SlideShare a Scribd company logo
1 of 27
Download to read offline
1
Албан бус орчуулга
ОУПХ-ны 141 дүгээр Ассамблей
Белград (Серби)
2019 оны 10 дугаар 13-17
ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБОО
ПАРЛАМЕНТЧДЫН ХҮНИЙ ЭРХИЙН ХОРОО
Монгол Улсад ажилласан томилолтын тайлан
2019 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүд
MNG01 – Санжаасүрэнгийн Зориг
Ерөнхий дүгнэлт
Санжаасүрэнгийн Зоригийг 1990-ээд онд Монгол Улсад өрнөсөн ардчилсан
хөдөлгөөний эцэг байсан гэж үздэг. 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр түүний
амь насыг хөнөөсөн. Тэрээр тухайн үед УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг
гүйцэтгэгч байсан бөгөөд алагдсан тэр өдөр нь тэрбээр Ерөнхий сайдын албан
тушаалд нэр дэвшигчээр яригдаж байсан.
Бараг 17 жилийн турш ахиц дэвшил гараагүй хэрэг дээр 2015-2017 оны хооронд
гэнэт гурван сэжигтнийг баривчилж, цагдан хорьжээ. Тэднийг С.Зоригийн аллагад
оролцсон гэж хүлээн зөвшөөрүүлэхээр эрүүдэн шүүсэн гэдэг. 2016 онд тэдэнд 23-
25 жилийн хорих ял оноосон. 2017оны 3 дугаар сарын 14, 8 дугаар сарын 4-ний өдөр
болсон Давж заалдах болон Дээд шүүхийн хурлаар тэдний ялыг хэвээр үлдээсэн.
Өмнө нь байгаагүй үзэгдэл болж Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 12-р сард
С.Зоригийн хэрэгт холбогдсон ихэнх бичиг баримтыг нууцаас гаргах шаардлагатай
гэж шийдвэрлэсэн. Гэсэн ч нууцаас гарсан баримт бичгүүд олон нийтэд хаалттай,
тэдний зөвхөн зарим нь талуудад үзэх боломжтой байгаа нь ахиц бага гарсныг
харуулж байна.
С.Зоригийн аллагын хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн /”ялтан”/ хоёртой нь зүй бусаар
харьцаж, эрүүдэн шүүж буйг харуулсан нууц бичлэгийг 2019 оны 3 дугаар сард олон
нийтэд үзүүлсэн. 2016 оны шүүх хуралд алдаа, дутагдал гарсныг эрх баригчид мөн
2
хүлээн зөвшөөрсөн. Тэдний хэргийн дараагийн шатны үйл ажиллагаа явагдтал
эмчлүүлэхээр хоёр ялтанг эмнэлэгт хүргэсэн. Үүнтэй зэрэгцэн УИХ-аас шүүхийн
томилгооны тухай хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, хэд хэдэн гол албан
тушаалтныг чөлөөлж, өөрчилсөн.
С.Зоригийн хэргийн шийдвэрлэлтэд гарч буй чухал ахиц, тэдгээрийн ач холбогдлыг
сайтар үнэлэхийн тулд ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо УИХ-ын
удирдлагын урилгаар Монгол Улсад 6-р сарын 5-7-ны өдрүүдэд дахин томилогдон
ирж ажиллав.
ОУПХ-ны Хорооны зөвлөмжийн дагуу УИХ-аас С.Зоригийн хэрэгт Түр хороо
байгуулан ажиллаж байгааг талархан хүлээж авч байна. С.Зоригийн амь насыг
бүрэлгэсэн хэргийн зохион байгуулагчдын /”Захиалагч”/ -ийг илрүүлэх ажиллагааг
зохих ёсоор хянах, гурван ялтантай зүй бусаар харьцсан, тэднийг шүүхэд гарсан
өмнөх зөрчлийг хэлэлцэхийн тулд Түр хороонд илүү эрх өгөх шаардлагатай гэж
төлөөлөгчид үзэж байна. Ялтнуудыг хуурамч нотолгооны үндсэн дээр эрүүдэн
шүүж, айлган сүрдүүлж, ял эдлүүлж байсан гэж дүгнэх боломж бүхий өргөн
хүрээний, ноцтой мэдээлэл төлөөлөгчдөд ирсэн. Яллагдагчдын хоёрыг хилсээр
ялласныг нийгэм зөвшөөрөөд байхад яагаад одоог хүртэл тэднийг хорьсон хэвээр
байгаа нь төлөөлөгчдөд ойлгомжгүй байна.(Гурав дахь ялтан Ц.Амгаланбаатар нь
өөр гэмт хэрэгт ял эдэлж байгаа болно). Тиймээс төлөөлөгчид Т.Чимгээ,
Б.Содномдаржаа нарыг нэн даруй суллаж, хэрэгт хариуцлага хүлээлгэх тодорхой
баримт, нотолгоогүйгээр С.Зоригийн хэрэгтэй холбогдох хуулийн ямар нэгэн арга
хэмжээнд ялтнаар татахгүй байхыг Монголын эрх баригчдад уриалж байна.
Шүүхийн шийдвэрийн хуулбарыг (өгнө гэж өмнө нь бичгээр мэдэгдсэн ч) гаргаж
өгөөгүйд болон аллагын “Захиалагч”-ийг мөрдөн олох үйл ажиллагаа өнөөг хүртэл
нууц байгаад төлөөлөгчид гүнээ харамсч байна.Төлөөлөгчдөд шүүхийн шийдвэрийн
орчуулгыг ирүүлж, холбогдох талуудад баримт бичигт нэвтрэх боломжийг олгон
нууцаас гаргах Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэхийг эрх баригчдад уриалж
байна.
3
АГУУЛГА
А. Томилолтын шалтгаан, үйл ажиллагаа 4
1. Томилолтын шалтгаан
2.Томилолтын үйл ажиллагаа
В.Хэргийн тойм, ОУПХ-ноос авсан арга хэмжээ 5
1. 2000-2017 онуудад ОУПХ-ноос авсан хариу арга хэмжээ
2. Дараа дараагийн ахиц
С.Томилолтын үеэр цугларсан мэдээлэл 6-14
1.Сүүлийн зеийн ахицын талаарх ажиглалтууд
 Ерөнхий ажиглалт
 С.Зоригийн хэрггийн талаарх Түр хороо байгуулагдсан нь
 Шүүхийн шинэтгэл
2.Худал мэдүүлэг хүлээлгэхээр эрүүдсэн тухай
 Б.Содномдаржааг эрүүдэж буй дүрс бичлэгээс
 Т.чимгээг эрүүдэж буй дүрс бичлэгээс
3. Гурван ялтантай хийэн уулзалт
 Т.Чимгээтэй хийсэн уулзалт
 Б.Содномдаржаа болон түүний өмгөөлөгчтэй хийсэн уулзалт
 Ц.Амгаланбаатартай хийсэн уулзалт
4.Эрх баригчдын мэдээллийн хаагдмал, зөрүүтэй байдал
 Эрүү шүүлт ба шударга бус шүүх ажиллагаа
 Захиалагчийг мөрдөн олох үйл ажиллагаа ба нотолгооны нууцлал
D. Дүгнэлт, зөвлөмж 15
E. Эрх бүхий байгууллагаас хийсэн ажиглалт 17
4
А. Томилолтын шалтгаан, үйл ажиллагаа
1. Томилолтын шалтгаан
С.Зоригийн хэрэг нь Хороон дээр олон жил яригдаж байгаа хэргүүдийн нэг.
Хэрэг нээгдсэнээс хойш нийт 53 шийдвэр гарсан байдаг. Уг хэрэгт сүүлийн
үед гарсан өөрчлөлттэй холбогдуулан Хороо нь Монголын эрх баригчдын
хамт ОУПХ-ны 140 дугаар асссамблейн үеэр (Доха хот, 2019 оны 4-р сар)
сонсгол зохион байгуулж хэлэлцсэн. Өмнөх томилолтын мөрөөр Хороог
Монгол Улсад томилолтоор ажиллуулах хүсэлтэй байгаагаа УИХ-ын
удирдлагаас дахин илэрхийлсэн. Хороо урилгыг талархан хүлээж авахдаа
шүүхийн шийдвэрийн хуулбарууд болон төлөөлөгчид нь гурван ялтантай
уулзах зөвшөөрөл бичгээр хүлээн авсны дараа л Монгол Улсад очих болно
гэдгийг онцолсон.Томилолтын үр дүнг хангах үүднээс Хороо эдгээр нөхцлийг
тавьсан юм. 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монголын эрх баригчдад
томилгооны урьдчилсан нөхцлийг хангана гэдгээ бичгээр баталж зохион
байгуулалтыг хурдан хангахаар болсон.
2. Томилолтын үйл ажиллагаа
Харилцсан зөвлөлдсөний дагуу томилолт 2019 оны 6-р сарын 5-наас 7-ны
өдрүүдэд хэрэгжсэн.Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хорооны Ерөнхийлөгч
хатагтай Александра Жерков (Серби), Хорооны гишүүн ноён Али Аларади
(Бахрейн) нар багтсан. Тэдэнд ОУПХ –ны Тамгын газраас хатагтай Боутайна
Ламхарзи туслалцаа үзүүлэв.
3. Төлөөлөгчид нээлттэй хамтран ажилласан Монголын эрх баригчид, түүний
дотор УИХ-ын дарга, дэд дарга болон төлөөлөгчдийн ажлыг жигд явуулсан
УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад талархал илэрхийлж байна. Гурван
ялтантай уулзах хүсэлт хэрэгжсэнд төлөөлөгчид баяртай байгаагаа
илэрхийлэхийн сацуу эдгээр ажлыг зохион байгуулахад чухал үүрэг
гүйцэтгэсэн УИХ болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад дахин талархал
илэрхийлж байна. Түүнчлэн хоёр ялтантай зүй бусаар харьцаж, эрүүдэж буйг
харуулсан бичлэгийн хуулбарыг өгсөн ТЕГ-ын даргад хамтран ажилласанд
талархал илэрхийлье. Гэвч төлөөлөгчдөд бичгээр баталгаа өгсөнөө үл
ойшоон, уг хэрэгт холбоотой шүүхийн гурван шийдвэрийн орчуулгыг гаргаж
өгөөгүй Монголын эрх баригчдад харамсаж байна. Мөн гурван ялтанд ял
5
оноосон шүүгчидтэй хийх уулзалтыг зохион байгуулж чадаагүйд төлөөлөгчид
харамсаж байна. Сүүлийн үед өрнөж буй үйл явдалтай холбогдуулан хэргийн
талаарх байр сууриа илэрхийлэх боломжоо шүүх салбарынхан алдсан гэж
төлөөлөгчид үзэж байна.
4. Төлөөлөгчид УИХ, Засгийн газар, шүүх засаглалын эрх баригчид, дараах
УИХ-ын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон нэхэмжлэгч
талуудтай уулзсан:
УИХ
1. УИХ-ын дарга Г.Занданшатар
2. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан
3. С.Зоригийн хэргийн асуудлаарх Түр хорооны дарга Ж.Батзандан
4. С.Зоригийн хэргийн асуудлаарх Түр хорооны гишүүд Л.Болд, А.Сүхбат
5. Хүний Эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь
Гүйцэтгэх засаглалаас
6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
Шүүхийн засаглалаас
7. Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын Ерөнхий
прокурорын туслах, Хууль цаазын тэргүүн зөвлөх, Мөрдөн шалгах
ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл
8. УЕПГ-ын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга
Д.Отгонбаяр
Тагнуулын байгууллагаас
9. ТЕГ-ын дарга Д.Гэрэл
Хүний эрхийн үндэсний комисс
10.Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж
11.Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл
Улс төрийн нам, парламентад суудалтай намын бүлгүүд болон
парламентын гишүүд
12.Д.Эрдэнэбат, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга
13.Д.Мурат, УИХ-ын гишүүн /АН/
14.З.Нарантуяа УИХ-ын гишүүн /АН/
15.О.Баасанхүү УИХ-ын гишүүн /МАХН/
Ялтан
16.Т.Чимгээ
17.Б.Содномдаржаа болон түүний өмгөөлөгч
18.Ц.Амгаланбаатар
С.Зориг агсны найз, нөхөд
19.Чулуунбат
20.Баясгалан
21.Б.Булган
6
Ялтнуудын гэр бүл, өмгөөлөгчид
22.Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарын хамаатнуудтай уулзсан
НҮБ-ын төлөөлөл
23.НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман болон мэргэжилтэн
А.Цэцэгмаа нартай уулзсан
В. Хэргийн тухай ба хэргийн мөрөөр ОУПХ-ноос авсан арга хэмжээ
1. 2000-2017 онд ОУПХ-ноос авсан арга хэмжээ
5. Ардчилалд шинээр орсон Монголд 1998 онд Эвслийн засгийн газар огцорч
улс төрийн тодорхойгүй байдал үүссэн.Социолист нийгмээс зах зээлийн
тогтолцооруу шилжих энэ үед Монгол Улс үнийн хөөрөгдөл, хүнсний хомсдол
зэрэг эдийн засгийн бэрхшээлтэй тулгараад байв.Дараагийн ерөнхий сайдыг
сонгох яриа өрнөж байв.Алуулсан тэр өдрөө С.Зоригийн нэр уг албан
тушаалд нэр дэвшигчийн нэгээр яригдаж байсан. Хүн амины энэ хэргийг
сайтар халхавчилсан улс төрийн аллага гэсэн үзэл ихээхэн түгээмэл байдаг.
6. Хороо бодит байдлыг тодруулахаар төлөөлөгчдөө Монголд гурван удаа
томилон ажиллуулсан. С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийтгэлгүй үлдээхгүйн
тулд мөрдөх ажиллагааны чухал үеүдэд төлөөлөгчдийг томилон ажилуулсан
байдаг. 2001 онд томилогдсон Хорооны төлөөлөгчид хэрэг мөрдөн шалгах
ажлын эхний үе шатуудад бүгд алдаатай байсан гэж дүгнэсэн. Шүүхээс
мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулсан ч С.Зоригийн алуурчдыг илрүүлж
чадаагүй. 2001-2015 оны хоорондох эрх баригчдын илтгэлд ч ахиц дэвшил
бага байсан.14 жил өнгөрсөн ч эрх баригчид алуурчид болон /Захиалагч/-ийг
илрүүлж чадаагүй байв. Төрийн нууцад хамааруулснаас хэргийг ТЕГ хянаж
байсан. 2015 онд тухайн үеийн байдалтай танилцаж, яриа хэлэлцээг дэмжих
зорилгоор Хороо төлөөлөгчдөө Монголд дахин томилсон.Мөрдөн шалгах
ажиллагаанд бодит дэвшил гарч, ил тод байдал нэмэгдсэн тохиолдолд л
С.Зориг агсны алуурчдыг олж тогтоох улс төрийн хүсэл хүчтэй хэвээр байгааг
харуулна хэмээн төлөөлөгчид дүгнэжээ.
7. Олон жил чимээгүй байсан хэрэг 2016 онд гэнэт өөрөөр эргэж, гурван
сэжигтнийг яаравчлан яллав. ОУПХ –ны ПХЭХ болон Удирдах зөвлөл 2017
оны 4 дүгээр сард гаргасан шийдвэртээ шүүх хурлууд хаалттай болж,
шүүхийн шийдвэрийг нууцаас гаргаагүйд ихээхэн зовниж байгаагаа
илэрхийлсэн. Мөн Б.Булганыг сулласан ч түүнийг эрүүдэн шүүсэн асуудалд
Монголын холбогдох эрх баригчид зохих ёсоор хандаагүйг онцолсон. Иймд
ОУПХ-ны ПХЭХ болон Удирдах зөвлөл хэргийг нууцын зэрэглэлээс даруй
гаргаач хэмээн дахин уриалсан. Шударга ёс гажуудахаас сэргийлж, хэргийн
үнэнийг ил болгоход нэмэр болгох үүднээс дотоодын болон олон улсын
ажиглагчдыг байлцуулсан шүүх хурлыг нээлттэйгээр дахин зарлаж, үүсээд
7
буй ноцтой алдаа дутагдлыг засаж залруулаач хэмээн Дээд шүүхээс хүссэн
байдаг.
8. Дээрх байдлуудыг харгалзан Хороо холбогдох эрх баригчдын зөвшөөрлөөр
2017 оны 9 дүгээр сард төлөөлөгчдөө Монголд гурав дахь удаагаа томилон
ажиллуулахаар шийдвэрлэсэн.Томилолтынхоо эцэст төлөөлөгчид тагнуулын
байгууллага нь дарамтлах замаар хуурамч мэдүүлэг өгүүлж, гурван ялтанд
ял тулгасан байх магадлалтай хэмээн дүгнэсэн. Мөн хэргийн мөрдөн
шийдвэрлэсэн ажиллагаанууд нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон
шударга шүүхийн зарчимд нийцэхгүй байгаа тул хэргийн үнэн болон
/Захиалагч/ -ийг тогтоох хууль ёсны, итгэл үнэмшил бүхий чармайлт болсонд
тооцогдохгүй гэж төлөөлөгчид дүгнэсэн. Түүнчлэн өмнө нь гаргасан ОУПХ-ны
зөвлөмжүүд хэрэгжээгүй байсныг төлөөлөгчид тэмдэглэсэн.
2. Дараагийн үйл явдлууд
9. УИХ 2019 оны 4-р сард С.Зоригийн хэргийн асуудлаарх Түр хороог
байгуулсан.Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд, гүйцэтгэх засаглал
болон хууль, хүчний байгууллагын холбогдох албан тушаалтнууд болон
хохирогчдын өмгөөлөгид багтжээ.талуудын хамтын ажиллагаа, яриа
хэлэлцээг сайжруулах зорилгоор Түр хороо бүэлдэхүүндээ засгийн газрын
олон салбараас төлөөлөл оруулсан байна.
10. 2019 оны 3-р сард эрх баригчид С.Зоригийн намь насыг хөнөөсөн хэргийн
хоёр ялтныг эрүүдэн шүүж, зүй бусаар харьцаж буй бичлэгийг ил болгосон.
УИХ-ын дарга, Хууль зүйн сайд нар 2016 оны шүүн таслах ажиллагаанд
алдаа дутагдалтай зүйлүүд байсан гэдгийг олон нийтийн өмнө хүлээн
зөвшөөрсөн. Хоёр ялтныг дараа дараагийн шийдвэр гартал эрүүл мэндийн
үйлчилгээ үзүүлэхээр хорих ангийн эмнэлэгт шилжүүлээд байгаа. Тагнуулын
байгууллагын хэд хэдэн ажилтнууд болон ТЕГ-ын өмнөх даргыг цагдан
хорьж, мөрдөн шалгасан байна. Үүнтэй зэрэгцүүлэн шүүгчдийн томилгооны
хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ яаралттай баталсан.Улмаар Улсын
Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор болон түүний орлогчийг
2019 оны 3-р сард ажлаас чөлөөлж, тэдний оронд шинээр томилгоо
хийгджээ.
С.Томилолтын үеэр цугларсан мэдээлэл
1. Хэргийн ахиц дээр хийсэн ажиглалт
 Ерөнхий ажиглалт
11. С.Зоригийн хэргийн асуудлаарх Түр хороо парламентад байгуулагдсан
зэргээр уг хэргийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх нааштай алхмууд хийгдэж
байгааг төлөөлөгчид УИХ-ын удирдлагатай уулзаж ярилцах үеэрээ анзаарч
8
харсан. Уулзалтуудын үеэр хоёр ялтанд эрүү тулгаж, тэдэнтэй зүй бусаар
харьцаж буйг үзүүлсэн бичлэг болон нийгмийг цочроосон үр нөлөөний талаар
мөн онцолж байв. Уг бичлэгийг Түр хорооны санаачилгаар 209 оны 6-р сарын
03-ны өдөр Үндэсний телевизээр цацсан. Улмаар, хүний эрх, тэр дундаа
хүүхдийн эрхийн асуудлаар парламентын нийтийн сонсголыг зохион
байгуулав. Мөн хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний
эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг анх удаагаа УИХ-ын
чуулганы Нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцсэн байна. Шүүгчийн томилгооны
хуульд оруулсан шинэ нэмэлт өөрчлөлтийн асуудлаар үзэл бодлууд
зөрөлдөж байгааг төлөөлөгчид тэмдэглэв. Уулзаж ярилцсан хүмүүсийн
зарим нь С.Зоригийн хэрэгт ахиц, дэвшил гарахад саад тотгор учруулсан гол
