More Related Content
PPT
PPTX
PPT
PPT
Нойр булчирхайн архаг үрэвсэл PPTX
Шүүдэст шингэнд Ривальтын сорил тавих PPTX
шокын үеийн яаралтай тусламж PPTX
Амьсгалын замын халдварт өвчин PPTX
What's hot
PDF
DOCX
Emchilgeenii hoolnii udirdamj PPTX
PPTX
хүний дархлал хомсдлын вирус (Hiv) PPTX
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай PDF
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа PPTX
дотоод шүүрлийн физиологи PPTX
PPTX
Мухар олгойн цочмог үрэвсэл PPTX
PPTX
PPT
PPTX
PPT
PDF
PPTX
Menstruation cycle by Haliunaa Battulga PPTX
PPTX
PPTX
PPT
Nyarai huuhded uzleh hiih Viewers also liked
PPTX
PPT
Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309 PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
Noir bulchirhain tsochmog urewsel PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
хоол боловсруулах замын эмгэг ба эмийн зохистой хэрэглээ PPTX
PPTX
төрөхийн өмнөх болон дараахь эхийн эндэгдэл DOCX
PPT
PPTX
Surprising things that can damage your liver PPTX
Patologiya mikrocirkulyacii 2016 PPTX
Өвөрмөц Т эсийн урвалыг эрчимжүүлэх PPT
Similar to Mogi ppt
PPTX
PPTX
Alcoholic liver cirrhosis PDF
архины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлт ODT
PPTX
PPTX
PPT
жирэмсэн ба вирүст гепатит 6 PDF
PPTX
PPTX
PPTX
бөөр ялгаруулах тогтолцооны эмгэг DOCX
PPTX
DOCX
ЭЛЭГНИЙ ДУТАГДАЛ- цочмог дутагдал 2023он PDF
Brochure prometheebc mongol PDF
Copy of Бөөрний цочмог дутагдал ppt .pdf DOCX
Өвчтний түүх, сүрьеэ кэйс PPTX
элэгний вируст гепатитын оношлогоо эмчилгээний тухай товч PPTX
элэгний циррозын цус алдалт PPTX
Сүрьеэгийн менингит--------------------- Mogi ppt
- 1.
Элэг бөөрний хамшинж
Элэгний өвчтэй хүмүүст бөөрний бүтэц зүй үйлийн
алдралын шалтгаангүй нөхцөлд бөөрний дутмагшил
илэрхийг ЭБХШ гэнэ. Харин CCL4, мөөг ,Вильсоны
өвчний улмаас үүсэх энэхүү хоёр эрхтний
дутмагшлыг ЭБХШ гэж үзэхгүй. Энэ үед шээсний
гарц багасч ,шээсний нитрогений хэмжээ цусанд
ихсэнэ.
Хэрвээ элэгний дутмагшлаас гаргаж чадвал бөөрний
үйл ажиллагаа хурдан сэргэнэ.
- 2.
Анхдагч хепатит
Элэгний эссөнөрөн үхжиж завсарын эд,тулгуур эсийн
нэвчилт өрнөх үрэвсэлт өвчин юм. Анхдагч хепатит нь бие
дааж явагдана, өөр бусад өвчнүүдийн илрэл болохыг нь
хоёрдогч гэнэ. Явцаар нь цочмог,архаг хүёр хэлбэрүүдэд
хуваана.
Шалтгааны хүчин зүйлсээр нь
1.Вируст хепатит
2.Архины хепатит буюу архиний шалтгаант элэгний өвчин
3.Эмийн хепатит
- 3.
Вируст хепатит: Одоомэдэгдсэн хепатотропик вирусууд нь А
вирус (HAV), В вирус (HBV), В уялдаат D вирус (HDV), С
вирус (HCV), Е вирус (HEV) юм.
HAV-ердийн цочмог явцтай,архагшихгүй,элэгний хатууралд
үл хүргэнэ. Халдварт хепатит гэж нэрлэж байсан нь хоол
тэжээлийн замаар халдварлах онцлогтой бөгөөд ариун цэвэр
муу сахидаг эрүүл ахуйн нөхцөл муутай газруудад тахал
маягаар тархна.
HBV-халдварлагдсан цус сийвэн сэлбэхэд буюу гэмтсэн арьс
мэс ажилбарын үед дамжин халдварлана.Нууц үе нь урт 1-6
сар үргэлжлэх бөгөөд эмнэл зүйн өргөн илрэлтэйн дээр
цахилган явц, архагших , элэгний хатуурал үүсгэх талтай.
