SlideShare a Scribd company logo
1 of 2
Тэрбумтан болох нэгэнд шивнэх үг


                                      Мөнгө гэдэг агуу, бас амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйл
                                      гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Тиймээс олныг
                                      нуршилгүйгээр мөнгийг жинхэнэ утгаар нь “хүүдийлж”
                                      чадсан хүмүүс буюу тэрбумтнууд энэхүү амьгүй мөртөө
                                      агуу хүчтэй зүйлийн талаар юу өгүүлснийг нь
                                      сонирхоцгооё.


                                       Корнелиус Вандербильт “Би бүхий л амьдралынхаа
                                       туршид мөнгө бодож галзуурах шахаж явсан. Тиймээс ч
                                       мөнгө хийх шинэ арга замыг олж нээсээр явтал надад
боловсрол, мэдлэг олж авах цаг зав үлдээгүй” гэсэн бол Жон Рокфеллер “Бүхэл өдрийн туршид
ажиллаж хөдөлмөрлөдөг хүн хэдийд нь мөнгө хийх билээ” хэмээжээ.


Харин Генри Форд “Хорвоогийн хамгийн хэцүү зүйл бол өөрийн тархи толгойгоор сэтгэх явдал.
Магадгүй ийм учраас л хүмүүс үүнийг хийх сонирхолгүй байдаг биз” гэж үзсэн бол Аристотель
Онассис “Амьдралд хамгийн чухал зүйл бол мөнгө. Тийм болохоор мөнгөтэй хүн гэдэг бидний
цаг үеийн жинхэнэ хаадууд. Бизнест ч хамгийн хэцүү зүйл бол анхны 5000 долларын ашгийг
олох, харин дараагийнх нь анхны сая доллараа олох явдал. Мөнгөний талаар өдөр шөнөгүй
бодох хэрэгтэй. Мөнгө зүүднээс тань салахгүй байх ёстой. Мөнгөгүй байгаа бол бусдаас зээлд.
Гэхдээ бага хэмжээний мөнгийг хэзээ ч бүү зээлд. Нэг дор ихийг зээлээд, түүнийгээ ч богино
хугацаанд эргүүлж өг. Мөнгөтэй болохын тулд нойроо хас. Өдөрт гурван цаг дутуу унтахад
жилд бараг нэг сарыг хэмнэнэ” гэсэн байна.


Тэгвэл Роберт Кийосаки “Хэрэв мөнгө таны толгойд нэгдүгээрт тавигддаггүй бол хэзээ ч алган
дээр тань унаад ирэхгүй. Харин алган дээр унаж ирэхгүй байна гэдэг мөнгө, бас мөнгөтэй
хүмүүс таниас зайгаа барихын цондон” хэмээн үзсэн байхад Жозеф Кеннеди “Сая доллартай
болохын тулд хорон санаатай, бүдүүлэг, зальжин, бас өрөвдөх сэтгэлгүй байх хэрэгтэй. Дээр нь
“ажлын мал” шиг л ажиллах ёстой. Таны хэн байх нь надад сонин биш. Гол нь, та эхнийх нь л
байх хэрэгтэй. Хоёрдугаарт бичигдэнэ гэдэг маш муу. Ялагч байх нь хамгийн чухал. Хоёрт,
гуравт ирэх биш. Ялах, ялах, бас ялах л хэрэгтэй” гэж өөрийн хөвгүүд болох Жон болон Роберт
нарт захиас үлдээж байжээ.


Ставрос Ниархос “Саятнууд мөнгөний үнэ цэнийг мэддэг. Тиймээс түүнээс хоёр гараараа үхэн
хатан зууралддаг. Саятнууд бүгд л харамч, хахир зантай. Поль Гетти гэхэд гэрийнхээ үүдэнд
төлбөртэй утас тавьсан. Зочдыг өөрийнхөө утсаар үнэ төлбөргүй яриулахгүй гэж тэр шүү дээ.


