2015 оноос эхлэн “Нярайн эндэгдлийг бууруулах хөтөлбөр”- ийг санаачлан эхлүүлж, хөтөлбөрийн хүрээнд тогтвортой урт хугацаанд шатдараалсан төсөл арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн эхэнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд “Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын тусгай зориулалтын автомашин” хандивласан ба улмаар дутуу болон бага жинтэй нярайн эмчилгээ сувилгааны чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор уг төвийн “Дутуу болон бага жинтэй нярайн эрчимт эмчилгээний тасгийг шинэчлэн зохион байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлээд байна.