс
Намрын
жин, кг
Ноолуурын чанар
цэвэр сайжирсан
гарц,
г
голч,
мкм
урт,
см
Баянхонгор
Шинэжинст,
Баян-Өндөр
257.3 476.0
ухна
эм ямаа
60-65
40-45
510
380
14-15
15-16
4-5
4-5
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН146 147
Завхан буурал үүлдэр
Малзүйч Л.Лхаасүрэн, Ж.Отгоолой, доктор
Л.Чой-Иш нар нутгийн ямааг сонгон үржүүлж,
тохиромжтой хэвшлийг “өөр дотор нь”
үржүүлсний үр дүнд 2015 онд үүлдрээр
батлагдсан. Завхан аймгийн ихэнх сумын
ямааг сайжруулагчаар ашигладаг.
Алтайн улаан үүлдэр
Малзүйч, доктор проф Д.Алтангэрэл,
малзүйч Д.Батаа, З.Тоня нар нутгийн ямааг
улаан зүсээр сонгон үржүүлж, тохиромжтой
хэвшлийг “өөр дотор нь” үржүүлсний үр
дүнд 2016 онд үүлдрээр батлагдсан. Ховд,
Говь‑Алтай аймгийн нэлээд сумын нутгийн
ямааг сайжруулахад ашигладаг.
Эрчим хар үүлдэр
Малзүйч, доктор проф. Н.Надмид, малзүйч
Б.Шарбанди, Г.Баттулга, Д.Доржсэмбэ,
Чутнай нар нутгийн ямааг сонгон үржүүлж,
тохиромжтой хэвшлийг “өөр дотор нь”
үржүүлсний үр дүнд 2017 онд үүлдрээр
батлагдсан. Хөвсгөл, Булган, Архангай
аймгийн нэлээд сумын нутгийн ямааг
сайжруулахад ашигладаг.
Цөм сүргийг
үржүүлж буй
газар
Тоо ба үүлдэрлэг
байдал (мян.тол) Нас,
хүйс
Намрын
жин, кг
Ноолуурын чанар
цэвэр сайжирсан
гарц,
г
голч,
мкм
урт,
см
Ховд
Алтай
111.5 263.7
ухна
эм ямаа
58-64
40-48
550
420
14-15
15-16
4-5
4-5
Өлгийн улаан үүлдэр
Малзүйч Б.Бал, Б.Төмөрхуяг, доктор
Б.Нарантуяа нар нутгийн ямааг улаан зүсээр
сонгон үржүүлж, тохиромжтой хэвшлийг
“өөр дотор нь” үржүүлсний үр дүнд 2018
онд үүлдрээр батлагдсан. Увс аймгийн хил
залгаа сумын нутгийн ямааг сайжруулахад
ашигладаг.
Бөмбөгөрийн улаан омог
Малзүйч А.Хүрэлсүх, Л.Отгонтуул, Б.Мандах, доктор проф. Н.Надмид нар нутгийн
ямааг улаан зүсээр сонгон үржүүлж, тохиромжтой хэвшлийг “өөр дотор нь” үржүүлсний
үр дүнд 2016 онд омгоор батлагдсан. Баянхонгор аймгийн хангайн бүсийн сумдын
ямааг сайжруулагчаар ашигладаг.
Цөм сүргийг
үржүүлж буй
газар
Тоо ба үүлдэрлэг
байдал (мян.тол) Нас,
хүйс
Намрын
жин, кг
Ноолуурын чанар
цэвэр сайжирсан
гарц,
г
голч,
мкм
урт,
см
Хөвсгөл
Төмөрбулаг
183.5 158.6
ухна
эм ямаа
53-60
38-45
400
330
14-15
15-16
4-5
4-5
Цөм сүргийг
үржүүлж буй
газар
Тоо ба үүлдэрлэг
байдал (мян.тол) Нас,
хүйс
Намрын
жин, кг
Ноолуурын чанар
цэвэр сайжирсан
гарц,
г
голч,
мкм
урт,
см
Увс
Өлгий
71.9 393.0
ухна
эм ямаа
52-68
38-40
430
320
14-15
15-16
4-5
4-5
Цөм сүргийг
үржүүлж буй
газар
Тоо ба үүлдэрлэг
байдал (мян.тол) Нас,
хүйс
Намрын
жин, кг
Ноолуурын чанар
цэвэр сайжирсан
гарц,
г
голч,
мкм
урт,
см
Завхан
Дөрвөлжин
165.2 812.7
ухна
эм ямаа
55-60
40-45
500
330
14-15
15-16
4-5
4-5
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН148 149
Галшар омог
Малзүйч Д.Батсүрэн нар нутгийн ямааг
улаан зүсээр сонгон үржүүлж, тохиромжтой
хэвшлийг “өөр дотор нь” үржүүлсний үр дүнд
2019 онд омгоор батлагдсан. Цөм сүргийг
Хэнтий аймгийн Галшар суманд үржүүлж, хил
залгаа сумын нутгийн ямааг сайжруулахад
ашигладаг.
Дэлгэрэх омог
Малзүйч Д.Батсүрэн нар нутгийн ямааг
улаан зүсээр сонгон үржүүлж, тохиромжтой
хэвшлийг “өөр дотор нь” үржүүлсний үр дүнд
2019 онд омгоор батлагдсан. Цөм сүргийг
Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд үржүүлж,
хил залгаа сумын нутгийн ямааг сайжруулахад
ашигладаг.
Цөм сүргийг
үржүүлж буй
газар
Тоо ба үүлдэрлэг
байдал (мян.тол) Нас,
хүйс
Намрын
жин, кг
Ноолуурын чанар
цэвэр сайжирсан
гарц,
г
голч,
мкм
урт,
см
Баянхонгор
Бөмбөгөр
143.3
ухна
эм ямаа
52-59
38-42
450
390
14-15
15-16
4-5
4-5
Кашгор ноолуурын чиглэлийн үүлдэр, түүний эрлийз ямаа
Говь гурван сайхан үүлдэр
Малзүйч Д.Цэрэнсоном нар нутгийн
монгол ямааг Донын хавийн үүлдрийн ухнаар
II үе хүртэл эрлийзжүүлж, түүнээс шаардлага
хангасан ямааг шилэн сонгож “өөр дотор нь”
үржүүлэн тохиромжтой хэвшлийн сүргийг
бүрдүүлэх замаар гарган авсан ноолуурын
чиглэлийн шинэ ямааг үүлдрээр 1971 онд
баталсан. Өмнөговь, Дундговь, Дорноговь,
Өвөрхангай аймгийн хил залгаа сумдын
нутгийн ямааг эрлийзжүүлэн сайжруулахад
ашигладаг.
Уулын бор үүлдэр
Малзүйч М.Жумагали, Н.Бадила, Х.Өмирзак, М.Аскар нар нутгийн монгол ямааг
Горно-Алтай үүлдрийн ухнаар II үе хүртэл эрлийзжүүлж, түүнээс шаардлага хангасан
ямааг шилэн сонгож “өөр дотор нь” үржүүлэн тохиромжтой хэвшлийн сүргийг бүрдүүлэх
замаар гарган авсан ноолуурын чиглэлийн шинэ ямааг үүлдрээр 1991 онд баталсан.
Баян-Өлгий аймгийн бусад сумдын нутгийн ямааг эрлийзжүүлэн сайжруулахад
ашигладаг.
Цөм сүргийг
үржүүлж буй
газар
Тоо ба үүлдэрлэг
байдал (мян.тол) Нас,
хүйс
Намрын
жин, кг
Ноолуурын чанар
цэвэр сайжирсан
гарц,
г
голч,
мкм
урт,
см
Баян-Өлгий
Дэлүүн
221.9 608.6
ухна
эм ямаа
53-57
40-42
750
600
18-22
17-20
7-8
6-7
Цөм сүргийг
үржүүлж буй
газар
Тоо ба үүлдэрлэг
байдал (мян.тол) Нас,
хүйс
Намрын
жин, кг
Ноолуурын чанар
цэвэр сайжирсан
гарц,
г
голч,
мкм
урт,
см
Хэнтий Галшар 53.5 21.3
ухна
эм ямаа
48-62
35-45
485
392
15-16
15-16
4-5
4-4.5
Цөм сүргийг
үржүүлж буй
газар
Тоо ба үүлдэрлэг
байдал (мян.тол) Нас,
хүйс
Намрын
жин, кг
Ноолуурын чанар
цэвэр сайжирсан
гарц,
г
голч,
мкм
урт,
см
Дорноговь
Дэлгэрэх
43.3 23.6
ухна
эм ямаа
55-60
38-42
450
360
16-17
15-16
5-6
5-6
Цөм сүргийг
үржүүлж буй
газар
Тоо ба үүлдэрлэг
байдал (мян.тол) Нас,
хүйс
Намрын
жин, кг
Ноолуурын чанар
цэвэр сайжирсан
гарц,
г
голч,
мкм
урт,
см
Өмнөговь
Булган
75.0 676.7
ухна
эм ямаа
55-58
38-40
800
640
18-21
19-23
7-8
8-9
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН150 151
Ноосны чиглэлийн болон түүний эрлийз ямаа
Өнжүүл үржлийн хэсэг
Малзүйч Д.Банзрагч нар нутгийн ямааг
ноосны цэвэр үүлдрээр эрлийзжүүлж,
тохиромжтой хэвшлийг “өөр дотор нь”
үржүүлсний үр дүнд 1982 онд үржлийн хэсгээр
батлагдсан. Түүнийг Төв аймгийн Баян-
Өнжүүл, Бүрэн суманд голлон үржүүлж, хил
залгаа сумын нутгийн ямааг сайжруулахад
ашигладаг.
Ямааны аж ахуйн бүтээгдэхүүний үйлвэрлэл
2018 оны байдлаар ямааны аж ахуйгаас үйлдвэрлэсэн нийт махны 16.2% буюу
83.6 мянган тонн мах, нийт сүүний 16.6% буюу 149.8 сая литр сүү, арьс, ширний 35.8%
буюу 6.2 сая ямааны арьс, 10.9 мянган тонн ноолуур үйлдвэрлэсэн байна.
Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, (биет хэмжээгээр)
Бүтээгдэхүүний төрөл 2014 2015 2016 2017 2018
Мах, нядалгааны жингээр,
мянган тонн
291.7 448.3 400.0 426.1 515.2
Үүнээс ямааны мах 60.5 86.3 76.9 80.8 83.6
Сүү, сая литр 765.4 874.4 891.5 919.5 902.4
Үүнээс ямааны сүү 156.0 172.6 173.6 175.2 149.8
Ямааны ноолуур 7 726.9 8857.5 9449.6 10 247.5 10 945.1
Арьс, шир, мянган ширхэг 10 217.9 15 192.9 14 001.2 14 523.4 17 361.5
Үүнээс ямааны арьс 4 323.5 6 170.3 5 763.8 5 850.6 6 220.7
Ямааны ноолуурын үйлвэрлэл. Ямаан сүргийн тооны өсөлт нэг талаар ноолуур,
сүү, мах, арьс бэлтгэл нэмэгдэх нөхцөл бүрдүүлж байгаа боловч нөгөөтэйгүүр таван
хошуу малын зохистой харьцаа алдагдаж, бэлчээр доройтон талхлагдах улмаар
цөлжилтийг хурдасгах нэг хүчин зүйл болж байна. Ямааны тооны өсөлтийг дагаж
ноолуурын нийлүүлэлт 1990 оноос 2005 онд 2 дахин нэмэгдэж 3647 тн, 2010 онд
6259,1 тн, 2015 онд 7700 тн, 2018 онд 9500 тн ноолуур бэлтгэсэн байна.
Зураг. Ямааны ноолуурын үйлдвэрлэлийн өсөлт
Ямааг бусад малтай харьцуулахад тэжээл идэх, бэлчээрт идэшлэх байдлаараа
нэлээд ялгаатай. Энэ нь түүний бие махбодын бүтэц, үйл ажиллагаа, биологи
онцлогтой шууд холбоотой. Ямаа түргэн шалмаг хөдөлгөөнтэй, нарийн хошуутай,
уруулын хөдөлгөөн сайтай, ургамлын цэцэг, навч, нахиа зэргийг явдал дундаа сорчлон
иддэг, өвс, ургамал, тэжээлийн зүйлсийг идэж шингээх чадвараар давуу мал юм. Ямаа
идэшлэлтийн үедээ уураглаг ийлдэс маягийн шүлс ялгаруулдаг нь идэмж муутай
эфирийн тостой ургамлууд ялангуяа танин зэрэг бодисын үйлчлэлийг саармагжуулах
замаар идэмжийг дээшлүүлдэг болохыг судлаачид тэмдэглэжээ.
Үүнээс гадна бэлчээрт үзүүлэх сөрөг нөлөө ихтэйг Ч.Оюунцэцэг (2003) нарийн
судалж дүгнэлт, зөвлөмж гаргасан. Хялгана-хазаар-алаг өвст бэлчээрт зун (YI/27),
намар (X/27) арван ямааг 56 хавтгай дөрвөлжин метр талбайд 10 цаг бэлчээхэд нийт
ургацын 84,9-89,3 %-ийг идэж, бэлчээр ашиглалтын илтгэлцүүр хониныхоос зун 26,9
%, намар 34,0 % тус тус илүү, ургамлын нөмрөгт үзүүлэх сөрөг нөлөөлөл нь YI сарынх
намрынхаас 2,5-3.0 дахин их байв.
Харин хонь, ямааг адил тоотойгоор бэлчээсэн хувилбарт ашиглалт 12 %-иар
буурч, хөрс ургамалд үзүүлэх нөлөө багассан, энэ нь бэлчээрийн даац, малын
бүтцийг зөв барьж чадсан нөхцөлд ямаа бэлчээрт сөргөөр нөлөөлөх нь бага байдгийг
харуулжээ.
Ямаа ургамлын үржлийн ба ургал эрхтэнг сорчлон идэхээс гадна сэргэн ургалтын
үед хөрсийг малтаж ургамлын үндсийг сугалан иддэгээс ургамал бүрэн үхэж, хөрс
эвдрэх аюул учирдгийг судлаач анхааруулсан байдаг.
Иймд ямааны тоо толгойн өсөлт, малын бүтцийг онцгой анхаарч, сүргийн тоог
нэмэгдүүлэхэд бус чанарыг сайжруулах талаар оновчтой бодлого, зохицуулалт, үйл
ажиллагааг байнга явуулах шаардлагатай болжээ.
Буянт малаа буруутган шүүмжлэх нь гол бус, харин мал сүргийн эзэн - хүнээс
л бүх зүйл шалтгаалж байгааг ухаарч, ямаан сүргийг өсгөн үржүүлэх ажлыг ойрын
болон хэтийн бодлого, төлөвлөгөөтэй, мэргэжлийн удирдлага, хяналттайгаар
хэрэгжүүлэх нь зүйд нийцнэ.
Цөм сүргийг
үржүүлж буй
газар
Тоо ба үүлдэрлэг
байдал (мян.тол) Нас,
хүйс
Намрын
жин, кг
Ноолуурын чанар
цэвэр сайжирсан
гарц,
г
голч,
мкм
урт,
см
Төв Баян-
Өнжүүл
2.7 5.5
ухна
эм ямаа
47-54
38-40
1200
1100
14-16
14-15 Ноолуур үйлдвэрлэл, мян.тн
Бод малын бар код
бүхий ээмэг
Ноолуур үйлдвэрлэл, мян.тн
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА152
Ном зохиолд тэмдэглэснээр Грекийн эзгүй хээр тал, нүцгэн уул бол ямаа
цөлжүүлсний хор уршиг, Мадагаскарын өтгөн ой, Ливан, Мароккогийн хуш мод, Ариун
Елений арлын үнэт хар модыг бараг цөлөмсөн гэм буруутан нь ямаа, Сахарын цөл
үржил шимгүй болсон нь ч бас ямаатай холбоотой гэжээ.
Манай туршлагатай малчид хэзээнээс нааш “ямаагаар малжиж, ямаагаар малаа
бардаг” гэж сургасны учрыг тунгаан бодоход илүүдэхгүй.
Сүүлийн жилүүдэд ямаа өсгөн үржүүлж байгаа малчид, аж ахуйн нэгж ноолуурын
гарц арвинтайг харгалзан сүрэгт эр ямааны эзлэх хувийг зохистой хэмжээнээс
хэтрүүлэн нэмэгдүүлж, нас ахиж ноолуурын чанар буурах хүртэл нь ашиглаж
байгаагаас шалтгаалан бэлтгэлийн ноолуурын чанарт сөргөөр нөлөөлж байгааг эрдэм
шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллагууд нотлон шүүмжлэх болов.
Махан ашиг шим бүрэлдэх зүй тогтол, ноолуурын гарц, чанарын талаар явуулсан
судалгаанаас үзэхэд манай орны нөхцөлд нутгийн үүлдрийн эр ямааг 4 удаа
ноолуурыг нь ашиглаад 4,5 настайд маханд борлуулж болох юм. Дөрвөн наснаас
цааш ихэвчлэн ноолуур бүдүүсч, гарц багасах, махны чанар буурахад хүрдэг. Сүрэгт
эр ямаа хэт ихэсвэл ноолуурын чанар буурдаг, хөгшрөх тусам арьсны чанар мууддаг
нь тогтоогдсон, үүний зэрэгцээ бэлчээрт хэрхэн нөлөөлөх, маллагааны зардал хэр
зэрэг шаардагдахыг тооцож үзэх хэрэгтэй.
Ямааны ноолуурын чанарын гол үзүүлэлт бол ширхэгийн голч, урт байдаг. Монгол
ямааг бие даасан үүлдэр, омгоор батлуулах үед буюу 1990, 1996 онд тохиромжтой
хэвшлийн ямааны ноолуурын голч 13–15 мкм байсан бол сүүлийн үеийн судалгаагаар
ихэнх үүлдэр, омгийн ямааны дундаж голч 15–17 мкм болж бүдүүссэн байна. Энэ бол
сүрэгт явуулах үржил–селекцийн ажил үгүйлэгдэж байгаатай шууд холбоотой.
Цаашид монгол үүлдэр, омгийн ямаанд ангилалт явуулах, үржлийн хээлтүүлэгч
сонгох, тохируулан сонголт хийх замаар тэсвэрт чанар, бэлчээрээр таргалах чадвар,
махлаг шинж зэрэг аж ахуй–биологийн ашигтай шинж чанарыг алдагдуулахгүйгээр,
ноолуурын чанарыг хэвээр хадгалах үржил селекцийн ажлыг орчин үеийн удам зүйн
шинжлэх ухааны үндэстэй хөтлөн явуулах нь гол зорилт болж байна.	
Тохиромжтой хэвшлийн шаардлага бүрэн хангасан ноолуурын чиглэлийн үүлдэр,
үүлдрийн хэсэг, омог, хэвшлийн ямааны үржлийн цөм сүргийг стандартын дагуу
бүрдүүлж, түүнээс үр төлийн чанараар баталгаажсан өндөр ашиг шимтэй ухна
бойжуулан, экологийн тохирох бүс нутгийн ямааны үндсэн сайжруулагчаар ашиглах
ажлыг улсын мал үржлийн байгууллагын дэмжлэг туслалцаа, хяналттайгаар бүрэн
шийдвэрлэх шаардлагатай байна.
Мал сүргийнхээ эрүүл мэндийг хамгаалж, ашиг шимийн гарц чанарыг тасралтгүй
нэмэгдүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээ болон
үндэсний үйлдвэрүүдийг хангах асуудалд төв, орон нутгийн төр, засаг, мэргэжлийн
байгууллагууд байнга анхаарч удирдлага зохион байгуулалт, эдийн засаг, санхүүгийн
болон мэргэжил арга зүйн нэгдсэн арга хэмжээ авч, дэмжлэг туслалцаатай үзүүлснээр
зохистой шийдвэрлэж чадна.
Манай улс 1953 онд малын чанар сайжруулах үржлийн ажилд малын нөхөн
үржихүйн биотехнологийн хамгийн хямд, оновчтой, хялбар аргын нэг болсон зохиомол
хээлтүүлгийн үйлчилгээг анхлан нэвтрүүлж, 1958 онд “Малын зохиомол хээлтүүлгийн
төв станц”-ийг байгуулсанаар одоогийн Малын удмын сангийн үндэсний төвийн суурь
тавигдсан билээ. 1980-1990-ээд оны үед эрчимжсэн мал аж ахуй бүхий бүс нутгуудад
зохиомол хээлтүүлгийн өргөн цар хүрээг хамарсан ажил, үйлчилгээ явуулж чадаж
байсан тэр түвшинд хүргэхэд малын генийн санг бүрдүүлэх, арвижуулах, мал үржлийн
дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, үр үйлдвэрлэлийг технологийн түвшинд
явуулахад дараах арга технологиудыг ашиглаж байна.
МАЛЫН НӨХӨН ҮРЖИХҮЙГ ЖОЛООДОХ
Зохиомол хээлтүүлэг
Шилмэл эцэг малын үрээр олон тооны мал хээлтүүлэн малын чанарыг богино
хугацаанд сайжруулах шинжлэх ухааны дэвшилтэт арга юм. Зохиомол хээлтүүлгийн
арга нь дараах давуу талуудтай.
⌘	 Шилмэл эцэг малын удмын үнэт чанарыг богино хугацаанд ашиглаж олон тооны
өндөр ашиг шимтэй төл хүлээн авах боломжийг бүрдүүлдэг.
⌘	 Дур зоргын хээлтүүлэгт хамгийн ихдээ нэг бухаар 15-20 үнээ хээлтүүлэх боломжтой
бол зохиомол хээлтүүлэгт ашиглах шилмэл нэг бухнаас 100 мянга хүртэлх тугал
авах боломжтой.
⌘	 Шилмэл хээлтүүлэгчийг эрүүл мэндийн бүрэн үзлэгт оруулж, эрүүл гэдэг нь
батлагдсан хээлтүүлэгчээс ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан үрийг
авч ашигладгаас гадна зохиомол хээлтүүлгийн багаж хэрэгсэл болон нэг удаагийн
хэрэглээний цэвэр бээлий, гуурс зэргийг ашиглана.
Зураг. Гүн хөлдөөсөн үрээр Зохиомол хээлтүүлэг хийх үйл явц
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД ҮРЖИХҮЙН
БИОТЕХНИКИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ НЬ
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД ҮРЖИХҮЙН БИОТЕХНИКИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ НЬ154 155
Хуц, ухнаас үр авч шингэлсэн үрээр хээлтүүлэг хийх арга
Үр үнэлэх, шингэлэх, хадгалах. Зохиомол хээлтүүлгийн үед шууд ашиглах ба
шингэлж хадгалах зориулалттай цэвэр үрийн хөдөлгөөний идэвхи 0.8 баллаас дээш
үнэлэгдсэн, 1 мл үрэнд 2 тэрбумаас доошгүй эр эс агуулагдсан байх ёстой. Хадгалах
үрийг ус 50 мл, цитратнатри 1.4 г, глюкоз 0.4 г, өндөгний шар 10 г, стрептоцит нэмсэн
орчинд шингэлнэ. Хуцны үрийг 1:1, 1:3 харьцаагаар шингэлж нэг тун үрэнд 80-100 сая
эр эс байхаар тооцно.
Үрийг шингэлсний дараа 5-8 мл хэмжээтэй жижиг шилэнд савлаж сайтар таглан
пролон материалаар гадуур нь ороож нийлэг уутанд хийж гэсгэлэндүү мөстэй хоолны
термо-саванд хийж хадгална.
Хуцны үрийг +2-+4 хэм хүртэл бууруулахын тулд хөргөлтийн дараах горимыг
баримтлана.
Үр авсан хугацаа, мин
Хөргөж байгаа үрийн
температур, 0
С
0
20
60
120
180
35-36
18-22
13-20
5-10
3-5
Царцааж хадгалсан үрийг 24 цагийн дотор ороотой хээлтэгчийг үрлэж ашиглах
ба үрийн идэвхи 0.7 баллаас доошгүй байвал зохино. +20 хэмд хадгалсан үрийг 40-
42 хэмийн дулаанд бүлээсгэж идэвхи хөдөлгөөнийг бүрэн сэргээж микроскопоор
тусгай халаагч тавиур ашиглан хадгалсан үрнээс бодисын шилэн дээр нэг дусал,
натри хлорын 1%-ийн уусмал нэг дусал зэрэгцүүлэн тавьж бүрхүүл шил дээр дарж
дуслуудын уулзвар дээр үнэлгээ хийнэ.
Үрлэх үрийн тун, үнэлгээ. Зохиомлоор хээлтүүлэхэд нэг удаа үрлэх тун цэвэр үр
бол 0.05 мл, шингэлж хадгалсан үр бол 0.25, 0.5 мл, үрийн хөдөлгөөний идэвхи 0.7
баллаас доошгүй байна.
Үрлэх аргууд. Хонийг мэс заслын болон мэс заслын бус 2 аргаар зохиолмоор
хээлтүүлэнэ. Дурангийн арга буюу мэс заслын аргаар хээлтүүлэг хийхэд өндгөн эс
гадагшилсан савны эвэр талд буюу саванд эсвэл савны хүзүүвчинд гэсэн аргууд
хэрэглэгдэнэ.
Мэс заслын бус аргад манай оронд түгээмэл хэрэглэгддэг үтрээнд толь тавьж
үрлэгч шприцээр эсвэл үрлэгч шприц-катетераар үрлэх арга багтана. Энэ аргаар хонь,
ямааг үрлэхэд зогсоол, үтрээний толь, шприц-катетер, тампон, ариутгах бодисуудыг
бэлтгэнэ.
Үрлэгээ хийхийн өмнө үтрээний толь, үрлэгч шприц-катетерыг цэвэрлэж ариутгана.
Шприц-катетер бол 1 мл, хагас автомат шприц бол 2 мл үрийн багтаамжтай, үрийн
тунг 0.05 мл хэмжээгээр тохируулах тусгай тохируулагчтай байдаг өөрөөр хэлбэл нэг
удаа бариулаас дарахад үрлэх ажиллагаа дуусахаар тохируулсан байна. Хээлтэгчийн
үтрээнд толийг шургуулж умайн хүзүүвчийг олж шприцийн үзүүрийг савны хүзүүвчинд
1-2 см гүн оруулан аажмаар үрийг шахна. Үрлэсэн хээлтэгчийн хувийн дугаар,
ангийг бүртгэж биен дээр нь тусгай тэмдгээр будна. Нэг цэнэглэсэн шприцээр 20-40
хонийг үрлэх бололцоотой тул 65 хэмийн спиртийн тампоноор ариутган физиологийн
уусмалаар (0.9%) зайлах замаар дараагийн хонио үрлэнэ.
Хүйс жолоодсон үрээр хээлтүүлэг хийх арга
Махны үхрийн аж ахуй эрхэлдэг фермерүүдийн эр тугал олонтой байхыг хүсдэг,
учир нь эр мал нь эмийгээ бодвол илүү биерхүү, жин их татдаг, өсвөр насанд нь маханд
борлуулбал тэжээлийн төлц сайтай, бордолт сайн авдаг, махан ашиг шим сайтай харин
сүүний үхрийн аж ахуй эрхлэгч нь олон охин тугалтай байж тэдгээрийгээ гунж, үнээ
болгон тугаллуулж сүргийн нөхөн үйлдвэрлэлийг эрчимтэй явуулах, их сүү үйлдвэрлэн
борлуулж орлого ашгаа нэмэгдүүлэх сонирхолтой байдаг. Ийм учраас үрийн болон
хөврөл үрийн хүйсийг ялган тодорхойлох хэрэгцээ, шаардлага гарч ирсэн. Бүх амьд
бодгалийн хөгжил түүний удамшлын материал болох ДНХ-ээр програмчлагдсан байдаг.
ДНХ нь хромосом гэж нэрлэгдэх урт утаслаг хэлхээнд багцлагдан оршино. Амьд бие
махбодын цусны улаан эсээс бөөм өөрийн хромосомын иж бүрдэлтэй байх бөгөөд
хүн-23, адуу-32, үхэр-30, хонь-27, ямаа-30 улаан буудай-21 тооны хос хромосомтой.
Хос хромосомуудын нэг хос нь тухайн амьд организмын хүйсийг тодорхойлогч бэлгийн
хос хромосом байх ба бусад нь ижил ижлээр хослох аутосомууд юм. Эмэгчин амьтны
бэлгийн хромосом XX гэсэн хос байдаг бол эрэгчнийх XУ гэсэн хос байна. Үр тогтсон
өндгөн эсэнд эцгийн үр, эхийн өндгөн эсийн аутосом хромосомууд нэг нэгээр салж
очин ижлээ олоод ургийн аутосомуудыг бүрдүүлдэг. Бэлгийн хос хромосом ч мөн салж
ургийн хүйсийг тодорхойлох хосоо олж нэгддэг. Эцгийн бэлгийн Х эсвэл У хромосом
эхийн бэлгийн Х хромосомтой нэгдэн ХХ гэсэн хосыг үүсгэсэн үү эсвэл ХУ хосыг
үүсгэсэн үү гэдгээс хамааран ургийн хүйс тодорхойлогдоно. Хэрэв ХХ бол эм, ХУ бол
эр хүйстэй байна.
Зураг. Хүйс жолоодсон үрээр хээлтүүлэг хийх үйл явц
Зураг. Шулуун гэдэсээр ЭХО Аппарат ашиглан уутанцарын
хэмжээг тодорхойлж байна
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД ҮРЖИХҮЙН БИОТЕХНИКИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ НЬ156 157
Хөврөл шилжүүлэн суулгах арга
Өндөр ашиг шимт донор малаас бэлтгэсэн үр тогтсон эвсэл эсийг хөврөл гэнэ.
Удам зүйн хувьд бусдаас давамгайлсан үржлийн үнэт чанар бүхий хээлтэгчээс
олон тооны үр төл авах бололцоог бүрдүүлэхийн тулд донорын нөхөн үржихүйн дотоод
шүүрэлд зохицуулалт хийх замаар суперовуляци буюу олон тооны өндгөн эсийг нэг
дор гадагшлуулах арга ашигладаг.
Малын төрлөөс хамааран хөврөлийг донор хээлтүүлэгчээс мэс заслын, мэс заслын
бус гэсэн хоёр аргын аль нэгийг нь ашиглан зайлан авч тухайн донороос арай доогуур
генетик чадавхтай хээлтэгч буюу тээгчид суулгадаг.
Үнээ, гүүнээс хөврөлийг зайлж авахад мэс заслын бус аргыг хэрэглэх илүү
тохиромжтой харин хонь, ямаа, гахайгаас мэс заслын аргаар зайлж авдаг.
Зураг. Өндгөвчинд шар бием үүссэн байдал
Зураг. Өндгөн эс дамжуулах хоолойноос хөврөл угааж буй байдал
Үр үйлдвэрлэлийн лаборатори
Монгол улсын хэмжээнд анх удаа Герман улсын Minitube-ийн олон улсын жишигт
нийцсэн иж бүрэн тоноглолтой лабораторийн тоног төхөөрөмжийг нөхөн үржихүй
биотехнологийн чиглэлээр ашиглан, гойд ашиг шимт хээлтүүлэгч малаас үржүүлгийн
бүтээгдэхүүнийг технологийн дагуу эрүүл, ахуй стандартын шаардлага хангасан тусгай
орчинд үр үйлдвэрлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.
Зураг. Үр үйлдвэрлэлийн лаборатори
Үндэсний генийн сан
Малын үндэсний генийн сан гэдэг нь Монгол малын генийг төрөл, зүйлийн хувьд
хувиран өөрчлөгдөх, доройтох, мөхөхөөс сэргийлэн үржүүлгийн бүтээгдэхүүний дээж,
сорьц, үр, хөврөл үйлдвэрлэх болон гадаадаас өндөр ашиг шимт малын үржүүлгийн
бүтээгдэхүүнийг авах замаар генийн санг бүрдүүлэн арвижуулан үржүүлэгт ашиглана.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД ҮРЖИХҮЙН БИОТЕХНИКИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ НЬ158 159
Малын удмын сангийн үндэсний төвийн генийн санд хадгалагдаж
буй гүн хөлдөөсөн үрийн тоо
№ Малын төрөл Үүлдрийн тоо, ш Үрийн хэмжээ, тун
1 Ямаа 4 915
2 Хонь 14 22371
3 Үхэр 9 41440
Нийт 64726
Малын удмын сангийн үндэсний төвд хадгалагдаж буй гадаадын улс орноос
оруулж ирсэн өндөр ашиг шимт үүлдрийн малын үрийн мэдээлэл.
⌘	 Өндөр ашиг шимт үхрийн 7 үүлдрийн 41,0 мянган тун гүн хөлдөөсөн үр,
⌘	 Импортоор ирсэн өндөр ашиг шимт хонины 4 үүлдрийн 800 тун гүн хөлдөөсөн үр,
⌘	 Импортоор ирсэн өндөр ашиг шимт ямааны 2 үүлдрийн 585 тун гүн хөлдөөсөн үр
тус тус хадгалагдаж байна.
Герефорд Симменталь
Алатау Лимузин
Ангус Хар тарлан
Меринос Дорсет
Суффолк Эдильбай
Альпин Заанен
ЦӨМ СҮРЭГ БҮРДҮҮЛЖ, ҮРЖЛИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
Малын генетик нөөцийн тухай хуульд зааснаар тухайн үүлдэр, омгоос ашиг шимийн
хэмжээ, чанараар давуу хэсгийг сонгон үржүүлж байгаа сүрэг малыг цөм сүрэг гэнэ.
Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Орон нутгийн цөм сүргийн салбар
нэгжүүд нь Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь,
Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Хэнтий зэрэг 11 аймагт тухайн бүс нутагт дасан зохицсон
үүлдэр омгоос ашиг шимийн хэмжээ, чанараар давуу хэсгийг сонгон үржүүлж цөм
сүрэг бүрдүүлэн ажиллаж байна.
Цөм сүргийн салбар нэгжийн гол зорилго нь Монгол улсад баталгаажсан үүлдэр
омгийн малыг уугуул орчинд нь хадгалах хамгаалах сайжруулах түүгээр дамжуулан
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД ҮРЖИХҮЙН БИОТЕХНИКИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ НЬ160 161
үр дүнд улс, аймаг, сумын түвшинд цахим мэдээллийн сүлжээ, нэгдсэн тогтолцоо бий
болсон байна.
Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан. Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн
сангийн програм хангамжийг 2011 оноос эхлэн улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа
бөгөөд 22 аймаг нийслэл 334 сум дүүрэг холбогддог. Малын үндэсний бүртгэл
мэдээллийн програм нь оффлайн болон онлайн програм хангамж юм. Энэ програм
хангамжийг нэвтрүүлснээр Монгол улсын нийт малын мэдээлэл, тэдгээрийн ялган
тэмдэглэгээ, ашиг шимийн гарц, бэлчээр тэжээл, өвчлөл, урьдчилан сэргийлэлт, малын
хөдөлгөөн зэрэг олон төрлийн мэдээлэлийг авах боломжтой болсон. Малын бүртгэл
мэдээллийн програм хангамжийг 2011 оноос нэвтрүүлж өнөө хүртэл нийт 2500,0
мянган малын мэдээлэл бүртгэдсэн байна. Тус програм нь малыг ялган тэмдэглэх
бүртгэлжүүлэх мал аж ахуйн салбарт бүртгэл мэдээллийн системийг нэвтрүүлэхэд
чухал үр дүнгээ өгч байна. Одоогийн мэдээллийн сангийн бүтцийг зургаар харуулав.
2017 онд батлагдсан “Малын генетик нөөцийн тухай” хуульд малыг бүртгэх
мэдээллийн сан бүрдүүлэх талаар олон зүйл заалт орсон нь мал ялган тэмдэглэх,
бүртгэх цахим сан бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгосон. Тус хуулийн 5.1-д
малын генетик нөөцийн бүртгэлийн хэлбэрүүдийг тодорхойлж өгсөн. Үүнд:
⌘	 Малын бүртгэл,
⌘	 Үржүүлгийн бүтээгдэхүүний бүртгэл,
⌘	 Малын удам зүйн үнэлгээний бүртгэл,
⌘	 Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэл.
Малыг үл давтагдах хувийн дугаараар ялган тэмдэглэж, бүртгэнэ.	
Малынбүртгэлд-малүржүүлэгчэтгээдийннэр,хаяг,улсынбүртгэлийндугаар,малын
байршил, төрөл, удам гарваль, нас, хүйс, үүлдэрлэг байдал, өсөлт, хөгжилт, сүргийн
нөхөн үйлдвэрлэл, ашиг шимийн гарц, чанар, эрүүл мэндийн үзүүлэлт, маллагааны
арга хэлбэр, шилжилт хөдөлгөөн, шаардлагатай бусад мэдээллийг хамааруулна.
Малчин дэмжлэг урамшуулалд хамрагдах, малаа даатгалд хамруулах, барьцаалж
зээл авах, худалдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд малын бүртгэлийг үндэслэнэ.
тухайн орон нутгийн малчид мал бүхий иргэдийг сайн чанарын хээлтэгч, хээлтүүлэгч
малаар хангах орон нутгийн малыг сайжруулах зорилгоор ажиллаж байна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
1.	 Цөм сүргийн аж ахуйн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох чиглэлээр
асуудлуудыг боловсруулан шийдвэрлүүлэх
2.	 Цөм сүргийн аж ахуйдын малд нэгдсэн үзлэг, ангилалтыг зохион байгуулан,
үржлийн хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэн ажиллах
3.	 Цөм сүргийн аж ахуйг чадавхижуулах, үйл ажиллагааг нь бэхжүүлэх чиглэлээр
гадаадын төслийн байгуулагуудад санал тавьж, хамтран ажиллах
4.	 Цөм сүргийн аж ахуйд үржүүлж буй баталгаажсан үүлдэр, омог, хэвшлийн
малаас стандартын шаардлага хангаж, жишигт тэнцсэн хээлтэгч, хээлтүүлэгч
малыг бойжуулан бүс, нутгийн хэрэгцээнд нийлүүлэх ажлыг үржлийн стратеги
төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх.
Биотехнологийн дэвшилтэд аргыг ашиглан малын чанараа богино хугацаанд
сайжруулахыг хүссэн малчин, фермер эрхлэгч та дархан-уул аймгийн хонгор
суманд байрлах ХХААХҮЯамны харьяа малын удмын сангийн үндэсний төвд
хандан мэдээлэл, үйлчилгээн авах боломжтой. Холбоо барих утас: 99114354,
99130526, 88061412
МАЛЫН ЦАХИМ БҮРТГЭЛ
	 Монголчууд эрт дээр үеэс тамга тэмдэг хийж малаа тамгалж, тэмдэглэж
ирсэн түүхэн уламжлалтай. Одоо ч ач холбогдолоо алдаагүй, малчид өөрийнхөө
өв уламжлаж ирсэн им тэмдэгээ ашигласаар байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн
засгийн үед мал бүрт тусгай дугаар бүхий төмөр ээмэг зүүдэг, улсын үржлийн аж ахуй,
фермийн 10000 хээлтэгч тутамд нэг үржлийн тоо бүртгэгч ажиллуулж байсан нь малыг
бүртгэл хяналтад авах, бүртгэлээр дамжуулан малын тоо, чанар, ашиг шим, эрүүл
мэнд үржлийн болон мал эмнэлгийн арга хэмжээний үр дүнг тооцох, авч хэрэгжүүлэх
арга хэмжээг төлөвлөхөд ашиглаж байв.
“Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль, “Мал хулгайлах гэмт
хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” тухай хууль, Монгол улсын Их хурлын 2010
оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Малыг бүртгэх,
мэдээллийн нэгдсэн бүрдүүлэх журам” зэрэг эрх зүйн баримт бичгийн хүрээнд малыг
хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний
гарал, үүсэл эрүүл мэндийг тодорхойлох, бүртгэх, хяналт тавих тогтолцоог бий болгох,
олон улсын жишигт нийцүүлэх зорилтуудыг тавьж хэрэгжүүлэх ажил хийгдэж ХХААХҮ-
ийн Сайдын 2011 оны А/120 тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Мал эмнэлэг, үржлийн газрын бүтцэд Малын бүртгэл мэдээллийн алба бий болгон
ажиллуулснаар үндэсний хэмжээнд малыг ялган тэмдэглэх, бүртгэх, мэдээллийн
нэгдсэн сан, сүлжээ бий болгох ажлыг эхлүүлсэн түүхтэй.
Энэ арга хэмжээний хүрээнд 2011 оноос мал бүртгэлжүүлэхэд шаардлагатай
техник хэрэгсэл, компьютер тоног төхөөрөмжөөр хангах, программ хангамжийг бий
болгох, нэвтрүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, гарын авлага, зөвлөмж,
мэргэжил арга зүйн удирдлага, хангах зэрэг олон ажлыг нилээд эрчимтэй хийсэн. Үүний
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД ҮРЖИХҮЙН БИОТЕХНИКИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ НЬ162 163
Энэ хуулийн 5.1.1, 5.1.4-т заасан бүртгэлийг энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний
нэгж, малчин, мал бүхий этгээд, мал бүхий хуулийн этгээдтэй хамтран хийж, сум,
дүүргийн хөдөө аж ахуйн тасаг хариуцан энэ хуулийн 16.8-д заасан байгууллагад
тогтоосон хугацаанд хүргүүлнэ. гэх зэргээр малын бүртгэлийн асуудлыг бүрэн
хуульчилж өгсөн цахим системийш хөгжүүлэхэд асар их ач холбогдолтой болсон юм.
ХХААХҮ-ийн сайд, ҮСХ-ны даргын хамтарсан 2019 оны 08 сарын 13 ны өдрийн
А/254/А/114 дугаар тушаалаар “Малын генетик нөөцийн үндэсний бүртгэл мэдээллийн
нэгдсэн санг бүрдүүлэх, тайлагнах журам баталсан. Журмаар Монгол улсын малын
генетик нөөцийн үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, баяжуулах,
баталгаажуулах, дамжуулах, тайлагнах, нууцлал, хамгаалалыг мөрдөхтэй холбогдсон
харилцааг зохицуулсан байна.
Журамд зааснаар нэгдсэн сангийн мэдээлэл нь нийтэд зориулсан мэдээлэл,
байгууллагын нээлттэй мэдээлэл, итгэмжлэгдсэн дотоод мэдээлэл, нууц мэдээлэл
гэсэн ангилалтай байна.
Нийтэд зориулсан мэдээлэлд: аймаг, нийслэлийн нэгтгэсэн мэдээлэлд ямар
нэгэн хязгаарлалт хийгдээгүй, нууцлах шаардлагагүй, зөвшөөрөлгүй ашигласан
тохиолдолд байгууллагад ямар нэгэн хохирол учруулахгүй, хувилах, хадгалах,
дамжуулахад шаардлага тавихгүй мэдээлэл хамрах ба нийтэд зориулсан мэдээллийг
байгууллагын цахим хуудсанд байршуулах, байгууллагын нээлттэй мэдээлэлд зөвхөн
байгууллага дотроо ашиглах, ангилалын зэрэглэлээр хаягласан, хувилж, олшруулж,
тараахад хязгаарлалтгүй, гадны хандалтаас хамгаалагдсан мэдээлэл хамаарна.
Итгэмжлэгдсэн дотоод мэдээлэлд: хязгаарлагдмал эрхтэйгээр хандах,
хувилан хуулбарлахыг зөвшөөрсөн мэдээлэл хамаарна.
Нууц мэдээлэлд: гадны тандалт, халдалгаас хамгаалагдсан электрон хэлбэрээр
хадгалахаднууцүгтэйгээркодлогддогтусгайхаягтайзөвхөн,эрхбүхийалбантушаалтан
нууц үг ашиглан нэвтэрдэг, зөөврийн төхөөрөмжид хуулбарлах, хувилахыг хориглосон
мэдээлэл хамаардаг байна. Мэдээллийн нэгдсэн сан нь мэдээллийг оруулахаас гадна
бусад мэдээллийн сантай холбогдож мэдээлэл солилцох боломжтой байна.
ХХААХҮ-ийн сайдын тушаалаар 2019 онд “Малын бүртгэлийн журам”-ыг шинээр
батлаж, журмаар Монгол Улсад үржүүлж байгаа малыг ялган тэмдэглэх, малын генетик
нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, бүртгэлээр дамжуулан
мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарыг тодорхойлох,
баталгаажуулах, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар
заасан байна.
Малыг ялган тэмдэглэж бүртэлжүүлэх схем
Малын ялган тэмдэглэх хэрэгслэлийн захиалга өгөх ерөнхий загвар.
Малыг ялган тэмдэглэх хэрэгслийг захиалах, нийлүүлэх
Малыг ялган тэмдэглэх хэрэгслийн захиалгыг малчин, мал бүхий этгээд, хуулийн
этгээдээс сум, дүүргийн Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж болон
Хөдөө аж ахуйн тасаг хүлээн авч, нэгтгэлийг аймаг, нийслэлийн Мал үржлийн албанд
илгээх бөгөөд алба нь захиалгыг баталгаажуулан Малын генетик нөөцийн үндэсний
бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээнэ.
Орон нутгаас илгээсэн захиалгын дагуу ялган тэмдэглэх хэрэгсэлд бичигдэх
хувийн дугаарыг Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагаас олгож, баталгаажуулан үйлдвэрлэгчид хүргүүлнэ.
Малыг ялган тэмдэглэх ажлыг мал үржүүлэг, технологийн ажлын технологит
хугацаанд хийж гүйцэтгэнэ.
Малын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийн маягтыг хөтлөх
Малын бүртгэлийн гэрчилгээ, маягтыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн
Засгийн газрын гишүүн батална.
МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД ҮРЖИХҮЙН БИОТЕХНИКИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ НЬ164 165
Малын бүртгэл,мэдээллийн нэгдсэн сангаас “Малын бүртгэлийн гэрчилгээ”,
“Малын шилжилт, хөдөлгөөний тодорхойлолт”-ыг тус тус олгоно.
Үржлийн малын удам гарвалийн гэрчилгээг малын удам зүйн үнэлгээний цахим
системээс олгоно.
Үржүүлгийн бүтээгдэхүүнд удам гарваль, гарал үүслийн тодорхойлолтыг малын
үндэсний генийн санг хамгаалах, сайжруулах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний
байгууллагаас олгоно.
Мал өмчлөгч, малчин, мал бүхий иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргасан тохиолдолд
харьяаллын сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн мэдээллийн сангаас малын
бүртгэлтэй холбоотой гэрчилгээ, лавлагаа, тодорхойлолтыг өгнө.
Малд ялган тэмдэглэгээ хийж анхан шатны бүртгэл хөтөлсөн Мал үржүүлэг,
технологийн ажил, үйлчилгээний нэгжийн мэргэжилтэн нь малын бүртгэл хийсэн тухай
мэдээллийг харъяалах сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн мэдээллийн санд тухай
бүрт ажлын 5 хоногт багтаан ирүүлнэ.
Малын ялган тэмдэглэх хэрэгсэл, түүнийг хэрэглэх
Малыг ялган тэмдэглэх хэрэгсэлд малын төрөл, зүйлийн онцлогоос хамаарч
кодын систем бүхий ээмэг, радио долгионы давтамж бүхий чип, тэдгээрийг дагалдах
хэрэгслийг хамааруулж ойлгоно. Ялган тэмдэглэх хэрэгсэл нь Монгол Улсын холбогдох
хууль тогтоомж, журам, Олон Улсын ISO стандартын шаардлагыг хангасан байна.
Тариур чип	 вар код уншигч 	 бахь	 ээмэг
Малыг ялган тэмдэглэх чип нь тусгай зориулалтын био бүрхүүл бүхий ариутган
битүүмжилж, тариурт байршуулсан, ISO 11784, ISO 11785 стандартын шаардлагыг
хангасан FDX-B технологитой, радио долгионы давтамжийг ойроос болон холоос
мэдээлэх боломжтой байна. Чипийг мал, амьтаны биед тариурын тусламжтайгаар
арьсанд суулгаж дугаарыг уншигчаар уншуулж шалгана.
Малын ялган тэмдэглэх хэрэгсэлд улсын нэрийн товчилсон 2 үсэг буюу “MN”
хамгийн дээд эгнээнд, дараагийн эгнээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны
6 орон болон тухайн төрлийн малын хувийн дугаарыг заасан 6 орон нийт 12 оронтой
тоог энэхүү дарааллаар лазерын технологиор арилахааргүй бичиж, эдгээр дугаарыг
кодын системд шилжүүлэн хэвлэсэн байна.
Ээмэг нь уян хатан, гадны нөлөөнд тэсвэртэй, өндөр чанарын нийлэг хуванцар
материалаар хийгдсэн байх ба үйлдвэрлэгч нь материалын чанарыг холбогдох
мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулсан, дагалдах гэрчилгээтэй байна.
Ээмэг дэх тэмдэглэгээг лазер технологиор, арилахааргүй хэвлэх ба хэвлэмэл
тэмдэгт нь зураасан код унших тусгай төхөөрөмжөөр уншигддаг, код уншигч нь
ялган тэмдэглэх хэрэгсэлд бичигдсэн дугаарыг нэгдсэн программд хувирган унших,
дамжуулах чадвартай байна.
Ээмэг нь бог, бод малын гэсэн хоёр төрөл байх ба ээмэг нь дээр засаг захиргаа
бүс нутгийн код малын хувийн дугаар бичигдэнэ.
Монголд ашиглах малын ээмэгний хэмжээ, загвар, код
Зураг. Малын ээмэгний мэдээлэл
Малыг ялган тэмдэглэх, ээмэглэх тухай
Малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиаргааны төв байгууллагаас
батлагдсан журмын дагуу зөвшөөрөгдсөн ээмгийг ашиглана. Малыг зөв ээмэглэснээр
малын чихэнд ээмэг тогтвортой байж, ээмгэн дээрх тоо, цифрийг ашиглах тухайн малд
явуулах малын үржил-селекци, мал эмнэлгийн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх,
мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тогтоох боломжийг бий болгоно.
		
Зураг. Малыг ээмэглэх
Бод малын бар код бүхий ээмэгБог малын бар код бүхий ээмэг
166 МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА
Ээмэглэх үйл ажиллагааг дараах стандарт хэмжээсүүдийн дагуу хийнэ.
Зураг1. Энэ байршлыг буруу хэрэглэснээс шарх үүсэх, ээмэг хаягдах эрсдлийг
дагуулдаг.
Малыг ээмэглэх үйл ажиллагаа
⌘	 Малын чихны 3/2 хуваасны дээд хэсэгт цусны судаснаас зайдуу газарт
ээмэглэнэ.
⌘	 Ээмэгний эм хэсгийг чихний дотор талд , эр хэсгийг гадны талд байхаар
ээмгийг бахинд байршуулна.
⌘	 Ээмэгний эр хэсгийн бахьны зүүнд, эм хэсгийг бахьны ховилд бэхлэж малын
чихэнд нэг хэмийн хөдөлгөөнөөр дарж эр хэсгээр чихний мөгөөрсний хэсгийг
цоолж, эр, эм хэсгийг хооронд нь түгжих замаар хавчиж гүйцэтгэнэ.
⌘	 Ээмгийг чихэнд хэт лав оруулвал кодыг унших боломжгүй болдог.
Ээмгийг чихэнд зүүсний дараа эхлээд зүүн тийшээ 1 удаа, дараа нь баруун тийшээ
1 удаа эргүүлэх үйлдлийг хийнэ. Ингэснээр шарх үүсгэхээс сэргийлэх, шарх хурдан
эдгэрэх нөхцлийг бүрдүүлдэг. Зарим тохиолдолд зориулалтын эм цацаж болдог.
⌘	 Ээмэглэсний дараа шарх үүсэж байгаа эсэхэд хяналт тавих хэрэгтэй Зураг 2
Малыг ээмэглэх бахь.
Ээмэглэгч бахь нь энгийн болон цахим ээмгийг малын чихэнд зүүх олон талын үйл
ажиллагаатай байна.
Бар код уншигч төхөөрөмжийг
ашиглах.
Ээмэгний баркодыг уншигч
төхөөрөмж нь компьютерийн мэдээллийн
системд мэдээлэл дамжуулна. Бар
кодыг лазерийн гэрэлээр скайнердэх
үйлдэл хийхэд мэдээлэл автоматаар
удирдлагын системд хүргэгдэнэ.
Хэрэглэхэд маш хялбар, хурдтай,
мэдээлэл хайх, хадгалах, дамжуулах
боломжтой төхөөрөмж юм. Бар код унших
төхөөрөмжийг зурагт заасны дагуу 1, 2,
3, 4-р байрлалд налуу түвшинд барьж
товчлуурыг дарж ажиллуулна.
1.	
1.	 	Ү.Аварзэд, Т.Содной “Монголын нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн Мал аж
ахуй”, УБ. 2008
2.	 	Адуу судлал -50 жилд МААЭШХүрээлэн. Хамтын бүтээл. УБ. 2011
3.	 	Т.Балдан “Монгол үүлдрийн тэмээний зүсний тухай”, Тэмээ судлал-2. Тэмээ
судлалын төв. УБ. 1999
4.	 	Т.Балдан “Үржлийн тэмээ шинжихүй”, УБ. 2004
5.	 	Т.Балдан “Монгол тэмээнд явуулах үржлийн ажлын онол практик үйлдэл”, УБ.
2005
6.	 	Д.Больхорлоо “Монгол үүлдрийн мал сонгон үржүүлэх асуудалд”, УБ. 1983
7.	 	Д.Буянхишиг “Монгол тэмээний бэлчээрлэх горим, тэжээллэх онцлог”, Тэмээ
судлал-1. УБ. 1999
8.	 	Г.Галбадрах “Мал сүргийн байршил, чиглэл” бүтээлийн эмхэтгэл, 1959, УБ
9.	 	З.Гонгоржав, “Монголчуудын мэрдэм ухааны уламжлал”, 1994
10.		Д.Даваа “Эрдэнэт хүлэгчийн далд товчоон”, УБ” 2014
11.	 	Ц.Даваажамц “Говийн мал аж ахуйд таана, хөмүүлээр тэжээл бэлтгэх тухай”,
1978, УБ
12.		М.Даш “Монгол орны бэлчээрийн мал маллагааны арга туршлага”, УБ. 1976
13.		Ё.Доржбат “Залаажинст-Эдрэн үүлдрийн ямаа”, УБ. 2015.
14.		С.Дугаржав “Хозяйственно-полезные качества халхингольского скота методы
его улучшения” (Автореферат), 1975.
15.		G.Deeshin, “Surveying the structural and functional changes in the livestock
breeding system in Mongolia”. Summary of PhD thesis, 2012
16.		С.Жамбалдорж “Морин эрдэнэ”, УБ. 1996
17.		С.Жамбалдорж “Тэмээ тэнгэрийн амьтан”, УБ. 1997
18.		Ч.Жачин “Мэргэн ардын үг”, УБ.1988.
19.		Жереми Свифт, Б.Эрдэнэбаатар, “Хот айл - албан бус нэгж болох тухай”, ПАЛД
төсөл, Хөгжил судлалын хүрээлэн, 2001.
20.		Р.Индра, Н.Сүхээ “Монгол тэмээ”, УБ. 2012
21.		Б.Лувсан “Тэмээн сүрэгт зохиох үржлийн ажил”, УБ. 1986
22.		Б.Лувсан “Монгол тэмээ товчоон”, УБ.
23.		Х.Лувсанбалдан “Хүлгийн шинж”, УБ. 1989
24.		Ж.Лувсандорж “Малчны эрдэм”, УБ. 1986.
25.		МААЭШХ “Ямаа судлал 50 жилд”. УБ. 2011
26.		Б.Минжигдорж “Хонины аж ахуйн селекцийн үндсэн асуудал”, 1980.
27.		“Монголын бэлчээрийн мал аж ахуй” 20 боть цуврал, 1-20 дэвтэр, УБ, 2008
28.		Монгол үүлдрийн үхэр тодорхойлолт (Хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний
үйлдвэрийн яам). Улаанбаатар 1990.
29.		Н.Надмид, Ё.Доржбат “Ямааны аж ахуй”, УБ. 2018
30.		Нэргүй нар “Монгол малчны судар оршвой”, УБ. 2004
ЭШ ТАТСАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ
168 169МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГАМАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА
31.		Ж.Самбуу “Мал аж ахуй дээрээ яаж ажиллах тухай сануулга сургаал” /монгол
бичгээр/ УБ, 1945.
32.		Ж.Самбуу “Мал аж ахуй дээрээ яаж ажиллах тухай ардад өгөх сануулга
сургаал”, 1944.
33.		Ж.Самбуу “Мал аж ахуйдаа яаж ажиллах тухай ардад өгөх сануулга, сургаал”,
УБ.1987.
34.		Ж.Самбуу,”Малчидад өгөх зөвлөгөө”, УБ. 1956
35.		Д.Самданжамц, Т.Сайполда, “Монгол адуу”-YII боть УБ. 2011
36.		Д.Самданжамц, “Монгол адууны уяа заслын онолын үндэс”, УБ. 2009
37.		Д.Самданжамц “Монгол адуу ангилах заавар”, УБ. 2011
38.		Д.Самданжамц бусад “Монгол адууны үүлдрийн тодорхойлолт”, УБ. 2011
39.		Д.Самданжамц, Г.Бадамханд, Ё.Доржбат “Адууны аж ахуйн дадлага”, УБ. 2010
40.		Ж.Саруулбуян, Д.Даваасамбуу “Монгол адууны тамганы ойллого”, УБ. 2008
41.		Х.Самдилдэндэв “Малчин ардын зан үйлийн уламжлал”, УБ. 1985
42.		Н.Сүхээ “Мах-өөх-ноосны чиглэлийн Торгууд үүлдрийн хэсгийн хониныаж ахуй
биологийн зарим онцлог”, 1994.
43.		ТО ВАН (Тогтохтөр) “Хэбэй вангийн аж төрхүйг засан сургаал болой”,
(Төмөртогоогийн бэлтэгсэн) 1990.
44.		Ж.Тогтох, Научное обоснование пастбищного содержания и кормления овец в
условиях Монголии, автореферат, 1996, УБ
45.		М.Төмөржав, Н.Эрдэнэцогт “Монголын нүүдэлчин”, УБ. 1999
46.		М.Òºìºðæàâ “Áýë÷ýýðèéí ìîíãîë ìàë”, УБ.2005.
47.		М.Төмөржав “Монгол малчны эрдэм ухааны дээж оршвой”, УБ. 2017
48.		Г.Төмөрхадуур “Монгол малын түүхэн хувь заяа”, УБ. 2005.
49.		Үхэр, сарлаг судлал 50 жил Ж.Самбуугийн нэрэмжит Мал аж ахуйн эрдэм
шинжилгээний хүрээлэн, УБ. 2011.
50.		Ш.Хашбат “Адуу судлал”, УБ. 2000
51.		Д.Цэвээнжав “БНМАУ-ын тэмээний аж ахуйн үндэс”, УБ. 1990
52.		Д.Цэдэв “Монгол үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх үүлдэр сайжруулах ажлын
дүн, зорилго, бүтээлийн эмхэтгэл, 1959, УБ
53.		Ш.Цэрэнпунцаг “Тэмээн сүргийн ашиг шим”, УБ. 1971
54.		Г.Чадраабал, “Хонь судлалаар хөлгөлсөн нэгэн жарны бичиг”, УБ. 2013.
55.		Чөлөөт нэвтэрхий толь - Википеди
56.		О.Шагдарсүрэн “Монголын бэлчээрийн малын биологи ба нүүдлийн мал аж
ахуйн онцлог”, УБ. 2005.
57.		О.Шагдарсүрэн, “Байгалийн шалгарал ба бэлчээрийн мал аж ахуй”. 1969
58.		С.Шархүү, “Хувийн аж ахуйд сарлагийн бух сонгох”, Сарлаг судлал, №2
59.		С.Шархүү “Хангайн өндөр уулын бүсэд сарлаг үржүүлэх, ашиглаа зохистой
хувилбар боловсруулах”, Сарлаг судлал, №2
60.		Б.Эрдэнэбаатар, “Монгол малын үржихүйн үр ашгийг дээшлүүлэх биологи-
технологийн үндэс”, Биологийн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон
бүтээл, ХААИС, 1998
61.		Д.Эрдэнэхуяг “Монгол жороо морь”, УБ. 2018
62.		Н.Эрдэнэцогт “Монголын нүүдлийн мал аж ахуй”, УБ. 1998
63.		Breeding, crossbreeding and hybridization of yaks. at: http://www.fao.org/3/
AD347E/ad347e07.htm	
64.		Chaudhary P., Bawa K.S. “Local perceptions of climate change validated by
scientific evidence in the Himalayas” Biology Letters, 2011
65.		Eerdunchaoluo, Takehana.K, Yamamoto.E (2001) Characteristics of dorsal lingual
papillae of the Bactrian camel (Camelus bactrianus) J.Anat.Histol.Embryol., June,
30 (3)
66.		Joshi D. Chaugri “Yak husbandry in Nepal” (HM Government Press, Singha Durbar,
Kathmandu
67.		Potts, D. (2005) Bactrian camels and Bactrian-Dromedary hybrids. In: The silk road,
vol., 3, #1, Silk road foundation.
68.		Ranjay K S. “Indigenous knowledge of yak breeding and management by Brokpa
community of eastern Himalaya”, Arunachal Pradesh. Indian Journal of Traditional
knowledge, v.8, 2009
69.		Subrahmanyeswan B., Chander M. “Integrating indigenous knowledge of farmers
for sustainable organic farming”, Indian Journal of Traditional Knowledge, vol. 12,
13
70.		World Bank, “MONGOLIA Livestock Sector Study”, VOLUME I – SYNTHESIS
REPORT No. 50277, 2009
71.	https://thediplomat.com/2017/12/the-brokpa-yaks-a-dying-breed/
 
170 171МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГАМАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА
ТӨГСГӨЛИЙН ОРОНД
Малчид, мэргэжилтнүүдийн он удаан жилийн турш хийсэн ухаалаг сонголт,
шигшин үржүүлэх аргын үр дүнд манай оронд үржүүлж байгаа мал сүрэг маань
удамшлын хувьд батжиж, ашиг шимийн чиглэл нь улам баяжиж, малчин зон,
монголчуудын ахуй амьдралыг үеийн үеийн тэтгэж ирсэн бөгөөд одоо ч хүн амын
хүнсний хангамжид жинтэй хувь эзэлдэг төдийгүй гадаадад Монголын нэрийг
гаргаж буй цөөн бүтээгдэхүүн малаас гаралтай.
“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын 1.4.1. “уламжлалт
өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн мал
аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор суурьшсан хот, суурин газрын орчмын
болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж
ахуйг хөгжүүлэх” гэж заасан байна. Энэ нь мал аж ахуйг олон зуун дамжин бүрэлдэн
тогтсон ардын уламжлалт арга ухаанд түшиглэн хөгжүүлэх тухай асуудал юм.
Малаа сонгон үржүүлэхдээ юу хийхээ эхлээд сайн төлөвлөж, юу хийж байгаагаа
сайн мэддэг, чармайлттай, шургуу ажиллах явдал чухал болохын чацуу малынхаа
чанар, ашиг шим дээшилж, сайжирч байгааг үнэлэх, өөрийнхөө ажлыг өөрөө
баримжаалан дүгнэх туршлагатай байх нь чухал.
Малаа зөв сонгож үржүүлснээр үр төл нь мөн чанаржих, улмаар малаасаа олох
орлого үе удам дамжин нэмэгдэх учиртай.
Бидний өвөг дээдэс малынхаа зөвхөн ганц нэгхэн шинжийг харж явцуу хандалгүй,
ямар үед малын өвчин, эмгэг гардаг, ямар газраар нутаглахад малд зохистой гэх
мэт арчилгаа-маллагааны олон зүйлийг ажиглан судалж, учир холбогдлыг тунгаан
ойлгож, уламжлалт монгол аргыг бүтээсэн байна.
Ер нь сонгон үржүүлнэ гэдэг бол мууг хасан арилгаж, сайныг олшруулан
хөгжүүлэх ажил билээ. Гэтэл сүрэгтээ ухаалаг заазлалт, үржлээс хасах ажиллагаа
явуулахгүй, тооны хойноос хэтэрхий хөөцөлдсөнөөс болоод чанар муудах, улмаар
хотонд байгаа сүрэг тэр чигтээ доройтох, монгол хэмээн нэрлэж баталгаажуулсан
малын үүлдрийн давуу талыг алдах явдал байсаар байгаа шүүмжлэл бий. Мал
давжаарч зудад тэсвэргүй, өвчинд эмзэг болох нь малаа шилж, шигшиж үржүүлэх
ухаан дутсаны шууд илрэл, хамгийн түрүүнд ажиглагддаг шинж тэмдэг мөн. Малын
бие галбир хийцэд гажиг, дорой байдал гараад эхэлбэл шилж биш, доройтуулах тал
руу үржлийн ажил явж, сөрөг үр дагавар илэрч байгаа хэрэг гэж ойлгох нь зүйтэй.
Мал сүргээ сонгон үржүүлэх уламжлалт арга ухааныг бүтээсэн өвөг дээдсээсээ
бүтээлчээр суралцаж, мэдлэг туршлагаа сэлбэхэд тань хувь нэмэр болгох зорилгоор
ХААҮШУОНТ-өөс санаачлан “Мал сонгон үржүүлэх уламжлалт монгол арга” хэмээх
энэхүү эмхтгэлийг Танд хүргэж байна.
Тус гарын авлагын “Адуу” сэдвийг гавьяат малзүйч Д.Самданжамц, магистр
Г.Бадамханд нар “Тэмээ” сэдвийг доктор Д.Батмөнх, “Үхэр” сэдвийг доктор
Б.Мяхдадаг, докторант Д.Баатартуяа нар, “Сарлаг” сэдвийг шинжлэх ухааны
доктор, профессор Б.Эрдэнэбаатар, “Хонь” сэдвийг доктор, дэд профессор Б.Сүхээ,
“Ямаа” сэдвийг шинжлэх ухааны доктор Ё.Доржбат, “Мал сонгон үржүүлэхэд
үржихүйн биотехникийн ололтыг ашиглах нь” сэдвийг Малын удмын сангийн
үндэсний төвийн мэргэжилтэн Н.Бархас, “Малын цахим бүртгэл нэвтрүүлэх”
сэдвийг доктор Г.Дээшин нар эмхтгэн, боловсруулж, ХААҮШУОНТ-ийн мэргэжилтэн
магистр Д.Батцэцэг, Б.Энхцэцэг нар нэгтгэн хэвлэлтэнд бэлтгэсэн болно.
Гавьяат малзүйч, ХАА-н шинжлэх ухааны доктор, профессор Б.Минжигдорж,
ХАА-н шинжлэх ухааны доктор, профессор Б.Эрдэнэбаатар нар уг эмхтгэлийн
эхийг барьж эмхтгэн боловсруулж, хянан сайжруулав.
ХААҮШУОНТөв мэдлэг, мэдээлэл түгээх чиг үүргээ гүйцэтгэж, малын
генетик нөөцийн хуулийн уламжлалт мэдлэгийн сан бүрдүүлэх, бүртгэх заалтыг
хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж туслалцаа үзүүлсэн эрдэмтэд, судлаачид, зөвлөх
малзүйчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Уншигч та бүхэн энэхүү гарын авлагатай холбоотой санал хүсэлтээ Хөдөө
аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн info.naec.gov.mn
цахим хаяг, 77228087 утсаар бидэнд ирүүлнэ үү.
	 ХААҮШУОНТ-ИЙН ЗАХИРАЛ 			 Р.ЦОГТБААТАР, Ph.D.
....... / ....... / .......Тэмдэглэл ....... / ....... / ....... Тэмдэглэл
....... / ....... / .......Тэмдэглэл ....... / ....... / ....... Тэмдэглэл
....... / ....... / .......Тэмдэглэл

Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга

  • 1.
    Улаанбаатар хот 2019 он МАЛСОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА Гарын авлага
  • 2.
    Эмхтгэн боловсруулсан: Б.Минжигдорж доктор (Sc.D), профессор, Гавьяат малзүйч Б.Эрдэнэбаатар доктор (Sc.D), профессор Редактор: Р.Цогтбаатар доктор (Ph.D) Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: С.Мөнхмаа Хэвлэсэн тоо: 2000 “Интерпресс” ХХК-д эхийг бэлтгэж хэвлэв. МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ГАРЫН АВЛАГА АГУУЛГА ӨМНӨХ ҮГ............................................................................................................4 МАЛЧ УХААН БА МОНГОЛ МАЛЫН ЗОХИЦОЛ ХЭМЭЭХ УДИРТГАЛ ......... 7 ⌘ Малч ухаан................................................................................................. 7 ⌘ Монгол мал ............................................................................................... 8 ⌘ Нутаг бэлчээр, орчин............................................................................... 11 ⌘ Малч ухаан, мал, бэлчээр нутгийн зохицол дор мал сонгон үржүүлэх уламжлалт аргын онцлог........................................................................ 18 АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН............................. 21 ⌘ Адуун сүргийн тархалт, байршил............................................................ 22 ⌘ Адуу сонгон үржүүлэх.............................................................................. 23 ⌘ Адууг хурдаар нь шинжихүй.................................................................... 35 ⌘ Монгол адууны үүлдэр, омог.................................................................. 46 ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН.......................... 51 ⌘ Тэмээ сонгон үржүүлэх............................................................................ 51 ⌘ Монгол тэмээний тархалт....................................................................... 66 ⌘ Монгол тэмээний үүлдэр, омог............................................................... 68 ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН.............................. 73 ⌘ Үхэр сонгох уламжлалт арга................................................................... 73 ⌘ Монгол үхрийн үүлдэр ............................................................................ 85 САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН......................... 89 ⌘ Сонгон үржүүлэхэд уламжлалт мэдлэг, түүний ач холбогдол.............. 90 ⌘ Сарлаг сүрэг: тооны хэлээр.................................................................... 94 ⌘ Сайн мал үржүүлэхийн тулд сүргээсээ ухаалаг сонгохын учир........... 97 ⌘ Сарлагийн аж ахуйд явуулах үржлийн ажил: уламжлалт хандлага, арга.................................................................... 101 ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН........................... 109 ⌘ Хонийг шинжин таних, сонгон үржүүлэх.............................................. 109 ⌘ Хонины үүлдэр, үржлийн хэсэг, омгууд................................................ 116 ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН.......................... 127 ⌘ Ямаа сонгон үржүүлэх........................................................................... 127 ⌘ Ямааны аж ахуйн тархалт, байршил ................................................... 137 ⌘ Ямаан сүргийн тоон өсөлт.................................................................... 138 ⌘ Ямаан сүргийн бүтэц............................................................................. 142 ⌘ Ямааны үүлдэр, омгууд......................................................................... 144 МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД ҮРЖИХҮЙН БИОТЕХНИКИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ НЬ..................................................................................................153 ⌘ Малын нөхөн үржихүйг жолоодох........................................................ 153 ⌘ Цөм сүрэг бүрдүүлж, үржлийн ажлыг зохион байгуулах..................... 159 ⌘ Малын цахим бүртгэл............................................................................ 160 ЭШ ТАТСАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ......................................................... 167 ТӨГСГӨЛИЙН ОРОНД....................................................................................170
  • 3.
    4 5МАЛ СОНГОНҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГАМАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА Өмнөх үг Таны түмэн амгаланг айлтган мэндчилье. Мал сүргээ өсгөн үржүүлж, сонгон сайжруулсаар ирсэн үе үеийнхний уламжлалт арга ухааны талаар гаргаж байгаа энэхүү эмхтгэл, гарын авлагын эхэнд “Таван хошуу мал сүрэг, мал маллагаа, үржүүлгийн шалгарсан арга туршлага нь нүүдэлчний соёлын гайхамшигт биет болон биет бус өвийг өөртөө хадгалсан онцгой салбар мөн” болохыг онцлон тэмдэглэж байна. Малын генетик нөөцийн тухай хууль 2018 оноос шинэчлэгдэн малын үржил, үржүүлгийн ажлын чиглэл, зорилго, төр захиргаа мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүд, малчид зэрэг оролцогч талуудын үүрэг хариуцлагыг өнөөгийн шаардлагад нийцүүлэн тодорхойлж, хэрэгжүүлж эхлээд байна. Малчин түмэнтэйгээ уулзан санал бодлыг сонсож явахад тэд адуугаа хурдаар нь, үхрээ сүү махаар нь, хонио мах, ноосоор нь, ямаагаа ноолуураар нь гол болгон шигшиж сонгон үржүүлж иржээ. Малчин Таны үйл ажиллагаа, уламжлалт, сонирхол, хүсэл мөрөөдөл зах зээлийнхээ эрэлт хэрэгцээнд нийцэн, бодьтой уялдаж чадвал олох ашиг орлого нэмэгдэх асар их боломж байна. Ялангуяа мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хэрэглэгчийн зүгээс тавих шаардлага эрс өөрчлөгдөж байна. Төв суурин газарт оршин суугчдын тоо нэмэгдсээр байна. Чанартай, хүртээмжтэй хэрэглээг өсгөх шаардлага тавигдаж байна. Технологийн IV хувьсгал өрнөж ноос, ноолуур, арьс шир боловсруулах техник технологи эрс шинэчлэгдлээ. Өмч хувьчлалын үр дүнд мал сүргийн дийлэнх нь (95%) малчин эзнийхээ өмч болсон бөгөөд өнөөдрийн байдлаар нэг малчинд дунджаар үхэр 16, адуу 14, хонь 106, ямаа 94, тэмээ 2 толгой тус тус ноогдож байгаа нь үндсэндээ нутгийн үүлдэр омгийн мал байна. Малчин эзэн сүргийнхээ чанар, чансаа, үүлдэрлэг байдал, үржүүлэг, селекцийн ажлын зорилго, чиглэлийг тодорхойлж шинжлэх ухаан технологийн ололт, уламжлалт мэдлэгийн сан хөмрөгт түшиглэн хэрэгжүүлэх боломжтой юм. Хашир туршлагатай малчин хүн сүргийн бэлчээр, хашаа хороо, худаг, ус, саалийн зэлэн дээрээ ч өдөр тутам мал нэг бүрээ гярхай ажиглаж өнөөдрийн цариг хүч, өнгө зүсийг сонжин ажиглахын зэрэгцээ гарал үүсэл, төл, ашиг шимийнх нь гарц, чанарыг ч тооцон оюун, сэтгэлдээ шинжилж байдаг. Өрхийн тэргүүн голчлон адуу, тэмээнийхээ удам угшил, хурд, хүч, тэсвэр хатуужил, уяа сойлгын талаар, харин гэрийн эзэгтэй малынхаа ноос, ноолуур, сааль сүүний гарц, ааш араншин зэрэг шинжүүдийн тухай илүүтэй анхаардаг онцлогтой. Тэд бодол саналаа өрх гэрийн гишүүд, мөн гол усныхантайгаа ч зөвлөлдөн ярилцаж үгийг нь цэгнэн сонсч, шийдвэр гарган, сонголтоо хийсээр ирсэн нь олон зууныг дамжсан мал сонгон үржүүлэх уламжлалт арга, малынхаа чанар чансааг сайжруулах туршлага мэдлэгээ үр хүүхэд, залуу үедээ уламжлуулж ирсэн өвөрмөц онцлог, өрх гэрийн шавь сургалт яах аргагүй мөн. Энэ явцад үржлийн малаа хэрхэн заазалж хэрэгцээлэх, ямар төлөөр хээлтүүлэгч тавьж үлдээх гээд мал сонгон үржүүлгийн гол гол асуудлууд шийдэгддэг. Мал зүслэн таних, мах, ноос, ноолуур, сүүний болон хурд, тэсвэрийн гойд шинжүүдийг илрүүлэн үр удамд нь удамшуулах арга ухаанд гаршсан хашир туршлагатай олон малчид нутаг орныхоо бахархал болсоор байна. Үр дүнд нь тухайн орчин нөхцөлдөө гойд зохицож улс орны хэмжээнд алдаршсан нутгийн үүлдэр, омог бий болж удам угшлаараа нэршсэн шилмэл сүрэг бүрджээ. Гэвч нийгмийн байгууллагын өөрчлөлт, он цаг улиран одохын хирээр нүүдлийн мал аж ахуйн хэв шинж малчдын уламжлалт мэдлэг бүдгэрсээр байгааг анхаарч, сурвалжилж судлан сан хөмрөг бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Малчид, фермерүүд үржүүлж өсгөх малынхаа төрөл, ашиг шимийн чиглэл, үүлдрийг өөрөө сонгон тогтоох нь өмчийн эзний асуудал мэт боловч эрх бүхий байгууллага, мэргэжилтнүүдийн тогтоосон үржүүлгийн бүс, хээлтүүлэгчийн чанар стандартын шаардлага, хээлтүүлэг, нийлүүлгийн хугацаа, арчлах маллах ашиглах технологийн журам, заавруудыг дагаж мөрдөх хуулиар хүлээсэн үүрэгтэй билээ. Орон нутгийн засаг, захиргаа, аймаг сумын мал аж ахуйн мэргэжилтнүүд малын генетик нөөцийг хамгаалах, хөгжүүлэх, сайжруулах, тогтвортой ашиглах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна. Юуны өмнө уугуул нутгийн шилдэг үүлдэр, омгийн малаа сонгон баталгаажуулах, үржүүлэх үүлдрийн бүс нутгийг тодорхойлох, мал бүртгэлийн цахим системийг далайцтай нэвтрүүлэх, бог малын хээлтүүлэгчийг ялган маллах, бэлчээр нутгаа зохистой ашиглах зэрэг олон ажил, арга хэмжээг тал бүрээс нь оролцон оновчтой төлөвлөж, системтэй зохион байгуулах нь зүйтэй юм. Малаа шинжиж сонгох, ангилж заазлах, хээлтүүлэгт тохируулан сонгож үржүүлэх зэрэг нарийн ширийн ажлуудыг зөвхөн нүдэн баримжаа, ажиглалт төдийгөөр шийдвэрлэх нь учир дутагдалтай бөгөөд төрөл бүрийн малын ашигтай сайн шинжүүд удамших зүй тогтол нүдэнд үл үзэгдэх генетик-биологийн маш нарийн үйл явц учраас малчид, мэргэжилтнүүдийн харилцан ойлголцол, итгэл, хамтын ажиллагаа ихээхэн чухлыг онцлон тэмдэглэж байна. Энэ зорилгод нийцүүлэн Малчин таны мэдлэг оюунд хувь нэмэр оруулах зорилгоор “Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга”-ыг эмхтгэн гарын авлага болгон хүргэж байна. Малчин таны халуун ам бүл аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж, эрдэнэт малын буян хишиг арвижин дэлгэрч явах болтугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН
  • 4.