этгээдүүдийг ажлаас нь чөлөөлсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж
байхад зарим нь энэхүү нэмэлт өөрчлөлтийг баталснаас үүдэн шүүхийн
хараат бус байдал алдагдана хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлэв.
 С.Зоригийн хэргийн талаарх Түр хороо байгуулагдсан нь
12. Түр хорооны гишүүдийн тайлбарласнаар тус хороо нь УИХ-ын гишүүд,
гүйцэтгэх засаглал болон хууль хүчний байгууллагын холбогдох албан
тушаалтнуудыг оролцуулаад долоон гишүүнтэй. Түр хороо нь ОУПХ-ноос
гаргасан зөвлөмжүүдэд үндэслэн С.Зоригийн хэргийг хянан шалгаж, дүгнэлт
гаргана.Түр хорооны эрх мэдэл зарим талаараа хязгаарлагдмал, учир нь түр
хороонд уг хэрэгт шударга ёсыг тогтооход дэмжлэг үзүүлэх үр дүнтэй
хяналтын арга хэрэгсэл, механизм байхгүй, мөн ажил үүргээ гүйцэтгэж дуусах
сүүлийнн хугацааг заагаагүй байна.
13. Ялтнуудын хоёрт нь эрүү шүүлт тулгасан бичлэгийг нууцаас гаргасны
дараа эрүүдэн шүүсэн тагнуулын болон хууль, хүчний байгууллагын
ажилтнуудад Ерөнхий прокурор эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж Түр хорооны
гишүүд төлөөлөгчдөд мэдээллэсэн. Хоёр ялтныг суллах асуудал нь тэднийг
эрүүдэн шүүсэн этгээдүүдэд үүсгэсэн эрүүгийн хэрэг хэрхэн
шийдвэрлэгдэхээс шалтгаална хэмээн Түр хорооны дарга онцолсон.
Ялтнуудыг эрүүдэн шүүсэн бичлэг ба хуурамч баримт нотолгоонд үндэслэн
тэднийг ялласан нь ил болсон ч Түр хороо шүүх ажиллагаанд хөндлөнгөөс
оролцох эрхгүй тул тэднийг суллахыг шаардах боломжгүй юм гэдгийг
тэмдэглэн хэлсэн.
14. Эрүүдэн шүүсэн бичлэгээс болж ТЕГ-ын өмнөх дарга Батын Хурц албан
тушаалаасаа огцорсныг төлөөлөгчид олж мэдсэн. Тэрээр 30 хоногийн турш
хоригдоод суллагдсан. Суллагдсаныхаа дараа тэрээр Ардчилсан намын
Удирдах зөвлөлийн гишүүн болсон гэдгийг төлөөлөгчдөд мэдээллэсэн.
Үүнтэй зэрэгцэн түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд нарыг
9
С.Зоригийн хэргээр ОУПХ-той хамтран ажилласан гэдэг шалтгаанаар хамтад
нь Ардчилсан намаас хөөсөн. Ардчилсан намаас гарсны дараа тэд өөрсдийн
намыг байгуулсан.
15. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын дарга
нарыг ажлаас нь чөлөөлсөн ч С.Зоригийн хэрэгт ахиц дэвшил гарахад саад
тотгор учруулсан зарим хүмүүс албан тушаалаа хашсан хэвээр байгаад Түр
хорооны гишүүд санаа зовниж буйга илэрхийлсэн. Тухайлбал хэрэг дээр
ажилласан шүүгч нар албан үүргээ гүйцэтгэссэн хэвээр байгаа бөгөөд албан
тушаалаасаа огцорсон Ерөнхий шүүгч нь одоо шүүгчийн ажилд эргэн орсон
байна. Түр хорооны гишүүд мөн шинээр томилогдсон Ерөнхий шүүгчид сэтгэл
дундуур байгаагаа илэрхийлэв. Учир нь шинэ томилогдсон Ерөнхий шүүгчийг
С.Зоригийн хэрэгт ахиц дэвшил гарахад саад болсон бүлэг хүмүүсийн нэг
хэмээн тэд үзэж байгаа аж.
16. Давах болон Дээд шүүхийн шийдвэр нь УЕПГ-ын мэдэлд байгаа тул
зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбарыг өгөх боломжтой гэж Түр
хороо төлөөлөгчдөд хэлэв. Хавтаст хэргийг нууцаас гаргах тушаал шийдвэр
гарчихаад байхад УЕПГ тухайн шатны шүүхийн шийдвэрийгг гаргаж өгөхөөс
татгалзсан байна. Түр хорооны гишүүд нууцыг хадгалах гэрээнд гарын үсэг
зурсны дараа л гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцах эрхтэй болсон.
Гэвч давах болон Дээд шүүхийн шийдвэрийн хуулбаруудыг авахыг тэдэнд
зөвшөөрөөгүй хэвээр л байна.
17. ”Захиалагч”-ийг мөрдөн олох ажиллагаа үргэлжилж байгаа мөн хэрэгтэй
холбоотой зарим баримт материал нууцад байгаа зэргээс шалтгаалан Түр
хороо ажлаа явуулахад хэд хэдэн хүндрэл бэрхшээлтэй тулгарсаар байгааг
төлөөлөгчид олж мэдсэн. ”Захиалагч”-ийг мөрдөн олох ажиллагааг ТЕГ
хариуцсан хэвээр байгаа тухай Түр хорооны дарга дурдав. Хэргийг нууцлаж,
шүүхийн шийдвэрүүдтэй танилцахыг үргэлжлүүлэн хязгаарласаар байна.
Тагнуулын байгууллага хоёр ялтанг эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон
байдлаа бүдгэрүүлэх оролдлого болгож шүүхийн шийдвэрүүдийг нууцлаж
байгаа гэж Түр хороо үзэж байв.
18. Түр хорооны гишүүд С.Зоригийн аамь насыг хороосон хэрэгт хариуцлага
хүлээх хүний тухай дурдаж байв. Өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн
20 жилийн туршид нөлөө бүхий үүрэг оролцоотой байсан гэж Түр хорооны
дарга Ж.Батзандан үздэг ажээ. Уг хэргийн явцад нөлөөлөх боломжтой хэд
хэдэн чухал албан тушаалыг Ц.Элбэгдорж хашиж байсан байна. Уг хэрэгт
оролцсон түүний оролцоо, хэргийг хаах гэсэн оролдлогуудынх нь учир
шалтгаан Түр хорооны гишүүдэд тодорхой байгаа ажээ.
 Шүүхийн шинэтгэл
10
19. Төлөөлгчдийг томилолтоор ажиллахаас 2 сарын өмнө УИХ-аас нийтийн
сонсгол болон нээлттэй хэлэлцүүлэг хийлгүйгээр ээлжит бус чуулган зарлан
хуралдуулаад байв. Ээлжит бус чуулганаар өндөр албан тушаалын
шүүгчдийг томилох, огцруулах бүхий хуулиудад хэд хэдэн нэмэлт
өөрчлөлтийг оруулсан байна. Ингэснээр ҮАБЗ-өөс Ерөнхий шүүгч, Ерөнхий
прокурор, Прокурорын орлогч АТГ-ын даргыг 6 жилийн бүрэн эрхийн хугацаа
нь дуусгавар болохоос өмнө огцруулах тухай зөвлөмж гаргах боломжийг
бүрдүүлжээ. С.Зоригийн хэрэгт бусдыг эрүүдэн шүүж, зүй бусаар харьцаж буй
бичлэг ил болсноор нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах болсон хэмээн
төлөөлөгчдөд хэлсэн. Шинэ нэмэлт өөрчлөлтүүд засаглалын нэг салбарт эрх
мэдлийг төвлөрүүлснээр шүүхийн хараат бус байдалд аюул болно гэсэн
болгоомжлол байгааг УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны даргатай хийсэн
уулзалтаар ажиглав.
20. Монголын шүүх засаглалд томоохон шинэчлэлийг нухацтайгаар хийх
шаардлагатай гэж НҮБ –ын суурин төлөөлөгч, мөн УИХ-ын хэдд хэдэн гишүүд
төлөөлөгчдөд хэлж, санаа зовниж буйгаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд
төдийгүй нэхэмжлэгч тал , хөндлөнгийн ажиглагчид зэрэг томилолтын үеэр
уулзаж ярилцсан хүмүүсийн ихэнх нь шинээр томилогдсон Ерөнхий прокурор
болон Ерөнхий шүүгч нь мөрдөн шалгах ажиллагаанд гарсан алдаа
завхралыг засаж залруулна гэдэгт бүрэн итгэхгүй байгааг төлөөлөгчид
ажиглав. Шүүх засаглалд үл итгэсэн байдал зонхилсон хэвээр байгаа нь, мөн
төлөөлөгчдийн уулзаж ярилсан хүмүүсийн хэн нь ч шинээр томилогдсон
Ерөнхий шүүгч болон Прокурорт бүрэн итгэлгүй байгаа нь эсвэл хэдхэн албан
тушаалтныг ажлаас чөлөөллөө гээд шүүхийн гажуудсан тогтолцоог дахин
сэргээхэд нэмэр болохгүй хэмээн үзэж байгаа нь төлөөлгчдөд харагдаж байв.
 Худал мэдүүлэг хүлээлгэхээр эрүүдсэн тухай
21. Төлөөлөгчдийн томилолтоос өмнө С.Зоригийн хэрэгт яллагдагч Т.Чимгээ,
Б.Содномдаржаа хоёрыг харгисаар эрүүдэн шүүж, хүнлэг буссаар хандаж
байгааг харуулсан дүрс бичлэг ил болов. Агуулгыг тодруулж дүгнэлт хийхийн
тулд төлөөлөгчид дүрс бичлэгийг үзүүлэхийг шаардсан.
22. Эрх баригчид хэдийгээр төлөөлөгчидтэй нээлттэй яриа хэлэлцээ хийх
хүслээ илэрхийлсэн ч Ерөнхий прокурорын орлогч, Түр хорооны гишүүд,
Тагнуулын ерөнхий газрын дарга нар бүгд төлөөлөгчидтэй бичлэгийг
хуваалцахаас татгалзаж байсан. Бичлэгийг хуваалцахад гарах хариуцлагыг
хэн ч хүлээхийг хүсэхггүй байгаа мэт сэтгэгдэл төлөөлөгчдөд төрсөн. Гэсэн
хэдий ч төлөөлөгчид УИХ-ын даргад цөхрөлтгүй хүсэлт гаргасны дараа ТЕГ
бичлэгийн хуулбарыг өгч, төлөөлөгчид түүнийг Төрийн ордон дотор үзэх
боломжтой болсон.
11
 Б.Содномдаржааг эрүүдэж буй дүрс бичлэгээс
23. Эхний хэсэгт Б.Содномдаржаагийн 2015 оны 8-р сарын 31-нд
баривчлагдсан өдрөөс хойш буюу 2015 оны 9-р сарын 1-6-ны өдрүүдийн
бичлэг байсан. Эрх баригчид мэдээлж буйгаар түүнийг баривчилж, цагдан
хорих нь мөрдөн байцаалтын ажиллагааны хэсэг байв. Бичлэгт
Б.Содномдаржаа нь зоорийн өрөөнд хоригдож байгаагаар гарав.Тэрээр
Ц.Амгаланбаатар болон ТЕГ-ын ажилтантай хамт нэг хорихх өрөөнд байсан.
Хорих өрөө нь нарийхан, наад захын тоноглолгүй /жишээлбэл: Бие засах
хэсгийн оронд хувин тавьсан байсан. Тагнуулын ажилтан хорих өрөөнд
чөлөөтэй орж, гарч байхад Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар тэнд 6
өдөр байсан.
24. Ц.Амгаланбаатар Б.Содномдаржааг хэд хэдэн удаа цохиж, өшиглөж,
сэгсчиж, мөн хэргээ хүлээхийг шахаж байсныг төлөөлөгчид ажигласан. Мөн
Б.Содномдаржааг дотуур хувцаснаас бусад хувцсыг хүчээр тайлуулж,
нуруундаа гараа авсан чигт нь явган суулгаж байсныг төлөөлөгчид тэмдэглэв.
Түүнийг тэр байдалтай нь хэдэн цагийн турш байлгасан нь түүнд хүндээр
нөлөөлж эхлэв. Тэрээр зогсохыг хүссэн ч хоёр тарчлаагч түүнийг
үргэлжлүүлэн явган суухыг албадна. Эхний гурван өдөр түүнд нойр, хоол, ус
огт өгөөгүй байна. Б.Содномдаржаа нь хэрэг хүлээхгүй байгаад
Ц.Амгаланбаатар болон ТЕГ-ын ажилтан нар хорсож 2015 оны 9-р сарын 5-
ны өдөр илт догшин болж байв. Бичлэгт Б.Содномдаржаа явган суухаас
татгалзсанд Ц.Амгаланбаатар түүн дээр хувинтай шээс асгаж байгааг
харуулсан. Тэрээр үргэлжлүүлэн эсэргүүцэх үед Тагнуулын ажилтан
Б.Содномдаржааг маш ихээр зодож түүнийг албадан явган суулгасан.
25. Төлөөлөгчдийн тэмдэглэснээр 2015 оны 9-р сарын 6-ны өдөр
Ц.Амгаланбаатар хорих өрөөнөөс гарч байхад Б.Содномдаржаа тагнуулын
ажилтантай хамт үлджээ. Дараа нь тэр хоёрын хорих өрөөнд хууль сахиулах
байгууллагын ажилтан орж ирээд Б.Содномдаржааг үг хэлээр доромжилж,
хүчээр суниалгаж, түүнийг гараа ардаа авахуулж явган суулгажээ.
26. Бичлэгээс үзэхэд Б.Содномдаржааг зодох, хүнд байрлалтай байлгах,
унтуулахгүй байх, хоол унд, усыг нь хориглох зэргээр хэрцгий үйлдлүүд
гарсан гэж төлөөлөгчид дүгнэв. Төлөөлгчид Б.Содномдаржаад холбогдох
хэргийн явц хангалтгүй байгаа нь түүнийг цагдан хоригдсон эхний 6 хоногийн
хугацаанд түүний хуулийн зөвлөх, гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг
хориглосонтой холбоотой гэдгийг анзаарсан. Төлөөлөгчид уг бичлэгт
Б.Содномдаржаагийн эхний 6 өдрийн 24 цагийн тэмдэглэлийг бүтнээр нь
гаргаагүй болохыг тэмдэглэв. Гэсэн ч төлөөлөгчдийн үзсэн хэсэг түүнийг
эрүүдэн шүүсэн гэдгийг батлав.
12
 Т.Чимгээтэй зүй бусаар харьцаж буйг харуулсан дүрс бичлэгийн
хэсгээс
27. С.Зоригийг хөнөөсөн хэргийг хүлээлгэхээр Т.Чимгээг хэрхэн үг хэлээр
дарамталж, зүй бусаар харьцаж буйг харуулсан бичлэгийн хэсгээс
төлөөлөгчид үзэв. Т.Чимгээ 2015 оны 8-р сарын 31-ний өдөр баривчилж
хорьсон байдаг. Төлөөлөгчдөд үзүүлсэн дүрс бичлэг нь Т.Чимгээгийн 2015
оны 9-р сарын 8-9 ний шилжих шөнийн хоригдож буй хэсгээс таслан
харуулжээ. Т.Чимгээ зоорийн давхарт хүний наад захын хэрэгцээ
шаардлагыг үл хангах нэгэн жижиг өрөөнд хоригдож буй нь харагдаж байсан.
Эрх баригчдын төлөөлөгчид хэлснээр Т.Чимгээ 2015 оны 9-р сарын 9-ний
өдрийн өглөө полиграфийн /организмын хариу үйлдлийг бүртгэгч багаж/
багажаар шалгуулах ёстой байж.
28. 2015 оны 9-р сарын 8-ны шөнө Ц.Амгаланбаатар хагас нүцгэн тамхи
татсан байдалтайгаар Т.Чимгээгийн өрөөнд орсон.Бичлэгт Т.Чимгээ нь маш
их айсан, хөдөлгөөнгүй хөшсөн байдатай байгаа нь харагдсан. Бичлэгийг
шинжвэл Ц.амгаланбаатар нь Т.Чимгээг үг хэлээр доромжилж, айлган
сүрдүүлж байв. Т.Чимгээ дараа өдөр полиграфийн багажаар шалгуулах
байсан тул Ц.Амгаланбаатар түүний сэтгэлзүйн байдлыг дордуулж, арга заль
хэрэглэн мэхлэх оролдлого хийж байсан. Улмаар шоронгийн харуул гэмээр
нэгэн хүний тушаалаар Ц.Амгаланбаатар Т.Чимгээгийн өрөөнөөс гарч байгаа
нь харагдсан
 Гурван ялтантай хийсэн уулзалт
29. Эрх баригчид ял шийтгүүлсэн 3 хүнтэй уулзах зөвшөөрөл олгосонд
төлөөлөгчид ихэд талархав. Хорих ангийн эмнэлэгт шилжсэн Т.Чимгээ,
Б.Содномдаржаа болон чанга дэглэмтэй хорих ангид хоригдож буй
Ц.Амгаланбаатар нартай уулзах боломжийг бүрдүүлсэн парламентын
гишүүд, хууль зүй, дотоод хэргийн сайд болон хорих ангийн захиргаанд
төлөөлөгчид дахин талархлаа илэрхийлж байна. Харин ял шийтгүүлсэн
хүсүүстэй ганцаарчлан уулзах зөвшөөрөл өгөөгүйд төлөөөлөгчид ихэр
харамсав.
30. Төлөөлөгчид ял авсан 3 этгээдтэй нээлттэй ярилцав. Тэд ч чөлөөтэй ярьж,
төлөөлөгчдийн асуултанд хариулахдаа ямар нэгэн заавар, зааварчилгаанд
баригдахгүй байгаа нь ажиглагдсан. Мөн ял авсан тэдгээр хүмүүс айж
түгшсэн, ямар нэгэн хор хохирол үр дагавараас эмээсэн зүйл харагдаагүй
бөгөөд эрүүл мэндийн хувьд хэвийн харагдаж байсныг төлөөлөгчид
тэмдэглэв. Харин Т.Чимгээгийн хувьд охиныхоо үхэлд одоо ч шаналсан
хэвээр байгаа тул сэтгэл санааны байдал нь тогтворгүй байгаа нь
төлөөлөгчдөд ажиглагдав.
13
 Т.Чимгээтэй хийсэн уулзалт
31. 407 дугаар хорих ангид 1 жил 10 сар хоригдсоны эцэст Т.Чимгээ 2019 оны
3-р сарын 20-ны өдөр хорих ангийн эмнэлэгт шилжүүлсэн тухай тэрээр
төлөөлөгчдөд хэлэв. Хорих ангийн эмнэлэгт шилжиж, түүний биеийн байдалд
шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах болсноор түүний
хоригох нөхцөл байдал нилээд сайжирсан тухай ч мөн дурдав. Түүний өмнө
нь хоригдож байсан нөхцөл байдал, бие махбодь, сэтгэлзүйн хувьд хүнд
байсныг тэрээрр тайлбарлав. 2017 оны 5-р сарын 11-ний өдөр түүнийг
баривчлан хорьсрны дараах нөхцөл байдал туйлын хүнд байсан бөгөөд 3
сарын турш түүнийг ариун цэврийн зохих шаардлага хангахгүй өрөөнд хорьж
байсан байна. Биеийн байдал нь доройтоход түүнд шаардлагатай эрүүл
мэндийн тусламж үзүүлдэггүй байсан ба ар гэр, өмгөөлөгчтэйгөө уулзахыг
түүнд зөвшөөрдөггүй байжээ.
32. Түүнийг 2015-2017 оны хооронд хоригдож байхад Эрүүл Мэндийн сайд,
Хууль зүйн сайд нар ирж уулзсан гэж Т.Чимгээ мэдэгдсэн. Түр хорооныхон
мөн хорих ангийн эмнэлэгт түүнтэй хоёр ч удаа уулзсан байна. Нэмж
дурдахад, түүнд хуульд заасны дагуу 45 хоногт нэг удаа гэр бүлийнхэнтэйгээ
уулзах эрх бий.
33. Төлөөлгчдөд өгсөн мэдээллээр 2015 оны 8-р сард баривчлагдсанаас нь
хойш эхний хэдэн өдрийн турш Т.Чимгээг мөрдөн байцаалтын явцад хэд
хэдэн удаа айлган сүрдүүлэх, дарамтлах, доромжлох үйлдэл хийгдсэн аж.
Түүний хоригдож байсан өрөөний гаднаас нялх хүүхдүүдийн уйлж буй чимээг
хэрхэн сонсгож, хүмүүс түүнийг хэрхэн хамаагүй доромжилж, айлган
сүрдүүлэх гэж хараан зүхэж байсан тухай трээр өгүүлэв. Т.Чимгээ
төлөөлөгчдөд мөн мэдээллэхдээ 2015 оны 9-р сарын 8-нд хэрэг үртгэгч
байцаагч нь маргааш /2015 оны 9-р сарын 9-ний өдөр/ түүнийг полиграфийн
сорилд орно гэж хэлсэн гэв. Т.Чимгээгийн хэлснээр сорилын өмнөх өдөр
Ц.Амгаланбаатрыг өрөөнд оруулж ирсэн байв. Тэрээр хагас нүцгэн, тамхи
татсан байдалтай байв. Т.Чимгээгийн хэлснээр түүнийг доромжилж,
заналхийлсэн үг хэллэг хэрэглэн дарамталж хэрэг хүлээлгэх зорилгоор
Ц.Амгаланбаатарыг өрөөнд нь авч ирсэн гэв. Түүний байгаа эмзэг байдлыг
харгалзан 2015 оны 9-р сарын 9-нд полиграфийн сорилд оруулахыг
хориглосон байж. Гэтэл хэрэг бүртгэгч нь түүнийг худал хэлж байна хэмээн
буруутгаж, сорилыг хүчээр явуулсан тул амжилтгүй болжээ.
34. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө Т.Чимгээ 9 сарын турш
зоорийн өрөөнд хоригдож байв. Түүнийг цагдан хорих нөхцөл маш хүнд
