SlideShare a Scribd company logo
1 of 4
Download to read offline
МОНГОЛ ХЭЛ

3-р анги

Сэдэв: Эсрэг ба ойролцоо утгатай       үг

                       Заасан багш Т. Долгорнасан ( 20 дугаар сургууль)

Үйл ажиллагаа 1.

    1. Өгүүлбэрүүдийг зөв холбоод, хуулж бичээрэй.

     Бид үлгэр сонсох дуртай.                        анхааруулах


     Чи үлгэр сонсох дуртай юу?                      Захирах



.    Та нар үлгэрээ сонсоорой!                          хүүрнэх



     Хүүхдүүддээ үлгэр ярьж өг.                      асуух




    2. Дараах зургийг ажиглаад, асуултад хариулаарай.




Асуулт:

           -   Зураг дээр ямар ямар шувуу байна вэ?
           -   Энэ хоѐр шувууны талаар юу юу мэдэх вэ?
Үйл ажиллагаа 2.
  1. “Тогоруу” эхийг анхааралтай уншаад, дараа нь асуултад хариулаарай.


                                  Тогоруу

           Нэгэн тогоруу нуурын захад төржээ. Намрын сэрүүн унахад тэр
    тогоруу дулаан орныг зорин нисэв. Өмнө зүгт зун нь мөнх, тэнгэр нь
    номин хөх ажээ. Ойн гүнд гайхамшигт тоть шувууд хөгжилтэй
    шулганана.
           Харин ганцхан тогоруу уйтгар гунигтай байлаа. Тоть тогоруунаас:
          -Чи юундаа уйтгарлав? гэхэд тогоруу үл дуугаран гагцхүү хойд
    зүгийг ширтэнэ.
          Гэнэт тэр тогоруу тогоруун цувааны ганганааг дуулаад сэргэж,
    ижил нөхдийнхөө хойноос нислээ. Тоть гайхан:
        - Чи хаачих нь вэ? Тэнд чинь хүйтэн байгаа шүү дээ.
        -Тэр хүйтэн нутагт сайхан юм юу байгаа юм бэ? гэхэд тогоруу:
        -Би тэнд төрсөн болохоор миний эх орон юунаас ч үнэтэй гэж
    хариулжээ.



Асуулт
     - Үлгэрт ямар ямар шувууд гарч байна?
     - Хоѐр шувуу юуны тухай ярилцав?
     - Тогоруу шувуу яагаад уйтгартай, тоть шувуу яагаад хөгжилтэй байна
     вэ?
     - Энэ үлгэрээс юуг шинээр мэдэж авав?

Үйл ажиллагаа 3.

  1. Эхээс ялгаж бичсэн дараах хоѐр хэсэг үгсийг ажиглаарай. Хоѐр хэсэгт
     ямар ялгаа байна вэ?

          хүйтэн – халуун
           өмнө - хойно                        халуун – дулаан
        уйтгартай- хөгжилтэй                хөгжилтэй – баясалтай
        баясалтай – гунигтай                   хүйтэн – сэрүүн
          сайхан - муухай
Багшийн тайлбар:


    Утгаараа эсрэгцэж байгаа                           Нэг үгийг нөгөөгөөр
   үгийг эсрэг утгатай үг гэнэ.                          солиход утга нь
                                                       өөрчлөгдөхгүй, утга
    “Ойн гүнд гайхамшигт тоть                           санаа дөхүү үгийг
   шувууд хөгжилтэй шулганана.                       ойролцоо утгатай үг гэнэ.
    Харин ганцхан тогоруу уйтгар                     “Харин ганцхан тогоруу уйтгар
   гунигтай байлаа.” өгүүлбэрт                       гунигтай байлаа.” өгүүлбэрт
   “хөгжилтэй”, “гунигтай” гэсэн хоѐр                “уйтгар (тай), “гунигтай” гэсэн
   тогоруу, тоть шувуудын эсрэг                      ойролцоо утгатай хоѐр үгийг
   байдлыг илэрхийлсэн байна.                        хоршин хэрэглэсэн байна.

   Эсрэг үгийн жишээ:                                Ойролцоо үгийн жишээ:
           хүйтэн – халуун
            өмнө - хойно                                    халуун – дулаан
                                                         хөгжилтэй – баясалтай
        уйтгартай- хөгжилтэй
                                                            хүйтэн – сэрүүн
        баясалтай – гунигтай
           сайхан - муухай




  2. Хоѐр зургийг ажиглаад, өгүүлбэрийг нөхөж бичээрэй. Нөхсөн үгийн аль нь
     эсрэг, аль ойролцоо утгатай байгааг тайлбарлаарай.