    МАЛЧ УХААН БАМОНГОЛ МАЛЫН ЗОХИЦОЛ ХЭМЭЭХ УДИРТГАЛ Дэлхий дахины малын үнэт нөөцөд зүй ёсоор тооцогддог монгол малыг удам залгуулан үржүүлж, бие даасан үүлдрийн хэмжээнд хүргэсэн хичээл зүтгэл бол малч ухааны үр шим мөн билээ. Монголчууд олон зууны турш бэлчээрийн аргаар малладаг нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн түүхтэй. Төв Азийн эх газрын эрс тэс байгаль орчны нөхцөлд урт удаан хугацааны байгалийн шалгарал, малчин түмний олон зууны ардын селекци, мал маллагааны өвөрмөц арга ажиллагааны харилцан нөлөөллийн үр дүнд биологи, экологийн шинжит үнэт генетик нөөцийг агуулсан НУТГИЙН МОНГОЛ МАЛ үүсэн бий болсон түүхтэй. Мал маллах, нэн ялангуяа мал сонгон үржүүлэх ухааныг тал бүрээс нь цэгнэх, мөн чанарыг нь бодит жишээ, арга ажиллагаа, туршлагатай холбон авч үзэх явдал эдүгээ цагийн шаардлага болжээ гэж хэлж болно. МАЛЧ УХААН Мал үржүүлнэ гэдэг мал хэмээх амьтныг бүх талаар додомдон, ашиг шимийг нь хүртэх, үүний тулд удамшлаар бүрэлдсэн бүтээмжийг нь алдагдуулахгүйн төлөө ажиллана гэж ойлговол, дараах хэдэн зүйл дээр тогтож ярилцах ёстой. Монгол мал хүний гар харах нь бага, байгалийн хатууг сүргээрээ давж ирсэн, тэрхүү чадвар нь одоо ч гэсэн хэвээрээ байгаа билээ. Чухамдаа энэ чадвар, энэ үнэт удам угсааг хадгалахын төлөө ухаанаа, ур дүйгээ, бодол шийдлээ зориулж ирсэн монгол малчин гэж хэн бэ гэвэл: 1. Монголчууд, түүний дотор малчин малаа гэсэн чин сэтгэлтэй, өргөн сэтгэлгээтэй хүмүүс байсаар ирсэн, одоо ч байгаа. Үүнийг олон малтай болох, эсвэл мал олонтой байх талаас нь харвал тооны буюу нэмэх дээр нэмэх гэсэн ердийн ухагдахуун, тэр хавьд эргэлдсэн ажил болж харагдана. 2. Малаа сонгон үржүүлэх тухай яриа бол чанар нь давамгайлсан, тэр чанарыг тоогоор яаж хангах вэ гэсэн ухаан, эргэцүүлэл, туршилт, дэнслэл байх юм. Малын тоог чанарт шилжүүлэх хэцүү, харин сүргийнхээ чанарыг тоогоор зохицуулах хамаагүй амар гэж хэн нэгэн малчин ярьж гэмээ нь чухамдаа малчны ухаан гэж ямар их далайцтай, сэрмүүн болохыг эрхгүй ухааруулна. 3. Малаасаа сонгон үржүүлэхэд малчин хүнд бодох, шийдэх, учрыг тунгаах олох асуудал тулгардаг бөгөөд тэр болгоныг бүгдийг нь шийдэж, цэгцэлж байсан гэвэл дэгс болох ч гол алдаагүй нь монгол ухаан юм. Малаа сонгон үржүүлэхдээ малчид дэндүү олон зүйлийг тал бүрээс нь зохицуулдаг, тэр чинээгээрээ өөрийнхөө сүрэгт өөрөө эзэн, одоогийн хэллэгээр “менежер” нь байж чадсан явдал ухааны цартайн илэрхийлэл мөн билээ. Энд хэлснийг дараах санаатай холбовоос малч ухаан, монгол ухаан гэж яриад байгаатай утга нийлэх байх. ⌘ Монгол малчид хэдэн зууны туршид өргөн уудам нутагт малаа адуулж байсныхаа ачаар цаг агаар, орон зай, малынхаа тэжээл, ус, эрдэс (хужир шүү)-ийн нөөц,
  • 5.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛЧ УХААН БА МОНГОЛ МАЛЫН ЗОХИЦОЛ ХЭМЭЭХ УДИРТГАЛ8 9 1940 онд нийт малын бүтцэд хонь (51%) зонхилж ямаа удаалж, үхэр 10.3%, адуу 9.2% эзэлж байсан. 1990 онд нийт малын дотор хонь тэргүүлж (58.2%) ямаа 19.4%, адуу 9%, үхэр 10.8% 1940 оны түвшинд байжээ. 2018 онд нийт мал 1990 оны хүрсэн түвшнээс 2.6 дахин өссөн. Нийт малын 45.9% хонь, 40.7% ямаа, 5.9% адуу, 6.6% үхэр эзэлдэг болжээ. 1940 оноос 1990 он хүртэл 50 жилд малын тоо өсөөгүй шалтгаан нь мах үйлдвэрлэл, экспорт их байсантай холбоотой. Махны экспорт их байсан. Үүний улмаас мал сүрэг махны ачааллаа даахгүй болж, сүргийн бүтэц эвдэрч, махны зориулалтын эр малын нөөцгүй болсон. Хурга, төлөг, ишиг, борлон, тугал, бяруугаа иддэг, үржлийн өсвөр эх малаа олноор нь борлуулдаг болсон. Махны экспортыг бууруулсны хүчинд мал өсөж, сүргийн бүтэц сайжирч, эр малын нөөц хэвийн болж эхэлсэн. Ямааны мах бэлтгэлийг эрс багасгаж, эр борлонг 4 нас хүртэл нь аж ахуйд байлгаж ноолуур үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгждэг болсон. 1990 оноос 2018 оны хооронд мал өссөн нь махны экспорт багассан, ноолуурын үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, үнэ ханш байнга өссөн учраас малчид ямаа өсгөх сонирхолтой болсон. Үүний үр дүнд 2000 оноос 2017 оны хооронд ямаа байнга өсөлттэй байсан. Хонь тогтвортой өсөж байгаа нь хонины мах, ноосны хэрэглээ их байдаг үндэсний онцлог, уламжлалтай холбоотой. Мөн төрөөс хонины ноосны урамшуулал бий болгосон нь малчид хонио өсгөхөд нийцсэн зөв арга хэмжээ болж нөлөөлсөн. Бүс бүрийн нийт малд төрөл бүрийн эзлэх хувь Бүсүүд Төрөл бүрийн малын тоо, сая Үүнээс төрөл тус бүрийн эзлэх хувь Адуу Үхэр Тэмээ Хонь Ямаа Баруун 15.6 4.5 5.3 0.7 42.3 46.8 Хангай 24.3 5.8 7.8 0.0 47.3 39.1 Төв 15.4 5.7 4.8 1.2 44.8 43.5 Зүүн 10.7 8.6 7.9 0.7 50.5 32.3 Улаанбаатар 0.41 Баруун бүсийн нийт малд хонь бусад бүсээс бага байна. Зүүн бүсэд хонь, адуу, үхэр зонхилж, ямаа бусад бүсээс доогуур байна. Төвийн бүсэд тэмээ бусад бүсээс их байна. Бэлчээр, усны нөөц ихтэй Архангай, Хөвсгөл, Булган, говь, хангай хосолсон өргөн уудам нутагтай Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөлийн бүсэд малын төвлөрөл их байна. Нэг төрлийн малын бүсүүдээр байршил Малын төрөл Малын тоо, сая Үүнээс бүсүүдэд байгаа хувь Баруун Хангай Төв Зүүн Адуу 3.9 17.9 35.9 22.5 23.7 Үхэр 4.4 18.7 43.2 16.8 19.3 Тэмээ 0.45 23.5 20.4 52.0 4.1 Хонь 30.5 21.6 38.0 22.6 17.7 Ямаа 27.1 27.0 35.0 24.0 13.0 түүнийхээ хэмжээ, чанарын өөрчлөлтийг хэмжиж тогтоодоггүй ч гэсэн хэдийд хаана нутаглах, мал ажиллагаагаа хэрхэн зохицуулахаа ухаан зарж шийдэж чаддаг байсны уг үндэс нь малч ухаан. ⌘ Мал сүргийнхээ бэлчээрийг улирлаар тааруулж, нийлүүлгийн, хээл тээх болон төллөсөн үед, мөн сааль ашиглах үед яаж маллах талаар ухаанаа зарж, янз бүрээр туршиж байж монгол малчны бэлчээрт дулдуйдаж мал аж ахуй эрхлэх аргыг бүтээсэн гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Ийм учраас мал үржүүлэг, шилэлт зэрэг орчин цагийн малзүйн шинжлэх ухааны олон ухагдахууны практик үндэслэлийг төсөөлсөн билээ. Үүний учир мал сонгон үржүүлэх аргыг зөвхөн малчны ухаанаар бүтсэн, шинжлэх ухаанаас хол мэтээр үзэж хэрхэвч болохгүй. ⌘ Энэхүү товхимлыг уншаад мал сонгон үржүүлэх гэдгийг малчид янз бүрээр төсөөлж магад. Сонгох гэдэг үгийг тайлбар бичгээс үзвэл аливаа зүйлээс өөрт хэрэгтэйг олж авах үйлдэл гэжээ. Тэгвэл цаашид малчин эзнийхээ аль нэг, эсвэл амьжиргааны үндсэн хэрэгцээг хангах малтай байхын тулд малынхаа дотроос сонгодог, сонголтынхоо тэрхүү гол шугамаа алдалгүй явж ирсэн нь малчны мал сонгон үржүүлэх ухаан. ⌘ Малчин ухаан, малаасаа сонгож үржүүлэх ухааныг нэг хүний хэмжээнд яригдах төдий зүйл гэж ойлговол учир дутагдалтай. Монголчуудын олон жилийн ухаан бодрол, ажил хөдөлмөр, арга ажиллагаанаас чимх чимхээр хуримтлагдсаар, амьдралаар байнга баяжсаар бүхэл бүтэн тогтолцоо болж бүрэлдсэн малчин зоны “хамтын” бүтээл билээ. МОНГОЛ МАЛ Мал сонгон үржүүлж ирсэн ухааныг малчнаас салгаж үл болохын адил, малаас хөндийрүүлэн ярьж боломгүй тохиол, зохицол, уялдаа холбоо олон байна. Мал аж ахуй нь зардал багатай, хямд, эрчим хүч хэмнэсэн, байгаль орчинд халгүй технологитой. Бэлчээрийн монгол мал гайхамшигтай тэсвэрт чанартай, удам угшил сайтай. Мал аж ахуй нь Монголын эдийн засгийн тулгуур суурь бөгөөд Дотоодын нийт бүтээгдэхүүний болон экспортын орлогын тодорхой хувийг үйлдвэрлэж байна. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мах, ноос, ноолуур, арьс, шир болон боловсруулсан бүтээгдэхүүнийг экспортолдог нь Монгол улсын давуу тал юм. Таван хошуу мал үржүүлэх, арчлан маллах арга ажиллагаа, аж ахуй эдийн засагт эзлэх байр суурь өөр өөр учраас нийт мал сүрэгт төрөл бүрийн малын тоо тогтвортой бус байна. Төрөл бүрийн малын тоо (сая) Он Адуу Тэмээ Үхэр Хонь Ямаа Дүн 1940 2.4 0.64 2.7 13.4 5.1 26.2 1990 2.3 0.54 2.8 15.1 5.1 25.8 2018 3.9 0.46 4.4 30.5 27.0 66.4 Эх сурвалж: Улсын тоо бүртгэл
  • 6.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛЧ УХААН БА МОНГОЛ МАЛЫН ЗОХИЦОЛ ХЭМЭЭХ УДИРТГАЛ10 11 Адууны тоогоор Хангайн бүс тэргүүлж, Зүүн бүс, Төвийн бүс удаалж байна. Баруун бүсэд адуу цөөн байна. Үхрийн зонхилох нь Хангайн бүсэд 43,2%, Баруун, Зүүн бүсэд ойролцоо байна. Төвийн бүсэд тэмээ 52,0% зонхилж, Зүүн бүсэд тэмээ цөөн, 4% байна. Хангайн бүсэд хонь 38%, Зүүн бүсэд хонь цөөн байна. Хангайн бүсэд ямаа 35%, Баруун бүсэд 27%, Зүүн бүсэд ямаа цөөвтөр 13,0% байна. Дан ганц байгалийн бэлчээрийн нөхцөлд байдаг мал аж ахуйн бүтээмж харьцангуй бага байдаг учир малын тооны өсөлтөөр бүтээгэдхүүний хэрэгцээг хангах нь нэг хэсэгтээ байхаас өөр аргагүй юм. Мал аж ахуйг өсгөх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүхий эдийн нөөц нэмэгдүүлэхэд ялгавартай хандах нь чухал юм. Хонь, ямаан сүргийн тоог одоогийн (2018 оны) түвшинд баривал мах, ноос, ноолуурын үйлдвэрлэл, экспортод эерэг байх юм. Хэрэв хонь, ямааны тоог үе шаттай цөөрүүлэх аваас үйлдвэрлэл, экспортод сөрөг нөлөөлөл бий болно. Эрэлт ихтэй зүйлдээ сөрөх бодлого явуулж болохгүй. Үхэр, тэмээ өсгөх хандлагыг дэмжих нь чухал юм. Ийм байр сууринаас авч үзвэл мал аж ахуйг хөгжүүлэх хандлагыг дараах байдлаар явуулах боломжтой. 1. Их өсөлттэй байгаа хонь, ямааны аж ахуйд энгийн нөхөн үйлдвэрлэл явуулах. Өөрөөр хэлбэл жил бүр нэмэгдэх төлийн тоотой тэнцүү тооны малыг хэрэглээнд зарцуулж, сүргийн тоог тогтвортой байлгах. 2. Үхэр, тэмээний аж ахуйд өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах. Өөрөөр хэлбэл жил бүр нэмэгдэх төлийн тооноос цөөн тооны малыг хэрэглээнд гаргаж, сүргийн өсөлтийг хангах. Малын байршил, төрөлжилт. Монгол малчид тодорхой нутагт оршин, тухайн газрынхаа бэлчээр болон байгалийн бусад нөөцийг хамгаалан, зохистой ашиглаж мал сүргээ үржүүлж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалын эхийг тавих их үйлсийг Өгөөдэй хаан зарлиг буулган хэрэгжүүлжээ. Монголын нууц товчоонд “Улс иргэний нутаг усыг хувааж өгье. Нутгийг хуваан сонгож нутаглахад мянгат бүрээс нутагчинг ялгаж гаргавал болно. Бас цөл говь нутагт гөрөөснөөс өөр амьтангүй байна. Ард иргэн уужим суухыг хүснэ. Цөл говьд худаг малтаж хашаажуулья” хэмээсэн байдаг. Чухамхүү энэ үеэс миний нутаг, манай нутаг гэсэн үзэл бодол тогтож тэндэх нутаг усаа, ой мод, хөрс ургамал, ан амьтнаа хайрлан хамгаалах, өвөлжиж хаваржих нутаг бууцаа гэх сэтгэлгээ төлөвших суурь тавигджээ. Хот айлын хүрээнд өрхүүд хамтарч нутаг бэлчээр, усаа хамгаалж, зохистой ашиглаж, малаа адгуулан маллаж буй гайхам уламжлал өнөө хир нь оршсоор байна. Байгаль, газар зүйн онцлог, эдийн засгийн нөхцөлөөс болж таван хошуу малыг маллах, арга ажиллагаа, улирлын нүүдэл, бэлчээр ашиглах нь олон янз байна. Тухайлбал Алтайн уулархаг бүсэд өндөр уулын хярын сэрүүн газар зусаж, намаржаад нам дор газар өвөлжиж хаварждаг, ууландаа өвөлжөөд, нам газартаа зусаж намаржих нүүдлийн болон бэлчээр ашиглалтын хэлбэрүүд олон янз байдаг нь манай орны өвөрмөц онцлог юм. Малчин ардын аж ахуйтны эдийн засагт таван хошуу малын эзлэх байр суурь харилцан адилгүй байсан. Олон төрлийн малыг үржүүлэх, арчлан маллах арга ажиллагаа хоорондоо ялгаатай. Энэ нь тухайн орон нутгийн газар зүйн онцлог, нийгмийн хэрэгцээт нөхцөлөөс хамааралтай. Малын байршилт нь газарзүйн нөхцөлөөс ихээхэн шалтгаалдаг. Тухайлбал тухайн нутгийн газар зүй, уур амьсгал, ус, бэлчээр, далайн түвшинээс дээш өргөгдсөн хэмжээ зэрэг олон нөхцөлүүд нөлөөтэй. Чийг ихтэй, өвс ургамал сайтай хангайн нутагт үхэр олон. Сийрэг, тарчиг ургамалтай говь нутагт тэмээ, ямаа их, хонь бүх нутагт жигд тархсан байршилтай байна. Ардын аж ахуйтны үед төрөл бүрийн малын байршлыг судалсан дүнгээс үзэхэд Архангай, Хэнтий, Хөвсгөл, Булган, Төв, Сүхбаатар, Дорнод аймагт үхэр олон, нэг өрхөд 7.9-12 үхэр ноогдож, Архангай, Хөвсгөл аймагт нийт үхрийн бараг 40% нь сарлаг, хайнаг байжээ (Д.Цэдэв). Баян-Өлгий, Баянхонгор аймагт бүх үхрийн 70-80% нь сарлаг, хайнаг эзэлжээ. Говийн аймгуудад үхэр цөөхөн. Тал хээрийн бүсийн аймгийн нэг өрхөд 50-79% нь хонь, говийн аймгуудад нэг өрхөд 14-20 тэмээ, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Дундговь зэрэг хээрийн бүсийн аймагт адуу 1 өрхөд 10.3-18.7 байсан нь бусад аймгаас их. Говийн болон баруун аймагт ямаа их байжээ. Энэ бүхнээс үзэхэд төрөл бүрийн малын байршил нь малчдын арга ажиллагааны үндсэн дээр урт хугацааны туршид уламжлагдан бий болж хөдөлбөргүй тогтож ирсэн байна. Энэ бол монгол малчид мал сүргээ нутагшиж идээшсэн газар нутагт нь тохирох ус, бэлчээрт түшиглэн үржүүлсэн газарзүйн хуваарийн үр дүн юм. XX зууны дунд үеэс нийгмийн аж ахуйд малыг төрөлжүүлэх ажил хийгдэж байжээ. Аж ахуйн нөхцөлд адуу, үхэр, хонь, ямааг тус тусад нь сүрэглэн маллаж байжээ. Зах зээлд шилжсэн үеэс хойш мал аж ахуйн байршил нэлээд өөрчлөгдсөн. Мал аж ахуйн байршил, төрөлжилт бол хоорондоо холбоотой. Байршил нь тодорхой бүсүүдээр үйлдвэрлэн гаргаж байгаа мал аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээг илэрхийлдэг. Говийн бүсэд тэмээ зонхилон байршдаг учир тэмээний ноос, сүү, мах махан бүтээгдэхүүн бусад бүсээс их байна. Аль нэг төрлийн мал сүргийг ашиг шимийн тодорхой чиглэлээр хөгжүүлж буйгаар төрөлжилт тодорхойлогддог. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбаруудыг ашиг шимийн тодорхой чиглэлээр (үхрийг махны, мах-сүүний гэх мэт) хөгжүүлэх нь тодорхой нэг төрлийн үйлдэхүүнийг ихээр гаргах, бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Чиглэлээс хамаарч сүргийн бүтэц өөрчлөгддөг. Нэг өрх айл олон төрлийн мал маллахаас нэг төрлийн тодорхой чиглэлийн аж ахуй (махны хонь, сүүний үхэр гэм мэт) эрхлэх нь илүү бүтээмжтэй. Зарим төрлийн цөөн малыг туслах зориулалтаар үржүүлэх нь шаардлагатай хэрэгцээг хангах ач холбогдолтой. Мал аж ахуйн байршил, төрөлжилтийг боловсруулах аж үйлдвэрийн байршилтай холбох нь чухал. Мах, ноос, арьс шир боловсруулах үйлдэрүүдийг мал аж ахуйн бүсүүдэд байршуулах нь олон талын ач холбогдолтой. НУТАГ БЭЛЧЭЭР, ОРЧИН Мал сонгон үржүүлэх монгол ухаан бол малчны ажиллагаа, байгаль-цаг уур, одоо цагт зах зээл гээд олон зүйлээс шууд болоод дам хамаардаг, олон талын нөлөөллийн дунд хэрэгждэг. Мал сонгон үржүүлэхэд анхаарах, зөвхөн анхаарах төдийд бус заавал мэдэх, мөрдөх ёстой олон зүйлээс заримыг нь дурдахад: Нүүдлийн хэв шинжид суурилсан бэлчээрийн мал аж ахуйг унаган төрхөөр нь байлгаж өнөөг хүртэл хадгалсаар ирсэн цорын ганц улс бол Монгол юм. Монгол малын орчиндоо зохицох чадвар түүний биологийн онцлогтой холбоотой.
  • 7.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛЧ УХААН БА МОНГОЛ МАЛЫН ЗОХИЦОЛ ХЭМЭЭХ УДИРТГАЛ12 13 халуун хүйтэн өөр өөр байна. Хангайн бүсэд 7 дугаар сард дулаан +15-аас +20 байхад говьд +20-+25 хэм, дулаан хойд нутагт 50-100, говьд 100-140 хоног үргэлжилж, хур тунадасны хэмжээ хангайд их, говьд бага. Энэ онцлогоос болж ургамлын төрөл зүйл, бүрэлдэхүүн, ургац, шимт чанар, харилцан адилгүй байна. Бэлчээрийн ургац (ц/га) Байгалийн бүс Улирал Зун Намар Өвөл Хавар Хангай 11.0 5.2 4.4 3.5 Хээр 6.2 3.0 2.2 1.6 Говь 1.2 0.9 0.5 0.1 Бэлчээрийн ургамлын ургац 8 дугаар сард 11 ц/га болж дээд хэмжээнд хүрээд цаашид намар, өвөл, хавар болтол аажмаар багассаар хавар хамгийн бага хэмжээнд буурдаг. Бэлчээрийн ургамлын ургац улирлаар өөрчлөгдөж хадгалагдах хэмжээ нь багасдаг байна (Ц.Даваажамц). Зураг. Бэлчээрийн ургамлын ургац хадгалагдах байдал Бэлчээрийн зуны ургацыг 100% гэж үзвэл намар 60%, өвөл 50%, хавартаа 20% нь тус тус үлддэг байна. Бэлчээрийн ургамлын шинж чанар (чийг, уураг, тослог, эслэг) бүс нутаг, жилийн улирал, ургамлын ургах үе шаттай уялдан өөрчлөгддөг. Ялангуяа ургамлын уургийн хэмжээ нь ойт хээрээс тал хээр, говь уруу ихсэх, ургамлын эслэг багасдаг. Уургийн хэмжээ нь ургамал ургах, цэцэглэх үед хамгийн их, үр боловсрох, хатах, хагдрах үеүүдэд аажмаар багасах, эслэг нь нялх ногоонд бага, цаашдаа их болох зүй тогтолтой байна (Ж.Тогтох). ⌘ Малын арьс зузаан, үс ноос шигүү, ширхэг бүдүүн, биеийн янз бүрийн хэсгүүдэд өөх хуримтлагддаг байдал өвлийн хүйтэнд дулаан барих, хахир цагийг давахад чухал үүрэгтэй. ⌘ Малын зүс бараан байх нь нарны гэрлийг хураахад, цагаан цайвар зүс нарны гэрлийг ойлгоход биеийн дулааны тохиргоонд эерэг нөлөөлтэй. ⌘ Адуу, хонь, ямаа өвөл хавартаа цас малтаж өвс тэжээлээ олж идэх, цасаар ундалж цангаагаа гаргах, зундаа ургамлын шүүсээр цангаагаа тайлах чадавхитай. ⌘ Малын үс ноос солигдох, төллөх хугацаа нь хаврын урь орж, дулааны улиралд таарсан байх зохилдлогоотой. ⌘ Бэлчээрийн ургамлын ургац, шимт чанар буурсан үеэс хойш хагд, борог өвс идэж тарга хүчээ бүрэн авах чадвартай. Монголчууд мал аж ахуйн тухай асуудлыг авч үзэхдээ юуны өмнө нутаг бэлчээр, түүний ургамал, өвс, усны тухай судалгаа, мэдээллээс эхэлдэг түүхэн уламжлалтай билээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу “Ардын нүүдлийн мал аж ахуйг сайжруулан хөгжүүлэх аргачлалт арга, маягийн сэдэв”, “Малчны туршлага”, “Мал аж ахуй дээрээ яаж ажиллах тухай ардад өгөх сануулга, сургаал”, То Ван Тогтохтөрийн “Аж төрөх үйлийг заасан сургаал” зэрэг бүтээл туурвилаас үүнийг харж болно. Төв Азийн өндөрлөгт орших Монгол орны газарзүйн онцлог бүс, бүслүүртэй. Зураг. Монгол орны байгалийн бүс бүслүүр Нийт нутгийн 65% нь хээр тал, 19% нь говь, цөл, 6% нь ойт хээр, 5% нь өндөр уул, 5% нь бусад тус тус хамаардаг. Монгол орны уур амьсгал ерөнхийдөө хуурайдуу, бороо хур ховор, халуун зунтай, хүйтэн өвөлтэй. Тус бүрт газарзүйн онцлог, улирлаас хамаарч хур тунадасны хэмжээ,
  • 8.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛЧ УХААН БА МОНГОЛ МАЛЫН ЗОХИЦОЛ ХЭМЭЭХ УДИРТГАЛ14 15 Ургамлын хөгжлийн үеүдэд уургийн агууламж, % Зураг. Ургамлын хөгжлийн үеүүдэд уургийн агууламж Бэлчээрийн ургамал соёолж цэцэглэх үед уураг их, 18.4% байдаг бол үр боловсрох үед 13.8%, хатах үед 6.8%, хагд борог үед 5.2% болж багасдаг. Ургамлын хөгжлийн үеүдэд уургийн агууламж, % Зураг. Ургамлын хөгжлийн үеүүдэд эслэгийн агууламж Бэлчээрийн ургамлын ургац, шимт чанарын өөрчлөлтөөс төрөл бүрийн малын идэх өвсний хэмжээ улирлаар багасдаг. Төрөл бүрийн малын бэлчээрээс өдөрт идэх өвсний хэмжээ, кг Малын төрөл Улирал Зун Намар Өвөл Хавар Адуу 7.8 8.1 6.5 5.8 Тэмээ 14.1 13.0 8.4 9.9 Үхэр 8.7 9.7 7.4 - Хонь 1.6 1.8 1.1 1.1 Ямаа 1.3 1.4 1.0 1.0 Бэлчээрийн ургамлын ургах эхний үед эслэг бага, 18.3% байдаг ба цэцэглэх үед 25.3%, үр боловсрох үед 29.2%, хатаж буй үед 30.8%, хагд, борог өвсөнд 31.2% байна. Монгол малчид жилийн дөрвөн улиралд цаг уурын өөрчлөлттэй уялдан бэлчээрийн ургамлын соёолох, ургаж гүйцэх, гандаж хатах, өвсний нөөц бий болох төлөв байдлыг мэдэж түүнийг чадварлагаар ашиглан мал сүргээ үржүүлэх, маллах арга туршлагаа хуримтлуулж ирсэн уламжлалтай. Бэлчээрийн мал аж ахуй нь өөр өөр бүс нутагт оршин амьдарч нөхөн үрждэг биологийн амьд үйлдвэр юм. Зураг. Амьд үйлдвэрлэл Малчид малын түүхий эдийг боловсруулж олон янзын үйлдэхүүн хийдэг өрх гэрийн уламжлалт үйлдвэрлэлээ хөгжүүлсэн. Малын түүхий эд сүү, ноос, мах, арьсаар өрхийн болон ард олны хэрэгцээ хангадаг. Агт морь, амбан шар, атан тэмээг уналга, ачаа тээврийн гол хүч болгодог. Хоргол, хомоол, аргал нь аюулгүй түлшинд өргөн хэрэглэгддэг. Морьгүй бол мохоо, хоньтой бол хотойхгүй хэмээн адуу, хонь хоёрыг үнэлдэг аж. Малаас амьсгалаас бусдыг ашигладаг боловч хаяхгүй, идэхгүй нэгэн зүйлийг нэрлэдэг. Тэр нь “Хаан байсан ч хааны булчирхайг бүү хая, гуйлгачин байсан ч гуяны булчирхайг бүү ид” хэмээсэн байдаг. Монгол малын тарга хүч бүрдэх онцлог. Мал сүрэгтээ тарга хүч авхуулах, түүнийг хамгаалах талаар малчид арвин баялаг мэдлэг, туршлага хуримтлуулжээ. Тарган мал тал бүрийн ашигтай гэдэг. Тарган мал биеийн өсөлт сайн, тэсвэртэй, ашиг шим арвинтай. Улирлын уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн ургамлын ургац, шимт чанарын хувьслыг дагаж малын бие махбодод шимт бодис хуримтлах, багасах үйл явц хамаардаг. Байгалийн бэлчээрийн ургамлаас сорчлон идэж бие махбодод шаардагдах
  • 9.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛЧ УХААН БА МОНГОЛ МАЛЫН ЗОХИЦОЛ ХЭМЭЭХ УДИРТГАЛ16 17 нүүрс ус, уураг, аминдэм, эрдэс бодис зэрэг амин чухал шимтүүдийг хуримтлуулж байгааг тарга хүч хэмээдэг. Малын тарга хүч авах үе шатыг усан, махан, өөхөн тарга гэж ялган нэрлэдэг байна. Усан тарга. Өвөл хавар бэлчээрийн ургац буурч, малын идэмж багасан, ургац, уураг багатай, эслэг ихтэй борог өвс идэж тарга хүч буурч мал эцэж турсан мал хаврын урь орж ногоо ургах үеэс эхлэн шим шүүс их, уураглаг, эслэг нэн бага шинэ ногоо идэж шимт бодисоор шинэчлэгдэн нөхөн сэргэж бие тэнхлүүн, хөл хөнгөрч, тэвээрэг авч эхэлдэг. Усан бадай сууж, булчин мах хөөж, өөх, элэг цайсан байдаг учир малчид үүнийг усан тарга гэж нэрлэнэ. Энэ үе нь 4 дүгээр сарын дунд үеэс 6 дугаар сарын дунд хүртэл үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл энэ нь бэлчээрийн ургамлын ургаж эхлэх үеэс цэцэглэлтийн үед таарч байгаа юм. Махан тарга. Махан тарга гэдэг нь малын бие өсөж тарга хүч авах хоёрдугаар үе шат юм. Махан тарга хүч гүйцэд авхуулбал мал өвөл хавартаа онд сайн орж, ашиг арвин байх үндэс гэж малчид үздэг байна. Малчид зүйрлэн хэлэхдээ “Махаа барсан мал, малаа барсан хүн хоёр адил” хэмээжээ. То Ван малд тарга авахыг хавар, зунаас эхлэхийг зөвлөөд махыг хөөлгөж зузаан махтай болгох нь малын ашиг шимийг нэмэгдүүлэх, онд мэнд оруулахын чухал болзол. Зун, эс мах хөөвөөс өөхөөр таргална. Ийм учраас малыг өөхөөр бус махаар таргалуулах нь эрхэм чухал гэжээ. Махан таргын үед малын булчин мах дүүрч гүйцэн, ширхэг бүдүүрч, томрохын зэрэгцээ биеийн дотор, гадар өөхөн хуримтлал бүрддэг. Сайн махалж таргалсан мал өвөл хэвийн хүчтэй онд орж дараа зундаа эрт тэвээрч, хур хүчтэй болдог. Үүнийг зарим малчид давхар тарга гэж нэрлэдэг аж. Махан тарга авах үе 6 дугаар сарын дундаас 8 дугаар сарын дунд хүртэл үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл бэлчээрийн ургамлын цэцэглэлтээс үр сууж боловсорч дуусах үе хүртэл үргэлжилдэг. Өөхөн тарга. Малын махан тарга гүйцсэний дараа өөхлөх үйл явц эрчимтэй явагддаг. Энэ үеэс малын жин нэмэгдэж гадар, дотор өөх зузааран арьсандаа тос нэвчиж, ясанд тосон хэм тогтож, бөөр битүү, сүвээ нэвт өөхлөхийг өөхөн тарга гэдэг. Малчид өөхөн тарга, тосон тарга, халиман тарга, арьсан тарга гэх мэтээр янз янзаар нэрлэдэг. Арьс, шар махны завсраар нимгэн өөхөн давхар суухыг тосон тарга, арьсанд тос нэвтэрч үсний уганд тос дааварлан байгааг арьсан тарга гэх нь бий. Тарга хүч гүйцсэн шинж нь тэмээний бөх ширээлж, хом овойж зузаарсан, адууны хондлой дүүрч, оноолсон, хонины ноос тосорхог болж бараантан харагдах хэмээн үздэг байна. Өөхөн таргын үе нь 8 дугаар сарын сүүлчээс 11 дүгээр сар хүртэл үргэлжилдэг. Энэ үе нь бэлчээрийн ургамлын үр боловсрсон үеэс хагд, борог өвс болтолх хугацаа бөгөөд өвсний ургац, шимт чанар аажим буурахтай таарч байна. Энэ үеэс малынхаа тарга хүчийг тогтооход анхааран малыг хөөж, үргээхгүй байхыг хичээдэг. Бэлчээрийн монгол малын нэгэн онцлог нь бэлчээрийн ургамлын ургац, шимт чанар дээд цэгтээ хүрсэн оргил үеэс хойш 2-3 сарын турш ургац, шимт чанар буураад байхад малын жин, тарга хүч нэмэгдээд байдагт оршино. Сүргийн бүтэц. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ олон хүчин зүйлээс хамааралтай, жил бүр харилцан адилгүй байдаг. Ялангуяа малчин өрхийн нэг жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанар, бүтээмж, өөрийн өртөг, ашигт ажиллагаа зэрэг нь малын төрөл, сүргийн бүтцээс ихээхэн хамаардаг. Энэхүү бүтцэд түшиглэн үйлдвэрлэл, технологи, үржил, селекци, бизнесийн чиглэлийг тогтоож хэрэгжүүлдэг. Тодорхой хугацаанд тухайн сүргийн малын доторхи нас, хүйс тус бүрийн эзлэх харьцааг сүргийн бүтэц гэж үздэг. Сүргийн бүтэц нь дотоодын хэрэгцээнд зориулан нядлах, худалдан борлуулах, худалдан авах, төл хүлээн авах, хорогдол гаргах, ус бэлчээрийн хүрэлцээ, тэжээлийн хангамж зэргээс хамааран тодорхой хугацаанд өөрчлөгдөж байдаг. Эдгээрээс гадна сүргийн бүтцийг тодорхойлогч бас нэг гол хүчин зүйл нь тухайн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээ, үржүүлэх малын ашиг шимийн чиглэлээс хамаардаг юм. Жишээ нь сүүний эрэлт хэрэгцээ ихтэй газар байрладаг сүрэгт хээлтэгчийн хувь өндөр байхад, махны чиглэлийн аж ахуйн сүрэгт хэрэгцээний малын эзлэх хувь өндөр байна. Иймд жилийн аль ч хугацаанд сүргийг зохистой бүтэцтэй байлгаж чадвал мал аж ахуйгаас хамгийн их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Өвлийн хүйтэн, тэжээлийн хомсдолтой байдлаас болж монгол малын өсөлт, хөгжил саатдаг. Үүнээс улбаалаад төл, өсвөр насны малын өсөлт хөгжилт саатаж удааширдаг. Бие гүйцэх, махлаг чанар бүрдэх үйл явц хожуу болдог. Бэлчээрийн малын энэ онцлогт үндэслэн эрт үеэс нас гүйцсэн эр малыг худалдан борлуулах, хүнсэнд хэрэглэх эрэлт бий болжээ. Монголын нууц товчоонд “...шилдэг иргэ алж шимтэй шөл бэлтгэх...” хэмээн бичсэн байдаг нь үүнийг нотлох юм. Ийм учраас сүрэг дотор нас, насны эр малын нөөц бий болгож байсан байна. Сүргийг бүрдүүлэхдээ сайн чанарын эх малыг сонгож авах, өсвөр эм хүйстээс мууг нь хасах, сувайрсан, хээл хаясныг борлуулах зэргээр сүргийн генетик нөөц, нөхөн үйлдвэрлэлийн чадавхыг дээд хэмжээнд хадгалж байсан. Бэлчээрийн маллагааны нөхцөлд махны зориулалттай эр малын тодорхой хувийг, мөн нас, шүд, амьдрах чадвар сул дорой эх мал зарцуулахаар тооцож тэдгээрийг зун, намар аль болох богино хугацаанд тарга, хүч сайн авхуулан түргэн борлуулах нь чухал. Ингэж чадвал хөрөнгө, хөдөлмөр бага зарцуулж, аль болох хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулах боломж бүрдэнэ. Ингэсээр үржлийн сайн эх малын зарлагыг бууруулж чадна. Сүргийн бүтэц, малын төрлөөр, % Төрөл, үүлдэр Хээлтүүлэгч Хээлтэгч Үржлийн бус эр мал* Төл, өсвөр мал Адуу Нутгийн 3.5-4.0 35-40 20-25 30-31 Тэмээ Нутгийн 2.0 35-38 25-27 30-33 Үхэр Нутгийн 1.0 38-40 20-29 30-41 Хонь Нутгийн 1.5-2.0 46-48 25-30 20-28 Ямаа Нутгийн 1.5-2.0 48-50 12-15 30.3 Тайлбар: * шүдлэнгээс соёолон насны эр мал Малчдын хэлдэгээр сүргийн бүтэц зөв, шинжлэх ухааныхаар зохистой бүтэц байж гэмээ нь сонгон үржүүлэг үр дүнд хүрнэ. Ер нь эх малын тоог дурдсан түвшинд барих, эр малыг зохистой насанд нь борлуулах, үүнд ухаан зарж чадвал малыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг үг амьдрал дээр хэрэгжинэ. Эврийг нь хувхайртал, шүдийг нь сийртэл байлгавал бэлчээрт халтай, малд нийцгүй, эцэстээ алдагдлын уурхай болдгийг анхаарууштай.
  • 10.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛЧ УХААН БА МОНГОЛ МАЛЫН ЗОХИЦОЛ ХЭМЭЭХ УДИРТГАЛ18 19 Сүргийн зохистой бүтцийг тогтоох хамгийн шалгарсан арга нь сүргийн эргэлт гэж үздэг. Сүргийн эргэлт гэдэг нь тодорхой хугацаанд тухайлбал cap, улирал, жилийн дотор өөрийн өмчинд байгаа малын орлого, зарлагыг сүргийн нас, хүйсээр гаргаж, оны эцэст байх малаа харуулсан тооцоо юм. Өөрөөр хэлбэл оны эхэнд байсан малын тоон дээр орлогоо нэмээд зарлагаа хасаж жилийн эцэст байх малын тоог тооцолох аргыг сүргийн эргэлт гэнэ. Мал сүрэгтээ эхлээд сүргийн эргэлт хийх замаар гүйцэтгэлийг нь тодорхой хугацааны дараа тооцож ажиллах боломжтой. Сүргийн эргэлтийн төлөвлөгөө нь мал хээлтүүлэх, төл хүлээн авах болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөнүүдтэй нягт уялдаж хийгддэг тул зөвхөн сүргийн зохистой бүтцийг тогтоогоод зогсохгүй түүгээр дамжуулан малын үүлдэр угсааг сайжруулах, малын төрөл хоорондын харьцааг тохиромжтой байлгах, нэг малаас үйлдвэрлэх бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах боломжийг давхар бүрдүүлдэг. МАЛЧ УХААН, МАЛ, БЭЛЧЭЭР НУТГИЙН ЗОХИЦОЛ ДОР МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГЫН ОНЦЛОГ Мал өөрт нь тохиромжтой нутаг, бэлчээр газар, ус хужиртай газар зүйрлүүлэн хэлбээс “өвсний сайныг идэж, усны цэнгэгийг ууж” байж үрждэг, шимээ өгдөг амьтан. Үүнийг хэлэхийн учир гэвэл, мал үржүүлнэ гэдэг сайн малыг сайнтай нийлүүлж сайн маллагаанд бойжуулна гэсэн үг гэдгийг тодруулах гэсэн санаа билээ. Малаа мэднээ хөө гэх малчин олон, малаа сонгон үржүүлэх ухаан гэдгийг ялгаж салгадаг, яг мэддэг малчин цөөнгүй нь бас мэдээж. Мал мэдэх, мал үржүүлэх ухаан хоёрыг хэзээ салгаж, хэзээ хамтатгах гэдэг бас ухаан зарах ажил. Хэдийд мал, эзэн, нутаг бэлчээр зохицох, хэзээ зохицохгүй болдог талаар холоос эрэх хэрэггүй, цөөн жишээ татаж ярилцах боломж байна. Тухайлбал: ⌘ Бэлчээр нутгийнхаа өвс ургамал, хэзээ ямар төрлийн малаа оруулж бэлчээхээ мэддэг бол мал, малын эзэн хоёр зохицох, маллагаа, үржүүлэг хоёрыг хамтатгах нэг тохиол. ⌘ Сайн эцэг малаас авсан төлийг ухаалгаар хатуу шилж, зөвхөн үржилд арчлан бойжуулж чадсан малчны сонгон үржүүлэх ухаан өөрийнх нь зорилго болоод малтайгаа нийцэж ухаанаас ухаан ургуулж чадаж байгаа гэсэн үг, тун ухаалаг зохицол. ⌘ Малаасаа сайныг нь зөв сонгоод, сайнтай нийлүүллээ, арчлах маллахаа мартвал эзэн, мал хоёр салж малчны ухаан дутсан хэрэг болно. ⌘ Хоёр сайныг нийлүүлэхийг сонгон үржүүлэх ухаан хэмээдэг атал, энэ учрыг дагалгүй нэг сайныг шилж нөгөөг нь умартваас бас нэг салах үл зохицол. ⌘ Сайны төлийг сайнаар эс бойжуулбал сонгон үржүүлэх ухаанаа дэмий зарсан хэрэг болно. Монголчуудын малаа сонгон шалгаруулах арга, үржүүлдэг ухаан нь эртнээс уламжлагдан олон зууны шалгуур давсан өргөн мэдлэг, баялаг туршлагад суурилагдсан юм. Монгол малчид таван төрлийн мал үржүүлэхдээ төрөл бүрийг шилэх, сонгох тохирсон аргыг хэрэглэж ирсэн. Гэхдээ аль ч төрлийн малын шилэн сонгоход баримтлах нийтлэг зарчим байжээ. 1. Удмын гарвалаар сонгох гол шалгуур: i. Сайн удмын угшлаас гаралтай, бие чийрэг, яс бөх шинжээр сонгох ба нийлүүлэх ii. Үр төлийн чанар сайтай байх. Төл нь эцгээ их төлөв дуурайсан, эсвэл ялгагдах онцлог, ашигтай шинжтэй байх iii. Үржлийн чанар сайтай байх. Хээл авах, ихэрлэх эерэг шинжтэй, сувайрах, хээл хаях сөрөг шинжгүй. 2. Малын орчиндоо зохицох тэсвэрт чанараар сонгох гол шалгуур: i. Дөрвөн улирлын цаг уур, бэлчээрийн өөрчлөлт, нүүдэл, бэлчээрлэхэд зохицох, байгалийн сөрөг нөлөөг давах байдал ii. Зун, намартаа түргэн тэвээрэх, тарга хүч бүрэн авах чадвар iii. Өвөл, хавартаа хур хүчтэй, царигтай онд орох iv. Бэлчээрийн нөөц хомсдсон үед өлөн зэлмүүн байж өл, цангаа даах v. Өвчинд өртөмтгий бус 3. Ашиг шимийн хэмжээ, чанараар сонгох гол шалгуур: i. Биеийн галбир хийц хэвийн, тавиу биетэй, тарга хүч сайтай байх ii. Зүсээр жигд байх iii. Зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан үржүүлэх чиглэлийг сонгох iv. Сүүлэг, махлаг, ноосорхог, ноолуурлаг шинж чанартай v. Хурдлах чадвар, тээвэр, туувар, эдэлгээ даах, бэлчээрлэх чадвар илүү байх vi. Төлөрхөг, үрсэг чанартай байх vii. Зан араншин зөв байх viii. Давжаа, амьдрах чадвараар дорой төлөөр сүргээ муутгахгүй байх ix. Сүргийн чанар доройтохоос хамгаалах, үүний тулд төлөг, борлон, бярууг нийлүүлэгт оруулахгүй байх. Малыг тохируулан нийлүүлэхдээ сайныг сайнтай, саарыг сайнаар сайжруулах сонголт хийдэг нь хялбар, зардал ажиллагаа багатай, үнэхээр зөв хийсэн бол үр дүн нь нүдэн дээр ил байдгаараа онцлог юм. Энэ ажлын гол үйл ажиллагаа нь: ⌘ Нийт сүргийг ялангуяа эцэг, эх малыг ажиглан шинжиж сайн, мууг таних, мэдлэг, мэдээлэл (аман мэдээлэл) хуримтлуулах, дамжуулах. ⌘ Малын нас, ашиг шим, ааш араншин, бие бялдрын байдлаар сайныг сорчлон үлдээх, сул дорой, давжаа, хөгшин хөвөө, мууг нь ширвэж ялган борлуулах замаар сүргийг цэвэрлэж, нийт сүргийг чанарлаг, жигдлэг болгохыг чухалчилдаг байна.
  • 11.
    Монгол улс адуунытоогоор дэлхийд 5-р байранд (Америк, Мексик, Хятад, Бразилын дараа) орж, нэг хүнд ногдох адуугаар дэлхийд тэргүүлж байна. 2018 оны байдлаар улсын хэмжээнд 66.5 сая мал байгаагийн 5.9 хувийг адуу эзэлж байна. Адууныхаа тоогоор эхний 5-д орсон аймаг, сумдын нэр № Аймгийн нэр Адууны тоо, мян.тол 1 Архангай 378,4 2 Төв 341,4 3 Сүхбаатар 327,3 4 Өвөрхангай 323,6 5 Хэнтий 318,9 Сүүлийн жилүүдэд бэлчээрийн хүрэлцээ, хомсдолоос шалтгаалаад зүүн бүс буюу Хэнтий, Дорнот, Сүхбаатар аймагт төвийн бүсийн адуу олноороо очиж суурьшиснаас адууны тоо нь эрс нэмэгдсэн байна. Мөн Улаанбаатар хотод оршин суугчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор адууны тоо нь 40,0 мянга гаруй болжээ. 1940-2018 оны хоорондох адууны тоо, мян.тол Монгол улсын адуун сүргийн тоо сүүлийн 80 шахам жил 2,0-2,5 саяын хооронд тогтвортой байж байгаад 2015 оноос эрчимтэй өсөж, одоогийн байдлаар 3,9 саяд хүрчээ. Энэ нь гүүний тоо өсөж, бойжуулах унага нэмэгдсэнтэй холбоотой. Ургамлын хөгжлийн үеүүдэд эслэгийн агууламж, % 1940-2018 оны хоорондох адууны тоо, мян.тол 2358.1 2098.1 2317 2386 2502.72432.62317.92269.5 1985.41971 2262 2648.42660.8 2029.11920.3 3295.3 3940.1 722.8640.1606.6597.8634.6648 631.4596.4522.8510.2563.5650.3692.1571.8593 990 1291.6 301 256 296.1321 288.6330.9337 303.2258.6288.9338.1451.2368.8387.4274 726.4762.2 0 500 1000 1500 2000 2500 3000 3500 4000 4500 1940 он 1945 он 1950 он 1955 он 1960 он 1965 он 1970 он 1975 он 1980 он 1985 он 1990 он 1995 он 2000 он 2005 он 2010 он 2015 он 2018 он 1940-2018 оны хоорондох адууны тоо, мян.тол Бүх адуу Гүү Бойжуулсан унага АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН № Сумын нэр Адууны тоо 1 Сүхбаатар Эрдэнэцагаан 46722 2 Сүхбаатар Баруун урт 40872 3 Сүхбаатар Мөнххаан 39345 4 Булган Сайхан 37342 5 Хэнтий Батноров 35280
  • 12.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН22 23 Графикаас харахад 2015 оноос адуун сүргийн бүтэц тогтворжиж, сүрэгт гүүний эзлэх хувь нэмэгдсэнээр сүргийн нөхөн үйлдвэрлэл хэвийн явагдсан байна. АДУУН СҮРГИЙН ТАРХАЛТ, БАЙРШИЛ Монгол улсын 330 сум, 6 дүүрэгт адуу өсгөн үржүүлж, ахуй амьдралдаа хэрэглэсээр байна. Монгол улсын нийт сумдын 12,8 хувь нь 5 хүртэл мянган адуутай, 38,2 хувь нь 5,0-10,0 мянган адуутай, 49,0 хувь нь 10-аас дээш мянган адуутай байна. Энэ нь монгол улсын аль ч бүс нутаг, сум, багт адуугаа өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэж байгаагийн тод илрэл юм. Профессор Д.Базаргүрын судалгаагаар Монголын адууны аж ахуйн байршилтын бүсийг нэн тохиромжтой, тохиромжтой, тааламжгүй гэсэн гурван хэсэгт хуваасан байдаг. Нийт адууны 80 шахам хувь нь нэн тохиромжтой болон тохиромжтой бүсэд хамрагдаж байна. 1940 онд адуу Төв болон Хангайн бүсэд зонхилж, Зүүн бүсэд цөөн байсан бол 2018 онд Хангайн бүс 35%, Зүүн бүсэд их болсон. Адуун сүргийн бүтэц Тодорхой хугацаанд адуун сүргийн доторхи нас, хүйс тус бүрийн эзлэх харьцааг адуун сүргийн бүтэц гэж хэлдэг. Сүргийн бүтцэд үрээ, байдасны хээлтүүлэгт орох нас, гүүний төлөрхөг чанар, өсвөр адууг худалдан борлуулах нас, 100 эхээс авах унаганы тоо гэх мэт олон зүйл нөлөөлдөг. Адуун сүргийн бүтцэд үндсэн сүргийн хээлтэгчийг нөхөхөд хүрэлцэх хэмжээний өсвөр адуу зохих хувийг эзэлж байх нь чухал байдаг. Адуун сүргийн бүтэц № Төрөл Сүүлийн 20 жилийн дундаж Одоогийн сүргийн бүтэц, 2018 он Санал болгож буй зохистой бүтэц Тоо, мян хувь Тоо, мян Хувь Хувь 1 Азарга 85.0-87.5 3.8-4.0 171,8 3,6 3.5-4.0 2 Гүү 600-680.0 25-28.0 1291,6 33,0 35.0-40,0 3 Морь 660.0 28-34.2 1143,0 29,0 18,0-20,0 4 Өсвөр адуу 800.0 37-40.0 1363,6 34,4 34,0-36,0 Бүгд 2.0-2.4 сая 100 3.9 сая 100% 100,0 Адуун сүргийн бүтэц нь аж ахуйн зориулалт, байгаль, эдийн засгийн онцлог зэргээс хамаарч харилцан адилгүй байна. Тухайлбал, уналга, эдэлгээ, мах, сүүний чиглэлээр бэлчээрийн маллагааны нөхцөлд үржүүлж байгаа адуун сүргийн 35-40 хувийг гүү эзэлж байвал зохистой гэж үзнэ. АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ Удам гарвалаар шинжих. Галбир, хийц, хурд, сүүлэг, өсөлт, хөгжилт зэрэг шинжээр сайн эцэг, эхээс гаралтай эсэхийг шинждэг. Эцэг эхийн сайн шинжүүдийг хадгалж чадсаныг үржилд сонгодог. Тэгэхдээ малчин хүн өөрийн сонирхсон чиглэлийг (хурдыг эсвэл сүүлэг) гол болгон сонголтоо хийдэг байна. Галбир, бие цогцосоор шинжих. Адууны биеийн ерөнхий байдал том, жижиг, дунд, эрүүл, чийрэг, согогтой оёгтой эсэх, тарга хүч авалтыг ажигладаг. Биеийн хэсгүүдийг толгой, хүзүү, мундаа, их бие, булчин, шөрмөс, хөлийн байдлыг харьцуулж галбир хийцийг шинждэг. Азарга, гүүг удам угсаа, биеийн галбир хийц, хэвшил, уналгаа эдэлгээ болон хурдлах чадвар, үр төлийн чанар зэргээр шинждэг. Азарга сонгохдоо гол удам гарвалаас гадна толгой хатингардуу, магнай тэнэгэр, чих урт, хамрын нүх уужим, зовхи зузаан, сормуус урт, цээж өргөн, мундаа өндөр, хавирганы матаас сайн, нуруу шулуун, зоогоороо ялимгүй бөгтрөгтэй, хөлийн гишгэлт зөв тэгш, туурай цомбон, хурц ирмэгтэй, борви тэнүүн, сагаг босоо, шилбэ бүдүүвтэр, гэдэс хэвлий тавиун байх нь зохистой гэж үздэг. Мөн ижил сүргээ сайн цэгцэлж (толгойлж), гүү хурааж чаддаг, морь, үрээг хасдаггүй сүргээ хамгаалах инстинкт сайтай байвал сайн гэдэг. 1940-2018 оны хоорондох адууны тоо, сүргийн бүтэц Адууны тархалт, 1940 он Адууны тоо, 2358.1 мянга 0 500 1000 1500 2000 2500 3000 3500 4000 4500 1940 он 1945 он 1950 он 1955 он 1960 он 1965 он 1970 он 1975 он 1980 он 1985 он 1990 он 1995 он 2000 он 2005 он 2010 он 2015 он 2018 он 1940-2018 оны хоорондох адууны тоо, сүргийн бүтэц Бүх адуу Азарга Гүү Өсвөр адуу Бойжуулсан унага Баруун бүс 24% Хангайн бүс 28% Төвийн бүс 28% Зүүн бүс 20% АДУУНЫ ТАРХАЛТ, 1940 ОН Адууны тоо, 2358.1 мянга 1940-2018 оны хоорондох адууны тоо, сүргийн бүтэц Адууны тархалт, 2018 он Адууны тоо, 3940.2 мянга Баруун бүс 18% Хангайн бүс 35% Төвийн бүс 22% Зүүн бүс 24% УБ 1% АДУУНЫ ТАРХАЛТ, 2018 ОН Адууны тоо, 3940.2 мянга АДУУНЫ ТАРХАЛТ, 2018 ОН Адууны тоо, 3940.2 мянга 1940-2018 оны хоорондох адууны тоо, сүргийн бүтэц Адууны тархалт, 1940 он 0 500 1000 1500 2000 2500 3000 3500 4000 4500 1940 он 1945 он 1950 он 1955 он 1960 он 1965 он 1970 он 1975 он 1980 он 1985 он 1990 он 1995 он 2000 он 2005 он 2010 он 2015 он 2018 он 1940-2018 оны хоорондох адууны тоо, сүргийн бүтэц Бүх адуу Азарга Гүү Өсвөр адуу Бойжуулсан унага Баруун бүс 24% Хангайн бүс 28% Төвийн бүс 28% Зүүн бүс 20% АДУУНЫ ТАРХАЛТ, 1940 ОН Адууны тоо, 2358.1 мянга АДУУНЫ ТАРХАЛТ, 1940 ОН Адуунытоо, 2358.1 мянга
  • 13.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН24 25 Гүүг сонгон шалгаруулахдаа удам гарвалыг харахаас гадна жил бүр сайн үр төл өгдөг, сүү арвинтай, хондлой өргөн, сав сайтай, сүүл өтгөн байхыг чухалчилдаг. Гүүний сүүл өтгөн, бөөн байх нь гэдэс, хэвлээ нөмөрлөн халхалдаг, зүсний хувьд цагаан бүгээн зүстэй адуу бээрэх нь амархан, бараан зүстэй адуу өлчир зэргийг харгалздаг байжээ. Эх малын сан бүрдүүлэх уламжлал. Малчид жил бүр унагалдаг, үр төл сайн өгдөг, бие томтой, сүү шим арвинтай гүүг сүрэгт үлдээн үржүүлж, адууныхаа чанарыг арвижуулан, сайжруулдаг уламжлалтай. Адууг үржлийн зорилгоор шилэн сонгосон бол үржилд тэнцэхгүй гүүг сүргийн нөхөн үржлээс хасч заазалдаг. Хээлтүүлгээр хээл аваагүй, төл нь амьдрах чадвар муутай төрсөн, гүүний нас хөгширч үржилд ашиглах боломжгүй болсон, өвчин эмгэг туссан зэрэг шалтгааны улмаас гүүг заазална. Сүргийн дотроос ашиг шим, үржлийн чанараар тодорсон тохиромжтой хэвшлийн гүүг үржилд үлдээж, бусдыг тусгаарлах замаар шилэн сонголт хийж эх малын санг бүрдүүлдэг. Бэлчээрийн маллагаатай монгол адууны бэлгийн бойжилт 12-24 сарын настайд, биеийн бойжилт 36-40 сарын настайд явагдана. Нас гүйцсэн адууны амьдын жингийн 70-аас доошгүй хувьд хүрсэн үед байдсан гүүг анхны хээлтүүлэгт оруулдаг. Монголчууд “Сайн гүү сав сайтай” гэж ярьдаг. Бие хаа тэгш, гэдэс хэвлий томтой, дэлэн хөхний хөгжил сайтай, сүүтэй гүүнээс гарсан төл нь сайн байдаг. Ийм гүүнээс гарсан охин төлийг олшруулах замаар эх малын сан бүрдүүлдэг. Нэг азарга адуунд дунджаар 20-25 тоотой байна. Үүний 30 хувь буюу 7-9 нь гүү байвал зохимжтой. Өөрийн сайн чанараа үр төлдөө удамшуулан дамжуулдаг, төлөрхөг чанар сайтай гүүг үржилд дунджаар 15 жил ашиглана. Ер нь монгол гүүг 10-12 жил үржилд ашиглах нь зохимжтой байдаг. Гүү хээлтүүлэх, төллүүлэх зохистой хугацаа Àçàðãà, ã¿¿г ¿ðæèëä àøèãëàõ õóãàöàà òýäãýýðèéí õóâèéí îíöëîã, àð÷èëãàà ìàëëàãàà, òýæýýëëýãèéí íºõö뺺ñ øàëòãààëíà. Ìîíãîë àçàðãàíä äóíäæààð 10-12 ã¿¿ õóðààëãàæ 12-15 æèë ¿ðæèëä àøèãëàäàã. Ìîíãîë àäóóны áýëãèéí áîéæèëò 2.5-3 íàñ, áèåèéí áîéæèëò 3-5 íàñ õ¿ðòýë ¿ðãýëæèëäýã. Áýëãèéí áîëîâñðîëòûí íàñàíä õ¿ðýýã¿é ºñâºð ã¿¿, àçàðãûã õýýëò¿¿ëýãò îðóóëäàãã¿é. Ó÷èð íü õýýë àâñàí áàãà íàñíû ã¿¿íèé ºñºëò çîãñîæ ¿ð òºëèéí õºãæèëä íºëººëæ, àøèã øèì íü áóóðäàã. Áàãà íàñíû àçàðãûã áèåèéí áîéæèëò ã¿éöýýã¿é ¿åä õýýëò¿¿ëýãò îðóóëáàë ºñºëò íü ñààòàæ, äàâæàà æèæèã áèåòýé áîëäîã. Òèéìýýñ àçàðãûã 4-5 íàñ, ã¿¿ã 3 íàñ õ¿ðñíèé äàðàà ¿ðæèëä àøèãëàæ ýõëýíý. ÿ¿ õýýëò¿¿ëãèéí àðãà. Õýýëò¿¿ëãèéã åðäèéí болон зохиомол àðãààð ÿâóóëдаг. Åðäèéí õýýëò¿¿ëãèéí àðãûã äîòîð íü äóð çîðãèéí, ãàðäàí, àíãèëàí, ñ¿ðýãëýæ õýñýã÷èëñýí, õàøààëàí õýýëò¿¿ëýã ãýæ 4 õýñýãò õóâààäàã. Äóð çîðãèéí õýýëò¿¿ëýã. Энэ ¿åä íýã àçàðãàíä äóíäæààð 12-15 ã¿¿ õóðààëãàõ íü òîõèðîìæòîé áîëîâ÷ õýýëòýã÷, õýýëò¿¿ëýã÷èéí íàñíû áàéäëûã õàðãàëçàíà. Øèíýýð õýýëò¿¿ëýãò îðîõ áàéäñàí ã¿¿ã á¿ä¿¿í áóþó àõèìàã íàñíû àçàðãàíä, õºãøèí ã¿¿ã çàëóó àçàðãàíä ãèøã¿¿ëíý. Íàñ ã¿éöñýí àçàðãàíä 15-20, ñî¸îëîí àçàðãàíä 6-8, õÿçààëàíä 3-4 ã¿¿ ¿¿íèé 2-3 íü àõèìàã íàñíû ã¿¿ áàéõ íü òîõèðîìæòîé. Õºãøèí þìóó õóðäàí, óÿäàã àçàðãàíä õóðààëãàõ ã¿¿ã 5-ààñ õýòð¿¿ëýõã¿é áàéõ. Äóð çîðãèéí õýýëò¿¿ëãèéí ¿åä àçàðãà ººðèéíõºº ¿ð òºëèéã ñ¿ðãýýñ õàñàæ áàéãàà ýñýõýä õÿíàëò òàâüæ áàéäñàí ã¿¿ã òîõèðîõ àçàðãàíä íü õóðààëãàæ áàéâàë çîõèíî. Ãàðäàí õýýëò¿¿ëãèéí àðãà. ¯ðæëèéí ÷àíàð ñàéòàé àçàðãààð îëîí ã¿¿ õýýëò¿¿ëýõ áîëîìæ ºãäºã. Õ¿íèé õÿíàëòûí äîð òóðøèã÷ àçàðãààð èëð¿¿ëñýí îðîîòîé ã¿¿ã ãàðäàí õýýëò¿¿ëýãò àøèãëàæ áàéãàà àçàðãàíä 1-2 óäàà ãèøã¿¿ëýýä ñ¿ðýãò íü íèéë¿¿ëýõ, äàðààãèéí ºäð¿¿äýä îðîî íü õýâýýð ¿ðãýëæèëáýë ºíæººä äàõèí ãèøã¿¿ëíý. Ãàðäàí õýýëò¿¿ëãèéí ¿åä íàñ ã¿éöñýí àçàðãàíä 35-40 ã¿¿ íîãäîõîîð òîõèðîîã õèéíý. Àíãèëàí, ñ¿ðýãëýæ õýýëò¿¿ëýõ àðãûã õóðäàí óäàìòàé ¿ðæëèéí àäóóíä õýðýãëýäýã. Èíãýõäýý àíãèëàëòûí ìàòåðèàëä òóëãóóðëàí àçàðãà, ã¿¿íèé àíãè óäàì, óãñàà, ãàëáèð õèéö, áèå öîãöîñ, õýâøèë, íàñíû áàéäëûã õàðãàëçàí ã¿¿ã àçàðãàíä õóâààðèëàí õóðààëãàäàã. ÿ¿ã àíãèëàí ñ¿ðýãëýæ àçàðãàíä õóðààëãàõäàà òóñãàé õàøààíä õàìò õàøèæ, èæèëñ¿¿ëýí äàñãàñíû äàðàà ñ¿ðãýýñ ÿëãàí áýë÷ýýðò ãàðãàíà. Èíãýæ àíãèëæ ÿëãàñàí àäóóã àçàðãà àçàðãààð íü òóñãàé ìàëëàíà. Ýíý àðãààð ã¿¿ õýýëò¿¿ëýõäýý íýã àçàðãàíä 20-25 ã¿¿ õóðààëãàæ áîëíî. Õàðèí àíõ õýýëò¿¿ëýãò àøèãëàæ áàéãàà áîëîí íàñ àõèñàí àçàðãàíä 12-15 ã¿¿ íîãäóóëíà. Õàøààëàí õýýëò¿¿ëýõ àðãààð çºâõºí òîõèðóóëàí ñîíãîñîí àçàðãà, ã¿¿ã õýýëò¿¿ëíý. Ñîíãîñîí ã¿¿ã èæèëññýí àäóóíû õàìò òóñãàé õàøààíä îðóóëæ òîõèðóóëàí ñîíãîñîí àçàðãàòàé íèéë¿¿ëíý. Õýðýâ àçàðãà îðîîòîé ã¿¿ã îëæ 1-2 óäàà ãèøãýâýë àäóóã áýë÷ýýðò ãàðãàíà. Øààäëàãàòàé ¿åä ¿ðæëèéí ñ¿ðýãò òóðøèã÷ àçàðãà òàâüæ îðîîòîé ã¿¿ã èëð¿¿ëýýä ò¿¿íèéã òîõèðóóëàí ñîíãîñîí àçàðãàíû õàìò õàøèæ 1-2 óäàà ãèøã¿¿ëýí ñ¿ðýãò íèéë¿¿ëýõ õýëáýðýýð õýýëò¿¿ëãèéí àðãûã çîõèîí áàéãóóëæ áîëíî. Õàøààëàí õýýëò¿¿ëýõ àðãûí ¿åä íýã àçàðãààð 25-30 ã¿¿ õýýëò¿¿ëýõ áîëîìæòîé. Õýýëò¿¿ëãèéí àëü ÷ àðãûã õýðýãëýсэн àçàðãыг àìðààõ, àð÷èëãàà ìàëëàãààíû ñàéí íºõöºëä áàéëãàõ, ñ¿ðãýýñ íü òóñãààðëàí íýìýãäýë òýæýýë ºãºõ çýðãýýð àíõààð÷ àæèëëàõ íü ÷óõàë áàéäàã. Гүү барьж үрс гаргах Гүү барих, үрс гаргах, цацал өргөх нь адуун сүргийн их баяр, айраг цагаа дэлгэрснийг илтгэх бэлэгдэлт ёслол юм. Монголчууд гүүг ихэвчлэн зуны эхэн сарын бар өдөр барьж, намар нохой өдөр тавьдаг. Гүүний үрсийг гол төлөв буд, сумьяа гаригт ёсолно. Анх унага барихдаа соргог сэрмүүн бэлчээртэй, ус хужиртаа ойр, шинэ нутагт бууж унаганыхаа зэлийг татаж, уурганы хуйвны угсуурганд баярын бэлэгдэл болсон улаан утас буюу хадаг уяж ууган унагаа эхлэн уургалж, ногтлож зэллэдэг. Ингээд гүүгээ саана. Гүүний үрс гаргах ёслол нь гүүг анх барьсан өдөрт эсвэл айраг иссэний дараа хийх хоёр янз байдаг. Үрс гаргах ёслолд ойр хавийнхан идээтэй ирж, үрс гаргаж буй айл ч идээ цагаа бэлтгэн үрс гаргах ёслолыг гадаа гүүн зэлний дээд талд эхлүүлдэг. Цагаан эсгий дэвсэж ширээ засан идээ, мах шүүс тавьж, ширээний өмнө сая шинэ саасан хувинтай сүү саам айраг, ишинд нь 5 өнгийн хадаг уясан цацлын хамт тавина. Энэ үед гэрийн эзэн уяан дээрээс 5-9 морь тоолж гаргаад өөрөө нэгийг унаж, бусад хүмүүсийг дагуулан гэрийн үүдэнд очиход гэрийн ахмад настан буюу гэргий нь мөнгөн аягатай сүү барина. Тэдгээр морьтонгууд сүүг амсаад гэрийг нар зөв тойрон зэлний тэндэх эсгий, идээний дэргэд ирэхэд гэрийн эзэн мориноосоо бууж, хувинтай саалийг хадаг уясан уургандаа өлгөөд хоёр номхон морьтой хүнд дамжуулах буюу залуусаар явган дамнуулж зэл тойруулдаг.
  • 14.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН26 27 Сүүг зэл тойруулж эхлэхэд дунд нь цагаан морьтой хүн дагаж сүүнээс цацлаараа хутган цацал өргөж үрс гаргах цацлын үгээ хэлж, зэлээ нар зөв гурвантаа тойрч “цээн цод” хэмээн уянгалуулан дуудна. Цацал өргөсний дараа азарганы дэлэнд хадаг зүүж мялаана. Үүний дараа морьтонгууд мориноосоо бууж, тэр айлын хотыг нар зөв эргээд уургаа газар хүргэлгүй явж, зэлний дэргэд байгаа идээ, мах шүүсийг хэдэн хүн дамжлан ирэх бөгөөд замдаа 3 удаа үдлүүлэн авчирна. Үдлэн амрахдаа “бууяа, бууяа”, хөдлөхдөө “нүүе ээ, нүүе ээ” гэж хэлдэг. Гэрийн үүдэнд ирээд Үрсийн идээ хүргэж ирлээ гэж гэрийнхэнд мэдээлнэ. Ингэхэд гэрийн эзэн гарч ирээд “Сайн явж ирэв үү? Хаана үдлээд, хаана хоноод ирэв? гэхэд үрсийн идээ хүргэж ирсэн хүмүүсийн нэг нь тэр хавийн өгөөмөр баян нутаг усны нэрийг хэлж, тэнд хоноод энд үдлээд ирлээ” гэснээр гүүний үрсийн найр эхэлдэг. Намрын адаг сар шувтарч, хүйт орж эхлэх үед тогтсон өдөр гүү тавих ёс гүйцэтгэж гүүгээ тавьдаг. Товлосон өдөр бүх адуугаа хурааж гүүн зэлэн дээр сан тавина. Гүүгээ сааж, унаганыхаа ногтыг мулталж дуусаад зэлээ эвхэж гадсаа сугалан нүх рүү нь сүү дусаан арвай будаа хийнэ. Энэ нь ирэх жил адуу өсөж, айраг сүү элбэгшихийг бэлгэдсэн ёс юм. Гүү тавьж буй айл айргаа базааж бэлтгээд зочидтойгоо найрладаг. Найранд ерөөл, дуу, наргиа, тоглоом үүсгэн нэгэн жилийн дэлгэр цагийн төгсгөлийн баярыг тэмдэглэдэг. Төл, өсвөр малын удамшил, ашиг шимээр үнэлэх Унага нь төрөхдөө өөрсдийн эцэг эхийн галбир хийц, зүс гэх мэт төсөөтэй шинж тэмдгийг агуулж байдаг бөгөөд үүнийг удамших гэж нэрлэдэг. Эцэг эхийн хувийн сайн шинжүүд үр төлдөө дамжуулах үзэгдэл нь удамших чанар юм. Удамших чанар өндөр, хувьсал аажим явагдах тусам адууны амьдрах чадвар дээшилж, тухайн сүрэг хорогдол багатай болдог нь амьдарлаар батлагдсан. Тухайлбал, малчид маань хурдан удмын адууны ашигтай шинжүүд үр төлдөө удам дамжиж буйг гярхай олж хараад энэ чиглэрээр түлхүү үржүүлж хурдтай болж байсан олон түүх байдаг. Àçàðãûã õî¸ðîîñ äîîøã¿é õýýëò¿¿ëãèéí óëèðàëä àøèãëààä áîéæóóëñàí á¿õ òºëººð, ã¿¿ã õî¸ð æèëèéí òºëººð ¿íýëдэг. Ингэхдээ уíàãàны галбир, зүс, өсөлт хөгжилтийг анхаардаг. Адуу хөнгөлөх аргууд. Мал хөнгөлөх нь эх мал, эцэг малын тэнцвэрийг тогтоож буй хэрэг юм. Унагыг үрээ болгож байж хөнгөлдөг. Малыг зуны эхэн сарын шинийн нэгэн юмуу арван тавны өдөр хөнгөлнө. Уламжлалт аргаар хөнгөлөхөд хурц иртэй, нарийн үзүүртэй нимгэн хутгыг ашиглаж ирсэн. Тэр хутгаа хадганд ороогоод нандигнан хадгалж зөвхөн мал хөнгөлөхөд хэрэглэнэ. Мал хөнгөлсөн айл гурван хоног гадагш нь сүү, цагаан идээ, архи сэлтийг гаргахгүй хатуу цээртэй. Цээрийн хугацаанд идээ будаа гадагш гаргавал малын засаа хүндэрч гарз гарна гэж үздэг. Адууг хөнгөлөх ажил хавар, намрын улиралд адуунд ээлтэй өдрийг сонгон явагдана. Хөнгөлсөн адууг тавихдаа “Өднөөс хөнгөн, сумнаас хурдан хүлэг болоорой” хэмээн ерөөдөг заншилтай. Бага насны үрээг засаж хөнгөлөх явцад цус алдаж, хавдар үүсгэдэг тохиолдол гарна. Үүнийг соёнготох гэдэг. Энэ нь засаж хөнгөлөх үед үс, ноос, шороо зэрэг бохир орсноос үүсдэг өвчин юм. Ийм үед засааг нь буцалгаж уулгах, зандангаар утах зэрэг зан үйлийг хийдэг байжээ. Сүүлийн үед адуу хөнгөлөх орчин үеийн аргууд дэлгэрсэн. Үрээг хөнгөлөхийн тулд эхлээд ямар аргаар хөнгөлөвөл тохиромжтойг үзэж тодорхойлно. Адууг голцуу нээлттэй аргаар хөнгөлдөг. Хөнгөлөх адууг эхлээд унагаж бэхлэн хөдөлгөөнгүй болгоно. Азаргыг төмсгийг нь бүрмөсөн авах, үлдээж хөнгөлөх хоёр арга байдаг. Төмсөгийг авахгүйгээр гүнд нь химийн бодис тарих, хөвчирхийг арьсны доогуур утсаар боох, арьсны гаднаас тусгай бахиар хавчиж няцлан хуухнагт нь үлдээж хатааж болдог. Гэвч эдгээр арга нь зөвхөн үр боловсрох процессыг л зогсоож чаддаг ба бэлгийн бусад рефлексийг гүйцэд арилгаж чадахгүй. Адууг хөнгөлөхдөө хуухнагийг ярж төмсөгийг хэтний хамт авах задгай аргыг голдуу хэрэглэдэг. Үүний тулд хуухнагийг заадсаас 1,5 см-ийн зайтай төмсөгний урд үзүүрээс хойт ирмэг хүртэл зүснэ. Төмсгийг ярж гаргасны дараа хэтний хамт зантаар хавчиж, тас огтолно. Тасалж буй бахиа тодорхой хугацаанд хавчиж байлгадаг. Бахийг аажим авсны дараа хуухнагны шарханд иод түрхэж, үрэвслийн эсрэг антибиотикийн нунтаг цацалага цацна. Зориулалтын бахь буюу зантаар засах арга нь цусны судсыг сайн бөглөж, цус алдах хүндрэл гардаггүй учраас практикт өргөн хэрэглэдэг. Сүрэглэх. Нэг азарганд хамаарагдаж байгаа адууг “азарга адуу” гэж нэрлэдэг. Азарга адуу буюу бүлэг адууг хэд хэдэн гүү, унага, даага, шүдлэн байдас, үрээ, хааяа морь оролцсон удмын бүлүүд бүрэлдүүлнэ. Нэг азарга адуунд дунджаар 15-20 гүү, тэдгээрийн бүлд хамаарагдах унага, даага, шүдлэнг оролцуулан тооцвол нэг азарга адуу 30-40 адуунаас бүрэлддэг байж болох юм. Орооны үед азарга өөрийн харьяалалд байгаа өөрийн удмын бэлгийн бойжилт гүйцсэн байдсыг бүлгээсээ хөөн хасдаг. Хасагдсан байдсыг удмын бус азарга өөрийн бүлэгтээ нэгтгэн хурааж захирдаг. Нэг жилийн дотор тодорхой тооны байдас, гүүг хураан авч бүлэгт байх адууны тоог нэмэгдүүлж, мөн тодорхой тооны байдсыг бүлгээс хасаж тоог цөөрүүлж байдаг. Азарга өөрийн гүүг бүлгээс салж явахыг хатуу хориглож чаддаг. Бүлгийн дотор морь байх эсэхийг азарганы зан араншин шийдвэрлэнэ. Энэхүү төрөлх зан араншингаараа монгол адуу төрлийн нийлүүлгээс ангид байж чаддаг сүрэг юм. Монголчууд адуугаа зүс, тамга, нас шүд, онцгой содон шинж тэмдэг, зан араншин гэх мэт олон шинж тэмдгээр ялган таньж ирсэн түүхэн уламжлалтай. Зүс. Адууны үсний ерөнхий өнгийг зүс гэж нэрлэдэг. Адууг эрэлчин хүн зүсээр нь сурагладаг, зүсийг зөв мэдэх, таних нь чухал. Зүс нь адууны ялгагдах тэмдгүүдийн нийлбэр цогц юм. Монгол адууны гол төлөв хээр, хар, хүрэн, зээрд, хул, хонгор зүс голлох боловч бусад зүс тодорхой хэмжээгээг тохиолдоно. Адууг зүслэхийн өмнө түүний өнгөнд нөлөөлдөг үсийг будсан пигмент, гэрлийн хугаралт, үсний ширхэгүүдийн дотоод бүтэц зэргийг мэдэх хэрэгтэй. Пигментүүд арьсны зарим хэсгүүдэд тарснаар содон тэмгүүд бий болдог. Адууг зүслэхдээ үндсэн зүсийг зөв тогтоох хэрэгтэй. Үндсэн зүс нь хар, хээр, зээрд, хонгор, бор зэрэг олон янз байх ба эдгээрээс зүсний олон хувилбаруудыг бий болгодог. Àäóóíû ç¿ñ íàñàà äàãàæ ººð÷ëºãäºõ îíöëîãòîé. Ýíý íü ÿëàíãóÿà áàãà íàñíû àäóóíä òîäîðõîé èëýðíý. Жишээ нь цагаан зүстэй адуу эхээс төрөхдөө хар бараан зүстэй, хар зүстэй адуу эхээс төрөхдөө хөх саарал зүстэй байдаг. Унаганы хөөвөр гуужисны дараа богино хугацаанд арай өөр өнгийн үс ургаж үндсэн зүс нь сайн тодорч ирнэ. Мөн адуу хөгшрөх явцад буурал, цагаан үс ургаж зүсний туяаралтыг өөрчилдөг зэргийг харгалзан адууны зүсийг хянуур, нямбай, зөв тогтоох нь чухал юм.