HDV-бие Дааж олшрох чадваргүй рнх вирус юм. HBV-ийн
удамшлийн мэдээллээс хамаарч түүний оролцоотойгоор
хепатитийн шалтгаан болж чадна.
- 4.
HCV-В вирусын ижлээрС нь цочмог болон архаг
хепатитийн шалтгаан болж элэгний эст өмөнг үүсгэнэ. HCV-
ийн цочмог үрэвсэл зөвхөн зөөлөн явцтай боловч архагших
хандлага ихтэй байдаг.
HEV-нь өтгөн болон амны замаар халдаж тахал маягийн
цочмог хепатит үүсгэнэ. Цаашаа архагшихгүй, жирэмсэн
эмэгтэйчүүдэд цахилгаан хэлбэрт шилжиж үхэлд хүргэх нь
их байдаг.
Эмгэг жам: цитопатик үйлчлэл, вирусын эсрэг төрөгчийн
эсрэг дархлалын өдөөлт хариу гэсэн хоёр механизмтай.
HDV, HCVшууд цитопатик үйлчлэлтэй байхад,HBV,HAV
дархлалыг өдөөж эсийг гэмтээдэг.Дархлалын хариу хэт ихсэх
нь элэгний эсийг гэмтээж цахилгаан хепатитэд хүргэх
боломжтой.
- 5.
Цочмог хепатит
Вирусээр үүсгэгдсэнхепатитууд эмнэл зүйн хувьд хоорондоо
ялгарахгүй.
1.Нууц үе
2.Шарлалтын өмнөх үе
3.Шарлалтын үе
4.Эдгэрэх үе гэж дөрвөн үед хуваагдана. АЕ-нь нууц үе
харьцангуй богино. В,С урт нууц үетэй байдаг.Нууц үеийн
турш эмнэл зүйн шинж илрэхгүй боловч сийвэнгийн
аспартат амино трансфераза, аланин амино трансфераза
ихэссэн байна.Шарлалтын өмнөх үед элэг бага зэрэг томрон
чинэрнэ.
Сийвэнгийн билирубин ихсэхгүй байсаар өвчтөн эдгэрэхийг
шарлалтгүй (Anicteric) хепатит гэнэ.
- 6.
Удаах тохиолдолд сийвэндбилирубин ихсэж шээс шаргал
болж баас цайрна(өндөр халуурах, ханиад хүрэх, бие сулрах,
толгой өвдөх, хэвлийн баруун дээд хэсэгт өвдөжэлэг томрон
чинэрч бие шарлана).эсийн үхжлийн хоёр төрлийн зураглал
илрэнэ.
1.Эсийн мембран урагдаж эс хайлна(cytolysis)
2.Нягтран тунарсан эс хэсэгрэн тасарч хүчилсэг биенцэр
болж хувирах ба тэдгээр биенцэр макрофагуудад залгигдана.
Өвчний эцэст дийлэнхэд нь өвчний бүрэн эдгэрэл ажиглагдах
ба эдгэрлийн явцад элэгний эсийн төлжилт давамгайлж,
митозиор олширч хоёр бөөмт эсүүд давамгайлна.жирэмсний
үеийн халдвараас бусад тохиолдолд хепатитын дараа элэгний
бүтэц эргэж бүрэн сэргэнэ.
- 7.
Цахилгаан хепатит
Элгийг бүтнээрнь болон ихэнхийг хамарсан үхжил бүхий
цахилгаан хепатит нь вирус ховор тохиолдох хүнд хэлбэр юм. Тэр
нь HAV-ын нэгээс бага хувьд HBV халдварын 1-4 хувьд HDV
халдвар хавсарсан үед хүндрэх нь элбэг. Е хепатитын 0.5-3 хувьд
цахилгаан хэлбэр тохиолдох боловч жирэмсэн эмэгтэйчүүдэд
хавьгүй өндөр үзүүлэлттэй байна. Харин жирэмсний явцад
халдварласан А, В хепатит цахилгаан хэлбэртэй уялдах боловч
эрсдэл нь НЕV-ээс үлэмж доогуур байдаг. Вирусын цахилгаан
халдвар нь элэгний нэлэнхүй үхжлийн гол шалтгаан юм.