Онассис зөвхөн өөрийн агаарын шугамаар нисдэг, эсвэл үүнийгээ бусад компанийн нислэгээр
сольдог. Би ч мөн зочид буудалд мөнгө үрэхгүйн тулд өөрийн дарвуулт завин дээр амьдардаг.
Яагаад ингэж болохгүй гэж” хэмээн биднээс асууж байхад, Поль Гетти “Их мөнгө олох цорын
ганц арга бол өөрийн бизнесийг нээх явдал. Хүний ажлыг хийгээд хэзээ ч их мөнгө олохгүй.
Тиймээс өөрийн “нүхийг” олж аваад, хүнд хэрэгцээтэй боловч өөр хаанаас ч олдохгүй, эсвэл
маш их хөлс хүчээр олдох бүтээгдэхүүн, үйлчилгээг гарга. Миний хувьд, өөрөө хөлсөө урсган
байж 100 доллар олох гэснээс зуун хүнийг хөлсөлж аваад тэднээрээ ганц, ганц доллар олуулсан
нь хавьгүй дээр. Тэрбумтан болохын тулд асар их ажиллах чадвар хэрэгтэй. Энд би асар их гэж
зориуд тэмдэглэж байна дээр нь тэрбумтан хүний ухаан нэн шаардлагатай. Тэрбумтан хүний
ухаан гэдэг өөрийн бүх мэдлэг, ур ухаан, авьяас чадварыг өмнөө тавьсан зорилгынхоо зүгт
төвлөрүүлэх явдал. Өөрөөр хэлбэл, таныг орвонгоор нь өөрчлөх тэр л зүйл юм” гэжээ.


Харин Уэйн Хайзенга “Аливаа арилжаа худалдаа гэдэг хүүхний араас хөөцөлдөж байгаатай л
адил юм даа. Бариад авна, тэгээд за гэж хэлтэл нь шахаж өгнө. За гэж хэлсэн ч шахаад, дараад
байна. Дараа нь “хоёр нүдний хооронд нь” тас буулгана. Тэгээд чадхийлгэнэ дээ” гэсэн бол
Гарольдсон Лафайет Хант “Би амьдралынхаа туршид зуу илүү тооны компани байгуулсан. Одоо
би өдөрт дөрвөн саяын орлоготой. Үүнийгээ эргээд харахад амжилтад хүрэхийн тулд дөрвөн
зүйл хэрэгтэй гэж бодогддог. Хамгийн эхэнд хүсч буй зүйлээ тодорхойл. Хоёрдугаарт, үүнийхээ
төлөө хэдийг төлөхөө тооцоол. Гуравдугаарт, энэ үнээ төлөхөд бэлтгэ. Ингээд дөрөвдүгээрт нь
үйл ажиллагаанд орж, тэрхүү үнээ төл. Ихэнх хүмүүсийн алдаа нь хүсч буй зүйлийнхээ үнэ
өртгийг аль болох төлөхгүй гэж сэтгэдэгт байдаг” хэмээсэн аж.


Вупи Голдберг “Энэ найруулагч намайг зураг авалтад оролцуулахгүй гэх нь юу ч биш. Харин би
өөрөө юуг хүсч байна гэдэг л надад сонирхолтой байна” гэсэн бол Эдди Риккенбэкер “Миний
амжилтын оргилд хүрсэн томъёолол бол ердөө л “Бүгдийг ул суурьтай сэтгэ. Хийхдээ ч ул
суурьтай л хийж бай” хэмээн товчхон хариулжээ. Энэ бүхний эцэст Вуди Аллен “Хэрэгтэй
газраа хэрэгтэй цагт нь байж чадвал амжилтын наян хувь таны халаасанд орлоо гэсэн үг” гэж
өөрийн амжилтыг тодорхойлсон байхад Уиллард Мариотт “Долоо хоногт дөчхөн цаг ажиллаад
хэр хол явах вэ дээ” хэмээн анхааруулсан байна.

More Related Content

More from n.ochiko

одон орон хэрэглэгдэхүүн
одон орон хэрэглэгдэхүүнодон орон хэрэглэгдэхүүн
одон орон хэрэглэгдэхүүнn.ochiko
 
оддын орд
оддын ордоддын орд
оддын ордn.ochiko
 
Tsahim test new
Tsahim test newTsahim test new
Tsahim test newn.ochiko
 
Tsahim sudalgaa tugsuu
Tsahim sudalgaa tugsuuTsahim sudalgaa tugsuu
Tsahim sudalgaa tugsuun.ochiko
 
Shalgaltiin analiz tugsuu
Shalgaltiin analiz tugsuuShalgaltiin analiz tugsuu
Shalgaltiin analiz tugsuun.ochiko
 
Daalgavar1 bagsh tugsjargal
Daalgavar1 bagsh tugsjargalDaalgavar1 bagsh tugsjargal
Daalgavar1 bagsh tugsjargaln.ochiko
 