  • 15.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН28 29 Зүсний тодорхойлолт Зүс Туяаралт Тодорхойлолт Зээрд Хүрэн, цавьдар, зээрд Их бие, хөлийн өнгө нь адилхан, дэл сүүл нь мөн ижил өнгөтэй боловч арай шаравтар туяатай, зарим адуунд ийм зүс алтархаг туяатай байх нь элбэг тохиолдоно. Хүрэн Мөн адил Их бие нь хүрэн өнгөтэй, дэл сүүл нь их биеэсээ арай бараан, бага зэрэг хар зүстэй байна. Цавьдар Хүрэн Их бие нь хүрэн, биедээ голдуу толботой, дэл сүүл нь цагаан буюу утааны өнгөтэй байна. Бас хээр зүстэй ойролцоо боловч дэл сүүл нь цагаан буюу утааны өнгөтэй байна. Хээр Хар ба шар хээр Их бие толгой нь янз бүрийн туяатай хүрэн өнгөтэй, дэл сүүл нь болон хойт урд хөлийн шилбэ нь хар Хар - Их бие, хөл, дэл, сүүл нь хар Хар халтар - Бүх их бие нь хар, нүдний эргэн тойрон, хацар, цавь нь халтар туяатай байна. Түлэнхий хар - Үсний үзүүрт нь түлэнхий мэт учраас адууны их бие нь бохир хүрэн өнгөтэй байхад толгой, хөл нь хар байна. Хонгор Хүрэн-цайвар шар хээр Их бие, толгой нь янз бүрийн туяатай, алтан шарга буюу элсний өнгөтэй адил, шилбэ, дэл сүүл их биеийнхтэй адил эсвэл арай бараандуу байх ба гол нуруугаараа хар судалтай байх нь энэ зүсний заавал байх тэмдэг биш. Шарга - Хонгорын адил туяатай боловч дэл сүүл нь цайвар, хөл толгой нь их биетэйгээ адил өнгөтэй, төрөлхийн шил шиг гялгар нүдтэй. Цайвар шарга, шарга зүс тохиолдоно. Саарал - Их бие нь хөх саарал, толгой шилбэ, дэл сүүл нь хар, мундаанаасаа эхлэн сүүлнийхээ угийг хүртэл нуруугаа дагасан хар судалтай. Даландаа болон шилбэнээсээ дээш хөндлөн хар судалтай байх тохиолдол бий. Хул Хээр зээрд хонгор хул Их биеийн туяарах өнгө нь хурц биш, цайвардуу бүдэг, толгой нь үндсэн зүсээрээ байна. Хөлийн шилбэнүүд бидэртэй байдаг. Харин хул зээрд зүсэнд нуруугаараа хар судалтай байна. Бор, цагаан Толботой, бор Хар бор, улаан бор, бор шарга, бор зээрд зүснүүд тохиолдоно. Бор цоохор цагаан бор адууг хамааруулна. Буурал - Толгой хөлнөөс нь бусад бүх биеэр нь цагаан үс жигд холилдон ургасан байна. Буурал адуу цагаан болж хувирахгүй. Алаг Зээрд, хээр, хар Их биеийн ямар нэгэн үндсэн өнгө дээр цагаан үсэн толбонууд бий болсон байна. Хөл нь бараг бүгдээрээ буюу хагас нь цагаан байна. Цоохор - Их биеийн цагаан өнгө дээр олон жижиг бараан толбо буюу хар өнгө дээр цагаан толбонууд гарсан байдаг. Ìîíãîë àäóó áàðààíäóó ç¿ñòýé áîëñîí íü íýã òàëààñ ìàíàé ºâºã äýýäýñ àæ àõóéí õýðýãöýýíèé ¿¿äíýýñ øèëýí ñîíãîëò, çîðèóäûí øàëãàðóóëàëòûã õèéæ èðñíèé ¿ð ä¿í, íºãºº òàëààñ ýõ ãàçðûí ýðñ òýñ óóð àìüñãàëòàé íºõöºëä óã àìüòíû ç¿ãýýñ íàðèéí çîõèöñîí áàéãàëèéí øàëãàðëûí ç¿é òîãòîë þì. Ìàíàé îðíû ºðãºí óóäàì íóòàãò òàðõñàí ìîíãîë àäóóíû ç¿ñ íü ãàçàð á¿ð õàðèëöàí àäèëã¿é õàðüöààòàé áàéíà. ¯¿íèé øàëòãààí íü îðîí íóòãèéí öàã àãààðûí îíöëîã, òóõàéí á¿ñ íóòàãò ¿å óëèðàí àìüäàð÷ èðñýí õ¿ì¿¿ñ àäóóã àëü íýã ç¿ñýýð íü øèëýí ñîíãîæ ¿ðæ¿¿ëæ áàéñàíòàé õîëáîîòîé. Æèøýý íü Õºâñãºë àéìãèéí Äàðõàä ÿñòíû íóòàã Ðèí÷èíëõ¿ìáý, Óëààí-óóë, Áàÿíç¿ðõ ñóìäûí àäóóíû çîíõèëîõ õýñýã íü (60 îð÷èì хувь) öàãààí ç¿ñòýé áàéäàã. ̺í Ñ¿õáààòàð àéìãèéí Äàðüãàíãà ÿñòàíãóóä 1911 îíîîñ ºìíº àäóóã ç¿ñ ç¿ñýýð íü ñ¿ðýãëýí ìàëëàäàã áàéæýý. Монголын нууц товчоонд 33 агт морьдыг зүсээр тодорхойлон бичсэн байдаг. Тухайлбал, Бодончарын орогшун хул, Боорчийн бөгтөр хонгор, хурдан саарал, Жамухын хар хул гэх мэт Эдгээр морьдын “...Жамухаас Тэмүүжинд найр тавьсан ишгэн цагаан, ... Итүргэний алтан эмээлт хар, ...8 шаргыг эргүүлэн хөөхөд гүйцэх шахсан улаан дээлтийн цагаан...” гэсэн 2 цагаан, ганц хар морьдоос бусад нь хул, хонгор, халиун, саарал, ухаа, зээрд, цавьдар гэх мэт завсрын зүсний морьд байсан нь сонирхолтой. Ер нь монголчууд азарга тавихдаа хар, цагаан зүсийг дээр үеэсээ ихэд цэрлэдэг байсны жишээ энэ юм. Иймээс ч ардын дунд “Ханасан бол хар азарга тавь, Цадсан бол цагаан азарга тавь” гэсэн хэлц үг ч байдаг. Мөн 1928-1988 он буюу 60 жилийн хугацаанд улсын баяр наадмын айраг түрүү авсан 1800 морьдыг зүсээр ангилж авч үзвэл нарны гэрэл ойлгодог завсрын зүсний буюу хул, хонгор, хүрэн, зээрд, саарал, халиун, цавьдар, ухаа, буурал гэх мэт зүсний морьд 65,0 хувь, нарны гэрэл, илчийг их шингээдэг хар бараан зүсний морьд 12,4-22,6 хувийг эзэлж байна гэсэн судалгаа байдаг. Тамгалах. Адуу малд тэмдэг болгон хайрах хэрэгслийг “Тамга” гэнэ. Тамгыг ерөнхийд нь үндсэн тамга, хувилбар тамга гэж хуваадаг. Агуулга, хэлбэрээр нь: ⌘ Амьтан, ургамлыг дүрсэлсэн тамга ⌘ Багаж зэвсгийг дүрсэлсэн тамга ⌘ Од, гариг бусад зүйлсийг дүрсэлсэн тамга ⌘ Эдлэл хэрэглэлийг дүрсэлсэн тамга ⌘ Үсэг дүрсэлсэн тамга гэх мэт ангилдаг. Амьтны дүрстэй тамга Àæëûí áàãàæ õýðýãñëýýð íýðëýñýí òàìãà Ширээтэй загасан тамга Загасан тамга Нүдтэй загасан тамга Адууны тархалт, 2018 он Адууны тоо, 3940.2 мянга Ширээтэй загасан тамга Загасан тамга Нүдтэй загасан тамга Олмон тамга Жинстэй тамга Дэгээн тамга Баруун бүс 18% Хангайн бүс 35% Төвийн бүс 22% Зүүн бүс 24% УБ 1% АДУУНЫ ТАРХАЛТ, 2018 ОН Адууны тоо, 3940.2 мянга Formatted: Font: A Олмон тамга Жинстэй тамга Дэгээн тамга Адууны т Адууны то Ширээтэй зага Загасан тамга Нүдтэй загаса Олмон тамг Жинстэй та Дэгээн тамг Баруун бүс 18% Хангайн бүс 35% Төвийн бүс 22% Зүүн бүс 24% УБ 1% АДУУНЫ ТАРХАЛТ, 2018 ОН Адууны тоо, 3940.2 мянга
  • 16.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН30 31 Малын тамга нь алдсан, хулгайлагдсан, бусдын малд нийлсэн малыг ялган танихад хууль цаазын ач холбогдолтой баримт нотолгоо болж өгдөг. Иймээс малчин ардын дунд “Алд биед ам гэрч, Адуу малд тамга гэрч” гэдэг үг гарчээ. Тамгыг хамгийн сайн уран дархнаар, өөрийн санасан шан хөлсийг өгч хийлгээд сайн өдрийг сонгон гэрийн эзэн өөрөө гэртээ авч ирж, мал тамгалахын өмнө тамгаа галд ариусгаж, сүү цагаан идээгээр мялаагаад хадгаар уяж ороогоод газар хүргэхгүй байрлуулдаг. Өдрийн сайныг харж өлзий дэмбэрэлтэй өдрийг сонгон малаа тамгалдаг. Адууг голдуу бага насанд нь намрын сүүл сард эсвэл адуу агтлах үеэр тамгална. Тамгалахдаа аргал хөрзөнгийн галд сайн улайсгаж, үс ноос нь бүрэн хуйхлагдан арьсны өнгөн хэсэг түлэгдэхээр, малын биед гэмтэл учруулахгүйгээр тэгш хөнгөвтөр дарна. Үүнийг адуу тамгалах халуун арга гэдэг. Хамгийн эхний адууг гэрийн эзэн өөрөө, эсвэл нутаг усандаа нэр хүндтэй өндөр настнаар тамгалуулдаг. Тамгыг аль болох нүдэнд харагдах, зузаан булчинлаг газарт, тухайлбал адууны зөв, буруу талын гуя, ташаанд дардаг. Унага тамгалах айлд саахалт айл, нутаг усныхан цугларч тамгалах унага барьж хөдөлгөөнгүй бэхлэн зөв, сайхан тамгалдаг уламжлалтай. Тухайн айл өөрийн тамгаар бүх адуугаа тамгална. Тамгаа газарт хаях, дээгүүр нь гишгэн гарахыг хатуу цээрлэх бөгөөд мал барагдана гэж үздэг. Хэрэв адуугаа худалдах бол сүүлний хялгаснаас сугалан авч тамганы ишинд уядаг. Энэ нь малын хишиг буяныг тамгандаа авч үлдээж буй билэгдэл юм. Адууг тамгалж дуусах үед сүүлийн адууг тамгалахдаа “Тамгалсан адуу маань тал бүрхэж, тэмдэглэсэн адуу маань тэнгэрийн од шиг өсч үржээрэй” хэмээн ерөөнө. Адуу тамгалсан халуун тамгыг сүүнд сойж хөргөөд хадгаар ороож гэрийн баруун талд бурхан шүтээний зүүн биед хананы толгойноос өлгөж хадгална. Адуу тамгалахаар ирсэн хүмүүсийг гэрт урьж сүү амсуулан цагаан идээ, цай, хоолоор дайлан найрладаг. Адуу шүдлэх. Ìîíãîë÷óóä äýýð ¿åýñ àäóóíû íàñûã ø¿äíèé óðãàëò, ººð÷ëºëòººð íü òîäîðõîéëæ èðñýí áàéíà. Àäóóíû ýðõòýí ñèñòåì äîòðîîñ õàìãèéí èõ ººð÷ëºãääºã íü ø¿ä þì. Àäóóíû ø¿ä íü áýë÷ýýðèéí ºâñ óðãàìëûã ¸çîîðîîð íü òýãø õàçàæ èäýõýä çîõèëäñîí á¿òýöòýé áàéäãààðàà îíöëîãòîé. Àäóóíä óíàãàí áóþó ñ¿¿í ø¿ä óðãàõ, ýëýãäýæ òýãøðýõ, óíàæ áàéíãûí ø¿äýýð ñîëèãäîõ, áàéíãûí ø¿äíèé öºãö ýëýãäýæ õýëáýð íü ººð÷ëºãäºõ, öºãö á¿ðýí àðèëàõ áàéäëààð ò¿¿íèé íàñ, ¿ðæèëä àøèãëàõ õóãàöààã òîãòîîäîã. Íàñ ã¿éöñýí àäóó äýýä ýð¿¿íäýý ¿¿äýí ø¿ä 6, ñî¸î 2, àðàà 6+6, äîîä ýð¿¿íäýý ¿¿äýí ø¿ä 6, ñî¸î , àðàà 6+6, íèéò 40 ø¿äòýé. Зарим адуунд арааны орчимд жижиг шүд гардаг түүнийг аранга гэж нэрлэдэг. Арангатай адуу өвдөж турдаг учир арангийг авч хаядаг. Äýýä ýð¿¿ = ¯ø 6 + Ñî 2 + Àð 6+6 Äîîä ýð¿¿ = ¯ø 6 + Ñî 2 + Àð 6+6 Õàðèí ã¿¿ ñî¸îã¿é ó÷èð 36 ø¿äòýé áàéäàã. Õààÿà ñî¸îòîé ã¿¿ òààðàëääàã áºãººä ò¿¿íèéã ýðìýã ã¿¿ ãýæ íýðëýäýã. Äýýä ýð¿¿ = ¯ø 6 + Àð 6+6 Äîîä ýð¿¿ = ¯ø 6 + Àð 6+6 Óíàãà ýõýýñ ø¿äã¿é ãàðàаä 7-14 хоногт ãîëûí 2 ¿¿äýí ø¿ä, 15-20 õîíîãò äóíä 2 шүд, 6-7 сартайд захын 2 үүдэн шүд óðãàíà. Óíàãà 9 ñàðòàéä á¿õ íÿëõûí ¿¿äýí ø¿ä óðãàæ ã¿éöýí ¿¿äýí ø¿ä 12, ñî¸î 4, àðàà 12, á¿ãä 28 ø¿äòýé áîëñîí áàéäàã. Сүүн шүд гарснаас хойш 10-12 сартайдаа голын хоёр, 12-14 сартайд дунд хоёр, 14-25 сартайд захын хоёр шүд элэгдэнэ. Цаашид 25 сартайд голын үүдэн шүд нь байнгын шүдээр солигдож гурван насандаа ургаж жигдэрнэ бөгөөд үүнийг малчид “шүдлэн” гэж нэрлэдэг. Гурав хагас насанд дунд хоёр үүдэн шүд байнгын шүдээр солигдож, дөрвөн насандаа ургаж гүйцэх тул энэ үеийг “хязаалан” нас гэнэ. Дөрөв хагас насандаа захын хоёр үүдэн шүд байнгын шүдээр солигдож таван насандаа жигдрэх тул үүнийг “соёолон” гэнэ. Энэ үед үүдэн шүд бүгд солигдож жигдрээд цөгц нь бүрэн гарах үе юм. Үүний дараагийн насны морийг хавчиг соёолон хэмээн нэрлэж уралдуулахгүй өнжөөдөг. Адууны үүдэн шүдний байрлал залуу насандаа дотогш хомгордуу, хөгшрөхдөө гадагшаа болдог. Шүдний цөгцний элэгдлээр адууны насыг 12 хүртэл хялбар тодорхойлно. 12-20 хүртэл насыг шүдний угийн одны элэгдэлт, хавирах гадаргуу, шүдний хэлбэрээр тодорхойлж болдог. Адууг шүдний элэгдлээр 21 нас хүртэл тодорхойлдог. Адууны шүдээр нас тодорхойлоход бас нэг анхаарах зүйл бол шүдний угийн од юм. Энэ нь үүдэн шүд элэгдэхэд доод үүдэн шүдний хавирах гадаргуу дээр цөгцний мөрний урд талд шаравтар өнгөтэй судал болон тодордог улаан хүрэн өнгийн будагт бодис юм. Энэ од нь 7 насанд голын, 8 насанд дунд, 9 настайд захын үүдэн шүдэн дээр тодорч гардаг. 10-12 насанд өргөн богино, 13-14 насанд зуйван, 15-18 насанд дугираг, 19-20 насанд гурвалжин, 21-ээс дээш хөндлөн зуйван болж хувирдаг. Тэсвэр хатуужил. Монгол адуу өл даах, халуун хүйтнийг тэсвэрлэх, олон хоног унаж эдлэх, алс хол газар явах, уяж уралдуулах, ан гөрөө хийх, аян дайнд явах зэрэгт тарга тэвээрэг, өнгө зүсээ алдалгүй, эзнийхээ зорьсон хэргийг бүтээхэд хамгийн их үүрэг гүйцэтгэдэг, монгол хүний үнэнч хань,тэсвэр хатуужилтай мал юм. Хоол тэжээлийг зөв тааруулсан морь өдөрт 200 км газрыг ядралгүй туулсан баримт нь Монгол адууны тэсвэртэйг илтгэнэ. Профессор Б.Цэндсүрэн, Гавьяат малзүйч Д.Самданжац нар даага, шүдлэн насны 6 адууны өл даах чадварыг судалж, тэжээл өгөлгүй өдөрт амны зуурааг гаргах төдий ус өгөөд хашаанд байлгахад 7 хоногт жингээ 10-15% алдаад 15 дахь хоногтоо турж эхэлсэн байна. Од, гаригийг дүрсэлсэн тамга Үсэг дүрсэлсэн тамга Алхан тамга Дугуй хүрээтэй алхан Буруу харсан зуузай Зөв харсан зуузай Наран саран тамга Солбисон хавирган сар Дан саран тамга Хөвчтэй саран тамга
  • 17.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН32 33 Хонины морь өдөрт 70-80 км явж, 120-150 хоног эдлэхэд турж эцдэггүй нь тэсвэртэйн гэрч юм. Хурдан морийг аль ч бүс нутагт зун дунджаар 20-25 хоног уяж сойгоод 22-25 км–д уралдахад айрагдсан морьд 1 км замыг 2.08-2.10 минут туулж байгаа нь хурдлах чадвар, тэсвэр тэвчээртэйг харуулж байгаа юм. Эх газрын эрс тэс хатуу ширүүн уур амьсгалтай монголын нөхцөлд адуу амьдынхаа жинг бусад бэлчээрийн маллагааны адуунаас 8-5 хувь бага алддаг нь тэсвэр хатуужилтайг батална. Зан араншин. Монголчууд нэг бүл адууг азарга адуу гэдэг. Хэд хэдэн бүл нийлж сүрэг болдог. Сүргийг азарга удирдаж бэлчээр ус сонгох, гадны халдлагаас хамгаалах, өрсөлдөх зэрэг үүргийг гүйцэтгэдэг. Монголчууд сүргийн манлайлагчийг цэгц гэдэг. Адуу төрөлхийн болон олдмол зан араншинтай. Нэрт хоньчин С.Цогтгэрэл “Малчин хүн толгойлогч малаа сайн таньж, хаана явааг олоод бүртгэж, сүргийн бүрэн эсэхийг тогтоодог” гэсэн нь сүрэгт хэд хэдэн цэгц байдгийг хэлсэн хэрэг. Адуу бол эзэндээ номхон, эх нутаг, ус бэлчээрээ төвөггүй олдог. Адууны зан араншинд хүний нөлөө үүрэг чухал. Адуутай аль болох зөөлөн харьцвал адуу эелдэг дөлгөөн номхон байдаг. Харин буруу харьцаанаас хазах, цавчих, самардах, булгих, цанхлах, бусгах, хашигнах, хоргодох, хулжих гэх мэт зантай болдог. ⌘ Адууны зан араншин олон хэв маягтай. Тухайлбал: ⌘ Тэжээл идэх үед илэрдэг зан араншин ⌘ Ивээх зан араншин ⌘ Сүргийн зан араншин ⌘ Өрсөлдөх зан араншин ⌘ Дуурайх зан араншин ⌘ Биеэ хамгаалах ⌘ Сонжих, шинжих ⌘ Бэлгийн зан араншин Дассан нутагтаа байгаа адуу нутаг гүйх асуудалгүй боловч ус, бэлчээрийг өчүүхэн төдий зайтай солиход дассан нутагтаа гүйж очдог. Алс хол нутгаас ирсэн адуу бололцоо гарвал нутаг гүйнэ. Адуунд ногоо, сөл хөөх үеэр буюу хавар 5, 6-р сар, намар 9, 10-р сард нутаг гүйх зан араншин тод илэрдэг. Энэ нь адууны зөн билэг, санамж, мэдрэмж сайтайг илтгэж байгаа юм. Мал, амьтдын биед үйлчлэх илч дулааны хэм цочролын хэмжээнд хүрэхэд зан араншин хувьсаж, хүйтэн сэрүүнийг хүсэх тэмүүлэл бий болж, илч дулаанаас зугтах зан араншин тодордог. Морины явдлууд ⌘ Жороолох - нэгэн алхамдаа зүүн талын 2 хөл, нөгөө алхамдаа баруун талын 2 хөлийг тус тус зэрэг гишгэж сайвараас хурдан явах явдал. ⌘ Сайвар - жороотой адил боловч бага алгуурхан явахыг хэлнэ. Дээр сайвар, доор сайвар гэж бий. ⌘ Шогшуулах - морь малын алхмаас түргэхэн, хатираас удаан шог шог хийж явах буюу сүүл хөдөлгөх ч гэдэг. ⌘ Цогиулах - Энэ явдал нь буруу талын хойд хөл дээр тулж, дараа нь баруун талын диагналь, өөрөөр хэлбэл буруу талын урд хөл ба зөв талын хойд хөл дээр тулах, дараа нь зөв талын урд хөл дээр тулах бөгөөд түлхэлт хийж үсэрч газраас хөндийрөөд буухдаа эхлээд буруу талын хойд хөл дээрээ тулж дараална. Адуу цогих уед туурай нь газарт бууж байгаа дараалсан гурван чимээ сонсогдоно. ⌘ Хатируулах - морины урд нэг хойд нэг хөлийг нэгэн зэрэг газар гишгэлэн явах явдал ⌘ Давхиулах - цогихын дээд хурдыг давхих гэнэ. Жороо морь Адуу нь нэг алхамдаа зүүн талын урд хойд хөлөө зэрэг, нөгөө алхамдаа баруун талын урд хойд хөлөө зэрэг гишгэж сайвраас хурдан явах явдлыг жороо гэнэ. Адуу болгонд байдаггүй жороолох энэ өвөрмөц явдал нь эрт үеэс морьтон монголчуудын ажигч гярхай нүдэнд өртөж улмаар дээдлэн хайрлан, найр наадам, баяр ёслол, гоёлд унадаг унаа нь болон уламжлагдаж ирсэн өнө эртний баялаг түүхтэй. Нүүдэлчин монголчууд ахуй амьдралын малч ухаан, гярхайч байдал, туршлагаараа жороо адууны явдлыг байгалийн үзэгдэл, амьтны хөдөлгөөнтэй зүйрлэн усан тэлмэн жороо, хонин жороо, тэмээн жороо гэж нэрлэж иржээ. Унаган жороо. Эхээс төрсөн цагаас жороолж, даага үрээ насандаа ч уг явдлаа алдахгүй сулдаа жороолохыг унаган жороо гэнэ. Унаган жороог сайн сургаж чадваас тухайн морины хэвшил, галбир байдлаас хамааран хурдан жороо, тэмээн жороо, бүр усан тэлмэн жороо ч гарч болно. Дээгүүр жороо. Хөлөө зөөх зай нь илүүтэй (суга цавь нь сайн тэнийх) тавигдаж жороолохыг дээрээс авч байна гэх буюу дээгүүр жороо гэнэ. Урд хөлийн самралт, хойд хөлийн цацалтаар шороог ихээр босгодог, их бярдан зүтгэж байгааг дээрээс авч байна, сайн жороогийн шинж гэнэ. Доогуур жороо. Ергөх буюу жирийн хатираас хэтрэхгүй хурдтай жороолохыг доогуур жороо гэх ба зарим нутагт сайвар явдал ч гэж хэлдэг байна. Голдуу явдал зөөлөн байх нь элбэг. Усан тэлмэн жороо. Дөрвөн хөлийн тавилт тэгш нэгэн хэмээр эрч хурдтай, усны урсгалыг санагдуулам алдахгүй жороолохыг хэлнэ. Ийм жороо морь ховор бөгөөд үнэ ханш нь өндөр байдаг.
  • 18.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН34 35 Хонин жороо. Хонины явдалтай адил зөөлөн жороолох ба тэгш хэмтэй хурд таарууг хэлнэ. Тэмээн жороо. Тэмээ тэших лугаа адил сэгсчээ ихтэй, хурдан жороо морийг ийнхүү хэлдэг. Жороолох үед хүзүү толгой дээр, гэдгэр харагддагаар нь ялгаж болно. Манай ард түмэн моринд жороо сургаж буй хүнийг хүндлэх үг сургаал ёсыг үр ачдаа уламжлуулан ирсэн байдаг. Жороо сургаж буй тохиолдолд замд нь саадгүй тал хөндий, орчинд байхад морь явдалдаа дуртай дасч байж унаачийн аясаар явдаг. Жороо морийг хол аянд унадаггүй гол төлөв баяр наадам, гоёлд унаж эдлэх харьцангуй ойр зайд уралдуулж сорьдог. Жороо сургахдаа морины амаар хэт оролдон агсруулах болон эргээ хургадаг зан суулгах гэм бий. Мөн хөлд нь хол зайтай өрөөл хийж унах, тэр байтугай хавтсанд нь шагай хийн эмээллэж мордоод явдлаа өөрчлөн эрэгцэх үед нь жороо тулгах, жолоог нь дугтчин албадах нь зохисгүй юм. Ийм тохиолдолд морио ч гэмтээж, согог суулгах муу талтай. Өнөөг хүртэл баруун Монголчуудын дунд 5, 8, 10 алдын жороо гэж яригдсаар ирсэн. Тухайн цаг үед Монголчууд хурдны нарийвчилсан хэмжүүргүй хэдий ч сайн жороо морины гарааны хурдыг хэдэн алд сурны үзүүрийг газар хүргэлгүй жороолж байгаагаар нь ангилан 5, 7, 8, 10 алдын жороо гэж алдаршуулдаг байжээ. Шалгаруулахдаа баруун ганзаганаасаа сур эсвэл бугуйлны нэг үзүүрийг уяж, нөгөө үзүүрээс нь эвхэж баруун гартаа бариад, морио ухасхийн жороолох агшинд эвхээтэй чигээр нь баруун мөрөө давуулан шидэж тухайн морь жороо явдалдаа хичнээн алд сурны үзүүрийг газраас хөндийрүүлж байгааг нь харгалзан төдөн алдын жороо морь гэж нэрлэдэг байна. Монголчуудын алд гэдэг нь дунджаар 168-175 см-ийг хэлнэ. АДУУГ ХУРДААР НЬ ШИНЖИХҮЙ Монголчууд мал сүргээ өсгөн үржүүлэх, сонгон шалгаруулах бүхэл бүтэн шинжлэх ухааныг бий болгожээ. Тэр дундаа адуун сүрэг, морин эрдэнийн тухайд бүр онцгойлон анхаарч морь шинжих, сорих, уях, сойх өөрийн гэсэн өвөрмөц ухааныг бий болгон хөгжүүлж, энэ талаар олон зүйл судар шастир бичиглэн зохиож, улируулан хэрэглэж, уламжлан баяжуулж, гэр өргөөндөө тахисаар ирсэн байна. Нүүдэлч малчин ард түмний ахуй амьдрал, аж төрөл нь холч, хурдан сайн морьдын хэрэгцээ шаардлагыг ямагт төрүүлж, тэднийг адуун сүргээ үргэлжид сонгон, зориудаар шалгаруулан үүлдэр, угсааг нь өөрийн нутаг орон, аж байдал, ахуй нөхцөлдөө нийцүүлэн сайжруулахыг шаарддаг байжээ. Ингэж агтын сайныг сонгох үйлсэд наадам цэнгэл нь нэг ёсны тэдний ажлын зорилго, агтных нь хүч тарга, агтачдынх нь ур ухаан, маллагааны чадварын өсөлт, морь шинжих авъяас мэдлэгийнх нь ахиц дэвшлийн илэрхийлэл байжээ. Наадам хийж морь уралдах явдал зөвхөн зуны цагт болж байсан төдийгүй бусад улирлуудад нэгэн адил явуулж байжээ. 16-р зууны үед бичсэн морины шинжийн нэгэн сударт “Хаврын цагт дэл дүүрэн, зуны цагт салмаатай, намрын цагт чөмөгтэй, өвлийн цагт өөхөөр уралдвал сайн” гэж бичжээ. Энэ нь жилийн дөрвөн улирлын алинд ч ялгаагүй морь уралдаж байсныг гэрчилнэ. Анх халх долоон хошуу нийлж Богдод даншиг гэдэг бат оршил өргөж наадам хийдэг болсноор долоон хошуу даншиг наадам гэж алдаршсан наадам үүсэн, тогтмолжиж ирсэн байна. 1778 оноос эхлэн энэ наадмыг Богд хан уулыг тахих иргэний ба шашны баяр болгож, уг наадмыг Улаанбаатраас баруун хойш 30 км орчим орших Хүйн Долоон худаг гэдэг газарт хийх болжээ. Хожим нь наймдугаар Богд наадам цэнгэлд дуртай байсан тул дурыг нь дагуулан жил бүр даншиг өргөж, их наадам хийдэг болжээ. Ардын хувьсгалын нэг жилийн ойн баяраар 1922 онд онд их жолоодогч жанжин Д.Сүхбаатарын үүсгэл санаа оролцоогоор Ардын хувьсгалт цэргийн наадмыг тэр цагийн Нийслэл хүрээний дэргэд Богдхан уулын ар Туулын урд хөвөө “Буянт ухаа” хэмээх газар анх удаа хийж уг наадмыг ард нийтийн чанартай явуулсан билээ. Хувьсгалын эхний жилүүдэд зөвхөн их морь дунд морь, бага морь гэж гурван насны морь уралддаг байснаа 1960-аад оноос эхлэн зургаан насны морь, зарим жил жороо морь уралдах боллоо. Улсын наадамд 18,000-19,500, сумын наадамд 140-146 мянган морь жилд уралддаг байна. Нөгөө талаар улс, аймгийн наадамд олон морь түрүүлж, айрагдуулсан уяачдад улс, аймгийн цол өгч байна. Сүүлийн жилүүдэд аймаг, бүс нутаг, сумаараа нийлж жилийн аль ч улиралд олон арван наадам зохион байгуулж, түрүүлсэн морьдын эзэнд өндөр бай шагнал олгодог шижиг тогтлоо. Энэ нь хурдан хурц морьдоо олж таних, уяж сойх, уралдуулах арга ухаанд олон нийтийг хөтөлсөн арга хэмжээ юм.
  • 19.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН36 37 Хурдан морины шинж Манай малчин ардууд олон үеийн турш хийсэн цөхрөлтгүй ажиглалтынхаа үр дүнд хурдан морь таних, уяж сойх талаар асар их туршлага хуримтлуулжээ. Хурдан морийг шинжиж танина гэдэг тэр болгон бодитой биш, морь морины бие бялдраас болж харилцан адилгүй байна. Гэвч ойролцоо нөхцөлд орших нэг үүлдрийн адуунд тухайлбал, монгол адуунд хурдан сайн морины шинж ерөнхийдөө ойролцоо байна. Хурдан морийг гадаад, дотоод, нууц гэсэн гурван шинжээр шинжинэ. Гадаад шинж Аливаа амьтны ашиг шим, бяр чадал, хурд нь уул амьтны галбиртай холбоотой ба харин түүнээс бүрэн шалтгаалдаг тухай эдүгээ шинжлэх ухааны үүднээс төгс тогтоогдсон зүйл байхгүй байна. Гэвч аль ч үүлдрийн ямар ч адуу нэг бол ажлын өндөр бүтээмжийг илрүүлэх, бат чийрэг, эсвэл уналга спортод хэрэглэгдэх хөнгөн шалмаг шинжийг биеийн галбиртаа агуулсан байх нь дамжиггүй. Гадаад шинжийг доорх арван хэсэгт хуваан үзэж болно. Үүнд: 1. Толгойн шинж 6. Усны шинж 2. Туурайн шинж 7. Идэшний шинж 3. Сүүлний шинж 8. Шүдний шинж 4. Дууны шинж 9. Шөрмөсний шинж 5. Мөрний шинж 10. Бүх биеийн шинж 1. Толгойн шинж. Адууны толгойг хэлбэр дүрсээр нь хонин толгой, туулайн толгой, хүдрийн толгой, мэлхийн толгой, араатны толгой зэргээр тав, зургаан хэсэгт хувааж болох юм. Эдний дотроос туулайн толгой, мэлхийн толгой хоёр сайн. Хурдан морины нүд, магнай, ам, хамрын нүх, самсаа их, чих түүшүү, омруу том, хэлний хэвтэш агуу, эрүүний хоорондын хонхор өргөн, гүнзгий, хоншоор урт болоод монхор, хөмсөг гурвалжин, толгой ерөнхийдөө томруухан агаад шөвгөр хатингар, доод эрүү нь дээрхээсээ урт юмуу эсвэл чимхүүр нийлж байна. Жишээ нь улсын наадамд гурав түрүүлж, хоёр айрагдсан Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач Ханддоржийн хонгор халзан морь, улсын наадамд дөрөв түрүүлсэн мөн аймгийн Баянцагаан сумын харьяат Монгол улсын манлай уяач М.Данзаннямын хүрэн азарганы толгойг дурдаж болох юм. 2. Туурайн шинж. Туурайг лавай аяган туурай, махан туурай, шувууны хумс, сарлаган туурай, хурдан хумс гэх зэргээн мөн зургаа хуваана. Үүнээс хамгийн тэргүүн нь сарлаган туурай юм. Энэ нь бүдүүн богино, амсраараа хөмөргүү, ирмэг хурц, ялихгүй зууван агаад өсгийн зүгт сэтэрхий, гахай гүн хатингар ерөнхий хэлбэр нь далбигар биш том байна. Бас галуун сагагтай морь хурдан байдаг. Галуун сагаг хоёр янз. Давхихаараа босдог галуун сагатай морины хурд буурдаггүй сайн. Жишээ нь улсын наадамд дөрөв түрүүлж, гурав айрагдсан Төв аймгийн Баянжаргалан сумын Даваанэрэн начингийн хүрэн халзан азарга нь хөл, туурай, ийм болой. Давхихаараа улам налдаг галуун сагагтай хөл их муу. Учир нь ийм адуу тун амархан маахайлдаг. Хойт хөлийн хүч авч шидсэн их биеийнхээ хурдыг урд хөл нь тогтоож дийлэхгүй учраас маахайлна. Ялангуяа уруу газар татвал их осолтой. Богино сагагтай морины хөл бат бөх чийрэг тул барагтай бол маахайлдаггүй. Мөн туурайны ширхэг хөндлөн, тэв тэгшхэн байвал сайн. 3. Сүүлний шинж. Ясан сүүл нь урт, самбай нь өтгөн, үзүүр нь шингэн байх хэрэгтэй. Мөн сүүлний нэг үс олон салаалсан байх нь эрхэм. Урд бүдүүн юмуу, богино нарийн сүүл дунд зэрэг. Нарийн урт, сул сүүл муу. Улсын наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүлсэн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Балбарын буурал морины ясан сүүл нь урагш татаж үзэхэд ташаан толгойдоо хүрдэг, самбай нь маш өтгөн, үзүүр рүүгээ шингэн юм. 4. Дууны шинж. Дууг шинжилж үзвэл гахайн дуу мэт хамраар дуугардаг бол муу. Араатны дуу мэт хүрхрэн дуугардаг бол дунд зэрэг. Болжморын дуу мэт нарийн, цээл чанга эрчимтэй бол сайн. Хуучин Сэцэн хан аймгийн Хардал жанжин бээс Пүрэвжав “Зандан хүрэн” гэдэг алдарт хурдан азаргаа Гандин засгийн хошуунаас бараг л дуугаар нь таньж авсан юм гэдэг. Мөн Даваанэрэн начингийн хүрэн халзан азарганы дуу олон суурь адуун дундаас танигддаг байжээ. 5. Идэшний шинж. Идэш их, баас бага бол эрхэм. Идэш бага, баас их бол адаг. Ер нь аливаа уяж сойдог морьд цөөн хоногт гэдсээ татаж чаддаг нь хэн бүхэнд мэдээж юм. 6. Усны шинж. Усыг таслалгүй ганц удаа уух муу. Эхэлж нилээд уугаад бага зэрэг амраад дахиж уугаад мөн бага зэрэг амраад дахин уувал сайн. 7. Мөрний шинж. Туурайны ирмэгээс тод мөр гарахгүй байвал сайн. Урд хоёр хөлийн мөрийг хойт хоёр хөлийн мөр эс гүйцвээс муу. Гэлдэрч явахад хэт давбал дунд зэрэг. Яг онолдуулж юмуу эсвэл урд хоёр хөлийн мөрний гадна талд нь хоёр хоёр хөлөө зэрэгцүүлж тавьж гишгэсэн байвал эрхэм сайн тэр болой. Жишээ нь Төв аймгийн Бор- Өндөр сумын Дугарын улсын наадамд хор аман хүзүүлж, нэг айрагдсан хул морины туурай нь аяга шиг хүнхэр байснаас түүний мөр маш цэвэрхэн тах хэлбэртэй зураас гардаг байлаа. 8. Шөрмөсний шинж. Шөрмөс нь ончит нумын хөвч мэт чанга атлаа уян хатан байвал сайн. Гэхдээ хамгийн гол нь сиймхий юм. Сиймхийгий нь барьж үзэхэд хоёр нурууны өндөг нийлэх шахаж байвал эрхэм сайн шөрмөстэй адуу тэр мөн. Ийм шөрмөстэй адууг хичнээн жил ч уяж уралдсан хөл нь мууддаггүй. Хурд ихтэй адуу шөрмөс муутай бол урд хоёр хөл нь харайлтынхаа хүч, хурдыг тогтоож чадахгүй учраас хөлгүй болдог. Ямар ч адууны сагаг нь огт сул юм шиг хөнгөн хөдөлгөөнтэй байвал сайн. 9. Шүдний шинж. Шинжний сударт адууны шүдийг хол шүд, тэмээн шүд, хонин шүд, буудай шүд, гахай шүд, тахиа шүд гэх зэргээр найм хуваагаад цааш нь хол шүдийг дотор нь матааст хол, бүүр хол, нууц хол гэх зэргээр арван гурав хуваажээ. Үүнчлэн ангилсан нь нэн олон, нэн сонин. Бүгдийг уншин ажиглаж үзвэл пэмбэгэр буйлтай, хонхорт нь арвай эргэм зайтай зууван гүнзгий цөгцтэй, хоорондоо зайтай, гадагшаа сарвагархан богино шүд сайн байдаг. Бас соёо нь буурын соёо мэт том байх бөгөөд гадагшаа байх нь сайнгүй. Ардын хувьсгалын баяр наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Монгол улсын алдарт уяач С.Гийнаагийн хээр морины шүд дээрхтэй адил байв. 10. Бүх биеийн шинж. Толгой нь хандгайн толгой мэт, дөрвөн шилбэ нь бугын чац мэт, аргалан бэрэвхийтэй, тайган сорвитой, угалзан биетэй, хүзүү урт, мундаа нь тэмээний бөх мэт, бүдэрхий маш товгор. Хэнтий аймгийн Галшар сумын Д.Цэгмидийн улсын наадамд нэг түрүүлсэн саарал азарга, Төв аймгийн Баянбараат сумын Даймийн улсад гурав айрагдаж, аймгийн наадамд нэг жилд хоёр түрүүлсэн бор азарга, мөн аймгийн Жаргалант сумын Доржийн улсын наадамд шүлэн, хязааландаа түрүүлсэн нас гүйцсэн хойноо нэг айрагдаад байгаа Шар хээр алаг морь зэрэг хурдан хүлгүүдийн бүрэрхий маш төвгөр, мөр дал нь ташуу урт бөгтрөг их, хавирга нь өргөн, урт матаас ихтэй хоорондоо зайгүй, гэдэс их буюу сүврэгдэс дор, богино хавирга ташаан толгой хоёрын хооронд зай тун бага, урт налуу хондлойтой, агуу том салтаатай, умдаг багатай морь
  • 20.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН38 39 хурдан байна. Мөн дээд гурван овоо тэгш, хаа гуяны хөх мах, булчин их товгор, шилбэ хатингар хавтгай, бүх биеийн арьс сул, нимгэн цавь их, суганы арьс олон нугаларсан, дөрвөн хөл нь бадриун, гадагшаа тэлгэр маягтай, үүнтэй холбогдож давхихад дөрвөн хөлний хаялага гадагш самарсан янзтай, үеүүд бөөрөнхий том, толгой дээр биш, омруунаас урд хөлийн туурай хүртэлх зай их, бүдэрхийнээс мундаа хүртэлх зай их, сүврэгдэс нь гуя ташаанаасаа наана шахуу (төмбөгөр) байвал сайн. Дээр толгойтой, өндөр цээжтэй, бөгс муухантай адуу өөд газар уул харж давхихдаа муу, толгой, цээж дортой, бөгс цээж сайтай адуу хөнтөргүү газар муу, ялангуяа бага насны адуу бөгтрөг муутай байвал хойд хөлийн түлхэлтийн хүчийг урагш нь муу дамжуулна. Даага, шүдлэн насандаа хурдлах адууны нүд нь хулганы нүд мэт бүлтгэр байна. Хурдан даага бол доорх долоон зүйлээр тодорхойлогдоно. Үүнд: 1. Дээд уруул нь доод уруулаасаа давуухан 2. Хойд хоёр туурай нь урд хоёроосоо ихээхэн 3. Чих нь дэлэндээ үл далдлагдах 4. Хөхөл нь нүдэндээ үл хүрэх 5. Гэдэс нь бумба мэт дугариг 6. Дээд гурван овоо тэгш 7. Зан ааш хөнгөн сэргэлэн Дотоод шинж Дотоод шинжийг толгойноос үзэж болно. Үүнд: зүрхний шинж нүд, чихээр, уушигны шинж хамрын самсаагаар, бөөрний шинж чихээр, элэгний шинж хэлээр, дэлүүний шинж буйлаар тус тус илэрнэ. 1. Зүрхний шинж. Олон морьтой уралдах, уул сархиаг хэдрэх бартаат зам зэрэг бэршээлээс айхгүй, тэвчээр ихтэй, хэр баргийн моринд тэлүүлэхгүй, зүрх сайтай, ялагч хурдан адууны нүд улаан, хар буюу хүрэн, чих нь угаараа бүдүүн, унаж явахад дэлбэгэс дэлбэгэс хөдөлдөг байна. Хонин бор нүд, хавчиг хэвтээ ургасан чих, соргог хурц хараа зүрх муугийн шинж. Ороо морины чих ийм байдаг. Хоёр тийшээ дэлбэгэр чихтэй адуу зөв буруу талаасаа үргэмтгий байдаг. Улсын наадамд гурав түрүүлж, нэг аман хүзүүлсэн Төв аймгийн Баянжаргалан сумын Галын хүрэн морь тунгалаг хүрэн нүдтэй, угаараа бүдүүн, үзүүрээрээ мөлүү ихтэй байсан. 2. Уушигний шинж. Уушигний тэмдэг, хамрын нүх, самсаанд илрэн гарна. Хамрын нүх их нь сайн. Зүгээр цагт хутгаар цуулсан мэт урт, амьсгалахын цагт бүрээний амсар шиг хэлбэрийг үүсгэн дэрвийж ирэх сайн. Ер нь хурдан амьтны тухайлбал гөрөөсний хамрын нүх их том байдаг. Ийм хамар амьсгалахад тавиун чөлөөтэй, агаар их орно. Хамрын нүх бага бол их амьсгалахад багтарч болзошгүй. Мөн хамрын нүхэн дотор байдаг жижиг нүх хичнээн олон байх тусмаа сайн. 3. Бөөрний шинж. Бөөрний шинж чихээр илрэн гарна. Бөөр бага нь сайн. Бага бөөртэй адууны чихний уг нь бүдүүн, нилдээ нимгэн уртавтар, үзүүр шовх, хонхорхой нь их байна. Чих зузаан бол бөөр ихийн тэмдэг. 4. Элэгний шинж. Элэгний шинж хэлэнд илрэн гарна. Элэг бага нь сайн. Элэг багатай адууны хэл нимгэн, цав цагаан өнгөтэй, урт байна. Улаан бөгөөд зузаан, богино бол элэг их, холд муу. 5. Дэлүүний шинж. Дэлүүний шинж тэмдэг буйланд илэрнэ. Дэлүү багатай нь сайн. Дэлүү багатай адууны буйл хатингар байна. Хэрэв дэлүү их бол буйл пэмбэгэр зузаан байна. Дотоод шинж нь эдгээр тав бөгөөд үүнээс гадна хошного цаана бол амьсгаа багатай гэлцдэг. Дотоод шинжийн талаар Донойн Цэгмид бичихдээ “Уушиг, элэг, дэлүү, бөөр дөрөв том бол их шахцалдаж олонтой уралдах ба хол газар давхихад муу болох учраас эдгээр дөрвөн эрхтний бага нь сайн. Харин дотоод таван цулын дотроос зүрхийг том, жижгээр хэлэлцэхгүй гагцхүү олонтой уралдахдаа хол газар давхих зэрэгт шантрашгүй зоримгоор ямар болох нь нүдний өнгөөр тодорхойлогдох ёстой гэсэн байна. Монгол хурдан морь уяж, сойх арга ухаан Уях, сойх арга нь нас, тухайн морины бие махбодийн онцлог, тарга хүч, байгаль цаг уур, бэлчээр, тэжээл, ус, хужир, дасгал сургуулилтаас хамаарна. Мөн морь уралдуулахад сайн өдрүүд: мягмар, пүрэв, баасан, ням гариг буюу туулай өдөр сайн, сайн бус нь билгийн тооллын 29, өдрөөс хулгана,морь өдөр таагүй байдаг. Монгол хурдан морьдыг уяж хурдлуулсан Хүннү Сяньбигийн 2000 гаруй жилийн тэртээгээс эдүүгээ хүртэл уяж уралдуулсан шинжээч, засалч, тод манлай, улс, аймаг, сумдын алдарт уяачид, адуучдын арга барилыг нэгтгэн шинжилж үзвээс монгол морийг уяж сойх, засах, хурдлуулах үндэсний арга ухааныг бий болгож чаджээ. Арга ухаан түүний аргачлалыг хураангуйлан хүргэж байна. Хурдан морь уяж сойх гэдэг нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд: ⌘ Бэлтгэл ажил-уралдсан морьдоо эх сүрэгт тавих, онд тарган оруулах, арчилгаа маллагаа ⌘ Уяа сойлгын дэг-баалгах, тарлах, хөлс авах, сунгаа хийх ⌘ Уяа засал-давхилд оруулах, зүдэргээ гаргах, бий болсон эмгэг согогуудыг засах, эмчлэх гэх мэт арга барилууд орно. Уяж сойх бэлтгэл ажил. Хурдан морийг жилийн дөрвөн улиралд уяач өөрийнхөө хяналтанд, дунд, дундаас дээш тарга хүчтэй, харшаа зүдэргээ авахуулахгүйгээр эдэлж маллана. Байнга унаж эдэлсэн морь уяхад хэзээ ч бэлэн байдаг. Намар 10, 11 сард 5-7 хоног уналгүйгээр өглөө барьж өдөрт 5-6 цаг сойлго оруулна. Уяа сойлго авсан морь, дотор өөхгүй байж өвөл тарга хүчээ сайн хадгална. Намар уяа сойлго оруулж уявал морьд өвөл ес эхэлснээс хойш бага зэрэг цантуулаад 3-4 хоногийн зайтайгаар 2-3 удаа уяж хоноод ижил сүрэгт нь тавина. Ингэснээр элдэв согог хор арилна. Хавар ногоонд аль болохоор эрт цатгаж үсээ гүйцэт хаясны дараа уяанд оруулна. Уягдаж байсан моринд элдэв оёг, согог хөндүүр бий эсэхийг байнга шалгаж байх шаардлагатай. Эмээл тохдогийн хойно эрхий, долоовор хуруугаар дарж үзэхэд эмзэглэж байвал хөндүүртэй гэж үзнэ. Ийм морийг эх сүрэгт нь тавьж байлгана. Хавар 3 сард морины турууны хуучин гахай хөндийрч цаанаас нь шинэ гахай түрэн, зааг гарч хөндийрөхийг тавагны хөндүүр гэдэг. Цас өдөрт нь хайлж шөнө нь хөлдөх үеэр гахайг өөлж, хайрч засаад өдөрт нь унаж, бага зэрэг хөлөргөн хөлдүү цасан дээр 3 хоногийн зайтай 2 удаа уяж хоноод ижил сүрэгт нь тавина. Уях морийг хаврын нойтон цас ханатал идүүлж, цадсаны дараа 3-4 км-т шогшуулж бага зэрэг хөлөргөөд уяж хоноод өглөө 3 км орчим шогшуулж гэдэсний хөндүүрийг гаргаж ижил сүрэгт тавина. Хөндүүр нь арилсан морийг уяанд оруулдаг. Зуны наадам дуусаад уясан морьдоо шууд тавилгүйгээр 3-5 хоног 10-11 цагийн орчим барьж уяад, гишгүүлж, орой 15-16 цагийн орчимд сүрэгт нь тавина. Энэ
  • 21.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН40 41 хугацаанд нэг удаа зөөлөн хөлс авах буюу нэг удаа тарлана. 15-20 хоногийн дараа уядаг морьдоо барьж 2-3 км зөөлөн шогшиж ирээд уяж хононо. Эсвээс усанд зогсоох мэт заслуудыг орон нутгийн онцлог, цаг агаарын нөхцөлд тохируулан хийнэ. Усанд зогсоох заслыг “цадаа” авах гэдэг бөгөөд уг засал нь ирэх жилд энэ жилээс илүү давхиулах бэлтгэл засал мөн. Намрын анхны цасны үеэр зөөлөн унаад уяж хононо. Оёг согог суусан морийг намар голын ус зайрмагтаж ус хөрөх үеэр өвдөгнөөс нь доохнуур урсгал усанд 4-5 цаг, хэд хэдэн удаа зогсоож уяснаар шөрмөс, хөл, үе мөчний согог илаарших нь бий. 5 дугаар сард нялх халгайг түүж аваад 500 гр халгайг 1.5 л усанд хийж зөөлөн галаар 500 мл болтол ширгээгээд хөлс нь гардаггүй байсан моринд өгч зузаан нэмнээгээр нэмнэж уяад ажиглана. Зогсож байхдаа хөлөрвөл хөлслөх шаардлагагүй. Харин хөлрөөгүй тохиолдолд мордож зөөлөн хөлөргөнө. Төрөлхийн хөлс муутай морь байдаг бөгөөд ийм морийг оролддоггүй. Уяа сойлгын дэг, уяж, сойх арга ухаан. Азарга, их насны морьд уяхад 19-25 хоног зарцуулна. Уях морьдоо барихдаа аядуу тогтуун, хөөж цочирдуулахгүйгээр барьж, гэр, малын хашаа, хотноос зайдуу урьдчилан товлосон газар уяандаа зүүн талаас азарга дараа нь их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэхчлэн уяна. Хүлэгмориобарьсананхныөдрүүдэдзөөлөнцогижхөлөргөөдхөлсийгхусалгүйгээр биед нь шингээхээс гадна баалгалтыг (гишгүүлэлт) нас насаар нь зөрүүлж хийнэ. Эхний 3 хоногт уяж зогссон өдөрт 2-3 удаа бага, их үд, нар жаргахын өмнө баалгана. Баалгахдаа унаач хүүхдүүд бэлэгт болон дүрэмт хувцсаа өмсөж, уяачид морьдынхоо хөхөл, сүүлийг боож, эмээлээ тохож мордуулаад дунджаар нэг удаад 30-40 минут ноогдохоор уяагаа тогтоосон замаар тойруулна. Уяа заслын сударт эхний өдөр дөчин алхам газарт гурван удаа гишгүүлж дараагийн өдөрт өдөр бүр таван алхам нэмнэ гэжээ. Морь их тарган бол өдөрт 2-3, хүч нимгэн бол 1-2 удаа баалгана (гишгүүл). Энэхүү 3 хоногт уяа засал гишгүүлэх (баалгах), хөлслөх, үсэргээ (тарлах) хийх, сунгах арга ажиллагаагаа цаашид хэрхэн хэрэгжүүлэхээ морь бүрт сонгоно. Уяанд оруулж байгаа морио тарган, дунд, эцэнхий аль нь болох, ямар насны, дан, давхар уяаны аль нь болохыг мэдсэний үндсэн дээр ямар засал хийхээ шийднэ. Тухайлбал давхар уяаны буюу эцэнхий морийг олон хөлс авч эцээхгүй тар, сунгааг цөөлж амралтыг илүү үзэж гамнаж уядаг бол тарган морийг их хүчлэхгүй алгуур, морийг их хүчлэхгүй алгуур уяанд оруулж анхны өдрөөс эхлэн 3, 4, 5 хоногт тогтмол цагт барьж, тавьж уяанд зогсоон аажмаар хөнгөрүүлсний дараа тарлаж анхны хөлсийг хусалгүй биед нь шингээн тэр шөнөө уяж хоноод өглөө эрт (4-5 цагт) нэмнэж цогуулалгүй дан хатируулж, 4 турууг сэтэртэл хөлслөнө. 3-5 хоногт хар гэдэс (баас) шинэ хоол, тэжээлээр бүрэн солигдоно. Морийг барингуут ширүүн хөлслөх, тарлах нь түгших, няцрах,богших зэргээр зүрх зоригийг мохоох тул ийм үйлдэл хийхийг хориглодог. Баалгах (гишгүүлэх) гэдэг нь бага, их үд, нар жаргахын өмнө, хойно уяагаа тойруулан алхуулж, шогшуулж, хатируулахыг хэлнэ. Нэг удаагийн баалгалтыг 3 үе алхуулж, 3 үе шогшуулж 1-2 үе хатируулж, 2 үе цогиулж хийнэ. Өдөрт ихэвчлэн 1-2 удаа баалгана. Баалгах хугацаа 30 минутаас доошгүй үргэлжилнэ. Баалгаснаар бодисын солилцоо эрчимжиж биеэс дулаан ялгарч идсэн тэжээлийн шингэлтийг хурдасгана. Мөн хөлийн чилээг гаргаж булчин, шөрмөсний үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Морийг баалгахад хүүхдүүд заавал гийнгоолдог нь морины төрөлхийн дадал зуршилыг зориуд удирдаж бодисын солилцоог эрчимжүүлэх, тэжээлийн шингэлтийг хурдасгах, булчингийн чангарлыг сайжруулах зэргээр болзолт дадал зуршил үүсгэнэ. Бага насны адууг сайтар баалгаж хөлний гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зөв алхам гэж үзсээр ирсэн уламжлалтай бөгөөд үүнийг нэр төдий хийхийг хориглодог. Энэ нь уяаны дэгийн сонгомол арга мөн. Баалгалт дуусаад уяанд уячихсан байхад 1-2 цагийн турш идсэн шим тэжээлийн бодисуудын шингэлт бодисын солилцооны идэвхжил хурдасна. Баалгах (гишгүүлэх) нь морины урд, хойд чацны булчин шөрмөсүүд үе мөчний шандас уутыг бэхжүүлдэг тул ачаалал даах дасгал болдог. Иймээс уяаг ямар газар байрлуулах, тойрох тойргийн хэмжээг зөв тогтоох нь үе мөч, шөрмөс, шандасны эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжийг хангана. Хурдан морийг давхиулж ирсний дараа булчинд хуримтлагдсан сүүний хүчил, булчингийн хөшөөг арилгах, зүрхний цохилт, амьсгалыг хэвийн болтол гишгүүлэлтийг 20-30 минут идэвхитэй хийнэ. Уяа морьдыг барьснаас хойш 3-4 дахь хоногоос хөлслөнө. Хөлслөхдөө эхлээд хатируулж салхины уруу, ухархай, зулайд хөлс гарангуут буцааж аядуу тогтуун явж хөлслөнө. Хөлс нь шавар хөлс, тосон хөлс, хөөсөн хөлс, усан хөлс, сувдан хөлс гэсэн 5 төрөл байдаг. Хөлслөх нь: ⌘ Биеийн дулааныг зохицуулах ⌘ Бодисын солилцооны задралын үр дүнд бий болсон хорт бодисыг гадагшлуулах ⌘ Булчингийн үйл ажиллагааг сэргээж, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх ⌘ Биеийн жинг бууруулах ⌘ Арьсны гадаргуугийн нүх, сүвийг онгойлгож, амьсгалалтыг нэмэгдүүлэх ⌘ Цусны эргэлтийг сайжруулах, булчингийн хэвийн үл ажиллагааг нэмэгдүүлэх дасгал мөн. 1. Шавар хөлс бол унаа, эдэлгээнд удаан хугацаагаар ороогүй, тарган морины арьс, үсний шороо бүхий шаварлаг өтгөн хөлсийг хатирч хөлслөх нь зүйтэй. 2. Тосон хөлс шавар хөлсний дараах хөлс юм. Тосон хөлсийг гадар өөхийг хайлуулж багасгах, тарга хүчийг бууруулах зорилгоор хийнэ. Тухайн морины тарга хүч, уяа сойлгын онцлогоос хамаарч 2-3 удаа хийх нь тохиромжтой. 3. Хөөсөн хөлс нь дотор өөхийг багасгаж таргыг бууруулах хөлс мөн. Хөөсөн хөлс нь тосны булчирхайн үйлчлэлээр тосорхог, хөөсөрхөг хөлс гарна. Хоёроос доошгүй авч байж гүйцэт гардаг. 4. Усан хөлс уяа морины тарга хүч буурч өөх тос хайлж хор гадагшилж бага зэрэг шорвог, усархаг шингэн хөлс гарахыг хэлнэ. Энэ хөлсөн дээр мориныхоо тарга хүчийг тогтоож бие бялдарыг улам чамбайруулна. Хоол тэжээлийн хор авах төдий хөлс үлдэнэ. 5. Сувдан хөлс нь морины арьс үсний үзүүр дээр бөнжгөнөсөн хөлс гарахыг сувдан хөлс гэнэ. Ийм хөлс гармагц цаашид хөлслөхийг зогсоодог. Анх хөлсийг хусахад их учир бий. Гэдсийг чанга хусдаггүй цорой нь чангардаг. Дорхноо хөлгүй болчих тал бий. Хусуур хүрэх бүрд булчин мах шуугддаг. Зоо нуруу хөх манхны хөлсийг чанга ширүүн хусдаггүй.
  • 22.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН42 43 Морьдыг хөлслөхдөө морьдоо нэмнээд юмуу, эмээллэж, хөлслөгч унаж тэр өдрийн салхийг сөргүүлэн хар цагааны газар буюу бэлгэт гурван газраас хөлсний дусал гарч эхлэх үеээс салхиа уруудан цогисоор уяандаа ирнэ. Уяандаа ирмэгц морио зогсоолгүйгээр хөтөлж явуулна. Явуул дунд нэмнээгээ авч хөлсийг сайтар хусна. Хөлслөхөөс өмнө буюу бүр хойно услана. Хар цагааны газар гэж малын зүсийг сараавчлан харахад хар цагаан алин болохыг ялгаж үзэгдэх газрыг, бэлгэт гурван газар гэж хөлслөхөөр цогих явцад эхлээд хамар, дух, магнай, чихний ар зэрэгт хөлс бөнжийж дуслах тэр үеийн газрыг хэлдэг. Эцэнхий байнга эдэлгээний морьд шавар хөлсгүй шахам байдаг. Зузаан арьсны бадируун морины хөлсийг нимгэн тохом тохож, ширүүвтэр явж, нимгэн арьстай хөнгөвтөр морины хөлсийг зузаан тохом тохож зөөлөн явж авна. Гантай жил жин үдийн халуунд хөлсөлдөггүй. Хөөсөн хөлсний найрлаганд шээсний хүчил, давсны хольц эхтэйгээс хөлсийг хөөсрүүлдэг. Ихэнх тохиолдолд 2-3 удаагийн хөлсөлтөөр хөлс дуусдаг. Хөөсөн хөлс шувтарахын үед морины уяа засал эвлэж таарч байгаа шинж илэрнэ. Усан хөлс бол морины уяа тохирч хурд орох үед гарна. Усан хөлсөнд шилжсэн үед хөлсийг ямар хэмжээгээр хэдэн удаа авахаа уяач зохицуулна. Уяж эхэлсэн 4 дахь хоногт багтааж шавар хөлс авна. Хоёр дахийг өнжөөд (тосон) хөлс авна. Гурав дахийг 3 өнжөөд хөөсөн (усан) хөлс авна. Энэхүү (12 хоног орчим) хугацаанд уясан морь үдийн алдад үзэхэд үс нь хагарсан мэт солонгорсон байх болно. Зарим адуунд ташуурын ором мэт зурайна. Заримд нь далнаас урагш хүзүү рүү зурайна. Гэдэс чанга бөөрөнхий байх болно. Хөлс их гарлаа ч түргэн хатна. Ийм байвал уяа сойлго тохирч эхэлж буйн шинж мөн. Энэ дөрвөн хөлсийг зөв авч чадваас цаашдын уяа сойлгонд ажирдаггүй. Анхны хөлсийг үдээс хойш нартайд салхигүй, үүлгүйд анаж хичээж авна. Хөлсөлсөн морийг зун намар бол уяж хоноод үүр цайлгаад, хавар бол шөнө дунд тавина. Эхний хөлс авснаас хойш үсэргэнэ. Эхний хөлслөлт чухалаас чухал. Дөнгөж барьсан тарган морины хөлсийг ширүүн авбал уушгинд гэм сууна. Шавар хөлсийг сайтар хусна. Хоёрдогч хөлслөлтийг түрүүчинхээс арай илүү турууны магнай халз болтол авна. Сувдан хөлс ямар ч амтгүй хужиртай ус мэт цайвар болно. Энэ үеэс уяачид хөлс авах байх эсэхээ өөрсдөө уяа морь бүрт шийднэ. Хөлс гүйцмэгц морьдоо орой тавьж эрт барина. Хөлс хатаах гишгүүлэлтийг дунджаар нэг цаг орчим ноогдохоор тооцно. Зорилгогүй, бодлогогүйгээр хөлсийг олон авбаас: ⌘ Цус өтгөрч, бөөрний үйл ажиллагаа хямарна. ⌘ Хөлсөөр эрдэс бодис ихээр алдагдаж, булчингийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. ⌘ Шингэний алдагдалд орж улмаар тамир тэнхээгүй болно. Морины хөлс сувдалж ирэхээр уяа орсны шинж гэж үздэг боловч олон удаа хөлслөх олон уралдаанд давхар уяагаар уралдуулах нь хөлсөөр эрдэс бодис ихээр алдагдсанаас зүдэргээнд орох нь бий. Иймд зохистой хөлсөлж хурдан морьдод зориулж бэлтгэсэн бүрэн найрлагат эрдэсийн нэмэгдэл тэжээлийг өгнө. Морины хөлс гэнэт элбэгшиж сувдан хөлс алга болж их усархаг хар хөлс гарч морины давхил саарвал морины уяа засал аваагүйг илтгэнэ. 5-7 дахь хоногт машины 30-40 км/цагийн хурдтайгаар тарлах давхилтыг хийнэ. Анхны үсэргээ 5 км-ээс холгүй байна. Тар (үсэргээ) нь хүч чадлын энерги үүсэлт, зарцуулалтыг зохицуулах, амьсгалын замын эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулах өөрөөр хэлбэл булчингийн энергийн нөөцийг нэмэгдүүлэх, нийлэгжүүлэх, амьсгалыг задлах механизмыг сайжруулах, давхил оруулах, дасгал сургуулилт мөн. Уях явцад баалгалт (гишгүүлэх), хөлслөлт, тар (үсэргээ)-г ээлж дараалалтай зохих горимын дагуу хийнэ. Гараа сайтай ойр цуцаатайг газрын өөд, гараа муутай цуцаа багатай морийг газрын уруу тарлахыг чухалчилна. Морийг үсэргэж тарласнаар булчин мах нь үл хөөж эмээл тохом дороо хөлсгүй, амьсгаа нь багасаж алгуур аажмаар буцаж байвал засал зохиж, уяа орж буйн шинж мөн. Хурц нар, бороонд уяж буй морьдоо нэмнэнэ. Эсгий, ноос, даавуун материалаар нэмнээ хийдэг. Хулдаас болон нийлэг эдлэлээр нэмнээ хийдэггүй. Тар (үсэргээг)-ын зайг өдөр өдрөөр сунгаж 8 км хүртэл сунгана. Монгол орны газар зүй, орон нутгийн онцлог, бэлчээрийн ургац, даац, ургамлын зүйл, тэдгээрийн шингэц, уяж сойх аргаас хамааран бэлчээрийн ургац даац сайтай ойт хээр, тал хээрийн бүсийн уяачид хурдан морины хоол тэжээлийг шингээж суллах хандлагатайгаар баалгах (гишгүүлэх), үсэргэх (тарлах) аргыг голчлон хэрэглэдэг бол шим тэжээллэг сайтай, тачир ургамал бүхий их нуурын сав болон говь нутгийнхан хоол тэжээлийг хадгалах үүднээс хөдөлгөөнийг харьцангуй бага хийдэг онцлогтой. ⌘ 8-9 дэх хоногт морины махбодь чамбайрч уяа орно. Заримд нь эмгэг согог тухайлбал нүд нь улайх, баас шингэрэх, зан ааш нь өөрчлөгдөж ноомой болох, хазах, өшиглөх зэргээр илэрнэ. Уяа сойлгын үед уламжлалт болоод орчин үеийн анагаах ухааны аргаар засаж сувилна. Тэгэхдээ ханах хатгах хүнд заслуудыг хийх нь зохимжгүй. ⌘ 10-11 дэхь хоногт үзүүр тарлалт эсвэл ханайлгах тарлалт хийнэ. ⌘ Сунгааг бага, дунд, их гэж хуваана. Эхний сунгаанаас хойш 3-4 хоногийн дараа дунд сунгааг, дунд сунгаанаас хойш 3-4 хоногийн дараа их сунгааг явуулна. Сунгааг морьдынхоо нас, бие махбодийн байдалд тохируулна. Сунгаа нь уяж буй морьдын уяа заслын явц таарсан эсэхийг шалгах шалгуур мөн. Бага сунгаа уяа засал тохирч буй эсэхийг, дунд сунгаа нь морины давхил, түүний цар хүрээ, онгойлт, уяаны алдаа, цаашид хэрхэхийг, их сунгаа нь уралдах наадмын өмнөх үеийн уяа засал, тохирсон эсэхийн шалгуур болно. Их сунгааны дараа торгон ир, “Босгон засал” гэгч засал хийдэг. Сунгааны үед морины гэдэс өвчүүний халбагаас хойш цавь хүртэл шулуун, арьс нь үрчлээгүй тэнэгэр болсон байх ёстой. Тохироогүй бол хар гэдэс-хоол тэжээлийн үлдэгдэл тал хомоол гарна. Энэ талаар хойно бичсэн болно. Морины баас нэг нэгээр гарч гөлгөр нягт, чийг багатай газар унахдаа голоороо нэг хагарах эсвэл бүхлээр унана. Энэ нь зуны улиралд уяж байгаа морины умс бүрэн агшиж, гэдэс нь зайлагдахгүй болсныг бүрэн илтгэнэ. ⌘ 12 дахь өдөр амраана (баалгана) ⌘ 13 дахь өдөр морины уяа заслын байдлаас нь уяач хэрхэн ямар ажил явуулахаа сонгох буюу ихэвчлэн хөлс авдаг
  • 23.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН44 45 ⌘ 14 дэх өдөр үзүүр (ханагар) тарлалт хийнэ ⌘ 15 дахь өдөр дунд сунгаа хийнэ ⌘ 16 дахь өдөр амраана (баалгах) ⌘ 17 дахь өдөр үсэргээ (тарлалт) хийнэ ⌘ 18 дахь өдөр амраана ⌘ 19 дэх өдөр: Уралдаанд эсвэл их сунгаанд оруулна. 25 хоногийн уяатай бол их сунгаа болгоно. Сунгаанаас сунгаанд уралдах зай холдож, сунгаа бүрийн хоорондох зайг 4-5 хоногийн зайтай байлгах нь биеийн хүчний ачааллыг аажмаар нэмэгдүүлэх, биологийн тэсвэрт чадавхитай болгож уушигны хийн солилцоог идэвхижүүлэх, эрчимжүүлэх, эс, эдийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах, хөдөлгөөнийг дэс дарааллыг тэнцвэржүүлэх, энергийг үр ашигтай зарцуулах, дасгал сургуулилт мөн. Уяа сойлго зөв хийгдсэн бол хүчилтөрөгчийн дутмагшлыг тэсвэрлэх чадварыг бий болгож ойр ойрхон хугацаанд бөглөрөх, онгойх зэрэг нэгээс нөгөөд шилжих давтамжаас улбаалан онгойлоо, онхорхой гэсэн ойлголт бий болно. Амьсгал онгойно гэдэг нь уяа сойлго тохирч бие махбодид биологийн маш нарийн үйл явцуудын нэгдмэл шинж буй болохыг хэлдэг. ⌘ 20 дахь өдөр амраана ⌘ 21 дэхь өдөр тарлана, үсэргэнэ ⌘ 22 дахь өдөр амраана /баалгах/ ⌘ 23 дахь өдөр торгон засал хийнэ ⌘ 24 дэх өдөр амраана /баалгана/ ⌘ 25 дахь өдөр уралдаанд оруулна Уяачид дараах ажил үйлчилгээг нэг өдөрт гүйцэтгэж байна. Үүнд: ⌘ Хурдан морьдоо барьж уях 530 -630 ⌘ Уясан морьдоо нэг бүрчлэн шинжиж, арчиж, сойздох 600 -730 ⌘ Уяачид, морь унаач хүүхдүүд өглөөний цай уух 730 -830 ⌘ Уяа морьдыг амраах 730 -930 ⌘ Гишгүүлэлт 930 -1130 ⌘ Уяачид, морь унаач хүүхдүүд үдийн хоол 1130 -1210 ⌘ Морь хөлслөх 1210 -1420 ⌘ Гишгүүлэлт (баалгалт)-ийн өмнө хөлслөөгүй морьдоо, дараа нь хөлслөсөн морьдоо услах 1420 -1520 ⌘ Хөлсөлсөн морьдын хамт бага насны морьдыг гишгүүлэх 1520 -1620 ⌘ Гишгүүлэх (баалгах) зарим морьдыг үсэргэх 1820 -1930 ⌘ Морьдоо амраах 1931 -2030 ⌘ Морьдыг услах, адуунд тавих 2031 -2100 ⌘ Морьдыг идээшлүүлж бэлчээх 2110 -0530 Дээрхи үндсэн ажлын хажуугаар бага насны (даага, шүдлэн, хязаалан) морьдыг 0.5-1.0 км орчимд тарлана. Уяачид 0530-2210 хүртэл ямар ч чөлөөгүйгээр ажилладаг. Хүүхдүүдийн эмээлийн жин 3.1-4.2 кг, унаач хүүхдийн дундаж жин 12.5-18 кг, эмээл нь урд, хойд хоёр оломтой. Олом нь тэмээний ноос, адууны дэлээр хийгдсэн, жирэм нь сураар хийгдсэн, урд оломыг өвчүү дээгүүр, хойд оломыг аймхай мөгөөрсний хойгуур 4 хуруу орчим зайд татна. Морь уях арга ажиллагаанд морины тарга хүч, хангай, тал хээр, говь гэх мэт бүс нутгийн байгаль цаг уурын онцлог, бэлчээр усны нөхцөл байдалд тохируулан уяа заслыг хийдэг. Морь хурдлуулна гэдэг бол их хөдөлмөр юм. Ахмад туршлагатай уяачид өдөр бүр залуу үеэ шавьчлан сургаж, хүмүүжүүлж ирсэн уламжлалт аргаа хэрэгжүүлцгээдэг. Бага насны морьдод уяа засал хийх онцлог. Бага насны морьдыг 15-20 хоног уяна. Уях арга засал нь азарга, их насны морь уяхтай ерөнхийдөө ижил боловч соёолон морийг 19 хоног уяж уралдана. Барьсны маргааш нь ойр үсэргэнэ. Өлөн уяж болохгүй, 3 өнжөөд нэмнэж хатирч хөлслөнө. Цогиулах нь сайн биш, ер нь хөлс авсан өдрөө ямар ч насны морийг үсэргэдэггүй. 3 өнжөөд холхон үсэргэнэ. Үүнээс хойш уяач мориндоо тохируулан засал хинэ. Соёолон морьдын өөхөн тарганы хуримтлал махан тарганыхаас бага байдаг онцлогтой тул сажлахгүй, ширүүлэхгүй нэгэн хэвээр засдаг. Хязаалан морийг 15 хоног орчим уяна. Нэг өнжөөд ойр тарлана. Хоёр өнжөөд нэмнэж хөлсийг ихэвчлэн хатирч авна. Нэг өнжөөд үсэргэнэ. Хоёр өнжөөд тосон (хөөсөн) хөлс авна. Нэг өнжөөд газрыг сунгаж үсэргэнэ. Үүнээс хойш уяач ямар засал хийхээ өөрөө сонгоно. Шүдлэн, даага насны морьдыг 10 хоног орчим уяна. Өдөр бүр үсэргэнэ. Шүдлэнгээс хөлс авах бол зөөлөн аядуу хөлслөнө. Дааганаас зориуд хөлс авдаггүй боловч сүүлийн үед авах нь бий. Даага, шүдлэнг үдээс хойш тарлана. Тарлалтыг 1.5-2 км-ээс холгүй байлгана. Шүдлэн адуунд маш зөөлөн уян хатан засал хийнэ. Шүдлэнд нь шүт, дааганд нь давт гэсэн уламжлалыг дагаж мөрдөнө. Даагыг эрт, цас ханзрах үеэр зөөлөн аргаар сургана. Хүүхдийн эмээлийн хоёр дөрөөг холбоод урт сур эсвэл бугуйлыг хоёр дөрөөнд нь оруулж, хазаарын хоёр зуузайнд хоёр үзүүрийг бэхэлж, хүүхэд унуулахгүйгээр араас нь даган гүйж амыг нь мэдүүлдэг. Мөн морины зөв буруу талд хөтөлж хөтөлгөөнд сургана. Даагыг уяж сойхдоо эхийг барьж уяад даагыг сул чөлөөтэй тааваар нь уяна. Бага насны морьдыг голдуу тар үсэргээгээр голлож уяна. Хурдан морьдыг уяж, сойх хэлбэрүүд ⌘ Байнгын дасгал, уяа сойлго, тэжээллэгтэй ⌘ Хагас байнгын уяа сойлго, дасгал, цаг үеийн нэмэгдэл тэжээлтэй ⌘ Хагд өвсөөр онд орж, зуны улирлын наадамд уяа сойлготой гэсэн үндсэн хэлбэрт шилжжээ. Хэлбэр тус бүрт тэжээллэг маллагаа өвөрмөц, өөр өөр байх болно. Хагд өвсөөр онд оруулж зуны наадмын уяа сойлготой морийг өвөл хаварт өдөрт 2 удаа, намар зуны улиралд хөлсөлж, үсэргээнээс хойно усална. Халуун үед усыг их уулгана. Уралдааны урд өдөр эрт усална. Шөнө нь усалдаггүй. Голын өлөн ширэг, бударгана, хамхуул, шарилж, өндөр борог, таана, хөмүүл голлосон өвс ургамал, мараа бүхий бэлчээр тохиромжгүй тул нарийн соргог, ерхөг, ботууль, хиаг, голлосон өвс бүхий бэлчээр тохиромжтой. Сүүлийн үед бэлтгэсэн тэжээлийг жор, нормоор өгөх нь бий. Уяа морины идэш тэжээл, идүүлэлт нь морины том, жижиг, нас, галбир бие цогцсоос хамаарч өөр өөр байна. Ойролцоогоор азарга, их нас, соёолонг 6-7 цаг идүүлж, хязаалан, шүдлэн даагыг 7-8 цаг идүүлж 1 цаг ба түүнээс илүү унтуулж амраана. Том гэдэстэй, хэвлий их, өргөн урт хавиргатай, ясархаг морины идэш тэжээлийг их татдаггүй. Гэдэс хэвлий нарийхан, гуриг морины идэш тэжээлийг ихдүүлэх нь зохимжгүй. Тарган зузаан морьдыг бололцооны хоолтой, эцэнхий морьдыг татангидуу хоолтой уралдуулна. Мориныхоо идэш тэжээлд таарсан эсэхийг өглөө барьж уячихаад харахад гэдэс жигдхэн бөөрөнхий, шогшуулахад гэдэс нь зайлагдахгүй, цавиараа ялимгүй нарийхан
  • 24.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН46 47 боловч чанга байна. Гэдэс нь цээж рүүгээ түлхэж түрсэн мэт. Хавирганы толгой тод бус, сүвээний хавирга тод зурайна. Уяа сойлго тохирсон хурдан моринд дараах шинжүүд илэрнэ: ⌘ Баас нь нягт болж хомоол хэлбэртэй болно, усанд живхгүй хөвнө. ⌘ Дөрвөн хөлийн мөр нэгэн шугаманд гишгэгдэнэ. ⌘ Уяандаа хөлөө сойхгүй 4 хөлөө тэгш гишгэнэ. ⌘ Хөрвөөхдөө урд хоёр хөлөө өвчүүндээ хүргэж цохино. ⌘ Үсний өнгө гялтганаж, тос түрхсэн мэт харагдана. ⌘ Уяандаа дурших, амаа долоох, байнга унтаж зүүрмэглэдэг. ⌘ Торгон ир орсон бол шүдний ирмэг хурц цахиур мэт гялтан гарч, хаг нь алаг байна. ⌘ Сэрвээнээс болоод олон ясны уулзвараас урагш өөр зүсмийн туяарах өнгө илэрнэ. ⌘ Дэл сүүлний үс гогцоорч буржийна. ⌘ Уралдах өдрийн өглөө хэлээ хэд хэд шувтраад сүүлээ шарвах, эвшээх. ⌘ Баруун чихнээс хялгас ургах, шүдний буйланд улаан буюу хар мэнгэ гарах. ⌘ Уралдахаас 3 хоногийн өмнөөс хэлээ гилбэлзүүлэн хазаараа зажлаад 4 хөлөөрөө газар дэвслэн алсын уулын барааг харж чихээ соотойлгох. ⌘ Соёолон, хязаалан морины хүзүү далангийн үсэнд өөр өнгийн туяарах бэлэг илэрвээс тэр насандаа хурдална. ⌘ Дааганд магнай, нүдний дэргэдүүр цоохор болох, дал хөх махны судас ил тод гүрийх, шүдэнд хөндлөн цагаан зураас гарвал уяа зохиж хурдлахын шинж хэмээн алдарт уяачид сургадаг. МОНГОЛ АДУУНЫ ҮҮЛДЭР, ОМОГ Монгол адуу нь 3 үүлдэр, 3 омгоос бүрддэг. Монгол үүлдрийн адуу Монгол адуу нь Төв азийн эртний үүлдрийн нэг бөгөөд ашиг шим багатай боловч жилийн 4 улиралд дан бэлчээрээр маллагддаг, цаг агаарын эрс тэс нөхцөлд сайн зохицсон, уналга, эдэлгээний чадвар сайтай зэрэг олон давуу талтай. Монгол адууг 1990 онд үүлдэр болгон зарласан байна. Монгол адуу нь биеийн галбир бие бялдрын хувьд өвөрмөц шинжтэй болно. Тухайлбал, бие жижиг, толгой болхи, чих богино, хүзүү урт биш, бүдүүн, цээж өргөн, гүн, нуруу харьцангуй урт шулуун, чийрэг бие цогцостой. Хээр, хүрэн, зээрд, хул, хонгор зүс зонхилох боловч бусад зүс тодорхой хэмжээгээр тохиолдоно. Монгол адууг галбир бие цогцсын хувьд баруун, баруун хойд хэсгийн, төв хэсгийн, зүүн хэсгийн, өмнөд хэсгийн гэсэн дөрвөн хэв шинжид хувааж үздэг байна. Азраганы намрын амьдын жин 362 кг, гүү 318 кг, 3 настай эм буюу хязаалан байдас 292 кг, охин шүдлэн 250 кг, даага 206 кг байна. Бэлчээрийн ургац, усны хангамжаас хамааран монгол гүүний нэг удаагийн саамын гарц дунджаар 450-550 литр байдаг бөгөөд өдөрт 2 цагийн зайтай 6-8 удаа саахад 6-р сарын сүүлчээс 10-р сарын дунд үе хүртэл нийт 500-600 л сүүг ашиглах боломжтой юм. Галшар үүлдрийн адуу Галширын адууг Сэцэн хан аймгийн Хардал жанжин бэйсийн хошуунд одоогоос 100 гаруй жилийн өмнө ардын сонгон үржүүлгийн аргаар бий болгожээ. Галшарын адууг Хэнтий аймгийн Галшар суманд цэврээр үржүүлж байгаагаас гадна тус аймгийн Дархан, Баянхутаг, Төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Баян сумдад нэлээд тархжээ. Энэ үүлдрийн адуу тал хээрийн бүс нутагт гойд зохицсон бөгөөд хурдан удам, угшлын адууны бие бялдар, галбир хийцтэй, тухайлбал, бие жижгэвтэр, нарийхан, толгой хөнгөн, хараа хурц, чих том биш босоо, хөлийн шөрмөс тод бүдүүн, туурай нь бат бэх зэрэг галбирын онцлог шинжүүдтэй.  Сүүлийн жилүүдэд Галшарын хурдан удмын шилдэг азарга, гүүгээр тал хээр нутгийн адуун сүргийг сайжруулах үржлийн ажлын чиглэл баримталж байна. Улс, аймгийн чанартай баяр наадамд Галшарын угшлын азарга, морь олон удаа айраг, үзүүр, түрүүнд орж байгаа нь энэ адуунд хурдны чиглэлээр шилэн сонголт хийх нь үр ашигтай болохын гэрчилж байна. Галшар адууны зарим үзүүлэлтүүд Адуу Амьдын жин, кг Єндєр, см Урт, см Цээжний бүслүүр, см Шилбэний бүслүүр, см Азарга 370.0 131 136 164 18.0 Гүү 335.0 128 135 158 17.0 Тэс үүлдрийн адуу Энэ адууг Тэсийн голын сав нутагт үржүүлдэг. Тэс адуу нь бие томтой, мах ихтэй, уналгын чадвар сайн, хурдан зэрэг олон сайн шинж чанартай. Тэсийн голын сав газрын байгаль, орчны нөхцөлд тухайлбал өвөл цас их унадаг, -50 хэм хүртэл хүйтэрдэг, зун нь их халуун, элсэрхэг зөөлөн хөрстэй нутагт сайн зохицсон бөгөөд бие том, чацархаг, урт өтгөн дэл сүүлтэй, сахлаг хөөвөртэй, том далбагар туурай, цээжин бие, хөл мөч сайн хөгжсөн, хурдны шинж илүү тод илэрсэн байдаг. Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-уул, Завханы Баянтэс, Баян-уул, Увсын Зүүнговь, Тэс суманд энэ адууг цэврээр үржүүлж байна. Тэс адууны үндсэн зүс нь улаан хээр, хээр, бор, хул, зээрд байна. Тэс адууны нь уналга-мах, мах-уналгын хэвшлээр ялгаа бүхий удмуудтай. Тэс адуу нутгийн монгол адуунаас сэрвээ хондлой 1-8 см-ээр өндөр, бие урт, ясархаг бөгөөд цээжний өргөн, гүний хэмжээ ялимгүй дутуу байдаг. Бэлчээрээр маллагдаж байгаа Тэс гүүний сүүний гарц хоногт 3.3 л, бэлчээрийн даац, усан хангамжаас хамаарч хоногийн саам 2.2-3.9 л-т хэлбэлздэг. Саалийн 90
  • 25.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА АДУУ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН48 49 хоногт нэг гүүнээс дунджаар 222-224 л сүү саадаг. Хавар унага эхээс төрснөөс хойших 10 хоногт дунджаар 33.4 л сүүг эхээс хөхөж 1.2 кг жин нэмдэг. 1 кг жин нэмэгдэл жинд 15.1 кг сүү зарцуулдаг. Тэс адуу нь хурд, уналгын чадвараар баруун аймагт төдийгүй улс даяар алдартай. Нэгж хугацаанд Тэс омгийн их насны морь 10.04, азарга 10.2 м/ сек хурдалдаг. Алтай, Хангай, Говийн янз бүрийн бүс нутагт хоногт дунджаар 9-10 цаг идээшлүүлэн, 3 цаг уяж сойж дунджаар 8 цаг уналга эдэлгээнд ашиглах замаар 1082 км зам туулахад анхны жингээ дунджаар 14 кг буюу 4.2 хувиар алдаж байжээ. Тэс адуу алхаагаар 5-6 км, хатираагаар 10-14 км, морины сүүл хөдөлгөж шогшиход 8-9 км замыг нэг цагт туулдаг. Тэс адуу бие томтой байдаг нь гүүний сүүг ашигладаггүй, унагыг нь эхлээр бойжуулдагтай холбоотой. Зуны халуунд ялаархан голын усанд орж зогсдог бөгөөд 10-20 км холоос усанд гүйж ирдэг. Унага нь нялхаасаа эхийгээ даган байнга давхих дасгал хийдэг зэргээс шалтгаалан нь бие нь чийрэгжих, өсөлт хөгжилт түргэсэх гол нөхцөл болдог байна. Тэс адууны зарим үзүүлэлтүүд Адуу Амьдын жин, кг Єндєр, см Урт, см Цээжний бүслүүр, см Шилбэний бүслүүр, см Азарга 385.0 133 139 165 17.5 Гүү 350.0 130 137 162 17 Дархад адуу Энэ адуу нь дээр үеэс Хөвсгөл Соёны 2300‑2500 метрт өргөгдсөн, өвөл 40-60 см цас унадаг, -50 хэм хүртэл хүйтэрдэг тайгын эрс тэс нөхцөл бүхий бүс нутагт дан бэлчээр ашиглан өсч үржиж иржээ. Дархад адуу тэсвэр хатуужил сайтай, чадал тэнхээ ихтэй, уналга эдэлгээ сайн даадаг, бие чийрэг, туурай бат бэх. Дархад адууны зүс голдуу цагаан цайвар, борлог байдаг.  Дархад адуу нь цээж өргөн, бие урт, булчин махны хөгжил сайтай, арьс зузаан, өтгөн дэл сүүлтэй, уналга ачлага, тээврийн зориулалтаар ашиглахад тохиромжтой юм. Дархад адууны өөр нэг онцлог нь сүүний гарцаар бусад угшлын адуунаас илүү байдаг. Тухайлбал, монгол гүүний 1 удаагийн саам 300-350 грамм байдаг бол Дархад гүүнийх 500-800 грамм байна. Дархад адууны үржлийн цөм сүрэг Хөвсгөл аймгийн Хатгал, Улаан-уул, Ренчинлхүмбэ суманд байгаа бөгөөд тоо толгойг нь олшруулах зорилт тавин ажиллаж байна. Дархад адууны зарим үзүүлэлтүүд Адуу Амьдын жин, кг Єндєр, см Урт, см Цээжний бүслүүр, см Шилбэний бүслүүр, см Азарга 380,0 129 136 166 19 Гүү 350.0 128 134 163 18,5 Мянгад омгийн адуу Мянгад адуу нь Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Алтан хөхий, Их нууруудын хотгорын эрс тэс уур амьсгал бүхий байгаль экологийн өвөрмөц бүс нутагт үрждэг. Мянгад адуу цээж өргөн, гүн, нуруу шулуун, хондлой бөөрөнхий, сахлаг өтгөн сүүлтэй, толгой харьцангуй том, хамар монхор, хамрын нүх уужим, хавирганы матаас сайтай, яс бат бөх, шөрмөс ил тод, цомбон туурайтай байна. Мянгад адуу бие томтой, нас гүйцсэн гүү 340-360 кг, азарга 350-370 кг жин татдаг. Мянгад адуу алдсан тарга хүчээ амархан нөхдөг, илүү хавирга, нугаламтай, сэргэлэн цовоо, чийрэг бие цогцостой, судалгаагаар мянгадын 10 адуу тутмын нэг нь илүү хавирга, нугаламтай байдаг гэж тогтоожээ. Мянгад адуу хээр, хүрэн, хул, бор, хар үндсэн зүстэй. Махны болон уналгын чиглэлийн удмуудтай, лагс чамбайлаг боловч уналга- хурд, махны чиглэлээр үржүүлэхэд тохиромжтой, уяа сойлго авахдаа сайн, сүрэглэх, үр төлөө хайрлах, бэлчээр сонгох чадвар сайтай. Мянгад адууны бэлгийн бойжилт дунджаар 18-20 сартайд, биеийн бойжилт 36-40 сартайдаа гүйцэж дунджаар 20 наслана. Мянгад адууны гүү хээл авах чадвар сайтай, амьдралын хугацаанд 12-оос доошгүй унагална. Хоногийн саам нь 2.3-3 л-т хэлбэлздэг. Саалийн 90 хоногт 225-250 л сүү саадаг, сүү нь тослог ихтэй байдаг. Өндөр шил омгийн адуу Монгол адууны дотор тухайн бүс нутгийнхаа онцлогт тохирсон галбир бие цогцос, ашиг шим, хурдлах чадваараа бие биенээсээ ялгагдах омог, хэвшил, удам, угшлын адуунууд байдаг. Эдгээр адууны нэг бол Дундговь аймгийн Өндөршил суманд үржүүлж буй хурдлах чадвараар бусдаас давамгай, цагаан, бор, хул, хонгор голдуу зүстэй “Шил” адуу юм. Бэлчээрийн ургамлыг сонгон ашиглаж тарга хүчээ богино хугацаанд авч чаддаг онцлогтой. Өндөршил сумын адуу галбир бие цогцосын хувьд дунд зэргийн хатингардуу толгой, өргөн дух, шулуун хамар, богиновтор хүзүү, босоодуу мундаатай, харьцангуй урт биетэй, өргөн цээжтэй, өвчүү нь гадагшаа мэдэгдэхүйц төвийсэн, нуруу шулуун, хондлой бөөрөнхий унжуудуу, шөрмөслөг богино чацтай, дэл сүүл нь шингэвтэр, туурай жижиг, бат бөх байна. Бусад үүлдэр, омогтой харьцуулахад бие жижиг, хөлийн тавилт зөв, чийрэг бие цогцостой, галбирын согоггүй, булчин шөрмөсний хөгжил тод илэрсэн, мундааны өндөр 132, биеийн ташуу урт 138, цээжний бүслүүр 165, шилбэний бүслүүр 19-20 см боловч 138 см-аас дээш мундааны өндөртэй адуу цөөн тоогоор тохиолдоно.