Бүтэц нь: Үхжлийн тархалт маш олон янз бөгөөд элэгний эдээр
цоохорлон тархсан байдлаас бүтэн дэлбэн эсвэл бүхэл элгийг
хамран үхжүүлж болно. Бүхэл элгийн хүчлийн үед элэг багсахгүй
боловч хожуу үетэй үхжил шимэгдэхийн хэрээр жижигрэн
бүрхүүл нь үрчийж ногоон шаргал өнгөтэй болж
- 8.
түүнээс ч багасна.Хэсгэрсэн үхжлийн үед өвчтөн амьд
гарвал элэгний эсүүд үржин гадаргууд жигд бус хатуу
зангилаанууд буй болж овойж гарна. Цөс зогсонгишлийн
байдлаас хамаарч элэг шаргал-хүрнээс, ногоовтор өнгтэй
харагдан. Цахилгаан хепатит муу тавилантай, 70-90%-ийн
үхэлтэй, эрүүл залуу хүмүүс тэсвэр сайтай боловч хүүхэд,
настан хүмүүс өндөр үхэлтэй HAV-ын тавилан сайн, HCV-
хамгийн муу тавилантай.
Тээгч байдал: Хепатитийн вирусын хувьд тээх, нөгөө нь
элэгний архаг үрэвсэлт өвчинтэй хүмүүс юм. Сүүлчийн бүлэг
тээгчдэд элэгний өвчний ямар нэгэн шинж тэмдэг үзэгдэхгүй
учир мөн ялгаагүй “эрүүл” гэж тооцогдоно.
- 9.
Зургаан сараас дээшхугацаагаар үргэжлүүлсэн элэгний
үрэвсэлт байдлыг архаг хепатит гэнэ. Ихэнх тохиолдолд
биохимийн өөрчлөлт ба клиник ажиглалтаар тогтоогдоно.
Олонхи тохиолдолд цочмог хепатитийн дараа биохимийн
болон шинж тэмдгийн өөрчлөлтүүд арилахгүй ужгирч
үлддэг байна.
Хистологи өөрчлөлтөөр уламжлалт хоёр хэлбэрийг ялгаж
үзнэ. Бугшмал архаг хепатит, тогтуун явцтай үхжил бараг
байхгүй. Идэвхитэй архаг хепатит элэгний эдийн давшингуй
үхжил болж цаашид элэг хатуурал, элэгний дутмагшил,
түүгээр ч барахгүй үхэлд ч хүргэж болно. Архаг хепатитийн
зонхилох хувь нь HBV ба HCV-шалтгаант БАХ элэг
хатууралд хүргэдгийг сүүлийн үеийн судалгаа харуулж
байна.
- 10.
Идэвхит архаг хепатит:
Түрүүчийнбайдлаас ялгаатай нь элэгний эсийн давшингуй
элдрэлийн суурь дээр элэгний үйл ажиллагааг үргэлжлэн
доройтуулж ихэнх тохиолдолд элэгний хатууралд хүргэх
явдлаар тодорхойлогдоно. Зэргэлдээх элэгний үхжилт эсүүд
шимэгдэж зайлуулагдсанаас тулгуур эд нурж хумигдана.
ИАХ-ийн хүнд хэлбэрийн үед ийм үхжлийн улмаас хоёр төв
вен, хоёр хаалган зурвас буюу төв вен хаалган зурвасууд
хоорондоо холбогдохыг гүүрэн үхжил гэнэ.
ИАХ-ийн хүнд хэлбэрт тэдгээр гүүрнүүд хаалган зурвас
тойрч үхжсэн эсүүд сорвит холбох эдээр солигдож элэгний
хатууралд хүрнэ. Үхжил ихсэх тусам хатуурах давшилт их
байна. Эдгээр бүхий л өөрчлөлтүүд дээр элэгний эс, цорго
дахь цөс зогсонгишил, хэлтэнцэр доторх эсийн хувирал,
сөнөрөл, үхжил, төлжил, купфер эсүүдийн томрол, эсийн
үржил нэмэрлэнэ. Купфер эс дотор липофусцин, цөсний
нөсөө хуримтлана.
- 11.
ИАХ эмнэлзүйн олонянзын онцлогтой. Вирусын ИАХ-аар
өвчлөгчдийн барагцаалбал 30% нь цочимог шарлалт
хепатиттай байдаг. Эдгээр өвчтөнд-ядрах, хоолонд
дургүйцэх, бүлээрэх, шарлах зэрэг элэгний ужиг шинж
тэмдгүүд ажиглагдана.