байсан байна. Хэргээ хүлээхийг албадахын тулд сэтгэл зүйг нь доройтуулах
гэж оролдсон хэмээн тэрээр тайлбарлав. Т.Чимгээгийн хэрэг бүртгэгч
14
байцаагч нь хэргээ хүлээсэн мэдүүлэг бичүүлэх гэж байнга шахаж,
дээрэлхдэг байсан ч тэрээр бичихээс үргэлж татгалзаж иржээ. Гэсэн ч анхан
шатны шүүхийн шийдвэрийн дагуу Т.Чимгээг цагдан хорих өөр байр руу
шилжүүлснээр хоригдох нөхцөл байдал нь үл ялиг сайжирч шүүхийн
шийдвэрийг давж заалдах боломжтой болсон аж.Төлөөлөгчдөд мэдээлснээр
Т.Чимгээгийн эсрэг гаргасан шүүхийн шийдвэрийн цорын ганц нотлох баримт
нь Ц.Амгаланбаатарын мэдүүлэг байв. Учир нь Т.Чимгээ гэмт хэрэг үйлдсэн
гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй аж.
35.Төлөөлөгчдийн ажигласнаар Т.Чимгээд бие махбодийн эрүү шүүлт
тулгаагүй ч хоригдож байх хугацаанд нь тасралтгүй дарамталж, айлган
сүрдүүлж байсан байна. Т.Чимгээгийн хэрэг бүртгэгч байцаагч охиныг нь
түүний үйлийн үрээр авто тээврийн осолд орж, нас барсан хэмээн мэдээллэж,
буруутгасан нь дарамт шахалт дээд цэгтээ хүрсний илрэл байв. Төлөөлөгчид
Т.Чимгээгийн охины үхлийг санаатай, эсвэл эрх баригчдын мэдэгдсэний
дагуу санамсаргүй байдлаар тохиосон эсэхийг тодорхойлох боломжгүй байв.
Т. Чимгээгийн итгэлийг эрс бууруулсан байна. Тэрээр төлөөлөгчдөд хэлэхдээ
эрүүдэн шүүсэн талаар гомдол гаргах боломжгүй байсан учир нь, тэрээр
охиныхоо үхэлд өөрийгөө буруутгаж, айдаст автаж сэтгэцийн хувьд эмзэг
байсан гэв. Т.Чимгээ төлөөлөгчдөд давж заалтах шатны шүүхийн шийдвэр
гарсны дараа Монголын шүүх засаглалын тогтолцоонд бүрэнн итгэхээ
больсоноо хэлэв. Гэсэн ч зөвхөн улс төрийн шийдлээр л энэ хэрэг нэгэн өдөр
дуусна гэдэгт тэрээр итгэлтэй буйгаа илэрхийлэв.
 Б. Содномдаржаа болон түүний өмгөөлөгчтэй хийсэн уулзалт
37. Түүнийг хорихын эмнэлэгт 2019 оны 3-р сарын 20-нд шилжүүлсэн гэж Б.
Содномдаржаа төлөөлөгчдөд хэлсэн. Шилжүүлэхээс өмнө түүнийг хорих 409
дүгээр ангид хорьж байжээ. Тэрээр гэм буруугүй бөгөөд, түүнийг буруугаар
ялалсан гэдгийг Б. Содномдаржаа төлөөлөгчдөд олон давтан хэлж байв.
38. Б. Содномдаржаа 1998 онд 24 настай байсан бөгөөд цэргийн
байгууллагад ажиллахаар бэлдэж байжээ. Шалгалтад тэнцээгүй тул явж
чадаагүй байна. Тэрээр Улаанбаатараас 380км зайд орших Эрдэнэт хотод
үргэлжлүүлэн мал маллан амьдарчээ. Тэр Ц.Амгаланбаатрыг 1980-аад оноос
буюу хөршүүд байх үеэс таньдаг байжээ. Түүний үзэж байгаагаар
Ц.Амгаланбаатар 2004 таксины жолооч хөнөөгөөд авсан удаан хугацааны
ялаа хөнгөрүүлэх арга мухардсандаа Б. Содномдаржаагийн нэрийг хамтрагч
хэмээн эрх баригчдад мэдэгдсэн ажээ.
39. Түүний хэлснээр 2013 оноос эхлэн танихгүй дугаараас мессеж хүлээн
авах болсон бөгөөд энэ нь Ц.Амгаланбаатрын утас байжээ. Ирж байгаа
мессежний утганаас С. Зоригийн хэрэгт холбогдуулах эрсдэл бий боллоо
15
хэмээн Б.Содномдаржаа түгшиж эхэлсэн байна. Тиймээс 2014 онд
цагдаагийн болон Прокурорын газарт мэдэгджээ. Тэдгээр газрууд үл
ойшоожээ. Тухайн үед Б.Содномдаржаагийн гаргасан гомдлын мөрөөр эрх
баригчид арга хэмжээ авахад юу саад болсныг төлөөлөгчид ойлгож чадахгүй
байв. Хэргийн материалд Ц.Амгаланбаатарын утсыг тагнуулын ажилтнууд
эзэмшин тэдгээр заналхийлсэн мессежүүдийг илгээдэг байсныг
Ц.Амгаланбаатар дараа нь ойлгосон байна.
40. Б.Содномдаржааг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр албадан
баривчилж чанга дэглэмтэй хориход аваачжээ. Цагдан хорих газар руу явах
замдаа мөрдөн байцаагч офицер С.Зоригийг хөнөөснөө мэдүүл хэмээн
сүрдүүлсэн байна. Дараа нь түүнийг зоорийн өрөөнд хорьжээ. 2015 оны 9
дүгээр сард буюу барьж хорьсон эхний зургаан өдрийн турш түүнийг
Ц.Амгаланбаатар болон тагнуулын нэг ажилтан эрүүдсэн байна. Хуулийн
ямар ч зөвлөгөө, өмгөөлөл авуулалгүй Б.Содномдаржааг мансууруулан
хүчээр мэдүүлэгт гарын үсэг зуруулжээ. Тэр даруйд түүний нүдийг боон
С.Зоригийн гэр лүү авч явсан байна. Түүнээс С.Зоригийн байрыг заа гэхэд
тэрээр зааврыг биелүүлсэн байна. Мөрдөн байцаагч нар хэрвээ мэдүүлэгт
гэрчийн хувиар гарын үсэг зурвал түүнийг энэ хэрэгт түүнийг хариуцагчаар
татахгүй гэж хэлсэн ажээ.
41. Түүний тайлбарласнаар Б.Содномдаржаад шүүхийн ял онооход хүргэсэн
нотолгоо нь зөвхөн Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэсэн бөгөөд
С.Зоригийн байрыг заасан Б.Содномдаржаагийн үйлдэл ба С.Зоригийг
хөнөөснөө хүлээсэн бичгэн мэдүүлэг байсан гэжээ. Түүний өмгөөлөгчийн
тайлбарласнаар Б.Содномдаржаад шүүхийн шийдвэртэй уншиж танилцахыг
зөвшөөрсөн атлаа хуулбарыг нь авахыг зөвшөөрөөгүй байна. Тэрээр саяхан
Б.Содномдаржаагийн өмгөөлөгч болсон ба шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх
боломжгүй байсан ч энэ асуудлаар Ерөнхий прокурорт хандах бодолтой
байгаагаа төлөөлөгчдөд тайлбарлав.
 Ц.Амгаланбаатартай хийсэн уулзалт
42. Төлөөлгөлчид Улаанбаатар хотын зүүн хэсэгт байрлах чанга дэглэмтэй
хорих ангид буй Ц. Амгаланбаатартай уулзсан. Уулзалтад УЕПГ-ын Шийдвэр
гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр нар
байлцав. Д.Отгонбаярын мэдээлснээр Ц.Амгаланбаатар нь нэгэн зэрэг ялтан
ба гэрч тул түүнийг тусгай хамгаалалтад авсан гэв.
16
43. Ц.Амгаланбаатар нь өөрийгөө мен онц ноцтой хэргийг нуун дарагдуулах
авлигын тогтолцооны хохирогч болсон гэж төлөөлөгчдөд тайлбарлав. 2004
онд таксины жолоочийг хөнөөсний тул 2007 онд Ц.Амгаланбаатарт цаазын ял
оноосон. 2010 онд хяналтын шатны шүүх түүний ялыг бууруулж 25 жилийн
хорих ял болгосон. 2012 онд ээжийнх нь биеийн байдал маш муудсан тул
түүнтэй уулзахыг ихэд хүсдэг байснаа Ц.Амгаланбаатар хэлсэн. Тиймээс
хоригдох ялаа бууруулах үүднээс өөрөө үйлдээгүй хэргийг үйлдсэн болон
мэдүүлэг өгчээ. Гэсэн ч түүний мэдүүлэг хэзээ ч найдвар, үнэмшилтэйд
тооцогдоогүй. Ц. Амгаланбаатарын хэлснээр ямар ч хамаагүй хэрэг хүлээх нь
ялыг бууруулахад тус болохгүй, харин оронд нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг
хүлээвэл өвчтэй ээжтэйгээ уулзах боломж нээгдэнэ гэж тухайн үед нэг өрөөнд
хамт хоригдож байсан хоригдогч түүнд ярьжээ. Амиа алддаг өдрөө С.Зориг
цагаан цамцтай байсан гэвэл мэдүүлэг нь илүү үнэмшилтэй болно хэмээн тэр
хоригдогч Ц.Амгаланбаатарт хэлжээ. Ийнхүү С.Зоригийн амийг хөнөөсөн
хэмээх мэдүүлэг захидлыг Ц.Амгаланбаатар 2013 оны 6 дугаар сард бичжээ.
44. Чанга дэглэмтэй хорих руу шилжүүлэхээс өмнө Ц.Амгаланбаатарыг
дамжин өнгөрүүлэх газарт (мөрдөн байцаах төв) хорьж байжээ. Тэрээр улс
төрийн сэдэлтэй өндөр түвшний албан тушаалтнуудын оролцоотой
үйлдэгдсэн байж болох аллагын хэргийн ноцтой байдлыг ухаармагц өөрийн
гаргасан хуурамч мэдүүлэгтээ эргэлзэж эхэлсэн тухайгаа төлөөлөгчдөд
тайлбарлав. Өмнө нь хамт хоригдохдоо С.Зоригийг хөнөөсөн гэж
мэдүүлэхийг зөвлөж байсан этгээд мөрдөн байцаах төвд байхад нь гэнэт
зочилж түүнийг ятган гурван өдөр хамт байжээ. Тэрээр мөн дахин зочилж
ирнэ гэдгээ Ц.Амгаланбаатарт амлаж байжээ. Өмнө нь хамт хоригдож байсан
этгээд түүнтэй ийнхүү чөлөөтэй ирж уулзахаас гадна тагнуулын ажилтнууд
түүнийг таньдаг мэт байдал нь хачирхалтай санагдсан гэж Ц.Амгаланбаатар
төлөөлөгчдөд хэлсэн. Өмнө нь хамт хоригдож байсан этгээд үнэн хэрэгтээ
тагнуулын ажилтан байжээ хэмээн Ц.Амгаланбаатар сэжиглэжээ.
Ц.Амгаланбаатарыг улам илүү ятгахын тулд тагнуулын ажилтнууд
Ерөнхийлөгчийн өршөө үзүүлж цаашдаа гадаадад амьдруулахыг амлахын
сацуу түүнд гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байжээ.
45. Ц.Амгаланбаатар 2013 онд мэдүүлгээсээ няцаж, худал хэлсэн гэдгээ
хүлээн зөвшөөрснөө төлөөлөгчдөд хэлэв. Энэ нь хэргийн ноцтой байдал,
түүнд үзүүлж буй дарамт нэмэгдсэнтэй холбоотой байв. Гэсэн хэдий ч
тагнуулын ажилтнууд одоо буцахад хэтэрхий оройтсон гэж мэдэгдээд түүнийг
болон гэр бүлийнхнийг нь заналхийлж эхэлсэн байна. 2013-2015 онд
Ц.Амгаланбаатар чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байв. Түүнийг хоёр
жилийн турш хүнтэй уулзах эсвэл хуульчийн зөвлөгөө авах эрхийг нь
17
түдгэлзүүлсэн байв. Түүнтэй уулзаж байсан цорын ганц хүн нь тагнуулын
ажилтнуудын зааврыг дагаж мөрдөхгүй бол гэр бүлийг нь хөнөөнө хэмээн
сүрдүүлж байсан Сөрөг тагнуулын газрын дарга Мөнхбат байв.
Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлэхдээ тэрээр хоёр жилийн турш
тагнуулын ажилтнуудын үзүүлсэн сэтгэлзүйн болон бие махбодийн эрүүдэн
шүүлтэд өртөж байсан гэв. Хоёр сэжигтний нэр өгөхгүй бол хүүхдийг нь
хөнөөнө хэмээн сүрдүүлсэн тул тэрээр сүүлдээ хэлснийг нь биелүүлжээ.
46. Мөн Т.Чимгээг гэм буруугаа хүлээх хүртэл нь сэтгэлзүйн хувьд эрүүдэхийг
сөрөг тагнуулын ажилтнууд зааж өгсөн гэж Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд
хэлсэн. Мөн Т.Чимгээгээр хэргийг хүлээлгэж чадвал түүнд таван сая төгрөг
өгөхийг амласан байв. Тэрээр гэм бурууг нь шахан хүлээлгэхээр
Т.Чимгээгийн хорих ерөөнд орсон мөн Б.Содномдаржаад бие махбодийн
болон сэтгэл санааны дарамт учруулж, тамлан зовоосноо батлав.
Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлэхдээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт
мессеж хэзээ ч илгээгээгүй, харин 2014 онд тэдэнтэй утсаар ярьсан гэв.
Ц.Амгаланбаатар нь түүнийг Б.Содномдаржаагийн хорих өрөөнд 2015 оны 9
дүгээр сард оруулсны дараа мессежийн тухай мэдсэн гэв.
47. Ц.Амгаланбаатарын хэлснээр сөрөг тагнуулын албаны ажилтнууд түүнд
С.Зоригийн амьдарч байсан байрыг дүрслэж, Б.Булганы нуруун дээрх сорви
зэрэг тус хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг мөн өгсөн аж. 2013 оны 7
дугаар сард сөрөг тагнуулын албаны дарга Мөнхбат түүнтэй уулзаж, хэргийн
талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. С.Зориг, Б.Булган нарыг 16
насандаа мэддэг байсан гэдэгт итгэх ямар ч шалтгаан байхгүй нь хэрэг
зохиомол гэдгийг харуулж байна хэмээн Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд
мэдэгдсэн. Мөн 2015 оны шүүх хуралд гэрчээр орж, түүнийг нөгөө хоёр
сэжигтний хамт таньсан гэх гол гэрчүүд 1998 онд тэднийг гэмт этгээдүүд гэж
таньж чадаагүйг тэрээр тэмдэглэв. Тэгсэн атлаа гэрчүүд тус хэргийн бүх
нарийн ширийн зүйлсийг 17 жилийн дараа гэнэт санаад түүнийг болон
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг амархан таньсан нь Ц.Амгаланбаатарт
хачирхалтай санагдсан аж. Прокурорын гаргасан гол гэрчүүд нь бүгд худалч
хүмүүс гэж Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлсэн. Тэдний нэг нь Э. Бат-Үүл
(Бат-Үүл нь зоригийг хөнөөгдөх үед Ардчилсан намын гишүүн байсан. Тэрээр
2012 онд Улаанбаатр хотын даргаар сонгогдсон болно. Хэдэн жилийн турш
Бат-Үүлийг зарим өндөр албан тушаалтнуудын хамт Зоригийн аллагын
хэрэгтэй холбоотой гэх цуу яриа гарч байсан), Б.Булган нар хэргийг
үйлдүүлэхээр Ц.Амгаланбаатар болон хоёр ялтанд дөрвөн сая төгрөг өгсөн
хэмээн мэдүүлсэн биеэ үнэлэгч байжээ. Ц.Амгаланбаатар үүнийг эрс
үгүйсгэж байлаа. 2018 оны 11 дүгээр сард тагнуулын ажилтан түүнтэй
18
уулзахдаа Б.Булган, Э.Бат-Үүл нар энэ гэмт хэргийн яллагдагчаар татагдах
гэж буй тул түүнд тохиолдсон зүйлүүдийг хэнд ч хэлэхгүй байхыг зөвлөсөн
хэмээн тэрээр Төлөөлөгчдөд мөн мэдээлсэн.
48. Ц.Амгаланбаатарыг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр чанга дэглэмтэй
хорих ангиас шинэ цагдан хорих байр руу шилжүүлсэн ба тэнд хоригдох
нөхцөл байдал нь дээшилсэн хэмээн төлөөлөгчдөд мэдэгдэв.
Ц.Амгаланбаатар Төлөөлөгчдөд мэдээлэхдээ тэрээр Ерөнхий прокурор
болон цагдан хорих газрын дарга нартай уулзаж Түр хороонд захидал бичиж,
мэдүүлгээ эгүүлэн татах хүсэлт гаргавал ямарваа нэгэн үр дагавар гарах
эсэхийг асуусан гэв. Улсын Ерөнхий прокурор, Цагдан хорих газрын дарга нар
Ц.Амгаланбаатарыг аливаа шахалт дарамтаас сэргийлж, хамгаалалтад
авахыг нотолж, харин хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй байхыг
хүсчээ. Захидалдаа (Амгаланбаатарын бичсэн захидлын хувь нь албан ёсны
орчуулгын хамтаар дагалдах баримт бичгүүдэд хавсрагдсан болно.)
Ц.Амгаланбаатар С.Зоригийг хөнөөгөөгүй. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг
гэм буруугүй хэмээн мэдэгдсэн байна. Мөн Ц.Амгаланбаатар Төлөөлөгчдөд
хандан хэлэхдээ хэрэв 2013 онд тэрээр хуульчийн зөвлөгөө авч чадсан гэмт
хэрэг үйлдсэн тухай мэдүүлэхгүй байх байсан ба Т.Чимгээ, Б.Содномдаржаа
нарыг ч мөн тус мөрдөн шалгах ажиллагаанд оруулж гэмт хэрэгт чирэхгүй
байсан гэв. Тэрээр хийсэн үйлдэл, гаргасан шийдвэртээ харамсаж буйгаа
илэрхийлэв.
4. Эрх баригчдын мэдээллийн хаагдмал, зөрүүтэй байдал
 Эрүү шүүлт ба шударга ёс дутсан шүүх хурал
49. Төлөөлөгчид ТЕГ-ын шинээр томилогдсон дарга Д.Гэрэлийн хороотой
хамтран ажиллах хүсэл, газрынхаа ил тод байдал, хариуцлага тооцох
тогтолцоог сайжруулах эрмэлзэл бүхий байр суурийг зохих ёсоор тэмдэглэе.
Төлөөлөгчдөд Д.Гэрэл даргын хэлснээр С.Зоригийн хэргийг мөрдөн шалгах
ажиллагаа нь мэргэжлийн бус байдлаар явагдаж, хэрэг хариуцсан мөрдөн
байцаагчид нь бодит байдал дээр тагнуулын нууц ажилтнууд байж, нотлох
баримтуудыг хууль бусаар цуглуулж байсан нь харагдаж байна гэв. Эрүү
шүүлтийг харуулсан видео бичлэг нь үүнийг нотолж буй гэв. Эрүүдэн шүүсэн
гэх ноцтой байдлаас шалтгаалж ТЕГ, АТГ, ПГ-аас эрүүдэн шүүсэн тухай
видео бичлэгийг судлан шалгахаар ажлын хэсэг байгуулсан гэдгийг Д.Гэрэл
дарга Хороонд мэдээлсэн.
50. Эрүүдсэн тухай видео бичлэгийн талаар ПГ мэдээлэл авсан тул энэ хэрэгт
холбогдсон хэд хэдэн албан тушаалтныг баривчлах, цагдан хорих тушаал
гаргасан гэдгийг прокурорын орлогч нотлов. ПГ нь Түр хороотой бүрэн
хамтран ажиллаж, түүний бүх хуралд оролцож эрх мэдлийнхээ хүрээнд
шаардлагатай мэдээллээр хангаж ирсэн гэж Прокурорын орлогч
төлөөлөгчдөд хэлсэн. Яллагдагч гурав хуурамчаар үйлдэгдсэн нотлох
баримтуудын үндсэн дээр яллагдсан болохыг хүлээн зөвшөөрөв. Хэдий тийм
ч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах эсвэл дахин шүүх хурлаар
19
оруулах эсэх нь шүүхийн үйлажиллагааны үр дүнгээс хамаарна хэмээн
тэрээр тайлбарлав. Прокурорын орлогч хэлэхдээ, эрүүдэн шүүж буй албан
тушаалтнуудыг яллах тохиолдолд өмнөх шүүхийн шийдвэр хүчингүй болох
болно гэв. Уг асуудлыг Дээд шүүх хэлэлцэж, яллагдагч гурвыг суллах эсвэл
дахин шүүх хурлаар оруулах эсэхийг шийдэх аж. Хуурамч нотлох
баримтуудын үндсэн дээр яллагдсаныг бүх талууд хүлээн зөвшөөрч буй атал
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах эсвэл дахин шүүх хурлаар оруулах
нь яагаад эрүүдэн шүүсэн тухай асуудлаарх шүүхийн шийдвэрээс
шалтгаалах ёстойг төлөөлөгчид ойлгосонгүй.
51. ТЕГ-ын дарга төлөөлөгчдөд хэлэхдээ, эрүүдэн шүүсэн тухай асуудлаар
шалгагдаж буй албан хаагчид урьд өмнөх хэргүүдийн явцад мөн эрүү шүүлт
үйлдсэн байж болзошгүй хэргээр давхар шалгагдаж буй гэв. Эрүүдэн шүүж