  • 26.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА50 “Шил” адуунд цагаан, бор, шарга, хул, хонгор зүс зонхилж, нийт адууны 57% нь хул, хонгор, бор, цагаан зүстэй, адуу нас дэвших тусам бор зүс нь нэмэгддэг. “Шил” адуу бат бөх туурайтай, сагагны урт 7-9 см, зай багатай, шилбэ том бадриун тул давхилын үед хөл авах явдал бараг гардаггүй. Уяачид ч “манай шил адуу хөл авах, доголох нь ховор, тэсвэртэй, холч” хэмээн магтан ярьдаг. “Шил” адуу нь эрүү хоорондын зай их, амьсгалын тоо, цусан дахь уургийн агууламжаараа монгол адуунаас 4,5-6,0 хувь илүү байгаа нь түүний хурдлах чадвар сайтай, тэсвэр хатуужилтайг нотолж байгаа юм. 2019 оны 11-р сард ХХААХҮ-н сайдын тушаалаар “Өндөр шил” адуу хэмээн омгоор батлагдсан. Бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь тэмээний аж ахуйн юм. Тэмээ аж ахуйн олон талын ашиг тустай мал бөгөөд нэг тэмээнээс амьдралын туршид нь 300-480 кг ноос, 7000-8000 литр сүү, 8-10 ботго авах боломжтой. Түүнчлэн тээвэрт хэрэглэн 180-200 кг ачаа ачиж 800-1000 гаруй км алс аялах чадвартайн дээр тэргэнд хөллөн 250-300 кг ачаа тээвэрлэхийн хамт уналгад өргөн ашиглаж болно. Хос бөхт тэмээ нэг удаад 7-8 хоньтой тэнцэх мах, 5 хоньтой тэнцэх ноос, 10-12 ямааны ноолууртай тэнцэхүйц зөөлөн ноос өгдөг төдийгүй үнээтэй адил сүүтэй, адуунаас дутуугүй уналга эдэлгээний чадвартай тул таван хошуу малыг бүрэн орлох чадвартай. ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ Тэмээ зүслэх. Монгол тэмээ нь тас хараас дун цагаан хүртэл зүстэй, тэмээг зүсээр бараандуу (хар хүрэн, улаан хүрэн), цайвардуу (шар, цагаан) гэж зүсний хоёр том бүлэгт хуваадаг. Хүрэн, бор, улаан зүс монгол тэмээний үндсэн зүс бөгөөд нийт тэмээний 76.6% нь бараан зүсмийн, үлдэх хэсэг нь цайвар зүстэй байна. Говийн бүсийн тэмээний зонхилох зүсийг хүрэн (хар хүрэн, улаан хүрэн, цайвар хүрэн, хүрэн), бор (цайвар бор, хөхөвтөр бор, хүрэн бор), улаан (улаан хүрэн, улаан шар, улаан), шар (ухаа шар, цайвар шар, мэлзэн шар), хөх (зэгэл хөх, цайвар хөх), цагаан (шаргал, цагаан, бүдэг цагаан, дун цагаан) хамрагдана. ⌘ Хар хүрэн: их биеийн үс нь хүрэн, шил зогдор, өвдөг хар хүрэн, хүрэн, хамгаалалтын үс шил зогдор, өвдөг нь хар ба хүрэн өнгө холилдсон байдаг. ⌘ Хүрэн: бүрхүүл үс хүрэн, хамгаалах үс хүрэн ба хар өнгөтэй байна. ⌘ Улаан хүрэн: их биеийн үс нь улаан хүрэн, хамгаалалтын үс нь хар хүрэн, хар өнгөтэй холилдсон байна. ⌘ Цайвар хүрэн: бүрхүүл үс цайвар хүрэн, хамгаалах үс хар хүрэн ба бараан өнгөтэй байна. ⌘ Шар: их биеийн үс нь шаравтар өнгөтэй, хамгаалалтын үс нь хүрэн өнгөтэй байна. ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН
  • 27.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН52 53 ⌘ Цайвар шар: бүрхүүл үс цайвар шар, хамгаалах үс бараандуу өнгөтэй байна. ⌘ Улаан шар: их биеийн үс нь улаан шар, хамгаалалтын үс нь бараан буюу улаавтар өнгөтэй байна. ⌘ Цагаан шар: их биеийн болон хамгаалалтын үс нь цагаан өнгөтэй бөгөөд шаравтар туяатай байна. ⌘ Цагаан: их биеийн болон хамгаалалтын үс нь цасан цагаан өнгөтэй байна. Дун цагаан зүсний ботго Улаан хүрэн зүсний буур Тэмээний зүсийг дараах хүснэгтийг ашиглан тодорхойлно № Үндсэн зүс Хамаарах зүс Зүсний тодорхойлолт 1 Хүрэн Хар хүрэн Улаан хүрэн Цайвар хүрэн Толгой, шил, хоолой, өвдөг, бөхний зогдор ноос нь их биений ноосноос тод хар хүрэн байхад бүрхүүл ноос нь улаан хүрэн өнгөтэй байх нь олонтой. Зогдор болон их биений сор үс нь хар хүрэн, цайвардуу хүрэн байх зэргээс хамаарч зүсний ялгаа гардаг. 2 Бор Хар бор Хүрэн бор Цайвар бор Хөхөвтөр бор Зогдор голдуу хар бор байхад их биеийн ноос нь цайвар бор байна. Зогдор, их биеийн сор болон эм ноосонд хар бор өнгийн үс холилдон ургавал хар бор зүстэй, хар цагаан өнгийн үс холилдвол хөхөвтөр бор, харин бор цагаан үс холилдон ургавал цайвар бор зүстэй болж өөрчлөгдөнө. 3 Улаан Улаан хүрэн Улаан шар Зогдор их биеийн ноос адилхан улаан хүрэн, улаан шар өнгөтэй байж болно. Арай тод улаан өнгөтэй бол улаан хүрэн, цайвар шаравтар бол улаан шар зүснийх гэж хооронд нь ялгаж үзнэ. 4 Шар Ухаа шар Цайвар шар Гүйлсэн шар Шар зүстэй тэмээний зогдор болон эм ноос нь ижил өнгөтэй байна. Элсний өнгөтэй төстэй хулсан шар зүс нэлээд элбэг тохиолдоно. Цайвар шар зүс гэж нэрлэдгийн учир нь зогдор сор үсний өнгө нь их биений ноосноос гандмал шар өнгөтэйгээс болдог. Ухаа шар зүс нь үхрийн ухаа зүстэй ойролцоо байдаг. 5 Хөх Цайвар хөх Зэгэл хөх Тод хөх зүсний тэмээ гэж байхгүй, зогдорын үсэнд хар хөх цагаан үс холилдон ургаснаас зэгэл хөх, цайвар хөх туяатай харагддаг. Хөх зүсний тэмээг холхон зайнаас харахад бор зүстэй андуурахаар байдаг. Ойрын зайнаас хөх зүс хялбархан танигдана. 6 Хар Хар бор Хар хөх Тэмээнд ийм зүс элбэг байдаггүй. Зогдор их биений сор үс нь хар, хар бор, хар хөх өнгөтэй байвал хар зүснийх гэж үзнэ. Хилэн хар, тас хар зүс байдаггүй. 7 Цагаан Бүдэг цагаан Цагаан шар Дун цагаан Зогдор, их биений сор, ноолуур үсний өнгө ижил байдаг. Сор ба ноолуур үсэнд цагаан шар, хар өнгө холилдон ургаснаас бүдэг цагаан, цагаан шар зүстэй эсвэл цагаан өнгөтэй үс дагнан ургавал дун цагаан зүстэй гэж нэрлэнэ. Тэмээний зүсийг түүний их биеийг бүрхсэн ноосны өнгө, шил, зогдор, өвдөгний ноосны өнгө, толгой, хөлийн бүрхүүл үсний өнгө зэргийг харгалзан үзэж тодорхойлно. Тэмээний зүсийг үндсэн зүс, хамаарах зүс хоёр ангилна. Энэхүү хоёр зүс нь зүсний тодорхойлолтоор тайлбарлагдана. Тэмээг ноосолсны дараа зүс нь бие биенээсээ бараг ялгагдахгүй боловч ахар ноос нь ургах үеэс зүс нь тодорч ялгагдана. Тэмээний зүс нас дагаж өөрчлөгддөггүй, харин нас ахих тутам хамар хоншоорын хэсгээр цагаан үс зонхилон ургана. Тэмээг зүслэхдээ түүний бөхний хэлбэрийг тодотгол болгон авч үздэг. Монголчуудын тэмээнд нэр, хоч өгөх уламжлалт арга нь тэдний тэмээн сүрэгтэйгээ маш ойр дотно харьцаж ирснийг гэрчлэх хаана ч бичигдэж үлдээгүй бөгөөд нүүдлийн мал маллагааны биет бус соёлын нэг үнт өв юм. Тэмээг нэрлэхдээ гол төлөв тодорхой эхийн гарвалыг хоёр үе хүртэл тоочих, эсвэл нэг бүрчилсэн оноосон нэр олгох зарчим баримтална. Тэмээг нас гүйцсэн үед нэг бүрчилсэн оноосон нэр өгдөг. Оноосон нэр өгөхдөө тэмээний зүс, өвөрмөц онцлог шинжийг харгалзан үздэг. Тэмээг зүсээр нэрлэхдээ “Улаан буур”, “Хүрэн ингэ”, “Өндөр хар”, “Цагаан ат” гэж нэрлэнэ. Нэг хотонд хэдэн зуун тэмээ байсан ч нэр давхардах ёсгүй. Тэмээнд нэр өгөхдөө ихэвчлэн тором, гурван наснаас эхэлдэг. Энэ нь тором гунж болсоор эхээс салах, цаашлаад сүргээс салах учир зүслэхэд дөхөм болж, тэмээний дансанд оруулсныг харуулна. Тэмээнд нэр өгөхдөө хамгийн гол нь тэмээний ноосны өнгөөр дагуулан бие галбирын дүр төрх, зан ааш, бөхний хэлбэр байдал, явдал гишгэц, тэмээний бие дэх ямар нэг онцгой тэмдэг, тэмээний ямар нэг үйл хөдлөлд нь тохируулан нэрлэхээс гадна ботголсон орчин тойрон, цаг агаарын онцгой байдалтай уялдуулан нэрлэнэ. Тэмээг тамгалах, тэмдэглэх. Тэмээ малдаа им тамга тавих явдал зөвхөн малаа таних зорилготойгоор хязгаарлахгүй ураг төрлөө малын тамгаар олж танилцан түүхээ сөхөн ярилцах явдал зарим аймаг ястанд одоо ч хүртэл байдаг. Тэмээний буруу зөв талын гуя, хацар, хонгон дээр тамгална. Заримдаа хүзүүний хоёр талд тамгалдаг явдал бий. Тамганы хэмжээ 8х8, 8х6, 8х4 см, зузаан нь 1 см, мөрний /дардасны/ өргөн 0.5 см байна. Тамгыг өнгөц дарахыг шүргэх, арьсны хөрсөнд лав дарахыг даалгах гэнэ. Тамганы иш нь төмөр, голдуу 40 см урт, онгин бариултай байна. Тамганд хадаг самбай уяж авдарт хийх юмуу ханын толгойноос өлгөн хүндэтгэлтэй нандигнан хадгалдаг. Мөн хөрсөн тамга, махан тамга гэж ялгана. Хөрс буюу үсэн тамгыг хэдийд ч хийж болно. Энэ нь түр зуурын тэмдэг юм. Махан тамгыг өт, батгана байхгүй болсон сэрүүн, хүйтэн улиралд өөрөөр хэлбэл 9-10 дугаар сард дардаг. Мал тамгалахдаа Тэмээний тамга, тэмээ тамгала
  • 28.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН54 55 зурхай үзэж сайн өдрийг сонгодог уламжлалт заншил бий. Тэмээний хаа, гуя, хондлой, бөхний суурь, гэдсэн дээр гурилаар янз бүрийн хэлбэртэй дүрс, тоо, үсэг зурж тэмдэглэдэг үүнийг “Хээс”, зарим нутагт “Мозго” гэж нэрлэнэ. Голдуу тухайн малчны тамганы хээтэй адилхан дүрс байна. Тэмээний чихийг цоолж, янз бүрийн өнгөтэй даавуу, эсвэл нимгэн хаймар дээр сийлсэн элдэв дүрс, тоо үсэг зэргийг сүвлэн зүүнэ. Үүнийг малчид “Зүүсгэл” гэж нэрлэнэ. Тэмээнд нэлээд түгээмэл хэрэглэдэг найдвартай аргын нэг нь чихэнд им тавих явдал юм. Тэмээний чихний им Тэмээний шүдээр нас тодорхойлох, нэрлэх. Ботго эхээс гарахдаа шүдгүй (доод эрүүний буйланд гурван хос үүдэн шүдний ором тэмтрэгдэнэ) гарах бөгөөд өсвөр тэмээнд сүүн шүд 22, цаашид байнгын 34 шүдээр солигдоно. Ботгон шүд нь цагаан өнгөтэй, хэмжээгээр бага, нарийхан хүзүүвчтэй байдгаараа байнгын шүднээс ялгагдана. Тэмээний насыг тодорхойлохдоо шүдний өөрчлөлт хувиралтаас гадна биеийн галбир төрхийг харгалздаг. Нэг настайд доод эрүүнд гурван хос үүдэн шүд, соёоны хамт гарч, бие биеэ дэрлэсэн, хоёр настайд голын үүдэн шүднээс эхлэн элэгдэж, соёо үүдэн шүднээс хөндийрсөн байдалтай, 1-2 настай тэмээг ботго, тором (хоёр настай эм тэмээг шар шилбэ гэнэ), 3-4 настай эм тэмээг гунж, эрийг тайлаг, таваас дээш настай эм тэмээг нас гүйцсэн эсвэл бүдүүн ингэ, 6-8 настай эр тэмээг атанцар, 10-аас дээш настай эр тэмээг нас гүйцсэн (ид жагссан) ат буюу буурыг “аргил” бүдүүн буур гэж нэрлэнэ. Тэмээний доод үүдэн 6-н шүдний ургах, ясан шүдээр солигдох, элэгдэх нь насыг тодорхойлох гол үзүүлэлт болно. Монгол тэмээ ихэвчлэн 8 насандаа нялхын үүдэн шүд нь ясан шүдээр солигдож дуусна. Цаашид эхэлж ургасан хэсгээсээ дэс дараалан элэгдсээр 16-17 насанд шүд буйлтай зэрэгцэж өтлөлт эхэлнэ. Онь Он шидэлбэр Ар ухам Өвөр ухам Шоргоолж Цоолбор Цуулбар Гөлөм Тайрмал Он ухам Тэмээний амьдрах чадвар Хүйтнийг даах, тэсвэрт чанар. Монголын говь нь эх газрын эрс тэс уур амьсгалтай. Жилд унах тунадасны хэмжээ харьцангуй бага, хүчтэй салхи, шуурганы давтагдал их, зуны улиралд агаар болон хөрсөн дээр хэт халах, өвлийн улиралд хүйтрэх зэрэг онцлогтой. Говь, цөлийн бүсэд жилийн агаарын дундаж температур 3.8°С, цастай байх хугацаа 30-60 хоног, цасан ба шороон шуургатай өдрийн тоо харьцангуй олон, дунджаар 35.2 өдөр дээд тал нь 55 өдөр хүрдэг. Монгол орны цаг агаарын гол хүчин зүйлс болох орчны температур, чийгшил, салхи, нарны нийлбэр цацраг, цасан бүрхүүл, тэмээний идэшлэх, бэлчээрлэхэд эерэг, сөрөг чиглэлээр нөлөөлдөг. Өглөө, оройн хүйтэн жавартай үед буюу 3-5 м/сек салхитай, агаарын температур хасах 25-29°С болоход бэлчээрлэж байгаа ботго, тором, ингэ даарч, тогтвор алддаг. Харин салхигүй боловч орчны агаарын температур хасах 30°С хүрэхэд тэмээн сүргийг бэлчээхэд хүндрэл учирдаг. Ийм үед тэмээ өглөө бэлчээрт гарахгүй хэвтэх, жалангийн үед хашаа хорооны нөмөр бараадах, чичрэн зогсоно, харин бэлчээрт зориуд тууж гаргахад салхи уруудан явах, дэрс, түнгэ, дов сондуулын хотгорт хэвтэх буюу тарга хүчээр муухан саалын ингэ, ботго, торомнууд хот уруугаа буцаж ирэх зэрэг шинж илэрнэ. Салхигүй ч гэсэн хүйтний эрч чангарч агаарын температур хасах 34°С хүрэхэд тэмээ бэлчээрт гарч чадахгүй болно. Говь нутагт шороон шуурганы хүч ихсэж 12-13 м/сек хүрэхэд тэмээ бэлчээрлэж чадахгүй болж хэвтэх, дов сондуулын болон бие биеийнхээ нөмөрт хэвтдэг. Салхины хурд улам нэмэгдэж 15 м/сек болоход тэмээ бэлчээрт тогтох боломжгүй болж шуурганд урууддаг. Хүчтэй салхи, шороон болон цасан шуурга тэмээний бэлчээрлэлтэд маш муу нөлөөлдөг, тэмээ нь экологийн энэ сөрөг хүчин зүйлд муу зохицсон мал юм. 0-2 м/сек салхитай зуны нартай өдөр агаарын температур нэмэх 31°С хүрэхэд тэмээний бэлчээрлэлт хүндэрч эхлэх ба 34°С халуун болоход бүр хүндэрнэ. Харин агаарын температур 30°С-аас дээш гарсан ч 3-5 м/сек сэвэлзүүр салхитай өдөр тэмээ хэвийн бэлчинэ. Өл, цангаа даах чанар. Тэмээний өл, цангаа даах нь бусад малаас илүү, цөлийн нөхцөлд амьдарч чадах биологийн онцлогтой мал юм. Тэмээний хамар урт нарийн тул амьсгалаар усыг ууршуулдаггүй. Хамрын хөндийн салст бүрхүүлийн олон үрчлээс ус ууршихаас хамгаалж конденсацлаж үлдээдэг. Нэг минутад 8-10 удаа амьсгалдаг нь усыг ууршихаас хамгаалах бас нэг зохицолдолгоо юм. Говь цөлийн өвс ургамал, ус, эрдэс бодис ихтэй байдгаас тэмээ давс, хужрыг ихээр хэрэглэдэг. Энэ нь биеийн дотоод осмос даралтыг ихэсгэж ус барих чадварыг нэмэгдүүлдэг. Тэмээ хэдэн долоо хоногоор ус уухгүй байж чадна. Энэ үед шээс нь өтгөрч 0.5 л хүртэл буурна. Тэмээ усаар дутагдсан үедээ бөөрнийхөө сүвнүүдэд хуримтлагдсан шээсээ эргүүлж шингээн
  • 29.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН56 57 гүзээндээ буцаах чадвартай бөгөөд гүзээнд буцаж ирсэн шээсийг тэнд орших бичил биетнүүд уураг болгон хувиргах замаар илүүдэл бодисоо дахин ашиглах, усны хэрэгцээгээ хангах зохилдлоготой. Тэмээний бас нэг сонин зохилдолгоо бол агаарын температур ихсэх үед хөлөрч усаа алдахгүйн тулд биеийн температураа нэмэгдүүлэн өнгөрөөж чаддаг явдал юм. Тэмээ бөхнийхөө өөхийг задлан ус болгож чадна. Өдөрт 80 л хүртэл ус уудаг. Үүнийг гүзээндээ олон хоног хадгалан аажим зарцуулж чаддаг. Биедээ их хэмжээний өөх хуримтлуулдаг 2 бөхнөөс гадна гадар, дотор өөх нь 80-100 кг хүрдэг. Энэ нь 900.0 гаруй мянган кило-калоритой тэнцэх илчлэгийн нөөц юм. 100 гр өөх задрахад 107 мл ус гаргадаг гэж үзэхэд тэмээний усны дутагдлыг хангах нэг эх үүсвэр нь өөх болдог. Туршилтаар тэмээг идүүлэх ч үгүй, услах ч үгүй байлгахад 56-70 хоног, өвс өгч услахгүй байлгахад 78 хоног, зөвхөн ус өгч байгаа нөхцөлд 86-131 хоног тэсч байжээ. Тэмээг удаан хугацаагаар цангаахад биеийн жингийн гуравны нэгийг буюу 200 кг жин алдах үед услахад 3 минутын дотор усны алдагдлыг нөхдөг гэж үздэг. Тэмээ ердийн нөхцөлд өтгөн бага, хуурайвтар хоргол гаргадаг нь бас л усны алдагдлыг багасгаж байгаа бөгөөд, жин үдийн халуун нарлуу харж идээшилдэг нь нарыг биеийн бага талбайд тусгах зохилдлогоо юм. Дулаан барих шинжүүд. Тэмээний салхиддаг араншин бусад малынхаас ялгаатай, халууцсан үедээ салхи сөрөн, даарсан үедээ уруудаж бэлчдэг. Халууцах тутам бусад амьтны бодис солилцоо идэвхждэг бол тэмээнийх буурдаг онцлогтой. Бусад хивэгч амьтны цусанд хэвийн нөхцөлд глюкоз 1500 мг/л байдаг бол тэмээнийх 13000 мг/л байдаг. Цусны чихрийн хэмжээ 1500 мг/л-ээс хэтрэхэд бусад амьтны шээс чихэрждэг харин тэмээнийх эсрэг байна. Тэмээ бүлээн цустай амьтан боловч биеийн теператур нь орчны тепературээс хамаарч хоногт 6-8 хэмээр өөрчлөгддөг, тухайлбал шөнө 34 хэм хүртэл буурснаа өдрийн халуунаар 42 хэм болж нэмэгддэг. Тэмээ ердийн нөхцөлд бараг хөлрөхгүй, өтгөн бөгөөд бага шээстэй, хоргол нь хуурайвтар зэрэг зохилдлого нь бие махбодиос ус ихээр алдахаас хамгаалах арга юм. Тэмээ өдрийн халуунд толгойгоо голдуу нар луу хандуулан бэлчээрлэдэг нь нарны цацрагийг аль болохоор бага талбайд тусгах зохилдлого юм. Мөн хэвтэхдээ өвдөг, өвчүү, тойгны сайраар газар тулдаг нь хөрсний халуун, хүйтнээс биеэ хамгаалж, дулаан алдах, хэт халахаас сэргийлэх арга юм. Амьтны бодис солилцооны төвшин бамбай булчирхайн үйл ажиллагаатай холбоотой байдаг. Халууны цагт бараг бүх амьтны бамбай булчирхайн идэвхжил буурдаг байхад тэмээнийх идэвхжсэнээр бие махбод нь дулааныг ахиу ялгаруулдаг онцлогтой. Онд оролт. Монгол тэмээний онд оролт, биеийн массын бууралтад хүйтний улирлын агаарын болон хэвтрийн температур, газрын гадаргын байдал, материаллаг бааз, хүний арга ажиллагаанаас шууд хамаарна. Тэмээний амьдын масс 12 дугаар сараас эхэлж, цаг уур хүйтэрч, бэлчээрийн өвс, ургамал хомсдсоны улмаас турж эхлэх ба хавар болоход амьдын массынхаа 20-25%-ийг алдаж онд ордог. Тэмээний бэлчих онцлог. Хялгана, хазаар өвс, суль, хиаг зэрэг өвслөг ургамлыг тэмээ газарт 2.95±0.23 см үлдээж иднэ. Бутлаг, модлог ургамлын толгой, салмайг мөлжиж идэх ба газарт унасан хагдыг уруулаараа чөлөөтэй хамж иддэг. Тэмээ өвс, ургамлыг түр зогсох юмуу явуут байдлаар иднэ. Идээшлэхдээ тором 64 см, 3 наст 80 см, нас гүйцмэл ат, ингэ 100 см өргөн талбайг хамардаг. Тэмээний алхааны урт нас, хүйсээс хамааран 27.4-59.2 см, урд хөлийн таваг 125.2-307.8, хойт хөлийнх 94.7-243.9 ам дөрвөлжин см талбайтай байна. Хөлийн тавагны 1 ам дөрвөлжин см талбайд амьдын жингийн 521.6-609.0 гр даралт ногдоно. Тэмээ биеийнхээ хэрэгцээт өвс, ургамлыг бэлчээрээс богино хугацаанд сонгон иддэг тул бэлчээрт идээшлэх хугацаа бусад малаас богино байдаг. Нэг удаа хүзүүгээ сунгахдаа хэд хэдэн ургамлыг хөндлөн ширвэж дугтран үмхэнэ. Өдөр ба шөнө амарч байх үедээ хивэх бөгөөд нэг гулгихдаа 40-өөд удаа зажилж залгина. Тэмээ өвөл, хаврын улиралд нэлээд тогтвортой, харин зун тогтвор муутай бэлчдэг. Тэмээний “салхидах” араншин бусад малынхаас харьцангуй илүү, дулаан цагт салхи сөрж, хүйтэнд урууддаг. Тэмээний зуны бэлчээр Бэлчээрлүүлэхдээ тэмээг бөөгнөрүүлэн ээрвэл тогтвор муутай, мөн хэт таруу хариулахад хэд хэдээрээ тасарч алслан явдаг болохоор тогтуун тууж бэлчээрт хүргээд тогтоож захаас хумьж хариулна. Услах өдрөө усны чиглэлийн бэлчээрийг, услаагүй өнжих өдрөө алсын бэлчээрийг ашиглахаар хуваарилж болно. Тэмээний намрын бэлчээр Монгол улсад тэмээн сүргийг жилийн турш дан байгалийн бэлчээрээр малладаг, байран маллагааны аргыг бараг хэрэглэдэггүй, харин шаардлагатай тохиолдолд нэмэгдэл тэжээл өгдөг. Нэмэгдэл тэжээлийн хэмжээ нь тэмээний амьдын масс, тарга хүч, улирал, эдэлгээнд хэрэглэж байгаа байдал зэргээс шалтгаална. 500 кг жинтэй тэмээнд 4.0, 600 кг-д 4.5, 700 кг-д 5.0 тэжээлийн нэгж хэрэгцээтэй бөгөөд өвлийн улиралд тарга хүчнээс хамаарч 2-3 тэжээлийн нэгж нэмж хэрэглэнэ гэж үзнэ.
  • 30.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН58 59 Тэмээний өвлийн бэлчээр Нас гүйцмэл тэмээ зуны улиралд 35 кг хүртэл ногоо иддэг бөгөөд энэ нь хуурай массаар бодвол 15-17 кг тэжээлтэй тэнцэнэ. Өвөл хаварт ургамалд эслэг нь ялангуяа лигнин, гемоцеллюлоз 3-4 дахин нэмэгдэж протейн багасаж хуурай бодисын шингэц 2 дахин буурдаг. Тэмээний хаврын бэлчээр Тэмээ жилийн аль ч улиралд дуртай иддэг ургамалд багалуур, шар мод, заг, харгана, шарилж, дэрс, хамхаг, лавай, ангалзуур, монгол ба хазаар өвс орно. Мөн багалуур, өргөст хамхаг, монгол өвс зэрэг нь тэмээ тарга хүч авахад сайн, хависгана сүү оруулдаг, шар мод ноос ургуулдаг, агь, шаваг, хөмүүл, таана өөхөн тарга авхуулдаг чанартай. Өвөл хаварт шимт чанараа сайн хадгалдаг бор таар, боролзой, багалуур, шар мод, заг мэтийн ургамал нь тэмээнд сайн тэжээл болно. Бор бударгана нь тэжээлийн шимт чанар сайтай, тэмээг сайн таргалуулдаг чанартай боловч хөлдүү үедээ эцээдэг бөгөөд жил өнжсөн үжил бударгана хоол болдоггүй, шар бударгана хаварт тамир тэнхээнд муу гэж үздэг. Уяа, сойлго. Тэмээг аян жинд ашиглахын өмнө уяа сойлт оруулах шаардлагатай байдаг. Сойлго нь тэмээний тарга хүчийг тогтоох, биеийг чийрэгжүүлэх, ул тавгийг бэхжүүлэх ач тустайн дээр идэш хоолыг тохируулан алсын аян жинд явахад дасгах ач холбогдолтой байдаг. Тэмээний уяа сойлгыг хоёр янзаар хийх ба нэгд нь байран уяа сойлго, нөгөөдөх нь аяны явалт дунд хийх сойлго гэж ялгадаг. Байран уяа сойлго хийхийн тулд намрын сэрүүн орсон үед хатуу өндөрлөг дэнж дээр юмуу хатуувтар хөрстэй газар дэнж дээр үнс, хужир асгаад зэл татаж тэмээг аянд бэлтгэн уяж сойно. Тэмээний уяа, сойлго, уралдаан Сойх тэмээний бурантагийг тохой урттай уях бөгөөд ойрын аянд явах тэмээг 10 хоног уях бол эхний өдөр бүтэн уяад маргаашнаас нь эхлэн эхний 3 хоногт өдөр бүр 1 цаг идээшлүүлэх, дараагийн 3 хоногт 2 цаг идээшлүүлэх, сүүлийн 3 хоногт 3 цаг тус тус идээшлүүлэн 2-3 хоногт услах замаар сойно. Харин холын аяны тэмээг 1 сар уяж сойх бол эхний 10 хоног нь өдөрт 1 цаг, 2 дахь 10 хоногт өдөрт 2 цаг, 3 дахь 10 хоногт өдөрт 3 цаг идээшлүүлээд 1-2 хоноод усалж сойдог. Аяны явалт дунд сойруулалт гэдэг нь хоногийн газарт эртхэн ирж ачаагаа буулган хоноод өглөө тэмээгээ тавьж хэсэг идүүлээд дахин ачаалан явах замаар сойхыг хэлдэг байна. Уяа сойлго нь таарсан тэмээ нь бие хөнгөн, нүд сэргэлэн, бөх соёлзож, үс босоо, хоргол нь ботгоных шиг нарийхан гонзгой болж задлахад шүүсгүй байдаг. Урьд цагийн малчид тэмээг 45 хоног сойгоод нойтон хорголыг галд хийхэд асаж байвал уяа сойлго таарсан гэж үздэг байжээ. Уяа сойлго алдсан тэмээ аяны явдал дунд ул таваг нь нойтон болж, олон дахин эвшээх зэрэг шинж үзүүлдэг байна. Тарга хүч. Монгол тэмээ 5 дугаар сараас эхэлж 10 дугаар сарыг дуустал тарга хүч авдаг. Тэмээ 5, 6 дугаар сард нялх ногооны шүүс шимээр тэнхэрч, булчин шөрмөс нь чангаран ноос нь гуужна. 7, 8 дугаар сард бэлчээрийн өвс, ногоо арвижиж шимт чанар нь дээшлэх үед тэмээний гуя махлан бөх томрон ширээ болно. 9, 10 дугаар сард хом сууж, харвин зузаарч тэмээний тарга хүч гүйцнэ. Тарга хүч гүйцсэн буур, ингэ
  • 31.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН60 61 Тэмээний зан араншин. Тэмээ нь амгалан, дөлгөөн авиртай, бэлчээрт тархан идээшилдэг, үнс, хужир мараан дээр хэвтэх, налах дуртай, түргэн номхордог, уналга эдэлгээнд амархан сурдаг, эдэлгээнд хүлцэнгүй, эзэндээ дуулгавартай, баярлан хөөрдөг, уярч уйлдаг, маш уян зөөлөн сэтгэлтэй, эзэн хүний зөнгөөр байдаг мал юм. Тэмээнд төлсөх, биеэ хамгаалах, идэш тэжээлээ олох, идэшлэх мөн төрөхийн ба бэлгийн ажиллагааны зан араншин сайн илэрсэн байдаг. Ингэ ботголох хугацаа ойртоход тэжээл, усандаа дурамжхан болж байн байн хэвтэх зэргээр тав тух алдах заримдаа үр төлсөг болж гунганадаг ба шилэрч хүн, малгүй, чимээ аниргүй газар эрж бараадах тохиолдол илэрдэг. Ингэ төллөсний дараагийн өдрүүдэд ботгоноосоо холдохгүй, ойрхон бэлчиж, үе үе эргэж буйлан ирж ботгоо хөхүүлдэг ба түүнд төлсөх зөн билэг тод сайн илэрдэг. Тэмээ сүргээр амьдардаг мал бөгөөд сүргийг голдуу хөгшин ингэ толгойлж явдаг. Зуны улиралд тэмээ салхидаж их явамтгай болж нутгаас нутаг дамжин тэнүүчлэн алдагдах тохиолдол байдаг. Иймд зуны улиралд тэмээний хариулга, маллагааг сайн тохируулах, байнгын хариулгатай байлган алдахаас сэргийлэх нь чухал. Тэмээнд нуруу ачаа ачих Ингэ хөөслөх Тэмээг уналга эдэлгээнд сургаж ашиглахад түүний зан төрхөд тохируулан харьцах  нь чухал. Тэмээнд хичнээн ширүүн дориун хандана төдийчинээ ярдаг догшин байдлаар хариу барьдаг. Тийм учраас аль болох зөөлөн тогтуун байдлаар харьцаж гарын мал болгон номхруулж авахыг хичээр хэрэгтэй. Тэмээг сургаж номхруулахад түүний төрөлх авир араншинг сайн таних нь чухал. Хангал тэмээг сургана гэдэг нь аж ахуйн ашигтай болзолт рефлекс бүрдүүлж батжуулах үйл явц юм. Тухайлбал сөг сөг гэхээр хэвтдэг, хөөг хөөг гэхээр ачаатай босдог, тоор тоор гэхээр ус ууж, хужир шүүгээ идэх гэгчлэн зан үйл сурна. Тэмээг авир зангийн нь байдлаар сэргэлэн, тогтуун, хөөрүү гэгчлэн гурван үндсэн хэв шинжид хуваана. Сэргэлэн хэв шинжийн тэмээ нь сургахад нэлээн түргэн цагааширч орчиндоо амар дасдаг, уналгад ашиглахад сэгэлзүүр боловч дэс дараатай байнгын сургалт шаардана. Элдэв муу зан сурахдаа хялбар байдаг. Тэмээг уналга, ачаа ачиж сургах Тогтуун хэв шинжийн тэмээг сургахад ерөнхий байдал нь номхон дөлгөөн болж ачиж эдлэхэд амар хялбар болно. Удаан хөдөлгөөнтэй юм шиг атлаа алсын жинд туулах чадвар сайтай, найдвартай. Хөөрүү хэв шинжийн тэмээ нэлээд догшин, түргэн хөдөлгөөнтэй, цочимтгой, үргэмтгий, сурсан дадал зуршлаа мартамхай байх жишээтэй. Ойр зуурын уналгад гавшгай боловч буруу харьцвал орилоо, сэвсээрээ буддаг болж болзошгүй. Тэмээг ботгон цагаас нь барьж, олон удаа гар хүрч, зөөлөн харьцаж байвал номхон болдог. Унаж эдэлж сургах явцад тохом тохош, ачаа хомыг нь чиргэх, элдэв юмнаас үргэж бусгахад нь унаж ойчих зэргээс болж амархан жигшдэг. Тэмээтэй буруу харьцсанаас янз бүрийн муу зан сурч болно. Тэмээг олон хоногоор өл хоолгүй, ус ундгүй уяснаас бурантагаа тас хаздаг, уяанаас алдуурдаг муу зан сурдаг. Ийм учраас анхнаас нь уяанд алдуурхааргүй сайн уяж байх, эдэлгээтэй үед нь өвс тэжээл, ус ундыг нь сайн тохируулж байх хэрэгтэй. Удам, гарваль. Удам, гарвалаар үнэлэхэд тухайн үүлдэр, омог, хэвшлийн шинжээ хадгалж чадсан эсэхийг шинжиж үнэлнэ. Тэмээний гарвалийг тогтоохдоо үржлийн дэвтэрт бичсэнийг баримталж, эсвэл малын эзнээс асууж лавлаж үнэлнэ. Үржлийн аж ахуйд үржлийн бүртгэлийг маш нарийн хөтөлж байх шаардлагатай. Сайн удмын буур, удам, омог үүсгэгч болдог тул үржлийн дэвтэрт тодорхой тэмдэглэх шаардлагатай. Удам, гарвалын үнэлгээ № Үзүүлэлт Оноо Өсвөр тэмээ Буур Ингэ 1 Эцэг эх нь тодорхой, үржлийн карттай, тухайн үүлдэр, омгийн шаардлага хангасан 30 20 10 2 Эцэг эхийн аль нэг нь дээрх шаардлага хангсан 25 15 8 3 Эцэг эх нь тодорхой боловч үржлийн картгүй, тэр шаардлага хангасан 15 10 5 4 Эцэг эх нь тодорхой боловч шаардлагад тохирсон 10 5 2 Галбир, бие цогцосын үнэлгээ. Галбир бие цогцосын үнэлгээ хийхдээ тэмээг нэг бүрчлэн үзэж, хэмжилт хийж, биеийн ерөнхий хөгжил, мах булчингийн хөгжилт, ясжилт, биеийн хэмжээ, бэлгийн давамгайлагч шинж илэрсэн байдал, хөл мөчний тавилт, дэлэн хөхний хэлбэр, хэмжээ, амьдын жинг харгалзана.
  • 32.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН62 63 Тэмээний өсөлт, хөгжилтийн байдлыг биеийн өндөр, урт, цээжний бүслүүр, шилбэний бүслүүр зэрэг биеийн хэмжээ, амьдын жингээр тодорхойлно. Анхны болон хоёрдох ангиллаар монгол болон бусад үүлдэр, үржлийн хэсгийн тэмээний үржлийн буур, ингэний биеийн үндсэн хэмжээ, амьдын жингийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийн дээд, доод оноог 10-6 гэж заасан бөгөөд эдгээр хязгаарын хооронд биеийн хэмжээний 2-3 см, амьдын жингийн 30 кг тутамд нэг оноо өгч үнэлнэ. Тэмээ нэг бүрийг шинжихдээ галбирын ямар нэг согог байвал ажин харж ерөнхий үнэлгээг бууруулж тооцно. Тарга хүчийг нь намрын байдлаар дундаас дээш, дунд, дундаас доош гэж ялган тус тусад нь оноогоор үнэлнэ. Тарга хүч нь тухайн жилийн бэлчээрийн ургац, зуншлагын байдал, ажил эдэлгээ, ингэний хувьд хээл, ботголсноос хойших хугацаа, сааль сүүний ашиглалт зэргээс хамаарна. Тарга хүчийг тэмээг ангилан ялгахаас худалдан борлуулах, заазалж хүнсэнд хэрэглэх зэрэг тохиолдолд үнэлнэ. Дундаас дээш тарга хүчтэй тэмээний биеийн ерөнхий төрх бүдүүн бөөрөнхийдүү, мах булчингийн хөгжилт жигд сайн, хоёр бөх нь өөхөөр дүүрэн чангарсан, туг ширээ, хом сууж ташаан толгой мэдэгдэхээргүй болсон байх ба үржлийн ийм тэмээ 8-10 онооны үнэлгээ авна. Мах булчингийн хөгжил сулавтар, хом хондлойн өөх хуримтлал дунд зэрэг, хонго гуя нь дүүрэн биш шувтан, бөх нь дүүрэн өөх суугаагүй, сулавтар байхыг дунд зэргийн тарга хүчтэй гэж үзэж 6-7 оноо өгнө. Унанги бөхтэй, хом хондлой өөхөн хуримтлалгүй, ташаан толгой, хавирганы яс товойж мэдэгдэж байвал дундаас доош тарга хүчтэй гэж үзэн 3-5 оноо өгч үнэлнэ. Ботго, торомтой хөхүүл ингэнд үнэлгээг нэг оноогоор нэмэгдүүлж үнэлнэ. Ашиг шимийн сонголт Ноосон ашиг шим. Тэмээ ангилалтын нэг чухал хэсэг нь түүний ноосны үнэлгээ юм. Ноосны үнэлгээг хяналтын хяргалтаар гарсан ноосны бодит гарцаар үнэлэхийн зэрэгцээ биен дээр нь шинжиж үнэлнэ. Үүнд: ⌘ Биеийн бүх хэсэгт ноос урт, өтгөн ургасан, ноолуур сайтай, эр, эм ноос жигд тэнцүү байвал онц ноосорхог (16-20 оноо) гэж үзнэ. ⌘ Бүх биеийн ноос өтгөн, уртавтар, ноолуурлаг боловч дээрхийг гүйцэхгүй байвал сайн ноосорхог (11-15 оноо) гэж үзнэ. ⌘ Биеийн бүх хэсгийн ноос тачир, сийрэг, богиновтор, ноолуурын хэмжээ хангалттай биш бол дунд зэргийн ноосорхог (1-4 оноо) гэж үзнэ. Ийм тэмээг үржлийн зориулалтаар ашиглах боломжгүй юм. ⌘ Үржлийн тэмээ ноосорхог, их биений ноос шигүү ургасан, 6-аас дээш см урт, ширхгүүд нь зөөлөн торгомсог, уян налархай, бөх бат байх ёстой. Ноосны урт болон шигүү, ноолуурлаг байдлыг далны ар, сүвээний хавирганы орчим ярж үзэх, шугам тавих, ноосыг базаж атгаж үзэх зэргээр шинжинэ. Ноос ихтэй тэмээний шинж нь: ⌘ Тэмээний ташаан толгой, гуяны орчмын ноос сахлаг байх; ⌘ Тэмээг салхины өөд туухад ноос нь салхинд ярагдан хийсч байх; ⌘ Ноосны үзүүрийг ажиглахад мушгиралдан буржийсан мэт хэлбэртэй; хөл мөч, борви гэдэсний ноос сахлаг байх; ⌘ Нялхдаа даахь тогтдог байсан тэмээ ноосорхог шинжийг илэрхийлнэ. Сүүн ашиг шим. Ингэний сүүний гарцыг саалийн бүх саруудад буюу ингэний хамгийн сүүтэй байдаг 7-10 дугаар саруудад, тухайн сарын нэг, хоёр, гуравдугаар 10 хоногуудын эхний дараалсан хоёр өдрийн саамын дунджаар тодорхойлно. Өөрөөр хэлбэл, сар бүрийн 1, 2, 11, 12, 21, 22-ны өдрүүдийн дунджаар тухайн сарын сүүний гарц тодорхойлно. Ингийг ботгоор нь ивэлгэн, зүүн (зөв) талын хоёр хөхний сүүг сааж, нөгөө (буруу) талын хоёр хөхийг ботгонд хөхүүлнэ. Саасан сүүгээ хэмжүүртэй саванд хийгээд хэмжүүрийн тоог харна. Хэмжсэн сүүг хоёроор үржүүлээд тухайн ингэний сүүний гарцыг олно. Эхний 2-3 сард эхийн сүү нь ботгоны голлох тэжээл болдог тул сүү сайтай ингэний ботго амьдын жин, биеийн хэмжээ, тарга хүч илүү сайн байдаг. Иймд ботгоны өсөлт, торнилтын байдлаар эхийнх нь сүүн ашиг шимийг баримжаалан тогтооно. Сүүлэг ингэний шинж нь: ⌘ Ботго, тором нь товир, өсөлт хөгжилт сайнтай; ⌘ Ингэний гэдэс хээлүүр эзлэхүүн ихтэй, сүүл бүдүүн цацаг сайтай, дөрөөлөхийн судас том бөгөөд ил, дэлэнгийн суурь дугуй аяган хэлбэртэй, дөрвөн хэлтэрийн зааг тодорхой, арьсны доорх судаснууд хөгжил сайн, хөх урт өргөн байна. Үржлийн буур шилэн сонгох. Үржлийн буурыг амьдралын хугацаанд хоёр удаа шилэн сонголтод оруулна. Эхний удаа 3-аас дээш настай тайлган бууранд, дараагийн удаа 8-аас дээш настай бүдүүн буур хамрагдана. Ихэвчлэн хүрэн буюу хар хүрэн зүстэй, биеийн ерөнхий байдал зузаан, мах булчин сайтай, хурдан шаламгай хөдөлгөөнтэй, ноос өтгөн, өвдөг зогдор ихтэй бол ноосны гарц арвин, хүйтэнд өлчир байна. Түүнчлэн цээж өргөн, дал харцгаар зузаан, хондлой сайтай, бөгс махлаг, бүдүүн том гуятай, бие тэнцүү зузаан тавиу, тэнхээ ихтэй шинжийг голлоно. Бөх хол зайтай, чац алсаараа хэтэрхий өндөр биш, нимгэн цомбогор тавагтай, зузаан хар ултай, сагаг босоо, шилбэ богино бүдүүн, хумс хомбогор, хойд хөл борвиороо босоо, урд хоёр хөл бэрэвхийгээрээ бахим богино, майга биш, шөрмөслөг, сүү шим сайтай ингэнээс хүйтний улиралд гарсан байвал тохиромжтой. Буурны тохиромжтой хэв шинж нь бие чийрэг, магнай өргөн, хоншоор монхор, нүд бүлтгэр, уужим зөөлөн харцтай, шүд сайнтай, өргөн цээжтэй, урд хоёр хөл хоорондоо зайтай, дал харцагаар зузаан, хондлой сайнтай, бүдүүн том гуятай, хар мах сайнтай, цээждүү гэдэстэй, төмсөг ил бөгөөд тэгш чацуу, нимгэн цомбогор тавагтай, зузаан хар ултай, сагаг босоо, шилбэ богино бүдүүн, хумс хумбагар, сүүл урт, борви тэнүүн, өвдөг зогдор сайнтай урт өтгөн ноолууртай, зан авир номхон, эх нь ноос, сүү сайнтай, унаж эдлэхэд сайн байх нь чухал. Үржлийн ингэ шилэн сонгох. Ингэн тэмээний гол шинж бол тухайн үүлдэр, омгийнхоо онцлогийг хадгалсан зүстэй, бие тэгш, жигд хийцтэй, зан ааш сайтай, сүү ихтэй, ноос арвин, үр төл сайн, тарга хүчээ хадгалж онд ордог байх. Урьд нь сувайрч байгаагүй, үржлийн эрхтэний ямар нэг өвчнөөр өвдөөгүй, хээлтүүлгийн үед гардан аргаар буур суулгаж сурсан байвал сайн. Үржлийн ингийг үр төлийн чанараар үнэлэхэд 3-аас дээш жил ботголсон ингэний саалийн гарц, чанарыг өөрийн чацуу насны үеийн үр төлийнхтэй нь харьцуулна. Өсвөр тэмээний насыг шүдний хувирлаар тогтооход маргаантай байдаг. Дөрвөн настай гунж гэдэг нь жилийн эцсийн мал тооллогын “А” дансанд гурван настай эм гэж бичигдсэн байх бөгөөд он гарахад дөрвөн насанд шилжинэ. Шүдийг үзвэл нялхын үүдэн шүд нь “тав” болсон байна. Ийм насны гунжийг “хөгшин гунж” гэж нэрлэнэ. Ингэний тохиромжтой хэв шинж нь өсөлт, хөгжилт сайнтай, галбирын согоггүй эрүүл чийрэг, үе мөч, дотор эрхтэн, үржлийн эрхтэн өвчингүй, сүү
  • 33.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН64 65 шим сайнтай, номхон дөлгөөн зантай, тарга хүчээ бага алддаг, дэлэн хөх сайнтай, жилбэ сайнтай төллөдөг, удамшлын бат чанартай, хүрэн улаан, бараан зүстэй, тэсвэр хатуужил сайнтай, үр төлсөг чанартай, хээл хаялт, сувайралт бага, сүү нь тослог, уураг ихтэй, ноос нь өтгөн, ноолуур нь их, мах өөх сайнтай, ширээ том бөхтэй, унаж эдлэх бололцоотой байх нь чухал. Үржлийн буур Үржлийн ингэ Тэмээ заазлах. Үржил, аж ахуйн шаардлага хангахгүй тэмээг заазлана. Тэмээ заазлах ажлыг хавар 4, 5 дугаар саруудад хийнэ. Буур, ингийг 17-оос дээш настай үед заазанд оруулах бөгөөд тухайн жилд торомтой байгаа ингэ заазанд хамрагдана. Заазалвал зохих согогт орсон үедээ зан муутай, их турж эцдэг, ингээ туугаад явчихдаг, унаатай хүн рүү дайрдаг зэрэг шинжийг хамруулна. Эрмэг шинжтэй, жил бүр сувайрдаг, сүү муутай ботгоо тэжээдэггүй, байнга өтдөг, үржлийн эрхтний согогтой ингийг заазлана. Унахад эвгүй явдалтай, сэвстэй, орилоо, холбоо бөхтэй, хэцэн нуруутай, галбирын согогтой, архаг өвчин эмгэгтэй, “Бөө” тэмээг заазлана. Буур, ингийг сонгон нийлүүлэх арга. Ингийг гол төлөв ердийн аргаар хээлтүүлдэг. Хээлтүүлгийн ердийн аргыг дур зоргын, гардан нийлүүлгийн гэж хоёр ангилна. Дур зоргын нийлүүлгийн үед ингэ, буурны тоог тохируулж байнга хамт байлгадаг. Буур ороо нь орсон ингийг олж, нэг удаагийн орооны үед хэд хэдэн удаа суудаг. Гэхдээ энэ арга буурын бэлгийн идэвхийг сулруулах, бэлгийн замаар халдварт, паразит өвчин (бруцеллёз, вибриоз, трихомоноз) дамжин тархах, үржлийн бүртгэл тооцоо хөтлөхөд бэрхшээл учруулах зэрэг дутагдалтай. Дур зоргын хээлтүүлгийн өөр нэг хэлбэр нь ангилан нийлүүлэх арга юм. Ингийг нас, ашиг шим, үүлдэр, омгийн байдлаар бүлэглэж, бүлэг тус бүрд тохирсон буурыг сонгон тавьдаг. Ингэж зориуд ангилж ялгасан сүргийг өөр бууртай нийлүүлэхгүй тусгайлан маллана. Энэ арга нь тэмээний ашиг шимийг нэмэгдүүлэх, чанар чансааг сайжруулах ач холбогдолтой. Дур зоргын хээлтүүлгээр нэг бууранд 17-20 ингэ оногдохоор тооцож нийлүүлгийн тохироо хийнэ. Ердийн хээлтүүлгийн дэвшилт арга бол гардан нийлүүлэг юм. Тэмээн сүрэгт тодорхой зорилго, чиглэлээр үржлийн ажил явуулахад энэ аргыг хэрэглэнэ. Ингэхдээ шилэн сонгосон бууранд биологийн болон аж ахуйн ашигтай шинжүүд нь тохирсон ингийг ангилан ялгаж хүний хяналтын дор хээлтүүлгийг зохион байгуулдагт энэ аргын мөн чанар оршино. Түүнээс гадна хээлтүүлгийн үр дүнг нарийн тооцох, мал аж ахуйн болон мал эмнэлгийн үзлэг шинжилгээг тогтмол хийх, нэг буураар олон ингэ хээлтүүлэх зэрэг давуу талуудтай. Гардан нийлүүлгийн аргаар нэг буураар дур зоргын нийлүүлгийн үеийнхээс 2 дахин олон буюу 35-40 ингэ хээлтүүлэх боломжтой. Гардан нийлүүлгийн үед буурыг урд хөлнөөс нь богинохон дарж сүрэгтэй нь хамт бэлчээрт явуулна. Ингэхэд бэлчээрт ингэн дээр сууж чаддаггүй. Өглөө юмуу оройд ороо нь орсон ингийг хэвтүүлээд буураа хөтөлж авч ирэн суулгадаг. Ингэний өндгөн эс буур суусны дараа 18-36 цагт уутанцраасаа чөлөөлөгддөг ба буурны үр саванд цацагддагийг үндэслэж ингэний орооны эхний 1-2 хоногт өглөө, орой тус бүр нэг удаа, цаашид ингэний ороо гарахгүй бол 24 цагийн зайтайгаар 2-3 удаа буур суулгана. Үр төлөөр нь шинжих. Буур, ингэний удамшлын дотоод чанарыг тодруулах зорилгоор төлийн чанарыг үнэлнэ. Буурыг үнэлэхдээ аль болох олон ботго хамруулан үнэлвэл төдий чинээ үнэлгээ зөв болно. Үнэлгээнд янз бүрийн ингэнээс гарсан ижил нөхцөлд өсөн бойжиж байгаа нэг буурны төлийг хамруулж 8-9 сарын настайд нь галбир, бие бялдар, хэв шинж, биеийн хэмжээ, амьдын жинг харгалзан үнэлнэ. Ингийг 2-3 ботгоны байдлаар үнэлнэ. Гарваль галбир, бие бялдар, ноос, сүүн ашиг шим, үр төлийн чанарын үнэлгээнүүдийг нэгтгэн буур, ингэний анги чанарыг тодорхойлно. Үржлийн шилдэг буурыг үр төлийн чанараар үнэлэн шинжихэд дараах аргыг хэрэглэнэ. ⌘ Хэд хэдэн буурны үр төлийн чанарыг хооронд нь харьцуулна. ⌘ Нэг буурны үр төлийн чанарыг үе чацуу малын ашиг шимтэй харьцуулна. ⌘ Үр төлийн ашиг шимийг эхийн нь ашиг шимтэй харьцуулна. ⌘ Тухайн буурны үр төлийн ашиг шимийгсүргийндундаж ашигшимийнүзүүлэлттэй харьцуулна. ⌘ Нэг буурны үр төл боловч үржүүлгийн янз бүрийн аргаар гарсан төлийн ашиг шимийг хооронд нь харьцуулж үнэлнэ.
  • 34.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН66 67 Шилэлтийн нэгдсэн бүх үзүүлэлтээр үр төл нь өөрийн эхээс болон ижил насны мал сүргийн дундажаас дээгүүр дүн авсан буурыг үржилд дээд хэмжээгээр ашиглана. Тэмээг хөнгөлөх. Малын бэлгийн булчирхайг мэс заслын аргаар авах буюу физиологийн ажиллагааг зогсоохыг хөнгөлөх буюу засах гэнэ. Ашиглах чиглэлээс хамаарч эрт, дунд, орой гэсэн гурван янзын хугацаанд хөнгөлнө. Тэмээний биеийг хөнгөн, хурд сайтай, ноосыг зөөлөн ноолуурлаг болгохын тулд бага насанд буюу нэг нас хүрсэн үед, тэмээг маханд нядлах бордох зорилгоор дундаж хугацаанд буюу хоёр нас хүрсэн үед, тэмээг ажилд ашиглахын тулд лагс биетэй, хүч чадал сайтай болгохоор орой буюу гурван нас хүрсэн үед хөнгөлнө. Тэмээг хавар (III-IV сар), намар (IX-XI сар)-т сэрүүн үед агталж засна. Хөнгөлөх буур, тайлгийг унагаж хүлээд дараа нь төмсөг орчмын үс, ноосыг хяргаж, савантай бүлээн усаар угааж, ариутгагч уусмалаар арчиж иод түрхэнэ. Зүүн гараараа төмсөгийг хойш нь шахаж атгаад, хуухнагны арьсыг гол заадаснаас нь 1.5-2.0 см зайтай лав зүсэж төмсөгийг сав хальсны хамт шахан гаргаж ирээд савслага буюу зондын бахиар хавчиж, татуургыг тасалж хөнгөлөөд иод түрхэнэ. Энэ арга нь цус алдалтаас найдвартай сэргийлнэ. Зассан тэмээг хяналтдаа авч эдгэртэл нь харгалзаж байвал зохино. Хөнгөлсөн малын мах заарын үнэргүй, нарийн ширхэгтэй, амт шимт сайтай, зөөлөн болохоос гадна уг малын ааш, авир номхорч арчилж маллахад тохиромжтой болно. МОНГОЛ ТЭМЭЭНИЙ ТАРХАЛТ 2017 оны байдлаар дэлхий дээр 34 сая 830 мянган тэмээ үржүүлж байгаагийн 1.3 орчим хувь буюу 434 мянган толгой нь Монгол оронд үржүүлэгддэг байна. Монгол улсад 2018 оны жилийн эцэст 459.71 мянган тэмээ тоологдсон нь нийт малын 0.7 хувийг эзлэж, өмнөх оноос 0.04 пунктээр өсжээ. Тэмээ Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгуудад хамгийн их буюу 2.7-11.0 мянгаар өссөн байхад Сүхбаатар, Архангай, Ховд аймгуудад 0.1-0.3 мянгаар буурсан байна. 1950 оноос хойш 68 жилд тэмээний тоо 45.5 хувиар, сүүлийн 28 жилд 1.4 пунктээр буурчээ. Монгол улсын тэмээний тооны өсөлт, бууралт (оноор) Үзүүлэлт 1926-1992 оны дундаж 1994-2004 оны дундаж 2005-2018 оны дундаж Тэмээний тоо, мянга 647.9 321.2 321.5 Улсын нийт малд тэмээний эзлэх хувь 2.8 1.1 0.7 Тэмээн сүрэгт хээлтэгч 35.0 хувийг эзэлж байгаа бөгөөд 2017 оноос ингэ 10.0 мянга буюу 0.2 пунктээр өссөн байна. Тэмээн сүргийн нөхөн үржил Үзүүлэлт 2014 2015 2016 2017 2018 Ботго, мян/тол 59.2 57.0 65.0 71.0 74.1 Бойжилтын хувь 98.3 97.9 98.3 98.2 96.5 100 эхээс бойжуулсан ботго 53 47 51 51 49 Хээл хаяж, сувайрсан ингэ, мян/тол 2.1 2.5 2.8 2.9 5.1 Сувайрсан ингэ, мян/тол 2.0 2.3 2.6 2.6 4.7 Үржлийн нормоор нэг буурт 20-25 ингэ ногддог. Сүүлийн жилүүдэд хээлтэгч, хээлтүүлэгчийн тохиргоо алдагдсан нь, ингэний сувайралтын тоо өсөхөд нөлөөлжээ. Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо Yржлийн норм 1966-1968 2014 2015 2016 2017 2018 Буур, мян/толгой - 6.3 4.1 4.3 4.6 4.8 5.0 1 буурт ноогдох ингэ 20-25 29 29 30 30 31 30 Зураг. Монгол тэмээний тархалт, байршилт Монгол улсын тэмээний 23.4 хувь нь баруун бүсэд, 20.4 хувь нь хангайн бүсэд, 52.2 хувь нь төвийн бүсэд, 4.0 хувь нь зүүн бүсэд тус тус байршиж байна.