HBV халдвар эмчилгээний үр дүнд буюу аяндаа БАХ-д
шилжин засарч болдог. Гүүрэн үхжилтэй нөхцөлд, HBV-ын
ИАХ-ын үхэл 25-50%-д хүрнэ. HBV, HCV хепатитаас
элэгний эсийн өмөн үүсэх эрсдэл ихтэй.
- 12.
Элэг сорвижин үрчийжзангилаа үүсгэн бүтэц нь эвдрэх
архаг өвчний элэг хатуурал гэж нэрлэнэ. Элэг хатуурлын
эмнэл зүйн илрэл нь хаалган венийн даралт ихдэх, элэгний
үйл давшигуй унах явдал юм. Эрүүл элгэнд коллаген ширхэг
хаалган зурвас дагаж төвлөрнө. Цирроз болоход зөвхөн
хаалган зурвас дагуу бус хэлтэнцэрт нэвтрэн төв вений тойрч
ургана.
Цирроз өвчний үед нийлэгжих коллаген ширхэгийн гол эх
үүсвэр нь ИТО эс юм. Циррозоор өвчилсөн элгэнд энэ эсийн
витамин А агуулах чанар алдарч коллаген үүсгэгч болж
хувирна. Үрэвслийн болон купферийн эсүүдээс гаралт
ургалтын хүчин зүйлс Ито эсийг идэвхжүүлэн
миофибробласт эсүүдэд хувиргана.
- 13.
Шалтгаан:
халварын, хордлогын басэргэл хордлого- халдварын цөс гаралт,
солилцоо тэжээлийн цус эргэлтийн шалтгаан нь мэдэгдэхгүй гэх
мэт ангилна. Гэвч зонхилох шалтгаан нь вируст хепатит, архи,
цөсний өвчнүүд байдаг.
Бүтэц зүй: циррозын зайлшгүй гарах өөрчлөлт нь элэгний эсийн
хөөмөгшил, өөхний хувирал, үхжил, төлжлийн гажуудал, түгмэл
сорвижих, бүтцийн өөрчлөлт, хэлбэрийн эвдрэл юм. Нүдэнд
харагдах зангилааны хэмжээгээр том, жижиг, холимог зангилаат
элэг хатуурал гэж ялгана.
Эс судлалын гол өөрчлөлт бол хэлтэнцрийн бүтэц эвдэрч олон
тооны хуурамч хэлтэнцрүүд үүсэх явдал юм. Хуурамч хэлтэнцрүүд
нь шинээр төлжсөн элэгний эсүүд сорвит холбох эдийн өргөн
зурвасуудаар хүлэгдэн нэг нэгээсээ тусгаарлагдсан байна. Хуурамч
хэлтэнцэрт элэгний эсийн цацраг бүтэц эвдэрч, судсуудын
байрлал өөрчлөгдөнө.
- 14.
Үхжилийн дараах циррози:Жигд бус өргөн сорвижсон зурвасуудаар
хүрээлэгдсэн том зангилаанууд бүхий хатуурлыг үхжлийн дараах
циррози гэнэ. Түүнчлэн “хепатитийн дараах” “олон хэлтэт” хатуурал гэж
хааяа нэрлэнэ.
Шалтгаан нь: олон янз, зарим шалтгаан нь гүйцэт судлагдаагүй,
тодорхойгүй ойролцоогоор тохиолдлын дөрөвний нэг орчим нь идэвхт В
вируст хепатитийн дараагаар үүснэ.
Цөсний гаралт циррози: Энэ хэлбэрийн циррози цөсний цоргын үрэвсэл,
эвдрэлтэй холбоотой үүснэ. Холбох эд хаалган зурвас дагуу ургах бөгөөд
хаалган зурвасуудыг хооронд нь холбосон фиброб гүүр үүснэ. Цөсний
циррози элэгний гаднах цөсний замын битүүрэл, цөсний анхдагч
циррози, сорвижилт, холангит хэмээх ялгавартай гурван төрлийн өвчнийг
хамаарна. Эдгээр 3н төрлийн өвчний үед цөсний замын битүүрлээс
ийлдсийн шүлтлэг фосфатаза өндөрсөх, шарлах, баас цайрах, цөсний
гаралт багасах, шээс өтгөрч харлах, элэг дэлүү томрох шинж тэмдгүүд
илрэнэ. Цөсний 2догч циррозын эхлэн үзэх учир бол гарал үүсэл нь
тодорхой байдагт оршино.
- 15.
Цөсний цоргын битүүрэлнь:
1. Цөсний чулуу
2. Цоргын нарийсал
3. Цөсний цоргын ба нойрын хавдар
4. Цорго орчмын томорсон булчирхайн буюу бусад зүйлээр
дарагдах зэргээс үүдэлтэй.
