SlideShare a Scribd company logo
ASEM 11 Дээд хэмжээний уулзалтын үеэр ажиллах сайн дурын ажилтнуудын ёсзүйн дүрэм
.........-р 50-тийн .......10-тын гишүүн ....................................................... миний бие сайн дурын ажилтнаар
ажиллахдаа дараах дүрмийг мөрдөж ажиллана гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
Нэг. Хүний эрх шударга ёс, эв нэгдлийг дээдлэн хүндэтгэнэ.
☐ АСЕМ-ын бэлтгэл ажил болон хуралд оролцох зочид, төлөөлөгчдөд хүндэтгэлтэй хандаж, яс үндэс,
шашин шүтлэг, арьс өнгө, хөгжлийн бэрхшээл, соёл, ёс уламжлал, хувь хүний ялгаатай байдал, үзэл
бодлыг хүндэтгэнэ.
☐ Өөрийн үзэл бодлоо бусдад тулгахгүй, сурталчлахгүй байна.
☐ Монгол Улсын түүх соёл зан заншил уламжлал, Олон улсын байдал, АСЕМ-ын түүх, зорилгын талаар
шаардлагатай мэдээллийг бие даан судалж үнэн зөв мэдээлэл түгээхэд анхаарч ажиллана.
Хоёр. Хариу нэхээгүй тус хүргэдэг сайн дурын үнэт зарчмыг дээдлэн баримтлана.
☐ Сайн дурын ажилтныг хүлээн авсан байгууллагын ажилтны өгсөн заавар чиглэлээс хазайхгүй, ажлын
дүрэм журмын хүрээнд ажиллана.
☐ Ажиллаж буй байгууллагын ажлын байрны соёл, дэг журам, нууцлалыг чанд хадгалан, хувь хүний нэр
төрд халдахгүй, дэг журам баримтлан ажиллана.
☐ Сайн дурын ажлын зорилгод хувийн асуудлыг оролцуулахгүй, ажлыг ялгаварлах, шилж сонгох,
хялбарчлах, ор нэр болгох, алдаатай гүйцэтгэх зэрэг дутагдал гаргахгүй ажиллана. .
☐ Тухайн хариуцсан ажилд хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй болвол 2-оос доошгүй өдрийн өмнө
багийн ахлагч болон штабт урьдчилан хэлж чөлөө авна.
Гурав. Сайн дурын ажилтан байх хувь хүний үүрэг хариуцлагыг чанд биелүүлж ажиллана.
☐ Хувийн ахуйн соёл, ариун цэвэр, хувцаслалтанд ямар нэгэн доголдол гаргахгүй ажиллана.
☐ Сайн дурын ажил гүйцэтгэж байх үедээ сайн дурынхны таних тэмдэг, жигдрэлтийн хувцсыг заавал өмсч
хэрэглэнэ.
☐ Багийн болон бусад хамт үүрэг хүлээж байгаа хамтрагч нартаа хүндэтгэлтэй хандаж, ажлын үеэр
харилцаа холбооны хэрэгслийг салгахгүй байж хэрэглэнэ.
☐ Сайн дурын ажлын үед хөндлөнгийн хүний заавар чиглэлийн дагуу ажиллах, зочны талаар мэдээлэл
өгөхөөс татгалзана.
☐ Зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, видео болон аудио бичлэг хийх төхөөрөмжийг сайн дурын ажлын үед
ашиглахгүй бөгөөд зочид төлөөлөгчидтэй зураг авахуулах, олон нийтийн сүлжээнд оруулах зэрэг үйлдэл
гаргахгүй.
☐ Сайн дурын ажлын үед хариуцсан хэсгээс бусад газраар сэлгүүцэх, саад болох, олны анхаарлыг
татахаас сэрэмжилж ажиллана.
☐ Бусдад болон өөрт хор хохиролтой танхай зан гаргахгүй, бүдүүлэг үг хараал хэрэглэхгүй байна.
☐ Зочид төлөөлөгчдийн өрөөнд орох, хувийн эд зүйлд гар хүрэх, ажлын дараа оройн цагаар хамт байх,
сайн дурын үүрэг гүйцэтгэх үедээ бохь чихэр, зайрмаг, архи, тамхи хэрэглэх, ажлын үед гар утсаар ярих,
ажлын бус зорилгоор FB, интернэт ашиглах, зочныг өөрийн хувийн унаагаар үйлчлэх, зочинтой үдшийн
цэнгээний газар орох, хувийн харьцаа үүсгэхийг хориглосон ажлын байрны шаардлагыг дагаж мөрдөнө.
☐ Сайн дурын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа энэхүү дүрмийг бүх заалтыг мөрдөж ажиллана. Энэ
дүрмийг зөрчсөн юм уу сайн дурын ажлаа хангалттай гүйцэтгэж чадаагүйгээс ноцтой алдаа дутагдал
гаргасан бол сайн дурын ажлаас чөлөөлөгдөж зохих хариуцлагыг хүлээнэ.
Сайн дурын ажилтны гарын үсэг………………………..……………………… Огноо…………….……………