  • 35.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН68 69 Тэмээн сүргийн зохистой бүтэц Сүргийн бүтэц нь тодорхой хугацаанд тухайн сүргийн малын доторх нас, хүйс тус бүрийн эзлэх харьцаа юм. Сүргийн бүтэц нь дотоодын хэрэгцээнд зориулан нядлах, худалдан борлуулах, худалдан авах, төл хүлээн авах, бэлчээрийн хүрэлцээ, тэжээлийн хангамж зэргээс хамааран тодорхой хугацаанд өөрчлөгдөж байдаг. Эдгээрээс гадна сүргийн бүтцийг тодорхойлогч бас нэг гол хүчин зүйл нь тухайн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээ юм. Жилийн аль ч хугацаанд сүргийн зохистой бүтцийг барьж чадвал тухайн төрлийн мал аж ахуйгаас хамгийн их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм. Сүргийн хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог зөв барьж байх, сүрэгт өсвөр насны малын эзлэх хувийн жинг аль болох бага байлгах нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх нэг үндэс болно. Гэхдээ сүрэг сэлбэх өсвөр насны эм малыг тодорхой хэмжээгээр шилж сонгон авч үлдэх шаардлагатай. Малыг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдэг нь өсвөр насанд нь аль болох богино хугацаанд тарга хүч авхуулан бага хэмжээний зардал гаргаж түргэн борлуулах чиглэл юм. Ингэж чадвал хөрөнгө, хөдөлмөрийн зардал бага зарцуулж, аль болох их бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулах боломж бүрдэнэ. Тэмээн сүргийн бүтэц, хувиар Үзүүлэлт 1966-1968 2014 2015 2016 2017 2018 Төл, өсвөр насны 31.7 39.0 36.0 34.0 43.3 35.0 Ат 13.0 15.8 15.8 17.9 20.8 13.9 Ингэ 54.0 44.0 47.0 47.0 34.8 50.0 Буур 1.3 1.2 1.2 1.1 1.1 1.1 Гарсан ботгоны 96.5 хувийг бойжуулсан ба өмнөх оныхтой нь харьцуулахад, бойжуулсан ботго 3.1 мянгаар өссөн байна. МОНГОЛ ТЭМЭЭНИЙ ҮҮЛДЭР, ОМОГ Монгол үүлдрийн тэмээ Монгол үүлдрийн тэмээ нь булчинлаг хөдөлгөөн сайтай, сэрвээ урт өргөн, цээж хэнхдэг гүн өргөн, их бие урт, бөх өндөр уужим зайтай, хавирга матаас сайтай, ууц хондлой ялимгүй унжуу, хөл мөч шулуун чийрэг, ул таваг хумсны хэлбэр зөв, сайрууд сайн хөгжсөн зэрэг галбирын онцлогтой. Монгол үүлдрийн тэмээ нь зүтгэх хүчний чадвар, тэсвэр хатуужил сайтай ердийн тээврийн гол мал юм. Монгол тэмээ нь нуруу ачихад 200-240 кг, тэргэн хөллөгөөнд 400-600 кг ачаатайгаар хоногт 30-40 км, цагт 4-5 км аялж чаддаг байна. Тэмээний арьс нь хөлсний булчирхай цөөнтэй тул хөлсөөр ус алдах нь бага мөн биедээ их хэмжээний (80-100кг) өөх хуримтлуулдаг зэрэг нь олон хоног өл даах чадамжтай. Зонхилох зүс хүрэн, улаан, бор бөгөөд тэмээн сүргийн 70 хувийг бараан зүс эзэлдэг нь говийн экологийн нөхцөлд зохицсон шинж юм. Биеийн үндсэн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлт Нас, хүйс Намрын амьдын жин, кг Ноосны гарц, гр Биеийн хэмжээ, см Бөх хоорондын өндөр Цээжний бүслүүр Биеийн ташуу урт Шилбэний бүслүүр Буур 596.0 7100 170.1 241.2 148.3 22.6 Ингэ 528.2 4950 166.4 224.7 147.6 19.8 Монгол үүлдрийн тэмээ Галбын говийн улаан үүлдрийн тэмээ Галбын говийн улаан үүлдрийн тэмээ нь өндөр биетэй, цээж өргөн, тавиу, хэвлий матаас сайтай, хавирга урт, борви бахим бүдүүн, богиновтор бүдүүн хөл мөчтэй, бөх том босоо, бөхний өндөр 30-50 см, бүх тэмээний 70 гаруй хувь нь улаан, улаан хүрэн зүстэй, бие цогцос лагс зузаан, махлаг. Галбын говийн улаан тэмээ амьдын жин, биеийн хэмжээний үзүүлэлтүүдээр манай орны бусад тэмээнээс илүү, намар эр тэмээ дунджаар 630 кг (600-700 кг), эм тэмээ 560 кг (500-600 кг) хүрдэг. Ноосны гарц нас, хүйснээс хамаарч 2.8-10.4 кг буюу сүргийн дунджаар эр тэмээ 5.6 кг, эм тэмээ 4.9 кг, зөөлөн ноостой, сор үсний урт 10-15 см, ноолуур 5-8 см. Саалийн ингэ 15-16 сар саалгаж дунджаар 300 л сүү өгнө. Галбын говийн улаан үүлдрийн тэмээний ноос нь уян зөөлөн учир үйлдвэрлэлийн шаардлагыг илүү хангадаг гэж үнэлэгддэг. Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдад хээлтүүлэгч нийлүүлэхийн зэрэгцээ уналга, эдэлгээ, сааль, хурд, аялал жуулчлалын чиглэлээр өсгөн үржүүлж байна. Галбын говийн улаан үүлдрийн тэмээ
  • 36.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТЭМЭЭ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН70 71 Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээ Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээний 75.3 хувь хүрэн, улаан, бор, 22.7 хувь шар, хар хөх зүстэй, толгой хүзүү гоёмсог хөнгөн, цээж гүнзгий, нуруу ууц харьцангуй урт, гэдэс хэвлий уужим, тавиу, хондлой богиновтор, хөл мөч урт, уналганд илүү тохиромжтой. Ноосны гарц нас, хүйснээс хамаарч тором 3.0-3.2 кг, гурван настай гунж, ингэ 4.8-5.5 кг, нас гүйцсэн буур 10.3 кг, ноосонд зөөлөн ноосны эзлэх хэмжээ 75.8-78.9 хувь, ноолуур үсний нарийн 17.6-24.3 мкм, урт нь 7.7-12.5 см. Амьдын жингээр намар тором 145.8-146.7 кг, 3 настай гунжин тэмээ 442 кг, ат 638 кг, ингэ 527 кг, атан тэмээний нядлагын гарц 56.6-57.1 хувь, гулуузны жин 250-350 кг хүрнэ. Монгол тэмээний ашиг шим, үржлийн чанарыг сайжруулах, ноосны гарцыг нэмэгдүүлэх, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдад хээлтүүлэгч нийлүүлэхийн зэрэгцээ уналга, эдэлгээ, сааль, хурд, аялал жуулчлалын чиглэлээр өсгөн үржүүлж байна. Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээ Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээ Говь-Алтай аймагт Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн 12.0 мянган тэмээг үржүүлж байна. Нийт сүргийн 49.9 хувь хүрэн, 36.5 хувь улаан, 3.3-6.9 хувь нь бор, шар, цагаан зүстэй бөгөөд 40.0 хувь нь хос зогдортой байна. Тал хээр, говь хосолсон бэлчээрт сайн зохицсон. Хос зогдортой. Хос зогдорыг байрлал, бүтцээр нь хос зогдортой, хос ба сүйх, хос ба удган, хос ба дэл зогдорт гэж ангилдаг. Хос, сүйх, удган, азар зогдорын хувьсамжууд нь нэг тэмээнд зэрэг илэрсэн байх онцлогтой. Тэмээний ноосны гарц бусад үүлдрийн монгол тэмээнийхээс 5.2-28.6 хувиар илүү. Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээний биеийн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлт Нас, хүйс Амьдын жин, кг Сэрвээний өндөр, см Цээжний бүслүүр, см Биеийн ташуу урт, см Шилбэний бүслүүр, см Ноосны гарц, кг Буур 680 183 250 150 24 12.8 Ингэ 610 174 247 146 21 6.6 3 наст эр 480 170 216 135 18 5.7 3 наст эм 480 168 220 134 17 5.6 4 наст эр 171 228 140 19 5.9 4 наст эм 171 227 140 19 5.7 Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээг Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Ховд, Увс, Өвөрхангай аймгийн говь, хээрийн бүсийн сумдад нутгийн тэмээний ноос, мах, уналга эдэлгээний ашиг шимийг дээшлүүлэхэд сайжруулагчаар ашиглаж байна. Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээ Ламын гэгээний улаан үржлийн хэсгийн тэмээ Ламын гэгээний улаан үржлийн хэсгийн тэмээ нь 2017 оны жилийн эцсийн байдлаар Баянхонгор аймгийн Баянлиг, Богд, Баянговь, Жинст, Өлзийт сумдад 31.9 мянган толгой тоологдсноос 11.4 мянган толгой буюу 36.4 хувь нь хээлтэгч байна. Нас гүйцсэн буур 15 хувь, ингэ 20 хувь, өсвөр насны тэмээ 21.5-30.4 хувиар амьдын жингээ нэмдэг нь тухайн тэмээ тарга хүч авалт болон өсөлтийн чадвар сайтай болохыг харуулж байна. Ноосны гарц сүргийн дунджаар бусад үүлдэр, омгийн тэмээнийхээс 6.0-25.0 хувиар илүү, сүүний гарц харьцангуй өндөр, бусад үүлдэр, омгийн тэмээнээс 37.8 хувиар илүү, хуурай бодис, уураг, тосны агууламж 10-15 хувиар илүү байна. Цөм сүргийн үржлийн тэмээний ноосны гарц сүргийн дунджаас 1800-2130 граммаар илүү, удам үндэслэгч буурны үр төлийн амьдын жин 30-98 кг, бүл тэргүүлэгч ингэний амьдын жин 39-78 кг-аар тус тус илүү үзүүлэлттэй. Нутгийн тэмээний ашиг шим, ноос, сүүний гарц, чанарыг сайжруулах чиглэлээр ашиглаж байна. Ламын гэгээний улаан үржлийн хэсгийн тэмээг Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн говь, хээрийн бүсийн сумдад нутгийн тэмээний ноос, сүүн ашиг шимийг дээшлүүлэхэд сайжруулагчаар ашиглаж байна. Ламын гэгээний улаан үржлийн хэсгийн тэмээ
  • 37.
    Монголчууд шиг тавантөрлийн малыг хослуулан тэжээж өсгөн үржүүлж, өвсний соргог, усны тунгалгийг шилж сонгон нүүдэллэж түүний ашиг шимд шүтэн амьдарч ирсэн улс орон энэ дэлхийд байхгүй. Мал маллахад арга бий, малчин хүнд ухаан бий. Монголчууд олон зууны турш мал маллаж ирэхдээ малыг өнгө зүс, царайгаар нь ялган нэрлэж, нас хүйсийг сар жилээр нь тогтоон, улирал бүрээр тарга хүч авч байгаа байдлаар нь таньж, мал эзэн хоёр бие биедээ ижил дасал болж, дуудах нэр ааш араншингаар нь харилцах зэргийг малчид тогтоож, хэрэглэж ирсэн уламжлалтай. ҮХЭР СОНГОХ УЛАМЖЛАЛТ АРГА Үхрийг зүсээр нь нүдэлж таних арга. Малыг зүсээр нь ялгаварлан нүдлэх арга энгийн боловч маш олон төрлийн дан ба нийлмэл зүснээс бүрдэнэ. Малыг хар, улаан, цагаан гэсэн нэг үгнээс бүтсэн дан зүсээр зүслэн нэрлэх боловч бас алаг, хар цоохор, ягаан буурал гэх мэт хоёр үгнээс бүтсэн ниймэл зүс байдаг. Манай орны олон ястангууд малын зүсийг ойролцоо хэллэгээр нэрлэх боловч зарим өвөрмөц ялгаа бас байдаг. Жишээбэл: ямар ч малд ногоон буюу ногоонтой хосолсон нийлмэл үгээс бүтсэн зүсийн нэршил байдаггүй болохоор дэлхийгээс хайж олох ховор бэрх зүйлд тооцон үлгэр домог, зүйр цэцэн үгт оруулж ярьдаг. Малыг ажиглалтаар танин мэддэг уламжлал нь нүүдэлчин монголчуудын бэлчээрийн мал аж ахуй өнө удаан жил эрхлэх явцад олж авсан нэгэн туршлага юм. Алдсан малын эрэлд явахдаа малынхаа содон зүс, шинжээр хэлж сурагладаг байсан нь уламжлал болон тогтсон байдаг. Монголчуудын дотор малыг нүдээр үзээгүй байж түүний тоо, өнгө зүс, өвчтэй, эрүүл, сохор доголон, малын төрлөөр нь ялгаварлаж чаддаг хүмүүс олон байдаг. Монгол үхэр улаан зvс зонхилж харин хар бидэртэй хүрэн ягаан, ухаа зүсүүд голчлон зонхилно.  Үхрийг таних зүслэхэд бага боловч чухал үр дүнтэй зүйлийн нэг нь зүсний толбо, ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН
  • 38.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН74 75 молцог, мэнгэ юм. Үхэрт төрөлхийн заяасан мэнгэ, толбо, молцог тэр малд хадгалагдан явах тул өсөлт, хөгшрөлтийн үе шатанд төдийгүй үхсэн хойно нь сэгээр нь таньж болдог. Үхрийн тамга, тэмдэг. Дэлхийн олон угсаатан ард түмний дотор харилцан холбогдох харь элэгтэн, хамаатан саднаа ялгах олон тэмдэг эртнээс үүсчээ. Овгийн дотор хөдөлмөрийн хуваарь үүсэхийн хэрээр өөрийн өмч хөрөнгөө ялгах, таних мэдэх хэрэгцээнээс үүдэн тамга, тэмдэг үүссэн. Монголчууд лавтайяа МЭӨ 1 мянган жилийн тэртээгээс мал сүргээ тамгалж эхэлжээ. Энэ нь дундад зууны үеэс ноёд язгууртны сүрэг мал ялгах тэмдгийг “тамга”, албан хамжлага, шавь ардын өмчийн малын таниулах дүрсийг “тэмдэг” гэж нэрийдэх болжээ. Шинэ тамгыг хошуу ноёноосоо авдаг уламжлал [Х.Пэрлээ, 1975] байжээ. Судлаачид судалж одоогийн байдлаар 2000 гаруй тамга тодорсоны 400 гаруйг мал дээр дарж байж гэдэг. Монголчууд үхэр тамгалах нь төдийлөн элбэг биш. Үхэр тамгалавал жижиг тамга хийж хамар, эвэр, завьж тэргүүтэнд нь [Г.Цэрэнханд, Д.Лонжид, 2009] дардаг байжээ. Им түүний хэлбэрүүд. Эрт үед малд им хийхдээ хамар, уруулыг сэтлэх, цоолох зэргээр хийдэг байсан нь малд заяасан эрхтэний хэлбэрт зохимжгүй харагддаг байсан тул түүнийг өөрчилж чихэнд хийдэг болжээ. Тэр цагаас өнөө хүртэл Монголын олон үндэстэн ястангууд үхрийн имийг чихэнд нь хийдэг заншил тогтжээ. Үхэрт им хийдээ чихийг хэт их огтолж том шарх гаргах нь малын эрүүл мэндэд муу нөлөөтэй учир огтлолтыг бага гаргахыг чухалдаг. Малыг чихний хэлбэрээр ялгаварлан нэрлэх арга монголд эрт үеэс хэрэглэгдэж иржээ. Бод малын чих харахад адуу, үхэр, тэмээ тус бүр өөр өөр хэлбэрийн чихтэй, төрөл дотроо ойролцоо чихтэй байх боловч манай ахмад үе түүнд нарийн ажиглалт хийж олон төрлийн чихний нэршилийг бий болгожээ. Үхрийн чихийг адуу шиг нарийвчлан шинжсэн баримт ховор боловч түүнд хийсэн им, гаднын нөлөөнөөс гэмтсэн гэмтлийнх нь байдлааар цуурхай, цоорхой, ухмал чихтэй гэх буюу хулгар, боовон чихтэй гэх мэтээр ялгаварлан нэрлэх нэршил олон байдаг. Үхрийг эврээр нь ялгаварлан нэрлэх. Үхрийн эврийг хэлбэр байршилаар нь нэрлэх нэршил нутаг бүрт ойролцоо байх боловч зарим онцлог ялгаатай. Үхрийн эврийг 1-мулд, 2-шоорон, 3-хоомон, 4-холбоо, 5-цалгар, 6-далиу, 7-солжир, 8-моголцог, 9-бөхрүү, 10-сэлмэн, 11-унжуу, 12-мухар, огт эвэргүй, тугалмай Мулд – эвэр гэдэг угаараа бүдүүн, богино (бага зэрэг налуу байж болно) эврийг хэлдэг. Шоорон – гэдэг хоёр эвэр дээшээ мөртөө урагш налж ургасныг хэлнэ. Хоомон – буюу хоовон эвэр гэдэг хоёр эвэр алсаас дугуй эвэр ойртсоор үзүүр нь нийлэх шахсаныг хэлнэ. Холбоо – гэдэг нь хоомон буюу хоовон гэж нэрлэгдэх дугуй эвэр ойртсоор үзүүр нь нийлэх шахсаныг хэлнэ. Цалгар – эвэр гэж эвэр хоорондоо болон үзүүрээр зай ихтэй байна. Далиу – эвэр гэж эврийн хэлбэр алсаас үзүүр хэсгээр бага зэрэг эргэсэн буюу зөрүү жишүү байдалтай байрласан байна. Солжир – эвэр нь үхрийн эвэр дээшээ доошоо буюу ургаш хойш зөрж ургасныг хэлнэ. Моголцог – эвэр гэдэг жижиг бөгөөд үзүүр хэсэг нь матигар бол моголцог эвэртэй гэнэ. Бөхөрхүү буюу бөхрүү – эвэр гэдэг эвэр урагш их хэмжээгээр налж ургасныг хэлнэ. Мөхрүү буюу бөхрүү эврийн шооронгоос ялгагдах ялгаа нь эвэр их хэмжээгээр урагшаа налсан байна. Сэлмэн эвэр – гэдэг том, үзүүрээр босоодуу буюу бага зэрэг мушгирсан байж болно. Үхрийн эврийг гадна талын хэлбэр дүрсээр ялгаварлан нэрлэхээс гадна төрөх бүрд эвэрт тогтдог цагиргаар нь хэдэн удаа тугалласан, сувайрсан, хэдэн настайг тогтоодог хөдлөшгүй баримт байдаг. Үнээ хээлийнхээ хоёрдугаар хагаст эврийн ургалт удааширч эвэрт гархин хонхор тогтдог учраас төрөх бүр бий болдог хонхорын тоогоор насыг тогтоон түүн дээр гунжны 2-3 насыг нэмэээд үнээний нас гарна. Хэрэв үнээ сувайрч байсан бол хонхор цагирагийн хооронд зай гарсан байна. Үүгээр нь хэдэн удаа тугалласан, сувайрсаныг тогтоож болно. Үхрийн туруу, туурайн хэлбэр, гишгэсэн байдлаар нь таних арга. Үхрийн туруу, туурайгаар ялгаварлан нэрлэхдээ түүний газар тулж цас, мөс, элс, шороон дээр гишгэсэн туурай турууны хэлбэрээр болон босох, хэвтэх, алхах гишгэх хөдөлгөөнөөр нь хөгшин, залуу, эрүүл, өвчтэйг нүдээр хараагүй байсан ч мэддэг ажигч хүмүүс байдаг. Энэ чанараараа малын туурай, турууны хэлбэрт оноож өгсөн нэр томъёог буй болгожээ. Мал амьтны өөрт заяасан туурай, турууны хэлбэр хэмжээ өөр өөр байхаас гадна түүнд нөлөөлсөн гадны нөлөө, нас биеийн өсөлт, хөгшрөлтөөс хамаарч ихээхэн ялгаатай байдаг ажээ. Үүнийг манай малчид эрт үеэс ялгаварлан таниж тэр хэлбэрт нь тохируулан туруу, туурайг цомбон, далибан, майга, сорог гэх мэтээр ялгаварлан нэрлэжээ. Мал амьтны туруу туурай, өсөлт, хөгшрөлт, өвчний нөлөө болон оршин байгаа нутаг бэлчээрийн газрын хөрсний хатуу, зөөлөн, ус чийгнээс шалтгаалж ихээхэн өөрчлөгдөж зарим үед бүр хэлбэр дүрсээ алдах тал ч байдаг ажээ. а/. Хэвийн туруу түүний мөр б/. Сорог туруу түүний мөр в/. Майга туруу түүний мөр г/. Хэлтэн туруу түүний мөр
  • 39.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН76 77 Үхэр нь салаа туурайтанд багтдаг бөгөөд янз бүрийн шалтгаанаар туруу өөрчлөгдсөн хэлбэр, хэмжээгээр нь газарт гишгэсэн мөрийг ялгаварлаж болно. Үхрийн хэвийн турууны мөр элс, цас, мөсөн дээр гарахдаа урд тал нь шөвгөрдүү, хойд тал нь гүн мөр байх ба туруу нь сэвтэж гэмтээгүй, өвчлөөгүй, залуу малын мөр жигд даралттай байна. Туруу, туурайн хэлбэр өөрчлөгдсөнийг болон мөрний хэлбэрийг хүн тэр бүгд ажигладаггүй учраас түүнийг ялгаварлан нэрлэх анхны мэдэгдэхүүн эзэмшихийн тулд ажиглалт, туршилтыг сайн хийж зөв дүгнэлт өгөх нь чухал юм. Малын туруу, туурайн хэлбэрт тодорхой мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан үед хүмүүс нийтлэг мэдэж түүнд тохирсон нэр оноож өгчээ. Үхрийн турууны элэгдэл, эвдрэлт суналтаас харгалзан сорог, майга, хэлтгий гэж ялгаварладаг. Сорог туруу гэдэг адууныхтай адил боловч туруу салаа учраас түүний нэг нь буюу хоёулаа урагшаа шөвийж сунан үзүүр нь дотогш эргэж дугуйрсныг хэлнэ. Үхрийн насыг шүдээр тодорхойлж насыг тогтоох уламжлалт арга. Үхрийн шүдийг тодорхойлж насыг тогтоохдоо тугал байх үеэс эхэлнэ. Тугал гарахдаа нялхын 2-3 хос шүд цухуйсан байна. 14-20 хоногийн нялхын шүд урган гүйцэж нэг сартайгаас эхлэн ясан араанууд ургаж эхэлнэ. Нэг нас 8 сартайгаас эхлэн нялхын үүдэн шүдний гол хоёр нь байнгын шүдээр солигдон 2 настайд ургаж гүйцэнэ. Үүнийг шүдлэн гэнэ. Энэ хугацаанд ургаж эхэлсэн ясан араа гүйцэд ургана. 3 наснаас гол хоёр үүдэн шүдний хажуугийн хоёр шүд байнгын шүдээр солигдон хязаалан болно. 4 наснаас гадна дунд шүд байнгын шүдээр солигдоно. Үүнийг соёолон гэнэ. 4.5-5 насандаа захын хоёр үүдэн шүд байнгын шүдээр элэгдэл эхлэн үүдэн шүдний гол хоёроос эхлэн дэс дараагаар тэгширч тэгжгэр болно. Үхрийн шүд ургаж гүйцсэнээс хойш 6 жил болоод зай гарч сийнэ. Сийснээс хойш 4 жил болоод их хэмжээгээр зай гарч арсайж эхэлнэ. Энэ нь хөгшрөлтийн эцсийн шат руу шилжиж байгаа үе бөгөөд шүд элэгдсээр араа нь дундуураа тасарна. Энэ нь хөгшрөлтийн эцсийн шат боловч үхэр өвс тэжээл идсээр байна. Үхрийн насыг шүдээр тодорхойлох уламжлалт арга ТУГАЛ, БЯРУУ ШҮДЛЭН ХЯЗААЛАН Эхээс төрөхдөө 6 үүдэн шүдтэй төрж, 21 хоногтойгоос захын үүдэн шүд нь ургаж 8 шүдтэй болно. 2 настайд сүүн шүднээс үүдэн хоёр нь унаж, байнгын шүдээр солигдоно. 2.5 настайд сүүн шүднээс үүдэн 4 шүд унаж, байнгын шүдээр солигдоно. СОЁОЛОН НАС ГҮЙЦСЭН 5 НАСТ 3.5 насанд сүүн гадна болон дунд үүдэн шүд унаж, байнгын шүдээр солигдоно. 4 насанд сүүн үүдэн шүд нь бүгд унаж, байнгын шүдээр солигдоно. 5 насанд үүдэн шүднүүд элэгдэж зууван дөрвөлжин хэлбэртэй болно. Монгол үхрийн насыг шүдээр тодорхойлж уламжлан тогтсон нэршлээр нэрлэдэг. Тухайлбал: тугал, торой гэвэл нэг насны, бяруу, боолтрого гэвэл бүтэн нэг насны, шүдлэн гэвэл 2 настай, хязаалан гэвэл 3 настайг тэр дундаа эрийг хязаалан гуна, эмийг хязаалан гунж гэж уламжлан нэрэлдэг. Соёолон гэвэл 4 настай бөгөөд эрийг нь соёолон дөнө, эмийг нь соёолон дөнж гэдэг бол нас гүйцэхээр хөнгөлөөгүй бол бух хөнгөлчихвөл шар эсвэл амбан шар, эмийг үнээ гэж нэрэлдэг. Хэрэв тугалах насандаа тугалаагүй үнээг сувай, харин огт тугалаагүй бол харын сувай гэж уламжлан нэрлэсээр нэршиж тогтсон байдаг. Монгол үхрийн нас, уламжлалт нэршлээр Нас Үхэр Монгол Сарлаг Сараар Жилээр эр эм эр эм 0 - 6 0.5 тугал торой 07-12 1 бяруу боолтрого 13-24 2 шүдлэн шүдлэн 25-36 3 хязаалан - - гуна гунж - - 37-48 4 соёолон - - дөнө дөнж - - 49-60 5 - - - - Нас гүйцсэн мал шар бух үнээ бух үнээ шар Тэсвэр хатуужил сайтай малыг сонгох. Байгалийн бэрхшээлийг даван туулах биологийн чадавхи сайтай малыг үржилд үлдээхийн тулд шилэн сонголтыг олон талаар явуулж иржээ. Тухайлбал: ⌘ Бараан зүсний мал өлчир эсвэр хатуужил сайтай, байгалийн бэрхшээлийг давж туулахдаа цагаан буюу цайвар зүсний малаас илүү байдгийг олон жилийн амьдралын туршлагаас мэдэж шилэн сонголт хийж иржээ. Иймээс хониноос бусад төрлийн малыг бараан зүсний чиглэлээр сонгон үржүүлдэг заншил байжээ.
  • 40.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН78 79 ⌘ Хүйтэн цагт гарсан төл малаар хээлтүүлэгч тавихыг чухалчилдаг байна. ⌘ Үхрийн үсний урт, богино, өтгөн шигүү байдал эцэг-эхийн удамшлын чанар зэргийг шилэн сонголтонд анхаарсаар ирсэн байна. ⌘ Ган, зудад тэсвэрт чанар сайтай эцэг, эхийн удамтай малыг үржилд сонгон үлдээж ийм чанарын малаар сүргийг зонхилон бүрэлдүүлж үржүүлэхийг чухалчилдаг. Бух шилж тавих уламжлалт арга ухаан. Монгол малчид бух тавихдаа олон тооны эр төлөөс бэлэг боловсорч бэлгийн 2-р шинж үүсэхээс өмнө эцэг мал тавих эр төлийг сонгон авдаг. Бяруу байх үед эр төлүүд бие биеэсээ том жижиг, зан араншин, өнгө зүсээрээ цөм өөр байдаг. Эр төлийн энэ ялгаат шинж бол уг чанартаа тэдгээрийн удамшлын дотоод бүтцийн өөрчлөлт, мутацуудын фенотип илэрлүүд бөгөөд төл мал бэлэг боловсрон хувирал явагдах үед ялган таних боломжгүй болдог байна. Эр төлийн энэ олон хувьслын цогц нийцэл сайн мал болох төлд тод илэрдэг давуу ялгаа зэрэг шинжийг давхар тээсэн содон эр төлийг туршлагатай малчин түүж ялган аваад түүний шинжийг бүх малдаа шингээн удамшуулах ухаан зардаг байжээ. Иймээс сүргийн чанарыг сайжруулах үндсэн шижим бол эцэг мал юм. Эх мал жилдээ нэг удаа төллөж амьдралынхаа турш дунджаар 10-12 төл гаргадаг бол эцэг мал жилдээ 25-30 төл, аж ахуйд ашиглагдах хугацаандаа 150-200 төл өгч чадна. Манай малчид мал сүргийнхээ удам угсааг сайжруулахын тулд сайн чанарын эцэг малыг олон шинжээр цогц байдлаар сонгон авч ашиглахыг дээр үеэс ихэд анхаарч иржээ. Тийм ч учраас “БУРХАНАА ТАХИХААР БУХАА ТАХЬ” гэж маш товчоор эцэг малын ач холбогдолыг үнэлэн хэлсэн байдаг. Малчдын уламжлалт туршлагаас үзэхэд эцэг малыг шинээр сонгон тавихдаа олон шинжийг харгалзан үзэж тавьдаг байсан байна. Тухайлбал: Эцэг, эхийн удам гарвалаар, удамшлаар нь шилж сонгох. Эцэг мал тавих шилдэг сайн малын эх нь дэлэн сайтай, хөх том, сүү ихтэй, номхон дөлгөөн зантай , бие бялдар, галбир сайтай үр төл сайтай байвал сайн. Биеийн хийц, галбираар нь шилж сонгох ⌘ Бух тавих бярууг сонгохдоо: ⌘ Эцэг эхийн удамыг харгалзана, ⌘ Өсөлт сайтай, чийрэг зузаан биетэй, ⌘ Эвэр бахим бүдүүн, ⌘ Өргөн духтай, ⌘ Толгой нь том биш жижиг биш дунд, ⌘ Хүзүү сэтэрхий биш булчин мах сайтай, ⌘ Өргөн гүн чээжтэй, ⌘ Сэрвээ хондлой шулуун, өргөн, урт, ⌘ Ташаан толгой өргөн, тэгш, ⌘ Их бие хэтэрхий урт биш, ⌘ Бөгс, гуя, бөөрөнхий зангирсан хатуу булчинтай, ⌘ Ур хөл нь эгц бөгөөд гадагшаа сариу биш борви уужим, ⌘ Тахим хэтэрхий ойрхон бус, ⌘ Гэдэс том биш, ⌘ Яс нарийн биш, чийрэг бат бөх бүдүүвтэр, ⌘ Төмс нь тэгш, хэт унжуу биш, тэнцүү хөгжсөн, ⌘ Улаан хүрэн бидэртэй, бараан зүстэй, ⌘ Үс сахлаг, арьс зузаантай байна. Үүнээс үзвэл эцэг малыг сонгож тавьж байгаа малчдын туршлага нь сонгож буй малын бие бялдарыг биеийн хэсэг бүрийн хоорондын харьцааг цогц байдлаар шинжиж, үнэлгээ өгч байжээ. Үр төл үржлийн чанараар шилж, ширвэх. Бух, үнээний үржлийн чанарт гойд анхаарч үр төл олонтой төлийн чанар сайтай удмын бухан бярууг сонгож байсан нь байгаль цаг уурын эрсдэлийг даах, үржин төлжих чадвараар нь сонгож байсан бол гунж нь мөн энэ чанараас гадна сүү шим ихтэй байдлаар нь төлийг үнэлэн сонгон тавихыг хичээдэг. Сайн гэж шилж тавьсан бух, үнээний тугал нь эх эцгээ дуурайж байна уу гэдэгт ихээхэн анхаардаг. Хэрэв эцгийн галбир хийц, биеийн жин зэрэг нь төлдөө төдийлэн удамшаагүй бол түүнийг сүргээс хасдаг байна. Бух тавих малыг нялх төл байх үеэс нь гарсан төлөөр нь хээлтүүлэгч тавина гэж урьдчилан товлож хээлтүүлэгч малыг тарга хүч сайтай байлган, төллүүлж эх үр хоёрын арчилгаа маллагааг нэн сайн байлгахад онцгой анхаардаг. Өсөж үржих чадвар сайтай малыг эцэг-эхийн удмаар сонгон шалгаруулахын зэрэгцээ анх хээл авах, төллөх насанд нь шилэн сонголт хийдэг байжээ. Хээлтүүлэгчээр сонгон тавих үеийн өсөлт бойжилтын байдлаар дахин үнэлэлт өгч цаашид: ⌘ Хээлтүүлэгт орох үеийн нас шүдээр, ⌘ Биеийн болон бэлгийн бойжилт, ⌘ Бэлгийн идэвхи, ⌘ Үржлийн чадвар, ⌘ Үр төлийн чанараар ажиглалт хийж дахин дахин үнэлэлт өгөөд шаардлага хангасныг үлдээж шаардлага хангаагүйг ширвэж тухай бүр нь сүргээс хасдаг байна. Монгол үхрийн биеийн хийц, галбирын онцлогийг харгалздаг
  • 41.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН80 81 1. Толгой хүзүүний хэлбэр байдлаар сонгох 2. Нурууны онцлог байдлаар сонгохдоо 3. Хөлний байдлаар сонгохдоо Зураг. Үхрийн толгойн хэлбэр 1, 3-Үхрийн толгойн хэвийн байдал бол (1-үнээ, 3-бух), 2-зантгар, 4-хөнгөн зэрэг нь согог юм. 1 3 2 4 1 3 2 4 Зураг. Үхрийн хүзүүний хэлбэр 1, 2-Үнээ, бух нь хэвийн, байгаа 3-бухны богино өргөн, 4- сэтэрхий зэрэг нь согогтой байгааг илэрхийлнэ. Зураг. Үхрийн нуруу, харцаганы байдлаар 1- шулуун буюу хэвийн байгааг сонгох бөгөөд 2-хотгор, 3-далныхаа араар хавчийж нарийссан цээж, 4-хотгор харцага. Зураг. Үхрийн ууцны байдал 1-богино, майхан хэлбэр, 2-унжуу, 3-шулуун сайн хөгжсөн. Зураг. Үхрийн урд хөлний гишгэлт, цээжний байдлаар. 1-өргөн цээж, урд хөлийн зөв гишгэлттэй байгааг сонгоно. Харин 2-хавчиг цээж, урд хөл ойртсон гишгэлттэй, 3-гадагшаа майга гишгэлт, 4-дугуй хэлбэрийн гишгэлт зэрэг нь согог юм. Зураг. Үхрийн хойт хөлийн гишгэлтээр сонгохдоо Хөлийн гишгэлт 1-шулуун, өргөн, 2-матигар, 3-нуман хэлбэртэй байгаа нь согог гэж үзэх бөгөөд харин 4-шулуун буюу эгц гишгэлттэй байгааг шилж авна. 3 4 1 2 1 2 3 4 1 2 3 1 2 3 4
  • 42.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН82 83 Үнээ нийлүүлгийн уламжлалт арга. Бэлчээрээрт маллаж байгаа нутгийн монгол үнээний хээлтүүлгийн гол хугацаа 5-р сарын сүүлчээс 8-р сарын сүүлч хүртэлх үе байдаг. Энэ үед үнээ бухыг тарга хүч сайтай онд оруулж бүрэн хээл авахуулахыг манай малчид хичээдэг. Манай оронд үнээ хээлтүүлэх ердийн, гардан, зохиомол гэсэн 3 аргыг зонхилон хэрэглэдэг. Энгийн хээлтүүлэг. Фермийн болон айл өрхийн үнээнд нэг буюу хэд хэдэн бух тавьж хээлтүүлэх арга юм. Дур зоргын хээлтүүлгийн үед үнээ тоо бухны тарга хүч зэргийг харгалзан нэг үнээнд 15-30 үнээ ноогдуулна. Энгийн хээлтүүлгийг хэрэглэхдээ бухны ашиглалт үнээний хээл авалтыг дээшлүүлэх зохион байгуулалт арга ажиллагааны шинэ шинэ хэлбэрийг ашиглан уул аргыг боловсронгуй болгон хэрэглэж байна. Хээлтүүлгийг 5 дугаар сарын дундуур эхэлж бухыг шөнө уяж хонож нэмэгдэл тэжээлээр тэжээж сүрэгтээ тавьдаг. Зарим үед бух гүйхгүй байвал бяруун бухтай хамт сүрэгт нь явуулбал хөдөлгөөн нь идэвхижиж ороо нь ордог. Хээл авсан үнээг шөнөд нь нэмнэх буюу хондлой нуруугаар нь үхрийн баас түрхэх зэргээр бух дахиж харайхаас хамгаалдаг.Үнээ бүрийг бүрэн хээл авхуулахад онд тарга хүчтэй оруулж эртнээс нэмэгдэл тэжээлд оруулснаар үнээ тугалсны дараах сардаа хээл авна. Харин үнээ туранхай байвал ороо нь мэдэгдэхгүй өнгөрнө. Говь болон усаар дутмаг газарт усаар дутагдаж байгаа үнээний ороо орох нь удаан байдаг. Зарим үхэрчид бүдүүн үнээ, гунжийг хээлтүүлгийн үед олноор нь хамт байлгаснаар гунж, дөнж сувайрах байдал ажиглагддаг. Иймээс гунж, дөнжийг тусад нь сүрэглэж биеэр тэнцүүвтэр 2-3 жил үржилд ашигласан идэр насны бух тавих нь илүү зохистой ажээ. Үнээг хэсэгчлэн хээлтүүлэх арга. Дур зоргын хээлтүүлгийг зохион байгуулалтын хувьд сайжруулан боловсронгуй болгож хэрэглэж байгаа уламжлалт аргын нэг нь үнээг хэсэгчлэн хээлтүүлэх арга юм. Үнээг хэсэгчлэн хээлтүүлэх уламжлалт аргыг өөрийн үхэр маллагаандаа хэрэглэж амжилтанд хүрч байгаа малчдын туршлагаас үзэхэд хээлтүүлгийн үеийн бэлчээр нутаг, ус хужрыг зөв сонгон тохируулахыг хичээж байна.Ийм учраас тухайн жилийн хаваржилт, зуны эхэн үеийн зуншлагын байдлаас шалтгаалан 6 дугаар сарын дунд үеэс 8 дугаар сарын мөн дунд үеийг хүртэл хугацаанд өвс ургамал, хужир тэгш зэлүүд согог бэлчээрт нэг үнээнд 40-50 үнээ оногдуулан хэсэгчлэн хээлтүүлгийн аргаар үнээ хээлтүүлгийг зохион байгуулдаг. Үнээ хээлтүүлгийн ажлыг 6-р сарын дунд үеэс эхэлж байгаа нь бух, үнээ ногоонд цадаж ороо идэвхи хөдөлгөөн сайн, бэлчээрийн ногоо нялх шим тэжээл ихтэй уурагаар баялаг байх үе таарна. Үүний үр дүнд богино хугацаанд хээлтүүлгийн ажил дуусна. Хээлтүүлэгч зонхилж хязаалан соёолон насны бух ашиглах бөгөөд энэ насандаа бух гүймхий бэлгийн идэвх үр төлийн чанар сайн байдаг гэж үздэг. Сонгосон бэлчээртээ үнээ, бухаа нийлүүлэн бэлчээрлүүлнэ. Ингэхэд үнээ бух ижилсэн тодохой тоо бүхий хэсэг аяндаа үүсч байгаа нь ажиглагдана. Үүнийг үндэслэн үнээгээ хэд хэдэн хэсэг болгон нэг хэсэгт нэг бух тавин тусд нь маллана. Энэ үед эр бяруу, шүдлэн шарыг сүргээс ялгасан байна. Бух орооныхоо үед дуу дуугаа авалцан урамдаж оногдсон сүргээ ээрч хэсгүүд аяндаа нийлэхгүй. Хэсэг бүрээс өдөрт ямар үнээ буханд гарсаныг бүртгэж авах боломжтой. Хэсэг бүрт хээл аваагүй үнээ цөөрөөд ирэхээр хээл авсан үнээ анхны тавьсанг бухаа ялгана. Хээл аваагүй үнээнд идэр насны хээлтүүлэгт ашиглаагүй идэр насны гүймхий бухыг тавина. Ингээд ихэнх үнээ хээл авч гүйцэхэд үхрээ нэгтгэн хээл аваагүй үнээг шалгах зорилгоор нэг бух үлдээнэ. Үнээ бүрэн хээл авч дуусахад үхэр тайван болж бух сүргээс хөндийрч эхэлдэг. Гардан хээлтүүлэг. Энэ аргыг хэрэглэн хариуцсан үнээгээ бүрэн хээл авхуулж, хээлийг сайн хамгаалснаар үнээ бүрээс тугал авч хорогдолгүй бойжуулж амжилтанд хүрч байгаа тэргүүний үхэрчид олон байна. Гардан хээлтүүлэг явуулахдаа үржлийн бухыг үнээнээс тусад нь хариулж тэжээж маллана. Үнээний ороог илрүүлэхдээ туршигч бухыг хэрэглэнэ. Орой үнээг олж хээлүүлгийн зогсоол бүхий хашаанд авчирч оноосон бухаар хээлтүүлнэ. Гардан хээлтүүлгийн энэ арга нь үнээ хээлтүүлгийн уламжлалт аргыг боловсронгуй болгон хэрэглэж байгаа арга гэж үзэж болно. Зохиомол хээлтүүлэг нь шилдэг хээлтүүлэгчийн үрээр богино хугацаанд олон үнээ хээлтүүлэх дэвшилтэт арга юм. Зохиомол хээлтүүлэг бол үхэр сүргийн чанарыг сайжруулж ашиг шимийг дээшлүүлэх ажлыг түргэтгэх, үржлийн сайн чанарын хээлтүүлэгчийн ашиглалтыг сайжруулах, өвчин халдварлахаас урьдчилан сэргийлэх, сувайралтыг багасгах давуу талтай арга юм.Энэ аргыг саалийн эрчимжсэн болон фермерийн аж ахуй айл өрхийн үхрийг эрлийзжүүлэн сайжруулахад өргөн хэрэглэж байна. Үнээний хээл хамгаалах арчилгаа, маллагааны уламжлалт арга. Хээлтэй үнээний арчилгаа маллагаа сувай үхрээс нэлээд ялгаатай. Хээл авсан малын бие махбодид физиологийн янз бүрийн өөрчлөлт гарна. Энэ нь хээлтэй малыг арчилж маллах онцлог арга барил шаардана гэсэн үг юм. Хээлтэй малын бодисын солилцоо хээлгүй үеийнхээс 20-25 хувиар илүү хэмжээтэй явагддаг. Хээлтэй малын бие бодид гарч байгаа өөрчлөлт тухайн малын арчилгаа маллагааг зөв тохируулж маллах бөгөөд жирийн үеийнхээс илүү хэмжээний тэжээл шаардах болно. Үнээний хээл хүндрэх бартаа багатай, цас нимгэн чанарлаг өвстэй, нөмөртэй ухаа толгод тэгш хөндий тал бэлэрхүү газар бэлчээх нь тохиромжтой гэж үздэг. Өвөл, хаврын улиралд бэлчээрийн өвсний хэмжээ чанар хомсдсон байх учраас үнээг аль болохоор эртхэн бэлчээрлүүлж орой хотлуулж бүрэн цатгахыг хичээдэг байна. Хавсрага салхи ихтэй үед өндөр уулын жалга нуга, толгодын өвөр бэлийн сахлаг өвсөнд хариулна. Хээлтэй үнээ үд өнгөрснөөс хойш ядарч хөдөлгөөн нь удаашрах тул өөд газар, орой газрын уруу идээшлүүлж явсаар хотлуулна. Өглөө бэлчээх, орой хотлуулахдаа салхи сөргүүлэн явуулах нь үнээ салхинд үлээгдэн бөгсөн талаасаа даарахаас хамгаалж байгаа юм. Үнээг нэвт салхи, хүйтэн жавраас хамгаалж хашаа, хороо саравч, байрыг битүүлж дулаална. Цастай хүйтэн өдөр хээлтэй үнээг нэмнэнэ. Үхрийг эврээсээ жиндэж турахаас болгоомжлон хөвөнтэй даавуу нэхийгээр дугтуй хийж дулаалдаг. Үүгээр үл барам их хүйтэн өдөр ямар нэг шалтгаанаар жавар сөргөөж туух болбол хөдсөөр духавч хийдэг. Үхрийн тарга хүч хээлийг хамгаалахын тулд хэвтрийг байнга хуурай дулаан байлгах хэрэгтэй. Үхэр дээрээсээ даарахаас хэвтрээсээн жиндэж даарах нь тун амархан. Иймд хэвтрийн хөлдүүг өдөр бүр зайлуулан хуурайлж үнээ бүрийг өөр өөрийн тогтсон нэг хэвтэрт хэвтүүлдэг бөгөөд өглөө эрт босгож хашаанаас нь гаргаж шээлгэнэ. Энэ нь хүч таргыг тогтоохоос гадна хээлийг гэмтээхээс сэргийлнэ.
  • 43.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН84 85 Өвөл, хаврын дулаан өдөр бэлчээрт үнээгээ идээшлүүлж, үдийн орчим худаг буюу харзны усаар услана. Харзны болон худгийн онгоцны ойролцоох мөсөнд үхэр хальтрахаас болгоомжилж мөсөн дээр шороо асгах, мөн цөөн цөөнөөр тасалж услах арга хэрэглэдэг. Ер нь үхрийг ханатал усалж байвал хэвлэг авахдаа сайн гэж хашир үхэрчид үздэг. Хужир, давс үнээний тарга хүч тогтоох, хээл хамгаалахад чухал зүйл. Байгалийн хужир шүү маш олон янз. Үхэрчдийн үзэж байгаагаар шороон, шүүн, модон хужир гэж ялгаварлана. Энэ нь тухайн цаг агаарын байдлаас болж хэрэглэх нь өөр өөр юм. Дүн өвлийн хүйтэнд хээлтэй үнээнд шүүн хужир их өгвөл дотроос нь хайрах муу талтай. Иймд тосон хужрыг хотон дотор байнга тавьж өгдөг. Харин шүүн хужрыг хаврын улиралд хээлтэй үнээнд өгөх нь тохиромжтой. Хаврын сүүлчээр дөнгөж цухуйсан ногоог үнээ, бяруу хөөцөлдөж ядарч зутардаг тул ногоо ам дүүрэн идэхээр ургах хүртэл өтгөн өндөр ургасан боргонд хариулахыг чухалчилдаг. Өвөл хаврын улиралд хээлтэй үнээнд бэлчээрийн ургамлаас гадна нэмэгдэл тэжээл өгөх хэрэгтэй. Ялангуяа үнээний хээлийн сүүлийн хагаст хээл нь эрчимтэй өсөх учраас арчилгаа тэжээллэгт улам сайн анхаарах хэрэгтэй.ӨВДҮГЭЭР Бух тавих болон нийлүүлгийн үед хориглох зүйл. Тумай гунжин үнээ анх төллөж байгаа учир төл нь бие бялдар муутай давжаа жижиг байдаг тул ийм төл малаар хээлтүүлэгч тавьдаггүй. ⌘ Сүргийн дотор ойр төрлийн малаар хээлтүүлэгч тавибал сүргийн чанарыг доройтуулна гэж үздэг. Иймээс хээлтүүлэгчийг тодорхой хугацаанд ашиглаад сольж тавих буюу өөр газраас хээлтүүлэгч сонгон, тавих зэргээр мал үржүүлгийн ажлыг зохион явуулдаг байжээ. ⌘ Охин бярууг хээлтүүлэх насанд хүрээгүй гээд буханд нийлүүлдэггүй. ⌘ Нийлүүлгийн үед хээлтүүлэх үнээг үймүүлнэ гээд эр сувайг нь тусад ялгадаг. ⌘ Үнээний хээл цуцрана гээд бухыг олон дахин харайлгахыг цээрлэдэг. Хэрэв бух үнээнд олон дахин харайгаад байвал үнээний хондлой нурууг дагуулан үхрийн баас түрхэнэ. МОНГОЛ ҮХРИЙН ҮҮЛДЭР Монгол үхэр Монгол үхэр нь бусад төрлийн малыг бодвол биологи аж ахуйн олон онцлог шинж, дасан зохицсон байдал нь бэлчээрийн мал аж ахуйн олон мянган жилд шалгаран бий болсон уламжлалт технологийн дагуу маллахад зохицсон байдаг. Ийм учраас монгол үхрийн энэ онцлогоос товч дурьдья. Монгол үхрийн гарал үүсэл, гальбир хийц, дотоод цогцсын шинжүүд, толгойн ясны морфологийн гадна шинж тэмдэг, краниологийн гол заалтууд, трансферрины локусын аллелийн бүтцийг судлан монгол болон монголоос тархсан үхрийг бие даасан гаралтай, түүний холын өвөг нь азийн зэрлэг үхэр гэж үзжээ. Н.Н.Колесник Монгол, Халимаг, Якут, Киргиз, хойт Хятадын үхрийг бие даасан BOS TURANO МONGOLICUS бүлэгт хамаруулсыг Ц.Тойвгоо улам тодоруулан Монгол, Халимаг, Хасаг, Киргиз, Якут, Тува, Буриад, хойт Хятадын болон түүнтэй ижил монгол угсаатай үхрийн бүх бүлгүүдийг гарал үүслийн хувьд нэгтгэн BOS TURANO МONGOLICUS бүлэгт хамаруулах нь зүй ёсны хэрэг гэж дүгнэсэн байдаг. Харин Ц.Жанчив монгол үхэр трансферрины генийн аллелийн давтамжийн тархалтын хувьд алтай, якут үхэртэй их ойролцоо, халимаг үхэртэй ямар нэг хэмжээгээр ойролцоо учир бие даасан BOS TAURUS TURANO МONGOLICUS гэсэн дэд бүлэгт хамрагдана гэжээ. BOS TURANO МONGOLICUS-ийн онцлог нь толгой харьцангуй жижиг, хөнгөн, голдуу хумбан эвэртэй, эврийн хоорондох зай бага, дух өргөн, хоншоор нарийн, дагзандаа сэртэн байхгүй, урд хөл богино, өргөн тавьцтай, зөв гишгэлттэй байна. Манай орны байгаль, газар зvй, экологийн нөхцлөөс хамааран үхрийн тархалт өндөр уулын бүсэд 27.6, ойт хээрийн бүсэд 25.2, тал хээрийн бүсэд 28.8, их нуурын хотгор, Алтайн бүсэд 12.5, говийн бүсэд 5 хувийг эзлэн үржүүлж байна.
  • 44.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ҮХЭР СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН86 87 Эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд тус үхэр нь зохицон нутагшиж, нөхөн үржиж ашиг шимээ өгдөг биологийн онцлогтойгоос гадна өвөрмөц олон шинж байдаг. Тухайлбал, жилийн дөрвөн улиралд дан бэлчээрт зохицон амьдардаг. Нас гүйцсэн үхэр 30-50, өсвөр үхэр 60-80 хувиар нэмж таргалдаг бол тарга хүчнийхээ 15-20 хувийг өвөл, хавартаа алдаж онд ордгоос гадна зун-намрын улиралд өөхийг биедээ ихээр хуримтлуулдаг чадвар нь цаг агаарын хүнд нөхцөлийг даван туулах энергийн эх үүсвэр болдог. Монгол үхрийн сайн, дунд, муу иддэг 180 төрлийн ургамал байдаг. Эдгээр өвсийг үет өвс, өлөн, буурцагт өвс, сонгинын төрлийн гэж 5 хуваадаг. Эдгээрийн тархалт бүс нутагт адилгүй. Хангай, Хэнтийн уулархаг нутагт үет өвс, төрөл бүрийн өвс, өлөн, буурцагт, сонгинолог өвс, Монголын дорнод талд янз бүрийн өвс, үет өвс, сонгинолог өвс, Дундад хээрт янз бүрийн өвс, үет өвс, сонгинолог өвс, Их нууруудын хотгорт үет өвс, янз бүрийн өвс, өлөн, сонгинолог өвс, Алтайн уулын хээр, чулуурхаг бүсэд үет өвс, янз бүрийн өвс, өлөн, сонгинолог өвс, Говийн бүсэд үет өвс янз бүрийн өвс, сонгинолог өвс зонхилдог. Монгол үхрийн мах нь шүүслэг, амт сайтай, махны ширхэг нарийн, булчингийн завсар хооронд өөх нь алаглан тогтоно. Монгол үхэр нь байгалийн бэлчээрийг чадамгай ашиглан хурдан таргалдаг нь түүний тэсвэр хатуужлыг дээшлүүлэх энергийн эх сурвалж болж хувирдаг биологийн онцлогтой болно. Монгол үнээ нь дунджаар 180 орчим хоног саалгаж саалийн хугацаанд 4.3 хувийн тослогтой тугалын хөхсөн сүүг оролцуулан 715-800 литр сүү өгнө. Тугалыг эхээс салгах хүртэл бага хэмжээний их тослогтой сүү хөхөж хурдан махлаж өвөлд онд мэнд орох энергийн нөөц хуримтлуулдаг онцлогтой. Монгол үхрийн өөхөн тарга авах чадвар нас ахих тутам дээшилдэг. Өсвөр үхэр өөхөн таргыг харьцангуй бага авдгийн дээр өвөлжих чадвараар нас гүйцсэн үхэрт хүрдэггүй юм. Малын бие махбодь, бүх эрхтэн, эсийг шим тэжээлээр тэтгэж, өсөлтийг хангасны дараа өөхний хуримтлал бий болгодог. Энэ нь Монгол үхрийн гадаад орчныхоо эрс тэс нөхцөлтэй зохилдож үр удмаа үлдээн үржиж ирсэн онцлог шинж мөн юм. Монгол үхрийн амьдын жин, кг Д/д Үхрийн нас, уламжлалт нэршилээр Хээр Байгаль газар зүйн бүс Ойт хээр Говь Алтайн уулархаг 1 Бух 370-386 308-396 345-386 351-374 2 Үнээ 273-337 280-304 283-296 275-305 3 Шүдлэн Эр 195-296 201-223 202 - 4 Эм 198-264 180-248 199 241 5 Бяруу 156-202 114-169 142-187 149-157 6 Тугал, (эхээс ялгах үе) 68-115 72-97 97-100 76-82 Дээрх хүснэгтээс харахад бэлчээрийн маллагаанд байгаа монгол үхэр нь хээрийн бүсэд илүү жин татдаг байна. Үхэр сүргийг үржилд болон аж ахуйн чиглэлээр нь тохируулан сонгох уламжлагдан хэрэглэж ирсэн одоо ч хэрэглэж байгаа олон арга байдаг. Монгол үхрийн бэлчээр ашиглалт Үзүүлэлт Улирал Хавар Зун Намар Өвөл Бэлчээрийн ургац ц/га ердийн байдал 6.42 7.02 6.06 5.44 Бэлчээрийн өвсний солилцлын энерги, агууламж, кДж/кг чин хуурайд 5609.31 9960.77 5866.24 5071.82 1 цаг идээшлэхэд идсэн тэжээл, г/цаг чин хуурайд 3451.25 2410.03 3576.74 2999.6 1 цаг идээшлэхэд тэжээлээр авсан солилцлын энерги, кДж/цаг 15518.18 21926.69 20672.65 15619.36 100 удаагийн гишгэдэл тутамд өвс зулгаах тоо 70.22 83.49 110.4 93.78 Бэлчээрийн багтаамж, га/100 толгой.10 хоног 98.1 148.74 163.35 123.46 Бэлчээр ашиглалтын коэффициент, %/100 толгой.10 хоног 36,36±2,67 30,36±1,54 31,86±2,22 40,3±1,79 Он ухам • Жилийн дөрвөн улиралд дан бэлчээрт зохицон амьдрах чадвар өндөртэй. • Улирлын өнгө аясыг даган бие махбодийн физиологийн үйл ажиллагааны зохицуулах хосгүй их чадвартай. Жилийн дөрвөн улиралд дан бэлчээрт зохицон амьдрах чадвар өндөртэй. • Улирлын өнгө аясыг даган бие махбодийн физиологийн үйл ажиллагааны зохицуулах хосгүй их чадвартай. Нөхөн үржих чадвараа алддаггүй • Өсөн үржиж, үр төлдөө тэсвэр хатуужилтай шинж чанараа баттай удамшуулна. • Үрсэх, төлсөх зөн билиг сайтай, сэргэлэн цовоо, орчны өөрчлөлтийг мэдрэх чадвартай, бохир ус уудаггүй. Монгол үхэр нь өөхийг биедээ ихээр хуримтлуулж таргална, хямд өртөгтэй мах, сүү өгдөг. Жилийн дөрвөн улиралд дан бэлчээрт зохицон амьдрах чадвар өндөртэй. ⌘ Улирлын өнгө аясыг даган бие махбодийн физиологийн үйл ажиллагааны зохицуулах хосгүй их чадвартай. Цуулбар Гөлөм Тайрмал Он ухам • Жилийн дөрвөн улиралд дан бэлчээрт зохицон амьдрах чадвар өндөртэй. • Улирлын өнгө аясыг даган бие махбодийн физиологийн үйл ажиллагааны зохицуулах хосгүй их чадвартай. Жилийн дөрвөн улиралд дан бэлчээрт зохицон амьдрах чадвар өндөртэй. • Улирлын өнгө аясыг даган бие махбодийн физиологийн үйл ажиллагааны зохицуулах хосгүй их чадвартай. Нөхөн үржих чадвараа алддаггүй • Өсөн үржиж, үр төлдөө тэсвэр хатуужилтай шинж чанараа баттай удамшуулна. • Үрсэх, төлсөх зөн билиг сайтай, сэргэлэн цовоо, орчны өөрчлөлтийг мэдрэх чадвартай, бохир ус уудаггүй. Монгол үхэр нь өөхийг биедээ ихээр хуримтлуулж таргална, хямд өртөгтэй мах, сүү өгдөг. Монгол үхэр нь өөхийг биедээ ихээр хуримтлуулж таргална, хямд өртөгтэй мах, сүү өгдөг. Он ухам • Жилийн дөрвөн улиралд дан бэлчээрт зохицон амьдрах чадвар өндөртэй. • Улирлын өнгө аясыг даган бие махбодийн физиологийн үйл ажиллагааны зохицуулах хосгүй их чадвартай. Жилийн дөрвөн улиралд дан бэлчээрт зохицон амьдрах чадвар өндөртэй. • Улирлын өнгө аясыг даган бие махбодийн физиологийн үйл ажиллагааны зохицуулах хосгүй их чадвартай. Нөхөн үржих чадвараа алддаггүй • Өсөн үржиж, үр төлдөө тэсвэр хатуужилтай шинж чанараа баттай удамшуулна. • Үрсэх, төлсөх зөн билиг сайтай, сэргэлэн цовоо, орчны өөрчлөлтийг мэдрэх чадвартай, бохир ус уудаггүй. Монгол үхэр нь өөхийг биедээ ихээр хуримтлуулж таргална, хямд өртөгтэй мах, сүү өгдөг. Нөхөн үржих чадвараа алддаггүй, ⌘ Өсөн үржиж, үр төлдөө тэсвэр хатуужилтай шинж чанараа баттай удамшуулна. ⌘ Үрсэх, төлсөх зөн билиг сайтай, сэргэлэн цовоо, орчны өөрчлөлтийг мэдрэх чадвартай, бохир ус уудаггүй. Монгол үхрийн аж ахуй, биологийн зарим онцлог
  • 45.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА88 Дорнод Монголын улаан үүлдрийн үхэр Малчин ардын өнө удаан жилийн мал маллагааны болон уламжлалт селекцийн аргад тулгуурлан орчин үеийн шинжлэх ухааны үндэслэлтэй шилэн сонголтын арга зүйг хослон хэрэглэсэн олон арван жилийн судалгааны ажлын үр дүнд бий болсон үхэр бол Дорнот талын махны хэвшлийн үхэр юм. Энэ үхэр нь Дорнод монголын тал хээрийн бүсийн байгаль газарзүй, цаг уурын эрс тэс нөхцөлд, олон мянган жилийн байгалийн шалгарлаар шилэгдсэн, бэлчээрийн маллагааны малчин ардын уламжлалт болон шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлын зохистой хослуулан хэрэглэсэний үр дүнд тэсвэр хатуужил, амьдрах чадвар сайтай, чийрэг бие цогцостой, махны хэв шинжийг хадгалсан, өөр дотроо үржиж, аж ахуйн ашигтай шинж чанараа үр төлдөө баттай удамшуулан дамжуулах чадавхитайгаараа онцлог юм. Энэхүү үүлдрийн үхрийн цөм сүргийг нь Дорнод аймгийн Халхгол, Сүхбаатар аймгийнТүмэгцогтсумдадүржүүлжбайна.Туссумыннутагньэрдэмтдийнсудалгаагаар бэлчээрийн ургамлын бүрэлдэхүүн, зохимж, малын идээшлийн байдлаараа үхэр сүргийг зонхилон үржүүлэхэд илүү тохиромжтой юм. Уг үхэр нь 2019 оны эхний байдлаар нийт 27.8 мянга, түүний дотор тохиромжтой хэвшлийн шаардлага хангасан 5.8 мянган үхэртэйн зэрэгцээ галбир, бие цогцос, ашиг шимийн хувьд өөр хоорондоо ялгагдах онцлог бүхий махлаг хэв шинж сайн илэрсэн дөрвөн генеологи удмууд болон 7 бүл бий болсон байна. Махны чиглэлээр үржүүлж, тугалыг эхлээр бойжуулж ирсэн туршлагаас үзэхэд оны эхний 100 үнээ тутмаас 72-80 тугал бойжуулж байна. Үржлийн өсвөр хээлтэгч, хээлтүүлэгчийг тодорхой бүс нутгуудад монгол үхрийн махан ашиг шимийг сайжруулах зорилгоор 1976 оноос хойш нийт 11 аймгийн 30 гаруй сумдад 8.2 мянга гаруй шилмэл бух, гунж борлуулж тархалтын хүрээг тэлсэн байна. Дорнот талын махны хэвшлийн үхэр нь жилийн турш бэлчээрийн маллагаанд Монгол үүлдрийн үхэртэй ижил нөхцөлд маллаж байгаа боловч нас гүйцсэн бухны амьдын жин 570-650 кг, шүдлэн бух 380-420 кг, үнээ 380-450 кг, охин шүдлэн 320-350 кг жинтэй байгаа нь монгол үүлдрийн үхрээс нас бүрдээ 10-30 хувь буюу 35-100 кг жингээр илүү байдаг. Уг хэвшлийн эр шүдлэн үхрийн нядлагын өмнөх жин 326 кг, гулууз ба дотор өөх 174 кг, нядлагын гарц 54 хувь, соёолон насны шарных 366-385 кг, хязаалангийнх 210.5-265 кг, нядлагын гарц 55.8-55.2 хувь хүрдэг төдийгүй гулуузанд эзлэх дан булчин, мах өөх 70-79.2 хувь, ясны эзлэх хэмжээ 16.7-17.8 хувь, 1 кг махны илчит чанар 23086 КДж байгаа зэрэг нь энэ үхрийн мах биологийн үнэт чанартай болохыг илтгэж байна. 2019 оны 12 дугаар сард “Дорнод монголын улаан” үүлдрээр батлагдсан. Мал маллах монгол ухаан, уламжлалт монгол арга, монголчуудын малч ухаан гэж олон янзаар нэрлэдэг, тодорхойлдог мал маллагаа бол бичиглэлийн болон дамжлал мэдээллийн чанартай, учир холбогдлыг нь тайлж бичиж үлдээсэн, хүмүүний ахуй- соёл болон шинжлэх ухааны талаас нь шүүн тодорхойлсон нь төдийлэн хангалттай бус хэмээн үзсэний учир шинжлэх ухааны зарим тайлбар оруулсны дээр сарлаг бүхий улсуудад явуулсан судалгаа, мэдээллээс иш татаж мөн чанарыг нь тодруулахыг зорьсон болно. “Мал аж ахуй дээрээ яаж ажиллах тухай ардад өгөх сануулга сургаал” нэг сэдэвт бүтээлдээ Ж.Самбуу гуай онцлон тэмдэглэхдээ “Манай улсын нутаг бүрт малаа үлгэртэй сайнаар өсгөдөг алдарт малчид олноор буй болж байна. Тэдэнд, удаан жилийн мал маллагааны сайн арга туршлага их байна. Гэтэл малаа муугаар өсгөж, нам-засгаас малын тоог олшруулах тухай шаардлагыг хангадаггүй ардын аж ахуйтан цөөнгүй үзэгдэнэ. Үүний учир юун буй хэмээвээс: 1-д, зарим мал аж ахуйтан, мал маллагааны сайн аргыг мэддэггүй, 2-т, бид сайн малчны мал маллагааны шалгарсан арга туршлагыг солилцуулан, нийгэм олонд гүйцэд дэлгэрүүлж чадаагүй, 3-т, орон нутгийн зарим ажилтан, мал маллах сайн арга техникийг эзэмшээгүй, ихээхэн ерөнхий ажиллагаатай байгаад оршино” гэжээ. Сарлагийг тойрсон асуудал чамгүй их байна. Зөвхөн нэг жишээ дурдахад, “Сарлаг маань арай ...” гэсэн эхлээд уншингуут сэтгэл сэрхийлгэсэн нийтлэл олон улсын “Дипламат” сэтгүүлд гарсныг үзвэл Бутанд гэхэд сарлаг уур амьсгалын сөрөг өөрчлөлт, САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН Үүл, цас мөс, нартай сүлбэлдсэн уулархаг нутгийн билэгдлийг илэрхийлэгч, алдрын далбааг тээгч буянт сүрэг бол сарлаг билээ ...
  • 46.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН90 91 орчны ба бэлчээрийн талхлагдал, биенесийн гэх олон янзын дарамтад өртөж, тоо толгой болоод амьдрах чадвар нь доройтоход хүрч байгаа тухай өгүүлжээ. Гималайн өндөрлөгт өвөл болохын цагт 2000-3000 метрт нам газар тухтай өвөлжиж хаварждаг байсан, одоо уулын цас хөдлөөгүй шахам байхад өндөр лүү гээ буцаж нүүхэд хүрч байгаа, үүнийг сарлаг даахгүй хорогдох нь нэмэгдэж буй ажээ. Хамгийн түгшүүртэй нь байгалийн бэрхшээлийг даахдаа арай дөнгүүрийг нь бодож хайнагжуулах тал руу хандаж, сарлагийн тоо цөөрөх сөрөг үзэгдэл явагдаж байгаа гэжээ. СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ Мал нь өөрчлөгдөөгүй байхад маллах арга ажиллагаа урьдынхаас юун их өөрчлөгдөв гэж мэдэмхийрэх нэгэн байхад зах зээл, уур амьсгалын өөрчлөлт, даяарчлал гэх мэт орчин цагийн жишээ татаж өөрчлөгдсөн гээд жишээ татаж ярих хүн ч бас цөөн бус. Дээр үед ч гэнэ үү, уламжлалаараа ийм л байсан гэх хүн захаас аваад тааралдана. Тэгвэл тэрхүү дээр үе, уламжлал гэдгийг зарим талаас нь тодруулахыг оролдлоо. Оруулга 1 Хүн зоны хэрэгцээнээс үүдэн гарсан, эдийн засаг-нийгмийн тогтолцоотойгоо зохицсон, шалгагдсан, уян хатан, тухайн нутаг орны байгаль-цаг уур, хэрэглэгчдийн эрэлт таашаалд нийцтэй, байгалийн нөөц (бэлчээр, ус, хужир, ой гэх мэт)-ийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн байваас сая уламжлалт мэдлэг, уламжлалт арга гэж хүлээн зөвшөөрөх ёстой, энэ шалгуураар шинжих учиртай. Сарлаг маллах, сонгон үржүүлэх уламжлалт мэдлэг наад зах нь дор дурдсан шалгуурт нийцэж байх ёстой ажээ. Үүнд: ⌘ Тухайн нутаг орны соёл, нийгмийн тогтолцоо, хэрэгцээнд нарийн нийцсэн, ⌘ Урт хугацаанд дамжин амьдралаар шалгагдан сайжирсаар ирсэн, ⌘ Нийгэм-экологийн ба зан заншилдаа зохицуулан ашиглах, харилцан солилцох боломжтой байх, ⌘ Хүнсний хангамж, зах зээлийн нийлүүлэлтэд зохих хөтөч болдог, ⌘ Байгалийн нөөцийн тогтвортой байдлыг хангахад үйлчилдэг зэрэг болно. Товчоор, сарлаг маллах, үржүүлэх ухаан нутгийн зон олон ба амьдран буй орчны амь холбоо, түүний харилцан уялдааг ашиглах арга ажиллагааг чиглүүлэн зохицуулах үйлдлээс бүрдэнэ гэсэн үг. Дашрамд өгүүлэхэд, манай малчдын сарлаг үржүүлэх уламжлал ажиллагаа, арга дээрх шалгуурт бүрэн нийцсэн, сарлагтай холбоотой соёл, ахуй, ёс, заншил болоод хүн зоны сайн сайхны төлөө хийж ирсэн, амьдралаар шалгагдсан гэдэгт эргэлзэх явдал байх учиргүй билээ. Сарлаг үржүүлэх, сүргээ хамгаалах бүхий л үйл ажиллагаа нь малаа тэжээлээр хангах, сүргийнхээ бүтээмжийг дээшлүүлэх, малчдын хамтын ажиллагааны албан бус тогтолцоогообэхжүүлэх,байгальорчныхньдаац,нөхөнсэргэхчадавхийгсайжруулахын төлөө үе удам дамжуулан бүтээж, хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааны цогц юм гэж тодорхойлж байна. Малчдын дунд уламжлагдсан хамтрах хэлбэр - албан бус бүлэг чухамдаа сарлаг ихтэй сум, багт бусад газрыг бодвол харин ч илүү төлөвшсөн нь олон судалгаагаар нотлогдсон билээ. Асуудлын гол нь ийм хэлбэр сарлагаа сонгон үржүүлэхэд хэр тустай, чухамдаа үүнд чиглэж чадаж байна уу гэдэгт байгаа юм. Ямар ч нөхцөлд айлсаж юм уу ойр саахалт нутагладаг айлууд мал маллагааны ажлаа хамтран хийдэг, түүнчлэн бог малын хээлтүүлэгчээ хоорондоо солих хэлбэр бий. Сарлагаа хамт бэлчээдэг, манай хотны айлын сайн бухны үр төл мэр сэр гардаг, харин бид сайн мал болгож бойжуулж, шилж ашиглахдаа алдаа гаргадаг, үнэндээ анхаардаггүй гэж Тариат сумын малчин ярьж байснаас үзвэл манай малчдын хувьд хот-айл, ойр саахалт, хөршийн хэлбэр сарлаг сонгон үржүүлэхэд өгөөжтэй, тогтвортой хэлбэр болж хараахан чадаагүй, төлөвшөөгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй. Сарлагийг, ялангуяа сарлагийн бүтээгдэхүүний эмчилгээний ба тэжээллэг чанар, сарлагаас түүхий эд авч бүтээгдэхүүнд ашиглах нарийн арга зэргийг хэрэглэгчид мэддэг болохын хэрээр сарлагийг хэрхэн ямар аргаар маллаж, үржүүлдэгийг нэгэн адил сонирхох болж энэ чинээгээр үржүүлэг-маллагааны уламжлалт арга бараг дангаар давамгайлсан хэвээр байгааг илүү мэдрэх болжээ. Энэ бол сарлагийг сонгон үржүүлэхэд хэрэглэдэг арга үндсэндээ хэвээрээ байгаа гэсэн санаа юм. Уламжлалт арга, ажиллагааг мэдсэнээр: ⌘ Малчид, мэргэжилтэн, сарлагт элэгтэй иргэд, сарлаг үржүүлдэг аж ахуйн тухайд бодлогын, стратегийн, түүнчлэн шийдвэр гаргах үндэслэл, одоо цагт яригдаж хэлэлцэгдэх болсон уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн шавхагдалт, доройтлыг бууруулах, улмаар нөхөн сэргээх, ⌘ Жил алгасалгүй шахам тохиолдох болсон ган, зуд, байгалийн гэнэтийн үзэгдлээс урьдчилан сэргийлэх, ⌘ Эрсдэлийг даван туулах, эрсдэлийн дараа ямар арга хэмжээ авах шаардлагыг зөв баримжаалах боломж шууд төсөөлөгддөг талтай. Сарлаг үржүүлэх асуудал дан ганц малчдын нуруун дээр байдаг гэж төсөөлөх нь харалган хэрэг. Хэдэн жилийн өмнөөс сарлаг сонирхох хүмүүс, аялал амралтаар яваа монголчууд, гадаадын жуулчид олширч байгаа нь “монгол малчид-сарлаг” хэмээх амин холбоо өвөрмөц, үзэх, бишрэх зүйлээр баян, тэр чинээгээр дэмжих, хамтрах түнш олширч байгаа нь дамжиггүй. Эрт болоод эдүгээг ажвал ... Манай орны мал аж ахуй дээр явагдаж байгаа үржлийн бус, эсрэгээр “хэрэглээ”-г шүтсэн “шилэлт” явагддаг болсоор удлаа, одоо ч хэвээр, цаашдаа ойрын хугацаанд лав сайн тал руу тийм ч хурдан “хөрвөхгүй” бололтой. Юу хэлээд байгаагаа хүснэгтэд оруулж эмхтгэн харуулбал, аль ч малчны хотонд сайн малаа барьж өгдөг дөрвөн тохиолдол, саар малдаа гар хүрэх учир явдал дөнгөж хоёр байна. Ингэхлээр мал аж ахуйд үржлийн малаа илүү зарлагадаад, тааруу нь аажмаар тунаж үлддэг, тааруу мал цаашдаа үр төлөөс авахуулаад тааруу хэмжээндээ байх магадлал өндөр байгаа юм.