     а) Зааны бие нь ..........., харин хулганы бие нь ..................
     б) Зааны сүүл нь ..........., хулганы сүүл нь ..........................
     в) Зааны чих нь ............., харин хулганы чих нь ..................
     г) Зааны хошуу нь ............., харин хулганы хошуу нь ..................
д) Зааны нүд нь ............., харин хулганы нүд нь ..................
   3. Өгүүлбэрийг хуулж бичихдээ ойролцоо утгатай үгээс сонгож бичээрэй.

      Бэх цаас .............              (нийлүүлсээр, хоршуулсаар)
      Бичгийн эрдмийг..............       (сураарай, эзэмшээрэй)
      Эрдэм ажлыг .........               (зэрэгцүүлсээр, хослуулсаар)
      Эрхэм гавьяаг ..........            (байгуулаарай, бүтээгээрэй

   4. Үгийн сүлжээг бөглөхдөө дараах үгсийн эсрэг утгатай үгийг бичээрэй.
      Хөндлөнгөөр: 1. жижиг, 2. хол, 3. муу
     Босоогоор: 4. òýãø -

                       1          4

                      2

                      3


Гэрийн даалгавар
   1. Адмон ХХК-д хэвлэсэн (Зохиогч С.Долзодмаа нар) “Монгол хэл 3”, 2006
      сурах бичгийн 45- 46 дугаар хуудас, Дасгал 1-7
   2. Соѐмбо принтинг ХХК-д хэвлэсэн (Зохиогч Р. Бигэрмаа нар), “Монгол хэл
      3”, 2006, сурах бичгийн 87 дугаар хуудас, Дасгал 1-3, 90 дүгээр хуудас,
      Дасгал 1- 3
   3. Экимто ХХК-д хэвлэсэн (Зохиогч Д. Түмэндэмбэрэл нар) “Монгол хэл 3”
      2006 сурах бичгээс “Ойролцоо ба эсрэг утгатай үг” сэдвийн дасгалууд


Хүүхдүүд ээ! Бие дааж гүйцэтгэсэн даалгавраа шалгаарай.


        Бэх цаас нийлүүлсээр
        Бичгийн эрдмийг сураарай
        Эрдэм ажлыг хослуулсаар
        Эрхэм гавьяаг байгуулаарай



Үгийн сүлжээ:
                      т     о     м
                                  у
                      о     й     р
                                  у
                      с     а     й   н

More Related Content

More from Kh Bilegee

More from Kh Bilegee (8)