буй видео бичлэгийг задалсан нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг
мөрдөн байцаах ажиллагаанд гарсан болон ТЕГ-ын алдаа, дутагдлуудыг
илчлэв. Учир нь хэд хэдэн мөрдөн байцаагч мэргэжлийн бус түвшинд
ажилласан мэт харагдаж байна. Одоогийн байдлаар ТЕГ мөрдөн байцаалтын
ажиллагаатай холбоотой хэд хэдэн зүйлийг эхнээс нь тодруулахаар ажиллаж
байна. Д.Гэрэл даргын тэмдэглэснээр, эрүү шүүлтийн тухай видео бичлэг
дэлгэгдсэн нь үйлчүүлэгчдийнхээ эсрэг эрүү шүүлт үйлдэж буй тухай хэд
хэдэн гомдол гаргасан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгчдийн
шаргуу хүчин чармайлтын үр дүн яллагдагч гурвыг мөрдөн байцаалтын явцад
эрүүдэн шүүсэн тухай албан ёсны гомдлыг ПГ хүлээн авсныг төлөөлөгчидтэй
уулзахдаа Прокурорын орлогч нотлов. Дээрх гомдол 2018 онд ирсэн нь шүүх
хуралдааны үеэр Ерөнхий прокурорыг ямар нэгэн арга хэмжээ авах
боломжгүй болгосон гэж Прокурорын орлогч хэлсэн. Гэхдээ эрүүдэн шүүж
байгаа нь бүр өмнө 2015 онд ил болж, ингэснийг нь С.Зоригийн хэргийн
талаарх ОУПХ-ны ПХЭХ-ны болон Удирдах зөвлөлийн нээлттэй
хэлэлцүүлгийн шийдвэрүүдэд олонтаа дурдсан ч Ерөнхий прокурорын зүгээс
өөрийн эрх уургийн хүрээнд мөрдөн шалгах талаар ямар ч арга хэмжээ
аваагүйд төлөөлөгчид харамсаж байна.
52. Эрүүдэн шүүснийг сөрөг хүчний парламентын гишүүн байхдаа буюу 2016
онд мэдсэн гэж Хууль зүйн сайд Ц.Нямдорж төлөөлөгчдөд хэлэв. Тэрээр
эрүүдэн шүүж байгаа тухайн үедээ ТЕГ, ПГ-т албан бичгээр анхааруулж
байжээ. Дүрс бичлэг үзсэний дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай
уулзаад хорихын эмнэлэг рүү шилжүүлэхээр шийдвэрлэснээ Ц.Нямдорж мөн
төлөөлөгчдөд мэдээлсэн. Эрүүдэн шүүснийг мөрдөх ажиллагаа цагдаагийн
харьяаллаас гарч ПГ-т 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр шилжсэн.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй тул даруй суллагдах ёстой гэж
үздэгээ Хууль зүйн сайд дахин илэрхийлэв. Хэдийгээр бичлэг дээр
Ц.Амгаланбаатар эрүүдэж буйгаар оролцсон ч өөрөө мөн л хохирогч юм гэж
тэрээр мэдэгдсэн. Сайдын үзэж байгаагаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг
суллах асуудал эрүүдэн шүүснийг мөрдөн шалгах болон үүний шүүх хурлын
үр дүнгээс хамаарах ёсгүй ажээ. Хэдийгээр сүүлийн үед халаа сэлгээ
хийгдсэн ч хэргийн үйл явцад ахиц гарахад саад болдог гол албан
20
тушаалтнууд албан тушаалаа хашиж байгаагаас Ерөнхий шүүгч, Ерөнхий
прокурор нар хоригдогчдийг суллах талаар эрх үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн
сайд үзэж байгаа юм.
53. Эрүүдэн шүүсэн бичлэг ажиглалтын камерт хийгдсэнийг Хүний эрхийн
үндэсний комиссын дарга төлөөлөгчдөд хэлсэн. Тэрээр Т.Чимгээ,
Б.Содномдаржаа нар эрүүгдэн, албан шахалтаар мэдүүлэг өгөхөд хүрч, үүн
дээр үндэслэгдэн хилсээр яллагдан хууль бусаар хоригдож байна хэмээн
мэдэгдэв. Комиссоос энэ асуудлаар ПГ, ТЕГ-т хэд хэдэн захидал илгээж
байсан нь одоогийн эрүүдэн шүүсэн тухай хэрэгт нотолгоо болоод байгаа.
54. Төлөөлөгчид Б.Булганы (Зоригийн бэлэвсэн эхнэр) одоогийн нөхцөл
байдал болон түүнд тавигдаад байгаа хоригуудын үндэслэлийн талаар
мэдэхийг хүссэн. Б.Булган нь нэг талдаа эрүүдэн шүүсэн хэргийн хохирогч
байх ч нөгөө талдаа өмнөх хэргийн “Захиалагч"-ийг олох ажиллагааны
сэжигтэнд тооцогддог хэмээн төлөөлөгчдөд Прокурорын орлогч мэдээлэв.
Мөн Б.Булган нь С.Зоригийн аллагад "дэмжлэг үзүүлж хамтран оролцсон"-ы
тул 2018 оны 4 дүгээр сарын 16-нд сэжигтнээр татагдсан гэж ПГ-аас 2018 оны
8 дугаар сард Хороонд мэдээлэл ирүүлж байсан. Гэвч Прокурорын орлогч нь
Б.Булганы одоогийн байдал болон түүнийг ямар хэрэгт татсан тухай
дэлгэрэнгүй мэдээл өгөхөөс татгалзав. Гэхдээ хэрвээ Б.Булган эрүүдэн
шүүсэн хэргийн хохирогч гэдэг нь тогтоогдвол түүнд оноосон хилийн хоригийг
ПГ-аас хүчингүй болгож болохыг мөн мэдээлэв. Харин Б.Булган
төлөөлөгчидтэй уулзахдаа түүнийг хэргийн “Захиалагч"-ийг мөрдөх
ажиллагааны хүрээнд сэжигтнээр нэг жилийн өмнө татсан гэдгийг хэлэв.
Гэсэн ч түүний эсрэг чухам ямар тодорхой нотолгоо баримт байгааг мэдэхгүй
байв. Тэрээр хэргийн цорын ганц гэрч хэдий ч “Захиалагч"-ийг мөрдөх үйл
ажиллагаанд сэжигтнээр татагдсаны улмаас шүүх хуралдаанд мэдүүлэх
эрхээ хязгаарлуулсан тухайгаа төлөөлөгчдөд мөн хэлсэн. Хэргийг мөрдөн
шалгах үйл ажиллагаан дахь Б.Булганы одоогийн нөхцөл байдал болон түүнд
оноосон хилийн хоригийн талаар тодорхой бус байгааг төлөөлөгчид санаа
зовнин ажиглаж байна.
55. Хэдийгээр өмнө нь албан бичгээр баталж байсан ч Монголын эрх
баригчид төлөөлөгчдөд амалсан шүүхийн шийдвэрийн орчуулгыг гаргаж
өгсөнгүй. Хэргийн “Захиалагч"-ийг мөрдөх үйл ажиллагаа үргэлжилж байгаа
тохиолдолд нууцаас гаргахыг зөвшөөрснөөс үл хамаарч шүүхийн
шийдвэрүүд нууцлагдахыг прокурорын орлогч төлөөлөгчдөд хэлэв. Ялангуяа
нууцлах зааваргүй байсан ч холбогдох баримт бичгүүд нууцласан хэвээр
байна гэдгийг онцлон тэмдэглэсэн. Нууцаас гаргах зарлигийг Монгол Улсын
Ерөнхийлөгч 2017 оны 3 дугаар сарын 10-нд гаргасан гэдгийг төлөөлөгчид
сануулсан болно. Зарлигаар хавтаст хэргийн 14926 хуудсыг нууцаас гаргасан
байдаг. Үүнд ихэнхдээ тагнуулын үйл ажиллагаатай холбоотой гэх 74 хуудсыг
хамруулаагүй болно. Прокурорын зүгээс Хороонд 2018 оны 8 дугаар сард
илгээсэн бичигтээ шүүхийн шийдвэрийн зарим хуудсууд нь дээрх 74 хуудсын
хамт нууцаас гараагүй тухай мэдээлсэн. Нууцаас гаргах тухай зарлигт 3
шатны шүүхийн шийдвэр багтсан ч тагнуулын албаныхан өнөer хүртэл ил
21
болгохгүй байгааг Хууль зүйн сайд томилолтын үеэр төлөөлөгчдөд хэлэв. Түр
хорооны гишүүд болон гурван ялтны өмгөөлөгч нар "Нууц үл задруулах тухай
гэрээнд гарын үсэг зурсны дараа л гурван шатны шүүхийн шийдвэртэй
танилцах зөвшөөрөлтэй болж байсныг нь төлөөлөгчид мөн ажигласан.
Хэдийгээр шүүхийн шийдвэр нийтэд нээлттэй болсон ч хэрвээ ПГ
шаардлагатай гэж үзсэн тохиолдод зарим хэсэг нь нууцлагдсан хэвээрээ
үлдэж болохыг төлөөлөгчдөд Прокурорын орлогч хэлсэн. Гэсэн ч нууц
мэдээллийг нь далдалж зассан шүүхийн шийдвэрийн хувь нь ч төлөөлөгчдөд
ирсэнгүй. Нэгэнт тагнуулын гаралтай нэрсийг дарж засаж болох тул шүүхийн
шийдвэрийг өгөхгүй байгааг зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй гэж үзэж
байгаагаа яллагдагчдийн өмгөөлөгч нар төлөөлөгчдөд хэлсэн. Нийтээр
Чимгээ, Содномдаржаа нар хилсээр яллагдсан гэж дүгнэх нь нэмэгдэж байгаа
нөхцөлд шүүхийн шийдвэрийг ийнхүү ил болгох нь өмнөх хэргийн
“Захиалагч"-ийг мөрдөн шалгах үйл ажиллагааг эрсдэлд оруулна гэсэн
тайлбарыг төлөөлөгчид ойлгох боломжгүй байв. Шүүхийн шийдвэрийг хууль
ёсны дагуу нийтэд нээлттэй болгох хэрэгтэй бөгөөд хэрэгт холбогдсон гурав
хилсээр яллагдсаныг батлах гээд байгаа учраас эрх баригчид шийдвэрийг
нийтэд зарлахад хойрго байгаа юм хэмээн Хууль зүйн сайд дээрх дүгнэлтийг
төлөөлөгчдөд мөн адил илэрхийлсэн.
• Захиалагчийг илрүүлэх үйл ажиллагаа ба нотолгооны нууцлал
56. Одоо үргэлжилж байгаа “Захиалагч"-ийг мөрдөх үйл ажиллагааны баримт
нотолгоог агуулж байгаа тул хэрэг үйлдсэн алуурчдыг мөрдөн шалгасан үйл
ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ПГ-аас өгөх боломжгүй
хэмээн төлөөлөгчдөд Прокурорын орлогч мэдээлсэн. "Захиалагч"-ийг мөрдөх
үйл ажиллагааг ТЕГ хариуцан явуулж байгаа бөгөөд анхан шатны мөрдөх
ажиллагааны явцад гарсан алдааг засахыг хичээж байгаа хэмээн тагнуулын
газрын дарга тайлбарласан. Тэрээр ПГ-ын хяналтын дор ТЕГ, АТГ-ын дотоод
хянан мөрдөх үйл ажиллагааны үр дүнд ПГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж
байгааг нотолсон. Энэ мөрдөн шалгах ажиллагааны дүнд ТЕГ-ын удирдлага
асан Батын Хурц болон дээрх гурван байгууллагын нийт 9 ажилтанг ажлаас
нь чөлөөлж баривчлан хорьж байгааг Д.Гэрэл дарга нотолсон.
57. ТЕГ-ын дарга Д.Гэрэл "Захиалагч"-ийг мөрдөх үйл ажиллагааны эхэн
үеийн алдааны тухай үзэл бодлоо төлөөлөгчидтэй солилцов. Аллага болсны
дараа онолын хэд хэдэн хувилбар яригдсан ч тэднээс зөвхөн нэгийг нь сонгож
мөрдсөн. Энэ онол нь огт магадлалгүй байсан учраас мөрдөн шалгах үйл
ажиллагааг буруу чиглүүлсэн. Түүнчлэн хэрэгт холбоотой дээд түвшний хэд
хэдэн албан тушаалтнууд төөрөгдүүлэх байдлаар хэргийг хаалгахаар шахалт
үзүүлж байсныг Д.Гэрэл онцлон тэмдэглэв. Өмнөх ПГ мөрдөн шалгах үйл
ажиллагаанд зохих хяналтыг тавилгүй харин ч хэргийг хариуцаж байсан
мөрдөх баrт сохроор итгэж орхисон. Тэрээр мөн мөрдөх баг зохих мэргэжлийн
чадваргүй, багийн ахлагч нь зураач хүн байсан гэдгийг хэлэв. Зохих
мэргэжлийн шаардлага хангаагүй түүнд хэргийг яагаад даалгасаныг ТЕГ
ойлгохыг хичээж байлаа.
22
58. Хэргийг шийдвэрлэхээр ПГ, ТЕГ ойр хамтран ажиллаж байгаа гэсэн
дүгнэлтэд төлөөлөгчид хүрсэн. Гэвч “Захиалагч"-ийг мөрдөж олох ажлыг ТЕГ
өнөөг хүртэл хариуцаж байгааг хийгээд энэхүү мөрдөн шалгах ажиллагаанд
шударга, ил тод байдал хангагдаж байгааг ПГ ямар түвшинд хянаж байгааг
ойлгож чадсангүй.
59. Нууцаас гаргах зарлиг хэргийн мэдээллийн 98 хувийг задлаж байгаа ба
үлдсэн 2 хувь нь тагнуулын эх үүсвэртэй холбоотой болохыг дахин нотолсон.
Шүүхийн тогтоолд буй эх сурвалжуудын нэр, хувийн мэдээллийг дарсан
байдлаар үлдсэн баримтуудыг задлах боломжийг ТЕГ хэлэлцэж байгаа
талаар ноён Д.Гэрэл төлөөлөгчдөд мэдэгдэв. Тэрээр энэ саналыг дэмждэг ч
агентлагийн бусад өндөр албан тушаалтнууд дэмжихгүй байгааг онцлов.
Хэргийг шийдвэрлэхэд дэмжлэг болох тул хэргийн 98 хувийг задлах Засгийн
газрын тогтоолыг хамааралтай бүх талууд хүндэтгэхийг ноён Д.Гэрэл цааш
нь цохон тэмдэглэв.
60. Түр хороо нь баримт бичигтэй танилцах ПГ-ын зөвшөөрөлгүй хэмээн
мэдээлснээс харвал нууцаас гарсан баримт бичиг үзэх эрхийг аль
байгууллага хариуцан олгож байгааг төлөөлөгчид тогтоох боломжгүй байв.
Хорооноос 2018 оны 8 дугаар сард ПГ-тай харилцаж байсанд үндэслэн
нууцаас гарсан баримт бичигтэй танилцах зөвшөөрөл олгох эрх бүхий
байгууллага нь пг болохыг төлөөлөгчид санаж байв. Гэтэл С.Зоригийг
хөнөөсөн хэргийн "Захиалагч"-ийг мөрдөн олох ажиллагаа үргэлжилж байгаа
тул нууцаас гаргах Засгийн газрын тушаал гарснаас үл хамаарч хэд хэдэн
баримтыг дэлгэхгүй хэмээн Прокурорын орлогч төлөөлөгчдөд удаа дараа
мэдэгдэв. Хамтран ажиллаж байгаа гэсэн ч ПГ болон ТЕГ хоорондоо зөрүүтэй
мэдэгдэл өгсний төлөөлөгчид анзаарав. Дээрх эрх бүхий байгууллагуудын
аль нь ч үйл ажиллагаагаа ил тод явуулаагүй, мөн мөрдөн байцаалтын
талаар мэдээлэл хуваалцахыг хүсэхгүй байгаа нь төлөөлөгчдөд илт байв.
Мөн "Захиалагч"-ийг мөрдөн шалгах үйл ажиллагаа гэдгээр мөрдөн
байцаалтын тухай мэдээллийг хэрэг үйлдсэн этгээдэд харуулахгүй байх
зорилгоор ашиглаж байжээ гэсэн дүгнэлтэд Төлөөлөгчид хүрэв.
D. Дүгнэлт, зөвлөмжүүд
61. 2015 оноос хойш удаан хугацааны турш өгч байсан Хорооны
зөвлөмжүүдийг хэрэгжүүлсний үр дүнд С.Зоригийн хэрэгт зориулагдсан Түр
хороог УИХ-аас байгуулсныг төлөөлөгчид сайшааж байна. Мөн томилолтын
үер УИХ-аас Хүний эрхийн тухай тогтоол баталсаныг төлөөлөгчид сайшааж
байна. Гэвч "Захиалагч"-ийг мөрдөн шалгах үйл ажиллагааны зохих ёсны
явцыг хангах, гурван ялтныг яллахад гарсан шүүхийн алдааны талаар хандах
зэрэгт УИХ, Түр хороо хязгаарлагдмал үүрэг, оролцоотой байгааг
төлөөлөгчид тэмдэглэв. Шүүхийн хянан шийдвэрлэх үйл ажиллагаа бүрэн
дуусаж, гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдүүдийг яллаж дуустал хатагтай
Т.Чимгээ, ноён Б.Содномдаржаа нарыг суллах асуудалд түр хорооны
23
гишүүдийн зүгээс оролцох боломжгүй байгааг төлөөлөгчид мөн олонтаа
сонсов. Түр хорооны бүрэн эрх тодорхой ч тавьсан зорилгоо хэдийд
биелүүлж дуусах цаг хугацаа тодорхойгүй байгааг төлөөлөгчид мөн
тэмдэглэв. Төлөөлөгчдийн үзэж байгаагаар цаг хугацаатай зорилт тавих нь
Түр хорооны үүргийг бэхжүүлж, эрх бүхий холбогдох байгууллагуудаас
хамтран ажиллаж, хүссэн мэдээллээр хангадаг болгоход шахалт болох юм.
Хэрэгт холбогдолтой нууцын зэрэглэлтэй болон зэрэглэлгүй бүх бичиг
баримттай ямар ч саадгүй танилцах эрх олгосноор Түр хороог бэхжүүлнэ.
Ингэснээр бодит нотолгоонд тулгуурласан дүгнэлт гаргах боломж олгон
“Захиалагч"-ийг олох мөрдөн шалгах явц түүнд тулгарч буй бэрхшээлүүдийн
талаар бүрэн, тогтмол мэдээлэл авах боломжтой болгоно.
62. Тагнуулын алба гурван ялтныг зохиомол хэрэгт оруулсан бөгөөд хуурамч
мэдүүлэг өгүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн гэдэгт төлөөлөгчид бүрэн
итгэлтэй байна. Ялтнуудад эрүү шүүлт хэрэглэсэн тухай Хорооны байр
суурийг томилолтын үеэр үзүүлсэн дүрс бичлэг нотлов. Шүүхийн шийдвэрийн
тухай ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нартай хийсэн уулзалтаар
хатагтай Т.Чимгээ, ноён Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын мөрдөн
байцаагдаж байх үед хэрэгжиж байсан ажиллагаа нь шударга, бие даасан
байх зарчмаас хол зөрүүтэй байсныг харуулав. Т.Чимгээ, Б.Содномдаржаа
нарын эрүүдэн шүүгдсэн бичлэг ил болсон ба тэдний эсрэг өгсөн
мэдүүлгээсээ Ц.Амгаланбаатар буцаад байгаа ч тэднийг нэн даруй суллахгүй
байгаа шалтгаануудыг төлөөлөгчид ойлгохгүй байна.
63. Эруу шүүлтийн бичлэг нэгэнт ил болсноор Т.Чимгээ, Б.Содномдаржаа
нарыг хорихын эмнэлэгт шилжүүлсэнийг төлөөлөгчид халуун дотноор хүлээж
авч байна. Ийм эерэг үйлдэл нь гурван ялтныг мөрдөн байцаасан болон шүүн
тасалсан үйл ажиллагаанд доголдол гарсан гэдгийг зөвшөөрсөн Монголын
эрх баригчдын хүсэл зоригийг харуулж байна. Гэхдээ шүүхээс Т.Чимгээ,
Б.Содномдаржаа нарыг нэн даруй суллах шийдвэр гаргаж бие даасан хараат
бус гэдгээ харуулах хэрэгтэй байна. Тэднийг суллах нь эрүүдэн шүүсэн тухай
хэргийн шийдвэрээс үл хамаарах ёстой. Хуурамч нотолгоо, албан шахалтаар
өгсөн мэдүүлэгт үндэслэн зохиомол хэргийн хохирогчид гэдгийг бүгд мэдэж
байгаа тул ялтнуудыг цагдан хорих үндэслэлгүй болно. Тодорхой баримт
нотолгоо гараагүй л бол С.Зоригийн хэрэгт холбогдох хууль зүйн цаашдын
ямар ч арга хэмжээнд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хариуцагчаар
орохгүй байхыг шүүх хангах ёстой. Хэрэв тийм нотлох баримт байхгүй бол
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хууль ёс буруу хэрэгжсэний үр дүнд шоронд
өнгөрүүлсэн цаг хугацааны болон эрүү шүүлт үзсэний төлөөх нөхөн төлбөрөө
авах ёстой. Өөр аллагын хэрэгт өмнө нь яллагдсаныг харгалзан
Ц.Амгаланбаатарыг суллах боломжгүй гэдгийг төлөөлөгчид ойлгож байгаа.
Гэхдээ оролцоотойг нь батлах ноцтой баримт гараагүй тохиолдолд түүнийг
С.Зоригийн хэрэгт буруугүй гэж үзнэ.
64. “Захиалагч” -ийг мөрдөн олох үйл ажиллагаа хэдийгээр 20 жил өнгөрсөн
ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй байгаа нь С.Зоригийн хэрэг өнөөг хүртэл
ОУПХ-ны тайлан, дүгнэлт, зөвлөмж
ОУПХ-ны тайлан, дүгнэлт, зөвлөмж
ОУПХ-ны тайлан, дүгнэлт, зөвлөмж
ОУПХ-ны тайлан, дүгнэлт, зөвлөмж