  • 47.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН92 93 Сарлагийн сүрэгт явагдаж буй хэрэглээ шүтсэн шилэлт Зарлагын төрөл Сайн мал Тааруу/зааз Зохистой заазлалт Одоогоор байхгүй Өрхийн хүнсний хэрэглээ ++ ++ Бусдад бэлэглэх, мал таслах ++ Зах зээлд борлуулах ++ + Худалдах, солих ++ Дүн 4 2 Эх сурвалж: эмхтгэгчийн хувийн төсөөлөл Сарлаг бол үхрийн төрөлд багтдаг тусгай зүйл бод мал болно. Сарлагийг Гималайн салбар уулс, Тэнгэр уул, Алтай Хангай, Хөвсгөлийн уулархаг нутагт эрт дээр үеэс үржүүлж иржээ. Сарлаг манай орны уулархаг, ойт хээрийн бүс нутагт 13 аймаг 132 суманд янз бүрийн тоотой тархсан байна. Хамгийн олон сарлагтай нь Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймаг юм. Манай орны нийт сарлагийн 50 гаруй хувь нь далайн түвшнээс 2000 метрээс дээш, 40 орчим хувь нь 1600-2000 метрийн өндөрт байршдаг. Бусад төрлийн мал хүрч бэлчээрлэх, идэшлэхэд хамгийн тохиромжгүй бэлчээрийг ашиглаж, арчилгаа- маллагааны жирийн нөхцөлд төрөл бүрийн бүтээгдэхүүн өгдөг, мөн ажлын чадварыг нь ашигладаг олон талын өгөөжтэй сүрэг юм. Зураг. Сарлагийн үндсэн байршил өндөрлөг газрын хүчилтөрөгчийн хэмжээ Сарлаг хаана байрших, нутагших чадвартайг чухамдаа хүчилтөрөгч хэмээх амьсгалын хийг хэмжиж тогтоогүй ч малаа ажиж, малаа мэдэж хандсан малчин зоны ухааныг дээрх зургаас төсөөлөл авч болох юм. Ардын яриагаар, тухайн байгаа нутагтаа ашиг шимээрээ монгол үхрийг бүрэн орлож, адуу, тэмээний ажлыг хийдэг, өөрөөр хэлбэл, гурван хошуу бодыг хялбархан орлодог, ямаанаас дутахгүй ноолуур өгч чадах мал гэж үзэх нь бий. Бусад малтай адилаар сарлаг газар болгон тархаж идээшин нутагшдаг мал угаасаа биш. Саяхан мэдээллийн хэрэгслээр гарсан “Хүйтнийг хүсэж, оргилд тэмүүлэгч мал” нийтлэлд бичсэнлэн сарлаг газрын уулархаг өндрийг дагаж, тухайлбал Хангай, Хөвсгөл, Монгол Алтай, Хархираа-Түргэн, Ханхөхийн нуруудаар, мөн Монголын говийн нүд болсон Говь гурван сайхан уулаар тархсан, малын байршлыг тодорхойлдог ойлголтоор хязгаарлагдмал тархалттай сүрэг ажээ. Эх сурвалж: https://www.1212.mn Зураг. Сарлагийн тархалт, толгойн тоогоор Зарим газраар цөөнөөр ов тов байршсаныг эс тооцвол, сарлаг Монгол орны нутаг дэвсгэрийн төв хэсэгт нэлээд шигүү, Алтайн нурууг дагаж баруун аймгуудад тармагдуу тархжээ. Сарлагийн шарыг их төлөв нуруу ачдаг, тэргэнд хөллөх нь ховор байсан гэж хуучцуул ярьдаг. Тэргэнд хөллөхөд боодуу нь амьсгалыг боогдуулж дулаан зохицуулалт чадварыг нь алдагдуулдагтай холбоотой гэдэг. Ж.Самбуу гуайн зөвлөснөөр үхрийн нуруу ачаа дээд тал нь 60 кг байх нь зохимжтой, түүнээс илүү бол амархан ядарч цуцдаг ажээ. Сарлаг халуун нартай, нам дор газарт наршин, зүрх судасны цохилт, амьсгал нь түргэсч дулааны зохицуулалт алдагддаг. Улмаар тарга хүч нь муудаж, ашиг шим нь буурах, бэлгийн үйл ажиллагаа, үржин төлжих чадвар доройтож элдэв өвчинд амархан нэрвэгддэг юм байна. Асар өндөр 8900 метрт хүчилтөрөгч 88 хувь багасна Газрын өндрийг дагаж хүчилтөрөгчийн хэмжээ өөрчлөгдөх байдал 5500 метрт хүчилтөрөгч 78 хувь багасна 3500 метрт хүчилтөрөгч 35 хувь багасна 2500 метрт хүчилтөрөгч 28 хувь багасна 1500 метрт хүчилтөрөгч 16 хувь багасна Нэн өндөр Өндөр Далайн түвшин Таних тэмдэг Суманд байгаа сарлагийн тоо Байхгүй, эсвэл цөөн 1404 – 5218 5219 – 10132 10133 – 20437 20438 – 28540 Нуур Улсын хил Аймгийн хил Сумын хил
  • 48.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН94 95 Сарлагийн ямар чанарыг малчид өөрсдийн ажиглалт, туршлагаар ашиглаж ирснийг маллагаанаас гадна үржлийн шилэн сонголтод ашиглаж байсныг нэгтгэвэл: (i) ижилсэх, (ii) хамгаалах, (iii) сүрэглэх, (iv) эхсэг ба энэрэх чанар зэрэг төрөлхийн ба олдмол зан араншин болно. Сарлаг нь тал бүрийн өгөөжтэй, аж ахуйд олон чиглэлээр ашиглагддаг мал. Ардын яриагаар, тухайн байгаа нутагтаа ашиг шимээрээ монгол үхрийг бүрэн орлож, адуу, тэмээний ажлыг хийдэг, өөрөөр хэлбэл, гурван хошуу бодыг хялбархан орлодог, ямааны ноолуураас дутахааргүй чанартай хөөвөртэй, тослогоор нь тооцвол сүүн ашиг шим нь үхэртэй дүйх мал билээ. САРЛАГ СҮРЭГ: ТООНЫ ХЭЛЭЭР Сүүлийн 6 жилийн байдлаар Монгол орны сарлагийн сүрэг тогтвортой буюу жилд өмнөх оныхоос дундажаар 15.1 (5.9-32.6) хувь өсч, буянт сүрэг маань саяар тоологдох цаг холгүй боллоо. Ийнхүү сүрэг арвижин байгаа нь малчдын маань хичээл зүтгэл, хамгийн гол нь сарлагаа хайрлан үржүүлэх чин эрмэлзлийн өгөөж, нийгэмдээ үзүүлж буй хувь нэмэр билээ. Эх сурвалж: https://www.1212.mn Сарлагийн тоо, бодит толгой/өсөлтийн хувь Монгол улс сарлагийн тоогоор дэлхийд Хятад улсын дараа ордог. Энэ агуулгаараа манай улс сарлагийг өсгөн үржүүлэх үүргийг олон улсын хэмжээнд хүлээх ёстой, үүнийгээ ямар нэг хэмжээгээр хэрэгжүүлж ирсэн гэхэд болно. Сарлагийн сүргийн бүтцийн талаар нас, хүйсээр салгасан мэдээлэл нэн ховроос гадна баталгаа муутай. Харин 1945 онд одоогийн Төв аймгийн мал тооллого явуулсан тухай тэмдэглэлийг лавлагаа болгон жишээлж авлаа. Сүргийн бүтэц тоо хувь Одоо бэлэн буй сарлаг төлийн хамт 11491 100 Үүнээс: энэ жилийн төл 2988 26.0 Өнгөрсөн жилийн төл эр 972 8.46 охин 1148 9.99 2 насны эр 585 5.09 охин 936 8.15 3 ба дээш насны эр 356 3.10 эм 4506 39.21 Үүнээс 2 ба дээш насны бух 269 2.34 4 ба дээш насны шар 145 1.26 Эх сурвалж: 1945 интернет хайлт Сарлагийн сүргийн бүтэц, нас/хүйсээр Хүснэгтэд байгаа мэдээллийг сарлагийн сүргийн зохистой бүтэц яг мөн хэмээх үндэслэл багатай ч баримжаа авах боломжтой эх сурвалж юм. Үнээний хувийн жин харьцангуй өндөр, мөн үнээ сэлбэх өсвөр гунжны тоо хангалттай, нас гүйцсэн шар цөөтэй, ихэнхдээ үржлийн болон ашиг шим өгөх чадавхтай малаа түлхүү өсгөх чигтэй байсан нь харагдаж байна. Мал хувьчлагдсаны дараа малаа өсгөх сонирхол малчин болгоны “зүүд” шахуу байх 2000 оны үед малчдаас авсан ам ярилцлагаар сүрэгт байх үнээний хувийн жин 38 хувь, өсвөр сарлаг 33 орчим, харин шар 20-иод байх хувилбарыг Шархүү, 2002 санал болгосон нь эр үхрийг нас ахиулж борлуулах санааг дэвшүүлсэн гэж үзэх болох юм. Монгол улсад мал сүргийн тоо толгойг эрчимтэй өсгөх тухай томоохон шийдвэр гарч орон даяараа хөдөлж эхлэсэн 1940-өөд онд гэхэд ардын аж ахуйтны мал нийт малын дийлэнх хувийг эзэлдэг байсан тэр үеэс нэгдэлжих хөдөлгөөн ялж социалист хөдөө аж ахуй хөгжүүлэх үйл явц хүчтэй өрнөж байсан 1960-1990 он хүртлэх хугацааг хамруулан харвал 1960-аад он хүртэл үхэр сүргийн 27-30 хувь нь сарлаг байжээ. Харин түүнээс хойш 1990 он хүртэл сарлагийн эзлэх хувь 21.7 хувиас 26 хувийн хооронд хэлбэлзэж бага зэрэг савалгаатай байсан гэмээр дүрслэл харагдаж байна. Эх сурвалж: Нийт үхэрт сарлагийн эзлэх хувийн жин, хувиар Суманд байгаа сарлагийн тоо Байхгүй, эсвэл цөөн 1404 – 5218 5219 – 10132 10133 – 20437 20438 – 28540 Сарлагийн тоо, мян толгой Өсөлт, хувь 445.3 470.3 623.2 746.6 798.6 877.6 100 105.6 132.5 119.8 107.0 109.9 0 100 200 300 400 500 600 700 800 900 1000 2013 2014 2015 2016 2017 2018 Сарлагийн тоо, мян толгой Өсөлт, хувь
  • 49.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН96 97 Сүрэгт хээлтэгчийн эзлэх хувийн жин сүргийн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой бөгөөд чухам хээлтэгчийн тооноос бод мал, түүний дотор сарлагийн сүргийн өсөлт хамаардаг. Эх сурвалж: 1212.mn Сарлаг үнээ: нийт сарлаг сүрэгт эзлэх хувийн жин Сүүлийн гурван оны байдлаар нийт сарлаг сүрэгт үнээний эзлэх хувийн жин 34 хувь орчим байгаа нь маллагаа, үржүүлгийн уламжлалт бүтэцтэй ойролцоо байна. Нэгдлийн үеийн зарим мэдээллээс үнээний эзлэх хувь 36 хувь орчим байхад сүргийн энгийн нөхөн үйлдвэрлэл хангагдаж байжээ. Харин сарлаг олонтой юм уу дан сарлагтай нэгдэлд хувийн жинг 43 хувьд хүргэснээс сүргийн бүтэц эвдэрч, өсвөр насны малын эзлэх хувь нэмэгдэхэд хүрдэг, мах бэлтгэлийг хангах хязаалангаас дээш насны сарлагийн эр сарлаг тун цөөрөх зэрэг зохисгүй хандлага гарч байсан тухай мэдээлэл байна. Эндээс үзвэл, ардын аж ахуйтны үед үнээний тоог хэт нэмэгдүүлэхгүй байх, дээр нь хамгийн эртдээ шүдлэнгээс хойш насанд нь маханд борлуулах аргаар сарлагийн сүргийн бүтцийг барьж байсан гэж төсөөлөх боломжтой. Хайнаг гаргах, хайнагжуулах гэж сарлагийн аж ахуйтай байнга хамт яригддаг асуудал бий. Нийт хайнагийн тооны өсөлтийг дагаж нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Ер нь хайнагийн дотор хээлтэгчийн тоо өснө гэдэг хайнагаас доод үеийн буюу ортоомоос усан гүзээ хүртлэх чанар, ашиг шим нь буурсан мал олшрох “нуугдмал” аюул бий. Сарлаг үнээ Нийт сүрэгт эзлэх хувь Сарлаг үнээний тоо, мянган толгой Хайнагийн тоо, мянган толгой Сарлагийн сүрэгт эзлэх хувь 209.3 239.1 256.6 279.1 306.635.8 34.6 34.4 34.9 35.0 33.5 34.0 34.5 35.0 35.5 36.0 0 50 100 150 200 250 300 350 2013 2014 2015 2016 2017 Сарлагүнээнийтоо,мянган толгой Сарлаг үнээ Сүрэгт эзлэх хувь 73.6 67.7 62.4 58 69.2 73.5 69.1 65 50.7 63.4 70.2 2.7 2.8 3.4 2.7 3.4 3.5 3.3 2.7 2.5 2.6 2.6 0 1 2 3 4 0 10 20 30 40 50 60 70 80 1940 1945 1950 1955 1960 1965 1970 1975 1980 1985 1990 Сарлагийнсүрэгтэзлэххувь Хайнагийнтоо,мянгантолгой Хайнагийн тоо Сарлагийн сүрэгт эзлэх хувь Эх сурвалж: 1212.mn Хайнагийн тоо, сарлагийн сүрэгт эзлэх хувь, түүвэр оноор САЙН МАЛ ҮРЖҮҮЛЭХИЙН ТУЛД СҮРГЭЭСЭЭ УХААЛАГ СОНГОХЫН УЧИР Аливаа ажил үйлчилгээ тухайн цаг үеийнхээ улс төр, нийгэм-эдийн засгийн тогтолцоо, хөгжлийн бодлоготой ямагт уялдсан, зохицуулалттай байдаг зүй тогтол, шаардлага мал үржүүлэгт нэгэн адил хэрэгждэг билээ. Сүүлийн 80 гаруй жилд гэхэд манай орны мал аж ахуйд үйлдвэрлэл-зохион байгуулалтын гурван том өөрчлөлт явагдсан тухай Г.Дээшин, 2012 бичихдээ мал аж ахуйн үйлдвэрлэлийн системийн нэг чухал бүрэлдэхүүн үйл ажиллагаа буюу мал үржлийн бүтцийн өөрчлөлтийг гурван үе шат болгон үзжээ. Ийнхүү ангилахдаа гол нь манай орны МАА-н салбарын хөгжилд гарсан өөрчлөлтийг зохион байгуулалтын талаас нь түлхүү хандсан хэдий ч энэ зуур МАА-н үйлдвэрлэлийн тогтолцоонд явагдсан өөрчлөлт, хувьслыг давхар харах боломж гарч байгаа юм. Уг ангиллыг сарлагийн аж ахуйн хөгжил, шилэн үржүүлэгтэй холбон тодруулбал: Нэгдүгээр үе шат: 1960-аад оны эх хүртлэх хугацааг хамрах энэ үед мал үржлийн үйлчилгээ үүсэн байгуулагдаж бүтцийн үндсэн хүрээ бий болсон. Энэ үе шатанд мал үржлийн ба эрүүл мэндийн үйлчилгээ МАА-н үйлдвэрлэлийн системийн анхан шатны нэгж болох малчдад хүрэх талаар хязгаарлагдмал, хүчин чадал боломж нь ч төдийлэн сайнгүй, энэ үйлчилгээг авах сонирхол, чадамж тааруу байжээ. Гэвч мал үржүүлэгт “ардын” хэмээн нэрлэгдэх болсон сонголт, үржүүлгийн арга дангаар ноёрхож, чухамдаа энэ үед сарлаг сонгон үржүүлэх уламжлалт арга жинхэнэ утгаараа, сонгодог хэлбэрээр хэрэгжиж байсан гэж үзэх үндэстэй юм. Сарлагийг сүрэг дотроо үржүүлэхэд тулгуурласан сонгон үржүүлэг явагдаж байв. Зарим эх сурвалжид бичсэнээр их төлөв бух сонгоход анхаардаг, сайн эцэг мал сүргийн чанарыг алдалгүй барихад хамгийн нөлөөтэй гэдгийг таньж мэдсэн, энэ зарчмыг баримталж байжээ. Нийт сүрэгт эзлэх хувь Сарлаг үнээний тоо, мянган толгой Хайнагийн тоо, мянган толгой Сарлагийн сүрэгт эзлэх хувь Хайнагийн тоо 73.6 67.7 62.4 58 69.2 73.5 69.1 65 50.7 63.4 70.2 2.7 2.8 3.4 2.7 3.4 3.5 3.3 2.7 2.5 2.6 2.6 0 1 2 3 4 0 10 20 30 40 50 60 70 80 1940 1945 1950 1955 1960 1965 1970 1975 1980 1985 1990 Сарлагийнсүрэгтэзлэххувь Хайнагийнтоо,мянгантолгой Хайнагийн тоо Сарлагийн сүрэгт эзлэх хувь
  • 50.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН98 99 Хоёрдугаар үе шат: мал үржлийн үйлчилгээ бүрэлдэн төлөвшиж, МАА-н үйлдвэрлэлд тэргүүний гэгдэх технологийг туршилтын болон үйлдвэрлэлийн зорилгоор өрх болон нэгдэл, сангийн аж ахуйд нэвтрүүлж, ингэснээрээ үйлдвэрлэлийн нэгж, салбарт хүрч чадаж байсан өрнүүн хөгжлийнх үе юм. Энэ үе шат нь нэгдүгээр үе шатын төгсгөл буюу 1960-аад оны эхнээс 1990 оны эх хүртэл үргэлжилсэн юм. Мал аж ахуйг ашиг шимийн чиглэл, байгаль-газарзүйн нөхцөл болон нутаг дэвсгэрийн зарчмаар төрөлжүүлэх, дагнах зэрэг шинэ цагийн ойлголтоор менежмент гэгчийг эдийн засаг-нийгмийн хөгжлийн төлөвлөлт, эрэлт-хэрэглээ-нийлүүлэлтийн бие даасан тогтолцооны хүрээнд явуулж байв. Зохистой нутаг бэлчээрийг дагуулан байршуулж цэврээр сүрэглэн үржүүлж байсан учраас сарлагийн сүргийн бүтэц, ашиг шимт чанар өмнөх үеийнхээс хөндөгдөөгүй, гэхдээ дотоодын хэрэгцээ, гадаад худалдааны шугамаар хүлээсэн мал аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ хэрэгжүүлэх үүднээс сарлагийг саалинд түлхүү ашиглаж ирсэн онцлогтой билээ. Гэвч сарлагийн үржлийн бодлого нэг мөр болж цэгцрээгүй, өөрөөр хэлбэл ашиг шимийн ямар чиглэлээр сарлагийг үржүүлэх асуудлыг мал үржүүлгийн ухааны талаас нь бус эдийн засгийн өгөөжтэй байдлыг нь харж хандсан тал бий. Улс орны хөгжлийн энэ үе шатад манай орны сарлагийн тоо түүхэнд байгаагүй түвшинд, тухайлбал 1980 онд 880 гаруй мянгад хүрчээ. Сарлагийг сонгон үржүүлэхэд шинжлэх ухааны арга нэвтэрч хэд хэдэн чухал арга хэмжээ авсан нь энэ үе шатны онцлог мөн. Сарлагийг ангилах, ашиг шимээр шилэх, үржлийн суурь зохион байгуулах ажлыг сарлагтай сум болгонд зохион байгуулж, гойд ашиг шимтэй мал шалгаруулдаг зэрэг шилж үржүүлэхийн зэрэгцээ үржлийн ажлын үр дүнг дүгнэх, олон нийтэд таниулах арга хэмжээ авдаг байв. Архангай аймгийн Тариат суманд Тэрхийн бор сарлагийн улсын үржлийн станц байгуулсан явдал сарлагийг үржил-ашиг шимт чанараар нь шинжлэх ухааны аргаар сонгон үржүүлэх ажил бодитой хэрэгжиж байсныг харуулна. Түүнчлэн мөн аймгийн Их тамир сум дахь Өндөр уулын бүсийн салбарын үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний ажлын нэлээд хэсгийг сарлагийн чиглэлээр төрөлжүүлэн явуулж, сарлаг үнээг саамаар шилэх, алман хайнаг гаргах, зэрлэг сарлагаар нутгийн сарлагийг сайжруулах, сарлагийн бухны үр гүн хөлдөөж хадгалах, сарлаг үнээнд хөврөл шилжүүлэн суулгах ажлыг судалгаа- туршилтын чиглэлээр эрчимтэй явуулж байсан билээ. Хамгийн чухал нь энэ бүх ажил, арга хэмжээ сарлагийн арчилгаа-маллагаа, идэшлэн бэлчээрлэлт, ашиг шим авч ашиглах уламжлалт арга, нөхцөлд явагдаж байснаараа онцлог гэж хэлж болно. Өвөрхангай аймгийн Уянга, Тарагт сумдад сарлагийг төлөрхөг чанараар нь шилэх туршилтын ажил явуулж ихэр сарлагийн бичил сүрэг бий болгосон билээ. Энд дурдсан шинжлэх ухааны арга, ажилбар тодорхой газар, цөөн тооны мал дээр явагдсан учраас монгол сарлагийн популяцийн удамзүйн тогтолцоо, сүргийн бүтэц, ардын шилэн сонголтын аргаар бий болж удамшсан чанарыг төдий ихээр хөндөөгүй болохыг тодруулж хэлэх нь зүйтэй. Гуравдугаар үе шат: МАА-д хувийн өмч бүрэн давамгайлж мал аж ахуйн үйлдвэрлэлийн өмнөх тогтолцоо задран үйлчилгээ үндсэндээ зогсонги байдалд орсон, зарим талаар бүрмөсөн устсан цаг үе юм. Улсын ба хоршооллын өмчид ихэнх нь байсан малыг малчин өрх, жижиг аж ахуйд тэнцвэргүй тоогоор хувааж хувьчлан мал аж ахуйд хувийн өмч давамгайлсан өмчлөлийн хэлбэр давамгайлсан нь мал үржлийн ажилд ихээхэн “өөрчлөлт” дагуулсан ажээ. Харамсалтай нь өөрчлөлт нааштай, эерэг бус, анхандаа айл айлын гадаа хэдэн үнээ, тугал харагдах хэмжээнд өмнөх үеийнхээ бүх зохион байгуулалт, ололтыг мал хувьчлалаар устгасан билээ. Сарлаг мэт нөхөн үржихүй нь удаан явагддаг бод малыг ийнхүү тараасан явдал гуравдугаар үе шатны эхлэл, цаашдаа олон сөрөг дагавар дагуулсан үйлдэл болсон юм. Дэлхийн банкнаас явуулсан Монгол улсын мал аж ахуйн салбарын судалгаанд дурдахдаа төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооноос зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн эхнээс мал аж ахуйн үйлдвэрлэлийн болоод мал аж ахуй эрхлэх уламжлалт арга тодорхой хэмжээгээр “сэргэж” эхлэснийг монголчуудын нүүдлийн мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааны шууд үргэлжлэл, жинхэнэ хэлбэр эргэж тогтож буй мэтээр ташаа төсөөлж, тэр нь нэг ёсондоо алдаа болоход хүрснийг тодруун хэлжээ. Мөн чанартаа мал аж ахуй эрхэлж байгаа хэлбэр нь энэ салбарыг эрхлэгчдийн зүгээс дараах хэд хэдэн шинэ нөхцөл, боломжид үзүүлж буй хариу арга хэмжээ хэмээн үзэх нь зүйтэй болохыг зөвлөсөн байна. Үүнд: 1. Өмнөх тогтолцооны нийгмийн дэмжлэгийн дэд бүтэц бүрмөсөн задран сарнисан, 2. Мал хувьд бүрэн шилжсэн, 3. Өмнөх тогтолцооны үеийн стратеги, зохион байгуулалтаар мал маллагаа, аж ахуй эрхлэх боломж бүрэн хаагдсан, 4. Төрөөс үзүүлдэг шууд дэмжлэг зогссон, 5. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид зах зээлийн эдийн засгийн харилцаанд аажмаар шилжих үйл явц эргэлтгүй явагдаж, төгссөн зэрэг болно. Үүнээс үзвэл, мал аж ахуй, түүний дотор сарлагийн аж ахуй нэн өвөрмөц үе шатанд тулж ирээд байгаа юм. Чухамдаа монгол малчдын уламжлалт арга байгалийн нөөцийг хамгийн зохистой аргаар ариглан ашиглах, үүний тулд малын тоо толгой, төрлийг нутаг бэлчээрийнхээ ургамал, ус, хужир, газрын байдалд тохируулахад анхаарч, арга ажиллагаагаа чиглүүлдэг, тэр чинээгээр малаасаа ахиу түүхий эд, бүтээгдэхүүн авч ашиглаж ирснээс биш малаа хэмжээ хязгааргүй өсгөж амьжиргаа залгуулах талаар боддоггүй байсан тухай настайчууд хуучилдаг. Ийнхүү ар, өвөр хормойгоо ээлжлэн тасдан салбайлгасаар бие далдлах юмгүй болохын үлгэрээр мал аж ахуй, түүнтэй нэгэн адил сарлагийн аж ахуй орж, уламжлалт гэж хэлэхийн аргагүй байдалд хүрсэн өнөө цагт малаа хэрхэн сонгож үржүүлэн, сүргийнхээ чанарыг тогтворжуулж байсан уламжлал, уламжлалт аргын талаар зөвлөх, мэдээллээр хангах явдал чухал байна. Сарлагийн маллагаа: уламжлал ба сонгон үржүүлгийн онцлог Мал сүргийн маллагааны онцлог үржлийн ажил, түүний дотор сонгон үржүүлэхэд нэн их хамаатай гэдгийг юуны өмнө тайлж ойлгох нь зүйтэй. Нэгдүгээрт: сарлагийг байран юм уу нэмэгдэл тэжээллэгтэй хагас бэлчээрийн аргаар маллахад тохиромжгүй. Угаасаа байгальтай хамгийн ойр байж дассан, тэр чинээгээр бэлчээрлэх, идэшлэх зан араншин, тэжээлийн дуршил ялгаатай. Ашиг шимийн тэжээллэгтэй маллана гэвэл сарлагийн “зэрлэгдүү” араншинг зөөлрүүлэх, тэжээлд дасгах, тэжээх бүх арга ажиллагааг мал бүртэй нэг бүрчлэн хийх шаардлага гарна. Дээр нь дан бэлчээрийн бус маллагааны нөхцлийг өндөр уул, уулархаг газар бүрдүүлэх боломж туйлын хомс, ихэнхдээ нам дор газар сонгоход хүрдэг. Ийм нөхцөлд Хятадын зарим судлаачдын бичсэнээр үнээний үржихүйн идэвх сулардаг, хээл авалт буурдаг, өвчилдөг гээд үржил-ашиг шимт чадварыг бууруулах шалтгаан болно. Хоёрдугаарт: маллагааны, ялангуяа хүйтний улиралд тэжээллэгийн нөхцлийг сайжруулснаар сарлаг үнээний үржихүйн чадвар сайжирдаг болохыг нотолсон туршилт
  • 51.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН100 101 нэлээд бий. Гэхдээ үүнд гарсан зардлыг нөхөх асуудал хүнд. Хүйтний улиралд сарлаг үнээний үржихүйн идэвх ихээхэн сул, дотоод шүүрлийн зохицуулалт ба амьдрахуйн орчны хам нөлөөгөөр бараг зогсонги болсон байх нь бий. Гуравдугаарт: сарлагийн үржихүйн улирлын чанарыг даван туулах, үүний тулд намрын сүүлч, өвөл, мөн хаврын эхээр үнээнд хээл авахуулах, ингэснээр ашиг шим ашиглах болон маллагааны бүх орчил, ажил, арга хэмжээ хуанлийн хэдэн сараар ч хөдөлж болзошгүй юм. Хэрэв ийм байдалд хүрвэл сарлагийн сүрэг маань дассан орчиндоо үржиж, үр төлөө үлдээж ирсэн тэрхүү дасан зохицол, экологийн чадавхийг эвдэхэд хүрэх төдийгүй үржүүлэг, сонгон үржүүлэх арга, ажилбар дагаж өөрчлөгдөх “аюул” нүүрлэх талтай. Тэгвэл сарлагийг сонгон үржүүлэх хэмээх ойлголтыг цэгцтэй, бэлчээрийн мал аж ахуй эрхлэх систем, тодорхой үзэл баримтлалын хүрээнд хэрхэн авч үзэх, уламжлалт арга гэвэл юуг хэлж болох талаар дор өгүүллээ. Нэгдүгээрт: Сарлаг хэмээх үнэт сүргийг үржүүлж ирсэн болон үржүүлж байгаа зорилго, цаашид юуны төлөө үржүүлэх вэ гэдгийг цаг хугацааны гурван үеийг хамруулан тооцсон, энэ дагуу үржлийн ажил, сонгон үржүүлэг хийж байгаа малчин байгаа болов уу. Байж болно, байхыг үгүйсгэхгүй, хамгийн чухал нь нэг суманд тав арав байлаа гээд нөлөө нь бага, бусад малчид сайнаас нь суралцаж, хамтрах, хоршихын ач тусыг ухамсарлахгүй сарлагийнхаа төлөө, өөрсдийн амьдралын чанарын төлөө санаачлага гаргахгүй, ажиллахгүй байгаагаас сарлаг маань сайжирсангүй, ашиг шим нь нэмэгдэж базаасан юмгүй, өгөөж нь мэдрэгдэхгүй явсаар байна. Хоёрдугаарт: Мал төлөөр өсдөг хэмээх уламжлалт сайхан үг, зүйрлэлийг санах ёстой. Үр төл авах явдал сайн мал үржүүлэх, сайн малтай болох тэргүүн зорилт. Нэгэнт мал төлөөр өсөх учраас сайн төл авч гэмээ нь сайн сүргийнхээ чанар, өгөөжийг алдахгүй, харин ч улам батжуулах гол арга. Гуравдугаарт: “Сааль бэлдэхээр саваа бэлд”, “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг ардын үнэнээс үнэн сургаал бий. Малчдын сүрэгт, хотонд нь шилж үржүүлж ирсэн юм уу удам сайтай шилмэл мал заавал байдаг, түүнийгээ сүргээ сайжруулахад ашиглах нь тустай, чухал гэсэн үг. Сайн мал хайж гадагш явахаас өмнө хотондоо байгаа малаа шинжиж, шилж, сонгосныхоо хүчинд монгол сарлаг гэдэг буянт сүргээ малчид маань ардын аргаараа шилж үржүүлж ирсэн, манай орны өнцөг бүрт үржиж өссөөр байгаа билээ. Дөрөвдүгээрт: Сарлагаасаа илүү сүүтэй, махтай малтай болох гэж сүргээ тарамдахыг өвөг дээдэс маань цээрлэж цэрвэж ирснийг мартах хэрэггүй. Сүүний ч гэнэ үү ямар үүлдэр, удамтайг нь мэргэжлийн хүн хараад ялгахааргүй бух авчирч сарлагаа сайжруулах тухай ярьж суугаа сарлагтай айл харамсалтай нь хааяа тааралддаг. Оруулга 2 Сарлагийг сарлагаар, сарлаг сарлагаа сайжруулахаас биш өөр ямар ч үүлдэр сарлагийг тань яагаад ч сайжруулахгүй, сарлаг тань хэзээ ч сайжрахгүй. Энэ бол сарлагийн сүргээ дээдэлж сарлагаа шүтэж ирсэн уламжлал, сонгон үржүүлгийн алтан дүрэм билээ. Тавдугаарт: “Сайныг сайнтай нийлүүлэхэд сайн гарна”, “сайнаас сайн гарна”. Өөрөөр хэлбэл, сайн хээлтүүлэгч, сайн хээлтэгчийн төл сайн байх магадлал өндөр, гэтэл хээлтүүлэгч сайн, хээлтэгч тааруу бол сайжирсан гэмээр үр төл гарна, хээлтэгч сайн, хээлтүүлэгч муу бол олигтой төл гарахгүй гэх мал үржүүлгийн дүрэм байдаг. Энэ бол зөвхөн цэврээр нь үржүүлэх ёстой сарлаг, тэмээ гэх мэт малд тун үнэн тусна. Зөвхөн сайныг олж, шилэн сонгож үржүүлэх зарчим сарлагт явуулах үржлийн ажил, сонгон үржүүлгийн бодлого, хөтлөгч байх ёстой юм. Зургаадугаарт: Нэг айлын хотонд байх тооны хувьд бог мал шиг олон биш, харин ч цөөн, хотноосоо хээлтүүлэгч сонгож олон жил солилгүй ашигладаг болсон эдүгээ цагт сүрэгтээ ухамсартай, зорилготой заазлалт явуулдаггүй, сүрэг сэлбэлт муу хийгддэг бол малчдын өөрслийнх нь хэлдэгээр цус ойртох, шинжлэх ухааны тодорхойлолтоор төрлийн үржүүлэг гэх ноцтой аюул тулгарна. Зайлсхийх арга ардын шилэн сонгох аргад бий, “шилж үржүүлэх, ширвэж хэрэглэх” гэдэг холбоо үг үүний нотолгоо. Одоо яаж байна вэ, энэхүү товхимолд тайлбарласныг үзэхийг зөвлөж байна. Долоодугаарт: Сарлаг сонгон үржүүлэгт гарч байгаа нэг том алдаа бол ямар ч тохиромжгүй газар сарлаг аваачдаг явдал. Нэгэнт нутагшихгүй, хавь ойрт нь сарлаг байхгүй учраас нутаг алгасаж тогтмол сэлгэхгүй бол өөрөөрөө дуусах хувь тавилан хүлээж байдаг. Манай өвөг дээдэс ийм охорхон бодолтой байгаагүй, ийм юм хийдэггүй байсан нь мэдээж. Далайн түвшнээс 1000 метр хүрэхтэй үгүй өндөр газар цөөхөн сарлаг авчраад ямар ашиг өгөөж харах билээ, мэдээж үгүй. САРЛАГИЙН АЖ АХУЙД ЯВУУЛАХ ҮРЖЛИЙН АЖИЛ: УЛАМЖЛАЛТ ХАНДЛАГА, АРГА Сарлагийг цэврээр үржүүлэх нь уг зүйлийн генетикийн нөөцийг ашиглах, хамгаалах, хөгжүүлэх үндсэн, өөр ямар нэгэн орлуулга, хувилбаргүй арга яах аргагүй мөн. Сарлагийг тухайн нутагт нь сүрэг дотор нь үржүүлж ирсэн явдал жижиг популяцийг үржүүлэх практикт тулгуурласан аргыг монгол малчид бий болгосон, түүнийгээ ухаалаг эзэмшсэн, үе дамжуулж ирсний нотолгоо гэж үзэх ёстой. Сарлагийн тоо цөөрсөн 1990- 2005 оны засвар үеийг уламжлал алдагдсан, эсвэл алдсан гэхээс илүү, сарлаг ямар өндөр өгөөжтэй мал болохыг хаа хаанаа төдийлэн ойлгоогүй, ер нь ойлгуулчихмаар мэргэжлийн үйлчилгээ байгаагүй, малчид ч хичээгээгүйн шууд сөрөг үр дагавар. Сарлагаасаа салбал яах билээ, юу болох болох гэдгээ сарлагтай малчид ер ухаараагүй, зах зээлд замбараагүй борлуулж, жинхэнэ уламжлалаар дамжиж ирсэн, төлөвлөгөөт эдийн засгийн үед зохицуулдаг байсан сүргийн зохистой бүтэц алдагдсан нь уламжлалт болон зохицуулалт арга ажиллагаа сарлагийн аж ахуйд ямар их үнэ цэнэтэйг нотолж байгаа хэрэг юм. Ардын уламжлалт аргаар сарлагийг үржүүлэхэд заавал дэвшил өөрчлөлт гарах, гаргахын төлөө хүчээ тавьж ажиллаж ирснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Өнөөгийнх шиг шинжлэх ухаан хөгжөөгүй, шинжлэх ухаан хэрэглээ болох хүртэл хол, мэргэжилтэн, зөвлөх хэлэх шинжээч гэх хүнгүй байх цагт малчид маань сарлагаа үржүүлж, өсгөж, түүнийхээ үр шимийг хүртэж ирсэн цаг саяхан, тоолбол 100 хүрэхгүй жилийн өмнөх байдал билээ. Манай малчдын сонгон үржүүлгийн арга ухаан малаа үржүүлэхэд гарах дараах ашигтай өөрчлөлт, шинж тэмдгийн илрэлд тулгуурласан, үр дүнг үнэлдэг, баримжаалдаг байсан болов уу. Үүнд:
  • 52.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН102 103 1. Малдаа сонголт хийхдээ хамгийн сайн удамшдаг шинжийг харж шилдэг 2. Малыг орчин цагийн мал үржүүлгийн шинжлэх ухааны үндсэн арга болох ижилсүүлэх ба ялгаатай тохируулан сонголтыг чадамгай ашиглаж байжээ 3. Ижил болоод өөр удам гарвал бүхий малаас төл авах, үржилд ашиглах аргыг чадварлаг эзэмшсэн 4. Сүрэгт гарч буй гадаад шинж, сонгон үржүүлж байгаа шинж хэрхэн өөрчлөгдөж байгааг тоймлох аргатай 5. Сонгон үржүүлснийхээ үр дүнг ганц нэг мал дээр бус, сүргийн хэмжээнд үнэлдэг 6. Цаашид сонголт, шилэлт явуулахаа урьдаас тооцдог зэрэг болно. Сарлагийн сонгон үржүүлэг: онол-практикийн онцлог асуудлууд Нэгэнт өөр үүлдрээр сайжруулах, үржүүлгийн шинэ технологи (зохиомол хээлтүүлэг, хөврөл шилжүүлэн суулгах)-ийг өргөн хүрээтэй нэвтрүүлэх боломж хомс тул сарлагийг цэврээр үржүүлэхээс өөр зохистой арга байхгүй тухай янз бүрийн үндэслэл, сэдлээр хэдэнтээ дурдсан билээ. Үржүүлгийн аргын тухай ярих нэг хэрэг, харин энэ аргыг үр өгөөжтэй хэрэглэх, үр ашигтай аргыг эрэлхийлэх, эзэмшин ашиглах тухай, тодруулбал зөв зохион байгуулалтын тухай зайлшгүй бодолцох ёстой. Оруулга 3 Уламжлалт хамтын хэлбэр мал үржүүлэгт зайлшгүй шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч, үүнд тулгуурласан үржүүлгийн арга хэлбэрийг хөгжүүлэх шинэ үзэл баримтлал сарлаг үржүүлэгчдийн дундаас гарах болсон тухай сарлагтай орны эх сурвалжууд мэдээлж байна. Малын үүлдэр, үржлийн сүргийг сонгон үржүүлэх, хамгаалах, сарлагт нэн шаардлагатай байгалийн нөөцийн зохицуулалттай, хамгаалах (нөхөн сэргээхэд малчдын албан бус бүлэг, нэгж) байгууллага онцгой чухал гэдгийг сарлагийн аж ахуй эрхлэгчид ойлгох, тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Бухаа сольж тавих тухай сонирхолтой мэдээллийг дор орууллаа. Малчдын яриагаар цус ойртохоос сэргийлэх зорилгоор хээлтүүлэгч солихоос цааш ямар нэг хэтийн зорилго бараг байдаггүй ажээ. Оруулга 4 Уламжлалт хамтын хэлбэрийг органик буюу ногоон үйлдвэрлэл эрхлэхэд сарлагаар дамжуулан хэрхэн зохион байгуулах, түүний дотор хээлтүүлэгч сольж тавихад бидэнд туслах хэлээд өгөх мэргэжилтэн тэр бүр олдохгүй үед бид бусдаасаа асуудаг, сурагладаг, тэдний хэлсэн үг, зөвлөгөө ямагт зөв байдаг. Уламжлалт мэдлэг ухаанаа зөв ашиглах, суралцах, шинжлэх ухаантай хоршиход алдах юм байхгүй. Цэврээр үржүүлнэ гэдэг мал, малын бүтээгдэхүүн цэвэр байх нөхцлийг хангах хамгийн дөт зам гэдгийг сарлаг бүхий орнуудын туршлага харуулж байна. Оруулга 5 Гималайн нуруунд 4000 метрээс өндөр газар сарлагаар амьдарна гэдэг үнэндээ хэцүү.Гэхдээсарлагсонгонүржүүлжирсэнүеүеийнарвинтуршлага,хуримтлуулсан мэдлэгтээ түшиглэн орчин цагийн эрэлт болсон үйлдвэрлэл эрхлэхэд малаа цэврээр нь үржүүлдэг сарлагчид бидэнд өргөн боломж бий. Үнээний ферм гэж олон үнээ, тугал, бух нэг дор байдаг, том барилга, техник, хүн, дуу шуугиан болсон газар байх. Үүнийг элдэв бодис, боловсруулсан тэжээл ашиглалгүй органик үйлдвэр болгон ажиллуулахад бараг бүтэхгүй юм шиг ойлгогддог. Бид харин малаа эрүүл байлгаад уулынхаа өвс ногоогоор тэжээгээд бүтээгдэхүүний нь авч хэрэглэх, борлуулахад ажил огт орохгүй. Үүнийг сарлаг цэврээр үржүүлэх, шилэн сонгохын давуу тал гэж би үнэмшсэн шүү. Балбын фермерийн өгсөн ярилцлага Ганц нэгээрээ, жалгын үзэл гаргах, зожигрох нь сарлагийг цэврээр үржүүлэх, нэн ялангуяа сүргийнхээ үржил-ашиг шимт чанарыг бататган хадгалахад тустай хандлага огт биш. Хамтрах нь чухал гэдгийг зөвхөн манай малчдын төдийгүй сарлагтай, өндөр уулын амьдралтай улс орны малчдын ажиллагаа, туршлага нотолж байна. Оруулга 6 Балба, Бутан зэрэг уулархаг орнуудын малчид сарлаг цөөнтэй, таруу нутагладаг нь хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, уламжлалт харилцааг бэхжүүлэх, хоёрдугаарт, үржлийн мал (хээлтүүлэгч, хээлтэгч) солилцох боломж юм. Үржлийн мал солилцоход мөнгөн орлого багатай нөхцөлд бүтээгдэхүүнээр буюу солилцооны журмаар төлбөр үйлддэг хэлбэр сүүлийн үед өргөжих хандлагатай болсон нь үржлийн мал солилцох боломжийг өргөжүүлж, уламжлалд суурилсан харилцаа тэлж байгааг харуулж байна. Сарлаг онгон үржүүлэх монгол арга гэдгийг хэрхэн ойлгож, хэрхэн тайлах вэ гэвэл сонгон үржүүлгийн зорилго үржил-ашиг шимт чанар нь батажсан, үр төлдөө баттай удамшуулж дамжуулдаг чадвартай мал бий болгоход чиглэдэг. Энэ үйл ажиллагааг сонгон үржүүлгийн уламжлалт аргатай холбон хоёр агуулгаар тодорхойлж болно. Үүнд: ⌘ Хүсэмжит чанар бүхий мал бий болгох зорилгоор хүний зүгээс тодорхой аргачлал, төлөвлөгөөний дагуу явуулсан үйл ажиллагаа буюу зорилтот шилэн сонголт. Үүнийг их төлөв үүлдэр гаргах, үүлдэр хооорондын эрлийзжүүлэг явуулахад ашигладаг. ⌘ Цэврээр үржүүлгээс өөр аргаар үржүүлэх боломжгүй сүрэгт явуулах шилэн сонголтын арга. Ховор, ховордсон үүлдэр, эсвэл сарлаг мэт тухайн төрлийн бусад зүйлтэй эрлийзжүүлэх, нийлүүлэх боломжгүй мал дээр энэ хэлбэрийг ашиглана. Сарлагийн гадаад байдал, биеийн хийц, биеийн хэсгүүдийн харьцаа, махлаг ба сүүлэг шинж, зан араншин зэрэг гадаад, харж тодорхойлох шинжид ардын сонгон үржүүлэх арга тулгуурладаг. Уламжлалт буюу ардын ухаан гэдэг агуулгаараа сарлаг сонгон үржүүлэх арга малчин зоны олон үеийг дамжин улам баяжин чамбайрч ирсэн учраас сарлаг үржүүлэгч хэн боловч хэрэгтэй цагт санаа сэдэл авч болох дараах өвөрмөц чанарыг агуулсан байдаг. Үүнд:
  • 53.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН104 105 1. Сарлагийг ямар үед аль шинжийг нь барьж шилэх, сонгох, үржүүлэх шийдэл, шийдвэр, арга сонгоход үндэслэл, хөтөч болох баялаг туршлага, цээж мэдээлэл, бичигдээгүй олон эх сурвалж, 2. Хүсэмжит шинж, чадавх бүхий хээлтүүлэгч, хээлтэгч, сүрэг сэлбэх өсвар мал сонгох баримжаа, 3. Үр төлийг бага ба өсвөр насанд нь шинжих арга, 4. Шилэн үржүүлэх ажил зөв эхлэл, замаа олсон нөхцөлд сонгон үржүүлэх аргаа солих, өөрчлөх гэхгүйгээр үргэлжүүлэх боломжтой. Сарлаг сонгон үржүүлэх монгол ухаан: Тайлал ба тодруулга Малыг сонгон үржүүлэх ардын болоод шинжлэх ухааны аргын эцсийн зорилго малын тоог нэмэгдүүлэх эсэх шаардлагаас гадна хамгийн гол нь шилж үржүүлэх, шилэлт/сонгон үржүүлэг явуулж буй шинж тэмдэг, ашигтай шинж үр төлд дамжиж баттай удамшдаг байх нь чухал. Бусад мал, жишээ нь, үхрийг махны, сүүний, хосолмол, хонь гэхэд ноосоор, махан ашиг шимээр гэх мэтээр олон чиглэлээр үржүүлдэг, ийм боломж өргөн байдаг бол сарлагийг бэлчээрийн маллагааны нөхцөлд дагнасан чиглэлээр үржүүлэхээс өөр сонголт байхгүй сүрэг юм. Монгол малчид сарлагийг хэд хэдэн ашиг шимийн тодорхой чиглэлээр үржүүлсэн гэх нотолгоо одоо хэр байхгүй, ямар нэг мэдээлэл олдохгүй байгаа болно. Ер нь малыг үржилд үндсэн ба дагалдах шинжээр сонгодог зарчимтай. Сарлагийн тухайд зүс, эвэртэй/мухар, цусны бүлэг зэрэг гадаад орчноос төдийлэн хамаардаггүй чанарын буюу дагалдагч буюу хоёрдогч шинжээр шилэлт явуулахыг малчид төдийлэн эрхэмлэгдэггүй, угаасаа зүс гэхэд өдий төдий олон янз байгаа болохоор жигдрэх, сүргээ зүс нийлүүлнэ гэвэл мөддөө бүтэхгүй ажил гэж үздэг. “Өсөх малын зүс нэг” гэдэг үг бий ч зүс үр төлд удамшдаг боловч эргэж сарнихдаа мөн амар. Сарлаг сонгон үржүүлэх монгол малчны ухааныг юун дээр зангидаж, хэрхэн тодорхойлох вэ гэвэл мал шинжих, шигших арга, үнэлэмж, төсөөллийг сарлагийн онцлогтой холбох ёстой. Өмнө хэлсэнчлэн, сарлагийг сүрэг дотор нь цэврээр үржүүлэхээс өөр үржлийн ажлын арга гэж байхгүй билээ. Ингэхлээр сарлагийн сүргээ цаг үеийн сайнд ч гэсэн, хатуу хэцүү цагт ч гэсэн хадгалж, хамгаалж ирсэн малчдын ухаан чухамдаа сарлагийг цэврээр үржүүлэхийг эрхэмлэсэн үйл ажиллагаа байж таарна. Цэврээр үржүүлнэ гэдгийг сарлагийг сарлагтай нийлүүлэх гэсэн үг гэж хялбарчилж, хүн их оролцох шаардлагагүй мэтээр төсөөлж хэрхэвч үл болно, харин ч малтайгаа харьцаж ухаалгаар гүйцэтгэх үлэмж чимхлүүр ажил гэдгийг умартаж хэрхэвч үл болно. Сарлагийн аж ахуйн технологид зааснаар сарлагийг хоёр чиглэлээр сонгон үржүүлэх ёстой. Үржлийн ажлын үндсэн чиглэл нь сарлагийг мах-сүү-ажлын хосолмол ашиг шимийн чиглэлд хамаарах сүрэгт явуулах аргаар шилж сонгон үржүүлэхэд чиглэнэ. Дурдсан чиглэлээр сарлагийн үржил-ашиг шимт чанар, аж ахуйн ашигтай шинжийг дагуулж үржүүлдэг малчин эзний малч ухаан, арга туршлагын талаар доор өгүүлсэн болно. Нэгдүгээрт: Махны чиглэлээр үржүүлэх. Бэлчээр усны сайныг дагуулж маллан таргалуулж ахиу жинд хүргэх төдийд ойлгох явдал байдаг, энэ бол маллагааны асуудал. Ер нь сарлагийг махны чиглэлээр дагнан үржүүлсэн, үр дүнд хүрсэн гэх мэдээлэл байхгүй, нэг ёсондоо шинэ санаа учраас малчны ухаан гэж ярих зүйл хомс билээ. Ер нь сарлагийг махны чиглэлээр үржүүлнэ гэдэг “эцэг-эх-төл” гэсэн махлаг шинжийг хадгалсан гурван сүрэг малтай ажиллана гэсэн үг. Махлаг шинж илэрсэн бол малчны нүдэндсарлагньбиебөөрөнхийдүүлагс,бахим,толгойньихтомбиш,хүзүүбогиновтор, махлаг зузаан, сэрвээ өндөр, их биеийн дунд хэсэг тавиу, ууц нуруу, хондлой булчин сайтай, тэгш, хонго махаар сайн дүүрсэн, хөл бахимдуу богиновтор харагдана, ийм төсөөллөөр шилж байсан гэж болно. Хэрэв махлаг шинж сайн илэрсэн, цаашид махны чиглэлээр үржүүлэх мал сонгоно гэвэл дээрх шинжээр, өөрөөр хэлбэл өсгөлүүн, биерхүүг нь шигшиж авахад хангалттай. Боломж гарвал пүүлж үзэхэд, бух намар 400 кг, бүдүүн үнээ 290 кг, өсвөр бух 250, нэмрийн гунж 225 кг жин татаж байвал үржилд сонгоход хангалттай. Энд хэлсэн жин татах сарлагтай болохыг эрмэлзэхдээ сааль ашиглалтыг одоогийнхоос үндсээрээ ялгаатай, махлаг чанарыг хөгжүүлэхэд чиглүүлж, зохистой аргаар явуулах шаардлага тулгарна. Үүнийг хэлэхийн учир гэвэл сарлаг идсэн тэжээлээ яс, мах булчингийн хөгжилд, мөн сүү үүсэхэд хуваарилж зарцуулдаг, өтгөн сүүгээр тугалаа тэжээж хурдан өсгөх, уул хадтай бэлчээрт эхтэйгээ, сүрэгтэйгээ бэлчээрлэх чадвар суулгах зохицолдлогоо. Үнээг өдөрт нэг удаа саах аргаар тугалаа хагас эхлээр бойжуулах, намрын эхээр саалиас бүрэн чөлөөлж эхлээр маллах, өвөл-хавар нэмэгдэл тэжээлд оруулах зэрэг технологийн ба зохион байгуулалтын арга хэмжээ авах нь сарлагийг тугалаас нь махлаг шинжийг хөгжүүлэхэд чиглэлтэй өсгөн бойжуулах арга юм. Сүүлийн үед иймэрхүү байдлаар тугал махлуулах, үнээгээ тугалтай нь оторлох, үнээгээ саалиас чөлөөлөх гэх мэтээр өөрсдийнхөөрөө нэрлэсэн сайн туршлага малчдын дунд гарч байна. Үүнийг дэлгэрүүлбэл, махлаг чанараар сонгосон хээлтүүлэгч, хээлтэгчээс авсан төлийг сайжирсан нөхцөлд бойжуулж биерхэг, бусад сүргээсээ торниун малтай болж, хүрсэн үр дүнгээ алдахгүй явахын төлөө шургуу ажилласан малчин сарлагийг махны чиглэлээр үржүүлэхийн өгөөжийг хүртэж мэргэших болно. Сарлагийг махны чиглэлээр үржүүлэхэд шүдлэнгээс эрт биш, гэхдээ соёолонгоос нас хэтрүүлэлгүй борлуулахаар тооцох нь зүйтэй. Хоёрдугаарт: сарлагийн үнээний сүүлэг шинжийг сайжруулах. Сарлагийг сүүний чиглэлээр үржүүлэх тухай ярьдаг. Сарлагийг махны чиглэлээр үржүүлэх нь бэлчээрийн маллагаа, бэлчээрийн тэжээлийн нөөцөд суурилсан нөхцөлд илүү зохицсон тухай өмнө өгүүлсэн билээ. Сааль ашиглах нь сарлагаас орлого олох бараг үндсэн эх үүсвэр болоод байна. Сарлагийн сүүний гарц бага ч тослог ихтэй байдаг нь зөвхөн сүүгээр төдийгүй тос мэт шимтэй бодисоор тугалаа хангаж богино хугацаанд бойжуулах амьдралын зохицуулалт юм. Сарлаг үнээний саам бага байдаг нь махлаг чанарыг дагуулж үржүүлэх боломжийг харуулахаас гадна амьдрах орчны нэн тааламжгүй хатуу ширүүн нөхцөлд зөвхөн тугалаа тэжээх хэмжээний сүү нийлэгшүүлдэг зохицолдлгоо гэдгийг олон хэвлэлийн олон эх сурвалж нотолж байна. Сүүний чиглэлээр биш, сүргийн дотор сүүлэг шинж сайн илэрсэн үнээ байвал төлийг нь авах чиглэл ойрдоо биш гэхэд алсдаа зөв юм бус уу гэх санаа тарж байна. Сарлагийг сүүний чиглэлээр үржүүлж үр дүнд хүрнэ гэхэд магадлал бага, бүтэл муутай ажлаар оролдохын оронд дараах хоёр зорилгоор ажиллах нь илүү боломжтой, үр дүнд хүрэхийн тухайд хялбар, өгөөжтэй байх талтай. Үүнд:
  • 54.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА САРЛАГ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН106 107 Нэгдүгээрт: сарлагийн үнээний сүүний гарцыг нэмэгдүүлэх шилэлтийг саамын ид үед өдөрт хоёр саахад 2.5 литрээс илүү сүүтэй үнээнд явуулж, саалийн 6-7 сарын хугацаанд саалгах сүүний хэмжээ 450 литрээс багагүй таваарын сүү өгөх шалгуур хангасан үржлийн цөөн тооны шилмэл үнээтэй болж төл авах, үр төлөөс нь улмаар өсвөр бух, сүрэг сэлбэх гунж хангалттай тоогоор бойжуулах, Хоёрдугаарт: зөвхөн сарлаг ч биш, үхрийг махны чиглэлээр үржүүлэхэд хээлийн сүүлийн 3 сараас ажлаа эхлэдэг гэж малчид ярьдаг, шинжлэх ухаан тэгж зөвлөдөг. Хээл хамгийн эрчимтэй томордог цагаас эхийг нь тэжээх, ус, хужраар хангах замаар ургийн хөгжлийг дэмжих, малчдын хэлдэгээр хээлтэй юм хөөрхий, тэжээл ус өгч байх юм шүү гэдэг нь малчдын ухаанаар хээлийн үед ургийн хөгжил хоцрохоос сэргийлэх, дээр үеийн ойлголтоор угтуулан тэжээж тугалсны дараа сүү шим сайтай байж тугал давжаарахаас сэргийлэх арга хэмжээ авах нь аль ч талаараа хамгийн чухал юм. Сүүлийн үед сарлагийн хөөвөр гэж ихээхэн ярих болсныг малчид уламжлалт ажил биш, бяруу боолторго самнаж байхыг үзээгүй гэцгээдэг. Саяхнаас гарч ирсэн энэ ажлыг сарлаг сонгон үржүүлэхэд хэрэглэж байгаагүй учраас ултай сайн судлах, ялангуяа цайвар хөөвөртэй болгох чиглэлээр шилэлт явуулахад амьдрах чадвараас авахуулаад махлаг ба сүүлэг шинжид сөргөөр нөлөөлөх эсэхийг тогтоох шаардлагатай. Хөөврийг зөвхөн бяруу, шүдлэн насанд авдаг учраас завсрын бүтээгдэхүүний чанартай, жишээ нь хөөврийн өнгөөр буюу сарлагт зүсээр шилэлт явуулах үндсэн шинж гэхэд бэрхтэй. Сарлагийн галбир, бие цогцсын онцлог. Сарлагийг сонгон үржүүлэх ажил саяхных биш, зуун зууны улбаатай, чухамдаа малчид сарлагийг шилэх, шинжихдээ хоёр зүйл дээр анхаардаг байсан нь ажиглагддаг. Чухам ямар шинжийг сонирхож, хайж байгаагаас хамаарах боловч бие галбирийг нь харахаас эхэлдэг нь бусад малтай адил түгээмэл. Тиймээс сарлагийн бие галбирын нийтлэг бөгөөд онцлог шинжийг мэдэх, сонголтдоо ашиглахдаа малчид чадамгай, жинхэнэ сонгон үржүүлэгчид байсан нь мэдээж. Монгол малчдынхаа сонгон үржүүлж бий болгосон сарлагийн онцлогийн талаар энэ эмхтгэлд товчлон орууллаа. Биеийн гадаад хийц. Толгой харьцангуй том, зантгардуу, хошуу урт (гахайных шиг сунасан, сунгуу биш), хамрын толио үхрийнхээс жижиг, хүзүү богино, сэрвээ шовх өндөр, нуруу ууцаараа тэгш, ташаа шувтан богино, чац угаасаа богино, урд хөлийн шилбэ ахардуу, хойт хөл борвиороо сариу, чээжин бие том бөгөөд лагс, чээж гүн, бөгсөн бие хөнгөн болно. Сарлаг чээжин тал руу тонгоруудаа, хойшоогоо шувтруудуу харагддаг нь галбирын согог, хөгжлийн гаж биш, галбирынх нь онцлог юм. Сарлагийн бүх бие үсэн бүрхэвчтэй, хаа, гуя, хэвлийн хэжлүүрээр сахлаг урт савгатай, өтгөн урт сүүлтэй. Сарлагийн галбирын дүрслэл – араг яс Сарлагийн галбирын дүрслэл - амьд сарлаг Үхэртэй жишсэн байдал, сарлагийн араг яс наад талд нь Сарлагийн зүс. Сарлагийн зүс нь түүний ашиг шимт байдал, үржих чадвар, тэсвэртэй байдал зэрэг биологи аж ахуйн шинжид нь шууд болон шууд бус нөлөөтэй байдаг. Тухайлбал 63.6 мянган сарлагийн зүсийг судалснаас үзэхэд 68.5% нь хар, халтар, сартай хар зэрэг зүс зонхилж байжээ. Харин 5.7 хувь нь цайвар бүрт зүстэй сарлаг байсан гэсэн тооноос дүгнэлт хийхэд манай малчид хар халтар зүстэй бух түлхүү сонгодог нь хүйтэн бүс нутагт тэсвэртэй шинж чанартай байх магадлалтай. Түүнчлэн уламжлан сонгож ирсэн зүс байдаг, тухайлбал, Архангай аймагт явуулсан судалгаагаар Тариат сумын малчдын 60 гаруй хувь нь бор, бор халтар зүсийг харж сонгодог нь тогтоогджээ. Зүс нийлүүлэх гэж нэг талыг барьж оролдвол сүрэгт зүс дөхүү боловч чанараар хааш яйш мал “цуглах” муу үр дагавар гарах магадлал бий. Эвэр. Малчид сарлагийг эврийн хэлбэрээр ч юм уу сонгодоггүй, харин сүргээ мухар болгох уу эсэх гэдэг дээр гол сонголт хийгддэг тухай Доёддорж, 2002 бичээд Хангай, Хөвсгөлийн малчид эвэртэй бух тавьдаггүй, харин баруун аймгийнхны бух эвэртэй байх нь элбэг гэжээ. Малчдын туршлагыг хураангуйлсан зарим эх сурвалжаас үзвэл, эвэр ямар ч байгаад бие, сүү саальтай холбоогүй, харин сүрэг дотор эзэнхийрэх, давамгай зан гаргахад л нэмэртэй, харин хээр бол чоно араатнаас биеэ, сүргээ хамгаалахад үнэхээр хэрэгтэй. Өсөлт хөгжилт. Сарлагийн тугал дундажаар 15-16 кг буюу эхийнхээ амьдын жингийн 6 орчим хувьтай тэнцэх жинтэй төрдөг гэдэг. Энэ бол малчдын сонгож тавьсан бух, үнээнээс гарсан тугал хэр тэнхлүүн болохыг шинжих баримжаа. Малчдын сонгож бухтавьсантугалынөсөлтхангалттайбайвал24сартайдаа200кг-аасдээшжиндхүрдэг гэж Шархүү, 2002 бичжээ. Энэ жинтэйдээ чухам малчны сонгосон бүх шинж бүрдсэн эсэх, өөрөөр хэлбэл дан ганц биерхэг байх нь хангалттай гэсэн үг биш, галбир, бие цогцсыг нь нухацтай шинжих шаардлагатай. Лагс бух биеийн хийц хадуун, хөдөлгөөн муутай байдаг гэж малчид ярьдаг нь бие цогцсын хувьд болхи гэсэн ангилалтай утга нэг юм. махлаг шинж сайн илэрсэн бол жин нь 240 кг хүрдэг тухай судлаач тэмдэглээд, малчид бухаа 3 жилд нэг удаа сольдог, тэдний 74.2 хувь нь нутаг залгаа бус газраас бух авах сонирхолтой болохыг дурджээ.
  • 55.
    ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ АРГА, УХААН Монгол улсын эдийн засгийн тулгуур суурь болсон мал аж ахуй дотор хонины аж ахуй нь нийгэм, эдийн засаг, аж ахуйн ач холбогдлоороо тэргүүлэх салбар юм. Хонины аж ахуйгаас хүнсний гол бүтээгдэхүүн болох мах, өөх, сүү, цагаан идээ, стратегийн ач холбогдол бүхий боловсруулах үйлдвэр (хивс, ээрмэл, сүлжмэл, эсгий, эсгий гутал, нэхий, нэхий эдлэл гэх мэт)-ийн түүхий эд болох ноос, арьс, хурганы арьс, яс, өлөн болон бусад хэрэглээний зориулалтаар өтөг бууц, хөрзөнг ашигладаг. Хонины нийт бүтээгдэхүүний дотор мах нэгдүгээр, ноос хоёрдугаар байр эзэлдэг. Монгол хонины сүү тослог ихтэй цай сүлэх, амтат идээ бэлтгэхэд хамгийн сайн гэж үнэлэгддэг. Бэлчээрийн монгол хонины мах эм болдог, монголчуудын хүнсний гол хэрэглээ юм. Хоньтой бол хотойхгүй гэдэг. Хонин сүрэг дангаараа монгол хүний өдөр тутмын хэрэгцээг хангах буянтай, гайхамшигт мал юм. Нийт малын дотор хонин сүрэг тооны хувьд зонхилдог. ХОНИЙГ ШИНЖИН ТАНИХ, СОНГОН ҮРЖҮҮЛЭХ Им, зүс, нас шүд, онцгой содон шинж тэмдэг, зан араншин мэт олон тэмдэг, шинжээр хонийг ялгаж, таньж ирсэн уламжлал арвин билээ. Им. Малчид эрт дээр үеэс малаа ялгаж таних, бусдын малаас ялгахын тулд хувийн имээр имнэдэг уламжлал хадгалагдсаар ирсэн болно. Мал булаацалдсан маргаан, арилжаа наймааны будлиан, хулгайн хэргийг малын тамганаас гадна малд тусгайлан хийсэн тэмдэг цар бүхий ээмэг чихэнд нь зүүх, бод малын уруулын дотор тал, бог малын чих, хонины сүүлний дотор талд шивж дугаарлах нь хуулийн чухал нотлох баримт болдог байлаа. Малд им тэмдгийг чихний аль нэг хэсэг дээр тавьдаг. сүйх, тайрмал, товчин, ухам, хагалбар, цуулбар, гол цуулбар, шүдтэй таймал, холбоо хагалбар, цөгрөг, цэцэг, ганзага ухамтай цуулбар, цоорхой, дөрвөлжин цоорхой, зүрх ганзага, зүйтэй ганзага, урдаасаа догол, оньтой догол, шоргоолжин, ташуу, тайрмал, эгшиг гэх мэт олон загвар, хэлбэрийн имээс айл бүр нэгийг нь хэрэглэдэг байжээ. Зүс, эвэр. Монгол хонины их биеийн хундан, цагаан, хар, бор, хөх, улаан, алаг зүс зонхилохын дээр хар, бор, хөх толгой ба түрүүтэй хар, бор, шар, хөх, нүдэн бас хар, бор, улаан, хөх тохомтой болон хөл дээрээ янз бүрийн содон тэмдэгтэй маш олон төрлийн зүс, содон тэмдэг тохиолддог. Хонинд эдгээр зүснээс гадна хар, бор, алаг болон тохомтой зэрэг олон ялгаа бий. Мөн хар, бор, хөх толгойтой хонь, эсвэл хар, бор, шар нүдэн гэж хонийг толгой хөл, нүүр, нүдний өнгө зэргийг харгалзан үзэж зүсэлдэг. Мөн хонины ашиг шимийн чиглэлээс хамаарч зүс өөр өөр байна. Хонийг зүслэхэд эврийн хэлбэрт их ач холбогдол өгнө. Хонины эвэр угалзан, даргай, дугуй, матигар, мэхээр, унжсан хэлбэртэй байдаг.
  • 56.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН110 111 Нас. Хонины насыг тодорхойлохдоо шүдний ургалт, солигдолт, элэгдэлт зэргийг харгалзан үзнэ. Шүдний томъёо : 32 = ү.ш 0/8 соёо 0/0 с.а 6/6 а.а 6/6 Хурга эхээс шүдгүй төрдөг, нялхын араа, үүдэн шүд ургàсан үед хурга 20 шүдтэй болно. Жил хагасын дараа нялхын голын хос үүдэн шүд солигдож 3-р байнгын араа цухуйх ба 2 настайд голын хажуугийн шүд, нялхын араа солигдоно. Хязаалан насанд хүрэхийн үест захын шүд, соёолонд захын үүдэн тус тус солигдоно. Нас гүйцсэн буюу 5-6 наснаас үүдэн шүд дээрээсээ элэгдэж, 7-8 настайд үед голын хоёроосоо эхлэн унана. Галбир. Хонины биеийн гаднаас харагдах хэлбэр буюу галбирыг зөв үнэлэхийн тулд биеийн хэсгүүд, тэдгээрийн хоорондын харьцааг сайн мэдэх шаардлагатай. Монгол үүлдрийн хоёр хонийг харахад хоорондоо адилхан мэт боловч биеийн хэсгийг сайтар анзааран ажиглавал ялгаа их бий. Чухам энэ бол мал сонгодог, шигшиж үржүүлдэг аргын гол цөм мөн. Хонины биеийн хэсэг болох толгой, хүзүү, цээж, сэрвээ, нуруу, ууц, хондлой, сүүл, хэвлий, дэлэн хөх, арьс, үржлийн эрхтэн, хөл, мөч, ноосон бүрхүүл, тарга хүч, шүдний ургалт зэргийг хамруулдаг. Амьтны биеийн хэсэг бүр тус тусдаа тодорхой үүрэг гүйцэтгэх учир биеийн дотоод хийцийг дам илэрхийлнэ. Иймд биеийн хэсэг тус бүрийн хөгжил хэр байгааг тоймлох чадвартай байснаараа малчид маань хонин сүргээ сонгон үржүүлж, сайжруулах аргыг бүтээсэн түүхтэй юм. Хонийг шилэн сонгох Сүргийн дотор шилэлт сонголтыг явуулж, сайныг шигшин авах, мууг хасах, ашиг шимийн чанарыг бататгах, сайжруулах хонийг гарал үүсэл, бие цогцос ашиг шимт чанар болон төлийн чанараар нь шилэн сонгож үржилд үлдээнэ. Гарал үүслээр нь шилэн сонгох. Энэ нь шилэлт сонголт хийгдэж байгаа эцэг, эх малыг үржлийн тэмдэглэгээг үндэслэн тэдгээрийн эцэг, эх ба өвөг удмын ашиг шимт чанар болон үржлийн чанарыг тогтоох арга мөн. Үржлийн малын төлийг тогтмол тоолж, имнэж, ээмэглэн бүртгэж байна. Ашиг шимт чанараар сонгох. Малын гарал үүслийн тухай мэдээ бүртгэлээс гадна эрүүл мэнд, бие цогцос, ашиг шимээр нь шилэлт явуулна. Үүнд хонины биерхэг байдал, ноосны хэмжээ, чанар, махлаг шинж, үржил ба сүүлэг чанар, сүүлний хэлбэр, хэмжээг харгалзана. Төлийн чанараар шилэн сонгох. Эцэг, эх малыг тэдгээрээс авч байгаа үр төлийн чанараар нь үнэлэхийг төлийн чанараар нь шилэн сонгох гэнэ. Хуцыг үр төлийн чанараар нь үнэлэх явдлыг голлон анхаардаг байна. Үржилд ашигласан хуцны үр төл нь чанар муутай бол түүнийг ашиглахгүйгээр үржлээс хасна. Эцэг мал сүргийн талтай тэнцэнэ гэдэг өвөг дээдсийн сураалийг хэрэгжүүлэхийн тулд сайн чанарын эцэг малыг сонгон авахдаа дараах шинж тэмгүүдийг хагалзан үздэг. Үржлийн хуц сонгох Биеийн галбир хийцээр сонгож авах. Монгол үүлдрийн хуцны толгой хүнд, зантгар биш байвал сайн. Тэрчлэн монхордуу хамартай, уртавтар бүдүүн шаамал, эсхүл хэтэрхий урт хавтгай хүзүүтэй, хотгор буюу бөгтөр нуруутай хуц тохиромжгүй. Хуцны цээж хэнхдэг нь өргөн бөгөөд гүнзгий, хавирга матааслаг чацрахаг байх тутам тэсвэр сайтай, алс холын замыг туулж чадах тэнхэлтэй гэж үздэг. Мөн хуцны дал, сэрвээ, нуруу, хондлой өргөн бөгөөд урт, тэгш, гэдсээр тавиу байх нь сайн болно. Өргөн нуруутай хуцны удмын хонины махны унац илүү байдаг. Ноосны чанараар сонгох. Аль сайн чанарын ноостой нутгийн үүлдрээс сонгож хуц тавих хэрэгтэй. Урт, өтгөн бөгөөд илбэхэд зөөлөн мяндсархаг ноостой хонийг урьдчилан анхаарна. Хуцны ноос нь нарийн ширхэгтэй, зөөлөн бөгөөд тугаас тогтсон, дунд зэргийн урт, хялгас үс бага, cop, ноолуурын урт ойролцоо байвал зохино. Ялангуяа бүдүүвтэр ноост хонь үржүүлэх бол хялгас хир зэрэг байгааг онцлон анхаарч аль хялгас үс багатай эсхүл бараг байхгүй тийм ноостой хуц олж сонгож тавихыг хичээвэл зохино. Бүдүүн ноостой хонь үржүүлдэг бол ноосонд хялгас үс их, бага байхыг харгалзахгүй. Сүүлээр нь сонгох. Монгол хонийг эртнээс өөхөн сүүлт хонь гэж нэрлэж ирсэн бөгөөд гарах ашиг шимийн дотор өөх тосны унац ахиу байдаг байна. Хуцны сүүл өргөн бөгөөд том байвал сүүл сайтайд үзэж үржилд сонгож авна. Үржил угсаагаар сонгох. Сүргийн дотроос үржил сайтай удмын хуцыг сонгон авах нь үржлийн ажлын чухал хэсэг болно. Биеэр том, эрүүл чийрэг, сүргийхээ үндсэн шинжийг бүрэн хадгалсан их ноостой хониноос гарсан товир, биерхүү хургаар эхий нь угсааг харгалзан хуц тавих хэрэгтэй. Үржлийн хуцыг сонгоход гарвал, цусны холбоог онцгойлон анхаардаг уламжлалтай. Үржлийн эрхтний хөгжлийг харгалзах. Дулаан цагт төмсөг нь хойт хоёр хөлийн дунд борви хүртлээ их урт биш унжсан байвал сайн хуц болохын нэг шинж юм. Зүсээр сонгох. Хонины ноосны өнгө бол аж ахуйн нэн чухал холбогдолтой. Цагаан ноосыг ямар ч өнгөөр будаж болно. Харин хар бор, саарал өнгийн ноосыг өөр өнгөөр будаж болдоггүй. Монгол үүлдрийн хонины зүс ихэнхдээ хар толгойтой, их бие нь цагаан байдаг. Иймээс хуцыг сонгож авахдаа бусад шинжээс гадна хар бор толгойтой их бие нь цагаан зүсмийн хургыг шилж авах нь зүйтэй. Хундан хялман хонины нүд өвлийн улиралд өвчлөх нь хялбар, мөн тийм хонь хүчээ тогтоохдоо муу гуриг байдаг. Арьс. Хуцны яс чийрэг бат байх нь арьсны чанартай нягт холбоотой. Чамбай чийрэг хонины арьс бөх сайн боловч төдийлөн зузаан биш бөгөөд гол төлөв өтгөн ноостой байна. Хонины арьсны байдлыг гаднаас барилж үздэг, мөн чихний нь арьсны байдлаар мэднэ. Чих нь гэрэлтсэн нимгэн арьстай буюу зузаан боловч хөвсгөр арьстай хониор хуц тавих хэрэггүй. Хуц бие бялдар ашиг шимээрээ эм хониноос заавал давуу сайн байвал зохино гэж үздэг байна. Дээрх сонголтын олон чиглэл, боломжийг мал дээр хэрхэн хэрэглэдэг байсныг янз бүрийн нас, хүйсний малын шилэн сонголт дээр авч үзвэл тодорхой ойлгогдоно. Үржлийн эм хонь сонгох ⌘ Эрүүл, чийрэг хонийг шилж авах ⌘ Бие томтойг сонгох. Нас гүйцсэн эм хонины жин 50 кг-аас доошгүй, биеийн өндөр 65 см-аас дээш байх. ⌘ Толгой гэдгэр, монхордуу хоншоортой, цээж өргөн, гүн, хавирга матаас сайтай, нуруу өргөн бол махлаг шинжид сайн, ууц шулуун, өргөн, зоо нь урт шулуун, өргөн бол төллөхөд төвөггүй байдаг. ⌘ Хөл тэгш, зөв тавилттай байх. ⌘ Арьс хатуувтар, нягт байвал ноос их өтгөн ургадаг сайн. Туяаран гэрэлтэх нимгэн арьстай хонь хэврэг байдаг. Хэт зузаан арьстайг сонгох хэрэггүй. Арьсны зузаан,
  • 57.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН112 113 нимгэнийг мэдэхийн тулд чихний арьсыг барьж үзэж, туяарсан нимгэн бол тийм хонийг сонгохгүй. ⌘ Ноосны чанараар сонгохдоо ноосны зөөлөн, урт, өтгөн, туг ноосон дахь хялгас их, багыг харгалзах. Сайн чанарын ноостой хонь үржүүлэх бол хялгас багатай ноостойг сонгох, туг ноосондоо ноолуур их, сор богино нарийнийг сонгох. ⌘ Мах-өөхний чиглэлээр үржүүлэх бол ноосны чанарыг анхаарахгүй байж, ноос нь 2, 3-р зэргийнх байж болно. ⌘ Сүүл том, өргөн, зузаан байх, урт нь 20 см байхад тохиромжтой. ⌘ Сүү ихтэй, төлөө бүрэн цатгах чадвартай байх. Тохируулан сонголт. Уг сонголтын үнсэн зарчим нь сайныг сайнтай нийлүүлвэл сайн төл гарна. Сайныг муутай нийлүүлвэл сайжирсан төл гарна гэдэгт үндэслэнэ. Тохируулан сонголтын зорилго нь: а) Аж ахуйд ашигтай, эцэг эхээсээ ашиг шим бусад талаар илүү чанартай малыг гаргаж авах. б) Төлийн удамшлын чанарыг тогтвортой байлгах. Ийм замаар сонголт явуулж эцэг, эх малыг хооронд нь нийлүүлэх замаар тэдгээрийн ашигтай шинж чанарыг үр төлд нь улам бататгахад малчдын үржлийн малын сонгох ухаан, арга чиглэгддэг. Шинж чанараараа эцэг эхээсээ давуутай төл авахын тулд үндсэн сүргээс давуу хээлтэгч, хээлтүүлэгчийг хооронд нь нийлүүлэн үржүүлнэ. Ийм учраас эцэг мал нь бүхий л талаараа эх малаас давуутай байвал гарсан төлын чанар эхээсээ илүү болно. Эцэг эхийн шинжид байгаагүй онцлог шинжтэй төл гарах тохиолдол бий. Үүнийг хувьсал гэж үздэг. Тэр нь ашигтай бол цаашид тогтоон үржүүлж болно. Сонголт нь хоёр хэлбэрээр явагдана. Үүнд: а) Олноор нь сонгох б) Эцэг, эхийг нэг бүрчлэн сонгон нийлүүлэх. Нэг бүрчлэн тохируулан сонгохдоо тэдгээрийн нэг бүрийн хувийн чанарыг харгалзан нийлүүлэгт орох эм хонинд хуцыг оноож хээлтүүлэх аргыг хэрэглэдэг. Энэ аргыг голчлон цөм сүрэгт хэрэглэнэ. Харин эм хонийг олноор нь буюу анги бүлгээр нь тохируулан сонгохдоо нэг анги чанарын суурь буюу хэсэг хонинд тэр ангид нь тохирох хуцыг ноогдуулна. Тохируулан сонголтыг явуулахдаа ашиг шимийн аль нэг талыг сайжруулахаар хэт өрөөсгөл талтай хөөцөлдөж байгаад хонины ашигтай бусад чанарын удам дамжих явдлыг алдагдуулахгүй байхаас сэргийлэх нь чухал. Оноолт. Монголын нөхцөлд эцэг, эхийн тооны оноолтыг авч үзвэл, хуц зудад ихээр хорогдсоноос үржлийн тохироо алдагддаг. Үржлийн нэг хуцанд 25-30 эм хонь ногдох ёстой байхад 2016 онд улсын дунджаар 1 хуцанд 75 эм хонь ногдож байгаа нь зохист хэмжээнээс 2.6 дахин хэтэрсэн нь хуцыг бэлгийн дарамтанд оруулсан үзүүлэлт болж байна. 1966-1968 оны дунджаар нэг хуцанд 39-40 эм хонь ногддог байсан нь үржлийн зохистой тоонд ойролцоо байжээ. Охин хурга ба хуцан хурганы бэлгийн бойжилт бүр 5-6 сартайд заримдаа түүнээс ч эрт гүйцдэг. Гэвч бие жижиг, өсөлт хөгжилт нь гүйцэх яагаад ч үгүй байдгаас 1.5 настай болохоос нь өмнө нийлүүлэгт оруулдаггүй. Хонины хээлтэй явах хугацаа таван cap орчим буюу (144-158 хоног) их төлөв дунджаар 152 хоног үргэлжилнэ. Монгол хонины үржлийн идэвхжилтийн ид үе нь 9 дүгээрсарын15-наас10дугаарсарынсүүлчээртохиодогболохыгмалчидбаримжаалан хээлтүүлэгчээ тавьдаг, өөрийн дотоод бололцоо, цаг агаарын байдал, малаа төллүүлэх бэлтгэл хангалт эргээс шалтгаалан нийлүүлгийн хугацаагаа зохицуулдаг. Хонины төллөх хугацааг аргаль, янгирын орооны үе эхлэх хугацаатай уялдуулдаг уламжлалтай. Нийлүүлэг 30-45 хоног үргэлжлэх бөгөөд богино хугацаанд чанар сайтай явуулбал илүү үр ашигтай болно. Хээлтүүлгийн аргууд Хонины аж ахуйд ердийн буюу бэлчээрийн, гардан, зохиомол гэсэн хээлтүүлгийн 3 үндсэн аргаас малчид дараах хоёр аргыг хэрэглэж иржээ. Ердийн хээлтүүлэг. Манай орны мал аж ахуйд дээр үеэс эхлэн хэрэглэж ирсэн арга юм. Энэ аргыг хэрэглэхэд 100 эм хонинд 2-3 хуц ноогдуулж, хуцыг уяж, сойн, тарга хүчийг хэвийн болгох ажлыг хийдэг. Хээлтүүлгийн үед хуцыг шөнөдөө уяж амраагаад үүрээр тавина. Хээлтүүлэг дуусмагц сүргээс тусгаарлаж арчилгаа маллагааг сайржуулан нэмэгдэл тэжээлд оруулна. Гардан хээлтүүлэг. Гардан хээлтүүлэг нь зохиомол хээлтүүлгийг хэрэглэхээс өмнө хамгийн шилдэг арга нь болж байсан юм. Энэ аргыг хэрэглэхдээ хурган хуц өдөр бүр тавьж ороо илэрсэн хонийг ялган аваад, хуцаа хамт нийлүүлдэг. Гардан хээлтүүлгийн арга нь сүргийн дотор шилэлт сонголт, тохируулан сонголтыг явуулах, үржлийн бүртгэлийг хөтлөх, хургалах хугацааг урьдаас мэдэж, бэлтгэлийг бүрэн хангах бололцоотой. Мөн гардан хээлтүүлэг нь хээл аваагүй эм хонийг илрүүлж тэдгээрийг дахин хээлтүүлэх буюу эсвэл бзржлийн ажиллагаа нь гажсан хуцыг олж илрүүлэн заазлах боломж олгодог тул сувайралтыг багасгана. Хонь төллүүлэх Хонь төллүүлэх хугацаа. Цаг уур, газар нутгийн онцлог байдал, төл хүлээн авах аж ахуйн бэлтгэл бололцоо нөхцөл зэргээс харилцан адилгүй байна. Хонь төллүүлэх хугацаа нь бүтээгдэхүүний эрэлттэй холбоотой. XVIII зуунд дахлай хурганы арьс үнэтэй байх үед малчид хонио 12 дугаар сард төллүүлж 3 дугаар сард урт ноостой, хөнгөн арьс бэлтгэж байсан. Тийм арьсны үнэ унасан үеэс хонийг хавар төллүүлдэн болсон гэдэг. Манай оронд хонийг хавар эрт ногоо угтуулж төллүүлэх эсвэл хавар орой ногооны үеэр гэсэн 2 хугацаанд төллүүлдэг боловч ихэнхдээ эрт төллүүлж байна. Эрт төллүүлэхэд дулаан байр, хүрэлцэхүйц хэмжээний тэжээл, ус шаардагдах боловч эрт гарсан төл нь эрүүл чийрэг, өсөлт сайтай мал болдог байна. Хонийг эрт төллүүлэх ашигтай сайн тал гэвэл: ⌘ Хонь эцэж тураагүй тарган байдаг тул өсөлт торнилт сайтай, эрүүл чийрэг төл гаргадаг. ⌘ Мал тарга хүч сайтай учир жилбэ сайтай, төлөө хялбар цатгахаас гадна сүүний уургийн найрлага бүрэн төгс байдаг. ⌘ Тогтмол жигд сэрүүн ахуй нь төлийн хоол боловсруулах ба амьсгалын эрхтний ажиллагааг идэвхжүүлж бодисын солилцоог эрчимжүүлэн, төлийн өсөж торниход сайнаар нөлөөлнө. ⌘ Эрт гарч бойжсон төл бэлчээрт гарч шинэ ногоо идэж түргэн өсдөг учир амьдын
  • 58.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН114 115 жин ихтэй, ноос нь жигд ургадаг, өтгөн байхын гадна бэлчээр ашиглаж онд сайн ордог. ⌘ Эрт төллөсөн эм хонь эрт ширгэх учраас зун намрын улиралд дээд зэргийн тарга хүч авч чаддаг ба энэ нь дараагийн жилд эрүүл чийрэг төл гаргахын нэг чухал үндэс болдог. Хугацаа оройтуулж төллүүлэхийн давуу тал: ⌘ Мал ногоо идэж тэнхэрч, уураг сүү их байх тул хурга түргэн торнидог. ⌘ Төл хөрөвжингүүт шууд ногоо идэж, тэжээл дутагдахгүй, сэнсрэхгүй, өсөлт сайтай болдог. ⌘ Малыг орой төллүүлэхэд цаг улирлын байдал нэлээд дулаарсан байх тул бэлтгэл бага шаарддаг. Хугацаа оройтуулж төллүүлэхийн сул тал: ⌘ Монгол орны аль ч бүсэд хавар орой (4 ба 5 дугаар сард) агаарын байдал тогтворгүй болж, халуун хүйтний хэлбэлзэл, салхи шуурга ихсэж, газрын хөрсний чийг хөөрч нялх төл ходоод гэдэсний өвчнөөр өвчлөх магадлалтай. ⌘ Хавар орой гарсан төлийн үс ноос гүйцэд ургадаггүй. Өвөл бэлчээр ашиглах, хүйтнийг тэсвэрлэхдээ муу байдаг. Тус орны янз бүрийн бүсэд цаг уур, тэжээлийн нөхцөл харилцан адилгүйгээс шалтгаалан төллөлтийн хугацааг янз бүрээр тогтоох боловч улсын хэмжээгээр хонин сүргийн төллөлтийг 2 дугаар сарын 15-наас 4 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд явуулдаг шинжлэх ухаанаар нотлогдсон технологи ажиллагаа уламжлалт хугацаатай үндсэндээ дүйдэг, малчдын ухаан зөв гэдгийг баталдаг. Хурга хөнгөлөх арга ухаанаас. Монгол малчид эх малаас гарсан бүх төлийн тэн хагас нь эр хүйстэй байдгийг сайн мэднэ. Эр хургаа нэг бүрчлэн үзэж, хуц тавихыг нь үлдээн бусдыг хөнгөлөх нь сүрэгт сайн хээлтүүлэгч сонгож үлдээх, мөн хөнгөлсөн малаар аж ахуйн хэрэгцээг хангах ач холбогдолтой. Ажигч гярхай, хөдөлмөрч, аливаа зүйлд хөнгөн шуурхай, ам ажлын нэгдэлтэй, гаршиж дадсан хүнээр хургаа нохой, могой өдрийг сонгож хөнгөлүүлдэг уламжлалтай. Хурга, ишгийг ногоонд сайн цадсаны дараа, өтний ялаа гарахын өмнө зуны эхэн сарын шинийн гурванд зурхайн номонд биенээс цус гаргахыг цээрлэсэн, эсвэл мал, амьтны сүнс салтаанд оршихоос өөр өдөр (cap бүрийн 14-өөс бусад), ариун цэвэр, ариутгалын дэглэмийг сахиж, хувинд сүүгээр цийдмэлсэн ус хийж, дээр нь даллагын сумыг уртааш нь тавьж, хажууд нь арц, хүжээр сан тавьж хөнгөлдөг. Мал хөнгөлөгч нь тухайн малаа босгоод өднөөс хөнгөн, сумнаас хурдан, цус нь цагтаа хатаж, өвчин нь өдөртөө эдгэр, хурай, хурай, дүр, дүр гэж хурайлж хөнгөлнө. Хуц тавих хургыг авч ирэхэд магнайг нь зөөхий, таргаар мялааж, арцаар ариутган “Үр төл олонтой, үржил шим сайтай, түмэн хонины түрүү, түнтгэр цагаан хуц болоорой” гэж ерөөдөг. Мал хөнгөлсний дараа долоо хоногийн дотор газар ухаж, хөндөхийг цээрлэдэг. Хээлтүүлэгч сонгох. Сайн чанарын хээлтүүлэгч сонгон авахдаа хурга хөнгөлөх үед хэвлийгээр нь дээш харуулан хэвтүүлж байж дараах шинж тэмгүүдийг харгалзан үзэж хуц тавьна. Үүнд: ⌘ Гальбир бие цогцсоороо ямар нэг согог дутагдалгүй, өөрийн сайн чанараа үр төлдөө баттай удамшуулан дамжуулах чадвартай, ашиг шим арвинтай хонины төгийг хуц тавихаар сонгоно. Энэ байдлыг тухайн малчин сайн мэддэг. Гэхдээ дараах байрлалуудад нарийвчилсан үзлэг заавал хийдэг байна. Өвчүүний бүдэрхийн байрлал, хэмжээ. Өвчүүний бүдэрхий нь урагшаа хэтэрхий түрж орсон болон аргашаа татагдсан байж болохгүй. Өргөн нь 3-4 хуруу хэмжээтэй байна. ⌘ Өвчүү, хэвлийн үсний ширхэг сийрэг, атираа багатай, бүдүүн ширхэгтэй бага ззэрэг өнгөт үс оролцсон байвал бэлчээрийн маллагаанд сайн дасан зохицсон, амьрах чадвар сайтай, махны ашиг шимийн хэвшилтэй төл өгдөг хуц болно. ⌘ Нимгэн цавь, суганы арьсны өнгө барзгар бараан, хэвлийн хэсгийн арьс гэрэлтсэн улаан байж болохгүй. ⌘ Цавиндаа зөв конус хэлбэрийн хоёр хөхтөй хургаар хэрхэвч хуц тавьдаггүй, эм шинжийн гэж үздэг. ⌘ Хуухнаг нь жигд нарийн ширхэгтэй үсээр битүү хучигдсан, зөөлөн, барьж үзэхэд хоёр төмсөг нь буусан, салаалаагүй байна. Зарим малчид ихэр удамтай төл гаргадаг хуцтай болно гэж салаалсан төмсөгтөй хургаар хуц тавьдаг буруу зуршлаас татгалзах хэрэгтэй. Мөн ууц уруугаа татагдсан төмсөгтөй хургаар гажиг гэж үзэн хуц тавьдаггүй. ⌘ Сүүлний дотор талын үсгүй хэсэг нь цэвэрхэн, барзгар бараан өнгөтөй, ямар нэгэн мэнгэ, толбо, нөсөөгүй, богино отготой (зарим нутагт годон гэж хэлдэг) байна. ⌘ Эмгэн хумс нь зөв конус хэлбэртэй, дөрвөн шилбэндээ хос хосоороо байрласан бол сайн, харин тав хэлбэртэй болон хосоороо биш бол үржилд үлдээхээс татгалзана. ⌘ Бараан өнгийн туруутай байна. Мөн судалтай байж болно. Турууны урд үзүүр нь хоорондоо нийлсэн, ардаа жижигхэн гурвалжин хэлбрийн зай үүсгэсэн байна. Хургаа босгож дараах шинж тэмдгүүдийг харна. ⌘ Хамрын гурвалжин зурай нь барзгар бараан өнгөтөй байна. Энэ өнгө нь хувирсан ялангуяа цус гүйсэн юм шиг улаан өнгөтөй байвал хуц тавьж болохгүй. Хэрэв сүрэгт ийм охин төл олон байвал ялгаж сүргээс хасдаг уламжлалтай. ⌘ Нүүрний эргүүлэг нар зөв тойрсон байна. Эсрэгээс татгалзана. ⌘ Нүдний хүүхэн харааг тойрсон хүрээний өнгө хувираагүй шаргал, шар өнгөтөйг сонгоно. Энэ өнгө нь хувирсан байвал сайн таргалуулж байгаад хүнсэнд хэрэглэ. Хэрхэвч үржилд ашиглаж болохгүй. ⌘ Нүдний хүүхэн харааны дотор байгаа өөрийнхөө дүрсийг хар. Биеийн дүрсний чинь гуравны хоёроос дээш болон бүрэн харагдаж байвал хуцаар сонгож авна. Эсрэг бол устгана. ⌘ Хоёр чихний дотор талын үсгүй хэсэг нь барзгар бараан өнгөтөй, гурван судас нь жигд үсээр хучигдсан, дунд зэргийн хэмжээтэй чихтэйг сонгож авна. ⌘ Дагз нь ирмэггүй, нүүрний хэсэг нь гүдгэрдүү монхор хамартай байна. ⌘ Их биеийн ноос нь дагзруугаа түрж ороогүй хойшоогоо шуугдсан хургыг хуц тавихаар сонгоно. ⌘ Хүзүүньдундзэргийнурттай,хэтэрхийнарийханбиш,багалзуураараанарийсаагүй, шаамал биш байна. Хүзүүний ноос нь урт, зогдортой юм шиг харагдсан эр хургыг хуц тавихаар сонгож үлдээнэ. ⌘ Хөлийн гишгэлт нь зөв. Харьцангуй бахим чацархаг байна. Борви болон өвдгийн хэсгээрээ майга биш байна. ⌘ Их бие нь сахлаг жигд өнгийн ноосоор хучигдсан, хар, бор, шар, хөх халзан, хар бор шар, хөх нүдэн, хар, бор хөх толгойтой, гэх мэт зүсээр жигдэрсэн байна.