ажлын бодлого
ажлын бодлогоажлын бодлого
ажлын бодлого
 
мат 4а
мат 4амат 4а
мат 4а
 
хичээл2
хичээл2хичээл2
хичээл2
 
хичээл1
хичээл1хичээл1
хичээл1
 
111
111111
111
 
2а анги
2а анги2а анги
2а анги
 
111
111111
111
 
3 р анги матb3
3 р анги матb33 р анги матb3
3 р анги матb3
 

Oiroltsoo ba esreg_utgatai_ug,_iii_angi

  • 1. МОНГОЛ ХЭЛ 3-р анги Сэдэв: Эсрэг ба ойролцоо утгатай үг Заасан багш Т. Долгорнасан ( 20 дугаар сургууль) Үйл ажиллагаа 1. 1. Өгүүлбэрүүдийг зөв холбоод, хуулж бичээрэй. Бид үлгэр сонсох дуртай. анхааруулах Чи үлгэр сонсох дуртай юу? Захирах . Та нар үлгэрээ сонсоорой! хүүрнэх Хүүхдүүддээ үлгэр ярьж өг. асуух 2. Дараах зургийг ажиглаад, асуултад хариулаарай. Асуулт: - Зураг дээр ямар ямар шувуу байна вэ? - Энэ хоѐр шувууны талаар юу юу мэдэх вэ?
  • 2. Үйл ажиллагаа 2. 1. “Тогоруу” эхийг анхааралтай уншаад, дараа нь асуултад хариулаарай. Тогоруу Нэгэн тогоруу нуурын захад төржээ. Намрын сэрүүн унахад тэр тогоруу дулаан орныг зорин нисэв. Өмнө зүгт зун нь мөнх, тэнгэр нь номин хөх ажээ. Ойн гүнд гайхамшигт тоть шувууд хөгжилтэй шулганана. Харин ганцхан тогоруу уйтгар гунигтай байлаа. Тоть тогоруунаас: -Чи юундаа уйтгарлав? гэхэд тогоруу үл дуугаран гагцхүү хойд зүгийг ширтэнэ. Гэнэт тэр тогоруу тогоруун цувааны ганганааг дуулаад сэргэж, ижил нөхдийнхөө хойноос нислээ. Тоть гайхан: - Чи хаачих нь вэ? Тэнд чинь хүйтэн байгаа шүү дээ. -Тэр хүйтэн нутагт сайхан юм юу байгаа юм бэ? гэхэд тогоруу: -Би тэнд төрсөн болохоор миний эх орон юунаас ч үнэтэй гэж хариулжээ. Асуулт - Үлгэрт ямар ямар шувууд гарч байна? - Хоѐр шувуу юуны тухай ярилцав? - Тогоруу шувуу яагаад уйтгартай, тоть шувуу яагаад хөгжилтэй байна вэ? - Энэ үлгэрээс юуг шинээр мэдэж авав? Үйл ажиллагаа 3. 1. Эхээс ялгаж бичсэн дараах хоѐр хэсэг үгсийг ажиглаарай. Хоѐр хэсэгт ямар ялгаа байна вэ? хүйтэн – халуун өмнө - хойно халуун – дулаан уйтгартай- хөгжилтэй хөгжилтэй – баясалтай баясалтай – гунигтай хүйтэн – сэрүүн сайхан - муухай
  • 3. Багшийн тайлбар: Утгаараа эсрэгцэж байгаа Нэг үгийг нөгөөгөөр үгийг эсрэг утгатай үг гэнэ. солиход утга нь өөрчлөгдөхгүй, утга “Ойн гүнд гайхамшигт тоть санаа дөхүү үгийг шувууд хөгжилтэй шулганана. ойролцоо утгатай үг гэнэ. Харин ганцхан тогоруу уйтгар “Харин ганцхан тогоруу уйтгар гунигтай байлаа.” өгүүлбэрт гунигтай байлаа.” өгүүлбэрт “хөгжилтэй”, “гунигтай” гэсэн хоѐр “уйтгар (тай), “гунигтай” гэсэн тогоруу, тоть шувуудын эсрэг ойролцоо утгатай хоѐр үгийг байдлыг илэрхийлсэн байна. хоршин хэрэглэсэн байна. Эсрэг үгийн жишээ: Ойролцоо үгийн жишээ: хүйтэн – халуун өмнө - хойно халуун – дулаан хөгжилтэй – баясалтай уйтгартай- хөгжилтэй хүйтэн – сэрүүн баясалтай – гунигтай сайхан - муухай 2. Хоѐр зургийг ажиглаад, өгүүлбэрийг нөхөж бичээрэй. Нөхсөн үгийн аль нь эсрэг, аль ойролцоо утгатай байгааг тайлбарлаарай. а) Зааны бие нь ..........., харин хулганы бие нь .................. б) Зааны сүүл нь ..........., хулганы сүүл нь .......................... в) Зааны чих нь ............., харин хулганы чих нь .................. г) Зааны хошуу нь ............., харин хулганы хошуу нь ..................
  • 4. д) Зааны нүд нь ............., харин хулганы нүд нь .................. 3. Өгүүлбэрийг хуулж бичихдээ ойролцоо утгатай үгээс сонгож бичээрэй. Бэх цаас ............. (нийлүүлсээр, хоршуулсаар) Бичгийн эрдмийг.............. (сураарай, эзэмшээрэй) Эрдэм ажлыг ......... (зэрэгцүүлсээр, хослуулсаар) Эрхэм гавьяаг .......... (байгуулаарай, бүтээгээрэй 4. Үгийн сүлжээг бөглөхдөө дараах үгсийн эсрэг утгатай үгийг бичээрэй. Хөндлөнгөөр: 1. жижиг, 2. хол, 3. муу Босоогоор: 4. òýãø - 1 4 2 3 Гэрийн даалгавар 1. Адмон ХХК-д хэвлэсэн (Зохиогч С.Долзодмаа нар) “Монгол хэл 3”, 2006 сурах бичгийн 45- 46 дугаар хуудас, Дасгал 1-7 2. Соѐмбо принтинг ХХК-д хэвлэсэн (Зохиогч Р. Бигэрмаа нар), “Монгол хэл 3”, 2006, сурах бичгийн 87 дугаар хуудас, Дасгал 1-3, 90 дүгээр хуудас, Дасгал 1- 3 3. Экимто ХХК-д хэвлэсэн (Зохиогч Д. Түмэндэмбэрэл нар) “Монгол хэл 3” 2006 сурах бичгээс “Ойролцоо ба эсрэг утгатай үг” сэдвийн дасгалууд Хүүхдүүд ээ! Бие дааж гүйцэтгэсэн даалгавраа шалгаарай. Бэх цаас нийлүүлсээр Бичгийн эрдмийг сураарай Эрдэм ажлыг хослуулсаар Эрхэм гавьяаг байгуулаарай Үгийн сүлжээ: т о м у о й р у с а й н