төлөвлөгөө 01 сар
төлөвлөгөө 01 сартөлөвлөгөө 01 сар
төлөвлөгөө 01 сарn.ochiko
 

More from n.ochiko (9)

одон орон хэрэглэгдэхүүн
одон орон хэрэглэгдэхүүнодон орон хэрэглэгдэхүүн
одон орон хэрэглэгдэхүүн
 
оддын орд
оддын ордоддын орд
оддын орд
 
Ungu 8
Ungu 8Ungu 8
Ungu 8
 
Tsahim test new
Tsahim test newTsahim test new
Tsahim test new
 
Tsahim sudalgaa tugsuu
Tsahim sudalgaa tugsuuTsahim sudalgaa tugsuu
Tsahim sudalgaa tugsuu
 
Shalgaltiin analiz tugsuu
Shalgaltiin analiz tugsuuShalgaltiin analiz tugsuu
Shalgaltiin analiz tugsuu
 
Word1
Word1Word1
Word1
 
Daalgavar1 bagsh tugsjargal
Daalgavar1 bagsh tugsjargalDaalgavar1 bagsh tugsjargal
Daalgavar1 bagsh tugsjargal
 
төлөвлөгөө 01 сар
төлөвлөгөө 01 сартөлөвлөгөө 01 сар
төлөвлөгөө 01 сар
 

Niitlel

  • 1. Тэрбумтан болох нэгэнд шивнэх үг Мөнгө гэдэг агуу, бас амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйл гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Тиймээс олныг нуршилгүйгээр мөнгийг жинхэнэ утгаар нь “хүүдийлж” чадсан хүмүүс буюу тэрбумтнууд энэхүү амьгүй мөртөө агуу хүчтэй зүйлийн талаар юу өгүүлснийг нь сонирхоцгооё. Корнелиус Вандербильт “Би бүхий л амьдралынхаа туршид мөнгө бодож галзуурах шахаж явсан. Тиймээс ч мөнгө хийх шинэ арга замыг олж нээсээр явтал надад боловсрол, мэдлэг олж авах цаг зав үлдээгүй” гэсэн бол Жон Рокфеллер “Бүхэл өдрийн туршид ажиллаж хөдөлмөрлөдөг хүн хэдийд нь мөнгө хийх билээ” хэмээжээ. Харин Генри Форд “Хорвоогийн хамгийн хэцүү зүйл бол өөрийн тархи толгойгоор сэтгэх явдал. Магадгүй ийм учраас л хүмүүс үүнийг хийх сонирхолгүй байдаг биз” гэж үзсэн бол Аристотель Онассис “Амьдралд хамгийн чухал зүйл бол мөнгө. Тийм болохоор мөнгөтэй хүн гэдэг бидний цаг үеийн жинхэнэ хаадууд. Бизнест ч хамгийн хэцүү зүйл бол анхны 5000 долларын ашгийг олох, харин дараагийнх нь анхны сая доллараа олох явдал. Мөнгөний талаар өдөр шөнөгүй бодох хэрэгтэй. Мөнгө зүүднээс тань салахгүй байх ёстой. Мөнгөгүй байгаа бол бусдаас зээлд. Гэхдээ бага хэмжээний мөнгийг хэзээ ч бүү зээлд. Нэг дор ихийг зээлээд, түүнийгээ ч богино хугацаанд эргүүлж өг. Мөнгөтэй болохын тулд нойроо хас. Өдөрт гурван цаг дутуу унтахад жилд бараг нэг сарыг хэмнэнэ” гэсэн байна. Тэгвэл Роберт Кийосаки “Хэрэв мөнгө таны толгойд нэгдүгээрт тавигддаггүй бол хэзээ ч алган дээр тань унаад ирэхгүй. Харин алган дээр унаж ирэхгүй байна гэдэг мөнгө, бас мөнгөтэй хүмүүс таниас зайгаа барихын цондон” хэмээн үзсэн байхад Жозеф Кеннеди “Сая доллартай болохын тулд хорон санаатай, бүдүүлэг, зальжин, бас өрөвдөх сэтгэлгүй байх хэрэгтэй. Дээр нь “ажлын мал” шиг л ажиллах ёстой. Таны хэн байх нь надад сонин биш. Гол нь, та эхнийх нь л байх хэрэгтэй. Хоёрдугаарт бичигдэнэ гэдэг маш муу. Ялагч байх нь хамгийн чухал. Хоёрт, гуравт