  • 59.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН116 117 ⌘ Сүүл нь өргөн том дунд зэрэг өргөгдсөн байна. Тахим хүртлээ буюу түүнээс доошоо унжсан болон ууцруугаа хэтэрхий өргөдсөн сүүлтэй хургаар хуц тавьдаггүй. ⌘ Сэрвээ, ууц, нуруу нь тэгш, шулуун, өргөн байна. Хотгор гүдгэр байж болохгүй. ⌘ Ууцан сүүлтэй хонины толгой шилбэ жигд өнгийн бүрхүүл үсээр хучигдсан, их бие нь сахлаг жигд өнгийн ноостой байна. ⌘ Монгол хонины сүүлний отго, годон нь урт биш, тахимдаа хүрээгүй, ууцан сүүлтэй хонь отгогүй бана. ⌘ Хуцны эвэр даргай том биш, дунд зэргийн хэмжээтэй, эм хонь жижиг эвэртэй болон ихэвчлэн эвэргүй байдгийг анхаарна. ⌘ Төлгөн насанд нь үзэхэд их бие нь туг хэлбэрийн үсээр хучигдсан, далны арын ноосыг ярж үзэхэд зунгаг хэвийн хэмжээнд суусан байна. ⌘ Сүврэгцний сүүлчийн хавиргыг тэмтэрч үзэхэд өвчүү болон хэвлий рүүгээ чиглэсэн доод үзүүр нь хойшоо налаагүй байна. Ийм хуц зудад тэсвэртэй төл өгдөг. ⌘ Энэхүү шинж тэмгүүдийг хурга хөнгөлөж хуц тавихдаа харахаа хэрхэвч мартаж болохгүй. ХОНИНЫ ҮҮЛДЭР, ҮРЖЛИЙН ХЭСЭГ, ОМГУУД Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний байдлаар нийт малын 45.9 хувийг хонин сүрэг эзэлж байгаа бөгөөд байгалийн шалгарал, малчид, мэргэжилтнүүдийн уйгагүй шургуу бүтээлч хөдөлмөр, шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлгийн ажлын үр дүнд бий болсон монгол орны янз бүрийн бүс нутагт зохицсон 15 үүлдэр, 3 үүлдрийн хэсэг, 2 үржлийн хэсэг, 3 омгийн буюу нийт 23 үүлдэр, омгийн хонь үржүүлж байна. Улсын хэмжээний нийт хонины хонины 46.6 хувь нь хээлтэгч, 175.8 мянган хээлтүүлэгч нийт 14399.2 мянган хонь нь нөхөн үйлдвэрлэл явуулах үржлийн сүрэг байгаа бөгөөд үндсэн ашиг шимийн хувьд дараах 5 үндсэн чиглэлд хамрагдаж байгаа болно. Үүнд: ⌘ Мах – өөхний чиглэлийн бүдүүн ноост, өөхөн сүүлт хонь (88.0%) ⌘ Мах – өөхний чиглэлийн ууцан сүүлт хонь (3,0%) ⌘ Бүдүүвтэр ноост, өөхөн сүүлт хонь (8.9%) ⌘ Нарийн, нарийвтар ноост хонь (0.052%) ⌘ Хурганы арьсны бүдүүн ноост, өөхөн сүүлт хонь (0.048%) Монгол үүлдрийн хонь Монгон хонь богино өөхөн сүүлт хонины бүлэгт багтдаг. Монгол хонь мах-өөх- бүдүүн ноосны чиглэлтэй. Монгол хонь биеийн хэмжээ, жингээрээ дунд зэргийн үүлдэрт хамаардаг, галбирын дутагдалгүй, толгой хөнгөн, үл мэдэг монхор хамартай, эм хонь их төлөв эвэргүй, хуц ихэнхдээ эвэртэй, сэрвээний өндөр 62-65 см, биеийн ташуу урт 69-71 см, цээж нь сайн хөгжсөн, өргөн, гүн, бүслүүрээрээ 88-91 см. Цээж өргөн, гүн байгаа нь тэсвэр ихтэй, бэлчээрлэх чадвартай, хол билчих, туувар даах чадалтайг илэрхийлдэг. Ийм онцлог чанартай учраас өргөн, гүн, түхгэр цээжтэй хонь сонгох нь чухал болно. Хөл нь цэх шулуун, бат бөх, зөв тавилттай. Энэ бол бас сайн чанар юм. Монгол хонь зоо нуруу өргөн, шулуун хондлой гуя бүдүүн махлаг, амьдын жин, мах өөхний чанар, гарц сайтай. Мах нь шүүсэрхэг, өөх, тос ихтэй, борвио хүртэл унжсан годонтой, өөхөн сүүл нь өргөн, дугариг хэлбэртэй. Байгалийн бэлчээрээр богино хугацаанд сайн таргалдаг. Хаврын амьдын жин намар болоход 30-40 хүртэл хувиар нэмэгддэг. Өвөл хавар дан бэлчээрээр идээшиж бага тэжээл иддэг учир эцэж турж, намрын жингийнхээ 1/3-ийг алддаг. Монгол хонь амьдын жингийнхээ гуравны нэгийг алдаад онд орж чаддаг асар их тэсвэртэй чанартай. Монгол хонь холимог бүдүүн ноостой. Хонины ноосыг хавар хяргаж авдаг, эр хонь, хуцыг намар ахарладаг. Нэг эм хониноос 1.0-1.4 кг, эр хониноос 1.8-1.9 кг, ахар 0.4-0.5 кг ноос гардаг. Хонины ноос ноолуур, завсрын үс, сор, хялгас үснээс бүрдэнэ. Ноосонд хялгас үс 30-50 хувь хүртэл байдаг, амархан хугарч сугарч унадаг, шулуун, атираагүй, будаг авдаггүй. Ноос нь эсгий, цэмбэ, эсгийн бүтээгдэхүүн хийхэд тохиромжтой. Ноосны урт дунджаар 6-7 см. Ноолуур нь хамгийн богино, дараа нь завсрын үс, хялгас орно. Сор үс нь урт дунджаар 15 см. Зарим хонинд 25-30 см хүрдэг. Монгол хонь дотор бие том, жин ихтэй (60 кг-аас дээш) мах, өөх арвин, ноос ихтэй хонь олон байх учир тэдгээрийг сонгон үржүүлж нийт сүргээ жигд сайн болгох боломж байгаа юм. Халзан, хар толгойтой, цагаанаас өөр зүсний хэмжээ их биеийн 10%-иас хэтрээгүй, хар бараан өнгийн эвэр, туруутай, нуруу тэгш, шулуун, махлаг өргөн, хондлой урт, өргөн, гуя хонгоны хэсэг махлаг, дугуй, мухар, махир хэлбэрийн, урт өргөн ойролцоо хэмжээтэй, зузаан өөхөн сүүлтэй, хөл шулуун, үе мөч, хөлийн гишгэлт хэвийн зөв хөгжсөн, хоёр төмсөг нь лийр хэлбэртэй, адил тэнцүүхэн хөгжилтэй, хуухнагын нэг уутанцарт зөв байрласан, дэлэн нь аяга хэлбэртэй, суурь нь өргөсөж хэвлийд сайтар бэхлэгдсэн, хоёр хөхний хэлбэр, хэмжээ тэнцүүхэн зөв байрлалтай, эрүүл чийрэг, галбирын согоггүй хонь байна. Хуц эм хонь Монгол үүлдрийн хонины ашиг шимийн гарц Төрөл Амьдын жин, кг Ноосны гарц, кг хавар намар Нас гүйцсэн хуц 45.0 60.0 1.4 Төлгөн хуц 32.0 45.0 1.1 Эм хонь 35.0 48.0 1.2 Охин төлөг 28.0 36.0 1.0
  • 60.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН118 119 Үзэмчин үүлдэр Мах–өөх,бүдүүн ноосны чиглэлтэй. Хонины их бие цагаан, хүрэн, бор толгойтой, чийрэг бие цогцостой, тэсвэр сайтай, мах булчингийн хөгжилт сайн, өргөн гүн цээжтэй, лагс, уртавтар биетэй, махлаг шинж нь илүү хөгжсөн, сүүл томтой. Эм хонь Хуц Үзэмчин үүлдрийн хонины ашиг шимийн гарц Төрөл Амьдын жин, кг Ноосны гарц, кг хавар намар Нас гүйцсэн хуц 52.0 65.0 1.2 Төлгөн хуц 33.0 50.0 1.0 Эм хонь 40.0 55.0 1.1 Охин төлөг 30.0 45.0 0.8 Барга үүлдэр Мах-өөх, бүдүүн ноосны чиглэлтэй. Түргэн өсөлттэй. Тал хээрийн бүсийн бэлчээрийн маллагаанд сайн зохицсон, голдуу улаан толгойтой, их бие цагаан, заримдаа шар халзан, улаан хүзүүтэй. Эрүүл чийрэг бие цогцостой, эвэргүй, хүзүү махлаг, бие нь уртлаг, өргөн гүн цээжтэй, нуруу ууц шулуун, өргөн, ууцандаа өөхөн хуримтлал ихтэй, сүүл нь өргөгдсөн отоггүй, богинодуу. Ноос богино, хялгас ихтэй. Хуц Эм хонь Төрөл Амьдын жин, кг Ноосны гарц, кг хавар намар Нас гүйцсэн хуц 50.0 63.0 1.2 Төлгөн хуц 32.0 46.0 1.0 Эм хонь 39.0 52.0 1.1 Охин төлөг 30.0 42.0 0.9 Баяд үүлдэр Мах-өөх-бүдүүн ноосны чиглэлтэй, борвио хүрэхгүй ууцандаа өргөгдсөн богино дугариг хэлбэрийн отоггүй, мухар огтор өөхөн сүүлтэй, богинохон дөрвөлжин биетэй, ихэвчилэн халзан, харбор толгойтой, их бие цагаан, хар бараан туруутай, туг хэлбэрийн бүдүүн ноостой, эрүүл чийрэг хонь байна. Хуц Эм хонь Баяд үүлдрийн хонины ашиг шимийн гарц Төрөл Амьдын жин, кг Ноосны гарц, кг хавар намар Нас гүйцсэн хуц 43.0 65.0 2.0 Төлгөн хуц 33.0 47.0 1.7 Эм хонь 38.0 54.0 1.6 Охин төлөг 31.0 40.0 1.4 Хотонт үржлийн хэсэг Мах-өөх, бүдүүн ноосны чиглэлтэй. Хар нүдэн, бор нүдэн, шар халзан, хар халзан зүстэй. Чийрэг бие цогцостой, том уртавтар биетэй, мах, өөхний хэв шинж сайн тодорсон, сээр, харцага, нуруу 1-2 үе нугалам илүү, хавирга илүү, нуруу ууц, хондлой тэгш өргөн, гуя дүүрэн махлаг, дугираг хэлбэрийн том сүүлтэй.
  • 61.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН120 121 Хуц Эм хонь Хотонт үржлийн хэсгийн хонины ашиг шимийн гарц Төрөл Амьдын жин, кг Ноосны гарц, кг хавар намар Нас гүйцсэн хуц 45.0 60.0 1.5 Төлгөн хуц 32.0 47.0 1.3 Эм хонь 38.0 50.0 1.2 Охин төлөг 28.0 42.0 1.1 Баянгол омог Мах-өөх, бүдүүн ноосны чиглэлтэй. Чийрэг бие цогцостой, Биеэр тэгш том, богиновтор бүдүүн хүзүүтэй, цээж гүн, хавирганы матаас сайтай, бөөрөнхий, дал, хондлойгоор өргөн, бахимдуу богиновтор хөлтэй, дугираг том сүүлтэй, сүүлнийхээ үзүүрт богино годонтой. Хар нүдэн, бор нүдэн, шар нүдэн, хар халзан, их бие цагаан зүстэй байна. Хуц Эм хонь Баянгол омгийн хонины ашиг шимийн гарц Төрөл Амьдын жин, кг Ноосны гарц, кг хавар намар Нас гүйцсэн хуц 54.0 65.0 1.6 Төлгөн хуц 37.0 45.0 1.4 Эм хонь 38.0 52.0 1.3 Охин төлөг 31.0 42.0 1.1 Буриад омог Мах-өөх, бүдүүн ноосны чиглэлтэй. Биеийн хэсгүүд тэнцүү хөгжсөн, тэгш өндөрдүү, ууц ялимгүй өргөгдсөн, Цээж нь өргөн, чийрэг бие цогцостой, гүн, өтгөн богино ямаан үс зонхилсон ноостой, сүүл нь богино, тэгш, отоггүй, галбирын согоггүй. Шар халзан, бор халзан, хундан зүстэй, биеийн үндсэн хэсэгт өнгийн ноосгүй, цагаан байна. Хуц Эм хонь Буриад омгийн хонины ашиг шимийн гарц Төрөл Амьдын жин, кг Ноосны гарц, кг хавар намар Нас гүйцсэн хуц 60.0 70.0 1.8 Төлгөн хуц 35.0 52.0 1.2 Эм хонь 40.0 55.0 1.3 Охин төлөг 32.0 48.0 1.1 Байдраг үүлдэр Мах-өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй. Ноосны хэв шинж илүү тодорсон, торгомсог, урт бүдүүвтэр ноостой, чийрэг бие цогцостой, галбирын согоггүй, халзан, хар нүдэн, хар толгойтой, цагаанаас өөр зүс биеийн 10%-иас хэтрээгүй, их бие нь хундан цагаан зүстэй, хар эвэр, туурайтай, борвио хүрсэн уртавтар өөхөн сүүлтэй, эрүүл чийрэг хонь байна. Хуц Эм хонь
  • 62.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН122 123 Байрдаг үүлдрийн хонины ашиг шимийн гарц Говь-Алтай үүлдэр Говь-Алтай үүлдэр нь мах–өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй, харьцангуй бие томтой, гарц чанар сайтай бүдүүвтэр ноостой, мах-ноосон ашиг шим тэнцүү хосолсон, чийрэг бие цогцостой, хэвийн галбиртай, бат бэх туруутай, ясжилт сайтай, биеийн хэсгүүд тэнцүү хөгжсөн, ихэвчлэн халзан, хар бор нүдэн, хар бараан толгойтой их бие нь хундан цагаан зүстэй, өөхөн сүүлтэй, эрүүл чийрэг хонь байна. Хуц Эм хонь Говь-Алтай үүлдрийн хонины ашиг шимийн гарц Сартуул үүлдэр Мах-өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй. Зонхилох зүс хар нүдэн, халзан. Чийрэг бие цогцос хэвийн галбиртай, хөнгөвтөр толгойтой, бат бэх туруутай, ясжилт сайтай, арьс сулавтар, үрчлээсгүй, сэрвээ, нуруу, хондлой тэгш, биеийн хэсгүүд нь тэнцүү хөгжсөн, цээж өргөн, гүн уртлаг биетэй, ноос урт. Төрөл Амьдын жин, кг Ноосны гарц, кг хавар намар Нас гүйцсэн хуц Төлгөн хуц Эм хонь Охин төлөг 48.0 30.0 37.0 28.0 60.0 42.0 50.0 40.0 2.0 1.8 1.7 1.5 Төрөл Амьдын жин, кг Ноосны гарц, кг хавар намар Нас гүйцсэн хуц Төлгөн хуц Эм хонь Охин төлөг 53.0 32.0 38.0 30.0 68.0 48.0 53.0 42.0 2.1 1.8 1.6 1.4 Хуц Эм хонь Сартуул үүлдрийн хонины ашиг шимийн гарц Дархад үүлдэр Дархад үүлдэр нь мах-өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй. Мах, ноос тэнцүү хосолсон, бүдүүвтэр ноостой, ихэвчлэн эвэргүй, богиновтор нилээд зузаан дугуй өөхөн сүүлтэй, халзан, хар нүдэн, хар шар толгойтой, их бие нь цагаан зүстэй, эрүүл чийрэг хонь байна. Хуц Эм хонь Дархад үүлдрийн хонины ашиг шимийн гарц Төрөл Амьдын жин, кг Ноосны гарц, кг хавар намар Нас гүйцсэн хуц Төлгөн хуц Эм хонь Охин төлөг 50.0 32.0 38.0 29.0 65.0 45.0 50.0 40.0 2.0 1.4 1.5 1.2 Төрөл Амьдын жин, кг Ноосны гарц, кг хавар намар Нас гүйцсэн хуц Төлгөн хуц Эм хонь Охин төлөг 48.0 32.0 38.0 28.0 65.0 45.0 50.0 42.0 1.8 1.3 1.5 1.2
  • 63.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ХОНЬ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН124 125 Сутай үүлдэр Мах-өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй, ихэвчлэн халзан, хар бор нүдэн, хар бараан толгойтой, их бие нь цагаан зүстэй, хөл шилбэндээ хар, бор, шар цоохор толботой, бүдүүвтэр ноостой, махлаг шинж арай илүү тодорсон, өөхөн сүүлтэй, эрүүл чийрэг хонь байна. Хуц Эм хонь Сутай үүлдрийн хонины ашиг шимийн гарц Цагаан уул үүлдэр Мах-өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй, биеийн хэсгүүд тэнцүү хөгжсөн, монхордуу хамартай, сэрвээ намхан, нуруу, ууц өргөн, шулуун, цээжний араг яс сайн хөгжсөн, томөөхөн сүүлтэй, халзан, хар бор нүдэн, их бие нь цагаан зүстэй, эрүүл чийрэг байна. Хуц Эм хонь Цагаан уул үүлдрийн хонины ашиг шимийн гарц Тамир үржлийн хэсэг Мах-өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй. Хар, бор толгойтой, цээж өргөн, гүн, мах булчин сайн хөгжсөн, галбир, бие цогцос, ашиг шимийн сайн чанаруудтай, дугираг хэлбэрийн өөхөн сүүлтэй. Хуц Эм хонь Тамир үүлдрийн хонины ашиг шимийн гарц Сайнцагаан омог Мах-өөх-бүдүүн ноосны ашиг шимийн чиглэлтэй, дунд зэрэг өргөгдсөн өөхөн сүүлтэй, отго нь богино, Монгол хонины үндсэн шинж төрхийг хадгалсан чийрэг гальбир, бие цогцостой, халзан зүстэй, уртавтар биетэй, Говийн бүсийн хуурай, ширүүн уур амьсгалд дасан зохицож ашиг шимээ бүрэн өгөх боломжтой. Төрөл Амьдын жин, кг Ноосны гарц, кг хавар намар Нас гүйцсэн хуц Төлгөн хуц Эм хонь Охин төлөг 52 35 42 32 72 48 54 45 2200 1500 1800 1400 Төрөл Амьдын жин, кг Ноосны гарц, кг хавар намар Нас гүйцсэн хуц Төлгөн хуц Эм хонь Охин төлөг 49.0 35.0 39.0 29.0 64.0 52.0 53.0 43.0 2.0 1.2 1.6 1.2 Төрөл Амьдын жин, кг Ноосны гарц, кг хавар намар Нас гүйцсэн хуц Төлгөн хуц Эм хонь Охин төлөг 52.0 33.0 39.0 30.0 65.0 45.0 53.0 42.0 1.8 1.5 1.6 1.4
  • 64.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА126 Хуц Эм хонь Төрөл Амьдын жин, кг Ноосны гарц, кг хавар намар Нас гүйцсэн хуц Төлгөн хуц Эм хонь Охин төлөг 53.1±0.1 36.4±1.11 44.9±0.012 33.1±0.25 75.8±0.046 44.9±0.2 57.6±0.03 41.8±0.1 1.8±0.01 1.7±0.02 1.5±0.02 1.4±001 Төв Азийн эх газрын эрс тэс байгаль орчны нөхцөлд урт удаан хугацааны байгалийн шалгарал, малчин түмний олон зууны ардын селекци, мал маллагааны өвөрмөц арга ажиллагааны харилцан нөлөөллийн үр дүнд биологи, экологийн онцлог шинжит үнэт генофондыг агуулсан нутгийн монгол мал үүсэн бий болсон түүхтэй билээ. Монголчууд олон мянган жилийн турш мал маллах явцдаа малын гадаад, дотоод шинжийгшинжин таних, шигшин шилж үржүүлэх арвин баялаг туршлага хуримтлуулсны нэг тод жишээ бол хурдан морь шинжин таних, уяа сойлгыг нь тааруулах эрдэм юм. Тэгвэл бусад төрлийн мал түүний дотор ямааг орчиндоо дасан зохицох, тэсвэр хатуужил болон амьдрах чадвар, зан араншин, удам гарваль, бие цогцос, галбир, ашиг шим, нөхөн үржлийн шинжээр нь шинжин таньж, шигшин шилж үржүүлж ирсэн ардын селекцийн арвин баялаг арга туршлагатай юм. ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ Монгол ямааг биеийн хэлбэр, үс ноосны ургалт, өнгө зүс, эвэр, чихний хэмжээ байрлал, дуу авиагаар нь ялган таньж сонгон үржүүлдэг. Ямааны хамар шулуун буюу хотгор, дух товгор, хошуу нарийн хөдөлгөөн сайтай, үүдэн шүд нимгэн, гадагшаа налуу байрлалтай, эвэр угруугаа ойртсон, хөндлөн огтлол нь гурвалжин хэлбэртэй, нягт чийрэг бие цогцостой, булчин махны хөгжил сулавтар, үе яс нь тэмтрэхэд мэдэгдэхүйц өгцөгдүү галбиртай, сахалтай зэрэг онцлогоор нь шинждэг. Тэрчлэн үс ноосны ургалт бусдаас их өөр, ишиг нарийн сор үсэн бүрхүүлтэй бөгөөд борлон насандаа ноолуур суудаг бол бусад насны ямаа хавар ноолуурыг самнасны дараагаас зуны турш хялгас буюу нарийн сор үсэн бүрхүүлтэй, зуны сүүлч буюу намар ноолуур сууж эхлэн өвлийн эхэнд ноолуурын ургалт гүйцнэ. Энэ хүйтэн улирлыг дааралгүй давах бэлтгэл болдог. Монгол ямааны ноолуур нарийн ширхэгтэй, хэзээ ч хялгаснаас давж ургадаггүй зэрэг онцлог шинжүүдийг харгалзан үздэг байжээ. Ямааг зүслэх арга. Ямааг хар, хөх, улаан, цагаан, бусад холимог гэсэн үндсэн таван өнгөөр зүслэх байх боловч загал, бор, халтар, алаг цоохор гэх мэт янз бүрийн зүсэм (зүсэнцэр)-тэй байх тохиолдол нэлээд бий. Судалгаа (Ю.Л.Горошеко, 1936)- наас үзвэл монгол ямаанд түрүү хөх цэнхэр зүс зонхилж (70%) байсан бол 1980-аад оны дунд үеэс зүсээр төрөлжүүлэн сонгож үржүүлснээр одоо (2004 он) улаан (43.3%), хар (39.4%,) цагаан (11.0%) зүс зонхилж, хөх болон бусад зүсний ямааны тоо цөөрөх болжээ. Малчдын яриагаар хөх, хар зүсний ямаа сайн таргалж, бага турдаг, зудыг тэсвэрлэх чадвар сайтай гэж үздэг нь хар бараан зүс нарны энергийг биедээ сайн шингээдэг, тэр чанараараа тарга хүчээ бага алддаг болох нь батлагдсан бусад малын адил зүй тогтол юм. Малчид ямааг зүсээр нь шинжихдээ зүсний удамшлын шинжийг сайн мэддэг байсны тод жишээ бол “цагаан ямаанаас хар ишиг гардаггүй, харин хар ямаанаас ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН
  • 65.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН128 129 цагаан ишиг гардаг” гэж ярилцдаг. Ямааны зүсийг сонгохдоо нутаг орны онцлог, олон жилийн турш үржүүлж ирсэн уламжлал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ зэргийг харгалзан үздэг бөгөөд монгол ямааны цагаан, цайвар ноолуур их эрэлттэй байгаатай уялдуудан говийн зарим бүсэд цагаан зүсний ямаа үржүүлж байна. Сүүлийнжилүүдэд(1980-аадоноос)монголямаагулаанзүсээрсонгожтөрөлжүүлэн үржүүлснээр Баяндэлгэрийн улаан2015, Алтайн улаан (2016), Өлгийн улаан (2018) үүлдэр, Бөмбөгөрийн улаан (2016) омгийн ямаа, хар зүсээр сонгож үржүүлснээр Говь гурван сайхан (1971), Уулын бор (1981), Завхан буурал (2015), Эрчим хар (2017) үүлдрийн ямаа, цагаан зүстэй Залаажинст-Эдрэн (2015) үүлдрийг бий болгов. Ямааг имнэх арга. Ямааны чихийг хайчлах буюу зориулалтын бахиар огтлох аргаар тэмдэглэхийг мал имнэх гэнэ. Орчин үед малд уламжлалт имээс гадна ангийн им хийх боллоо. Уламжлалт имийг малчид өөрсдөө хайчаар хойд, урдаас ухам, онь, цуулбар, сүйх, цоорхой, тайрмал, догол гэх мэт янз бүрээр хийж ирсэн бол ангийн имийг мал ангилалтын үед мэргэжлийн хүн зориулалтын бахиар хийдэг. Ямаанд таних тэмдэг тавихдаа малчид имнэх аргыг голдуу хэрэглэдэг. Мөн эврийг хөрөөдөж ором гаргах, будах зэрэг аргуудыг ашиглана. Үүнээс гадна орчин үеийн хамгийн гол арга бол ээмэглэх бөгөөд ээмэгний код бүр өөр өөр утга агуулдаг. Ямааг шүдлэх арга. Ямаа нь нийт 32 шүдтэй, үүний дотор 24 араа, доод эрүүний 8 үүдэн шүд байдаг. Ямааны шүдэнд сүүн шүд ургах, сүүн шүд байнгын буюу ясан шүдээр солигдох, элэгдэх, унах зэрэг өөрчлөлтүүд илэрдэг. Ямааны шүдний ургах, солигдох, элэгдэх, унах зэрэг өөрчлөлтүүд нь ерөнхий зүй тогтол, тогтсон хугацаатай байдгийг малчин ардууд сайн мэдэж, ямааны шүдний ургалт, өөрчлөлтөөр насыг нь нарийн тодорхойлж тэр бүрийг нь нэрлэж ирсэн байна. Зураг. Ямааны шүдний өөрчлөлт I – нэг настай (ишиг, борлон), II – 1,5 настай (шүдлэн), III – 2,5 настай (хязаалан), IY – 3,5 настай (соёолон), Y – 4,5 настай (нас гүйцсэн) Ишиг эхээс шүдгүй гарч, 1 сарын дотор үүдэн шүд, эхний 3 хос араа ургадаг. Ямааны үүдэн шүд голоосоо эхлэн солигдох бөгөөд 1.5 настайд голын үүдэн шүд байнгын шүдээр, 2.5 настайд голын захын үүдэн шүд байнгын шүдээр, 3.5 настайд захын дотор талын үүдэн шүд байнгын шүдээр, 4.5 настайд захын үүдэн шүд нь байнгын шүдээр солигддог. Малчид үүнийг гаргуун сайн мэддэг бөгөөд эхээс гарсныг ишиг, 1.5 хүртлэх настайг борлон, 1.5-2.5 нас хүртэл шүдлэн (эр, эм), 2.5-3.5 нас хүртэл эрийг хязаалан, эмийг зусаг, 3.5-4.5 нас хүртэл эрийг соёолон, эмийг сагил, 4.5 наснаас дээшхийг эм ямаа, засаатайг ухна буюу сүргийн тэргүүн, эрийг сэрх гэж тусгайлан нэрлэдэг. Амьдрах чадвар, тэсвэр хатуужлаар шинжих арга. Малчид малыг гэршүүлж, гаршуулсан 8-10 мянган жилийн тэртээгээс бэлчээрийн маллагаатай нутгийн ямаанд нэг талаас байгалийн шалгарал, нөгөө талаас хүний ухамсарт үйл ажиллагаа буюу ардын селекцийн аргаар нөлөөлж, өвс тэжээл олж идэх, бэлчээрлэх чадвар, өл хоол, цангаа, хүйтнийг даах чадвар, өлчиржүүлж тэсвэр хатуужил суулгах, онд мэнд орох амьдрах чадвар, дулаан барих шинжүүд, зүсний зохилдлого зэрэг удамшлын шинж чанарыг нь түүхэн хөгжлийн явцад өөртөө ашигтайгаар хувьсган өөрчилсөөр иржээ. Энэхүү хувьслыг дан ганц байгалийн хуулийн үйлчилгээнд бус малчид тодорхой чиглэлтэй, ухамсартайгаар удирдан явуулж, ямааны үеэс үед удамшуулахад ардын селекцийн арга үлэмж их ач холбогдолтой байсан бөгөөд шинжлэх ухааны селекцийн арга өргөн нэвтэрсэн өнөө үед ч бэлчээрийн монгол ямааг шинжин таньж үржүүлэх арга ач холбогдлоо алдаагүй хэвээр байна. Төв Азийн өндөрлөгт орших монгол орны эх газрын эрс тэс уур амьсгал, урт удаан хүйтэн өвөл, хөр цас, хахир хавар, зун, намрын ган зэрэг хатуу ширүүн нөхцлийг давж гарах байгалийн шалгарал нь монгол малд үлэмж их тэсвэр хатуужил суулгасан болох нь ойлгомжтой. Монголын нүүдэлчин малчид бэлчээрийн монгол ямаагаа зохистой адгуулан маллах, арвин ашиг шим авахын гол үндэс нь тухайн нутаг орныхоо нөхцөлд сайн дасган зохицуулах явдал гэж үздэг. Ямаа бэлчээр, нутаг, усандаа дасан зохицсоны гол шалгуур нь тарга хүч сайн авч түүнийгээ хадгалан, хур таргатай онд мэнд орох чадавхи юм. Ямааг намраас эхлэн өвлийн эхэн сар хүртэл салхи сөргүүлэн бэлчээрлүүлж, бээрээг нь гаргах, дагжуур газар хэвтүүлж өлчиржүүлэх нь өвлийн хүйтнийг тэсвэрлэж бага турах, тарга хүчээ хадгалан онд мэнд орох үндэс болдог байна. Түүнчлэн ямааны уран хөдөлгөөнтэй нарийхан шөмбөгар хошуу, шүдний гадашаа ялимгүй налуу (20 градус өнцөгтэй) байдлыг ашиглан хад асга, бартаатай газар бэлчээрлүүлж бусад малын ашиглаж чаддаггүй өвс, ногоогоор хооллох боломжийг ч ашиглаж ирсэн. Нөгөө талаар элдэв төрлийн өвчин, эмгэгт өртөгдөх, тэсвэрлэх, эсэргүүцэх шинж чанарыг харгалзахын хамт эрүүл эх, эцгээс гарсан эсэхийг нэг бүрчлэн шинжиж, аливаа төрлийн өвчинд тэсвэртэй эх, эцгээс гарсан төлийг үржилд сонгодог уламжлалтай байжээ. Монголын нүүдэлчдийн таван хошуу малаа сонгон шалгаруулдаг технологи буюу ардын селекци нь тэдний олон үеийн туршлага, ажиглалт дээр тулгуурласан чухамдаа олон зууныг давсан, үе үеийн малчдын амьдрал, арга ажиллагаанаар сорин шалгагдаж улмаар баяжиж иржээ. Монголын ардын селекцийн үндсэн арга бол юуны өмнө малыг амьдрах чадвар, тэсвэр хатуужлаар нь шилэн сонгох явдал болно. Бэлчээрийн монгол ямааны хувьд нутаг, усандаа сайн дасан зохицож дулаан улиралд тарга хүч сайн авч, хүйтэн улиралд түүнийгээ хадгалан жингээ бага алдах нь тэсвэр хатуужилтайн, хур таргатай онд мэнд орох нь амьдрах чадварын шалгуур үзүүлэлт болно. Ямааг тэсвэр хатуужил, амьдрах чадвар, ашиг шимийн чанараар нь шигшин шалгаруулж, шилэн сонгож юуны өмнө тухайн нутаг орны байгаль, уур амьсгалын улирал, сар, хоногоор хувиран өөрчлөгдөх аясд дасан зохицох, түүнийг даван туулах чанараар нь сонгон шалгаруулах нь монгол ардын селекцийн гол зарчим байжээ. Ийнхүү Төв Ази, монгол орны эх газрын байгаль орчны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд
  • 66.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН130 131 дан ганц байгалийн бэлчээр шүтэн амьдрах, өсөн үржих, ашиг шим өгөх удамшлын чадавхи, шинж чанараар нь нутгийн монгол ямааг шинжин сонгож, шигшин үржүүлж ирсэн юм. Ямааг зан араншингаар шинжих. Малчид ямаан сүргийг хариулж маллахдаа байгаль цаг уур, орчин нөхцөл, бэлчээр, ус, хужир, цаг улирлын байдалд тохируулан өөртөө дасгах, нэр хоч өгөх, элдэв дуу аялгуу хэрэглэх, дэг журамд сургах үндсэн аргыг хэрэглэдэг. Жишээ нь, ямааг тогтоон хариулахдаа нэгэн янзаар дуугарч, нэг хэмнэлээр “чаая” хэмээн хашгирдаг бол буцаахдаа арай чангаар “хүүе чаая” хэмээн дуугарч, бэлчээх, хотлоход “дөж, тойе”, услах, хужирлахад “тушгирах”, холбоход “хоолбой, хоолбой” саах, ивэлгэхэд “зуу зуу”, ишиг авахуулахад ”цийг цийг” гэх мэт бүгдэд нь тохирсон аялгуутай дуу авиаг өгдөг. Ямааны хариулга, маллагааны арга ажиллагаанд хатуу дэг сахиулахад уйгагүй хөдөлмөр, цаг хугацаа, ихээхэн хүчин чармайлт орох боловч, нэгэнд хэвшүүлж сургаж чадвал хөдөлмөр хэмнэх төдийгүй зөн билэг сайтай удмын малтай болдог. Тухайлбал, ишгийг эхээс нь ялгаж сургах, саах зөрүүлэх, саахалт айл байхгүй тохиолдолд гэрийн 2 талд хотлуулан хэвтүүлж сургаж болдог. Ямаан сүрэгт ямагт толгойлдог цэгц ямаа байхад салж явдаг жожиг ямаа байдаг. Цэгц нь захирангуй дээрэнгүй, орчноо мэдрэх жолоодох зантай байхад жожиг ямаа донгио номхон, бусдыг уруу татах зантай байдаг. Цэгц ямаа сүргийг нутаг сонгон бэлчээрлэх, гол ус гатлах, хашаанд оруулах зэрэгт хошуучлагч болдог бол зожиг ямаа өдөртөө бэлчээрээр цадах байдал, бэлчээрийн нөөц боломж хир зэрэг байгааг илэрхийлдэг ажээ. Удам гарвалиар нь шинжих. Малчид аль ч төрлийн малыг шилж сонгохдоо удам гарвалийг нэг гол шинж болгон харгалзах бөгөөд үүний тулд сайн эцэг, эх малын удам угшилыг сурвалжлан олж өндөр үнээр худалдан авах, өөрийн сүрэгт тавихын зэрэгцээ түүний үр төлөөс эцэг мал сонгон үржүүлж бусдад худалдах зэргээр бүс нутагтаа нөлөөлж ирсэн байна. Түүнээс гадна ямааны төрөл, цус ойртохоос ямагт сэргийлж хотноосоо эцэг мал тавьдаггүй заншилтай байв. Ийнхүү үржил, ашиг шимт чанар сайтай өвчинд тэсвэрлэх чадвартай, эрүүл, ямааны үр төлийг сонгож үржүүлснээр давуу чанар бүхий нутгийн ямаан сүрэгтэй болж чадсан байна. Бие цогцос, галбирын шинжээр нь шинжих. Монгол мал өөрийн амьдардаг байгаль, орчныхоо хүчин зүйлтэй зохицсон бие цогцос, галбирын өвөрмөц онцлогтой юм. Ер нь сэрүүн бүсийн мал амьтанд биеийн дулааны алдагдлыг багасгахтай шүтэлцэн бие жижиг, чац богино, үсэн бүрхүүл нягт, өтгөн зэрэг экологийн зохилдлоготой байдаг. а. Бие цогцосын шинж. Төв Азийн байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицсон нутгийн монгол ямаа голдуу чийрэг нягт бие цогцостой, түүний ясны эд илүү, биеийн хэсгүүд тэнцүү хөгжсөн, хөл мөч бахим, эвэр туруу сайтай, жилийн турш бэлчээрээр маллахад зохицсон, тэсвэр хатуужилтай, арьс нягт, ноолуур, хялгас сахлаг, өтгөн, хоол тэжээл боловсруулах эрхтэн тогтолцоо сайн хөгжсөн байдаг онцлогыг харгалзан малчид ноолуур, сүү, мах, арьс зэрэг хэдэн төрлийн чанартай бүтээгдэхүүн жигд тэнцүү бий болгодог бие цогцосын шинж чанараар нь сонгон үржүүлж ирсэн. Бэлчээрийн монгол ямаа чийрэг бие цогцостой, галбирын ямар нэг согог дутагдалгүй, сэргэлэн цовоо, түргэн шалмаг хөдөлгөөнтэй, үс ноос сайтай, тухайн орон нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицсон, таргалах, тарга хүчээ хадгалах, бэлчээр ашиглах чадвартай байхыг бие цогцосын гол үзүүлэлт болгон үздэг. Монгол үүлдрийн ямаанд заримдаа болхидуу бие цогцостой байж болох ч эрлийз биш бол хөвсгөр, эмзэг бие цогцостой ямаа ховор байдаг. б. Галбирын шинж. Малчид монгол ямааг галбирын шинжээр нь шинжин сонгож, шилж үржүүлэхдээ толгойн хэсэг, их биений хэсэг, хөл мөчний хэсгүүдийн шинжийг тусгайлан авч үздэг. Толгойн шинж: Толгойн шинжид хошуу, эрүү, ам, хамар, шүд, нүд, чих, эврийн шинжийг тус бүрд нь харж үнэлдэг. Ямааны толгой хэт том зантгар биш, хэт жижиг биш, биедээ тохирсон дундаж хэмжээтэй байвал зохино. Хошуу нарийн шөмбөгөр, хөдөлгөөн сайтай, эрүү тэнцүү хөгжилтэй, шүд ялимгүй гадагшаа байрлалтай (15-20 градус), жигд, хурц ирмэгтэй, хамар шулуун эсвэл бага зэрэг хотгор, хамрын толио болвол бараан, эвэр наран буюу далгай, саран буюу дугуй хэлбэртэй, мөн бараан өнгөтэй байвал сайн, хэт шоорон, эсвэл холбоо эвэртэй (зураг 11) бол тохиромжгүй, өнгө нь алаг судалтай байх нь зохимж муутайн шинж юм. Ер нь аль ч зүсний ямааны эвэр, туруу, зовхи, хүйс бараан байхыг чухалчилдаг. Ямааны эврийг далгай том, дугуй, шоорон, холбоо, хуруу жижиг гэж нэрлэхээс гадна эвэргүй мухар ямаа ч байдаг. Монголчууд далгай том эврийг наран, дугуй эврийг саран эвэр хэмээн нэрлэж ийм хэлбэрийн эвэртэй ямааг голчлон үржүүлж иржээ. Бусад төрлийн эвэр түүний дотор “шоорон холбоо” эврийг дон буюу эрлийз гаралтай ямааны эвэр гэж үздэг. Зураг. Наран эвэрт ямаа Зураг. Холбоо шоорон эвэрт ямаа Зураг. Чийрэг бие цогцос, зөв галбиртай, ноолуурын гарц, чанар сайтай Залаажинст-Эдрэн үүлдрийн ямаа
  • 67.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН132 133 Ноолуурын ямаа эвэртэй байх нь тохиромжтой учир нь биеийн загатнасан газрыг эврээрээ мааждаг. Мухар (тоймог) ямаа шүдээрээ маажиж буйл, шүдээ гэмтээх муу талтай. Чих дунд хэмжээтэй, унжуу, хагас унжуу байхыг эрхэмлэх бөгөөд үүлдрийн онцог шинж болох халбаган, хөлмөн (өрөөсөн тал нь дундуураа нугарсан) хэлбэр байж болно. Харин чихгүй (хув) байх зохимгүй гэж үздэг байсан. Ялангуяа эвэргүй, чихгүй ямааг шууман буюу шувуун толгойтой гэж нэрлээд үржилд ашигладаггүй байв. Сэрүүн бүсэд амьдардаг монгол ямааны чих голдуу хумбан богино байхад халуун бүсийн ямаа дэлбэгэр том, өлгөсөн алчуур мэт чихтэй байдаг. Их биеийн шинж: Их биеийг шинжихдээ хүзүү, сэрвээ, цээж, урд мөч, нуруу, хэвлий, хондлой, гуя хонго хойд мөч гэх мэт биеийн хэсгүүдийг нэг бүрчлэн харж үнэлдэг. Хүзүү бүдүүн махлаг, молцогтой, сахалтай, сэрвээ ялимгүй шовгордуу, цээж өргөн, гүн, хавирганы матаас их, хөл мөч зөв тавилттай байх шаардлагатай. Нуруу тэгш, уртлаг, хэвлий бөөрөнхий, цүдгэр биш, хондлой ялимгүй өндөр, гуя, хонго хэт шувтан биш сүүл босоо байвал зохино. Түүнээс гадна дэлэн, хөхний хэлбэр, хэмжээ, хүйсний өнгө бараан, эр, эм ямааны үржлийн эрхтэн зөв хөгжилтэй, хуухнаг, төмсөг зөв байрлалтай, хэт жижиг биш байдлыг харгалзан үздэг. Хөл мөчний шинж: Ямааны урд, хойд мөч бадриун чийрэг, харьцаа сайтай, үе мэдэгдэхүйц товгор байхаас гадна урд, хойд хөлийн тавилт зөв, хэт урагшаа буюу хойшоо а б а б Зураг. Урд, хойт хөлийн тавилт а-зөв, б-буруу Зураг. Зөв галбиртай, монгол үүлдрийн ямаа биш, мөн урд ба хойд 2 хөл хоорондоо зайтай, тавилт тэгш байгаа эсэх, туруу бараан өнгөтэй эсэхийг харж сонгодог байна. Ашиг шимийн гарц, чанараар шинжэх арга. Монгол ямааны жилийн дөрвөн улиралд дагнан бэлчээрийн өвс ургамлаар өл хоол залган амьдрах чадвартай, бэлчээрийн олон зүйл ургамлаас сорчлон сонгож идээшилдэг, усны тунгалагыг уудаг учир экологийн цэвэр бүтээгдэхүүн мах, сүү, ноолуур, арьс, өлөн гэдэс, бусад дайвар олон төрлийн бүтээгдэхүүн өгдөг. а. Ноолуурын гарц, чанараар сонгох: Манай улсад ямааны ноолуурыг 1930 оноос самнаж ашиглаж ирсэн бөгөөд үүнээс өмнө ноолуурыг ашигладаггүй, ноолуур нь зөвхөн ямааг хүйтэнд дааруулахгүй байлгах зориулалттай гэж үзэж байсан болохоор ноолуурт их ач холбогдол өгдөггүй байжээ. Орчин үед ямааны ноолуур хамгийн нарийн ширхэгтэй, бөх бат, хөнгөн, дулаан барих чадвартай, зөөлөн уян хатан чанартай, дэлхийн зах зээлд үнэлэгдсэн үнэт бүтээгдэхүүн болов. Ийм учраас ямааны үндсэн ашиг шим ноолуурын гарц, ноолуур хялгасны харьцаа, ноолуурын голч, урт, өтгөн, ноолуурлаг чанараар нь ямааг, ялангуяа ухныг шилж сонгон шиншиж үржүүлэхийг гол шалгуур болгодог. Ноолуурын өтгөнөөс ноолуурын гарц хамаарах учир биеийн хэсэгт базаж үзэхэд атга дүүрэн арвин ноолууртай, үсийг ярж үзэхэд хагалбар бараг мэдэгдэхгүй, эсвэл нарийн хагалбартай ямааг өтгөн ноолууртай гэж үздэг. Гэдэс хээл, цавь, суга, гуя хонго зэрэг биеийн хэсгүүдэд жигд ноолууртай, шанаа, боривруугаа ноолууржилттай байх нь гарц арвинтайн шинж гэж үзэн үржилд сонгодог. Ямааны нийт үсэндэх ноолуур, хялгасны харьцаанаас ноолуурын цэвэр гарц хамаарах бөгөөд мөн самнасан ноолуурт байх хялгасны эзлэх хувь бага байлгахад анхаарч ирсэн. Ямааны ноолуурын голч нарийн байх нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой тул зөөлөн, шигүү өтгөн ноолууртай, ноолуур үс нь хялгаснаас ямагт богино, хялгас үс нь сахлаг урт байх нь нарийн ноолууртайн шинж гэж үздэг. Ноолуурын голчийг имэрч үзэх болон хана хэлбэртэй болгон ажиглах аргаар тодорхойлдог. Ямааны ноолуурын ширхэг уртлаг байх нь үйлдвэрлэлийн ач холбогдолтой тул урт ноолууртайг сонгодог. Харин ноолуур нь хялгаснаас илүү урт, давж ургасан байхыг будантай гэж нэрлэх бөгөөд энэ нь голдуу эрлийз ямаа, эмзэг хэвшлийн ямаанд тохиолддог. Будантай ямааны ноолуур цайж харагдах ба гарц их боловч ширхэг нь бүдүүссэн байдаг тул ийм ямааг үржилд сонгож ашиглах шаардлагагүй юм. б. Махан ашиг шимээр сонгох. Ямааны мах нь амт чанараараа хониныхтой ойролцоо боловч гадар өөх багатай, сэрүүн чанартай тул говийн болон халуун бүсийн орны хэрэглэгчдийн хэрэгцээнд илүү тохиромжтой. Ямааны махан ашиг шимд махлаг шинж, бэлчээрээр таргалах чадвар, тарга хүч их нөлөөтэй гэж үзэн тэдгээрийг нэг бүрчлэн шинжиж сонгодог. Махлаг шинж сайтай ямааны хүзүү бүдүүн махлаг, сэрвээ ялимгүй шовгор, хавирганы матаас сайтай, цээж өргөн, гүн, хэвлий бөөрөнхий цүдгэр биш, нуруу тэгш шулуун, хондлой ялимгүй өндөр, хаа, гуя хонго махлаг, бие томтой, жин ихтэй байдаг. Ямааны тарга хүч авсан байдлыг нүдээр харах болон тодорхой цэгүүдэд тэмтрэх, нядалж үзэх аргаар тодорхойлох бөгөөд туранхай буюу дундаас доош, хэвийн буюу дунд, тарган буюу дундаас дээш гэж ангилдаг.
  • 68.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН134 135 Нүдээр харахад тарган ямааны бие бөөрөнхий, хэвийн ямааных зууван дугуй, туранхай ямааны бие хавчгар байх бөгөөд монголчууд ямааны тарга цээжиндээ, хонины тарга бөгсөндөө гэж ярилцдагын дагуу хүзүү, цээж, хавирга, нуруу, ууцны хэсэгт нь тэмтэрч үзэхэд туранхай бол үе нугалам, сэртэн ил тод, хэрзгэр, хэвийн бол үе нугалам, сэртэн үл мэдэгдэх төдий, тарган бол сэртэн мэдэгдэхгүй зэрэг шинж байдлаар нь шинждэг. Түүнээс гадна ямааг нядалж үзэн таргыг хонины адил усан, хар гэдсэн, элгэн, махан, өөхөн, халиман, чөмгөн гэх мэт 7 үе шатаар зун зуншлага, бэлчээрийн ургамал ногооны ургалт, хариулга маллагааны байдалтай холбон үнэлж тогтоодог. Усан таргын үед ямааны тураал зогсож, бодисын солилцоо эрчимжин, биеэр ус гүйсэн байдаг. Гэдсэн таргын үед ямаа ногоонд цадаж гэдэс гарах ба чацархайлсан байна. Элгэн таргын үед ямааны элэг хүйтний улиралд турж эцэн хар хүрэн өнгөтөй болсноо улаан хүрэн болж өөрчлөгдөнө. Махан таргын үед ямааны бүх биеийн хэсгүүдэд махлаг эд хуримтлагдана. Өөхөн таргын үед ямааны биед дотор өөх, ялангуяа сэмж, бөөрний өөх зузаарна. Халиман таргын үед ямааны арьс махны завсарт халим өөх хуралдана. Чөмгөн таргын үед нядалсан ямааны чөмгийг ташихад ясандаа дүүрэн, цагаан өнгөтэй байна. Ямаа бэлчээрээр таргалах чадвар сайтай, тохиромжтой бэлчээрт оторлон таргалуулахад харьцангуй богино хугацаанд тарга хүч бүрэн авч, жин нь нэмэгдэн, махны морфологи бүтэц, химийн найрлага нь сайжирдаг. Цагаа олж зөв зохион байгуулсан отрын үед нас гүйцсэн ямааны амьдын жин 25-30%, өсвөр ямааных 1.5-2 дахин нэмэгдэж мах, өөхний гарц эрс дээшилдэг. в. Сүүлэг шинжээр сонгох: Сүү шим ихтэй ямаа дэлэн хөхний хөгжил сайн, аяган хэлбэрийн том дэлэнтэй, хөх урт байдаг. Тэрчлэн тулман болон уутан дэлэн хөхтэй бол илүү сайн сүүтэйн шинж юм. Төлөө хир цатгадаг нь төлийн өсөлтөөс харагдах бөгөөд төрсний дараа саахад арвин сүү гарч байвал сүүлэг ямаа болно. Ямааны дэлэнд сүү бий болох, саамших үйл явц нь мэдрэлийн тогтолцоотой холбоотой физиологийн нарийн үйл ажиллаагаа боловч малчид олон жилийн туршлагаараа үүний мөн чанарыг ойлгож, мал маллагаандаа, амьдрал ахуйдаа ашиглаж ирсэн байна. Тухайлбал, ямааг тодорхой хугацаанд саах, ивэлгэх, ишиг амлуулах, хөхүүлэх, ялгаж саах зөрүүлэх гэх мэт. Ямааг саахгүй буюу ишгийг хөхүүлэхгүй удаавал дэлэнд нэгэнт бий болсон сүү цулцанг дарж, сүү шинээр үүсэн бий болох үйл ажиллагааг саатуулна. Энэ үйл явцыг олон дахин давтах юмуу, саалгүй бүр их удаавал дэлэн эдэрч үрэвсэх, даамжирвал өвчлөх бөгөөд дэлэнд дахиад сүү үүсэхгүй болдог. Саахгүй удсан сүүг зовсон сүү гэж нэрлэдэг бөгөөд үүнийг хөхсөн төлийн гэдэс өвчлөхөөс сэргийлж тогтмол хугацаанд сааж дэлэнг суллаж байх шаардлагатай. Ухныг шинжиж, шинээр тавих. Малчид ухныг шинжиж сонгохдоо удмын байдлыг харгалзахын зэрэгцээ, галбир, бие бялдарын хөгжлийг голчлон харж шинждэг байв. Шинээр тавих ухна бие бялдар жигд хөгжилтэй, өсөлт торнилт сайтай, галбирын ямар нэг согоггүй, гэдэс хэвэл сайтай, уртавтар хошуутай, урт ясархаг чацтай, ноос, ноолуурын гарц, чанар сайн байхыг эрхэмлэдэг байв. Шинээр ухна тавих эр ишгийг i) эхээс төрөх нялх үед, ii) хөнгөлөх үе буюу 1.5-2.5 сартайд, iii) эхээс ялгах үе буюу 4.5-5.5 сартайд, iv) борлон нас буюу 12-15 сартайд, v) хээлтүүлэг оруулахын өмнө буюу 16-18 сартайд нь 5 удаа шинжиж шилмэл сайн ухна сонгон олж тавьдаг ардын селекцийн монгол аргатай байжээ. Анхны шинжээ: Эхээс төрөх нялх үед нь анх удаа шинжихдээ “3-5 хоногтой нялх ишгэний толгойд ухны шинж илэрдэг” гэж үзэн энэ нь сэргэлэн цовоо зан төрх, бие, бие дээрээ ухна болж харайх үйлдэл, үсэн эвэртэй байх гэх мэт шинжээр илэрдэг ажээ. Ийм шинж илэрсэн, сүргийн зонхилох хүссэн зүстэй, том биетэй (төрөх үеийн жин их) эр ишигнүүдийг зохих нөөцтэйгээр тэмдэглэн үлдээдэг байжээ. Энэ үед шинжих хамгийн гол шинж бол зүс, зан төрх юм. Хоёр дахь шинжээ: Анхны шинжээгээр үлдээсэн эр ишигнүүдэд 1.5-2.5 сарын настайд нь хоёр дахь шинжээг хийхдээ галбир, бие бялдарын хөгжил, үсний ургалтыг ажиглахаас гадна хамгийн гол нь төмсөг буусан эсэх, түүний хэлбэр, хэмжээний байдлыг харгалзан зохих нөөцтэйгээр сонгон авч, засаж хөнгөлөхгүй үлдээдэг байв. Энэ үеийн шинжээний хамгийн гол шинж бол биеийн өсөлт торнилт, төмсөгний байдал юм. Гурав дахь шинжээ: Эхний 2 шинжээнд тэнцсэн эр ишигнүүдэд эхээс ялгах үе буюу 4.5-5.5 сартайд нь гурав дахь шинжээг хийхдээ өсөлт торнилт, галбир, бие бялдарын хөгжил, тарга хүч авсан байдал (намрын жин), үс ноосны ургалтыг харгалзан шаардлага хангасан ухна ишгийг арчилгаа, маллагааны хамгийн сайн нөхцөлд үржлийн зориулалтаар өсгөн бойжуулж онд оруулах бэлтгэл зохион байгуулалт хийнэ. Үржлийн өсвөр ухныг өсгөн бойжуулахдаа бэлчээр, ус, хужирыг тохируулахаас гадна хүйтны улиралд зохих хэмжээний нэмэгдэл тэжээлтэйгээр тураалгүй хур таргатай онд мэнд оруулж жишигт тэнцүүлдэг байв. Энэ үеийн шинжээний хамгийн гол шинж бол бие бялдарын хөгжил, тарга хүч авах байдал юм. Дөрөв дэх шинжээ: Өвөлдөө тарга хүчээ сайн хадгалж, онд мэнд орсон ухна ишигнүүдэд борлон насанд буюу 12-15 сартайд нь хавар дөрөв дэх шинжээг хийхдээ өсөлт торнилт, галбир, бие бялдарын шинж, тарга хүчээ хадгалсан байдал (хаврын жин), үс ноос ургалт, ялангуяа ноолуурын гарц, чанарыг харгалзан үздэг байв. Орчин үед зааврын дагуу ангилалтанд оруулж хаврын жин, биеийн үндсэн хэмжээг авч анги тогтоон имнэхийн зэрэгцээ ноолуурын гарцыг хэмжиж, ээмэглэн бүртгэлжүүлж, бүртгэл мэдээллийн санд шивж оруулна. Энэ үеийн шинжээний хамгийн гол шинж бол үс, ноосны ургалт, тарга хүчээ хадгалах чадвар юм. Тав дахь шинжээ: Эхний шатны шинжээнүүдэд тэнцсэн ухна ишгийг намар анх хээлтүүлэгт ашиглахын өмнө буюу 16-18 сартайд нь тав дахь шинжээг хийхдээ бие бялдарын хөгжил, галбирын шинж, тарга хүч, эрүүл мэндийн байдал, эврийн ургалт, үржлийн эрхтэний хөгжил, хэлбэр, хэмжээг нэг бүрчлэн шалгаж үзнэ. Энэ үед мэргэжлийн хүн урьж ирүүлэн зоо-мал эмнэлгийн диспансарчилсан үзлэгт оруулж бие цогцос, галбир, тарга хүч, эрүүл мэндийн байдлаас гадна ухны үрийн чанарыг үнэлж, хээлтүүлгийн оноолт тохируулалтын төлөвлөгөөний хэээлтүүлэгт ашигладаг. Энэ үеийн шинжээний хамгийн гол шинж бол эрүүл мэндийн байдал, үржлийн эрхтэний хөгжил юм. Эх малыг сонгон нийлүүлэх. Монголчуудын эх малыг шинжин таних, шилж сонгохдоо эцэг мал шинжин сонгохын нэгэн адил ач холбогдол өгч, шилмэл сайн эм ямааны төлөөр бүл үүсгэн үржүүлж ирсэн уламжлалтай юм. “Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэдэг нь зөвхөн адуунд зориулсан үг биш эх малын удам гарвалийг харгалзах
  • 69.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН136 137 тухай сургааль юм. Эх малыг шинжих хамгийн гол шалгуур нь дэлэн хөхний хөгжил сайн, сүү шим сайтай байхын хамт үрсэг зан, төлөрхөг чанар, бусад ашиг шимийн гарц чанарыг харгалзан сонгодог байна. Нийлүүлэг. Манай орны говийн бүсэд 9-р сарын 20-доос, хангай, тал хээрийн бүсэд 10-р сарын 10-даас ямаа нийлүүлгийн ажил эхэлж 40 хоногт багтаан хээлтүүлгийг зохион явуулдаг. Ишигний бэлгийн бойжилт гадаад орчны таатай нөхцөлд 6-7 сарын настайд гүйцэх боловч өсвөр ямааг биеийн бойжилт гүйцсэн шүдлэн насанд нь анх хээлтүүлнэ. Хэт бага насанд хээлтүүлэгт оруулснаас ямааны цаашдын өсөлт саатаж гарсан төл жижиг, амьдрах чадвар сул байх зэрэг уршигтайг анхаардаг. Эм ямааг 6-7 нас, ухныг 6 нас хүртэл үржилд ашиглаад заазална. Хээлтүүлэг эхлэхийн өмнө ухна, эм ямаанд үржлийн болон тарга хүч, эрүүл мэндийн үзлэг хийж, хөгшин, хэнз давжаа зусаг, элдэв гэмтэл согогтой, үр төл, ашиг шим муутай, халдварт ба халдваргүй өвчтэй ямааг заазлан ялгаж, 1,5 ба дээш насны ямааг нийлүүлэгт оруулна. Үржлийн ухныг 1,5-2 сарын өмнөөс хээлтүүлэгт бэлтгэнэ. Ухныг нийлүүлгийн өмнө ба хээлтүүлгийн үед хошуу будаа, үр тариа, хивэг, буурцагт ургамал зэрэг уураг ихтэй тэжээлээр тэжээнэ. Хүчит тэжээлийг аажим нэмэгдүүлж хоногт 0,8-1 кг хүртэл өгнө. Малчид хээлтүүлэг эхлэхээс 5 хоногийн өмнө ухнаа давстай ус дураар нь өгч сойхыг чухалчилдаг. Нийлүүлгийн үед ухныг шөнөдөө уяж хонодог нь ухна, ямааг амраахаас гадна хавар ямаа өдөр ишиглэдэг сайн талтай гэж үздэг. Хээлтүүлгиийн арга ба тохироо. Ямааны удам гарваль, анги чанар, цөм, торгон ба таваарын аль сүрэгт хамаарах, селекцийн зорилго зэргийг харгалзан тухайн сүргийг хээлтүүлгийн ердийн ба хэсэгчилсэн аргын аль нэгийг сонгож хээлтүүлнэ. Хээлтүүлэгт орох ямааны тоо, хээлтүүлгийн аргыг харгалзан хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог тогтооно. Нэг ухнаар хээлтүүлэх ямааны тоог хээлтүүлгийн тохироо гэнэ. Хээлтүүгийн тохироо хээлтүүлгийн арга тус бүрт өөр байдаг. Тухайлбал, ердийн хээлтүүлэгийн үед: Өсвөр ухнанд 30-40 ямаа, Нас гүйцсэн ухнанд 40-50 ямаа, Гардан буюу хэсэгчилсэн хээлтүүлэгийн үед: Өсвөр ухнанд 35-45 ямаа, Нас гүйцсэн ухнанд 60-70 ямаа оногдохоор тооцно. Хээлтүүлгийн тохироог хэтрүүлэх нь ухныг ядрааж үржлийн чадавхийг бууруулах болон хээл авалтын хувийг бууруулах сөрөг нөлөөтэй. Хээл тээх. Ямааны хээл тээх хугацаа 147-151 хоног үргэлжилнэ. Ишигний хүйс ихэр эсэх, ямааны арчилгаа маллагаа, тарга хүчнээс хамаарч хээл тээх хугацаа ялимгүй хэлбэлзэнэ. Эр ишиг, сөнгө төл охин ба ихэр төлөөс 1-2 хоног илүү тээгдэнэ. Тэжээлэг, маллагааны сайн нөхцөлд хээл тээх хугацаа уртсаж, тарга хүч муутай үед богинсоно. Төлөөр нь шинжих, төлийг хөнгөлөх арга. Гарсан төлийн шинж чанарыг шинжих замаар ухна, эм ямааны удамшлын чанарыг үнэлэн шалгаруулах бөгөөд ухна тавих зорилгогүй эр ишгийг 1.5-2 сартайд нь уламжлалт монгол аргаар хөнгөлдөг байв. ЯМААНЫ АЖ АХУЙН ТАРХАЛТ, БАЙРШИЛ Манай улсын мал аж ахуйн нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа ямааны аж ахуйн байршлыг Д.Базаргүр 1978 онд газар зүйн байдалтай холбож гурван бүс болгон хуваасныг Н.Нямаа (2000) бэлчээрийн даац, халуун хүйтний тэнцвэржилт зэрэг гол хүчин зүйлстэй уялдуулан өөрчлөн шинэчилжээ. 1998 оны мал тооллогын дүнг үндэслэн хийсэн уул судалгаанаас үзэхэд нийт ямаан сүргийн 58,7% нэн тохиромжтой, 26,4% тохиромжтой, 14,9% тохиромж муутай бүс нутагт байршжээ. Зураг. Ямааны аж ахуйн тархалт, байршил Ямааны аж ахуйн байршлын нэн тохиромжтой бүсэд 14 аймгийн 102 сум, бүх нутгийн 28,6% хамрагдсан байна. Ямааны аж ахуйн нэн тохиромжтой байршлын бүсэд хамрагдсан нутаг дэвсгэр нь мал аж ахуйн мужлалтай давхцуулан үзэхэд, ямаа, хонины аж ахуйд тохиромжтой бүс нутгийн Алтай, Ханхөхийн уулт хээрийн мужийн болон Увс нуурын дэд мужийн хэд хэдэн сумтай тохирч буй ажээ. Ямааны аж ахуйн нэн тохиромжтой бүс нь гадаргын өндөршил хэвгий, хэрчигдэл ихтэй, чулуурхаг гадаргатай, өвлийн улиралд ууландаа харьцангуй дулаавтар, цас бага ордог, зундаа сэрүүвтэр нутаг юм. Уулын хээр талын говийн нөлөөнд ихээхэн автсан Говь-Алтайн нурууны хэсэг, түүний салбар уулс, аараг хяртай, цав толгодлог өвөрмөц онцлогтой. Энэ бүсэд бусад нутгийг бодвол 100 эм ямаанаас бойжуулах төлийн тоо олон, ямааны тарга хүч, ашиг шим илүү байдаг. Ямааны аж ахуйн тохиромжтой бүс (нийт нутгийн 26.5%)-д хамрагдсан 18 аймгийн 94 сумын ямааны тоо уулархаг нутагтай Баян-Өлгий, Увс, Завхан зэрэг аймгуудадолон,ухаа,гүвээбүхийталархагнутагтайСүхбаатар,Дорноговьдхарьцангуй
  • 70.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН138 139 Малын өсөлт, хувиар Нийт мал Ямаа Аймгуудын ямааны өсөлт цөөн байгаа бөгөөд энэ бол ямааны тооны өсөлтөд байршил нөлөөлж байгаагийн нэг жишээ гэж судлаач тэмдэглэжээ. Энэ бүсийн нутаг дэвсгэр мал аж ахуйд зориулсан байгалийн мужлалтын Увс нуур, Хангайн өмнөх дэд муж, Төв ба Дорнод тал хээрийн мужийн дунд ба Дорноговийн дэд мужуудыг хамарч байгаа бөгөөд эдгээрт ялангуяа Алтай, Увс нуурын дэд мужуудад ямааны аж ахуйг хоньтой хослуулан өсгөж байна. Ямааны аж ахуйн тохиромж муутай бүсэд 15 аймгийн 139 сумын 704 мянган хавтгай дөрвөлжин км нутаг хамрагдана. Энэ бүсэд үндсэндээ Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Дорнодын тал багтжээ. Өвөлдөө хүйтэн, цас их унадаг, газрын гадарга, бэлчээрийн хувьд ямааны аж ахуй эрхлэхэд тохиромж муутай. Гэвч Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсын дундуур орших бэсрэг уулс бүхий зурвас нутагт ямааны аж ахуйг хоньтой хоршин өсгөдөг уламжлал бий. Тухайн нутагт ямаанаас илүү хонь, үхрийн аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх нь ашигтай. Хэдийгээр мал сүргийн тоо жилээс жилд өөрчлөгдөх талтай ч судлаачдаас ямааны аж ахуйн байршлыг түүнд нөлөөлөх хүчин зүйлстэй холбон тодорхойлж дээрх 3 бүсэд хуваасныг мал аж ахуйн байршил, төрөлжилт, сүргийн зохистой харьцаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд ашиглаж болох гол тулгуур үндэслэл болно. ЯМААН СҮРГИЙН ТООН ӨСӨЛТ Манай улсад 1926 он хүртэл ямааг хоньтой хамт бог мал хэмээн тоолдог байжээ. 1926 онд анх тоолж эхлэхэд 2528,6 мянган ямаа байсан бол 1990 онд 5125,7 сая болж 60 гаруй жилд 2 дахин өсжээ. Хариг ямааны тоо толгой 1990 хойш тасралтгүй өссөн юм. Мал сүргийн өсөлтөд ямааны өсөлтийн нөлөө Он 1970 1980 1990 2000 2010 2018 2018/1970 Нийт малын тоо, мян.тол 22574.7 23771.4 25856.9 30227.5 32729.5 66460.2 - Өсөлтийн хувь 100.0 105.3 108.8 116.9 108.3 203.1 2.94 дахин Ямааны тоо, мян. тол 4207.0 4566.7 5127.7 10269.8 13883.2 27124.7 - Өсөлтийн хувь 100.0 108.6 112.3 200.3 135.2 195.4 6.44 дахин Нийт сүрэгт ямааны эзлэх хувь 18.6 19.2 19.8 34.0 42.4 40.8 2.19 дахин Хонь, ямааны харьцаа 3.16 3.1 2.9 1.35 1.03 1.12 Улсын хэмжээний ямааны өсөлтийг 1970 оноос хойшхи 10 жил тутамд авч үзвэл 1970-1980 онд 105.3%, 1980-1990 онд 108.8%, 1990-2000 онд 116.9%, 2000- 2010 108.3%, 2010-2018 онд 203.1% тус тус өссөн бөгөөд улсын хэмжээнд 1970 онд 4.2 сая ямаатай байсан бол 2018 онд 27.1 сая болж 6.4 дахин өсжээ. Зураг. Нийт мал ба ямааны өсөлт 1970 оноос хойшхи нийт малын өсөлт ба ямааны өсөлтийг 10 жилээр харуулсан зураг 2-оос үзвэл 1970, 1980, 1990 он хүртэл өсөлт хэвийн хэмжээнд тогтвортой тухайлбал, нийт мал 105.3-108.8%, ямаа 108.6-112.3 % өссөн бол 2000 он гэхэд нийт мал 116.9 % өссөн байхад ямаа 200.3%-иар огцом өсөж, тоо нь 2 дахин нэмэгдсэн, 2010 он хүртэл нийт малын өсөлт 108.3%, ямааны өсөлт 135.2% байсан бол харин 2018 он хүртлэх 8 жилийн хугацаанд нийт мал 203.1%, ямаа 195.4%-иар өсжээ. Ямааны өсөлтийг эдийн засгийн бүсээр авч үзвэл баруун бүсэд 4.3 дахин, хангайн бүсэд 7.6 дахин, төвийн бүсэд 6.6 дахин, зүүн бүсэд 1.2 дахин, Улаанбаатарын бүсэд 1.8 дахин тус тус өсжээ. Аймгуудын ямааны өсөлт Зураг. 1970 оноос хойшхи ямаан сүргийн өсөлт, аймгийн дүнгээр Малын өсөлт, хувиар Нийт мал Ямаа Аймгуудын ямааны өсөлт Малын өсөлт, хувиар
  • 71.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН140 141 Ямааны тоо хангайн ба төвийн бүсэд хамгийн их өсөлттэй байгаа нь манай улсын хамгийн олон ямаатай Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай аймгууд хангайн бүсэд, Өмнөговь, Дундговь, Төв зэрэг аймгууд төвийн бүсэд багтаж байгаатай холбоотой. Ямаан сүргийн өсөлт, эдийн засгийн бүсээр Сүүлийн 50 жилд ямааны тоо Сэлэнгэд 26.3 дахин, Улаанбаатарт 18.6 дахин, Хэнтийд 14 дахин, Дорнодод 12.8 дахин, Булганд 11.6 дахин, Дархан-Уулд 10.7 дахин өссөн байна. 2018 оны байдлаар хоёр саяаас дээш ямаатай Баянхонгор 2.4 сая, Өвөрхангай 2.2 сая, Говь-Алтай, Хөвсгөл 2.19 сая ямаа тоолуулж улсын хэмжээнд хамгийн олон ямаатай байна. Ямааны өсөлт (эдийн засгийн бүсээр) Он 1980 1990 2000 2010 2018 1970/2018 Баруун бүс 104.19 113.23 173.22 106.35 200.88 436.63 Хангайн бүс 112.44 110.74 229.39 143.65 187.09 767.65 Төвийн бүс 110.40 109.97 197.49 134.92 206.43 667.80 Зүүн бүс 111.64 117.28 227.04 215.43 190.38 1219.20 УБ-ын бүс 73.0 368.7 336.8 144.5 142.4 1864.7 Улсын хэмжээнд 1970 оноос хойшхи ямааны тоо 6.4 дахин өссөн бол эдийн засгийн баруун бүсэд 4.3 дахин, хангайн бүсэд 7.6 дахин, төвийн бүсэд 6.6 дахин, зүүн бүсэд 12.2 дахин, Улаанбаатарын бүсэд 1.8 дахин тус тус өссөн байна. Эндээс үзвэл ямаа үржүүлэх уламжлалгүй, нэн тохиромжгүй зүүн болон хангай, төвийн бүсэд ямааны тоо бусад бүсээс илүү 7.6-12.2 дахин өссөн нь анхаарал татаж байна. Монгол улсын бэлчээрийн нийт талбай сая.га, хонин толгойд шилжүүлсэн нийт малын тоо сая.толгой, үүнээс ямааны тоо, бэлчээрийн 100 га-д ноогдох малын тоог үндэслэн бэлчээрийн даацыг тооцож үзэхэд улсын хэмжээнд 2 дахин, Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт 6.7-13 дахин, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгуудад 3-4.3 дахин хэтэрсэн болох нь хүснэгт 4-өөс харагдаж байна. Бэлчээрийн даац хэтэрсэн байдал, аймгийн дүнгээр Бүс, аймгуудын нэр Бэлчээрийн талбай, сая га Малын тоо, сая хонин толгой Үүнээс ямааны тоо, сая толгой Бэлчээрийн 100 га-д ногдох мал Бэлчээрийн даац хэтрэлт Улсын дүн 111.3 111.1 27.1 99 2 дахин Баруун бүс 28.4 23.5 7.3 83 1.6 дахин 1 Баян-Өлгий 3.5 3.4 0.9 97 2 дахин 2 Говь-Алтай 8.6 4.6 2.1 54 100% 3 Завхан 6.9 5.8 1.3 112 2.2 дахин 4 Увс 4.2 4.8 1.2 112 2.2 дахин 5 Ховд 5.0 4.8 1.6 95 2 дахин Хангайн бүс 25.1 41.5 9.4 164 3.2 дахин 6 Архангай 3.7 10.7 1.5 164 3.3 дахин 7 Баянхонгор 8,8 6.4 2.4 73 1.5 дахин 8 Булган 2.5 5.9 1.0 229 4.6 дахин 9 Орхон 0.04 0.26 0.03 653 13 дахин 10 Өвөрхангай 5.6 8.6 2.2 152 3 дахин 11 Хөвсгөл 4.3 9.4 2.2 214 4.3 дахин бүс Аймаг, хотын нэр Он 1970 оноос өсөлтийн хувь1970 1980 1990 2000 2010 2018 Улсын дүн 4206.98 4566.7 5127.7 10269.8 13883.2 27124.7 644.8 Баруунбүс Бүсийн дүн 1676.46 1746.77 1977.92 3426.17 3643.89 7319.93 436.6 Завхан 276.33 292.9 363.01 585 685.7 1292.67 467.8 Говь-Алтай 417.88 442.94 501.9 1003.75 837.8 2196.8 525.7 Баян-Өлгий 279.51 296.27 309.86 521.25 553.76 930.4 332.9 Ховд 418.49 433.62 496.18 794.29 882.85 1624.6 388.2 Увс 284.26 281.04 306.98 521.88 683.77 1275.46 448.7 Хангайнбүс Бүсийн дүн 1235.73 1389.41 1538.68 3529.54 5070.34 9486.05 767.6 Орхон 0.51 3.16 50.31 67.45 37.98 Өвөрхангай 284.96 339.44 413.53 730.65 909.2 2245.81 788.1 Булган 88.12 103.68 102.28 341.47 753.65 1026.6 1165 Баянхонгор 464.61 553.35 548.6 1189.99 1213.3 2478.9 533.5 Архангай 165.62 171.21 190.67 542.88 852.75 1499.31 905.3 Хөвсгөл 232.43 221.22 280.44 674.23 1274 2197.45 945.4 Төвийнбүс Бүсийн дүн 999.16 1103.06 1213.07 2395.65 3232.23 6672.42 667.8 Төв 156.26 149.83 176.49 483.56 977.91 1505.97 963.8 Говьсүмбэр 37.9 76.9 183.72 Сэлэнгэ 19.7 18.06 27.97 165.84 447.38 519.27 2635.9 Дорноговь 146.81 170.36 184.75 344.62 489.59 958.59 652.9 Дархан-Уул 0.9 1.21 7.79 53.58 78.83 96.97 10774.4 Өмнөговь 354.54 429.21 411.42 868.72 668.57 1691.34 477.1 Дундговь 320.94 334.39 404.66 441.44 493.06 1716.56 534.9 Зүүнбүс Бүсийн дүн 289.1 322.75 378.52 859.38 1851.38 3524.72 1219.2 Дорнод 54.77 54.27 44 133.55 312.39 702.08 1281.9 Сүхбаатар 119.62 127.65 135.43 361.14 731.65 1207.49 1009.4 Хэнтий 114.71 140.83 199.08 364.69 807.34 1615.15 1408 Улаанбаатар 6.52 4.76 17.55 59.1 85.39 121.58 1864.7