- 16.
Элэгний гаднах болондоторх цөсний янз бүрийн хэсгийг
хамарч явагдах үрэвсэлт сорвижилт шинж чанар бүхий ховор
эмгэг юм. Цөсний цорго нэлэнхүйдээ зузааран хатуурч энд
тэндээ нарийсан зарим хэсэгтээ бүр мөсөн битүүрнэ. Энэ
өвчний үед сийвэнгийн дархлалын глобулин ялангуяа lgM,
ихсэн цоргын болон, бортгон хучуур эсүүдэд эсрэг бие үүснэ.
Өвчтний 50-70%-д гэдэсний үрэвсэлт өвчин, ялангуяа колит
ажиглагдана.
Бүтэц зүйн өөрчлөлт:элэгний гадаргуу жигд элсэрхүү
маягийн жижиг зангилаануудтай нарийн нимгэн холбох
эдийн зурвасуудаар тусгаарлагдсан байна. Холестаз их байх
учир элэг ногоон шаргал өнгөтэй эхэндээ хэмжээндээ байх
боловч сүүлрүүгээ бага зэрэг томорч хожуу үедээ жижигрэнэ.
- 17.
Хаалган даралт ихсэх
Хаалгандаралт ихсэх нь элэг болон түүний цусны урсгалыг
гэмтээгч янз бүрийн өвчнүүдийн ноцтой хүндрэл юм.
1.Элэгний доорхи (posthepatic)
2.Элэг доторхи ( intrahepatic)
3.Элэгний өмнөх (prehepatic)
Элэгний доорхи даралт ихсэлтэд хүргэх өвчнүүдэд: зүрхний
баруун талын дутмагшил, будд-хиарийн хам шинж
соривжилт вен битүүрэх өвчнүүд орно. Үүнээс гадна төрөл
бүрийн элэг хатуурал нь хаалган даралт ихсэх гол шалтгаан
болно.
Элэгний өмнөх хаалганы даралт ихсэлт нь хаалган вен элэг
рүү орохын өмнөх битүүрэлтэй холбоотой байдаг. Энэ хавдар
томорсон тунгалгийн зангилаа,холбох эдэн соривтой
холбоотой.
- 18.
Панкреатит
Нойр булчирхайн цочтогүрэвсэл нь эд нь энзимдээ хайлж
үрэвссэнээс хэвлийн хүчтэй өвдөлтөөр илрэнэ. Нойрын
энзим шээс цусанд ихсэх нь ердийн үзэгдэл бөгөөд липаза
энзим чөлөөлөгдөн гарч өөрийхөө болон хүрээлэн буй өөхөн
эдийг хайлууулж үхжүүлэхээс гадна судсаа хайлуулвал
нойрын эд дотор цус харвах шалтгаан болно. Цочмог
үрэвслийн бүтцэд дөрвөн төрлийн үндсэн өөрчлөлт гарах ба
үүнд: 1. нойр булчирхайн уураг хайлан задрах
2. цусны судсууд хайлж үхжин орчны эд рүү цус
харвах
3. өөх хайлж үхжих
4. дээрх өөрчлөлтүүд дээр үрэвслийн урвал хавсрах
Цочмог панкреатийн гол онцлог гистологи өөрчлөлт нь
өөхөн үхжил юм. Энэ нь нойрын тулгуур болон хүрээлсэн эд
түүнчлэн сэмж, чацархай зэрэг хэвлийн хөндийн өөхлөг эдэд
- 19.
Голомтлог маягаар тохиолдоно.Ихээхэн хүнд хэлбэрийн
үрэвсэл болоход шохой мэт цайвар шаргал үхжсэн өөхөн
эдийг хүрээлэн хар хүрэн өнгийн цус харвалтын голомтууд
харагдана. Үүнийг цочтог цусархаг панкреатит гэнэ.
Нойр булчирхайн энзим хэрхэн идэвхжих механизм бүхэлдээ
тодорхой бус боловч дараах гурван хүчин зүйлийг авч үздэг:
1. Нойр булчирхайн цорго битүүрэх
2. Хэлтэнцрийн эсийн анхдагч гэмтэц
3. Хэлтэнцрийн эсэд буй проэнзимын эс доторх
тээвэрлэлтийн дутмагшил
Шалтгаан эмгэг жам үүнд: солилцооны, механикийн,
судасны, халдварын гэж ангилна.