More Related Content

Similar to ОУПХ-ны тайлан, дүгнэлт, зөвлөмж

“ГАРЦААГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛ УЧРУУЛАХ” ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТА...
“ГАРЦААГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛ УЧРУУЛАХ” ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТА...“ГАРЦААГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛ УЧРУУЛАХ” ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТА...
“ГАРЦААГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛ УЧРУУЛАХ” ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТА...Umguullin Mongol Umguulugch
 
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО1, ЗАРЧМЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН НЬ...
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО1, ЗАРЧМЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН НЬ...МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО1, ЗАРЧМЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН НЬ...
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО1, ЗАРЧМЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН НЬ...GEC Mongolia
 
өнөөдөр буюу 20
өнөөдөр буюу 20өнөөдөр буюу 20
өнөөдөр буюу 20Buka King
 

Similar to ОУПХ-ны тайлан, дүгнэлт, зөвлөмж (7)

“ГАРЦААГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛ УЧРУУЛАХ” ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТА...
“ГАРЦААГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛ УЧРУУЛАХ” ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТА...“ГАРЦААГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛ УЧРУУЛАХ” ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТА...
“ГАРЦААГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛ УЧРУУЛАХ” ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТА...
 
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО1, ЗАРЧМЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН НЬ...
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО1, ЗАРЧМЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН НЬ...МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО1, ЗАРЧМЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН НЬ...
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО1, ЗАРЧМЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН НЬ...
 
Togt 29
Togt 29Togt 29
Togt 29
 
Togt 29
Togt 29Togt 29
Togt 29
 
Togt 29
Togt 29Togt 29
Togt 29
 
ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН
ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН
ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН
 