ирэх биш. Ялах, ялах, бас ялах л хэрэгтэй” гэж өөрийн хөвгүүд болох Жон болон Роберт нарт захиас үлдээж байжээ. Ставрос Ниархос “Саятнууд мөнгөний үнэ цэнийг мэддэг. Тиймээс түүнээс хоёр гараараа үхэн хатан зууралддаг. Саятнууд бүгд л харамч, хахир зантай. Поль Гетти гэхэд гэрийнхээ үүдэнд төлбөртэй утас тавьсан. Зочдыг өөрийнхөө утсаар үнэ төлбөргүй яриулахгүй гэж тэр шүү дээ. Онассис зөвхөн өөрийн агаарын шугамаар нисдэг, эсвэл үүнийгээ бусад компанийн нислэгээр сольдог. Би ч мөн зочид буудалд мөнгө үрэхгүйн тулд өөрийн дарвуулт завин дээр амьдардаг. Яагаад ингэж болохгүй гэж” хэмээн биднээс асууж байхад, Поль Гетти “Их мөнгө олох цорын
  • 2. ганц арга бол өөрийн бизнесийг нээх явдал. Хүний ажлыг хийгээд хэзээ ч их мөнгө олохгүй. Тиймээс өөрийн “нүхийг” олж аваад, хүнд хэрэгцээтэй боловч өөр хаанаас ч олдохгүй, эсвэл маш их хөлс хүчээр олдох бүтээгдэхүүн, үйлчилгээг гарга. Миний хувьд, өөрөө хөлсөө урсган байж 100 доллар олох гэснээс зуун хүнийг хөлсөлж аваад тэднээрээ ганц, ганц доллар олуулсан нь хавьгүй дээр. Тэрбумтан болохын тулд асар их ажиллах чадвар хэрэгтэй. Энд би асар их гэж зориуд тэмдэглэж байна дээр нь тэрбумтан хүний ухаан нэн шаардлагатай. Тэрбумтан хүний ухаан гэдэг өөрийн бүх мэдлэг, ур ухаан, авьяас чадварыг өмнөө тавьсан зорилгынхоо зүгт төвлөрүүлэх явдал. Өөрөөр хэлбэл, таныг орвонгоор нь өөрчлөх тэр л зүйл юм” гэжээ. Харин Уэйн Хайзенга “Аливаа арилжаа худалдаа гэдэг хүүхний араас хөөцөлдөж байгаатай л адил юм даа. Бариад авна, тэгээд за гэж хэлтэл нь шахаж өгнө. За гэж хэлсэн ч шахаад, дараад байна. Дараа нь “хоёр нүдний хооронд нь” тас буулгана. Тэгээд чадхийлгэнэ дээ” гэсэн бол Гарольдсон Лафайет Хант “Би амьдралынхаа туршид зуу илүү тооны компани байгуулсан. Одоо би өдөрт дөрвөн саяын орлоготой. Үүнийгээ эргээд харахад амжилтад хүрэхийн тулд дөрвөн зүйл хэрэгтэй гэж бодогддог. Хамгийн эхэнд хүсч буй зүйлээ тодорхойл. Хоёрдугаарт, үүнийхээ төлөө хэдийг төлөхөө тооцоол. Гуравдугаарт, энэ үнээ төлөхөд бэлтгэ. Ингээд дөрөвдүгээрт нь үйл ажиллагаанд орж, тэрхүү үнээ төл. Ихэнх хүмүүсийн алдаа нь хүсч буй зүйлийнхээ үнэ өртгийг аль болох төлөхгүй гэж сэтгэдэгт байдаг” хэмээсэн аж. Вупи Голдберг “Энэ найруулагч намайг зураг авалтад оролцуулахгүй гэх нь юу ч биш. Харин би өөрөө юуг хүсч байна гэдэг л надад сонирхолтой байна” гэсэн бол Эдди Риккенбэкер “Миний амжилтын оргилд хүрсэн томъёолол бол ердөө л “Бүгдийг ул суурьтай сэтгэ. Хийхдээ ч ул суурьтай л хийж бай” хэмээн товчхон хариулжээ. Энэ бүхний эцэст Вуди Аллен “Хэрэгтэй газраа хэрэгтэй цагт нь байж чадвал амжилтын наян хувь таны халаасанд орлоо гэсэн үг” гэж өөрийн амжилтыг тодорхойлсон байхад Уиллард Мариотт “Долоо хоногт дөчхөн цаг ажиллаад хэр хол явах вэ дээ” хэмээн анхааруулсан байна.