  • 72.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН142 143 Төвийн бүс 35.1 24.6 6.6 70 1.4 дахин 12 Говьсүмбэр 0.46 0.6 0.18 127 2.5 дахин 13 Дархан-Уул 0.17 0.6 0.1 335 6.7 дахин 14 Дорноговь 9.1 3.4 0.9 38 76% 15 Дундговь 7.1 5.1 1.7 72 1.5 дахин 16 Өмнөговь 11.4 3.7 1.7 33 66% 17 Сэлэнгэ 1.6 3.1 0.5 182 3.6 дахин 18 Төв 5.1 7.9 1.5 151 3 дахин Зүүн бүс 21.3 20.2 3.5 90 1.8 дахин 19 Дорнод 8.6 5.2 0.7 55 100% 20 Сүхбаатар 7.6 6.8 1.2 89 1.8 дахин 21 Хэнтий 5.0 8.1 1.6 152 3 дахин Улаанбаатар 0.21 1.0 0.1 479 9.9 дахин ЯМААН СҮРГИЙН БҮТЭЦ Бид монгол орны байгаль, экологийн онцлог, бэлчээр нутгийн даац багтаамж, 1970 оноос хойшхи 48 жилийн ямааны тоон өсөлт, нийт сүрэгт эзлэх хувийг судалж үзээд ямаа үржүүлэх төрийн бодлого боловсруулж, малын тоо түүний дотор ямаа хэт өсгөж, бэлчээрийн даац нь хэтэрсэн аймаг, сумдын үржүүлж болох ямааны тооны дээд хязгаарыг тогтоон өгч, түүнийг бэлчээр нутгийн хэмжээ, төлөв байдал, ямаа зонхилон үржүүлж ирсэн уламжлал, малчдын амьжиргааны түвшин, малчин өрхийн нэг гишүүнд ноогдох орлогын хэмжээг харгалзан тухайн сумын Багийн иргэдийн хурал болон сумын ИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэж байх журам тогтоохыг санал болгож байна. Үүнд: Говь ба өндөр уулын бүсийн ямаа зонхилон үржүүлж хамгийн олон ямаатай болсон, нийт мал сүрэгт ямааны эзлэх хувь өндөр (40.1-65.1%), хонин толгойд шилжүүлснээр бэлчээрийн даац нь 2-2.8 дахин хэтэрсэн, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян- Өлгий, Увс, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь зэрэг 9 аймгийг ямааны тоог бууруулахад онцгой анхаарах бүс, олон ямаа үржүүлж, нийт мал сүрэгт ямааны эзлэх хувь өндөр (27.5-38.5%), хонин толгойд шилжүүлснээр бэлчээрийн даац нь 1.5-2.2 дахин хэтэрсэн, өндөр уул, ойт хээр, хээрийн бүсийн Хөвсгөл, Завхан, Архангай, Төв, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг 9 аймгийг ямааны тоог бууруулахад анхаарах бүс, ямааны тоо нь өсөж байгаа хэдий ч нийт мал сүрэгт ямааны эзлэх хувь (29.5-43.0), бэлчээрийн хэмжээ бага, даац нь 3.3-6.5 дахин хэтэрсэн, Говьсүмбэр, Орхон, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотыг ямааны тоог эрс бууруулах бүс хэмээн зарлаж, бүс тус бүрт тохирсон аж ахуй, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэн 2030 оны түвшинд ямааны нийт сүрэгт эзлэх хувийг онцгой анхаарах бүсэд 40-50%, анхаарах бүсэд 20-30%, эрс бууруулах бүсэд 20%-иас доош байлгах зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэхийг санал болгож байна. Мал сүргийн төрлийн бүтцийг 1990 оноос өмнөх 10 жилийн дундаж, 2014 оноос хойшхи сүүлийн 5 жилийн дундаж, 2018 оны байдлаар харуулсан доорх жишиг зургаас үзвэл ямааны нийт сүрэгт эзлэх хувь 1990 оноос өмнөх 10 жилийн дунджаар 19.32%, сүүлийн 5 жилийн жилийн дунджаар 34.55%, 2018 оны байдлаар 40.81% байна. Ямааны нийт сүрэгт эзлэх хувь сүүлийн 5 жилд 1990 оноос өмнөх 10 жилийн дунджаас 15.23 %-иар өссөн төдийгүй, зөвхөн 2018 онд 6.26%-иар өсөж, улсын хэмжээнд ямаа нийт сүргийн 40.81%-ийг эзлэх боллоо. Дээр үеэс ямааг говь болон Алтайн өндөр уулын бүсийн тодорхой нутагт үржүүлж, улсын нийт малын 19 хувьд барьж байсан бол сүүлийн 20 гаруй жилд хаа сайгүй тархааж бүр ойт хээр, хээрийн бүсийн хойт хэсэг, хот суурингийн орчинд ч олшрох болов. Тухайлбал, 2018 оны статистикийн мэдээнээс үзэхэд: нийт малд ямаан сүргийн эзлэх хувь улсын дунджаар 40,81%, зүүн гурван аймгийн малд 36,7%, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймагт 49,8 %, Дархан, Сэлэнгэ, Төв, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан, Булган, Орхон аймагт 39,8 %, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай аймагт 70,0 %, Ховд, Баян-Өлгий, Увс аймагт 49,3%, Улаанбаатарт 37,7 %-д хүрчээ. Зураг. 1990 оноос өмнөх бүтэц Зураг. 2014 оноос хойшхи бүтэц Зураг. 2018 оны эцэст Зураг. Зохистой бүтэц Сүргийн бүтэц, 1980-1990 он Сүргийн бүтэц, 2014-2018 он Сүргийн бүтэц, 1980-1990 он Сүргийн бүтэц, 2014-2018 он Сүргийн бүтэц, 2018 он Сүргийн бүтэц, 1980-1990 он Сүргийн бүтэц, 2014-2018 он Сүргийн бүтэц, 2018 он Зохистой бүтэц, 2030 он
  • 73.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН144 145 ЯМААНЫ ҮҮЛДЭР, ОМГУУД Манай улсад 1923 онд мал үржлийн алба байгуулагдсан цагаас эхлэн ямааны үүлдэрдэг байдлыг сайжруулах зорилготой үржил селекцийн ажил явуулж, нутгийн ямааг “өөр дотор нь” сонгож үржүүлэхийн хамт гадаадаас цэвэр үүлдрийн ямаа авчирч эрлийзжүүлэг явуулж ирсэн. Тухайлбал, 1960-аад онд тухайн үеийн ЗХУ-аас ноолуурын чиглэлийн Дон хавийн үүлдэр, 1970-аад оноос Горно-Алтай үүлдрийн ямааг оруулж ирж нутгийн ямаатай эрлийзжүүлсний үр дүнд 1971 онд Говь гурван сайхан үүлдэр, 1991 онд Уулын бор үүлдрийн ямааг бий болгосон. 2018 оны байдлаар манай улсад 9 үүлдэр, 3 омог, 1 үржлийн хэсэг болон түүгээр эрлийзжүүлсэн ба сайжруулсан нийтдээ 5.2 сая орчим ямаа байгаа нь нийт ямааны 21.9%-ийг эзэлж байна. Кашмир ноолуурын чиглэлийн үүлдэр, омог Монгол үүлдрийн ямаа Төв Азийн өндөрлөгт орших монгол орны байгаль, уур амьсгалын эрс тэс нөхцөлд малчин ардын олон мянган жилийн мятрашгүй хөдөлмөр, үржүүлэг, селекцийн ардын аргын үр дүнд бий болсон нутгийн уугуул мал юм. 1990 онд биеэ даасан үүлдэр хэмээн баталсан. Цөм сүргийг үржүүлж буй газар Тоо ба үүлдэрлэг байдал (мян.тол) Нас, хүйс Намрын жин, кг Ноолуурын чанар цэвэр сайжирсан гарц, г голч, мкм урт, см Бүх аймаг, сум 21997.4 ухна 51-62 281 14-16 4.5-5 эм ямаа 33-48 246 13-15 4-5 Баяндэлгэрийн улаан үүлдэр Малзүйч доктор проф. Н.Надмид, малзүйч Д.Шаарийбуу, Д. Мөнгөнцэцэг, Г.Уранчимэг, Ж.Санжмятав нар нутгийн ямааг улаан зүсээр сонгон үржүүлж, 1985 онд улсын үржлийн ферм байгуулан тохиромжтой хэвшлийг “өөр дотор нь” үржүүлсний үр дүнд 2015 онд үүлдрээр батлагдсан. Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв аймгийн ихэнх сумын ямааг сайжруулагчаар ашигладаг. Залаажинст-Эдрэн үүлдэр Малзүйч, доктор Ё.Доржбат, малзүйч Г.Оюунчимэг, Н.Баярмагнай, Ц.Идэрмөнх, доктор проф. Н.Надмид нар нутгийн ямааг цагаан зүсээр сонгон үржүүлж, тохиромжтой хэвшлийг“өөрдоторнь”үржүүлснийүрдүнд2015ондүүлдрээрбатлагдсан.Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нэлээд сумын ямааг сайжруулагчаар ашигладаг. Цөм сүргийг үржүүлж буй газар Тоо ба үүлдэрлэг байдал (мян.тол) Нас, хүйс Намрын жин, кг Ноолуурын чанар цэвэр сайжирсан гарц, г голч, мкм урт, см Сүхбаатар Баяндэлгэр 165.2 812.7 ухна эм ямаа 38-45 50-60 350 330 14-15 15-16 4-5 4-5 Цөм сүргийг үржүүлж буй газар Тоо ба үүлдэрлэг байдал (мян.тол) Нас, хүйс Намрын жин, кг Ноолуурын чанар цэвэр сайжирсан гарц, г голч, мкм урт, см Баянхонгор Шинэжинст, Баян-Өндөр 257.3 476.0 ухна эм ямаа 60-65 40-45 510 380 14-15 15-16 4-5 4-5
  • 74.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН146 147 Завхан буурал үүлдэр Малзүйч Л.Лхаасүрэн, Ж.Отгоолой, доктор Л.Чой-Иш нар нутгийн ямааг сонгон үржүүлж, тохиромжтой хэвшлийг “өөр дотор нь” үржүүлсний үр дүнд 2015 онд үүлдрээр батлагдсан. Завхан аймгийн ихэнх сумын ямааг сайжруулагчаар ашигладаг. Алтайн улаан үүлдэр Малзүйч, доктор проф Д.Алтангэрэл, малзүйч Д.Батаа, З.Тоня нар нутгийн ямааг улаан зүсээр сонгон үржүүлж, тохиромжтой хэвшлийг “өөр дотор нь” үржүүлсний үр дүнд 2016 онд үүлдрээр батлагдсан. Ховд, Говь‑Алтай аймгийн нэлээд сумын нутгийн ямааг сайжруулахад ашигладаг. Эрчим хар үүлдэр Малзүйч, доктор проф. Н.Надмид, малзүйч Б.Шарбанди, Г.Баттулга, Д.Доржсэмбэ, Чутнай нар нутгийн ямааг сонгон үржүүлж, тохиромжтой хэвшлийг “өөр дотор нь” үржүүлсний үр дүнд 2017 онд үүлдрээр батлагдсан. Хөвсгөл, Булган, Архангай аймгийн нэлээд сумын нутгийн ямааг сайжруулахад ашигладаг. Цөм сүргийг үржүүлж буй газар Тоо ба үүлдэрлэг байдал (мян.тол) Нас, хүйс Намрын жин, кг Ноолуурын чанар цэвэр сайжирсан гарц, г голч, мкм урт, см Ховд Алтай 111.5 263.7 ухна эм ямаа 58-64 40-48 550 420 14-15 15-16 4-5 4-5 Өлгийн улаан үүлдэр Малзүйч Б.Бал, Б.Төмөрхуяг, доктор Б.Нарантуяа нар нутгийн ямааг улаан зүсээр сонгон үржүүлж, тохиромжтой хэвшлийг “өөр дотор нь” үржүүлсний үр дүнд 2018 онд үүлдрээр батлагдсан. Увс аймгийн хил залгаа сумын нутгийн ямааг сайжруулахад ашигладаг. Бөмбөгөрийн улаан омог Малзүйч А.Хүрэлсүх, Л.Отгонтуул, Б.Мандах, доктор проф. Н.Надмид нар нутгийн ямааг улаан зүсээр сонгон үржүүлж, тохиромжтой хэвшлийг “өөр дотор нь” үржүүлсний үр дүнд 2016 онд омгоор батлагдсан. Баянхонгор аймгийн хангайн бүсийн сумдын ямааг сайжруулагчаар ашигладаг. Цөм сүргийг үржүүлж буй газар Тоо ба үүлдэрлэг байдал (мян.тол) Нас, хүйс Намрын жин, кг Ноолуурын чанар цэвэр сайжирсан гарц, г голч, мкм урт, см Хөвсгөл Төмөрбулаг 183.5 158.6 ухна эм ямаа 53-60 38-45 400 330 14-15 15-16 4-5 4-5 Цөм сүргийг үржүүлж буй газар Тоо ба үүлдэрлэг байдал (мян.тол) Нас, хүйс Намрын жин, кг Ноолуурын чанар цэвэр сайжирсан гарц, г голч, мкм урт, см Увс Өлгий 71.9 393.0 ухна эм ямаа 52-68 38-40 430 320 14-15 15-16 4-5 4-5 Цөм сүргийг үржүүлж буй газар Тоо ба үүлдэрлэг байдал (мян.тол) Нас, хүйс Намрын жин, кг Ноолуурын чанар цэвэр сайжирсан гарц, г голч, мкм урт, см Завхан Дөрвөлжин 165.2 812.7 ухна эм ямаа 55-60 40-45 500 330 14-15 15-16 4-5 4-5
  • 75.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН148 149 Галшар омог Малзүйч Д.Батсүрэн нар нутгийн ямааг улаан зүсээр сонгон үржүүлж, тохиромжтой хэвшлийг “өөр дотор нь” үржүүлсний үр дүнд 2019 онд омгоор батлагдсан. Цөм сүргийг Хэнтий аймгийн Галшар суманд үржүүлж, хил залгаа сумын нутгийн ямааг сайжруулахад ашигладаг. Дэлгэрэх омог Малзүйч Д.Батсүрэн нар нутгийн ямааг улаан зүсээр сонгон үржүүлж, тохиромжтой хэвшлийг “өөр дотор нь” үржүүлсний үр дүнд 2019 онд омгоор батлагдсан. Цөм сүргийг Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд үржүүлж, хил залгаа сумын нутгийн ямааг сайжруулахад ашигладаг. Цөм сүргийг үржүүлж буй газар Тоо ба үүлдэрлэг байдал (мян.тол) Нас, хүйс Намрын жин, кг Ноолуурын чанар цэвэр сайжирсан гарц, г голч, мкм урт, см Баянхонгор Бөмбөгөр 143.3 ухна эм ямаа 52-59 38-42 450 390 14-15 15-16 4-5 4-5 Кашгор ноолуурын чиглэлийн үүлдэр, түүний эрлийз ямаа Говь гурван сайхан үүлдэр Малзүйч Д.Цэрэнсоном нар нутгийн монгол ямааг Донын хавийн үүлдрийн ухнаар II үе хүртэл эрлийзжүүлж, түүнээс шаардлага хангасан ямааг шилэн сонгож “өөр дотор нь” үржүүлэн тохиромжтой хэвшлийн сүргийг бүрдүүлэх замаар гарган авсан ноолуурын чиглэлийн шинэ ямааг үүлдрээр 1971 онд баталсан. Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгийн хил залгаа сумдын нутгийн ямааг эрлийзжүүлэн сайжруулахад ашигладаг. Уулын бор үүлдэр Малзүйч М.Жумагали, Н.Бадила, Х.Өмирзак, М.Аскар нар нутгийн монгол ямааг Горно-Алтай үүлдрийн ухнаар II үе хүртэл эрлийзжүүлж, түүнээс шаардлага хангасан ямааг шилэн сонгож “өөр дотор нь” үржүүлэн тохиромжтой хэвшлийн сүргийг бүрдүүлэх замаар гарган авсан ноолуурын чиглэлийн шинэ ямааг үүлдрээр 1991 онд баталсан. Баян-Өлгий аймгийн бусад сумдын нутгийн ямааг эрлийзжүүлэн сайжруулахад ашигладаг. Цөм сүргийг үржүүлж буй газар Тоо ба үүлдэрлэг байдал (мян.тол) Нас, хүйс Намрын жин, кг Ноолуурын чанар цэвэр сайжирсан гарц, г голч, мкм урт, см Баян-Өлгий Дэлүүн 221.9 608.6 ухна эм ямаа 53-57 40-42 750 600 18-22 17-20 7-8 6-7 Цөм сүргийг үржүүлж буй газар Тоо ба үүлдэрлэг байдал (мян.тол) Нас, хүйс Намрын жин, кг Ноолуурын чанар цэвэр сайжирсан гарц, г голч, мкм урт, см Хэнтий Галшар 53.5 21.3 ухна эм ямаа 48-62 35-45 485 392 15-16 15-16 4-5 4-4.5 Цөм сүргийг үржүүлж буй газар Тоо ба үүлдэрлэг байдал (мян.тол) Нас, хүйс Намрын жин, кг Ноолуурын чанар цэвэр сайжирсан гарц, г голч, мкм урт, см Дорноговь Дэлгэрэх 43.3 23.6 ухна эм ямаа 55-60 38-42 450 360 16-17 15-16 5-6 5-6 Цөм сүргийг үржүүлж буй газар Тоо ба үүлдэрлэг байдал (мян.тол) Нас, хүйс Намрын жин, кг Ноолуурын чанар цэвэр сайжирсан гарц, г голч, мкм урт, см Өмнөговь Булган 75.0 676.7 ухна эм ямаа 55-58 38-40 800 640 18-21 19-23 7-8 8-9
  • 76.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ЯМАА СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА, УХААН150 151 Ноосны чиглэлийн болон түүний эрлийз ямаа Өнжүүл үржлийн хэсэг Малзүйч Д.Банзрагч нар нутгийн ямааг ноосны цэвэр үүлдрээр эрлийзжүүлж, тохиромжтой хэвшлийг “өөр дотор нь” үржүүлсний үр дүнд 1982 онд үржлийн хэсгээр батлагдсан. Түүнийг Төв аймгийн Баян- Өнжүүл, Бүрэн суманд голлон үржүүлж, хил залгаа сумын нутгийн ямааг сайжруулахад ашигладаг. Ямааны аж ахуйн бүтээгдэхүүний үйлвэрлэл 2018 оны байдлаар ямааны аж ахуйгаас үйлдвэрлэсэн нийт махны 16.2% буюу 83.6 мянган тонн мах, нийт сүүний 16.6% буюу 149.8 сая литр сүү, арьс, ширний 35.8% буюу 6.2 сая ямааны арьс, 10.9 мянган тонн ноолуур үйлдвэрлэсэн байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, (биет хэмжээгээр) Бүтээгдэхүүний төрөл 2014 2015 2016 2017 2018 Мах, нядалгааны жингээр, мянган тонн 291.7 448.3 400.0 426.1 515.2 Үүнээс ямааны мах 60.5 86.3 76.9 80.8 83.6 Сүү, сая литр 765.4 874.4 891.5 919.5 902.4 Үүнээс ямааны сүү 156.0 172.6 173.6 175.2 149.8 Ямааны ноолуур 7 726.9 8857.5 9449.6 10 247.5 10 945.1 Арьс, шир, мянган ширхэг 10 217.9 15 192.9 14 001.2 14 523.4 17 361.5 Үүнээс ямааны арьс 4 323.5 6 170.3 5 763.8 5 850.6 6 220.7 Ямааны ноолуурын үйлвэрлэл. Ямаан сүргийн тооны өсөлт нэг талаар ноолуур, сүү, мах, арьс бэлтгэл нэмэгдэх нөхцөл бүрдүүлж байгаа боловч нөгөөтэйгүүр таван хошуу малын зохистой харьцаа алдагдаж, бэлчээр доройтон талхлагдах улмаар цөлжилтийг хурдасгах нэг хүчин зүйл болж байна. Ямааны тооны өсөлтийг дагаж ноолуурын нийлүүлэлт 1990 оноос 2005 онд 2 дахин нэмэгдэж 3647 тн, 2010 онд 6259,1 тн, 2015 онд 7700 тн, 2018 онд 9500 тн ноолуур бэлтгэсэн байна. Зураг. Ямааны ноолуурын үйлдвэрлэлийн өсөлт Ямааг бусад малтай харьцуулахад тэжээл идэх, бэлчээрт идэшлэх байдлаараа нэлээд ялгаатай. Энэ нь түүний бие махбодын бүтэц, үйл ажиллагаа, биологи онцлогтой шууд холбоотой. Ямаа түргэн шалмаг хөдөлгөөнтэй, нарийн хошуутай, уруулын хөдөлгөөн сайтай, ургамлын цэцэг, навч, нахиа зэргийг явдал дундаа сорчлон иддэг, өвс, ургамал, тэжээлийн зүйлсийг идэж шингээх чадвараар давуу мал юм. Ямаа идэшлэлтийн үедээ уураглаг ийлдэс маягийн шүлс ялгаруулдаг нь идэмж муутай эфирийн тостой ургамлууд ялангуяа танин зэрэг бодисын үйлчлэлийг саармагжуулах замаар идэмжийг дээшлүүлдэг болохыг судлаачид тэмдэглэжээ. Үүнээс гадна бэлчээрт үзүүлэх сөрөг нөлөө ихтэйг Ч.Оюунцэцэг (2003) нарийн судалж дүгнэлт, зөвлөмж гаргасан. Хялгана-хазаар-алаг өвст бэлчээрт зун (YI/27), намар (X/27) арван ямааг 56 хавтгай дөрвөлжин метр талбайд 10 цаг бэлчээхэд нийт ургацын 84,9-89,3 %-ийг идэж, бэлчээр ашиглалтын илтгэлцүүр хониныхоос зун 26,9 %, намар 34,0 % тус тус илүү, ургамлын нөмрөгт үзүүлэх сөрөг нөлөөлөл нь YI сарынх намрынхаас 2,5-3.0 дахин их байв. Харин хонь, ямааг адил тоотойгоор бэлчээсэн хувилбарт ашиглалт 12 %-иар буурч, хөрс ургамалд үзүүлэх нөлөө багассан, энэ нь бэлчээрийн даац, малын бүтцийг зөв барьж чадсан нөхцөлд ямаа бэлчээрт сөргөөр нөлөөлөх нь бага байдгийг харуулжээ. Ямаа ургамлын үржлийн ба ургал эрхтэнг сорчлон идэхээс гадна сэргэн ургалтын үед хөрсийг малтаж ургамлын үндсийг сугалан иддэгээс ургамал бүрэн үхэж, хөрс эвдрэх аюул учирдгийг судлаач анхааруулсан байдаг. Иймд ямааны тоо толгойн өсөлт, малын бүтцийг онцгой анхаарч, сүргийн тоог нэмэгдүүлэхэд бус чанарыг сайжруулах талаар оновчтой бодлого, зохицуулалт, үйл ажиллагааг байнга явуулах шаардлагатай болжээ. Буянт малаа буруутган шүүмжлэх нь гол бус, харин мал сүргийн эзэн - хүнээс л бүх зүйл шалтгаалж байгааг ухаарч, ямаан сүргийг өсгөн үржүүлэх ажлыг ойрын болон хэтийн бодлого, төлөвлөгөөтэй, мэргэжлийн удирдлага, хяналттайгаар хэрэгжүүлэх нь зүйд нийцнэ. Цөм сүргийг үржүүлж буй газар Тоо ба үүлдэрлэг байдал (мян.тол) Нас, хүйс Намрын жин, кг Ноолуурын чанар цэвэр сайжирсан гарц, г голч, мкм урт, см Төв Баян- Өнжүүл 2.7 5.5 ухна эм ямаа 47-54 38-40 1200 1100 14-16 14-15 Ноолуур үйлдвэрлэл, мян.тн Бод малын бар код бүхий ээмэг Ноолуур үйлдвэрлэл, мян.тн
  • 77.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА152 Ном зохиолд тэмдэглэснээр Грекийн эзгүй хээр тал, нүцгэн уул бол ямаа цөлжүүлсний хор уршиг, Мадагаскарын өтгөн ой, Ливан, Мароккогийн хуш мод, Ариун Елений арлын үнэт хар модыг бараг цөлөмсөн гэм буруутан нь ямаа, Сахарын цөл үржил шимгүй болсон нь ч бас ямаатай холбоотой гэжээ. Манай туршлагатай малчид хэзээнээс нааш “ямаагаар малжиж, ямаагаар малаа бардаг” гэж сургасны учрыг тунгаан бодоход илүүдэхгүй. Сүүлийн жилүүдэд ямаа өсгөн үржүүлж байгаа малчид, аж ахуйн нэгж ноолуурын гарц арвинтайг харгалзан сүрэгт эр ямааны эзлэх хувийг зохистой хэмжээнээс хэтрүүлэн нэмэгдүүлж, нас ахиж ноолуурын чанар буурах хүртэл нь ашиглаж байгаагаас шалтгаалан бэлтгэлийн ноолуурын чанарт сөргөөр нөлөөлж байгааг эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллагууд нотлон шүүмжлэх болов. Махан ашиг шим бүрэлдэх зүй тогтол, ноолуурын гарц, чанарын талаар явуулсан судалгаанаас үзэхэд манай орны нөхцөлд нутгийн үүлдрийн эр ямааг 4 удаа ноолуурыг нь ашиглаад 4,5 настайд маханд борлуулж болох юм. Дөрвөн наснаас цааш ихэвчлэн ноолуур бүдүүсч, гарц багасах, махны чанар буурахад хүрдэг. Сүрэгт эр ямаа хэт ихэсвэл ноолуурын чанар буурдаг, хөгшрөх тусам арьсны чанар мууддаг нь тогтоогдсон, үүний зэрэгцээ бэлчээрт хэрхэн нөлөөлөх, маллагааны зардал хэр зэрэг шаардагдахыг тооцож үзэх хэрэгтэй. Ямааны ноолуурын чанарын гол үзүүлэлт бол ширхэгийн голч, урт байдаг. Монгол ямааг бие даасан үүлдэр, омгоор батлуулах үед буюу 1990, 1996 онд тохиромжтой хэвшлийн ямааны ноолуурын голч 13–15 мкм байсан бол сүүлийн үеийн судалгаагаар ихэнх үүлдэр, омгийн ямааны дундаж голч 15–17 мкм болж бүдүүссэн байна. Энэ бол сүрэгт явуулах үржил–селекцийн ажил үгүйлэгдэж байгаатай шууд холбоотой. Цаашид монгол үүлдэр, омгийн ямаанд ангилалт явуулах, үржлийн хээлтүүлэгч сонгох, тохируулан сонголт хийх замаар тэсвэрт чанар, бэлчээрээр таргалах чадвар, махлаг шинж зэрэг аж ахуй–биологийн ашигтай шинж чанарыг алдагдуулахгүйгээр, ноолуурын чанарыг хэвээр хадгалах үржил селекцийн ажлыг орчин үеийн удам зүйн шинжлэх ухааны үндэстэй хөтлөн явуулах нь гол зорилт болж байна. Тохиромжтой хэвшлийн шаардлага бүрэн хангасан ноолуурын чиглэлийн үүлдэр, үүлдрийн хэсэг, омог, хэвшлийн ямааны үржлийн цөм сүргийг стандартын дагуу бүрдүүлж, түүнээс үр төлийн чанараар баталгаажсан өндөр ашиг шимтэй ухна бойжуулан, экологийн тохирох бүс нутгийн ямааны үндсэн сайжруулагчаар ашиглах ажлыг улсын мал үржлийн байгууллагын дэмжлэг туслалцаа, хяналттайгаар бүрэн шийдвэрлэх шаардлагатай байна. Мал сүргийнхээ эрүүл мэндийг хамгаалж, ашиг шимийн гарц чанарыг тасралтгүй нэмэгдүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээ болон үндэсний үйлдвэрүүдийг хангах асуудалд төв, орон нутгийн төр, засаг, мэргэжлийн байгууллагууд байнга анхаарч удирдлага зохион байгуулалт, эдийн засаг, санхүүгийн болон мэргэжил арга зүйн нэгдсэн арга хэмжээ авч, дэмжлэг туслалцаатай үзүүлснээр зохистой шийдвэрлэж чадна. Манай улс 1953 онд малын чанар сайжруулах үржлийн ажилд малын нөхөн үржихүйн биотехнологийн хамгийн хямд, оновчтой, хялбар аргын нэг болсон зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг анхлан нэвтрүүлж, 1958 онд “Малын зохиомол хээлтүүлгийн төв станц”-ийг байгуулсанаар одоогийн Малын удмын сангийн үндэсний төвийн суурь тавигдсан билээ. 1980-1990-ээд оны үед эрчимжсэн мал аж ахуй бүхий бүс нутгуудад зохиомол хээлтүүлгийн өргөн цар хүрээг хамарсан ажил, үйлчилгээ явуулж чадаж байсан тэр түвшинд хүргэхэд малын генийн санг бүрдүүлэх, арвижуулах, мал үржлийн дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, үр үйлдвэрлэлийг технологийн түвшинд явуулахад дараах арга технологиудыг ашиглаж байна. МАЛЫН НӨХӨН ҮРЖИХҮЙГ ЖОЛООДОХ Зохиомол хээлтүүлэг Шилмэл эцэг малын үрээр олон тооны мал хээлтүүлэн малын чанарыг богино хугацаанд сайжруулах шинжлэх ухааны дэвшилтэт арга юм. Зохиомол хээлтүүлгийн арга нь дараах давуу талуудтай. ⌘ Шилмэл эцэг малын удмын үнэт чанарыг богино хугацаанд ашиглаж олон тооны өндөр ашиг шимтэй төл хүлээн авах боломжийг бүрдүүлдэг. ⌘ Дур зоргын хээлтүүлэгт хамгийн ихдээ нэг бухаар 15-20 үнээ хээлтүүлэх боломжтой бол зохиомол хээлтүүлэгт ашиглах шилмэл нэг бухнаас 100 мянга хүртэлх тугал авах боломжтой. ⌘ Шилмэл хээлтүүлэгчийг эрүүл мэндийн бүрэн үзлэгт оруулж, эрүүл гэдэг нь батлагдсан хээлтүүлэгчээс ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан үрийг авч ашигладгаас гадна зохиомол хээлтүүлгийн багаж хэрэгсэл болон нэг удаагийн хэрэглээний цэвэр бээлий, гуурс зэргийг ашиглана. Зураг. Гүн хөлдөөсөн үрээр Зохиомол хээлтүүлэг хийх үйл явц МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД ҮРЖИХҮЙН БИОТЕХНИКИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ НЬ
  • 78.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД ҮРЖИХҮЙН БИОТЕХНИКИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ НЬ154 155 Хуц, ухнаас үр авч шингэлсэн үрээр хээлтүүлэг хийх арга Үр үнэлэх, шингэлэх, хадгалах. Зохиомол хээлтүүлгийн үед шууд ашиглах ба шингэлж хадгалах зориулалттай цэвэр үрийн хөдөлгөөний идэвхи 0.8 баллаас дээш үнэлэгдсэн, 1 мл үрэнд 2 тэрбумаас доошгүй эр эс агуулагдсан байх ёстой. Хадгалах үрийг ус 50 мл, цитратнатри 1.4 г, глюкоз 0.4 г, өндөгний шар 10 г, стрептоцит нэмсэн орчинд шингэлнэ. Хуцны үрийг 1:1, 1:3 харьцаагаар шингэлж нэг тун үрэнд 80-100 сая эр эс байхаар тооцно. Үрийг шингэлсний дараа 5-8 мл хэмжээтэй жижиг шилэнд савлаж сайтар таглан пролон материалаар гадуур нь ороож нийлэг уутанд хийж гэсгэлэндүү мөстэй хоолны термо-саванд хийж хадгална. Хуцны үрийг +2-+4 хэм хүртэл бууруулахын тулд хөргөлтийн дараах горимыг баримтлана. Үр авсан хугацаа, мин Хөргөж байгаа үрийн температур, 0 С 0 20 60 120 180 35-36 18-22 13-20 5-10 3-5 Царцааж хадгалсан үрийг 24 цагийн дотор ороотой хээлтэгчийг үрлэж ашиглах ба үрийн идэвхи 0.7 баллаас доошгүй байвал зохино. +20 хэмд хадгалсан үрийг 40- 42 хэмийн дулаанд бүлээсгэж идэвхи хөдөлгөөнийг бүрэн сэргээж микроскопоор тусгай халаагч тавиур ашиглан хадгалсан үрнээс бодисын шилэн дээр нэг дусал, натри хлорын 1%-ийн уусмал нэг дусал зэрэгцүүлэн тавьж бүрхүүл шил дээр дарж дуслуудын уулзвар дээр үнэлгээ хийнэ. Үрлэх үрийн тун, үнэлгээ. Зохиомлоор хээлтүүлэхэд нэг удаа үрлэх тун цэвэр үр бол 0.05 мл, шингэлж хадгалсан үр бол 0.25, 0.5 мл, үрийн хөдөлгөөний идэвхи 0.7 баллаас доошгүй байна. Үрлэх аргууд. Хонийг мэс заслын болон мэс заслын бус 2 аргаар зохиолмоор хээлтүүлэнэ. Дурангийн арга буюу мэс заслын аргаар хээлтүүлэг хийхэд өндгөн эс гадагшилсан савны эвэр талд буюу саванд эсвэл савны хүзүүвчинд гэсэн аргууд хэрэглэгдэнэ. Мэс заслын бус аргад манай оронд түгээмэл хэрэглэгддэг үтрээнд толь тавьж үрлэгч шприцээр эсвэл үрлэгч шприц-катетераар үрлэх арга багтана. Энэ аргаар хонь, ямааг үрлэхэд зогсоол, үтрээний толь, шприц-катетер, тампон, ариутгах бодисуудыг бэлтгэнэ. Үрлэгээ хийхийн өмнө үтрээний толь, үрлэгч шприц-катетерыг цэвэрлэж ариутгана. Шприц-катетер бол 1 мл, хагас автомат шприц бол 2 мл үрийн багтаамжтай, үрийн тунг 0.05 мл хэмжээгээр тохируулах тусгай тохируулагчтай байдаг өөрөөр хэлбэл нэг удаа бариулаас дарахад үрлэх ажиллагаа дуусахаар тохируулсан байна. Хээлтэгчийн үтрээнд толийг шургуулж умайн хүзүүвчийг олж шприцийн үзүүрийг савны хүзүүвчинд 1-2 см гүн оруулан аажмаар үрийг шахна. Үрлэсэн хээлтэгчийн хувийн дугаар, ангийг бүртгэж биен дээр нь тусгай тэмдгээр будна. Нэг цэнэглэсэн шприцээр 20-40 хонийг үрлэх бололцоотой тул 65 хэмийн спиртийн тампоноор ариутган физиологийн уусмалаар (0.9%) зайлах замаар дараагийн хонио үрлэнэ. Хүйс жолоодсон үрээр хээлтүүлэг хийх арга Махны үхрийн аж ахуй эрхэлдэг фермерүүдийн эр тугал олонтой байхыг хүсдэг, учир нь эр мал нь эмийгээ бодвол илүү биерхүү, жин их татдаг, өсвөр насанд нь маханд борлуулбал тэжээлийн төлц сайтай, бордолт сайн авдаг, махан ашиг шим сайтай харин сүүний үхрийн аж ахуй эрхлэгч нь олон охин тугалтай байж тэдгээрийгээ гунж, үнээ болгон тугаллуулж сүргийн нөхөн үйлдвэрлэлийг эрчимтэй явуулах, их сүү үйлдвэрлэн борлуулж орлого ашгаа нэмэгдүүлэх сонирхолтой байдаг. Ийм учраас үрийн болон хөврөл үрийн хүйсийг ялган тодорхойлох хэрэгцээ, шаардлага гарч ирсэн. Бүх амьд бодгалийн хөгжил түүний удамшлын материал болох ДНХ-ээр програмчлагдсан байдаг. ДНХ нь хромосом гэж нэрлэгдэх урт утаслаг хэлхээнд багцлагдан оршино. Амьд бие махбодын цусны улаан эсээс бөөм өөрийн хромосомын иж бүрдэлтэй байх бөгөөд хүн-23, адуу-32, үхэр-30, хонь-27, ямаа-30 улаан буудай-21 тооны хос хромосомтой. Хос хромосомуудын нэг хос нь тухайн амьд организмын хүйсийг тодорхойлогч бэлгийн хос хромосом байх ба бусад нь ижил ижлээр хослох аутосомууд юм. Эмэгчин амьтны бэлгийн хромосом XX гэсэн хос байдаг бол эрэгчнийх XУ гэсэн хос байна. Үр тогтсон өндгөн эсэнд эцгийн үр, эхийн өндгөн эсийн аутосом хромосомууд нэг нэгээр салж очин ижлээ олоод ургийн аутосомуудыг бүрдүүлдэг. Бэлгийн хос хромосом ч мөн салж ургийн хүйсийг тодорхойлох хосоо олж нэгддэг. Эцгийн бэлгийн Х эсвэл У хромосом эхийн бэлгийн Х хромосомтой нэгдэн ХХ гэсэн хосыг үүсгэсэн үү эсвэл ХУ хосыг үүсгэсэн үү гэдгээс хамааран ургийн хүйс тодорхойлогдоно. Хэрэв ХХ бол эм, ХУ бол эр хүйстэй байна. Зураг. Хүйс жолоодсон үрээр хээлтүүлэг хийх үйл явц Зураг. Шулуун гэдэсээр ЭХО Аппарат ашиглан уутанцарын хэмжээг тодорхойлж байна
  • 79.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД ҮРЖИХҮЙН БИОТЕХНИКИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ НЬ156 157 Хөврөл шилжүүлэн суулгах арга Өндөр ашиг шимт донор малаас бэлтгэсэн үр тогтсон эвсэл эсийг хөврөл гэнэ. Удам зүйн хувьд бусдаас давамгайлсан үржлийн үнэт чанар бүхий хээлтэгчээс олон тооны үр төл авах бололцоог бүрдүүлэхийн тулд донорын нөхөн үржихүйн дотоод шүүрэлд зохицуулалт хийх замаар суперовуляци буюу олон тооны өндгөн эсийг нэг дор гадагшлуулах арга ашигладаг. Малын төрлөөс хамааран хөврөлийг донор хээлтүүлэгчээс мэс заслын, мэс заслын бус гэсэн хоёр аргын аль нэгийг нь ашиглан зайлан авч тухайн донороос арай доогуур генетик чадавхтай хээлтэгч буюу тээгчид суулгадаг. Үнээ, гүүнээс хөврөлийг зайлж авахад мэс заслын бус аргыг хэрэглэх илүү тохиромжтой харин хонь, ямаа, гахайгаас мэс заслын аргаар зайлж авдаг. Зураг. Өндгөвчинд шар бием үүссэн байдал Зураг. Өндгөн эс дамжуулах хоолойноос хөврөл угааж буй байдал Үр үйлдвэрлэлийн лаборатори Монгол улсын хэмжээнд анх удаа Герман улсын Minitube-ийн олон улсын жишигт нийцсэн иж бүрэн тоноглолтой лабораторийн тоног төхөөрөмжийг нөхөн үржихүй биотехнологийн чиглэлээр ашиглан, гойд ашиг шимт хээлтүүлэгч малаас үржүүлгийн бүтээгдэхүүнийг технологийн дагуу эрүүл, ахуй стандартын шаардлага хангасан тусгай орчинд үр үйлдвэрлэх ажлыг хийж гүйцэтгэж байна. Зураг. Үр үйлдвэрлэлийн лаборатори Үндэсний генийн сан Малын үндэсний генийн сан гэдэг нь Монгол малын генийг төрөл, зүйлийн хувьд хувиран өөрчлөгдөх, доройтох, мөхөхөөс сэргийлэн үржүүлгийн бүтээгдэхүүний дээж, сорьц, үр, хөврөл үйлдвэрлэх болон гадаадаас өндөр ашиг шимт малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг авах замаар генийн санг бүрдүүлэн арвижуулан үржүүлэгт ашиглана.
  • 80.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД ҮРЖИХҮЙН БИОТЕХНИКИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ НЬ158 159 Малын удмын сангийн үндэсний төвийн генийн санд хадгалагдаж буй гүн хөлдөөсөн үрийн тоо № Малын төрөл Үүлдрийн тоо, ш Үрийн хэмжээ, тун 1 Ямаа 4 915 2 Хонь 14 22371 3 Үхэр 9 41440 Нийт 64726 Малын удмын сангийн үндэсний төвд хадгалагдаж буй гадаадын улс орноос оруулж ирсэн өндөр ашиг шимт үүлдрийн малын үрийн мэдээлэл. ⌘ Өндөр ашиг шимт үхрийн 7 үүлдрийн 41,0 мянган тун гүн хөлдөөсөн үр, ⌘ Импортоор ирсэн өндөр ашиг шимт хонины 4 үүлдрийн 800 тун гүн хөлдөөсөн үр, ⌘ Импортоор ирсэн өндөр ашиг шимт ямааны 2 үүлдрийн 585 тун гүн хөлдөөсөн үр тус тус хадгалагдаж байна. Герефорд Симменталь Алатау Лимузин Ангус Хар тарлан Меринос Дорсет Суффолк Эдильбай Альпин Заанен ЦӨМ СҮРЭГ БҮРДҮҮЛЖ, ҮРЖЛИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ Малын генетик нөөцийн тухай хуульд зааснаар тухайн үүлдэр, омгоос ашиг шимийн хэмжээ, чанараар давуу хэсгийг сонгон үржүүлж байгаа сүрэг малыг цөм сүрэг гэнэ. Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Орон нутгийн цөм сүргийн салбар нэгжүүд нь Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Хэнтий зэрэг 11 аймагт тухайн бүс нутагт дасан зохицсон үүлдэр омгоос ашиг шимийн хэмжээ, чанараар давуу хэсгийг сонгон үржүүлж цөм сүрэг бүрдүүлэн ажиллаж байна. Цөм сүргийн салбар нэгжийн гол зорилго нь Монгол улсад баталгаажсан үүлдэр омгийн малыг уугуул орчинд нь хадгалах хамгаалах сайжруулах түүгээр дамжуулан
  • 81.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД ҮРЖИХҮЙН БИОТЕХНИКИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ НЬ160 161 үр дүнд улс, аймаг, сумын түвшинд цахим мэдээллийн сүлжээ, нэгдсэн тогтолцоо бий болсон байна. Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан. Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн програм хангамжийг 2011 оноос эхлэн улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд 22 аймаг нийслэл 334 сум дүүрэг холбогддог. Малын үндэсний бүртгэл мэдээллийн програм нь оффлайн болон онлайн програм хангамж юм. Энэ програм хангамжийг нэвтрүүлснээр Монгол улсын нийт малын мэдээлэл, тэдгээрийн ялган тэмдэглэгээ, ашиг шимийн гарц, бэлчээр тэжээл, өвчлөл, урьдчилан сэргийлэлт, малын хөдөлгөөн зэрэг олон төрлийн мэдээлэлийг авах боломжтой болсон. Малын бүртгэл мэдээллийн програм хангамжийг 2011 оноос нэвтрүүлж өнөө хүртэл нийт 2500,0 мянган малын мэдээлэл бүртгэдсэн байна. Тус програм нь малыг ялган тэмдэглэх бүртгэлжүүлэх мал аж ахуйн салбарт бүртгэл мэдээллийн системийг нэвтрүүлэхэд чухал үр дүнгээ өгч байна. Одоогийн мэдээллийн сангийн бүтцийг зургаар харуулав. 2017 онд батлагдсан “Малын генетик нөөцийн тухай” хуульд малыг бүртгэх мэдээллийн сан бүрдүүлэх талаар олон зүйл заалт орсон нь мал ялган тэмдэглэх, бүртгэх цахим сан бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгосон. Тус хуулийн 5.1-д малын генетик нөөцийн бүртгэлийн хэлбэрүүдийг тодорхойлж өгсөн. Үүнд: ⌘ Малын бүртгэл, ⌘ Үржүүлгийн бүтээгдэхүүний бүртгэл, ⌘ Малын удам зүйн үнэлгээний бүртгэл, ⌘ Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэл. Малыг үл давтагдах хувийн дугаараар ялган тэмдэглэж, бүртгэнэ. Малынбүртгэлд-малүржүүлэгчэтгээдийннэр,хаяг,улсынбүртгэлийндугаар,малын байршил, төрөл, удам гарваль, нас, хүйс, үүлдэрлэг байдал, өсөлт, хөгжилт, сүргийн нөхөн үйлдвэрлэл, ашиг шимийн гарц, чанар, эрүүл мэндийн үзүүлэлт, маллагааны арга хэлбэр, шилжилт хөдөлгөөн, шаардлагатай бусад мэдээллийг хамааруулна. Малчин дэмжлэг урамшуулалд хамрагдах, малаа даатгалд хамруулах, барьцаалж зээл авах, худалдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд малын бүртгэлийг үндэслэнэ. тухайн орон нутгийн малчид мал бүхий иргэдийг сайн чанарын хээлтэгч, хээлтүүлэгч малаар хангах орон нутгийн малыг сайжруулах зорилгоор ажиллаж байна. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: 1. Цөм сүргийн аж ахуйн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох чиглэлээр асуудлуудыг боловсруулан шийдвэрлүүлэх 2. Цөм сүргийн аж ахуйдын малд нэгдсэн үзлэг, ангилалтыг зохион байгуулан, үржлийн хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэн ажиллах 3. Цөм сүргийн аж ахуйг чадавхижуулах, үйл ажиллагааг нь бэхжүүлэх чиглэлээр гадаадын төслийн байгуулагуудад санал тавьж, хамтран ажиллах 4. Цөм сүргийн аж ахуйд үржүүлж буй баталгаажсан үүлдэр, омог, хэвшлийн малаас стандартын шаардлага хангаж, жишигт тэнцсэн хээлтэгч, хээлтүүлэгч малыг бойжуулан бүс, нутгийн хэрэгцээнд нийлүүлэх ажлыг үржлийн стратеги төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх. Биотехнологийн дэвшилтэд аргыг ашиглан малын чанараа богино хугацаанд сайжруулахыг хүссэн малчин, фермер эрхлэгч та дархан-уул аймгийн хонгор суманд байрлах ХХААХҮЯамны харьяа малын удмын сангийн үндэсний төвд хандан мэдээлэл, үйлчилгээн авах боломжтой. Холбоо барих утас: 99114354, 99130526, 88061412 МАЛЫН ЦАХИМ БҮРТГЭЛ Монголчууд эрт дээр үеэс тамга тэмдэг хийж малаа тамгалж, тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Одоо ч ач холбогдолоо алдаагүй, малчид өөрийнхөө өв уламжлаж ирсэн им тэмдэгээ ашигласаар байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед мал бүрт тусгай дугаар бүхий төмөр ээмэг зүүдэг, улсын үржлийн аж ахуй, фермийн 10000 хээлтэгч тутамд нэг үржлийн тоо бүртгэгч ажиллуулж байсан нь малыг бүртгэл хяналтад авах, бүртгэлээр дамжуулан малын тоо, чанар, ашиг шим, эрүүл мэнд үржлийн болон мал эмнэлгийн арга хэмжээний үр дүнг тооцох, авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхөд ашиглаж байв. “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” тухай хууль, Монгол улсын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн бүрдүүлэх журам” зэрэг эрх зүйн баримт бичгийн хүрээнд малыг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал, үүсэл эрүүл мэндийг тодорхойлох, бүртгэх, хяналт тавих тогтолцоог бий болгох, олон улсын жишигт нийцүүлэх зорилтуудыг тавьж хэрэгжүүлэх ажил хийгдэж ХХААХҮ- ийн Сайдын 2011 оны А/120 тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын бүтцэд Малын бүртгэл мэдээллийн алба бий болгон ажиллуулснаар үндэсний хэмжээнд малыг ялган тэмдэглэх, бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ бий болгох ажлыг эхлүүлсэн түүхтэй. Энэ арга хэмжээний хүрээнд 2011 оноос мал бүртгэлжүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, компьютер тоног төхөөрөмжөөр хангах, программ хангамжийг бий болгох, нэвтрүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, гарын авлага, зөвлөмж, мэргэжил арга зүйн удирдлага, хангах зэрэг олон ажлыг нилээд эрчимтэй хийсэн. Үүний
  • 82.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД ҮРЖИХҮЙН БИОТЕХНИКИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ НЬ162 163 Энэ хуулийн 5.1.1, 5.1.4-т заасан бүртгэлийг энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгж, малчин, мал бүхий этгээд, мал бүхий хуулийн этгээдтэй хамтран хийж, сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг хариуцан энэ хуулийн 16.8-д заасан байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ. гэх зэргээр малын бүртгэлийн асуудлыг бүрэн хуульчилж өгсөн цахим системийш хөгжүүлэхэд асар их ач холбогдолтой болсон юм. ХХААХҮ-ийн сайд, ҮСХ-ны даргын хамтарсан 2019 оны 08 сарын 13 ны өдрийн А/254/А/114 дугаар тушаалаар “Малын генетик нөөцийн үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, тайлагнах журам баталсан. Журмаар Монгол улсын малын генетик нөөцийн үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, баяжуулах, баталгаажуулах, дамжуулах, тайлагнах, нууцлал, хамгаалалыг мөрдөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байна. Журамд зааснаар нэгдсэн сангийн мэдээлэл нь нийтэд зориулсан мэдээлэл, байгууллагын нээлттэй мэдээлэл, итгэмжлэгдсэн дотоод мэдээлэл, нууц мэдээлэл гэсэн ангилалтай байна. Нийтэд зориулсан мэдээлэлд: аймаг, нийслэлийн нэгтгэсэн мэдээлэлд ямар нэгэн хязгаарлалт хийгдээгүй, нууцлах шаардлагагүй, зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд байгууллагад ямар нэгэн хохирол учруулахгүй, хувилах, хадгалах, дамжуулахад шаардлага тавихгүй мэдээлэл хамрах ба нийтэд зориулсан мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байршуулах, байгууллагын нээлттэй мэдээлэлд зөвхөн байгууллага дотроо ашиглах, ангилалын зэрэглэлээр хаягласан, хувилж, олшруулж, тараахад хязгаарлалтгүй, гадны хандалтаас хамгаалагдсан мэдээлэл хамаарна. Итгэмжлэгдсэн дотоод мэдээлэлд: хязгаарлагдмал эрхтэйгээр хандах, хувилан хуулбарлахыг зөвшөөрсөн мэдээлэл хамаарна. Нууц мэдээлэлд: гадны тандалт, халдалгаас хамгаалагдсан электрон хэлбэрээр хадгалахаднууцүгтэйгээркодлогддогтусгайхаягтайзөвхөн,эрхбүхийалбантушаалтан нууц үг ашиглан нэвтэрдэг, зөөврийн төхөөрөмжид хуулбарлах, хувилахыг хориглосон мэдээлэл хамаардаг байна. Мэдээллийн нэгдсэн сан нь мэдээллийг оруулахаас гадна бусад мэдээллийн сантай холбогдож мэдээлэл солилцох боломжтой байна. ХХААХҮ-ийн сайдын тушаалаар 2019 онд “Малын бүртгэлийн журам”-ыг шинээр батлаж, журмаар Монгол Улсад үржүүлж байгаа малыг ялган тэмдэглэх, малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарыг тодорхойлох, баталгаажуулах, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан байна. Малыг ялган тэмдэглэж бүртэлжүүлэх схем Малын ялган тэмдэглэх хэрэгслэлийн захиалга өгөх ерөнхий загвар. Малыг ялган тэмдэглэх хэрэгслийг захиалах, нийлүүлэх Малыг ялган тэмдэглэх хэрэгслийн захиалгыг малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдээс сум, дүүргийн Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж болон Хөдөө аж ахуйн тасаг хүлээн авч, нэгтгэлийг аймаг, нийслэлийн Мал үржлийн албанд илгээх бөгөөд алба нь захиалгыг баталгаажуулан Малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээнэ. Орон нутгаас илгээсэн захиалгын дагуу ялган тэмдэглэх хэрэгсэлд бичигдэх хувийн дугаарыг Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгож, баталгаажуулан үйлдвэрлэгчид хүргүүлнэ. Малыг ялган тэмдэглэх ажлыг мал үржүүлэг, технологийн ажлын технологит хугацаанд хийж гүйцэтгэнэ. Малын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийн маягтыг хөтлөх Малын бүртгэлийн гэрчилгээ, маягтыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
  • 83.
    МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХУЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА МАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХЭД ҮРЖИХҮЙН БИОТЕХНИКИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ НЬ164 165 Малын бүртгэл,мэдээллийн нэгдсэн сангаас “Малын бүртгэлийн гэрчилгээ”, “Малын шилжилт, хөдөлгөөний тодорхойлолт”-ыг тус тус олгоно. Үржлийн малын удам гарвалийн гэрчилгээг малын удам зүйн үнэлгээний цахим системээс олгоно. Үржүүлгийн бүтээгдэхүүнд удам гарваль, гарал үүслийн тодорхойлолтыг малын үндэсний генийн санг хамгаалах, сайжруулах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллагаас олгоно. Мал өмчлөгч, малчин, мал бүхий иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргасан тохиолдолд харьяаллын сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн мэдээллийн сангаас малын бүртгэлтэй холбоотой гэрчилгээ, лавлагаа, тодорхойлолтыг өгнө. Малд ялган тэмдэглэгээ хийж анхан шатны бүртгэл хөтөлсөн Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийн мэргэжилтэн нь малын бүртгэл хийсэн тухай мэдээллийг харъяалах сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн мэдээллийн санд тухай бүрт ажлын 5 хоногт багтаан ирүүлнэ. Малын ялган тэмдэглэх хэрэгсэл, түүнийг хэрэглэх Малыг ялган тэмдэглэх хэрэгсэлд малын төрөл, зүйлийн онцлогоос хамаарч кодын систем бүхий ээмэг, радио долгионы давтамж бүхий чип, тэдгээрийг дагалдах хэрэгслийг хамааруулж ойлгоно. Ялган тэмдэглэх хэрэгсэл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, журам, Олон Улсын ISO стандартын шаардлагыг хангасан байна. Тариур чип вар код уншигч бахь ээмэг Малыг ялган тэмдэглэх чип нь тусгай зориулалтын био бүрхүүл бүхий ариутган битүүмжилж, тариурт байршуулсан, ISO 11784, ISO 11785 стандартын шаардлагыг хангасан FDX-B технологитой, радио долгионы давтамжийг ойроос болон холоос мэдээлэх боломжтой байна. Чипийг мал, амьтаны биед тариурын тусламжтайгаар арьсанд суулгаж дугаарыг уншигчаар уншуулж шалгана. Малын ялган тэмдэглэх хэрэгсэлд улсын нэрийн товчилсон 2 үсэг буюу “MN” хамгийн дээд эгнээнд, дараагийн эгнээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны 6 орон болон тухайн төрлийн малын хувийн дугаарыг заасан 6 орон нийт 12 оронтой тоог энэхүү дарааллаар лазерын технологиор арилахааргүй бичиж, эдгээр дугаарыг кодын системд шилжүүлэн хэвлэсэн байна. Ээмэг нь уян хатан, гадны нөлөөнд тэсвэртэй, өндөр чанарын нийлэг хуванцар материалаар хийгдсэн байх ба үйлдвэрлэгч нь материалын чанарыг холбогдох мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулсан, дагалдах гэрчилгээтэй байна. Ээмэг дэх тэмдэглэгээг лазер технологиор, арилахааргүй хэвлэх ба хэвлэмэл тэмдэгт нь зураасан код унших тусгай төхөөрөмжөөр уншигддаг, код уншигч нь ялган тэмдэглэх хэрэгсэлд бичигдсэн дугаарыг нэгдсэн программд хувирган унших, дамжуулах чадвартай байна. Ээмэг нь бог, бод малын гэсэн хоёр төрөл байх ба ээмэг нь дээр засаг захиргаа бүс нутгийн код малын хувийн дугаар бичигдэнэ. Монголд ашиглах малын ээмэгний хэмжээ, загвар, код Зураг. Малын ээмэгний мэдээлэл Малыг ялган тэмдэглэх, ээмэглэх тухай Малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиаргааны төв байгууллагаас батлагдсан журмын дагуу зөвшөөрөгдсөн ээмгийг ашиглана. Малыг зөв ээмэглэснээр малын чихэнд ээмэг тогтвортой байж, ээмгэн дээрх тоо, цифрийг ашиглах тухайн малд явуулах малын үржил-селекци, мал эмнэлгийн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тогтоох боломжийг бий болгоно. Зураг. Малыг ээмэглэх Бод малын бар код бүхий ээмэгБог малын бар код бүхий ээмэг
  • 84.
    166 МАЛ СОНГОНҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА Ээмэглэх үйл ажиллагааг дараах стандарт хэмжээсүүдийн дагуу хийнэ. Зураг1. Энэ байршлыг буруу хэрэглэснээс шарх үүсэх, ээмэг хаягдах эрсдлийг дагуулдаг. Малыг ээмэглэх үйл ажиллагаа ⌘ Малын чихны 3/2 хуваасны дээд хэсэгт цусны судаснаас зайдуу газарт ээмэглэнэ. ⌘ Ээмэгний эм хэсгийг чихний дотор талд , эр хэсгийг гадны талд байхаар ээмгийг бахинд байршуулна. ⌘ Ээмэгний эр хэсгийн бахьны зүүнд, эм хэсгийг бахьны ховилд бэхлэж малын чихэнд нэг хэмийн хөдөлгөөнөөр дарж эр хэсгээр чихний мөгөөрсний хэсгийг цоолж, эр, эм хэсгийг хооронд нь түгжих замаар хавчиж гүйцэтгэнэ. ⌘ Ээмгийг чихэнд хэт лав оруулвал кодыг унших боломжгүй болдог. Ээмгийг чихэнд зүүсний дараа эхлээд зүүн тийшээ 1 удаа, дараа нь баруун тийшээ 1 удаа эргүүлэх үйлдлийг хийнэ. Ингэснээр шарх үүсгэхээс сэргийлэх, шарх хурдан эдгэрэх нөхцлийг бүрдүүлдэг. Зарим тохиолдолд зориулалтын эм цацаж болдог. ⌘ Ээмэглэсний дараа шарх үүсэж байгаа эсэхэд хяналт тавих хэрэгтэй Зураг 2 Малыг ээмэглэх бахь. Ээмэглэгч бахь нь энгийн болон цахим ээмгийг малын чихэнд зүүх олон талын үйл ажиллагаатай байна. Бар код уншигч төхөөрөмжийг ашиглах. Ээмэгний баркодыг уншигч төхөөрөмж нь компьютерийн мэдээллийн системд мэдээлэл дамжуулна. Бар кодыг лазерийн гэрэлээр скайнердэх үйлдэл хийхэд мэдээлэл автоматаар удирдлагын системд хүргэгдэнэ. Хэрэглэхэд маш хялбар, хурдтай, мэдээлэл хайх, хадгалах, дамжуулах боломжтой төхөөрөмж юм. Бар код унших төхөөрөмжийг зурагт заасны дагуу 1, 2, 3, 4-р байрлалд налуу түвшинд барьж товчлуурыг дарж ажиллуулна. 1. 1. Ү.Аварзэд, Т.Содной “Монголын нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн Мал аж ахуй”, УБ. 2008 2. Адуу судлал -50 жилд МААЭШХүрээлэн. Хамтын бүтээл. УБ. 2011 3. Т.Балдан “Монгол үүлдрийн тэмээний зүсний тухай”, Тэмээ судлал-2. Тэмээ судлалын төв. УБ. 1999 4. Т.Балдан “Үржлийн тэмээ шинжихүй”, УБ. 2004 5. Т.Балдан “Монгол тэмээнд явуулах үржлийн ажлын онол практик үйлдэл”, УБ. 2005 6. Д.Больхорлоо “Монгол үүлдрийн мал сонгон үржүүлэх асуудалд”, УБ. 1983 7. Д.Буянхишиг “Монгол тэмээний бэлчээрлэх горим, тэжээллэх онцлог”, Тэмээ судлал-1. УБ. 1999 8. Г.Галбадрах “Мал сүргийн байршил, чиглэл” бүтээлийн эмхэтгэл, 1959, УБ 9. З.Гонгоржав, “Монголчуудын мэрдэм ухааны уламжлал”, 1994 10. Д.Даваа “Эрдэнэт хүлэгчийн далд товчоон”, УБ” 2014 11. Ц.Даваажамц “Говийн мал аж ахуйд таана, хөмүүлээр тэжээл бэлтгэх тухай”, 1978, УБ 12. М.Даш “Монгол орны бэлчээрийн мал маллагааны арга туршлага”, УБ. 1976 13. Ё.Доржбат “Залаажинст-Эдрэн үүлдрийн ямаа”, УБ. 2015. 14. С.Дугаржав “Хозяйственно-полезные качества халхингольского скота методы его улучшения” (Автореферат), 1975. 15. G.Deeshin, “Surveying the structural and functional changes in the livestock breeding system in Mongolia”. Summary of PhD thesis, 2012 16. С.Жамбалдорж “Морин эрдэнэ”, УБ. 1996 17. С.Жамбалдорж “Тэмээ тэнгэрийн амьтан”, УБ. 1997 18. Ч.Жачин “Мэргэн ардын үг”, УБ.1988. 19. Жереми Свифт, Б.Эрдэнэбаатар, “Хот айл - албан бус нэгж болох тухай”, ПАЛД төсөл, Хөгжил судлалын хүрээлэн, 2001. 20. Р.Индра, Н.Сүхээ “Монгол тэмээ”, УБ. 2012 21. Б.Лувсан “Тэмээн сүрэгт зохиох үржлийн ажил”, УБ. 1986 22. Б.Лувсан “Монгол тэмээ товчоон”, УБ. 23. Х.Лувсанбалдан “Хүлгийн шинж”, УБ. 1989 24. Ж.Лувсандорж “Малчны эрдэм”, УБ. 1986. 25. МААЭШХ “Ямаа судлал 50 жилд”. УБ. 2011 26. Б.Минжигдорж “Хонины аж ахуйн селекцийн үндсэн асуудал”, 1980. 27. “Монголын бэлчээрийн мал аж ахуй” 20 боть цуврал, 1-20 дэвтэр, УБ, 2008 28. Монгол үүлдрийн үхэр тодорхойлолт (Хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрийн яам). Улаанбаатар 1990. 29. Н.Надмид, Ё.Доржбат “Ямааны аж ахуй”, УБ. 2018 30. Нэргүй нар “Монгол малчны судар оршвой”, УБ. 2004 ЭШ ТАТСАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ
  • 85.
    168 169МАЛ СОНГОНҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГАМАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА 31. Ж.Самбуу “Мал аж ахуй дээрээ яаж ажиллах тухай сануулга сургаал” /монгол бичгээр/ УБ, 1945. 32. Ж.Самбуу “Мал аж ахуй дээрээ яаж ажиллах тухай ардад өгөх сануулга сургаал”, 1944. 33. Ж.Самбуу “Мал аж ахуйдаа яаж ажиллах тухай ардад өгөх сануулга, сургаал”, УБ.1987. 34. Ж.Самбуу,”Малчидад өгөх зөвлөгөө”, УБ. 1956 35. Д.Самданжамц, Т.Сайполда, “Монгол адуу”-YII боть УБ. 2011 36. Д.Самданжамц, “Монгол адууны уяа заслын онолын үндэс”, УБ. 2009 37. Д.Самданжамц “Монгол адуу ангилах заавар”, УБ. 2011 38. Д.Самданжамц бусад “Монгол адууны үүлдрийн тодорхойлолт”, УБ. 2011 39. Д.Самданжамц, Г.Бадамханд, Ё.Доржбат “Адууны аж ахуйн дадлага”, УБ. 2010 40. Ж.Саруулбуян, Д.Даваасамбуу “Монгол адууны тамганы ойллого”, УБ. 2008 41. Х.Самдилдэндэв “Малчин ардын зан үйлийн уламжлал”, УБ. 1985 42. Н.Сүхээ “Мах-өөх-ноосны чиглэлийн Торгууд үүлдрийн хэсгийн хониныаж ахуй биологийн зарим онцлог”, 1994. 43. ТО ВАН (Тогтохтөр) “Хэбэй вангийн аж төрхүйг засан сургаал болой”, (Төмөртогоогийн бэлтэгсэн) 1990. 44. Ж.Тогтох, Научное обоснование пастбищного содержания и кормления овец в условиях Монголии, автореферат, 1996, УБ 45. М.Төмөржав, Н.Эрдэнэцогт “Монголын нүүдэлчин”, УБ. 1999 46. М.Òºìºðæàâ “Áýë÷ýýðèéí ìîíãîë ìàë”, УБ.2005. 47. М.Төмөржав “Монгол малчны эрдэм ухааны дээж оршвой”, УБ. 2017 48. Г.Төмөрхадуур “Монгол малын түүхэн хувь заяа”, УБ. 2005. 49. Үхэр, сарлаг судлал 50 жил Ж.Самбуугийн нэрэмжит Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, УБ. 2011. 50. Ш.Хашбат “Адуу судлал”, УБ. 2000 51. Д.Цэвээнжав “БНМАУ-ын тэмээний аж ахуйн үндэс”, УБ. 1990 52. Д.Цэдэв “Монгол үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх үүлдэр сайжруулах ажлын дүн, зорилго, бүтээлийн эмхэтгэл, 1959, УБ 53. Ш.Цэрэнпунцаг “Тэмээн сүргийн ашиг шим”, УБ. 1971 54. Г.Чадраабал, “Хонь судлалаар хөлгөлсөн нэгэн жарны бичиг”, УБ. 2013. 55. Чөлөөт нэвтэрхий толь - Википеди 56. О.Шагдарсүрэн “Монголын бэлчээрийн малын биологи ба нүүдлийн мал аж ахуйн онцлог”, УБ. 2005. 57. О.Шагдарсүрэн, “Байгалийн шалгарал ба бэлчээрийн мал аж ахуй”. 1969 58. С.Шархүү, “Хувийн аж ахуйд сарлагийн бух сонгох”, Сарлаг судлал, №2 59. С.Шархүү “Хангайн өндөр уулын бүсэд сарлаг үржүүлэх, ашиглаа зохистой хувилбар боловсруулах”, Сарлаг судлал, №2 60. Б.Эрдэнэбаатар, “Монгол малын үржихүйн үр ашгийг дээшлүүлэх биологи- технологийн үндэс”, Биологийн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээл, ХААИС, 1998 61. Д.Эрдэнэхуяг “Монгол жороо морь”, УБ. 2018 62. Н.Эрдэнэцогт “Монголын нүүдлийн мал аж ахуй”, УБ. 1998 63. Breeding, crossbreeding and hybridization of yaks. at: http://www.fao.org/3/ AD347E/ad347e07.htm 64. Chaudhary P., Bawa K.S. “Local perceptions of climate change validated by scientific evidence in the Himalayas” Biology Letters, 2011 65. Eerdunchaoluo, Takehana.K, Yamamoto.E (2001) Characteristics of dorsal lingual papillae of the Bactrian camel (Camelus bactrianus) J.Anat.Histol.Embryol., June, 30 (3) 66. Joshi D. Chaugri “Yak husbandry in Nepal” (HM Government Press, Singha Durbar, Kathmandu 67. Potts, D. (2005) Bactrian camels and Bactrian-Dromedary hybrids. In: The silk road, vol., 3, #1, Silk road foundation. 68. Ranjay K S. “Indigenous knowledge of yak breeding and management by Brokpa community of eastern Himalaya”, Arunachal Pradesh. Indian Journal of Traditional knowledge, v.8, 2009 69. Subrahmanyeswan B., Chander M. “Integrating indigenous knowledge of farmers for sustainable organic farming”, Indian Journal of Traditional Knowledge, vol. 12, 13 70. World Bank, “MONGOLIA Livestock Sector Study”, VOLUME I – SYNTHESIS REPORT No. 50277, 2009 71. https://thediplomat.com/2017/12/the-brokpa-yaks-a-dying-breed/  
  • 86.
    170 171МАЛ СОНГОНҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГАМАЛ СОНГОН ҮРЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА ТӨГСГӨЛИЙН ОРОНД Малчид, мэргэжилтнүүдийн он удаан жилийн турш хийсэн ухаалаг сонголт, шигшин үржүүлэх аргын үр дүнд манай оронд үржүүлж байгаа мал сүрэг маань удамшлын хувьд батжиж, ашиг шимийн чиглэл нь улам баяжиж, малчин зон, монголчуудын ахуй амьдралыг үеийн үеийн тэтгэж ирсэн бөгөөд одоо ч хүн амын хүнсний хангамжид жинтэй хувь эзэлдэг төдийгүй гадаадад Монголын нэрийг гаргаж буй цөөн бүтээгдэхүүн малаас гаралтай. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын 1.4.1. “уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор суурьшсан хот, суурин газрын орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх” гэж заасан байна. Энэ нь мал аж ахуйг олон зуун дамжин бүрэлдэн тогтсон ардын уламжлалт арга ухаанд түшиглэн хөгжүүлэх тухай асуудал юм. Малаа сонгон үржүүлэхдээ юу хийхээ эхлээд сайн төлөвлөж, юу хийж байгаагаа сайн мэддэг, чармайлттай, шургуу ажиллах явдал чухал болохын чацуу малынхаа чанар, ашиг шим дээшилж, сайжирч байгааг үнэлэх, өөрийнхөө ажлыг өөрөө баримжаалан дүгнэх туршлагатай байх нь чухал. Малаа зөв сонгож үржүүлснээр үр төл нь мөн чанаржих, улмаар малаасаа олох орлого үе удам дамжин нэмэгдэх учиртай. Бидний өвөг дээдэс малынхаа зөвхөн ганц нэгхэн шинжийг харж явцуу хандалгүй, ямар үед малын өвчин, эмгэг гардаг, ямар газраар нутаглахад малд зохистой гэх мэт арчилгаа-маллагааны олон зүйлийг ажиглан судалж, учир холбогдлыг тунгаан ойлгож, уламжлалт монгол аргыг бүтээсэн байна. Ер нь сонгон үржүүлнэ гэдэг бол мууг хасан арилгаж, сайныг олшруулан хөгжүүлэх ажил билээ. Гэтэл сүрэгтээ ухаалаг заазлалт, үржлээс хасах ажиллагаа явуулахгүй, тооны хойноос хэтэрхий хөөцөлдсөнөөс болоод чанар муудах, улмаар хотонд байгаа сүрэг тэр чигтээ доройтох, монгол хэмээн нэрлэж баталгаажуулсан малын үүлдрийн давуу талыг алдах явдал байсаар байгаа шүүмжлэл бий. Мал давжаарч зудад тэсвэргүй, өвчинд эмзэг болох нь малаа шилж, шигшиж үржүүлэх ухаан дутсаны шууд илрэл, хамгийн түрүүнд ажиглагддаг шинж тэмдэг мөн. Малын бие галбир хийцэд гажиг, дорой байдал гараад эхэлбэл шилж биш, доройтуулах тал руу үржлийн ажил явж, сөрөг үр дагавар илэрч байгаа хэрэг гэж ойлгох нь зүйтэй. Мал сүргээ сонгон үржүүлэх уламжлалт арга ухааныг бүтээсэн өвөг дээдсээсээ бүтээлчээр суралцаж, мэдлэг туршлагаа сэлбэхэд тань хувь нэмэр болгох зорилгоор ХААҮШУОНТ-өөс санаачлан “Мал сонгон үржүүлэх уламжлалт монгол арга” хэмээх энэхүү эмхтгэлийг Танд хүргэж байна. Тус гарын авлагын “Адуу” сэдвийг гавьяат малзүйч Д.Самданжамц, магистр Г.Бадамханд нар “Тэмээ” сэдвийг доктор Д.Батмөнх, “Үхэр” сэдвийг доктор Б.Мяхдадаг, докторант Д.Баатартуяа нар, “Сарлаг” сэдвийг шинжлэх ухааны доктор, профессор Б.Эрдэнэбаатар, “Хонь” сэдвийг доктор, дэд профессор Б.Сүхээ, “Ямаа” сэдвийг шинжлэх ухааны доктор Ё.Доржбат, “Мал сонгон үржүүлэхэд үржихүйн биотехникийн ололтыг ашиглах нь” сэдвийг Малын удмын сангийн үндэсний төвийн мэргэжилтэн Н.Бархас, “Малын цахим бүртгэл нэвтрүүлэх” сэдвийг доктор Г.Дээшин нар эмхтгэн, боловсруулж, ХААҮШУОНТ-ийн мэргэжилтэн магистр Д.Батцэцэг, Б.Энхцэцэг нар нэгтгэн хэвлэлтэнд бэлтгэсэн болно. Гавьяат малзүйч, ХАА-н шинжлэх ухааны доктор, профессор Б.Минжигдорж, ХАА-н шинжлэх ухааны доктор, профессор Б.Эрдэнэбаатар нар уг эмхтгэлийн эхийг барьж эмхтгэн боловсруулж, хянан сайжруулав. ХААҮШУОНТөв мэдлэг, мэдээлэл түгээх чиг үүргээ гүйцэтгэж, малын генетик нөөцийн хуулийн уламжлалт мэдлэгийн сан бүрдүүлэх, бүртгэх заалтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж туслалцаа үзүүлсэн эрдэмтэд, судлаачид, зөвлөх малзүйчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Уншигч та бүхэн энэхүү гарын авлагатай холбоотой санал хүсэлтээ Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн info.naec.gov.mn цахим хаяг, 77228087 утсаар бидэнд ирүүлнэ үү. ХААҮШУОНТ-ИЙН ЗАХИРАЛ Р.ЦОГТБААТАР, Ph.D.
  • 87.
    ....... / ......./ .......Тэмдэглэл ....... / ....... / ....... Тэмдэглэл
  • 88.
    ....... / ......./ .......Тэмдэглэл ....... / ....... / ....... Тэмдэглэл
  • 89.
    ....... / ......./ .......Тэмдэглэл