More Related Content

Similar to Code of conduct

Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас
Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас
Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас
Aygul Ayka
 
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
ᠯᠣᠪᠰᠠᠡ ᠯᠦᠦ
 
биеэ авч явах соёл
биеэ авч явах соёлбиеэ авч явах соёл
биеэ авч явах соёлZorigoo Bayar
 
Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01Bayarmaa Anu
 
Хорихийн нийгмийн ажилтан
Хорихийн нийгмийн ажилтанХорихийн нийгмийн ажилтан
Хорихийн нийгмийн ажилтанBayarmaa Anu
 
Lecture 8,9 juulchdiin zan tulub, mergejliin ontslog
Lecture 8,9 juulchdiin zan tulub, mergejliin ontslogLecture 8,9 juulchdiin zan tulub, mergejliin ontslog
Lecture 8,9 juulchdiin zan tulub, mergejliin ontslogmunkhuu_a
 
Lecture 7 xt uureg
Lecture 7 xt uuregLecture 7 xt uureg
Lecture 7 xt uuregmunkhuu_a
 
хорихын нийгмийн ажлын үндсэн ойлголт
хорихын нийгмийн ажлын үндсэн ойлголтхорихын нийгмийн ажлын үндсэн ойлголт
хорихын нийгмийн ажлын үндсэн ойлголтSukhochirxna
 

Similar to Code of conduct (10)

Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас
Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас
Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас
 
10
1010
10
 
10
1010
10
 
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
 
биеэ авч явах соёл
биеэ авч явах соёлбиеэ авч явах соёл
биеэ авч явах соёл
 
Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01
 
Хорихийн нийгмийн ажилтан
Хорихийн нийгмийн ажилтанХорихийн нийгмийн ажилтан
Хорихийн нийгмийн ажилтан
 
Lecture 8,9 juulchdiin zan tulub, mergejliin ontslog
Lecture 8,9 juulchdiin zan tulub, mergejliin ontslogLecture 8,9 juulchdiin zan tulub, mergejliin ontslog
Lecture 8,9 juulchdiin zan tulub, mergejliin ontslog
 
Lecture 7 xt uureg
Lecture 7 xt uuregLecture 7 xt uureg
Lecture 7 xt uureg
 
хорихын нийгмийн ажлын үндсэн ойлголт
хорихын нийгмийн ажлын үндсэн ойлголтхорихын нийгмийн ажлын үндсэн ойлголт
хорихын нийгмийн ажлын үндсэн ойлголт
 