өнөөдөр буюу 20
өнөөдөр буюу 20өнөөдөр буюу 20
өнөөдөр буюу 20
 

ОУПХ-ны тайлан, дүгнэлт, зөвлөмж

  • 1. 1 Албан бус орчуулга ОУПХ-ны 141 дүгээр Ассамблей Белград (Серби) 2019 оны 10 дугаар 13-17 ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБОО ПАРЛАМЕНТЧДЫН ХҮНИЙ ЭРХИЙН ХОРОО Монгол Улсад ажилласан томилолтын тайлан 2019 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүд MNG01 – Санжаасүрэнгийн Зориг Ерөнхий дүгнэлт Санжаасүрэнгийн Зоригийг 1990-ээд онд Монгол Улсад өрнөсөн ардчилсан хөдөлгөөний эцэг байсан гэж үздэг. 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр түүний амь насыг хөнөөсөн. Тэрээр тухайн үед УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан бөгөөд алагдсан тэр өдөр нь тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчээр яригдаж байсан. Бараг 17 жилийн турш ахиц дэвшил гараагүй хэрэг дээр 2015-2017 оны хооронд гэнэт гурван сэжигтнийг баривчилж, цагдан хорьжээ. Тэднийг С.Зоригийн аллагад оролцсон гэж хүлээн зөвшөөрүүлэхээр эрүүдэн шүүсэн гэдэг. 2016 онд тэдэнд 23- 25 жилийн хорих ял оноосон. 2017оны 3 дугаар сарын 14, 8 дугаар сарын 4-ний өдөр болсон Давж заалдах болон Дээд шүүхийн хурлаар тэдний ялыг хэвээр үлдээсэн. Өмнө нь байгаагүй үзэгдэл болж Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 12-р сард С.Зоригийн хэрэгт холбогдсон ихэнх бичиг баримтыг нууцаас гаргах шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Гэсэн ч нууцаас гарсан баримт бичгүүд олон нийтэд хаалттай, тэдний зөвхөн зарим нь талуудад үзэх боломжтой байгаа нь ахиц бага гарсныг харуулж байна. С.Зоригийн аллагын хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн /”ялтан”/ хоёртой нь зүй бусаар харьцаж, эрүүдэн шүүж буйг харуулсан нууц бичлэгийг 2019 оны 3 дугаар сард олон нийтэд үзүүлсэн. 2016 оны шүүх хуралд алдаа, дутагдал гарсныг эрх баригчид мөн
  • 2. 2 хүлээн зөвшөөрсөн. Тэдний хэргийн дараагийн шатны үйл ажиллагаа явагдтал эмчлүүлэхээр хоёр ялтанг эмнэлэгт хүргэсэн. Үүнтэй зэрэгцэн УИХ-аас шүүхийн томилгооны тухай хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, хэд хэдэн гол албан тушаалтныг чөлөөлж, өөрчилсөн. С.Зоригийн хэргийн шийдвэрлэлтэд гарч буй чухал ахиц, тэдгээрийн ач холбогдлыг сайтар үнэлэхийн тулд ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо УИХ-ын удирдлагын урилгаар Монгол Улсад 6-р сарын 5-7-ны өдрүүдэд дахин томилогдон ирж ажиллав. ОУПХ-ны Хорооны зөвлөмжийн дагуу УИХ-аас С.Зоригийн хэрэгт Түр хороо байгуулан ажиллаж байгааг талархан хүлээж авч байна. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн зохион байгуулагчдын /”Захиалагч”/ -ийг илрүүлэх ажиллагааг зохих ёсоор хянах, гурван ялтантай зүй бусаар харьцсан, тэднийг шүүхэд гарсан өмнөх зөрчлийг хэлэлцэхийн тулд Түр хороонд илүү эрх өгөх шаардлагатай гэж төлөөлөгчид үзэж байна. Ялтнуудыг хуурамч нотолгооны үндсэн дээр эрүүдэн шүүж, айлган сүрдүүлж, ял эдлүүлж байсан гэж дүгнэх боломж бүхий өргөн хүрээний, ноцтой мэдээлэл төлөөлөгчдөд ирсэн. Яллагдагчдын хоёрыг хилсээр ялласныг нийгэм зөвшөөрөөд байхад яагаад одоог хүртэл тэднийг хорьсон хэвээр байгаа нь төлөөлөгчдөд ойлгомжгүй байна.(Гурав дахь ялтан Ц.Амгаланбаатар нь өөр гэмт хэрэгт ял эдэлж байгаа болно). Тиймээс төлөөлөгчид Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй суллаж, хэрэгт хариуцлага хүлээлгэх тодорхой баримт, нотолгоогүйгээр С.Зоригийн хэрэгтэй холбогдох хуулийн ямар нэгэн арга хэмжээнд ялтнаар татахгүй байхыг Монголын эрх баригчдад уриалж байна. Шүүхийн шийдвэрийн хуулбарыг (өгнө гэж өмнө нь бичгээр мэдэгдсэн ч) гаргаж өгөөгүйд болон аллагын “Захиалагч”-ийг мөрдөн олох үйл ажиллагаа өнөөг хүртэл нууц байгаад төлөөлөгчид гүнээ харамсч байна.Төлөөлөгчдөд шүүхийн шийдвэрийн орчуулгыг ирүүлж, холбогдох талуудад баримт бичигт нэвтрэх боломжийг олгон нууцаас гаргах Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэхийг эрх баригчдад уриалж байна.
  • 3. 3 АГУУЛГА А. Томилолтын шалтгаан, үйл ажиллагаа 4 1. Томилолтын шалтгаан 2.Томилолтын үйл ажиллагаа В.Хэргийн тойм, ОУПХ-ноос авсан арга хэмжээ 5 1. 2000-2017 онуудад ОУПХ-ноос авсан хариу арга хэмжээ 2. Дараа дараагийн ахиц С.Томилолтын үеэр цугларсан мэдээлэл 6-14 1.Сүүлийн зеийн ахицын талаарх ажиглалтууд  Ерөнхий ажиглалт  С.Зоригийн хэрггийн талаарх Түр хороо байгуулагдсан нь  Шүүхийн шинэтгэл 2.Худал мэдүүлэг хүлээлгэхээр эрүүдсэн тухай  Б.Содномдаржааг эрүүдэж буй дүрс бичлэгээс  Т.чимгээг эрүүдэж буй дүрс бичлэгээс 3. Гурван ялтантай хийэн уулзалт  Т.Чимгээтэй хийсэн уулзалт  Б.Содномдаржаа болон түүний өмгөөлөгчтэй хийсэн уулзалт  Ц.Амгаланбаатартай хийсэн уулзалт 4.Эрх баригчдын мэдээллийн хаагдмал, зөрүүтэй байдал  Эрүү шүүлт ба шударга бус шүүх ажиллагаа  Захиалагчийг мөрдөн олох үйл ажиллагаа ба нотолгооны нууцлал D. Дүгнэлт, зөвлөмж 15 E. Эрх бүхий байгууллагаас хийсэн ажиглалт 17
  • 4. 4 А. Томилолтын шалтгаан, үйл ажиллагаа 1. Томилолтын шалтгаан С.Зоригийн хэрэг нь Хороон дээр олон жил яригдаж байгаа хэргүүдийн нэг. Хэрэг нээгдсэнээс хойш нийт 53 шийдвэр гарсан байдаг. Уг хэрэгт сүүлийн үед гарсан өөрчлөлттэй холбогдуулан Хороо нь Монголын эрх баригчдын хамт ОУПХ-ны 140 дугаар асссамблейн үеэр (Доха хот, 2019 оны 4-р сар) сонсгол зохион байгуулж хэлэлцсэн. Өмнөх томилолтын мөрөөр Хороог Монгол Улсад томилолтоор ажиллуулах хүсэлтэй байгаагаа УИХ-ын удирдлагаас дахин илэрхийлсэн. Хороо урилгыг талархан хүлээж авахдаа шүүхийн шийдвэрийн хуулбарууд болон төлөөлөгчид нь гурван ялтантай уулзах зөвшөөрөл бичгээр хүлээн авсны дараа л Монгол Улсад очих болно гэдгийг онцолсон.Томилолтын үр дүнг хангах үүднээс Хороо эдгээр нөхцлийг тавьсан юм. 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монголын эрх баригчдад томилгооны урьдчилсан нөхцлийг хангана гэдгээ бичгээр баталж зохион байгуулалтыг хурдан хангахаар болсон. 2. Томилолтын үйл ажиллагаа Харилцсан зөвлөлдсөний дагуу томилолт 2019 оны 6-р сарын 5-наас 7-ны өдрүүдэд хэрэгжсэн.Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хорооны Ерөнхийлөгч хатагтай Александра Жерков (Серби), Хорооны гишүүн ноён Али Аларади (Бахрейн) нар багтсан. Тэдэнд ОУПХ –ны Тамгын газраас хатагтай Боутайна Ламхарзи туслалцаа үзүүлэв. 3. Төлөөлөгчид нээлттэй хамтран ажилласан Монголын эрх баригчид, түүний дотор УИХ-ын дарга, дэд дарга болон төлөөлөгчдийн ажлыг жигд явуулсан УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад талархал илэрхийлж байна. Гурван ялтантай уулзах хүсэлт хэрэгжсэнд төлөөлөгчид баяртай байгаагаа илэрхийлэхийн сацуу эдгээр ажлыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн УИХ болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад дахин талархал илэрхийлж байна. Түүнчлэн хоёр ялтантай зүй бусаар харьцаж, эрүүдэж буйг харуулсан бичлэгийн хуулбарыг өгсөн ТЕГ-ын даргад хамтран ажилласанд талархал илэрхийлье. Гэвч төлөөлөгчдөд бичгээр баталгаа өгсөнөө үл ойшоон, уг хэрэгт холбоотой шүүхийн гурван шийдвэрийн орчуулгыг гаргаж өгөөгүй Монголын эрх баригчдад харамсаж байна. Мөн гурван ялтанд ял
  • 5. 5 оноосон шүүгчидтэй хийх уулзалтыг зохион байгуулж чадаагүйд төлөөлөгчид харамсаж байна. Сүүлийн үед өрнөж буй үйл явдалтай холбогдуулан хэргийн талаарх байр сууриа илэрхийлэх боломжоо шүүх салбарынхан алдсан гэж төлөөлөгчид үзэж байна. 4. Төлөөлөгчид УИХ, Засгийн газар, шүүх засаглалын эрх баригчид, дараах УИХ-ын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон нэхэмжлэгч талуудтай уулзсан: УИХ 1. УИХ-ын дарга Г.Занданшатар 2. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан 3. С.Зоригийн хэргийн асуудлаарх Түр хорооны дарга Ж.Батзандан 4. С.Зоригийн хэргийн асуудлаарх Түр хорооны гишүүд Л.Болд, А.Сүхбат 5. Хүний Эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь Гүйцэтгэх засаглалаас 6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Шүүхийн засаглалаас 7. Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын Ерөнхий прокурорын туслах, Хууль цаазын тэргүүн зөвлөх, Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл 8. УЕПГ-ын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр Тагнуулын байгууллагаас 9. ТЕГ-ын дарга Д.Гэрэл Хүний эрхийн үндэсний комисс 10.Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж 11.Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл Улс төрийн нам, парламентад суудалтай намын бүлгүүд болон парламентын гишүүд 12.Д.Эрдэнэбат, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга 13.Д.Мурат, УИХ-ын гишүүн /АН/ 14.З.Нарантуяа УИХ-ын гишүүн /АН/ 15.О.Баасанхүү УИХ-ын гишүүн /МАХН/ Ялтан 16.Т.Чимгээ 17.Б.Содномдаржаа болон түүний өмгөөлөгч 18.Ц.Амгаланбаатар С.Зориг агсны найз, нөхөд 19.Чулуунбат 20.Баясгалан 21.Б.Булган
  • 6. 6 Ялтнуудын гэр бүл, өмгөөлөгчид 22.Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарын хамаатнуудтай уулзсан НҮБ-ын төлөөлөл 23.НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман болон мэргэжилтэн А.Цэцэгмаа нартай уулзсан В. Хэргийн тухай ба хэргийн мөрөөр ОУПХ-ноос авсан арга хэмжээ 1. 2000-2017 онд ОУПХ-ноос авсан арга хэмжээ 5. Ардчилалд шинээр орсон Монголд 1998 онд Эвслийн засгийн газар огцорч улс төрийн тодорхойгүй байдал үүссэн.Социолист нийгмээс зах зээлийн тогтолцооруу шилжих энэ үед Монгол Улс үнийн хөөрөгдөл, хүнсний хомсдол зэрэг эдийн засгийн бэрхшээлтэй тулгараад байв.Дараагийн ерөнхий сайдыг сонгох яриа өрнөж байв.Алуулсан тэр өдрөө С.Зоригийн нэр уг албан тушаалд нэр дэвшигчийн нэгээр яригдаж байсан. Хүн амины энэ хэргийг сайтар халхавчилсан улс төрийн аллага гэсэн үзэл ихээхэн түгээмэл байдаг. 6. Хороо бодит байдлыг тодруулахаар төлөөлөгчдөө Монголд гурван удаа томилон ажиллуулсан. С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийтгэлгүй үлдээхгүйн тулд мөрдөх ажиллагааны чухал үеүдэд төлөөлөгчдийг томилон ажилуулсан байдаг. 2001 онд томилогдсон Хорооны төлөөлөгчид хэрэг мөрдөн шалгах ажлын эхний үе шатуудад бүгд алдаатай байсан гэж дүгнэсэн. Шүүхээс мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулсан ч С.Зоригийн алуурчдыг илрүүлж чадаагүй. 2001-2015 оны хоорондох эрх баригчдын илтгэлд ч ахиц дэвшил бага байсан.14 жил өнгөрсөн ч эрх баригчид алуурчид болон /Захиалагч/-ийг илрүүлж чадаагүй байв. Төрийн нууцад хамааруулснаас хэргийг ТЕГ хянаж байсан. 2015 онд тухайн үеийн байдалтай танилцаж, яриа хэлэлцээг дэмжих зорилгоор Хороо төлөөлөгчдөө Монголд дахин томилсон.Мөрдөн шалгах ажиллагаанд бодит дэвшил гарч, ил тод байдал нэмэгдсэн тохиолдолд л С.Зориг агсны алуурчдыг олж тогтоох улс төрийн хүсэл хүчтэй хэвээр байгааг харуулна хэмээн төлөөлөгчид дүгнэжээ. 7. Олон жил чимээгүй байсан хэрэг 2016 онд гэнэт өөрөөр эргэж, гурван сэжигтнийг яаравчлан яллав. ОУПХ –ны ПХЭХ болон Удирдах зөвлөл 2017 оны 4 дүгээр сард гаргасан шийдвэртээ шүүх хурлууд хаалттай болж, шүүхийн шийдвэрийг нууцаас гаргаагүйд ихээхэн зовниж байгаагаа илэрхийлсэн. Мөн Б.Булганыг сулласан ч түүнийг эрүүдэн шүүсэн асуудалд Монголын холбогдох эрх баригчид зохих ёсоор хандаагүйг онцолсон. Иймд ОУПХ-ны ПХЭХ болон Удирдах зөвлөл хэргийг нууцын зэрэглэлээс даруй гаргаач хэмээн дахин уриалсан. Шударга ёс гажуудахаас сэргийлж, хэргийн үнэнийг ил болгоход нэмэр болгох үүднээс дотоодын болон олон улсын ажиглагчдыг байлцуулсан шүүх хурлыг нээлттэйгээр дахин зарлаж, үүсээд
  • 7. 7 буй ноцтой алдаа дутагдлыг засаж залруулаач хэмээн Дээд шүүхээс хүссэн байдаг. 8. Дээрх байдлуудыг харгалзан Хороо холбогдох эрх баригчдын зөвшөөрлөөр 2017 оны 9 дүгээр сард төлөөлөгчдөө Монголд гурав дахь удаагаа томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн.Томилолтынхоо эцэст төлөөлөгчид тагнуулын байгууллага нь дарамтлах замаар хуурамч мэдүүлэг өгүүлж, гурван ялтанд ял тулгасан байх магадлалтай хэмээн дүгнэсэн. Мөн хэргийн мөрдөн шийдвэрлэсэн ажиллагаанууд нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон шударга шүүхийн зарчимд нийцэхгүй байгаа тул хэргийн үнэн болон /Захиалагч/ -ийг тогтоох хууль ёсны, итгэл үнэмшил бүхий чармайлт болсонд тооцогдохгүй гэж төлөөлөгчид дүгнэсэн. Түүнчлэн өмнө нь гаргасан ОУПХ-ны зөвлөмжүүд хэрэгжээгүй байсныг төлөөлөгчид тэмдэглэсэн. 2. Дараагийн үйл явдлууд 9. УИХ 2019 оны 4-р сард С.Зоригийн хэргийн асуудлаарх Түр хороог байгуулсан.Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд, гүйцэтгэх засаглал болон хууль, хүчний байгууллагын холбогдох албан тушаалтнууд болон хохирогчдын өмгөөлөгид багтжээ.талуудын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг сайжруулах зорилгоор Түр хороо бүэлдэхүүндээ засгийн газрын олон салбараас төлөөлөл оруулсан байна. 10. 2019 оны 3-р сард эрх баригчид С.Зоригийн намь насыг хөнөөсөн хэргийн хоёр ялтныг эрүүдэн шүүж, зүй бусаар харьцаж буй бичлэгийг ил болгосон. УИХ-ын дарга, Хууль зүйн сайд нар 2016 оны шүүн таслах ажиллагаанд алдаа дутагдалтай зүйлүүд байсан гэдгийг олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн. Хоёр ялтныг дараа дараагийн шийдвэр гартал эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээр хорих ангийн эмнэлэгт шилжүүлээд байгаа. Тагнуулын байгууллагын хэд хэдэн ажилтнууд болон ТЕГ-ын өмнөх даргыг цагдан хорьж, мөрдөн шалгасан байна. Үүнтэй зэрэгцүүлэн шүүгчдийн томилгооны хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ яаралттай баталсан.Улмаар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор болон түүний орлогчийг 2019 оны 3-р сард ажлаас чөлөөлж, тэдний оронд шинээр томилгоо хийгджээ. С.Томилолтын үеэр цугларсан мэдээлэл 1. Хэргийн ахиц дээр хийсэн ажиглалт  Ерөнхий ажиглалт 11. С.Зоригийн хэргийн асуудлаарх Түр хороо парламентад байгуулагдсан зэргээр уг хэргийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх нааштай алхмууд хийгдэж байгааг төлөөлөгчид УИХ-ын удирдлагатай уулзаж ярилцах үеэрээ анзаарч
  • 8. 8 харсан. Уулзалтуудын үеэр хоёр ялтанд эрүү тулгаж, тэдэнтэй зүй бусаар харьцаж буйг үзүүлсэн бичлэг болон нийгмийг цочроосон үр нөлөөний талаар мөн онцолж байв. Уг бичлэгийг Түр хорооны санаачилгаар 209 оны 6-р сарын 03-ны өдөр Үндэсний телевизээр цацсан. Улмаар, хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрхийн асуудлаар парламентын нийтийн сонсголыг зохион байгуулав. Мөн хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг анх удаагаа УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцсэн байна. Шүүгчийн томилгооны хуульд оруулсан шинэ нэмэлт өөрчлөлтийн асуудлаар үзэл бодлууд зөрөлдөж байгааг төлөөлөгчид тэмдэглэв. Уулзаж ярилцсан хүмүүсийн зарим нь С.Зоригийн хэрэгт ахиц, дэвшил гарахад саад тотгор учруулсан гол этгээдүүдийг ажлаас нь чөлөөлсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байхад зарим нь энэхүү нэмэлт өөрчлөлтийг баталснаас үүдэн шүүхийн хараат бус байдал алдагдана хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлэв.  С.Зоригийн хэргийн талаарх Түр хороо байгуулагдсан нь 12. Түр хорооны гишүүдийн тайлбарласнаар тус хороо нь УИХ-ын гишүүд, гүйцэтгэх засаглал болон хууль хүчний байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулаад долоон гишүүнтэй. Түр хороо нь ОУПХ-ноос гаргасан зөвлөмжүүдэд үндэслэн С.Зоригийн хэргийг хянан шалгаж, дүгнэлт гаргана.Түр хорооны эрх мэдэл зарим талаараа хязгаарлагдмал, учир нь түр хороонд уг хэрэгт шударга ёсыг тогтооход дэмжлэг үзүүлэх үр дүнтэй хяналтын арга хэрэгсэл, механизм байхгүй, мөн ажил үүргээ гүйцэтгэж дуусах сүүлийнн хугацааг заагаагүй байна. 13. Ялтнуудын хоёрт нь эрүү шүүлт тулгасан бичлэгийг нууцаас гаргасны дараа эрүүдэн шүүсэн тагнуулын болон хууль, хүчний байгууллагын ажилтнуудад Ерөнхий прокурор эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж Түр хорооны гишүүд төлөөлөгчдөд мэдээллэсэн. Хоёр ялтныг суллах асуудал нь тэднийг эрүүдэн шүүсэн этгээдүүдэд үүсгэсэн эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс шалтгаална хэмээн Түр хорооны дарга онцолсон. Ялтнуудыг эрүүдэн шүүсэн бичлэг ба хуурамч баримт нотолгоонд үндэслэн тэднийг ялласан нь ил болсон ч Түр хороо шүүх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй тул тэднийг суллахыг шаардах боломжгүй юм гэдгийг тэмдэглэн хэлсэн. 14. Эрүүдэн шүүсэн бичлэгээс болж ТЕГ-ын өмнөх дарга Батын Хурц албан тушаалаасаа огцорсныг төлөөлөгчид олж мэдсэн. Тэрээр 30 хоногийн турш хоригдоод суллагдсан. Суллагдсаныхаа дараа тэрээр Ардчилсан намын Удирдах зөвлөлийн гишүүн болсон гэдгийг төлөөлөгчдөд мэдээллэсэн. Үүнтэй зэрэгцэн түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд нарыг
  • 9. 9 С.Зоригийн хэргээр ОУПХ-той хамтран ажилласан гэдэг шалтгаанаар хамтад нь Ардчилсан намаас хөөсөн. Ардчилсан намаас гарсны дараа тэд өөрсдийн намыг байгуулсан. 15. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн ч С.Зоригийн хэрэгт ахиц дэвшил гарахад саад тотгор учруулсан зарим хүмүүс албан тушаалаа хашсан хэвээр байгаад Түр хорооны гишүүд санаа зовниж буйга илэрхийлсэн. Тухайлбал хэрэг дээр ажилласан шүүгч нар албан үүргээ гүйцэтгэссэн хэвээр байгаа бөгөөд албан тушаалаасаа огцорсон Ерөнхий шүүгч нь одоо шүүгчийн ажилд эргэн орсон байна. Түр хорооны гишүүд мөн шинээр томилогдсон Ерөнхий шүүгчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Учир нь шинэ томилогдсон Ерөнхий шүүгчийг С.Зоригийн хэрэгт ахиц дэвшил гарахад саад болсон бүлэг хүмүүсийн нэг хэмээн тэд үзэж байгаа аж. 16. Давах болон Дээд шүүхийн шийдвэр нь УЕПГ-ын мэдэлд байгаа тул зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбарыг өгөх боломжтой гэж Түр хороо төлөөлөгчдөд хэлэв. Хавтаст хэргийг нууцаас гаргах тушаал шийдвэр гарчихаад байхад УЕПГ тухайн шатны шүүхийн шийдвэрийгг гаргаж өгөхөөс татгалзсан байна. Түр хорооны гишүүд нууцыг хадгалах гэрээнд гарын үсэг зурсны дараа л гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцах эрхтэй болсон. Гэвч давах болон Дээд шүүхийн шийдвэрийн хуулбаруудыг авахыг тэдэнд зөвшөөрөөгүй хэвээр л байна. 17. ”Захиалагч”-ийг мөрдөн олох ажиллагаа үргэлжилж байгаа мөн хэрэгтэй холбоотой зарим баримт материал нууцад байгаа зэргээс шалтгаалан Түр хороо ажлаа явуулахад хэд хэдэн хүндрэл бэрхшээлтэй тулгарсаар байгааг төлөөлөгчид олж мэдсэн. ”Захиалагч”-ийг мөрдөн олох ажиллагааг ТЕГ хариуцсан хэвээр байгаа тухай Түр хорооны дарга дурдав. Хэргийг нууцлаж, шүүхийн шийдвэрүүдтэй танилцахыг үргэлжлүүлэн хязгаарласаар байна. Тагнуулын байгууллага хоёр ялтанг эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон байдлаа бүдгэрүүлэх оролдлого болгож шүүхийн шийдвэрүүдийг нууцлаж байгаа гэж Түр хороо үзэж байв. 18. Түр хорооны гишүүд С.Зоригийн аамь насыг хороосон хэрэгт хариуцлага хүлээх хүний тухай дурдаж байв. Өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн 20 жилийн туршид нөлөө бүхий үүрэг оролцоотой байсан гэж Түр хорооны дарга Ж.Батзандан үздэг ажээ. Уг хэргийн явцад нөлөөлөх боломжтой хэд хэдэн чухал албан тушаалыг Ц.Элбэгдорж хашиж байсан байна. Уг хэрэгт оролцсон түүний оролцоо, хэргийг хаах гэсэн оролдлогуудынх нь учир шалтгаан Түр хорооны гишүүдэд тодорхой байгаа ажээ.  Шүүхийн шинэтгэл