Code of conduct

  • 1. ASEM 11 Дээд хэмжээний уулзалтын үеэр ажиллах сайн дурын ажилтнуудын ёсзүйн дүрэм .........-р 50-тийн .......10-тын гишүүн ....................................................... миний бие сайн дурын ажилтнаар ажиллахдаа дараах дүрмийг мөрдөж ажиллана гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үүнд: Нэг. Хүний эрх шударга ёс, эв нэгдлийг дээдлэн хүндэтгэнэ. ☐ АСЕМ-ын бэлтгэл ажил болон хуралд оролцох зочид, төлөөлөгчдөд хүндэтгэлтэй хандаж, яс үндэс, шашин шүтлэг, арьс өнгө, хөгжлийн бэрхшээл, соёл, ёс уламжлал, хувь хүний ялгаатай байдал, үзэл бодлыг хүндэтгэнэ. ☐ Өөрийн үзэл бодлоо бусдад тулгахгүй, сурталчлахгүй байна. ☐ Монгол Улсын түүх соёл зан заншил уламжлал, Олон улсын байдал, АСЕМ-ын түүх, зорилгын талаар шаардлагатай мэдээллийг бие даан судалж үнэн зөв мэдээлэл түгээхэд анхаарч ажиллана. Хоёр. Хариу нэхээгүй тус хүргэдэг сайн дурын үнэт зарчмыг дээдлэн баримтлана. ☐ Сайн дурын ажилтныг хүлээн авсан байгууллагын ажилтны өгсөн заавар чиглэлээс хазайхгүй, ажлын дүрэм журмын хүрээнд ажиллана. ☐ Ажиллаж буй байгууллагын ажлын байрны соёл, дэг журам, нууцлалыг чанд хадгалан, хувь хүний нэр төрд халдахгүй, дэг журам баримтлан ажиллана. ☐ Сайн дурын ажлын зорилгод хувийн асуудлыг оролцуулахгүй, ажлыг ялгаварлах, шилж сонгох, хялбарчлах, ор нэр болгох, алдаатай гүйцэтгэх зэрэг дутагдал гаргахгүй ажиллана. . ☐ Тухайн хариуцсан ажилд хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй болвол 2-оос доошгүй өдрийн өмнө багийн ахлагч болон штабт урьдчилан хэлж чөлөө авна. Гурав. Сайн дурын ажилтан байх хувь хүний үүрэг хариуцлагыг чанд биелүүлж ажиллана. ☐ Хувийн ахуйн соёл, ариун цэвэр, хувцаслалтанд ямар нэгэн доголдол гаргахгүй ажиллана. ☐ Сайн дурын ажил гүйцэтгэж байх үедээ сайн дурынхны таних тэмдэг, жигдрэлтийн хувцсыг заавал өмсч хэрэглэнэ. ☐ Багийн болон бусад хамт үүрэг хүлээж байгаа хамтрагч нартаа хүндэтгэлтэй хандаж, ажлын үеэр харилцаа холбооны хэрэгслийг салгахгүй байж хэрэглэнэ. ☐ Сайн дурын ажлын үед хөндлөнгийн хүний заавар чиглэлийн дагуу ажиллах, зочны талаар мэдээлэл өгөхөөс татгалзана. ☐ Зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, видео болон аудио бичлэг хийх төхөөрөмжийг сайн дурын ажлын үед ашиглахгүй бөгөөд зочид төлөөлөгчидтэй зураг авахуулах, олон нийтийн сүлжээнд оруулах зэрэг үйлдэл гаргахгүй. ☐ Сайн дурын ажлын үед хариуцсан хэсгээс бусад газраар сэлгүүцэх, саад болох, олны анхаарлыг татахаас сэрэмжилж ажиллана. ☐ Бусдад болон өөрт хор хохиролтой танхай зан гаргахгүй, бүдүүлэг үг хараал хэрэглэхгүй байна. ☐ Зочид төлөөлөгчдийн өрөөнд орох, хувийн эд зүйлд гар хүрэх, ажлын дараа оройн цагаар хамт байх, сайн дурын үүрэг гүйцэтгэх үедээ бохь чихэр, зайрмаг, архи, тамхи хэрэглэх, ажлын үед гар утсаар ярих, ажлын бус зорилгоор FB, интернэт ашиглах, зочныг өөрийн хувийн унаагаар үйлчлэх, зочинтой үдшийн цэнгээний газар орох, хувийн харьцаа үүсгэхийг хориглосон ажлын байрны шаардлагыг дагаж мөрдөнө. ☐ Сайн дурын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа энэхүү дүрмийг бүх заалтыг мөрдөж ажиллана. Энэ дүрмийг зөрчсөн юм уу сайн дурын ажлаа хангалттай гүйцэтгэж чадаагүйгээс ноцтой алдаа дутагдал гаргасан бол сайн дурын ажлаас чөлөөлөгдөж зохих хариуцлагыг хүлээнэ. Сайн дурын ажилтны гарын үсэг………………………..……………………… Огноо…………….……………