  • 10. 10 19. Төлөөлгчдийг томилолтоор ажиллахаас 2 сарын өмнө УИХ-аас нийтийн сонсгол болон нээлттэй хэлэлцүүлэг хийлгүйгээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулаад байв. Ээлжит бус чуулганаар өндөр албан тушаалын шүүгчдийг томилох, огцруулах бүхий хуулиудад хэд хэдэн нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна. Ингэснээр ҮАБЗ-өөс Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Прокурорын орлогч АТГ-ын даргыг 6 жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос өмнө огцруулах тухай зөвлөмж гаргах боломжийг бүрдүүлжээ. С.Зоригийн хэрэгт бусдыг эрүүдэн шүүж, зүй бусаар харьцаж буй бичлэг ил болсноор нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах болсон хэмээн төлөөлөгчдөд хэлсэн. Шинэ нэмэлт өөрчлөлтүүд засаглалын нэг салбарт эрх мэдлийг төвлөрүүлснээр шүүхийн хараат бус байдалд аюул болно гэсэн болгоомжлол байгааг УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны даргатай хийсэн уулзалтаар ажиглав. 20. Монголын шүүх засаглалд томоохон шинэчлэлийг нухацтайгаар хийх шаардлагатай гэж НҮБ –ын суурин төлөөлөгч, мөн УИХ-ын хэдд хэдэн гишүүд төлөөлөгчдөд хэлж, санаа зовниж буйгаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд төдийгүй нэхэмжлэгч тал , хөндлөнгийн ажиглагчид зэрэг томилолтын үеэр уулзаж ярилцсан хүмүүсийн ихэнх нь шинээр томилогдсон Ерөнхий прокурор болон Ерөнхий шүүгч нь мөрдөн шалгах ажиллагаанд гарсан алдаа завхралыг засаж залруулна гэдэгт бүрэн итгэхгүй байгааг төлөөлөгчид ажиглав. Шүүх засаглалд үл итгэсэн байдал зонхилсон хэвээр байгаа нь, мөн төлөөлөгчдийн уулзаж ярилсан хүмүүсийн хэн нь ч шинээр томилогдсон Ерөнхий шүүгч болон Прокурорт бүрэн итгэлгүй байгаа нь эсвэл хэдхэн албан тушаалтныг ажлаас чөлөөллөө гээд шүүхийн гажуудсан тогтолцоог дахин сэргээхэд нэмэр болохгүй хэмээн үзэж байгаа нь төлөөлгчдөд харагдаж байв.  Худал мэдүүлэг хүлээлгэхээр эрүүдсэн тухай 21. Төлөөлөгчдийн томилолтоос өмнө С.Зоригийн хэрэгт яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг харгисаар эрүүдэн шүүж, хүнлэг буссаар хандаж байгааг харуулсан дүрс бичлэг ил болов. Агуулгыг тодруулж дүгнэлт хийхийн тулд төлөөлөгчид дүрс бичлэгийг үзүүлэхийг шаардсан. 22. Эрх баригчид хэдийгээр төлөөлөгчидтэй нээлттэй яриа хэлэлцээ хийх хүслээ илэрхийлсэн ч Ерөнхий прокурорын орлогч, Түр хорооны гишүүд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар бүгд төлөөлөгчидтэй бичлэгийг хуваалцахаас татгалзаж байсан. Бичлэгийг хуваалцахад гарах хариуцлагыг хэн ч хүлээхийг хүсэхггүй байгаа мэт сэтгэгдэл төлөөлөгчдөд төрсөн. Гэсэн хэдий ч төлөөлөгчид УИХ-ын даргад цөхрөлтгүй хүсэлт гаргасны дараа ТЕГ бичлэгийн хуулбарыг өгч, төлөөлөгчид түүнийг Төрийн ордон дотор үзэх боломжтой болсон.
  • 11. 11  Б.Содномдаржааг эрүүдэж буй дүрс бичлэгээс 23. Эхний хэсэгт Б.Содномдаржаагийн 2015 оны 8-р сарын 31-нд баривчлагдсан өдрөөс хойш буюу 2015 оны 9-р сарын 1-6-ны өдрүүдийн бичлэг байсан. Эрх баригчид мэдээлж буйгаар түүнийг баривчилж, цагдан хорих нь мөрдөн байцаалтын ажиллагааны хэсэг байв. Бичлэгт Б.Содномдаржаа нь зоорийн өрөөнд хоригдож байгаагаар гарав.Тэрээр Ц.Амгаланбаатар болон ТЕГ-ын ажилтантай хамт нэг хорихх өрөөнд байсан. Хорих өрөө нь нарийхан, наад захын тоноглолгүй /жишээлбэл: Бие засах хэсгийн оронд хувин тавьсан байсан. Тагнуулын ажилтан хорих өрөөнд чөлөөтэй орж, гарч байхад Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар тэнд 6 өдөр байсан. 24. Ц.Амгаланбаатар Б.Содномдаржааг хэд хэдэн удаа цохиж, өшиглөж, сэгсчиж, мөн хэргээ хүлээхийг шахаж байсныг төлөөлөгчид ажигласан. Мөн Б.Содномдаржааг дотуур хувцаснаас бусад хувцсыг хүчээр тайлуулж, нуруундаа гараа авсан чигт нь явган суулгаж байсныг төлөөлөгчид тэмдэглэв. Түүнийг тэр байдалтай нь хэдэн цагийн турш байлгасан нь түүнд хүндээр нөлөөлж эхлэв. Тэрээр зогсохыг хүссэн ч хоёр тарчлаагч түүнийг үргэлжлүүлэн явган суухыг албадна. Эхний гурван өдөр түүнд нойр, хоол, ус огт өгөөгүй байна. Б.Содномдаржаа нь хэрэг хүлээхгүй байгаад Ц.Амгаланбаатар болон ТЕГ-ын ажилтан нар хорсож 2015 оны 9-р сарын 5- ны өдөр илт догшин болж байв. Бичлэгт Б.Содномдаржаа явган суухаас татгалзсанд Ц.Амгаланбаатар түүн дээр хувинтай шээс асгаж байгааг харуулсан. Тэрээр үргэлжлүүлэн эсэргүүцэх үед Тагнуулын ажилтан Б.Содномдаржааг маш ихээр зодож түүнийг албадан явган суулгасан. 25. Төлөөлөгчдийн тэмдэглэснээр 2015 оны 9-р сарын 6-ны өдөр Ц.Амгаланбаатар хорих өрөөнөөс гарч байхад Б.Содномдаржаа тагнуулын ажилтантай хамт үлджээ. Дараа нь тэр хоёрын хорих өрөөнд хууль сахиулах байгууллагын ажилтан орж ирээд Б.Содномдаржааг үг хэлээр доромжилж, хүчээр суниалгаж, түүнийг гараа ардаа авахуулж явган суулгажээ. 26. Бичлэгээс үзэхэд Б.Содномдаржааг зодох, хүнд байрлалтай байлгах, унтуулахгүй байх, хоол унд, усыг нь хориглох зэргээр хэрцгий үйлдлүүд гарсан гэж төлөөлөгчид дүгнэв. Төлөөлгчид Б.Содномдаржаад холбогдох хэргийн явц хангалтгүй байгаа нь түүнийг цагдан хоригдсон эхний 6 хоногийн хугацаанд түүний хуулийн зөвлөх, гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг хориглосонтой холбоотой гэдгийг анзаарсан. Төлөөлөгчид уг бичлэгт Б.Содномдаржаагийн эхний 6 өдрийн 24 цагийн тэмдэглэлийг бүтнээр нь гаргаагүй болохыг тэмдэглэв. Гэсэн ч төлөөлөгчдийн үзсэн хэсэг түүнийг эрүүдэн шүүсэн гэдгийг батлав.
  • 12. 12  Т.Чимгээтэй зүй бусаар харьцаж буйг харуулсан дүрс бичлэгийн хэсгээс 27. С.Зоригийг хөнөөсөн хэргийг хүлээлгэхээр Т.Чимгээг хэрхэн үг хэлээр дарамталж, зүй бусаар харьцаж буйг харуулсан бичлэгийн хэсгээс төлөөлөгчид үзэв. Т.Чимгээ 2015 оны 8-р сарын 31-ний өдөр баривчилж хорьсон байдаг. Төлөөлөгчдөд үзүүлсэн дүрс бичлэг нь Т.Чимгээгийн 2015 оны 9-р сарын 8-9 ний шилжих шөнийн хоригдож буй хэсгээс таслан харуулжээ. Т.Чимгээ зоорийн давхарт хүний наад захын хэрэгцээ шаардлагыг үл хангах нэгэн жижиг өрөөнд хоригдож буй нь харагдаж байсан. Эрх баригчдын төлөөлөгчид хэлснээр Т.Чимгээ 2015 оны 9-р сарын 9-ний өдрийн өглөө полиграфийн /организмын хариу үйлдлийг бүртгэгч багаж/ багажаар шалгуулах ёстой байж. 28. 2015 оны 9-р сарын 8-ны шөнө Ц.Амгаланбаатар хагас нүцгэн тамхи татсан байдалтайгаар Т.Чимгээгийн өрөөнд орсон.Бичлэгт Т.Чимгээ нь маш их айсан, хөдөлгөөнгүй хөшсөн байдатай байгаа нь харагдсан. Бичлэгийг шинжвэл Ц.амгаланбаатар нь Т.Чимгээг үг хэлээр доромжилж, айлган сүрдүүлж байв. Т.Чимгээ дараа өдөр полиграфийн багажаар шалгуулах байсан тул Ц.Амгаланбаатар түүний сэтгэлзүйн байдлыг дордуулж, арга заль хэрэглэн мэхлэх оролдлого хийж байсан. Улмаар шоронгийн харуул гэмээр нэгэн хүний тушаалаар Ц.Амгаланбаатар Т.Чимгээгийн өрөөнөөс гарч байгаа нь харагдсан  Гурван ялтантай хийсэн уулзалт 29. Эрх баригчид ял шийтгүүлсэн 3 хүнтэй уулзах зөвшөөрөл олгосонд төлөөлөгчид ихэд талархав. Хорих ангийн эмнэлэгт шилжсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон чанга дэглэмтэй хорих ангид хоригдож буй Ц.Амгаланбаатар нартай уулзах боломжийг бүрдүүлсэн парламентын гишүүд, хууль зүй, дотоод хэргийн сайд болон хорих ангийн захиргаанд төлөөлөгчид дахин талархлаа илэрхийлж байна. Харин ял шийтгүүлсэн хүсүүстэй ганцаарчлан уулзах зөвшөөрөл өгөөгүйд төлөөөлөгчид ихэр харамсав. 30. Төлөөлөгчид ял авсан 3 этгээдтэй нээлттэй ярилцав. Тэд ч чөлөөтэй ярьж, төлөөлөгчдийн асуултанд хариулахдаа ямар нэгэн заавар, зааварчилгаанд баригдахгүй байгаа нь ажиглагдсан. Мөн ял авсан тэдгээр хүмүүс айж түгшсэн, ямар нэгэн хор хохирол үр дагавараас эмээсэн зүйл харагдаагүй бөгөөд эрүүл мэндийн хувьд хэвийн харагдаж байсныг төлөөлөгчид тэмдэглэв. Харин Т.Чимгээгийн хувьд охиныхоо үхэлд одоо ч шаналсан хэвээр байгаа тул сэтгэл санааны байдал нь тогтворгүй байгаа нь төлөөлөгчдөд ажиглагдав.
  • 13. 13  Т.Чимгээтэй хийсэн уулзалт 31. 407 дугаар хорих ангид 1 жил 10 сар хоригдсоны эцэст Т.Чимгээ 2019 оны 3-р сарын 20-ны өдөр хорих ангийн эмнэлэгт шилжүүлсэн тухай тэрээр төлөөлөгчдөд хэлэв. Хорих ангийн эмнэлэгт шилжиж, түүний биеийн байдалд шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах болсноор түүний хоригох нөхцөл байдал нилээд сайжирсан тухай ч мөн дурдав. Түүний өмнө нь хоригдож байсан нөхцөл байдал, бие махбодь, сэтгэлзүйн хувьд хүнд байсныг тэрээрр тайлбарлав. 2017 оны 5-р сарын 11-ний өдөр түүнийг баривчлан хорьсрны дараах нөхцөл байдал туйлын хүнд байсан бөгөөд 3 сарын турш түүнийг ариун цэврийн зохих шаардлага хангахгүй өрөөнд хорьж байсан байна. Биеийн байдал нь доройтоход түүнд шаардлагатай эрүүл мэндийн тусламж үзүүлдэггүй байсан ба ар гэр, өмгөөлөгчтэйгөө уулзахыг түүнд зөвшөөрдөггүй байжээ. 32. Түүнийг 2015-2017 оны хооронд хоригдож байхад Эрүүл Мэндийн сайд, Хууль зүйн сайд нар ирж уулзсан гэж Т.Чимгээ мэдэгдсэн. Түр хорооныхон мөн хорих ангийн эмнэлэгт түүнтэй хоёр ч удаа уулзсан байна. Нэмж дурдахад, түүнд хуульд заасны дагуу 45 хоногт нэг удаа гэр бүлийнхэнтэйгээ уулзах эрх бий. 33. Төлөөлгчдөд өгсөн мэдээллээр 2015 оны 8-р сард баривчлагдсанаас нь хойш эхний хэдэн өдрийн турш Т.Чимгээг мөрдөн байцаалтын явцад хэд хэдэн удаа айлган сүрдүүлэх, дарамтлах, доромжлох үйлдэл хийгдсэн аж. Түүний хоригдож байсан өрөөний гаднаас нялх хүүхдүүдийн уйлж буй чимээг хэрхэн сонсгож, хүмүүс түүнийг хэрхэн хамаагүй доромжилж, айлган сүрдүүлэх гэж хараан зүхэж байсан тухай трээр өгүүлэв. Т.Чимгээ төлөөлөгчдөд мөн мэдээллэхдээ 2015 оны 9-р сарын 8-нд хэрэг үртгэгч байцаагч нь маргааш /2015 оны 9-р сарын 9-ний өдөр/ түүнийг полиграфийн сорилд орно гэж хэлсэн гэв. Т.Чимгээгийн хэлснээр сорилын өмнөх өдөр Ц.Амгаланбаатрыг өрөөнд оруулж ирсэн байв. Тэрээр хагас нүцгэн, тамхи татсан байдалтай байв. Т.Чимгээгийн хэлснээр түүнийг доромжилж, заналхийлсэн үг хэллэг хэрэглэн дарамталж хэрэг хүлээлгэх зорилгоор Ц.Амгаланбаатарыг өрөөнд нь авч ирсэн гэв. Түүний байгаа эмзэг байдлыг харгалзан 2015 оны 9-р сарын 9-нд полиграфийн сорилд оруулахыг хориглосон байж. Гэтэл хэрэг бүртгэгч нь түүнийг худал хэлж байна хэмээн буруутгаж, сорилыг хүчээр явуулсан тул амжилтгүй болжээ. 34. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө Т.Чимгээ 9 сарын турш зоорийн өрөөнд хоригдож байв. Түүнийг цагдан хорих нөхцөл маш хүнд байсан байна. Хэргээ хүлээхийг албадахын тулд сэтгэл зүйг нь доройтуулах гэж оролдсон хэмээн тэрээр тайлбарлав. Т.Чимгээгийн хэрэг бүртгэгч
  • 14. 14 байцаагч нь хэргээ хүлээсэн мэдүүлэг бичүүлэх гэж байнга шахаж, дээрэлхдэг байсан ч тэрээр бичихээс үргэлж татгалзаж иржээ. Гэсэн ч анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Т.Чимгээг цагдан хорих өөр байр руу шилжүүлснээр хоригдох нөхцөл байдал нь үл ялиг сайжирч шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой болсон аж.Төлөөлөгчдөд мэдээлснээр Т.Чимгээгийн эсрэг гаргасан шүүхийн шийдвэрийн цорын ганц нотлох баримт нь Ц.Амгаланбаатарын мэдүүлэг байв. Учир нь Т.Чимгээ гэмт хэрэг үйлдсэн гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй аж. 35.Төлөөлөгчдийн ажигласнаар Т.Чимгээд бие махбодийн эрүү шүүлт тулгаагүй ч хоригдож байх хугацаанд нь тасралтгүй дарамталж, айлган сүрдүүлж байсан байна. Т.Чимгээгийн хэрэг бүртгэгч байцаагч охиныг нь түүний үйлийн үрээр авто тээврийн осолд орж, нас барсан хэмээн мэдээллэж, буруутгасан нь дарамт шахалт дээд цэгтээ хүрсний илрэл байв. Төлөөлөгчид Т.Чимгээгийн охины үхлийг санаатай, эсвэл эрх баригчдын мэдэгдсэний дагуу санамсаргүй байдлаар тохиосон эсэхийг тодорхойлох боломжгүй байв. Т. Чимгээгийн итгэлийг эрс бууруулсан байна. Тэрээр төлөөлөгчдөд хэлэхдээ эрүүдэн шүүсэн талаар гомдол гаргах боломжгүй байсан учир нь, тэрээр охиныхоо үхэлд өөрийгөө буруутгаж, айдаст автаж сэтгэцийн хувьд эмзэг байсан гэв. Т.Чимгээ төлөөлөгчдөд давж заалтах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Монголын шүүх засаглалын тогтолцоонд бүрэнн итгэхээ больсоноо хэлэв. Гэсэн ч зөвхөн улс төрийн шийдлээр л энэ хэрэг нэгэн өдөр дуусна гэдэгт тэрээр итгэлтэй буйгаа илэрхийлэв.  Б. Содномдаржаа болон түүний өмгөөлөгчтэй хийсэн уулзалт 37. Түүнийг хорихын эмнэлэгт 2019 оны 3-р сарын 20-нд шилжүүлсэн гэж Б. Содномдаржаа төлөөлөгчдөд хэлсэн. Шилжүүлэхээс өмнө түүнийг хорих 409 дүгээр ангид хорьж байжээ. Тэрээр гэм буруугүй бөгөөд, түүнийг буруугаар ялалсан гэдгийг Б. Содномдаржаа төлөөлөгчдөд олон давтан хэлж байв. 38. Б. Содномдаржаа 1998 онд 24 настай байсан бөгөөд цэргийн байгууллагад ажиллахаар бэлдэж байжээ. Шалгалтад тэнцээгүй тул явж чадаагүй байна. Тэрээр Улаанбаатараас 380км зайд орших Эрдэнэт хотод үргэлжлүүлэн мал маллан амьдарчээ. Тэр Ц.Амгаланбаатрыг 1980-аад оноос буюу хөршүүд байх үеэс таньдаг байжээ. Түүний үзэж байгаагаар Ц.Амгаланбаатар 2004 таксины жолооч хөнөөгөөд авсан удаан хугацааны ялаа хөнгөрүүлэх арга мухардсандаа Б. Содномдаржаагийн нэрийг хамтрагч хэмээн эрх баригчдад мэдэгдсэн ажээ. 39. Түүний хэлснээр 2013 оноос эхлэн танихгүй дугаараас мессеж хүлээн авах болсон бөгөөд энэ нь Ц.Амгаланбаатрын утас байжээ. Ирж байгаа мессежний утганаас С. Зоригийн хэрэгт холбогдуулах эрсдэл бий боллоо
  • 15. 15 хэмээн Б.Содномдаржаа түгшиж эхэлсэн байна. Тиймээс 2014 онд цагдаагийн болон Прокурорын газарт мэдэгджээ. Тэдгээр газрууд үл ойшоожээ. Тухайн үед Б.Содномдаржаагийн гаргасан гомдлын мөрөөр эрх баригчид арга хэмжээ авахад юу саад болсныг төлөөлөгчид ойлгож чадахгүй байв. Хэргийн материалд Ц.Амгаланбаатарын утсыг тагнуулын ажилтнууд эзэмшин тэдгээр заналхийлсэн мессежүүдийг илгээдэг байсныг Ц.Амгаланбаатар дараа нь ойлгосон байна. 40. Б.Содномдаржааг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр албадан баривчилж чанга дэглэмтэй хориход аваачжээ. Цагдан хорих газар руу явах замдаа мөрдөн байцаагч офицер С.Зоригийг хөнөөснөө мэдүүл хэмээн сүрдүүлсэн байна. Дараа нь түүнийг зоорийн өрөөнд хорьжээ. 2015 оны 9 дүгээр сард буюу барьж хорьсон эхний зургаан өдрийн турш түүнийг Ц.Амгаланбаатар болон тагнуулын нэг ажилтан эрүүдсэн байна. Хуулийн ямар ч зөвлөгөө, өмгөөлөл авуулалгүй Б.Содномдаржааг мансууруулан хүчээр мэдүүлэгт гарын үсэг зуруулжээ. Тэр даруйд түүний нүдийг боон С.Зоригийн гэр лүү авч явсан байна. Түүнээс С.Зоригийн байрыг заа гэхэд тэрээр зааврыг биелүүлсэн байна. Мөрдөн байцаагч нар хэрвээ мэдүүлэгт гэрчийн хувиар гарын үсэг зурвал түүнийг энэ хэрэгт түүнийг хариуцагчаар татахгүй гэж хэлсэн ажээ. 41. Түүний тайлбарласнаар Б.Содномдаржаад шүүхийн ял онооход хүргэсэн нотолгоо нь зөвхөн Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэсэн бөгөөд С.Зоригийн байрыг заасан Б.Содномдаржаагийн үйлдэл ба С.Зоригийг хөнөөснөө хүлээсэн бичгэн мэдүүлэг байсан гэжээ. Түүний өмгөөлөгчийн тайлбарласнаар Б.Содномдаржаад шүүхийн шийдвэртэй уншиж танилцахыг зөвшөөрсөн атлаа хуулбарыг нь авахыг зөвшөөрөөгүй байна. Тэрээр саяхан Б.Содномдаржаагийн өмгөөлөгч болсон ба шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх боломжгүй байсан ч энэ асуудлаар Ерөнхий прокурорт хандах бодолтой байгаагаа төлөөлөгчдөд тайлбарлав.  Ц.Амгаланбаатартай хийсэн уулзалт 42. Төлөөлгөлчид Улаанбаатар хотын зүүн хэсэгт байрлах чанга дэглэмтэй хорих ангид буй Ц. Амгаланбаатартай уулзсан. Уулзалтад УЕПГ-ын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр нар байлцав. Д.Отгонбаярын мэдээлснээр Ц.Амгаланбаатар нь нэгэн зэрэг ялтан ба гэрч тул түүнийг тусгай хамгаалалтад авсан гэв.
  • 16. 16 43. Ц.Амгаланбаатар нь өөрийгөө мен онц ноцтой хэргийг нуун дарагдуулах авлигын тогтолцооны хохирогч болсон гэж төлөөлөгчдөд тайлбарлав. 2004 онд таксины жолоочийг хөнөөсний тул 2007 онд Ц.Амгаланбаатарт цаазын ял оноосон. 2010 онд хяналтын шатны шүүх түүний ялыг бууруулж 25 жилийн хорих ял болгосон. 2012 онд ээжийнх нь биеийн байдал маш муудсан тул түүнтэй уулзахыг ихэд хүсдэг байснаа Ц.Амгаланбаатар хэлсэн. Тиймээс хоригдох ялаа бууруулах үүднээс өөрөө үйлдээгүй хэргийг үйлдсэн болон мэдүүлэг өгчээ. Гэсэн ч түүний мэдүүлэг хэзээ ч найдвар, үнэмшилтэйд тооцогдоогүй. Ц. Амгаланбаатарын хэлснээр ямар ч хамаагүй хэрэг хүлээх нь ялыг бууруулахад тус болохгүй, харин оронд нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг хүлээвэл өвчтэй ээжтэйгээ уулзах боломж нээгдэнэ гэж тухайн үед нэг өрөөнд хамт хоригдож байсан хоригдогч түүнд ярьжээ. Амиа алддаг өдрөө С.Зориг цагаан цамцтай байсан гэвэл мэдүүлэг нь илүү үнэмшилтэй болно хэмээн тэр хоригдогч Ц.Амгаланбаатарт хэлжээ. Ийнхүү С.Зоригийн амийг хөнөөсөн хэмээх мэдүүлэг захидлыг Ц.Амгаланбаатар 2013 оны 6 дугаар сард бичжээ. 44. Чанга дэглэмтэй хорих руу шилжүүлэхээс өмнө Ц.Амгаланбаатарыг дамжин өнгөрүүлэх газарт (мөрдөн байцаах төв) хорьж байжээ. Тэрээр улс төрийн сэдэлтэй өндөр түвшний албан тушаалтнуудын оролцоотой үйлдэгдсэн байж болох аллагын хэргийн ноцтой байдлыг ухаармагц өөрийн гаргасан хуурамч мэдүүлэгтээ эргэлзэж эхэлсэн тухайгаа төлөөлөгчдөд тайлбарлав. Өмнө нь хамт хоригдохдоо С.Зоригийг хөнөөсөн гэж мэдүүлэхийг зөвлөж байсан этгээд мөрдөн байцаах төвд байхад нь гэнэт зочилж түүнийг ятган гурван өдөр хамт байжээ. Тэрээр мөн дахин зочилж ирнэ гэдгээ Ц.Амгаланбаатарт амлаж байжээ. Өмнө нь хамт хоригдож байсан этгээд түүнтэй ийнхүү чөлөөтэй ирж уулзахаас гадна тагнуулын ажилтнууд түүнийг таньдаг мэт байдал нь хачирхалтай санагдсан гэж Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлсэн. Өмнө нь хамт хоригдож байсан этгээд үнэн хэрэгтээ тагнуулын ажилтан байжээ хэмээн Ц.Амгаланбаатар сэжиглэжээ. Ц.Амгаланбаатарыг улам илүү ятгахын тулд тагнуулын ажилтнууд Ерөнхийлөгчийн өршөө үзүүлж цаашдаа гадаадад амьдруулахыг амлахын сацуу түүнд гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байжээ. 45. Ц.Амгаланбаатар 2013 онд мэдүүлгээсээ няцаж, худал хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрснөө төлөөлөгчдөд хэлэв. Энэ нь хэргийн ноцтой байдал, түүнд үзүүлж буй дарамт нэмэгдсэнтэй холбоотой байв. Гэсэн хэдий ч тагнуулын ажилтнууд одоо буцахад хэтэрхий оройтсон гэж мэдэгдээд түүнийг болон гэр бүлийнхнийг нь заналхийлж эхэлсэн байна. 2013-2015 онд Ц.Амгаланбаатар чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байв. Түүнийг хоёр жилийн турш хүнтэй уулзах эсвэл хуульчийн зөвлөгөө авах эрхийг нь
  • 17. 17 түдгэлзүүлсэн байв. Түүнтэй уулзаж байсан цорын ганц хүн нь тагнуулын ажилтнуудын зааврыг дагаж мөрдөхгүй бол гэр бүлийг нь хөнөөнө хэмээн сүрдүүлж байсан Сөрөг тагнуулын газрын дарга Мөнхбат байв. Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлэхдээ тэрээр хоёр жилийн турш тагнуулын ажилтнуудын үзүүлсэн сэтгэлзүйн болон бие махбодийн эрүүдэн шүүлтэд өртөж байсан гэв. Хоёр сэжигтний нэр өгөхгүй бол хүүхдийг нь хөнөөнө хэмээн сүрдүүлсэн тул тэрээр сүүлдээ хэлснийг нь биелүүлжээ. 46. Мөн Т.Чимгээг гэм буруугаа хүлээх хүртэл нь сэтгэлзүйн хувьд эрүүдэхийг сөрөг тагнуулын ажилтнууд зааж өгсөн гэж Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлсэн. Мөн Т.Чимгээгээр хэргийг хүлээлгэж чадвал түүнд таван сая төгрөг өгөхийг амласан байв. Тэрээр гэм бурууг нь шахан хүлээлгэхээр Т.Чимгээгийн хорих ерөөнд орсон мөн Б.Содномдаржаад бие махбодийн болон сэтгэл санааны дарамт учруулж, тамлан зовоосноо батлав. Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлэхдээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт мессеж хэзээ ч илгээгээгүй, харин 2014 онд тэдэнтэй утсаар ярьсан гэв. Ц.Амгаланбаатар нь түүнийг Б.Содномдаржаагийн хорих өрөөнд 2015 оны 9 дүгээр сард оруулсны дараа мессежийн тухай мэдсэн гэв. 47. Ц.Амгаланбаатарын хэлснээр сөрөг тагнуулын албаны ажилтнууд түүнд С.Зоригийн амьдарч байсан байрыг дүрслэж, Б.Булганы нуруун дээрх сорви зэрэг тус хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг мөн өгсөн аж. 2013 оны 7 дугаар сард сөрөг тагнуулын албаны дарга Мөнхбат түүнтэй уулзаж, хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. С.Зориг, Б.Булган нарыг 16 насандаа мэддэг байсан гэдэгт итгэх ямар ч шалтгаан байхгүй нь хэрэг зохиомол гэдгийг харуулж байна хэмээн Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд мэдэгдсэн. Мөн 2015 оны шүүх хуралд гэрчээр орж, түүнийг нөгөө хоёр сэжигтний хамт таньсан гэх гол гэрчүүд 1998 онд тэднийг гэмт этгээдүүд гэж таньж чадаагүйг тэрээр тэмдэглэв. Тэгсэн атлаа гэрчүүд тус хэргийн бүх нарийн ширийн зүйлсийг 17 жилийн дараа гэнэт санаад түүнийг болон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг амархан таньсан нь Ц.Амгаланбаатарт хачирхалтай санагдсан аж. Прокурорын гаргасан гол гэрчүүд нь бүгд худалч хүмүүс гэж Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлсэн. Тэдний нэг нь Э. Бат-Үүл (Бат-Үүл нь зоригийг хөнөөгдөх үед Ардчилсан намын гишүүн байсан. Тэрээр 2012 онд Улаанбаатр хотын даргаар сонгогдсон болно. Хэдэн жилийн турш Бат-Үүлийг зарим өндөр албан тушаалтнуудын хамт Зоригийн аллагын хэрэгтэй холбоотой гэх цуу яриа гарч байсан), Б.Булган нар хэргийг үйлдүүлэхээр Ц.Амгаланбаатар болон хоёр ялтанд дөрвөн сая төгрөг өгсөн хэмээн мэдүүлсэн биеэ үнэлэгч байжээ. Ц.Амгаланбаатар үүнийг эрс үгүйсгэж байлаа. 2018 оны 11 дүгээр сард тагнуулын ажилтан түүнтэй
  • 18. 18 уулзахдаа Б.Булган, Э.Бат-Үүл нар энэ гэмт хэргийн яллагдагчаар татагдах гэж буй тул түүнд тохиолдсон зүйлүүдийг хэнд ч хэлэхгүй байхыг зөвлөсөн хэмээн тэрээр Төлөөлөгчдөд мөн мэдээлсэн. 48. Ц.Амгаланбаатарыг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр чанга дэглэмтэй хорих ангиас шинэ цагдан хорих байр руу шилжүүлсэн ба тэнд хоригдох нөхцөл байдал нь дээшилсэн хэмээн төлөөлөгчдөд мэдэгдэв. Ц.Амгаланбаатар Төлөөлөгчдөд мэдээлэхдээ тэрээр Ерөнхий прокурор болон цагдан хорих газрын дарга нартай уулзаж Түр хороонд захидал бичиж, мэдүүлгээ эгүүлэн татах хүсэлт гаргавал ямарваа нэгэн үр дагавар гарах эсэхийг асуусан гэв. Улсын Ерөнхий прокурор, Цагдан хорих газрын дарга нар Ц.Амгаланбаатарыг аливаа шахалт дарамтаас сэргийлж, хамгаалалтад авахыг нотолж, харин хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй байхыг хүсчээ. Захидалдаа (Амгаланбаатарын бичсэн захидлын хувь нь албан ёсны орчуулгын хамтаар дагалдах баримт бичгүүдэд хавсрагдсан болно.) Ц.Амгаланбаатар С.Зоригийг хөнөөгөөгүй. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэм буруугүй хэмээн мэдэгдсэн байна. Мөн Ц.Амгаланбаатар Төлөөлөгчдөд хандан хэлэхдээ хэрэв 2013 онд тэрээр хуульчийн зөвлөгөө авч чадсан гэмт хэрэг үйлдсэн тухай мэдүүлэхгүй байх байсан ба Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ч мөн тус мөрдөн шалгах ажиллагаанд оруулж гэмт хэрэгт чирэхгүй байсан гэв. Тэрээр хийсэн үйлдэл, гаргасан шийдвэртээ харамсаж буйгаа илэрхийлэв. 4. Эрх баригчдын мэдээллийн хаагдмал, зөрүүтэй байдал  Эрүү шүүлт ба шударга ёс дутсан шүүх хурал 49. Төлөөлөгчид ТЕГ-ын шинээр томилогдсон дарга Д.Гэрэлийн хороотой хамтран ажиллах хүсэл, газрынхаа ил тод байдал, хариуцлага тооцох тогтолцоог сайжруулах эрмэлзэл бүхий байр суурийг зохих ёсоор тэмдэглэе. Төлөөлөгчдөд Д.Гэрэл даргын хэлснээр С.Зоригийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нь мэргэжлийн бус байдлаар явагдаж, хэрэг хариуцсан мөрдөн байцаагчид нь бодит байдал дээр тагнуулын нууц ажилтнууд байж, нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулж байсан нь харагдаж байна гэв. Эрүү шүүлтийг харуулсан видео бичлэг нь үүнийг нотолж буй гэв. Эрүүдэн шүүсэн гэх ноцтой байдлаас шалтгаалж ТЕГ, АТГ, ПГ-аас эрүүдэн шүүсэн тухай видео бичлэгийг судлан шалгахаар ажлын хэсэг байгуулсан гэдгийг Д.Гэрэл дарга Хороонд мэдээлсэн. 50. Эрүүдсэн тухай видео бичлэгийн талаар ПГ мэдээлэл авсан тул энэ хэрэгт холбогдсон хэд хэдэн албан тушаалтныг баривчлах, цагдан хорих тушаал гаргасан гэдгийг прокурорын орлогч нотлов. ПГ нь Түр хороотой бүрэн хамтран ажиллаж, түүний бүх хуралд оролцож эрх мэдлийнхээ хүрээнд шаардлагатай мэдээллээр хангаж ирсэн гэж Прокурорын орлогч төлөөлөгчдөд хэлсэн. Яллагдагч гурав хуурамчаар үйлдэгдсэн нотлох баримтуудын үндсэн дээр яллагдсан болохыг хүлээн зөвшөөрөв. Хэдий тийм ч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах эсвэл дахин шүүх хурлаар
  • 19. 19 оруулах эсэх нь шүүхийн үйлажиллагааны үр дүнгээс хамаарна хэмээн тэрээр тайлбарлав. Прокурорын орлогч хэлэхдээ, эрүүдэн шүүж буй албан тушаалтнуудыг яллах тохиолдолд өмнөх шүүхийн шийдвэр хүчингүй болох болно гэв. Уг асуудлыг Дээд шүүх хэлэлцэж, яллагдагч гурвыг суллах эсвэл дахин шүүх хурлаар оруулах эсэхийг шийдэх аж. Хуурамч нотлох баримтуудын үндсэн дээр яллагдсаныг бүх талууд хүлээн зөвшөөрч буй атал Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах эсвэл дахин шүүх хурлаар оруулах нь яагаад эрүүдэн шүүсэн тухай асуудлаарх шүүхийн шийдвэрээс шалтгаалах ёстойг төлөөлөгчид ойлгосонгүй. 51. ТЕГ-ын дарга төлөөлөгчдөд хэлэхдээ, эрүүдэн шүүсэн тухай асуудлаар шалгагдаж буй албан хаагчид урьд өмнөх хэргүүдийн явцад мөн эрүү шүүлт үйлдсэн байж болзошгүй хэргээр давхар шалгагдаж буй гэв. Эрүүдэн шүүж буй видео бичлэгийг задалсан нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн байцаах ажиллагаанд гарсан болон ТЕГ-ын алдаа, дутагдлуудыг илчлэв. Учир нь хэд хэдэн мөрдөн байцаагч мэргэжлийн бус түвшинд ажилласан мэт харагдаж байна. Одоогийн байдлаар ТЕГ мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой хэд хэдэн зүйлийг эхнээс нь тодруулахаар ажиллаж байна. Д.Гэрэл даргын тэмдэглэснээр, эрүү шүүлтийн тухай видео бичлэг дэлгэгдсэн нь үйлчүүлэгчдийнхээ эсрэг эрүү шүүлт үйлдэж буй тухай хэд хэдэн гомдол гаргасан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгчдийн шаргуу хүчин чармайлтын үр дүн яллагдагч гурвыг мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүсэн тухай албан ёсны гомдлыг ПГ хүлээн авсныг төлөөлөгчидтэй уулзахдаа Прокурорын орлогч нотлов. Дээрх гомдол 2018 онд ирсэн нь шүүх хуралдааны үеэр Ерөнхий прокурорыг ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй болгосон гэж Прокурорын орлогч хэлсэн. Гэхдээ эрүүдэн шүүж байгаа нь бүр өмнө 2015 онд ил болж, ингэснийг нь С.Зоригийн хэргийн талаарх ОУПХ-ны ПХЭХ-ны болон Удирдах зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлгийн шийдвэрүүдэд олонтаа дурдсан ч Ерөнхий прокурорын зүгээс өөрийн эрх уургийн хүрээнд мөрдөн шалгах талаар ямар ч арга хэмжээ аваагүйд төлөөлөгчид харамсаж байна. 52. Эрүүдэн шүүснийг сөрөг хүчний парламентын гишүүн байхдаа буюу 2016 онд мэдсэн гэж Хууль зүйн сайд Ц.Нямдорж төлөөлөгчдөд хэлэв. Тэрээр эрүүдэн шүүж байгаа тухайн үедээ ТЕГ, ПГ-т албан бичгээр анхааруулж байжээ. Дүрс бичлэг үзсэний дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзаад хорихын эмнэлэг рүү шилжүүлэхээр шийдвэрлэснээ Ц.Нямдорж мөн төлөөлөгчдөд мэдээлсэн. Эрүүдэн шүүснийг мөрдөх ажиллагаа цагдаагийн харьяаллаас гарч ПГ-т 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр шилжсэн. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй тул даруй суллагдах ёстой гэж үздэгээ Хууль зүйн сайд дахин илэрхийлэв. Хэдийгээр бичлэг дээр Ц.Амгаланбаатар эрүүдэж буйгаар оролцсон ч өөрөө мөн л хохирогч юм гэж тэрээр мэдэгдсэн. Сайдын үзэж байгаагаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах асуудал эрүүдэн шүүснийг мөрдөн шалгах болон үүний шүүх хурлын үр дүнгээс хамаарах ёсгүй ажээ. Хэдийгээр сүүлийн үед халаа сэлгээ хийгдсэн ч хэргийн үйл явцад ахиц гарахад саад болдог гол албан
  • 20. 20 тушаалтнууд албан тушаалаа хашиж байгаагаас Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор нар хоригдогчдийг суллах талаар эрх үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн сайд үзэж байгаа юм. 53. Эрүүдэн шүүсэн бичлэг ажиглалтын камерт хийгдсэнийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга төлөөлөгчдөд хэлсэн. Тэрээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүүгдэн, албан шахалтаар мэдүүлэг өгөхөд хүрч, үүн дээр үндэслэгдэн хилсээр яллагдан хууль бусаар хоригдож байна хэмээн мэдэгдэв. Комиссоос энэ асуудлаар ПГ, ТЕГ-т хэд хэдэн захидал илгээж байсан нь одоогийн эрүүдэн шүүсэн тухай хэрэгт нотолгоо болоод байгаа. 54. Төлөөлөгчид Б.Булганы (Зоригийн бэлэвсэн эхнэр) одоогийн нөхцөл байдал болон түүнд тавигдаад байгаа хоригуудын үндэслэлийн талаар мэдэхийг хүссэн. Б.Булган нь нэг талдаа эрүүдэн шүүсэн хэргийн хохирогч байх ч нөгөө талдаа өмнөх хэргийн “Захиалагч"-ийг олох ажиллагааны сэжигтэнд тооцогддог хэмээн төлөөлөгчдөд Прокурорын орлогч мэдээлэв. Мөн Б.Булган нь С.Зоригийн аллагад "дэмжлэг үзүүлж хамтран оролцсон"-ы тул 2018 оны 4 дүгээр сарын 16-нд сэжигтнээр татагдсан гэж ПГ-аас 2018 оны 8 дугаар сард Хороонд мэдээлэл ирүүлж байсан. Гэвч Прокурорын орлогч нь Б.Булганы одоогийн байдал болон түүнийг ямар хэрэгт татсан тухай дэлгэрэнгүй мэдээл өгөхөөс татгалзав. Гэхдээ хэрвээ Б.Булган эрүүдэн шүүсэн хэргийн хохирогч гэдэг нь тогтоогдвол түүнд оноосон хилийн хоригийг ПГ-аас хүчингүй болгож болохыг мөн мэдээлэв. Харин Б.Булган төлөөлөгчидтэй уулзахдаа түүнийг хэргийн “Захиалагч"-ийг мөрдөх ажиллагааны хүрээнд сэжигтнээр нэг жилийн өмнө татсан гэдгийг хэлэв. Гэсэн ч түүний эсрэг чухам ямар тодорхой нотолгоо баримт байгааг мэдэхгүй байв. Тэрээр хэргийн цорын ганц гэрч хэдий ч “Захиалагч"-ийг мөрдөх үйл ажиллагаанд сэжигтнээр татагдсаны улмаас шүүх хуралдаанд мэдүүлэх эрхээ хязгаарлуулсан тухайгаа төлөөлөгчдөд мөн хэлсэн. Хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаан дахь Б.Булганы одоогийн нөхцөл байдал болон түүнд оноосон хилийн хоригийн талаар тодорхой бус байгааг төлөөлөгчид санаа зовнин ажиглаж байна. 55. Хэдийгээр өмнө нь албан бичгээр баталж байсан ч Монголын эрх баригчид төлөөлөгчдөд амалсан шүүхийн шийдвэрийн орчуулгыг гаргаж өгсөнгүй. Хэргийн “Захиалагч"-ийг мөрдөх үйл ажиллагаа үргэлжилж байгаа тохиолдолд нууцаас гаргахыг зөвшөөрснөөс үл хамаарч шүүхийн шийдвэрүүд нууцлагдахыг прокурорын орлогч төлөөлөгчдөд хэлэв. Ялангуяа нууцлах зааваргүй байсан ч холбогдох баримт бичгүүд нууцласан хэвээр байна гэдгийг онцлон тэмдэглэсэн. Нууцаас гаргах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 3 дугаар сарын 10-нд гаргасан гэдгийг төлөөлөгчид сануулсан болно. Зарлигаар хавтаст хэргийн 14926 хуудсыг нууцаас гаргасан байдаг. Үүнд ихэнхдээ тагнуулын үйл ажиллагаатай холбоотой гэх 74 хуудсыг хамруулаагүй болно. Прокурорын зүгээс Хороонд 2018 оны 8 дугаар сард илгээсэн бичигтээ шүүхийн шийдвэрийн зарим хуудсууд нь дээрх 74 хуудсын хамт нууцаас гараагүй тухай мэдээлсэн. Нууцаас гаргах тухай зарлигт 3 шатны шүүхийн шийдвэр багтсан ч тагнуулын албаныхан өнөer хүртэл ил
  • 21. 21 болгохгүй байгааг Хууль зүйн сайд томилолтын үеэр төлөөлөгчдөд хэлэв. Түр хорооны гишүүд болон гурван ялтны өмгөөлөгч нар "Нууц үл задруулах тухай гэрээнд гарын үсэг зурсны дараа л гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцах зөвшөөрөлтэй болж байсныг нь төлөөлөгчид мөн ажигласан. Хэдийгээр шүүхийн шийдвэр нийтэд нээлттэй болсон ч хэрвээ ПГ шаардлагатай гэж үзсэн тохиолдод зарим хэсэг нь нууцлагдсан хэвээрээ үлдэж болохыг төлөөлөгчдөд Прокурорын орлогч хэлсэн. Гэсэн ч нууц мэдээллийг нь далдалж зассан шүүхийн шийдвэрийн хувь нь ч төлөөлөгчдөд ирсэнгүй. Нэгэнт тагнуулын гаралтай нэрсийг дарж засаж болох тул шүүхийн шийдвэрийг өгөхгүй байгааг зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй гэж үзэж байгаагаа яллагдагчдийн өмгөөлөгч нар төлөөлөгчдөд хэлсэн. Нийтээр Чимгээ, Содномдаржаа нар хилсээр яллагдсан гэж дүгнэх нь нэмэгдэж байгаа нөхцөлд шүүхийн шийдвэрийг ийнхүү ил болгох нь өмнөх хэргийн “Захиалагч"-ийг мөрдөн шалгах үйл ажиллагааг эрсдэлд оруулна гэсэн тайлбарыг төлөөлөгчид ойлгох боломжгүй байв. Шүүхийн шийдвэрийг хууль ёсны дагуу нийтэд нээлттэй болгох хэрэгтэй бөгөөд хэрэгт холбогдсон гурав хилсээр яллагдсаныг батлах гээд байгаа учраас эрх баригчид шийдвэрийг нийтэд зарлахад хойрго байгаа юм хэмээн Хууль зүйн сайд дээрх дүгнэлтийг төлөөлөгчдөд мөн адил илэрхийлсэн. • Захиалагчийг илрүүлэх үйл ажиллагаа ба нотолгооны нууцлал 56. Одоо үргэлжилж байгаа “Захиалагч"-ийг мөрдөх үйл ажиллагааны баримт нотолгоог агуулж байгаа тул хэрэг үйлдсэн алуурчдыг мөрдөн шалгасан үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ПГ-аас өгөх боломжгүй хэмээн төлөөлөгчдөд Прокурорын орлогч мэдээлсэн. "Захиалагч"-ийг мөрдөх үйл ажиллагааг ТЕГ хариуцан явуулж байгаа бөгөөд анхан шатны мөрдөх ажиллагааны явцад гарсан алдааг засахыг хичээж байгаа хэмээн тагнуулын газрын дарга тайлбарласан. Тэрээр ПГ-ын хяналтын дор ТЕГ, АТГ-ын дотоод хянан мөрдөх үйл ажиллагааны үр дүнд ПГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг нотолсон. Энэ мөрдөн шалгах ажиллагааны дүнд ТЕГ-ын удирдлага асан Батын Хурц болон дээрх гурван байгууллагын нийт 9 ажилтанг ажлаас нь чөлөөлж баривчлан хорьж байгааг Д.Гэрэл дарга нотолсон. 57. ТЕГ-ын дарга Д.Гэрэл "Захиалагч"-ийг мөрдөх үйл ажиллагааны эхэн үеийн алдааны тухай үзэл бодлоо төлөөлөгчидтэй солилцов. Аллага болсны дараа онолын хэд хэдэн хувилбар яригдсан ч тэднээс зөвхөн нэгийг нь сонгож мөрдсөн. Энэ онол нь огт магадлалгүй байсан учраас мөрдөн шалгах үйл ажиллагааг буруу чиглүүлсэн. Түүнчлэн хэрэгт холбоотой дээд түвшний хэд хэдэн албан тушаалтнууд төөрөгдүүлэх байдлаар хэргийг хаалгахаар шахалт үзүүлж байсныг Д.Гэрэл онцлон тэмдэглэв. Өмнөх ПГ мөрдөн шалгах үйл ажиллагаанд зохих хяналтыг тавилгүй харин ч хэргийг хариуцаж байсан мөрдөх баrт сохроор итгэж орхисон. Тэрээр мөн мөрдөх баг зохих мэргэжлийн чадваргүй, багийн ахлагч нь зураач хүн байсан гэдгийг хэлэв. Зохих мэргэжлийн шаардлага хангаагүй түүнд хэргийг яагаад даалгасаныг ТЕГ ойлгохыг хичээж байлаа.
  • 22. 22 58. Хэргийг шийдвэрлэхээр ПГ, ТЕГ ойр хамтран ажиллаж байгаа гэсэн дүгнэлтэд төлөөлөгчид хүрсэн. Гэвч “Захиалагч"-ийг мөрдөж олох ажлыг ТЕГ өнөөг хүртэл хариуцаж байгааг хийгээд энэхүү мөрдөн шалгах ажиллагаанд шударга, ил тод байдал хангагдаж байгааг ПГ ямар түвшинд хянаж байгааг ойлгож чадсангүй. 59. Нууцаас гаргах зарлиг хэргийн мэдээллийн 98 хувийг задлаж байгаа ба үлдсэн 2 хувь нь тагнуулын эх үүсвэртэй холбоотой болохыг дахин нотолсон. Шүүхийн тогтоолд буй эх сурвалжуудын нэр, хувийн мэдээллийг дарсан байдлаар үлдсэн баримтуудыг задлах боломжийг ТЕГ хэлэлцэж байгаа талаар ноён Д.Гэрэл төлөөлөгчдөд мэдэгдэв. Тэрээр энэ саналыг дэмждэг ч агентлагийн бусад өндөр албан тушаалтнууд дэмжихгүй байгааг онцлов. Хэргийг шийдвэрлэхэд дэмжлэг болох тул хэргийн 98 хувийг задлах Засгийн газрын тогтоолыг хамааралтай бүх талууд хүндэтгэхийг ноён Д.Гэрэл цааш нь цохон тэмдэглэв. 60. Түр хороо нь баримт бичигтэй танилцах ПГ-ын зөвшөөрөлгүй хэмээн мэдээлснээс харвал нууцаас гарсан баримт бичиг үзэх эрхийг аль байгууллага хариуцан олгож байгааг төлөөлөгчид тогтоох боломжгүй байв. Хорооноос 2018 оны 8 дугаар сард ПГ-тай харилцаж байсанд үндэслэн нууцаас гарсан баримт бичигтэй танилцах зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь пг болохыг төлөөлөгчид санаж байв. Гэтэл С.Зоригийг хөнөөсөн хэргийн "Захиалагч"-ийг мөрдөн олох ажиллагаа үргэлжилж байгаа тул нууцаас гаргах Засгийн газрын тушаал гарснаас үл хамаарч хэд хэдэн баримтыг дэлгэхгүй хэмээн Прокурорын орлогч төлөөлөгчдөд удаа дараа мэдэгдэв. Хамтран ажиллаж байгаа гэсэн ч ПГ болон ТЕГ хоорондоо зөрүүтэй мэдэгдэл өгсний төлөөлөгчид анзаарав. Дээрх эрх бүхий байгууллагуудын аль нь ч үйл ажиллагаагаа ил тод явуулаагүй, мөн мөрдөн байцаалтын талаар мэдээлэл хуваалцахыг хүсэхгүй байгаа нь төлөөлөгчдөд илт байв. Мөн "Захиалагч"-ийг мөрдөн шалгах үйл ажиллагаа гэдгээр мөрдөн байцаалтын тухай мэдээллийг хэрэг үйлдсэн этгээдэд харуулахгүй байх зорилгоор ашиглаж байжээ гэсэн дүгнэлтэд Төлөөлөгчид хүрэв. D. Дүгнэлт, зөвлөмжүүд 61. 2015 оноос хойш удаан хугацааны турш өгч байсан Хорооны зөвлөмжүүдийг хэрэгжүүлсний үр дүнд С.Зоригийн хэрэгт зориулагдсан Түр хороог УИХ-аас байгуулсныг төлөөлөгчид сайшааж байна. Мөн томилолтын үер УИХ-аас Хүний эрхийн тухай тогтоол баталсаныг төлөөлөгчид сайшааж байна. Гэвч "Захиалагч"-ийг мөрдөн шалгах үйл ажиллагааны зохих ёсны явцыг хангах, гурван ялтныг яллахад гарсан шүүхийн алдааны талаар хандах зэрэгт УИХ, Түр хороо хязгаарлагдмал үүрэг, оролцоотой байгааг төлөөлөгчид тэмдэглэв. Шүүхийн хянан шийдвэрлэх үйл ажиллагаа бүрэн дуусаж, гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдүүдийг яллаж дуустал хатагтай Т.Чимгээ, ноён Б.Содномдаржаа нарыг суллах асуудалд түр хорооны
  • 23. 23 гишүүдийн зүгээс оролцох боломжгүй байгааг төлөөлөгчид мөн олонтаа сонсов. Түр хорооны бүрэн эрх тодорхой ч тавьсан зорилгоо хэдийд биелүүлж дуусах цаг хугацаа тодорхойгүй байгааг төлөөлөгчид мөн тэмдэглэв. Төлөөлөгчдийн үзэж байгаагаар цаг хугацаатай зорилт тавих нь Түр хорооны үүргийг бэхжүүлж, эрх бүхий холбогдох байгууллагуудаас хамтран ажиллаж, хүссэн мэдээллээр хангадаг болгоход шахалт болох юм. Хэрэгт холбогдолтой нууцын зэрэглэлтэй болон зэрэглэлгүй бүх бичиг баримттай ямар ч саадгүй танилцах эрх олгосноор Түр хороог бэхжүүлнэ. Ингэснээр бодит нотолгоонд тулгуурласан дүгнэлт гаргах боломж олгон “Захиалагч"-ийг олох мөрдөн шалгах явц түүнд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар бүрэн, тогтмол мэдээлэл авах боломжтой болгоно. 62. Тагнуулын алба гурван ялтныг зохиомол хэрэгт оруулсан бөгөөд хуурамч мэдүүлэг өгүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн гэдэгт төлөөлөгчид бүрэн итгэлтэй байна. Ялтнуудад эрүү шүүлт хэрэглэсэн тухай Хорооны байр суурийг томилолтын үеэр үзүүлсэн дүрс бичлэг нотлов. Шүүхийн шийдвэрийн тухай ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нартай хийсэн уулзалтаар хатагтай Т.Чимгээ, ноён Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын мөрдөн байцаагдаж байх үед хэрэгжиж байсан ажиллагаа нь шударга, бие даасан байх зарчмаас хол зөрүүтэй байсныг харуулав. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрүүдэн шүүгдсэн бичлэг ил болсон ба тэдний эсрэг өгсөн мэдүүлгээсээ Ц.Амгаланбаатар буцаад байгаа ч тэднийг нэн даруй суллахгүй байгаа шалтгаануудыг төлөөлөгчид ойлгохгүй байна. 63. Эруу шүүлтийн бичлэг нэгэнт ил болсноор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорихын эмнэлэгт шилжүүлсэнийг төлөөлөгчид халуун дотноор хүлээж авч байна. Ийм эерэг үйлдэл нь гурван ялтныг мөрдөн байцаасан болон шүүн тасалсан үйл ажиллагаанд доголдол гарсан гэдгийг зөвшөөрсөн Монголын эрх баригчдын хүсэл зоригийг харуулж байна. Гэхдээ шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй суллах шийдвэр гаргаж бие даасан хараат бус гэдгээ харуулах хэрэгтэй байна. Тэднийг суллах нь эрүүдэн шүүсэн тухай хэргийн шийдвэрээс үл хамаарах ёстой. Хуурамч нотолгоо, албан шахалтаар өгсөн мэдүүлэгт үндэслэн зохиомол хэргийн хохирогчид гэдгийг бүгд мэдэж байгаа тул ялтнуудыг цагдан хорих үндэслэлгүй болно. Тодорхой баримт нотолгоо гараагүй л бол С.Зоригийн хэрэгт холбогдох хууль зүйн цаашдын ямар ч арга хэмжээнд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хариуцагчаар орохгүй байхыг шүүх хангах ёстой. Хэрэв тийм нотлох баримт байхгүй бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хууль ёс буруу хэрэгжсэний үр дүнд шоронд өнгөрүүлсэн цаг хугацааны болон эрүү шүүлт үзсэний төлөөх нөхөн төлбөрөө авах ёстой. Өөр аллагын хэрэгт өмнө нь яллагдсаныг харгалзан Ц.Амгаланбаатарыг суллах боломжгүй гэдгийг төлөөлөгчид ойлгож байгаа. Гэхдээ оролцоотойг нь батлах ноцтой баримт гараагүй тохиолдолд түүнийг С.Зоригийн хэрэгт буруугүй гэж үзнэ. 64. “Захиалагч” -ийг мөрдөн олох үйл ажиллагаа хэдийгээр 20 жил өнгөрсөн ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй байгаа нь С.Зоригийн хэрэг өнөөг хүртэл